Issuu on Google+

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Батмөнхийн Энхтуяа

КОМПАНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУДАЛ

Индекс: Е341400

Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлагын магистрын зэрэг горилсон бүтээл

Улаанбаатар 2011 1


МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Хамгаалуулах зөвлөлийн:

Дарга: ________________/ Доктор (Ph), дэд Профессор С.Өлзийбат / Орлогч дарга: _____________/Доктор (Ph), дэд Профессор Г. Билгээ / Нарийн бичгийн дарга: ________________ / Докторант О. Сийлэгмаа /

Эрдэм шинжилгээний удирдагч: Доктор (Ph), дэд Профессор: _______________/ Б. Нацагдорж / Шүүмжлэгч: Доктор (Ph), дэд Профессор: _________________/С.Өлзийбат/

Хамгаалсан .......... он ......... сар ........ өдөр

2


Агуулга

Оршил

1-3

Нэгдүгээр бүлэг. Хөрөнгө оруулалтын үр ашгийн онол арга зүйн үндэс

4-23

1.1 Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний онолын зарим асуудал

1-19

1.2 Компанийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх чиг хандлага

20-23

Хоёрдугаар бүлэг. Компанийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудал

24-47

2.1 Датасофт компанийн хөрөнгө оруулалтын бүтэц, хөрөнгө оруулалтын төсөлд хийсэн судалгаа

24-34

2.2 Датасофт компаний “Цаасан уутны үйлдвэр” байгуулах төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга зам

35-44

Дүгнэлт

45-46

Ашигласан материал

47

Хавсралт

1-4

3


Товчилсон үгийн тайлбар: ААН

Аж ахуйн нэгж

ДНБ

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЖДҮ

Жижиг дунд үйлдвэрлэл

НӨАТ

Нэмэгдсэн өртгийн албан татвар

ХАА

Хөдөө аж ахуй

ЦМГ

Цэвэр мөнгөн гүйлгээ

ТДЦА

Татварын дараах цэвэр ашиг

ТТ

Тоног төхөөрөмж

МБ

Монгол банк

УХ

Урт хугацаат

ӨЦҮЦ

Өнөөгийн цэвэр үнэ цэнэ

Хүснэгт: 1. Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт эх үүсвэрээр.............................................21 2. “Цаасан уутны үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын төсөв............................25 3. Эхлэлтийн баланс.....................................................................................................25

4. Тухайн төсөлд зориулж худалдан авах тоног төхөөрөмж ...................................25 5. Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт............................................................25 6. Ахуйн зориулалттай цаасан уутны хэмжээ............................................................26 7. Борлуулалтын орлогын тооцоо................................................................................27 8. Үйлдвэрлэлийн хэмжээ............................................................................................27 9. Материалын зардлын тооцоо...................................................................................27

10. Ажилчдын цалингийн тооцоо.................................................................................28 11. Тээврийн зардлын тооцоо........................................................................................28 12. Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн тооцоо...............................28

13. Ажлын байрны түрээсийн тооцоо...........................................................................29 14. Захиргаа аж ахуйн зардлын тооцоо.........................................................................29 15. Зээлийн хүүгийн төлбөрийн тооцоо ......................................................................29 16. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тооцоо....................................................29 4


17. Төслийн хугацааны ЦМГ-ний тооцоолол...............................................................29 18. Дискаунтын хүүг тодорхойлох................................................................................30

19. Хөрөнгө оруулалтын ӨЦҮЦ-ийн тооцоо........................... ...................................31 20. Жилийн инфляци үзүүлэлт......................................................................................33 21. Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний дүгнэлт........................................34 22. Хувиар илэрхийлсэн орлогын тайлан.....................................................................35 23. Ахиуц орлогын харьцаа............................................................................................37 24. Хугарлын цэг дээрх борлуулалт, тоо хэмжээ.........................................................38 25. Түргэвчилсэн элэгдлийн аргаар элэгдлийг тооцоход ашгийн өөрчлөлт.............39

26. Бага үнэтэй материал болон борлуулагдах тоо хэмжээг бууруулж тооцоход ашгийн өөрчлөлт......................................................................................40 27. Түүхий эд материалыг хямдруулж тооцоход ашгийн өөрчлөлт..........................40 28. Зар сурталчилгааны зардал өөрчлөгдөхөд ашгийн өөрчлөлт...............................41

29. Үнэ тус бүрийн жилийн эрэлтийн таамаглал ........................................................41 30. Борлуулалтын үнийн өөрчлөгдөхөд ашгийн өөрчлөлт........................................ 41 31. Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд ашгийн өөрчлөлт...........................42

Зураг: 1. Хугарлын цэг…................................ .........................................................................15 2. Ашиг, алдагдлын муж...............................................................................................16 3. Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ.................................................20 4. Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтанд үзүүлж буй дэмжлэг...........................21 5. Дэмжлэг салбараар....................................................................................................23 6. Хугарлын цэгийн график.....................................................................................................38

5


Оршил Сэдвийн үндэслэл Манай орны үйлдвэр аж ахуйн газрууд болон жижиг бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зах зээлийн харилцаанд зохицуулан явуулж улмаар өөрсдийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, техник технологио шинэчлэх тал дээр ихээхэн анхаарах болжээ. Гадаад, дотоодын шинэ дэвшилтэт арга ажиллагаа, техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг ихээр хийх болсон байна. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт нь хир их үр ашигтай байгаа, хөрөнгө оруулалтын үр ашгаа дээшлүүлэх арга замын талаар судалгааны ажил төдийлөн их биш байна.

Монгол орны хувьд жижиг бизнесийг

хөгжүүлэх, дунд аж ахуйг хөгжүүлэх талаар төр засгаас ихээхэн анхаарч байгаа боловч жижиг дунд бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын тал дээр бэрхшээлтэй байдаг нь харагдлаа. Үүнд хөрөнгө оруулалтаа хийх банкны зээлийн хугацаа богино байгаа нь техник технологио шинэчлэхэд хангалттай хугацаа болж чадахгүй байна. Мөн хандивлагч орнуудын хөнгөлттэй зээлд хамрагдаж чаддаггүй байдал зэрэг болно. Аж ахуйн нэгжүүд хөл дээрээ тогтон хөгжих үндсийг нь бий болгохын тулд

хөрөнгө

оруулалтанд нөлөөлж байгаа хүчин зүйлс, орчин нөхцөл, хөгжих боломж арга замыг нь тодорхой судалж, түүнийхээ үндсэн дээр иж бүрэн, тогтвортой арга хэмжээ авч хэрэгжүүлж байж үр дүнтэй болох билээ. Судалгааны зорилго Хөрөнгө оруулалтын бодлого, санхүүжилтын боломжит эх үүсвэрүүдийг судлахад олон улсын практикийг харгалзах, улмаар аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын үр ашигт нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлж хөрөнгө оруулалтын оновчтой хувилбарыг сонгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга замыг тодорхой болгох асуудлыг шийдвэрлэхэд судалгааны ажлын зорилго оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд: 1. Аж ахуйн нэгж байгууллагуудын төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ, судалгаа хийх. 2. Аж ахуйн нэгж байгууллагуудын төслийн хөрөнгө оруулалтын үр ашигт нөлөөлөх дотоод, гадаад хүчин зүйлийн судалгаа хийх.

6


3. Аж ахуйн нэгж байгууллагуудын төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга замыг тодорхойлох. Сэдвийн судлагдсан байдал Манай орны эрдэмтэн судлаачид, магистрантуудын дараах бүтээлтэй танилцлаа. Тухайлбал Б.Оюунчимэг дисс “Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга зам” /2006 он ШУТИС/, Д.Моломжамц дисс “Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн шинэчлэл” /2007 он МУИС/, Ш.Мөнхцэцэг “Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг дээшлүүлэх нь” /2009 он МУИС/, О.Эрдэнхүү “Хөрөнгө оруулалтын санхүүжилтыг сайжруулах асуудал” /2009 он “Мандах Бүртгэл” ДС/ гэх мэт. Олон эрдэмтэн судлаачдын бүтээлтэй танилцсан боловч жижиг дунд аж ахуйн нэгжийн төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлаар хийсэн судалгаа бага байна. Шинэлэг тал Төслийн хөрөнгө оруулалт нь аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга замыг оновчтой тодорхойлсноор чанарын шаардлага хангасан шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж ахуйн нэгжийн бизнесээ улам өргөжин тэлж хөгжүүлэх боломжтой

болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж боловсруулах нь

судалгааны ажлын шинэлэг тал оршино. Практик ач холбогдол Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг орчин үеийн түгээмэл шаардлагын дагуу техник тоног төхөөрөмж ололтуудыг үндэслэн үйл ажиллагааг өргөтгөхөд энэхүү бүтээл бага ч болов хувь нэмэр болно гэж үзэж байна.

Мөн хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох математик загвар нь хөрөнгө

оруулалтын санхүүжилтыг шинэчлэх үйл ажиллагаанд хэрэглэж болох практик ач холбогдолтой. Судалгааны обьект Жижиг дунд аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон Дататсофт компанийг сонгон авлаа.

7


Судалгааны арга зүй Энэхүү дипломын ажилдаа шинжлэх ухааны дүн шинжилгээний арга, эконометрикийн арга, математик тооцооллын аргыг голлон ашигласан. Мөн өөрийн болон бусад эрдэмтэн, судлаач багш нарын хуримтлуулсан мэдлэг, холбогдох сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, бусад мэдээ мэдээллүүдэд үндэслэн боловсрууллаа. Судалгааны ажлын бүтэц Энэхүү бүтээл нь оршил, 2 бүлэг, 4 зүйл, дүгнэлт, санал, ашигласан материал, хавсралт зэргээс бүрдэж байна.

8


Нэгдүгээр бүлэг. Хөрөнгө оруулалтын үр ашгийн онол арга зүйн үндэс 1.1 Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний онолын зарим асуудал Хөрөнгө оруулалт гэдэг ашиг, орлого олох эсвэл өөр тааламжтай үр дүнд хүрэх зорилгоор пүүс, компанид оруулж байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, бусад хөрөнгө, түүний дотроос мөнгөн үнэлгээгээр илэрхийлэгдэх хөрөнгийн эрх ба түүнтэй адилтгах бусад эрх зэрэг үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа юм.1 Ө��рөөр хэлбэл үүнд үндсэн фондыг буй болгох, шинэчлэх, үйлдвэрийн газрын техникийн шинэчлэн тоноглолт, боловсронгуй болгох, сайжруулах зорилгоор шинээр байгуулах, түүнчлэн хувьцаа, облигаци болон бусад үнэт цаас ба активуудыг олж авах зорилгоор зарцуулж байгаа төр засаг, аж ахуйн нэгж, пүүс компани болон бусад этгээдийн мөнгөн хөрөнгө зэргийг хамааруулан ойлгож байна. Хөрөнгө оруулалтыг шинж чанараас нь хамааруулан янз бүрээр ангилдаг. Хөрөнгө оруулалтын обьектоос хамааран 1. Бодит хөрөнгө оруулалт: Энэ нь байгууллага, хувь хүн, аж ахуйн бусад субьектууд газар, үйлдвэрлэлийн хэрэгсэл гэх мэт хөрөнгийн хэсгийг өөртөө олж авах байдлаар илэрнэ. Тухайлбал, шинэ үндсэн хөрөнгө бий болгох, хуучин техник, технологийн шинэчлэл хийх зэрэг. 2. Санхүүгийн хөрөнгө оруулалт: Энэ нь хөрөнгө оруулагчийн санхүүгийн капиталыг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа, үнэт цаас, бусад санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах болон ашиглахыг хэлдэг. Санхүүгийн хөрөнгө оруулалт нь үнэт цаас/ өрийн бичиг, облигаци, бонд, вексель, уламжлалт санхүүгийн хэрэгсэл/-нд оруулсан хөрөнгийн хэмжээ юм. Хөрөнгө оруулалтын хугацаанаас нь хамаарч 1. Богино хугацаат хөрөнгө оруулалт: Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны үр ашгийн өсөлтөөр эргэлтийн хөрөнгийн эргэц хурдсаж, ашиг нэмэгдэж богино хугацаанд мөнгөн хөрөнгө эргэлтээс чөлөөлөгддөг. Иймд түргэн эргэлтээр зохицуулагдсан хөрөнгө оруулалтыг богино хугацаатай гэж ойлгодог. Богино хугацаат хөрөнгө оруулалт нь нэг жил хүртэл хугацаагаар эзэмшигдэх хөрөнгө оруулалт юм. Богино хугацаат хөрөнгө оруулалтанд дараах хэлбэрийн хөрөнгө оруулалтууд хамаарна. 1

Д.Моломжамц “Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ”, 7-р хуудас, УБ 2007 он

9


1. Хугацаат хадгаламж 2. Арилжааны бичиг, засгийн газрын үнэт цаас 3. Капитал хөрөнгийн болон өрийн баталгаа болох үнэт цаас 4. Урт хугацаат хөрөнгө оруулалтын тайлант үед ноогдох хэсгийг санхүүжүүлэх 2. Урт хугацаат хөрөнгө оруулалт: Удаан хугацаагаар бизнесийн дотоод эргэлтэнд ашиглагдахгүй илүүдэж байгаа мөнгөн хөрөнгийг урт хугацаат хөрөнгө оруулалтанд ашиглаж аль нэг хэлбэрээр ашигтай эргэлтэнд оруулдаг. Нэг жилээс дээш хугацаагаар эзэмшигдэх хөрөнгө оруулалт юм.2 Урт хугацаат хөрөнгө оруулалтанд дараах хөрөнгүүд орно: 1. Давуу эрхийн болон энгийн хувьцаагаарх хөрөнгө оруулалт 2. Бонд, барьцаалсан хөрөнгөөрх хөрөнгө оруулал 3. Өр нөхөн төлөх, хувьцаагаа буцаан худалдаж авах зориулалттай, эсвэл тусгай зорилгоор буй болгосон сан хөмрөгөөрх хөрөнгө оруулалт 4. Үндсэн хөрөнгөөрх хөрөнгө оруулалт гэх мэт зүйлүүд багтана. Хөрөнгө оруулалтыг эзэмшлээс нь 1. Хувийн хөрөнгө оруулалт: Хувийн хөрөнгө оруулалтыг хувь хүн болон төрийн бус хувийн компаниуд хийдэг. 2. Улсын хөрөнгө оруулалт: Улсын хөрөнгө оруулалтыг төсвийн санхүүжилтээр засгийн газраас хийж байдаг. Төсвийн бус тохиолдолд засгийн газрын шугамаар зээл авах, эсвэл төсвийн гадуурх төвлөрсөн сангаас санхүүжих хөрөнгө оруулалт юм. 3. Гадаадын хөрөнгө оруулалт: Гадаадын хөрөнгө оруулалтыг гадаадын хувь хүн, хуулийн этгээд ба улс хийдэг. 4. Хамтарсан хөрөнгө оруулалт: Хамтарсан хөрөнгө оруулалт гэж тухайн улсын, эсвэл гадаадын улсын субьектуудын хамтран хийсэн хөрөнгө оруулалтуудыг хэлнэ. Хөрөнгө оруулалтыг оруулж байгаа хөрөнгийн хэлбэрээр нь 1. Мөнгөн хөрөнгөөрх хөрөнгө оруулалт: Мөнгө хадгалуулах, хамтарсан үйлдвэрт мөнгөн хөрөнгө оруулах зэрэг хэлбэр хамаарна.

2

Х.Жавхлан “ Хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн шинжилгээ” , 5-р хуудас, УБ, 2007 он

10


2. Үнэт цаасаарх хөрөнгө оруулалт: Хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг худалдаж авах хэлбэрээрх хөрөнгө оруулалт хамаарна. 3. Үндсэн хөрөнгөөрх хөрөнгө оруулалт: Газар, барилга, тоног төхөөрөмж зэрэг биет хөрөнгийг худалдан авах замаар оруулах хөрөнгө оруулалт хамаарна. Хөрөнгө оруулалтын шинжилгээний агуулга Хөрөнгө оруулалт нь дараах гурван харилцан уялдаатай учир шалтгааны улмаас онцгой чухал ойлголт болдог. -

Хөрөнгө оруулалтын үр дагавар нь урт хугацааны туршид үргэлжилдэг бөгөөд хөрөнгө оруулалтын шийдэл нь тухайн пүүс компаний ирээдүйд хийж чадах үйл ажиллагаанд онцгой нөлөө үзүүлдэг.

-

Аливаа хөрөнгө оруулалтын шийдвэрийг буцаахад төвөгтэй байдаг бөгөөд учир нь хөрөнгө оруулалтыг авч хэрэгжүүлсэн зах зээл нь учир дутагдалтай буюу мөн компанийн худалдаж авсан тоног төхөөрөмжүүд нь тухайн зах зээлийн явцуу шаардлагатай нийцсэн байдагтай холбоотой.

-

Хөрөнгө оруулалтын шийдвэр нь олон үе шатуудаас тогтдог.

Урт хугацаат хөрөнгө оруулалтанд нилээд их хэмжээний зардал, хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг тул боломжит хувилбаруудыг шинжилж, сонголт хийхэд тусгай аргачлал хэрэглэдэг. Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах нь санхүүгийн болон материаллаг нөөц, мэргэжилтэй ажиллах хүчний хязгаарлагдмал нөөцийг хэрхэн өгөөжтэй оновчтой байдлаар хуваарилах тухай асуудлыг өөртөө агуулж байдаг. Ийм учраас төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төслийг хэрэгжүүлснээр олох үр өгөөжийг заавал тооцож дүгнэлт гаргах шаардлагатай. Ийнхүү төслийн шинжилгээ хийх гэдэг нь нөөцийн ашиглалтын янз бүрийн хувилбаруудыг зэрэгцүүлж дүгнэлт гаргахад оршино.3 Төслийн тооцооны зэрэгцүүлэх үзүүлэлтүүд нь: -

Хөрөнгө оруулалтын болон ашиглалтын явцад гарах зардал

-

Төслийг хэрэгжүүлснээр бий болгох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлого

-

Төслийг хэрэгжүүлснээр олох цэвэр орлого, улс үндэстний эдийн засгийг хөгжүүлэхэд тухайн төслийн гүйцэтгэх үүрэг зэрэг орно.

Төслийн шинжилгээ нь дотоод бүтэц агуулгын хувьд санхүүгийн болон эдийн засгийн шинжилгээ гэж ангилагдана. Ашиг үр дүнг тодорхойлохын хувьд хоёулаа агуулгаараа

3

Б.Сайнжаргал “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ”, 2-р хуудас УБ, 1995 он

11


адилхан мэт боловч, санхүүгийн шинжилгээ нь зөвхөн тухайн төслийн хүрээнд гаргах зардал, бий болох орлого, цэвэр ашгийг голдуу тооцдог. Эдийн засгийн шинжилгээ нь уг төслийг хэрэгжүүлсэнээр үндэсний орлого, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон нийгмийн дэд бүтцийг бүрэлдүүлэх гэх мэт үндэсний эдийн засагт бүхэлдээ ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулдаг.4 Хөрөнгө оруулалтын шалгуур гэхэд л санхүүгийн шинжилгээгээр бол он тус бүрийн цэвэр орлого, ашигаар нь харин эдийн засгийн шинжилгээний хувьд нийгэмд өгөх үр дүн өгөөжөөр нь хэмжигдэх жишээтэй. Төслийн санхүүгийн шинжилгээний үндсэн зорилго нь: -

Төслийн хувилбаруудад үнэлэлт өгч илүү оновчтойг нь сонгон авахад туслах

-

Төслийг хэрэгжүүлэх үе шатуудад гарах зардлын тооцоо, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг үндэслэлтэй тогтоох

-

Ашиглалтын явцад үүсэх санхүүгийн өр төлбөрийг барагдуулах, шаардлагатай материал, түүхий эд үйлчилгээгээр хангахын тулд бэлэн байх санхүүгийн нөөцийн хэмжээг тодруулах

-

Төслийн хувилбаруудыг хэрэгжүүлэх явцад гарах ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтыг боломжийн хэрээр урьдчилан тооцож үр ашгийн үзүүлэлтүүдийг /өнөөгийн цэвэр үнэлэмж, ашгийн түвшин, зардлын нөхөн төлөгдөх хугацаа/ тодорхойлох зэрэг болно.

Хөрөнгө

оруулалтын

хамрах

хүрээ,

хэмжээний

хувьд

2

хуваадаг:

1.Макро түвшний томоохон хөрөнгө оруулалт 2.Аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хийгдэж байгаа жижиг хөрөнгө оруулалт Макро түвшинд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн хувьд судалгааны явцад тодорхойлох үндсэн асуудлууд нь: 1. Төслийн эдийн засгийн үр өгөөж 2. Техник технологийн хувьд шийдвэрлэх зүйл 3. Зохион байгуулалтын бүтцийн асуудал 4. Нийгмийн үр өгөөж 5. Экологийн хувьд үзүүлэх нөлөөлөл 6. Санхүүгийн үр дүн зэрэг болно 4

Б.Сайнжаргал “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ”, 3-р хуудас, УБ 1995 он

12


Харин аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээний хөрөнгө оруулалтанд тодорхойлох үндсэн асуудлууд нь: -Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай материал, хөдөлмөр, санхүүгийн нөөц байгаа эсэх -Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн асуудал -Ирээдүйн орлого/он тус бүрээр/ -Орлогын өнөөгийн үнэ цэнэ -Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх явцад гарах эрсдэл -Санхүүгийн үр ашиг Макро эдийн засгийн томоохон төслүүдийг шинжихдээ зөвхөн түүний эдийн засаг санхүүгийн үр өгөөж төдийгүй нийгэм, экологийн үр дагавар, үндэсний эдийн засгийг хөгжүүлэх бодлоготой хэр нийцэж буй байдал, эдийн засгийн ерөнхий өгөөж зэрэг нийгмийн болон улс орны нэгдмэл эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг. Харин томоохон төслүүдийн санхүүгийн үр дүнг тодорхойлох болон микро түвшинд хэрэгжүүлэх төслүүдийн хувьд шинжилгээ нь төслүүдийг хэрэгжүүлсэнээр бий болох цэвэр санхүүгийн үр дүн нь тухайн аж ахуйн нэгж, хамт олонд өгөх үр ашгийг анхаардаг. Хөрөнгө оруулалт нь аль ч улсын эдийн засгийн өсөлтөнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь: -Өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн үйл явцыг дэмжих -Шинжлэх ухааны технологийн дэвшлийг хурдасгах, ажиллаж байгаа үйлдвэрийн техникийн шинэчлэн тоноглолт ба сайжруулалт, үйлдвэрийн үндсэн фондыг шинэчлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх -Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ба түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, зүйлийг шинэчлэх -Бүтээгдэхүүний борлуулалт ба үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, борлуулалтын ашиг, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэргийн үндэслэл болж өгдөг.5

5

Т.Ганчимэг “Макро эдийн засгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг хэмжих нь”, 5-р хуудас, УБ, 2009 он

13


Хөрөнгө оруулалтын санхүүгийн үр ашгийн үзүүлэлтүүд Хөрөнгө оруулалтын үр ашгийн үзүүлэлтүүдийн нэг хэсэг нь энгийн үзүүлэлтүүд байхад, жишээ нь зардлын эргэн төлөгдөх хугацаа, хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь /ROI/, харин нөгөө хэсэг нь дискаунтчилсан мөнгөн гүйлгээний урсгалаар тооцдог үзүүлэлтүүд байна, жишээ нь өнөөгийн цэвэр үнэ цэнэ /NPV/, нөхөлтийн дотоод хувь /IRR/ байна. Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацаа Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацаа нь бол пүүс компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас орох орлогоор хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хугацаа юм.6 Энэ үзүүлэлт нь төслийн эдийн засгийн үр ашгийг үнэлэх үндсэн үзүүлэлтүүдийн нэг юм. Түүнийг шинжилгээний практикт дараах байдлаар тодорхойлж болдог. Үүнд: 1.Цаг хугацааны хүчин зүйлийг тооцохгүйгээр хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг тодорхойлох энгийн арга. 2.Цаг хугацааны хүчин зүйлээр хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг тодорхойлох арга зэрэг болно. 1.Нөхөн төлөгдөх хугацааг тодорхойлох энгийн аргаар тооцохдоо дараах томьёог ашигладаг. t=n+(C-∑ЦОn)/ЦОn+1 t=n- зардалаа бүрэн нөхөх хугацааны өмнөх жил ∑ЦОn-жилд орсон цэвэр орлогын нийлбэр ЦОn+1-Дараагийн жилд орох цэвэр орлого С- Анхны хөрөнгө оруулалт/зардал/ 2.Цаг хугацааны хүчин зүйлээр хөрөнгө оруулалтын

нөхөн төлөгдөх хугацааг

тодорхойлох арга. Он тус бүрийн абсолют дүнгээр биш харин өнөөгийн үнэ цэнийн нийлбэрээр тооцно. t=n+(C-∑PV(ЦОn)/PV(ЦОn+1) 6

Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” 197-р хуудас, УБ, 2004 он

14


t - Зардлаа бүрэн нөхөх хугацааны өмнөх жил ∑PV(ЦОn) Жилд орсон цэвэр орлогын өнөөгийн үнэ цэнийн нийлбэр PV(ЦОn+1) Дараагийн жилд орох цэвэр орлогын өнөөгийн цэвэр үнэ цэнэ C-Анхны хөрөнгө оруулалт/зардал/ Энэ нь ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнийг тооцож анхны хөрөнгө оруулалтын зардалтай нь ижил үнэлгээтэй болгосноороо зардлын нөхөн төлөгдөх хугацааг илүү бодитой, үнэн зөв тодорхойлох боломжыг олгодог юм. Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь. /Return of investment/ Хөрөнгө оруулалтын өгөөж нь хөрөнгө оруулалтын үр ашгийн үр дүн бөгөөд дараах томьёогоор тооцно. ROI=∑ЦОn/C Энд ∑ЦОn-Жилд орсон цэвэр орлогын нийлбэр С-Анхны хөрөнгө оруулалт/зардал Дээрх арга нь цаг хугацааны хүчин зүйл тооцоогүй энгийн арга бөгөөд цаг хугацааны хүчин зүйлийг тооцон оруулж болно. Цаг хугацааны хүчин зүйл оруулж өгснийг нь бас өөрөөр орлогын индекс гэж нэрлэнэ: PI=∑PVЦОn/C ∑PVЦОn- цаг хугацааны хүчин зүйлийг харгалзсан үр ашгийн дүн C – Анхны хөрөнгө оруулалт/зардал/ Хөрөнгө оруулалтанд зориулж байгаа элэгдэл хорогдлын шимтгэл ба цаг хугацааны хүчин зүйлийг тооцсон ашгийн харьцаагаар ашигт ажиллагааны индексийг маш нарийн тодорхойлж болно. Хэрэв өнөөгийн цэвэр үнэ цэнийн утга нь эерэг байвал орлогын индекс нь PI>1, хэрэв сөрөг байвал эсрэгээрээ байна. Иймд хэрэв PI>1 байвал төсөл үр ашигтай, PI<1 байвал үр ашиггүй гэж дүгнэж болно.7 Өнөөгийн цэвэр үнэ цэнэ (Net present value) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэдэг нь хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлсэний үр дүнд орж ирэх орлого нь цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тооцоход зардлаа хэрхэн нөхөж байгааг харуулна. Үүнийг тодорхойлохдоо он тус бүрийн бэлэн мөнгөний 7

Б.Моломжамц “Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ” 71 –р хуудас, УБ, 2007 он

15


эргэлт/цэвэр орлого/-ийн өнөөгийн үнэ цэнийн нийлбэрээс анхны хөрөнгө оруулалтын зардлыг хасна.8 Үүнийг томьёолбол: NPV=∑NCFn*P/Fi,n-C NPV-өнөөгийн цэвэр үнэ цэнэ NCFn- он тус бүрийн цэвэр бэлэн мөнгөний эргэлт P/Fi,n- ирээдүйн орлогын/он тус бүрийн/ өнөөгийн үнэ цэнийг тооцох коэффициент C- Анхны хөрөнгө оруулалтын зардал Хэрэв өнөөгийн үнэ цэнэ нь сөрөг утгатай /NPV<0/ гарвал уг төсөл нь ашгийн норматив /минумум/ хэмжээ хангаж чадахгүй байгаа тул хэрэгжүүлэх бололцоогүй гэж үздэг. Хөрөнгө оруулалтын нөхөлтийн дотоод хувь /Internal rate of return/ Хөрөнгө оруулалтын нөхөлтийн дотоод хувь гэдэг нь уг төслийг хэрэгжүүлснээр олж болох ашгийн түвшин /ашигт ажиллагаа/-г илэрхийлсан үзүүлэлт юм. Ийнхүү тухайн төслийг хэрэгжүүлснээр олж болох ашгийн хэмжээг урьдчилан хувиар тодорхойлсныг хөрөнгө оруулалтын нөхөлтийн дотоод хувь буюу ашигт ажиллагааны түвшин гэнэ. Үүнийг тодорхойлохдоо эхлээд ашгийн өгөгдсөн нормативийг тодорхой хувиар өсгөх юмуу бууруулаад харгалзах өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцож гаргана. Дараа нь ашгийн түвшингийн байж болох хязгаарыг үндэслэн түүний дундаж түвшинг интерполяцийн аргаар тооцно. Төслийн шинжилгээнд түгээмэл хэрэглэгддэг бусад үзүүлэлтүүд 1.Ашгийн хамгийн бага /min/ түвшин буюу MROR /minimum rate of return/. Энэ нь ямар ч эрсдэл гарахгүйгээр олж болох ашиг /хүү/-ийн доод хэмжээг хувиар илэрхийлсэн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын аливаа төслийн урьдчилсан тооцоог хийхдээ ашгийн нормативыг MROR-оор авч тооцдог. 2.Боломжийн өртөг/үнэ цэнэ/-Opportunity cost. Энэ нь ашгийн минумум хэмжээг үнийн дүнгээр буюу туйлын хэмжигдэхүүнээр илэрхийлсэн ойлголт юм. Хөрөнгө оруулалтын төслийг шинжлэхдээ хувилбар тус бүрийн өнөөгийн боломжит үнэ цэнийг тодорхойлж аль болохуйц ахиуц үнэлэмжтэйг нь сонгон авч хэрэгжүүлэх зөвлөмж гаргадаг. Энэ нь мөнгийг гүйлгээнд оруулж ашиг олох сонирхлыг төрүүлж, үүгээрээ аливаа хөрөнгө оруулалтын ажиллагааг урамшуулах нөлөөллийг үзүүлдэг. 8

Б.Сайнжаргал “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” 9-р хуудас. УБ, 1995 он

16


3.Зээл төлбөрийн хүүг тооцох аргынх нь хувьд энгийн ба нийлмэл хүү гэж ангилдаг бөгөөд цаг хугацааны хүчин зүйлийг тооцохдоо нийлмэл хүүг ашиглана. Төслийн шинжилгээний төрөл аргууд Харилцан үгүйсгэсэн хувилбаруудыг шинжлэх ялгаврын арга Хөрөнгө оруулалтын төслийн олон хувилбаруудаас зөвхөн аль нэгийг /илүү ашигтайг/ нь сонгон авах тохиолдлыг харилцан бие биенээ үгүйсгэсэн хувилбар гэж нэрлэдэг. Ийм нөхцөлд үр ашгийн үзүүлэлтүүдийг хувилбар тус бүрээр тооцох механик ажиллагааг хялбарчлах зорилгоор ялгаврын анализын аргыг/ metod of incremental analysis/ төслийн шинжилгээнд өргөн ашигладаг.9 Хувилбар тус бүрээр өнөөгийн үнэлгээг /NPV/ тооцох техник ажиллагааг шууд он тус бүрийн бэлэн мөнгөний эргэлтийн ялгавар /зөрүү/-аар хийхэд үр дүн нь хувилбар тус бүрээр тооцооны ялгавартай тэнцүү гардаг. Үүнийг төслийг шинжлэх ялгаврын арга гэж нэрлэнэ. Ийнхүү мөнгөний эргэлтийн өнөөгийн цэвэр үнэлгээгээр эцсийн шийд гаргаж болохгүй. Учир нь зарим хувилбаруудын хувьд өнөөгийн цэвэр үнэ цэвэр үнэлэмжээр илүү ашигтай/абсалют дүнгээр/ боловч нөхөлтийн дотоод хувийн түвшин /IRR/ нь доогуур гарах тохиолдол байдаг. Тухайлбал хувилбар тус бүрээр тооцоо хийгээд үзэхэд NPV1>NPV2 боловч IRR1<IRR2 буюу эсрэг байвал чухам аль хувилбарыг нь сонгох вэ гэсэн асуудал зүй ёсоор тавигдана. Ийм учраас харилцан үгүйсгэсэн /зөвхөн аль нэгийг сонгон авах/ хувилбаруудаас сонголт хийхийн тулд: 1.Он тус бүрийн орлогын өнөөгийн үнэ цэнийн ялгавраар тооцох 2.Нөхөлтийн дотоод хувь/IRR/ -ийг хувилбар бүрээр тооцож зэрэгцүүлэн сонголтыг хийвэл зохино. Эндээс сонголтын гол шалгуур нь аль болох ойрын хугацаанд илүү өндөр өгөөжтэй байх /абсалют дүнгээр төдийгүй харьцангуйгаар/ явдал юм. Үүнтэй холбогдуулан тэмдэглэхэд төслийг ялгаврын аргаар шинжлэхдээ ашигт ажиллагааны дундаж хувийг /IRR/ гагцхүү хувилбар тус бүрээр нь тооцох нь чухам аль хувилбар илүү өгөөжтэйг тодруулахад зохимжтой байдаг.

9

Б.Сайнжаргал “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” 19-р хуудас, УБ, 1995 он

17


Ирээдүйн тодорхой бус байдал, эрсдэлийн шинжилгээ Хөрөнгө оруулалтын төслийн үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй, цаг хугацааны хувьд хэрэгжих хугацаа, тэр хугацаанд гарч болох эрсдэлүүдээс хамаарна.10 Иймд төслийн жинхэнэ үр ашиг, өгөөж нь ирээдүйд гарч болох эрсдэлүүд, янз бүрийн тодорхой бус байдал, төслийн хэрэгжих магадлал зэргийг урьдчилан хэр зэрэг харгалзан үзэж төслийн тооцоонд тусгасан байдлаас шалтгаалах болно. Ирээдүйн тодорхой бус байдлыг төсөлд урьдчилан тооцож төсөлд тусгах замаар үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг ирээдүйн тодорхой бус байдал, эрсдэлийн шинжилгээ гэж нэрлэдэг. Ирээдүйн тодорхой бус байдлыг урьдчилан тооцох төсөлд тусгах үйл ажиллагааг -

Төслийн тооцоог тогтмол мөнгөөр гаргах

-

Мэдрэмжийн шинжилгээ

-

Магадлалын шинжилгээ хийх замаар хэрэгжүүлдэг.

Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх Тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч бараа таваарын үнэ, мөнгөний ханш хэлбэлзэж байдаг. Ялангуяа эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдсан, зах зээлийн нөхцөл эрс өөрчлөгдсөн тохиолдолд энэ хэлбэлзэл улам ихэсдэг. Үүнтэй холбогдуулан үнийн хэлбэлзлийг илэрхийлсэн 3 үндсэн ойлголт байдаг. Үүнд: -

Бараа таваар үйлчилгээний үнэ нэмэгдэж өсөх

-

Дээрхийн эсрэг тохиолдолд буюу үнэ буурах

-

Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс үнийн өсөлт давамгайлж. Энэ нь мөнгөний худалдан авах чадварыг бууруулах

Эндээс үзвэл мөнгөний худалдан авах чадвар буюу ханш буурах нь бараа таваарын үнийн хэлбэлзлийн ерөнхий дүнд нөлөөлөх нэг гол хүчин зүйл юм. Тухайлбал бараа таваарын үнийн индекс 50% байна гэвэл энэ нь зөвхөн барааны нийлүүлэлт буурч хомсдол бий болсонтой холбоотой төдийгүй мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан үзэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл зөвхөн үнийн өсөлт/бууралт/ мөнгөний ханшны хэлбэлзлээс хамаарч он тус бүрийн бэлэн мөнгөний эргэлтийн хэмжээ нь өнөөдрийн үнэ ханшаар төдийгүй

10

Л.Бямбацэцэг “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний зарим асуудал” , 28-р хуудас, УБ, 2008 он

18


тухайн оныхоо үнэ ханшаар хэдий хэмжээтэй байхыг тооцоо гаргавал зохино. Энэ шаардлагын улмаас хөрөнгө оруулалтын төслийн тооцоонд: -

Өнөөдрийн үндэсний мөнгөн нэгж/дүн/

-

Өссөн мөнгө /үнийн хэлбэлзлийн нөлөөллийг тооцсон/

-

Тогтмол мөнгө /инфляцийн нөлөөллийн тооцоо/ гэсэн 3 янзын мөнгөн нэгжийг илэрхийлдэг.

Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтын төслийн тооцоог аль болох тогтмол мөнгөөр хийж байх нь зохимжтой гэж үздэг. Үүний тулд өнөөдрийн мөнгөө эхлээд өссөн мөнгөнд, дараа нь түүнийгээ тогтмол мөнгөнд шилжүүлж тооцдог.11 Төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тогтмол мөнгөөр /үндэсний мөнгөн нэгжээр юмуу валютаар/ тодорхойлох арга зүйтэй холбоотойгоор MROR-г тогтмол мөнгөнд шилжүүлэх тооцоог дараах томьёогоор гүйцэтгэнэ. Үүнд: Ix=

-1

Ix –тогтмол төгрөгт шилжүүлсэн MROR i –өнөөдрийн мөнгөөр тооцсон MROR f –инфляцийн түвшин /хувиар/ MROR= 15%, f=10%, ix=4,55%-н өсөлт MROR=15%, f=10%, ix=0 MROR=15%, f=15%, ix=-4,3%-н бууралт Тухайлбал инфляци 15% байхад 10%-н хүүтэй хадгалуулах нь 4,3%-н алдагдал /өнөөдрийн үнэ цэнэ нь 4,3%-р буурна/ гэсэн хэрэг юм. Иймд хадгаламжийн хүү нь хэдий чинээ инфляцийн түвшингээс илүү байвал хадгаламжийг урамшуулж чадна. Төслийг хугарлын цэгээр шинжлэх Хугарлын цэг гэдэг нь орлого ба зарлагын хэмжээ тэнцүү байх өөрөөр хэлбэл уг ажиллагаанаас олох ашиг /алдагдал/ нь 0 байх тохиолдол юм.12

11 12

Б.Сайнжаргал “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ”, 30-р хуудас, УБ, 1995 он Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага”, 149-р хуудас, УБ, 2004 он

19


График 1.1.1 Хугарлын цэг Үнэ

Борлуулалтын орлого Хувьсах зардал Хугарлын цэг Тогтмол зардал

Борлуулалт Эх сурвалж: Санхүүгийн удирдлага Энд босоо тэнхлэгт бүтээгдэхүүнийг борлуулах үнэ ба зардлыг, хэвтээ тэнхлэгт борлуулалтын хэмжээг биет ба дүнгээр авахад борлуулалтын орлого өсөхийн хирээр ашигтай байх, борлуулалтын орлого буурч зардал өсөхийн хирээр боломж багасаж байна. Борлуулалтын орлого зардал 2-ын огтлолцолыг хугарлын цэг гэж нэрлэх бөгөөд энэ цэг дээр ашиг алдагдал тэнцүү байна.13 Хугарлын цэгийг ашиглан: 1.Бүтээгдэхүүний нэгжийн үнэ тогтоох 2.Хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг тогтоох 3.Хөрөнгө оруулалтын элэгдэл хорогдлын шимтгэлийн хэмжээг тооцох зэрэгт ашиглана Хугарлын цэг =

Хугарлын цэг нэгжийн =

Ахиуц орлогын харьцаа =

Хугарлын цэг дээрх борлуулалтын орлого =

13

=

Б.Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” 150-р хуудас, УБ, 2004 он

20


График 1.1.2 Ашиг, алдагдлын муж Үнэ

Борлуулалтын орлого Ашгийн муж

P

Хувьсах зардал

Хугарлын цэг Тогтмол зардал

Алдагдлын муж

Q

Борлуулалт

Эх сурвалж: Санхүүгийн удирдлага Үйл ажиллагааны хөшүүрэг Байгуулагын зардлын бүтцэд тогтмол зардлын эзлэх хувийг үйл ажиллагааны хөшүүрэг гэнэ. Тогтмол зардлын харьцаа их, хувьсах зардлын харьцаа бага, ахиуц орлогын хэмжээ өндөр байвал үйл ажиллагааны хөшүүрэг их байна.14 Үйл ажиллагааны хөшүүрэг = Борлуулалтын орлогын өөрчлөлтийн хувь

* Үйл ажиллагааны хөшүүрэг = Цэвэр

орлогын өөрчлөлтийн хувь Ашиг хамгийн их байх нөхцөл, үндсэн тэнцвэр Хамгийн их ашиг олох шийдвэр гаргахдаа үйлдвэрлэгч бүрийн өмнө хоорондоо харилцан холбоотой үндсэн 3 асуудал тавигдана. Үүнд: 1.Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай юу? 2.Шаардлагатай бол хичнээн хэмжээтэй үйлдвэрлэх вэ? 3.Үйлдвэрлэх юм бол хэдий хэмжээний ашиг олох вэ? зэрэг асуултууд байна. Ашигтай л бол үйлдвэрлэх шаардлагатай. Богино хугацаанд аж ахуйн нэгжийн нийт зардлын нэг хэсэг нь хувьсах, зарим нь тогтмол байна. Аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулаагүй ч тогтмол зардал гарна. Иймд аж ахуйн нэгж огт үйлдвэрлэл явуулаагүй нөхцөлд түүний алдагдал нь тогтмол зардалтай тэнцэнэ. Аж ахуйн нэгжийн алдагдал нь тогтмол 14

Б.Баярмаа “Удирдлагын бүртгэл” 129-р хуудас, УБ 2006 он

21


зардлаас бага эсвэл ашиг олохоор байвал тухайн бүтээгдэхүүнийг үйлдэрлэж болно. Аж ахуйн нэгж богино хугацаанд хамгийн их ашиг олох эсвэл алдагдлаа хамгийн бага байлгах тийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэрлэх бүтээгдэхүүн , үйлчилгээний хэмжээ зөвхөн зардлаас хамаарах тул энэ хамаарлыг Q=f(x) хэлбэрийн үйлдвэрлэлийн функцээр тодорхойлж болно. Үүний урвуу функц буюу бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарсан орцын /зардлын/ функц нь x=F(q) хэлбэртэй байна. Үүнийг үндэслэн үйлдвэрлэгчийн ашгийг үндсэн 3 аргаар судалж болно.15 1. Борлуулалтын нийт орлого ба нийт зардал хоёрын зөрүүгээр тодорхойлох арга: Аливаа бүтээгдэхүүний борлуулалтын ашгийг борлуулалтын орлого, нийт зардал хоёрын зөрүүгээр тооцно. Тэгвэл ашгийг π=p*Q-r*x томьёогоор илэрхийлж болно. Үйлдвэрлэлийн функцийг тодорхойлоогүй үед энэ аргыг хэрэглэнэ. Байж болох хувилбаруудаар дээрх томьёогоор хүснэгтийн аргаар ашгийн хэмжээ хамгийн их байх бүтээгдэхүүн /Q/ ба орцын /х/ хослолыг тодорхойлно. Борлуулалтын нийт орлого нийт хувьсах зардлаас их байвал үйлдвэрлэл явуулах боломжтой. Учир нь тогтмол зардлыг орлогоороо нөхөөд цаана нь ашиг олж чадна. Тэгвэл ашиг хамгийн их байх нөхцөл нь MR=MC байна. 2.Ахиуц орлого ба ахиуц зардлыг харьцуулах замаар тодорхойлох арга: Төгс өрсөлдөөний үед аж ахуйн нэгж үнийг зохицуулж чадахгүй тул зөвхөн бүтээгдэхүүн ба орц хоёрын хэмжээг өөрчлөх замаар ашгаа нэмэгдүүлж болно. Иймд ашиг бүтээгдэхүүн болон орцын хэмжээнээс хамаарсан функц байна. Харин бүтээгдэхүүн болон орцын нэгжийн үнийг (p ба r) тогтмол хэмжигдэхүүн гэж үзнэ. Үүнийг иш үндэс болгон ашгийг бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарсан π(q) = TR(q) – TC(q) = p*Q – r*x = p*Q – r*F(q) хэлбэрийн функцээр илэрхийлж болно. Энд орцын хэмжээ (x) нь бүтээгдэхүүнээс хамаарсан үйлдвэрлэлийн функц тул x =F(q) гэж тэмдэглэсэн байна. Хамгийн их ашиг олох нөхцөл нь

π’=

15

=0 байх тул дээрх функцээс бүтээгдэхүүнээр уламжлал авья.

= [p*Q – r*F(q)]’ = p – r*

=0 болно.

А.Бакей “Микро эдийн засгийн ухаан”, 155 -р хуудас, УБ, 2009 он

22


Үүнээс

MR=MC

гэсэн

үндсэн

тэнцвэр

гарна.

Өөрөөр

хэлбэл,

үйлдвэрлэх

бүтээгдэхүүний хэмжээний талаас нь авч үзвэл, тухайн бүтээгдэхүүний ахиуц орлого, ахиуц зардалтай тэнцүү байх (MR=MC) тийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үед олох ашгийн хэмжээ хамгийн их байна. Аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ үр ашигтай явуулахын тулд р= MR=MC нөхцлийг хангах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжээс зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний нэмэлт нэгж бүр нь нэг талаар борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, нөгөө талаар нийт зардлыг өсгөнө. Иймд үйлдвэрлэл ашигтай эсэхийг мэдэхийн тулд MR ба MC хоёрыг харьцуулан шинжилгээ хийх хэрэгтэй. Ахиуц орлого, ахиуц зардлаас их байх үед тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь ашигтай. Учир нь аж ахуйн нэгж тийм бүтээгдэхүүний нэгж тутмыг борлуулснаар түүнд гарсан зардлаас их орлого олно. Борлуулж буй бүтээгдэхүүний нэмэлт нэгж бүр нь өөрийн үнэтэй тэнцүү хэмжээгээр орлогыг нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэх тусам ахиуц зардал нэмэгдэж тодорхой төвшинд ахиуц орлоготой тэнцүү болно. Ахиуц орлого бол сүүлчийн нэг нэгж бүтээгдэхүүний борлуулалтаас нэмэгдэх орлого бөгөөд төгс өрсөлдөөний үед бүтээгдэхүүний нэгжийн үнэтэй тэнцүү байна. Тэгвэл py=MR=MC байна. Төгс өрсөлдөөний үед аж ахуйн нэгж бүтээгдэхүүний тоо хэмжээг өсгөж, бууруулах замаар зах зээлийн үнэд нөлөөлж чадахгүй тул нэгэнт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр л борлуулна. Нэгэнт аж ахуйн нэгж бүтээгдэхүүний зах зээлийн үнийг өөрчилж чадахгүй тул үйлдвэрлэх бүтээгдэхүүний зохистой хэмжээг сонгох замаар хамгийн их ашиг олж болно. MR>MC үед нэмэгдэл нэгж бүтээгдэхүүний орлого нь зардлаасаа их тул аж ахуйн нэгж үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжийн ахиуц орлого нь ахиуц зардалтай тэнцүү үед ашиг хамгийн их байна.16 Иймд MR=MC нөхцөлийг хамгийн их ашиг олох журам гэж нэрлэдэг. Харин ахиуц орлого ахиуц зардлаас бага үед (MR<MC) үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүний нэмэлт зардал нь түүний нэмэлт орлогоос их тул ашиггүй байна. Ийм үед аж ахуйн нэгж тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэх хэмжээг багасгах хэрэгтэй. Аж ахуйн нэгж хамгийн их ашиг олохын тулд ахиуц орлого, ахиуц зардал хоёр тэнцэх тийм үйлдвэрлэлийн хэмжээг сонгож авах ёстой.

16

А.Бакей ”Микро эдийн засгийн ухаан”, 158 -р хуудас, УБ, 2009 он

23


3.Ахиуц бүтээгдэхүүний өртөг ба хүчин зүйлийн ахиуц зардал хоёрын харьцаагаар тодорхойлох арга (MRP, MFC): Энэ тохиолдолд π=p*Q – r*x томьёон дахь бүтээгдэхүүний хэмжээг орцоос хамаарсан үйлдвэрлэлийн функцийн хэлбэрээр илэрхийлнэ. (Q=F(x)). Үүнийг ашгийн томьёонд орлуулбал: πx=p*F (x) - r*x Хамгийн их ашиг олох нөхцөл π’x=

= p*

– r= 0

= 0 байх тул дээрх функцээс х-ээр уламжлал авбал:

MRP= MFC гэсэн тэнцвэр хангагдана. Орцын үүднээс аваад

үзвэл, орцоос хамаарсан ахиуц бүтээгдэхүүний өртөг хүчин зүйлийн ахиуц зардалтай тэнцүү байх тийм хэмжэээгээр орцыг зарцуулж үйлдвэрлэл явуулсан үед хамгийн их ашиг олох нөхцөл бүрдэнэ.17

17

А.Бакей “Микро эдийн засгийн ухаан” 159-р хуудас, УБ, 2009 он

24


1.2 Компаний хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх өнөөгийн чиг хандлага Манай улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 онд ДНБ-ний 25,7 хувьтэй тэнцэж байсан бол 2010 онд ДНБ-ний 32,9 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Компанийн санхүү нь тухайн улс орны са��хүүгийн тогтолцооны үндэс болдог бол хөрөнгө оруулалтын бодлого, санхүүжилт, түүний үр ашгийн асуудал компанийн санхүүгийн үйл ажиллагааны зангилаа хэсэг юм. 2011 оны байдлаар 60 мянга гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 37 мянган аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. 800 мянга гаруй хүнийг ажиллуулж, ДНБний 64,4-71,9% /сүүлийн 4 жилийн байдлаар/, татварын нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна. График 1.2.2 Монгол улсын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, тэрбум төгрөг

Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл 2009 Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт эх үүсвэрээр Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, банкны зээл, үнэт цаас борлуулсны, өөрийн хөрөнгө оруулалт, бусад гэсэн санхүүжилтийн эх үүсвэрээр ангилсан байдлаар 2010 онд аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 4,3 триллион төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь 2005 оныхоос 5,8 дахин өссөн байна. Нийт хөрөнгө оруулалтыг санхүүжилтийн эх үүсвэрээр нь авч үзвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт 44,4 хувь, өөрийн хөрөнгө оруулалт 38,0 хувь, банкны зээл 5,6 хувь, үнэт цаасны борлуулалт 4,8 хувь, төсвийн хөрөнгө оруулалт 1,7 хувийг тус тус эзэлж байна.

25


Хүснэгт 1.2.1 Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ №

2005

1

2010

хэмжээ

%

хэмжээ

%

2

Бүгд

749,5

100,0

4351,5

100,0

3

Төсвийн хөрөнгө оруулалт

21,7

2,9

74,6

1,7

4

Гадаадын хөнгөлттэй зээл

133,7

17,8

5

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

238,4

31,8

1932,6

44,4

6

Банкны зээл

104,0

13,9

243,4

5,6

7

Үнэт цаас борлуулсны

0,7

0,1

209,4

4,8

8

Өөрийн хөрөнгө оруулалт

233,1

31,1

1652,0

38,0

9

Бусад

17,8

2,4

239,5

5,5

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо Аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтанд үзүүлж буй дэмжлэгүүд Манай улсад аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтанд голчлон санхүүжилт олгох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сургалт, зөвлөгөө явуулах, татварыг хөнгөвчлөх (татвар, НӨАТ-с чөлөөлсөн) замаар дэмжлэг үзүүлдэг нь харагдаж байна. График 1.2.3 ААН-н хөрөнгө оруулалтанд үзүүлж буй дэмжлэг

Эх сурвалж: Монгол банк, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн түүвэр судалгааны дүн 1. Банкуудаас 2011 оны 1-р улирлын эцсийн байдлаар ААН-н хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 48 мянга гаруй зээлдэгчдийг санхүүжүүлж, зээлийн өрийн үлдэгдлийн дүн нь 690 тэрбум төгрөг болж 2010 оны эцсээс 65 тэрбум төгрөгөөр буюу 9 26


хувиар өссөн байна. 2009-2010 онуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар 60,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилж, арилжааны банкуудаар сарын 0,8% ба1%-ийн хүүтэй, 3 ба 5 хүртэл жилийн хугацаатай дамжуулан олгосон бөгөөд 2011 оноос зээлийн эргэн төлөлтөөр олгохоор төлөвлөж байна. Суманд үйлдвэрлэл хөгжүүлэх сан байгуулан ажиллахаар 24 тэрбум төгрөг 2011 оны улсын төсөвт тусгагдсан бөгөөд үйл ажиллагааг эхлүүлэх зохион байгуулалтын бэлтгэл ажлууд хийгдэж байна. Олон улсын байгууллагуудын хувьд засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой олон төрлийн хөнгөлттэй зээл, тусламжийг арилжааны банкуудаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд олгож байна. 2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө өгөх, дэмжин туслах зорилготой ЖДҮ-ийг дэмжих төв 5, “Бизнес инкубатор” 12, Бизнесийн хөгжлийг дэмжих төв 27, Аж ахуй эрхлэлтийн сургалтын төв 23 байгуулагдан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бизнесийн сургалтад хамруулж, зөвлөгөө, мэдээ мэдээллээр ханган, инкубацийн үйлчилгээ үзүүлж байна. Олно улсын хөдөлмөрийн байгууллага”Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийг Монгол улсад нэвтруулж, сургалтыгУлаанбаатар хот, 21 аймагт 160 удаа зохион байгуулан, 2478 хүнийг сургажээ. 3. Жижиг дунд үйлдвэр хөгжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх батлагдсан хуулиуд -“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хууль 2006 он -“Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай “ хууль 2006 он -“Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хууль 2007 он -“Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хууль 2007 он -“Засгийн газрын тусгай сангийн тухай” хууль 2006 он -“Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль 2009 он -“Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль 2009 он -“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” -“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 4. “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулиудыг 2009 онд батлуулан, “Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татварын хөнгөлөлт эдлэх тоног төхөөрөмж., сэлбэг хэрэгслийн жагсаалтыг 2011 оны байдлаар 5-р сарын байдлаар 1062 нэр төрлийн жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 13,7 тэрбум төгрөгийн гаалийн үнэтэй 62078 тоног төхөөрөмж, сэлбэг 27


хэрэгслийг 686,8 сая төгрөгийн гаалийн албан татвар, 1442,3 сая төгрөгийн НӨАТ-с чөлөөлсөн нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжиж, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжийг нээлээ. УИХ-с “Санхүүгийн түрээсийн тухай” хуулийш 2006 онд баталсан ба хуулийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010оны 184-р тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүгийн түрээс /лизинг/ -ийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдтэй хамтран ажиллахад мөрдөх журам”-ыг баталсан нь санхүүгийн түрээсийн хэлбэрийг хэрэглэх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. 2011 оны 5 сарын байдлаар 113 аж ахуйн нэгж, иргэнээс 5227,7 сая төгрөгийн хүсэлт ирснийг “Хас лизинг”, “NVC” ХХК-уудад хуваарилан өгснөөс 42 төсөл, 1708,4 сая төгрөгөөр дэмжигдэж, 23 аж ахуйн нэгж, иргэн 1269,8 сая төгрөгийн тоног төхөөрөмж аваад байна. Эдийн засгийн гол салбаруудаар ангилж харвал ХАА болон үйлдвэрлэлийн салбарт бусад салбараас харьцангуй их дэмжлэг үзүүлдэг болох нь харагдаж байна.Үүн дотроос санхүүжилт олгох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сургалт зөвлөгөө өгөх зэрэг дэмжлэгүүд нь ХАА болон үйлдвэрлэлийн салбарт түлхүү явагдаж байгаа бол бусад дэмжлэгүүд нь салбаруудын хувьд төдийлөн ялгаа ажиглагдахгүй байна График 1.2.4 Дэмжлэг салбараар

Эх сурвалж: Монгол банк, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн түүвэр судалгааны дүн Судалгааны дүнгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хүрээнд цаашид авбал зохих арга хэмжээнд төрийн байгууллагын үйлчилгээг чирэгдэлгүй болгож , сайжруулах шаардлагатай байна гэж хариулсан байна. Харин үүний дараа бизнесээ эрхлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогыг явуулах, татварын таатай орчинг бүрдүүлэх, авилгалыг бууруулах шаардлагатай байна гэж үзжээ. 28


Хоёрдугаар бүлэг. Датасофт компаний хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудал 2.1 Датасофт компаний төслийн хөрөнгө оруулалтанд хийсэн шинжилгээ Датасофт компани нь 2005 оны 8-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд компьютер программ хангамж зохиох, компьютерийн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Цаашлаад компьютерийн сүлжээ болон дотоод холбооны сүлжээ тавих, офсет хэвлэлийн үйлчилгээ, төрөл бүрийн захиалгат импортийн үйл ажиллагаа явуулж байна “Цаасан уутны үйлдвэрлэл” төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ Төслийн зорилго: Ахуйн хэрэглээнд хэрэглэж буй импортын гялгар уутны байгаль экологит үзүүлэх сөрөг нөлөө, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг багасгаж, шинэ техник, технологийг эх орондоо нэвтрүүлэн оруулах шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх, соёлтой хэрэглээг төлөвшүүлэхэд төслийн зорилго оршино. Төслийн зээл олгогч: Хаан банк Төсөл хэрэгжүүлж эхлэх хугацаа: 4 жил Төслийн нийт хөрөнгө оруулалт: 117 880 000 төгрөг Үүнээс өөрийн хөрөнгөөр:47 880 000 төгрөг буюу хөрөнгө оруулалтын 40.6% байна. Хаан банкны зээл:70 000 000 төгрөг буюу нийт хөрөнгө оруулалтын 59.4% байна. Жилийн нийт хүү:18% буюу сарын 1,5% -ийн хүүтэй зээл. Төслийн товч тайлбар: Манай улс нийт 2565.0 мянган хүн амтай бөгөөд Улаанбаатар хотод 928,5 мянган оршин суугч төвлөрсөн ба үүнээс 102.0 өрх байдаг юм. Улаанбаатар хотын хүн ам жилд дундажаар 38,66 мянгаар өсдөг бөгөөд хэрэглээ бас үүнтэй уялдаатайгаар өсч байгаа юм. Дэлхий нийтээр гялгар уутны хэрэглээг багасгаж цаасан уутны хэрэглээг дэмжих хандлагагтай байна. Тиймээс бид гялгар уутнаас татгалзан цаасан уутны хэрэглээг эх орондоо нэвтрүүлэх цаашилвал хэвшмэл хэрэглээ болгон Улаанбаатар хотынхоо цэвэр байдлыг нөгөө талаас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цэвэр боловсон хэрэглээг төлөвшүүлэх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

29


Хүснэгт 2.1.2 “Цаасан уутны үйлдвэрлэл” төслийн хөрөнгө оруулалтын төсөв №

Шаардагдах хөрөнгө оруулалт

Дүн /₮/

1

Үндсэн капитал

32 200 000

2

Эргэлтийн хөрөнгө/ТЭМ/

85 680 000

3

Анхны хөрөнгө оруулалтын зардал

117 880 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.3 Эхлэлтийн баланс №

Актив /₮/

Пассив /₮/

1

Эргэлтийн хөрөнгө

85 680 000

Өр төлбөр

70 000 000

2

Үндсэн хөрөнгө

32 200 000

Өөрийн хөрөнгө

47 880 000

3

Нийт дүн

117 880 000

Нийт дүн

117 880 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.4 Тухайн төсөлд зориулж худалдан авах тоног төхөөрөмж

Ангилал

Хүчин чадал

Хэмжи х нэгж

Үйлдвэрлэс эн улс

Тоо хэмжэ э

Нэг бүрийн үнэ /₮/

Нийт үнэ /₮/

1

Цаасан уут хийгч машин

25-45 уут/мин

ш

Хятад

1

20 200 000

20 200 000

2

Жижиг ачааны машин

ш

Хятад

1

12 000 000

12 000 000

3

Нийт

32 200 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хятад Японы шинэ технологиор хийгдсэн энэхүү машин нь цаасан уутыг нугалах, наах, огтлох үйлдлүүдийг автоматаар хийж гүйцэтгэнэ. Дэлгүүрийн нэг удаагийн болон олон удаагийн зориулалттай цаасан уут, гурил будаа элсэн чихрийн уут гэх мэт бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний цаасан уут хийхээс гадна захидлын дугтуй хийж болно. Хүснэгт 2.1.5 Техникийн үзүүлэлт №

Тавцангийн өргөн

600-1020мм

1

Цаасны жин

100-250 гр/кв.м

2

Голын урт

400-600мм

3

Хурд

25-45 уут/мин

4

Тавцангийн урт

400-600мм

5

Уутны өргөн

180-330 мм

6

Цахилгаан хэрэглээ

6.5 кватт

7 8

Нийт жин Машины хэмжээ

5000 кг 7000*1500*1700мм

30


Үйлдвэрлэлийн хүчин чадлын төлөвлөлт, зах зээлийн эрэлтийн хэмжээ Өдөрт найман цагаар нийт том уут 12000 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлын 70 хувийг ашиглахад өдөрт найман цагаар том уутыг 8400 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой юм. Захиалагч байгууллага өөрөө хүсвэл цаасан уутан дээр тухайн байгууллагын лого эмблемийг хэвлэж өгнө. Энэ хүчин чадлаараа ажиллахад зах зээлийн 10 хувийг эзлэх боломжтой. Цаашид тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх замаар зах зээлийн хувиа өсгөх бүрэн боломжтой юм. Хүснэгт 2.1.6 Ахуйн зориулалттай цаасан уут Хэмжих №

Бүтээгдэхүүн

1

Цаасан уут

нэгж

Урт /мм/

Өргөн /мм/

Ёроолын өргөн /мм/

Даац /кг/

450

350

155

10-15

ш

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Энэхүү бүтээгдэхүүн нь хэмжээ, ашиглах байдал зэргээсээ хамааран эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд хор нөлөө бага, бат бөх, дахин боловсрогдох боломжтой, олон нэр төрөлтэй үйлдвэрлэгдэх боломжтой , сонголт өргөн зэрэг олон давуу талуудтай. Манай бүтээгдэхүүний хэрэглэгч нь Миний дэлгүүрийн салбар, Номингийн салбар, Боса, Сансар болон хүнсний томоохон супер маркетууд, томоохон 8 нэрийн хүнсний дэлгүүрүүд байна. Салбарын дундажаар авч үзвэл өдөрт нэг дэлгүүрээр 600-900 хэрэглэгч үйлчлүүлдэг бөгөөд нийт 900 ширхэг тор худалдаалагддаг байна. Харин Улаанбаатар хотын хувьд Номин, Миний дэлгүүрийн бүх салбар, Скай, Наран зэрэг 49 үйлчилгээний газруудаас авсан өдрийн хэрэглээ болон сар, жилээр гаргасан судалгаанаас харахад өдөрт 44100 ширхэг тор, сард 1,323,000 харин жилд 15,876,000 ширхэг гялгар уут борлуулагдаж байна. Дээрх тоо баяр ёслолын үеэр хоёр дахин өсдөг байна. Энэ нь зөвхөн хотын хүнсний томоохон 6 дэлгүүр 40 гаруй салбарын хувьд авсан бөгөөд манай бүтээгдэхүүнд зах зээл байгааг харуулж байна.

31


1

2012

2

2013

3

2014

4 5

Нэг хоногт ажилах /минут/

Бүтээгдэх үүн

Он

Борлуулалтын орлогын тооцоо

Цаасан уут

2015

Хүснэгт 2.1.7

Нэг жилд ажиллах /хоног/

480

Нэгж Нэг жилийн бүрийн үнэ борлуулалт /₮/ /₮/

Нэг хоногт үйлдвэрлэх хэмжээ /ш/

Нэг жилд үйлдвэрлэх хэмжээ /ш/

8 400

2 016 000

250

504 000 000

9000

2 160 000

270

583 200 000

9360

2 246 400

290

651 456 000

9600

2 304 000

305

702 720 000

36 360

8 726 400

240

Нийт

2441 376 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.8 Үйлдвэрлэлийн хэмжээ /ш/ №

Жил

1 дэх жил

2 дахь жил

3 дахь жил

4 дэх жил

1

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө

2 016 000

2 160 000

2 246 400

2 304 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.9

Материалын зардлын тооцоо

Цаасан уут

Түүхий эд

Орц

Нэгж үнэ /₮/

Өртөг /₮/

Нэг өдөр зардал /₮/

Жилийн зардал /₮/

1 2 3 4 5 6 7 8

2012 онд

Цаас Цавуу Цаас Цавуу Цаас Цавуу Цаас Цавуу

0,5м2 0,5гр 0,5м2 0,5гр 0,5м2 0,5гр 0,5м2 0,5гр

330 10 368 12 406 14 424 16

165 5 184 6 203 7 212 8

1 428 000

342 720 000

1 710 000

410 400 000

1 965 600

471 744 000

2 112 000

506 880 000

9

Нийт

170

7 215 600

1 731 744 000

2013 онд 2014 онд 2015 онд

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор

32


Хүснэгт 2.1.10 Ажилчдын цалингийн тооцоо Хүний тоо

Үндсэн цалин /₮/

Нийт /₮/

Захирал

1

700 000

700 000

3

Ня-бо

1

500 000

500 000

4

Маркетингиин менежер

1

500 000

500 000

5

Борлуулалтын менежер

1

500 000

500 000

6

Жолооч

1

350 000

350 000

7

Үйлчлэгч

1

250 000

250 000

8

Нийт Уд. Бусад аж. цалин

6

9

Үйлдвэрлэлийн ажилчид

10

Үйлдвэрлэлийн менежер

1

500 000

500 000

11

Дамжлагын ажилтан

3

400 000

1 200 000

12

Нийт үйлдвэрийн аж. цалин

4

Албан тушаал

1

Удирдлагын болон бусад

2

13

2 800 000

1 700 000

Сарын цалингийн дүн

4 500 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.11 Тээврийн зардлын тооцоолол №

Зардлын нэр

Тоо хэмж ээ

Сард явах км

Шатах ууны үнэ /₮/

Сарын тээврийн зардал /₮/

Засварын зардал /₮/

Нийт зардал /₮ сар/

Нйит зардал /₮ жил/

1

Ачааны машин

1

395

1 800

711 000

120 750

831 750

9 981 000

2

Нийт

9 981 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Нийт бүтээгдэхүүн борлуулалт болон бараа материал татан авалтын нэг ширхэг машин үйлчилнэ. Хүснэгт 2.1.12 Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн тооцоо Үндсэн хөрөнгийн жагсаалт

Анхны өртөг /₮/

Элэгдлийн норм /жил/

Нийт элэгдлийн дүн /₮/

№ 1 2

Тоног төхөөрөмж

20 200 000

10

2 020 000

Тээврийн хэрэгсэл

12 000 000

10

1 200 000

3

Нийт

3 220 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор 33


Хүснэгт 2.1.13 Ажлын байрны түрээсийн тооцоо №

Тайлбар

Түрээслэх байрны хэмжээ

Түрээслэх байрны үнэ сард /1м2/

Нийт үнэ /сард/

Нийт үнэ /жилд/

1

Цех

80 м2

15 000₮

1 200 000₮

14 400 000₮

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.14 Захиргаа аж ахуйн зардал № 1 2 3 4

Зардлын төрөл Харилцаа холбоо Зар сурталчилгаа Бусад Нийт

Сард зарцуулах норм /₮/ 50 000 200 000 100 000

Жилд зарцуулах норм /₮/ 600 000 2 400 000 1 200 000 4 200 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.15 Зээлийн хүүгийн төлбөр №

Жил

1

Зээл

2

1- р жил

24 674 999,67

11 552 281,03

13 122 718,64

56 877 281,36

3

2-р жил

24 674 999,67

8 985 238,8

15 689 760,87

41 187 520,49

4

3-р жил

24 674 999,67

5 916 036,47

18 758 963,2

22 428 557,28

5

4-р жил

24 674 999,67

2 246 442,39

22 428 557,28

00,00

Нийт төлбөр/₮/

Хүү /18%/

Үндсэн өр/₮/

Эцсийн үлдэгдэл/₮/ 70 000 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хаан банкнаас 70 сая төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй /сарын1,5%/ зээлээр авах болсон бөгөөд зээлийн хугацаа 4 жил юм. Зээлийн мэргэжилтний тооцсоноор зээлийг хүүгийн хамт дээрх хувиарын дагуу төлнө. Хүснэгт 2.1.16 Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгийн тооцоо /₮/ №

Зардал

2012 он

2013 он

2014он

2015 он

1

Хувьсах зардал

417441000

498778000

573717080

621535360

2

Тогтмол зардал

29172281

26 605 238

23 536 036

19 866 442

4 5 6

Нийт зардал Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо/ш/ Үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүний өртөг

446613281 2 016 000 221,5

525383238 2160000 243,2

597253116 2246400 265,8

641421802 2304000 278,4

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.1.17 Төслийн хугацааны ЦМГ-ний тооцоолол /Хавсралт 4-с үзнэ/ Хөрөнгө оруулалтын төсвийн тооцоогоор бэлэн мөнгөний эргэлт он тус бүрийн цэвэр орлого нь нийтдээ 137,6 сая төгрөг болсон нь анхны хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх 34


боломжтойг харуулж байна. Гэвч 4 жилийн дараах 137,6 сая төгрөг нь өнөөдрийн хэдэн төгрөгтэй тэнцэх вэ гэдгийг тооцох шаардлагатай. Өөрөөр хэлбэл ирээдүйд орж ирэх орлогын өнөөгийн үнэ цэнийг цаг хугацааны хүчин зүйлээр тооцно гэсэн үг. Энэхүү тооцооллын нэгэн чухал хэсэг бол өнөөгийн үнэ цэнийг тооцоолоход ашигладаг цаг хугацааны хүчин зүйл буюу дискаунтын хүүг зөв тодорхойлох нь маш чухал юм. Дискаунтын хүүг тодорхойлох Дискаунтын хүүг тооцоолохын тулд хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтанд хөрөнгө оруулбал түүнээс олж болох ашгийн хувийг харгалзан үзнэ. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтанд дараах зүйлс багтана: -

Засгийн газрын бонд

-

Монгол банкнаас гаргасан бонд

-

Томоохон арилжааны банкны хадгаламжийн сертификат

-

Томоохон компаниас гаргасан бонд

-

Томоохон арилжааны банкны урт хугацаат хадгаламж

Хүснэгт 2.1.18 Дискаунтын хүүг тодорхойлох № 1 2 3

Хөрөнгө оруулалт ЗГ-ийн бонд МБ-ны бонд Хадгаламжийн сертификат

Жилийн хүү/2011/ 9,0% 7,9% 12,6%

4

Банкны УХ-т хадгаламж

13,4%

Хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт учир 2011 онд санал болгосон хамгийн өндөр түвшинг ашиглав.

Манай хөрөнгө оруулалт нь хугацааны хувьд 4 жил учир дээрх хөрөнгө оруулалтуудтай харьцуулахад урт хугацаат хөрөнгө оруулалтанд орохоор байна. Тиймээс дискаунтын хүүг сонгоход урт хугацаат хадгаламж ба хадгаламжийн сертификатын хүүг ашиглавал илүү тохиромжтой байна. Дээрхээс үндэслээд дискаунтын хүүг жилийн 13%-иар хөрөнгө оруулалтын төслийн өнөөгийн үнэ цэнийг тооцоолоход ашиглахаар боллоо. Төсөлд шинжилгээ хийх нь: 1.Хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийн тооцоолол

35


Хүснэгт 2.1.19 Хөрөнгө оруулалтын ӨЦҮЦ-ийн тооцоо №

Төслийн мөнгөн урсгал /₮/

1 2 3 4 5 6 7

38 525 328,43 36 345 324,21 30 023 631,98 32 757 820,57 Орох мөнгөн урсгалын ӨҮЦ Хасах нь:Анхны хөрөнгө оруулалт Цэвэр ӨҮЦ

ӨҮЦ-н хүүгийн хүчин зүйл (PV 13%-н хүү, 4 жил) 0,885 0,7831 0,6931 0,6133

Мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ /₮/ 34 093 211,00 28 463 720,11 20 807 883,01 20 090 984,83 103 455 798,96 47 880 000,00 55 575 798,96

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Он тус бүрийн цэвэр мөнгөн орлогын нийлбэр нь 137,6 сая төгрөг байсан бол түүний өнөөгийн үнэ цэнэ нь 103,4 сая төгрөг болж байна. Энэ нь өөрийн оруулсан анхны хөрөнгө оруулалт болох 47,8 сая төгрөгийн зардлаа нөхөөд цаана нь 55,5 сая төгрөгийн ашигтай гарч байна. Ийм учраас эдийн засгийн үр ашгийн хувьд дараах төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийж байна. 2.Хөрөнгө оруулалтын нөхөлтийн дотоод хувь /IRR/ Хөрөнгө оруулалтын нөхөлтийн дотоод хувь нь уг төслийг хэрэгжүүлснээр олж болох ашгийн түвшинг илэрхийлсэн үзүүлэлт юм. Хэрэв дискаунтын хүүг i=60% гэж үзвэл ӨЦҮЦ нь

2724157,56 төгрөг, дискаунтын

хүүг i= 70 % гэж үзвэл ӨЦҮЦ нь –

2608640,64 төгрөг гарч байна. Эндээс ашгийн дундаж хувийг гаргаж үзвэл /үүнийг интерполяцийн аргаар тооцвол/: IRR= 60+(70-60)*

= 65,1% гарлаа.

Иймд манай төсөл нь ашгийн минумум хувь болох 13%-иас 52,1 хувиар илүү өгөөжтэй учир хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарч байна. 3.Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацаа Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацаа нь 0-оос 1,2 жилийн хооронд байна. Үүнийг тооцвол: t= 0+

= 1,2 жил гэж гарч байна.

4.Цаг хугацааны хүчин зүйлээр хөрөнгө оруулалтын

нөхөн төлөгдөх хугацааг

тодорхойлох арга. 36


Энэ арга нь ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнийг тооцож анхны хөрөнгө оруулалтын зардалтай нь ижил үнэлгээтэй болгосноор зардлын нөхөн төлөгдөх хугацааг илүү бодитой, үнэн зөв тодорхойлох боломжийг олгодог юм. Он тус бүрийн цэвэр орлогын өнөөдрийн үнэ цэнэ: PV= 38525328,43 * P/F13,1 = 34 093 211 t= 0+

=1,4 жил гарч байна.

1,4 жил буюу 450 хоногийн дотор компани анхны хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дуусгаад үүнээс хойшхи хугацаанаас эхлэн ашигтай ажиллаж чадахаар гарч байна. Иймд төслийг хүлээн авах боломжтой байна. 5.Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх тухай буюу төслийн үр ашгийн шинжилгээнд үнийн өсөлт, инфляцийн нөлөөллийг тусгах Манай улсын хувьд сүүлийн хэдэн жилд байтугай сүүлийн хэдэн сард бараа таваарын үнэ маш тогтворгүй байгаа билээ. Түлш, шатахуун мөн төсвийн байгууллагын цалингийн өсөлтийн үр дүнд бараа таваарын үнэ маш ихээр өсөж байна. Мөн удахгүй сонгууль дөхөж байгаа бөгөөд иймэрхүү улс төрийн тогтворгүй байдал нь энэ хэлбэлзлийг улам өсгөхөд нөлөөлнө. Үүнтэй холбогдуулан үнийн хэлбэлзлийг илэрхийлсэн 3 үндсэн ойлголт байдаг. Үүнд: 1.Бараа таваар, үйлчилгээний үнэ нэмэгдэж өсөх 2.Дээрхийн эсрэг тохиолдолд буюу үнэ буурах 3.Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс үнийн өсөлт давамгайлж, энэ нь мөнгөний худалдан авах чадварыг бууруулах /инфляци/ Энэхүү үнийн хэлбэлзэл, мөнгөний ханшны өөрчлөлттэй холбогдуулан өнөөдөр оруулсан хөрөнгийн ирээдүйн өгөөжийг өнөөдрийн үнэлэмжээр гаргахдаа зөвхөн цаг хугацааны хүчин зүйлээр төдийгүй, бас үнэ ба мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан үзэх хэрэгтэй болдог. Бидний өмнө 13%-ийн дискаунтын хүүгээр тооцоход NPV 55,5 сая төгрөг, харин IRR нь 65,1% гарсан билээ. Харин урьдчилсан таамаглалаар бол бараа таваарын үнэ ойрын 3, 4 жилийн хугацаанд жил бүр 10%-иар өснө гэж үзэж байгаа. Хэрэв төслийн тооцоог өссөн дүнгээр тооцвол: 37


1 дэх жилийн орлого: 38 525 328,43*F/P10,1= 35 023 025,85 2 дэх жилийн орлого: 36 345 324,21*F/P10,2=30 037 458,02 3 дэх жилийн орлого: 30 023 631,98*F/P10,3=22 557 199,08 4 дэх жилийн орлого: 32 757 820,57*F/P10,4=22 374 032,22 Дискаунтын хүү 10% байх үеийн: NPV= 62 111 715,17 төгрөгний ашигтай болсон байна. Гэтэл төслийн үр ашгийн тооцоо хийхдээ мөн инфляцийн нөлөөллийг тооцох хэрэгтэй. Хүснэгт 2.1.20 Жилийн инфляци №

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

1

9,5

6,0

14,6

18,2

5,0

7,4

10,9

14,0

15,0

16,0

17,0

Дээрх хүснэгтээс Монгол банкнаас гаргасан 2005 оноос 2011 он хүртэлх жил бүрийн инфляцийн түвшинг харж болох бөгөөд Монгол банкны ажилтаны үзэж байгаагаар 2012 оноос 2015 он хүртэлх инфляцийн түвшний прогноз гаргасан байна. Бид хөрөнгө оруулалтын төсөлдөө ашиглах инфляцийн түвшинг тогтоохдоо бодитой болгох үүднээс 2012 ба 2015 оны инфляцийн түвшингийн дунджаар авахаар шийдэв. Дундаж инфляци =

= 15,5 16%

1 дэх жилийн орлого: 35 023 025,85*P/F16,1=30 192 263,66 2 дэх жилийн орлого: 30 037 458,02*P/F16,2=22 322 724,45 3 дэх жилийн орлого: 22 557 199,08*P/F16,3=14 451 442,68 4 дэх жилийн орлого: 22 374 032,22*P/F16,4=12 356 978,82 Дискаунтын хүү 16% байх үеийн: NPV= 31 443 409,62 төгрөг болсон байна. Инфляци, үнийн өсөлтийн нөлөөллийг тооцсоны дараах төслийн маань үр ашиг ашигтай хэвээрээ гарч төслийг хэрэгжүүлэх боломжтойг дахин нотолж байна 6.Анхны хөрөнгө оруулалтын дундаж өгөөжийн хувь: Н=(((103 455 798,96-47880000)/4)/47 880 000))*100=29%

38


7.Ашигт байдлын индекс: PI=

=154112965,2/117880000=1,3

Хүснэгт 2.1.21 Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний дүгнэлт №

Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний аргууд

Үр дүн

Дүгнэлт

1

Өнөөгийн цэвэр үнэ цэнийн арга

55 575 798,96 ₮

NPV>0 учир хэрэгжүүлж болно.

2

Хөрөнгө оруулалтын нөхөлтийн дотоод хувь

65,1%

3 4

5

Эргэн төлөгдөх хугацааны энгийн арга Дискаунтчилагдсан эргэн төлөгдөх хугацааны арга Төслийн тооцоог тогтмол мөнгөөр хийх буюу үнийн өсөлт, инфляцийн нөлөөллийг тусгах арга

1,2 жил 1,4 жил 62 111 715,17 ₮ буюу 31 443 409,62 ₮

6

Анхны хөрөнгө оруулалтын дундаж өгөөжийн хувь

29%

7

Ашигт байдлын индекс

30%

Төслийг хэрэгжүүлсэнээр олж болох ашгийн түвшин нь /65,1% / капиталын өртгөөс их тул хэрэгжүүлэх боломжтой. 1 жил 2 сарын дараа ХО-ын зардлаа нөхөх бололцоотой 1 жил 4 сарын дараа ХО-ын зардлаа нөхөх бололцоотой. Үнийн өсөлт 10%-р, инфляцийг 16%-р тооцоход NPV>0 учир хэрэгжүүлж болно. Жил бүр 29% цэвэр орлогыг хөрөнгө оруулалтын төслийн хугацаанд олох тооцоо гарч байна. Энэ нь нэг төгрөгнөөс 30% -ийн өгөөж авахыг харуулж байна.

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл бүх аргуудад хэрэгжүүлж болно гэсэн дүгнэлт гарсан бөгөөд мөн зардлын нөхөх хугацаа бага, төсөл хямд төсөр байх, төслийн шинжлэх ухаан техник технологийн үр дагавар сайн байх, төслийн нийгмийн үр өгөөж сайн байх, ашигт ажиллагаа өндөр байх гэсэн шалгууруудыг үндэслэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

39


2.2 Датасофт компанийн төслийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга зам Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа гэдгийг эдийн засаг, нийгмийн үр ашгийг олох зорилгоор хөрөнгө оруулалтын үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийг татан оролцуулах, өсгөхөд чиглэгдсэн байгууллага, хувь хүн болон төрийн үйл ажиллагаа гэж ойлгоно. Зардал тоо хэмжээ ашгийн хамаарлын шинжилгээг шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллээр удирдлагыг хангах хамгийн өргөн тархсан арга хэрэгсэл. Тоо хэмжээ үнийг тогтоох, холимог тоо хэмжээг сонгох, зах зээлийн стратегийг сонгох, зардал өсч буурснаас болж ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг судлахад хэрэглэнэ. 1. Ашигт ажиллагааны шинжилгээ А) Хүснэгт 2.2.22 Хувиар илэрхийлсэн орлогын тайлан /%/ № Үзүүлэлт 2012 он 1 Борлуулалтын орлого 100,0 2 Хувьсах зардал 82,8 3 Материал 68,0 4 Үйлд.аж.цалин 4,0 5 НДШ 0,4 6 Зар сурталчилгаа 0,1 7 Тээврийн зардал 2,0 8 Цалин 6,7 9 НДШ 0,7 10 Бичиг хэргийн зардал 0,8 11 Ахиуц ашиг 17,2 12 Тогтмол зардал 5,8 13 Түрээсийн зардал 2,9 14 Зээлийн хүүний зардал 2,3 15 Элэгдлийн зардал 0,6 16 ТӨА 11,4 17 Татвар 1,1 18 ТДЦА 10,2 Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Төслийн

орлогын

тайлангаас

харахад

2013 он 100,0 85,5 70,4 4,1 0,5 0,1 1,9 7,0 0,8 0,7 14,5 4,6 2,5 1,5 0,6 9,9 1,0 8,9 эхний

жил

2014 он 100,0 88,1 72,4 4,2 0,5 0,2 1,9 7,4 0,8 0,7 11,9 3,6 2,2 0,9 0,5 8,3 0,8 7,5 82,8%

байсан

2015 он 100,0 88,4 72,1 4,3 0,5 0,2 2,0 7,9 0,9 0,7 11,6 2,8 2,0 0,3 0,5 8,7 0,9 7,9 борлуулсан

бүтээгдэхүүний өртөг дараагийн жилүүдэд 85,5 % - г эзлэх болтлоо өссөн нь нийт ахиуц ашиг 17,2%-аас 14,5% болж буурахад нөлөөлсөн байна. Нийт тогтмол зардал 5,8%-аас 4,6% болж буурсан боловч татварын өмнөх ашиг 11,4% - аас 9,9% болтол буурч, татварын дараах цэвэр ашиг 10,2% - аас 8,9% болтлоо буурсан байна. 40


Б) Нийт ахиуц ашиг/НАА/ Ахиуц нийт ашиг борлуулсан бүтээгдэхүүний өртгийг төлөөд борлуулалтаас үлдэж буй орлогын хэмжээ нь: НАА2012 =

=

=17,2%

НАА2013 =

=

=14,5%

НАА2014 =

=

=11,9%

НАА2015 =

=

=11,6%

В) Үйл ажиллагааны ахиуц ашиг /ҮААА/ Үйл ажиллагааны зардлуудыг төлсний дараа үлдэж буй борлуулалтын орлогын хэсэг нь: ҮААА2012 =

=

= 11,4%

ҮААА2013 =

=

= 9,9%

ҮААА2014 =

=

= 8,3%

ҮААА2015 =

=

= 8,7%

Г) Цэвэр ахиуц ашиг /ЦАА/ Татвар болон бусад бүх зардлуудаа төлөөд үлдсэн борлуулалтыг орлогын хэсэг нь: ЦАА2012 =

=

=10,2%

ЦАА2013 =

=

=8,9%

ЦАА 2014 =

=

=7,5%

41


ЦАА2015 =

=

=7,9%

2. Хугарлын цэгийн шинжилгээ Ахиуц орлогоос тогтмол зардлаа эхэлж нөхөөд үлдэж байгаа хэсэг нь ашиг болно. Хэрвээ тогтмол зардлаа нөхөж чадахгүй бол тухайн тайлангийн хугацаанд алдагдал хүлээх болно.18 =

Нэгжийн ахиуц орлогын харьцаа =

= 0,172 = 17,2%

=

Хугарлын цэг дээрх борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ = = 678 425 =

Хугарлын цэг дээрх борлуулалтын орлого = = 169 606 256 Хүснэгт 2.2.23 Ахиуц орлогын харьцаа

Хувь хэмжээ

Үзүүлэлт

Нийт /₮/

Нэгжээр /₮/

1

Борлуулалт/2016000 нэгж/

504 000 000

250

100

2

Хасах нь: Хувьсах зардал

417 441 000

207

82,8

3

Ахиуц орлого

86 559 000

43

17,2

4

Хасах нь: Тогтмол зардал

29 172 281

5

Цэвэр орлого

57 386 720

/%/

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Бидний ахиуц орлогын харьцаа нь 17,2% байна. Энэ нь борлуулалт 1 төгрөгөөр өссөн тохиолдолд ахиуц орлого нь 17 мөнгөөр /1 төгрөг*17,2%=17,2 мөнгө/ өснө гэсэн үг юм. Хэрвээ тогтмол зардал нь өөрчлөгдөөгүй гэж үзвэл цэвэр орлого нь 17 мөнгөөр өсөх болно. Хэрвээ 29172281 төгрөгийн ахиуц орлого олох хэмжээний бүтээгдэхүүн борлуулж чадвал тогтмол зардлаа бүрэн нөхөх бөгөөд энэхүү хугарлын цэгт хүрвэл алдагдалгүй 18

Б.Баярмаа”Удирдлагын бүртгэл” 88-р хуудас, УБ, 2006 он

42


ажиллах боломж бүрдэнэ. Нэгж бүрээс 43 төгрөгийн ахиуц орлого олж байгаа нөхцөлд 678 425 нэгж бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд хугарлын цэгтээ хүрнэ. Хүснэгт 2.2.24 Хугарлын цэг дээрх борлуулалт, тоо хэмжээ №

Үзүүлэлт

Нийт /₮/

Нэгжээр /₮/

1

Борлуулалт /678 425 нэгж/

169 606 256

250

2

Хасах нь: Хувьсах зардал

140 433 975

207

3

Ахиуц орлого

29172281

43

4

Хасах нь: Тогтмол зардал

29172281

5

Цэвэр орлого

0

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хугарлын цэг гэдэг нь борлуулалтын орлого нь нийт зардалтай тэнцэх цэг буюу нийт ахиуц орлого нь тогтмол зардалтай тэнцэх цэг юм. Хугарлын цэгийг тогтоосон тохиолдолд нэмж борлуулсан бүтээгдэхүүн тутам ахиуц орлогын хэмжээгээр цэвэр орлого өсөх болно. График 2.2.5 Хугарлын цэгийн график

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор

3. Хамгаалалтын орлого Хамгаалалтын орлого = Нийт борлуулалт – Хугарлын цэгийн борлуулалт = 504 000 000 -169 606 256 = 334 393 744 Хамгаалалтын орлогын хувь =334 393 744/ 504 000 000= 66% 43


Хамгаалалтын орлого нь бодит буюу төсөвлөгдсөн борлуулалт ба хугарлын цэгийн борлуулалт хоёрын зөрүү бөгөөд алдагдлаас хамгаалах орлогын хэмжээг харуулж өгнө. Хамгаалалтын орлогоо нэмэгдүүлэх эсвэл зохистой хэмжээнд байлгахын тулд байгууллагынхаа зардлын бүтцэд анхааран хяналт тавьж ажиллах хэрэгтэй. 4. Элэгдлийн зардлын өөрчлөлт ба ашгийн хамаарал Хэрэв элэгдэл хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаа�� биш түргэвчилсэн аргаар тооцвол компанийн өөрийгөө санхүүжүүлэх түвшин нэмэгдэнэ. Хүснэгт 2.2.25 Түргэвчилсэн элэгдлийн аргаар элэгдлийг тооцоолоход ашгийн өөрчлөлт Шулуун шугамын аргаар

Түргэвчилсэн арга

/₮/

/₮/

Борлуулалт

504000000

504000000

2

Хувьсах зардал

417 441 000

417 441 000

3

Элэгдэл хорогдлын шимтгэл

3 220 000

6 440 000

4

Захиргааны зардал

25 952 281

25 952 281

5

Нийт зардал

446 613 281

449 833 281

6

Татварын өмнөх ашиг

57 386 719

54 166 719

7

Ашгийн татвар

5 738 671,9

5 416 671,9

8

Татварын дараах ашиг

51 648 047,1

48 750 047,1

Үзүүлэлт

1

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Эндээс дүгнэхэд ингэж элэгдлийн зардлаа нэмэгдүүлж татвараас зайлсхийж байгаа мэт харагдаж байгаа ч дараа дараагийн жилүүддээ үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал буурч эргээд татварын зардал өснө. Өөрөөр хэлбэл татварын зардлын хугацааг хойшлуулж байна гэсэн үг юм. Хугацаа хойшилсон татвар гэдэг нь тодорхойгүй хугацаанд хүүгүй авсан зээл гэсэн

үг юм. Гэхдээ ингэж элэгдлийн хэмжээг

нэмэгдүүлсэн ч үр дүнгүй борлуулалт багатай ажиллавал алдагдалд орно. Түргэвчилсэн элэгдлийн аргын гол онцлог бол тасралтгүй борлуулалтыг шаарддаг. 5. Хувьсах зардлын өөрчлөлт ба борлуулалтын тоо хэмжээ а) Бага үнэтэй материал ашиглах тохиолдолд нэг уут бүрээс 10 төгрөг хэмнэх боломжтой гэж үзье. Гэхдээ чанар бага зэрэг буурсанаас жилд 1800000 нэгж уутнаас 44


илүүг борлуулах боломжгүйг мөн тооцов. Хувьсах зардал буурсанаас нэгжийн ахиуц орлого 43 төгрөгөөс 52 төгрөг болон өснө. Хүснэгт 2.2.26 Бага үнэтэй материал болон борлуулагдах тоо хэмжээг бууруулж тооцоход ашгийн өөрчлөлт /₮/ №

Төсөвлөж буй нийт ахиуц орлого /1800 000 ш *52 ₮/

93 600 000

1

Хасах нь: Одоогийн нийт ахиуц орлого

86 559 000

2

Нийт ахиуц орлогын өсөлт

7 041 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Бага үнэтэй материал ашиглан уут үйлдвэрлэснээс борлуулалтын тоо хэмжээ буурах боловч тогтмол зардал өөрчлөгдөөгүй нөхцөлд цэвэр орлого нь 7 041 000 төгрөгөөр өсөх нь байна. б) Түүхий эд материалаа бөөнөөр нь буюу их хэмжээгээр авахдаа урьд нь авдаг байсан үнээсээ 20 төгрөгөөр бууруулж авсан тохиолдолд татварын дараа нийт 364 727 305 төгрөгийн ашигтай ажиллах боломжтой нь харагдаж байна. Хүснэгт 2.2.27 Түүхий эд материалыг хямдруулж тооцоход ашгийн өөрчлөлт /₮/ 2012 он 2013 он Борлуулалтын 504 000 583 200 1 орлого 000,00 000,00 Хувьсах 377 121 455 578 2 зардал 000,00 000,00 126 879 127 622 3 Ахиуц ашиг 000,00 000,00 Тогтмол 29 172 26 605 4 зардал 281,03 238,80 97 706 101 016 5 ТӨА 718,97 761,20 9 770 10 101 6 Татвар 671,90 676,12 87 936 90 915 7 ТДЦА 047,07 085,08 13 122 15 689 Зээлийн 8 718,64 760,87 үндсэн төлбөр 74 813 75 225 9 ЦМГ 328,43 324,21 Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор №

2014 он 651 456 000,00 528 789 080,00 122 666 920,00 23 536 036,47 99 130 883,53 9 913 088,35 89 217 795,18 18 758 963,20 70 458 831,98

2015 он 702 720 000,00 575 455 360,00 127 264 640,00 19 866 442,39 107 398 197,61 10 739 819,76 96 658 377,85 22 428 557,28 74 229 820,57

Нийт 2 441 376 000,00 1 936 943 440,00 504 432 560,00 99 179 998,69 405 252 561,31 40 525 256,13 364 727 305,18 69 999 999,99 2947 305,19

45


6. Зар сурталчилгааны зардлын өөрчлөлт ба борлуулалтын тоо хэмжээ Үйлдвэр жилд 2016000 уут /504 000 000 төгрөг/ борлуулдаг. Сурталчилгааны зардлыг 300 000 төгрөгөөр өсгөвөл борлуулалтыг 3000 000 төгрөгөөр өсгөж чадна гэж үзье. Хүснэгт 2.2.28 Зар сурталчилгааны зардлын өөрчлөлт /₮/

1

Төсөвлөж буй нийт ахиуц орлого /507 000 000 ₮ * 17,2% АО харьцаа/ Хасах нь: Одоогийн нийт ахиуц орлого / 504 000 000 ₮ * 17,2% АО харьцаа/

87 204 000

86 559 000

2

Ахиуц орлогын өсөлт

645 000

3

Хасах нь: Зар сурталчилгааны зардлын өсөлт

4

Сурталчилгааны зардал

300 000

5

Цэвэр орлогын өсөлт

345 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Дээрх тооцооноос сурталчилгааны зардлыг өсгөх нь зөв гэсэн хариуд хүрч байна. 7. Борлуулалтын үнийн өөрчлөлт Хүснэгт 2.2.29 Үнэ тус бүрийн жилийн эрэлтийн таамаглал №

Цаасан уутны үнэ /₮/

Жилийн эрэлтийн таамаглал /ш/

1

250

2 016 000

2

300

1 600 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Үнэ тус бүрийн хүлээгдэж буй ашиг дараах байдалтай байв. Хүснэгт 2.2.30 Борлуулалтын үнэ өөрчлөгдөхөд ашгийн өөрчлөлт №

Үзүүлэлт

1

Борлуулалтын орлого

2

2016000ш*250 төг

3

1600000ш*300 төг

4

Хасах нь: Хувьсах зардал

Цаасан уутны үнэ/₮/ 250

300

504 000 000 480 000 000

46


5

2016000 ш *207 ₮

6

1600000 ш *207 ₮

7

Нийт ахиуц орлого

86 559 000

148 9800 000

8

Хасах нь: тогтмол зардал

29 172 281

29 172 281

9

Ашиг

57 386 719

119 627 719

417 441 000 331 200 000

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Борлуулалтын хэмжээ өөр өөр байна. Нийт ахиуц орлогын ялгаа нь 62,4 сая төгрөг байна. Олсон ашгаараа үндсэн зээлээсээ төлж хүүгийн зардал буурснаар мөн ашгаа дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. 8. Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд ашгийн өөрчлөлт Хүснэгт 2.2.31 Цаасан уут Хэмжих

Цаасан уут

1 2

Ёроолын

Даац /кг/

нэгж

Урт /мм/

Өргөн /мм/

Том

ш

500

360

155

10-15

Дунд

ш

330

250

80

6-8

өргөн /мм/

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор Хүснэгт 2.2.32 Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд ашгийн өөрчлөлт /₮/ № 1 2

Үзүүлэлт Борлуулалтын орлого Хувьсах зардал

2012

2013

2014

2015

Нийт

534 240 000,00

594 000 000,00

640 224 000,00

673 920 000,00

2 442 384 000,00

414 013 800,00 120 226 200,00

451 906 000,00 142 094 000,00

480 042 200,00 160 181 800,00

502 418 560,00 171 501 440,00 19 866 442,39 151 634 997,61 15 163 499,76 136 471 497,85 22 428 557,28 114 042 940,57

1 848 380 560,00

3

Ахиуц ашиг

4

Тогтмол зардал

29 172 281,03

26 605 238,80

23 536 036,47

5

ТӨА

91 053 918,97

115 488 761,20

136 645 763,53

6

Татвар

9 105 391,90

11 548 876,12

13 664 576,35

7

ТДЦА

81 948 527,07

103 939 885,08

122 981 187,18

8

Зээлийн үндсэн төлбөр

13 122 718,64

15 689 760,87

18 758 963,20

9

ЦМГ

68 825 808,43

88 250 124,21

104 222 223,98

594 003 440,00 99 179 998,69 494 823 441,31 49 482 344,13 445 341 097,18 69 999 999,99 375 341 097,19

Эх сурвалж: Судлаачийн тооцоогоор 47


Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нийт орж ирэх цэвэр мөнгөн гүйлгээ нь 375,3 сая төгрөг гэж гарсан байна. Эндээс дүгнэхэд дан нэг төрлийн цаасан уутыг үйлдвэрлэх биш нэр төрлийг нэмэгдүүлж эрэлт хэрэгцээгээ харгалзан үзэж үйлдвэрлэх нь борлуулалтанд эерэгээр нөлөөлөх давуу талтай юм. Хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглахын тулд шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны өргөжилтийн үндэс юм. Үүнд: -Хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээний үүрэг ролийг дээшлүүлж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд ашиглах. -Хөрөнгө

оруулалтын

төлөвлөлтийн

үйл

тооцооны

ажиллагааны

явцад

зорилгыг

төлөвлөлтийн нарийвчлан

гол

ач

холбогдол

боловсруулах,

нь

түүнийг

гүйцэтгэгчид болон байгууллагын тодорхой салбар бүтцэд хүргэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлох, тодорхой ажлыг гүйцэтгэх дараалал, хугацааг зохицуулах боломж олгодог. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зах зээлийн эдийн засгийн өвөрмөц онцлогийг тусгасан банкны зээлийн хүүгийн хэмжээ, инфляцийн индекс, ногдол ашгийн хэмжээ, ашигт байдлын индекс, ашигт ажиллагааны дотоод норм, дискаунтчилсан цэвэр өртгийн шалгууруудын харьцуулалтыг нэмж тооцох. -Салбарын мэргэжлийн боловсон хүчнийг давтан сургах, мэргэшүүлэх, шинээр бэлтгэж нөхөн хангалт хийх арга хэмжээг тодорхой хөтөлбөр, төслийн хэлбэрээр зохион байгуулах. -Аж ахуйн нэгжийн зах зээлийн нийгэмд ажиллах чадвартай удирдлагыг бүрдүүлэх, аж ахуйн нэгжийн хөгжлийг хурдасгахад шаардлагатай томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлж төслүүдийн шинж чанарт тохирсон зохион байгуулалт, зохицуулалтын хэлбэрийг тогтоох. -Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогчдын материаллаг болон оюун санааны урамшууллыг зөв тодорхойлох нь тавигдсан зорилтыг амжилтанд хүргэж хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Хамгийн их үр дүнд хүрэх зорилгоор үр ашигтайгаар хамтран ажиллуулахын тулд бүх оролцогчдыг өдөөх нөхцлийг буй болгох ёстой. -Аливаа төслийн үр ашгийг тодорхойлж буй чухал хүчин зүйлсийн нэг нь чанарын хяналт мөн. Иймд чанарын шаардлагыг хангахуйц стандартыг барьж ажиллах нь нэн чухал юм. Учир нь стандарт бол гүйцэтгэлийн хамгийн энгийн шалгуур бөгөөд 48


хэмжээсжүүлсэн тодорхой зорилт юм. Үүний гол зарчим нь боломжит бага зардлаар алдаа дутагдалгүй үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн бүхий л оролдлогыг зохицуулах. -Үр ашгийн тооцоонд хууль тогтоомжийн хувьсамтгай, улс төрийн тодорхойгүй байдал, ашгийн ашиглалтын болон хөрөнгө оруулалтын нөхцөл, зах зээлийн төлөв байдлын хэлбэлзэл, үйлдвэрлэлийн болон технологийн эрсдэл зэргийг тооцох зэрэг юм.

49


Дүгнэлт Бизнесийн байгууллагын урт хугацааны амьдрах чадвар, ашигт ажиллагааг дээшлүүлэх, нийгмийн баялгийг бий болгох, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд байгууллагын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо, үнэлгээний асуудал чухал юм. Монгол улсын эдийн засагт хувийн хэвшлийнхэн голлох үүрэг гүйцэтгэх болсон өнөөгийн үед аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих, оновчтой хөрөнгө оруулалт хийх, үр ашгийг нь дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулалтын шинжилгээний дэвшилтэт арга технологийг ашиглан зөвлөмж өгөх асуудал зүй ёсоор тавигдаж байна. Судалгааны ажлынхаа эхний хэсэгт “Датасофт” компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хийх гэж буй цаасан уутны үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ хийсэн билээ. Дээрх хийсэн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд тухайн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж гарч байна. “Датасофт” компанийн энэхүү хөрөнгө оруулалтын төслийн давуу тал болон нийгэм эдийн засагт үзүүлэх үр ашгийн талаар дурдвал: -Монгол хүний хэрэгцээ, онцлогт тохирсон, орчин үеийн технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь үндэснийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм. -Үнэ харьцангуй хямд байхад ашгийн түвшин нь өндөр байгаа нь эрсдэлээс сайн хамгаалагдсан байгааг харуулж байна. -Үйлдвэрлэлээ цааш нь өргөжүүлж, урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм. Дипломын ажлын судалгаа шинжилгээний явцад ажиглагдсан байдалд дүгнэлт хийж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах санал дэвшүүлж байна. 1.Хугарлын цэг дээрх борлуулах бүтээгдэхүүний тоо хэмжээ 678 425 ширхэг цаасан уут гэж гарсан. Нэмж борлуулсан бүтээгдэхүүн тутам ахиуц орлогын хэмжээгээр цэвэр орлого өсөх болно. Бидний ахиуц орлогын харьцаа нь 17,2% байна. Энэ нь борлуулалт 1 төгрөгөөр өссөн тохиолдолд ахиуц орлого нь 17 мөнгөөр /1 төгрөг*17,2%=17,2 мөнгө/ өснө гэсэн үг юм. 2.Бодит буюу төсөвлөгдсөн борлуулалт ба хугарлын цэгийн борлуулалт хоёрын зөрүү бөгөөд алдагдлаас хамгаалах орлогын хэмжээ нь 334,3 сая ₮ гэж гарсан. Хамгаалалтын орлогоо нэмэгдүүлэх эсвэл зохистой хэмжээнд байлгахын тулд байгууллагынхаа зардлын бүтцэд анхааран хяналт тавьж ажиллах хэрэгтэй. 50


3.Хэрэв элэгдэл хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар биш түргэвчилсэн аргаар тооцвол компанийн өөрийгөө санхүүжүүлэх түвшин нэмэгдэнэ. Ингэж элэгдлийн зардлаа нэмэгдүүлж татвараас зайлсхийж байгаа мэт харагдаж байгаа ч дараа дараагийн жилүүддээ үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал буурч эргээд татварын зардал өснө. Өөрөөр хэлбэл татварын зардлын хугацааг хойшлуулж байна гэсэн үг юм. Хугацаа хойшилсон татвар гэдэг нь тодорхойгүй хугацаанд хүүгүй авсан зээл гэсэн үг юм. Гэхдээ ингэж элэгдлийн хэмжээг нэмэгдүүлсэн ч үр дүнгүй борлуулалт багатай ажиллавал алдагдалд орно. 4.Бага үнэтэй материал ашиглах тохиолдолд нэг уут бүрээс 10 төгрөг хэмнээд чанар бага зэрэг буурсанаас жилд 1800000 нэгж уутнаас илүүг борлуулах боломжгүйг мөн тооцов. Бага үнэтэй материал ашиглан үйлдвэрлэл явуулснаас борлуулалтын тоо хэмжээ буурах боловч тогтмол зардал өөрчлөгдөөгүй нөхцөлд цэвэр орлого нь 7,0 сая төгрөгөөр өсөх нь байна. 5.Түүхий эд материалаа бөөнөөр нь буюу их хэмжээгээр авахдаа урьд нь авдаг байсан үнээсээ 20 төгрөгөөр бууруулж авсан тохиолдолд татварын дараа нийт 364,7 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой нь харагдаж байна. 6.Борлуулалтын зар сурталчилгааны зардлыг 300 мянган төгрөгөөр өсгөн борлуулалтын идэвхжүүлэлтийг хийснээр борлуулалтыг 3,0 сая төгрөгөөр өсгөх боломжтой нь харагдаж байна. 7.Борлуулалтын үнэ 250 төгрөгөөс 300 төгрөг болж нэмэгдэхэд борлуулалтын хэмжээ буурч, нийт ахиуц орлогын ялгаа нь 62,4 сая төгрөгөөр өссөн байна. Олсон ашгаараа үндсэн зээлээсээ төлж хүүгийн зардал буурснаар мөн ашгаа дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. 8.Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд нийт орж ирэх цэвэр мөнгөн гүйлгээ нь 375,3 сая төгрөг гэж гарсан байна. Эндээс дүгнэхэд дан нэг төрлийн цаасан уутыг үйлдвэрлэх биш нэр төрлийг нэмэгдүүлж үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэж үйлдвэрлэх нь борлуулалтанд эерэгээр нөлөөлөх давуу талтай юм. 9.Эцсийн дүнд үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг бүрэн ашиглан захиалгыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.

51


Ашигласан материал 1.Аюурзана Ц. 2001 “Аж ахуйн нэгжийн санхүү”, УБ 2.Алтангэрэл С., Б.Нацагдорж., Сарангэрэл Б. 2008 “Микро эдийн засгийн ухаан”, УБ 3.Бүжинлхам Б. 2004 “Санхүүгийн удирдлага” МУИС-ийн хэвлэх үйлдвэр, УБ 4.Баярмаа Б. 2006 “Удирдлагын бүртгэл” Тайм принтинг, УБ 5.Батгэрэл Л. 2007 “Инновацийг идэвхжүүлэн бүтээмжийг дээшлүүлэх арга зам” Диссертаци, Улсын хэвлэлийн газар, УБ 6.Бямбацэцэг Л. 2008 ”Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээний зарим асуудал”, УБ 7.Бакей А. 2009 “Микро эдийн засгийн ухаан”, УБ 8.Гончиг С. 1988 “Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудал”, УБ 9.Ганчимэг Т. 2009 “Макро эдийн засгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг хэмжих нь”, УБ 10.Жааваа Т. 2001 “Удирдлагын нягтлан бодох бүртгэл” Засгийн газрын хэвлэх үйлдвэр, УБ 11.Жавхлан Х. 2007 “Хөрөнгө оруулалт, түүний үр ашгийн шинжилгээ”, УБ 12.Моломжамц Д. 2007 “Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ”, УБ 13.Моломжамц Д. 2007 “Хөрөнгө оруулалтын санхүүжилтын шинэчлэл” Диссертаци, Улсын хэвлэлийн газар, УБ 14.Мөнхцэцэг Ш. 2009 “Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг дээшлүүлэх нь” 15.Оюунчимэг Б. 2006 “Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга замын судалгаа” Диссертаци, Улсын хэвлэлийн газар, УБ 16.Өлзийбат С. 2005 “Зардлын бүртгэл”, УБ 17.Сайнжаргал Б., Мөнх-очир Л. 1995 “Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ” МУИС-ийн хэвлэх үйлдвэр, УБ 18.Статистикийн эмхтгэл: 2009,2010 19.Еркеш А. 2008 “Нягтлан бодох бүртгэл”, УБ 20. www.stf.mn 21.www.miniinom.mn 22.www.sanhuu.mn

52


КОМПАНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУ