Issuu on Google+

Гаалийн хяналтын хэлбэр Хилийн хөдөлгөөний статистик Гаалийн хяналтын субьект Гаалийн хилээр нэвтрүүлэх Гаалийн хяналтын бүс Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нь гаалийн байгууллагын үндсэн ажлын хүрээнд хамаарна. Гаалийн хяналтын зорилго нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Энэ үйл ажиллагаа улс орны Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гаалийн байгууллагын үндсэн үүргийг хангахад чиглэгдэнэ.


Гаалийн хяналт, гадаад худалдааны статистик

2011 онд экспортын 62590, импортын 198123, нийт 260713 мэдүүлгийг боловсруулжээ. Монгол улс дэлхийн 130 оронд гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 оноос 5307.3 сая ам.доллар буюу 86.8 хувиар өсч 11415.8 сая ам.долларт хүрлээ. Импортын дүн экспортын дүнгээс 1780.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны баланс сөрөг гарлаа.

2011 онд улсын хилээр нэвтрүүлсэн 7.0 сая зорчигч, 2.7 сая тээврийн хэрэгсэл, 77.8 сая тонн экспорт, импортын, 8.7 сая тонн дамжин өнгөрөх ачаанд бүрдүүлэлт хийж, хяналт шалгалтыг зохион байгууллаа. Улсын хилээр нэвтэрсэн 23503


зүтгүүр, 24711 суудлын вагон, 732108 ачааны вагон, 10587 онгоц, 813102 суудлын автомашин, 1142327 ачааны автомашинд гаалийн хяналт шалгалт хийжээ. 2011 онд гаалийн хилээр гадаадын 1006825, дотоодын 2490312 зорчигч орж, гадаадын 991307, дотоодын 2527160 зорчигч гарсан байна.

2010 онд Монгол улс дэлхийн 137 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2009 оноос 2085.5 сая ам.доллар буюу 51.8 хувиар өсч 6108.6 сая ам.долларт хүрлээ. Импортын дүн экспортын дүнгээс 291.6 сая ам.доллараар давж гадаад худалдааны баланс сөрөг гарлаа.

2009 онд экспортын 30284, импортын 84399, нийт 114683 мэдүүлгийг боловсруулжээ. Монгол улс дэлхийн 119 оронтой гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2008 оноос 1755,9 сая ам.доллар буюу 30.1 хувиар буурч 4023.1 сая. ам.долларт хүрлээ. Импортын дүн экспортын дүнгээс 252.3 сая ам. доллараар давж, гадаад худалдааны баланс сөрөг гарсан байна. 2009 онд улсын хилээр нэвтрүүлсэн 2,63 сая зорчигч, 0,81 сая тээврийн хэрэгсэл, 14.01 сая тонн импорт, экспортын ачаа 4.1 сая тонн дамжин өнгөрөх ачаанд бүрдүүлэлт хийж, хяналт шалгалтыг зохион байгууллаа. 2008 онд гаалийн байгууллага 9565 зүтгүүр, 10245 суудлын вагон, 231939 ачааны вагон, 3970 онгоц, 302012 суудлын машин, 253384 ачааны машин зэрэг тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийжээ. Тайлант хугацаанд гаалийн хилээр гадаадын 21577 зорчигч, дотоодын 88735 зорчигч орсон бол гадаадын 81984, дотоодын 60845 зорчигч гарсан мэдээ байна. Энэ хугацаанд 338573 зорчигчийн ачаа тээш, 1191.2 мянган тонн ачаа гаалийн хяналт шалгалтад хамрагдсан байна.


2011 оны байдлаар гаалийн 35 баталгаат агуулахад 57.3 сая ам. долларын бараа

хадгалагдаж

байгаа

бөгөөд

гаалийн

нутаг

гаалийн хяналтын талбай, 21 гаалийн түр агуулах,

дэвсгэрт 1

нийт

100

гаалийн баталгаат

үйлдвэрийн газар, 0 баталгаат барилгын талбай, 5 баталгаат үзэсгэлэнгийн газар, 1 тусгай бүс, 23 татваргүй барааны дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.


2006 оноос хөрш орны гаалийн байгууллагатай хилийн хамтарсан хяналт, шалгалт, транзит ачаанд хяналт тавих дүрэм журмын талаар зөвлөлдөх уулзалтуудыг хийж, мэдээлэл солилцох талаар тохиролцлоо. Энэ нь худалдааг хөнгөвчлөх нэг арга зам бөгөөд цаашид хилийн хяналтыг давхардуулахгүй байх, хил дээр ачаа барааны бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг түлхүү хийх, бизнест дарамт учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авч байна.

Бид гаалийн хяналт шалгалтад эрсдлийн менежментийг бүрэн дүүрэн нэвтрүүлэх талаар нилээд анхаарч Нидерландын гаалийн байгууллагын хамтран ажиллаж байгаа бөгөөд гаалийн мэдүүлгийн баазаа ашиглан судалгаа хийж, нийт импортын 30 орчим хувийг биет үзлэгээс чөлөөлөөд байна. Цаашид энэ тоог 50иас дээш хүргэх боломжтой гэж үзэж байна.


Гаалийн мэдээллийг хөрш орнуудтай шуурхай солилцох, хамтарсан үзлэг шалгалт хийх, гаалийн хяналт шалгалт, бичиг баримт, манифест, гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх арга хэмжээг авна. Хил дээрх хяналтыг халж, бүрдүүлэлтийн дараахь хяналт руу чиглүүлэх, түүний үр нөлөөг дээшлүүлж, үйлчлүүлэгчээ дээдэлсэн, өндөр соёлтой гаалийн үйлчилгээг бүх шатанд төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байна.

ГААЛИЙН ХЯНАЛТЫН СУБЬЕКТ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА: Гаалийн улсын байцаагч (ГУБ) нь гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээх гаалийн албан тушаалтныг хэлнэ. ГУБ-ийн эрх, үүрэг - гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх;


- гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах; - гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулахад нэвтрэн орж үзлэг тооллого хийх, тэдгээрийн данс, бүртгэлийг шалгах; - гаалийн хяналт, шалгалтад ач холбогдол бүхий бичиг баримт, тайлбар, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах; - гаалийн болон бусад татвар ногдох барааг нуусныг гэрчлэх баримт, материалыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс түр хугацаагаар хураах, эсхүл хуулбарлуулан авах; - албан үүргээ гүйцэтгэх үед улсын хилийн хориотой зурваст нэвтрэх; - гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх. Гаалийн улсын байцаагч нь дараахь үүрэг хүлээнэ: - өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төр, байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх; - гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль

ёсны

ашиг

сонирхлыг

хохироохгүй,

албан

тушаалаа

урвуулан

ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх; - гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх; - мэргэшлийн сургалтад хамрагдах; - гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах.


БАРАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ: Мэдүүлэгч гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ. Мэдүүлэгч нь 16 насанд хүрсэн Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн байна. Гаалийн мэдүүлэгчийн эрх, үүрэг Мэдүүлэгч дараахь эрх эдэлнэ: -гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх; -барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих; -гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах; -гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах; -гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадлан шинжилгээ, болон бусад шинжилгээний дүнтэй танилцах; -бараанд холбогдох мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр ирүүлэх; -хуульд заасан бусад эрх. Мэдүүлэгч дараахь үүрэг хүлээнэ: -гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах; -гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх; -гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх; -мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах; -гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх; -гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх; -түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг энэ хуульд заасан хугацаад

буцаан

нэвтрүүлэх,

ийнхүү

бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах; -хуульд заасан бусад үүрэг.

нэвтрүүлэх

боломжгүй

бол

гаалийн


ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ, ИТГЭМЖЛЭГДСЭН ТЭЭВЭРЛЭГЧ: Гаалийн зуучлагчгэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх ажлыг төлөөлөн хийх эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдийг хэлнэ. ГААЛИЙН ЗУУЧЛАГЧ-ийн эрхийг хэн олгох вэ? Гаалийн зуучлагчийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгох ба үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийгхориглоно. Та зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ? -Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн чадавхитай байх -Татварын өргүй байх -Хоёроос доошгүй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнтэй байх/ Гаалийн тухай хуулийн 68 дугаар зүйл/ -Гаалийн зуучлагч нь мэдүүлэгчийн өмнөөс гаалийн болон холбогдох бусад татварыг төлөх, эсхүл төлөхөөр гаргасан баталгааг хангахад учирч болзошгүй алдагдлаас хамгаалах зорилгоор эрсдлийн сан байгуулсан байх Та гаалийн зуучлагчийн эрх авахын тулд ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай вэ? -Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан байх -Гаалийн хууль тогтоомжийн зөрчил гаргаж байгаагүйг нотолсон гаалийн болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт -Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг тодорхой төрөл, чиглэл, нутаг дэвсгэрээр дагнан эрхлэх тухай санал бэлтгэсэн байх /Энэхүү санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд үйл ажиллагааны төрлийг заана/ -Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т заасан бичиг баримт Гаалийн зуучлагч ямар эрхтэй вэ?


- Гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, түүнийг өөрчлөх; - барааг мэдүүлэхээс өмнө бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа үзэх, хэмжих; - гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц, загвар авах; - гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах; - гаалийн байгууллагаас бараанд хийсэн магадлан шинжилгээ, шинжилгээний дүнтэй танилцах; - бараанд холбогдох мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр ирүүлэх; - гаалийн хууль тогтоомжид орсон өөрчлөлтийн талаар гаалийн байгууллагаас тухай бүр мэдээлэл авах эрхтэй.

Гаалийн зуучлагч ямар үүрэгтэй вэ? -Мэдүүлэгчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийлгэх тухай гэрээ байгуулсан байх; -Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох; -Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах үед гаалийн байгууллагад гаргаж өгсөн мэдээлэлд орсон өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэх; -Мэдүүлсэн барааг гаалийн байгууллагад шалгуулах; -Түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлэх, буцаан нэвтрүүлэх боломжгүй бол гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах; -Гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах; -Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр хүргүүлэх; -Гаалийн хяналтын бүсэд барааг ачих, буулгах, задлах, гаалийн байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийг хөдөлгөх; -Гаалийн хууль тогтоомжийг судалж, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх;


ТЭЭВЭРЛЭГЧ гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хэлнэ.

Тээвэрлэгч дараахь үүрэг хүлээнэ: - гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэхэд энэ хуулиар тогтоосон шаардлагыг дагаж мөрдөх; - барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр ачих, буулгах, шилжүүлэн ачих, бусдад шилжүүлэх; - тээврийн нэг бичиг баримттай, эсхүл ачилтын нэг мэдүүлэгтэй барааг гаалийн хяналтад байх хугацаанд салгаж тээвэрлэхгүй байх; - барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглахгүй, эсхүл ийм боломж олгохгүй байх; - тээврийн хэрэгсэлтэй холбогдол бүхий мэдээллийг гаалийн байгууллагад өгөх, гаалийн албан тушаалтанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх; - бараанд аливаа өөрчлөлт орохгүй байх нөхцөлийг хангах, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг өөрчлөх, гэмтээх, устгахаас сэргийлэх; - улсын хилээр нэвтрүүлэх барааны талаархи шаардлагатай мэдээллийг урьдчилан гаалийн байгууллагад гаргаж өгөх; - гаалийн хяналт, шалгалтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад хийх тохиолдолд гаалийн албан тушаалтныг ажиллах нөхцөлөөр хангаж, тухайн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах; - тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд гаалийн хилээр буцаан нэвтрүүлэх; - хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ГААЛИЙН ТҮР АГУУЛАХЫН БОЛОН БАТАЛГААТ БҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, БАНК ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГА:

ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ


ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС Гаалийн хяналтын бүс гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах талбайг хэлнэ. Гаалийн газар, хороо, салбарын хариуцах нутаг дэвсгэрт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл

жилийн

хугацаатайгаар

тогтооно.

Хугацааг

гаалийн

удирдах

төв

байгууллагын даргын тушаалаар 3 хүртэл жилийн хугацаагаар хэдэн ч удаа сунгаж болно.

Гаалийн хяналтын бүсэд тавигдах нөхцөл шаардлага, бүрдүүлэх баримт - гаалийн хяналтын бүсэд орох, гарах хаалганаас бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, бие хүн нэвтрэх боломжийг хаасан хашаа татсан байх;


- гаалийн хяналтын бүс нь Монгол Улсын стандарт /МNS 5832:2007/-д нийцсэн байх; - чингэлгээр тээвэрлэгдсэн бараа, тээврийн хэрэгслийг шалгах гаалийн хяналтын бүсийн хэмжээ нь гаалийн хяналт, шалгалт явуулах шаардлага хангасан байх; - төмөр замын дагуу байрлах гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах барааны хэмжээ, нэр төрөл, тээврийн хэрэгслийн тоог улирал бүрийн эхний сарын 10-ны дотор харьяалах гаалийн байгууллагад өгч, сараар тодотгол хийж байх; - гаалийн байгууллагатай мэдээллийн сүлжээнд холбогдон гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналт тавихад шаардагдах техник, тоног төхөөрөмж суурилуулсан байх; - гаалийн хяналтын бүс нь олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэгтэй байх бөгөөд таних тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй 1.0x0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр “Гаалийн хяналтын бүс” гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг байх; - гаалийн хяналтын бүсэд болон гадна талд нь цэвэр үзэмжтэй самбарт тарифийн бус хязгаарлалттай бараатай холбогдол бүхий хууль тогтоомж, бүсийн дэглэмийг олон нийтэд харагдахуйцаар бичиж, байрлуулсан байх; - гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч гаалийн хяналтын бүсэд оруулсан, гаргасан бараа, тээврийн хэрэгслийн мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 5-ны дотор хяналт тавьж буй гаалийн байгууллагад гаргаж өгөх. Гаалийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага гаалийн хяналтын бүс тогтоолгох тохиолдолд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна: - аж

ахуйн

нэгж,

байгууллагын

Улсын

бүртгэлийн

гэрчилгээний

хуулбар

/нотариатаар баталгаажуулсан/; - гаалийн хяналтын бүс тогтоолгох тухай өргөдөл; - үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтьш тухай мэдээлэл; - барилга байгууламж, талбайн бүдүүвч зураг; - холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт; - гаалийн хяналт тавих нөхцлийг хангасан тухай мэдээлэл; - тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татварыг барагдуулах санхүүгийн чадавхитай болохыг нотолсон бичиг баримт


/Санхүүгийн тайлан баланс, банкны байгууллагын тодорхойлолт, даатгалтай бол даатгалын гэрээ гэх мэт/; гаалийн хяналтын бүсэд тавих нөхцөл шаардлагыг хангасан эсэх талаар харъяалах гаалийн байгууллагын тодорхойлолт.


gadaad hudaldaa