Page 1

И.МАЙСКИЙ

1921 оны Монгол Ардын Хувьсгалын 80 жилийн ойд зориулан орос хэлнээс анх удаа монголчлов.

ОРЧИН ҮЕИИН МОНГОА (АВТОНОМИТ монгол XX ЗУУНЫ ГАРААН ДЭЭР)

Орос хэлнээс орчуулсан Хянан тохиолдуулсан Хэвлүүлсэн менежер

Цагааны Отхон Гомбожавын Очирбат Бүтэдийн Дашзэвэг

Улаанбаатархот 2001


ГАРЧИГ ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ҮГ

5-6

өмнөтгөл

7-10

УЛС ОРОН ХЭМЭЭХ ТЭРГҮҮН БҮЛЭГ Газарзүйн блйдал. хил хязгаар. Газар нутгийн эзлэмж, талбай. Газрын гадарга. Хорс шороо. Усжилт. Уурамьсгал. Ургамлын аймаг. Амьтны аймаг.

11-22

ХҮН AM ХЭМЭЭХ ДЭД БҮЛЭГ s 1.

ХҮН Ү \Ш Н ЕРӨНХИЙ TOO Урьдын too баримт. 1918 он тооллого. Хүн амын тоо. Хүн амын нягтрал.

23-27

ОВОГ АЙМГУУД МОИГСЯЧУУД Х1сгГгл ^ггсзтзм бүрэллэхүүний гурван хэсэг. Халхчууд. Дөрводүүд. сзсг£из!гу>'л. О еог аймгуудын тоон харьцаа.

28-31

ОВСГАЙМГУУДЫН НУТГИЙН БАЙРШИЛ байршсан нь. Хошуудын дундаж хэмжээ. Хутагтуудын эз^дл ткян хэмжээ. Хүн амын иягтралын хэлбэлзэл.

32-33

§ 4.

ХҮН ҮҮЬЗМ ХҮЙСНИЙ БҮРЭЛДЭХҮҮН

34

§ 5.

НАСНМ 5ҮРЭЛДЭХҮҮН

34

§ 6.

ОРҮ АЙЛЫН ХЭМЖЭЭ, АЖ АХУЙН TOO

35-36

§ 7.

ЯЗГУУРУУДАД ХУВААГДСАН БАЙДАЛ ЕгЗл. Тайж нар. Сул харчуул. Хамжлагууд. Санваартан язгуур. Язгууздашш тоон харьцаа.

37-41

МОНГОЛ ХҮНИЙ БИЕИЙН ТӨРХ Гшаалтөрх. Эрүүл мэндийн байдал. Өвчин эмгэг.

42-45

МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛ ОЮУНЫ ТӨРХ Зан төрхийн наазгай байдал. Залхуурах, зүгээр суух хоёр. Цаг мөнго саш. Хир буртаг, иэвэр бус байдал. Харанхуй бүдүүлэг ба мухар Еззшрэл. Ажигламтгай, сониуч зан. Бодьсэтгэл, зочломтгой зан. Эрэгтгэй, эмэгтэй хүний харилцаа. Янхан болох явдал. Үнэнч сэтгэл ба эв найр.

46-59

i Ш. АХУЙН ХЭВШИЛ Хувцас. Хоол хүнс. Орон сууц. Гэрлэлт. Өрх гэр. Хүүхдийн хүмүүжил. Нас ногчих ба оршуулах, Хогжөен цэнгээн.

60-76

§ 2.

§3.

§ S. ч' 9

§11.

i:

МӨХӨЖ БАЙНА ГЭЖ ҮҮ МОНГОЛЧУУД? Лавтогтсон үзэл. Тогтсон үзэл бодлыг шүүмжлэх нь. ХП-Х1Узууны монголчууд хэдүүлээ байв. Тө|зАзийн хүн амын байнгын байдал. Шууд сэтгэгдэл.

77-84

үятадууд ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ Зүухэн баримтууд. Нас хүйс. Эрхэлдэг ажил нь. Хятадууд монгол иутглдр тарсан нь. Маймаачин хот. Хятадын оршуулгын газар. БайгууллзлзЕдбан газар. Хятадын театр.

85-97

§ 1з. хятадууд ба мон голчууд . Автономит Монгол дахь хята^ын нолоөний сул дорой байдал. Хятадын нөлоөний сулдорой байдлын шалтгаан. Монголчуудын хятадуудад хандах харилиаа. § 14.

ОРОСУУД ТҮҮХЭН БАРИМТУУД Оросуудын нүүн суурьших болсон язгуур хоёр шалтгаан. Оросуудын цагаачлалын гухай ерөнхий тодорхойлолт. Худалдааны элемент. Бусад элементүүд. Буриадууд. Албан газар байгууллага.

98-102

103-113


§ 15.

§16.

ОРОСУУД БА МОНГОЛЧУУД Автономит Монгол дахь оросын нөлео. Монголчуудын оросуудад хандах харилцаа.

114-119

ХОТ БА ХӨДӨӨ ТАЛ Хот, хөдөөгийн хүн ам. Сүм хийдэн хот. Өргөө. Бусад олон хийдэн хот. Улиастай, Ховд хотууд. Хотын ба тал нутгийн хүн ам.

12<Ч27

ДҮГНЭЛТ

I28-i29

УЛС АРДЫН АЖ АХУЙ ХЭМЭЭХ ГУТГААР БҮЛЭГ §1.

§ 2.

МАЛАЖАХУЙ A. Малын төрлүүд. Таван хошуу мал. Адуу. Үхэр. Тэмээ. Хонь. Ямаа.

130-114

Б. Аж ахуйн систем. Балар эртний мал аж ахуй. Газарнийтийн өмч. Бэлчээр. Нүүдэл суудал. Монголын мал аж ахуйн сул талууд.

135-140

B. Малын тоо. Түрүүчийн тооллого. 1918 оны тооллого. Адуу. Тэмээ. Үхэр. Хонь. Ямаа. Төрөл төрлийн малын дүнгээр. Таван төрлийн малын бүтэц. Автономит Монгол бол хонь ямаа голчлон эрхэлдэг орон. Ноёд ба сүм хийдийн аж ахуй. Мал улс орноор тархсан байдал.

140-149

Г. Автономит монголын мал өсөж байна уу? Асуултад өгөх хариулт амаргүй болох нь. Юм мэдэх хүмүүсийн бодол. Үлгэрчилсэн тооцоо. Цэвэр өсөлт өчүүхэн байгаагийн учир. Эрэлтээ хүлээсэн бэлэн мал хаашаа явж байна вэ? Автономит Монголд байгаа ба байж болох малын тоо хэмжээ.

149-156

МАЛ АЖ АХУЙ Н БҮТЭЭГДЭХҮҮН Max. Өөх. Ноос. Хялгас. Арьс шир. Сүү цагаан идээ. Аргал.

157-160

§3.

АН АГНУУР БА ЗАГАС АГНУУР

161-163

§4

МОНГОЛ ӨРХАЙЛЫН ТӨСӨВ Тесвийн учир холбогдол. Дундажийн хэв шинжит орх айл /өрх аж ахуй/. Тосвийн зарлага тал. Тесвийн зарлагын тоггоц. Хүнсхоолны бүрэлдэхүүн бүтэц. Өөрийн ба гаднаас худалдан авах бүтээгдэхүүн Төсвийн орлого тал. Дундажийн хэв шинжит өрх аж ахуйн үнз цэнэ.

164-182

ТЭЭВЭР Монголын зам харилцааны ерөнхий байдал. Монголын замын бартаа. Харилцах арга хэрэгсэл. Зам харилцааны гол гол чиглэл. Өртөөний алба. Ачаа тээврийн үнэ хөлс. Тээврийг европжуулах ажлын үр хөврөл

182-197

МӨНГӨН ДЭВСГЭР (ВАЛЮТ) Хонь, шар цай хоёр. Цагаан мөнгө. Жинлүүр мөнге. Зоосон мөнгө. Цаасан мөнгө. Орос, Хятадын мөнгөн дэвсгэрүүдийн тэмцэл. Автономит Монгол дахь мөнгөн дэвсгэрийн (валютын) асуудлын өнөөгийн байдал.

197-207

ХУЯДД М А 1. АВТОНОМИТ МОНГОЛ ЗАХ ЗЭЭЛ БОЛОХНЬ Захзээлийн шингээц. Гол бараа. Зээлийн үүрэг роль. Худалдааны төвүүд. хамрах нутгууд.

207-216

§ 5.

§6.

}7

§ 8.

3 9.

ХЯТАДЬШ ЧУДАЛДАА Монгол дахьхятадын худалдаа урьдын цагт. Том жижиг пүүсүүд. Арилжаа гүйлгээний шинж байдал. Худалдааны механизм. Луйвар. Хятадын худалдааны хүчтэй ба сул талууд.

216-228

* ОРОСБТН ХУВИЙН ХУДАЛДАА Автономит Монголтой хийж байсан оросын худалдааны урьдын байдал. Оросын худалдааны шинжтөрх. “Монголын үндэсний банк §

228-243

’’МОНГОЛЫН ЭКСГ1ЕДТТЦИ” Үүсэл, зохион байгуулалт, үйл ажиллагаа. “Монголын экспедицийг” татан буулгах болсон шалтгаан.

244-250

ХОРПГОӨЛОЛ

250-253


§10.

§ 11

§ |{2

АЖҮЙЛДВЭ1*’ Монголчуудьтн үйлдвэр эрхлэлт. Хятадын аж үйлдвэр. Оросын аж үйлдвэр. Автономит Монголын газар тариалангийн хэтийн телөв.

253-261

ГАЗАР ТАРИАЛАН Газар тариалангийн тарималын район. Хятадуудын газар тариалан. Монголын газар тариалан. Автономит Монголын газар тариалангийн хэтийн төлев.

261-265

ҮНДЭСНИЙ БАЯЛАГ, ҮНДЭСНИЙ ОРЛОГО, ЗАРЛАГА

265-26/

§ 13. АВТОНОМИТ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖ Автономит Монголын эдийн засгийн өнөөгийн байдал. Автономит Монголын эдийн засгийн ирээдүй. Газар тариалан. Аж үйлдвэр. Мал ажахуй. ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

267-270 270-273

ТӨРИЙН БАЙГУУЛАЛ ХЭМЭЭХ ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ § I.

§2.

§ 3.

§4.

§ 5.

§ 6.

АВТОНОМИТ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ УРЬДЫН ЦАГТ Монголчуудын өөделж уруудаж явсан нь. Хятадын эрхшээлд оров. Хятадын бодлого. Амарсанаагийн дэгдээсэн самуун. Ноён язгуурын хүч суларсан нь. Сүм хийдийг эрхшээлдээ оруулсан нь. Монголын түүхийн хөдөлгөгч хүч.

274-284

АВТОНОМИТ МОНГОЛ ЭАХЪ ЭРТНИЙ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД Монгол бол түүхэн шарилын газар мөн. Олон янзын хиргисүүр. Бунхан. Эртний цайз. Улаанбалгас. Хар-Хүрэм.

285-291

АВТОНОМИТ МОНГОЛЫНҮЕ/1911-1912/ Оросын бодлого. Зүүн монголд гарсан эргэлт. Баруун монголд гарсан эргэлт. Жаалам. Ховд хотыг бүслэн эзлэв. Жаа ламын цаашдын үйл явдал. Автономит Монголын олон улсын байдлыг хууль ёсны болгосон нь.Урианхайн асуудал. Пан Монголын хөдөлгөөн. Ирээдүйг ажваас.

292-308

ТӨРИЙН УДИРДЛАГА 1. ХОШУУ Хошуу гэж юу вэ? Хошууны удирдлага. Хошууны удирдлагын чиг үүрэг. Баг. Сум. Шавь. Мянгадууд. 2. АИМАГ Аймаг гэж юу вэ?Аймгийнудирдлага, чиг үүрэг. Амбан яам. 3. ТӨВ ЗАСГИЙН ГАЗАР Богд гэгээн. Төрийн яамд. Шавийн яам. Төлөелегчдийн байгууллага. Улс төрийнбүлэглэлүүд. УЛСЫН САНХҮҮ Автономит Монголд олгосон оросын зээл. Монголын засгийн газрын орос зөвлөх. Төв засгийн газрын төсөв. Алба. Хошууны удирдлагын өр шир.

309-314 314-316 316-322

323-330

ЭРХ ЗҮЙ Монголын эрх зүйн мөн чанар. Шүүхийн байгуулалт. Шүүн таслах ажиллагаа. Ял шийтгэл. Ялын хэв хэмжээ. Гэр бүлийнэрх. Өвлөх эрх. Гэрээ хэлцлийн эрх ДҮГНЭЛТ

341-342

ШАШИН ХЭМЭЭХ ТАЕДУГААР БҮЛЭГ §1.

ШАШНЫ МӨН ЧАНАР Монгол хөгжлийнхөө бурхны номлолын шатан дээр байгаа нь. Чингис хааны эриний шашин шүтлэг. Буддизмыг шүтэх болсон нь. Цэвэр буддизм. Ламаизм.

343-349


§ 2.

§ 3.

§ 4.

§5.

АВТОНОМИТ МОНГОЛЫН ШАШНЫ АМЬДРАЛ Сүм хийдийн тэргүүн. Хийд, сүм дуган. Хийдийн дотоод улирдлага. Монголын сүм дуганууд. Шашны хурал ном, баяр ёслол. Сүм хийдийн эдийн засаг.

350-357

ЛАМ НАР Лам хүний сургууль, ажил, алба. Лам хүний оюуны ба зан суртахууны төлөв байдал. Хийдүүдийн индвидуалист байдал. Монголын амьдралд лам хүний гүйцэтгэх роль.

358-362

ОДОН ОРОН СУДЛАЛ, АНАГААХ УХААН Ертөнцийн үүсэл. Газардэлхий. Hap. Cap. Одод. Онтоолол. Хүний биеийн тогтоц. Өвчний үүсэл ба оношилгоо. Эмчлэх аргууд. Европын нолөо.

363-367

МОНГОЛ ЛАМЫН ХЭВ ШИНЖҮҮД ЕБалчир гэгээн, түүний багш. 2. Зая гэгээн 3. Зурхайч ламын жуул-. чилсан сонин

368-379

ТӨГСГӨЛ Монголын ирээдүйн тухай үзэл бодол. Монгол хоёр салаа замын билчир дээр. Орос улс ба Автономит Монгол. НЭМЭЖ ХЭЛЭХ ҮГ

380-385 386-387

ХАВСРАЛТУУД 1. Автономит Монголын 1918 оны хүн ам, малын тооллогын нэгдсэн дүн. /эх материалууд/ 2. Автономит Монголын Их Шавийн хүн ам. малын данс 3. Ноёд, лам нарын хувийн малын тоо 4. Сүм хийдийн мэдлийн малын тоо 5. Хүн ам. 6. Хүн амын нягтрал 7. Автономит Монголын хүн амын насны ялгаа. /Халх дөрвон аймгийн хамжлага ба сул харчуул-эрэгтэйчүүд/ 8. Автономит Монголын хүн амын язгуураар хуваагдсан байдал /халх дорвои аймгийн эрэггэйчүүд/ 9. Автономит Монголын таван хошуу мал 10. Автономит Монголын 1918 оны мал/эцсийн дүн/ 11. Автономит Монголын малын цэвэр есөлтийн үлгэрчилсэн тооцоо 12. Монголын хэв шинжит өрх айлын/өрх-аж ахуйн/төсов 13. Доллар, рублийн ханш 14. Автономит Монголын жил тутмын хэрэглээ 15. Монгол орны газрын зургууд /аймаг, хошуудын нутгийн зааглалтайгаар/ - Экспедицийн аялалын зам - Монгол дахь хятад, оросын худалдааны хамрах нуггууд - Хүн амын нягтрал - Мал сүргийн улс орноор тархсан байдал 16. Улаан балгасны дэвсгэр зураг

I -9 11-18 19-24 25-30 31-35 37-41 43-47 49-53 55-71 73-77 79-99 101-119 121-122 123-128


ХЭВЛҮҮЛЭГЧИЙН ҮГ (Мартагдах учиргүй бүтээл) 1921 онд Эрхүү хотноо “Современная Монголия” хэмээх нэрээр хэвлэгдсэн И.Майскийн эл ном орос хэлнээс анх удаа монголчлогдоод хэвлэгдэж байгаа нь энэ. Эл ном түүний мэдлэг оюун, эрдмийн онгод ид цэцэглэж байсан үед бичигджээ. (Юрчин үеийн Монгол” номыг зохиогч Иван Михайлович Майский /1884-1975/болОросын нэртэйдипломатч,түүхч, академич бөгөөд тэрбээр түүх, улс төа, олон улсын харилцааны асуудлуудаар хэд хэдэн жинтэй бүтээл туурвисны нэг нь бидний уншигчиддаа толилуулж буй энэ ном юм. 1.Майский эрдэм шинжилгээний томилолтоор Монголд ирж 1919-1920 онд бүтэн жил хагасын хугацаанд зорьсон ажлаа шаргуу гүйцэлдүүлж, түүнийхэр үндсэндээрэл номыгбичжээ. Ийнхүүбичихдээсудлаач бүтээлдээ XVI11, XIX зуунд Төв Ази болон Монгол нутгаар аялж уугуул нутгийнхны амьдрал, зан заншил, шашин шүтлэг, газар зүй, ургамал амыан, хөрс шороо, худалдаа, эдийн засгийгсудалж шинжилсэн Оросын нэрт эрдэмтэдийн гол бүтээлүүдийг давхар судалж хураангуйлсныг тэмдэглэх учиртай. Ингэж хураангуйлснаар XX зууны гараан дээрхи Автономит Монголын байгалийн байдал,түүх, нийгмийн амьдралыгбүхэл цогц болгон уран сайхан-нийтлэлийн баэрдэм шинжилгээний хэлээряруу өгүүлсэн Богд Гэгээний улс орнытухайанхны эрдмийн бүтээлийгтэртуурвижээ. И.Майский эл бүтээлдээ монгол хүний төрхөөс аваад насан эцэс болох хүртэлх бүх л зам мөрийг, түүний биеийн болон сэтгэл оюуны төрх.аж байдал, соёл боловсрол, зан заншил, үзэл бодол, шашин шүтлэг, төр улс, гадаад дотоодхарилцааг судлаачийн гярхай нүдээр цогцбайдлааравч үзэхдээтухайн үеийн монгол хүний сайн муу, сайхан муухайн аль алийг, ер нь бидний бахархмаар зүйлийг ч, нүүр улайж ичиж зовмоор юмийг ч жинхэнэ эрдэмтэн хүний голч, бодит байр сууринаас шулуун шударга илэн далангүй өгүүлсэн байдаг. Зохиогч бүтээлдээ 1918 оны Автономит Монголын засгийн газраас анх удаа явуулсан улсын хэмжээний хүн ам, мал хөрөнгийн албан ёсны тооллогын материалыг хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж, түүндээ тулгуурлан тэр үеийн -монголын эдийн засаг, нийгмийн амьдралын гол, гол асуудлаар зохихдүгнэлт.таамаглал, үзэл санаадэвшүүлсэн ньугбүтээлийгулам үнэ цэнэтэй болгожээ. И.Майский энэзохиолыгбичихдээ европын иргэншил, соёлын их нөлөө, түүний давалгаа Автономит Монголын газар нутагг нэвтрэх нь монголчуудад үнэнхүү өлзийтэй гэсэн үзэл санааг иш үндэс болгожээ. Тэрбээр “эзгүй, нам гүм Автономит Монгол дэлхийгхамарсан үйл явдлуудын догшин эргүүлгэд татагдан орж, ... европ төмөр тавхайгаараа Чингис хааны.елгий нутгийн уул хээрээр алхалах болж, ... хуучин монголыг түүхэн ёсоор бүрмөсөн мөхөхийнхөө даваан дээр байхад нь хүн төрөлхтөнд дурсгал болгон гүүнийг байгаа яг тэр байдлаар нь зураглан гаргах их боломж олгосон төөрөг заяаТЩаа судлаачийн хувьд гагцхүү талархана” гэж номоо төгсгөжээ. Зохиогч ингэж хэлснээрээ Монгол бол харахад өчүүхэн буурайг боловч өөдлөх тавилантай,тэнгэрийн ихбуян заяасан ардтүмэн гэж өөдрөгөөр тодорхойлон түүний ирээдүйг шинжлэх ухаанчаар урьдчилан харсан хэрэг байжээ. Монголчуудад холбогдуулан европыг оросоор төлөөлүүлж бичсэн энэ хүн номынхоотөгсгөлийгөвөрмөц маягаартомъёолохдоо: оросыгтүшиж тусгаар тогтнолоо зохих хэмжээгээр хадгалснаар Оросын аюулгүй байдлыг батал-


гаажуулсан,төвийгсахисан томоохон бүс нутагболох Автономит Монголын нутаг дэвсгэрийн халдашгүй байдал хөрш хоёр их гүрний хүчний бодит харьцаагаар хангагдах учиртай гэсэн холч санаа дэвшүүлсэн байдгийг энд тэмдэглүүштэй. Авьяаслаг энэ эрдэмтний энэ бүтээл өнөөг хүрч иртэл орчуулагдан монгол уншигчдад толилуулагдаагүй байсан нь нэн харамсалтай хэдүй ч нөгөө бодлын тэдний гарт өнөөдөр очиж байгаа нь энэ эрдэмтний урласан нөлөөгүй түүхэн толинд өнгөрүүлсэн түүхээ эргэн харж зөв ойлгох боломж олдож буйн тухайд харин ч цагаа олсон гэлтэй. Сүүлийн 60-70 жилд эрдмийн дээацутгийн барианд хүрсэн манай зарим хүнд энэ номонд хэлэгдэж буй зарим зүйлмөчид мэт бодогдож бодох боловч эрхэм тэрбээр цаг хугацааны хүчин зүйлсийг эрхбиш тунгаана биз. И. Майский энэ номдоо 1959 онд зарим засвар оруулж дахи н хэвл үүлсэн боловч бид зориуд 1921 онд хэвлэгдсэн анхны энэ номыг монгол уншигчдын гар дээр тавих нь зүйтэй гэж үзсэн юм. Сонирхуулж хэлэхэд Орос улсын хэвлэлийн газрын Эрхүүгийн салбар 1921 онд энэ номын шагнал /гонорар/ болгож зохиогчид 10 фунт (4,1Кг) цөцгийн тос, 2 пуд (32 Кг) хар гурил гардуулсан юм билээ. Өнөөгийн монголчууд бид ховор нандин, мартагдах учиргүй энэ бүтээлийг зохих түвшинд нэхэн үнэлэх учиртай. Хувьсгалын өмнөх монголын тухай нэвтэрхий толь, манай түүхийн нэгэн чухал сурвалж бичиг гэж хэлэхэд хэтрүүлэг болхооргүй, илүү дутуу үггүй, бүрэн эхээрээ монголчлогдсон эл номыг их дээд сургуулийн оюутнууд, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, сэхээтнүүд, улс төрчид, эгэл уншигчид сонирхон уншина гэдэгт эргэлзэхгүй байна. 2001 он 12дугаарсар


өмнөтгөл Энэ номыг бичих болсон нь. Доор дэлгэрэнгүй өгүүлэх нөхцөл байдлын эрхээр 1919 оны хавар Бүх Оросын Эд хэрэглэгчдийн Нийгэмлэгүүдийн Төв Холбооны Сибирт ажилладаг хэсгийнхэн монголын мал махны зах зээлийн асуудлыг авч судлах болсон юм. Урьд нь дуулдаагүй хоршоолол хэмээх шинэ салбарт хийх эдийн засгийн далайцтай ажлын чигийг монголын аж ахуй, нийгэм улс төрийн болон ахуйн нөхцөл байдлыг нарийн мэдэхгүйгээр гаргах аргагүй байлаа. Төв Холбооны монголтой холбогдсон энэ ажлыг гүйцэлдүүлэх үүрэг авсан хүмүүс юуны өмнө монголын тухай ном зохиол уудлах ньзүйн хэрэг. Уудлаад уудлаад олигтой юм гарах янзгүй. Бүүр тулаад үзтэл манайх маань монголын талаархи ном зохиолоор баярхаад байх юмгүй бөгөөд монголын эдийн засгийн холбогдолтой тусгай ном зохиол бүр ч ховор ажээ. Нэмэж хэлэхэд байгаа ном зохиол нь / ’’Отчёт Монгольской Торговой Экспедиции. 1910”, М.Боголепов и М.Соболев-”Очерки русско-монгольскойторговли”, А.П. Болобан-”Монголия вее современном торгово-экономическом отношений” болон бусад зарим ном зохиол/ ихээхэн хуучирчээ. Тэгээд ч эдгээр ном цөм дайны өмнөх үед бичигдсэн болохоор өнөөгийн монголын байдлыг ийм тийм гэж дүгнэхэд найдвартай эх сурвалж болж чадна гэхэд хэцүү юм. Иймээс энэ орныг тусгай экспедиции явуулж шинээр судлах санаа дэвшигдсэн нь зүйн хэрэг. Төв Холбоо уг экспедициийг надаар толгойлуулах саналтай байсныгбидуртайяа зөвшөөрсөн юм. Экспедицийн үндсэн зорилт бол Монголын /тодруулбал, ар буюу Автономит Монголын/ эдийн засгийг судлах явдал гэж шийдээд тус улсын талаар мэдээлэл манайд ховор байгааг харгалзан түүний төрийн байгуулал, улс төрийн амьдрал хийгээд соёл ахуйн хэвшлийг тусгасан материал цуглуулах давхар даалгавар өгөгдсөн юм. Тус экспедици 1919 оны 05 дугаар сарын 06-нд Эрхүүгээс гарч Автономит Монголын хилийг мөн сарын 15-нд Хиагтын орчмоор давлаа. Экспедици ажлынхаа гарааг Өргөөгөөс эхлэх байв. Экспедици ажиллах хэлбэр шаадын замд хэрэглэх зүйлсээ энд базаагаад бас тус орны эдийн засгийн холбогдолтой маш чухал материал болох Автономит Монголын засгийн газраас 1918 онд явуулсан Халхын хүн ам, малын анхны тооллогын материалыг ч олоод авчихлаа. Экспедици 07 дугаар сарын 11-нд Өргөөгөөс гарч баруун зүг Эрдэнэ Зуу, Заяны Шавь, Мөрөнгийн Хүрээ, Хатгал, Ханх, Тэсийн гол, Улиастай, Хангилцагийг дамнан гурван cap хагас аялахдаа бараг 2000 бээр замыгтуулав. Экспедици ЮдугаарсарынхуучаарХангилцагийн голдөвөлжих болов. A. В. Бурдуков байр сууц, ялангуяа, монгол судлалын баялаг номтой номын сангаа найр тавин өгсөн билээ. Экспедици өвөлжингөө Ховдын хазгаарт судалгаа явуулснаарТөв Холбооноос дэвшүүлсэн зорилтыг гүйцэлдүүлээд, дараа нь цуглуулсан материалаа боловсруулж эхлэв. Энэ номыг ч Хангилцагт өвөлжих хугацаандаа бичив. Эргээд Орос руугаа буцахдаа Хатгал, Мондыг дайрч Эрхүүд ирсэн юм. Ер ньбол экспедици Автономит Монголын нутагт 16 cap ажиллахдаа 3000 орчим бээр газрыг туулжээ. Экспедицийн бүрэлдэхүүнд төдий л олн хүн байгаагүй. Түүнд педицийгтолгойлсон надаас гадна миний туслах бөгөөд, гэрэл зурагч хөтлөгчийн ажлыг давхар хариуцсан А.Д- Кастинков, орчуулагч Э ./

7


хаан, хүнс, аж ахуйн асуудал хариуцсан И.В.Эпов мөн ачлага хөсөгхариуцсан 3-4 хүн байв. Монголыг судалсан түрүүчийн хүмүүс сайн орчуулагч олоход бэрх гэж үглэдэг байсан. Харин энэ удаа минй аз болоход Өргөө дахь монгол сургуульд багшилдаг, туршлагатай бөгөөд сэхээтэн орчуулагч Э.Б.Батхаан надтай хамтявсан ньбидний ажил амжилттай болоход багагүй тус болсон юм. Экспедицийн ажилд хамт зүтгэсэн түүнд болон бусад нөхдөдөө чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна. Мөн Ховдын хязгаарт судалгаа явуулахад үнэлж баршгүй туслалцаа үзүүлсэн Төв Холбооны Ховд дахь конторын ажилтан Ф.Е.Киселевын үлэмжийн ачийгсанажявахаа илэрхийлж байна. Монголд ажиллахдаа тус экспедици маш олон янзын уналга хөсөг хэрэглэж явлаа. Хиагтаас өргөө хүртэл хөлсний мориор орос улаачтай явлаа. Өргөөгөөс цааш өөрийн мэдлийн морин хөсөг, дөрвөн тэрэгтэй /би экспедицийн ажилласан бүх хугацаанд мориор явж байв/ хөдөлж Улиастайд хагас уналгаа орхиж Хангилцаг хүртэл тэрэг, тэмээ хоёрыг хольж явлаа. Хөвсгөл нуурыгбидТөвХолбооны мэдлийн “монгол” нэртэй усан онгоцооргатлав. Өвлийн цагг ийш, тийш дандаа л тэмээгээр авна. Нутаг буцахдаа Хатгал хүртэл мориор явлаа. Ер ньэкспедици өдөртдунджаар 30-40 бээр зам туулж байлаа. Харин Заяын Шавь, Хатгал,Улиастай зэрэг чухал газруудад 7-10 өдөр тоггож ажилладаг байв. Ер нь Монголоор аялахад хамгийн сайн унаа эцсийн дүнд зун морь, өвөл тэмээ юм гэдэгт би итгэсэн бөгөөд монголын тээвэрт үндсэн шинэтгэл хийгдэх хүртэл аян замд ердийн хөсөг нь л илүү дээр юм байна гэж энэ орныг ирээдүйд судлах хүмүүст сайн санааны үүднээс захих байна. Би материал цуглуулах ажлаа янз бүрийн арга замаар, янз бүрийн хүмүүсийн дотор хийж байлаа. Оросын консул, нутагжсан оросууд, хятадын пүүсүүд, монголын албан газрууд, сүм хийд, ноёд, түшмэд, лам нар хийгээд эгэл жирийн хүмүүс цөм л судалгааны зорилтод уйлчлэх учиртай байсан. Би ч шаардлагатай мэдээ сэлтолж авахыг мэрийсэн. Би анхадагч мэдээлэл, өөрөөр хэлбэл, монголчуудаас өөрсдөөс нь мэдээлэл авахад онцолж анхаарсан. Үнэхээр ч энэ арга маань их үр дүн өгсөн. Гэхдээ монголчуудын өгч байгаа мэдээллийг лавлаж магадлах хэрэгтэй гэдгийг би гашуун туршлагаасааойлгосон. Материал цуглуулахажлыгби нутгийнхүмүүст/орос, монгол/ хоршооллын мөн чанар, зорилтыгтайлбарлах ажилтай хамтатган хийж байв. Оросхүндби Эрхүүгээс авч гарсан хоршооллын тухай ном зохиол өгдөг, Монголчуудад бол экспедицийнхний хүчээр хоршооллын зарчим, хэлбэр болон Төв Холбооны тухай өгүүлсэн бэсрэг товхимол бичиж Өргөөд монгол хэлээр хэвлэн тарааж байлаа. Энэ товхимолыг нийслэл хүрээний болон аймаг хошуудын монгол албан байгууллагуудаас гадна монгол дахь Төв Холбооны харъяа бүх байгууллагад тараасан . ' Экспедици ажиллаж байсан үеийн олон улсын байдал түүнд маш тааламжгүй байлаа. 1919-1920 онуудад Автономит Монголд Орос улсын “нэр хүнд” навсайтлаа унасан нь монголчууд болон хятадуудын зүгээс оросуудад хандах харилцаанд хүчтэй тусаж байв. Оросын жуулчныг /Ж иш ээ нь П.К.Козлов хурандаа/ ирэхэд бараг очсон хошуу болгон тусгай өргөө гэр* барьж, хонь гаргаж идээ будаа тавин угтаж байсан цаг аль хийдийнээ өнгөрчээ. Бид дайсагнасан биш гэхэд ямар ч байсан найрсаг биш байдалтай орноор аялаж цаг үргэлж зөвхөн өөрөө өөртөө найдахаас өөр аргагүй явлаа. Монголын албаны эрх мэдэлтнүүдийн зүгээс ямар нэгэн туслалцаа авна гэж санахын ч хэрэггүй байв. Зөвхөн ёсыг бодсон түвшин зангаар л угтаж байвал дээд. Гэхдээ ийм хандлага ч тэр болгон тохиолдож байсангүй. Монголд байгаа голдуу зөвхөн л худалдаачдаас бүрдсэн орос хүмүүсийн тухайд


гэвэл тус экспедицид хандах тэдний хандлагахоёрдмол шинжтэйгээрээ онцлог байлаа: орос худалдаачид Төв Холбооны тусламжтайгаар ажил хэргээ зохицуулна гэж тооцож экспедицид талтай хандаж түүний ажилд зарим тус дэм үзүүлж байлаа. Гэтэл яваандаа дэмий юманд найджээ гэдгээ мэдмэгц тэд найрсаг багаа нүүрнээсээ хуулж “ард түмний мөнгийг”, “экспедици”, “судалгаа шинжилгээ” мэтэддэмий үрнэ гэсэн чинь юу гэсэн хэл вэ? гэж шогшрох болов. Гэвч баярламаар зарим онцгой тохиодол ч тааралдаж байсан. Экспедицийхэнд сайхан сэтгэлээр хандаж үнэтэй тус дэм үзүүлж түүнийзорьсонхэргийнбүтэмжийгүлэмжхөнгөлжбайсан П.А.Витте, А.И.Заплавин, А.В.Бурдуковнартгүн талархлаа илэрхийлэхийгби үүргээ гэжүзнэ. Мөн түүнчлэн “монгол хүний дүр төрхийг” харандаагаар гайхалтай онож гаргасан хэд хэдэн зургаа миний мэдэлд өгсөн М.Д.Хомутовтчин сэтгэлээ^ сээ талархаж байна. Одоо экспедицийн цуглуулсан материалыг боловсруулсан арга хэлбэрийн тухай хэдэн үгхэлъе. Монголын тухай манай урдны бүх ном зохиол мэргэжлийн чиг барьсан бас өргөн олонд тэр бүр ойлгогдохгүй ийм хоёр онцлогтой байжээ. Н.М.Пржевальский, П.К.Козлов, М.В.Повцов болон бусад хүмүүс тус орны цэвэр физик газар зүйгээр, Г.Н.Потанин тус орны физик газар зүй, угсаатны зүйгээр, А.Н.Позднеев голдуу шашинаар, М.И.Боголепов, М.Н.Соболев, А.П.Болобан болон 1910 оны Москвагийн худалдааны экспидицийн ноёд зөвхөн эдийн засгаар тус тус ажиллаж иржээ. Цуглуулсан материалыг нэгтгэн товчоолсон дорвитой ямар ч ажил өнөөг хүртэл хийгдсэнгүй. Өмнөх олонхи судлаачдын сурвалжилж олсноо эмхлэж бичсэн арга хэлбэр нь мэргэжлийн биш уншигчидад тус болох нь бага байв. Тэд цуглуулсан мэдээллээ тэр чигээр нь эсвэл өнгөц боловсруулаад аялалын өдрийн тэмдэглэл болгон хэвлүүлдэг/ ийм барилаар Пржевальский, Козлов, Потанин, Позднеевболон бусад хүмүүсажилладагбайв/, бичсэн байдал нь нэг янзын дэндүү сонирхолгүй, нэг юмны тухай арван өөр газарт давтсан байдаг. Өдрийн тэмдэглэл юм чинь үүнээс өөр байхын ч аргагүй юм. Судлаачид маань нэгтгэн хураангуйлж дүгнэсэн зүйл бичиж байсан боловч заримдаа тэдгээр нь жирийн уншигчийн сонирхлыг үл татах хэт номчирхсон хүнд хэллэгтэй байлаа. “Жалгын эрдэмтэд” болхи бүдүүлэг хэлбэрээр санаагаа илэрхийлэхийг жинхэнэ “шинжлэх ухаанч” зүйл гэж үзэх явдал байдаг л даа. Энэ хэлбэр бол хэрэг дээрээ эрдэм мэдлэгийн нууцыг гадарлах болсон өчүүхэн бүлэг дангаар өмчилж хомхой сонирхлоор ашиглаж байсан өнө эртний үеийн үлдэгдэл төдий л юм. Алхимчид бүтээлээ тэр талын хүмүүсийн хэнд ч ойлгогдохгүйгээр бичсэн байдгийгхэн бүхэн мэднэ. Алхимчдийн эл дадал, сэтгэл зүй өнөөг хүртэл зарим бүлгүүдийн дунд бүдэг бадаг ч гэсэн оршсоор азйгаа юм. Агуулгын гүнзгий шинжлэх ухаанч чанар, нийтэд ойлгомжтой найруулгахоёрхэрхэн хосолжболдгийг, тэр байтугай, жишишгүй уран сайхнаар ойлгомжтой найруулж бйчдгийг XIX зууны зарим их ухаантнууд тод жишээгээр харуулсан байдаг. Энд Бокль, Маркс, Лассаль нарыгдурьдахад хангалттай. “Жалгын эрдэмтэд” эдгээр шинийг сэдэгчид уруу нүдээ үзүүрлэн тэднийг жинхэнэ эрдэмтэд гэж үзэж болох уу хэмээн эргэлзэн онгирох нь буй. Монголынтухай манай урьдны ном зохиол өргөнолон нийтийгүлтоомсорлох өвчинд нэрвэгдсэн байдаг. Би экспедицийн цуглуулсан материалыг боловсруулахдаа түрүүчийн судлаачдын энэ нүглийг боломжийн хэрээр арилгахыг зорив. Энэхүү номын шинж байдал ч үүнээс үүдэлтэй. Энэ ном юуны урьд агуулгын буурьтай чанарыгойлгомжтой найруулгатай хослуулсан


байх ёстой. Цаашилбал энэ ном манай экспедицийн тухай биш харин Монголын тухай, чингэхдээ монголын амьдралын аль нэг хэсгийн тухай биш, харин нийтамьдралын тухай, үлс орны тухай өгүүлэх учиртай. Эл бодлоосоо ургуулаад, бичих зүйлдээ экспедицийн өдрийн тэмдэглэл оруулахаас/өдрийн тэмдэглэл надад зөвхөн материал болж ашиглагдсан/ бүрэн татгалзсан юм. Статистикийн гол гол хүснэгтийгби зөвхөн хавсралтболгов. Үүний зэрэгцээ экспедицийн гол зорилт болсон эдийн засгийн асуудлыг номныхоо гол өгүүлэгдэхүүн болгохдоо би экспедицийн олсон материал, Монголд ажилласан түрүүчийн судлаачдын материал аль алийгашиглан /ийнхүү ашиглахдаа уг материалыг хаанаас авсан тухай номын зүүлтэд заасан/ тус орны улс төрийн байгуулал, шашин, ахуй, газар зүйн асуудалд зохих анхаарал хандуулсан. Би уншигчидад ерөнхий байдлын саланги тасархай, баримт сэлтийг биш харин уг байдлыг бүхэл бүтнээр нь харуулахыг зорив. Би санаж бодсоноо өчүүхэн ч болов гүйцэлдүүлж чадсан байвал сэтгэл нэн ханамжтай байх болно. Би номд байгаа зарим нэг сул талаа нуухгүй. Хүний rap орсон аливаа бүтээлд байдгийн адиль энэ номд бага гэлтгүй алдаа дутагдал байж таарна. Уг номд статистик гэж юу байдгийг бараг үл мэдэх улс орны тухай ярьж байгаа болохоор, боломжийн хариултыг зөвхөн мадаггүй тоо бармтаас авах учиртай олон асуудлыг “нүдэн баримжаагаар” шийдэхэд хүрч байсан болохоор дутагдал байж таарна. Гэхдээ би чадах бүхнээ хийсэн. Намайг бодвол илүү сайн материал олж ажиллах Төв Ази й н хой шды н судлаачид энэ номонд түүрүүчийн судлаачдын алдааг би нэг биш удаа зассаны нэгэн адил миний алдаа дутагдлыг засах байх. Шинжлэх ухааны хөгжлийн зүй ёсны үйл явц ийм ажгуу. Шинжлэх ухааны ажилтнууд хойч үе болгон өмнөх үеийнхээ мөрөн дээр зогсож байдаг хойно тэр хойч үе цагаа болохоор өөрсдийнхээ үр хүүхдээр алдаагаа засуулахын адил өвөг дээдэс биднийхээ төөрөгдлийг залруулж л таараа. Зохиогч

10


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

УЛС ОРОН ХЭМЭЭХ ТЭРГҮҮН БҮЛЭГ

Газар зүйн байдал хил хязгаар/Автономит буюу Гадаад Монгол/хэмээх энэ орон /эл номд зөвхөн энэ орны тухай яригдах болно./Төв Азийн хойт үзүүрт багган умард өргөрөгийн 42-52 градус, дорнод уртрагийн 88-110 градуусын хооронд оршино.Түүний байгалийн физик-газар.зүйн хил хязгаар нь: баруун хойт ба хойт талаараа орос Алтайн үүлсын угсраа, Тагна уул*, Саяан, Хэнтий, Яблоны нурууны салбар, дорнодталаараа ИхХянганы уулын гүдэнгүүд, баруун урдуур болон өмнөдийн зарим хэсгээр Монгол Алтайн сүрлэг шилүүдээр тус тус савлах бөгөөд уулын энэхүү үргэлжилсэн хүрээ зөвхөн зүүн өмнөд талаараа тасарч энд Автономит Монгол Төв Азийн “ Их говийн” өргөн цөл нутагтай нийлнэ^Улстөрийн хил хязгаар барагальч хэсэгтээ физик-газар зүйн хилийн дагуу оршино. Автономит Монгол ганцхан газраар, баруун урдуураа Монгол Алтайгаас цааш өнгийж говийн тэгш талын зарим хэсгийг хамрана. Гэхдээ энэ бол тусдаа яригдах зүйл. Ерөнхийдөө Автономит Монгол бүхэлдээ байгалийн байдлаар бусад ертөнцөөс тусгаарлдгдсан физик-газар зүйн нэгжийг төлөөлж буй нь ховор тохиолдол ажээ\Түүний нийт 7000 бээохилийн шугамаас 3000 орчим ньОростой 4000, орчим нь Хятадтай хаяална. J Автономит Монгол ньхоёраврага гүрний хооронд хавчуулагдлсан энэбайдал Монголын түүхийн шинэхэн үеийн туршид түүний бүх хувьсал хөдлөлд шийдвэрлэх ач холбогдолтой байсаар ирснийг дор нэг биш удаа үзэх болно. 1^азар нутгийн эзлэмж,талбай. Автономит Монголын нутаг умардаас өмнөд тийш 1000 бээр, өрнөдөөс дорнод тийш 2500 бээ§ үргэлжлэн И.Н.Коростовец, ВЛ.Котвич нарын зохиосон шинэхэн газрын зургаартоймолбол 1250000 хавтгай дөрвөлжин бээр** байх ажээ. Өөрөөр хэлбэл, Автономит Монголын нутаг Оросын нутгийн 1/1 5-тэй тэнцэх бөгөөд Их Британи,Франц, Германы 1дайныөмнөхнутгийн нийлбэрхэмжээнээсялимгүй их юм. Газрын гадарга. Автономит Монголын эзэлжбуй өндер уулсын нуруугаар хүрээлэгдсэн нутаг дэвсгэр бол далайн түвшинээс дээш үлэмж өргөгдсөн уудам бэсрэг уулс юм. Энэхүү бэсрэг уулс орос алтайн мөнх цаст сардигуудаас Орхон гол хүртэлх /дорнод уртрагийн 88-103 градус хүртэл/ өндөрлөг бөгөөд уулархагбаруун хойтмонгол баОрхонголынхөндийгээс ИхХянганы өндөрлөгболон “ Их Говийн” элсэн манхан хүртлэх/ойролцоогоор дорнод уртрагийн 103-106 градус хүртэл/ долгиолсон маягийн нэлээд нам дор тэгш зүүн ба зүүн өмнөд монгол гэсэн хоёр хэсэгг хуваагдана. * Урианхайн хязгаар /Енисейн эхийг хамарсан нутаг/ аль улсад хамаарагдах нь лавтай болоогүй. Энэ тухай дор дахин яригдана. Би түүнийг Автономит Монголын нутагт оруулсангүй. **Автономит Монголыг физик-газарзүйн талаас судлах явдал тус экспедицийн зорилтод байгаагүйг тэмдэглэх нь зүйтэй. Ийм учраас энэ бүлэгт, гол анхаарлаа тус орны байгаль түүхийн нөхцөлийг судлахад хандуулсан бусад судлаачдын олсон материалыг л зөвхөн зарим нэг өөрийн олсан мэдээг нэмэрлүүлэн хураангуйлав. Энд дурьдагдаж буй физик-газар зүйн мэдээ сэлтийн зөв, буруугийн хариуцлага бүхэлдээ Монголын байгаль газар зүйн түрүүчийн судлаачдын толгой дээр буух нь мэдээж.

11


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Монголын бэсрэг уулсын өндөр нь нутаг нутагт адилгүй. Жанжин Штаб байгаа газрын зургаар бол далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал нь: Өргөө 4350 фут Улиастай 5400-”Ховд 4490 - ”Хатгал Харуул 5500 - ”Идэр гол 5640 - ”3740 - ”Хар ус нуур 2370 -”- тус тус ажээ. Увс нуур Далайн түшнээс дээш өргөгдсөн хэмжээ ойролцоогоор: баруун хойт монгол нутагт 5000 фут, нийт монголын бэсрэг уулс бүхэлдээ 4000 фут байна. Бэсрэг уулс өндөр уулс ихтэй. Бэсрэг уулсыг захлаад Орос Монгол Алтай, Саян, Тагна, Хэнтий, Их Хянган байх бөгөөд бараг бүгдийн нь оргил мөнх цасттүвшинээсдавна. Таван Богдын бүлэглэлд багтадагмонголын хамгийн өн-дөр цэг болох Байтагийн оргил /Монгол Алтай/ далайн түвшнээс дээш 15000 фут-д оршино*. Монголын баруун хойт хэсгийн захад орших нөгөө нэг сүрлэг оргил болох Хархираа /Увс нуурын орчим/далайн түвшнээс 11500 футэд, Хөвсгөл нуурын хойт захад орших Мөнх Сардиг мөнхүүтүвшинээс 11500 футэд** тус тус оршино. Хил хязгаар тойрсон их уулсын олон салбар Автономит Монголын нутгийг зүг зүг тийш огтолно. Тойрсон салбаруудаас гадна Монголын бэсрэг уулсын дунд уулын дотоод уудам тогтолцоо болох Хангайн нуруу сүндэрлэнэ. Энэ нуруу баруун хойноос зүүн урагш, Тагнын нуруунаас Орхон гол хүртэл 400 гаруй бээр үргэлжлэх бөгөөд дундаж өндөр нь 8000 орчим фут байна. Уулын энэ тогголцооны төв нь Тарвагатайн хүчир-хэг зангилаа / Улиастай хотын ойролцоо/ болох Очирваань буюу /Отгон тэнгэрийн/ оргил далайн түвшнээс дээш 12000 фут-д оршино. Хангайн нуруунд эрт урьдын цагт байгалийн догшин олон хүчний тэмцэл явагдаж байсны хэлгүй гэрч болсон цөөнгүй тооны мөхсөн галтуул тааралдана. Гэхдээ газар дорхи гал халуун хайлмагийн явдал өнөдөр ч бүрэн зогсоогүй байна. Автономит Монголын нутагт газар хөдлөлт хааяа заларч ирдэг аж.. Үүний сүүлчийнх. нь 1904 онд ажиглагдсан бөгөөд Увс нуураас Сангийн далай хүртлэх уудам нутгийг/400 орчим бээр/хамарчээ. Энэ сүйрлийн ул мөр болсон газрын ан цавыг монголчууд эдүүгээ ч ирсэн гийчинд үзүүлсээр байна. 1904 оны газар хөдлөлтийн нутагт орших Вангийн Хүрээ хийдийн буй газар удахгүй цөмрөнө гэж нэгэн ламын хэлсэнд итгэх явдал ч нутгийн хүмүүсийн дунд байх ажээ. Үнэхээр ч энэ хийдийн орчим одоо ч газар дорхи түлхэлт хааяа сонсогддог гэнэ. Хангайн хөвч рүү баруун хойт талаас Хан Хөх хэмээх урт нарийхан хад асган нуруу шургаж Увс нуур хүртэл үргэлжлэх /250 орчим бээр/ бөгөөд түүнийг газрын зураг дээр Хан Хөхий гэж тэмдэглэдэг. Энэ нуруу төдий л өндөр биш. Түүний ноён оргил болох Хан Хөх /уг нурууны нэр үүнээс үүдэлтэй/-ийн оройн цас зуны эхээр бүрэн хайлж зөвхөн гүн хавцалын цас зун орой болтол хадгалагддагийг бодоход Грум-Гржимайлын Хан-Хөхийн өндөр 12000 фут гэдэг нь ташаарал болох нь эргэлзээгүй***. В.В.Сапожников. Монгольский Алтай, 1911. стр. 272. Г.Е.Грум-Гржимайло. Западная Монголия и Урянхайский край, т. I, стр. 98 и 170. Г.Ё.Грум-Гржимайло, мөн тэнд, 167 дахь тал. Хан Хөхийн талаар надад байгаа мэдээг нутгийн хүмүүсээс болон өөрийн ажиглалтаар олж авсан. Яг энэ Хан Хөхийн ар ёроолд Хангилцагийн голын эрэг дээр манай экспедици өвөлжсөн юм.

12


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Газрын гадрагын дурьдсан байдлаас харахад Монгол, ялангуяа, баруун хойт Монгол нь уул нуруудын орон, уулсын нь хооронд гол урсаж нуур цалгилсан харьцангуй их биш олон холхи хөндий хотгоруудын орон гэлтэй. Эдгээр холхи хөндий зарим газартаа үнэхээрсайхан. Орхон, Тамир, Дэлгэр мөрөн, Жаргалант болон бусад зарим голын хөндийнүүдийн хурц тод өнгө, нутгийн ганган тогтоц нь өөрийн эрхгүй хараа булаана. Ялангуяа, Жаргалантын /одоогийы Архангайн/ хөндий сэтгэлд үнэхээр дурсгалтай. Өнгө солонгорсон давхар давхар гоёмсог уулнууд, халиуран найгах өвс бэлчээр, саглагар ногоон эргийн хоорондуур хад чулуу]* ороон хоржигонох хүйтэн цэнгэг устай жижиг гол горхинууд, амь оруулам агаар салхи, цээж тэнийлгэханхилуун үнэртталын цэцэгс, доторонгойлгох шимтундаа мэт, магнай тэнийлгэсэн энэ бүхэн мартагдашгүй сэтгэгдэл төрүүлнэ. Зуны намуухан үдэш ухаа дөрөлж дээр гараад жаргах нарны туяанд шаргалтан харагдах нүд булаам тэр хөндий цайдмыг харахад үнэхээр “Жаргалант” нэрээ хадгалсан юм байна гэдгийг би бүх бие сэтгэлээрээ мэдэрч билээ. Монголын уул овооны ерөнхий хэв шинж Европын юм уу Сибирийн баруун хэсгийн бидэнд дадал болсон хэв шинжээс жаахан ялгаатай. Хэрэв хилийн дагуу орших өндөр нурууд болон Тарвагатай, Хатгал мэтийн зарим нэгэн өндөр уулсын чуулгыг эс оруулбал Монгол нутгийн дотор талд хадан хясаат оргилууд, огцом байц, гүн харанхуй хавцал, ар өвөргүй балар битүү ой мод маш ховор тохиолдоно. Монгол улсын тагийн бүсэд эрс өндөр юм уу нам агуу сүрлэг, заль бадрангуй цойлолт, санаанд оромгүй догшин юм уу гайхал-тай байдал огтхон ч ажиглагдахгүй. Монголын уулсын өндөр ердийн дундажийн хэмжээнд байх агаад /харьцангуй өндөр нь 1000-1500 фут/ мөлгөр оройтой, ой модгүй, өтгөн өвслөг, алсыг чиглэсэн урт урт угсраа хэлбэртэй байдаг. Энэхүү жигд ногоон бөгөөд амгалан өнгийн дэвсгэр дээр хааяа нэг шовх хад, хачин чамин хэлбэртэй хадан хясаа бүүр түүр харагдах мэт болсноо алга болж тэгэснээ дахиад налуу навтгар ухаа гүвээнүүд үргэлжилнэ. Байгальэнд хүний сэтгэл цочоохгүй харин ч түүнийгамирлангуй, хэнэггүй байдал руу хөтлөнө. Гэхдээ, Автономит Монголын газрын гадрагын олон янзын байдал уул хяр тэдний хооронд ногоон хөндийгээр хязгаарлагдахгүй. Эдгээр холхи хөндийнүүдээс гадна элсэн манхан хээр тал гэж бас байна. Монголын элс нь Төв Азийн Их Говийн салбаруудад байх бөгөөд голдуу тус орны өмнөд ба баруун хэсэгт бөөн бөөнөөр тархасан байдаг. Манай экспедици Улиастайгаас Хангилцаг орох гэж Хүнгүйн гол /айраг нуурт цутгадаг/ дагасан элсээр тасралтгүй дөрвөн өдрийн турш аялсан юм. Энэ голыг дагасаи 8-35 бээрийн өргөнтэй Хүнгүйн элс баруунаас зүүн тийш 150 орчим бээр үргэлжилнэ. Энэ элс улаан боржонгоос тогтсон төдий л өндөр биш уулын гүдэнг ёроолоос нь оройг нь далд ортол бүрэн бүрхжээ*. Хүнгүйн элсийг өндрөөс харахад ямар нэгэн илбийн ид шидээр зүүдэнд орж болох тэнгэрийн хаяа тулсан асартом шар саарал нуурыгсанагдуулна. Түүнийтоотомшгүйдавалгаа ер бусын шившилгээр цалгихаа үүрд больж эмх замбараагүй бие биеээ дэрэлсэн эцэс төгсгөлгүй нэгэн хэв янзын их бага гүвээнүүдийн орооцолдоон мэт болон үлдсэн гэлтэй. Зөвхөн зарим нэг газарт энэ элсэн далайн ёроолоос боржон уулын хурцорой цухуйж харагдах ньөнгөрсөнийгсануулан эдүгээг эргэцүүлэх мэт. Эндэхийн элсэн сүвийн хажууханд үзэсгэлэн төгөлдөр ихэмсэг Гурван Улаан /Гурван Сайхан/ байх бөгөөд бид түүний хажуугаар элсийг гаталсан юм. Угсүвээр нэвтрэхэд хэцүү гэсэн анхааруулга авсан бид зохих урьдчилсан бэлтгэлээ базаасан юм. Тэр нь юу вэ гэвэл тэргэнд * Г.Е.Грум-Гржимайло, мөн тэнд 183 дахь талд

13


И.М.Майский

Автономит Монгол X X зууны гараан дээр

ачсан бүх тээшээ хөтөлж явсан тэмээнүүддээ шилжүүлэн ачиж морьдоо овъёосоор тэжээж байлаа. Улаачид маань бараг бүх замын турш явган явж билээ. Гэтэл бидний найдлага тавьж байсан хэдэн морь маань хоосон тэргийгэлснээс арай ядан чирж гаргаж билээ. Тэрэгний дугуй тэнхлэгээ хүртэл элсэнд шигдэхэд морьдны шилбэ ТЭХИЙ ду./ j <д хүртэл шигдэж өнхөрч ойчоод байхлаар 15-20 минут болоод л тэднийгээ амраадаг байлаа. Ердөө наймхан бээр явахад бид 4 цаг зарцуулж явсаар элсийг гатлан умард зүг уруудаж Гүн Нуурт очиж морьдоо бүтэн өдөр амрааж байлаа. Хүнгүйн элс ганц энэ бишээ.Үүнээс ч илүү нүсэр өргөн элс Дөргөн нуураас зүүн урагш ХасагтХайрханы ар хөндийгөөр Завхан голын эх хүртэл 15-30 бээрийн өргөнтэйгээр 300 бээр үргэлжилнэ. Том элсэн орон Хан Хөхийн уул Тэсийн голын эх хоёрын хооронд бас шаргалтана. Энэ элс Увс нуурын хавиас 5-30 бээрийн өргөнтэйгээр хушууран ойролцоогоор 170 бээр зүүн урагш үргэлжилнэ. Тэсийн элс зуны цагттачир ч болтугай өвс ургамалтай байдаг бол Хүнгүйн болон Дөргөний элс ихэнхдээ амьгүй нүцгэн цөл юм. Аль ч газрын элс лугаа адил Монголын бэсрэг уулын элс бас л удаан ч болту-гай хоргоогдохгүй нүүсээр байх бөлгөө. Газарчлагч монгол нөхөр маань Хүнгүйд нэгсонирхолтой газрыгзаалаа. Тэндтэдний нэгсадантөрлийнх ньөвөлжөө байжээ. Тэр өвөлжөөг жилийн жилд элс дарсаар байгаад эцэстээ шар саарал элсэн гүвээболжхувирсан гэнэ.Тэгээдөвөлжөө эзэмшигч бүр сүүлдээтүүнийгээ орхиод өөр тийш нүүсэн гэнэ. Гэтэл, хэдэн жилийн дараа өвөлжөө нь гүвээний нөгөө үзүүрээс дахин ил гарахдаа эхлээд өвөлжөөний дөнгөж булан, дараа ньхормойн хөрсний багаахан хэсэг, дахиад хэдэн жилийн дараа тал хэсэг нь чөлөөлөгдсөн гэж хуучлав. Өвөлжөөний талбайн гуравны хоёр нь ил гарсан болохоор миний нөхөр гурван жилийн дараа гэхэд үрэгдсэн гэж бодсон өмчөө дахин эзэмших юм байна гэж би түүний ярианаас ойлгов. Иймэрхүү баримтын тухай би Дөргөн нуур болон Хүнгүй, Завханы голуудаар нутагладаг хүмүүсээс нэг биш удаа сонссон билээ. Монголд элсэн цөлөөс гадна дорнод зүг рүү ахих тусам уудам тэгш хээр тал байн байн харагдана. Тэдгээр хээр тал ялимгүй далагнан үргэлжлэх бөгөөд өтгөн өндөр өвс халиурна. Иймэрхүү хээр тал уудам гүн хотгор болж, заримдаа намхан уул хярын хоорондох өргөн хөндий болж хувирна. Тэдгээр хөндий ихээхэн тааламжгүй шинж байдалтайн зэрэгцээ бас усаар туйлын дутмаг ажээ. Заримдаан хэдэн арван бээр явахад нэг ч горхи, булаг, өчүүхэн ч нуур ус үл тааралдна. Тэнгэрийн хаяа тулсан жинхэнэ ногоон цөл гэдэг л энэ буюу!. Монголоор явж байхдаа манай экспедици тийм ногоон цөлийг нэг биш гаталснаа хэлэхийн ялдамд монголын хээр талын шинж төрхийн талаар уншигчидад тод харагдам төсөөлөл өгөхийн тулд аяныхаа өдрийн тэмдэг-лэлээс өчүүхэн хэсгийгдурдая: “ Тэнгэр нь гүн бөгөөд хөх гэж хэлэхэд дутуудмаар цэлийнэ. Түүнийг хараад хязгааргүй болохыг нь бүх бие сэтгэлээрээ мэдрэнэ. Энэ захгүй номин хөх зайд хачин чамин хэлбэртэй хаш цагаан үүлс энд тэнд бөртийнө. Тэд аагим зуны өдрийн гялтганан цацрах гэгээнд номхорон татагдах мэт өчүүхэн ч хөдөлгөөнгүй тогтоно. Гал бөмбөлөг орой дээрээс шарна. Тэр тансаглан аагим туяагаа газар дэлхий рүү цацна. Агаар улайсч, харсан алс зүгт мяралзсан гэрэл зэрэглээтнэ. Тэнгэр нар хоёрын дор хээрийн ногоон тал цэлийнэ. Өндөр өтгөн өвс цог жавхлант сансрын эрхсийн цоргим халуун озолтод мэлрэх мэт нам гүм намилзана. Тэнгэрийн хаяа тал нутгийн хязгаарт уулын орой даган тахиралдна. Тэнд шовх оргил, хадан хясаа сүндэрлэнэ. Тэнд ямар нэгэн үлгэрийн балгасны нүсэр бараа цэнхэртснээ төдий л удалгүй манаран хөөрнө.

14


шпоиолтт монгол АЛ зууны гараан Оээр

И.М.Майский

Нүд алдам өргөн тапд тэнхэл алдрам бүгчимийн дээр тал дундуур захаас захад гаталсан нарийн зөрөг зам нэг л сонин уйтгар, алсыг чиглэсэн битүү дүнсгэртэмүүллийгаюулхай цээжинд төрүүлнэ...“Энэээрэм тал амьгүй мэт. Хүний бараа үл харагдна. Хаашаа ч харсан хаяагүй халуун бөгөөд нэг л хоосон, гэрийн бараа ч, а^ х ^ с ү р э г ч, хонь үхэр ч, ногоон талаар хурдлан давхих морьтой хүн ч үл ү ^& эн э. Бүтэн 50 бээр явахад дусал ч ус гялтганахгүй... ийм л болохоор энд юу ч алга! Шувуу ч үл ниснэ. Гагцхүү цэцгэсийг дамжин нисэх том хар эрвээхэй бас дошин дээрээ нарласан тарган тарвага л мянга мянгаараа чанга хошгиролдоно”. “ Бид өглөө эртлэн энэ аагим цөлөөр алхална. Бие нь хайлсан тугалга шиг болсон нөхдөө харахад хүнд. Ам элс мэт хуурай. Юм ууж бүх бие дэвтээхийн хүслэн. Гэхдээ бид зүдэргээгээ хөнгөлөх боломжтой: бид ус тээж явна, үдлэх болохоор цай чанаж ууна. Харин морьд маань өрөвдмөөр! Тэд маань бүтэн өдөр дусал ч усны бараа харахгүй явах удаа гарна. Нэг морь маань эцээд явж чадахаа болихлоор хөтөлгөө мориороо сольно. Бусад морьдыгхарахад өрөвдмөөр сульдсан харагдана. Тэжээл байсан хэр нь хагас өдрийн явдалд тэдний нэг нь ч юм идээгүй болохоор цөм хамараараа газар тулан хэвтэнэ...”Долоон Харын толгодыг /Туул, Орхон хоёр голын хооронд/ бид 1919 оны 07-р сарын 16-нд ингэж л туулсан юм. Хөрс шороо. Автономит Монголын нутаг дэвсгэр дэлхийн бөмбөрцгийн өнө эртний геологийн олон бүрэлдлийн тоонд хамаарагдана. Австрийн эрдэмтэн Зюссийн үзэжбайгаагаар монголын дэвсгэр нутгийн ихээхэн хэсэг нь газар дээр амьдрал буй болоогүй байхад дөнгөж тогтож эхэлж байсан эх газруудын аврага биеийг цөлийн далайн долгион хүрхэрэн ороож байсан архейн үеийн хуурай газрын бүрэлдэхүүндбагтажбайжээ. Витимийн бэсрэг уулс, Соёны өндөрлөгхоёрын хоорондуур эдүүгээгийн Эрхүүхотын орших өргөрөгийг хүртэл нэвтрэн орж байсан Архейн гадаад далайн уудам булангийн өмнөд үзүүр болж байсан хуурай газрын нэгээхэн хэсэг нь эдүгээгийн Енисейгээс эдүгээгийн Аргун хүртлэх зайг эзэлж байна. Өнөөгийн Автономит Монголын нутагэнэхүүанхдагч эх газрын хэсэгньболжбайсан гэсэн үг*. Ийм эртний гарвал нь түүний геологийн тогтоцыг тодорхойлох ажээ. Монголын уул нуруудын болон түүний хээр тал, хөндийнүүдийн дэд хөрсний үндсэн элементгэвэл гнейс, боржин хоёрюм. Энэхоёрдээр бас гялтгануурын ба хлоридын занар, өхөөн чулуу, талст шохойн чулуу, улаан жанч, хүрмэн чулуу, мелифир, элсэн чулуу, цэнгэг усны хүрэн нүүрс агуулагч гуравдагч тундас гэх мэтийн хожуу үеийн давхраа нэмэгдэнэ. Уулсын өвөр тал элсэнцэр бөгөөд чулуулагбайдаг бол арын хөрс илүү нягт, зузаан, шаварлаг бөгөөд заримдаа чулуулаг байх нь олонтаа. Хээр талын хөрсөнд элс, хайрга заримдаа шавар нэлээд байна. Голын хөндийд хагшаасан хөрс, өөрөөр хэлбэл, элсэнцэр, элсэн, лаганцар хөрс байх нь их, харин шавар, шаварлагхөрсховортохиолдоно. Хархөрс Монголдбарагбайхгүй. Эндболовсруулахад сайн гэгдэх нь Орхон, Сэлэнгэ, Туул, Ерөө зэрэг томоохон голуудыг дагаад хааяагүй тохиолдох бараан саарал хөрс юм. Гэтэл, хужирлаг хөрс элбэг тохиолдно. Монгол малын долоох дуртай хужир чухам ийм хөрстэй нутагт элбэг байдаг. Монголын хөрс хаана ч нимгэн ердөө л 2-4 ямх байх бөгөөд үүнээс зузаан байх нь ховор. Улиастай, Ховдын хоорондох нутагтхөрс дөнгөж бүрэлдэх үедээ байгаа бөгөөд газрын гадарга нь үндсэндээ хайрга, шаварлаг хайрга юм**. * Г.Е.Грум-Гржимайло, ibidem, (мөн тэнд). 3 дахь талд. ** “Московская торговая экспедиция в Монголию” 1912., стр 214-215.


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Усжилт. Автономит Монголын услалтыг гол нуурын өргөн дэлгэр системээр гүйцэлдүүлнэ. Үүнд ашиглагддаг голууд нь гэвэл: 1. Хэнтийн уулнаас эх авч Далай нуурт цутгадаг Хэрлэн гол дорно зүгийг чиглэн 1000 хүртэл бээр урсах бөгөөд /үүнээс 150 орчим бээр нь Манжуурын нутагт хамаарна/ монголдоо маш том голд тооцогдно. Яагаад гэвэл, Далай нуур тусдаа нэгэн салаа голоор Аргунтай холбогдсон байдаг бол Хэрлэн гол их далайн голуудын системд хамаарагдана. 2. Сэлэнгэ мөрөн бол хангайн нуруунаас эх авсан Идэрийн гол, Тагнын нуруунаас эх авсан Дэлгэр мөрөн хоёрын нийлбэр байхын хамттүүний баруун зүүн талаас нь олон салаа гол цутгана. Сэлэнгийн баруун талаас нийлэх хамгийн том цутгалан болох 700 орчим бээр сунасад Орхон гол өөрийнхээ томоохон салаа цутгалан болох Туул, Ерөөгийн усыгйаман нийлнэ. Сэлэнгэд зүүн талаас нь Хөвсгөл нуураас эх авсан төдий л томд үл тооцогдох Эгийн гол нийлнэ. Сэлэнгэ мөрөн умард зүгийг зорин урт замыг туулахдаа: нэгээхэн хэсэг нь монголын нутагт оногдно. Тэрбээр Хиагт хотын орчим умарт зүг рүү огиом эргэж Оросын нутагт орж урссаар Байгал нуурт цутгадгаараа хойт мөсөн далайн голуудын системд багтаж орно. Сэлэнгэ мөрний урт нь 1200 бээр байх бөгөөд түүнээс 900 орчим нь Монгол нутагт оногдно. Энэ хэсэгтээ түргэн урсгалттом мөрөндтооцогдоно. Манай экспедици Идэр, Дэлгэр мөрөн хоёрын бэлчрээс 40 бээрийн доогуур Бандид Гэгээнийхийдийн орчмоор Сэлэнгийг 8-рсарын хуучаар гаталж байхад тэнд өргөн нь 60-70 сажин, хоёр эргийн дунд хэсгээр гүн нь2сажин илүү болж байв. Түүнд дутгадагДэлгэр мөрний ус болор шигтунгалагхэр ньСэлэнгийн ус булингарлагбөгөөд сааралдуу өнгөтэй байдаг. Сэлэнгэ мөрөн Оросын нутаггороод, ялангуяа, дээд Үд, Сэлэнгэ тосгон хоёрын хооронд шигүү модтой, хааяа тохиолдох лүглэгэр цохио, том хясаатай уулархаг өндөр эргийн хоорондуур урсахдаа үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагдна. Би 1919 оны 05-р сард Монголыг зорин Сэлэнгийг параходоор гаталхад хоёр мянган жилийн тэртээ эрэг дээр нь Цезарь германчуудтай байлдаж байсан үеийн онгон, цөл, ихэмсэг Рейн мөрөн яг л ийм байх учиртай гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Сэлэнгэ мөрөн Монголын нутгийн хэсэгтээ ердийн л байдалтай хэр нь зарим хэсэгт нь аятайхан газар тааралдах боловч гоц гойдын үзэсгэлэнтэй гэхээр зүйл үл ажиглагдана. Сэлэнгийн сав нутаг нэлээд өргөн хэмжээтэй бөгөөд хамгийн багаар бодоход 400 мянган хавтгай дөрвөлжин бээр нутгийг/Автономит МонголыгТөвхэсэгторших/хамрана. Сэлэнгэсалааолон цутгалантайгаа нийлээд монголын усжилтын ерөнхий системийн чухал хэсэг болно гэж бардаагаар хэлж болно. Хэрлэн, Сэлэнгэ хоёрмөрөн хамаг усаа гадаад далайд юүлнэ. Энэ хоёроос гадна нутгийн дотоод дахь бэсрэгуулсын, ялангуяа, уулархаг баруун хойт хэсгийн сав газруудад урсах олон тооны том жижиг голууд бас байна. Эдгээрээстоймолбол: 3. Увс нуурт цутгадаг, Хангайн өндөрлөгт орших Тэсийн гол 700 бээр зам туулахдаа Хангай, Тагна, Хан Хөхийгээс боргилох олон арван салаа голыг өөртөө хамна. Тэсийн урсгал нь тунгалаг, адгаараа 50-60 сажин өргөн, ойролцоогоор 1,0-1,5 сажин гүн авай. 4. Цасан оргилт Монгол Алтайгаас эхээ авч Хар Ус нуурт цутгадаг түргэн урсгалт, ер бусын тунгалаг уст Ховд голд баруун талаас нь Сагсай цутгах бөгөөд Ховд гол бараг 500 бээр урт замыг адаг хавиараа 60-65 сажин өргөнтэйгээр туулна. Түүний гүн дунджаар 1,5-2,0 сажин байна.

16


Автономит Монгол XX зууны гараан дээу

И.М.Майский

5. Тарвагатайн уулсын чуулгаас/Улиастай хотын орчим/эх авч Айраг нуурт цутгадаг Завхан гол 600 орчим бээр үргэлжилэхэд түүнд цутгадаг олон салаа голоос томоохон ньУлиастайн гол юм. Завхан голын урсгал зөөлөн бөгөөд өргөн ньадгаараа 150-200 сажин хүрэх бөгөөд гүний дундажхэмжээ ньнэгалдаастөдийл хэтэрдэггүй. Завхан гол олон салбарлаж урсахдаа гантай зун заримдаабараг ширгэдэг. Завхан гол монголчуудын дунд тэгтлээ магтагдаад байхаар их нэртэй гол биш. Завхан гол дунд хэсгээрээ болон адгаараа дээр өгүүлсэн Дөргөний элсийг захалж гардаг болохоор <5**зна$айдал түүний ерөнхий шинжтөрхөд шийдвэрлэх нөлөө үзүүлнэгТүүнад гольдрол жилээсжилд байтугай заримдаа зуны саруудад ч хэд хэдэн укаа 200,300, заримдаа бүр 500 сажин хажуу тийшээ шилжих явдал байдаг. Түүний эрэг, ёроол нь нимгэн, зарим газартаа бамбалзуур болон хувирчюугч хамаагүйдор ньхөхөн живүүлнэ. Ийм учраас энэ голыг гатлахад осолтой. Гэхдээ нутгийнхан голынхоо араншинг, хэзээ хаагуур урсахгэж буйганддаггүй. Завхан голын энэ араншин сонин домоггарахын шалтаг болсон байх ньбуй: нутгийнхны ярьдгаархоёр ч янзын: нэг нь нүдэнд харагддаг нөгөө нь үл харагддаг /газар доогуур/ Завхан гол байдаг гэлцэнэ. Нүдэндүл харагдах Завхан, харагддаг Завхнаасаа нимгэн элсэн ёроол хишигболгон авах бөгөөдтэрэлсэн нимгэн ёроолд сорогдон живэж буй амьтан, юмс мааньүл харагдах Завхан голдорж байгаа ньтэр гэлцдэггэнэ. Ер нь монголчуудын дунд газар дор уеаы гол, бас усан цүнхээли^г холбосон усан хоолой байдаг гэсэн мухар сүжиг ихээхэн дэлгэрсэн байдаг*. Профессор А.Позднеевийн өгүүлснээр Холбоо нуур /их;бага хоёр нуур/ын эргээр нутагладаг айлынхан тэр хоёр нуурыг газар доогуур холбоотой гэдэгт хатуу итгэсэн байдаг гэнэ. Түүнийгээ нотлохдоо, з^рт урьд цагт холбоотой хоёр бяруу их нуурт живэж удалгүй бага нуураар үхсэн хоёр бяруу гарч ирсэн гэдэг. Нутгийн зарим хүн Хяргас нуур, Увс нуур хоёр, тэр ч байтугай Хөвсгөл, Байгал нуурууд газар доогуур холбоотой гэж ихл итгэлтэй ярихыг сонссон гэнэ. Үүнийг нотлохдоо дээрхтэй төстэй баримт дурьдцаг гээд профессор Позднеев нэгэн домогийн тухай мэдээлсэн байдаг**.Нэг үсан цүнхээл нөгөөтэйгээ газардоогуур холбоотой байжболохгүй гэх газаргүй л дээ. Гэхдээ иймэрхүү нэг янзын баримт газар газар давтагдан яригдаад байгаа нь хууль ёсны эргэлзээ төрүүлж байгаа юм. Газар доогуур гол суваг байдагтухай ярихболгонддээрхи “домог”-ийгямагторуулдагявдал намайг Хөвсгөлд байхад ихтодорхой болсон. Надад итгүүлэх гэсэн нэгхүн учирлал тайлбар гаргахдаа Байгал нууртживсэн хөлөг онгоцны эвдэрхий эд ангийг Хөвсгөл нуур давалгаагаараа гадагш гаргаж хаясан гэж ярьж билээ. Энэ мэдээжийн утгагүй зүйл. Учир нь Хөвсгөл нуур далайн түшнээс дээш 5500 фут-д байхад Байгал нуур 1600 фут-д байдаг. Ингэхлээр тэр хоёр газар доогуур холбоотой байлаа ч гэсэн хөлөгний эд анги Байгалаас Хөвсгөлд биш харин Хөвсгөлөөс Байгал руу шилжиж давалгаагаар нь шидэгдмээр юм. Ер нь Монголын гол мөрнүүдийн, түүний дотор Сэлэнгийн онцлог гэвэл хоёр удаа л дүүрэн устай байдаг. Нэг нь хавар цас хайлах үеэр, нөгөө нь зуи? намар бороо их орсон үед байдаг. Монголд өвөл цас харьцангуй бага ордо^ учраас зуны голын ус хаврынхаасаа их байдгаараа онцлогтой юм. А.Позднеев. Монголия и Монголы. т. I., стр. 403 ’ *Жишээ нь Хяргас, Увс нуурын талаар ингэж ярьсан гэнэ: Эрт дээр л z. t нут> гийн нэгэн жаал хүүгийн услаж байсан эмээлтэй даага Хяргас нуурт живэж „ гэнэ. Тэгээд даага эмээл хоёрыг Увс нуураас олсон гэнэ. Хяргас нуурны ус шорвог учир мал ч уудаггүй оайтал тэр хүү юуны учир даагаа услав гэдэг нь гайхаш төрүүлнэ.

17


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Монгол орон аль ч хэсэгтээ маш олон янзын рашаанаар элбэг. Тэр нь хүхэрлэг, төмөрлөг, давслаг, хүйтэн, халуун гэх мэтэлдвийн олон янз байна. Бид аялж явахдаа рашаан бүхий газартай байсгээд л тааралддаг байд, Бараг сүм хийд, суурин, хот айл болгонд л хүмүүс ойр хавийнхаа рашааны тухай яриадэлгэнэ. Монголчууд рашаан усны анагаах ач холбогдлын талаар бузгай төсөөлөлтэй. Тэд өвчин эмгэгээс салахын эрхээр рашаан ус бараадна. Энд тэндгүй /жиш ээ нь, Өргөө,Улиастай,Тагнын нуруу болон бусад газар/ боргилдуухан сувилалын газрууд байгуулсан байх бөгөөд тэнд зуны цагт газар газрын амьтан цугларна. Тэд тэнд гэр, майхантай ирж хонхойлсон нүхэн онгоцонд, рашаанд сууж өөрсдийгөө сувилна. Автономит Монголын усжилтад гол мөрнөөс гадна нуур тойрмууд их үүрэгтэй. Тэдгээр нь хэдэн зуугаар тоологдох бөгөөд тал хээрт ч хангайн ууланд ч тааралдана. Нуур тойрмууд ихэнхдээ жижигбөгөөдус багатайн дээр эрэггэхээр юмгүй, налуу захтай, гэхдээ онцгой нуур бас байна. Тэр нь монголын нууруудын дотроос хамгийн цэлгэр Хөвсгөл нуур /монголчууд түүнийг Хөвсгөл далай гэнэ/ юм. Энэ нуур монголын Оростой хилэлдэг хойт хязгаарт /Эрхүүгээс төдий л холгүй/ орших бөгөөд уртаараа 120 бээр, өргөнөөрөө 15-40 бээр талбайг эзлэнэ. Усны хамгийн гүн нь 200-250 сажинд хүрнэ. Нуурын ус нь гүн цэнхэр өнгө-тэйн дээр хэд хэдэн сажин дор байгаа ёроолын чулуунууд ширхэг бүрээрээ харагдам тунгалаг. Ус нь ургах нарны туяанд маргад эрднийн ногоовтроос эхлээд гүн ягаан хөх болтол ер бишийн хурднаар өнгө юүлэн цалгилна. Хачин гайхалтай өнгө солонголуулан наадах ийм устай би тааралдаж байгаагүй. Хөвсгөл нуурыг үзэсгэлэнт сайхан уулс тал талаас хүрээлнэ. Ялангуяа, түүний хойт, баруун хойт уулсын үзэмж агуу бөгөөд ихэмсэг. Хойт талд нь Мөнх Сарьдгийн бат цасан тэргүүн дүнхийхэд баруун талд ногоон шилмүүст ойтой гүн хавцлууд атриатсан Дархадын уулсын огцом хясаан оргил түүний цэнхэр усанд тасархайтан тусна.Зүүн эргийн хадан цохио дээрээс нуурын аврагасүрийгхарахад гоо сайхан, агуу гайхамшгийг хослуулан тусгалд үл багтам сэтгэгдэлтөрүүлнэ. Хөвсгөл нуур Швейцарийн олон нуурыг бодогдуулах боловч тэдний дэргэд хавьгүй томын дээр илүү онгон, догшин агаад сүрлэг. Хөвсгөлийн толь шиг ус салхинд хөдөлж хөөс татуулсан нүсэр давалгаа болон оволзоход нь үнэхээр их нуурынх шиг хүнгэнэх чимээ гаргана. Ийм чимээг би Швейцарийн нууруудаас, тэр байтугай тэндхийн хамгийн том нь болох Женев нуураас ч.сонсоогүй. Хөвсгөл нуур Монголд аялсан хугаиаандаа миний олж харсан газруудаас хамгийн гоёмсог нь байв гэж би итгэл төгс хэлж чадна. Монголын бусад усан цүнхээлүүдээс Ховдын хязгаарын нууруудын систем анхаарал татдаг. Энэ системд: Увс нуур /уртаараа 100 бээр, өргөнөөрөө 75 бээр/ Хяргас нуур /уртаараа 60 бээр, өргөнөөрөө 20 бээр/, Айраг нуур /уртаараа 12 бээр, өргөнөөрөө 5 бээр/ Хар Ус нуур /уртаараа 70 бээр, өргөнөөрөө 20 бээр/ Дөргөн нуур /Уртаараа 70 бээр өргөнөөрөө 15 бээр/ хамаарагдана. Увс, Хяргас, Хар Ус нуур шорвог учир мал үл ундаална. Дөргөн нуур үнэхээр янзтай: өмнөд хагас нь шорвогбайхад хойтхагаст ньолон гол горхи цутгадаг учраас ус нь цэнгэг байдаг. Завхан гол цутгаж ордог Айраг нуурын усмөн цэнгэгбайдаг. Эдгээр бүх нуурын эрэгньналуубөгөөдзарим хэсэгт нь зэгс, хээрийн өндөр өвс /ялангуяа Хар Ус нуур/ ихтэй. Геологчдын үзэж байгаагаар Ховдын хязгаарын нуурууд бол эрт цагт энд цэлийж байгаад олон зуу, мянга, сая жилийн тэртээ хатаж ширгэсэн дотоод их нуурын үлдэгдэл ажээ. Энэ бол ихээхэн магадлалтай зүйл. Энэ дурьдсан нуурууд эдүгээ ч багассааар байгаатухай нутгийн монголчууд ч, оросууд ч ярих бөгөөд тийнхүү багасаж байгаа нь 3,4, 5 жилээр нүдэнд илт ажиглагддаг гэнэ.


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Хяргас нуурын эргийг ажихад энэ мэдээлэл эргэлзээгүй нотлогдож байна гэлтэй: эрэг улам улмаар шатлан ирмэглэж доошлох нь нуурын ус төв рүүгээ тунарч түүний давалгаан ул мөрөө үлдээж буйг тайлбарлах гэрч энэ даруй мөн. Дээр дурьдсан нууруудаас гадна монголын бэсрэг уулсын янз бүрийн хэсэгтдавс ихтэй нуурууд цөөнгүй тархсан байдаг. Жишээ нь: Зээрийн нуур, Цавдан нуур, Цоохор нуур зэрэг олон нуур байх бөгөөд нутгийн хүн ам тэдний заримаас бэлэн сайн давс авч хэрэглэдэг ажээ.. Эцэст нь, хэлэхэд, Автономит Монголын усжилттөдийл хангалттай биш гэдгийгхүлээн зөвшөөрөх нь чухал. Эндхийн гол мөрнүүд нь харьцангуй богинохон, ус багатай, нууруудын талбай нь харьцангуй багын дээр тэд голдуу нутгийн баруун хагаст тархсан байдаг. Энэ байдал үр дагавар ихтэй учир усжилтын дутмаг байдал монголын ард түмний хувь заяа, түүхэнд сүрхий нөлөөтэй болохыг бид цаашид анхаарч байх учиртай. Уур амьсгал. Нутаг дэвсгэрийн үнэмлэхүй өндөр нь их, өөрийн гэсэн усжилт хүрэлцээ муутай, гадаад далайгаас үлэмж алслагдсаны дээр эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдснээс болоод далайн чийглэг агаарын нэвтрэлт муу, энэ бүхэн бол Автономит Монголын уур амьсгалыгтодорхойлох үндсэн хүчин зүйл юм. Эндэхийн уур амьсгал эх газрын уур амьсгалын тод илэрхийлэл ажээ. Ийм уур амьсгал их хуурай бөгөөд температурын маш эрс хэлбэлзэл, хатуу ширүүн байдлаараа содон байдаг. Монголд хур тундас маш бага. Өргөөд л гэхэд тундсын жилийн дундаж 238 мм байгаа нь Ташкент, Астраханийхтай адил юм. Өргөөтэй нэгэн өргөрөгт орших Екатеринославттундсын жилийн дундаж 500 мм байдаг нь Өргөөгийнхээс даруй хоёр гаруй дахин их байна*. Жилийн тундсын хэмжээ монголд жигд биш. 6, 7, 8 дугаар саруудыг хамгийн бороотой сарууд гэж ярилцдаг. Энэ яриа маш үнэн болохыг би биерээ мэдэрсэн. Манай экспедици 7, 8 дугаар саруудын турш дуутай, дуугүй бороонд тасралтгүй нүдүүлж явлаа. Нэг удаа 8-р сарын 14, 15-нд Хануй голоос холгүй газар /Сэлэнгэ мөрөнд баруун талаас цуггадаг жижиг гол/ бид тасралтгүй 18 цаг үргэлжилсэн аймшиггай аадар бороонд шалба цохиулж аялалаа үргэлжлүүлж чадахгүй хоёр хоног саатсан. Бидний байдал хүн атаархмаар сайхан байгаагүй: майхан маань шүүр шанага шиг гоожоод, эсгий дэвсгэр, нэхий хөнжил, гудас, хувцас хунар цөм нойтон. Дулаацаж чийгээ хатаах санаатай майхандаа галласан чинь утаа нь нүд хамар хоолой хорсгоод байдаг. Ядахад бидний буудалласан газрын хажуу дахь жижиг горхи үерлээд муу оромжийг минь авч явчих гээд сандаргаад байхлаар эргэн тойрон шуудуу татаж хүртэл байлаа. Зөвхөн хоёр дахь өдрийн үдээс хойш бороо татарч алсын бараа ялимгүй харагдах болж байсан юм даг. Гэтэл бог мал гармаар нь саадгүй гардаг Хануй гол маань огторгуйн буянд ихэд цадаж сүртэй нь аргагүй хүржигнэх түргэн урсгалт том гол болон хувирч бид түүнийг гатлана гэдэг гонжийн жоо болов. Гурав хоногийн дараа үер сая нэг юм намдаж бид тэвдэж байж голын нөгөө эрэгт гарч билээ. Зуны сарууд өнгөрмөгц хур бороо эрс багасна. Автономит Монголд цас маш бага орно. Морин чаргач ашиглахын аргабайхгүй. Өвөл Хөвсгөл, Увс, Хяргас мэтийн нууруудын хотгорт байдал шал өөр. Тэнд нуур хөлдөх үеэр битүү манан татаж ойр хавьд нь зузаан цасан бамбар тогтно. Заримдаа нуурын мөс хагарахлаар ус халиалж түүний уур манан ойр хавийн хөндийг бүрхэж, жавар цас нэмэгдэнэ. * Московская Торговая Экспедиция, 1912., стр. 209-210

19


И.М.Майский

Автономит Монгол X X зууны гараан дээр

Үүл бага, тэнгэр ер бишийн цэлмэг болохоор агаар хуурай байх нь мэдээж. Монголын шөнийн тэнгэрийн одод европчуудын үнэхээр гайхал төрүүлмээр гялалзана. Өндөр нь алсын бараа ер бусын тод харагдна.Холын юм ойрхон мэт харагдаж хууртах гэнэдэхийн шалтгаан болно. Ямар нэгэн уул хяр юм уу хайрханы зүгт яваад байхад хажууд юм шиг харагдсан хэр нь ойртож өгдөггүй, нөгөө хайрхан анх харагдсан хэвээр л явж барагдахгүй алсад байсаар байх. 5,6 бээр болов уу гэж бодогдсон уулын бараа хэрэг дээрээ 20-25 бээр байх. Зуны халуун өдөр алсын уулс зэрэглээтэн газраас тасран агаарт хөвөх мэт харагдахын зэрэгцээ наагуур нь гол мөрөн урсаж байгаа ч юм шиг, усгүй тал, манхан элстэй хөндийд бол дүүрэн нуур цэлийж цаад талд нь яваа мал сүрэг “усанд нь” тусаж харагдана гээч. Монголын бэсрэгуулсд агаарын температурын хэлбэлзэл дэндүү их. Үүнийг дараахь баримтаар харуулж болно.*

7-р cap Өргөө Улиастай Ховд

17,6 19,2 17,0

Дундаж температур (Градусаар) 1-р cap Их Их халуун хүйтэн 27,8 24,2 22,1

34,0 33,1 35,0

48,2 47,3 38,8

Жилийн дундаж 2,9 0,2 1,9

Эндээс харахад жилийн температурын хэлбэлзлийн ялгаа Өргөөд 82, Улиастайд 80, Ховдод 74 градус байна. Температура ингэж гайхалтай хэлбэлзэх явдал ганц хоногийн дотор ч ажиглагдна. Жишээ нь Москвагийн Худалдааны Экспедициддараахьбаримтбүртгэгдэжээ: 1910оны 5-рсарын 31-ээс 6-р сарын 1-нд шилжих шөнө цельсийн 1,8 градус байснаа маргааш нь өдрийн хоёр цагт 42,3 градуст хүрч байжээ. Энэ нь хоног хүрэхгүй хугацаанд температурын хэлбэлзлийн ялгаа 40,5 градуст хүрч байна гэсэн үг. Би аялж явахдаа ус цаг уурын ямар нэг ажиглжлт хийж яваагүй болохоор энэ асуудлаар ямар нэгэн баримтхэлж чадахгүй байна. Харин халуун хүйтэн хоёр харилцан эрс солигдохыг биеэрээ нэг биш удаа үзсэнээ гэрчилж чадна. Жишээ нь: Хануй голын ойролцоо хоноглоод 8-р сарын 15-ны үүрээр хөдлөхөд экспедицийхэн бүгдээрээ үстэй дээлтэй байснаа өдрийн цагг дотуур цамц маань даагдахын аргагүй зузаан мэт болтол халуун шатсаныг санаж байна. Монголд зуны цагт өдөр нь шатаачих гээд, шөнө нь хөлдөөчих гээд байдаг нь ердийн үзэгдэл авай. Иймээс зун ч гэсэн нэхий хөнжилгүй унтна гэдэг боломжгүй хэрэг. Монголын хавар 5-р сараас эхлэнэ./5-p сарын зөвхөн хуучаарл ногооцухуйна./ Өвөл 10-рсардэхлэнэ. Гэхдээ8,9-р сард шөнөдөө цочир хүйтэрч түр зуур цас хаялах нь буй. 9-р сарын 8-26 ны хооронд юм даг бид Хатгалаас Улиастай орж явахад өглөөгүүр гол, нуур захаараа ялимгүй мөстсөн байхыг нэг бус удаа харсан. Аравдугаар сард Улиастайгаас баруун хойш 50-аад бээрт орших усан зүйл голоос цайны ус авах гэж мөс цоолоход тэвдэж л байлаа. Тэр мөс нимгэн хэр нь хүнийг дажгүй дааж байсан шүү. Өвөл гол нуурын ус 2-3 дэлэм зузаан хөлдөж, хавар 4,5-р сард л бүрэн хайлах бөгөөд өвөл 40 градус хүртэл хүйтрэнэ. Монголд өвөл цас багатай бас үе үе * Өргөөд холбогдох баримтыг тэнд суух Оросын консулын тэмдэглэлээс, Улиастайд холбогдохыг ноён Антроповын ажиглалтаас, Ховдод холбогдохыг хатагтай А.И.Бурдуковагийн цаг уурын өдрийн тэмдэглэлээс авчээ. Г.Е.Грум-Гржимайло, мөн тэнд, стр. 411-420, Москвагийн Худалдааны Экспедици, стр. 212

20


Лвтономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

салхилж жаал цасыг нь шууруулдаг болохоор газар их зузаан хөлдөж цохиоходтөмөр мэтянгинана. Энэ бол Саратов, Киев, Одесса,- Крым, Владикавказтай нэг өргөрөгт орших орны байдал шүү дээ. Өргөөгийн жилийн дундаж температура 2,9 градус байгаа нь Оросын Тоболийн Губернийн Берёзов юм уу Колгүйн арлынхтай, Улиастайн жилийн дундаж температура 0,2 градус байгаа нь Пермь болон Вологодын Губернийхтэй тус тус дүйцнэ. Ингэхлээр Автономит Монголын жилд авч байгаа дулааныг Оросын Европын хэсгийн хойт үзүүрийнхтэй адилтгаж болох юм. Ургамлын аймаг.Уур амьсгал нь ширүүн болохоор монголын бэсрэгуулсын ургамлын ертөнцийггайхмаар өгөөмөр баялаг гэжхэлэх арга байхгүй. Монголд ой мод бага. Сибирийн тайгатай адил юм эрэх гэвэл олдохгүй. Ойн бүс тус орны зөвхөн хойт хэсэгт байх агаад 48-р параллелиас урагшлана гэж байхгүй. Ой модны өмнөдзах ньбаруунталаараа Хан Хөхий нуруу, төвөөрөө Сэлэнгэ мөрний нутаг Өргөөгийн ойролцоохь Богд уулын гүдэнгээр савлана. Тэндээс урагш хээр тал эхлэнэ. Монголын ой мод ердөө л бага талдаа байхын дээр мод уулын зөвхөн араар ургах бөгөөд өвөр талд нь дан хээрийн өвс зонхилоно. Энэ баримт нь Хойт Мөсөн далайгаас салхиар туугдаж хязгаарлагдмал байдалтай ирдэг, модны өвс ургамалд шаардлагатай чийг уул нуруудын ар талд саатдагтай холбоотой. Уулын хөндийд ой мод байдаггүй. Монголын бэсрэг уулсаар шилмүүст мод зонхилно. Шинэс, Гацуур, Хуш, Нарс маш их тархсан байх ба тархалтаараа дараа нь Улянгар, Бургас, Улиас орно. Хайлаас буюу Арчил Бургас, хус ховор байна. Бутлаг ургалаас монголд Улаан Бургас, хус ховор байна. Бутлаг ургамлаас монголд Улаан Бургас өнгө өнгийн цэцэгт даланхайлс, үхэрийн нүд, бөөрөлзгөнө, гандигар,тэрэлж, хүрэн шарилж, харгана /шар хуайс/ нэлээд тохиолдох бөгөөд элсэрхэг нутагт заг элбэг байна. 48-р параллелиас урагш Автономит Монгол маань цэвэр тал хээр болох бөгөөд хааяа үйрмэг элс тохиолдно. Олон арван бээр явахад ой ч үгүй, төгөл ч үгүй, бут ч үгүй энэ нутагт дан хээрийн өвс ургамал ноёрхоно. Бид Өргөөгөөс гараад Эрдэнэ Зуу хүртэл 450 бээр аялахад ширхэг ч мод тааралдаагүй. Хоёр долоо хоног явж байж л сая Орхоны хөндийд хангайн оройд мод байхыгхарсан. Эндхийн өвс бэлчээрхаанаа ч үлэмж сайхан. Энэ өвс ургамал тал хээрийг ч уулын хажууг ч оройг нь хүртэл битүү бүрхэж зарим газартаа өндөр нь хүнтэй чацуу байна. Бэлчээрийн өвснөөс нугын бамбай,хээрийн болон ойн шүүрөвс/мятлик/ зэрлэговьёс/манник/, намгийн Триостринник, өлөн, зэрлэг сонгино, цулхир, царгас, дэрс зэрэг их таараалдана. Хужирлаг газарт тогтмол тааралдах дэрсний хүрээ өндөр бөгөөд өтгөн байх нь буй. Амьтны аймаг. Амьтны ертөнцөөр Автономит Монгол онцгой баялагбиш. Гэрийн амьтадаас гэвэл: тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа, гахай /зөвхөн хятадууд тэжээнэ/, нохой, муур байна. Зэрлэг амьтадаас: бор бавгай/Хөвсгөл нуурын орчим/, улаан чоно,/монголд газар сайгүй байна/, зэрлэг илжиг буюу хулан, /нутгийн баруун урд хэсэгт/, зэрлэг гахай / хангайн нуруу, Тэсийн гол хавиар/буга/ Хангайн нуруу, Тагнын нурууны ойд/, дорго, зээг, шилүүс, мануул, булга, үен, хэрэм, тарвага, бор гөрөөс, цагаан зээр, хар сүүлт зэрэг тааралдана. Тарвага өндөрлөг бөгөөд хуурай нутагт элбэг. Бор гөрөөс уул хөндийгээр, ялангуяа цагаан зээр тал хээрээр бөөн сүргээр бэлчинэ. Манай экспедициээс үргэж давхих зээр 200, 300, 400-гаараа байхыг нэг биш удаа харсан. Автономит Монголын жигүүртний дотроос элбэг тааралддаг нь бүргэд, элээ/бөөн бөөнөөр/, хун, галуу, нугас, тоодог, тогоруу, гургуул, хэрээ,

21


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гауаан дээр

шаазгай /морь тэмээний нурууг цусыг нь гартал тоншдог адтай амьтан/, шар шувуу, ууль, тоншуул, болжмор, бялзуухай, богширго, зана, хөөндэй, цорхируу зэрэг олон зүйлийн шувуу тааралдана. Монголд одоо хэр олдоод байгаа шувууд 291 зүйлд хүрээд байгаа гэнэ*. Хэвлээр явагчдын дотроос энд цөөвтөр тоогоор тааралддаг нь могой /голдуу хорт/, гүрвэл, газар уснаа явах сүүлт гүрвэл байх ажээ. Би аялсан бүх хугацаандаа тэдэнтэй гуравхан удаатааралдсан. Эцэст нь хэлэхэд загаснуудаас гэвэл монголын гол мөрөнд тул, зэвэг, хадар загас, алгана, цурхай, улааннүдэн, осман болон өөр олон зүйл тааралдана. Монголчууд загасыгхүнсэндтөдийлөн хэрэглэдэггүй болохоор, ялангуяа загас элбэгтэй Туул, Идэр, Мөрөнгол, Бөхмөрөн болон бусад голуудад загас тоо томшгүй олон байх ажээ. Загасыг зүгээр л гараар барих явдал ч байдаг гэнэ. Манай экспедицийн хоёр нөхөр Мөрөн гол дээр экспедици саатах хооронд яахын аргагүй гараараа 3,5 футын том тул барьсныг санаж байна. Дээр өгүүлснийг базаж хэлбэл: Төв Азийн хойт үзүүрт орших Автономит буюу Гадаад Монгол нь тал бүрээсээ өндөр уул нуруунуудаар хүрээлэгдсэн зөвхөн ганцхан газартаа элсэн манхан буюу “ Их Говьтой” золгодог өндөр бөгөөд өргөн уудам бэсрэгуулсын орон авай. Энэхүү бэсрэгуулсыгтөдий л өндөр биш, дотоод гүвээ, болдогуудын цувраанууд тал тал тийш огтлох бөгөөд тэдгээрийн хооронд олон хөндмй, хотгорууд, уудам хээр тал цэлийж их биш үйрмэг элс хэсэг бусагаар байрлана. Автономит Монголын дэд хөрс үндсэндээ гнейс, боржин хоёроос, өнгөн хөрс нь элс, шавар, элсэнцэр, шавранцар, лаганцар, хагшаас зэргээс топгох бөгөөд хархөрс барагбайхгүй ажээ. Усжилт хүрэлцээ муутай, эх газрын эрс уур амьсгалтай, ургамлын аймаг нь тал хээрийн шинжийг тод хадгалсан /ойн өвс ургамал гүйцэд хөгжөөгүй/, амьтны аймгийн төрөл зүйлүүдийн төлөөлөгчид нь цөөн тоотой ийм нэгэн орон байх ажээ. Автономит Монголын байгалийн түүхэн нөхцөл ийм ажгуу. Сэтгэл булаам үзэсгэлэнт байдлаар дутмаг, ширүүн байгальтай, хахир хатуу орон бол энэ болой.

Г.Е.Грум-Гржимайло. мөн тэнд, 522 дахь тал


ismoHQMum Монгол XX зууны гараан дээу

И.М.Майский

ХҮН A M Х Э М Э Э Х Д Э Д Б Ү Л ЭГ. § 1 ХҮН АМЫН ЕРӨНХИЙ TOO Урьдын тоо баримт. Монголын хүн амын тоог тодорхойлох гэж нэг биш удаа оролдож байсан ч ямар нэгэн найдвартай статистика байгаагүйгээс болоод энэ оролдлого “тойм баримжаагаар” хийгдэж байсан учир бага ч гэсэн яг үнэн гэж үзэх боломжгүй юм. Түүнээс гадна, хангалттай нарийн тоон баримтад үндэслээгүй энэ тодорхойлолт ганц нэг жуулчин юм уу судлаачдын санаанаас ургаж гарсан байх нь олонтаа байдаг. Цэвэр математикийн асуудалд дэндүү олон субьектив элемент шургалж зохиогч бүр хүн амын тухай өөрийнхөө тоог гаргаж байжээ. Зохиогчдын гаргасан тооны зөрүүхэдэн зуун мянга, тэр байтугай саяар хэмжигдэхсбайсан ньерөнхийдөө монгол овогаймгийнхнытоо цөөн байдгийгхаргалзвал энэ нь ихээхэн ноцтой зүйл болжбайв. Жишээ нь: О.Иоакинф 1842 онд хэвлэгдсэн “Хятадын Эзэнт Улсын статистикийн бичигт” цэргийн албан хаах ёстой хүмүүсийн нэрсийгхятадаар гаргасан материалын үндсэн дээр монголын хүн амыг 3,0 сая гэж тодорхойлж байжээ. Үүнээс 40 жилийн дараа Н.М.Пржевальский 3-4 сая гэж тодорхойлжээ1. Матусовекий 1888 онд монголын хүн амыг 3,0 сая гэж үзэжбайжээ2. Энэтообаримтыг М.Н.Боголепов, М.Н.Соболев нар баримталж байсан байдаг3. 1910 онд монголд ажилласан Москвагийн худалдааны экспедиц4болон Хятадын 1911 оны ардын тооллогыг ашигласан бололтой байдаг. Ю.Кушелов монголын хүн амын тоог 2,0-2,5 сая5 гэж тогтоосон байдаг. Эцэст нь Английн нэртэйжил тутмынтоо баримтхэмээх номын “The statesman’s year book” 1910 оны дугаартхятадын эхсурвалжийг үндэслэн монголын хүн амыг 2,0-6,0 саяд эргэлдэж байна гэсэн байдаг. Нэр дурьдсан зохиогчид бүгдээрээ Монголыг бүхэлд нь, өөрөөр хэлбэл, Гадаад Монгол /Автономит/, Өвөр Монгол мөн Алшаа, Хөх нуур, Цайдам болон Алтайн6 /Ш ар сүм хавьд байдаг/ зэрэг жижиг хэсгүүдийг багтааж үзсэн байдаг. Эдгээр дурьдсан тоо 2,0-4,0 саяд эргэлдэж байгаа нь хэлбэлзлийн 100 хувийн зөрүүтэй байна гэсэн үг. Өөр нэлээд зохиогчид ганц хойт хэсгийн монгол, өөрөөр хэлбэл, Гадаад Монголын, чухамхүү бидний судлагдахуун болжбайгаа монголын хүн амын тоогтогтоох оролдлого хийгээд ямар шүү дүгнэлтэд хүрэв гэвэл: Гүн А.П.Беннигсен7 Гадаад монголын хүн амыг 1,4 сая гэж үзэж байхад В.Л.Котвич8 болохоор 0,7 сая гэж, А.Н.Болобан9 1 Н.М.Пржевальский. Четвертое путешествие В Центр. Азию, СПБ. 1888 г., ст.403. 2 Матусовский. Географическое описание Китая, СПБ., 1888 г., ст. 342 3. М.Н.Боголепов, М.Н.Соболев. Очерки русско-монгольской торговли. Томск, 1911 г., стр. 123 4. Московская Торговая Экспедиция в Монголию., Москва, 1912 г. ст. 218, 299 5. Ю.Кушелев. Монголия и монгольский вопрос., СПБ., 1912 г., стр. 49-50 6. Монголын төрийн байгуулалын тухай бүлэгтээ би монголын овог аймгуудын дотоод салбаруудын тухай хэсэгтээ дахин өгүүлнэ. 7. А.П.Бенигсен. Несколько данных о соврем. Монголии., Монголии, СПБ, 1912 г., стр. 12 8. В.Л.Котвич. Краткий обзор истории и соврем. полит. положении Монголии., СПБ., 1914 г., стр. 43 9. А.П.Болобан. Монголия в её соврем. торгово-экономическом отношении. СПБ., 1914 г., стр. 51

23


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гаоаан дээр

болохоор 16 хошууны хүн амын тоо баримтыг үндэслээд 0,4 сая, түүн дээр 8000 хятад, 1500 оросыг нэмээд 0,401 сая гэж үзсэн байдаг. Дээр нэр нь гарч байсан Ю.Кушелев болохоор Гадаад монголын хүн ам 6,85 сая, түүн дээр 150 мянган хятадыг нэмээд, 1,0 сая гэж тооцсон байдаг. Ийнхүү зохиогчид их хол зөрүүтэй айлдцгааж байжээ. Энд 0,4 сая, 1,4 сая гэсэн хоёр тооны туйлын савалгааны үнэмлэхүй зөрүү 250 хувьд хүрч байна. Иймэрхүү янзаар хүн амын тоо гаргахыг статистик гэхгүй ердөө л шүлсээр мэрэглэхтэй адил болох нь тодорхой. Найдвартай ямар нэгэн тоо баримт байхгүйн эрхээр дээрхи мэргээр өөрийгөө хуурахад хүрч байсан боловч жин-хэнэ мэдлэгийн салбарт түүний нэмэр өчүүхэн юм. 1918 оны тооллого. Гадаад Монголын оршин суугчдын тооны талаар харьцангуй мадаггүйтоо баримтолжавах аз завшаан манай экспедицидтохиолдов. Энэ тоо баримт 1918 онд /албан ёсны хэллэгээр бол “Олноо өргөгдсний 8-р онд”/, өөрөөр хэлбэл, 1911-1912 оны эргэлтээр хятадаас тусгаарласан Гадаад Монголынулстөрийнтэргүүнболсон Өргөөийн Богд Гэгээний 8-р онд, явагдсан Автономит Монголын хүн ам, малын анхны бүхнийг хамарсан тооллогоор буй болсон юм.Би бичих зүйлдээ энэ тооллогын тоо баримтаас хойшид нэг биш удаа иш татах учраас тэдгээр нь бодит байдалтай ямар хэмжээгээр нийцэж байгаа талаар хэлэхэд илүүдэхгүй гэж бодож байна*. Юуны өмнөтооллогын ажлын цархэмжээнийтухайярья. Энэтооллого Автономит Монголын хүн амыгбүгдийгхамраагүй, зөвхөн монгол хүн амыг хамарсан юм. Хятадууд, оросууд болон бусад гадаадынхан тооллогын гадна үлдсэн. Цаашилбал, Монгол хүн амын дотроос зарим хэсэг нь тухайлбал, Ховдын хязгаар болон Хөвсгөл нуур орчмын Богд Гэгээний шавийн нутаг дэвсгэр, статистиксудалгаандхамрагдаагүй юм**. Ийм нэгтоогүй онцлогтой ч гэсэн тооллого ямартай ч монголын хүн амын 88%, Автономит Монголын нийт хүн амын (хятадууд оросуудыг оруулаад) 75 хувийг хамарчээ. Энэ бол бүхэлд нь улс орны талаар дүгнэлт хийх боломж олгож буй статистикийн хангалттай суурь материал юм. Одоо тооллогоор гарсан тоо баримт хэр лавтай болох талаар ярья. Энэ талаар онцын гойд зүйл байхгүй. Англи, Германи зэрэг өндөр хөгжилтэй улс оронд ч гэсэн нийт ард түмний тооллого асуулгын аль нэгэн хуудсанд хүн амын зарим хэсэг голдуу үнэн хариулт өгөх дургуй байдгаас болоод алдаатай болохыг алийг тэр гэхэв. * 1918 оны тооллогын баримт мэдээ олж авахад хялбархан байсан гэж уншигчид битгий л бодоосой. Автономит Монгол бол Европт хүүхэд болгоны мэдэх, тэр байтугай иргэн бүрийн мэдэж байвал зохих зүйлс далдын далд нууц байдаг тийм дорно зүгийн орон билээ.Жишээ нь, 1910 оны зун монголын хуулиудын шинэ товчооныг 64 боть болгон маш нууцлан, тусгай хатуу хяналтын дор яг тогтсон цөөн хувиар хэвлэсэн юм. Учир нь энд хуулийг зөвхөн цөөн тооны хүн мэдэж, ашиглаж болдог төрийн нууц гэж үздэг. 1918 оны тооллогын баримт мэдэзг бас л төрийн нууц гэж байсан.Хүсэл байвал ^мар ч саадыг давж болдог хойно автономит монголын хүн ам, малын тоо баримтыг олж авахсан гэсэн хүслэн надад их ч байсан, олсон ч. **Автономит Монголын засаг захиргааны байгууллын тухай хойно тодорхой яригдах боловч /төрийн байгуулал гэсэн бүлэг/ миний дурьдаж буй баримтын талаар уншигчдыг бэлэн баримжаатай болгохын тулд холоогдох үндсэн мэдээ сэлтийг энд шууд дурьдахад илүүдэхгүй гэж бодож байна. Авгономит монголынзасаг захиргааны үндсэн нэгж нь бараг ямагт угсаа залгамжилсан тэргүүнтэй хошу (хувь эзэмшлийг захирагч ноён) юм. Автономит Монголд 111 хошуу байна. Хэд хэдэн хошуу аймаг болж нэгтгэгдэн чуулган даргад захирагдана.Аймгийн Чуулган даргыг хошуудын ноёдын хурлаар сонгож Засгийн Газар батлана. Одоогийн байдпаар Цэцэн х а н /26 хошуутай/, Түшээт хан /21 хошуутай/, Сайн ноён хан /21 хошуутай/, Засагт хан /12 хошуутай/ гэсэн дөрвөн аймаг байхаас гадна бас Ховдын Зоригт хан /8 хошуутай/, Далай хан /12

24


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Английн “Sensus of Population”, германийн “Gewerbezti handen” зэргийн материалыг ашиглаж байсан хүмүүс тэр материалын согогыг мэдэх л учиртпай. Орос оронд болдог тооллого энэ талаар бүр ч дор гээч. /1897 онд Орост явагдсан тооллого үнэхээр онигоо гэмээр зүйл хичнээнийг төрүүлсэн гэж санана аа/ Байдал ийм байхад Автономит Монгол мэтийн ийм хоцрогдсон оронд явагдсан яг ч үгүй бас бараг цэвэр төсөв санхүүгийн зорилгоор хийгдсэн анхны тооллогоор үнэнээс хазайсан багагүй зүйл гарна гэдэг нь урьдаас мэдэгдэж байсан гэж хэлж болно.[Тооллогын алдаа нь хоёр үндсэн зүйлтэй холбоотой байв. Нэгдүгээрт, хэдийгээртооллогыгзохион явуулахад Автономит Монголын Засгийн Газар орос мэргэжилтнүүдээс зарим зөвлөгөө заавар авч байсан ч материалыг ягтовчоолох ажлыг монгол түшмэд гүйцэлдүүлсэн. Өөрөөр хэлбэл тоолох, тооцоолох аппарат боловсронгуй бус байжээ. Энэ нь ажлын чанарт нөлөөлсөн. Тооллогын данс материалыг нэгтгэх, задлан шинжлэх явцдаа би сампингийн алдаатай ихээхэн тулгарч түүнийг энэ номын хавсралтад орсон үндсэн хүснэггүүддээ залруулж авсан. (Хавсралт 1, 2, 3, 4-ийг харна уу) Хоёрдугаарт, бүр чухал зүйл юу гэвэл, тооллогын данс баримт үнэн байдлаас хазайх явдал асуулгад хариулт өгч буй хүмүүс худал мэдээ өгснөөс болсон хэрэг. Энэ талаас нь үзвэл тооллогын материалын үнэ цэнэ тэр болгон адил биш байв. Энд хэлэхэд, тооллогоор гарсан хүн амын холбогдолтой тоонуудыг ерөнхийд нь бүхэлдээ лавтай гэж үзэж болно. Яагаад гэвэл, цэргийн алба хаах гэдэг нь бодит ажил байхаасаа Автономит Монголд хэрэг дээрээ зөвхөн цаасан дээр байх нь илүү. Албан татварыгхүн амаас авдаггүй харин малын тоог харгалзан өрх аж ахуйгаас авдаг учраас, тэгээд ч нийт хүний тоо их олон бишийн дээр хүмүүс нэг хошууныхныгаа нэгд нэггүй мэдэх учир өрхийн доторх идэх амныхаа тоогтэгтлээ нуух үндэс байхгүй, нууж ч чадахгүй. Малын тооны тухайд гэвэл өөр хэрэг. Энд хүмүүс цөөн мал тоолуулах гэжхудал мэдээ өгөх үндэс ч бий, боломж ч их бий. Харин Засгийн Газар нь өөрийн төсөв санхүүгийн сонирхлын үүднээс малаа дарж тоолуулах талаар авах сөрөг арга хэмжээнүүдийг бодож тооцсон байв. Малаа нуусан хэнийг ч болов хайр найргүй банзаддаг гэж надад хүмүүс ярьж байсан. Гэхдээ л мэддэг хүмүүсийн ярьж байснаар дөрвөн аймгийн албат ардуудын тоологдсон малын тоо. /нэгдүгээр хавсралт/ барагцаалахад бодит байдлаас 30 хувь доогуур гарсан юм билээ. Миний бие орон нутагт тооллогын баримтыг зарим хошуунд газар дээр нь тулгаж шалгаж явсны хувьд энэ үзэл бодолтой санал нэг байдаг. Шандзотвын яамны малын тооллогын тухайд гэвэл бодитой бус болох нь бүр илт байв. /хоёрдугаар хавсралт/ Тиймээс ч Богд Гэгээний албатуудын малын тоог бодитойгоор тогтоохын тулд би өөр арга сэдэхэд хүрч байсныгаа хойно өгүүлэх болно. Дээр дурьдсан ноцтой дутагтлууд байсан ч гэсэн 1918 оны тооллого нь Автономит Монгохошуутай гэсэн аймгууд байна. Ховдын хязгаарын энэ хоёр аймаг бусад аймгийнхтай адил бөгөөд хойно хэлэгдэх шалтгаанаар төв-д захирагдахгүй байх санаатай. Иймээс ч Ховдын хязгаарт 1918 оны тооллого явагдаагүй. Өргөөд төрийн тэргүүн Богд Гэгээний томилсон засгийн газар ажиллана. Автономит Монголд нийтдээ 13 хутагт буюу гэгээн гэеэн ноёны зэргэмжийн хувраг ноёд байна. Тэд төрийн ноёдын нэгэн адил өөрийн харьяат нартай байна. Эдгээрээс дөрөв нь онцгой тусгайлсан нутаг дэвсгэртэй байна. Үлдсэн ес нь тийм нутаг байхгүй бөгөөд харьяат нар нь бусад хошуудын ноёдын харьяат нартай хамт энд тэнд нутаглана. Төрийн тэргүун Богд Гэгээн Автономит Монголдоо өөрийн асар том эзэмшилтэй нэгэн байна. Түүний Хөвсгөлд байх хувийн газар нутаг их биш ч барагцаалбал 35000 хавт. дөр. бээрээр хэмжигдэхийн дээр1б000 хүнтэй байна. Бас түүнд дөрвөн аймгаар тархсан, Шавийн яамны удирдлагад байдаг 70000 орчим харьяат нар байна. Эдгзэрийг Богд Гэгээний шавь нар гэдэг. Ингээд хошууд болон хутагт хийгээд Шавийн яамны эзэмшлийг оролцуулан Автономит Монгол маань нийтдээ засаг захиргааны 125 нэгжид задрана.

25


Автономит Монгол XX зууны гараан дээр'

И.М.Майский

лын хүн, мал хоёрын тооны талаар эргэцүүлж бодох нэлээд бодитой статистикийн анхны суурь материал болсон юм. Энэбол зүгээр нэгшүлсний мэргээр хэлж буй зүйл биш харин бүрэн боловсронгуй биш ч гэсэн ямар ч байсан бодитбайдлыгүндсэндньтусгасантообаримтмөн. Ийнхүү 1918онытооллогоор Автономит Монголын тухайд статистикийн таавар таах явдал эцэс болж нааштай мэдлэгийн үе эхэлсэн юм. Хүн амын тоо. Автономит Монголын хүн амын тоог гаргахдаа би даархи аргаар ажиллав. 1/ Дөрвөнаймаг, Шавийн яамны хүрээгээр явагдсан тооллогын мэдээ баримтыг /Үүнд 13 хутагтын эзэмшил багтажорсон/ үндэсболгосон. Харин өөрт байсан нэрсийгашиглан ноёдын өрхийн гишүүдийгл нэмэжавсан. /ноёд татвар төлдөггүй болохоортэд тооллогод хамрагдаагүй юм./ 2/ Өрх-гэрийн тоогхошуугаар гаргаж мэдэххүмүүсээс асуулга авах замаар Ховдын хязгаарын хүн амын холбогдолтой мэдээ баримтыг цуглуулсан. 3/ Хүснэгтэдбайгаа Богд Гэгээний мэдлийн Хөвсгөл нуур орчмын монголындөрвөн аймгийн хүн амын дундаж нягтралыг үндэс болгон тооцоолж авсан. 4 / Хятадууд болон Оросууды н тоог/ястан үндэстэн гэж ялгалгүй Орос улсын иргэнбүрийг/ асуулга явуулах журмаартогтоосон болохобр үүнийг баримжаалсан тоо гэж үзэж болно. Энэ бүгдийн дүнд Автономит Монгол ын хүн ам 1918 онд дараахь байдалтай байв. Үүнд: 1. Цэцэн хан аймаг 101792 хүн 2. Түшээт хан аймаг 100224-”3. Сайн ноён хан аймаг 133860-”70241 - ”4. Засагтхан аймаг 70387 - ”5. Дөрвөн аймагт байгаа Шавийнхан 6. Хөвсгөл дахь Богд Гэгээний шавь нар 16000-”50000-”7. Ховдын хязгаар 542504 - ”Бүгд 8. Хятадууд 100000-”5000-”9. Оросууд Автономит Монголын нийт хүн ам 647504-”Ингэхлээртүрүүчийн судлаачдын хэн ньч Автономит Монголын хүн амын бодит тоог зөв гаргаж чадаагүй байжээ. Ялангуяа монголын хүн амыг 1,4 сая гэж байсан Бенингсен, 0,85 сая гэж байсан Кушелев, 0,7 сая гэж байсан Котвич нарын сум хол давж байхад монголчууд мөхөж байна гэсэн явган яриагихээхэн шохоорхогч* ганцхан Болобан л сумаа хол дутааж нүгэл үйлдсэн байна. Автономит Монголын монгол хүн амын яс тоо хагас саяас ялим-гүй илүү/542504/, нийтхүн амын тоо ойролцоогоор 0,65 сая болжбайгаагдээрх тооллого харуулж байна. Хятад оросуудыг оролцуулаад тус орны нийт хүн ам 650,000 орчим болж байна. Монголын статистик боловсронгуй болжамжаагүй болохоор алдаа гарч болох боловч тэр-нь 20-30 мянгаас илүү хол алдахгүй байх аа. Дээр дурьдсанчиланхэдэн зуун мянга, саяар алдах тухай яриа байж болохгүй. Эдгээртоо баримтзөвхөн Автономит Монголдл хамаарагдах ' А.П.Болобан, мөн тэнд, 52 дахь талд

26


tsmoHQMum Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Зэгөөд Төв Азийн бэсрэг уулсаар нүүдэллэх монголчуудын тоо 3,0-4,0 саяд зэгэлдэнэ гэж эдүгээг хүртэл олонхи судлаачдын тодорхойлж байсныг үдэмж хэтрүүлэг гэж үзэхийн үндэс болж байна. Үнэн хэрэгтээ Өвөр Монголын хүн ам 1,0 сая хүрнэ гэж /энэ бас л өсгөсөн тоо байж магадгүй*/ үздэг ноён Кушелевын бодлыг хүлээн зөвшөөрөөд бас хятадын эзэмшил газрын Алтайн хязгаар, Цайдам, Хөх Нуур, Алшаа болон бусад хэсгүүдэд байх монголчуудын тооны талаар Н.М.Пржевальский** болон Козлов*** нарын дэвшүүлж байгааг нэмзж,узвэл Өвөр Монголын эдгээр хэсэгтэй нийлээд ойролцоогоор язгуурын монголчууд 2,0 сая хүн болж байгаа юм. Төв Азийн нутагдэвсгэр дэх монголчуудын нийттоо ч гэсэн үнэхээр бага болох ньтодорхой байна. Энэ нь Европын хамгийн жижиг улс болох Норвеги /хүн ам нь2,4сая/ юм ууДани/хүн ам нь2,8 сая/-тай зэрэгцүүлэхэдалинаас нь ч бага байна. Автономит Монголын хүн амын тухайд гэвэл, тэр нь Киев ч юм уу эсвэл Мюнхен, эсвэл Лион мэтийн Европын их том биш хотуудын аль нэгнийхээс илүү гарахгүй юм, Хүн амын нягтрал. Нутагдэвсгэр нь өргөн уудам /1250000 хавт. дөр. бээр/ хүн ам нь цөөн /542000, түүн дээр хятад оросын нийлсэн 105000 хүнийг нэмээд/ болохоор Автономит Монголын хүн амын нэгж талбайд оногдох тоо хэмжээ үнэхээр өчүүхэн болох нь мэдээж. Тийм ч байгаа юм. Нэгж хавтгай дөрвөлжин бээрт оногдох хүн амын тоо 0,44, Автономит Монголын нийт хүн амын тоо 0,52 болох жишээтэй. Улам тодорхой болгохын тулд энэ тоо хэмжээг бусад улс орны мөнхүү тоо хэмжээтэй харьцуулбал: Автономит Монголд Нийт Орост Оросын Европын хэсэгт АНУ-д Германд Англид Бельгид

0,52 хүн 9 ,5 -”3 1,0-”12,0-”128,0-”158,0-”276,0-”-

Үүнээс үндэслээд эдүгээгийн Автономит Монгол бол ердөө л бараг хоосон цөл юм гээд хэлчихэд хилсдүүлэг болохгүй.

Ю.Кушелев, мөн тэнд, 50 дахь талд. Кушелевын тоо баримт 1911 оны Хятадын хүн амын тооллогод үндэслэх бөгөөд энэ байдал ихээхэн эргэлзээ төруүлнэ. Учир нь, дурьдсан тооллогод утгагүй зүйл нэлээд байдаг. Жишээ нь, “ соллогоор Улиастайд 67225 хятад, Ховдод 85540 хятад байв гэсэн байдаг. Э7эя бодит байдал дээр энэ хоёр хот тус бүрд орос монголчуудыг оролцууггзд 2-3 мянган оршин суугч байжээ. Ийм болохоор тооллогын материалд гнйгаа Өвөр Монгол хүн амын тоог ихээхэн өсгөсөн ч байж магадгүй. --.Г.МПржевальский, “Третье путешествие” , стр., 25 и “Четвертое путешестz£= .. стр. 303. ^ Х.Козяов “Монголия и Кам”., 1905-6, т.I., стр. 164

27


И.М.Майский

Автономит Монгол X X зууны гараан дээр

§ 2 . О ВО Г АЙМ ГУУД МОНГОЛЧУУД

Монгол угсаатны бурэлдэхүүний гурван хэсэг. Эдүгээ Автономит Монголын хязгаар нутагг нүүдэллэх хагас сая монголчууд үндэс угсааны хувьд ганцхан төрлийн олонлиг биш. Тэдгээр нь гарвал хийгээд хэлбэржин журамд орсон байдлаараа өнө эртний олон бүлэг овог аймгуудыг бүрэлдүүлсээр иржээ. Би энд түүх рүү гүнзгйрч орох гээгүй байна. /Э нэ тухай “Төрийн байгуулал” гэсэн бүлгийг үз./ Харин ганцхан зүйлийгхэлэхэд монголчуудын бүрэлдэхүүний гурван хэсэг манай эриний XV зууны сүүлчээс хэлбэржин журамд орж эхэлсэн нь: Гадаад/Автономит/ Монголын хүн амын гол хэсэг болох хойт хэсэгт буюу халхчууд, Өвөр Монголын хүн амыг бүрэлдүүлэгч өмнөт хэсэг буюу Түмэдүүд, Цахарууд болон бусад Зүүнгарын Алтай, Тяньшаны хооронд нүүдэллэж байсан баруун хэсэг буюу Ойрдууд /Чорос, Хойт, Хошут, Торгууд гэсэн дөрвөн аймгийн холбоо/ байх аж. Сүүлийн 400 жилийн дотор эдгээр хэсэг овог аймгууд хоорондоо нэг биш удаа сайдаж, муудаж, Төв азийн бэсрэг уулсын уудам орон зайд цааш нааш холхин нүүдэллэж заримдаа Европын тодорхой нутгуудад* нүүдэллэн очих зэргээр он цагийг өнгөрүүлсээр эцэстэнэ эдүгээгийн Автономит Монголын эзэлж буй нутаг дээр ямар ч жуулчин, судлаачдын нүдэнд эрс ялгаран харагдах янз янзын овог аймгуудын холимогбүрэлдэн буй болжээ. Одоо эдгээр овог аймгуудыг ойроос анхааралтай харъя. Халхчууд. Халхчууд Автономит Монголын хүн амын дийлэнхи олонхийг бүрэлдүүлэн Цэцэн хан, Түшээтхан, Сайн ноён хан, Засаггхан болон Хөвсгөлийн нутгийг нэлэнхүйд нь эзлэнэ. Халхчууд аливаа соёл багатай улс түмнүүдийн нэгэн адил гарвал түүхээ домгийн алдар гавьяагаар дуурсана. Эрт урьд цагт хоёр хаант улс өвөр хоорондоо байлдаж хамаг олноо хядалцаад ганцхан бүсгүй үлдэж гэнэ. Үлдсэн тэр бүсгүй бухтай нөхцөөд хоёр хүүхэд төрүүлжтэд нь улмаар үржин үржсээр Монгол түмэн буй болжээ гэсэн нэгэн домог байх аж. Энэ гэнэн увайгүй үлгэрийн зэрэгцээ малчин овог аймгийн онцлогийг харуулсны дээр ихээхэн дэлгэрсэн өөр нэг домогт: эрт урьд нэг том лам байжээ. Тэр атга шороо ухажаваад нэг шившээд шидсэн чинь Хятад түмэн буй болж гэнэ. Өвс аваад нэг шившээд шидсэн чинь Орос түмэн буй болж гэнэ. Дөрвөн ширхэг чулууаваад нэг шившээд шидчихсэн чиньхалхын дөрвөн аймаг буй болж гэнэ** гэж ярьцгаах нь буй. Халхчуудын гарвалийн тухай шинжлэх ухаан-түүхийн мэдээ баримт ихээхэн будлиантай бөгөөд бүрхэг ажээ. Манай эриний XII зуун хүрч иртэл монголчууд эдүгээгийн Цэцэн хан аймгийн хойт хэсэг Хэрлэн голын хавиар нутаглаж ойр хавийн улстүмэнд байгаа эсэх нь үл мэдэгдсэн нүүдэлчид байжээ. Халхчууд түүхийн * Жишээ нь, 1618 онд ноён Хо өрлөгөөр толгойлуулсан Торгуудууд Зүүнгарын нутгийг орхин 1628 онд хойт зүгт хөдөлж Эмба болон Ижил мөрний эрэг рүү нүүдэллэн 1632 онд Ижил мөрний хавиар үзэгдэх болжээ. Торгууд нар тэнд очоод Халимаг хэмээгдэн нэрд гарчээ. 1770-аад онд тэдний зарим хэсэг дахин эргэж Зүүнгар руугаа очоод тэндээ өнөөг хүртэл аж төрж байгаа ажээ. /Л.Котвич. “Краткий очерк истории и современные политические положения Монголии” , СПБ., 1914 г., етр. 9-11 **Г.Н.Потанин. "Очерки Северо Западной Монголии, 1881., вып. II, стр.161-162

28


шпономшл Монгол XX зууны гараан дээп

И.М.Майский

~15цан дээр зөвхөн Чингис Хааны эрин үеэс л мэдэгдэх болж нүүдэл суудлаа ^~хам алхмаарөмнөбаөрнөзүгтахиулан аажмаар Хан-Хөхийн нуруу, Ховдъзн нууруудын системд тулж иржээ. Энэ хүрээ хязгаарт эдүгээ ч нүүдэллэн джтөрсөөр байх ажээ. Халчууд бусад овог аймгуудаа бодвол монгол хэв шинаийн үндсэн төрхийг илүү сайн хадгалжээ. Учир нь, тэд бусад садан төрлийнхнийгээ бодвол харийн ард түмэнтэй бага хутгалдаж харьцангуй өндөр еоёлоо хөгжүүлж чадсан байна. 1918 оны тооллого хэрэг дээрээ чухамхүү халхчуудыг хамарсан болохоор тэдний тоо хэмжээг бид ихээхэн сайн мэдэж байгаа бөгөөд тэд эдүгээ 492 мянгуулаа байна. Дөрвөдүүд. Дөрвөдүүд баядуудтай (дөрвөдийн дэд хэсэг) нийлээд хэмжээгээрээ Автономит Монголын хүн амын доторховогаймгуудаас хоёрдугаарт орно. Тэд Ховд голын зүүн эргээс Увс нуур болон Тэсийн голын адгийг хамран Тагнын нуруу хүртэлх нутгийг эзлэн нүүдэллэнэ. Дөрвөдүүд энэ нутагт аж төрдөг болоод төдий л удаагүй, тэд монголчуудын өрнөд хэсэгт (Ойрдод) харьяалагдан ойролцоогоор XVI зуунд дээр дурьдсан Чорос овог аймгуудаас туурга тусгаарласан ажээ. Тэр үед дөрвөдүүд Алтайн хязгаарт Хар Иртыш мөрний эхээр нүүдэллэж байжээ. Гэтэл, хожим нь XVII зууны сүүлч XVIII зууны эхээр нэг талаас ойрд, нөгөө талаас манж нар хийгээд тэдний нөөлөг нөмөрт орсон халхчууд хоёрын хооронд тэмцэл үргэлжилж тэр үеэс тэд одоогийн байгаа газар орондоо байран нутаглах болсон юм. Увс нуурын хавиар тэдний байран нутаглах болсон нь барагцаалбал XVIII зууны дундаас эхэлсэн бололтой. Учир нь, 1766 онд Хятадууд Ховд хотод Дөрвөдийн хэрэг эрхлэх тусгай яам байгуулсан байдаг*. Дөрвөдүүд хэв шинж, яриа хөөрөө, хувцас зориг золбоогоороо халхчуудаас зарим ялгаатай. Тэдтүргэн зантай, хэв шинжээрээажилд махруун, тариалан овоо эрхлэдэг, тэдний дотор уран дархчууд, мужаан, гуталчин тааралддаг бол, ийм хүмүүс халхчуудын дунд тааралдах нь маш ховор. Дөрвөдүүд халхчуудыг бодвол шашин шүтлэгбагатай, сүм хийд, лам нар ч цөөнтэй, тэднээс “ Гэгээн” тодорч байгаагүй**. Гэтэл Автономит Монголын бусад хэсэгт гэгээд нар ёстой л багширч байдаг. 1918 оны тооллого дөрвөдүүдийн оршин аж төрдөг Ховдын хязгаарт явагдаагүй болохоор тэдний тоо хэмжээг мадаггүй тогтоох боломжгүй. Гэхдээ миний цуглуулсан мэдээ баримтаар тэдний тоо 39000-д, түүний дотор баядууд 15000-д хүрч байгаа юм. Жижиг овог аймгууд. Автономит Монголд халх, дөрвөд хоёроос гадна хэд хэдэн жижиг овог аймгууд байх бөгөөд тэдэнд юуны өмнө өөлдүүд хамаарагдан нэг хошуу болон Ховд голын хавьд аж төрөх бөгөөд тэдний тоо 30000-дхүрнэ. Цаашилбал, Монгол Алтайн арөврөөр нүүдэллэгч захчинууд хамаарагдана. Тэд халхчууд, торгууд хоёрын завсар нутгийг эзлэх бөгөөд өөрсдийгөөторгуудхалхчууд хоёрын алинд ч үл хамаарагдана гэдэг. Захчин гэдэг маань өөлдийн олон хошууны төлөөлөгчдийн дундаас үүссэн бололтой. /Тэд өөрсдийгөө өөлд гэдэг/. П.К.Козловын*** үзэж байгаагаар захчинууд ихээхэн бохир заваан, соёлгүй бас муу зальтай. Тэд хоёр хошуу болж аж төрөх бөгөөд нийлээд 4500 хүн байна. Өөлдөөс Ховд гол, Хар ус нуурыг * А.Позднеев. “Монголия и Монголы", т. I, стр 305 "Буддын шашинтнууд сүнс нэгээс нөгөөд шилжиж болно гэдэгт итгэдэг. Тэдний ойлголтоор их санваартны ‘сүнс түүнийг таалал төгссөний дараа шарилаас нь холдон өөр хүнд шилжих бөгөөд шашны том зүтгэлтэн, хутагтуудын хувирсан дүрийг “гэгээн” буюу “хувилгаан” гэж нэрлэнэ. ” *П.К.Козлов. “Монголы и Кам” , т. I., стр. 50

29


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гауаан дээр

дагаад хойшлохоор мянгад хэмээх бас нэг овог аймаг байна. Тэднийг урьд ньТэсийн голын эргээр амьдарч байсан гэлцдэг. Шадар Ван 1755 онд бослого зохион байгуулснаас болоод хятадууд түүний албатуудын хагасыг Ховдын эрэг рүү нүүлгэж улмаар тэд мянгад хошуу байгуулсан гэдэг*. Одоо тэдний тоо 2000 орчим байна. Хяргас нуурын баруун хойд эргээр дөрвөдийн нутагт хотонгууд амьдрана. Г.Н.Потанин 1876/77 онд түүгээр явж байхдаа Хотонгийн 100 орчим айл байна гэж тэмдэглэсэн байдаг. Тэр цагаас хойш 40 гаруй жилд хотонгууд олширч миний цуглуулсан мэдээгээр одоо 1500 орчим хүнтэй 350 орчим айл байна. Хотонгууд турк-татар овог аймагт хамаарагдах бөгөөд урьд магометан сургаалыг баримталж байжээ. Гэхдээ тэд хуучнаа мартсаар мартсаар монголжижээ. Залуу хойч үеийнхэн нь зөвхөн монголоор ярина. /турк-татар хэлээр зөвхөн хуучцуул л ярина./ Тэд буддийн шашныг ихэд эрхэмлэдэг болсон байна. Тэдэнд магометан сургаалийн бүдаг бадаг дурсамж, нас барсан хүнийг газар булж оршуулдаг зэрэг заншил л үлджээ. Тэд голчилж тариалан эрхлэх бөгөөд баян дөрвөдүүдэд гурилаар татвар төлнө. Хотонгууд Ховдын хязгаарт хэрхэн нэвтэрч орсныг хэлэхэд амаргүй. Г.Н.Потанин хотонгуудаас асуулга авч тэд урьдын цагт Зүүнгарын баруун хэсэгт нүүдэллэн ажтөрж байсан ба Бухартай ямар нэгэн харилцаатай байж агаад 1770 онд Хяргас нуурын дэргэд ирсэн бололтой гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг**. Автономит Монголд хамрагдах учиртай угсаатны зүйн зураглалыг бүрэн болгох үүднээс урианхайчуудын тухай энд дурьдахад илүүдэхгүй байх. Урианхайчууд хоёр янз байх бөгөөд нэгийг нь Алтайн урианхай гэнэ. Тэд Ховд голын эхээр Булган голын эх хүртэл Монгол Алтайн оройгоор нүүдэллэнэ. Тэдний 7 хошуу байдаг. Тэд монголоор ярих бөгөөд Өөлд овог аймагт хамаарагдана. 1911/12 оны эргэлтийн дараа Алтайн урианхайчууд эхлээд Автономит Монголын бүрэлдэхүүнд орж байснаа хэдэн жилийн дара эргэж Хятадын харьяат болсон. Тэд заримдаа мөн одоо ч Автономит Монгол нутагт мал сүрэгтэйгээ харагдах нь буй. Алтайн уриан-хайчууд мал аж ахуйн зэрэгцээ ан агнуур эрхэлдэг боловч тэр нь тэдний ядуу зүдүү байдалд олигтой нэмэр болдоггүй. Урианхайчуудын нөгөө бүлгийг Тагнын урианхайчууд гэнэ. Тэд нэг хэлээр ярих боловч алтайхантай адил төстэй юм байдаггүй. Тэд түрэг гаралтайн дээр турэг-татар хэлээр ярьдаг. Тэд Тагнын уул, Саяаны нуруу хоёрын хооронд нүүдэллэн аж төрнө. Тэдний зарим хэсэг Тагнын уулыг давж Тэсийн голын хөндий рүү бууж ирдэг. Дөрвөдүүдийн ярьж байгаагаар урианхайчуудын гарвал гэвэл: урьдын цагттэдний одоогийн нүүдэллэн байх газар нутаг руу Азийн бүх овог аймгийн оргодол, гэмт хэрэгтнүүд ирж нутагладаг байсан ба тэдний хойч удам нь урианхайчууд ажээ. Дөрвөдүүд нь энэ үзлээ нотлохын тулд урианхай гэдэг үг бол гажуудуулсан үг, угньУрунгай буюу,тайлбарлавал “залхай гайхал***” гэсэн үг гэж хэл бичгийн тайлбар өгдөг. Дөрвөдүүдийн гаргаж байгаа эдгээр түүхийн болон хэл бичгийн учирлал хэр үнэн зөвийг би мэлэхгүй. Ямар ч болов Тагнын урианхайчуудын дунд хулгайчид, залхай гайхлууд, дээрэмчид тоймгүй олон гэдэг нь эргэлзээгүй үнэн юм билээ. Тэд ялангуяа сөрөг дээрэмд /хонторвоонд/ гаргуудаараа гайхагддаг бололтой. 1918-1919 онуудад Хятад улс Енисей мөрний эх газрыг эзэлж авах оролдлого хийснээс болоод улс төрийн төвөгтэй байдал үүсэхэд урианхайчууд тэнд оросуудын барьсан * Монголчуудын гарвалийн тухай өөр нэг хувилбарыг энэ номын “Төрийн байгуулал” бүлгээс хар. ‘ Т.Н.Потанин, мөн тэнд, вып. II, стр. 16-18 ***А.Б.Бурдуков надад ингэж мэдээлэв.

30


Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

* : i :- : згзглавч хашааг зэрлэгээр эвдлэн шатааж дээрэмдэж байжээ. Ийм ( -zir. эслжбайсан ч дөрвөдүүдийн гэрчилэлд болгоомжтой хандах нь зүй' v-:лр нь, тэдний сонирхлыг татаад байгаа зүйл тэнд байгаа юм. Дөрвөдлоогийнхоо энэ нутаг бууцанд үзэгдэж эхлээгүй байсан үед Хан Х-гХИЙгеөс Тагнын уул хүртэлх бүх нутгийг ураинхайчууд эзэлж байжээ. Дерзшүүд урианхайчуудыг умард зүг рүү Тагнын уулыг давуулан ар руу нь _ д \ 2 Н зайлуулж байсан удаатай юм билээ. Ийм мөргөлдөөн бие биедээ итеол, дургуйцэл төрүүлэхгүй байж яахин чадах билээ. Сэтгэл санаа нь ,:\1 оол муу гэсэн этгээддээ бодитой бөгөөд шударга хандана гэдэг ховор Овог аймгуудын тоон харьцаа. Хоёр урианхайг Автономит Монголд ирьяалагдахгүй гэж үзвэл Монголын бүрэлдэхүүнд орж буй овог аймгуудын глдхн харьцаа дараахь байдалтай байна. Үүнд: Халх 492000 Дөрвөд 39000 Захчин 4500 Өөлд 3000 Мянгад 2000 Хотон 1500 Бүгд 542000 Автономит Монголд хэдийгээр олон янзын монгол овог аймгийн төлөөлөгчид байх боловч ер нь бүхэлдээ түүний уугуул хүн ам ихээхэн нэгэн төрөл байх аж. Учир нь, халхчууд хүн амын 9/10 төдийгүй нутгийг нэлэнхүйд нь эзэлж байна. Овог аймгийн алаг цоог байдал зөвхөн Ховдын хязгаарт харагдах бөгөөд ийм байдлын тааламжгүй уршиг тэдгээрийн тоо цөөн байдгаар еаармагжина. Тэд бүгдээр нийлээд улсын хүн амын 1/10 хувийг л эзэлж байна.


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

§ 3. ОВОГ АЙМГУУДЫН НУТГИЙН БАЙРШ ИЛ

Хошуудаар байрласан нь. Одоо Автономит Монголын уугуул хүн амыг өөр тадаас нь тодорхойлох мэдээ баримтуудад анхаарлаа хандуулъя. Юуны өмнө улс орон даяар тархсан байдалтай танилцая. 1918 оны тооллогын ачаар зохих материалтай болсон болохоор хойно хэлэгдэх эргэцүүлэл, гарах дүгнэлт маань статистикийн судалгаанд хамрагдсан цорын ганц халх овог аймагтай холбогдож хийгдэх бблно. Хүн ам нутагдэвсгэрээржигдтархсан гэжхэлэхаргабайхгүй ньмэдээж. Хүн амын бөөгнөрөл нутагорны байдлаас үлэмжшалтгаалан янзянзбайхын дээр үүнээс болоод засагзахиргааны үндсэн нэгжүүдийн хэмжээ ч ихээхэн зөрүүтэй байна. Монголын хошуудтомтой, жижигтэйн дээр ихтом, ихжижиг ч байна, дундажийнх ч байна. Уншигчид энэ тухай дэлгэрэнгүй мэдээ баримтыг эл номын 5, 6-р хавсралтуудаас харж болно. Би энд зөвхөн хамгийн чухал гэсэн тоо материалыг л дурьдая. Халхын хошуудаас нисдэг луу гэгдэх хамгийн том нь Сайн Ноён хан аймгийн 24219хүнтэй Далай Чойнхор вангийн хошуу бөгөөд хамгийнжижиг нь Цэцэн хан аймгийн ердөө 149 хүнтэй Хүчит вангийн хошуу юм. Хошуудын хэмжээний хэлбэлзлийн байдал ийм байна. Хэрэв хошуудыг 2000 хүртэл хүнтэйг нь жижиг, 2000-6000 хүнтэйг дундаж, 6000-12000 хүнтэйг том, 12000-аас дээш хүнтэйг их том хошуу гэж үзээд бүлэглэвэл дараахи байдал харагдана: Хошуудын хэмжээ

Цэцэн хан хошуу- хүн ны тоо ам

2000 хүртэл хүнтэй 2,0-6,0 мян. хүнтэй 6,0-12,0 мян. хүнтэи 12,0 мян. дээш хүнтэй

А Й М Түшээт хан хошуунытоо

Г У У Д Сайн Ноён Засагт хан хан хүн хошуу- хүн хошуу- хүн ам ны тоо ам ны тоо ам

Аймгуудын

дүнгээр хошууны тоо

хүн ам

12

10832

9

6534

8

10321

9

6822

38

34509

,

36022

8

33505

11

36216

.8

30322

36

136675

23565

2

23277

3

2721!

3

28836

38

102889

2 27983 26 98402

2 21

36816 100132

2 24

37364 11112

20

65990

6 91

102163 375636

Хүснэггээс харахад хошуудын 31 хувийг эзэлсэн 170000 хүнтэй хэсэг нь дунд ба жижиг хэмжээнийхэнд хамаарагдаж байхад хошуудын ердөө 19 хувийг эзлэх боловч хүний 55,0 хувийгбуюу 205000 хүнтэй хэсэг нь том хошууны тоонд орж байна. Хошуудын дундаж хэмжээ. Нэг хошуунд /засаг ноёнд/ оногдох хүмүүсийн дундаж тоо гэвэл: 3780 хүн Цэцэн хан аймагт 4762 -:Түшээт хан аймагт 4625 Сайн Ноён хан аймагт 3300 Засагтхан аймагт 4128 -:- тус тус байх ажээ. Дөрвөн аймгийн дунджаар

32


AsmoHOMum Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Хутагтуудын эзэмшлийн хэмжээ. Богд Гэгээнийг оруулалгүйгээр үзэхэд хутагт нарын эзэмшил үлэмж бага ажээ. Үнэхээр ч халхын 13 хутагт бүгд нийлээд 30071 харьяат нартай байгаа нь дунджаар нэг хутагтад 2308 хүн оногдож байна. Хутагт нарын дотроос Зая хутагт, Эрдэнэ Бандид хутагт харьяат нарынхаа тоогоор эрс ялгарч /нэгдэх нь 8486 шавь нартай, хоёрдахь нь 8722 шавь нартай/ их гарын “Засаг ноёд”-ын бүлэгт багтаж байхад бусад хутагтууд бага гарын засгуудын тоонд орж байна. Хүн амын няггралын хэлбэлзэл. Улс орны янз янзын хэсгүүдэд хүн амын нягтралын хэлбэлзэл мөн л их байна. Хамгийн их нягтралтай хошуу нь Сайн Ноён хан аймгийн Ахай Бэйлийнх бегөөд тэнд нэг хавт.дөрв. бээрт 2,85 хүн оногдож байхад хамгийн бага няггралтай нь Засагт хан аймгийн Бишрэлт засгийн хошуу байх бөгөөд тэнд нэг хавт. дөрв. бээрт 0,02 хүн оногдож байна. Нэг хавт. дөрв. бээрт оногдох хүний тоо нь тэг бүхэл зууны хэдэн хувиар яригдах хошуу 12 байх бөгөөд /бүх хошууны 13 хувь/ нэгж талбайд 0,2 хүн оногдох хошууд 25 /бүх хошууны 27 хувь/ байна. /6-р хавсралтыг үз./ Энэ дурьдсан тоо хошууд дээр очихлоор бодит байдлаас бага болж харагдах нь зайлшгүй. Учир нь тухайн хошуудын нутагт байгаа Богд гэгээний харъяат “ Шавь нар” дээрх тоонд тусгагдаагүй байдаг. Гэхдээ энэ хазайлттийм ч их биш. Хэрэв 70387 шавь нарыг дөрвөн аймгийн нийт талбайд харьцуулбал нэгж талбайд 0.07 хүн оногдоно. Дөрвөн аймгийн хүн амын дундаж нягтралыг харуулбал: Нэг хавт. дөрв. бээрт: Цэцэн хан аймагт 0.39 Түшээт хан аймагт 0.34 Сайн Ноён хан аймагт 0.50 Засагт хан аймагт 0.36 Дөрвөн аймгийн хэмжээгээр 0.40 Эндээс харахад хамгийн их нягтралтай аймаг нь Сайн Ноён хан аймаг, хамгийн бага няггралтай нь Засагт хан аймаг байх бөгөөд хэрэв дөрвөн аймгийн хүн ам дээр Богд Гэгээний харъяат нарыг нэмвэл Халхын хэмжээгээр нэгж талбайд нягтрал 0.47 хүн болж нэмэгдэнэ. Автономит Монголын хэмжээгээр хүн амын нягтралын дундаж хэмжээ дараахи байдалтай байна: Засаг захиргааны нэгжийн нэр

нутаг хавт. дөрв. бээр

Цэцэн хан аймаг Түшээт хан аймаг Сайн ноён хан аймаг Згсагт хан аймаг Хоздын хязгаар Хэзсгөлдэх Богд Гэгээний ззэмшил Двзвөн аймагдахь Шавийн

265000 296000 267000 196000 170000

101792 100224 133860 70241 50000

0,39 0,34 0,50 0,36 0,29

35000

16000

0,45

70387 542504

0,44

ЗЛМНЫ -..-."ЗНОМ ИТ

-

Монголын хэмж.

1229000*

хүн ам

нэг хавт. дөрв. бээрт оногдох хүн

-

лээр 1912 оноос хойш шинээр буй болсон хошуудын нутгийг нэмэх . тзгтзй.Тэдгээрийн байршлыггазрын зурагдээр нарийн гаргажамжсангүй. - дг лунгээрээ 1250000 хавт.дөрв.бээр болох учиртай.

33


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Хүн амын хүйсний бүрэлдэхүун. 1918 оны тоодлогоос халхын хүн амын хүйсний бүрэлдэхүүний талаар бүрэн бөгөөд мадаггүй мэдээ авч болно.Энд сайтар ажихад нүдэнд тод тусаж буй зүйл бол 5-р хавсралтын 4, 5 -р хүснэгтийг үз/ ихэнх хошуудад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тооны зөрүү их юм. 91 хошуунаас эрэгтэйчүүдэмэгтэйчүүдийнтоонхарьцааягтэнцүүбайгаа /450:450/ ганц хошуу нь Түшээт хан аймгийн Баатар Вангийн хошуу юм. Бусад хошуудад аль нэг хүйс нь давамгайлах, заримдаа бүр хэтэрхий зөрүүтэй байдал ажиглагдна. Жишээ нь Засагт хан аймгийн Бишрэлт засгийн хошуунд 100 хүний 73 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй, Сайн Ноён хан аймгийн Итгэмжит бэйсийн хошуунд 100 хүний 83 нь эрэгтэй, 17 нь эмэгтэй байна. Гэтэл Түшээтхан аймгийн Эст Гүний хошуунд ЮОхүний 68 ньэмэгтэй, дөнгөж 32 нь эрэгтэй хүн байна. Нийтдээ 59 хошуунд эрэгтэйчүүд нь давамгайлж байхад 32 хошуунд эмэгтэйчүүд нь давамгайлж байна. Мөн энэчилэн 13 хутагтын харъяат хэсгүүдийн 8-д нь эрэгтэйчүүд, 5-д нь эмэгтэйчүүд тус тус давамгайлж байна. Аймгуудын түвшинд ч гэсэн хүйсний бүрэлдэхүүн мөн л үлэмж зөрүүтэй байна. Гэвч халхын хэмжээгээр болохоор эрэгтэй эмэгтэй хүн амын харьцаа ягтэнцэж байна. Бодит байдал дээр 100 хүн тутамд байх хүйсний харьцаа: эрэгтэйчүүд

эмэгтэйчүүд

Цэцэн хан аймагг Түшээт хан аймаг Сайн ноён хан аймагт Засагт хан аймагт Их шавийн яамны хэмжээгээр

47 49 54 53 43

53 51 46 47 57

Нийт халхын хэмжээгээр

50

50

Халхын хүн амын хүйсний бүрэлдэхүүн нь 100 хүний эрэгтэй нь 50.1 хувь эмэгтэй нь 49.9 хувь байдаг Оросынхтой маш ойролцоо байна Насны бүрэлдэхүүн. Тооллогын насны бүлгийн ангилсан үзүүлэлтүүд хүйснийхтэй адил бүрэн байж чадахгүй байна.Юуны урд хэлэхэд эмэгтэйчүүдийг насны байдлаар ангилсангүй. Тэнд зөвхөн л “эмэгтэйчүүд” гэсэн хүснэгтбайна. Цаашлавал, эрэггэйчүүдийгтэрболгон насаарбүлэглэсэнгүй. Жишээ нь санвартан хэсгийг /эн э бол маш олон хүн байх учиртайг хойно харуулах болно/, ”лам нар ба банди нар” гэсэн ерөнхий хүснэгтэнд насны ямарч ангилалгүйгээр бичсэн байх юм.Тайж нарыг насанд хүрээгүй /18 хүртэл насны/ насанд хүрсэн /18 -аас дээш насны/ гэж хоёрхон бүлэгт хуваасан байдаг. Эрэгтэйчүүдийн зөвхөн л хамжлага ба сул харчуул гэсэн хоёрхон бүлгийн талаар арай илүү дэлгэрэнгүй мэдээ байдаг. Энэ хоёр бүлэг нийлээд дөрвөн аймгийн бүх эрэгтэй хүн амын тавны хоёр илүүхэн хувь /44.6 хувь/ болж байгаа болохоор энэ хоёр категорийн эрэгтэйчүүдэд холбогдох насны мэдээ баримтыг боловсруулахад илүүдэхгүй гэж би үзсэн. Эдгээр мэдээ баримт Халхын хүн амын насны бүрэлдэхүүний холбогдодтой асуултад төгс хариулт өгч чадахгүй боловч бидний сонирхоод байгаа судлагдахуунийг ямар ч атугай тод томруун болгож байгаа юм.\ 7-р хүснэгтийг үз\. Мэдээ баримтуудыг базаж зураглавал дараахи байдалтай байна:

34


шяюнамшп Монгол XX зууны гарат дээр

Цэцэн хан аймаг Түшээт хан аймаг Сайн ноён хан аймаг Засагт хан аймаг Их Шавийн яам Бүгд %

И.М.Майский

Хамжлагууд ба сул харчуулын тоо Бүгд 18 хүртэл 18-50 50-аас дээш насны насны насны 5213 20235 Ш 7 8б45~ 9955 3765 22403 8683 13538 12823 6722 33083 4745 6083 6215 17019 2632 3223 2812 8667 23257 101437 37319 • 40861 36,6 40,1 23,3 100,0

Эндээс харахад 18 хүртлэх насны хүүхэд багачууд эрэгтэйчүүдийн дээрх категорийн 1\3-ээс ялимгүй их хувийг, 18-50 хүртлэх дунд насныхан 2\5 хувийг, 50-аас дээш насны өвөгчүүл 1\5 -ээс ялимгүй их хувийг тус тус эзэлж байна. Өрх айлын хэмжээ, аж ахуйн тоо. Ургийн байгуулалын ахуй байдал Автономит Монголд байхгүй байна. Нийгэм эдийн засгийн энэ хэлбэр чухам хэдийд алга болсныг тодорхойлох нь тун амаргүй хэрэг. Энэ үйл явц нэн эрт болж өнгөрсөн болов уу. Монголчуудын дунд ургийн байгууллын ахуй байдал төдийгүй түүний тухай ямар нэгэн дурсамж ч алга гэж Төв Азийн анхны судлаач Н.М.Пржевальский*, Г.Н.Потанин нар өнгөрсөн зууны 70-аад онд санал нэгтэй тэмдэглэсэн байдаг. Эдүгээгийн монгол өрх айл бүрэн индивидуаль шинж төрхтэй бөгөөд энэ талаар Европын өрх айлын хэвшинжтэй нэлээд төстэйн дээр энэ оронд ноёрхож буй шарын шажны /буддизмын нэгэн төрөл зүйл/ ёс жаягаар хориглодоггүй ч гэсэн олон эхнэртэй байх явдал хэрэгдээрээ барагтааралдахгүй байна.Зарим нэгхошууний ноён голдуу анхны нь эхнэрээс нуган хөвгүүн төрөөгүй бол 2-3 эхнэр гэртээ байлгах явдал ажиглагдана. Хүн амын бусад хэсэг нэг эхнэр буюу нөхөртэй байх ёсыг ёсчлон баримталдагбайнй Хүү гэрлэхэд эцэг ньтүүнийг өрх гэрээсээ тусгаарлаж шинэ гэр барьж, мал хөрөнгө тасалж өгөөд хүссэнээрээ төвхнөх боломж олгоно. Ийм болохоор Автономит Монголд өрх айл болгон бас бие даасан аж ахуй байна гэсэн үг. Гэртэй байх нь бие даасан аж ахуй байхын гадаад шинж тэмдэг болдог. Монгол өрх айлын дундаж хэмжээ гэвэл: энэ асуултын талаар олон янзын судлаачид өнөөг хүртэл янз янзын ойлгблттой байна. Нэг хэсэг судлаачид монгол өрх айл 5-6** хүнтэй байдаг гэж байхад нөгөө хэсэг нь монгол өрх айл 3-4*** хүнтэй байдаг гэж бичдэг. Би энэ асуудлаар Автономит Монголд оршин сууж буй оросуудаас ч монголчуудаас ч маш олон янзын, заримдаа бүр эсрэг тэсрэг санаа бодол нэг биш удаа сонсож байв. Энэ асуудлаар гардаг олон янзын яриа үзэл бодлыг 1918 оны тооллого л таслан зогсоов.Тооллогын хүснэгтийн олон асуултын дотор “гэрийн too ” гэсэн асуулт байх бөгөөд энэ мэдэгдэж байсан цагт халх овог аймгийн аж ахуйнуудын нийттоог ч тэдгээр тус бүрийн дундаж хэмжээг ч тодорхойлоходтөвөггүй болно. 5-р хавсралтад байгаа тоо баримтыг сайтар ажиглавал өрх айл аж ахуйн хэмжээ газар нутгийн байдлаас ихээхэн шалтгаалдаг нь тодорхой хараг* Н.М.Пржевальский. Четвертое путешествие, стр. 231 ** Московская Торговая Экспедиция. 1910 г., стр. 281-287 ” * А.П:Болобан. Монголия в ее современном торгово-экномическом отношений., СПБ 1914., стр 51-52

35


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гауаан дээр

дана. Өрх айлын дээд хэмжээ Засагт хан аймгийн Жалханз хутагтын харъяатуудаар харагдана. Тэнд дундажаар нэгөрх айлд 8.1 хүн байхад өрх айлын доод талын хэмжээ мөн аймгийн Үйзэн Гүний хошууны харъяатуудаар харагдах бөгөөд тэнд дундажаар нэг өрх айлд ердөө л 1,6 хүн байна. Бусад хошуудын өрх айлуудын дундаж хэмжээ дээрхи хоёр хэмжээний хооронд хэлбэлзэнэ. Өрх айлын хэмжээний хэлбэлзэл аймгуудаар дараахь байдалтай байна: Аймаг

Өрх гэрийн

Хүн амын TOO

TOO

Цэцэн хан аймаг Түшээтхан аймаг Сайн ноён хан аймаг Засагтхан аймаг Бүгд

Өрх гэрийн хүний дундаж TOO

25552 20858 30651 16407 93468*

101792 100224 133860 70211 406117

4,0 4,8 4,4 4,3 4,3

Хүснэгтээс харахад Сайн Ноён хан аймаг өрх айл нэлээд томтойгоороо, Цэцэн хан аймаг өрх айл багатайгаараа тус тус ялгарах бөгөөд энд хэлбэлзэл тийм ч их биш байна. Дөрвөн аймгийн хэмжээгээр өрх айлийн дундаж хэмжээ 4,3 хүнтэй харагдана. Эдгээр дөрвөн аймгийн хүн нийт уугуул хүн амын 75 хувийг эзэлж байгаа болохоор Автономит Монголын дундаж нэг өрх айлыг 4,3 хүнтэй гэж үзэхэд төдий л их алдахгүй байх. Эндээс үзэхэд монгол өрх айлын хэмжээг тогтоох талаар түрүүчийн судлаачдын хэн нь ч зөв хариулт өгч чадсангүй. Монгол өрх айл 5-6 хүнтэй ч биш, 3-4 хүнтэй ч биш харин үнэн байдал эдгээрийн дундуур л таарч байна**. Дөрвөн аймгийн хэмжээгээр 93468 өрх айл аж ахуй байна. Өрх айлын дундаж хэмжээг Автономит Монголын нийт уугуул хүн амд харьцуулбал бид нийт өрх айл аж ахуйн тоог барагцаалаад 125000 гэж авч болж байна.

* Өрх гэрийн энэ тоонд тооллогын баримтад ороогүй ноёд, хутагт нарын 115 өрх гэрийг нэмэж оруулбал зохино. “ Жишихийн тулд өөр зарим орны өрх айлын дундаж хэмжээг дурьдвал: Францад 3,6 хүн, Шведед 3,7 хүн, Белгид 4,3 хүн, Дани болон Норвегид 4,4, Германи, Италид 4,6, Унгар, Англи, АНУ-д 4,7 хүн, Японд 5,1 хүн байх ажээ. Ингэхлээр монгол өрх айл нь бага биш харин ч дундажийн гэж үзвэл зохино.

36


ьввономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

§ 7. ЯЗГУУРУУДАД ХУВААГДСАН БАЙДАЛ Эдүгээгийн Автономит Монгол. ноёд, тайж нар, сул харчуул.хамжлагууд, санваартан нар гэсэн таван язгуураас бүрэлдэж байна.Эдгээрээс гадна ураг овог нь тодорхойгүй бөгөөд хоноцын хүүхдүүдээс бүрэлдсэн “бутач нар” гасэн онцгой хэсэг байна. Ноёд. Ноёд бол эрх баригч дээд язгуур юм.Хошуу болгоныг үе залгамжилсан чоён /залгамжилал нь эдгээс том хүүд шилжих маягаар/ толгойлно. Зөвхөн Ховдын хязгаарын Өөлд, Мянгад, Захчинууд дөрвөн хошуу ноёноо сонгодог. Ноён хүний урагийн гарвалийг олон янзын үлгэр домогийн алдар цуугаар чимэх нь цөөнгүй. Жишээ болгон энд Чорос / буюу цорос / ясны Дөрвөд ноёны гарвалийн тухай нэгэн домгийг дурьдая : эрт урьд цагт эдүгээгийн цөрвөдүүдийн өвөг дээдэс үүлийг байн байн саатуулдаг өндөр Над уулын орчмоор нүүдэллэн аж төрж байжээ. Тэр уул орой дээрээ болор тунгалаг устай, эргээр нь бут сөөг ургасан жижигхэн нууртай юмсанжээ. Нэг өдөр нутгийн анчин хүү гөрөөс хөөж яваад тэр уулын оройд гарч гэнэ. Тэр анчин хүү эрэг өөд явж байгаад нуурын усны цалгилах, цээл шингэн хоолойгоор инээж хөхрөхийг сонсоод тэр гайхалтай үзэгдлийн учрыг олох гэж мацсаар яваад эрэг дээр гартал нууранд “тэнгэрийн охид” наадаж байх харагджээ. Газар дээр төрөөгүй тэр охид нэг усанд шумбаад л нэг үүлэн дээр гараад л 5айх нь залуу анчин хүүгийн сэтгэлийг гогоджээ. Тэрбээр хэнд ч мэдэгдэлгүй гэртээ хариад бугуйлаа аваад дахин уулын оройд гарч нуурын эргийн эутан дунд нуугдан сууж байтал ямар ч сэжиг аваагүй “тэнгэрийн охид” да<ин нуурт шумбан наадаж эхлэхэд мань залуу эгзэгийг нь тааруулаад нэг эхин руу бугуйлаа шидэж түүнийг нуурын захад татаж гаргахад бусад нь цээш хөөрөн үүлэн дунд ороод алга болжээ. Залуу эр тачаалаа хангаад охиныг суллахад тэр бас л тэнгэр өөд нисэв гэнэ. Гэвч газрын хүний энхрийлэл охины бие сэтгэлээс гарахаа байжээ. Төдий л удалгүй эх хүн болох гэж байгаагаа ч мэдрэх болж. Нүгэл үйлдсэн тэр охин шившигээ нуухын эрхээр нуурын эрэгдээр бууж хүүтөрүүлэв гэнэ. Жижигхэн өлгий хийжтүүнд хүүгээ өлгийдөж модноос өлгөөд гүцэнд сүүгээ сааж цоргыг нь хүүгийн аманд үмхүүлээд хүүгээ уйлуулахгүйн тулд шар өнгөтэй жижигхэн жиргэдэг шувуухай модны мөчир дээр суулгаад /эн э шувууг тангадууд емет гэж нэрлэнэ/ дарь эх тэнгэр өөд үүрд далд оржээДөрвөдүүдийн өвөг дээдэс ноёнтой байж үзээгүй тэр цагт энэ явдал болсон хэрэг.Тэдгээр өвөг дээдэс ноёны эрэлд гарч мэргэн хүнд учирлахад тэрбээр “ Над ууланд гарч нуурын хавиар эр” гэж залбирч суун айлдажээ. Ирсэн хүмүүс мэргэн хүний заасан зүг рүү хөдлөв. Тэд уулын нуурын дэргэд очтол шувуу жиргэх хүүхэд уйлах сонсогдож гэнэ. Тэд өлгийтэй хүүхдийг модноос тайлж аваад гэрийн зүг явцгаахад шар өнгийн жижиг шувуухай ч нисэн оджээ. Тэнгэр газрын тэр хүү ийнхүү Цорос урагийн ноён язгуурыг үндэслэгч болсон ажээ*. Үнэн хэрэг дээрээ монголын ноён язгуурын гарвалийг яруу найргийн сэтгэлгээнээс олохгүй нь мэдээж. Тэдгээрийн, ялангуяа, халх овог аймгийн ноёдын олонхи нь Чингис Хааны удам бөгөөд үүгээрээ тэд машид бахархадаг, Гэвч их байлдан дагуулагчийн удам хэмээн хөөрцөглөгч тэд дээд өв~ гийнхөө хөө хуягийг ч даах тэнхээгүй хүмүүс юм. Тэднээс хамгийн эртний хамгийн хүндтэй нь Түшээт ханы ураг юм. Ноёдын тоо харьцангуй олон бөгөөд хошуудын тоотой тэнцүү байна. Гагцхүү Ховдын хязгаарт л харъяат* А.Б.Бурдуков надад мэдээлэв.

37


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

гүй гурван ноён байх бөгөөд Автономит Монголд ноёд, нарийнаар хэлбэл, ноёдын өргөө 115 байна. Ноёд: Чин Ван, Ван, Бэйль, Бэйс, Түшээ Гүн, Гүн гэсэн дээрээс доошолсон зургаан хэргэм зэрэгтэй байдаг. Эдгээр хэргэм нь хятад манжийн цол чимэг болох бөгөөд монголчууд 1б91онд дундад эзэнт гүрний эрхшээлд орсон цагаас тэдгээрийг хэрэглэх болсон юм. Тайж нар. Язгууртан удмынхны доод хэсэг тайж нарын бүлэгт багтадаг. Тайж болох ёс ургаас урагт угсаа залгамжлан тогтожээ. Ноёдын зэрэгцээ бүх тайж “цагаан ястанд”хамаарагддаг учраас тэд ч тэдний садан төрлийнхэн ч хоорондоо гэрлэхийг хориглоно. Тайж нар хошууны тамгын газарт дээд түшмэдийн албан тушаал эзэлж аймаг болон яамдад алба хашина. Товчоор хэлэхэд тэд орон нутгийн болон төвийн засаг захиргааны эгнээг бүрэлдүүлж байдаг ажээ. Тэд албан татварын болон шүүхийн асуудал дээр тодорхой эрх ямба эдэлдэг язгуур юм. Жишээ нь, тайж хүнийг эрүүдэж байцаах ёсгүй, тэдэнд оноосон ял зөвхөн засгийн төв байгууллагын баталснаар хүчин төгөлдөр болно. Сул харчуул. Онолын үүднээс бол сул харчуул монголын ард түмний цөмийг бурэлдүүлэх учиртай. Гэтэл тэд харьцангуй цөөн тоотой байдгаас болоод /үүнийг харуулахтоо баримт хойно гарна./ эл үүргээ биелүүлэх боломжоо алддаг. Гэлээ ч тэд албан татварын болон цэргийн хийгээд өртөөний албын голыг нугалдгаас гадна монголын улс ардынъж ахуйн үндсэн хөдлөгч хүч болно. Хамжлагууд. Хамжлагууд бол ноёд болон тайж нарын бараа бологчид буюу өрх аж ахуйн зарц нар юм.Эндүүрлээс болгоомжлох үүднээс хэлэхэд монголын “хамжлагууд”-ын ахуй байдал реформын өмнөхОросын “хамжлагуудын” байдлыг бараг санагдуулахгүй байна. Нийтээр хэрэглэж заншсан утгаар хамжлагын эрх зүй монголд элэнц хуланцийн үед бас л байсан байх. Үгүйдээ л монгол өвөгцүүлээс урьдын хачин сонин цагийн тухай яриа сонссоноо хэлэхэд: ноёдхамжлагуудыгөөрийн өмч мэт үзэж зодцог, худалддаг, худалдан авдаг, бэлгэлдэг, тоглоомын алдсан мөрий болгодог зэргээр дарладаг байжээ. Гэхдээ, өвгөний ярьсан энэ зүйлийг ойрмогхоны гэхээсээ бүдэг бадаг, их эртний, зөвхөн л аймшигтай л үлгэр түүх гэлтэй. Өнөөгийн “ хамжлагуудын” байдал угтаа “сул харчуулаас” ялгагдаад байх юмаар бага. Хамжлагууд ноёд тайж нараас хараат байгаа нь гол төлөв эзэн ноёндоо биеэр зүтгэх, түүний тавьсан өрийг байн байн өмнөөс нь төлөх явдлаар илэрнэ. Харин хамжлагууд зохих хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзнэ. Бас цэргийн алба хаахгүй. Автономит Монгол дахь “хамжлагууд” хэмээх ёс журмыг өнөөгийн нөхцөлд хурдтай арилж буй эрт урьдын бүдэг үлдэгдэл гэж үзвэл зохино. Санваартан язгуур. Автономит Монгол дахь санваартан язгуур эхнэргүй байхаа андгайлсан олон тооны зөвхөн лам нараас бүрэлдэнэ. Монголчууд хоёр хүүгийнхээ нэгийг лам болгодог заншилтай болохоор лам нарын тоо замаа алджээ. Зоригтой нэмж хэлэхэд, лам нар төрийн доторхи маш нөлөө бүхий язгуур болж байна. Аз болоход хүний төрөлх чанарын “сул тал”, ард түмний эдийн засгийн хэрэгцээ хоёр санваартан язгуурын бүх төлөөлөгчдийг чанга дэг сахих гэсэн андгайлалаа хатуу баримтлах боломжгүй болгожээ. Лам нарын гуравны нэгхүрэхтэй үгүйтэй ньл сүм хийдэд байнга суужжинхэнэ шарын шажны жаягийг дагаж байна. Лам нарын ихэнх нь чанга дэг

38


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

сахих андгайлалаа зөвхен л үсээ хусуулах, шар дээл өмсөх, сүм хийдэд зөвхөн хурал цамын үеэр үзэгдэх явдлаар хязгаарлан “хорвоогийн жамаар” аж ахуй эрхлэн аж төрөх, түүгээр ч барахгүй эхнэр хүүхэд гэр бүлтэй болох явдал дэлгэрчээ. Иймэрхүү эрх зүй ялангуяа Халхад их бэхжижээ. Дөрвөдүүдийн дунд бол арай хатуу журам үйлчилнэ. Гэхдээ л маш олон тооны эрэгтэйчүүд лам гэгдэж байгаа нь хүн ам зүйн /хүүхэд төрөлт буурах/ болон аж ахуйн /бүтээлтажлаас хөндийрөх/талаас зохих хэмжээний уршигтарихгүй байхын аргагүй юм. Язгууруудын тоон харьцаа. 1918 оны тооллого халхын овог аймгуудын язгууруудад хуваагдсан байдлын талаар тэр бүр бүрэн мэдээ баримт өгөхгүй байгаа нь харамсалтай. Тэр мэдээ баримт зөвхөн эрэггэйчүүдийг хамраад ноёд болон дээд лам нарт хавьтсангүй. Хэдүйгээр ийм дутмаг тал байгаа ч тооллогын язгуураар ангилсан материалыг дээд зэргээр сонирхол татсан зүйл гэж үзэх хэрэгтэй. Энэ тооллогоор бол дөрөвхөн янзын, тухайлбал: тайж нар, хамжлагууд, сул харчуул /суман эрчүүл /, лам нар / “ лам ба банди “/ ийм дөрвөн язгуур байх болно. Тооллогын зохих тоо баримтыг базаад /8-р хавсралтаас тодорхой харагдна/ дараахи зураглал гаргав:

Аймаг

Тайж нар

Сул Хамжхарчуул лагууд

Лам нар

Цэцэн хан аймаг Түшээт хан аймаг Сайн ноён хан аймаг Засагг хан аймаг Дөрвөн аймаг дахь шавийнх Бүгд %

2505 2516 4147 4079

12266 7969 11388 11015 20736 12347 8991 8058

21908 21394 28672 12294

-

13274 5,6

8667 21309 64048 39389 105577 16,6 44,6 26,2 -

Язгуурт үл хамаарагдах

Бүгд

2652 47300 4940J 3088 73378 7449 3726 . 37148 -

16915 7,0

29976 237203 100,0

Ингээд тайж эрчүүл халхын хүн амын доторхи бүх эрэгтэйчүүдийн 6 хүрэх-тэй үгүйтэй хувийг, сул харчуул нийт эрэгтэйчүүдийн 26 хувийг эзэлж байна. Санваартан язгуур, хамжлагуудын тухай тоо баримт үнэхээр сонирхол татдаг. Дурьдсан хүснэгтээс харахад, халхын лам нарын тоо гайхам их 44,6 буюу бараг бүх насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тал нь байна. Энэ бол дундаж тоо. Зарим хошуунд үүнээс ч их байх нь буй. 91 хошууны 28-д лам нар бүх эрэгтэй хүн амын талаас давж байна. Цэцэн хан аймгийн Зоригт бэйсийн хошуунд эрэгтэйчүүдийн 71 хувь нь лам нар байх юм. Шавийн хэмжээгээр бол лам нар бүх эрэгтэйчүүдийн 71 хувь болж байна. Хөвсгөл дэх Богд Гэгээний эзэмшил /мөн Ховдын хязгаарыг оруулж үзвэл/ Хөвсгөлд 3000 лам, Ховдын хязгаарт 8000 лам* /нийт Автономит Монголын хэмжээгээр 115000 лам байгаа нь бүх эрэгтэйчүүдийн 42,8 хувь, бүх хүн амын 21 хувьтай тэнцэж байна. Үүнтэй зэрэгцүүлээд Оросын нийт хүн амын 0,5 хувийг лам нар эзэлдгийг дурьдвал үнэхээр сонин байх биз. Эл номонд нэр нь дахин лурьдагдаад байгаа А.П.Болобан монголын тухай номондоо хүн амыл тоог х Ховдын хязгаарт халхыг бодвол, ялангуяа дөрвөдүүдийн дунд лам нар их цөөн.

39


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

400 мянга гэж авахад 140 мянгаас цөөнгүй ньлам нар байжтаарна. Ингэвэл эрэгтэйчүүдийн 70 хувь, хүн амын 35 хувь нь лам байна гэсэн үг гэж бичиж байсан нь арай хэтрүүлэг болжээ*. Лам нарын тоо монголд ярилтгүй их нь тодорхой болов. Гэхдээ бодит байдал дээр энэ нь Худалдаа Аж Үйлдвэрийн Яамны төлөөлөгчийн толгойд буусан тоотой харьцуулбал тийм ч их нүгэл биш бололтой. Хамжлагуудын тоо бас л их байна. Дөрвөн аймгийн хэмжээгээр тэдний тоо 39389-д хүрч байгаа нь бүх эрэгтэйчүүдийн буюу хүн амын 16,6 хувийг эзлэж байна. Учир нь, энэ олон мянган эрэгтэйчүүдийн ар талд барагцаалахад мөн л тэр тооны хамжлагын эмэгтэйчүүд /эхнэр, охин, эгч, дүү бүсгүй/ байгаа гэж бодож болно. Аймгуудаар болон хошуудаар хамжлагынхны тоо ихээхэн хэлбэлзтэй байна: Аймаг

Хамжлагуудын TOO

Цэцэн хан аймаг Түшээт хан аймаг Сайн ноён хан аймаг Засагт хан аймаг

7969 11015 12347 8058

Нийт эрэгтэй хүн амд харьцуулсан нь 16,8 22,3 16,8 21,6

Эндээс үзэхэд Түшээт хан аймаг хамжлага нараар хамгийн баян аймаг юм. Дараа нь Засагт хан аймаг орж байна. Нөгөө хоёр аймагт хамжлагуудын тоо арай цөөн байна. Хамжлагуудын тоог хошуудаар харвал хэлбэлзэл нь бүр ч их байна. Үүнийг дараахи хүснэгтээс харж болно. Хошууд

Хамжлагын эрчүүдийг эрэгтэй хүн амд харьцуулсан %

Түшээт хан аймгийн Сумъяа гүний Цэцэн хан аймгийн Зоригт Бэйсийн Засагт хан аймгийн Ёст Бэйсийн

4,0 5,0 5,0

Гэтэл халхын хязгаар нутагт эрэгтэй хүн амын 25-аас дээш хувийг хамжлагын эрчүүд эзэлдэг 20 гаруй хошуу байх ажээ. Хошууд

Хамжлагын эрчүүдийг эрэгтэй хүн амд харьцуулсан %

Сайн Ноён хан аймгийн Түшээт гүний Түшээтхан аймгийн: Түшээтханы Ильдэн гүний •Засагт хан аймгийн Цэцэн вангийн Сайн Ноён хан аймгийн Ачит гүний

53,0 51,0 50,0 43,0 43,0

Шавийн хэмжээгээр болон хутагтуудын эзэмшилд хамжалгууд байхгүй байна. Дөрвөдүүдэд бояон Ховдын хязгаарын бусад овог аймгуудад хамжлагууд бас байхгүй байна. -------1------------------------ *--- 1----* А.П.Болобан. мөн тэнд., 51 дэх талд.

40


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Дөрвөн аймгийн хэмжээгээр эрэгтэй хүн амыг язгуураар нь хувааж харуулбад Шавийг оруулаад/ дараахи байдалтай байна: Язгуурууд Ноёд* Тайж нар Сул харчуул Хамжлагууд Лам нар Язгуурт үл хамаарагдах Бүгд

Үнэмлэхүй 205 13274 62048 39389 105557 16915 237408

Нийт дүнд харьцуулсан % 0,1 5,6 26,2 16,6 44,6 7,0 100,0

* Халхад 410 хүнтэй ноёдын 91 өргөө байна. Тооллогын мэдээ баримтаар халхын хүн амын доторхи эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тоо ижил байгаа болохоор ноён язгуурын эрэгтэйчүүдийн тоог 205 хүн гэж авч болно.

41


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

§ 8 МОНГОЛ ХҮНИЙ БИЕИЙН ТӨРХ

Гадаад төрх. Халх овогаймгийн монголчууддунд зэргийн нуруутай, чийрэг биетэй байх бөгөөд өргөн нүүртэй, чамархайны доод яс нь товойсон, навшгардуу хамартай, царайны өнгө боровтор бөгөөд европчуудаас арай харавтар арьстай, ташуу нарийхан жартгай хэлбэртэй гялалзсан хар нүдтэй, тана шиг гялалзсан цагаан шүдтэй, дэлдгэрдүү чихтэй, үсгүй шахам мулзгар нүүртэй, сахалтай хүн ховор, хэрээний далавч мэтхар өтгөн үстэй, харчуул болон 16 хүртэлх насны охид духныхаа оройны үсийг хусдаг, дагзандаа чанга сүлжсэн урт гэзэгтэй, эхнэр хүн толгойныхоо үсийгхусахгүйгээр чамин маягаар засна. Энэ тухай хойно тодорхой яригдах болно. Дөрвөдүүд халхчуудаас арай өөр харагдана. Тэд уртавтар нүүртэй, шулуун хамартай, арьс илүү боровтор өнгөтэй байна. Гэвч энэ бүгд ялимгүй юм. Үндсэн хэв шинж аль алинд нь адил. Монголчуудын дунд хааяа маш гоёмсог, сэргэлэн царайтай хүмүүс тааралддаг. Эмэгтэйчүүдийн нүүр царай нь өвөрмөц аятайхан, үнэхээр ховорхон гоо царайлаг. Харин монгол хүний биеийн галбирын тухайд биеийн зөв харьцаа, уян хөдөлгөөн, хөнгөн шалмаг намба зэргээрээ кавказын уулынхан шиг нүд булаам, гоолиг тегөлдөр гэмээр зүйл ажиглагддаггүй. Монголчууд бол тэвхгэр, хөшүүн лагс биетэй. Нийтдээ монголчууд яргай шөрмөслөг боловч туранхайдуу, гэхдээ онцгой хүн бас байна. Жишээ нь, халхын Ачит Ван /н о ён / морин дээр мордоход гэдэс нь урд бүүргэ дээгүүр унждаг тийм тарган хүн гэнэ. Бас Жаа Бэйс гэдэг өөр нэгэн ноён манай экспедици Заяын хавьд буудаллаад байхад бидэн дээр ирсэн юм. Түүнийг ямар ч монгол морь даадаггүй тарган учир хос морь хөллөсөн орос тэргэнд сууж явна. Монголчууд байгалиасаа унаан дээр явах ерөөлтэй болоод ч тэр үү хөл нь махирдуу бөгөөд алцгар байдаг. Хоёр хөлдөө итгэддэггүй юм уу гэмээр явган явахдаа муу, хамаг биеээрээ урагш өцийж нуруугаа үүрч явна. Гадаад байдлаараа монгол эрэгтэй, эмэгтэйчүүд онц ялгагдахгүй, адилхан урт дээлтэй бас монгол эр нүүрэндээ үс хялгас байхгүй шахам болохоор бүр ч ялгахад амаргүй. Таны өмнө зогсож буй эр эм хоёр монголыг ялгахад тэр болгон хялбар биш. Эрүүл мэндийн байдал. Энэтухайд миний ойлголт Автономит Монголоор явж байсан зарим судлаачдын үзэл бодлоос тэс өөр*. Халх болон Дөрвөдүүд чийрэг бөгөөд эрүүл ард түмэн байна гэсэн сэтгэгдэл надад төрүүлсэн гэж бардаагаар хэлэх байна. Энэ бол байгалийн шалгаралын үйлчилгээрээр тайлбарлагдаж байгаа юм. Юу гэвэл, монголын амьдрал ахуйн нөхцөлд сул дорой хэсэг нь бүр өлгийдөө хорвоог орхиж зөвхөн илүү хүчтэй тэсвэртэй нь амьд үлдэж байх мэт. Монголчуудын бие чийрэг, тэдний бие хагалгаа хөнгөн даадаг, наркоз бараг шаардахгүй, оёос нь амархан түргэн эдгэрнэ. Хятад хүн ямар ч байсан ийм биш. Өргөөд 10 жил ажиллаж байгаа буриад доктор Тарвын Цэвэг гуайн хэлж байгаагаар энэ нь амин эрчим монголчуудын биед асар их, хятад хүний биед бага байгааг гэрчлэхийн хамт монгол хүний биеийн эд эс элэгдэл багатай, хятад хүнийх элэгдэл ихтэйг харуулах ажээ. Монгол хүн “өндөр нас наслах ньховор биш**” гэж Н.М.Пржевальскийн бичдэгтэй би санаа огт нийлэхгүй байна. Би Автономит Монголд жил гаруй болохдоо түүний нутгийн янз янзын хэсэгт ажиглалт хийхэд харин ч * “Монголчууд ер нь бие бялдрын хувьд сул дорой хүмүүс юм.” А.П.Болобан, “Монголия” стр. 52 **Н.М.Пржевальский. Четвертое путешествие., стр. 83

42


чытамит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

гншлчуудын наслалт тийм ч урт биш, монголд цал буурал хөгшчүүл бараг - тааралдана гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Монгол хүн 50-60 насандаа злийнээ шүдгүй болсон байх нь элбэг байгаа явдал голдуу махан хоол гол-::5лж хэрэглэдэг /бас өвлийн хүйтэнд эрүү нүүрээ байнга дааруулж явдаг “1 0 ./-э э р тайлбарлагдах болов уу. 1918 оны тооллого 50-аас дээш насны зээгтэйчүүдийг ердөө л “өвгөчүүлийн” категорид оруулсан нь санамсаргүй чзрэг биш байх. Өвчин эмгэг. Монголчууд чийрэг бөгөөд эрүүл ард түмэн гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа нь тэд ямар ч өвчин эмгэгт баригдаагүй гэсэн үг биш. Монголчуудын дунд өвчин эмгэг байна. Тэдгээрийн зарим нь бүр аюултай, хортой, ирээдүйд монгол овог аймгуудын оршин байхад үйлийн үргүй уршиг тгарьж болох талтай юм. Гэхдээ ард түмэн өвчин үүсгэгч хороор хордох үйл явц одоохондоо их лавшраагүй байна. Цаг бүр ч алдачихаагүй байна. Эдгэрүүлэх зайлшгүй арга хэмжээ авч болно. Яг өвчний тухай ярих юм бол, монголчуудын дотор хүүхдийн өвчин европтой адилхан олон янз огг биш байна. Жишээ нь, скарлатина, дифтерит Автономит Монголд бараг алга байна. Дээр нэрийг нь дурьдсан буриад доктор Тарвын Цэвэг гуай Өргөөд 10 жил ажиллахдаа ердөө л 5 орчим удаа л дифтеритэй тааралдаж байсан, тэгэхдээ зөвхөн оросын колонистуудын гэр бүлд тохиолдож байсан гэж мэдээлэв. Харин гэдэс дотрын өвчин хүүхдийн дунд маш дэлгэрсэн байдаг гэнэ. Энэ л нутгийн уугуул хүн амын гол гамшиггэнэ. Үүнээсболж хүүхдийн эндэгдэл ихбайдагбололтой.Зохих статистик мэдээ баримт байхгүй болохоор статистикийн мэдээ баримтаар нотлох арга байхгүй юм билээ. Монголын амьдралыг ямар нэг хэмжээгээр гадарладаг хүн энэ баримтын үнэн гэдгийг санал нэгтэй гэрчлэх байх аа. Автономит Монголд ихээхэн дэлгэрсэн шинжтөрхөөрөө нийтлэгөвчин бол нүдний өвчин, цэвэр ариун бишээс үүдэлтэй арьсны янз бүрийн өвчин юм. Манай экспедицийн буудалласан бараг газар болгонд “нүдэнд” хэрэг болох эм байна уу гэж шалгаадаг байлаа. Нүдний халдварт өвчинтэй хүн олонтаа тааралдаж байлаа. Сонирхуулахад арьсны олон өвчин дотроос монголчуудад харин Чоно яр байдаггүй юм билээ. Доктор Тарвын Цэвэг гуай ч ийм өвчинтэй огт тааралдаж байгаагүй гэж ярьж байв. Харин ходоодны хорт хавдар болон бадгана ихээхэн тааралдах бөгөөд энэ нь шүүрхий мах их иддэгтэй холбоотой гэнэ. Мөн үе мөчний өвчин, шамбрам /эмээлийн өвчин/ нэлээд байх ба сүрье өвчин бараг байдаггүй бололтой. Доктор Цэвэг гуай 10 жил болохдоо лам нарын дунд уушигны сүрьетэй гурав дөрөвхөн хүнтэй л тааралдсан байнабилээ. Гэтэл лам нарын дунд бандидах өвчин, хүн амын дунд яр тэмбүү өргөн дэлгэрсэн байна. Яр тэмбүү өвчин монголд эхлээд хятадаас дараа нь оросоос орж ирсэн ба яваандаа янз бүрийн ангийн болон нийгмийн байдалтай хүмүүсийг хамрах болжээ. Өвчний тархалт хэр зэрэг хоргоогдошгүй байсныг халхын газар дээрхи амьд бурхан гэгдэж байсан Өргөөгийн хутагт өөрөө* 1842 онд яр тэмбүүгээр өвчилж нас барсан явдал гэрчлэх ажээ. Халхын уугуул хүн ам бараг толгой дараалан яр тэмбүүтэй гэсэн хатуу тоггсон үзэл монголд суудаг оросуудын дунд дэлгэрсэн байна. Үүнийг нотлох статистикийн ямар ч мэдээ баримтыг хэн ч гаргаж чадахгүй цөмөөрөө л гагцхүү “цээжний бангаар” ярьцгаадагбололтой. Ингэжярьцгааж байгаад хэтрүүлэг ихээхэн хувийг эзэлж байх шиг гэж би бодож байна. Монголд яр тэмбүү ихээхэн урхагтай тархсан гэдэгт өчүүхэн ч эргэлзэх хэ* Позднеев. Монголия и Монголы, т. I, стр 540

43


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

рэггүй. Богд гэгээний орноор жуулчилж явахад хамар нь унасан, яр идээ татсан, яр тэмбүүгээр нүүр нь цоохортсон хүмүүстэй олонтаа таарлдаж байлаа. Бүр айдас хүрмээр зүйл ч байх юм. Бидний экспедиц Сэлэнгээс 15 бээрийн зайтай Баянголын хийдийн орчим хоноглосон юм. Бидний галыг хараад хавийн амьтад тал талаас их цуглав. Тэдгээр зочид гал тойроод сууцгаахад би тэднийг эргүүлж тойруулж хараад өөрийн эрхгүй бэгдрэв. Учир юун хэмээвээс тэд бараг бүгдээрээ хамаргүй, шал гуншаа ярьдаг, зарим нь сэжиглэмээр ил яртай байв. Саахалтын айлуудаас сүү цагаан идээ мах, олж ирэхээр явсан манай хүмүүс мааньтэнд бас л баахан иймэрхүү хүмүүс байгаа болохоор хавтгайдаа халдвартай газраас идэх уух юм худалдаж авахаа болихооршийдээд ирлээ гэцгээдэгюмбайна.-Бидаюултайзочидооорон майхнаасаа түргэн шиг явуулахын түүс -болж маргааш нь үүрээр цааш хөдөлж билээ. Бидний аялсан бүх хугацааны турш очсон газар болгонд лам маарамбууд яр тэмбүүний эсрэг хэрэглэхэд сайн эм тан, ялангуяа мөнгөн усны түрхэц /монголын лам нар энэ эмийг европын анагаах ухааныг дууриан бэлтгэдэг байсан бололтой/ өгөөч гэж гуйж байсныг бодоход энэ өвчин үнэхээр их дэлгэрсний гэрч гэлтэй. Бидэнд ингэж хандах байх ч гэж бодоод энэ тосон эм нэлээд хэмжээгээр авч явсан юм. Гуйсан хүмүүст түүнээсээ боломжийносэрээр дуртайяа өгч явлаа. Санваартан нартай уулзаж ажил төрөлярихдаа энэ ховор тосон эмийгтэдэнд бэлэгболгон өгчбайсан маань /монголд бэлэг сэлтгүйгээр алхам ч явах аргагүй/ судалгааны ажлыг амжуулахад багагүй тус болсон. Халхын сүм хийдийн дотор хамгийн эртний хамгийн ариун гэгдэх Эрдэнэ зуугийн хамбад барьсан бэлэг дээрээ жижиг савтай мөнөөх мөнгөн усны түрхэц тавиад барихад тэрбээр нэн их сэтгэл ханамжтай байсан нь сонирхол татахгүй гэхийн аргагүй. Дээр дурьдсан байдал нь үнэн боловч Автономит Монголын бүх юм уу бараг бүх уугуул хүн ам яр тэмбүүнд баригдсан гэж би хэлж чадахгүй. Доктор Тарвын Цэвэг гуай Өргөөгийн оршин суугчдын 50 хүртэл хувь нь өнгөний өвчинтэй, Өргөөгтойроод 50-100 бээрийн зайд яртэмбүү ихтархсан, ойролцоогоор лам нарын 1/3 нь яр тэмбүүтэй гэж үздэг юм билээ. Хөдөө талаар бол яр тэмбүү харьцангуй бага тархсан байдаг. Автономит Монголын бараг бүх нутгаар явсан би энэ докторын ярьж буйтай санал нэг байдаг. Харин докторын хэлсний дээр яр тэмбүү тархсан нутгийн тоонд би Улиастай, Ховд хотоос гадна Эрдэн Зуу, Вангийн хүрээ, Заяын хүрээ мэтийн том сүм хийдүүдийн ойр хавийн нутаг мөн оростой хиллэсэн нутгийг нэмэж оруулмаар байна. Ер нь Автономит Монголын яр тэмбүү өвчин голдуу хүн ам их бөөгнөрсөн газруудад үүрлэхээс биш тал нутгаар нүүдэллэх ард олны дунд харьцангуй бага байх шиг байна. Шударга ёсыг бодож хэлэхэд энэ талаар байдал жилээс жилд муудаж байгаа бололтой. Байнга байдаг өвчнүүдээс гадна үе үе дэлгэрэх хурц халдварт өвчин Автономит Монголд зовлон авч ирэх нь цөөнгүй. Эдгээрээс давталт олонтой бөгөөд аюултай нь дэлгэрэх болгондоо мянга мянгаар заримдаа хэдэн арван мянган хүний амь насыгхөнөөдөг цагаан бурхан /ц эц эг/ юм. Гэхдээ цагаан бурхны далайц аажмаар багасч байна. Монголд ирсэн оросууд цэцгийн тарилга хийдэг болсноос хойш уугуул нутгийн хүн ам түүний буяныг амссаар ажээ. Лам маарамбууд ч цэцгийн тарилгаас жихүүрхэхээ больж түүгээр тариулах дуртай, тэр байтугай халдвар дэлгэрсэн үед багагүй хэмжээний үнэ хөлсийг* төлдөг болсон байна. Харин лам маарамба нар цэцгийн тарилгыг өөрсдөө бэлтгэж чаддаггүй нь харамсалтай. Т эд зөвхөн оросуудаас * Жишээ нь, Ховдын хязгаарт нэг удаа тарилга хийлгэхэд нэг лан төлдөг жишиг тогтсон байв. /дайны өмнөх курсээр 1 руб. 43 коп./

44


И.М.Майский

■timoHOMum Монгол XX зууны гауаан дээр

_:хиолдлоор л олжхэрэглэж байна. Автономит Монголд цэцгийн тарилгыг .хстемтэй хийдэггүйгээс уг өвчин бас л хөнөөсөн хэвээр байгаа ажээ. Цэц:^зс гадна бас нийтийг хамарсан өөр өвчин үе үе гардаг байна. Жишээ нь, [918 онд эндхийн суурыисан оросуудын нэрлэдгээр инфлуэнц хэмээх өвчин грон даяар тархжээ. Чухам инфлуэнц гэдэг нь үнэхээр мөн юм уу эсвэл гнагаахын мэдлэггүйгээс буруу нэрлэсэн ч юм уу би хэлж мэдэхгүй байна. Ямар ч болов тэр инфлуэнц гэдэг өвчин 1918 онд монголчуудыг баруун солгойгүй хиаруулсан нь магадтай юм билээ. Заримдаа гэр орноор нь хиаруулж иогцсыг нь амьтан хүн мэдэлгүй гэр оронд нь удаасан явдал ч гарсан гэдэг.

45


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

§ 9. МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛ ОЮУНЫ ТӨРХ

Зан төрхийн назгай байдал. Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн. Энэ назгай байдал байгаль, түүхээс үүдэлтэй юм. Балар эрт цагт монгол нүүдэлчин бүдүүлэг сүргүүдийн хэрэн хэсэж явсан Төв Азийн бэсрэг уулсын байгаль нь хатуу бөгөөд догшин ажээ. Сунагар сүрлэг орон зай, эх газрын эрс тэс уур амьсгал, элс чулуун хөрс, хомс ус чийг, тарчиг ургамал амьтан, амьдралгүй асар уудам цөл энэ бүхэн эдүгээ монгол хэмээн нэрлэгдэх ард түмний мянга мянган жилийн турш оршин байсаар ирсэн байгаль-түүхийн нөхцөл нь байх бөлгөө. Бүхнийгдийлэх оюун мэдлэгийгэзэмшээгүй балар эртний хүн гэдэг амьтан хүчирхэг бөгөөд энэрэлгүй байгальтай зэрэгцүүлэхэд үнэхээр арчаагүй бөгөөд өчүүхэн аж. Түүний байгаа байдал нь хүрхэрэн цалгилах гадаад далайн давалгаанд хөвөн бядан явах нугасны дэгдээхэй мэт ажгуу. Т өв Азийн энэ хягааргүй уудам зай хүнийг эрхшээлдээ оруулан саруул ухааныг нь эзэмшин сэтгэл оюуныг нь айдсаар дүүргэж байсан нь маргаангүй. Байгалийн эсрэг ухамсартай тэмцэх тухай ямар ч яриа байсангүй. Цаг бусын хүчний боол болохоо ойлгосон хүн гэдэг амьтан сөрөх ухаанаа олохгүй байгал ьхойт эхийн өврөөс олдсон үйрдсийг хүртэн тайвширч түүний хштэгнэлийн өмнө үгдуугүй сөгдөн дасаж байсан ньлавтай. Хүний санаа зориг, амин эрчим, өөрийн итгэл, зориг самбаа, ирээдүйн сайхан найдлагыг нь нухчин дарах гэж энд юм болгон эвсэх мэт боловч бас шал өөрөөр хүний билиг оюуныг сул дорой, хэнэггүй болгох, хувь зохиолын нь өмнө хүлцэнгүй номхон байлгах, бор хоногт олсондоо сэтгэл нь цаддаг болгох гэж зориуд дасгаж байсан ч юм билүү. Мууд муухай гэгчээр байгалийн хажуугаар түүхэн үйл явц бас нэмэрлэнэ. Тэр нь; аж байдал, тарчиг, соёлын хөгжил нь боргял, ураг овгоос эхлээд л эзэрхэг ёс ноёрхсон, харийн дарлалд олон жил нухлуулсан бас энэтхэг, төвдийн шашны нөлөөнд мунхарсан энэ бүгд Төв Азийн овог аймгууд түүний дотор монголчуудын сэтгэл оюуны төрх байдалд ул мөрөө үлдээжээ. Зарим нэг онцолж үзэх зүйл байвч даамай шингэсэн аминлаг назгай байдал тэдний жам ёсны дүртөрх болж улмаар эцсийн дүнд монголы ард түмний олон мянган жилийн түүхийг тодорхойлсоор иржээ. Эл назгай байдал европчуудын толгойд үл багтан эдүгээ ч гэсэн таны нүд рүүцоргисоор л.Т а төрийн байгуулал, эдийн засгийн амьдрал, шашин шүтлэг, зан заншил зэргийн алийг нь ч аваад харсан хүлцэнгүй бөгөөд хэнэггүй байдлын илжирхий онгодтой газар сайгүй, хаана л бол хаана учрах болно. Мал дагасан амьдрал дээр илэрдэг шиг тийм байдлыг та өөр хаана ч олж харахгүй байж болно. Монголчууд малчин хүмүүс бөгөөд мал тэдний амьдралын үндэс юм. Тэдний амьдрал үхэл хоёр малтай холбоотой гэхэд ямар ч хэтрүүлэг болохгүй. Иймээс ч тэд малынхаа төлөө юугч, цагхугацааг ч, хүч бололцоог ч, амин эрчимээ ч хайрлахгүй байх нь аргагүй гэж бодогдмоор. Бас мянга мянган жил болохдоо тэд мал маллах малыг хөнөөдөгэлдэв өвчин зэрэг зүйлсийн талаар тэмцэх бүдүүлэг ч болтугай зүй зохистой арга ажиллагаа боловсруулсан байх учиртай гэж бодогдмоор. Гэтэл бодит байдал дээр бид байх учиртай юмны огтэсрэгбайдалтай тааралдах юм. Монголын мал аж ахуйн өнөөгийн хэлбэр туйлын бүдүүлэг байна. Энэ бол хүний гар огтхон ч хүрээгүй балар эртний мал аж ахуй гэж бүрэн утгаар хэлж болно. Мал нь өвөл ч, зун ч хээр талд тааралдсан өвс ургамалаар хооллон бэлчээрлэж байна. Монголчууд өвстэжээл бэлтгэдэггүй, овъёс арвай хэрэглэдэггүй,

46


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

дулаан хашаа байр барьдаггүй, малыг ердөө л “бурханд найдан зоргоор нь” тавьдагаас үхэр, адуу, хонь, ямаа сая саяаараа өвөл хаврын шуурга салхи шороонд үрэгдэж байна. Малыг элдэв өвчнөөс анагаах монголчуудын мэдлэг ч өчүүхэн юм. Тэдний мал эмнэлэг гэдэг нь арчаагүй хар дом төдий бөгөөд ямар нэгэн өргөн хүрээтэй халдвартай, халдваргүй өвчин гарахад эсэргүүцэх ямар ч чадал алга. Ямар сүүхээлэгдээ, оросууд ирж малд тарилга хийж өвчнийг богино хугацаанд арилгаж уугуул олон түмний дунд сайн нэр олж байсан тэр нэгэн цагаас өмнө мялзангаар жилээс жилд өчнөөн төчнөөн үхэр хорогдож хөрөнгө баялагийн нь үлэмж хэсэгт гарз тохиолдоод байхад нутгийнхан юу ч болоогүй мэт огт ажиггүй энэ бол бурхны гэсгээлт гэчихээд хэнэггүй сууж байхав дээ. Монголчууд тэмээг өчнөөн мянган жил унаж эдэлсэн хэр нь тавхайг нь улдахад аргалах аргагүй байсаар өдийг хүрсэн байх юм. Европ сэтгэцтэй хүнд бол энэ мэтийн баримт ёстой толгойд нь багтаж орохгүй зүйл мөн. Гэвч монгол хүн шал өөрөөр боддог, мэдэрдэг. Бид экспедицээ дөнгөж эхэлж Хиагтаас Өргөө орох замдаа нэгэн айлаар ороход хийдээсээ түр хөдөөлж гэртээ ирээд байгаа нэлээд мэдлэгтэй болов уу гэмэр нэгэн ламтай ярилцсанаа санаж байна. Тэрбээр, муу цаг иржээ, гээд 19181919 оны өвөл хатуу болж 250 хониныхоо 150- ыг, 50 үхрийнхээ 10-ыг үхүүлсэн тухай өгүүлэхэд би тосгуулаад танайх яагаад өвс тэжээл хадаж базаадаггүй юм бэ гэж асуухын зэрэгцээ мал сүргээ илүү зохистой арчилж маллавал ашиг унац ихтэй гэх зэргээр ярив. Үүний хариуд сайх лам нэлээд бодлого болж, тамшаалж сууснаа “ бид өвс хадаж заншаагүй л дээ” гэж их л буурьтай үнэмшилтэй хэлэв. Дараа нь хэсэг чимээгүй эрхээ эргүүлж сууснаа ’’бурхан бидэнд өгдөг ч өгснөө авдаг ч юм даа, арга байхгүй, сайн л залбирах хэрэгтэй болж байна даа” гэв. Ламын энэ хэлсэн үг надад эвгүй сонсогдож, үгийг нь ойшоож боломгүй хачин хүн байна гэж гэсэн бодол төрөв. Миний болгоомжлол үндэсгүй байжээ гэдгийг одоо ухаарч байна. Энэ лам ард түмнийхээ ерийн нэгэн төлөөлөгч, харин түүний үгийг монгол хүний дотоод сэтгэлийн хамгийн далд нандин хөдөлгөөнийг гайхамшигтай дамжуулжбуй сонгодог үг гэлтэй. Яагаад гэвэл тэр дотоод сэтгэлийн аминлиг үндэс нь тойрон байгаа байгалийн болон түүхэн нөхцлийн бүх нийлбэрээр хүмүүжсэн мөнөөх назгай байдал байх бөлгөө. Залхуурах зүгээр суух хоёр. Зан төрхийн назгай байдалтай нягт холбоотой байдаг монгол хүний өөр бас нэг шинж байдал бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм. Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш. Шаардлага гарвал /жиш ээ нь, аян жин тээх гэх мэт/ тэрбээр удаан бөгөөд мэрийлттэй ажйллаж чадна. Гай болоход монгол хүн ажил хийхдургүй. Аливаадхүч гаргахыг үзэж чаддаггүй. Айван, тайван утга учиргүй, юу ч хийхгүй байхыг бүхнээс илүүд үзнэ. “хөдөлмөр хүний амьдралын амт шимт нь юм” /Arbeit macht das Leben Suss / гэсэгг германы зүйр үг монгол хүнд зориулагдаагүй төдийгүй энэ үгийг ойлгох змин үндэс түүнд байхгүй ажээ. Тэд орбс “дарга” нарын /өөрөөр хэлбэл худалдааны болон дипломат албаны ®м уу өөр ямар нэгэн хариуцлагатай джил эрхэлсэн хүмүүс/ байнга л завгүЛ, ге>мхөөцөлдөж байгааг хараад дотроо гдйхдаг. Тэдний ойлголтоор бол ажил» хийж буй хүний зэрэг дэв дээш ахих "удам ажил нь багасах ёстой. Бурхан дарга хүнд аливаад сэтгэл зовохгүй, ■дзх, уух, амьдралын сайхныг амсан жирй&х үйл оноосон байх учиртай ажээ. -:з ззрчимлаг залхуурлын үр дагавар нь практик дээр бол ердөө л зүгээр -здал юм. Ийнхүү зүгээр суухыг яланлуяа насанд хүрсэн эрэгтэйчүүд

47


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гауаан дээр

онцгой таашаадаг. Монголд эмэгтэйчүүд, хүүхэд хоёр л ажилладаг. /аргал түүх, гал түлэх, хоол цай хийх, мал саахдээл хувцас оёж шидэх энэ бүгд эмэгтэйчүүдийн нуруун дээр тохоостой байдаг./ Хүүхдүүд / хөвгүүд, охид / хонь мал хариулна. Ийм учраас эмэгтэйчүүд хүүхдүүд амин эрчим ихтэйгээрээ ялгагдах бөгөөд зан төрхийн төрөлхийн назгай байдал тэдэнд багаар илэрдэг. Насанд хүрсэн эрэгтэйчүүд бүр зөв зүгээр суугчид байх нь бүр ёс шиг. Тэмээ юм уу үхэр тэргээр аян жин тээх ажлыг нь эс тооцвол эрэгтэйчүүд бусад цагт нь үнэнхүү зүгээр сууна. Тэр нь, гэрт хэвтэх, цай тараг өрөм эцэс төгсгөлгүй ууж идэх, зусаг ямааны үнэгүй толгойдоо орсон яриа эх захгүй дэлгэх байдлаар илэрнэ. Зуны цагт гэрийн гадаа эмээлтэй морь үргэлж уяатай байна. Тэд явган алхам ч явахгүй. Гэртээ зүгээр хэвтээд уйдахаараа мориндоо мордож саахалтын айлд очино. Тэнд очоод мөн л цай тараг ууна, өрөм иднэ. Гэрийнэзэнтэйдуулсансонссонооярилцана. Гэрийн эзэн мөнөөх зочинтой адил бас л нэг ажилгүй амьтан болохоор хоёул мориндоо мордоод гуравдахь айл руу хурдлана. Тэнд очоод аанай түүх давтагдана. Орой гэртээ эргэж ирээд өдөр сайхан өнгөрүүлсэндээ сэтгэл үлэмж цатгалан унтана. Өглөө босоод дахиад л зүгээрийг хийнэ. Дахиад л эцэс төгөсгөлгүй цай ууна. Дараа нь дахиад л айл хэсэх эсвэл зочин хүлээн авах “ажлаа” эхлэнэ. Өвлийн хүйтэн эхэлтэл ийм л маягаар өдөр хоногийг өнгөрүүлнэ. Өвөл болмогц л хагас өлөн морио хайрлахын эрхээр гэрийн мухар сахина. Энэ үед мал хариулах хэцүү ажилтай золгох учир дуртай ч дургүй ч гэр орны ажилд оролцох болно. Ерөнхийдөө өрх айлыц монгол эр жилийн 12 сарыг завсаргүй зүгээрийг хийж өнгөрүүлэх бөгөөд жилд ганц удаа болдог цагаан cap хэмээх баяр байдаг нь тохиолдлын явдал биш. Өөр баяр байдаггүй. Насанд хүрсэн эрийн амьдрал тэр аяараа бараг тасалдахгүй шахам үргэлжилсэн баяр цэнгэл болчихоод байхад олон баяраар ч яах юм билээ? Цаг бол мөнгө биш. Амьдралын хэв маяг иймэрхүү байхад цаг хугацааны үнэ цэнэ гэдэг юм байхгүйгээр барахгүй, заримдаа цаг хугацаа сөрөг хэмжигдэхүүн болдог. Цагбол мөнгө “Time is money” гэдэг Америкийн зүйр үгийн утгыг баруун европ бүрэн эзэмшчихээд байхад монголын тухайд энэ зүйр үгийг “ цаг бол мөнгө биш” гэж урвуулж хэрэглэх болж байна. Учир юун хэмээвээс монголчууд цагийг ер нь ойшоодоггүй. Ойшоох аргаа ч мэддэггүй. Цаг хугацааны тал дээр монгол хүн бол европ хүн болгон чин сэтгэлээсээ атаархмаар жинхэнэ тоймгүй баялаг эзэмшигч юм. Хэрэв та монгол хүнтэй баасан гаригттэмээн хөсөг хөдөлгөхөөр тохиролцсон бол тзр хөсгийг миний нөхөр нямд юм уу ирэх даваа гаригт л авч ирнэ гэж маш итгэлтэй найдаж болно. Та хэрэв хугацаа хожимдлоо гэжтэр монголд ундууцвал өөдөөс чинь гудиггүй царай гарган : - Би таныг тэр өдрөө явахгүй байх л гэж бодсон шүү гэнэ. Яг тэр өдөр чинь явна гэж тохиролцсон атал явахгүй юм байх гэсэн чинь юу гэсэн үг вэ гэхлээр чинь өөдөөс чинь - Өглөө босоод харсан чинь тэнгэр муухай, үүл ихтэй байсан болохоор таныг явахгүй байх гэж бодсон, яарах юу байх вэ, жилд өдөр мундсан биш гэнэ. Та иймэрхүү тайлбар сонсоод энэ маань мэхэлж буй хэрэг биш, эвгүй байдлаасаа мултрах гэсэн хоосон шалтаг биш, харин мах цусанд нь даамай шингэсэн итгэл үнэмшил гэдгийг өерийн эрхгүй мэдрэх болно. Хөсгийг болзсон хугацаанд хөдөлгөх нь цаанаа учиртай болохыг ойлгох боломж тэр монгол эрд байхгүй, яагаад гэвэл, Жила үнэхээр олон өдөр байдаг. Тэр олон өдөр түүний бодлоор цөм тэнцүу. Монголчуудын дунд цагийг ариг гамтай ашиглах явдлыг маш хоёрдмод биш утгатай шүүмжилсэн хошин үг байдаг.

48


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Н.М. Пржевальскийд газарчилж явсан нэгэн монгол эр “сайн хүмүүс хэзээ ч яардаггүй юм, харин хулгайч дээрэмчин хоёр л яардаг юм*” гэж ярьсан байдаг. Өглөө нүүх болгонд би түргэн хөдөлъе гэж яаруулдаг байсан болохоор намайг үглэх болгонд л манай экспедицийн газарчдын нэг нөхөр ярвайж ирээд л араагаа зуун “яарвал даарна аа хө“ гэдэг байж билээ. Германий нэртэдийн засагч В.Зомбарт “Орчин үеийн капитализм” номондоо Испанийн аж ахуй соёлын хоцрогдлыг тодорхойлсон санаагаа илэрхийлэн бичихдээ “эндхийн төмөр замын станцууд тэр болгон цагтай биш байна” гэсэн баримт дурьдсан байдаг.'Цаг хугацааны ойлголтыг огт мэдэхгүй Автономит Монгол шиг орны тухайд Зомбарт юу хэлэх байсан бол? Монголын зарим ноёд, дээд ангийн лам нарын гэрт европ маягийн цаг байх нь манай орос нутгаас ирж буй сүүлийн жилүүдийн нөлөө юм. Харин монголын өргөн олон түмэн одоо ч гэсэн тоолох ганц ч аппарат үгүй л байна. Түүний хэрэгцээ байхгүй байгаа нь илт. Тэр байтугай монголчуудад бидний ойлгодогуртбогинын хэмжүүр, тууш зайн хэмжүүр байхгүй л байна. Гайгүй сайндаа л уртыг алдаар хэмжиж байна. Алд гэдэг нь ойролцоогоор нэг сажень болох бөгөөд хэмжиж байгаа хүний өндөр намаас шалтгаалан хэлбэлзэх нь мэдээж. Ямар ч байсан энэ бол хэмжүүр л дээ. Алдаас цааш юу ч байхгүй байна. Учир нь, алд гээд дараа нь тууш зайн хэмжүүр гэвэл өртөө зайг хэлж болно. Өртөө бол шуудангийн замын буудал маягийн юм. Нэг өртөө 12-60 бээрийн хооронд хэлбэлзэнэ. Учрыг нь олох гээд үз л дээ! Монголчууд маань хэдийгээр орос хятад хоёрын мөнгөн тэмдэгтийг боломжтой хүлээн аваад хэрэглэж байгаа хэр нь оросын ч, хятадын ч тууш зайн хэмжүүрийн талаар ямар ч ойлголтгүй байна. Эхлээд харахад сонин мэтболовч энэбаримтмааньмөнөөхл цагхугацааны үнэ цэнэгүй байдгаар тайлбарлагдаж байна. Монголчууд алсын замд гарахдаа хэзээ хүрэхийгтөдий л сонирхдоггүй. М орьтэмээхоёрынальнэглтэднийгхүрэхгэсэн газартнь хүргэнэ. Харин хэдэн цагийн өмнө, хойно хүрэх нь монгол эрд ялгаагүй. Жилд өдөр хоног олон, яарах хэрэг байхгүй гэх. Монголоор аялахад хэдий урт зам туулахаа урьдаас мэдэхэд их хэцүү, байсны учир энэ ажгуу. Бидний хүрэх газар аль хэр хол бэ? гэсэн асуултын хариуд монгол хүн, “хол”, “ойрхон”, “иххолгүй”, “сайн мориорөдрийнгазар”, “хоёрхоногийн газар” гэх мэтчилэн туйлын тодорхойгүй зүйл хэлнэ. Хэрэв санаа авахуулах маягаар асуувал гайгүй ойлгож байгаагаараа “нэг өртөө” гэж хэлэх боловч асууж буй хүндээ чухам 12 бээр явах болж байна уу, 60 бээр явах болж байна уу гэлэг нь бас л тодорхойгүй хэвээр үлдэнэ. Хир буртаг, цэвэр бус байдал. Соёл багатай ямарваа хүний нэгэн адил монгол хүн хир буртаг, цэвэр бус байдал дунд аж төрнө. Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй. Тэр rap нүүрээ хүйтэн усаар хааяа угаасан болно, биеэ хэзээ ч угааж үзээгүй. Ийм учраас арьсанд нь зузаан хатуу хир тогтно. Өмсөж байгаа дээлээ бас л угаахгүй. Дээлээ урагдатал нь тайлахгүй өмсөнө. Аз болоход монголчуудын хувцас хийж өмсдөг хятадын даавуу эдэлгээ муутай, жилээс хэтэрдэггүй болохоор тэд арга буюу жилд нэг удаа цамц өмд дээлээ нэг сольно гэсэн үг. Ердийн цагт монгол хүний дээл тостой, хөлстэйн дээр энд тэндгүй онгорхой цоорхой байна. Хир хөлс хоёр нь хутгалдаад монгол хүнээс хачин эвгүй үнэр ханх тавьхад зангий нь мэдэхгүй хүн өөрийн эрхгүй зэвүүцнэ. Гэр оронд нь цэвэр бус байдал юм болгонд нь ажиглагдана. * Н.М.Пржевальский. Четвертое путешествие. стр. 496

49


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Сав суулгаа огт угаадаггүй болохоор мөн л зузаан хир тогтсон байна. Цагаан тос нь үс хялгастай, чулуутай, байгалийн бусад хольцтой байх нь ямагт. Сүүнд нь бас л нэг ойлгомжгүй юм байх бөгөөд цай уусан аяганы ёроолд тэр нь цайны шаартай хамт нэвсийнэ. Энэ дурьдсан байнгын цэвэр бус байдлаа монголчууд үл тоох бөгөөд харин ч сайн зүйл буян гэж үзнэ. Монгол хүн болгон жаргалтай буянтай байхыг мөрөөддөг учраас тэд цэвэр бус байдлаа сайрхан түгээх гэж мэрийнэ. Цэвэр бус байдалд хэт дассанаас хүн амын дунд түүний уршиг таригдах нь мэдээж. Цэвэр бус байдал нь арьсны болон нүдний өвчин гарахын шалтгаан болдог тухай дээр өгүүлсэн. Хирээ хадгалах нь бас олон янзын шимэн сорогч хорхой үржих үндэс болно. Бөөс монгол хүнийг гэмгүй л хазаж байдаг гэнэ. Монголчууд байнга биеэ маажна. Элдэв хорхой шавьжийг маш дадмаг барих боловч буддагийн шүтлэгээр аливаа амьтныг алжустгаж болохгүй тул зүгээр л эргүүлээд газартавьна. Монголоор аялахад хамгийн хүнд зүйл бол шимэн сорогчдоос өөрийгөө хамгаалах явдал байсан ба манай экспедицийнхэн уутан хөнжилтэй явсандаа шимэн сорогчдын аймшигтдовтолгооноос аврагдаж байлаа. Нөгөөл балар эртний цэвэр бус байдлыг юман чинээ санадаггүй учир ямар ч ичиж зовох юмгүй хаана ч хэний ч дэргэд хамаагүй өтгөн шингэнээр бие засна. Автономит Монголын нийслэл хотын гудамжинд хүртэл та “бүргэдийн суудал үзүүлэх*” хачин үзэгдэл (“бүргэдийн суудал” гэдэгхэллэгӨргөөд суухОросын анхны консул ноён Шишмаревын нэгэн албан бичигт байдаг**) харуулах эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй газар дээр нь тааралдах болно. Харин Өргөөд хааяагүй тэнүүчлэх олон золбин нохой л хотыг монголчуудын энэ чамин заншлын хор уршгаас аварна. Харанхуй бүдүүлэг ба мухар бишрэл. Монголчуудыг соёл боловсролын салбарт богино хугацаанд үсрэлт хийнэ гэж найдвал туйлын уучлашгүй хөнгөмсөг явдал болох нь урьд өгүүлсэн зүйлүүдээс тодорхой байна. Үнэхээр ч монголчууд гайхалтай харанхуй бүдүүлэг байна. Төр улсын жолоо залуур хавиар явдаг дээд ангийн лам зарим ноёдыг эс тооцвол Автономит Монголын бусад бүх оршин суугчид дэндүү арчаагүй байдалтай байна. Дундажийн монгол эр хэдэн мал, нүүдлийн амьдралын ойр зуурын төвөггүй хэвшлээс өөр юу ч мэдэхгүй байна. Тэр өнгөрсөнөө мартаж, ард түмнийхээ түүхийн тухай өчүүхэн ч ойлголтгүй байна. Дундажийн монгол хүн улсын нутагг энд тэндгүй байгаа хуучны дурсгал, эртний булш, хот балгас гэх мэтийн зүйлийн талаар хэлэх юмгүй байна. Бичиг мэдэхгүй байна./хүн амын дөнгөж 1,0 хувь нь монголоор уншиж бичиж байна./. Хошууныхаа нутгаас гарч үзээгүй байна. Өргөөг холын хол орших холын хол оронд байдаг мэтээр төсөөлж байна. Дэлхийд монгол улсаас өөр юу байдгийг зүүдэндээ ч хараагүй байна. Тэр дундажийн монгол эр ертөнц дээр Эзэн Хаан, (Хятадын богд хаан) бас Цагаан хаан байдгийгдуулах нь дуулжээ. Харин тэдгээрийн эзэмшил газар чухам хаана байдаг, тэр газар дээр чухам ямар хүмүүс оршин суудаг, ямар ёс заншил, дэг журам тэнд ноёрходог зэргийн асуудлууд тэр монгол эрийн толгойд орж байсангүй. Иймэрхүү зүйлийн тухай бодох, өнгөрсөн жилийн газрын гарцны тухай бодох түүнд адил ажээ. Жирийн монгол биш, харин нэрд гарсан, Эрдэнэ Зуугийн хувилгаан, монголын шашны ихэс дээдсийн нэг, намайг айлчилж очиход надаас Цагаан Хааны бие лагшин тунгалаг биз * Монголоор бол “майхан шаах” гэдэг. /Ц.О/ **Өргөөд суух Оросын настангууд, 25-30 жилийн тэртээ энэ “бүргэдийн суудал үзүүлэх” гэдэгтэй холбогдсон дипломат маргаан дэгдсэн түүхтэй юм гэж хуучлав. Тэр үеийн Өргөөнд сууж байсан оросын консул яагаад ч юм гудамжинд


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

дээ гэж асууж байлаа. 1919 он болчихоод байхад ийм яриатай байх нь сонин байгаа биз дээ. Харанхуй бүдүүлгийн хажуугаар өчнөөн төчнөөн маш хачин мухар бишрэлийн утгагүй яриа тааралдана. Жишээ нь, хуучин Ховд хотын балгасны ойролцоо байх монголчууд: энэ балгас буг ихтэй, тэд шөнө болохоор шуугилдан, хоорондоо юм ярина, манаачийн харангыг дэлдэнэ* гэж ярьдаг гэнэ. Монголчууд газар ухахыг маш аюултай, гай авч ирнэ гэж ярина. Манай экспедици Чингисийн монголын эртний нийслэл Хар Хуримын балгасны ойролцоо буудаллаад байхад ойр хавийн монголчууд цугларан ирж биднийг балгас ухах гэж байгаа юм биш биз гэж айж болгоомжилсон байдалтай асууж байв. Ийнхүү асуух далимдаа тэд, 10 жилийн өмнө энд оросууд ирж газар ухаж төнхөөд түүнээс болж манай нутагт их олон мал үхэж хорогдсон гэж байлаа. Өөр нэг газар бидэнд газарчилж явсан нэг монгол эр эртний нэг булшинд алт, эрдэнэс нуусан гэнэ гэж дуулсан нэг халх эр түүний мөрөөр хөөж булш ухаад үнэхээр алтан эдлэл олсон боловч төдий л удалгүй хүүхдүүд нь цөм гай дайрч үхсэн гэнэ билээ гэжярив. Бас монголд тоймгүй олон байх “онгон догшин” газрын мод огтлох багагүй аюултай, яагаад гэвэл үүнээс болж ган, зуд болдог, хүүхэд олноор үхдэг өөр бас олон аюул дайрдаг гөж ярина. Заяын Шавийн ноён Жаа бэйсийн хүүхэд гэнэт нас барсан.явдал монгол дахь орос банкны Заяын Шавид байх Хэлтсийнхэн Гурван жилийн өмнө шүтлэгтэй газраас мод огтолсноос болсон гэж тэр хэлтсийхэнд гомдлын бичиг явуулсан гэж ярина. Монголчууд чөтгөр байдаг гэж итгэдэг. Тэр чөтгөрүүд нь шөнийн харанхуйд үүгээр түүгээр явж хуурамч гал гарган замаар яваа хүнийг төөрүүлдэг гэж ярина. Тэд бас хутагт, гэгээн хүнд нисэж ирдэг далавчтай луу байдаг гэсэн ярианд итгэнэ. Тэд лам нар тарни уншаад бороо хариулдагтэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийгтүргэн юм уу удаан болгодог гэлцэнэ. Би Нарванчин гэгээний тухай сонин яриа сонслоо. Юу гэвэл тэр гэгээн хятадын худалдаачинд мөнгөний өртэй байжээ. Тэгээд өрөө төлөх хугацаа ойртмогц нарыг аргамжиж цагийн эргэлтийг зогсоож байсан чинь айж сандарсан ардууд өрөнд төлөх ёстой мөнгийг нь цуглуулаад бэлхэн болгоотохсон чинь зальтай гэгээн аргамжаагаа тайлж нар эргэдгээрээ эргэж байгалийн жам хэвийн байдалдаа орсон гэнэ билээ гэж ярив. Ажигламтгай, сониуч зан. Гайхмаар ажигламтгай байдал бол монгол хүний шинж гэлтэй. Монгол хүн ердийн хуримтласан сэтгэгдлээр ядмагболоод ч тэр үү эсвэл ямар ч ачаалалгүй байдаг эмнэг онгон ухааны нь тусгаж авах чадвар дэндүү их болоод ч тэр үү ямар ч болов европчуудьгн огт анзааралгүй өнгөрөөжболох юмыгТөв Азийн бэсрэгуулсын хагас зэрлэг энэ нүүдэлчин л гярхай харах чадвартай юм билээ. Монгол хүний нүд цаанаа нэг онцгой. Аливаад их нүдтэй. Айлын олон хонинд нийлсэн өөрийн олон хонийгандахгүй ялгажавна. Тавхайны нь мөрөөр өөрийнхээтэмээгтаньдаг. Европчууд гудамжаа анддаггүйн адил хязгааргүй ээрэм тал, элсэн манханд төөрхийг мэдцэггүй. Заримдаа бүр ер бишийн юм уу гэмээр гярхай. Жишээ нь, Завхан голоор нутагладаг 1000 тэмээтэй нэг баян монгол эр тавхайны нь мөрөөр ил бие засаж суусан нэгэн эмэгтэйг морин тэргээрээ дайрчихжээ. Тэгээд монголын засаг захиргааныхан энэ талаар зүйн дагуу албан ёсны эсэргүүцэл явуулсан аж. Гэтэл Шишмарев хотын гол гудамжинд “бүргэдийн суудал үзүүлж” буй хүний амь насыг хариуцах баталгаа өгч чадахгүй гэжээ. Удаан хугацаанд' олон удаа дипломат бичиг харилцан солилцсоны эцэст оросын консул болон орос хүмүүсийг тусгай гудамжаар явуулж байх мөн түүнчлэн гудамжинд “бүргэдийн суудал” үзүүлэхийг монголчуудад хориглох шийлвэр гаргаж байсан түүхтэй ° аж. * А.М.Позднеев, Монголия и Монголы. т. I, стр. 339

51


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

тэмээ бүрээ таньдаг гэж ярилцах юм. Монголчуудын энэ авъяас чанар нь тэдний дунд амьдарч буй гадаадын хүнд /орос хятад хүнд / нэр хоч гарамгай онож өгдөгөөрөө бас ялгарна. /гадаадыхныг жинхэнэ нэрээр нь асууж сурвал нутгийнхан ойлгодгүй/. Жишээ нь, германы нэг том пүүсийн Өргөөд байх итгэмжлэгдсэн орос төлөөлөгч “чёрт” гэж их хараадаг байсныг дор нь өлгөж аваадл “ Чортгуай” гэжавгайлжэхэлсэнбайдаг. Басоросын нэгхудалдаачин монголд анх очихдоо шилүүсэн малгайтай очиж ээ. Тэгээд л маргаашнаас нь “цагаан малгайт” нэр авч тэр нэртэйгээ явсаар нутаг буцсан гэлцэнэ. Бас хоолойдоо хагалгаа хийлгэж мөнгөн гуурс тавиулсан нэг орос худалдаачин бас л “мөнгөн хоолойт” нэртэй байсаар нутаг буцсан гэдэг. Иймэрхүү жишээ олныг дурьдаж болно. Монголчууд бас маш сониуч . Ёстой л хүүхэд шиг. Оросын нэгэн худалдаачин хээрийн үйлдвэр дээрээ байхад нь эхнэр нь араас нь очиж гэнэ. Тэгсэн чинь хавь ойрийн хүмүүс орос эхнэрийг үзэх гэж өдөржин гэрээр орж гарч заримдаа бүр орос эхнэрийн өмссөн хувцас малгай, алчуур зэргийг гараараа имэрч үзэж байсан гэж тэр эхнэр хожим нь Өргөөд ирээд ярьж байв. Тэд орос эхнэрийг үзэхийн тулд бүр 30,40,50 бээрийн тэртээгээс мориор зориуд давхиж ирсэн байгаа юм даа. Монголчууд өөр хоорондоо уулзхаараа сонин юу байна гэж яриагаа эхэлдэг. Тэгээд соноссон дуулснаа хоёулаабүгдийгдэлгэдэг. Биднийгзамд явжбайхад нутгийн сониуч хүмүүс бидэн дээрбайнгал шавдаг байлаа. Хээр давхиж яваа нутгийн монгол манай экспедицийн ачаа хөсөг явж байгааг алсаас харсан л бол тэр доороо бидний зүг хурдлана. Тэд бидэн дээр давхиж ирээд л амар мэнд асууна. Биднийг ямар улс вэ гэж мэдэхийг оролдоно. Тэгснээ хаанаас хааш явж байна? Ямар хэргээр яваа вэ? гэх мэтийн олон асуулт тавьж зохих хариулт сонсоод ярих юмтэй болсондоо баярлаж нөхөдтөө дуулгахаар тэр доороо л эргээд онгон ногоон тал руугаа давхиж одно. Ийм маягийн уулзалтыг бид олон үзсэн. Тэд орой үдэш манай майханд тал талаас ирнэ. Гал тойрч суугаад бидний алхах гишгэх, хөдлөх болгоныг дагаад хүүхэд шиг нүд цавчирахгүй ширтэнэ. Заримдаа эдгээр зочинд оройн хоол цайнаасаа илүүч-лэн өгч яриа өдвөл тосож аваад жолоогүй мэт энэ тэрийн тухай ярьж гарна. Бас сониуч зангаа үзүүлжөгнө. Яриагаа өндөрлөөд мориндоо мордоод тал тал тийшээ гарахдаа, их баян /өдөр болгон нэг хонь гаргадаг/ сонин маягийн хампаан ирсэн байна, худалдах бараа байхгүй гэнэ, зөвхөн л олон юм асуугаад “бичиж аваад” байх юм, бас “газар нутаг сонирхох” юм гэсэн яриа бусаддаа дуулгахаар давхиж одно. Энэ “монгол цахилгаан шуудангийн” ачаар манай экпедицийн тухай мэдээ бидний очих газарт биднээс хэдийнээ түрүүлээд хүрчихсэн, бидний очихыг хүлээж байсан байдал цөөнгүй ажиглагдаж байлаа. Ер нь монголын тал нутаг уудам цөл хээр боловч ямар нэгэн мэдээ уугуул нутгийхны яриасаг, сониуч байдлын ачаар гайхалтай түргэн тардаг юм билээ. Бодь сэтгэл, зочломтгой зан. Монгол хүний зан төрхийн ихээхэн сэтгэл татам чанарттэдний хөгжилтэй бодьсэтгэл, зочломтгой зан багтна. Та хөмсөгзангидсан дүнсгэр монгол эртэй хэртэй бол тааралдахгүй. Монгол хүн дүрс хийн уурлах, муухай хараах /муухай хараахын тухайд оросуудаас дутахгүй/, заримдаа бүр нударга зөрүүлэхээс ч буцахгүй, харин дуугаа хурааж царайгаа барайлгаж суух нь огг үгүй. Зан аашаа хувиргах нь их огцом заримдаа хорвоог эргэтэл харааж байснаа ердөө морь эмээллэх зуур юу ч болоогүй юм шиг, дүрэлзэж байсан уур хилэн нь гэнэт аядаж духны нь атриа арилж нүдэнд ньхөгжилтэй мишээл гялалзан удалгүй найрамдан сугадалцана. Том хүн биш, хүүхдүүд шиг л сэтгэгдэл танд өөрийн эрхгүй төрүүлнэ. Гэхдээ л дүрс хийн уурлах нь ховор. Монгол хүн ер нь л хөгжилтэй бодь

52


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

сэтгэл өвөрлөж хаш цагаан шүд яралзуулан бусдыг дооглож бусдад дооглуулж тачгинтал хөхөрч цэлийсэн талаар морин дэл дээр цээл хоолойгоор хээр талаасаа ч илүү өргөн айзам уртынхаа дууг дуулан хорвоог баясгана. Энэхэн үед нь харсан хүнд ямар нэгэн салмааргүй сэтгэл долгилуулсан сонин мэдрэмж төрөн алс тэртээ өнгөрсөн үеэ аль хэдийнээ булшлагдан сураггүй болж олон зууны боржин хавтан дор дарагдсан ч сэтгэлд үлдээсэн ямар нэгэн алсын цуурай, ямар нэгэн дагжуулсан бүдэг бадаг сүүдэр энэ бүхнээ мянга мянган жилийн тоосыг нэвтлэн харах мэт болно. Монгол хүний зочломтгой заншил бүр ч гойд. Монгол айлд орсон хэнийг ч эелдэг сайхан хүлээн авна гэдэгт итгэлтэй байж болно. Зочныг гэрт ороход бурхан тахилын ойролцоо /нүүдэлчний гэрийн “улаан булан”/ суухыг урин гэрийн эзэгтэй цай аягалахад гэрийн эзэн хөөрөг барьж тамхилна. Зочин хөөрөгтэй тамхинаас чимхийг авч үнэрлэх ёстой. Эс тэгвэл гэрийн эзнийг басамжилсан хэрэг болно. Зочин бас хөөргөө хариу барьжтамхилах учиртай. Ингэсний дараа зайлшгүй яригдах “сонин сайхан зүйлээ” харилцан ярилцана. Зочин уг айлд анх удаагаа орж байгаа бол гэрийн эзэнд хадаг барина. Хадгийг монголд маш өргөн дэлгэр хэрэглэнэ. Хадаггүйгээр мөн түүнчлэн бэлэггүйгээр алхам ч гишгэх арга байхгүй. Энтэй цэнхэр хадаг нь хүмүүс бие биендээ хандаж буй эвийн бэлэгдлийг илэрхийлэх бөгөөд хадаг урт байх тусмаа чанар сайтай буюу гүн хүндэтгэлийн илэрхийлэл болно. Хадаг бас арилжаа наймааны явдал дээр бутархай мөнгөний үүрэг гүйцэтгэнэ. Энэ тухай хойно яригдах болно. Зочломтгой заншил аян замын хүмүүсийн ажлыг хөнгөвчилнө. Холын замд яваа юм уу, мөргөл хийж яваа аливаа хүн орон майхан, хоол хүнс зэрэг амин чухал зүйлийн талаар яах билээ гэж бодохын хэрэггүй гэдэгт итгэлтэй байж болдог. Явуулын хүн хаана ч ямар ч айлд орсон цай хоолоор зочлоно. Ор дэр засаж хоноглуулна. Бас өглөө явахад нь боов боорцог замын хүнс болгон өвөртлүүлнэ. Ийм учраас монгол хүн замд гарахдаа ямар нэгэн тээшгүй ёстой л нүүдлийн шувуу шиг явцгаах нь олонтаа. Биднийг Туулын орчмоос Орхон орох замд аятайхан зантай эхнэр нөхөр хоёр араас хөөж гүйцэж ирсэн юм. Тэд бидний ачаа хөсгийн бараанд хэдэн хоног хамт явсан учир тэднийг баахан ажиглах боломж надад олдсон юм. Тэд уг нь Өргөөгөөс гарсан, Эрдэнэ Зууд мөргөх гэж яваа гэнэ. Мөргөлчид маань ямар ч ачаатээшгүй зөвхөн л хойд бүүрэгнийхээ ард баадагнаж ганзгаар даруулсан гоёлын тэрлэгнээс өөр /мөргөл хийх үедээ гаргаж өмсөх шинэ тэрлэг/ юу ч байсангүй. Max боовбяслагөрөм альньч байхгүй, басцай уухаягач байхгүйявахад нь би гайхаж /Өргөөгөөс Эрдэнэ Зуу хүртэл 400-450 бээр байдгийг бод л доо/- та хоёр ийм хол замд яагаад ингэж юу ч үгүй явахыг зориглож чадав аа гэж асуухад үнэхээр гайхсан маягтай: -тэгэлгүй яахав, ямар зам дагуу айл байхгүй биш гэв. Тийм дээ. Бид өөрсдөө ч гэсэн Авто-номит Монголоор аялж явахдаа монголчуудын зочломтгой зангийн буяныг бишгүй л хүртэж явсан даа. Энэ талаар надад хамгийн сайхан дурсамж үлдсэн юм. Заримдаа бүр сэтгэл догдлом явдал ч тохиолдож байлаа. Жишээ нь, манай экспедици Орхон голын хөндийд эртний Хар Хүрэм хотын балгасны дэргэд буудаллаж байгаад тэндээсээ нүүх гээд зэхэж байсан үед болсон тийм нэг явдлын талаар арай дэлгэрэнгүй бичих хорхой хөдлөөд байна. Тэр агшинд тэмдэглэлийнхээ дэвтэрт бичсэнийг одоо дурьдая: “ Манай ачаа хөсөг хөдөлхөд бэлхэн болчихоод байтал бидэнтэй танилцах гэж урд өдөр нь ирсэн нэгэн монгол давхиж ирээд манайд очиж цац зооглооч гэж урьдаг юм байна. Тэнгэр базаахгүй, бас бороо шивэрч байсан болохоор татгалзаж чадсангүй. Явлаа. Урьсан гэрийн эзний гэр пигдүүрэн хүнтэй байв. Тэд цөм л тэр айлын хүмүүс, зарим нь тэдний ойр холын садныхан байв. Хүүхэд эмэггэйчүүд олон байв. Эмэгтэйчүүдийн дотроос гэрийн

53


И.М.Майский

Автономит Монгол X X зууны гараан дээр

эзний охин гэж 16-тай ягаахан хацартай инээмсэглэсэн дүрэлзсэн хар нүдтэй өтгөн толь хар үсэндээ улаан лент уясан хөөрхөн амьтан бусдаасаа онцгой нүднээ тусна. Тэр охин ёстой л талын цэцэг мэт харагдах агаад түүнээс хаврын цэвэр салхи эх - газар шорооны ариун үнэр сэнгэнэнэ... “Заншил ёсоор гал тойроод сууцгаалаа. Улам л хөгжилтэй болж байв. Биднийг цай сүү тараг айраг шимийн архиар сайхан зочлов. Сэтгэл сэргэн ааш зан улам л сайхан болцгоох^ байв. Экспедицийн зарим ажилтан халж эхлэв бололтой, бидний бараа бологчдын дотроос нэг залуу гэрийн эзний охин руу хараа сунган: дэлхий дээр Америк, Африк, Европ, Австрали, Монгол гэсэн таван тив байхаас хамгийн сайхан нь Монгол гээд л баруун гарынхаа эрхий хурууг гозойлгон авч гарлаа... ‘Тэртадууны сүүлээр хийсэн хоёр чавхдастай уртхийл маягийн бүдүүлэгдүү хоёр хөгжим байх харагдна. Хөгжмөөрөө тоглохыг би хүссэнд гэрийн эзэн хүү хоёр хуурдаж мөнөөх хөөрхөн охин маань дуулж гарав. Түүний хоолой цэвэр бөгөөд шингэн. Хуурчид маань монголдоо ховорхон болов уу гэмээр сайхан хуурдаж өвөрмөц гоё гурвал болон тоглоно. Охин тэр дууг надад зориулан шууд өөрөө зохион дуулсанд би хачин гайхах баярлах хоёрыг хослуулан суулаа. Тэр чухам юу дуулсан бэ гэвэл : Эргийн хоорондох голын ус нь Эргэж гэдэргээ урснаа хөө Урсгалыг сөрөн алсыг харвал Харь нутгийн дарга гуай нь Харагдаад байнаа нүднээ хөө Давталт! Хүнхэр шаазан хуланд нь Хөөсөрсөн айргаа сөгнөлөө бид Зочин гийчин та нартаа Зоог идээгээ барилаа бид Саа хүрээтэй шаазан тавганд Сайхан гурилын буузыг барилаа хөө Давхар даавуун майхныг Давхраа нүдтэй дарга нь Даамай хоёр өдөр дэрвүүллээ хөө Эргээд дахиад харсан чинь Эвхээд буулгасан байлаа хөө Ингээд ирсэн дарга гуай нь Эргээд явдаг байжээ хөө Энэ өдрийн үдэлт шиг Ирээдүйн бидний учрал Баясалтай бөгөөд хөгжөөнтэй Бат сайхан орштугай! Миний сэтгэл ихэд хөдөлж тэр хөөрхөн охинд 25 рубль бэлэглэв*. Охин маань хонгорхон царайгаар инээмсэглэн өгсөн мөнгийг авснаа........ Бурхан минь! гараа өвөр лүүгээ явуулаад бөөсөө сурамгай барьж аваад үүд рүү шидэх ньтэр ... * 25 рубль I дайны өмнөх ханшаар бол 10 лангийн хоёр ембүү гэсэн үг. /Ц.О/

54


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

“Хайран монгол миньдээ” Энэ завшааныг ашиглаад монголтой харилцдаг орсуудын дунд нэлээд дэлгэрсэн алдаатай үзэл бодлыг нядаая гэж бодож байна. Юун хэмээвээс; Өргөөд суух миний эх орон нэгт зарим хүн монголчууд зочлох заншлаа хэрээс хэтрүүлээд европчуудын нүдэнд шал эрэмдэг амьтад болж харагдах нь буй гээд тухайлбал, гэрийн эзэн хоноглож буй зочиндоо эхнэрээ юмуу охиноо өвөртлүүлэх нь олонтаа байдаг мэтээр ярьдаг, Автономит Монголын амьдрал ахуйн талаар бүтэн жил хийсэн миний ажиглалтаар энэ яриа нотлогдохгүй байгаа юм. Ялангуяа онцгой хүндтэй өндөр хэмжээний зочин хоноглоход иймэрхүү зарим нэг тохиолдол байж болох л юм биз. Бас архи ууж согтсон анд хоёр эр хормын зуур эхнэрээ сольж өвөртөлдөг гэсэн яриа байдаг бололтой. Үнэн худлыг мэдэхгүй надад эргэлзэх үндэс ч алга л байна. Гэвч эхнэрээ юм уу охиноо хоноглож буй жирийн зочинд өвөртлүүлэх нь өргөн дэлгэрсэн үзэгдэл мэтээр ярихын тухайд бол тийм явдал өнөөгийн Автономит Монголд байхгүй гэж би бардаагаар хэлэх байна. Энэ нь сайтар судлагдаагүй байгаа зарим бага ардтүмний зан зуршлыг хялбархан хамарч авдаг нөгөө эртдээр үеээс дамжсан яриа юм уу домог төдий л зүйл байх.

Эрэгтэй эмэгтэй хүний харилцаа. Дээр яригдсан заншил гэгчийг үгүйсгэхдээ би нөгөө талаас нь монгол дахь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны байдал иймэрхүү маягийн төсөөлөл, домог гарахад аятайхан хөрс болж болохыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Маш эрт цагт энэ харилцаа нэлээдхатууширүүн зарчимаар зохицуулагдаж байсан юмуугэмээр байдаг. Чингэс Ханы “ ИхЯсаа” хэмээххуульзүйлийн дэвтэртл гэхэд шалигбуруу харьцал үйлдсэн этгээдийг цаазаар авдаг байсан. Дөрөвдүгээр Инокенти ламын далгавараар 1246 онд нууцлагдмал “Татар” оронд ирж байсан Франкчуудын лам Иоан План Карпины бичсэн зүйлд ч энэ тухай бий. Тэрбээр замын тэмдэглэлдээ: “ Монголчуудад зөвхөн буруу харьцал төдийгүй садар самуун этгээдэд ч хороох ял оноож байжээ” гэж шууд бичсэн байдаг*. Тэр үеэс хойш их цаг хугацаа улирч өнөөдөр бид шал өөр зүйлтэй тааралдах болжээ. Монголын, ялангуяа дээд ангийхны дотор бэлгийн амьдрал их эрт эхэлдэг ажээ. Жишээ нь, ноёдыхны дунд энэ амьдрал заримдаа 8-9 наснаас эхэлдэг нь тэдний ураг зэхийрэхийн гол шалтгаан болдог бололтой. Гэвч эгэл жирийн хүмүүсийн дунд байдал арай дээр байдаг аж.. Албан ёсоор гэрлэх явдал 15-16 наснаас эхлэх боловч /гэрлэгсдийн ихэнх нь 17-19 настан байх бөгөөд залуу хосын нас ойролцоо/ залуу үеийхнээс дэндүү олон хүн хориотой алимны амтыг хуримлах наснаас өмнө зээгэж авчихсан байдаг ажээ. Монголын эмэгтэйчүүдийн дотор 14-15 настайдаа ээж бологсодтааралдана. Монгол эмэгтэй, өөр хаана ч байхгүй тийм өвөр султай. Бүсгүй хүний нэр төр, журамт ханийн ёс, гэр бүлийн буян хишиг гэх мэтийн орос бидний мэддэг ухагдахуун мөн энэчлэн орос бидний сайн мэдэх атаа жөтөө монголд төлөвшөөгүй байна. Би монголын эрх зүйг тодорхойлох санаатай материал цуглуулжявахдаа /эл номын “төрийн байгуулал” гэсэн бүлэгт үз/ учир сайн ойлгох хүмүүсээс хүчингийн хэргийг яаж шийтгэвэл зүйтэй вэ гэж асуухад тэд ерөөсөө л түгдрээд хариу хэлж чаддаггүй байлаа. Харин нэгэн номтой байрын ламаас асуухад: “Заа да манайд ч ийм гэмт хэрэг байдаггүй юм шүү дээ; манай хүүхнүүд ердөө ч татгалзадгүй амьтад шүү дээ” гэж илэн далангүй айлдаж билээ. * Н.М..Карамзин. История Государтсва Российского., т. IV., гл. I

55


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Ховдын хязгаарын монголчуудын заншлаар бол өөр хүнтэй самуурсан эхнэрийн нөхөр нөгөө самуурагч этгээдийн /үйлдэл дээр нь барьсан бол/ эмээлтэй морийг нь заргүй аваад л чимээгүй нам гүм болдог гэнэ. Бутач хүүхэдтэй байхыг шившиг гэж үздэггүй, тэр хүүхэд эхийнхээ гэрт өсч хүмүүждэг болохоор энд охидууд баруун солгоогуй “нүгэл” үйлддэг аж. Гэр бүлийн гадуур олдсон хүүхдийн талаар иймэрхүү уучлалтай байх нь яс угсаа муудах аймшигт байдал нүүрлэхийн цондон бололтой. Янхан болох явдал. Монголд бүрэлдэн тоггсон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зүй бус харилцааны нэг уршиг бол ихэд дэлгэрсэн янхан болох явдал юм. Тийм ээ. Ямар ч хачин юм шиг бодогдсон балар эртний, мал дагасан энэ ардтүмнийдунд янхан болохявдал иргэншсэн европын хамгийн “ялзарсан” үндэстнүүдийн дунд байдгаас их биш юм аа гэхэд ямар ч болов бага биш байж болох юм. Монголд янхан буй болох явдал бий болсны бурууг хятадуудтай холбодог. 1911 оны хувьсгал хүртэл манжийн засгийн газар Монголд хятад эмэгтэйчүүд нэвтрүүлэхийг хориглож байсан./Г агцхүү Ховдыг л онцолж үзэж байсан./ Ийм болохоор халхад байгаа хятад хүн ам энд олон жил болж буй дан эрэгтэйчүүдээс /тэдний тоо үлэмж гэдгийг бид мэдэж байгаа шүү дээ/ бүрдэж байгаа юм. Ийм байдлын зүй ёсны үр дагавар нь хятад хүн монгол эмэгтэйтэй түр зуурщм холбоо тогтоосон, монголд эмэгтэйчүүд янхан болдог энэ хоёр явдал юм. Одоо Өргөө, Улиастай, Ховдод, ер нь хаа сайгүй, арилжаа наймааны сонирхлоор хээрталаар нэг шидэгдсэн мянга мянган хятад эрчүүл монгол хүүхэн хажуудаа байлган хүүхэдтэй болгоодэцсийн дүндбарагямагтхаяад нутагбуццагбайна. Монгол эмэгтэйчүүд янхан болоход хятадууд асар үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэх аргагүй. Гэвч энэ явдалд зөвхөн хятадыг буруутгах нь миний бодоход бас шудрага биш юм. Янхан болох явдалд монголчуудын хандах харилцаа эхэндээ надад маш гайхшрал төрүүлж байсан юм. Энд янхан болох явдлыг буруушаах зүйл гэж үздэггүй, харин ч бүрэн зүйн дагуу, тэр байтугай ахиу унац ашиг өгч болох нэр хүндтэй мэргэжлийн ажил гэж үздэг. Ноён хүн янхан хүүхэнтэй суухаас цээрлэхгүй байгаа нь янхан болох энэ явдал нийтийг хэр зэрэг хамарсны гэрч юм. Жишээ нь, Дөрвөдийн том ноёдын нэг Зоригт хан Ховдын нэг янхан хүүхэнтэй албан ёсоор гэрлэж байжээ. Мөн сүүлийн жилүүдэд Өргөөгийн засгийн газарт Гадаад Хэргийн сайдын алба хашиж байсан халхын том ноён Ачит Ван янхан хүүхнийг төрсөн дүүгээсээ салгаж ирээд сууж байсан байгаа юм. /тэрэмэгтэй саявтар нас барсан гэждуулдсан/. Монголын дээдсийхэн л янхан болох явдалд ингэж хандаж байхад эгэл жирийн борчуулын тухай юм ярихын хэрэг байна уу? Эцэг эх нь өөрсдөө зуучийн үүрэг гүйцэтгэн охиноо худалдан олз ашиг олж байна. Өргөөгийн бараг бүх эмэгтэйчүүд янхан болох хэрэгт хүчин зүтгэж байна. Хот, том хийд бүрийн захад ярайсан олон гэр байх бөгөөд тэнд янхан хүүхнүүд бас зарим нь гэр орныхонтойгоо хамт суух нь цөөнгүй. Тэднийг “улс нийгмийн зохисгүй уур амьсгалын золиос” гэж хэн ч нүд үзүүрлэхгүй. Янхан болох явдалд ийнхүү өвөрмөц хандаж байгаагийн үнэнхүү шалтгаан чухам юунд байна гэдэг талаар нэлээд бодож эцсийн дүнд би ойлгож авсан. Т эр шалтгаан нь монголчуудын шүтдэг шашинд, бүр тодруулбал, энд ноёрхогч сүм хийдийнхний шашныг далимдуулан олж авсан практик ойлголтод байгаа юм байна. Автономит Монголын эрэгтэй хүн амын 40 гаруй хувь нь санваартан язгууртхамаарагддагийгбиддээрхарсан.Тэдгээрлам эхнэр авахгүй гэж андгайлсан улс. Гэвч байгалийн жам дэндүү хүчтэй, бас тэр олон ламын гуравны нэг юм уу дө-

56


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

рөвний нэг нь шарын шажны жаягийг хатуу баримталж чадахтай үгүйтэй байна гэж бодье. Мөн Өргөөгийн тавдугаар хутагт 1842 онд яр тэмбүү өвчнөөр нас барсныгбодоод эдүгээгийн Богд Гэгээн багазалуудаа дэндүүзугаа цэнгэл, архи, найр хөөж явсан нэгэн бөгөөд нийтсанваартны язгуурынхны дунд багагүй хэрүүл маргаан дэгдээж байж өөрийн олон нууц амрагуудын дотроос нэгийг нь сонгон бүр албан ёсоор гэрлэснийг давхар давхар саная. Сүм хийдийн тэргүүнүүдийн зан үйл ийм л байна. Тэгэхлээр жирийн лам хуврагуудыг шажины жаяг зөрчиж байна гэж зэмлэх ам энэ ихэс дээдэст яаж байх вэ. Гэхдээ шарын шажны жаягаар бол лам нар албан ёсоор гэрлэх ёсгүй. Энэ байдлаас аврах зам бол лам нар эмэгтэйчүүдтэй “хууль бусаар” түр энгэр зөрүүлэх бүр хамтран урт хугацаанд батжилтай, бараг гэр бүл гэмээр байдалтай байдаг” зэрэг бараг тогтсон журам нь үндсэндээ янхан буй болохын шинж төрх юм. Ингээд үзэхэд лам нар янхан үүсэхэд хятадуудын нөлөөнөөс илүүхоёрдахь ноцтой шалтгаан нь гарцаагүй мөн. Энэхүү шалтгаан нь үндэсний өнгө аястай тэгээд ч шашин лугаа ойрхон холбоо бүхийгээс монголчууд эмэггэй хүний биеэ үнэлэх явдалд ийнхүү хүлцэнгүй ханддаг нь ч ойлгомжтой байна. Монголчуудын дунд бөх бат хэвшсэн өмчийн журам /институт/ байхгүй байгаа явдал мөн л энэ чиглэлээр нөлөөлж байж болох юм. Ийм байдал нийгмийн харилцаанд, тухайлбал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд индвидуализм ба ер нь онцгой эрхийн үзэл санаа хөгжин төлөвшихөд саад болж байна. Улмаар эл харилцааг тохируулах боломж буй болж, жинхэнэ гэр бүлийг арай жинхэнэ бус янханы явдалтай үл мэдрэгдэх замаар холбон өгч байна. Монгол маягаар янхан болох явдлын ердийн хувь заяа сонирхол татдаг. Янхан болох явдлыг залуу насандаа /ян хан хүүхэн энэ мэргэжлийн ажлыг 14-15-тайгаасаа хийж эхэлдэг/ сайн идэх, сайн уух, торго дурдан хэрэглэх, үнэт эдлэл зүүх зэрэг амьдралд олдож болох бүх буяныг ашиглан амжуулдаг. Монгол хүүхнүүд ер нь гангалах, хээнцэр чимэг зүүх их дуртай. Энэ нь янхан болж буй хүүхнүүдийн өвөрмөц онцлог болдог. Тэд дэндүү үрэлгэн учир хамт амьдаряч буй хүнээ хоосруулах нь цөөнгүй. Ийм дэндүү үрэлгэн болохоор хятадын пүүсний эзэд монгол хүүхэнтэй орооцолдсон ажилтнаа ажлаас нь халдаг. Янхан хүүхэн 25 хүрээд л хөгширч эхэлдэг болохоор энэ өөрчлөлтөө бага ч болов нуухын эрхээр европ мэргэжил нэгтнин нь үл мэдэх өвөрмөц арга мэхийг хэрэглэж эхэлдэг. Тэрбээр гэр бүл болох хуурамч ёслол хэрэглэдэг. Манай орос оронд өнгөрсөн зууны 60-70-аад онд моод болж байсан хуурамч гэрлэх ёслолыг санагдуулж байна гэж орос уншигч авгай бодохгүй байх аа. Тэгэж бодох хэрэггүй. Энэ ёслол энд их төвөггүй хийгдэнэ. Монголд эрд гарсан эхнэр хүний үсний заслага, өмсгөл бусад хүүхнүүдийнхээс өөр. Хөгширч байгаа янхан хүүхнүүд энэ эхнэр хүний үсний заслагыг дууриах нь өөрийн нас намбанд илүү зохимжтой гэж үздэг. Гэтэл гэрлэх албан ёслол хийгээгүй бол эхнэр хүний үсний заслага, өмсгөлийг хэрэглэж болдоггүй. Ийм учраас янхан хүүхнүүд ламд очиж тусламж эрдэг. Л ам ч хүссэн ёсоор болзсон өдөр анд нөхөд, танил талынхныг нь байлцуулан жинхэнэ гэрлэх ёслолын үйлдлийг дууриалгаж хийлгэнэ. Энэхүү сувай гэрлэх ёслол үйлдсэний дараа жижиг найр хийсэн болоод “залуу” бүсгүй эр нөхөргүй хэр нь эхнэр хүний өмсгөл хэрэглэх маргашгүй бүрэн эрхийг олж авна. Өргөөгийн бараг бүх янхан хүүхэн, бүхнийг дорой-туулагч цаг хугацааны үйлдлийн эсрэг энэ маягаар тэмцэл явуулна. Ямагт залуугаараа байхыг горилох үйл нь ирсэн гуниг, өрх айлын голомтын тухай гуниг, залуу насанд заяагдмал эрүүл бөгөөд үр шимтэй амьдралын тухай гуниг энэ сонин бөгөөд гэнэн өмсгөлтэй хуучин янхан хүүхний сэтгэлд харагдаад байгаа юм биш биз гэдгийг хэн мэдэх билээ.


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Янхан хүүхэн хөширхөөрөө нэгбол залуудаа хуримтлуулсан мөнгөөрөө, нэг бол хэрэв хүүхэдтэй бол, тэднийхээ дэмжилгээр үеэ өнгөрөөнө. Янхан хүүх-ний хүүхэд “золбин” гэдэг нэртэй явна. Ийм хүүхдийг “тэдний охиноос төрсөн” тэр гэж бүртгэх бөгөөд эхээ асрамжлахыг түүнд хуулиар үүрэг болгоно. Хятад хүний монгол эхээс төрсөн хүүхэд өөрийгөө монгол гэж үздэг. Залуудаа янхан явсан эмэгтэй хөгшин болсон хойноо чавганц болж сахил санваар хүртэж ирмүүн залуу насныхаа нүглийг наманчлан залбиран сууна. Өргөөгийн гудамжинд гэзгээ хусуулсан үрчгэр царайтай, тос дааварласан навтархай шар, улаан дээлтэй гартаа эрх барьсан өрөвдөлтэй хүмүүс хэдэн арваар, зуугаараа “хамгийн сүүлчийн сонин мэдээг” нэг газраас негөөд дамжуулан майжигнаж явахыг та харж болно. Учир нь, чавганц нар хорвоогийн аугаа их ховч гэдэг алдрыг “мандуулан” явдаг нь үндэсгүй зүйл биш бөгөөд Автономит Монголын нийслэлд үгүйлэгдэж байдаг шар сонины газрыг амжилттай орлоно. Үнэнч сэтгэл ба эв найр. Монгол хүний сэтгэл оюуны талаар хийх тодорхойлолтоо би монгол хүний үнэнч сэтгэл, эв найрын тухай хэдэн үгээр өндөрлөх бодолтой байна. Хорвоогийн аль ч буланд байдгийн нэгэн адил монгол хүний үнэнч сэтгэлийгхарьцангуй байдлаар ойлгоххэрэгтэй. Автономит Монголд ажилласан түрүүчийн судлаачид хятадуудын байнгын болон оросын худалдаачдын сүүлийнхэдэн 10 жил гаргасан муузальтай*харьцуулахад монголчууд үнэнч сэтгэлээрээ тэднээс ялгардгийг зориуд нэг биш удаа тэмдэглэсээр ирсэн байдаг. Миний ажигласнаар монголчуудыг гойд үнэнч сэтгэлтэй гэж хэлмээргүй. Гэхдээ, ер нь бол тэд ямар ч байсан үнэнч улс. Нэг бол өмнөх судлаачид монголын жинхэнэ зан төрхийн талаар гүйцэд сайн мэдээ аваагүй байх, нэгбол түүнээс хойш өнгөрсөн хугацаанд тэдний зан төрх цагийн аясаар зарим талаар өөрчлөгдсөн байх. Сүүлчинйх нь арай илүү магадлалтай байх яагаад гэвэл, гадаадын, гол нь оросын ба хятадын элементүүд Автономит Монголд шинэ уур амьсгал оруулж хуучин ахуй, зан заншлын хэвшлийг ялзруулах явдал алхам алхмаар нэмэгдсээр байна. Түрүүчийн судлаачдын мэдээ болон нутгийн настнуудын ярьж байгаагаар бол урьд нь монголд хулгай, дээрэм барагбайгаагүй бололтой. Киргизүүдийн дунд ихэд дэлгэрсэн адуу мал хөөх явдал энд ховор тохиолдоно. Хэрэв хулгай болон өөр гэмт хэрэг хааяа гарч байсан бол гол буруутан нь нэг бол хятадууд, нэг бол оросууд байдаг байжээ. Одоо байдал өөрчлөгдсөн байна. Эдүгээ монголд хулгай ховор үзэгдэл биш болж, гол буруутан нь монгол хүн байх нь олонтаа болжээ. Ялангуяа адууны хулгай их байна. Муу талаар нэр нь алдаршсан аймагорон нутаг ч байна. Хулгай л гарч байвал нэр ньхолбогдож байдаг хошууд ч байна. Жишээ нь, Засагт хан аймгийн Цэцэн вангийн хошуунд адуу хөөгчдийн бүлэг үүрлэдэг гэнэ. Хулгайгаас гадна хуурч мэхлэх явдал ч гардаг болжээ. Хэдэн жилийн өмнө нэгэн монгол эр хуурамч баримт бичгээр хошууныхаа ноёны мөнгийг Өргөөд байх банкнаас авах гэж байгаад баригдсан байна. Улиастай дахь оросын консулын ажилтан нэгэн монгол эр консулын нэрээр албан бичиг зохиож гарын нь үсгийг дуурайлган зурж тамгыг нь дарсан байжээ. Буруутан төдөлгүй баригдаж гэмт хэрэг үйлдэх ажиллагааг ньтаслан зогсоожээ. Эдгээр тохиолдол хичнээн ч өвөрмөц онцлоггой байсан тэр нь зөвхөн ганц нэг удаагийн хэрэг учир хураангуйлж дүгнэх нь шударга биш болох тул надад мэдэгдсэн эрх зүйн олон янзын зөрчлийг нэгбүрчлэн дурьдахыг түдгэлзье. Монголын өргөн ард олон энэ * Би энэ орны зөвхөн монгол хүн амын тухай хэлж байна.

58


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

явдалд одоогийн байдлаар холбогдолгүй байна. Үүнийгсайн нотлох баримт гэвэл, оросын ба хятадын худалдаачид монголчуудтай арилжаа наймаа хийхдээ болон өр авлагын талаар тохирохдоо өнөөг хүртэл ямар нэгэн баримт бичиггүй зөвхөн ам яриагаар тохиролцдог явдал юм. Ийм байдалд монгол хүн өрөө төлөхөөс татгалзаж байсан тохиолдол маш ховор байдаг. Харин хятад орос худалдаачид монголчуудын сул дорой байдлыг далимдуулан нэг өрийг хоёр, заримдаа гурван удаа төлүүлж байсан байдаг.[3арим монгол эр хоромхон зуурын хүсэлдээ автагдан залилах гэж оролддог, тэр нь ихэнхдээ хүүхдийн гэнэн явдал шиг харагддаг. Ховдод байсан оросын нэгэн худалдаачин нэг сонин тохиолдлын тухай надад ярьсан юм. Тэрбээр нэгэн сайн таньдаг монгол эрээр их үнэтэй ачаа Улиастай руу явуулжээ. Тэр нь 50000 рубль мөнгөөр /1дайны өмнө болсон явдал/ бас хэдэн пүү цалин цагаан мөнгө байжээ. Тэр монгол уг үүргийг үнэнчээр гүйцэтгэж Улиастайд хүргэсэн байна. Миний нөхөр буцаж ирэх замдаа гэртээ ойрхон ирж явтал эзний нь хонин сүрэг бэлчиж байхлаар хончинтой нь эвсэж байгаад дөрвөн хонь хулгайлжээ. Энэ жижигхэн түүх Монголыг тэр аяар нь, түүний хүүхэд зан төрхийг, түүний балар эртний дотоод оргилуун санааг, өмчийн ухамсрын дутуу хөгжлийг тод харуулах ажээ/) Монголд хулгай хийх, хуурч залилах мэтийн гэмт хэрэг ард түмний дунд мөрөө гаргаж эхэлсэн бол одоохондоо дээрэм тонуулын тухай юм сонсогдоогүй байна. Хүн хүнээ хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх, цус урсгах зэрэг хүнд гэмт хэрэг монгол хүн амын дунд одоохондоо алга байна. Та ямар нэгэн буу зэвсэггүйгээр айвуу тайван Автономит Монголын бүх нутгаар явахад танаас ширхэг ч үс хорогдохгүй. Бид экспедицээр явж байхдаа авч явсан хэдэн винтовоо зөвхөн хааяа ан хийхэд хэрэглэж бусад цагт тэр маань ачаатай хамт л хэвтэж байлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд энд иймэрхүү байдаг тухай бид орос, хятад, монгол оршин суугчдаас бишгүй л сонсож явлаа^Автономит Монгол одоогоор бүрэн энх тайван орон*. Яагаад гэвэл, монгол хүн хэдийгээр хааяа дүрсхийн уурлаж догшрох боловч ямарч болов орчин үеийн Монгол гайхалтай эвсэг найрсаг улс. Монгол хүн дайныг үзэн ядна, цэргийн албанаас айна, бараг толгой дараалан хонь гаргахаас татгалзна, их уурлаж догширлоо гэхэд нударга зөрүүлэхээс хэтэрдэггүиТ} Тэдний дунд байхад rap буугаар буудалцах, бие биедээ хутга мэс хэрэглэх тухай, хүний хага цохиулсан толгой, хага татуулсан гэдэс дотор зэргийн тухай яриаг та хэзээ ч сонсохгүйСЭв найртай, бодь сэтгэлтэй, хөгжөөнтэй, мал малласан, хүний цус урсахаас энэ дэлхйй дээр хамгийн их айдаг энэ хүмүүсийг эдүгээ харахад долоон зууны тэртээ тэдний өвөгдээдэс “ Бурхнаас илгээсэн гамшиг” гэмээр олон улс түмэн рүү уулгалан довтолж ер бусын хурдаар дэлхийн талыг байлдан дагуулж хүн төрөлхтэнд урьд өмнө байгуулж байснаас ч агуу их гэмээр аварга гүрэн байгуулсан гэдэгт үнэмшихэд амаргүй санагдана^ Энэ өнгөрсөн долоон зуунд Монголын ард түмэн яаж ингэж эцэс төгөсгөдгүй өөрчлөгдөв өө! Өнгөрсөн үеээс тэдэнд үлдсэн нь яасан өчүүхэн юм бэ! ]Бүхэл бүтэн үндэстэний ингэж гайхалтай, шидтэй төрөл арилжсан гэдгийн талаар шинжлэх ухааны хангалттай тайлбар одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд түүхийн тайлагдаагүй олон сонирхолтой тааврын нэг болж

* Московская Торговая Экспедиция, стр. 219.

59


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

§ 10. АХУЙН ХЭВШ ИЛ Хувцас. Монгол хүний хувцас, онцолж хэлэх багахан зүйлийг эс оруулбал /энэ тухай хойно гарна/ эрэгтэйд нь ч, эмэгтэйд нь ч зориулагдсан нэг янзын туйлын энгийн, төвөггүй бөгөөд түүний сэтгэл оюунд зохицсоноороо ялгагдна. Насанд хүрсэн эрэгтэй хүн зуны цагт даалимба юм уу цууямбаар хийсэн, дотуур хувцасны үүргийг давхар гүйцэтгэдэг цамц, өмд өмсөнө. Гадуур нь өргөн энгэртэй, баруун сугандаатовчилдогтэрлэгөмсөж өргөн бүсээр бэлхүүсээ орооно. Тэрлэг нь голдуу шагайгаар татсан урт, нударгатай ханцуй нь хурууны үзүүрээс дөрөвний нэг дайтай илүү гарсан бас их урт байна. Жирийн цагтдаалимбан тэрлэг, баяр наадмын үеэр чисчүүтэрлэг/чинээлэгдүү айл болгонд байна/ өмсөх бөгөөд наадмын тэрлэг нь энгэр захаараа хоргой эмжээртэй байна. Бүсэнд хэдэн алд өнгийн цууямбуу юм уу өөр ямар нэг зохихдаавуусонгож бүслэнэ. Толгойдооулаан залаатай шовгор малгай өмсөнө. Хөлдөө нарийн нимгэн эсгий оймс өмсөж оймсноосоо ялимгүй нам түрийтэй, ээтэн хоншоортой, зузаан эсгий ултай булигаар гутал өмсөнө. Бүсэндээ оосорт буюу гинжтэй хэт, хуйтай урт хутга, тамхины уут буюу хөөрөг дайлан хавчуулж гутлын түрийд нарийхан урт гаанс шургуулна. Баяр наадмын үеэртэрлэгний гадуурханцуйгүй хантааз, бороотой өдөртэрлэгний гадуур юүдэнтэй нарийн цэмбэн цув өмсөнө. Өвлийн цагт эр хүний хувцас ялимгүй өөрчлөгднө. Даалимбан өмдний оронд нүцгэн биен дээр хонины нэхий өмд шууд өмсөж тэрлэгний адил хийцтэй нэхий дээл өмсөнө. Өвөл жирийн цагг хонины үзүүрсгэн өнгө нэхий дээл, баяр ёслолын үед хурган дотортой даалимбан юм уу чисчүүгээр өнгө татсан энгэр захаа дагасан хоргой туузтай /эмжээртэй/ дээл өмсөнө. Өвөл холын замд ямаан дахдэапийн гадуур нөмрөнө. Монгол эрийн хувцас ерөнхийдөө ийм. Гангархах, баярхах гэсэн хүмүүс бол зарим нэгэн гоёл чи-мэглэл нэмж хэрэглэнэ. Бүс урт байх тусам /6 алд/ бүслэх гэж бөөн төвөг болдог учир гангацуул түүний тал хэртэй чисчүү юм уу дурдангаар бүс хийж бүслэнэ. Мөн хөөрөгний чулууны чанар байдлаар тухайн хүн хэр хангалуун амьдардгийгтодорхойлно. Ийм учраасбаян хүн хөөргөнд хэдэн зуу заримдаа хэдэн мянган рубль /I дайны өмнөх ханшаар/ зарцуулна. Эгэл жирийн хүмүүс төмрөөр урласан хэт зүүнэ. Баячууд алтаар чимэж мөнгөөр урласан хэт зүүнэ. Үнэт чулуу алтыг монголчууд төдийлөн хэрэглэдэггүй харин мөнгөн бөлзөг бол алхам бүрд тааралдана. Эмэгтэйчүүдийн хувцасны тухайд гэвэл, өвөл ч зун ч үндсэндээ эрэгтэйчүүдтэй адил хувцаслана. Тэдэнд харин борооны цув, ханцуйгүй торгон хантааз, дах, хэт, хутга, хөөрөг байдаггүй. Бусад талаар эмэгтэйчүүдийн хувцас эрэгтэйчүүдийнхээс ялгарах юмгүй. харин тамхины хавтага, гаанс хоёрыг хэрэглэдэг эмэгтэйчүүд цөөнгүй. Учир нь олон эмэгтэйчүүд тамхи татдаг. Зөвхөн нөхөрт гарахлаар эмэгтэйчүүдийн хувцсанд зарим өөрчлөлт гарна. Тэд бүсэлж өмсдөг тэрлэгний оронд бүсгүй, хөвөнгөөр зузаалсан өндөр мөртэй өмсгөл өмсөнө. Эхнэр хүний толгойг онцгой гоёно. Түүний үс нь ихээхэн сонин хачин бөгөөд төвөгтэй бүтээл гэлтэй. Үүнийгдараахь маягаар бүтээнэ; толгойд зулай дээрээ дугуй нүхтэй малгай өмсгөнө. Малгайны гадна талыг нарийхан мөнгөн утсан угалзаар ороож шүр, эрдэнийн чулуу шигтгэж чимэглэнэ. Гэзгийг санчигнаас эхлэн зүүн баруун хоёр тал болгон мушгиж улмаар нимгэн хавгайлж цавуудан хоёр мөрний дагуу дээш дэрвийлгэн дугуйлж хэвийг алдагдуулахгүйн тулд 2-3 газарт шүрэн чимэгтэй мөнгөн

60


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

хавчаараар хавчина. Гэзэг үсний хоёр үзүүрийг нарийхан сүлжиж нарийхан хар хилэн дугтуйд шургуулж хөхний хоёр талаар унжуулна. Онцгой ёслолын үед малгайны зүүн баруун талд торгон залаа, цулгай бөлзөг, шүр, эрдэнийн чулуу зэргийг хэлхэн хоолой хүртэл нүүрний хоёр талаар хацар дагуулан унжуулж байнга шажигнах гивлүүр маягтай болгоно. Эхнэр хүн энэ чамин үс малгайгаа хэзээ ч үл авна. Түүнтэйгээ унтана, өвчилж хэвтэхдээ ч амаржихдаа ч түүнтэйгээ байна. Холоос харахад хагас дугарагхэлбэртэй аргал ын эвэр шиг энэ үс гэзгийг зөвхөн халх эмэгтэйчүүд хэрэглэнэ. Дөрвөдүүдэд ингэж янзалсан үс малгай байхгүй. Дашрамд хэлэхэд, халх овог аймаг Автономит Монголын нийт хүн амын 9/10 хувийг эзэлдгийг бид мэднэ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү гангархах дуртай. Тийнхүү гангархах гол зүйл нь малгай учир эхнэр хүн болгон үс малгайгаа аль болохоор гоёж чимэхийг байдгаараа хичээнэ. Ядуу эхнэр хүн бол мөнгөн болон шүрэн чимэглэлээр л хязгаарлана. Баян хүний зарим эхнэр толгой дээрээ олон арван шүр, эрдэнийн чулуу шигтгэсэн 2-3 фунт мөнгө тээнэ. Зэгсэн сайн малгай 100-150 рубль-ээр/1 дайны өмнөхханшаар/ үнэлэгдэнэ. Ноёны хатны малгай бол хэдэн зуу, заримдаа мянган рубль-ээр үнэлэгдэнэ. Эмэгтэйчүүдийн ихэмсэглэхэд малгайнаас гадна ээмэг, бөлзөг, бугуйвч, хөхний болон ташааны товруу, гэзгэндээ зүүх орос хятад зоос хэрэгтэй байдаг. Энэ бүгдийг цагаан мөнгөөр голдуу хийнэ. Эдгээр нь зөвхөн эхнэр хүн төдийгүй охид хүүхнүүдийг ч өнгө жавхаатай болгоно. Охид хүүхнүүд хар үсээ улаан алчуураар боох их дуртай. Ноёдын гэр бүлийн эмэгтэйчүүд хацартаа ягаан оо энгэсэг тавина. Энэ ягаан оо энгэсэг бол онцгой эрх ямбыг илэрхийнэ. Ягаан оо энгэсэг тавьсан л бол та тэр эмэгтэйг төрийн дээд язгуурыхны төлөөлөгч байна гэж мэдэх болно. Монгол харчуул, хүүхнүүдийн дээлийн өнгө голдуу улаан, цэнхэр, шар, хөх ягаан гэх зэрэг хурц өнгөтэй байх ба ногоон өнгө маш ховор тааралдана. Том баяр ёслол юм уу мөргөлийн үеэр та тэнд цугларсан олон хүнийг харвал янз янзын гоё өнгө солонгорон харагдах болно. Хүүхэд том хүнийг бодвол их энгийн хувцаслана. 5-6 насны хүүхдүүд зуны цагт хүрэн улаан тугал шиг нүцгэн амьтад л давхилдна. Тэдэнд өвөл болохоор хөдсөн дээл өмсгөнө. Өсөхийн хэрээр ах эгч нарын нь хуучин хувцсыг өмсгонө. Хоол хүнс. Монголчуудын хоол хүнс дээд зэргийн нэгэн янз байх бөгөөд түүнийг мал сүргээсээ хангана. Зун сүү цагаан идээ голчилно.Дан сүүг үлэмж хэрэглэнэ./тэд зөвхөн хөөрүүлсэн сүүхэрэглэдгийгтэмдэглэх нь илүүдэхгүй байх/. Сүүгээрээ бас цагаан идээ их хийнэ. Монголчууд цагаан идээ хийх урлагаар муугуй. Зун айл болгонд хуруу зузаан өрөм харагдана. Энэ нь орос бидний мэддэг жимсний чанамалыг санагдуулна. Мөн гүүний айраг, шимийн архи ч тийм ховор биш. Ааруул бяслагхийнэ. Бас сүүг буцалгаж агшаасан ээзгий хэрэглэнэ. Монголчууд монгол үхрийн, сарлагийн, ингэний мөн хонь ямааны сүү бүгдийг хэрэглэнэ. Эдгээр сүү тус бүрдээ өөр өөр зориулалттай. Жишээ нь, айраг архийг гүүний сүүнээс, өрмийг үхрийн болон хонины сүүнээс гэх жишээтэй. Сүү цагаан идээнээс гадна зуны цагт хэ-рэглэдэг нэг чухал хүнсний зүйл бол цай юм. Монголчууд шинэ ногоон навчийг шахаж хийсэн том дөрвөлжин зузаан цай /ногоон цай/ хэрэглэнэ. Нэг нь 35x18x4 см, хүнд нь 4,5 фунт 27 ширхэгээр савалсан энэ зузаан хунз цайг хятадаас тэмээгээр татна. Цайгаа том ширмэн тогоонд сүү, давс, шар тос юм уу хонины сүүлээр хачирлаж чанана. Ингэж ялимгүй давс амтагдсан тос хөвсөн шаргал цагаан

61


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

шингэнийг цай хэмээн нэрлэх бөгөөд түүнийгээ чихэргүй ууна. Европ хүн энэ цайг эхлээд хачирхаж байснаа яваандаа түүнд дасна. Би өөрөө энэ цайг албадаж ууж сурсан. Энэ маань цай ч биш юмаа. Би шөл маягийн юм гэж бодоод л залгихад гулгаад л ордог байлаа. Монголчууд цай их ууна. Чанасан цайгаа данх юм уу домбонд юүлж байгаад л бүтэн өдөржин ууна. Тэгсэн атлаа монголчууд усыг бараг уухгүй. Ер нь хятадын алдартай цай хэмээх өвс ургамал энэ оронд уугуул хүн амын нэгэн чухал хүнсний зүйлд ордог гэж болно. Монголчуудын өвлийн хүнс баахан тааруухан. Өвөл сүү ховор учир хар цай ууна. Цайгаа заримдаа болсон ба түүхий гурилаар хийцлэж ууна. Унтахын өмнөоройл нэгудаа махчанажиднэ. Голдуухонины махзаримдаа үхэр, адууны тэр ч байтугай тэмээний мах иднэ. Өвчнөөр болон зудаар үхсэн малын махыг бүгдийг иднэ. Энэ талаар монголчууд чонотой ана мана өрсөлдөгч гэмээр. Хаяа шар цагаан будаа, арвай, хятадын гурил хэрэглэнэ. Өвлийн цагт ер нь өлөн зэлмэн, хавар гэхэд талаар бэлчээрлэсэн малтайгаа адил турж ядрана. Өвс ногоо ургаж эхэлмэгц хүнтэй, малтайгаа нуруу тэнийж, аль аль нь тарга тэвээрэг авч эхлэнэ. Хүнсний өөр төрлөөс гэвэл согтууруулах ундааг хэлж болно. Машид дэлгэрсэн нь дээр дурьдаж байсан шимийн архи юм. Түүнийг гар аргаар үхэр гүүний болон ингэний айрагнаас нэрж авах бөгөөд түүнд спирт тун бага. Харин хятадын ганзаам хэмээх эвгүй амттай совоны тос ихтэй болов уу гэмээр хатуувтар архийг нэлээд хэрэглэнэ. Оростой хиллэх нутагт бол оросын водка, буриадын тарсунаас/дарс/ тун ч буцахгүй. Монголчууд ялангуяа баяр ёслолын үеэрархиуухдуртай. Тэгээдчдээдсээс үлгэржишээ авах юмаар муугүй. Эдүгээгийн Өргөөгийн Богд Гэгээн гэж шампаан болон европын бусад дарсыг ихээхэн хорхойтон зооголдог жанч нөмөрсөн сайн архичин байна. Өргөөгийн ноёд Богд багшаа идэвхийлэн дууриана. Лам нар ч ноёдоос дутахгүй. Би Мөрөнгийн хүрээнд цам гарах үеэр явж байхдаа шал согтуу хэдэй лам хөл дээрээ зогсож чадахгүй, хэл нь орооцолдоод ярьж чадахгүй байхыгхарсан. Монголын засгийн газар архидалттаи тэмцэх оролдлого хийж хүн ам спиртын ундаа хэрэглэхийг хориглосон тусдаа хууль хүртэл гаргаж зөрчсөн этгээдийг ташуурдах заалт байх авч тэр нь зөвхөн цаасан дээр л үлдэнэ. Шудрагаар хэлэхэд монголчууд архичин болчихсон ард түмэн гэж хэлэгдэх. үндэс байхгүй. Уух нь ууна тэгэхдээ хэмжээгээ тааруулна. Архидалтын физиологийн болон нийгмийн уршиг гэмээр юм одоохондоо мэдэгдэхгүй байна. Монголчуудын идэж хэрэглэхийг европчуудынхтай жишихэд нэг зүйлийн онцлог нь гайхал төрүүлнэ, монголчуудын хүнсний зүйлд ногоо, ер нь ургамлын зүйл огт харагддаггүй. Тэдний идээний ноён нуруу нь сүү, өрөм, мах, хийцтэй цай болох бөгөөд шахмал цайг эс оруулбал хүнсний зүйл нь цөм малын гаралтай ажээ*.

Орон сууц. Монголчуудын үндэсний орон сууц бол эсгий гэр юм. Тэр нь яс мод, эсгий бүрээснээс бүрдэнэ. Гэрийг шууд газар дээр олон хана /хана гэдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй агшиж сунадаг нарийн модон тор/ тойруулж /зарим гэр 4 ханатай, зарим гэр 5, 6 ханатай байна/ барина. Ханануудаа амаар нь нийлүүлж тусгай оосроор бэхэлж уяна. Ханануудын хооронд ганц* Эл номын “монгол айл өрхийн төсөв" гэсэн бүлэгг монгол хоолны тухай гэсэн хэсгийг үз.

62


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

хан газарт нарийхан банзан хүрээтэй хоёр самбартай жижиг хаалга хавчуулж бэхлэнэ. Тойруулсан хананы дээд захдээр, үзүүр ньдэлэмхагасын голчтойн гадна хүрээгээрээ олон нүхтэй тооно хэмээх дугариг модон цагирагны мөнөөх нүхнүүдэд шургаж орох алд дэлэмийн хэртэй 60-70 ширхэг нарийхан моднууд /үүнийг унь гэнэ/ тооно хана хоёрыгхолбон дээш пөмбийсэн хэлбэрийг олон сууна. Энэ яс модыг эргэн тойрон болон бөгтрөгдөн хялгасан оосроор бэхэлж /дээсэн хошлонгууд, тоононы эргүүлэгнүүд/ гэрийн араг яс бэлхэн болно. Дараа нь араг ясаа цаваг, туурга, дээврээр хучиж гадуур нь хошлонгуудаар тойруулан бэхэлж дээврээ оосроор нь гадуур хошлонд холбожбэхлэнэ. Гэрийн бүрээсийг тоононы дугариг онгорхойг таглахгүй байхаар уран эсгэж, захаар нь ноосон урт оосор барьж оёсон байна. Гэрийн дээддугариг нүхийг таглаж нээж байх өрх хэмээх дөрвөлжин эсгийг буландуулан нэг нугалж гэрт гэрэл орж гэрийн хий гадагш гарч байхаар бодож тоононы тал дугариг зайг таглуулан гэрийн оройд тавьж бэхлэнэ. Өвлийн цагг гэрийн хаяаг шороо цасаар манах боловч гал түлсэн ч бас л хүйтэн байдаг. Өвлийн шөнө тулганы гал зогсоход гэрийн дотоод температур хасах хэмд буудаг учир нэхий хөнжил нэхий дээл нөмөрч унтана. Гэрийн ханын тоогоор нь дөрвөн ханатай, таван ханатай гэж нэрлэдэг. Монгол айлын гэр годуу зургаан ханатай байх ба түүнээс ч олон ханатай гэртэй айл мэр сэр тааралдана. Эдгээр нь 8,10, 12 ханатай гэртэй байна гэсэн үг. Би Өргөөгийн ойролцоо байх нэгэн номч ламынд очиход тэр гэрт 300 хүн сууж болох том гэр байсныг санаж байна. Зарим том гэрт Буддийн шашны бүхэл бүтэн дугана байрласан байх нь буй. Гэрийн доторхи тавилга тохижилт нь туйлын энгийн хялбар байдалтай байна. Гэрийн голд гал голомт байна. Тэр нь нэг бол ердөө гурван чулуу, нэг бол хятад хийцийн тулга байх бөгөөд түлдэг зүйл нь голдуу үхрийн аргал байна. Аргал гэрийгсүрхий сайн дулаацуулна. Бид экспедицээр явж байхдаа ийм гал дээр мах шархаас гадна хоол ундаа болгохын эрхээр аар саар төмрийн дархны ажлыг бас л амжуулж л явлаа. Модорхог хангай нутагг бол мод, гишүүтүлнэ. Гэрийн үүдний чанхэсрэгталд/гэрийнхоймор/өндөрдүү модон авдар дээр бурхан шүтээн, урд талд нь зулын их бага цөгц, асаалттай зул, хүрд зэрэг тавиастай байна. Бурхан шүтээн байрлуулсан тэр хэсгийг ариун газар гэж үздэг. Гэрийн баруун талд хөлгүй намхан ор, түүн дээр эсгий гудас, өнгөц дээл хувцас зэрэг байх ба /монголчууд хөнжил, зөөлөн дэр хэрэглэдгүй/ зүүн талын орны хөлд сав суулганы жижиг модон тавиур / эргэнэг/, түүн дээр шанага халбага, домбо, данх, төмөр болон модон хувин, тэвш, модон болон ваар аяга зэрэг байна*. Айл болгонд заавал байдаг зүйлээс хоол цай хийх том ширмэн тогоо, айраг эсгэх ширэн хүхүүр, аргал түүхэд зориулсан сүлжмэл араг байна. Аргийг нуруундаа үүрч аргалыг хүрз маягийн савраар түүж явдал дундаа араг руу, сурамгай хаяна. Гэрийн баруун талд ацтай модон чаханд өлгөсөн хазаар, ногт, чөдөр зэрэг олон юм байна. Гэрийн хана дагуулан хувцас хунар бусад эд хогшлоо хадгалах модон авдар, сав байна. Бурхан тахилын хоёр талд ёс шиг хоёр тийм авдар байна. Гэртээ эсгий ширмэл ширдэг дэвснэ. Бурханы болон бусад авдар дээр их төлөв улаан өнгийн жижиг ширээ тавиастай байна. Жинхэнэ монгол хэв шинжийн орон сууц ийм л байна. Энэ орон сууцыг буулгах, ачихад ердөөл хоёр цаг зарцуулах ба нэг нутгаас нөгөө нутагт нүүхэд ачлаганы хоёрхон тэмээ л хангалттай. Нүүж суухад авсаархан энэ орон сууц монгол хүний бодлоор ихээхэн сайн талтай. Учир нь, өвс бэлчээрийн сайныг * “Монгол айл өрхийн төсөв” гэсэн хэсгээс хойно үз.

63


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

эрэн жил ийн дотор мал сүргээ даган дахин дахин нүүдэллэхэд төвөг багатай. Нүүдэлч малчид зуны цагт өвс ногооны гарц сайтай гол, нуур, амны ус бараадан бөөгнөрнө. Өвөл болохоор тэд салхинаас хамгаалагдсан энгэр газар бараадан уулын ам, жалгаар нутаглана. Өвөлжих газрын өвс ургамлыг зун мал бэлчээрлүүлэхгүй өвөлд нөөцлөн хадгална. Өвөл ч, зун ч монгол айл бэлчээрийн өвс муудахын тоогоор бэлчээр сэлгэн нүүх шаардлага гардаг. Чухам ийм байдалд монгол гэр гайхалтай зохицсон орон сууц юм. Өнөөгийн Автономит Монголд нийтийн жишгээс зарим талаар арай өөр байдалтай тааралдаж болно. Жишээ нь, монголын ноёдын, ер нь хангалуун айлын гэр хэвийн хэмжээнээс хавьгүй том байдгаараа ялгаатай. Эдгээрийн гэрийн эсгий нь цав цагаан, бүрээс нь өвөл олон давхар, зарим газар эсгий бүрээсээ даавуу юм уу брезентээр бүрнэ. Хэрэв ингэж бүрвэл гэрүүд нь шар, цэнхэр буюу хөх өнгөтэй харагдана. Иймэрхүү гэртэй айлд яваад ороход хананы наагуур эрээн хөшигтатсан, гэрийн голд орос маягийн төмөр зуухтавьсан, дэвссэн эсгийн дээр хивс давхартавьсан, тооныгдөрвөн баганаар тулсан байх харагдна. Ноён хүний гэрт өвөл арай тохилог, дулаан. Гэхдээ л ноёны гэр ч нүүдлийн зориулалттай гэр шүүдээ. Автономит Монголд нүүдлийн орон сууцнаас суурин орон сууцанд шилжих сонин хэлбэр ажиглагдана. Уугуул нутгийн ноёд болон ихэс дээдэс гэрээс гадна байшинтай байх нь ховор биш болжээ. Энэ нь хятад маягийн шавар юм уу модон байшин байх бөгөөд тэр нь манай орос үлгэрт гардаг тахианы сарвуу шиг тулгууртай байшинцарыг санагдуулна. Байшинцарын урт нь 3-4 сажень, өргөн нь1-2 сажень байна. Энэ байшиндаа хогшлоо ч хураана, өөрсдөө ч сууна. Өөрсдөө суувал дотор хананд эрээн цаас наана, цонхоо цааслаж байшингийн гадна талыг будна. Ноёны гэр зун хэд хэдэн удаа нутаг сэлгэх авч өвөл болохоор байшингийхаа дэргэд ирнэ. Суурылих чиглэлд гарч буй дараачийн алхам гэвэл хятад маягийн томоос том байшин барьж түүндээ үгүйдээ л нэг хоёр улиралыг өнгөрөөнө. Өргөөд байх ноёны олон ордны байдал гэвэл иймэрхүү л байна. Хятад архитекторын ухаанаар боссон нэг хоёр давхар энэ ордууд цэлгэр хашааны голд байна. Өндөр сургааг эгнүүлэн шахаж босгосон энэ хашаанд хэд хэдэн гэр, байшин байхыг та харах болно. Ноён Өргөөд ирэхээрээ энэ ордондоо залрах бөгөөд бараа бологчид гэрт сууж элдэв эд хогшлыг жижиг байшинцаруудад агуулна. Суурин амьдралын зүгт хийгдэж буй бас нэг алхам бол монголын язгууртны зарим төлөөлөгчид орос маягийн байшин барьжтохижиж буй явдал юм. Цөөн тоотой ч, тийм байшингууд байх ажээ. Би Өргөөд монголын гадаад явдлын яаманд чухал албахашдаг нэгтүшмэлийнд зочилсон юм. Тэрбээр намайг цоо ш инэбайшиндаа хүлээн авсан юм. Ажваас юм болгон нь орос маягаар хийгдсэн байв, орос маягийн үүдэн шат, орос маягаар өрж заасан дүнз, орос маягийн төмөр дээвэр, орос пийшин, орос тавилга, ширээ сандайлга, буйдан байв. Хананд орос цаг, шалан дээр орос шалавч, сүрлэн дэвсгэр байх харагдана. Өргеө ямар ч болов нийслэл болохоор энэ мэт юм байж л таарна. Гэтэл орос маягийн сууц сонирхогчид орон нутагт ч байна. Би Вангийн хүрээгээр дайрч явахдаа Засагт хан аймгийн нутгийн ноён Дүүрэгч Вангийн байшинг үзэж сонирхох завшаан олдсон юм. Энэ нь жирийн хоёр давхар орос маягийн, том цонхтой, шилэн хонгилтой, тагттай, ногооноор будсан төмөр дээвэртэй байшин байв. Гоёмсогхийцтэйтөмөряндантай, дээврийн доод зах, цонхыг цоолбор хээтэй янз модоор эмжсэн байв. Харин ханын гадна талд хоёр давхарт байх талбай руу гарах хурц өнгийн будаггай урт шат надад төрсөн. сэтгэгдлийг ялимгүй гутаасан боловч Дүүрэгч Вангийн байшин Сибирийн ямар ч хотын гоёмсог байшинтай дүйцэхээр байв. Гэвч байшингийн дотрохи

64


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

байдал нүдэнд төдий л тод буухгүй байв. Байшинд орос маягийн тавилгатай “европ маягийн” өрөө байх нь байв. Харин бусад арваад өрөө нь европ, ази vхоёрыг чамин маягаар хосолсон байх авч цонхны торон хөшиг, навтгар монгол сандайлга мөн хананд байх орос цаг хажууд нь байх айргийн ширэн хүхүүр зэргийн зохицол тааруухан мэт бодогдов. Энэ байшинд эмэгтэй хүний цаг, энгэрийн цаг, босоо цаг, сэрүүлгэн цаг, хөгжим эгшиглэх цаг, хөхөө донгоддог цаг гэх мэтийн зуу орчим цаг цөм ажиллах бөгөөд тэдгээрийн цохилтын дуу чимээ хөгжмийн эгшиг цөм нийлээд хөгжмийн их зохиолчийн арийн хэсэг санагдуулах аж. Байшингийн эзний дуртай зүйл /хобби/ гэвэл цаг цуглуулах, байшингаа байн байн буддаг явдал ажээ. Вангийн хүрээг дайрч өнгөрхөд уг байшин бор шар өнгөтэй байсан. Түүнээс өмнө тэр байшин цэнхэр, ногоон, хүрэн улаан өнгөтэй байсан гэнэ. Байшингийн эзэн ноён Өргөө орох болгондоо тэндээс ямар нэгэн шинэ будаг авч ирээд хавийн будаачдыг цуглуулан байшингийхаа буд-гийг өөрчилж будуулдаг гэнэ. Миний очих үеэр ноён маань нийслэл рүү явчихсан байв. Ноёны хашаа сахигч байшингаа ямар өнгөөр давтан будах билээ, хөхөөр үү, улаанаар уу хэмээн бодол болсон нэгэн байв. Энэ дурьдсан зүйлс сонирхол татах боловч, одоогоор ганц нэгхэн тохиолдлын төдий юм. Нийтээр хүлээн зөвшөөрсөн жинхэнэ монгол сууц бол өнөөг хүртэл гэр байсаар иржээ. Монголчуудын дунд майхан ч гэсэн төдийлөн дэлгэрээгүй эд.. Цагаан, хөх өнгийн майхныг зуны цагт нэг газраас нөгөөд нүүдэллэх хятад, орос худалдаачид л хэрэглэдэг. Ноёд, баячуул эрээн майхныг баяр наадмын үеэр л хааяа босгодог. Ерийн монгол хүн майхан хэрэглэдэггүй. Монгол хүн өвөл холын аянд гарахдаа ч майхан авч явдаггүй. Харин шовгор хэлбэртэй эсгий овоохой авч явдаг. Гэрлэлт. Монгол ахуйн гадаад нөхцлийн тухай бичихээ өндөрлөж дотоод тал руу нь өнгийж харья. Юуны өмнө гэрлэлтийн талаар тогтож ярья. Монголчууд маш эрт, залуудаа гэрлэдэгтухай дээр өгүүлсэн билээ. Монголд гэрлэж буй хос залуусын ихэнх нь 16-19 насныхан байдаг. Гэвч үүнээс ч бага насныхан гэрлэх тохиолдол ч байдаг. Гэрлэгсдийн насны зөрүүг монголчууд төдийлөн анхаардаггүй. Манай орост хүргэн болох хүнээ бэр болох хүнээс насаар ах байлгахыг эрмэлздэг бол монголд тийм эрмэлзэл огт байдаггүй. Гэхдээ гэрлэгсдийн төрсөн жил, гариг, цаг зэрэг зохицох эсэхийг ихээхэн учир холбогдолтой гэж үздэг. Монгол хуанли ёсоор бол /эл номын “шашин” гэсэн бүлэгт тодорхой байгаа/ цагтооллыг 12 жилийн үечлэлээр зохиосон байдаг. Нэг үеийн жил болгон тусгай нэртэй, тухайлбал: нэгдэх жил нь хулгана, хоёрдохжил үхэр гэх мэтээр бар, туулай, луу, могой, морь, хонь, мич, тахиа, нохой, гахай гэж 12 жил маань нэрлэгдэнэ. Монгол ухагдахуунаар эл арван хоёр нь “зөөлөн”, “хатуу” гэж хоёр хуваагдана. За&_ лөн жилд: хулгана, үхэр, туулай, могой, хонь, мич, тахиа жилүүд багтдаг бол хатуу жилд бар, луу, морь, нохой, гахай, жилүүд багтдаг. Эндээс үүдээд бэр болох хүний жил хүргэн болох хүний жилээс хатуугүй байхыг чухалчлана. Жишээ нь, хүргэн болох туулай жилтэй хүн бэр болох бар жилтэй хүнтэй гэрлэх боломж байхгүй. Хэрэв ийм байдлаар гэрэлсэн байвал эмэгтэй нь эрэгтэйгээс хүчтэй болж ийм гэр бүлд зол жаргалтай байх найдлага байхгүй гэж үздэг. Харин хүргэн бар жилтэй, бэр туулай жилтэй бол гэрлэх гэж буй хосын талаар илүү дутуу үг гардаггүй. Гэрлэж буй хосын сэтгэлийг тэд төдийлэн анхаардаггүй. Эцэг эх гэрлэлтийгхүүхдүүдийн өмнөөс мэдэж зохион байгуулдаг нь манай оросын дээр үеийн заншилтай адилхан. Гэрлэх ажил нь өчнөөн төчнөөн ёс горим

65


И.М.Майский

^

Автономит Монгол XX зууны гараан дээр

заншлын дагуу хийгдэнэ. Эцэг хүн хүүдээ эхнэр болгох бодолтой байгаа бэрийн талаар ламд ярж зөвлөлгөө авна. Лам шоо орхиж тохирох эсэх тухай айлдана. Хэрэв зохимжтой гэж хэлсэн бол хүүгийн эцэг хоёр хүнийг зууч болгон бэр болох хүний эцэг эх рүү илгээнэ. Бэрийн эцэг эх бас ламд учирлаж төлөг буулгахыг хүснэ. Хэрэв ламын төлөг сайн буувал гэрлэлтийн асуудал шийдэгдсэн гэж үзнэ. Хүргэний эцэг ламд дахин хандаж гэрлэх сайн өдөр цаг тогтоож өгөхийг хүснэ. Санваартнаас зохих айлдал авсаны дараа хүргэний эцэг эх зууч хоёрыг дахин бэрийн эцэг эхэд илгээж гэрлэх өдөр цагийн тухай мэдээлэл хүргүүлэхийн хамт гэрлэлгэд шаардагдах сүйн хөрөнгө мөнгө болон бэрийн инжийн талаар тохиролцуулна. Түүний хэмжээ гэрлэж буй хоёрын хэр чинээгээр тодорхойлогдоно. Дундажийн өрх айл сүйд 2 морь, 30-40 лан мөнгө, збхихтооны хадаг, инжид 4-5 үнээ, мөн энэ тооны гүү, 2-3 адуу, 30-40 хонь нийлүүлнэ. Баячуул бол сүйд хэдэн зуу, заримдаа мянга, мянган лан мөнгө, инжид хэдэн арван үхэр, хэдэн зуун бог мал*, ядуучууд бол 2-3 хонь, хэд гурван хадагаар хязгаарлана. Инжийг гэрлэлтээс хойш жилийн дараа нийлүүлнэ. Хүргэн сүй. нийлүүлэх нь хууль эрхийн чухал учир холбогдолтой байдаг, яагаад гэвэл, сүй нийлүүлээгүй бол төрсөнхүүхдийг хуульёсны гэж үздэггүй,түүнийгзөвхөн эхийн асрамжинд байлгана. Хүргэний эцэг сүйгээс гадна шинэ гэр /гэрийн мод, бүрээсний эсгий/, бэрийн эдэг гэрийн оосор, хошлон болон гэрийн бүх дотоод хэрэглэлийг нийлүүлнэ. Бэр шинэ гэрт эцгийнхээ инж болгож өгсөн зүйлийн нарийн бүртгэлтэй ирнэ. Хэрэв гэрлэлт цуцлахад хүрвэл энэ бүртгэл бэлхэн байх учиртай. Учир нь, цуцлахад гэрлэгсэд нийлүүлсэн зүйлээ тоо ёсоор аваад сална. Автономит Монголд гэр бүл салах явдал ялангуяа хүүхэдгүй бол хялбархан хийгдэнэ. Ийнхүү салах нь ч нэлээд элбэг. Ийм учраас иймэрхүү болгоомжлол нь илүү зүйл биш юм. /гэрлэлт цуцлахтухай эл номын “төрийн байгуулал” бүлэгт тодорхой байгаа./ J Хоёр талын урьдчилсан хэлцэл дуусгавар болсны дараа хуримын ёслол хийх ажилдаа орцгооно. Хуримаас өмнө хүргэний явуулсан хоёр хүн бэр болох хүний эцэг эхийнд ирнэ. Энэ үеэр бэрийн эцэг эхийн гэрт дуу хуур болж гэрийн гадаа ширээн дээр идээ будаа зассан байна. Хүргэний явуулсан хоёр хүнийг мориноос бууж ирэхэд тэр ширээний дэргэд хэн ч үл байна. Ирсэн хоёр хүн гэрторолгүй ширээний хажууд зогсоно. 10-15 минутын дараа бэрийн эцэг эхийн гэрээс хоёр эр гарч ирээд ирсэн улстай мэнд усаа мэдэлцэж харилцан тамхилна. Дараа нь бэрийн төлөөлөгчид: - Та нар хаанаас ирэв? Ямар хэргээр явна? Аддар нэр хэн билээ? Яагаад морь уядаггүй зэлнээс морио уяв. Бууж болохгүй газар юунд буув? гэж асууна. Хариуд нь хүргэний төлөөллөгчид: - Танайд эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд байна гэж өвгөн хоньчин Төгөлдөр гуай хэлэв. Бас танай энд түмэн хонь бэлчиж байдаг гэж дуулаад бид ирлээ. Ширээний хажуугаар хүний мөр байхыг хараад бидэндзогсожбайна, гэжхариулна. Ингээдбэрийнтөлөөлөгчидэргэж гэрт ороод ирсэн зочдын тухай бүгдийг илтгэнэ. Тэд дахин гэрээс гарч ирээд хүргэний төлөөлөгчдийг гэрт урина. Ирсэн төлөөлөгчид гэрт орж хүн болгонтой мэнд усаа мэдэлцээд авч ирсэн зүйлс, хонины бүтэн шүүс, толгой гаргаж; толгой ууцыг бэрийн эцэгт, гуя хоёр хавиргыг бэрийн эхэд, дөрвөн өндөр хавирга, зул, цөгцтэй дарсыг тэр айлын дэлгээстэй байгаа бурханд, * Нэг баримт дурьдая: 1916 онд Дархан Чин Вангийн хошууны чоно Цэрэнпунцаг гэгч баян бэр буулгахад сүй болгон 1000 лан цагаан мөнгө /1918 оны ханшаар бол 1430 рубль/ мөн баян айлын охин инж болгон 30 үнээ, 50 адуу, 400 хонь. нийлүүлж байжээ.

66


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

архийг цугларсан хүмүүсийн тэргүүнд суугаа хүмүүст, гүүний айргийг залуучууд, эмэгтэйчүүдэд тус тус барина. Ингээд найр эхлэж өглөө болтол үргэлжилнэ. Өдөр болоход хүргэний төлөөлөгчид бэрийн гэрт орж түүнд борооны, юудэнтэй улаан цэмбэн цув нүүрийг нь бүтээн өмсгөж морин дээр суулган ирсэн зүгтээ буцна. Ирсэн төлөөлөгчдийн нэг эмээлийн араар сууж бэрийг дүүрч явна. Бэрийг гэрээс гарахад эмэгтэйчүүд цацал өргөж бэрийн морины хазаарын буруу талын тэнхлэгэнд хадаг уяна. Хуримын цувааг хүргэний төрөл садныхан, танил талынхан угтаж авна. Т эгээд бэрийг түүнд зориулан бэлдсэн тусгай гэрт оруулж гэзэг үсний заслага хийнэ. Энэ ажил хэн нэгэн хүн /эрэгтэй, эмэгтэй ялгалгүй/ бэрийн духанд есөн эрдэнээр адислах үйлээр эхлэнэ. Үүний дараа бүсгүйчүүл эхнэр хүний үсний заслага хийх ажилд орно. Бэрийг адисласан хүнийг бэр ээж /эрэгтэй хүн байсан ч хамаагүй/ гэж нэрлэж түүний үгийг даган хүндэлж явна. Үсний заслага дуусмагц бэрд дахин улаан цув нөмөргөн хүргэний эцэг эхийн гэрт оруулна. Бэр орж ирээд гэрийн бурхан тахил, галд мөргөнө. Дараа ньхүргэний эцэг эх, өөрийн төрүүлсэн эх, /төрүүлсэн эцэг хуримд ирэхгүй гэртээ үлдэнэ/ хүргэний ах эгч нарт хичээнгүйлэн мөргөнө. Энэ үед лам ном уншиж байна. Дараа нь хүргэний талынхан бэрээс цувыг хуулан авч бэрийн өмнөөс гэрт байгаа хүмүүст архи сөгнөн, тамхи бэлэглэнэ. Энэ ёслолыг гүйцээж дуусгаад бэр охин насныхаа хувцасыг эхнэр хүний хувсаар сольж хувцаслана. Ингээд хүргэний эцэг эхийн гэрт хурим найр эхэлж орой болтол үргэлжлээд зочид гэр гэртээ буцна. Гурав хоногийн дараа бэрийн эцэг саахалтынхантайгаа хамтхонины бүтэн шүүс авч ирэн охиноо эргэнэ. Улмаар найр хийж зочин гэрийн эзэн харилцан халуун дотно ярилцан төгсгөлд нь бэрийн эдэгт дээлийн торго, хамт ирсэн хүмүүст хадаг нижгээдийг барина. Бэрийн эцэг буцсанаар хуримын найр бүрэн өндөрлөнө. Гэрлэлт ихээхэн зарлага чирэгдэл болдог/сүйн төлөөс, найрын зардал, ламд өргөх барьц/ учраас сүүлийн жилүүдэд ялангуяа ядуучуудын дунд “бэр угаах” гэдэг заншил ихээхэн дэлгэрэх болжээ. “ Бэр угаах” ёслолыг хоёр тал зөвшилцөн гүйцэтгэдэг болохоор гэрлэлтийгдагасан тансаг, бэлэг, албан ёслол улам бүр хумигдсаар ажээ. “Угаалга” хийгээд нэг хоёр cap болсны дараа энэ чөлөөт гэрлэлт эгэл байдлаар ямар нэгэн өргөн баяр цэнгэлгүйгээр, өөрөөр хэлбэл, их зарлагагүйгээр хууль ёсны болно. Шашин олон эхнэртэй байхыг хориглодоггүй ч Автономит Монголд ганц эхнэр юм уу нөхөртэй байх ёс журам /моногами/ ноёрхож байгаа тухай дээр өгүүлсэн билээ. Гэвч нийгмийн дээд давхраанд - ноёдын дунд хэд хэдэн эхнэр юм уу, нөхөртэй байх /полигами/ далддуу хэлбэр эдүгээ ч цөөнгүй байна. Монголын Далай Ван гэдэг ноён ес дйхин эхнэр авсан гэнэ гэж профессор А.Позднеев мэдээлсэн байдаг*. Энэ бол ховор тохиолдол байх. Гэвч 2-3 эхнэртэй ноёд монголд олон байна. Жишээ нь, эдүгээ Ховдын хязгаарт Зоригт хан, Зоригт Ван, Да Бэйс, Захчин гүн нар тус бүр хоёр эхнэртэй байна. Бурхан болооч Далай хан бас хоёр эхнэртэй байжээ. Иймэрхүү үзэгдэл халхын ноёдын дунд мөн түүнчлэн баячуулын дунд тааралдана. Уугуул нутгийн язгууртнуудын тоо цөөхөн /бидний мэдэж байгаагаар ноён язгууртай ердөө л 400-500 хүн байна/ учраас олон эхнэртэй байх явдал нийт ард түмний амьдралд содон харагдах ховор үзэгдэл юм. Сонирхуулж лавшруулахад дараахи зүйл бас л анхаарал татна. Ноёд тайж нар язгуурынхаа эмэгтэйтэй гэрлэж үл болох учир арга буюу сул иргэдээс эхнэр авах учиртай. Яагаад гэвэл, ноён, тайж хоёр хоёулаа “цагаан ясныхан”, тэгээд ч төрөл * А.Позднеев, Монголия и монголы, т. I, стр, 400

67


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

нэгтэй гэж үздэг. Ноёрхогч ангийн төрөл нэггнүүдэд зэхийрэх аюул нүүрлэж буйг тэд битүүдээ мэдрээд муудаж буй цусаа ард олны сайн цусаар сэлбэн сэргээх санаархалтай байдаг бололтой. Эхнэр авахгүй гэж андгайлсан тоо томшгүй олон лам байгаа хэр нь Автономит Монголд хөгшин охид их ховор. Дөрвөдүүд лам цөөн байвч тэдний зан хэвшил нь хатуугийн дээр нас нь гудайж сүм хийд бараадаж буй эмэгтэйчүүд л тааралдана. Халхад ч хөгшин охид ховор эрдэнэ. Энд эмэгтэй хүн болгон хууль ёсны ба хууль ёсны бус нөхөртэй /лам нөхөртэй байх нь олонтаа/ байдаг болохоор санваартан язгуурт хамаарагдах хүмүүс эрэгтэй хүн амын 40 гаруй хувийг эзлэн өнгөц харахад хүн ам зүйн талаас улс оронд мөхлийн уршигтай мэтхарагдавч хэрэгдээрээ тийм ч аюултай биш юм. Өрх гэр. Миний ажигласнаар Автономит Монголын гэр бүл ерөнхийдөө эрүүл бөгөөд жам ёсны шинжийг хадгалсаар ажээ. Эр нөхөр бусад орныхны нэгэн адил өрхийн тэргүүн гэгддэг болохоор хууль ёс ч түүнд дээд эрхийг бүрэн баталгаажуулна. Жишээ нь, эр нөхөр эхнэртээ зүй бусаар хандах тохиолдолд хуул ь эхнэрийн эрх ашгийг үл хамгаалах, хэрэв хүүхэд төрүүлэхгүй бол дуртай цагтаа эцэг эх рүү нь түүнийг буцаах мэтийн үзэгдэл байна. Нөхрийн юм уу эсвэл эхнэрийн санаачлагаар гэр бүл төвөггүй салдаг нь эр нөхөр хууль зүйн давуу эрхээ эдлэх явдлыг саармагжуулж, улмаар гэр бүлийн дотор хэвийн сайн харилцаа тогтоход тус дөхөм үзүүлж байна. Мөн энэ чиглэлийн өөр нэг нөхцөл байдал гэвэл өрх айлд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол аж ахуйн чухал хүчин зүйл болж байдаг. /тэрбээр айлын гэр орны ажлын голыг нугалж байдаг/ учраас энэ нь өрх айлын дотоод харилцаанд гарцаагүй нөлөөлдөг нь ойлгомжтой. Дорнын лалын шашинт орнуудад одоо ч ажиглагдсаар байгаатай адил төстэй зүйлийгта монголд олж харахгүй. Монголд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй тэгш эрхтэй гэгддэггүй юм гэхэд ямар ч байсан эрэгтэйчүдийн эд хогшил, боол болж зугаа цэнгэлийг нь хангадаг эрх мэдэлгүй хэрэглүүр биш ээ. Энэ оронд эмэггэйчүүд нь эрэггэйчүүдтэйгээ адилхан л мал маллаж чадна, морь тэмээ унаж эдлэхэд эрэгтэйчүүдээс дутуугүй, баяр наадам, мөргөл хийхэд адилхан л оролцоно. Монгол эмэгтэй нүүрээ бүтээж явдаггүй, хаана ч чөлөөтэй явж хэнтэй ч яриа өрнүүлж, бас ч заримдаа бүр өдсөн байдал үзүүлж өөрийгөө хүн шиг хүн гэж бодож явдаг. Тэрбээр хүүхдээ хүмүүжүүлж өсгөнө. Хүү бол унаа унаж суртлаа /6-7 нас хүртлээ/ эхийн ганц мэдлийн хүнд тооцогддог. Охин хүүхэд бол арай хожуу унаа унаж сурна. Бүсгүй хүүхдийг эрд гаргах эсвэл хүүг гэрлүүлэх мэтийн асуудлыг эр нөхөр эхнэртэйгээ зөвлөлддөг нь ердийн хэрэг бөгөөд түүний зөвшөөрөлгүйгээр нүүх суух ажил юм уу ямар нэг мал гадагш худалдах зэргийг эр нөхөр дангаар шийддэггүй. Нөхөр нь архи ууж согтуудаа эхнэрээ зовоох явдал байх авч энэ нь харьцангуй ховор байдаг. Хэрэв нөхөр нь байнга зодож зан ч аа^ай вал эхнэр хүн эцэг эх рүүгээ явчихдаг. Ингээд л салах сарних тухай яриа үүснэ. Ард олны соёлын түвшинг харгалзах юм бол Халхад болон Ховдын хязгаарт эмэгтэйчүүдийн байдал ерөнхийдөө сайн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд хүүхдээ маш анхаарч халамжилдаг. Хүүхдийг бурханы ерөөл гэж үзэж хүүхэд төрөхийг өрх айлд аз жаргал гэж үздэг. Төрсөн хөвгүүд охидыг сайн муу гэж огт ялгадаггүй. Хүүхэдгүй эцэг эхүүд ламд мөргөжтусламж зөвлөгөө хүснэ. Хүүхэдгүй хосууд ядуу хүний хүүхдийг өндөр үнээр худалдаж авах явдал ч байдаг. /1913 оны ханшаар нэг хүүд 1000 хүртэл рубль төлөх жишиг байсан/, Өргөөд хүүхэд хулгайлах явдал цөөнгүй. Энд хүүхэд хулгайлсан ч түүнд ямар ч аюул заналхийлдэггүйгээрээ европчуудын араншингаас

68


Лвтопомит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

шал өөр. Хулгайлсан хүүхдээ ердөө л хөдөө нутагтаа аваачаад ялангуяа чинээлэг айл бол өөрөөс төрсөн үр, угсаа залгамжлагч гэжхайрлажхүмүүжүүлж өсгөдөг. Бутач хүүхэд эхдээ ч, өөрсөддөө ч муу нэр зүүлгэдэггүй. Хүүхэд төрүүлээгүйгээс болж гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйг хууль ч хүндэтгэх шалтгаантай гэж үздэг. Хүүхэд өвчилж амь насанд нь аюул заналхийлэхэд түүний эсрэг байдаг бүх аргаа хэрэглэдэг. Жишээ нь, дөрвөдүүд ийм тохиолдолд төрөл садангийн ньхэн нэгний төрсөн хүүхдийгхулгайлбал гурав хоногийн турш ширмэн тогоохөмөрч нуудаг. Хүүхдийгзөвхөн хооллох үедл тогооноос гаргана. Үүний хамт хүүхэд хулгайлсан хүн өвсөөр хүүхэлдэй хийж төрсөн эцэг эхийн гэрийн хаяанд аваачиж хаяхад тэд түүнийг өөрийн хүүхдийн цогцос гэж үзэж уй гашуу болон уул хүүхэлдэйг оршуулдаг. Энэ нь чөтгөрийг төөрүүлж, авах хүнээ өөр газраас олж авгэсний тэмдэг ажээ.* Халхууд өөр заншилтай. Тэд хүүхдийг өвчин ээрээд байвал амийг нь аврахын тулд хүүхдээ бусдад үрчлүүлдэг. Энэ мэтээр хүүхдээ эрлэгийн элчээс хамгаалахын тулд, үр удмаа хадгалахын тулд хүүхэддээ орос нэр хүртэл өгөх, заримдаа бүсгүй хүүхдийг эхнэр хүний хувцсаар хувцаслах зэрэг хар дом хэрэглэдэг. Газар сайгүй хүүхдийг цөөрүүлэх бус харин олон болгох гэсэн эрмэлзэл ажиглагдаж байна. Үүний хөдөлгөгч хүчин бол өвгөрч мөхөхийнхөө аюулыг мэдэрсэн ард түмний совин юм гэлтэй. Ийм учраас монголчууд төрөлтөө зохиомлоор багасгахыг хичээдэг болсон мэтээр бичсэн английн жуулчин Д.Крраутерсийн таавар бодит байдлыг яахын аргагүй тэс гуйвуулсан байна гэж бардаагаар хэлэх** байна.

Р

Хүүхдийн хүмүүжил. Хүүхдийн хүмүүжил монгол амьдралтайгаа адил туйлын бүдүүлэг, төвөг багатай үйлийн нэг аж. Хүүхдийг төрсний дараа эхний хоёр хоногт хонины сүүлээр хөхүүлж байгаад зөвхөн гуравдах хоногоос эхийн нь хөхөөр тэжээж эхэлдэг байна. Хүүхдийг 2,3 ойг нь хүртэл заримдаа 4 настай болтол нь хөхүүлдэг, 3,4 сартайгаас нь эхлэн давхар тэжээж эхэлдэг: аажмаар үхрийн сүү, мах, өөх хөхүүлэх, 7,8 сартайгаас нь хоолонд нь зөөлөн үйрмэг холих, зун тараг, өрөм өгөх зэргээр хооллоно. Монголчууд хүүхдийг нэг ой хүртэл нь сүүгээр тэжээхийг онцолдог ба зөвхөн 1,5-2 настайгаас нь эхлээд хүүхдийг борог хоол, томчуулын ердийн бүдүүн бараг хоолонд оруулдаг. Хүүхдэд мэндэлснээс хойш 3 хоног дээр нэр өгнө. Нэр өгөхөд лам оролцох бөгөөд энэ ажлыг ямар нэг төвөгтэй ёслолгүйгээр гүйцэлдүүлнэ. Гагцхүү нэр өгсөн энэ өдөр хүүхдийг угаадаг. Халхчууд бол хонины бүлээн шөлөөр, дөрвөдүүд бол буцалгасан усаар юм уу шөлөөр угаана. Халхчуудын энэ угаалгаар тухайн хүн амьдралдаа биеэ цорын ганц удаа угааж байгаа нь тэр. Дөрвөдүүд арай өөр цэвэрдүү. Тэд хүүхдийг 2, 3 нас хүртэл нь угаасаар байх батэгсгээд зогсоно. Монголчууд хүүхдэд янз бүрийн нэр өгнө. Монголчуудад Буддын ариун судар олон байвч түүнийгбаримтлах ньховор. Хүүхдэд өгөх нэрийг эцэг эх хүссэнээрээ өгнө. Чулуу, ургамал, амьтан, ямар нэгэн гэр ахуйн эд юмсын нэр ч өгнө. Зарим газарт, Иван, Николай мэтийн орос нэр ч тааралдана. Монгол хүүхэд хорвоогийн хүүхдүүдийн нэгэн адил эрхлэх тоглох дуртай. Тоглоомын агуулга орчин тойрны амьдралаас үүдэлтэй байна. Хүүхэд адуу тэмээ болж, жин тээж тоглоно. Үхэр, хонь хулгайлж байна гэж хүртэл тоглоно. Гэр барьж ороо морь уургалж тоглоно. Тэдний тоглодог тоглоом ард түмний ахуйн хэвшлийг дүрслэнэ. Тэдэнд адуу, хонь, ямаа, тэмээ, хуц, нохой, аяга данхыг дууриалгасан мод чулуун тоглоом байна. * Г.Н.Потанин, Очерки Северо-Западной монголии, Вып. IV, стр. 28-29 **Карраутерс, Неведомая Монголия, СПБ., 1914 г., т. I, стр. 336

69


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Хүүхдийн даахийг гурван настайд нь үргээнэ. Энэ бол монгол хүний амьдралд их чухал зүйл болж үлдэнэ. Л ам ном судраас лавлаж даахь үргээх өдрийг сонгоно. Энэ өдөр ихээхэн баяр ёслол болно. Түүнд зориулжхонь гаргана, айраг, архи дарс тэргүүтнийг бэлтгэнэ. Зочдыг урина. Зочид цөм дараалан хүүхдийн даахийг хэсэг хэсгээр хайчлана. Хүүхдэд хонь, хурга, тугал гэх мэтийг бэлэг болгон амлана. Даахь үргээх баяр орой болтол үргэлжлэнэ. Зочид гэр гэртээ буцсаны дараа ламын томилсон хүн хүүхдийн даахийг хусаж, дараа нь гэзгийг нь сүлжиж өгнө. Барагцаалбал энэ үеэс эхлэн хүүхэд гэр орны ажилд оролцож эхлэнэ. Энэ талаар хөвгүүд охид адилхан л сургуульд суралцана даа. Хүүхэд 3-4 настайгаасаа хурга, тугал хонь хариулж эхлэнэ. Би монголоор явж байхдаа өчүүхэн жаал хүүхэд хурга ишигний хүзүүнээс нь чаргуулцадсаар байгаад онгоцтой ус руу оруулж байхыг олон удаа гайхан сонирхон харсан. Хүүхэд 6-7 настайгаасаа морь, тэмээ унаж сурна. Тэр үеэсээ бод мал, тухайлбал адуу, үхэр, тэмээ хариулж эхлэнэ. Үүний хамт гэр орны ажилд оролцоно. Модноос гишүү авчирах, аргал түүх, гал түлэх ажил хийнэ: Хөвгүүд охидыг ажилд сургах ажил цаашид хоёр өөр чиглэлээр явагдана. Хөвгүүд нь морины хазаар ногт зангидах, эмээл засаж янзлах, эмнэг сургах, жин тээх зэрэг, охид нь: хувцас оёж шидэх, цай хоол хийх, цагаай идээ хийх гэх мэт болой. Үүгээр л монгол хөвгүүд охидын боловсрол /лам нараас бусад, тэдний тухай хойно гарна/ эзэмших сургалт төгсөх бөгөөд 15-16 нас хүрсэн тэднийг ард түмнийхээл мэдлэгийнтүвшинд амьдралын нарийн ширийнийгмэдчихсэн гэж үзнэ. Хүүхдийг бичиг номд нийтийн журмаар сургах ажил энд байхгүй. Бүхэл бүтэн хошуунд хэд гуравхан бичигтэй хүн байх. Эрэгтэйчүүдийн дотор бичигтэй хүн мэр сэр байх боловч эмэгтэйчүүдийн дотроос бичигтэй хүн олохгүй. Эмэггэй хүн бичиг сурах ёсгүй гэж үзнэ. Намайг Улиастайд явж байхад нэг нас тогтсон эмэгтэйг нөхрөөрөө заалгаж уншиж бичиж чаддаг болсон хүн гэж бараг л ертөнцийн нэг гайхамшиг мэт ярьж ийм бичигтэй эмэгтэйг халхаас эрээд олохгүй гэцгээж байлаа. Ингэж ярих нь хэтрүүлэг байх, гэхдээ иймэрхүү үг яриа үүсэх үндэс байгаа юм. Автономит Монголд гэр бүлийн сахилга журам онцгой ширүүн догшин гэх зүйлгүй ч одоо хэр нэлээд нарийн чанга хэвээр байна. Эцэг эх хүүхдүүдтэйгээ аятайхан харилцана, гэхдээ тэднээс дуулгавартай, томоотой байхыг шаардана. Энэ тухайд хэв хууль эцэг хүнд өргөн эрх олгосон гэлтэй. Эцэг нь дуулгаваргүй, зүггүй хүүгээ шүүхэд өгч болох бөгөөд тэгсэн цагт хүүд торгууль оногдох эсвэл банздах шийтгэл өгөх учиртай аж.. Хэв хуулийн энэ зарчим одоогоор хэрэглэгдэхгүй байна. Гэр бүлийн дотор ярвиг төвөг гарвал гэр дотроо зохицуулдаг аргыг хэрэглэж байна. Тийм явдал ч элбэг биш бололтой. Жишээ нь, гэрлэлтийн асуудал мэт маш чухал юман дээр хүү нь эцэг эхийн саналыг эсэргүүцэх явдал хаяа нэг гардаг. Тэгэхлээр аар саар асуудлын талаар яриад байх юм байхгүй. Охид бол хөвгүүдийг бодоход илүү дуулгавартай. Охид эрд гараагүй, гэртээ байх үедээ ийм байдалтай байна. Хөвгүүд, охид тусдаа^рл болсны дараа байдал өөр болно. Тэд бие даасан байдалтай болж зөрүүдлэх, үг авахгүй байх явдал гарна. Жаргалантын хөндийд нутаглах нэг эелдэг өвгөний яриа санаанаас гардаггүй юм. Юун хэмээвээс, тойрч шавсан үй олон үр удмыхныхаа талаар хагас наргиан хагас гоморхол болгон хошигнож ярихдаа; - тэд маань нарны ялаа шиг олон, хэд хичнээн болж байгааг мэдэхээ байсан, тоо алдсан. Би уг нь дөрвөн хүүтэй, гурван охинтой тэд цөм тусдаа айл гэр болсон. Одоо үгэнд орохоо больжээ. Цөм өөрийхөөрөө зүтгэнэ. Цөм гэр гэртээ ноён! Ач зээ нарыг яаж ийгээд номхруулж болно. Харин хүүхдүүдээ тэгж дийлэхгүй, чадал

70


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

доройтсон. Юу тааралдснаар л хооллож байна. Ямар нэг юм өгч байгаа нь овоо гэж бодох юм. Нас дээр гарлаа ингээд хийд барааднаа. Эмгэн ч мөн адил. Энд юугаа ч хийх гэж байх вэ. Дэмий нүгэл даллахаас цаашгүй болов гэнэ. Нар уулын орой руу бууж эхлэв. Үдшийн наранд дэнж дээр хэдэн гэр шаргалтан харагдана. Үнээ мал мөөрөлдөн бэлчээрээс хотлоно. Хонь ямаа маалилдана. Алсад адуу янцгаана. Хархан нүдтэй хар үстэй янз бүрийн нас хүйсний хэдэн эрэгтэй эмэггэй хүүхэд биднийг шохоорхон дүрсгүй байдалтай харна. Хоорондоо шивнэлднэ. Зарим нь бидний аяны цувыг сэмээрхэн тэмтэрч үзнэ. Тэдгээрийн дотор саяхан эцэг нь дуулгаваргүй гэж гомдоллож байсан хүүхдүүийн зарим нь зогсож буй харагдах бөгөөд тэдний царай дүнсгэрдүү хөхгөр харагдна. Эдний царайг хараад өвгөн эцгийн чичирхийлсэн дууг сонсоод би энэ хүн наргиан болгож яриагүй юм байна, үүний үгэнд хал үзсэн зовсон хүний гашуун бөгөөд хатуу үнэн шингэжээ гэдгийг өөрийн эрхгүй мэдэрч билээ. Европын иргэншсэн үндэстнүүдээс хөгжлөөр өчнөөн жилээр хоцорсон балар эртний малчин ардын дунд энэ тал хээр нутагт хонь ямаа, хагас зэрлэг адууны дэргэд байх энэ навтгар бор гэрт ч соёлт ертөнцийн үлэмж тэргүүний улс орны ахуйн хэвшилд нэг биш удаа ялзруулагч нөлөө үзүүлсээр ирсэн “эцэг хүүгийн” хоорондын мөнөөх хурц асуудал бас л хэвээр байхыг би ийнхүү мэдэрч билээ. Нас нөгчих ба оршуулах. Дотоод сэтгэлийн эгэл хэвийн аливаа хүмүүсийн нэг адил монгол хүн үхлээс үл айна, түүнд их амгалан ажиггүй хандана. Ийм байхад нь түүнд шашин их түшиг болно. Буддийн сургааль баримтлагчид сүнс нэг биеэс нөгөөд шилжинэ гэдэгт итгэдэг. Үүний дагуу, хүн нас барлаа гэхэд сүнс нь энэ биеэс салаад энэ хорвоод дахин ямар нэгэн амьд амьтан болж төрнө гэдэгт м-онгол хүн эргэлздэггүй. Монгол хүний сэтгэлийг зовоодог ганц юм нь түүний төрөл арилжих амьтан нь өөдгүй муу могой юм уу ямар нэгэн бузар шавьж биш, харин болж өгвөл хүн, ядахдаа морь, нохой мэтийн гэмгүй сайн амьтан байгаасай гэж бодох явдал юм. “Сайн төрлийг” амьд насандаа сайн явж буян үйлдсэнээр олох болохоор онцын нүгэл хийгээгүй гэж бодож явдаг монгол хүн насныхаа төгсгөлийг сэтгэл амар угтдаг. А втономит Монголд нас барсан хүний оршуулга маш өвөрмөц байдалтай. Энэ бол эхлээд харахад европчуудад дээд зэргийн гайхаш төрүүлэх нэг монгол заншил юм. Гэхдээ Буддийн сүсэглэлээр нас барсан хүний цогцосыг газарт булах ёсгүй, харин шувуу араатны идэш болгох учиртай. Ийм учраас монголчууд нас барсан хүнээ булшинд хадгалдаггүй харин хээр талд ил орхиж араатан амьтан, агаар салхиар үрэн таран хийлгэдэг. Л ам нар үйл нь ирсэн хүнийг хаана оршуулахыг нас барахаас нь өмнө судар харж тогтооно. Уг хүнийг нас барсны дараа цогцосыг нь хаалгаар биш харин гэрийн ханыг аль нэг газраар нь задалж тэр завсраар гэрээс гаргаж, дагалдан явах ламын заасан газарт аваачин толгойд нь чулуу дэрлүүлж гарт нь уншлагын тарни бариулан ямар нэгэн бүдүүн даавуугаар бүтээж дөрвөн өнцгийг нь чулуугаар дарж оршуулгын үйл явц төгсгөл болно. Ингээд оршуулахад оролцсон хүмүүс тэндээс холдмогц араатан жигүүртэн хийгээд байгаль эрхээ эдэлж эхлэнэ. Нас барсан хүний цогцос бүтнээрээ олон хоновол бурхан хилэгнэж буйн тэмдэг гэж үздэг. Үүнд сэтгэл зовсон төрөл садныхан уг цогцос дээр лам залж ирүүлж ном уншуулахад тэрбээр нас бар-сан хүний нүглийг өршөөж түргэн дуусахад нь туслаач гэж, өөрөөр хэлбэл, араатан жигүүртний анхаарлыг түүн рүү чиглүүлж өгөөч гэж хүснэ. Үүний дараа

71


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

цогцос нь задарч тарсан байвал үлдсэн төрөл садныхан нь үүргээ биел үүлсэн гэж, талийгаачийгөршөөж сүнсийгньихамирлангуйд шилжижээ гэжойлгодог. Хүнгүй шахам эзгүй газар хөдөөлүүлдэг болохоор талийгаачийг нутаглуулах энэ хэлбэрт ямар нэгэн онцгой, эвгүйрхэх зүйл байхгүй. Томхон хот, сүм хийдийн газарт бол арай нарийн, Жишээ нь, 30000 орчим хүн байнга суудаг Өргөөд талийгаач харьцангуй олон тоотой учраас тэнд оршуулгад зориулсан тусгай “булш“ буй болсон байна. Энэ “булш” гэдэг нь хотоос холгүй орших үхсэн хүнийг ил тавьдаг ерийн уулын энгэр бэлийг хэлнэ. “ Булшны” ойр орчмын нүх, жалганд зөвхөн хүний махаар хооллодог зэрлэгшсэн ноход орогноно. “ Булшинд” үхсэн хүн шинээр тавьхад тэдгээр өлссөн ноход тал талаас уралдан ирж дор нь уржтасдан иднэ. Насны доройтол болсон юм уу эдгэрэх найдлаггүй хүнийг өргөж тойлж цөхөрсөн, уйдсан гэр орныхон ньтэднийгамьсгал хураагаагүй байхад н ь “булшинд” аваачиж тавих нь буй. Ийм үед өлссөн ноход тухайн хүний гүйцэт үхэхийг хүлээн шүдээ хавиран тойрон сууж байгаад үхмэгц цуст будаалгаа эхлэнэ. Эдгээр зэрлэгшсэн ноход харсан хүн сүнс нь зайлмаар аймшигтай бөгөөд ойр орчим яваа явган хүнд аюултай. Тэд их өлссөн үедээ амьд хүн рүү ч дайрхаас буцдаггүй. Манай экспедицэд ажиллаж явсан урьц нь монголд хэд хэд ирж байсан өвөр байгалийн нэгэн хасаг эр, хэдэн жилийн өмнө хэдүүлээ морыой Өргөөгийн орчим явж байсан чинь нэг явган хятад өмнө нь явж байх харагдав. Тэр хятад явсаар нэг гүвээ даваад далд оров. Бид морьтой болохоор төдийл удалгүй тэрхүү гүвээ рүү дөхөөд очтол нэлээд цаана доор бөөн сүрэг нохой харагдлаа, нөгөө хятад алга. Биддавхиад ойртвоос зэрлэгшсэн ноход тэр хятадыг зээгэжхуваагаад зооглочихсон байлаа. Винтовкоороо хоёр буудсан чиньтэр ноходтал тал тийшээ гүйлдэн алгаболжбилээгэжярьжбилээ. Хүний маханд орсон нохдын аймшигтай зэрлэгийг харуулах /аз болоход саяных шиг эмгэнэлт биш ч гэсэн/ өөр олон тохиолдлын тухай би дуулсан. Өргөөд суух оросын нэгэн буриад эр монгол “булшийг” үзье гэж бодоод морьтой гараад уг газар руу дөхөөд очтол улайрсан сүрэг нохой тал талаас нь тойроход гар буугаар буудаж байж арай гэж эргэсэн шүү гэж ярьж билээ. Манай экспедиц Өргөөд байхад миний туслах нөхөр “булшны” хажуугаар морыой явж байгаад хүний мах иддэг нэг лут том нохойтой тааралджээ. Тэр нохой морины цээж руу шууд цоройход том ташуураар толгой дундуур ньсайн дэлссэндээ зайлуулж билээ гэж ярьж байлаа. Хүний мах иддэг ноход зөвхөн “булшаар” нутаглаж байгаа нь бас ч яамай, өөр газар ийм юм ховор байдаг. Хэрэв элбэг бол нийслэлийн ойр орчмын газраар явах гэдэг их амь дүйсэн хэрэг болох аж. Өргөөд байхдаа би бас хотын “булшин” дээр очсон юм. Аймшигтай байдал харагдав. Тэр нь уулын ердийн энгэр бэл байх бөгөөд тэнд газар сайгүй шүд нь ярзайсан толгойны яс, хөл гарын яс, хувцасны уранхай, урт гэзэг, туг тугаар хар үс, эмэгтэй хүний толгойны чимэг, сахиусан зүүлт, ноорсон баринтагтай төвд ном, жижигхэн монгол маягийн жинтүү, хүн байсны өрөвдөлтэй үлдэгдэл, бусад хэсгийг нь цөмийг нь нохой идэж устгажээ. Энэ “булшны” тарсанясандундуурявахад Гамлетийн : “Хөөрхий муу Порик. Би түүнийг мэддэг байсан юм. бас Горацио...” гэсэн үгийг өөрийн эрхгүй санагдуулав. Цагаа болохоор араатан амьтадын идэш болж хээр хаягдах нь зэрэг дэв, нийгмийн байдлын ямар ч ялгаагүй, хорвоод гэлдэрч яваа монгол хүн бүрийн төгсгөл ажгуу. Хамжлагууд, сул харчуул, лам, ноёд бүгдээрээ энэ хуулийг дагана. Зөвхөн улс гүрэн, сүм хийдийн хэрэгт онцгой гавъяатай хүмүүсийг онцолж үзнэ. Ийм хүмүүсийн араатан, шувуудыг хооллоод үлдсэн ясыг цуглуулж “суварга” хэмээх булш хөшөөнд

72


Автономит Монгол XX зууны гауаан дээр

И.М.Майский

запна. Өргөөгийн хутагтболон алдар нэртэй том лам нарын шарилыгзанданшуулан ард олны мөргөлийн сүм дуганд байрлуулна. Нас барагсдыг оршуулах дээр өгүүлсэн энэ заншил уугуул хүн амын дунд нэн бөх хэвшсэнийг гэрчлэх баримт гэвэл одоо хэр талийгаачийг булж оршуулахийг их том нүгэл гэж үзэх явдал юм. Өнгөрсөн зууны 80 -аад онд болсон нэг сонин тохиолдол байдаг: Оросоос бээжин хүргэх шуудан зөөгч Немчинов гэдэг хасаг эр зуурдаар нас барахад түүнийг түүнийг тэнд нь газар булж оршуулжээ. Гэтэл ингэж булж оршуулснаас болоод Өргөө дахь монгол, хятад засаг захиргааныхан, Оросын консулын хооронд гурвалжин дөрвөлжин том дипломат маргаан дэгджээ. Монголын засаг захиргааныхан Немчиновыг Өргөөд тусгайлж зориулсан оросын булшинд оршуулах учиртай гэсэн боловч консул тэр шаардлагыг хэрэгсээгүй аж. Ингээд ширүүн дориун үгтэй ”нот” бичиг харилцан солилцож эцэст нь Өргөөгийн захиргаа бүх хошуу ноёдод онцгой уриа явуулахад хүрчээ. Тэр урианд, “ Нас барагсдыг Бэлгэхийн хөндийд хөдөөлүүлэх нь газрын ядам сахиулсны суу зальд үл зохилдох бөгөөд уг газар хүүрийн бузар болно. Байнгын хүчтэй салхи үлээн өвс бэлчээр муудна. Түүгээр явагсад унаа малаасаа унаж үхнэ. Халдвар тараана. ” гэж дурьдсан байдаг. Гай болоход дараа жил нь үнэхээр Бэлгэхийн хөндийд ган болж мал олноор үхэж хорогдсоныг Немчиновыг газар булж оршуулсантай холбон тайлбарлаж байжээ. Лам нар тэр бузарласан нутагт бүтэн cap ном уншсаны ачаар гай барцад арилсан гэлцдэг*. Биднийг Хангилцагийн голд өвөлжиж байхад бас нэг иймэрхүү явдал болсныг бид гэрчилж чадах байна. Тэнд сууж байсан нэгэн орос худалдаачны арван сартай хүү нас барсан юм. Эхлээд түүнийг өвөлжөөний хавьд газар булж оршуулах тухай ярилцаж байтал энэ тухай мэдээ тэр дороо нутгийн монголчуудын дунд тархаж газар шороогоо бузарлуулахгүй хэмээн нутгийнхан эрс хатуу эсэргүүцэж, хэрэв оросууд газар булж оршуулбал түүнийг ухаж гаргаад шувуу, араатны хоол болгоно хэмээн мэдэгдэж байв. Ингээд арга буюу ид хөхөө өвлийн хүйтэнд хөөрхий хүүгийн шарилыг 170 бээрийн цаана орших Увс нуурын ойролцоо Улаангом сууринд нас барсан орос хүнийг оршуулж байх тусгай зориулсан газар аваачиж оршуулж билээ. Хөгжөөн цэнгээн. Үхэл, оршуулгаас хөгжөөн цэнгээний тухай ярианд орцгооё. Энэ нь их огцом шилжилт гэж бодогдуулж болох юм. Гэхдээ амьдрал өөрөө тийм биш гэж үү? Монголын тухайд гэвэл иймэрхүү шилжилт бас ч таарамжтай гэлтэй. Учир нь энд ард түмний оюуны бүх амьдрал тухайлбал, зугаа цэнгэл, оршуулга ч гэсэн бүгд л шашинтай нягт холбоотой. Үнэхээр ч сүм хийдийн цам, майдар, овоо тахилга /эдгээрийн тухай эл номын “шашин” гэсэн бүлэгт бий/ зэрэг баяр зөвхөн шашны ёслол төдийгүй нийгэм олны цэнгээн болж байдаг: эдгээр баяр ёслолоор мөргөл ч хийнэ, бөх ч барилдана, морь ч уралдана. Цэвэр дээдэс язгууртны хүрээний шинж бүхий нийгэм олныбаяр ёслол ньмаш цөөн юм. Ийм язгууртны шинжбүхий баяр ёслол гэвэл угсаа залгамжлах, хэргэм зэрэг нэмэх гэх мэтийг тохиолдуулж ноёдын зохион байгуулдаг уралдаан, барилдаан, мах идэх, архи уух зэрэг л юм. Эдгээрийн нэг нь сурын харваа юм. Жилд нэг удаа хошууны хэмжээгээр хошуу ноёны өргөөд цугларан эхлээд дасгалын дараа нь шагналт сурын харваа болно. Мөн жил бүрийн 6, 7 сард Халхын бүх хошуунаас шилдэг харваачдыг /нэг хошуунаас 10 харваач/ Өргөөд цуглуулан Туул голын хөвөөнд 45 хоногын турш сур харваж мэргээ сорино. Урьдын цагтжил тутмын * Малгайд байх тогосын өд түшмэл хүний ялгарах тэмдэг.Сурчдын наадамд орон нутгаас ирж буй хүмүүсийн ихэнх нь хошуундаа засгийн алба хашдаг улс.

73


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

энэ уралдаан тэмцээн цэрэг дайны чухал ач холбогдолтой байжээ. Одоо бол энэ тэмцээн өнө эртний үлдэгдэл болохын дээр их дурсамж, гоо сайхны ул мөртэй холбогдсон ард түмний зүрх сэтгэлийг олзолсон олон зан заншлын нэг болжээ. Сурын харвааг харахад үнэхээр гоё. Аяныхаа тэмдэглэлээс дахин энд нэгхэсгийгдурьдая: “Богд уулын хаяанд өргөн ногоон зүлгэн дээр олон цагаан гэр, өнгө өнгийн угалзан хээтэй эрээн майхнууд ярайн харагдана. Тэнд газар газрын сурчид суух бөгөөд өдөр болгон өглөөнөөс орой болтол тэмцээн үргэлжилнэ. Өнгө харшсан хурц өнгийн хувцастай шовх оройтой малгайдаа тогосны өд хатгасан* борхон царайтай монголчууд тэнд гарч орно.Тэд гартаа том тахир нум барин бусэндээ өдөн залууртай сумнууд хавчуулсан харагдана. Тэд эгнээлэн зогсож “тулалдаанд бэлтгэнэ”. Сурчдын зүүн баруун талд тусгай үүрэгтэй түшмэд оноог нягт бүртгэн сууна. Энэхүү бүртгэлийн дүнгээс хошуудын алдар цол, бүхэл бүтэн бүс хязгаарын нэр төр шалтгаална. Эдгээрийн өмнө талд мөнөөх хурц гоёмсог хувцастай малгайдаа тогосын өд хатгасан хэсэг хүн сурын наадмын ажлыг зохицуулна. Тэд дотроо үрэлтэй өндөр модон цагираг /сүлжмэл үдээрэн цагираг/ буюу сурыг пирамид маягаар өрнө. Тэд сумны алдаа оноог тогтооно. Оноо гэдэг нь тэдгээр өрөөстэй сурыг унагана гэсэн үг. Доторх үрлийг гартал унагавал бүр сайн оноо гэнэ. Ард олон сурчдын майхан, сур маллагсдыг тойрон зогсож харвааг хөгжөөнө. Олон өнгө алаглаж малгайны нь улаан залаа салхинд намиран мөнгөн чимэгний жингэнэх чимээ сонсогдоно. Хүмүүсийн сэтгэл өөдрөг бөгөөд магнай тэнэгэр байхын дээр аядуу яриа чих дэлсэн, гоо хүүхнүүдийн жиг жут инээд энд тэнд жирвэлзэнэ. Бүгд сэтгэл догдлон амьсгаа дарна...” “Дохио өглөө. Нумаа татаж татаж тавихад анхны сум исгэрүүлэн агаар зүснэ... Уухай! Онолоо гэнэ. Нэг сурнаас жижиг үрэл үсрэн унаж ногоон зүлгэн дээгүүр өнхөрнө. Өрөөстэй сурыг нураавч сур маллагсдаас хэн нэгэн нь сэргээн врнө. Бусад маллагсад харваач өөд харан гараа алдлан магтаалын аяар уухайлна, Энэ аялгуу нь гунигтай ч юм шиг, баясалтай ч юм шиг ажээ. Энэхүү аялгуу, хөдөлгөөнийг сонсч харж байхад хязгааргүй хээр тал, даамай харанхуй буурал эрт үе бодогдох нь төсөөлөхөд сонин-. Цугларсан олон нойрноос сэрэх мэт гайхах, бахдахын шулагнаан олны дунд авиатна...” “Дахиад дохио өгнө. Дахиад нумаа татаж тавихад дахиад сум исгэрүүлэн ниснэ. Оносонгүй. Сур маллагсад нэг газартаа намбаа үл өөрчлөн шаасан гадас шиг зогсоход үзэгч олон дуугаа хураана. Зүгшрээгүй харваач бусдынхаа ард орно. Дахиад дохио, дахиад сум. Онолоо! Энэ нь Халхын нэрд гарсан ноёны залуу удмын тавьсан сум байв. Сайшаах чимээ олны дундуур авиатахад хэн нэгэн бүсгүйн нүд оноо авсан хүнийг баясалтайяа инээмсэглэн талархахад уухайн чимээ агаарт нүргэнэ...” “Дахин дахин дохио. Дахин дахин исгэрэх сумнууд. Зарим нь онож зарим нь алдаж.... үзэгч олон амьсгаа даран дуугүй харна. Баярлан бахдах энэлэн харамсах хослоно. Уухайн түрлэг улам улам нүргээтэн хээр нутгийг цууриатуулан дээш дэгдэн хязгааргүй тэнгэрт одно. Газар дэлхий, уул мод ногоон тал хөндий, алагэрээн олон түмэн, хөшилдөх цэвэрхэн сурчдыг дээрээс харах тэнгэр мөнөө л номин цэнхэр, мөнөө л хязгааргүй гүн орон зай, зуу зуун жилийн тэртээ энэ л нутаг газраар нүүдэлчдийн омголон Ордуудын баатрууд хашгиралдан давхилдаж хүчирхэг Чингис хааны зөрүүд тэргүүнд дэлхийн аварга гүрэн болох их бодол төлөвшиж байхад байсан тэр л янзаараа байх бөлгөө...” Тусдаан, хувь хувийн шинжтэй наадам зугаа гэвэл монголд төдий л олон янз биш. Нийтийн бүжиг монголчуудад бараг огт ажиглагдахгүй байгаа нь

74


Лвтономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

гайхаш төрүүлнэ./хойно яригдах шашин бурханы цам харайх дэглэлтийг 5и тооцохгүй байна./ Халхчууд оп' бүжиглэдэггүй. Харин дөрвөдүүдийн дунд бүжиг маягийн юм байх авч тэр нь чухам л бүжиг маягийн юм. Би Дөрвөдийн бүжиг харсан. Тэд бүжиглэхдээ хөлөө өргөн алцайж нэг байрнаасаа хөдлөхгүй гээр хоёр гарын нэлээд төвөгтэй дохио зангаатай хослуулан бүх биеэрээ тодорхой хэмнэлийн дагуу зүүн баруун тийш хөдлөнө.Бүжиглэгч бүжиглэх бүх хугацаандаа нэг байрнаасаа хөдлөхгүй бөгөөд хөлс нь гурав салаалан урсаад байхад хүчээ баран бартал бүжиглэнэ. Бүжгийг ганцаарчлан мөн хос болж хийх бөгөөд би бүлэг хүмүүсийн бүжиглэхийг олж хараагүй. Монголчуудын өөрийн гэсэн хөгжим ньдээд зэргийн өрөвдөлтэй ядмаг эд байх юм. Нийтээр хэрэглэдэг хөгжмийн зэмсэг гэвэл /бурхан тахилын хэрэгслийгэстооцвол/ манайоросын жилейкамаягийн жижигхэн жимбүүр ,бүдүүлэгхийль (хуур) хоёр л байх юм. Хийль нь гэвэл: жижигдөрвөлжин / уртаараа мухар тохой орчим/ нимгэвтэр модон хайрцагны нүүрэн талыг ямааны арьсаар бүрж бөөрөнд нь нэвт суулгасан нарийн урт /дэлэм хэртэй/ модон бариултай, түүнийгдагасан хоёр чавхдастай /нэг нь 7 ширхэг, нөгөө нь 10 ширхэг хялгастай, адууны сүүл/ тэр хоёрын дээд үзүүрийг хоёр модон чихэнд ороосон, доод үзүүр нь хайрцаг нэвт гарсан бариулын үзүүрт бэхэлсэн байна. Холбоо нь мөн адууны хялгасан чавхдастай жижиг нум байна. Жимбүүр хийль хоёр хоёулаа европ хүнд сайн таалагдмааргүй нарийхан дуутай аж. Дууны ая нь ч хөгжимдээ таарсан намуун бөгөөд нэг хэмээр гуниглан хахирах мэт сонсогдоно. Энэ нь ая гэхээсээ хөгжмийн болхи угалзаар ялимгүй халхалсан ганц нотны эцэс төгсгөлгүй үргэлжилсэн авиа гэлтэй. Монголчууддуу хөгжмийг ихэд сонирхох бөгөөд барагайл болгонд энэхүү бүдүүлэг хийл байна. Цэцэн хан аймгийхныг дуу хөгжмөөрөө онцгой гэлцэнэ. Өргөөд хэдэн жилийн өмнө оросын капельмейстерийн удирдлагаар найрал хөгжимтэй болох гэж оролдсон боловч олигтой юм болоогүй бололтой. Ийм болсонд орос монгол хоёр талын аль нь буруутайг хэлж мэдэхгүй байна. Монгол дууг сонсоход монгол хөгжимтэйгээ адилхан сонсогдоно. Монгол дууг сонсоход тэр нь сунжруу гуниглал маягийн нэг өнгө мөртөө монгол хүнийгхүрээлсэн нэг маягийн хатуу хахир байгалтайгаа зохицсон байх ажээ. Монголчууд ялангуяа архи балгаж улаан зээрд болох юм уу дуулим талаар хурдлан давхихдаа дуу дуулахгүй байж чаддаггүй. Дуугаа дуулахлаар тэдний уяхан хоолой нь тал нутгийг эзлэн хязгааргүй хөх тэнгэр, халиуран найгах талын өвс, урган мандах хурц нар, будан татсан давхар алсын бараатай аминлагаар найран ягл тэнгэр газрын тасархай мэт исгэрэх салхи, янцгаах элээ лугаа адил бодогдоно. Монголчуудын тоглодог тоглоомуудын дотор нэлээд дэлгэрсэн нь манай оросын даамаар чоно нохой болжтоглодогтой төстэй “буга” хэмээх нэртэй тоглоом байх ажээ. Мөн модон хүзэр, /даалуу/ манай оросыхоор доминогоор их тоглоно. Шатар тоглох нь ихээхэн тааралдана. /шатрын бод нь орос шатрынхтай их ойролцоо боловч тоглох дүрэм нь арай өөр/ бас бог малын шагайгаар их тоглоно. Залуучууд үдшийн бүрэнхийгээр цагаан мод шидэж тоглоно. /гуалингийн хэрчмээс цуулсан тайрдсыг шидэж, хайж тоглодог нь манай оросын стуколка маягийн/. Орост энэтоглоомд 20-30 залуус оролцон тоглох бөгөөд шидсэн цуулбарыг /тайрдсыг/ олсон хүн гуалингийн хэрчимд аваачиж тохируулах гэж мэрийх, бусад нь замаас нь булаах гэж мэрийх тоглоом юм. Харин, Автономит Монголд манай оросын тойрон бүжиглэх тоглоом /хоровод/-той төстэй юм тааралдсангүй. Цагаан сарын шинийн нэгний баяр болоход монголчууд аль нэг ойр байх ууланд гарч чулуугаар овоогоо сэргээж хадаг няндар хатгаж гэр гэрийн

75


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

зүг явна. Насаар юм уу, зэрэг дэвээр залуу нь ахмаддаа очиж хадаг, бэлэг барин золгоно. Дараа нь цай ууна, идээ будаа амсана, мах идэж архи дарс ууна, сонин хачин яриа дэлгэнэ, согтоно, дуудуулна, заримдаа маргалдана, бас зодолдоно. Эцэст нь гэр гэртээ буцна. Монголчуудын нэг авууштай зүйл бол мөнгөөр тоглодог ямар нэгэн тийм шуналтай, хор шартай тоглоомоор тоглодоггүй. Монголчуудын зан төрхөд өгөхтодорхойлолтоо үүгээр өндөрлөхийн хамт татаруудын /монголчуудын/ гадаад төрх, ахуй, зан заншлын тухай 1246-1247 онд монголоор аялсан Иоан План Карпино-гийн бичсэн тэмдэглэлээс жижигхэн хэсгийг энд дурьдмаар санагдаж байна. Тэрбээр туужлах нь: татарууд бусад аливаа хүнээс ялгаатай, хоёр чамархайн доод яс нь овгор, жартгар нүдтэй, хөл гуя жижиггэй, ихэнхдээ өндөр биш, туранхай бор царайтай тэр нь цоохор, духны болон чихний арын үсээ хуссан, дээд уруул, эрүүндээ сахалтай, урт гэзэгтэй, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь хоргой торгон болон хулдаасан юм уу эргүүлсэн нэхий дээлтэй явна. /нэхмэл материалыг персиэс, үслэг ангийн арьсийг орос, мордов, башкираас авна/. Сонин хачин өндөр малгай өмсөнө. Тэд эсгийгээр бүрсэн, бургасан ханатай, байнга гал түлж байдаг тул дээрээ утаа гарах, гэрэл орох онгорхойтой оромжинд сууна. Адуу мал нь тоо томшгүй олон. Бүхэл бүтэн европт ч тийм олон адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа байхгүй. Цөөн тоотойдоо сэтгэл дүүрэн явдаг эдгээр зэрлэгүүдийн гол хоол нь мах, хар (шар) будаатай шөл ажээ. Тэд талхтариа мэддэггүй. Хоолоо бохир гараараа барьж иднэ. Хоол идсэний дараа гараа гутлынхаа түрийд юм уу өвсөнд арчина. Тогоо шанагаа ч, хувцас хунараа ч угаахыг мэддэггүй. Айраг архи мал болтолоо ууна. Шар айраг дар,сыг өөр газраас авна. Эрэгтэйчүүд нь ажил огт хийдэггүй, хааяа малаа эргүүлнэ, сум урлана. Хүүхдүүд 2, 3 настайгаасаа морь тэмээ унана. Эмэгтэйчүүд нь унаа сайн унана, нум сумаар эр цэргүүдээс дутахгүй сайн харвана, гэрийн ажилд гайхалтай сайн, хоол цай хийнэ, хувцас оёно, гутал оёно, тэрэгзасна, тэмээ нуруу ачна. Амбас ихэсийн эхнэрийн тоо зуу хүрэх удаа ч бий. Үеэл залуус эр, эм болно. Дагуул хүү хойд эхтэйгээ ч бэр нь хадам эцэгтэйгээ ч суух нь буй. Хүргэн хүн бэрийг их өндөр үнээр худалдаж авна. Гэр бүлийн гадуур амраглах байтугай завхайрсан этгээдийг ч мөн хулгайчийг ч цаазаар аваачна. Шорон гяндан гэжбайдаггүй. Ноёдыг иххүндэлнэ, тэднээс ихайна. Согтсон ч хэрэлддэггүй, өөр хоорондоо ч зодолддоггүй. Эмэгтэйчүүдтэй даруутөвшин харьццаг. Ичгүүргүй зан авирийг үзэн ядна. Халуун хүйтнийг сайндаана. Гэдэсхоосончхөгжилтэйбайждуудуулж чадна. Заргазаальхай хийх нь ховор, бусдад тусархуу. Татар татараа мэхлэх ёсонд хазгай. Харин гадаадыхныг мэхлэхийг сайшаалтай явдал гэж үздэг*. Эдгээр хэдэн мөрийг бараг долоон зууны тэртээ бичсэн хэдий ч дурьдсан тодорхойлолтоор орчин үеийн монгол хүнийг амархан таньж болно. Жижиг сажиг зүйл өөрчлөгдсөн ч гадаад үндсэн төрх, сэтгэл зүй, ахуйн хэвшил зэрэг нь халдашгүй байдлаараа үлджээ. Долоон зуун өнгөрхөд европчууд ирээдүйтэй золгохоор эрчимтэй урагшласан байхад монголчууд урагшилсангүй, хуучин хэвээрээ үлджээ.

* Н.М.Карамзин, История Государства Российского, т. IV, гл. I

76


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

§ 11. МӨХӨЖ БАЙНА ГЭЖ ҮҮ, МОНГОЛЧУУД? Лав тогтсон үзэл. Сүүлийн хэдэн арван жил Төв Азиар явсан жуулчдын ч, энд байнга суудаг оросуудын ч дунд монголчууд бол мөхөж буй овог аймаг, тэд түргэн ч цөөрсөөр байна гэсэн үзэл газар их авчээ. Ж иш ээ нь, П.К.Козлов “ Монголд суудаг учир сайн мэдэх хүмүүсийн мэдээлж байгаагаар монголын хүн ам ер нь өсөхөөсөө хорогдох нь илүү байна*” гэж бичжээ. Өөр нэгэн судлаач, английн жуулчин Д.Каррутерс “Үл дуулдах монгол улс” гэдэг номдоо монгол арьстны тухай, түүний цөөрч буй шалтгааны тухай асуудалд олон хуудас /ялангуяа 327-336 дахь тал/ зориулжээ. А.П.Болобан гэдэгбас нэгэн судлаач: “монголын ноёд цөмөөрөө л хошууны хүний тоо цөөрөөд байна гэх юм, настайчууд нь ч ингэж яриад байна. Ингэж яриад байгааг бодоход монгол улс хүн амын талаасаа мөхөж байгаа нь тодорхой байна. Ард олны зарим хошуудад өгсөн нэрнээс түүнийг нотолж байна. Жишээ нь, Ханд Чин Вангийн хошууг “түмэн айлтын хошуу”(10000 өрх) гэцгээдэгбайсан. Гэтэл одоо ердөө л тал нь үлдээд байна.**” гэж сүрхий зоригтой хэлж байх юм. Автономит Монголд суурьшсан оросууд ч уугуул хүн амын мөхөж байгаа тухай, хошууд эзгүйрч байгаа тухай, ер нь орон даяар нутгийнхан цөөрч байгаа тухай ярих их дуртай юм байна. Монголд статистикийн мэдээ баримт гэдэг юм байхгүй болохоор зарим хүнд төрсөн сэтгэгдэл, “настайчуудын” яриабас бус хүний бодсон ерөнхий бодлыг л урдаа барьдаг болохоор жуулчид ч, ирж суурьшсан оросууд ч үзэл бодлоо нотлох баримт байхгүй, байж ч болохгүй. Сэтгэгдэл бол дэндүү субьектив бөгөөд тохиолдлын байдаг. “ Настайчууд” бол хэний ч бодоож ой ухаан богинотой болчихсон улс. Иймээс Автономит Монголын хүн амын хөдөлгөөний тухай саяын дурьдсан хоёр эх сурвалжийг үндэстэй гэж үзэх нь юу л бол. Хүн хүний энэ бодол хоёр янз байх бөгөөд нэг нь түүх 'сөхнө, нөгөө нь өнөөгхарна. Түүх сөхөгчдийн бодол барагцаалахад: “монголчууд Чингис Хаан болон түүний ойрхоны залгамжлагчдын үед ямар хүчирхэг аугаа бөгөөд олуулаа байсныг хар л даа. Эдүгээ яасан сул дорой, өчүүхэн хэдүүлхнээ байна вэ?” гэх маягаар харагдана. Эндээсээ тэд монгол арьстан доройтож байгаа тухай, мөхөж цөөрж байгаа тухай дүгнэлт хийнэ. Д.Каррутерсийн бичээд байгаагийн утга санаа ийм л байх жишээтэй. Өнөөг харж бодогсод арай өөрөөр, монголын хүн ам гуйланчлалын байдалтай байгааг, яр тэмбүүнд баригдсан байгааг, хүүхдийн эндэгдэл их байгааг, цэцэг мэтийн гамшигт өвчний хөнөөлийг, гэрлэхгүй гэж андгайлсан тоотомшгүй олон ламыгхарл даа. Иймэрхүүбайдалд хүрчихээд байгаа ард түмний мөхөх цөөрөх нүдэнд ил биш байна гэж үү? ’’Монголчууд хүүхэд олонтой болох гэж мэрийж байгаа, гэрлэзгүй байж хүүхэд төрүүлэх, лам нар хүртэл андгайлснаасаа урвахыг гажуудал гэж үзэхгүй байгаа энэ бүхэн дээрхийг гэрчлэхгүй байна гэж үү” Ноён Болобан ингэж бодож, монголд байгаа оросуудын сэхээтэн нар үзэл бодлоо ингэж үндэслэж байна. Судлаачид болон суурьшсан оросууд монголын хүн ам цөөрч буй баримт тоочоод зогсохгүй бас ямар нэгэн тайлбар хийх гэж оролдож байна. Эдгээр оролдлогыгбазаждүгнэвэл монголчуудын мөхөж байгаагийн шал ггаан болгож гурван зүйл дэвшүүлж байна: 1. ТөвАзийн цагуурын нөхцөл муудаж улам улмаар хөрс хуурайшиж малын бэлчээр нутаг хумигдаж байна. * П.К.Козлов, Монголия и Кам, стр. 111 “ А.П.Болобан. Монголия, стр. 51-52

77


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

2. Нутгийн хүн амын шүүсийг сорогч хятадын эдийн засгийн мөлжлөг, түүнээс болж монголчуудын оршин амьдрах ресурс хорогдсоор байна. 3. Эрэгтэй хүн амын 40 хувийг ажилгүйчүүд болгож хэдэн арван мянган шилдэг ажилтныг бүтээлт хөдөлмөрөөс хөндийрүүлж байгаа шашны нөлөө ийм гурван зүйлийг иш үндэс болгож байна. Эдгээр үзэл бодлын учир начирыганхааралтай тунгаая. Монгол овогаймгууд мөхөж байна гэсэн үзэл хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг харъя. Тогтсон үзэл бодлыг шүүмжлэх нь. Эхлээд нэг чухал тайлбар хийе. Хөндөгдөж байгаа асуудлаар би өөрийнхөө өмнөх хүмүүсийн нэгэн адил бүрэн тодорхой маргаангүй хариулт өгөх боломжгүй байна. Учир нь, гагцхүү статистикийн хариулт л тодорхой бөгөөд маргаангүй хариулт болох учиртай. Гэтэл, Автономит Монголд хүн амын хөдөлгөөний статистик одоо хүртэл алга байна. Төрсний гэрчилгээ энд хөтлөгдөөгүй байна. Гэрлэлт бүртгэгдэхгүй байна. Нас барсан тохиолдлыгхаанач, хэн ч хөтлөхгүй байна. Уугуул нутгийн хүний бүртгэл 1918 онд явагдсан нь үнэн. Гэвч энэ бүртгэл нь иймэрхүү ажлын анхны бөгөөд сүүлчийн оролдлого билээ. 1918 оны тоо баримтыг юутай ч харьцуулах арга байхгүй. Тиймээс ч цаашдын асуудал гарч иртэл Автономит Монголын хүн амын хөдөлгөөний тухай асуудал хойшид ямар нэг хэмжээгээр байж болох тааврын хүрээнд л үлдэхээс хэтрэхгүй болж байна. Гэлээ ч гэсэн монголын овог аймгуудыцхувь заяаны талаархи тогтсон үзэл бодлын учир начирыг олоход шүүмжлэлтэй хандах шаардлагатай гэж би үзэж байна. Учир нь, эл үзэл бодлын иш үндэс болгож буй зүйлүүдэд ташаа зүйл олон байна. ХН-Х1У зуунд монголчууд хэдүүлээ байв. Монголчууд мөхөж байна гэсэн үзэл бодолд үнэмшил төрүүлж буй олон зүйлийн нэг бол XJI-XIV зууныг эдүгээтэй харьцуулах явдал бөгөөд ингэхдээ өнгөрсөн 6-7 зуунд монгол овог аймгийн хүн амын тоо ихээхэн цөөрснийг цөмөөрөө мэдээжийн илт юм мэтээр битүүдээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Ингэхэд энэ үзэл бодол зөв шударга гэдгийн нотолгоо хаана байна вэ? Чингэс Хааны үед монголчуудын тоо хэд хичнээн байсныг хэн мэдэж байгаа юм*? Хэрэв бид өнөөдөртөө Төв Азид нүүдэллэгч монголчуудын нийт тоог үлэмж магадлалтай тодорхойлЖ болох юм гэж бодоход ХШ-р зууны хувьд бид ихээхэн хэцүү байдалд орох болж байна. Тэр эрин үед Азид ч, Европт ч статистик байгаагүй. Тэр цагийн монголын хүн амын тоо төд өд гэж ярих цорын ганц эх сурвалж гэвэл өнөөдрийг хүрч ирсэн гадаадынханы, голдуу оросын болон хятадын он дараалсан бичиг, зохиогчдын мэдээлэл, мөн түүнчлэн яхир хувь зохиолын эр-хээр алс холын азийн тал нутагруу хүрч очсон зарим нэг католик ламын тохиолдлын гэрчилгээ л байна шүү дээ. Гэтэл он дараалсан бичиг зохиогчид, лам нарын аль нь ч тоо баримтын хэлээр ярьж чаддаггүй, ярих ч дургуй, дүрслэл жишилтийг л илүүтэйд боддог амьтад билээ. XIII зууны орчимд хятад, европ руу бүрхэж орж ирсэн нүүдэлч ордуудын тоо хэмжээг тогтоох болохоортэдний амнаас “түм, бум”, “тоймгүй олон”, ’’царцаахайн шуурга шиг тоолж баршгүй” гэх мэтийн хэллэг гардаг Бүрхэг бөгөөд их төлөв айж балмагдсанаас үүдэлтэй энэ бүх тодорхойлолтыг тоо баримтын хэлд шил1918 оны тооллого зөвхөн Автономит буюу Гадаад Монголын уугуул хүн ам болох Халхчуудыг л хамарсан бөгөөд Автономит! Монголын хилээс урагш орших монголчуудын тооны талаар өнөөг хүртэл\бид зөвхөн маш ойролцоо баримт мэдээтэй л байгаа сануулъя.

78


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

жүүлэхэд юу гэсэн үг болох вэ гэдгийг долоон зуун өнгөрсний дараа бид ч, тэдний удмууд ч зөвхөн л тааварлах болж байна. Энэ бол дээд зэргийн хүнд тоо бодлого юм. л Ямар ч төвөгтөй, ээдрээтэй байлаа гэсэн түүний хариу шийдийг үгүйдээ л ойролцоогоор бодож олох болж байна. Магадгүй үгүйлэгдэж буй ерөнхий эрэгцүүлэлээр орлуулж тойруу замаар ч болов үнэнд дөхөх хэрэгтэй болж байна . ХН-ХШ зууны монголчуудын бодит тоог эрж олохын тулд эхлээд “сэтгэл зүйн” гэж нэрэлж болох арга хэрэглэх гэж оролдоё. Хүмүүсийн бүх тоон төсөөлөл, харьцуулал жишилтэд үндсэлсэн байдаг билээ. Москва юм уу Берлинд суудаг хүмүүст хэд хэдэн сая хүнтэй хот л том хот гэгдэнэ. Гэтэл хээр талаар гэнц нэгээр нутагладаг монгол хүнд тус бүрдээ 1,5-2,0 мянган хүн амтай Жалханзын хүрээ, Эрдэнэ зуу мэтийн том хийд асар олон хүн цугласан газар шиг төсөөлөгдөнө биз дээ. Амьдралд нь нэвтэрч сэтгэхүйд нь хэвшсэн тэр л хэмжээ, баримжаанаас бүх юм хамаарагддаг. Хүн амын тооны тухай ярьж байгаа болохоор Европт XIII зуунд эл баримжаа хэмжээ одоог бодвол хариугүй жижигхэн байсан хэрэг. Зарим нэгэн жишээ авья. Францын хүн ам XIII зуунд барагцаалхад 20 саяд, ялимгүй хожуу үед XIVXV зуунд Испанийн хүн ам 11 саяд хүрч байжээ.Харин эдгээр нь тэр үеийн ойлголтоор асар том гүрэн гэгдэж байсан билээ. Англи XIV зуунд 2,5 сая хүнтэй, дундад эртний үед их гүрнүүдийн нэг гэгдэж байсан Дани XIII зуунд ердөө 1,5 сая хүнтэй байжээ. Татарын довтолгооны үед хар тэнгисээс финын булан хүртэлх орон зайг эзлэн хэсэг хэсгээр тархай бутархай амьдарч байсан Оросын хүн амын нийттоо 3-4 саяас барагхэтэрч байгаагүй. Дундад эртний томхон хот орчин үеийн хүнд хачин сонссогдохоор жижигхэн бай-жээ. Парис гэхэд л XII-XIII зуунд 240 мян. хүнтэй, Венеци XV зууны эхээр 190 мян. хүнтэй байсан нь онцгойлж үзмээр ховорхон үзэгдэл байжээ. Тэр үеийн алдраа мандуулсан бусад төвүүд, бүр ч жижигхэн байлаа. Лондон л гэхэд XIV зууны сүүлчээр 35 мянган хүнтэй, тэр үеийн Флоренцийн хүн ам ойролцоогоор 50 мянга, алдарт Газейны холбооны толгой хот Любек 24 мянган хүнтэй, Цюрех 12 мянга, Нюренберг, Crpacc6yprXVзуундтусбүр 26 мянга, Данциг, 40 мянга, Базель 7 мянга, Берн 5 мянга, Копенхаген бүр XVII зууны эхэнд 25 мянгаас хэтрэхгүй хүнтэй байжээ*. Тэр үеийн цэрэг армийн тоо бас л тун бага байжээ. Хэдэн мянган хүнтэй отряд цэргийн том хүчинд тооцогдожбайв. Карамзины мэдээлснээрXI-XIII зуунытурш оросын цэргийн нэгч анги бүлэглэлийн хүний тоо 50000** мянгаас хэтэрч байсангүй. Үүнийг өсгөсөн тоо гэж Костамаров үздэг. 1380 оны Куликовын тулалдаанд оросын талаас 150 мянган хүн оролцсон гэдэг. Энэ болманай оросын түүхэнд огт гарч байгаагүй үйл явдал байсан юм. Орос өнөөг хүртэл ийм тооны цэрэг гаргаж байгаагүй. Энэ тулалдаанд Дмитрий Донской ялалт байгуулахад амаргүй байсныг бодоход татарын талаас 150 мянгаас цөөнгүй хүн оролцсон байж таарна. Куликовын тулалдаан бол татарын талхидлын бүх үед болж өнгөрсөн хамгийн том зэвсэгт тулалдаан юм. Энд орос татар хоёр тал талаасаа хамгийн олон хүн оролцуулсан гээд бодоход түүгээр жишиж цэрэг, хүн ам хоёртой харьцуулан тэр үед зонхилж байсан баримжда хэмжээг ямар нэгэн байдлаар тодорхойлж болох юм. Дээр дурьдсан тоо баримтаас үндэслээд орос руу үер мэт дайрсан XIII зууны татарын ордуудын тооны талаар ямар нэгэн байж Йолох таавар хийе гэвэл, тэдний тоо хэдэн зуун мянгаас хэтэрч байгаагүй, сайндаа л хагас саяд * Дундад эртний европын улсууд болон хотуудын хүн амын тоог үз, т. II, стр. 886-896 7 **Н.М.Карамзин. История Государства Российского. т. И1/. гл 7

79


И.М.Майский______________________ Автономит Монгол XX зууны гауаан дээр

хүрч байсан гэж үзэх болж байна. Гэхдээ бидний ойлгож байгаагаар өнөөгийхөнд сүртэй олон биш гэгдэж болох энэ тоо, ялангуяа оросын тал нутагт бужигнаж байсан нүүдэлчдийн хоосруулж цөлмөх аймшигтдогшин авирыг бодолцвол “түм бум”, “царцаахай шуурга” гэмээр сэтгэгдэл төрүүлэх нь аргагүй байжээ. XIII зуунаас бидэнд өвлөгдсөн зарим хомс тоо баримт бидний таавар бодолтой ойролцоо байгаа юм. Жишээ нь, Карамзин олон түүхэн дурсгал судалсныхаа үндсэн дээр Бат хаан 1237 онд Орос руу 300 мянган хүнтэй* очсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Оросыг хэдийнээ байлдан дагуулсны дараа Ижил мөрний хавьд байрлаж байсан Бат хааны Өргөөд 1246 онд очиж байсан План Карпини: Бат хаан мэдэлдээ 600 мянган хүнтэй түүний дотор 160 мянган татар, 450 мянган христиан болон бусад харьяат нарын овгонцор /проплемянники/ байсан гэж мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ихээр бодоход Бат хааны цэргийн дөрөвний нэг нь азийнхан байсан бөгөөд тэд гэр бүлтэйгээ нийлээд 400-500 мянган хүн байжээ гэсэн үг. Ингэхлээр энэ хагас сая хүнтэй байлдан дагуулагчдыг баруун зүгт илгээсэн өөрийн нь хүн ам хэдий хэртэй байх ёстой болж байна? гэсэн асуулт гарч байгаа юм. XIII зууны тооны баримжаа хэмжээ /масш таб/-г саная, тухайлбал, энэ үед байнгын цэрэг арми гэж байдаггүй, эрэгтэй хүн болгон /зарим хагас нь эмэгтэйчүүд/ цэрэг байсныг, мөн Их Хааны ач хүү Бат зэрэг хэргэмээрээ төрийн дээдсийн хоёрдахь хүн байсны дээр тэрбээр холын аянд бага тооны цэрэг дагуулж хөдлөх учиргүй гэж үзвэл бид тэр үед Төв Азийн бэсрэг уулсын хүн ам ямар ч байсан арав арван саяар биш харин хэдэн саяар л тоологдож байсан гэсэн тун байж болох таамаг гарч байгаа юм. Энэхүү хүн амын дотор монголчууд зөвхөн л зарим хэсэг нь, тэгэхдээ бүр бага хэсэг ньболжбайжээ. Чингисийн Их Гүрний бүрэлдэхүүнд монголчуудаас гадна уйгуур, тангад, жунгаар, түнгүүс, турэг, татар болон дагаж орсон бусад улс түмэн баггаж байсныг бэлхэнээ мэднэ. Орос оронд гаднаас орж ирсэн үй түмэн амьтад маань янз бүрийн нүүдэлчин овог аймгийн төлөөлөгчдөөс, тэгэхдээ голдуу монгол биш төлөөлөгчдөөс бүрдэж байсан ажээ. Ингээд бид “сэтгэл зүйн” /түүхэн ба логик сэтгэлгээний Ц.О / аргыг ашиглан XIII зууны J o t r Азийнхүиам арав арван саяар биш хэдэн саяар тоологдож ^айЖээ гэсэн дүгнэлтэд хүрзв. Энэ бол үнэнд нэлээд ойртсон хэрэг хэдий ч хүрсэн үр дүнд бид сэтгэл цадаж болохгүй, учир нь, энэ үр дүнд дэндүү их хэлбэлзэл ороод байгаа юм. Ийм учраас Чингис хааны эрин үеийн азийн их бэсрэг уулсад чухам хичнээн сая нүүдэлчин амьдарч байж вэ? гэсэн асуулт цаашид гарах нь зүйн, тэр ч байтугай зайлшгүй хэрэг. Энэ асуултад харьцангуй мадаггүй хариулт өгөхийн тулдбид судалгааны бас нэг өөр -’’эдийн засгийн” аргыг барьж авах болж байна>^ Мальтус 1798 онд хэвлүүлсэн: “Хүн амын зарчмыг тургмих нь” гэдэг номондоо нотлож бичихдээ, “хүн төрөлхтөн геометрийн прогрессоор нөхөн үрждэг бол харин хүний оршин амьдрах арга хэрэгсэл саййдаа л арифметикийн прогресоор өсөж нэмэгддэг бөгөөд эл зөрүүтэйн улмаас хөдөлмөрчин олон арилшгүй мөнхийн гуйланчлалд ордог. Ертөнцийн таталцлын хууль буюу эвклидын геометрийн үндсэн зарчим лугаа нэгэн адил аль ч и,аг үед, аль ч улс түмэнд үйлчилдэг хүн амын түгээмэл хууль байдаг хэмээн тухайн үеийн тэргүүний эдийн засагчдын сэтгэлгээ хатуу итгэдэг гэжээ. Гэтэл, Мальтус болон түүний талынхан том алджээ гэдгийг эдүгээ бид мэдэх болсон. Улс орны хүн амын түгээмэл хууль гэдэг юм байдаггүй, харин хууль маш олон, тэдгээр нь хүний нийгмийн аж ахуйн хөгжлийн хүрсэн түвши* Н.М.Карамзин, История Государства Российского. т. Ill, гл. 8. и т. IV, гл. 1

80


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

нээс хамааран өөрчлөгдөж байдаг гэж өнөөгийн эдийн засгийн шинжлэх ухаан эргэлзээгүй тогтоогоод байна. Хүн төрөлхтний нөхөн үржихүй оршин амьдрах хэрэгслийн хэмжээтэй салшгүй холбоотой (гэсэн нь Мальтусын түмэн зөв) бөгөөд энэ хэрэгслийн хэмжээ хэдийчинээ хурдан өснө нөхөн үржихүй төдийчинээн хурдан байдаг ба бас урвуу хамааралтай байдаг. Гэвч оршин амьдрахын хэрэгслийг нэмэгдүүлэх явдал /Мальтусийн алдаа үүнд орш ино/альч цаг үед ижил хурдацтай, /арифметикийн прогрессоор/явагдана гэжогтхон ч байдаггүй, харин хүн төрөлхтний аж ахуйн зохион байгуулалтаас хамааран ихтэй багатай байдаг. Жишээ нь, ан гөрөөнд зохицсон ахуй ноёрхож буй нөхцөлд оршин амьдрахын хэрэгслийн өсөлт маш удаан явагддаг бол нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд бага зэрэг хурдасдаг, харин газар тариалангийн үед улам илүү хурдан болж аж үйлдвэрийн үйлдвэрлэл ноёрхмогцоршин амьдрахын хэрэгслийн нэмэгдэхүйл явцдээдхурдааавдаг билээ. Үүний дагуу эдийн засгийн хөгжлийн эдгээр эрин үе болгон ард олны оршин амьдрах өөрийн онцгой хуультай байх ба ан гөрөөнд зохицсон ахуйн эрин үед нөхөн үржих явдал туйлын удаан, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эрин үед дээд зэргийн хурдан болдог ажээ. Нөхөн үржихүйн энэхүү ялгаа төрөлтийн тоо хэмжээнээс гэхээсээ /энэ нь хэдийгээр өөрчлөгдөх нь мэдээж боловч/ тэсэн амьдрах чадвараас шалтгаалах нь илүүтэй байдаг. Ингэхлээр эдийн засгийн хөгжлийн тодорхой үе болгонд түүнд тохирсон ард олны оршин амьдрах тодорхой хууль үйлчилж байна. Эдийн засгийн хөгжлийн тухайн үе ямар нэгэн шинэ үеэр солигдоогүй байсан цагт хуучин байдалд тохирсон ард олны оршин амьдрах хууль ямар нэгэн шинэ хуульд байраа тавьж өгдөггүй аж. Одоо Төв Азийн хүн амд анхаарлаа хандуулъя. Чингис Хааны эрин үед хүн ам нь өнөөгийн мөнөөх л мал аж ахуйг эрхэлж байсан бөгөөд төв азийн хүн амд холбогдуулахад энэ чухал хүчин зүйл бидэндлавтай мэдэгдэжбайгаа билээ. Ингэхлээрдолоон зуун өнгөрөхөд Төв Азийн овогаймгуудын эдийн засгийн хэвшилд ямар нэгэн гол чухал өөрчлөлт гарсангүй. Энэ долоон зууны турш тэдгээр овог аймгууд аж ахуйн хөгжлийн бахь байдаг түвшин дээрээ, балар эртний экстенсив мал аж ахуйн түвшин дээрээ хэвээр үлджээ. Ингэхлээр тэдгээр овог аймгуудын дунд хүн амын оршин амьдрах нөгөө л хууль үйлчилсээр иржээ. Энэ хууль чухам ямар хууль вэ? Энэ хуулийг мадаггүй тоо баримтаар томьёолох боломж эдүгээ алга байна. Учир нь, нүүдлийн мал аж ахуйтай орнуудад өнөөг хүртэл бодитой хэлэхүйц хүн амын статистик хэзээ ч хөтлөгдөж байсангүй. Ямар ч байсан эргэлзэх юмгүй нэг зүйл гэвэл оршин амьдрахын хэрэгсэл буюу ярьж заншснаар баялагийн хуримтлал удаан бөгөөд жигд биш байх явдал балар эртний мал ах ахуйн нүүр царайгтодорхойлдог. /эл номын “улс ардын ажахуй” гэсэн хэсэгт энэ санаа хангалттай нотлогдохболно/ Баялагийн хуримтлал удаан бөгөөджигд биш байгаа бол хүн ам бас л удаан бөгөөд жигд биш өсөх нь мэдээж. Ингэхлээр, хэрэв судлагдаж буй эдийн засгийн үе шатны шинжийг илэрхийлдэг хүн амын оршин амьдрах хуль боломжийн зөв чөлөөтэй үйлчилж байсан бол Төв Азийн, түүний дотор Автономит Монголын хүн амын тоо эдүгээ Чингис Хааны эрин үеийхээс эрхбиш бага зэрэг /үлэмж их бишээр/ өссөн байх учиртай. Гэтэл өнгөрсөн долоон зууны турш ард олны оршин амьдрах хууль хэзээ ч зөв бөгөөд чөлөөтэй үйлчилж байсангүй. Тэр хуулийн үйлчилгээнд хажуугийн олон хүчин зүйл тааламжгүй тал руу нь нөлөөлж байжээ. Нэгдүгээрт, байгаль-түүхийн орчин удаан бөгөөд хэлбэрэлтгүй өөрчлөгдөж байв. Автономит Монголд том бага нуурууд мэдэгдэм ууршиж багассаар ирснийг биддээр ярьсан. /монгол орон гэсэн хэсгийг үз/. Ийм үзэгдэл Төв

81


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

Азийн бусад нутгуудад ч ажиглагдсаар байна. Төв Азийн энэ их бэсрэг уулс чийгээ жил болгон тодорхой хэмжээгээр алдаж, улам бүр хуурай, чулуулаг болж байгаа нь малын бэлчээрийн хэмжээ чанарт нөлөөлөхгүй байж чадахгүй. Д.Каррутерс энэ байдлыг их учир холбогдолтой гэж үзээд түүнийг монголын овог аймгуудийн мөхлийн нэг шалтгаан болгох* янзтай байгаа юм. Энэхүү үзэл нь гарцаагүй хэтрүүлгийн өнгө аястай байна. Байгаль-түүхийн үйл явц ямар нэг хэмжээгээр төгс илрэлээ олох нь хэдэн мянган жил шаардагдахаар удаан, аажим хугацаанд болдог гэвэл төв азийн хуурайшил, түүнээс үүдсэн малын бэлчээр муудах явдал ямар ч болов 6, 7 зууны турш үргэлжлэхдээ уугуул нутгийн хүн амын хувь заяанд тэргүүн зэргийн учир холбогдолтой байж болох нь эргэлзээгүй. Гэхдээ, хоёрдугаар зэргийн хүчин зүйлийн нэгэд багтааж бодолцох нь зайлшгүй болж байна. Ард олны оршин амьдрах хуульд нөлөөлсөн өөр нэг зүйл бол бараг гурван зуунытэртээгээсдээдлэн хүлээжавсан шинэшашин юм. Монголын ламын ёсонд эхнэргүй байх андгайлал хатуу бөгөөд тууштай байж чаддаггүй гэхэд багдмаар байдал ажиглагддагийг дээр дурьдсан билээ. Энэхүү андгайлал онол суртахуунд юу юм гэхээс практик дээр л лав байхгүйтэй адил байсаар ирсэн юм. Ямар ч байлаа гэсэн эхнэргүй байх андгайлал санваатан язгуурыг зохих хэмжээгээр хазаарлаж байсан нь хүүхдийн төрөлтөд муу уршиг авч ирсэн нь мэдээж. Дөрвөдүүдийн дунд лам нар халхыг бодвол цөөн бөгөөд эрэгтэй хүн амын 20-25 хувийг эзэлдэг хэдий ч дөрвөд лам нар андгайллаа үнэхээр баримталдаг. Халхад ч гэсэн лам нарын дунд төгс утгаар хэлэгдэх аглаг лам нар олдох нь олдоно. Байдал ийм байгаа ч шашныг хүн амын оршин амьдраххуулийн хэвийн ажиллагаанд нөлөөлсөн хоёрдугаар зэргийн хүчин зүйлсийн нэгд багтаах л болно. Цааш нь хүн амын өсөлтөд монголын овог аймгуудын олон хүний аминд хүрч үлэмж эд хөрөнгийг нь цөлмөсөн дотоодын тэмцэл, хямралдаан, хувхайлан цөлмөх хадварт өвчин, яр тэмбүүний тархац, ялангуяа өнгөрсөн 250 орчим жилд Төв Азийн бүх хүн амыг эрхшээлдээ оруулсан хятадын зүгээс явуулж байсан эдийн засгийн мөлжлөг их нөлөөлсөн юм. Дор ”улс ардын аж ахуй” гэсэн хэсэгт Автономит Монгол дахь энэ талын мөлжлөгийн хэлбэрүүдтэй дэлгэрэнгүй танилцах тул дараахи зүйлийг, товчхон хэлэхэд, энэ мөлжлөгийн тухай санаа монголын малын багагүй хэсгийг хятадууд албадан хурааж байснаар монголын ард түмний амьдралын хэрэгслийг хороож түүний өсөн үржихийг саатуулж байсан нь мэдээж юм гэдгээр хэлэгдэх учиртай. Ингэхлээр, Төв Азийн овог аймгуудын аж ахуйн зохион байгуулалттай нөхцөлдсөн хүн амын оршин амьдрах жам ёсны хуулийн үйлчлэл өнгөрсөн долоон зууны турш цэврээрээ илэрч байгаагүй нь тодорхой байна. Дээр дурьдсан хоёрдугаар зэргийн зүйлс уг хуулийн илрэх хэвийн хөдөлгөөнийг хажуутийш ньдаялзуулжбайжээ. Баларэртний нүүдлийн ажахуйн нөхцөлд байж болох хүн амын цэвэр өсөлтийг бүгдийг юм уу бараг бүгдийг эдгээр хүчин зүйлсийн хавсарсан нөлөө залгидаг байжээ гэж үзэж болно. Ийм болохоор ер нь ХШ-ХХ зууны турш хүн амын тооны ямар ч мэдэгдэм өсөлт ажиглагдахгүй байгаа юм. Монголчуудын гадаад түүх энэ дүгнэлтийг батлана. ЧингисХаан болонтүүнийзалгамжлагчдыг өөд ньөргөсөн эрин үеийн эдийн засгийн үндэс нь “газар нутаг цухалдсан” явдал байсан ба ийнхүү цухалдаж байгааг Төв Азийн бэсрэг уулсын тэр үеийн улс түмнүүд өсөн үржих үйл явцдаа мэдэрч эхэлсэн юм. Хүн мал хоёр нь дэндүү олшроод газар нутаг нь багадаж эхэлсэн байна. Өөрийгөө хадгалах хүчирхэг төрөлх авьяастаа /инстиктдээ/ хөтлөгдсөн энэ бүх хагас зэрлэг ордууд урьд өмнө үзэгдээгүй хөдөлгөөнд орж өрнөд, өмнөд дорно зүгт шинэ бууц нутгийн * Д..Каррутерс, Неведомая Монголия. т. I, стр. 329

82

J


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

эрэлд гаран замдаатааралдсан овог аймгуудын ардтүмнийг байлдан дагуулж олон хот суурин, хаан төрийг эвдлэн нурааж эхэлсэн ажгуу. Малчин байлдагчид амжилт олсоор байв. Тэдний зарим хэсэг нь Ижил, Донд суурьшин, нөгөө хэсэг нь Хятад, Энэтхэгт дөрөө мулталж, гуравдахь хэсэг нь Бага Ази руу аажим гулсан XV зууны сүүлчээр Балканы хагас арлыг хүртэл булаав. Төв Азийн хүн ам сийрэгшиж шахцалдах нь арилж нутагтаа үлдсэн овог аймгууд чөлөетэй амьсгалах болов. Бүгдэд газар хангалттай болов. Одоо л өсөлтийн шинэ процесс эхэлж хүн ам өсөж улмаар хэдэн зуун жилийн дараа нэг бол нүүдэлч ард түмнүүд Төв Азиас хальсан шинэ хөдөлгөөнд орох байх, нэг бол эдийн засгийн хөгжлийн илүү өндөр түвшинд шилжих байх гэж бодогдмоор. Гэтэл бодит байдал дээр энэ хоёрын аль нь ч болсонгүй. Малчин нүүдэлчид маань эдүгээг хүрч иртэл малчин нүүдэлчин хэвээр, Төв Азийн нүүдэлчдийнхээ мянган жилийн хязгаар нутгаас халих ямар ч томоохон оролдлого хийсэнгүй, харин ч энэ зургаа, долоон зуунд бүгдээрээ маш нам гүм, тайван, нэгхэмийн байдалтай. өнгөрчээ. Энэ бодит баримтад өгөх тайлбар ердөө л ганцхан байж болох бөгөөд тэр нь юун хэмээвээс энэ бүх хугацаанд хүн амд мэдэгдэм өсөлт гарсангүй. Энэ хугацаанд хүн ам өсөөгүй төдийгүй, харин ч тооны хувьд цөөрсөн, бүр ч мөхөж эхэлсэн байж болох уу? Энэ таавар үнэн байдалд үл нийцнэ. Балар эртний мал маллагааны өнөөгийн систем ноёрхож буй үед Автономит Монгол байгаа малаа ч хүн амаа ч хооллохын тулд байгаа боломжоо ашиглаж ээ. Сул чөлөөтэй нутаг тун бага. Хэрэв хүн ам нь мөхөж байсан бол хоосон цөл нутаг үлэмж байх учиртай. Гэтэл тийм юм харин ч байхгүй байна. Н.М.Пржевальский жуулчилж явахдаа Төв Азийн бусад нут-гаар /Зүүн гар, Их говь, Түвд/ ороод ажиглалтынхаа үндсэн дээр Азийн их бэсрэг уулсын хүн амын нягт сийрэг нь нүүдлийн аж ахуйн систем болон нутаг орны байгалийн нөхцөлд байж болох дээд хязгаартаа бараг тулсан байна* гэж тэмдэглэсэн байдаг. Төв Азийн хүн амын байнгын байдал. Төв Азийн хүн ам сүүлийн зургаа, долоон зууны туршид өсөх ч үгүй, хорогдох үгүй яаж ийгээд өсөлт хорогдлоо зохистой тэнцүүлээд байнгын байдалтай байсаар ирсэн нь бүрэн зүй ёсны байж болох зүйл юм. Төв Азийн хүн амын тоо эдүгээ чухам хэд байна аа? Н.М.Пржевальский энэ тоог 8, 9 сая, үүний дотор 3-4 сая нь монголчууд гэж тодорхойлсон байдаг. Миний тооцоолсноор монголчуудын тоо 2 саяас хэтрэхгүй байхад Пржевальскийн гаргаж байгаа тоо нэлээд их байгаа нь илт байна. Өнөөгийн байдлаар Төв Азийн хүн амын бодит тоо 7-8 саяас илүү гарахгүй л болов уу. Чингис Хааны эрин үе төгсгөл болж хүн амын илүүдэл хэсэг нь шинэ бууц нутаг руугаа зээгэж явчихаад байсан үед энэ тоо барагцаалхад иймэрхүү байсан байх. Тал тал тийшээ нүүхээс өмнө ч гэсэн 10-12 саяас хэтэрч байгаагүй болов уу. Энэ тооны дотор монголчууд сайндаа л 2,5 сая байсан байх. Хэдэн хуудасны өмнө бидний эрж хайж эхэлсэн, бидний сонирхлыг тадаад байсан монголын хүн амын эцсийн тоо ийм байна. Ш ууд сэтгэгдэл. Автономит Монголоор аялахад шууд төрсөн сэтгэгдэл маань эдгээр ерөнхий эдийн засгийн болон сэтгэл зүйн эрэгцүүлэлд өөрийн эрхгүй түрлэг болж байна. Сэтгэгдэл бол нотолгоо биш. Гэхдээ, ямар ч байсан сэтгэгдэл бол бидний бүх гаргалгаа, дүгнэлтэд зайлшгүй бүрэлдэхүүний хэсэг болж орох чухал материал юм. Өнөөгийн Халхаар яваад амьд хүнтэй уулзаж тэдний гадаад байдалтай танилцаж тэдний амьдрал, зан заншлыг * Н.М.Пржевальский, Четвертое путешествие, стр. 493

83


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

ажиглаад мөхөж байгаа, хэзээ хэзээгүй сөнөх үйлийн үр нь ирсэн ард түмэнтэй нүүр учирчээ гэсэн сэтгэгдэл огтхон ч төрөхгүй. Арван таван жилийн өмнө би /1906 онд Ц.О/ үнэхээр нэгэн мөхөж байгаа овог аймагийнхантай ойрхон тулгарсан юм. Би Тоболийн Губернийн хойд хэсэгт байдаг остякуудынтухай ярьжбайгаа хэрэг. Тэндбайдал үнэхээрсэтгэл зовмоор байсан. Юун хэмээвээс, хүмүүс ньбойтог, өлбөгөр, барагбүгдээрээ найгүй архичин, яр тэмбүүнд баригдсан, идээ татсан нүдтэй, нахиу хамартай, бүх биеэр нь яр шарх гарсан, төрөлт эрс буурсан, хүүхдүүд нь муруй тахир, хэвлийд олдохоосоо л эмчилгээ авахгүй органик согогтой, гэр бүлийн амьдрал нь ялзарсан, оромж нь хэлэх үг олдохгүй бохир, өмхий байж билээ. Энэ бол жинхэнэ золгүй, зэхийрч гүйцсэн овогаймагбайсан бөгөөд духан дээр нь зайлбаргүй мөхлийн тамга нүд гялбам гэрэлтэж байсан юм. Автономит Монголд иймэрхүү юмтай хаана ч тааралдахгүй. Энд бол хүмүүс ньчадалтай, чийрэг, сайхан сэтгэлтэй бөгөөд хөгжөөнтэй, сэтгэцийн хувьд эрүүл, хоол хүнс нь чанартай, /хойно гарах “монгол өрх айлын төсөв” гэсэн хэсэгт үз/ архинд орох гэдэг ойлголт энд байхгүй, шунал бадраасан тоглоом байхгүй, өрх айлын ам бүл боломжийн олон, батжилтай гэр бүлийн харилцаа ерөнхийдөө хэвийн бөгөөд жамын дагуу, харин өвчин, архидах, янхан болох, бохир заваан, хүүхэд олноор эндэх зэргийн юм бий. Гэхдээ энэ бүхэн яадагбилээ гэмээр хүн амын оршин амьдрахад шууд заналхийлсэн хэмжээнд хүрээгүй байдалтай байна. Бусад улс орнууд хачин өөгүй сайхан, нүгэл хилэнцгүй байдаг гэж үү? Европын олон үндэстэн яр тэмбүүгүй гэж үү? Архидалт, янхан болох үзэгдэл тэнд байхгүй гэж үү? Орос орон хүүхдийн эндэгдлээр ихтэйгээрээ ялгардаггүй гэж үү? Гэхдээ л эдгээр улс орнууд амьдарч хөгжиж, түргэн алхаагаар урагшлаж, сэтгэлгээний болон байгалийг эрхшээлдээ оруулах талаар аугаа ялалт байгуулсаар байна. Ингээд “мөхөж байна гэж үү монголчууд?” гэсэн түрүүнд тавигдсан асуултад бид бодитой хандах зарчим баримтлан гагцхүүдараахи хариултөгч чадах байна. Бидэнд байгаа мэдээ баримтууд мөхөж байна гэдгийг батлахгүй байна. Тиймээс ч монгол овог аймгуудын “хойтхыг” уншуулах хангалттай үндэслэл одоохондоо алга байна. Энэ тухай бодоход эрт байна. Гэхдээ нөгөө талаас, монголчуудын тоо нэмэгдэхгүй байна. Олон шинж байдлаас үндэслээд хэлэхэд монголчууд олон зуунд байнгын байдалтай байсаар байна. Ийм байдалтай байгааг дээд зэргийн аюултай гэж үзэх учиртай. Энэ янзаараа байгаа цагтхарьцангуй багахан зүйл нөлөөлөхөд л эл ард түмэн мөхөн доройтохын налуугаар гулсахад бэлхэн байна. Ийм зогсонги бөгөөд хөгжихгүй байгаа ард түмэн илүү хөгжсөн эдийн засгийн болон ахуйн соёлтой шууд харилцаанд орсон үед одоогийн энэ байдал бүр ч их аюултай болно. Гэтэл, эдүгээ цагт эдийн засаг соёлын илүү өндөр хөгжилтэй хэлбэр монголыг тал талаас нь нөмөрч байна. Энэ хэлбэр монголчуудын сул чөлөөтэй хээр тал руу хятадын газар тариалан, хятадын худалдаачдтай хамт нэвтэрч байна. Энэ хэлбэр умар зүгээс Оросын цахилгаан мэдээ, Оросын рубльтэй хамт нэвтэрч байна. Энэхэлбэрдорнозүгээс Америкийн даалимба, Японы нэхмэлэдтэйхамтдовтолжбайна. Баларэртний малчид, ЧингисХааныудмууд илүү иргэншсэн улс түмнүүдийн давчуу бүслэлтэд хүрээлгэдээд байна. Монголчуудын урьдын бие даасан байдал амьсгалаа зугуухан хурааж эхэлж байхад бид эдүгээ гэрч болон зогсож байна. Монголчуудын цаашдын хувь заяаг ойрын хэдэн жилийн үйл явдал нэгудаа үүрд шийдвэрлэхёстой. Монголын овог аймгуудын түүхийн жинлүүрийн таваг “европ маягийн” шинэ сэрлийн зам руу хэлбийх үү, эсвэл түргэн мөхөж газрын хөрснөөс арилах зам руу хэлбийх үү? гэсэн асуултын эцсийн хариултыг ойрын хэдэн арван жилийн үйл явдал өгөх болно.

84


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

§ 12. ХЯТАДУУД ЕРӨНХИЙ ТОДОРХОЙЛОЛТ

Түүхэн баримтууд. Өнөөгийн Автономит Монголын хязгаар нутагтхятадууд чухам хэдийд нэвтэрч ирсэн талаар тодорхой зүйл хэлэх амаргүй. Тан улсын эрин үед/618-907 он/хамаарах эртний хятадын он дараалсан бичигт Төв Азийн бэсрэг уулсын зүүн хойд буланд нүүдэллэн амьдар-даг монгол нэртэй ард түмний тухай дурссан зүйл тааралддаг. Гэхдээ, хятадууд өөрсдөө монгол бууц нутгаар очиж байсан юм уу, эсвэл монголын тухай мэдээ сэлтийгхоёрдахь, гуравдахьамнаасдуулсан юм уугэдэгньон дараалсан бичгээс харагдахгүй байгаа юм. Христийн мэндэлсний дараахи VIII зууны дунд үед хамаарах “сэлэнгийн чулууны бичигт*” Уйгуурын хаадын заалтаар хотын барилга дээр ажиллаж байсан хятад мастеруудын тухай дурссан зүйл байдаг нь хятадууд хойт монголд одоогоос мянга гаруй жилийн өмнө нэвтэрч байсныг гэрчлэх мэт. Гэвч хөрш хоёр ард түмний хоорондын тогтмол шууд харилцаа зөвхөн XII зуунаас эхлээддайн тулалдааны талбар дээр /1215 онд Чингис Хаан Бээжинг эзэлж авсан/, дараа нь соёлын болон эдийн засгийн салбарт явагдаж эхэлсэн ажээ. Их хааныг тунхаглах ёслолд 1246 онд перс, энэтхэг, хятадын худалдаачид дорнын орнуудын дээдийн үнэт бүтээлүүдийг авч ирж оролцожбайсан** гэж План Карпини тэмдэглэсэн байдаг. Хожим нь монголчууд хятадыг байлдан дагуулж 1280-1368 онуудын хооронд Бээжингийн сэнтийд сууж байв. Дундад эзэнт улсыг Юань улс /монгол/ ноёлон захирах болж энэ үед хоёр орны хүн ам хоорондоо хамгийн өрнүүн харилцаатай байсан нь мэдээж. Юань улс задарснаар хятадад сууж байсан монголын сүүлчийн хаан Тогоон төмөр өвөг дээдсийнхээ хээр талын бууц нутагт нүүн ирж хятад ажилчид, хятадын мастеруудын хүчээр нийслэл хот байгуулсан түүхтэй. Тогоонтөмөр болон түүний ойрын залгамжлагчид хятадын соёлыг бишрэгчид байсан болохоор тэд өөрсдийгөө хятад гаралтай хүмүүсээр хүрээлүүлж монголд явуулах хятадын колончлолыг аль болохоор ивээж байжээ. XV зуунаас Хятад Монгол хоёрын холбоо тасалдаж хятадуудын монгол нутагт түрж орж ирэх нь багассанаар барахгүй монголд ирсэн түрүүчийн зарим хятад эх нутагтаа буцажхүртэл байжээ. Ингээд монголчууд өөрийн эртний эзэмшил нутгийн хүрээнд 250 жил дахин хараат биш байдлаар нүүдэллэн амьдарч ирэхдээ гадаад ертөнцтэй ховорхон харилцаж байв. Хятадтай тасарсан харилцаа зөвхөн XVII зууны сүүлчээс XIII зууныхаас өөр аргаардахин сэргэсэн юм. Ойрдын Галдандтүрэгдэн шахагдсан халхчуул 1691 онд Хятадын ивээлд үлдэв. Энэ үеэс эхлэн монголыг колончлох хятадын шинэ үе, өөрөөр хэлбэл, өнөөг хүртэлх үе үргэлжилсээр байх ажээ. Монголд эхлээд хятад цэргүүд ирж 70 орчим жилийн турш /1691-1758/ халхчуудын дэмжлэгтэйгээр ойрдын овог амйгуудын эсрэг байлдаж байжээ. Хятад цэргүдийн дараа монголд төрийн төв байгууллагын өмнөөс вассал оронд удирдлагын үүрэг гүйцэтгэхээр хятадын засаг захиргааныхан орж иржээ. Цэргийн болон иргэний түшмэдийн хойноос энгийн эгэл борчуулын өргөн давалгаа улам бүр нөмрөх болж хожим нь XIX зууны хоёрдугаар хагасаас тариачин хятадууд нэмэгдэн цувдаг болжээ. Энэхүү 200 гаруй жил үргэлжилсэн урт үед хятадын засгийн газар монголыг колончлох ямар нэгэн * Г.П.Расмтедт, Как был найден “Селенгинский камень” . СПБ. 1914 г. Труды Троицкосавско-Кяхтинского отделения. **Д.Каррутерс, Неведомая Монголия, т. I, стр. 3-6

85


И.М.Майский

Лвтапомит Монгол XX зууны босгон дээр

ганцхан янзын бодлого явуулж байсан гэж хэлж болохгүй. Харин ч энэ бодлого үе үе савлах, зарим үед тасарч гэмтэхэд хүрч байжээ. Зари мдаа манж нар эрхшээлд нь орсон улс түмнүүд эвлэлдэн нэгдэхээс болгоомжлон хятадуудыг Халхын нутагт нэвтрэхийг хатуу хориглох, заримдаа эзэнт улсын газар нутгийг тэлэх зорилгоор манж нар өөрсдөө монгол руу хятадуудыг бөөн бөөнөөр нэвтрүүлэх, заримдаа болохоор дундаж хоёрдмол байр суурь барих гэх мэтээр бодлогоо явуулж байжээ. Ямар ч байлаа гэсэн хятадуудыг бодлогтойгоор монголд суурьшуулах улс төр эдийн засгийн асар учир холбогдолтой ажил XVIII-XIX зууны турш хийгдсэн. Энэ колончлох үйл явц зөвхөн түр зуур 1911-1914 онуудын хооронд, өөрөөр хэл-бэл, хятадын хувьсгалын эхний жилүүдэд, Монгол улс Оросын оролцоо-тойгоор хятадаас туурга тусгаарласан жилүүдэд тасалдсан юм. Монгол тус-гаар тогтнолоо тунхагласнаас болж зарим нутагт /ялангуяа Ховдын хязгаарт/ замбраагүй байдал үлэмжхэн гарч нутгийн хятадуудыг түйвээх явдал гарч байв. Энэ нь хятадуудын дунд ихээхэн балмагдал буй болгож хятад худалдаа-чид бараа таваараа бараг тааралдсан болгонд үнэгүй шахам тараах, гар урчууд ажлын байраа хаах, тариачид талбайгаа орхин бараг толгой дараалан нутгийн зүг унаатай унаагүй буцахад хүргэж улмаар монгол дахь хятадын колони богино хугацаанд элий хулий болжээ. Энэхүү дүрвээн хэр зэргийн нүргээн-тэй болсныг дараахи баримт гэрчилнэ. 1911 оны өмнө ар монгол дахь хятадуудын тоо ямар ч байсан одоогийн байгаагаас бага байгаагүй. /харин ч үлэмжхэн олон байсан нь магадлалтай/ өөрөөр, хэлбэл багаар бодоход 100 мянгадхүрчбайсанбололтой. Гэтэлармонголд 1912оны байдлаарнийтдээ ердөө 8 мянга орчим хятад байсан гэж А.Болобан* бичсэн байдаг. Эдгээр байдал удаан үргэлжлээгүй аж. Ингээд эхний ширүүн үе өнгөрсний дараа монголчууд ч тайвширч дүрвэсэн хятадууд ч хуучин ажлын байр руугаа эргэж ирэх болсон байна. Хятад өрсөлдөгчөө хөөгдсний дараа бараа таваарыхаа үнийг тэнгэрт хадааж байсан монгол дахь орос худалдаачдын харалган сувдаг зан хятадууд монгол руу эргэж наймаа үсэргэх үйл явцыг ихээхэн хөнгөвчилсэн байдаг. Нутгийн хүмүүс хятадуудыг эргэж ирэхэд оросуудын эдийн засгийн дарлалаас ангижируулагчид ирсэн мэтээр үзэж их л баяр хөөр болж байжээ. Дэлхийн I дайн эхэлж дараа нь орост хувьсгал гарсан явдал Орос улсын хүч анхаарлыг өөр зүгт татах болсон нь монгол дахь худалдааны ханш хятадад тааламжтай болгож Богд Гэгээний эзэмшил рүү хятадуудын түрж ирэх явдлыг улам хүчтэй болгожээ. Монгол руу Хятадын худалдаачид, хятадын гар урчууд, хятадын тариачид, хятадын цэрэг болон түшмэд дахин цувж эхлэв. /хойно, “Төрийн байгуулал” гэсэн бүлэгт бий/ Би 1917-1920 оны хооронд хятадууд монголд дахин нэвтэрч байсантай уялдаж гарсан байдлын тухай дэлгэрэнгүй ярина. Харин энэ хэр сүүлийн жил үүдэд улс төрийн ороо бусгаа байдлаас болж 1911-1914 онуудад тасалдсан хятадын нүүн суурьших давалгаа цаашид урьдын эрчээр дахин сэргэснээр Автономит Монголд нутагшсан хятадуудын нийт тоо 20 зууны эхэнд байсан хэмжээндээ бараг хүрсэн гэдгийг тэмдэглэх гэсэн юм. Дээр дурьдсанчлан эдүгээ монголд байгаа хятадуудын нэлээд магадлалтай тоо гэвэл 100 мянга орчимд эргэлдэх ажээ. 100 мянгаар тоологдох энэ олон хүн гэдэг чинь хэн байваа? Нас хүйс. Монголд ирж байгаа хятадууд тэр аяараа эрэгтэйчүүд, тэгэхдээ бүр идэрхэн гялалздаг 15-50 насныхан байсан. Бээжингийн засгийн газар * А.П.Болобан, Монголия. стр 51

86


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

Ар Монголд эмэгтэйчүүд нэвтрэхийг хориглосон хууль гаргаж байсан тухай /энд цорын ганц Ховд хотод л энэ хорио үл хамаарч байв/ дээр дурсаж байсан билээ. Энэ арга хэмжээ хятад монгол хоёрыг аль болохоор ойртуулахгүй байхыг хичээж байсан бүр манж нарын үеийн улбаатай юм. Манж дайчин улс монголд хятадууд нэвтрэхийг аль болохоор төвөгтэй болгохыг мэрийдэг байсан ч эцсийн дүнд дээр өгүүлсэнчлэн хятад харчуул монгол эмэгтэйг эхнэр болгох “зуурдын гэрлэлт” гэдэг ёс журам өргөн дэлгэрэхэд хүргэсэн аж. 1911 оны хятадын хувьсгал энэ хуучин хуулийг өөрчилсөн хэдий ч зуу зуунд тогтсон дадал заншил тийм ч түргэн өөрчлөгдсөнгүй. Эдүгээ ч та хятад эмэгтэйтэй Халхад тааралдна гэдэг өдрийн од харахтай адил. Үүний хамт эдгээр эрэгтэйчүүд ихэнхдээ зориуд 15-50 насныхнаас дайчлагдсан хүмүүс байв. Иймээс ч хятад харчуулын өчүүхэн хэсэг нь л /голдуу тариачид/ Монголд удаан хугацаанд баттай үлдэх бодолтой ирж байсан юм. Тэднээс бусад нь Монголд ажиллахыг улирлын ажил гэж үздэг байжээ. Тэдний зарим нь зөвхөн зуны улиралд ирээд нутаг буцдаг, зарим нь хэдэн жилээр үлддэг, зарим нь тодорхой шалтгаанаар монголд бүр 10, 15, 20 жилээр үлддэгбайжээ. Тэдгээрийн ганц улирлын хугацаатай ирж байгаа нь ч, насныхаа хагасыг өнгөрөөх гэж ирж байгаа нь ч өөрсдийгөө монголын оршин суугч гэж үздэггүй байжээ. Тэдний хувьд монгол бол харь нутаг бөгөөд монголд байж байгаагаа ердөө л тур зуурын, тохиолдлын зүйл гэж үздэг ажээ. Тэд бараг цөм нутагтаа гэр бүлтэй учир эхнэр хүүхдээ санагалзан ажил хийж олсон мөнгөө нутаг руу гуйвуулна. Хятад цагаачид монгол дахь хоёрдахь гэр бүлээ ердөө л эр хүний сул тал гэхээс биш жинхэнэ насан туршийн гэр бүл гэж үздэггүй байжээ. Жинхэнэ “тууштай жинхэнэ” гэр бүл нь Хуан Хээ мөрний эргэд ч юм уу, эсвэл Шар далайн захад ч юм уу алс хол төрөлх нутагт нь байгаа ажээ. Ядрахын цагг хэрэг болох хэдэн “бор юм” худал ч бай, үнэн ч бай аргаар олж нөөцөлж аваад нутаг буцаж хүүхэд, төрөл садан, танил талынхныхаа дунд амар жимэр насаа элээх гэж бодох нь монголд байгаа хятад хүний дуртай мөрөөдөл ажээ. Амьдрал мөрөөдлөөрөө тохуурхдаг хэдий ч харь оронд, монголын хээр нутагт хувь зохиолоор шидэгдсэн хятад хүн болгоны сэтгэлд энэ мөрөөдөл нуугдана. Энэ мөрөөдөл тэдний бүх бодол санаа, үйлдлийн үндсэн түлхэгч хүч нь болдогт л Автономит Монголд байгаа 15-50 насны хятадуудын 9/10 нь эрэгтэйчүүд байгаагийн учир орших авай. Эрхэлдэг ажил нь. Богд Гэгээний эзэмшил нутагт оршин суух хятадуудын эрхэлдэг ажлын төрөл хэд хэдэн категорид хуваагдана. Хамгийн чухал бөгөөд олон хүнийг хамардаг категорид худалдааны ажил эрхлэгчид орох нь эргэлзээгүй. Тэд монголд цагаачлагч хятадуудын ерөнхий төрхийг илэрхийлдэг учраас монголчуудхятад хүн гэхийн оронд “маймаа” нар гэж нэрлэнэ. Орос бидний ойлголтоор жинхэнэ худалдаачид эндэх хятадын дотор маш дөөн ажээ. Автономит Монголдбайгаатомоохонхудалдааны пүүсүүд бие даасан байгууллагууд биш, харин Бээжин, Хаалган, Хөххотын худалдааны том конторуудын тасгууд юм. Ийм учраас Өргөөд пүүсийн эзэд суудаггүй, зөвхөн тэдний итгэмжлэгдсэн захирагч нар, гайгүй сайндаа л хоршин ажиллагч байх аж. Тэд монголд хүүхдээрээ ирж энд удаан хугацааны худалдааны сургууль хийж, цал буурал болтлоо эсвэл, аз байвал эх нутаг руугаа шилжин суурьших нандин мөрөөдлөө биелтэл сууна. Монголд байх хугацаандаа эдгээр хятадууд хэд хэд дахин хятад орж хэдэн сараар саатна. Автономит Монголд байгаа худалдааны ангийн хятад хүмүүсийн тоог нарийн гаргахад амаргүй. Барагцаалхад цагаач хятадуудын 3/4 буюу 75 мянган худалдаачид байна.

87


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

Хятадын цагаачдын нөгөө нэг категори нь гар урчууд, ажилчид юм. Халхчуудын дотор гар урчууд бараг байхгүй. Ийм учраас тус оронд “үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа” хятадуудын гарт байна. Хятад мастерууд байшин, хашаа барина. Эмээл, тэрэг хийнэ. Төмөр тулга, хувин сав хийнэ. Хутга шүвэг ирлэнэ. Эмэгтэй хүний мөнгөн чимэглэл урлана. Хятадууд хувцас хунар оёно. Тогоочийн ажил энд барагхятад хүний онцгой эрх болсон байна. Тогооч хүн хоол хийх, архи ууж сэтгэлээ сэргээх бас жижиг хулгай хийх мөн сэжигтэй нуудгай наймаа хийх зэргийг нийтийн ёс мэт болгон хослуулна. Гар урчуудаас гадна чулуун нүүрс ухах алт угаах, мод огтлох, оросуудын сууринд мал маллах, зарим үед алт сувдаглан олборлох, хулгай дээрэм хийх хар ажилчин хятадууд ч цөөнгүй. Гар урчууд, ажилчид монголд удаан байдаггүй зөвхөн зуны улиралд ажиллаад өвөл нутаг буцна. Хаврын эхэн болон намрын сүүлчээр Өргөө, Хаалганы хооронд мянга шахам бээр замын дагуу аажуу хөдлөх пролетарь хятадуудын явган цуваа үргэлжлэх бөгөөд зарим нь хоол хүнсээ ачсан жижиг гар тэрэг урдаа түрж, ийнхүү хоногийн хоолны төлөө их говийн элсэн далайг гатлан явах нь харагдна. Хятадын энэ цагаачдын хэсэгт барагцаалхад 15 мянган хүн хамрагдана. Хятадын цагаачдын гуравдахь категори нь газар тариаланчдаас бүрдэнэ. Т эд тариалан эрхлэх боломжтой нутгуудад улаан буудай, овьёос, арвай, хүнсний ногоо болон бас бус түрүүт ургамал тариалж ургацаараа нутаг нэгтнүүдээ болон оросууд, мөн монголчуудыг ханганаГ Автономит Монгол дахь хятад цагаачдын нэлээд суурьшсан хэсэг нь тариаланчид байх бөгөөд тэд овоо тохилог шавар байшинд сууж, талбайгаа улам улмаар тэлэн нутаг буцах тухай тун ч бага бодно. Энэ категорийн хятадууд 5 мянган орчим байна. Хятад цагаачдын дөрөвдэх категори жүжигчид, багш нар, эмч нар зэрэг чөлөөт мэрэгжлийн хүмүүсээс бүрднэ. Эдгээр хүмүүс тооны хувьд олон биш, ердөө зуугаас хэтрэхгүй. Гэхдээ энэ категори Автономит Монголын хятад хүн амын аж амьдралд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Богд Гэгээний улс орондтааралдах цагаач хятадуудын тавдахь категорид олон янзын албаны хүмүүс багтана. 1911 оноос урьд тэд үлэмжхэн тоотой байсан бол монгол хятадаас салан тусгаарлсаны дараа тэдний тоо эрс цөөрч зөвхөн л сүм хийдэд үйлчилдэг хятадууд, Өргөө, Улиастай, Ховд, Хиагтын маймаа хот дахь дипломат төлөөлөгчдийн газар, орон тооны цөөн хүн харуулын цэрэгтэйгээ үлдсэн ажээ. 1911-1918 онуудад эдгээр хүмүүсийнтоо нийтдээ 200-300-аас хэтрэхгүй байсан бол 1919 оноос улс төрийн уур амьсгал өөрчлөгдсөнтэй холбогдоод /э н э тухай хойно өгүүлэх болно./ албаны хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Учир нь, Бээжингийн засгийн газар Автономит Монгол руу шинэ шинэ цэргийн ангиудыг угсруулан илгээх болсон юм. Ингээд 1920 оны хавар гэхэд энд байрлах хятадын цэргийн отрядууд хэдэн мянган хүнтэй болж тэд голдуу Өргөө, Улиастай, Ховд, Урианхайн хязгаарт бөөгнөрөөд байв. Хятадууд монгол нутгаар тарсан нь. Хятад хүн ам Автономит Монголын нутгаар ихээхэн жигд биш тархажээ. Тэдний гол хэсэг голдуу албан ёсны хотуудаар, юуны өмнө Өргөө /70 хүртэл мянга/, Хиагт/3 мянга/, Улиастай /2,5 мянга/, Ховд /2,5 мянга/ хотуудад байршижээ. Эдгээр хотод хятадын дипломат төлөөлөгчид, цэргүүд, чөлөөт мэрэгжлийн хүмүүс, rap урчууд, хар ажилчдын зарим хэсэг, худалдааны ангийн хүмүүсийн 2/3 нь байршихаас гадна худалдааны ангийхны 1/3 нь монголын бүх тал хээр нутгаар жижиг жижиг хэсэг болон тархсан болохоор монголын хамгийн буйдуу хязгаар нутагт хүртэл хятадын худалдаачдыг та олж харах болно. Тэр нутгуудад мод

88


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

тээсэн, хоол хийсэн, хятадын худалдаачдыг, янз бүрээр үйлчилдэг хар ажилчин хятадуудыг бас олжхарах болно. Харьцангуй олон тооны хар ажилчин хятадууд Хараа гол болон Байдраг дахь оросуудын алт олборлох газруудад ажиллана. Хятадууд хотуудаар байршихын зэрэгцээ бас тариалангийн нутгуудад цөөнгүй байна. Тэдгээрэс үлэмж хэсэг нь Өргөө, Хиагтын хооронд Сэлэнгэ мөрний эхээр, түүнчлэн Улиастай хот, Ховдын хязгаарт байрлана. Автономит Монгол дахь хятад хүн амын барагцаалхад 70-75 хувь нь албан ёсны хотуудад /Өргөө, Хиагт, Маймаачин, Улиастай, Ховд/ үлдсэн хэсэг нь тал хээрээр таран сүм хийд болон бүсад худалдаа гүйлгээ сайтай гэсэн газраар модон байшинд бас гэрт хүртэл сууна. Маймаачин хот. Хятадын цагаачдын амьдралыг ойроос ажиглахад орчин тойрноос тэдний эрс тусгаарласан байдал аяндаан ажиглагдна. Энэ тусгаарлагдсан байдал нь уугуул нутгийн хүн амын ертөнцтэй хаана ч, /юугаар ч/ үл хутгалдах өөрийн гэсэн эрх зүй, зохион байгууллагатай, маш бие даасан бөглүү ертөнц болон орших ажээ. Хятадуудын энэ тусгаарлагдсан байдал нь тэдний бусад хүн амаас ангид “маймаачин” гэж нэрлэгдэх /хятадаар худалдааны хот гэсэн үг/ тусгай хятад суурин дүүрэг болон аж төрөх байдлаар хурцтод харагддаг. Ийм маймаачнууд Өргөө, Хиагт, Улиастай, Ховдодбайх бөгөөд ямар нэгэн шалтгаанаар маймаачныг төвхнүүлэх боломжгүй газруудад тэд хятадын гудамж, хятадын хороолол зэрэг хотын онцгой хэсэг буй болгон бусад хүн амтай арга буюу хутгалдан аж төрөх болдог. Жишээ нь, Өргөөд л гэхэд маймаачин хэсэг нийслэлийн төв хэсэг болох гол сүм хийдээс 5 бээрийн зайтай газарт байрлана. Гэтэл Өргөөгийн монголчууд сүм хийдийгтойрон бөөгнөрсөн байдагболохоор худалдаа наймааны ашигтай нөхцлийг алдахгүйн тулд хятадын олон пүүс өөрсдийн тасгийг хотын төвд монголчуудын дунд байршуулсан байдаг. Мөн тэнд хятадын гар урчууд тоотой хэдхэн төвөггүй багаж зэвсэг, засварын газартайгаа байрлана. Тэд цөм нэгэн бөөн хэсэгболон хотын дэвсгэр нутгийн тодорхой хэсгийг эзлэн байрлана. Маймаачны буюу хятад хорооллын гадаад байдал сонирхол татах талаар дээдзэргийндутмаг. Гудамжнууд ньнарийхан бөгөөдбохир. Гудамжны голд зогсоод хоёр гараа алдлахад бараг гудамжны хоёр талд тулмаар. Хуурай улиралд гудамж дүүрэн шороо түйрэн нэвсийж салхинд хийсч хамар нүдээр дүүрнэ. Бороотой үед шавар шалбааг нь хүн байтугай адуу мал ч явж болохооргүй. Гудамжны хоёр захаар явган хүний төвгөр шороон зам байх авч хүн хальтарч гудамжны голын шалбаагт унахад тун хялбархан. Элдэв бохир зүйл хаягдлаа устгадаггүй зүгээр л гудамжиндаа хаячихдаг учраас түүгээр явахад ялзарсан өмхий үнэр танар нь амьсгаа авахын аргагүй. Гудамжаар явахад байшингууд ньхарагддаггүй. Гудамжаарявахадзүүн баруун гарталаас том хашаа, том хаалга сүндэрлэх нь хадан хавцлыг санагдуулна. Хашаа нь газар ухаж эгнүүлэн шахаж суулгасан хальслаагүй өндөр сургааг байх агаад хашааны хаалга нь хятад маягийн хээ угалз сийлбэртэй байна. Байшин, лангуу амбаар нь хашааны дотор байрласан учир явуулын хүмүүсийн нүдэнд үл өртөнө. Муруй нарийхан энэ гудамжны ядаргаатай лабиринт нь хэсэг яваад ус дүүрсэн жижиг хонхор руу хөтлөх бөгөөд түүнд нь мал живж мэдмээр. Хааяаа сургааган хашааны хоёр эгнээний хооронд жижигхэн модон сүм /бунхан/, дотор нь бурхны хөрөгнүүдийн өмнө дэнлүү асаалттай байх харагдна. Хэрэв “маймаачин” хэмжээгээр том бол /жиш ээ нь Өргөөгийн маймаачин/ эргэн тойрон нар бороонд харалсан өндөр модон хэрмэн хашаа байх ба хашаанд зөвхөн гоё сийлбэртэй дөрвөн зүгт харсан дөрвөн

89


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

том хаалгаар нэвтэрч болно. Аль нэгэн суурин дүүргийн гол дунд хашаа, хаалга, олон өнгийн хаалт чимэглэл бөөгнөрсөн газар байх бөгөөд хашаа руу орох газрын дээд талд та хэд хэдэн өндөр шовгор хажууд нь нойрмоглож буй хятад цэргийг харах болно. Энэ хятад түшмэлийн албаны байр, харуул хамгаалалт байгаа нь тэр. Хятад хотын ийм элий хулий байдал гайхаш төрүүлнэ. Холхилдох явган хүн цөөн. Т эрэг морь бараг үзэгдэхгүй. Хүний ярих чанга авиа ч, инээд хөгжөөн ч үл сонсогдоно. Амьтан хүний бүх амьдрал эргэн тойрон өндөр хашааны дотор гүн хонхорт байх мэт эргэлдэхээс гадна гудамж нь олон хүн бужигнах, унаатай байтугай явган хүн ч зөрөх боломжгүй нарийхан болохоор ийм нам гүм байх ньойлгомжтой юм. “ Маймаачин” бүрийн худалдаанаймаахийдэг талбай нь нийтийн жишгээс онцгой. Тэр талбайд өглөөнөөс үдэш болтол олон амьтан бужигнана. Гудамжны худалдаачдын хашигралдах, олон хүний ярилцах сонсогдож, хөрөө хангинах, төмөр балбах алх лантууны чимээ гарна. Мөн барааны захын тэрхэн хажуугийн нарийхан гудамжинд найгүй шавхай, олны чихцэлдээн дунд хятадын дэн буудал, хоол цайны газар, янханы булан, орсон гарсан пиг дүүрэн амьтадын хөлсөө асгаруулан ярьж хөөрч идэж уудаг байшин сав эгнээлэн үргэлжлэхийг та харах болно. Хятадын оршуулгын газар. Та “маймаачны” дундуур алхажяваад гэв гэнэт оршуулгын газартай тулгарна. Хятад оршуулгад манай оросын оршуулгын газрыг санагдуулах юм тун бага. Хятад оршуулга монголчуудыхтай ч адилгүй. Учир нь хятадууд нас барсан хүний цогцсыг араатан амьтаны идэш болгодоггүй. “Маймаачин” дахь хятадын оршуулгын газар гэж ердөө л эргэн тойрон модон хашааны голд байх талбайг хэлэх бөгөөд тэр талбайд хэдэн арван том том зузаан модон авснууд байна. Хятад заншлаар нас барагсдыг эх нутагт нь оршуулна. Ийм учраас монголд нас барагсдыг төрөл төрөгсөд талийгаачийн мөнх бусын шарилыг харь нутгаас төрөлх нутаг руу нь аваачдагжурамтай аж. Зөвхөн их ядуу юм уу орон гэргүй тэнэмэл хүний шарил нас барсан газартаа үлдэнэ. Гэтэл нас барсан хүний шарилыг мянган бээрийн хол зайд Төв Азийн их говийг гатлуулан аваачна гэдэг цаг их орох амаргүй ажил бололтой. Холын тээврийн зардлыгхэмнэхийн тулд нас барагсдыг ганц нэгээр биш олон болгожбайгаад “бөөнөөр” зөөдөгажээ. Үүний улмаас нас барсан өдөр төрөлх нутагт оршуулах өдөр хоёрын хооронд их л хурдан гэхэд хэдэн cap, заримдаа бүтэн жил, бүр хэдэн жил ч болдог ажээ. Ингээд нас барсны дараах сорилтын урт хугацааг даван туулахын тулд цогцсыг бин битүү модон авсанд хийж хүлээлгийн талбайд байлгана. Авсны урт нь алд дэлэм, өргөн нь цээжин талаараа дэлэм гаруйхан, хөл талаараа 3/4 дэлэм байна. Авсыг 23 ямхын зузаан банзаар хийнэ. Авсны таг толгойноос хөл рүүгээ налуу хийгдэнэ. Ингээд австай шарилыг оршуулгын газартавиад нутгийн зүгачигдах ээлж дарааллыг тэсвэртэй хүлээнэ. Байгаль жамаараа хийдгээ хийж хэд хоногийн дараа тэдгээрээс муухай үнэр танар гарна. Ийм учраас хятадын оршуулгын газраар явах нь өчүүхэн ч таатай зүйл биш боловч яагаад ч юм сонирхолтой. Хэрэв хувь заяа тань танд барцад болохгүй бол австай шарил ачсан МонголоосХятадрууяваатэмээнжингийн цуваагхаржболно. Намайг Өргөөд байхад энэ үзвэрийг ажиглах боломж тохиосон юм. Хориод том атан тэмээ оршуулгын талбай дээр хэвтүүлсэн байв. Хэдэн арван залуу хятад муухай үнэрээс хамраа муруйлган ер бусын ачааг тэмээнд ачиж харагдана. Ачаатай тэмээд босч цуваанд орон холын замд хөдлөв. Жингийн ахлагч ам хамраа алчуураар боон жингийн цувааны хажууд явна. Тэмээний алхааны

90


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

айзмаар хоёр талын модон авс донхолзон хөддөнө. Тэр ачаанйы дотор саяхан нас барсан хүний шинэхэн авс харагдах бөгөөд түүнээс гарах үнэр олон хоносон авсныхаас хавьгүй илүү муухай үнэр ханх тавина. Их удаж өнгө нь харласан авс дотроос тэмээний алхаагаар хэн нэгэн нь авсан дотроос тогших мэт түржигнэх чимээ гарна. Жингийн тэмээд энэ удаа ямар нэгэн хачин, бүр онцгой ачаа тээж яваагаа мэдрэх мэт үргэсэн, тэвдсэн янзтай заримдаа хажуутийш огло харайн цуваа тасалдуулан барагтасралтгүй орилон хүзүүгээ сунган түгшүүртэй үнэрээс сэжиглэн цэвэр агаар хайх мэт хамраа сортойлгоно. Ачаа хөтлөгч ажлаа ёсоор гүйцэтгэн, тэмээ орилуулсан айдас хүрэм жингийн цуваа жаргах нарны туяанд уртын урт сүүдэр татуулан авсны сүүдэр дэгэн догон харагдан цөл говийн хязгааргүй алсыг зорин явсаар далд орох бөлгөө. Байгууллага, албан газар. Автономит Монголд амьдардагхятадууд зөвхөн өөрийн гэсэн маймаачин төдийгүй бас өөрийн сүмтэй, оршуулгын газартай, засагзахиргааны байгууллагатай нийгмийн амьдралтай байх ажээ. Олон талтай биш ч гэсэн нийгмийн амьдрал байгаа л хойно ажиглалт хийсний хувьд хэдэн зүйл тэмдэглэх нь зүйн хэрэг. Эхлээд засаг захиргааны байгууллагын тухай дурьдая. Монголд байгаа маймаачин газар сайгүй л өөрийн цагдаагийн онцгой газартай, цагдаагийн онцгой манаатай, мөн Өргөө, Хиагт, Улиастай, Ховдод байх түшмэдийн дэргэд консулын онцгой шүүхтэй байх ажээ. Хятадын эргүүлүүд шөнийн цагаархоёр цаг тутамд гудамж эргэж дэг журам нийгмийн аюулгүй байдлыг хянана. Ингэж явах бүрийд гуулин харанга нэг удаа дэлдэнэ. Эхний эргүүл хийхэд нэг дэлдэнэ, хоёрдахь эргүүл хийхэд хоёр удаа дэлдэнэ, гэх мэтээр таван удаа эргэхэд таван удаа дэлдэнэ. Цагдаагийн шөнийн эргүүлийн харангын дохиог хятад монголгүй анддаггүй. Тэд түүнийг “чжин”* гэж нэрлэдэг. Энэ харанга дэлдэх нь цагдаагийн шууд үүргээс гадна бас цаг хэд болж буйг мэдээлэх үүрэгтэй байгаа нь манай оросын манаачийн шовгорын дохиотой төстэй юм. Нийгэм соёлын амьдралын тухайд гэвэл энэ нь ихээхэн болхи бөгөөд ядмаг ажээ. Маймаачин бүрд сонгуулиар байгуулагддаг худалдаа удирдах газар байхаас /эн э талаар уншигч хойно тодорхой танилцах болно/ гадна Хаалган, Өргөө, Хиагт, мөн Өргөө, Улиастай, Ховд, Улаангомыг холбосон муугүй ажиллагаатай хятадын онцгой шуудан /цахилгаан мэдээ биш /, хятадын сургууль, эмч нар, эмнэлэгзэрэг мэр сэр байна. Харин буяны байгууллага, номын сан зэрэг огт байхгүй. Ном сонин маш ховор тааралдана. Хятад цагаач нараас, яагаад эх орныхоо тогтмол хэвлэлийг захиалдаггүй юм бэ? гэж асуухад, -үнэ ихтэй, тэгээд ч ойлгоход хэцүү, уншихад их бэрх гэж хариулна.Энэ хариултыг тайлбарлахын ялдамд, Автономит Монголд амьдардаг хятад худалдаачдын ихэнх нь зөвхөн л арилжаа наймааны холбогдолтой цөөн тооны ханз үсгийгл муухан гадарладгийгтэмдэглэх нь зүйтэй байх. Сонин уншихад энэ хэмжээний бичгийн мэдлэг шаардлага хангахгүй нь мэдээж хэрэг. Харин хятад цагаачдын талархлыг ихээхэн хүлээсэн, минийхээр бол цэцэглэн хөгжиж буй гэж хэлж болох соёлын нэг салбар нь хятадын театр юм. Энэ талаар Өргөөгийн хятад театр нэрд гарсан гэнэ. Өргөөд байнгын ажилтай гурван театр байдгийн нэг нь Маймаачинд, нөгөө нь шинэхэн баригдсан хоёр том театр нь Өргөөгийн хятад хороололд ажилладаг аж. Үүнээс гадна хятадын театр Хиагтын маймаачин, Улиастай, Хов* Тархиндаа улаантай тахиа шувуу нь таван чжин-дээ донгодно гэж ардын дуунд байдгийн учир ийм байх нь ээ. /Ц.О/

91


И.М.Майский

Авт ономит М онгол X X зуун ы босгон дээр

дод байх бөгөөд Хятадын театрын жүжигчдийн хэсэг бусад газраар айлчлан тоглодог байна. Театр нь монголд байгаа хятадын цагаачдын амьдралд чухад зүйл болдогийн хамт европчуудын нүдээр харахад ихээхэн өвөрмөц урлаг учир энэ талаар тогтож ярих нь зүйтэй гэж үзэв. Хятадын театр. Би танил хоёр нөхөр, мөн орчуулагчийн хамт Өргөөгийн “Хойт театр” гэдэг сүрлэг байшин руу явах гэж байхад оройн 9 цаг болж байв. Монголын цэлмэгтэнгэр мянга мянган од мичдээ гялалзуулан байхад газар дээр харанхуй бөгөөд шавар шавхайтай бохир байв. Орчуулагч бөгөөд газарчлагчдаа хөтлөгдөн бид нийслэлийн хятад хоршооллын муруй нарийхан гудамжаар яаравчлан алхахад хөлд ус шавар, гуалин дүнз, шонгийн мод мундахгүй тааралдана. Тэртээ тэнд гэрэл гялбаж хүмүүсийн яриа сонсогдон тэдний янз янзын бараа сүүдэр бүүр түүр харагдана. Энэ бол театрын орох хаалганы өмнө байх самар, жимс, жирийн хүйтэн зууш, элдэв амттан тэргүүтнийг дэлгэсэн гудамжны худалдаачдын эгнээ байх ажээ. Театрт яваад орчихлоо! Олон хятад холхисон нарийхан хонгилоор үзэгчдийн танхим дундуур гаран бүдүүн хийцтэй модон банзан шатаар өгсөн “бельэтаж”-д гарч, урьдаас бидэнд захиалсан “ложинд” оров. 22 цаг болчихоод байсан ч амьтан хүн цөөхөн л байв. Уг нь хятадын театрт тоглолт их орой эхэлдэг юм гэнэ. Бид үүнийг мэдэлгүй өтөл бэртэгчнүүд шиг яагаа ч үгүй эрт лав л хагас цагийн өмнө ирчихжээ. Би ч хувьдаа харамссангүй, эргэн тойрон харж байгаа орчиндоо дасаж авахыг хичээв. Энэ театрын байшингийн хийц уужим цэлгэр агаад Өргөөгийн масштабаар бол сүрлэгтом театрттооцогдоно. Угбайшин дөр-вөлжин хэлбэртэй, уртаараа 30 сажень /64 м Ц.О/, өргөнөөрөө 15 сажень, өндөр нь барагцаалахад 5-6 сажень, дээвэр нь хөмөрсөн тогоо шигхэлбэртэй, өдрийн гэрлийн зориулалттай олон жижиг цонхтой юм. Дотор зай нь нэгталд шалнаас дээш бүтэн хагас дэлэм өндөр дунд зэргийн модон тайз байх бөгөөд тайз халхалсан том хөшиг үгүй, харин тайзны цаад хананд жүжигчдийн ертөнцийхэнтэй ойр харшщдаг болов уу гэмээр хэдэн хүн орж гарсан улаан хүрэн хөшигтэй хоёр жижиг хаалга харагдана. Тэр хананы цаад талд жүжигчдийн бэлтгэлийн өрөө байна. Танхимын гол суудалд “партер” зай муутайхан байрлуулсан модон ширээ, сандайлга байна. Ширээний ард үзэгч хятадууд халуун хуушуур, амтархан идэж жигнэмэгтэй халуун цай, амтат ундаагаар даруулна. Энэ байдал германы шар айрагны газрыг өөрийн эрхгүй санагдуулна. Танхимын шалнаас бүтэн хагас дэлэмийн өндөрт эргэн тойрон галлерей байх бөгөөд тэнд “лож”-нууд байрлана. “Лож” нь хамгийн хүндтэй суудал болох агаад “партерт” суугчид “лож”-ныхныгхүндэтгэл, атаархал хослуулан үе үе харцгаана. Эндхийн “лож” европынхоос өөр. Эндэхийн “лож” нь урд талаасаа өндөр модон хашлагатай тус тусдаа олон жижиг тасалгаа байна. Тэнд сандайлга байхгүй, үзэгчид нь жирийн хүний суудал гэхээсээ эрүү шүүлтийнх гэмээр маш өндөр сандайлга өөд авирах хэрэгтэй болдог ажээ. “Лож”-ны урдуур хүн явах нарийхан хивс дэвссэн зайгаар үйлчлэгч хятад сайварлана. Бидний өмнө “лож”-ны хашлаганд тавиур дээр санаандгүй байтал аягатай цай, тавагтай хатаасан нанжин чавга, жигнэмэгтэй тавив. Бид ч ёсыгдаган цай, амтаттэргүүтнийгхэнэггүй уужидэв. Энэтеатртдээддавхрын эгнээ, галлерей байдаггүй, зөвхөн л “партер”, “бельэтаж” хоёр байхын дээр дээш харахад нарийн угалзан хээтэй цонхнуудтай тааз толгой дээр цэлийнэ. Эргэн тойрон байгаа хана, дээвэр, галлерей, шал, шат, тайз цөм л бу даггүй модоор хийгдсэн байх бөгөөд үдшийн гэрэлд шинэхэн харуулдсан

92


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

мод гялалзан, сандал хашлагнаас нь тайгын шинэхэн зүсмэл хус, нарсны үнэр ханхална. Энэхүү театрыг ажихад хүүхэд байхад сэтгэл татдаг ялимгүй тохижуулсан ярмаркийн бүхээг мэт харагдана. Эл театр нь нүдний баримжаагаар харахад 1000 орчим хүн багтмаар юм. Намайг театрын дотоод байдлыг ажиглаж байх хооронд хүмүүс зугуухан цугларч “партер” шуугилдсан хөхүүн байдалтай үзэгчдээр пиг дүүрчээ. Өнөөдөрхөн энд тэнд улаан будгаар бичсэн зарлал жирийн ажилчин хувцастайгаа шохоорхон уншиж явсан мөнөөх худалдаачид, ажилчид, гар урчууд энд ирсэн байхыг би харав. Тэд энд цэвэр цэмцгэр хувцаслаж баяртай хөгжүүн хөөрөлдөж зарлалд бичигдсэн тоглолтыг тэсэн ядан хүлээнэ. Нарийн ажиглаваас энд дан эрэгтэйчүүд ижилхэн урт хар өнгийн хувцастай ирсэн байх нь сонин хачин агаад сүмийн хонхон дээвэр дээр шавсан хар хэрээнүүдийгсанагдуулна. “Партер” дүүрсний дараа “бельэтаж” бас дүүрч эхлэв. “Лож”-нд мөн л урт хар хувцастай хэсэг хэсэг хүмүүс байх авч эрэгтэйчүүдийн хувцасны жигд хар дэгийг энд тэнд харагдах эмэгтэйчүүдийн өнгө өнгийн хурц тод өмсгөл эвдэнэ. Тэд бол баян чинээлэг хятадуудын зуурьдын хань хэмээх мөнөөх гайхал монгол хүүхнүүд байх ажээ. Тэдний дунд дүрэлзсэн хар нүдтэй жимсэн улаан хацартай үнэхээрийн гообүсгүйчүүл цөөнгүй. Цэнэг нь шавхагдсан будмал монгол эдгээр хүүхнүүд мөнгөн чимгээ уянгалуулан суудал суудлаа эзлэв. Тэгтэл тайзны чанх өдөөс харсан тусгай хүмүүсийн “лож” ямар нэгэн хөнгөн шалмаг хөдөлгөөнд ороход нь тэнд байгаа хүний хараа тэр зүг рүү чиглэж амьтан хүний яриа шуугиан нам гүм болоход тэрхүү “лож”-д европ маягийн хувцастай сэхээтэн байрын хятад, жижигхэн ялдам хятад эмэгтэй, бас цэрэгхувцастай хэдэн хүний хамт суудал эзэлж байх харагдана. Энэ бол хятад амбан, түүний эхнэр болон туслах занги ажгуу. Тайз ч' хөдөлгөөнд орж эхлэв. Цаг нь ч болсон. Цагаа харахад 22 цаг болж байв. Тайзны арын улаан хүрэн хөшиггэй хоёр хаалгаар хөгжимчид тайзнаа гарч ирэв. Хөгжимчид зургаан хүн байх бөгөөд жүжгийн бүх үйл явдал найрал хөгжмийн өмнүүр болох учир тэд тайзны арын хананы дагуу суудлаа эзлэв. Хөгжимчид хөгжмийн зэмсгээ бэлтгэж байх хооронд би ч бас тэдгээрийн зэмсгийн талаар урьдчилсан зарим төсөөлөлтэй болохыг хичээнэ. Найрал хөгжимд ердөө зургаан янзын зэмсэгбайна. Холын аянганы нижигнэх чимээг дууриах том ногоон тал хэнгэрэг, хоёр том зэс дэншиг, гуниглан цангинах лимбэ, дээд зэргийн шаналган авиа гаргах нарийхан урт өвөрмөц хэлбэртэй хийл (хуучир), жүжигчин гар хуруундаа углан гайхалтай чадмаг хурдан тачигнуулдаг инцдүүр маягийн жижигхэн хавтгай хатуу моднууд, ямар нэгэн ер бусын тод дуутай үүлдрийн модоор урласан, өөр жүжигчин түүнийг басхүү модон алхаар цохиж тоглодог нүсэр дөш зэргээс бүрдэнэ. Хятадын хөгжмийн зэмсгүүдийн тоглолтыг сонсоод юу болдог бол гэхээс зүрх өөрийн эрхгүй түгшинэ. Гэнэт театрт цахилгаан оч гялалзахад хүмүүсийн яриа шуугиан гэнэт нам гүм болж цөм суудлаа эзлэн тайзны зүг ширтэнэ. Чимээ анир тасарна. Тоглолт эхлэв. Эртний оросын бояруудтай адил урт хоргой өмсгөлтэй том том түргэн алхалсан хүний өндөр дүр арын хоёр хаалгаар гарч ирнэ. Тэр нүүрэндээ элдэв янзаар будсан дээрээ алтан ганжиртай баг толгойдоо өмсөж хөдлөх болгонд нь намирах дөрвөн өнгийн дарцаг ар мөрөндөө хатгасан байна. Тэр өмнөх тайзнаа хүрч ирэн дуу шуугүй алтан ханзны үсэгтэй жижигхэн хар өнгийн торго дэлгэн үзэгчдэд харуулна. Дараа нь хар торгоо хумхиж өвөртөө хийснээ дахин өврөөсөө мөн ханз үсэгтэй улаан өнгийн жижигхэн торго гарган үзэгчдэд харуулна. Энэхүү хүний

93


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

дүр энэ мэт нарийн хөдөлгөөнөө дув дуугүй хийж байснаа гэнэт эргэн далд орно. Энэхүү гараа юуг хэлнэ вэ? гэж би орчуулагчаасаа асуувал, энэ нь хуран цугларсан олонд бурханы мэндчилгээ дамжуулан тавтай сууж цагаа аятай тухтай өнгөрөөхийг, ер нь сайн сайхан бүхнийг ерөөж байгаа хэрэг ажээ. Одоо жүжгийн, тодруулбал, олон жүжгийн ээлж болов. Жинхэнэ хятадад яадгийг мэдэхгүй юм, харин энд Өргөөгийн хятадын театрт, манайхных шиг 4-5 бүлэгтэй жүжиг хэзээ ч тавьдаггүй юм байна. Өргөөгийн таетруудад орой бүр тоглох жүжгийн хөтөлбөрөөр нэг үйлдэлтэй хоорондоо өчүүхэн ч холбоогүй хэд хэдэн жүжигтоглодог заншилтай. ажээ. Эдгээр нь драмын жүжиг чбиш, инээдмийнжүжигчбиш, харин оперетта маягийн юм. Учир нь найрал хөгжим жүжгийн дундуур байнга тоглох нь бүлгийн зарим хэсгийг онцлон харуулж байгаа нь тэр юмсанжээ. Гэвч анхаарах зүйл байна. Тайзнаа хэд хэдэн жүжигчид түргэн түргэн гарч ирнэ. Тэд цөм баггай, хоргой өмсгөлтэй, зарим нь ар далан дээрээ дарцагтай байна.Тэд бараг цөм өвдгөө хүрсэн урт хар сахалтай, түүгээрээ газар ороолгоно. Сахал нь яагаад ч юм эрүүний дороос биш харин хамраас нь ургасан байх учир сахал нь амыг нь таглана. Жүжигчид өтгөн хар үснийцаанаас ярина. Бурхан минь! Дуу хоолой нь ямар гэж санана аа. Та тэр дуу хоолойноос ямар нэгэн хүний маягийн юм олжсонсоно гэвэл горьдохын зовлон. Тэр нь ерДөөл аймшиггай орлион, чис пис, гөрөөсний дуудлагал гэсэн үг. Хачин сонин юм гэвэл, дуу ньхэдийчинээ цөхөрсөн, янгинасан, чарласан ер бишийн байна төдийчинээн үзэгч олонд таалагдана. Төдийчинээн үзэгч олон бахдан биширч, хао, хао гэж тэсгэл алдан чарлах нь манайхаар бол “браво” /ухайс!/ гэсэн утгатай юм. Бидэнд үзүүлж байгаа жүжиг нь түүхэн сэдэвтэй юм. Ерөөс ч хятадууд түүхэн жүжиг үзэх их дуртай.Жүжгийн гол явдал нь мянган жилийн тэртээ болж буй бөгөөд Азийн маягийн өнгө аястай юм.Үйл явдлын утга санаа нь эзэн хаан бээр хаан ширээнд санаархсан аюултай өрсөлдөгч болох цэргийн ерөнхий жанжинаа найрын үед хор уулгаж ална.Хорлогдсон жанжины ах бөгөөд цэргийн нэгэн дарга эзэн хаанд очиж дүүгээ алагдсанд ширүүн зэмлэл илэрхийлж байна. Эзэн хаан зэвүүцэн, алуулсан хүний ахаас айж гэмшлээ илэрхийлэн, согтуудаа ийм хэрэг үйлдэв, юу хийснээ ч санахгүй байна гэж өөрийгөө зөвтгөх гэж оролдоно. Энэ үеэр хүргэн нь орж ирнэ. Хүнд байдалд орсон эзэн хаан өөрийгөө аврахын тулд ургийнхаа тэр хүүг золиослохоор шийднэ. “Тэнгэрийн хүү-Эзэн хаан” хилэгнэн хүргэн хүүрүүдавшлан чиний ятгалгаар ерөнхий командлагч хорлогдсон учир чи амиараа нүглийг наминчлах ёстой хэмээн дайрна. Хүргэн хүү өөрийгөө өмөөрнө, улмаар тайзан дээр ширүүн өрсөлдөөн болж аль аль нь явган суусан хоёр жүжигчин зэрлэг муухай хоолойгоор хашгиралдан гэм халгүй сахлаа харилцан ширвэнэ. Учрыг лавлавал хятадын театрын бэлгэдлээр явган сууж сахлаа ширвэх нь дээд зэргээр уурлаж хилэгнэж буйг илтгэдэг ажээ. Энэ үеэр найрал хөгжим хүч хайрлахгүй тоглоно. Хэнгэрэг ч чулуун замаар явж байгаа муу морин тэрэг шиг тачигнан нижигнүүлнэ.Лимбэ ч хутганы ирэн дор буй гахайн торой шиг исгэрнэ. Инцдүүр ч ширүүн тачигнана. Модон дөш ч хэнгэрэг хагалах мэт пижигнэнэ. Бүгд нийлээд европ хүний чих удаан тэсмээргүй бичгээр илэрхийлэхийн аргагүй чихэнд чийртэй зэрлэг авиа болон нижигнэнэ. Эцэст нь Эзэн хаан ухасхийн босож сэлэм шүүрэн авч хүргэний хүзүүг хөнгөн домноно. Энэ нь мөнөөх театрын бэлгэдлээр толгой цавчиж буйг илтгэнэ. Хүргэн үхэж буй хүний дүр эсгэн газар унаж хэсэг зуур хөдөлгөөнгүй хэвтэж байснаа юу ч болоогүй юм шиг зүв зүгээр босоод тайзны араар орно. Энэ бол тэр үхэж, бие нь газар булагдсаныг илтгэнэ. Хорлогдсон ерөнхий командлагчийн ах сэтгэл нэлээд цатгалан бололтой Эзэн хаанд дөхөн очоод найрсгаар гар сунгана. Эзэн хаан ч сэтгэл нь уужирсан байдал-

94


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майасии

тайгаар тун саяхан давшилж байсан дайсныхаа гарыг атгаж байх харагдана. Жүжиг өндөрлөж жүжигчид тайзны араар орно. Театрт үзэгчдийн хао! хао! гэх хашгиралдаан цууриатна. Нэгдэх жүжгийн жүжигчид улаан хүрэн хөшигний араар орж амжаагүй шахам байхад өөр жүжигчид өер хувцастай гарч ирэн хоёрдахь жүжиг эхлэнэ. Завсарлага гэж байхгүй. Хятадын театрт ерөөсөө тайзны чимэглэл хэрэглэдэггүй аж. Шекспирийн үед европттайзны чимэглэл ховор хэрэглэдэг байсан. Үйлдлийн явцын дагуу тайзан дээр байдал өөрчлөгдөх болбол хөшигний араас үйлчлэгч гарч ирээд үйл явдал өрнөх газрын нэр хаяг бичсэн самбар тавьдаг байсан гэдэг. Үзэгчид үйл явдал өрнөх нөхцөл байдлыг сэтгэлдээ ургуулан төсөөлдөг байжээ. Иймэрхүү журам эдүгээ ч хятадад байдаг аж. Хоёрдахь жүжиг шинж байдлаараа түрүүчийнхээс шал өөр. Энэ жүжиг орчин үед хамааран үзэгчдэд ойр бөгөөд ойлгомжтой дүрүүдийг харуулна. Энэ жүжигт нэгэн “данжаадын” тухай /монголчууд энэ нэрээр худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгч, пүүсийн захирал гэх мэт тушаалтныг нэрлэнэ/ өгүүлэх бөгөөд тэр данжаад харь нутагг 18 жил суугаад нутаг буцаж ирнэ. Нутагтаа очоод гэртээ ирэхэд түүнийг хэн ч таньсангүй. Тэр өөрийгөө нэрлэсэн ч гэрийнхэн нь үл итгэнэ. Адаг суулд нь зарц нь байсан нэгэн өвгөн түүнийг муухан санах боловч эргэлзээгээ арилгахын тулд, хэдийд явсан? тэр үед гэрт чинь хэн хэн байсан? хичнээн хүүхэд байсан гэх мэтийн асуулт тавина. Ирсэн хүн бүх асуултад зөв хариулт өгсөн тул зарц түүнийг өөрийн ноён мөн гэж итгээд олон жил эзгүй байсан худалдаачны тухай баяртай мэдээ гэрийнхэндээ дуулгахаар гүйж гарна. Гэрт мэгдсэн шуугиан өрнөнө. Ирсэн хүнийг тосон хамгийн түрүүнд төрсөн хүү нь ирнэ. Эцэг нь түүнийг бага байхад орхиод явсан. Одоо тэр хүү ямар нэгэн албан газрын түшмэл болчихоод байгаа аж. Дараа нь эхнэр нь гэж нэг хатаамал хөлтэй жижигхэн авгай баггүй тосон хүлээж авна. /эн э жүжигт баг ерөөс хэрэглэхгүй аж/ Эхнэр нь ер бусаар чарлан хүн хүн гэдэг амьтанд баймааргүй дуу шуу гарган уйлж гарна. Үүнийг сонссон үзэгчдийн сэтгэлийг бичгийн хэлээр илэрхийлэхийн аргагүй хөөрнө. Тал талаас нь хао! хао! гэж хашгиралдана. Бидэнд орчуулж явсан хятад сэтгэл хангалангуй инээмсэглэн; - жүжигчин хүн гэж үүнийг л хэлнэ! Энэ жүжигчин сард 600 долларын /600 рублийн/ цалинтай хүн гэнэ. Үзэгчдийн таашаалд урамшсан эхнэр уйлсаар, данжаадын царай улам бүр барайсаар байх бөлгөө. Ажваас чих сэтлэм энэ чарлан орилох байдал өнгөрсөн 18 жилийн гэр бүлийн амьдралд гарсан бүх үйл явдлын тухай үнэнч Пенелопын* үглэл даруй мөн ажгуу. Худалдаачныг эзгүй хойгуур гэр бүл ихэд гачигдаж, дутагдаж өлсөж даарч байсан тухай, хоёр их эхнэр нь тэсэн ядан хоёр дахь нөхөртөө гарцгаасан тухай, тэр өөрөө харийн нутагт яваа эр нөхрөө урвалаа гэж сэрдэхдээ олон жил уйлж явсан тухай, хэдий тийм боловч урт удаан хугацаанд үнэнч хэвээр үлдсэн тухай, хүүхдийн эх болсон тухай, багын ханьтайгаа дахин уулзсандаа баяртай байгаа тухай, өгүүлнэ. Данжаад Пенелопын яриаг сонсоод чин үнэнээр өр өвдөж, түүнийг хүндэлж буйн тэмдэг болгон толгойд нь ахмад эхнэрийн бэлгэдэл болох титэм өмсгөхийг хүснэ. Гэтэл эхнэр нь даруу төлөвийн багтраанаас болоод өөрт нь үзүүлж буй хүндэтгэлээс удтал татгалзсаар байх бөгөөд данжаад эхнэрийн өмнө өвдөг сөгдөн титмыг хүлээн авахыг гуйхад үр хүүхдүүд болон гэр бүлийнхэн нь мөн л гэрийн эзний сэтгэлийг дэмжиснээр эхнэр нь арга буюу зөвшөөрөн титмийг толгойдоо өмсөв. Бүгд босч эхнэрт хөөрсөн сэтгэлээр баяр хүргэв. Энэ үеэр бас нэгэн баяртай үйл явдал болно. Учир битүүлэг алга болсон түшмэл хүү магнай тэнэгэр баяртай эргэж ирнэ. Түүний араас * Эртний грекийн домгийн нэгэн баатрын, дайнд мордож 20 жил болоод ирэхэд нь үнэнч хэвээр байсан эхнэрийн нэр. Пенелопа - ханьдаа үнэнч байхын бэлгэдэл. /Ц.О/

95


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

Эзэн хааны зарсан төлөөлөгч данжаадыг мужийн амбан захирагчаар тохоон томилсон тухай эзэн хааны зарлигийг ёслол төгөлдөр уншин сонсгоно. Учрыг сонсвол хүү нь энэ хайр хишгийг хөөцөлдөж хүртээлгэсэн ажээ. Энэ нь буянтай үйл мандан өөдлөждээдсийн шан хишигт хүрдэг бол аз жаргалтай амар жимэр байдал цаст Гималайн оргилд ч мөрөө гаргана гэсэн санааг өгүүлэх бөлгөө. Хоёрдахь жүжиг танхимд байгаа үзэгчдийн жинхэнэ урам зориг хөөр бахдалыг өрнүүлэв. Тэгэх нь ч аргагүй юм. Энэ жүжиг гэр бүлээсээ алс хол хүний нутагг тасралтгүй олон жил амьдарч яваа олон зуун цагаачдын сэтгэлд ихэд ойр уур амьсгал төрүүлэн сэтгэлд нь олон юм бодогдуулан тэднийг амьдралын үнэнд өөрийн эрхгүй ойртуулна. Үзэгчдийн сэтгэл халж царай нь өнгө орж нүдэнд нь гал цог бадрана. Танхим бүгчим халуун болсоор, тамхины утаа битүү суунаглана. Хүмүүс хөлсөө арчиж яаран цай ууж цангаагаа тайлна. Энэ үеэр тамирдсан олныг баярлуулахаар халуун алчуур тал талаас нисэн ирнэ. Алчуур нисгэнэ гэхэд та гайхах байх. Гайхах хэрэггүй. Үнэхээр тийм юм болдог юм. Би “лож”-ндоо сууж байгаад танхимын нэгэн буланд хоёр зарц залуу шаглагар алчуурыг халуун усанд норгож байхыг харав. Сайх залуу халуун усанд базсан алчуураа бөөгнүүлж эвхээд өрөөний нөгөө талд бэлхэн зогсох залуу руу шиднэ. Тэр залуу алчуурыгтосон аваад хажуудаа сууж буй хятадад өгнө. Тэр бүдүүн хятад алчуураар хүзүү нүүрээ арчаад хөршдөө дамжуулна. Тэр хүн алчуурыг нэгэн адил хэрэглээд бас цааш нь дамжуулна. Ийнхүү арваад хүнийг дамжаад алчуур халуун уур дээр ажиллагч залууд эргэж нисэн ирнэ. Халаагч залуу алчуурыгдахинугаажхалуун алчуурдахин агаарын аянд гарна. Театрын үзвэр хэдийчинээ удвал төдийчинээ нисдэг халуун алчуурын аяны маршрут сунана. Жүжгийн хөтөлбөр аанай л үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гуравдахь жүжиг мөн л хоёрдахийн дараа шууд залгаад үргэлжилнэ. Энэ жүжиг хайр дурлалын сэдэвтэй юм. Нэгэн оюутан залуутүшмэлийн зэрэгахих шалгалт өгөхөөр Бээжин руу явж байна. Тэр зам дагуу нэгэн өртөөн дээр бууж цааш явах унаа хүлээх зуур ном уншина. Тэр номоо уншиж байгаад түр унтаж орхив. Залууг унтаж байхад гэрийн эзний охин орж ирээд гэрээ цэвэрлэх санаатай тавилгаа засаж янзалж байх чимээнээр залуу сэрж нэгэн хөөрхөн охин байхыг хараад түүнд туслахаар шийднэ. Тэр охин эхэндээ тун ч хавьтуулах янзгүй, тэр байтугай өрөөнөөс хөөж үзнэ. Охин өмнөх тайзны гэрлийн бүхээгнээс хоёр алхмын зайд сандайлга ар талаар нь үзэгчид рүү харуулан тавина. Энэ нь таетрын бэлгэгдлээр өрөөг хааж буйн тэмдэг. Азгүй сээтэгнэгч залуу эзэндээ загнуулсан нохой шиг сандайлгын ар талыг тойрон охиноос уучлалт гуйна. Охин аажмаар зөөлөрсөөр зөөлөрсөөр сандайлгыг эргүүлэн тавина. Энэ бол өрөөний хаалга онгойсны тэмдэг. Баярласан оюутан өрөөнд орж гоо охинд элдвээр туслах гэж оролдоно. Охин бас л аажмаар буулт хийнэ. Залуу халааснаасаа цоохор алчуур гаргаж охинтой хоёул дэлгэн хоёр талаас нь барина. Энэ нь тэр хоёрын хооронд жижиг хаалт болж төсөөлөгдөнө. Оюутан эзний охин хоёр алчуурын хоёр талаас хэдэн минут бие биеэ учиртай шагайж харна, бас хөгжилдөн харж инээлдэнэ. Театрын бэлгэгдлээр алчуурын хоёр талаас бие биеэ харж инээлдэх нь хайр дурлалын илэрхийлэл болдог. Ийнхүүхоёулаа ариун нандин үгсээ харилцан солилцсоны дараа сэтгэлтэй болсон тэр хоёр тайзны араар орно. Хэдэн хормын дараа дахин үзэгчдийн өмнө гарч ирэхэд охин бүсээ дутуу бүсэлсэн байх харагдана. Энэ нь хос хоёрын хооронд жиг ургасны тэмдэг аж. Оюутан охины өмнө өвдөг сөгдөн шалгалтаа амжилттай өгвөл гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Бүсгүй хөшигний цаагуур далд орно. Залуу ширээний ард сууж амрагийн захидал бичнэ. Үүгээр жүжиг өндөрлөнө. Үзэгчид чанга чангаар хао! хао! гэж хашгиралдана.

96


Автономит Монгол XX зууны босгон дээо

И.М.Майский

Дөрөвдэх жүжгийг “Шавхай дотроос ноёны өргөөнд гэж нэрлэж болно. Энд, залуу эзэн хаан тээрэмчний охинтой сэтгэлтэй болж улмаар гэрэлснээс юу болсон тухай өгүүлнэ. Жүжигт инээдмийн хэсэг нэлээд дэлгэрэнгүй гарна. Эзэн хааны алт торго болсон залуу хатан хуран цугларсан ордныхныг харсаар байтал биеэ маажин бөөс барьж аваад няслаж буй үзэгдэл үзэгчдэд өр өвдөх, харамсах онцгой сэтгэл төрүүлнэ. Тойрсон түшмэд хатныг шоолон инээлдэхэд уур хилэн бадарсан эзэрхэг хатан хаан тэднийг нохой мэт хуцах, модон дээгүүр харайх, шалаар мөлхөх хатны хөлийн өсгийгдолоохыгтушаан зандрахад ордныхон цөм цэвэр азийн боолын сэтгэлгээгээр ёсоор гүйцэтгэж буйг харуулна. Тавдугаар жүжигт хунхууз нар тоглох болж байна. Дахиад л мөнөөх янз янзын баг, урт сахал, хоргой өмсгөл гарна. Дахиад л хүн гэдэг амьтанд үл байх зэрлэг дуу хоолойгоор бархиралдана. Хунхууз нар хохимой толгойтой байх бөгөөд нэг талыг нь час улаан, нөгөө талыг нь тас хар өнгөөр буджээ. Хунхууз нар тайзан дээр холхилдон шуугилдан хашгиралдан нумаар харваж, сэлэм эргүүлж тонгорцоглож эгэл хүмүүсийн хойноос хөөцөлдөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг үхүүлж байх харагдана. Алагдагсад шалан дээр хэсэг зуур хөдөлгөөнгүй хэвтэж байснаа гэнэт босоод хөшигний араар орно. Удалгүй засгийн газрын цэрэгдайран орж хунхууз нар ялагдан толгойлогч нь шархны халуунаар бүхний нүдэн дээр үхнэ. Үзэгчид тайзан дээр өрнөж буй үйл явдалд хамт оролцон зарим нь хао! хао! гэж, ялангуяа, зарим дуу алдам мөчид зарим нь хөөрч чарлана. Толгойгоо цавчуулсан хүн унахад халаглана. Ер нь хунхууз нар болон засгийн газрын цэргийн тулалдааны дундуур үзэгчдийн хэн нь алины нь зүхэж, алины нь дэмжиж байгааг ялгахад бэрх. Энэ өрсөлдөөнд хятад зон олны хандах байдал Стенка Разин, Соловей Дээрэмчин хоёрт манай орос зон олны хэрхэн ханддаг зан араншинг санагдуулна. Зургадугаар жүжигхагас домгийн Гэсэр хааныгдүрслэнэ. Тайзнаа хаад, цэргийн жанжид ордны төлөө тэмцэлдэнэ. Алтан хоргойгоор өнгө харшуулсан ногоон өнгийн өмсгөлтэй гол баатар Гэсэр хаан сэлэм эргүүлэх, нум сум харвахын гайхамшгийг үзүүлэн өрсөлдөгчөө үхүүлж улангассан бух шиг орилж сахлаараа шарван догширч олон янзаар түйвээн цамнана. Гэсэр хаан дайснаа дарж дуусаад хэвтүүл офицерийн гараас ногоон нахиа авч хөлөө хаялан хол хол алхлан хөшигний цаагуур орно. Энэ нь хүлэг мориндоо мордон /ногоон нахиа морийгтөлөөлнө/ тулалдааны талбарт байлдаж буй баатрууд руугаа яаран одно. Сүүл чийн жүжиг тоглож байхад найраг хөгжим ёстой л “галзуурлынхаа” оргилд хүрч этгээд нүргэлэн түчигнэхэд бид өөрийн эрхгүй чихээ таглав. Ингээд тоглолт өндөрлөв. “Хөшиг буув” гэж хэлмээр байвч буух хөшиг нь энд байхгүй тул юу нь буух билээ. Жүжигчид хөшигний цаад талаар оров. Т анхимд гэрэл унтарч эхлэв. Үзэгчид суудлаасаа босч шуугилдан гарах хаалга руу зүглэнэ. Цагаа харсан чинь шөнийн 2 цаг болж байв. Гэтэл энэ олон хүн өглөөний 6, 7 цаг гэхэд ажилдаа явна шүү дэ гэж бодоод гайхшрав. Эд нар хэдийд нь ундтаг юм бол оо? Бас Өргөөгийн театрт орой болгон пиг дүүрэн үзэгчидтэй байдаг гэж байгаа. Хятадууд ингэтлээ театрын тайзыг биширдэг хэрэг үү? Эсвэл олдсон цорын ганц “соёлын” цэнгээнд унтах нойроо золиослоход тэдний амьдралын нэгэн хэм янз, хоосон зай тэгэтлээ элбэг байгаа хэрэг үү ? Мэдэхгүй юм даа. Мэдэх сонирхол ч алга. Ер бусаар өнгөрүүлсэн үдшийн эрээн алаг сэтгэгдэл толгойд үймнэ. Унтаж тархи толгойгоо амраах минь!

97


И.М.Майский

___________________Автономит Монгол XX зууны босгон дээр

§ 13. ХЯТАДУУД БА МОНГОЛЧУУД Автономит Монгол дахь хятадын нөлөөний сул дорой байдал. Соёлын хөгжлөөр өөр өөр төвшинд байгаа хоёр ард түмэн учрахад илүү хөгжсөн соёл давамгайлдаг нь нийтийн жам билээ. Энэ аугаа их түүхэн хууль ямар их дийлдэшгүй хүчтэй байдгийг Ромыгбайлдан эзлээд эзлэгдсэн хотынхоо иргэншилд богинохон хугацаанд олзлогдсон германчуудын сонгодог жишээг дурсахад хангалттай. Хятад Монгол хоёр мянган жил хаяа нийлж байсан гээд үзэхэд энэ байдал монголчуудад ул мөрөө үдээхгүй байх учиргүй гэж бодогдох нь зүйн хэрэг. Хүчтэй бөгөөд өндөр соёлтойн хувьд хятад балар эртний мал аж ахуйн хэвшлийг өөрөөр хэлбэл, монголыг улс төрийн төдийгүй бас эдийн засгийн, оюун санааны талаар эрхшээлдээ оруулах ёстой нь илт. Хэрэг дээрээ ингэв үү? Доод соёл дээд соёлын эрхшээлд ордог түгээмэл түүхэн хуулийн үйлчлэлийг батлах өдий төдий баримт өнгөрсөн арван зуунд байсаар ирсэн нь эргэлзээгүй. Ялангуяа XIII-XIV зууны эрин үед эл хууль үйлчилсэн нь үнэн. XIII зууны сүүлчээр монголын хагас зэрлэг нүүдэлчид өндөр уулынхаа бууц нутгаас хятадын тэгш тал руу бууж овгийн хаад нь Бээжингийн сэнтийд залрахад Ромыг байлдан эзэлсний дараа Германчуудад тохиолдсон үзэгдэл тэднийг тойроогүй билээ. Эзлэгдсэн хятад оронд үлдсэн монгол овог аймгуудын зарим хэсэг нь хятадчилагдан хятадын хэл, хятадын соёл, хятадын зан заншлыг ойлгон эзэмшсэний дээр “ Юаны” эзэн хаад 1280-1368 онуудын хооронд Бээжинд захирамжлаж байхдаа өөрсдийгээ монголын дээд захирагч гэхээсээ Хятадын Богд хаан гэж үздэг байжээ.Хятадын соёлын нөлөө монголын хятадчилагдсан зарим овог аймгуудаар дамжин Төв-Азийн бэсрэг уулсаар нүүдэллэсээр байгаа бусад монголчуудын дунд дэлгэрсээр байсан нь зүйн хэрэг. XV зууны сүүлчээр “ Юан” улс түлхэгдэн унажТогоонтөмөр хаан өөрийн талыхантайгааХэрлэн, Орхоны хөндийд зугатаж ирэхэдхятадын соёлын хүчтэй нөлөө тэдэнтэй хамт ар монголын тал нутагт орж иржээ. Гэвч энэ нөлөө аажмаар замхарч сарнисаар улмаар хятад монголын хооронд хөндийрөл үүсэн 250 жил үргэлжлэхэд нэг соёлын нөгөөдөө нөлөөлех үйл явц зогсонги байдалд биш гэхэд, үгүйдээ л ихээхэн удааширсан аж. Эхлээд өвөрлөгч монгол /цахарууд/, түмэтүүд болон бусад овог аймгууд дараа нь Ар монгол /халхчууд/ хятадын харъяанд орж эхэлсэн XVII зуунаас энэ нөлөө дахин шинээр эрчээ авч эхэлсэн юм. Хятадын цэрэг, хятадын түшмэд, хятадын худалдаачидтай цуг хятадын соёлын нөлөө монголын тал нутагт орж ирсэн аж. Энэ нөлөө монголын ноён язгууртны дунд онцгой хүчтэй болсон бөгөөд тэр үед Бээжинд сууж байсан манж угсааны хаад ч тэднийг хятадчилахад багагүй хүчин зүтгэл гаргаж байсны дээр энэ нөлөөө өргөн ард олонд ямар нэгэн хэмжээгээр тусахгүй байж чадаагүй юм. Ингээд хятад монгол хоёр анх учирснаас хойш арван зуун өнгөрсний дараа Гадаад Дотоод хоёр монгол Дундад улсын мэдэлд захирагдсанаас хойшхи 200 гаруй жилийн дараа дахин ойртсон үндэсний хоёр соёлын харилцан нөлөөллийн талаар эдүгээ зарим нэгэн дүгнэлт хийж болж байна. Ямар дүгнэлт гарав? Хятадын эзэмшилд ойр байдаг Өвөр монголын тухай уншиж сонсож байснаасаа ургуулан бодоход тэнд доод соёл дээд соёлын эрхшээлд орох тухай түүхэн хууль төгс бөгөөд шийдвэртэй баталгаагаа олжээ. Монголчуудын энэ хэсэг хятадчилагдан тэнд хятад хэл, хятад зан заншил, хятад хувцас өргөн дэлгэрч Бээжин тэдний хувьд ертөнцийн соён гийгүүлэгч нь болж

98


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

дууриал авбал зохих аугаа бөгөөд гэгээн бүхэн тэндээс туяарах ажээ. Би өөрөө Өвөр монголд очиж байгаагүй болохоор энэ хэлсэн үгний төлөө хариуцлага хүлээж чадахгүй. Би энд бусдын үгийг л дамжуулж байгаа юм. Харин манай экспедицийн гол судлагдахуун болж байгаа Гадаад буюу Автономит Монголд холбогдуулж үзэхэд дээр өгүүлсэн түүхэн хууль үлэмжхэн таналт хязгаарлалтайгаар үйлчилж иржээ. Одоо ингээд Ар монголын амьдралын ерөнхий хэвшлийг анхааралтай хараад байхад хятадын нөлөөний ул мөр энд тэнд харагдаж байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ хятадын соёлын нөлөө ерөнхий таамгаар төсөөлж болох тийм хэмжээнд хүчтэй бөгөөд тууштайгаар оггхон ч дэлгэрээгүй байна гэж хэлэх учиртай. Ингэхэд Автономит Монголд хятадын нөлөө хаана, юугаар илэрч байна вэ? Түүний ул мөрийг юуны өмнө төрийн удирдлагын салбарт ажиглаж болно. Нутгийгзасагзахиргаагаархуваасан өнөөгийн байдал, төрийн зэрэг хэргэмийн нэр гуншин, эрэмбэ дараа, ноёдын малгайны отго жинс, эрүүгийн эрхийн систем энэ бүхэн бүгдээр биш гэхэд тэдгээрийн үлэмж нь хятадын нөлөөний үр дагавар мөн. Монголын ноёд, баячуудын байшин сууцны архитектурт хятад янз маяг ноёрхож байна. Хятадын ёс горим, хятад зан улс орны дээд язгуурын ахуйн хэвшилд зарим нэг ул мөр /их хүчтэй биш ч гэсэн/ үлдсэн байна. Хятад бараа таваар монголын хүн амын дунд хятад таашаал төлөвшихэд түлхэц болсон байна, гэхдээ энэ үйл явц нь хятад худалдаачид монгол таашаалд автах явдлаар саармагжиж байна. Монголчууд хятадуудаас гар үйлдвэрлэл, тариа ногооны талбай боловсруулах дадлыг хуулбарлаж байгаа хэдий ч монголын улс ардын аж ахуйн нийт эргэлтэд эдийн засгийн энэхүү үйл ажиллагааны оногдох хувь ялимгүй гэдгийг бид хойно үзэх болно. Байдал ийм байгаа хэр нь Автономит Монголын хүн амын дотор байтугай ноён язгуурын дотор ч хятад хэл огтдэлгэрсэнгүй. Харин ч монголд амьдардаг бүх хятад монголоор ярьж байна. Хятадын ном зохиол /үгүйдээ монгол хэлнээ хөрвүүлсэн/барагсураггүй байна. Хятадын шашин, хятадын гүн ухаан, хятадын шинжлэх ухаан, Ар монголын хязгаар нутагт нэвтэрч чадсангүй. МонголчуудэнэбүхнийгТөвдээсавсаар иржээ. Монголын амьдралын үндсэн хүчин зүйл болох мал маллагаанд хятадууд өчүүхэн ч нөлөө үзүүлж чадсангүй. Монгол орныг эдийн засгийн хөгжлийн арай ахиу төвшинд дэвшүүлэхэд ч аж үйлдвэрийн өсөлтөд ч харилцаа холбоог сайжруулхад ч хятадууд түлхэц өгөх чадалгүй байжээ. Материалын болон оюун санаа, соёлын салбараар хятадын Ар монголд үзүүлсэн нөлөө маш өчүүхэн юм. Мянган жилийн турш үзүүлсэн гэхэд хятадын соёлын Ар монголд үзүүлсэн нөлөөний үр дүн өчүүхэн гэдгийг гайхаад бармааргүй. Өнгөц хархад хачин мэт бодогдох энэ үзэгдлийн шалтгаан юунд байна аа? Хятадын нөлөөний сул дорой байдгийн шалтгаан. Миний бодоход хэд хэдэн шалтгаан байна: (^ Нэгдүгээрт, бараг гол шалтгаан бол Автономит Монголын газар зүйн байдал юм^Ар монгол жинхэнэ хятадаас мянга гаруй бээр алс оршихын дээр их цөл говь, өндөр уулсаар таслагджээ. Монголтой харилцана гэдэг ямагт маш их бэрхшээлтэй байснаас хятадууд Ар монголд олноороо нэвтэрч еуурьшихад байгалийн хаалт болж байсны дээр, Манжийн засгийн газрын хязгаарлах арга хэмжээ бас багагүй нөлөөлсөн байна. Ямар сайндаа Азтономит Монголд байгаа хятадуудын тоо зуугаадхан мянга байхав дээ. Знэ бол тус орны эдийн засаг, соёл ахуйн амьдралд ул мөр үлдээж чадахаарг4з ялимгүй хэмжээ юм.

99


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

Хоёрдахь шалтгаан нь хятадын соёлын шинжтөрхөд оршино. Европын соёл бол асар их “зангаргатай”. Европын соёл хүнээс байгальд хандах хүч чадлыг асар ихээр нэмэгдүүлдгээрээ хавьтсан хоцрогдмол ард түмнийг өөрийн эрхгүй, зайлбаргүй нөлөөндөө авдаг. Хоцрогдсон ард түмэн эхлээд европын соёлын материалын талыг хүлээж аваад ухамсар нь өсөхийн хэрээр түүний оюун санааны талтай ойртдог. Европын соёлын чанарын бүрэлдэл ер бусын өргөн байдгаараа ялгагддаг болохоор өөрийн төлөөлөгчдийн тоог тухайн оронд олшруулах хэрэгцээ байдаггүй. Энэтхэгт байгаа англичууд зуун мянга хүрэхтэй үгүйтэй ч материалын талаар ч сэтгэл санааны талаар ч 300 сая уугуул нутгийхныг ноёлох чадалтай. Ийм байгаа нь европын соёл цэргийн болон төрийн мөн эдийн засгийн болон оюун санааны салбарт аврага том зангаргатай байдгийн ач юм. Хятадын соёлыг европынхтой зэрэгцүүлэхийн аргагүй. Би өөрөө хятадад очиж үзээгүй болохоор хятадын соёлын талаар түүнийг буй болгосон ард түмний талаар ямар нэгэн төгс дүгнэлт хийхийг зүрхлэхгүй байна. Гэхдээ би Автономит Монголд цагаачилж ирсэн хятадуудтай уулзаж учирч байхад төрсөн ерөнхий сэтгэгдлээ хэлж болох юм гэж бодож байна. Надад энд T e p ­ e e н сэтгэгдэл баяр бахдалгүй баргар байлаа! Дундад хаант гүрнээс гаралтай олон арван мянган хятадын биеийн болон оюун санааны төрх байдалд ямар нэгэн тийм өмхөрсөн, ялзарч муудсан байдал мэдрэгдээд байх шиг санагдсан. Эгэл жирийн эрүүл чийрэг талын монголчуудаас тэс ондоон нэг л чалхгүй, шамсаа нь шарласан, ядарч зовсон, доод зовхи нь харласан, өлбөгөр, бяр чадал муутай мэтхарагдаж байлаа. Тэдний дотор хар тамхичин их олон, ар-хинд шүлхийтэх хүмүүс тэднээс ч олон байх юм. Хятад хүмүүст хагалгаа хийхэд хүндрэл ихтэй, удаан эдгэдэг. Бие махбодь нь дэндүү ядарснаас үүдэлтэй болов уу гэмээр ямар нэгэн хачин өвчин хятад хүнийг ихэд шаналгана. Итгэлтэй хэд хэдэн хүний ярианаас сонсоход зөвхөн хятад хүнд тусдаг монголчууд түүнийг “хөх гуя” гэж нэрлэдэг этгээд өвчин байдаг гэнэ. Энэ өвчний шинж нь хоёр өгзөг дээр вандуйны дайтай хөх толбонууд гарч түргэн томорч голдоо идээ татдаг. Өвчтөний сүүжээр их өвддөг, хөдөлж чадахаа больдог бөгөөд энэ толбонууд шулуун гэдэсний амсарт хүрвэл амь насанд их аюултай гэнэ. Энэ үйл явц 2-3 cap үргэлжлэнэ гэж ярьцгаах юм. Энэ өвчнийганагаах цорын ганцэм нь цагаан гүүний түүхий сүү бөгөөд түүнийг өдөрт 9-10 аяга ууна. Энэ өвчнийг газар авахуулахгүй гүүний сүү хэрэглэвэл үхлээс аврагдана гэж ярилцна. Хятадуудын яриагаар бол энэ өвчин байшингийн чийг, халуун ханзнаас үүдэлтэй гэхболовч тэдэнтэй ижил нөхцөлд амьдардаг монгол, орос хүмүүст энэ өвчин үл тохиолддог нь хачирхалтай. Цаагуураа өмхөрсөн, муудсан байдал хятад цагаачдын оюун санааны төрх байдалд ч мэдрэгдэнэ. Мөн эх нутгаасаа авч ирсэн соёлд нь ч мэдрэгдэнэ. Монголд байгаа хятадууд дотор сэхээтэн туйлын ховор. Тэдний дунд ном сонин уншдаг хүн маш ховор. Харин тэдний дунд мухар сүсэг, атгаг үзэл асар их дэлгэрчээ. Тариа ногооны талбай боловсруулах хятад арга маш боловсронгуй биш. Мэргэшилгүй хямд хөдөлмөр их ашигладаг. Хятадын худалдаа хуучин арга байдлаар хийгдэнэ. Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл явуулдаг арга нь арчаагүй дорой. Хятадын амьдрал ын хэвшилд төмөр металлын үүрэг роль маш бага. Машин техник хэрэглэхийг огт мэдэхгүй. Т ом юмны тухай ярихгүйгээр зөвхөн гэр ахуйн жижиг сажиг зүйлүүд дээр ч нөгөө л хятадын амьдралын зогсонги, өмхөрсөн байдал тусгалаа олсоор байх ажээ. Энэ тогтсон бодлоо би сонирхол татах хоёрхон жишээгээр тайлбарлая: Нэгд. Энд хятад хүний хувцаслалын тухай ярих гэсэн юм. Хятад хүний хувцас хунар нүд булаах юмаар даанч бага. Бид экспедицээ дөнгөж эхэлж

100


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

байхад би хэдэн худалдаачин хятадтай хэдэн өдөр хамт явлаа. Энэ хугацаанд хятад хүний хувцаслалын нарийн ширийнийг мэдэх боломж олдсон юм. Хятад эрчүүд ямар хувцастай вэ гэвэл: хар өнгийн дотуур нимгэн өмдний гадуур хаваастай /хөвөнтэй/ өмд өмсөөд дээгүүр нь эдгээр өмдөндөө бүрээс болгон дахиад хоёрдахь өмд өмсөнө. Өмд бүрийг тусд нь тэлээлнэ. Дотуур гадуур өмднүүдийн шуумгийг тусгай боолтоор бооно. Хөлдөө оймс өмсөж, ширмэл даавуун ултай хөнгөн даавуун шаахай өмсөөд л бөгсөн биений хувцаслал болж байгаа нь тэр. Их биендээ маалинган хүрэм, гадуур нь дахиад хөх дотортой хар нөмрөг өмсөнө. Нөмрөг нь их нарийхан бариу учир чөлөөтэй алхахаар бодож хоёр ташаанаас доош хагалгаатай байна. Энэ нэгдэх нөмрөгний гадуур хоёрдахь нөмрөг өмсөөд бас дээгүүр нь хөвөнтэй хүрэм өмсөнө. Толгойдоо хар тоорцог өмсөнө.Тавдугаар сарын сүүлчээр биднийг зүгээр л цамцтай явж байхад сайх хятадууд ингэж олон давхар хувцас өмсөж байх юм билээ. Хятад хүний хувцаслах ёс журмын тухай би өдөр болгон: ийм нимгэн даавуу ултай шаахайтай яаж чулуулаг, хатуу газраар явж болж байна аа?. Ийм нарийхан урт хувцастай байхад яаж хурдан чөлөөтэй шалмаг хөдөлж болох билээ дээ? гэсэн асуултын хариуг хайж явлаа. Замд хамт явсан хятадууд маань өндөр давааг давахад тэргэнээсээ бууж хормойгоо шууж бүсэндээ хавчуулаад явгаар явахаас үнэхээр өөр аргагүй болж байна билээ. Замд хамт явж Өргөөд ирсэн нэг хятад маань унадаг дугуй унах урлагаа надад үзүүлэх болов. Харсан чинь, дугуй унахын тулд миний нөхөр арга буюу хормойгоо бүсэлхийнээс дээш сөхөж хүзүү хавьдаа боож баглаж байх харагдна. Үүнийг хараад би тэсэлгүй инээд алдаж билээ. Аливаа улс үндэстний өмсдөг хувцас мэдээжийн утгаар түүний дотоод уг чанарын бэлгэдэл болж байдаг. Европчуудын хувцас, ялангуяа эрчүүдийн хувцас, “цэрэг хувцас” дээд зэргийн энгийн бөгөөд чөлөөтэй, европ хувцас биенд чөлөөтэй, хүч гаргаж ажиллахад зохицсон байдгаараа тэр нутгийхны түргэн бөгөөд шалмаг урагшлаж байгаагийн илэрхийлэл юм. Гэтэл хятад хүний, ялангуяа, хятад харчуулын хувцас дээд зэргийн төвөгтэй бөгөөд бие барьсан байдлын хослол гэлтэй. Хятад хувцас хүлээстэй, амирлангуй, хөдөлгөөнгүй байдлыгилэрхийлнэ. Иймхувцсыгдаамай зогсонги байдал, мянга мянган жилийн харгислалын эрин үеийг амсаж эдэлж буй ард түмэн л өмсөх байх. Хоёрдахь жишээ болгож хятад хоолны тухай яръя: Намайг Өргөөд байхад хятадын нэгэн танил пүүсийн бэлтгэсэн эндэхийн маш ердийн олон хоолны газрын нэгэд үдийн хоол идэж таашаал авах завшаан тохиосон юм. Ямар хоол байсан гэжсанана аа! Гоголийн Иван Никифоровичхэдийгээридэхийн их мастер байсан хэдий ч ийм хоол түүний зүүдэнд ч ороогүй байх. Надтай хамт явсан нөхөр бид хоёрт барьсан зоог 62 төрлийн хоолноос бүрдэж байв. Би даваадуулж байгаа юм биш. Би барьж буй хоолыг зориуд тоолсон юм. Ёстой л ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад гээч л тэнд байв, сонгодог хуушуур, хятадын банш, гурилтай, гурилгүй шөл, далайн байцаа, давсалсан аврага могой, мөөгтэй адилавтар мөртөө хачин гашуун үндэс, шороонд /шохойд Ц.О / гурван жил дарсан өндөг, би яагаад ч залгиж үл чадах ямар нэгэн жижигхар хорхой, гээдл өчнөөн төчнөөн хоол барьдаг юм байна. Зоог үдийн 12 цагт эхэлж орой 19 цагт өндөрлөсөн юм даг. Энэ хугацаанд ширээний ард суусан хятадууд цөм л хоол болгоныг амтархан, сайн муугий нь шүүмжлэн идэж байлаа. Ингэж суухад ирсэн хүний олонхи нь нарийн хоолны асар их мэдлэгтэй, тэд мөнөөх дарсан өндгийг үнэртэж үзээд чухам гурван жил дарсан юм уу, гурван жил нэг cap дарсан юм уу гэдгийг анддаггүй болох нь илт байлаа. Хоолны зарим мэддэгтэнгүүд тухайлбал, оросын тийм хүмүүс хятад хүний хоол хийх гайхалтай нарийн урыг шагшин

101


И.М.Майский________________________ Автономит Монгол XX зууны босгон дээр

магтдагийгтэр ч байтугай түүгээр хятадын соёлыг ер бишийн өндөр хөгжилтэй гэж дөвийлгэдгийг би мэднэ. Би бол эндээс ямар нэгэн өөр юм олж харах гээд байгаа юм. Хэрэв сайтар ухаж бодох юм бол хятад зоогийн энэ жаран хэдэн төрлийн хоол гэдэг чинь зүйрлүүлбэл, хятадын соёлоор дамжин илрэх улс үндэстний бие махбодид үүссэн хөх няц юм. Хэрэв аль нэгэн ард түмэн ийм асар оюуныхаа эрчим хүчийг зөвхөн нарийн хоолонд л зориулж байгаа бол, хэрэв ходоодны иймэрхүү шимтлэх тачаал язгууртны ямар нэгэн тансаг хүрээнд биш, харин худалдаачдын хамгийн ердийн хүрээний ахуйн үзэгдэл болоход хүрсэн бол тэрхүү ард түмэн хүчээ ашиглах илүү эр-хэм зорилгогүй болжээ гэсэн үг, тэр ард түмэн урт хугацааны зогсонги бай-дал, дотоод ялзралын зам дээр гарчээ гэсэн үг. Алхам тутамд л ийм байна. Хүний эрчим хүчийг таамаглахын аргагүй ихээр үрэн таран хийж эцсийн дүнд өчүүхэн таашаалаас үл хэтрэх яадгаа алдтал доройтсон соёлтой зууралдсан байдлыг та алхам дутамдаа харах мэдрэх болно. Ийм соёлын “зангарга” өчүүхэн бөгөөд энэ соёл бусад буурай ард түмнийг л чанараар биш тоогоор илбэн нөлөөндөө оруулах юм биз. Хятадынх гэх юмны тоон төлөөлөл Өвөр Монголд маш их учир уугуул хүн амыг чимх чимхээр идэн уусгасаар ирсэн аж. Хятадын гэх юмны тоон төлөөлөл Гадаад Монголд өнөөг хүртэл харьцангуй сул байсаар ирсэн учраас тус орны оршин суугчдад ул мөрөө үлдээх тэнхэлгүй байжээ. Эцэст нь, Автономит Монголд хятадын нөлөө сул дорой байсны гуравдахь шалтгааныг энд умард зүгээс - Оросоос ирж байгаа өөр - европын нөлөөний зах сэжүүрт эрж хайх болж байна. Үлэмжийн тааламжгүй нөхцөлтэй тулгарсан ч гэсэн /эн э тухай хойно яригдана/ орос- европын нөлөө сүүлийн хэдэн арван жилд түмэн газрын хэрэмний цаад талд орших хятадийн нөлөөтэй адил жин татах чадвартайгаа харуулжээ. Цаашдаа соёл ын нөлөөний жинл үүр дээр хятад туухайг годойтол дарах тухай бодох хэрэгтэй байх. Монголчуудын хятадуудад хандах харилцаа. Хятадуудын талаар бүрэлдэж тогтсон ар монголчуудын хандлага хятадын үндэсний нэрэлхүү санаархалтай тун ч нийлэмж багатай. Юуны өмнө хэлэхэд, монголчууд хятадуудад нүүр өгдөггүй. Нүүр өгдөггүй учир гэвэл, хятадууд ноёрхож байгаа улс /вассал ард түмэн хаана ч гэсэн ноёлох хэсэгт сайнгүй байдаг/ бас нэмж хэлэхэд монголчууд эх нутгаа хятадуудад шунахай мөлжүүлж, эдийн засгийн цус хөлсөө соруулж байна гэж үздэг./энэ тухай хойно гарна./ Монголчууд хятадуудад нүүр өгдөггүйгээр барахгүй тэднийг хүндэлдэггүй. Англичуудын талаар ч гэсэн Энэтхэгийн уугуул нутгийхан ам сайтай байдаггүй хэр нь бишрэнгүй байдаг, тэднээс эмээдэг, хүндэлдэг. Хятадууд монголчуудад тун ч таалагддаггүй. Монголчууд тэднээс хэртэй бол эмээдэггүй харин ч тохуурхадаг. Та хятад хүний талаар монголчуудтай ярьж асуувал урдаас чинь, - Хятадууд уу? Тэдний бараа таваар нүнжиг муутай. Цэргүүд нь хулчгар. Ер нь хятадууд ч базаахгүй амьтад даа! Ямар сайндаа хятадуудыг урьд төрөлдөө илжиг байв* гэсэн хариу л сонсох байх. Халхчуудын болон Ховдын хязгаарын овог аймгуудын дунд хятадуудад өгдөг дундажийн “ардын үнэлгээ” миний ажигласнаар ийм л байна. Монголчууд хятадын соёлын өмхөрсөн өлбөгөр байдлыг бүдэг бадаг мэдрэх болж хэдийгээр өнөө хэр олигтой нэвтрээгүй байгаа ч умардын нөлөөг шинэ юм, бядтай юм, итгэл дүүрэн эрүүл юм гэж үзэж эдүгээ голдуу тийшээ харах болжээ. * Монголын зарим үлгэр домогт хятадуудын эцэг нь илжиг байсан гэж гардаг. Энэ үлгэр домгийг монголчуудын хятадад хандах харилцааг харуулсан дээд зэргийн өвөрмөц илтгүүр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж оолохгүй байх.

102


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

§ 14. О РО СУУД ТҮҮХЭН БАРИМТУУД

Оросуудын нүүн суурьших болсон язгуур хоёр шалтгаан. Оросууд Автономит Монголд шинэхэн ирсэн нүүн суурьшигчид гэдгээрээ хятадуудаас ялгагдана. Монгол Орос хоёр хөршийн хоорондын анхны харилцаа бүр XVII зуунаас улбаатай юм. Хятадын эзэнт улс Орос улс хоёрын худалдааг 1689 оны Орос Хятадын Нерчиний гэрээгээр албан ёсны болгосноор оросууд Халхын нутагт байн байн үзэгдэх болжээ. XVIII зуунаас эхлэн хятадын цай монголоор дамжин Орос болон өрнөд европ руу урсах болж оросуудын монголд ирэх нь улам олонтаа болж улмаар 1796 онд оросуудад зориулсан шоронгийн байшинг санагдуулмаар сүрхий царайтай хашаа байшин* Өргөөд баригдсан түүхтэй. XIX зууны эхний хагаст оросын худалдаачид, тэдний төлөөлөгчид Өргөөд, бүр цаашлаад Хаалганд хүртэл олноор ирэх болсон юм. Гэхдээ энэ бол худалдааны “ертөнцийн” төлөөлөгчдийн олигтой ул мөр үлдээж байгаагүй хэд гурван удаагийн харьцангуй түр хугацааны аялал төдий зүйл байлаа. Дундад эзэнтгүрнийгевропчуудтай танилцуулсан зөвхөн 1858 оны Тянцзиний гэрээний дараа л эдгээр нутагт оросын суурин амьдрагчид үзэгдэх болсон юм. Төв Ази дахь оросуудын нүүн суурьших явдлын гол түүчээнүүдийн дотор өөрийн гэсэн шашны бишрэлээсээ болж төрсөн нутагтаа ад үзэгдсэн “хуучинсаг шүтлэгтэн” гэгддэг хүмүүс цөөнгүй байсан явдал энэ үйл явдлын нэг өвөрмөц шинж болдог. Хойт Америкийг суурин оршигчидтай болгосон түүх энд жижиг масштабаар давтагддаг. Тэнд ч гэсэн /Америкт/ анхны нүүн суурыиигчид нь шашны гадуурхлаас болж Англи нутгаа орхисон салан тусгаарлах үзэлтнүүд байсан юм. Монголын бэсрэг уулсаар тарсан “хуучинсаг шүтлэгтнүүдийн” нүүн суурьших явдлын эхлэл ихээхэн сонирхол татдаг учраас энэ талаар жаахан анхааралтай тогтож яръя. Алтайн Корбихи тосгоны тариачин “хуучинсаг шүтлэгтэн” Хрисанф Бобров өөр хоёр өрх айлыхантай хамтран 1859 онд Нарымын нуруу орохоор дөрвөн дугуйтай морин тэргээр гарчээ. Тэд Өлөнгийн нуур, Харшар хотыг дайран Тарима голын адгаар гарч явсаар Лоб нуурт иржээ. Хрисанф Бобров болон түүний нөхдөд очсон газар нутагтаалагдаж тэндээ суурьшихаар шийдэцгээжээ. Бобров Алтайд эргэн ирж дахиад 50- аад өрх айлыг уриалан дуудаж тэд янз янзын адал явдлыг туулан явсаар 1860 он гэ-хэд бас л Лоб нуурын эргэд иржээ. Нутгийн хятадын засаг захиргааныхан хаана хүрч яваа тухай асуухад “шүтлэгийн улмаас ад үзэгдэн амар жимэр нутаг хайж явна” гэж хариулдаг байжээ. Тэд Лоб нуурт ирэнгүүтээ нүхэн байшин барин суужтариа тарьж эхэлжээ. Шинээр ирсэн тэд төдий л удалгүй хүслэн болсон газрын “сайханд” урам нь хугарч цөөнхи нь Алтай руу буцаж, олонхи нь цаашаа өмнө зүгхөдөлжээ. Цөөнх хэсэг нь төрсөн нутагтаа, олонхи нь Алтайн тагийг даван Гас хэмээх өвөрмөц нутагт Чон Жалга хэмээх булгийн хавьд суурьшжээ. Амар жимэр нутаг хайгчид маань тэнд бас удаан тэссэнгүй орос нутагтаа буцахаар шийджээ. Тэд Са Чжоу, Хами Гучин, Жунгаараар дамжин, өөрөөр хэлбэл 20 жилийн дараа Н.М.Пржевальскийн аялсан газраар дамжин * А.Позднеев, Монголия и Монголы., т. I, стр 144.

103


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

урьдыхаа эх нутагт иржээ. Тэд нутгийн зүг эргэн аялж явах замдаа элдвийн гай зовлонтой тулгарч тэдний нэг болох Рахмановын охины хувь зохиол дээд зэргийн хачин байдлаар, ёстой л уран сэтгэмжийн романд ормоор өрнөжээ. Тэр үзэсгэлэн төгөлдөр охиныгуугуул нутгийн малчин нэгэн хулгайлан авч сартуулуудад, сартуулууд түүнийг Турфаны ноёнд зугаа гаргах бүсгүй болгон худалджээ. Түүний эцэг ихэд хүчлэн эрж хайсны эцэст хэдэн жилийн дараа охиноо олж уулзаад төрөл саднууддаа эргэж очихыг хүссэн боловч охин ньТурфан ноёныдэргэд байх хугацаандаа магаметан шүтлэгтэй нэгэн эртэй өрх айл болон амьдарч гурван хүүхдийн эх болсон болохоор эр нөхрийхээ хувь заяатай амьдралаа холбохоор шийдсэн учир төрөл садан нар руугаа буцах боломжгүй гэдгээ учирлан үлджээ*. Эдгээр хуучинсаг шүтлэгтнүүдийн тухай анх Н.М .Пржевальский, М.В.Певцов нар жуулчилж явахдаа Төв Азийн уугуул нутгийхнаас сонсож мэдсэн түүхтэй юм. Шашны салан тусгаарлах үзэлтэнд заяагдмал байдаг тогтож байж чаддаггүй, байнга эрэх хайх үзэл санаа саяны дурьдсан туршилтаар шавхагдаагүй аж. Энэ үзэл санаа тэднийг зүгээр үл суулган сүүлийн хэдэн арван жилийн турш монголын бэсрэг уулсын чөлөөт уудам орон зай руу түлхсээр байжээ. Харин одоо оросын нүүн суурьшигчид өмнө зүгт лав орохоосоо түдгэлзэх болж Орост ойр нутагт, төрөл садныхнаасаа холбоо тасрахааргүй газар суурьшихаар шийджээ. Өнгөрсөн зууны 60-аад оноос эхлэн “хуучинсаг шүтлэгтнүүд” Саяаны нуруугдаван “маргаантай” Уриахайн хязгаарт суурьших болж, тэндээ зэлүүд газар эзэмшин тосгон байгуулж газар тариалан, мал аж ахуй, алт олборлох, худалдаа хийх зэрэг ажил эрхлэх болжээ. 1910 он гэхэд Енисей мөрний эхээр 50 орчим орос тосгон /эзэмшигдсэн зэлүүд газрын сууринг оруулахгүйгээр/ нийт хүн ам нь 7 мянга орчим болсон байна.** Эдүгээ Урианхайн хязгаар гэдэг маань оросуудын Төв Азид нүүн суурьших үйлийн явцадаа давж гарсан нэгэн үе шат болоод байна. Учир нь, ’’хуучинсаг шүтлэгтнүүдийн” хөдөлгөөний анхны алтан хараацайнууд маань монголын язгуур нутаг болох Тагнын нурууг зээ гэж давчихаад байна. Би экспедицээр явж Хангилцагт өвөлжиж байхдаа ийм нэг сонин түүхийг олж мэдсэн юм. 1918оныхавароросынхуучинсагшүтлэгтнүүд Блинов, Логачев гэдэгхоёртариачин Уриахайн хязгаараас халиадТагнын нуруугдаван өмнө зүг хөдөлжээ. Тэдний ачаа хөсөг их цомхон, ердөө л морин тэрэг, төмөр анжис, таван шуудай үрийн улаан буудайнаас өөр юмгүй. “Чөлөөт уудам” нутгийн эрэлд гарсан сайх хоёр орос Блинов, Логачев нар монгол хэл огт мэдэхгүй хэр нь туучсаар яваад Сэлэнгэ мөрний эх рүү ороод иржээ. Ирсэн газар нутаг тэдэнд таалагдажээ. Шууд л хэсэгхэн газар хагалж авчирсан үрээ цацажхаврын ажлаадуусгаад ургацаа хураахаас өмнө амжиж гэр орноо нүүлгэж ирэхээр эргэж Урианхай оржээ. Намар болоход тэд монголын тал нутгийн гүнд оросын тариачдын бяцхан тосгон бий болно гэж төсөөлөгдөж байжээ. Гэтэл монголчууд урилгагүй зочдыгшилсэн газрааорхин нүүхийг санал болгожээ. Аясыг нь дагаж өөр тийш нүүхээс өөр аргагүй болон нүүжээ. Нүүдэллэж явах замдаа тэд Увс нуурын орчим Хангилцаг гэдэг газар тариа тарьж сэтгэл амар байж болно гэсэн хэн нэгний яриаг сонсоод хоёр салж, Логачев тэргээ хөллөн Увс нуурын зүг, Блинов анжисиндаа дугуй буулга урлан хийгээд үрийнхээ буудайг аваад Хангилцагт иржээ. Хангилцагийн газар нутаг Блиновт маш таалагдсан боловч нутгийн монголчууд бас л хажиглажээ. Харин Логачевийн аз нь шовойж Увсын орчим Урианхайн хилийн * П.К.Козлов. Монголия и Кам, т. I, стр. 12-14 **В.Попов. Второе путешествие в Монголию. 1910. Иркутск. стр. 11

104


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

дагуу жижигхэн газар улаан буудай тариалсан боловч 1919 онд үймээн самуун гарч Урианхайн хязгаарын оросуудыг түйвээсэн явдлаас болж ургацаа хураах боломжгүй болжээ. Энэ хоёр нөхрийн цаашдын оролдлого л амжилттай болоосой гэж бодох юм даа. Газар тариалангийн баатарлаг туулийн гэнэн бөгөөд асар эгэлдүү энэхүү түүх бол дээд зэргийн үлгэр жишиг юм. Урианхайгаас урагш уул нуруудыг даван өмнө зүг чиглэх тэмүүлэл зээ гэж эхэлчихээд, амьдралын шим шүүс дүүрэн эрүүл саруул хөдөлгөөн өнрөж буй болохоор бүтэхгүй байх гэж бодогдмоор үйлдэл хүртэл амжилт өөд түлхэж байв. Урианхайн олон нүүн суурьшигч оросуудын амь нас эд хөрөнгийг залгисан 1919 оны үймээн* тэдний зарим хагасыг Тагнын нурууны өвөр руу Монгол нутаг руу арга буюу зугатахад хүргэсэн нь шинэ газар нутаг олж танилцахад далим болсон аж. Намайг эдгээр “дүрвэгсдийн” заримтай уулзаж ярилцаж байхад зарим нь орос нутаг руугаа буцахыг мөрөөдөж байхад зарим нь монголд батжилтай суурьших бодол өвөрлөж тарианы талбай боловсруулах, гурилын тээрэм байгуулах, цөцгийн тос боловсруулах, арьс ширний завод байгуулах гэх мэтийн тухай бодож' байгаагаа ярьж байж билэз. Дахиад арваад жил болоход Оросын тариаланчдын суурингууд Тагнын нурууны өмнө тийшээ Тэсийн голын үржил шимт хөндийд байрлан Төв Ази дахь оросын нүүн суурьшигчдын хөгжлийн шинэ шатны гэрч болоход эргэлзэхийн хэрэггүй байх. Талх тариа тарьдаг хуучинсаг шүтлэгтнүүд бол монголын голдуу баруун районуудад болж байсан энэхүү нүүн суурьших явдлын зөвхөн нэг л урсгал ньбайсан юм. Нүүн суурьших явдлын нөгөө арай илүү чухал гэж хэлж болох урсгал нь оросын худалдаачдаас бүрдэж байжээ. 1860 онд, өөрөөр хэлбэл, Алтайн хуучинсаг шүтлэгтнүүдийн Лоб нуураар мунгинаж явсантай зэрэгцэн Өргөөд оросын анхны худалдаа нээгдсэн түүхтэй юм. Энэ бол зөвхөн эхлэл байв. Дараагийн жилүүдэд энэ худалдаачдын нүүн суурьших үйл явц монголын эхлээд дорнод хэсэгт, дараа нь төв ба өрнөд хэсэгт үндсээ нэлээд лав тавьсан байдаг. Оросын худалдаачид Өргөөгийн дараагаар Улиастайд, дараа нь Ховдод хүрч тэнд бэхжил олсны дараа нөлөөнийхээ хүрээнд хээр тал нутаг хошуудыг хамруулах болсон аж. Ар монгол дахь оросын суурьшигчдын тоо эхэндээ цөөхөн байжээ. Г.П.Потанины мэдээлснэзр 1876 онд оросын худалдааны байнгын жижиг цэгХовдод4, Улиастайдганцбайжээ.**Энэ нь Ховдод 15-20 орос, Улиастайд 4-5 орос хүн байсан гэсэн үг. 1880 онд Өргөөд ирж байсан Н.М.Прежевальский Хүрээний монголчуудын хэсэгт оросын хэд хэдэн худалдааны цэг байгаа тухай дурссан байдаг.*** 1892 онд монголоор ихэд явсан А.П.Позднеев Монголд байгаа оросуудын тоог, Өргөөд 100 хүн, Улиастайд 3, Ховдод 4 пүүс буюу барагцаалхад дундажаар энэ хоёр хотод тус бүр 15-20 хүи**** байна гэж мэдээлсэн байдаг. Ер нь XIX зууны сүүлч хүртэл Автономит Монгол дахь оросын худалдаачид, байран суугчдын тооны өсөлт их удаан байсан. XX зууны босгон * 1918-1919 онд Урианхайн хязгаар “улааныхан” , “цагааныхны” тэмцлийн талбар болж байсан юм. Энэ хоёрын аль аль нь энгийн номхон орос хүн амыг тонон дээрэмдэж байв. Хятадууд оросын дотоод хямралыг ашиглан хятад монголын хамтарсан отрядыг уриахайн хязгаарт оруулж, нутгийн урианхайчуудыг нүүн суурьшигч оросуудын эсрэг турхиран түйвээлгэх болсон байна. Үүний гайгаар олон орос хүн алагдаж олон тооны суурин, зэлүүд газар эзэмшигчдийн орон байрыг бүслэн тонож дээрэмдсэн байна. ‘ Т.Н.Потанин, Очерки современной западной монголии, вып. I ***Н.М.Пржевальский, Третье путешествие. стр. 164 ****А.Позднеев, Монголия и Монголы. т. I

105


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

дээр тэд дөнгөж 300-400-аар тоологдож байв. Зөвхөн XX зуун гарсны дараа л нүүн суурыиих үйл явц түргэсч эхэлсэн. 1910 онд оросуудын тоо Өргөөд 600-д, Улиастай, Ховдод тус бүр40-50-д хүрч байв*. 1912 онд А.П.Болобан Монголд байгаа оросуудын нийт тоог 1500 хүнээр барагцаалсан байдаг.** Энэ тоог арай магадтай гэж үзэх хэрэггэй. Учир нь, Болобан Өргөөд байх оросын консулын материалыг ашиглах боломжтой нэгэн байсан юм. Богд Гэгээний улс оронд 1911-1912 онд гарсан эргэлтийн дараа оросуудын монгол руу цувах явдал эрс нэмэгдсэн. Тэдний тоо 1912-1919 онуудын хооронд 1500-аас 5000 болтлоо нэмэгдсэн. Одоо, өөрөөр хэлбэл, 1919-1920 оны өвлийн байдлаар байнгын суугчид миний цуглуулсан материалаар, Өргөөд- 3000, Ховдод-300, Хатгалд-150, Улиастайд-100, Заяын Шавьд-100, Вангийн хүрээнд -60, Мөрөнгийн хүрээнд -50, Хангилцагт-40 хүн тус тус байна. Үлдэж буй мянга гаруй хүн орон даяар тарсан жижиг суурингуудад байгааюм. Оросуудын цагаачлалын тухай ерөнхий тодорхойлолт. Худалдааны элемент. Автономит Монголд байгаа оросууд мөн л хятадуудын нэгэн адил олон янзын ажил амьдралтай хүмүүс байна. Мөн л хятадуудын нэгэн адил тэдний дотроос хамгийн олон хүнтэй чухал хэсэг нь худалдааны ангийхан байна. Энэ хэсгийн хүмүүсийн тоог магадгүй гаргах амаргүй. Барагцаалахад нийт 5000 хүний 4000 орчим нь худалдаачид байгаа юм. Автономит Монголд худалдаа наймаа эрхлэгсэд голдуу Бийск, Хиагт хоёроос ирсэн байдаг. Газар зүйн байршлын дагуу Бийскчууд голдуу Ховд, Улиастай, ер нь баруун монголдзонхилж байхад Хиагтынхан Өргөө, Заяын Шавь, ер ньдорнод монголд давамгайлж байна. Оросын хилд ойр байх Хөвсгөл нуурын хавиар Түнгүүсийн хязгаар, Эрхүүхоёроос ирсэн хүмүүс байх авч, тэд тооны хувьд шалихгүй. Автономит Монголд байх орос хүн амын дотор Бийскийхийг шалмаг, чадварлагаараа арай илүү нэр сайтай худалдаачид, харин Хиагтыхныг сүүхэйлэг бөгөөд тууштай байдлаар арай дутмаг худалдаачид гэлцэх нь буй. Ингэж тодорхойлох нь хэр үндэстэйг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан тэднээс би л онцын ялгаа олж хараагүй. Худалдаа эрхэлсэн оросын нүүн суурьшигчид хятадыг бодвол энд батгай бөгөөд суурьтай төвхнөж байх шиг байгаа юм. Тэдний дотроос олон хүн харь нутагт өсөж өндийсөн, зарим нь энд арваас доошгүй жил суусан /би монголд 30-40 жил сууж байгаа худалдаачидтай уулзаж байсан/ тэд Сэлэнгэд юм уу, Хяргас нуурт байхыг Орост байснаас ил үү гэртээ байгаа юм шиг боддог юм билээ. Тэдний ихэнх нь гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ, ам бүлээрээ амьдардаг болохоор оросын нүүн суурьшигчид хятадыхыг бодвол илүү суурин шинжтэй байх аж. Ийм байдал суурьшин суусан хэв шинжид ньтусгалаа олсон байна. Өнөөг хүртэл хээр тал хошуудаар тарсан оросын нүүн суурьшигчид монгол гэр, хятад маягийн шавар байшинд сууж амьдрах явдал ховор биш байгаа л даа. Ялангуяа ой модгүй нутгуудад ийм байгаа нь үнэн. Гэхдээ тэдний дунд “орос маягаараа” амьдрах гэсэн хүчтэй эрмэлзэл байгаа нь мэдрэгддэг бөгөөд эрмэлзэл нь биелж буй байдал олон газар ажиглагдана. Өргөөд гэхэдл орос байшин олон байх юм. Тэдний дотор хоёр давхар байшин ч байна. Харин хятад шавар байшинд суудаг орос хүнтэй би тааралдаагүй. Сайхан орос байшингууд /ялангуяа монголын үндэсний банкны байшин, Ю.В.Жуковын байшин, Шевцовын пүүсийн байшин гээд /Заяын * М.Боголепов, М.Соболев, Московская торговая Экспедиция., стр 21 и 41. **А.П.Болобан, Монголия, стр. 51

106


Автономит Монгол XX зууны босгон дээр

И. М. Майский

шавьд ч, Мөрөнгийн хүрээнд ч, Хангилцаг, Улаан эрэг гэх мэт газруудад ч байна. Шилэн цонхтой, орос пийшинтэй хагас-орос, хагас-хятад маягийн шавар модон байшин хааяагүй л тааралдана. Ийм байшингуудад жишээ нь, Ховд, Улиастайд дандаан л оросын нүүн суурьшигчид сууна. Оросын консул байгаа газруудад /Өргөө, Улиастай, Ховдод/ орос суурингийн нэрээр худалдаа бэлтгэлийн суурин / ’’фактория”/ гэдэг нэртэй онцгой тусгай газрууд гаргасан байх авч тэр нь олигтой юм болсонгүй. Өргөөд ч бас яахав энэ факторид ямар нэгэн орос хүн ам байгаа ухаантай. /хэдийгээр нүүн суурьшигч оросуудын ихэнх нь хотын монголчууд байх хэсэгт хамт суудаг боловч/ Харин Улиастай, Ховд хоёрт бол тэр факторид одоо ч ганц ч байшин сууц байхгүй, тэндэхийн оросууд цөм “маймаачинд” хятадуудын хашаа байшинд сууж байна.* Автономит Монголын нутагт суурыииж буй орос худалдаачид ажлыхаа хажуугаар /ийм хүмүүс олон/ давын өмнө бүхэл бүтэн аж ахуйтай болоод авдаг. Тэд адуу, морь худалдаж авна. Саалийн үнээ, хонь, зарим нь бүр тэмээ хүртэл худалдаж авна. өвс хадна, галын түлээ бэлтгэнэ, хүнсний ногооны газартай болно, тэндээ төмснөөс гадна овьёс, арвай гэх мэтийн түрүүт ургамал тарина. Тэд энэ бүгдийг худалдахын тулд биш, өөрсдөө хэрэглэх гэж хийнэ. Амьдралын иймэрхүү хэвшил суурин амьдрах санаа бодлыг хэр зэрэг батал-гаатай байнгын болгох вэ гэдгийг ойлгож ядах юмгүй. Хошуудад байх орос худалдаачид тариалж болох сул газрыг болж л өгвөл эдлэж ашиглана. Тэднийзарим ньүлгэржишээавмааражиллана.Жишээнь,Хөвсгөлнуурын орчимд суух Шпигель гэхлээр нутгийнхан анддаггүй В.А.Балашевынх байна. Эднийд сууцны хоёр байшингаас гадна ажилчдад зориулсан том модон гэр байна. Түүнчлэн амбаар гэх мэтийн зүйл олон байна. Тэднийх 200 шоо сажень адууны байртай, 6-7 мянган пуд өвс агуулах саравчтай, өвөл 80-100 морь тэжээдэг /ер нь Балашевынх 400-аад адуутай/ Хадлангийн талбайг жилд 100 рублиэр түрээслэж ашиглана.Арвай тариална. Жилд 100 пуд цөцгийн тос цохино. Эдний аж ахуйд 50 орчим хүн байнга ажиллана. Балашев бол онцгойлж болох жишээ юм. Харин хэмжээгээр бага түр эдлэн газартай товхийсэн иймэрхүү аж ахуйнууд цөөнгүй, Жишээ нь, Улаан эргийн В.И.Юрганов, Хангилцагийн А.В.Бурдуков, Заяын шавийн Ю.В.Жуков, Ховдын А.С.Попов гээд олон сүйхээлэг хүмүүсийг дурьдаж болно. Худалдааны ангийнхнаас оросын нүүн суурьшигчдад аж ахуйн байгуулалтын салбарт нүүр бардам хэлэгдэх сайчуул байх боловч оюун санааны эрэлт сонирхлын хүрээнд иймэрхүүжишээ ховор. Тэдний боловсролын түвшин их доогуур, тэдний дунд дээд сургууль төгссөн хүн байхгүй. Дунд боловсролтой 2-3-хан хүн байна. Тосгоны бага сургууль, гайгүй сайндаа л хотын бага сургууль гэдгийг дамжснаас өөр юмгүй хүмүүс ихэнх нь байна. Ялангуяа ахимаг насны хүмүүсийн дотор ерөөе сургуульд сурч байгаагүй нэрээ дөнгөж бичдэг хүмүүс цөөнгүй байна. Харин тэд хүүхдүүдээ гимназид, худалдааны болон ерөнхий боловсролын сургуульд боловсрол олгохыг их хичээдэг. Зарим нь хүүхдээ Бийск, Эрхүү, Хиагтад сургуульд явуулдаг гэнэ. Гэхдээ л энэ хандлага нь эндэхийн амьдралын ерөнхий хэвшилд төдийлөн тусаж амжаагүй л байна. Монголд байгаа орос нүүн суурьшигчид ихэнхдээ хөгшин биш (50 гараагүй насныхан) болохоортом болсон хүүхдүүд олон биш. Энэхүү орос орчны соёлын түвшний ерөнхий байдал доогуур байгаа нь алхам тутамд ажиглагдана. Энд оюун санааныхаа эрэлт * Улиастайд А.В.Бурдуков 1920 оны хавар нөгөө фактория гэгчид хувийн байшин сууц барьж үлгэр жишээ үзүүлж байгаа. Түүнийг дууриагчид гарах эсэхийг цаг хугацаа л харуулдаг байх.

107


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

сонирхлоо хангахыг дорвитой эрмэлзэж байгаа хүн ч тааралдахгүй юм, монгодд худалдаа эрхэлдэг цагаачдын дотор бичиг номыг төдийлөн тоомсорлохгүй,сонинавдагхүнчбарагбайхгүй. Би 1919онынамарУлиастайдочоод оросууд байдаг бүх газраар сонин сэтгүүл эрж хайгаад олоогүй. Консул дээр нь ч байгаагүй. 1910 онд Улиастайгаар явж байсан профессор М.Боголепов нутгийн оросуудаас сонин олж харж чадаагүй гэж тэмдэглэсэн байдаг.* Арван жил өнгөрөхөд юу ч өөрчлөгдсөнгүй нь илт байв. Хотод, “нийслэлд” ийм байхад хөдөө нутагт байдал ямар байгаа талаар ярихын хэрэг алга. Ном зохиолын хувьд ч үүнээс дээрдэх юм алга. Би Автономит Монголыг бараг гүйцээх шахам явж Хангилцагийн А.В.Бурдуковынд л Төв Азийн холбогдолтой баялаг номтой хувийн ганцхан сайн номын сантай тааралдсан. Худалдаачдын гэрт та ердөө л хэрэгцээгүй дарагдсан хуанлинууд, “ Нива” юм уу “Родина” сонины тос тоос болсон 2-3 дугаар, Мордовцев юм уу, Рокамболийн алдаг оног хэдэн ботийг олж харах болно. Харин Рокамболь гэхээс, түүний роман бүтэн жилийн турш Улиастай дахь орос хэдэн нүүн суурьшигчдын амтархан уншдаг гол ном болж байжээ. Түүнийг хошуунд байх оросууд ч дамжуулан уншина. Тэд хөгжимыг ч төдий л ойшоодоггүй. Би монголд байгаа оросуудыхаар эрээд эрээд рояль юм уу пианино олж харсангүй. Хийл ч бараг алга. Зарим айлд хааяа гитар, балалайка/товшуур/ үзэгдэнэ. Тэддуухаяадуулна. Эндэхийн ойлголтоор гайгүй соёлтой гэж байгаа хэсэг нь граммофон /эгшигт хайрцаг/ худалдан авч хааяагүй байдаг хэдэн вал ьс мөн романсууд тоглуулна. Тэрхүү соёлтой гэгдэх хүмүүс бас гэрэл зураг дарж түүнийгээ хальсанд хадгална, тэгэхдээ байгаль дэлхий орчин тойрныг биш, голдуу гэр орныхны хэдийнхээ зургийг бас хээр задгай газар зугаалж наргиж буй байдлыг дарна. Худалдаачин бүр өөрийн гарын тамгатай байх агаад түүгээрээ баримт бичгээ баталгаажуулна. Гарын тамгагүй бол өөрийгөө жинхэнэ “монголч” гэхэд хэцүү гэнэ. Монголд байгаа орос худалдаачид өөрсдийгөө ингэж нэрлэдэг бололтой. Сидоров, Хохлов зэрэг хүмүүс тамгаа сүр, хүч оруулах гэсэн бололтой түүндээ гүн хүний титмийг сийлүүлсэн байгаа ньхачирхалтай. Эдгээр “монголчид” бас чамирхаж орос, монгол, буриад, алтай мэтийн олон хэлийг хольж хутган хоорондоо өвөрмөц этгээд хэлээр ярихад шинэхэн зочин амар ойлгохгүй. Жишээ нь, туранхай морийг “нужный конь” гэх, мал тууж авчирахыг “скота заворачивать” гэх, өр цуглуулахыг “долга собират” гэх, халиун морь гэхийг “халюная лошадь” гэх, майхан шаахыг “майхан поставить” гэх, хожгор хүн ирлээ гэхийг “халзаный приехал” гэх, хашаа барихыг “хашаан городить” гэх мэтээр чамирхан ярилцана. Зарим нь их боловсролтой хүн болох гэж гадаад үг хэрэглэх аюултай дон туссан байх үзэгдэнэ. Энэ бүгд нийлээд зугаатай, чамин баясал төрүүлнэ. “Монголчдын” дунд хутгалдаж байхдаа хоёр нүүн суурьшигч улс төрчийн халуун яриатай тулгарвал та хятадын консул өөрийн засгийн газарт шийферлэсэн цахилгаан утас явуулсан гэхийн оронд шлифованные телеграммы явуулсан гэдэг үг юм уу, эсвэл хямгач эзэгтэйн хамаг амттай хоолыг идчихжээ” гэж үглэхийг “всю психику собаки сьели” гэх мэтээр ярихыг сонсох болно. Мань “монголчид” монголын ярианы хэлийггэмгүй мэддэгбололтой. Тэгэхдээ, зөвхөн л арилжаа наймааны ярианы хүрээнд л мэднэ. Монголоор уншдаг, бичдэг худалдаачид хуруу дарам цөөхөн байх аж. Орос нүүн суурьшигчид залуудаа монгол хүүхэнтэй зугаалах, бүр хүүхэдтэй болох нь олонтаа. Тийм оросууд сүрхий монголждог юм байна. Би нэг * М.Боголепов, М.Соболев, стр. 76.

108


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

сонин учралын тухай ярья. Манай экспедици аялж яваад бороо ихтэй, гол үерлэсэн учир Туул голын захад хэсэг саатсан юм. Гэтэл бидний дэргэд нэгэн худалдаачны ачаа хөсөг бас л үер татрахыг хүлээгээд буулаа. Тэгсэн чинь тэр ачаа хөсгийг нэгэн монголжсон орос хүн хөтөлж явах ажээ. Тэр эр монгол өмдтэй, монгол ээтэн гуталтай, орос цамцтай, толгой дээрээ орос ч биш монгол ч биш дундаж маягийн малгай тавьсан харагдана. Нэр нь орос биш юм. Түүнийг Санжмятав гэнэ. Тэр оросоор ярихаасаа монголоор илүү ярьдаг. Оросоор хэдэн үгхэлж байснаа монголоор ёстой л ус цас шигл урсгана. Энэ Санжмятав монгол хүнээс огт ялгагдахгүй сайн ярьж байна гэж бидний орчуулагч ярив. Тэгсэн чинь түүний эхнэр гэж эхнэр үстэй дунд насны халх бүсгүй байх бөгөөд бохир завааны хувьд ердийн монгол эмэгтэйтэй адил боловч нөхөр нь тэр байдлыг нь огт тоодоггүй бололтой. Яриад байсан чинь энэ орос монголоос гадагш гаралгүй 30 жил амьдарчээ. Монголд 8 настайдаа ирсэн гэнэ. Монгол эхнэртэй болоод 12 жил болж байгаа, хоёулаа гурван хүүхдийн эцэг эх болсон гэнэ. Гэхдээ л иймэрхүү тохиолдол маш ховор. Ер нь монгол авгайтай орос нүүн суурьшигчид насаа ахиад ирэхлээр орос эхнэр авдаг бололтой. Ийм тохиолдолд оростой сууж байсан монгол бүсгүй алтны дэргэд гууль гэгчээр эрхбиш цэвэрч нямбай, тохилог байдалдаа дассан байдагболохоор эргээджинхэнэ монгол ахуйд шилжинэ гэдэгтэдэнд том эмгэнэл болдог бололтой. Зарим “монголч” орос ийм ухаан гаргах нь хажуугийн хүнд ямар ч болов аятай харагддаггүй аж. Иймэрхүү дүр төрх бүхий орос “монголчид”-ын аж байдлыг гаднаас нь харсан хүнд тийм ч аятайхан санагддаггүй. Жижигхудалдааны жинхэнэ бэртэгчин язгуурын төлөөлөгчид боловсрол багатай, соёлгүй, оюун санааны өргөн хэрэгцээг огоорсон хүмүүс байх бөгөөд тэд бор хоногийг гэрэл гэгээгүй, бүрхэг харанхуй байдлаар өнгөрүүлэх аж. Тэдний мах цусанд нэвт шингэсэн цорын ганц сонирхол бол баяжих сонирхол юм. Тэдний газар дээр гишгэж явахын бүх учир утга бол худалдах, худалдан авах, үнэ хөөрөгдөх, булхайлах заримдаа бүр луйвардахад оршино. Тэдний цог заль оюун санааны бүх хүч ийм л юманд зориулагдаж байна. Тэд нутгийн уугуул хүн амын дунд жижигжижиг хэсэг болон амьдрахдаа бие биедээ дайсагнасан олон бүлэг болон бие биеэ хийцлэнэ, хоорондоо маргалдана, бие биеэ хэмлэнэ. Монголд суурынин амьдарч буй оросууд шиг “эрх ямбатны язгуур”, “дунд язгуур”, “борчууд” гэж өөр дотроо хуваагддаг, өрх айлуудын харилцаанд нарийн “дипломат явуулга” дэгдээдэгтийм нийгэмлэг надад хэзээ ч тааралдаж байгаагүй. Тэдний бие биеэ хэмлэх явдал ялангуяа архи ууж согтсон үедээ зодолдох, хутга дүрэх, буудалцахад хүргэдэг. Хааяа эвлэрэх болохоороо нүсэр архидалтаар тэмдэглэдэг гэнэ. Эд нар ер нь архи их ууна. Тэд оросын водка, хятадын хамзаа, монгол архи, ер нь орон бүхний гашуун ундааг зооглож халахаараа зэрлэг маанаг зан гаргана. Жишээ нь Улиастайд урьд өмнө байсан зарим худалдаачид архи ууж согтоод шил, толь, аяга, шаазангаа хагалахын оронд хотын захад гарч монгол айлын гэрийг өргөж хаях зэргээр авирлаж байжээ. Ховдод хоёр согтуу орос хоёр биенийхээ толгойтой үсийг хөдөлгөхгүйгээр урт буугаар чихээ сэт буудалцаж байжээ. Орос үндэстний бас нэг “авьяаслаг” төлөөлөгчийн тухай нэг гайхамшигтай паян байх аж. Тэрбээр улаан өндөгний баяраар архидан солиорч жингүйдэн шөнө гудамжинд үсэрч гараад винчестер хэмээх ангийн буугаар тэргэл cap өөд хэд хэд буудаад cap ойчихгүй болохоор буугаа харааж зүхэж байсан гэлцэнэ. “Монголч” оросууд хөзрөөр тоглохгүй байж яахин чадах билээ. Тэд хөзрөөр эр, эмгүй, өдөр шөнө ялгахгүй шуналтайгаар тоглоно. Заримдаа нэг тоглолтоор мянга, хэдэн арван мянган рубль алдах явдал юу ч биш. Монголд нэг биш пүүсийн дампуурал нь хөзрийн ширээ байжээ.

109


И.М.Майский

Автономит М онгол X X зууны босгон дээр

Автономит Монголд байгаа оросын бүх худалдаа эрхлэгчдыг саяын дурьдсан дундажхэв шинжээр төсөөлөх нь шударга ёсонд нийцэхгүй нь мэдээж хэрэг. Онцолж хэлэх сайн хүмүүс бас байна аа. Би тэдэнтэй уулзаж учирч байсан. Эл номыг бичиж байгаагаа ашиглаад миний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлж байсан тэдгээр хүмүүст чин сэтгэлийн талархлаа илэрхийлхээ би их аз завшаан гэж үзэж байна. Гэхдээ л ийм хүмүүс орос суурьшигчдын ерөнхий байдлыг өөрчлөхөд нөлөө үзүүлж чадахаар олон биш юм. Харин тэд зөвхөн л энэ ерөнхий байдлын үндсэн баргар өнгө төрхийг улам тод болгож байгаа юм. Харин сүүлийн 5-6 жилд монгол дахь оросын худалдааны ертөнцийн “харанхуй ертөнц” рүүулам бүр өргөжиж буй гэрэл гэгээтэй урсгал нэвтэрч эхэлжээ. 1915 онд Өргөөд “Монголын үндэсний банк” байгуулагдан салбаруудаа Улиастай, Ховд, Заяын шавь болон бусад газруудад нээсэн. Энэ банкны захиргааны бүрэлдэхүүнд монгол дахь цагаачдын худалдааны төлөөлөгчид дөөнгүй орсон боловч, тэр бүрэлдэхүүнд арай илүү мэдлэгтэй хүмүүс цөөнгүй нэлээд оржээ. Үүний үр дүнд “монгол банк”-ны аппарат Монголд байгаа оросын худалдааны хоцрогдсон орчинд соёлтой боловсрол мэдлэгтэй элементүүдийг нэвтрүүлэгч төв болж. байгаа юм. Мөн 1919 онд “Монгол үндэсний банк”-тай зэрэгцээд газар тариалангийн яамны зохион байгуулсан, байлдаж байгаа армид зориулан мал худалдаж авах “ Монгол экспедици” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Энэ экспедицийн бүрэлдэхүүнд малын их эмч, кон-торын албан хаагчид нийлсэн соёлтой, боловсролтой арав гаруй хүн орсон байна. Эдгээр хүмүүс Монголд жил жилийн 6-7 сарыг өнгөрөөхдөө энэ оронд амьдарч байгаа орос хүмүүст ямар нэгэн хэмжээгээр иргэншүүлэх нөлөө үзүүлэхгүй байна гэж байхгүй. Эцэст нь хэлэхэд 1918 онд монгол нутагт хоршоолол буй болсон. “ Кооперативуудын Байгал орчмын нөхөрлөл” эхлээд Өргөөд контоороо, Хаалганд төлөөлөгчөө байгуулждараа нь 1919 оноос “Монголын экспедицийг” монголд өвлөсөн “Эд хэрэглэгчийн нийгэмлэгүүдийн бүх оросын Төв холбоо” Автономит Монголын нутагг баттай ажиллаж эхэлжээ. Богд Гэгээний улс оронд хоршооллыг дагаад зүгээр нэг соёлтой, боловсролтой хүмүүс орж ирээд зогсоогүй социалист итгэл үнэмшил сурталчилдаг хүмүүс бас орж ирсэн байна. Эдгээр хүмүүсийн шууд зорилго нь худалдааны үйл ажиллагаа байгаа хэдий ч орчиндоо үзүүлэх тэдний иргэншүүлэх нөлөө “ Монгол экспедици”-ийн ажилтнуудынхаас илүү хүчтэй байх учиртай. “ Монголын үндэсний банкны” болон хоршооллын байгууллагын албан хаагчдын нийт тоо 200-300-аас хэтрэхгүй ч чанарын талаасаа тэдний ач холбогдол маш их юм. Бусад элементүүд. Автономит Монголд байгаа оросын нүүн суурьшигчдын дотор олон янзын худалдаачдаас гадна бусад элементүүд бас байна. Өргөө, Вангийн хүрээ, Заяын шавь, Хатгал болон бусад олон газар оросын гар урчууд, тухайлбал, халуун төмрийн дархан, модон эдлэл урлагчид (мужаан), хөсөгний тоногчид гэх мэтийн олон ажил мэргэжлийн хүмүүс, мөн оросын худалдаачдын тусгай эдлэн газруудад амьдардаг ажилчид байна. Цаашилбал, оросын консулын албан хаагчид, мөн Гадаад Монгол хятадаас тусгаарласны дараа Монголын засгийн газрын дэргэд ажиллах болсон орос зөвлөхүүдийн газрын түшмэдийн аппаратын төлөөлөгчид олон тааралдана. Энэхүү Удирдах газар улс төрийн шалтгаанаар үйл ажиллагаагаа 1919 онд зогсоосон боловч тэдний орон тооны хүмүүсийн ихэнх Өргөөд байсаар байгаа билээ. Дараа нь 1919-1920 онд Орос оронд гарсан улс төрийн уур амьсгалын эрс

110


Лвтономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

эргэлтгэй холбогдоод Автономит Монголын нутагт үлэмжтооны улс төрийн цагаачид ирсэн бөгөөд манай экспедицийн монголд өнгөрүүлсэн 17 сарын дотор цагаачдын шинжтөрхтанигдахгүй болтлоо өөрчлөгдөжбайлаа. Эхэндээ Колчак, Семенов нараас зугтсан “улааныхан” , сүүлд нь сибирийн харгислал бут цохигдсоноос айхын зэрэгцээ большевикуудаас амь зулбасан “ цагааныхан” орж иржбайсан юм.* Эдгээрийн аль аль ньтүр зуурын, удахгүй өнгөрөх тохиолдлын үзэгдэл байсан юм. Тэд монголд байнга байх орос хүмүүст хамаарахгүй юм. Би энэ тухай энд зөвхөн бичиж буй зүйлээ бүрэн хамрах гэсэндээ л дурсаж байгаа юм. Буриадууд. Монгол дахь оросын цагаачдын дотор дотор шал өөр шинж төрхийн нэгэн бүлэг байх нь буриадууд юм . Тэд тооны хувьд олон биш ч, ач холбогдол нь асар их юм. Богд Гэгээний улс оронд амьдрах буриадууд дотроо хоёр янз: нэг нь, Автономит Монголын засгийн газрын аппаратад олон янзын томоохон албан тушаал эрхэлсэн нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, нөгөө нь элдэв төрлийн гар урчууд, халуун төмрийн дархан, оёдолчин, автомашины мастерууд, модон эдлэл урлагчид, архитектор, тариа будаа тариалагчид гэх мэтийн мэргэжилтэй ажилчид байх ажээ. Энэ хоёр янзын буриадууд гол төлөв Монгол улс хятадаас тусгаарласны дараа 1911-1912 оноос хойш монголын улс төр эдийн засгийн амьдралыг төвхнүүлэх шаардлага өссөнтэй зэрэгцэн цагаачилж ирсэн аж. Үндэстний хувьд гарвал нэг, хэл төстэй, психологи нь ойр ийм байдал буриад цагаачид Богд Гэгээний монголд суурьшихад дөхөм болжээ. Тэд энд суурьшихдаа нутагтаа байхдаа олж авсан оросын соёлыг хамт авч ирсэн юм. Иймээс тэд ах дүү халх овог аймгуудад европын иргэншлийгнэвтрүүлэгч болсон байна. Буриадуудын зарим нь Автономит Монголын цэргийн хүчийг европ маягаар зохион байгуулахыг эрмэлзэж байхад, нөгөө хэсэг нь бага, дунд боловсролын салбарт ажлын эхлэл тавилцах хэрэгт, гуравдахь нь засаг захиргааны удирдлагыг сайжруулахад хүч мэдлэгээ зориулж байх ажээ. Буриадуудын ихэнх нь гар урчууд бөгөөд үйлдвэрлэл явуулах арай боловсонгуй багаж зэвсэг, арга барил хэрэглэдгээрээ нутгийн уугуул хүн амын дунд, эргэн тойрондоо иргэншүүлэгч нөлөө үзүүлж иржээ. Энэ бүгдийн үр дүнд өнөөгийн байдлаар буриадууд Автономит Монголд, XVII-XVII1 зуунд Орост герман цагаачдын эзэлж байсантай ойролцоо нийгмийн байдал эзэлж байна. Буриадууд монголд “оюуны хүмүүс”, элдэв “оньсон техник эзэмшсэн” мастерууд гэгдэх болжээ. Буриадууд Өргөөгийн Хутаггын ордыг бас Орхон гол дээрхи гүүрийг барьснаас гадна тэд монгол ноёдын автомашиныг засаж сэлбэдэг /зарим ноёд машинтай байх/, тэд тариа тарьдаг монголчуудад оросын модон анжис, гархадуурбаслитрийн шанага зэргийгэзэмшүүлхийн зэрэгцээ ялангуяа оросын хилийн ойролцоо нутгуудад мал маллагааны зарим боловсронгуй арга ажиллагаа нэвтрүүлэхэд тус дөхөм болж байна. Ер нь буриадууд Богд Гэгээний монголд ихээхэн үнэтэй тустай элементүүд болжээ. Шударгаар хэлэхэд монголчуудын буриадуудад хандах харилцааг улам сайн болгох тал руу анхаарах зүйл их байна. Миний ажигласнаар монголчууд буриадуудын соёлын давуу талыг мэдэрч, түүгээр монголчууд дутагдаж байгаагаа ухамсарлаж байгаа ч, буриадуудыг монгол овог аймгуудын түүхэн “гэрээсээс” урваж харийн нөлөөний эрхшээлд дагаар орсон гэж дургуйцдэг тал * “Цагаантны” цагаачдын дотор хуучин дэглэмийн нэлээд нэртэй төлөөлөгчид ч тааралдаж байв. Автономит Монгол дахь оросын нэг худалдааны төвд хуучин мужийн дэд амбан захирагч байсан хүн түүхий эд худалдан авах том конторын даргаар ажиллаж байв.

111


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

байх ажээ. Буриадууд европын соёлыг нэвтрүүлэгч учраас өөрийн хуваарыүй ноёрхолд маш аюултай гэж зөн билгээрээ мэдэрч буй монголын сүм хийдийн битүү дайсагнасан үзлийн нөлөө буриадуудад ам сайнгүй байгаагаар илэрч байгаа нь магадлалтай бололтой. Албан газар байгууллага. Автономит Монголд байгаа орос хүн ам ашиг сонирхолдоо үйлчлүүлж байдаг олон албан газар, байгууллагтай байх ажээ. Энд юуны өмнө Өргөө, Улиастай, Ховд, Хиагтын маймаачинд байгаа консулуудыг дурьдах хэрэгтэй. /Хатгалын болон Өлгийн харуулд консулийн харуул бас байдаг/ Консулын дэргэд үнэн алдартны сүм байна. Өргөөдбайнга ажилладаг лам нартай үнэн алдартны жинхэнэ сум байдаг бол Улиастай, Ховдод сүмийн үүрэг гүйцэтгэдэг жижиг байшин байх авч голдуу хүнгүй байдаг. Учир нь, тэдгээр жижиг байшингуудыг өөр зорилгод бас ашигладаг гэнэ. Жишээ нь, Улиастайн мөргөлийн байшинд 1919-1920 оны өвөл бага сургууль ажиллаж баив. Мөн Өргөө, Улиастай, Ховд, Улаангомд монголын засаг захиргааны шийдвэрээр олгосон нутагт оросын оршуулгын газар байна. Оросын цагаачид их олноор байдаг газруудад цахилгаан мэдээ, шуудан болон олон нийтийн удирдлагын зохих хэлбэрүүд байна. Энэ хэлбэр Өргөөд нэлээд хөгжингүй байдалтай байна. Энд Оросын Түр Засгийн Газрын 1917 оны 6 дугаар сарын 9-ний хуулийг үндэслэн 1919 оноос ажиллаж эхэлсэн бүхэл бүтэн муниципалитет (нутгийн захиргаа) ажиллана. Өргөө болонтүүний ойр орчимд суудагорос иргэдийн нийт, тэгш, шууд, нууц саналаар 30 гишүүнтэй олон нийтийн Думыг сонгоно. Энэ тухай Өргөөд байх олон нийтийн удирдах газрын түр дүрмийн 9 дүгээр зүйлд заасан байх ажээ. Думээс 8 гишүүнтэй удирдахзахиргаа сонгогдоно. /41-рзүйл/Дума газрын, орон сууцны, олборлох үйлдвэрлэлийн, эд хөрөнгийн гэх мэт олон татвар ноогдуулна. Улмаар цагдаагийн байгууллага, сургууль, эмнэлэг, номын сан гэх мэтийг санхүүжүүлнэ. Олон нийтийн удирдах газрын үйл ажиллагаа хууль номын дагуу явагдаж буй эсэхэд Өргөөд байх Оросын Засгийн Газрын консул буюу /дипломат төлөөлөгч/ хяналт тавих бөгөөд тэр нь энэхүү удирдах газрын үйл ажиллагааг хянаж Думын тогтоолд эсэргүүцэл тавих эрх эдлэнэ. /дүрмийн 7,39,44 дүгээр зүйл/. Улиастай, Ховд, Заяын шавь, Вангийн хүрээ болон өөр зарим газарт олон нийтийн удирдлагын хялбархан эгэл хэлбэрүүд ажиллана. Энд худалдааны ахлагчаар толгойлуулсан худалдааны нийгэмлэг гэгч байна. Хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх муниципалитетээс санхүүждэг их бага эмч нар, /урьд нь консулын харъяанд байсан/ хувийн эмийн сан, сайн дураар ажиллах эмч нар ажиллана. Улиастай, Ховд, Заяын шавь, Хатгалд жижиг эмийн сантай бага эмчийн салбар ажиллаж нутгийн нүүн суурьшигчдын суурингуудад үйлчилнэ. Мал эмнэлгийн тусламж үзүүлэх мал эмнэлгийн байнгын хоёр цэг Улиастай, Хатгал хоёрт голдуу тахлын эсрэг тарилга хийх зорилготой ажиллана. Үүнээс гадна Оросоос Монголд зуны улиралд “Монголын экспедицийн” шугамаар малын их бага эмч нар ирж ажиллана. Ардын боловсролын хүрээнд ч хэд хэдэн хэрэгтэй эхлэлүүд байна. Өргөөгийн оросын консулын дэргэп орчуулагчийн сургууль 56 дахь жилдээ ажиллаж байна. Бага сургууль болон худалдааны дунд сургуулийн зардлыг олон нийтийн өөрөө удирдах систем даана. Худалдааны дунд сургууль 1919 онд өөрийн шинэ орон байраа барьж эхэлсэн. Улиастай, Ховд, Заяын шавь, Улаангомд нутгийн оросуудын хүүхдийг сургахад зориулсан жижигхэн бага сургуулиуд ажиллана. Өргөөд мөн оросын консулын хөрөнгөн дээр орос-монгол хэвлэлийн газар ажиллана. Энэ хэвлэлийн газарт “Монголын

112


Автономит Монгол XX зууны босгон дээо

И.М.Майский

сонин бичиг” хэвлэгдэх бөгөөд энэ нь Автономит Монголын уугуул хүн амд үйлчилдэг цорын ганц сонин юм. Монголд байгаа оросын консулууд энэ хэвлэлийн газраас агентлагийн мэдээ, өөрөөр хэлбэл тэд дэлхийд болж байгаа үйл явдлуудын тухай мэдээг эндээс л авна. Хэвлэх суурь машинаар юм уу эсвэл хуулах машинаар агентлагийн мэдээг олшруулах ажил хаана ч, Өргөөд хүртэл огт хийгдэхгүй байна. Улиастай Ховдод цахилгаан мэдээг колонистууд гэрээс гэрт дамжуулан уншина. Өргөөд энэ цахилгаан мэдээний агуулгыг ердөө л амаас ам дамжуулан тараана. Монголын орос хүн амын дунд хамгийн сүүлийн жилүүдэд хоршоолол байгуулагдан гараагаа авчээ. Өргөөд “Эд хэрэглэгчдийн Өргөөгийн нийгэмлэг” гэж байх бөгөөд тэр эхэндээ үйл ажиллагаагаа зөвхөн мал бэлтгэлээр хязгаарлаж байв. 1918 оны сүүлчээс үйл ажиллагаагаа өргөжүүлж ердийн маягийн эд хэрэглэгчдчйн нийгэмлэг болон хувирчээ. Өргөөгийн хоршоолол “Монгол дахьэд хэрэглэгчдийн Өргөөгийн нийгэмлэг” гэдэгхуудас тогтмол гаргадаг байна. Энэхүү хуудасны ерөнхий редактор Ф.Парняков гэдэг үнэн алдартны лам цугларсан материалын боломжийн хэрээр энэ хуудсыг тодорхой бус хугацаанд хэвлэдэг аж. Энэ хуудас үсгийн шинэ дүрмээр хэвлэгдэх бөгөөд өгүүллүүдийн хэсэг, хоршооллын болон орон нутгийн амьдралын тухай мэдээ, мөн телеграмм гэх мэтийг хэвлэнэ. Автономит Монгол дахь оросын цорын ганц хэвлэлийн газар болох энэ хуудас /сэтгүүл/ хоршооллын бие даан хийж байгаа ажил юм. Монголын орос хүн амын амьдралд гарч буй шинэхэн зүйл бол хувьсгалын эрин үеэр Өргөөд “Худалдаа аж үйлдвэрийн холбоо” мөн “Ажилчид албан хаагчдын холбоо” шинээр буй болсон явдал юм. Хүмүүсийн чөлөөт цаг, зугаа цэнгэлийн талаар санаа тавих явдал Автономит Монгол дахь оросуудын амьдралд чухал байр эзлэнэ. Энэ зорилгоор юуны урьд клуб юм уу, эсвэл олон нийтийн цугларалт зохион байгуулна. Жишээ нь, Өргеөгийн клуб “өөрийн гишүүдийн оюун санаа-соёлын хэрэгцээг хангах”-ыг зорилгоо болгодог бөгөөд түүний тулд утга зохиолын, хөгжмийн, бүжгийн болон гэр бүлийн үдэшлэг, жүжиг, концерт, дагшаа хөгжимтэй хоолны газар, дэлгэвэр худалдаа, багт наадам, цэнгээнт бүжиг, сүлд модны наадам, лотерея (сугалаа), мөрийгүй хөзөр тоглох, лото, шатар даам, биллиард гэх мэтийн тоглоом зохионо. Өргөөгийн клуб ньхоёрдавхар том байшинд байхбөгөөдтэндруфет, биллиард, үдэшлэг, концертын танхим зэрэг байна. Өвлийн цагт клубын сайн дурын жүжигчдын тоглолт тогтмол явагдан хотын үзэгчдийн талархлыг ихэд хүлээнэ. Улиастай, Ховд, Заяын шавьд иймэрхүү байгууллага ажиллах боловч хэмжээгээр жижиг юм. Эдгээр газарт байх оросууд Өргөөгийнхтэй адил өвлийн цагт бас л үдэшлэг зохионо, жүжиг тоглоно. Цэнгүүний газруудад бас кино гаргана. Дайны жилүүдэд Өргөөд ажиллаж байсан кино үзвэрт орос, хятад, монгол хүмүүс муугүй цуглардаг байжээ. 1919 онд киноны үзвэр эрхэлдэг хүн үзвэрээ хаахад хүрсэн нь Өргөөд байх хятадын хоёр театр хүчтэй өрсөлдөгч болж байсантай холбоотой гэнэ.

113


И.М.Майский

__________________ Автономит Монгол XX зууны босгон дээр

§ 15. ОРОСУУД БА МОНГОЛЧУУД Автономит Монгол дахь оросын нөлөө. Дээр дурьдсанаас үзэхэд Автономит Монголд оросын элемент нэвтэрсэн нь харьцангуй өн эртнийх биш юм. Оросууд энд 200 орчим жилийн тэртээгээс нэвтэрч эхэлсэн боловч бэхжилтэй суурьших явдал ердөө л 60-аад жилийн тэртээгээс эхэлсэн ажээ. Оросуудын нийт үнэмлэхүй тоо эдүгээ ч маш цөөн байгаагийн дээр чанарын хувьд хойшид бодох юм маш их байна. Харамсалтай нь Орос улс Монголын тал нутаг руу хүн амынхаа үлэмж хоцрогдсон, соёлгүйдавхрааг илгээсэн байна. Бүр сүүлийн жилүүдийг хүртэл оросын засгийн болон олон нийтийн бүлэглэлүүд монголын талаар явуулах бодлогод өчүүхэн ч анхаарал тавилгүй явж иржээ. Эдгээр бүлэглэлүүд Автономит Монголд үзүүлэх оросын нөлөөг хүчтэй болгоход зориуд саад учруулах, тэрнөлөөгтуйлын багаболгохталаарүгэссэн юм уу гэлтэй. Гэхдээ оросын нөлөө энд байна аа. Тэр нь алхам тутамд мэдрэгдэж байна. Энэ нөлөө өөрийн агуулга хэмжээний хувьд олон зууны түүхтэй хятадын нөлөөнд мөчөөгөө өгхөөргүй байна гэж би хэлэх байна. Учир нь, оросын нөлөө гэдэг бол европын нөлөө бөгөөд европын соёлын “зангарга хүч” үлгэр жишээ боловсронгуй түвшиндээ хүрээгүй ч гэсэн чамлалтгүй их байна. Оросын нөлөөний ул мөрийг та өнөөгийн монголд алхам тутамдаа олж харах болно. Та юуны урьд төрийн байгуулалын салбарт олж харах болно. Тухайлбал, монголын засгийн газрын дотоод зохион байгуулалт, түүний удирдлагын систем, тариатарих ажлыгалбан журам болгохтухай Богд Гэгээний зарлиг, /газар тариалан хэмээх бүлэгг үз/ 1918 оны хүн, малын тооллого, ардын сургууль байгуулах оролдлого, түүнчлэн 1915-1916 онд монголын засгийн газраас онцгой экспедици гаргаж байгалийн нөөцийг судлан шинжлэх, улс орны байгалийн баялгийг бүртгэх оролдлого энэ бүгд болон өөр бусад арга хэмжээнүүд бол оросын нөлөөний үр дүн гэдэг нь эргэлзээгүй. Оросууд монголд морин тэрэг, цахилгаан мэдээ, телефон холбоо, өөрийн автомашиныг авч орж ирсэн. Оросууд Хиагт Өргөөгийн хоорондох замыг сайжруулсан. Тэд жишээ нь, Туул, Улиастай гол дээр гүүр барьж эхэлсэн. Ерөө голд паром /монголчууд бярвааз гэнэ/ байгуулж байна. Тээврийн энэ соёлд нутгийн уугуул хүн ам бага багаар дасаж байна. Монголын олон ноёд орос морин тэрэгтэй болж зарим нь жинхэнэ автомашинтай болсоныг та хараад гайхах болно. Эрдэнэ зуугийн дэргэд Орхон гол дээр Буриадуудын барьсан монголын анхны гүүрийгтахарахболно. Өргөөдмонголчууд цахилгаан мэдээ дамжуулан, телефоны харилцуур гартаа барин ярьж байхыг та хараад гайхах болно. Өргөөгийн засгийн бүх албан байгууллагад, дээд түвшний сайд түшмэлийн болон жирийн баян айлын гэрт хаяагүй телефон аппарат байгааг та харах болно. Мал маллагааны салбарт ч гэсэн оросын нөлөө мэдэгдэм байна. Оростой хилэлдэгзарим нутагт, мөн Өргөөгийн орчимд, Хатгал, Улиастайн замд монгол айлын гадаа малын хашаа саравч буй болж байгаа, бага боловч өвс хаддаг, тэгэхдээ бүр өвсний хадуураар хаддаг болж байгааг харах болно. Энд малд тахлын эсрэг вакцин хэрэглэдэг болсон байна. Оросууд энэ тарилгыг 1908-1909 оноос хэрэглэж эхэлсэн ба одоо ялангуяа Цэцэн хан, Түшээт хан аймгуудад европын мал эмнэлгийн энэ чухал ололтод үнэмшдэггүй монгол хүнийг та ховорхон олж харах байх. Малын тарилга, мөн хүний тарилга олох гэж мөрөөдөх, тарилгад үнэ хөлс үл хайрлах явдал газар их авч байна. Биднийг экспедицээр явж байхад биднийг тарилга авч яваа юу, малд тарилга хийх үү гэж шалгаадаг байлаа.

114


Автономит Монгол XX зууны босгон дээр

И. М. Майский

Оросын нөлөө монгол-төвд анагаах ухаанд ч нэвтэрч байна. Маарамбууд цэцгийн тарилгыг, мөн мөнгөн усны тосон түрхэцийг /яр тэмбүүний эсрэг/ ихэд сонирхож Өргөөгийн зарим маарамба орос эмчээс зөвлөгөө авах гэж зориуд урьж залах, олон ноёд хутагт тэр ч байтугай Богд Гэгээн өөрөө ч биеэ үзүүлж эм тан залах болж байна. Доктор Т арвын Цэвэг гуай надад ярихдаа, нэгэн залуу лам оточ ирж өөрөө болон бусад ижил мэргэжлийн лам оточ нартайгаа хамт түүний удирдлагын /Цэвэгийн/ дор хүний анатомийн хичээл явуулъя гэсэн хүсэлт гаргаж байжээ. /Монгол-төвд анагаах ухаанд хүний анатомийг төдий л сайн мэддэггүй гэнэ/. Энэ хичээл эхлээд ихээхэн амжилтгай явж байв гэж ярив. Гэвч ахлах том маарамба нь буруу номын хүнээр ном заалгасан гэж тэр залуу оточ нарыг маш хатуу зэмлэж дахин үргэлжлүүлэхийг хориглосон байна. Оросын нөлөө өөр салбарт ч дэлгэрч байна. Өргөөд жижиг цахилгаан станц баригдаж байна. Өргөөгөөс 35 бээрийн зайд байх Налайх гэдэг газар Автономит Монголдоо анхны цорын ганц чулуун нүүрсний уурхай төрийн өмчин дээрбайгуулагдан ажиллаж байна. Хараа, Ерөө, Байдрагийн гол дээр алт угааж байна. Хятадуудаас өвөлж авсан монголын тарианы талбайд оросын хөдөө аж ахуйн машин техник улам бүр үзэгдэх болж хөрс боловсруулах орос арга ч нэвтэрч байна. Монголын барилга архитектурт орос стиль нэвтэрч байна. Монголын олон ноёд хувьдаа орос байшин барьж орос маягаар төвхн үүлж байгаа тухай дээр өгүүлсэн билээ. Хэдэн жилийн өмнө монголын бага насны хөвгүүдийг улсын зардлаар Орост /Эрхүү, Троицкосавскт/ сургуульд явуулсан боловч ямар нэг шалтгаанаар олигтой юм болоогүй ч эргэж ирсэн хүмүүсийн олонхи нь монголын засаг захиргаанд овоо мэдэгдэм байр суурь эзлэн алба хашиж байна. Сүүлд нь Өргөөд Оросын мэргэжилтнүүдийн удирдлагын дор түшмэд бэлтгэх сургууль байгуулсан нь сайн үр дүн өгсөн байна. Эцэст нь хэлэхэд, Автономит Монгол дахь оросын бараа таваарын тар хацтай хамт оросын нөлөө олныг хамарсан байдлаар дэлгэрчээ. Оросын ба раатодорхой шалтгаанаар /энэтухай хойно гарна/хятадын бараатай өрсөл дөх тэнхэлээр тэр бүр сайн байгаагүй боловч яваандаа их нэр сайтай болж чадсан. Оросын даавуу, арьс ширэн эдлэл, ёотон, төмөр эдлэл, орос буу монголчуудын дунд их нэр сайтай болсон. Монголчууд сүүлийн жилүүдэд гуулин бурханыгхүртэл Оросоос авдаг болсон. Жишээ нь, Өргөөгийн Арьяабалын сүмд байх түмэн Аюуш бурхан бол Варшавт хийгдсэн бурхад юм. Оросын бараа ялимгүй үнэтэй боловч хятадын бараанаас илүү сайн, эдэлгээтэй гэжмонгол хүн болгон ярьж, боломжл байвал оросын барааг сонгоно. Бараа гэдэг бол хаана ч очсон хүчирхэг сурталчлагч болдогхойно! Би нэгэн хижээл насны даяанч ламынд хоногтаарч саатсан юм. Намар орой болсон хэр нь өдөржин бороо орж заримдаа цас шамарч байлаа. Оройн төвөг багатай хоол идээд зэвэргэн байсан тул нэхий хөнжилдөө ороод шалан дээр унтах санаатай хэвтэв. Зууханд гал муухан сүүмэлзэж гэрт нам гүм бүдэг харанхуй болов. Гадаа салхи шуугих сонсогдоно. Хэдэн зуу, хэдэн мянган бээр цэлийх монголын цөл хээр тал нутаг ч нам гүм болов бололтой. Энэхүү хээр нутаг миний дотор нь өсөж өндийж төрөл нэг болсон, надад ойр бөгөөд дадал болсон европын соёлоос намайгТөв Азийн эл уудам хөндий, бэсрэг уулсаар халхалан ханхайна. Би унтаж орхижээ. Нэг мэдсэн чинь ердөө миний чихэн дээр сонин хачин илбийн гэмээр сайхан танил дуу чимээ гарав. Энэ чинь юу байдаг билээ? фаустын марш гэж үү? “Садкр”-гийн арии юу? эсвэл Бахын

115


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээв

“Мариягийн айдас бишрэл үү”. Төв Азийн энэхэн хонхорт энэ сонин чимээ хаанаас ирдэг билээ? гэсэн бодол төрөв. Алс холын европын гайхамшигт төгөлдөр хөгжмийн дүрслэл яахлаараа навтгар монгол гэрийн тооноор ороод ирдэг билээ? Энэ чинь сэтгэл хуурсан сайхан зүүд үү? Энэ чинь уудам тал нутгийн намрын хонгор салхины найртай сэвэлзэх айзмыг дагасан хоосон мөрөөдөл үү гэж бодоод хүчлэн нүдээ нээвээс энэ маань зүүд ч биш, мөрөөдөл ч биш харин бодит орчлонгийн нэгээхэн булан байсан ажгуу! Чих тавин сонсвол уянгын намуухан хөгжим хаа нэгтээгээс миний толгой ээрэх мэт. Чухам хаана байгаа хэрэг вэ? Галын сүүмэлзэх гэгээнд ялимгүй өндийгөөд харсан чинь бурхан тахилын ширээн дээр хөгжим эгшиглэдэг том орос цаг байх харагдана. Би өмнө нь түүнийг анзаараагүй юм санж. - Энэ цаг яагаад танайд ороод ирсэн хэрэг вэ? гэж би тэсэлгүй даяанч ламаас асуув. - Би гурван жилийн өмнө явуулын нэгэн орос худалдаачнаас худалдаж авсан юм. Сайн цаг, бас их сайхан хөгжимддөг болохоор би орой болгон сонсдог юм гэж лам хариулав. Гон бие энэ монгол лам ойлгомжгүй хөгжмийн элэг буруу ая дууг сонсоод юугаа бодож, юуг сонирхдогийг би яаж мэдэх вэ. Харин тэр удаа би европын соёлын агуу гайхамшгийн тухай бодол болж би энэхүү соёлын үр төл, түүгээр хүмүүжсэн хүн гэж бодоход өөрийн эрхгүй бахархал төрж байж билээ. Монголчуудын оросуудад хандах харилцаа. Монголчуудын оросуудад хандах харилцаа хятадуудад ханддагаас эрс ялгаатай. Юуны өмнө хэлэхэд, монголчууд оросуудад ямар нэгэн дайсагнасан юм уу, зүгээр таалалгүй хандлага гаргадаггүй. Оросын худалдаачдын ажил үйл өө сэвгүй биш ч гэсэн миний ажигласнаар монголчууд ер нь оросуудад хятадуудад ханддагаасаа өөр найрсаг ханддаг нь оросуудын ил цагаан, шулуун шударга зан төрхтэй холбоотой байдаг бололтой. Монголчууд оросуудыг хоёр нүүр гаргадаггүй гэж сэтгэл хангалуун ярьж байхыг би өөрөө сонссон. Энэ ч бас юу ч биш. Монголчуудын орсуудад хандах харилцаанд өөр нэгэн чухал элемент байна. Тэр нь оросуудыг хүндлэх сэтгэл, заримдаа бүр эмээн сүрдэх сэтгэл юм. Хятадууддын тухайд ийнхүү сүрдэх сэтгэл монголчуудад байдаггүй. Орос овог аймгуудын гарвалын тухай монгол домог маш өөрийн гэсэн өвөрмөц байдлаараа онцлог. Тэр домгийн гол санааг товчхон хэлбэл: Эрт урьд цагт нэгэн эзэн хаан байж гэнэ ээ. /Эзэн хаан гэдэг нэрээр хятадын эзэн хааныг хэлдэг заншилтай/. Тэр эзэн хаан нэгэн гоо охинтой байжээ. Эзэн хааны тэр охин хөл хүндтэй болжээ. Хаан хөл хүндтэй болсныг мэдээд охиноо хөөж тууж гэнэ. Хөөгдсөн охин таньж мэдэхгүй цөл нутгаар замдаа тааралдсан ногоо жимсээр хооллон явж байжээ. Охин явсаар том даяанч лам суудаг агуй байдаг битүү ногоон модтой ууланд гарч гэнэ. Охин учир байдлаа үнэрээр тоочин тэр ламын дэргэд хоргодож байгаад хүү төрүүлжээ. Охин ногоо жимс түүхээр байн байн явахдаа хүүхдээ ламд захиж орхидогбайжээ. Ингээд хэдэн жил өнгөрч гэнэ. Нэг өдөр охин ногоо жимсээ түүхээр явсан хойгуур лам нүдээ аньж номоо бясалгаж байгаад хүүхдийн эхийнхээ хойноос гарч явахыг анзаарсангүй гэнэ. Лам нөгөө алга болсон хүүхдийг үхсэн байх гэж бодоод гурил зуурч яг адил хүү хийж амь оруулаад хажуудаа суулгажээ. Гэтэл орой охин хүүгээ хөтлөөд ирсэн чинь хүү нь байж байх юм гэнэ. Ингээд тэр агуй хоёр хүүхэдтэй болжээ. Гэтэл Эзэн хаан агуйн лам охиныг нь хажуудаа байлган хоёр хүүхэдтэй болсон гэж дуулаад ихэд хилэгнэж лам охин хоёрыг баривчлуулахаар цэрэг явуулжээ. Нэгэн өглөө охин жимс түүхээр гараад уулыг гурван давхар цэрэг бүсэлсэн байхыг

116


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

харжээ. Охин айж сандраад эргэж ламд байдлыг ярьсан чинь лам түүнийг хажуугийн уулнаас өвсний толгой гурван хормой авч ир гэжээ. Охины авчирсан өвсний толгойг аваад даяанч лам ном уншиж мөргөж залбирч байгаад өвснийхөө толгойг нэг шившээд эзэн хааны цэргүүдийн зүгт цацжээ. Тэгтэл өвсний толгой бүрээс нэг цэрэг гарч ирээд эзний цэрэгтэй байдлаж бут цохижээ. Тэгээд өвснөөс гарсан цэргүүд одоо яах вэ гэж асуухад лам охиныг хатан хаан болгож цэргүүдийг түүнд үйлчилж бай гэж хэлжээ. Энэ цэргүүдээс оросын ард түмэн гарсан. Тийм учраас оросууд шар үстэй, дайтах чадвар сайтай. Хаан ширээнд нь эмэгтэй хүн суудаг болсон юм гэсэн домог байдаг ажээ.* Энэ домогт гарч буй оросуудын тухай монголчуудын бодол орос оронд нэг хатан хаан нөгөөгөөр солигдож байсан XVIII зуунд зохиогдоод өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн бололтой. Монголчууд өнөөдөр ч оросуудыг хүчирхэг, зоригтой, чадмаг байлддаг ард түмэн гэж үздэг ажээ. Солдат - “цэрэг” бол монгол төсөөллөөр хамгийн хэв шинж бүрдсэн орос дүр юм. Орос оронд цэргүүдээс өөр юм байдаггүй байх гэж олон монгол хүн боддог шиг байгаа юм. Энгийн номхон худалдаачид нь хүртэл тулаад ирсэн цагг урт богино буу, аль тааралдснаа шүүрэн авдаг, орос хүний нэхэл хатуу шалмаг зан хааяа тааралдсан монгол хүнд ийм итгэл үнэмшил төрүүлдэг бололтой. Манай орос эх нутгийн цэрэг дайны нэр төр Халхад ч, Ховдын хязгаарт ч их өндөр байдгийг монголчуудын ярианаас сонсоход: - Орос цэрэг бол цэрэг шиг цэрэг аргагүй л мөн дөө! Хятадууд тийм биш шүү! гэсэн яриа чих дэлсдэг. Энэ яриаг сонсож байхад монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараахь эхний жилүүдэд Өргөө, Ховд, Улиастайд байрлуулсан оросын нэлээд олон хасаг цэргүүдийн жагсаал санаанд дүрслэгдэж байж билээ. Оросын цэргийн баатарлаг байдал нь хүч түрсэн биеийн хар бярыг онцгойд үздэг дорно зүгийн монголын ард түмэнд дээд зэргээр таалагдаж сэтгэлд нь сүрдэх, хүндлэх хоёр хосолдог нь илт харагдаж ажээ. Монголчууд оросуудад хүндэтгэлтэй хандахад ихээхэн түлхэц болдог өөр нэгэн хүчин зүйл бол хятадын соёлтой харьцуулахад онцгой тод ялгарах оросуудтай хамт монголд нэвтэрч буй европын соёлын сүр хүч юм. Моигол хүн, тэр тусмаа жирийн монгол хүн идеалист гүн ухаантан гэгдэхээсээ гэнэн боловч тууштай материалист гэвэл хавьгүй ил үү. Чухамхүү энэ утгаар хэлэхэд Европ бол Азийг давамгайлж байгаад монгол хүн алхам тутамдаа үнэмшиж явдаг байна. Бас хягадын бараа жилийн эдэлгээтэй, оросын бараа хэдэн жилийн эдэлгээтэй, хятадын тал сүх cap болоод хагардаг бол, оросынх олон жил болдог, хятал хутга мах даахгүй шахам байхад орос хутга мод зүснэ, хятадын нэхий эдлэл түргэн өнгө алддаг ноордог, оросын нэхий эдлэл нохой ч даахааргүй элдүүр сайтай, хятад хүний зүүдлээ ч үгүй юм орсуудад байна. Орост сайн буу, гайхалтай дарь, хурдан машин тэрэг, төмөр машин, техник, илбийн хүчит цахилгаан мэдээ, теЛефон утас гээд олон юм байна гэх зэргийн яриа бол үнэхээр монголчуудын яриа мөн. Иймэрхүү хэдэн арван, хэдэн зуун жишээн дээр монголчууд Европын иргэншлийн ер бусын хүчийг танин мэдэж суралцаж байна. Атар эмнэг тал нутаггаа энэхүү иргэншлийн үр хөврөлийг биедээ тээж явахдаа монголчууд далдын илбийн агуу хүчийг туяаруулан алхаж явна гэж өөрийн эрхгүй бодогдох бөлгөө. Оросуудын талаар монголчуудын үзлийг гайхалтай тод харуулах, экспедицийн явцад * Ялимгүй өөр хувилбараар яригдах энэ домгийг Н.М.Пржевальский Цайдмын монголчуудаас сонссон байдаг. “Четвертое путешествие” . стр. 231 Мөн ийм домгийг Г.Н.Потанин Алтайн монголчуудаас сонссон байдаг. “Очерки Северо-Западной Монголии” . вып. IV, стр 277. Миний дурьдаж буй хувилбарыг надад Засагт хан аймгийн Засагт ханы хошууны Гэндэн гэдэг нэгэн халх эр ярив.

117


И.М.Майский

Авт ономит М онгол

XX зууны

босгон

дээр

харагдсан хэд хэдэн ялихгүй тохиолдол санаанд орж байна. Манай экспедиди ажлаа ид эхэлж байсан үед Өргөөд ирж мөргөл үйлдээд төрсөн нутаг Засагт хан аймаг руугаа буцаж яваа нэгэн хорчгор өвгөн лам бидний орчуулагчаар ирэв. Энэ бол “гэгээн санваарын газруудаар” хэрэн хэсэн явдаг, жижигхэн биетэй, бодь сэтгэлтэй, яриа хөөрөөтэй, ганц олдох насандаа монгол нутгийг гүйцээсэн, Төвдөд олон янзын ард түмэнтэй тааралдаж хамгийн зэрлэг онгон зүйлсийг харж амжсан жинхэнэ бадарчны хэв шинжийг шингээсэн нэгэн байв. Экспедици замд буудаллаж цай хоол болох зуур сайх бадарчин бидэнтэй яваа буриадуудтай яриа дэлгэж Өргөөд олж харсан автомашины тухай ярьж байх харагдана. - За автомашин таньд таалагдав уу? гэж нэгэн буриадыг асуухад, - Их таалагдав. Урдаа морьгүй атлаа яваад, яваад л байх юм. Түүнийг хурдан мориор хөгөөд яагаад ч гүйцэхгүй! гэж лам хариулж байна. - Энэ автомашин Өргөөд хаанаас ирсэн гэж та бодож байна? гэж нэг буриадыг асуухад, - Оросоос байлгүй яахав, гэж лам хариулав. - Яагаад оросоос байлгүй яахав гэж? Хятадаас ирсэн байж болно шүү дээ, гэж буриадын асуухад, - Хятадаас уу даа? гээд лам мөрөө хавчисхийгээд зэвүүцсэн маягтай ярвайлгаж, үгүй ээ, хятадаас биш! Тэднээр яах юм! Тэдэнд сайн юм гэж юу байсан юм? Сайн юмыг чинь оросууд л хийж байгаа шүү дээ, гэж лам хариулав. Бадарчин лам экспедицийн ачаа, хөсгийг хэсэг харснаа: - Энэ бол орос тэрэгбайна, ямар сайн хийцтэй гээч, бат бэх, бас хөнгөн, гоё. Гэтэл манай... гээд бадарчин лам үл итгэсэн янзтай гараа сэгсрэн, - Бидний мэдэх сайн болгон Оросоос л ирдэг. Тэд ухаантай, тэд юу ч хийж чадна аа! гэж ярив. Оросын бадрангуй хүчирхэгт итгэдэг энэ мөргөлчин өвгөн ламын гэнэн итгэл монголчуудын дунд үнэхээр их дэлгэрчээ. Цаашдын замд энэ итгэл үнэмшлийн “буянаар” би нэлээд эвгүй, эвгүй мөчтэй нэг биш удаа тааралдаж байлаа. Орхон голын хөндийд явж байтал нэгэн номтой байрын лам бидэн дээр ирж яриан дундуур бидний огт мэдэхгүй байгаад үл итгэн: энд хаа нэгтээ бөөн мөнгөн эдлэл булаастай байх учиртай, тэр чухам хаана байгааг хэлж өгөөч, гэж биднээс ихэд шалж гуйж байв. Бас биднийг Ховдын хязгаарт явж байхад монголчууд биднээс, Увс, Хяргас хоёр нуурын нөлөөгөөр өвөл цас их унаж өвс ургамал цан хүүрэгт их дарагдаж мал сүрэг ихээр хорогдож байна. Үүнээс “аврах арга байна уу?” хэмээн бидэнд хандаж байлаа. Энэ талаар бидэнд аргалах ямар ч арга байхгүй, бид өөр ажлын улс гэж биднийг тайлбарлахад нутгийн монголчууд нэг л итгэсэн янзгүй толгой сэгсрэн, - Та ч ингэж л хэлж байна л даа. Хэрэв таны нутагт иймэрхүү бэрхшээл гардаг байсан бол та нар зайлуулах арга хэрэгсэл олчихсон л байгаа шүү дээ гэжхэлжбайв. Оросуудадхандахмонголчуудын харилцаагтодорхойлохдоо би орос үндэстэн хэмээн өөрийгөө ямар нэгэн байдлаар отгхон ч дөвийлгөх гээгүй юм. Монгол хүний амнаас гарч буй “орос хүн” гэдэг үг орос гэхээсээ европ гэсэн санааны илрэл гэлтэй. Монголчууд өнөөг хүрч иртэл европын улс түмнүүдээс ганцхан оросуудтай л тулгарч байсан болохоор монголчууд маань англичууд, америкчууд, германчууд, францчуудыг, товчоор хэлэхэд өндөр соёлтой цагаан арьстны төлөөлөгчдийг цөмийг л оросуудаар төсөөлдөг ажээ.* * Европт байлдаж явсан цагаас монголчууд цагаан арьстан дотроо олон улс түмэн болж задардаг гэж бүдэг бадаг ойлгох болсон ч энэ ойлголт монгол овог аймгуудын зөвхөн дээдэс, ноёд, түшмэд, эрх ямбатны хүрээнд байсаар иржээ.

118


Автономит Монгол XX зууиы босгон дээр

И.М.Майский

Орос гэдэг ухагдахуун дотор өндер соёлын элемент нь арьсны өнгө, хүний гавалын ясны тогтоцоос илүү үүрэгтэй бололтой. Учир нь, сүүлийн 23 жилд Автономит Монголд үзэгдэх болсон япончуудыг монголчууд “хар оросууд” гэдгийн учир япончуудын гадаад төрх “оросуудтай” юм уу, европчуудтай адил байдгийн илрэл биш, харин япончууд азийнхан дотроос европын соёлыг хамгийн түрүүнд дээдлэн хүлээн авсан бодит үзэгдлийн илэрхийлэл гэлтэй. Ингээд Автономит Монгол дахь оросуудын бүх нэр хүнд, нөлөө орос үндэстний ямар нэгэн онцгой шинж байдалтай биш, харин оросууд бол европын соёлыг Төв Азид нэвтрүүлэх тэргүүний авангард хүч болж байгаатай холбоотой юм гэж бардаагаар хэлж болно.*

* Автономит Монголд өнөөгийн байдлаар орос, хятад хоёроос гадна англичууд, америкчууд, шведүүд. чехууд, унгар, япон болон өөр олон хэлийн амьтад үзэгдэх болжээ. Гэвч тэдгээрийн тоо монголын хүн амын онцгой хэсэг гэхээр хэмжээнд хүрээгүй байна.

119


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

§ 16. ХОТ БА ХӨДӨӨ ТАЛ Хот, хөдөөгийн хүн ам. Автономит Монголд балар эртний мал аж ахуй ноёрхож байгаа нь үнэн, боловч хүн олноор бөөгнөрсөн суурин газрууд-хотууд бас байна. Энэ бүгдийг дагаад улс орны нийт хүн амыг хотын ба хотын биш буюу хөдөө талынх гэж хувааж болох юм. /орос бидний ойлгодог “тосгоны” хүн ам гэдэг ойлголт монголд тохирохгүй нь илт юм./ Орчин үеийн монголын хот харьцангуй их залуугийн дээр гарал үүслийн хувьд үндэсний, шашны, харийн засаг захиргааны гэсэн хоёрдмол шинжтэй юм. Сүм хийдэн хот. Юуны өмнө нэгдэх хэв шинжийн хотуудын тухай ярья. Энэ бол тус орны өнцөг булан бүрд байх олон янзын хэмжээтэй олон тооны Буддын сүм хийдүүд юм. Халхын хошуу болгон “хошууны хийд” нэртэй дор хаяж нэг хийдтэй байна. /Зөвхөн Ховдын хязгаарт л сүм хийдийн тоо цөөн/. Хошууны хийд бол тухайн хошууны хүн амын цуглардаг төв нь юм. Зарим хошуунд хоёр мөн гурван ч хийд байх нь тааралдана. Гэхдээ энэ нь ховор үзэгдэл юм. Хошууны хийд хэд хэдэн сүм, бунхан, тэдгээрийг тойрсон лам нарын олон сууцнаас бүрдэнэ. Энэ сууцны тоо хэмжээ уг хийдэд суудаглам нарын тооноос шалтгаална. Жишээ нь, Эрдэнэ зууд “орон тооны” лам нар 1500 орчим гэх боловч байнга суудаг нь 500 орчим лам байна. Бусад нь хөдөө гэр мал дээрээ аж ахуйн ажил эрхлэн зөвхөн онцгой хурал ном мөргөлийн болон баяр ёслол, цам гарах үеэр л хийд дээрээ ирнэ. Дунджаар тухайн хийдийн лам нарын гуравны нэг нь хийдэд байнга сууж, тэдний тоогоор хийдийн орон сууцны тоо тодорхойлогдоно. Лам нарын сууц жижигхэн өндөр сургааг юм уу шавар хэрмэн хашаа, гар агуулахын үүрэгтэй бас бус жижиг байшин зэргээс бүрдэнэ. Лам нар зуны цагт байшиндаа, өвлийн цагт гэртээ сууна. Томоохон мяндаг тушаалтай лам нар тус бүрдээ хашаатай, нэг хоёрын зэрэг шавь, туслах бага ламтай байна. Эдгээр бага лам нар тав арваараа нэг хашаанд сууна. Хийдийн эгнээлсэн олон хашааны хоорондуур нарийн, зарим нь хоёр явган хүн зөрхөөргүй нарийхан гудамжнууд байна. Мөн тэрхүү хийдийн хажууд хошуу ноёны тамгын газар байрлана. Энэ тамгын газар нь ихэнхдээ дунд зэргийн байшин, хэд хэдэн гэр, агуулах, бас эргэн тойрон шургааг юм уу шавар хэрмэн хашаатай байна. Хошууны ноён энэ тамгын газарт голдуу өвөл байх ба зуны цагт хөдөө гэр орноороо нүүдэллэн явна. Зарим хошууны ноёны өргөө нэлээд тохилог байдаг тухай дээр Вангийн хүрээний /буюу Шадар Вангийн хүрээ/ ойролцоо байх Дүүрэгч ван ноёныхоор жишээ татаж өгүүлсэн билээ. Хошуу ноёны өргөөнөөс гадна хийд болгонд “худалдааны хашаа” буюу худалдаачдын “жижиг дүүрэг” гэж байна. Сүм хийдүүд хошууны шашны болон засаг захиргааны төв учраас энд олон амьтан байнга ирж явж байх тул худалддаа наймааны ажил явдалд аятай нөхцөл бүрдүүлнэ. Ийм байдал нь хийдэд зөвхөн лам нар, хошууны засаг захиргааныхан төдийгүй, бас худалдаачид бас бөөгнөрхөд нөлөөлнө. Хийдийн дэргэд худалдаа наймааны ажил явуулахыг хязгаарлах зорилгоор тэдгээрийг зөвхөн 5 бээрийн зайд байлгах учиртай ч эдийн засгийн сонирхол гэдэг хүчтэй юм болохоор энэ хязгаарлах арга хэмжээ хэрэг дээрээ биеллэггүй. Худалдааны мухлагууд хэрэг дээрээ сүм дуганаас сайндаа л 100-200

120


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

сажень зайд байх бөгөөд зарим нь сүм дуганатай зэрэгцээд, зарим нь бүр давраад сүм дуганы дотор ч худалдаа наймаа явуулна. Худалдааны мухлагуудад зориулан тусгай газар гарган том хашаа барьж тэнд олон янзын пүүсүүд өөрсдийн хэрэгцээний байшин барилга барица, ийнхүү “худалдааны хашаа” маань байгуулагдана. Хэрэв тухайн хийд олонд нэр цуутай том агаад олон мөргөлчин хол ойроос ирдэг бол энд худалдаа наймаа ихээхэн хөл хөгжөөнтэй болж уг ажилд нэг хашаа багадаж худалдааны хэд хэдэн хашаа байгуулахад хурч улмаар тэр нь худалдааны бэсрэг дүүрэг болж хувирна. Тухайн хийд дахь худалдааны суурингуудын хэмжээг баримжаалан уг сүм хийдийн нэр нөлөө, хөрөнгө чинээ, мөргөлчдийн их багыг тодорхойлж болно. Ердийн монголын хотын хэв шинж ийм л юм. Өргөө. Монголын хотуудын яруутод үлгэржишээ ньАвтономит Монголын нийслэл болох Өргөө юм. Өргөө чухам хэдийгээс үүсч байгуулагдсан тухай асуудал эдүгээ нарийн тодорхой болоогүй байна. Бодоход 1650-аад оны хавьцаа үүсч байгуулагдаж эхэлсэн болов уу. Өргөө маань эхэндээ монголын сүм хийдийн тэргүүн, хувилсан дүр Жавзандамба Хутагтын хийд байсан ажээ. Энэ хийд тохирсон нутгаа олж ядан зуугаад жилийн турш нэг нутгаас нөгөөд нүүдэллэсээр иржээ. Зөвхөн 1719-1779 оны хооронд, өөрөөр хэлбэл 60 жилийн дотор 17 удаа нутаг сольжээ. Ингэж нүүдэллэж байсан учраас ямар нэгэн дорвитой бат бэх байшин сав шүтлэгийн монументаль байгууламжтай болох боломж олдоогүй нь тодорхой. Лам нар нь гэрт амьдардаг, сум дуганы нь ихэнх нь ч гэрт байрладаг байжээ. Зөвхөн л хамгийн чухал гэсэн шүтээндээ зориулан байшин-сүм босгодог байсан ч нүүхдээ орхиод л нүүдэг байжээ. Жавзандамба Хутагтын хийд зөвхөн 1779 онд Туул голын хойт эрэг дээр Туул, Сэлбэ хоёр голын билчирт эцсийнхээ сонголтыг хийж хөдөлбөргүй суурьшижээ. Хэдий нүүж сууж байсан ч хийдийн хөгжил ямагт өөдлөн ахиж Буддийн дээд ягшмал сургаал болох Цанидыг судлах тусгай сургууль 1756 онд нээгдсэн болохоор 1809 оноос эхлэн Төвдөд байх ижил нэртэй нэгэн хийдийг дээдэлсний бэлгэдэл болгон Гандан гэдэг нэртэй онцгой хийдийг байгуулж эхэлжээ. Түүнээс гадна Хутагтын шавь нар хэдэн арван мянгаар тоологдох болсон учир Бээжингийн засгийн газрын шахалтаар Санваартан язгууртны хэрэг эрхлэх яам /шавийн яам/-ыг байгуулсан ажээ. Сүм хийдийн тоо өсөхийн хэрээр шашны захиргаа, эдийн засгийн бөөгнөрөл явагдах болжээ. Хутагтын харьяат нарын хэргийг эрхлэх ажилд туслахын зэрэгцээ “хилийн оросын асуудлыг” шийдвэрлэж байх зорилготой хятадын засгийн газраас томилогддог монгол амбан захирагчийг 1758 оноос эхлэн Хутагтын хийд байх газар суулгажээ. 1761 оноос мөн газарт хоёрдахь амбан захирагч болох манж амбан захирагчийг суулгажээ. Дараа нь Цэцэн хан, Түшээт хан хоёр аймгийн хэргийг эрхлэх хятадын удирдах газрыг 1786 онд Улиастайгаас мөн Хутагтын хийд рүү шилжүүлжээ. Энэ удирдах газар үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулж байгаа бөгөөд Автономит Монгол хятадаас тусгаарлсны дараа хятадын удирдах газар гэдэг нэрийг зөвхөн монголын удирдах газар гэж нэрлэх болсноор л хуучнаасаа ялгаатай.болжээ. Мөн энэхүү Хутагтын хийд байх газар буюу Богдын Өргөөг Автономит Монголын шинэ засгийн газар 1911-1912 оноос өөрийн Өргөө болгон зарлажээ. Өргөөгийн засаг захиргааны явдлын учир холбогдол өсөн нэмэгдэхийн хэрээр түүний эдийн засгийн хөгжил өрнөх болсон байна. Баримтыг сайтар судалбал, хятадын худалдаачид Хутагтын хийдийг бүр нүүдэллэж байсан үеэс нь эхлэн лам нарыг хэрэгцээт бүх бараагаар хангаж байжээ. Хутагтын

121


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

хийд суурьшихын хамт хятад худалдаачид нэгэн адил суурьшиж Хутагтын хийдээс 5 бээрийн зайтай газар өөрийн сууринг /өнөөгийн Маймаачинг/ буй болгожээ. Гэтэл худалдааны ашиг сонирхол хятадын худалдаачдыг мухлагныхаа хагасыг хийдийн шууд дэргэд авчирахад хүргэсэн байна. Энэ үйл явц XIX зууны эхний хагаст хүчтэй өрнөснөөр хийдийн шууд хаяанд хятадын бүхэл бүтэн худалдааны дүүрэг үүсчээ. Хийдийн лам нар энэ үйл явдлын өрнөлт, хятадын худалдаачдын хууль бус үйл ажиллаагааг сүм хийдийн жаягийгэвдсэн явдал болов гэжБээжингийн засгийн газарт гомдол илэрхийлэх болсон аж. Гэвч Бээжингийн засгийн газар энэ өргөдөл гомдолд хэнэггүй хандаснаар дахин дахин хүсэлт өргөсөн ч, өгөөмөр бэлэг сэлт барьсан ч нэмэр болсонгүй. Үүнд эгдүүцсэн лам нар хийдийг 1846 онд өөр тийш хятадын худалдааны бөөгнөрсөн газраас 4-5 бээрийн зайд шилжүүлсэн ажээ. Гэтэл хятадууд энэ явдалтай зэрэгцээд өөрийн маймаачин руу эргэж нүүсэн болохоор хийд худалдааны мухлаг хоёрын хоорондын зай 10 бээр болж сунажээ. Энэ явдал ихээхэн тохиромжгүй байдал үүсгэсэн учир хийд 1855 онд хуучин нутаг руугаа эргэж нүүсэн нь тэмцэлдээнд ялагдснаа хүлээсэн хэрэг болжээ. Лам нар хуучин буйрандаа эргэж ирснийхээ дараа хятадын худалдаачид хийдийн хажууд арилжаа наймааны ажил үргэлжл үүлсээр байсантай холбогдуулан Бээжин руу бичиг захидал явуулсаар байсан хэдий ч үр дүн өгөөгүйгээр барахгүй өнгөрсөн зууны 60-аад оноос хийдийн хажууд оросын худалдааны мухлагууд эгнээлэх болжээ. Өрөвдөлтэй лам нар нэг улсын засгийн газартай маргалддаг байсан бол одоо хоёр улсын засгийн газартай маргалдах болсон нь тэдний чадал тэнхээнээс хэтэрсэн хэрэг болсон аж. Эцсийн дүнд шашны тэмцэл эдийн засгийн бүрэн ялалтаар шувтарч худалдааны капиталын түүчээнүүд Буддын бат цайзны хананд тулж ирсэн бөлгөө.* Эдүгээгийн Өргөө Туул голын хөндийд Сэлбэ, Туулын бэлчирт маш үзэсгэлэнтэй гайхамшигтай нутагт орших аж. Энэ хөндий уртаараа 30 бээр, өргөнөөрөө 7-8 бээр байх агаад умард талд нь Чингэлтэй уул, өмнөд талд нь битүү ногоон модтой нүд сэтгэл булаам олон хавцал амтай Богд уул сүндэрлэнэ. Богд уулыг монголчууд ариун догшин газар хэмээн дээдэлж тэнд газар ухах, ой модонд нь ан гөрөө хийх, мод огтлохыг хориглон тусгай цагдаа энэхүү тогтоомжийн биелэлтэд хяналт тавих болжээ. Ийм болохоор Богд уул үнэхээр гайхамшигтай үзвэр мэт болой. Энэ ууланд гараад ногоон ар өврөөр нь явахад хад асга, байц цохиог харахад үлгэр домгийн “дээд ертөнцөд” нэвтрээ юү гэж бодогдмоор, уулын янгир, минжийн согоо, халиун буга наадаад ойн тарвага гоёмсог хоншоороо шовойлгон хошгорч ширтээд, ойн гөрөөс турьхан хөл дээрээ цойлоод энэ олон мөчит дөрвөн туурайтнууд хоёр хөлтэй хохимой толгойтой аюулт дайснаасаа огтхон ч айсан шинжгүй амар жимэр дураар налайх ажгуу. Монголчуудын ухаанд бууснаар ариун догшин Богд уулын мэлмийд ил аливаа амьд амьтны амийгхороож үл болох тул хэрэв хэн нэгэнд хууль цаазаар ялын дээд хэмжээ оноовол түүнийг Богд уулын нөгөө талд орших уул нурууны гүн хавцалд Богд уулын мэлмийнээс далд газар гүйцэтгэдэг ажээ. Богдын өргөө ихээхэн тархай байрласны дээр хэд хэдэн бие даасан хэсгээс бүрдэнэ. Гол хэсэг нь Хүрээ, өөрөөр хэлбэл хийд бөгөөд түүнийг дугуйрч тойрсон орос хятадын худалдааны дүүрэг, засгийн албан газрууд, цахилгаан мэдээ, телефон хороо цаашилбал оршин суугчдын хороод байх агаад тэнд яамдын сайд, түшмэд, орон нутгийн ноёдын орднууд байна. Хүрээнд хотын амьдралын гол судас лугшина. Энд төрөл бүрийн зах зээл, махны * Өргөөгийн түүхийг А.Позднеевын, “Монголия и Монголы” номноос үз. т. I., стр. 63-72

122


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

зах, жижиглэн худалдааны мухлагууд, засвар үйлчилгээ, хятад театрууд, оросын олон нийтийн удирдах газар, оросын цагдаа, оросын хоршооллын байгууллагууд, ихэнх оросуудын байшин сууц байна. Төрийн ихэс дээдсийн ертөнц санваартан язгууртны ертөнц рүү түрж орсон байна. Т эр хоёр ертөнцийг худалдааны дүүрэг, 50-60 сажень өргөн сул зай зааглана. Хүрээний дэгжурам амгалан тайван байдлыгхотын хамгийн хөгжөөн үймээнтэй газар байрлах жижигхэн орон савдаа цагийг ихэнхдээ үүргэлж өнгөрүүлдэг монгол цагдаа сахиулна. Хүрээний баруун талд өндөр дэнж дээр Гандан хийд ихэмсэг харагдах Арьяабалын сум, алтан ганжирт Цанидын академи, тэгш хэмээр байрласан алсаас маш сүр жавхлантай харагдах лам нарын хашаануудтайгаа байрлана. Ганданг тойрсон олон булшин дурсгал буюу сувраганууд байх бөгөөд тэдний дунд хааяа маш гоёмсог санваартны уран барилгын агуу гайхамшигг бүтээлүүд харагдана. Сүүлийн үед оос хятадын худалдааны дүүрэг асар өргөжсөн учир гол хийд Гандан хоёрын хооронд урьд байсан сул зай нь /н эг бээр урт/ эдүгээ байшин барилгаар дүүрчээ. Гандан хэрэг дээрээ хүрээтэйгээ нийлээд түүний баруун хэсэг болон хувирчээ. Хүрээний зүүн талаас Өргөөгийн гуравдахь хэсэг болох оросын фактори тулж иржээ. Энэхүү фактори нь ер бусын урт, өргөн нэгэн том гудамжаас бүрдэх бөгөөд тэнд орос байшин барилга төдий л олон биш аж. Тэр факторид оросын консул, оросын сүм, оршуулгын газар, шуудан, орос-монголын хэвлэлийн газар, эмч нарын хороолол, худал-дааны дунд сургууль, хувийн 20 орчим байшин байна. Энэхүү факторийд нутгийн цөөнх оросуудаас цөөхөн айл суудгийг би дээр өгүүсэн. Нутгийн оросуудын ихэнх нь хүрээнд сууна. Хүрээнээс зүүн тийш цаашилбал, 4-5 бээрийн зайд хүрээний дөрөвдөх хэсэг болох хятадын маймаачин байрлана.Маймаачны талаар бичигдсэн зүйлийг уншигч эл номын түрүүчийн хуудаснаас харсан байх. Хот баруунаас зүүн тийш хамгийн их үргэлжилсэн хэсгээрээ, оросын фактори, хятадын маймаачин хоёрын хооронд сул зайг оруулаад барагцаалахад 6-7 бээр болох ба хойт захаасаа өмнө талдаа дуустал бүтэн хагас бээр болно. Өргөөгийн өмнө зүгг гурван бээрийн зайд Туул голын эрэг дээр Богд Гэгээний орд байрлана. Тийшээ явсан урт модон гүүр Туул гол руу орсон олон салаа гол дээгүүр гарна. Тэр орчимд хэд хэдэн сум, гонхонууд байна. Хот, Туул гол хоёрын хооронд Автономит Монголын Ерөнхий сайд агсан талийгаач Сайн ноён ханы гоёмсог орд байна. Түүний хажууханд түүхэн жамаар ул болсон хятад цайзны туурь байна. Өргөө нэлээд олон хүнтэй юм. 1883 онд Н.М.Пржевальский Өргөөгийн хүн амыг маймаачныг оруулаад 30 мянгаар барагцаалсан байдаг.* Москвагийн Худалдааны Экспедицийн мэдээгээр Өргөөгийн нийт оршин суугчид 1910 он гэхэд 60 мянгад хүрсэн байв.** 1919 онд миний цуглуулсан мэдээгээр бүхэлдүүлснээр 100 мянгад хүрсэн байна. Үүний дотор оросууд 3 мянга, лам нарыг оруулаад монголчууд 30 мянга, хятадууд 65-70 мянга тус тус байлаа. Шинээр ирсэн гаднын хүнд Өргөөгийн талаар төрөх сэтгэгдэл их сонин бөгөөд хоёрдмол байх ажээ. Нэгталаас, хятад архитектурын хийцтэй олон сүм, ярайсан олон цагаан гэр-гонхоноос бүрдсэн Буддын том хийд, шовгор малгай толгойдоо тавьсан гартаа эрхи барьсан хэдэн мянган шар улааныг тунруулсан лам нар, зурсан юм шиг үзэсгэлэн төгөлдөр хэсэг хэсгээр байрласан өнгө алаглуулсан хувцастай худалдаа хийгчид, шороо тоос бужигнасан бохир заваан захын талбай, * Н.М.Пржевальский, Четвертое путешествие, стр. 76. **Московская Торговая Экспедиция. стр. 186

123


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

тус бүрдээ дотроо хэд хэдэн гэртэй дан сургаагаар барьсан олон хашаа, олон хаалгатай нарийхан муруй гудамжнууд, өнгө өнгийн хувцас өмссөн, хутга бүсэндээ хавчуулсан морь унасан монгол эрчүүд, толгойдоо мөнгөн чимэгтэй өндөр дугариг гэзэгтэй монгол эмэгтэйчүүд, нуруундаа ачаа тээсэн алгуур алхаатай тэмээн жин, урт хар хувцастай шамсаа нь шарласан олон мянган хятад, хятад монгол бичгээр хаягласан хятад мухлагууд, хамгийн олон хүн цугласан газар энд тэндгүй сууж бие зассан эрэгтэй эмэгтэй хүмүүс, олон төрлийн, олон зүйлийн том бага, зуудаг зуудаггүй, үстэй үсгүй, гудамжаар сүрэг сүргээр явах унтаж хэвтсэн, хүн урсан, энд тэндгүй үхэж дарагдсан тоолж баршгүй олон нохой, газар сайгүй овойсон хог, шавар шалбааг, бохир заваан байдал, тэсхийн аргагүй муухай үнэр - энэ бүгд хүрээний нэг талыг тодорхойлох мэт. Энэ бүхэн бол эргэлзээгүй дорно дахин. Энэ бол бидний багадаа “мянга нэгэн шөнийн үлгэрээс” танил болсон уран сэтгэмжийн хурц олон өнгө харшсан мөнөөх дорно дахин мөн бөлгөө. Нөгөөталаас, ердөө хажууханд нь гудамжинд цахилгаан мэдээний газар, телефон холбоо, автомашин, хэвлэх үйлдвэр, орос байшингууд, орос мухлагууд, дэлгүүрүүд, орос эмийн сан, орос морин тэрэг, орос мөнгө, орос хүний царай, орос хувцас эрээлнэ. Энэ бол зээ гэж Өрнөд, Энэ бол ойрын, дотнын, хуучин танил жинхэнэ Өрнөд байх бөлгөө. Өргөө гэдэг нь ямар нэгэн цул, төгс өнгө царайтай зүйл байх юм гэж бодсон чинь үгүй юм байна. Үгүй юм! Энд Өрнө, Дорно хоёр тулгарч байна. Энд Ази, Европ хоёр хачин чамин байдлаар хутгалдаж байна! Бусад олон хийдэн хот. Өргөө бол монголын сүм хийдэн хотуудын дотроос хамгийн том нь юм. Онцгой нөхцөл байдлын аясаар Өргөөд өрнөсөн хөжлийн үйл явц дэндүү лавширч, монгол биш хүн амын тоо нь хот үүслийн түүхэн цөм нь болсон сүм хийдийн өөрийн нь хүн амын тооноос хэд дахин их болжээ. Автономит Монголд Өргөөгөөс өөр иймэрхүү жишээ одоохондоо алга. Гэхдээ л хөгжлийнхээ нэлээд доод шатанд байгаа хэр нь ирээдүйд Өргөөг яг дууриаж мэдэх хийдэн хотууд зөндөөн байна. Жишээ нь, Заяын шавийн хийдэн хот байна. Заяын шавь бол Ар Монголд байх тус бүрдээ 3 мянга орчим ламтай шашны нэлээд нэрд гарсан төвүүдийн нэг юм. Зая Хутагт бол учир холбогдлоороо Халхын шашны эрх мэдлийн шаталсан эрэмбийн дотор дээрээсээ хоёрдахь тушаалтан нь болох бөгөөд /нэгдэх ш/Өргөөгийн Богд Гэгээн/ үлэмжийн эзэмш ил нутагтай /11 мянган хавтгай дөрвөлжин бээр нутагтай, 8 мянган хүн амтай/ нэгэн ажээ. Ийм учраас Заяын шавьд ноёны тогтсон Өргөө гэж байдаггүй. Гэхдээ түүнийг орлосон албан газар буюу шандзотовоор удирдуулсан орон нутгийн шавийн яам байна. Заяын шавийн хийдээс 200 сажень зайд орос хятадын худалдааны дүүрэг байна. Энд хятадын 17, оросын 7 пүүс ажиллана. Энэ дүүрэгт хамрагдах нийт хүн 500 орчим байхаас, 400 орчим нь хятадууд, үлдсэн нь оросууд байх ажээ. Заяын шавь хөгжлийн хувьд Өргөөгөөс нэлээддоод шатанд байгаахийд юм. Дээр нэгбусудаадурьдагдаж байсан Вангийн хүрээ бол Заяын шавийн хийдэн хотоос бас нэлээд доогуур байх бөгөөд Вангийн хүрээний хийдэд орон тооны 2000 орчим лам байхаас гадна энэ хүрээнд Дүүрэгч ван хэмээх ноёны Өргөө байрлана. Вангийн хүрээнд худалдааны дүүрэг байхгүй, харин хийдийн ойролцоо цөөн тооны худалдааны пүүс энд тэнд цөөвтөр байх бөгөөд тус бүрдээ тусгай хашаатай, дотроо хэдэн “байшинтай” байна. Вангийн хүрээ хятадын 6, оросын 3 пүүстэй, тэдгээрт нийтдээ 100 орчим хүн ажиллана. Түүнээс 75 нь хятадууд юм.

124


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

Эцэст нь хэлэхэд, хэрэв бид дахиад нэг шат доошлоод түүнд дүйцэх үр хөврөлийн төдий хийдэн хотуудтай танилцая гэвэл Сэлэнгэ мөрний эхээр байх ойт хээрийн Баянголын хүрээг сонгож болно. Энэ хүрээ-хийдэд 100-аад “орон тооны” лам байна. Энд гэрт байрласан хятадын хоёр мухлаг шамсаа нь шарласан арван хэдэн хятад байна. Баянголын хүрээнд хошуу ноёны өргөө ч, оросын худалдаачид ч байхгүй. Баянголын хүрээнээс эхлээд Вангийн хүрээ, Заяын шавиар удаалаад Богдын Өргөөгөөр өөдөө шувтрах эрэмбийг Ар Монголын хийдэн хотын хөгжлийн дэс дараалсан үе шат гэж хэлж болно. Европын ихэнх хэсэгт нэлээд өнө эрт нэгэнт хэрэгжсэн хот суурин бүрэлдэх үйл явцыг өнөөгийн Автономит Монголын ер бусын тод баримт дээр ажиглаж болно. Улиастай, Ховд хотууд. Автономит Монголд үндэсний шашны гарвалтай хотууд байхын зэрэгцээ харь газрын засаг захиргааны гарвалтай гэж нэрлэвэл зөв баймаар хотууд бас байна. Тэдгээр нь Улиастай, Ховд хотууд юм. Энэ хоёр хотыг хоёуланг нь манж монголын дайчид ойрдуудтай байлдаж байсан үед хятадууд XVIII зууны эхээр /Ховдыг 1718 онд, Улиастайг 1733/ онд байгуулсан бөгөөд эхэндээ цэргийн үлэмж олон гарнизон, хүнсний болон зэвсгийн агуулах гэх мэтийг багтаасан цэргийн цайз байжээ. Улиастайд халхын зэвсэгтхүчний их Цзянь Цзюнь, өөрөөр хэлбэл, баруун монголчуудын эсрэг байлдаж байсан хятадын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн төв штаб байжээ. 1748 оны хавьцаа Улиастайн цайзыг өргөтгөн тэр үедТэс, Орхон, Байдрагзэрэгголуудадбайлдажбайсанолон жижиггарнизонуудыгтийш ньтатсан бөгөөд XVIII зууны сүүлчээр Ойрдуудын дайралт намжснаар халхад байрлаж байсан цэргийн үлэмж хэсгийг хятад руу эгүүлэн татсан ажээ. Тэр цагаас, тодруулбал 1780 оноос Улиастай хот цэргийн төв байснаа засаг захиргааны төв болж хувирахад уул хот Халх дахь хятадын гол амбан сайдын байрлах газар болж Засагт хан, Сайн ноён хан аймгуудын хэргийг давхар удирдах газар болж байжээ. Улиастай энэ байдлаа 1911 он хүртэл хадгалж байгаад ар монгол хятадаас тусгаарлаж Өргөөд монголын төв засгийн газар бүрэлдэхэд урьдынхаа ач холбогдлыг алдсан нь мэдээж хэрэг. Улиастайд эдүгээ зөвхөн Сайн ноён хан, Засагт хан хоёр аймгийг Богдын Өргөөгийн ерөнхий удирдлага хяналтын дор удирдах ерөнхий газар байрлах болжээ. Ховд хотын туулсан түүх Улиастайн түүхтэй маш төстэй. Ховд хот үүсч буй болсныхоо дараахи эхний жилүүдэд “сүр жавхланг бадруулагч” Цзянь Цзюнь гэдэг тансаг цолтой ерөнхий командлагчийн цайз бөгөөд байрлах гол газар нь болж байжээ. Гэхдээ л тэрбээр Улиастайн Цзянь Цзюньд захирагдсан хэвээрбайв. Ховдын Цзянь Цзюньудалгүй биедаасан байдалтай болжэхэлсэн байна. Ховд голын эрэг дээр байгуулагдсан Ховд хотыг 1762 онд Буянт голын эргэд шилжүүлж цайзыг хүнс тэжээлээр хангах зорилгоор Ховд голын баруун эргийг улсын тариалангийн талбай болгон түүн дээр цэргийн албаны журмаар 400 монгол, 100 хятад өрх айлуудыг суурьшуулсан аж. Үүнтэй зэрэгцүүлэн улсын сангийн хэрэгцээнд хавь ойрын хүн амаас 2000 адуу, ЮООтэмээ, 872шардайчилжбайжээ. 1766 он гэхэд Ховдын хязгаарторшин суудаг Дөрвөд, Мянгад, Өөлд болон бусад овог аймГуудын хэргийг эрхлэх дээд байгууллага Ховдод байгуулагдаж, Ховдод байсан байсан цэргүүдийг хятад руутатсан ажээ. Ийм байдалтай 100 гаруй жил болжээ. Зөвхөн хятадын эзэрхийлэлийн эсрэг Дунгааны бослогын үед 1869-1870 онуудад Ховд хот дахин цэргээр дүүрсэн боловч тэд босогчдын 1871оны хүчтэй цохилтоос хотыг аварч чадаагүй юм. Сэлбэгдэн засагдаж, яггүй сэргэсэн Ховд хот 40

125


И .М .М айский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

жилийн дараа Ар Монгол хятадаас тусгаарлах үед 1912 онд дахин дайн түйвээнд нэрвэгдсний ул мөр эдүгээ ч харагдсаар байна. Ховдын хязгаарын засаг захиргааны төв болох Ховд хот Богдын Өргөөд албан ёсоор зарагдах учиртай боловч хэрэг дээрээ хагас биеэ даасан байдалтай байсаар ажээ. Энэ хоёр хот зожиг байдалтай удаан байгаагүй нь мэдээж хэрэг. Улиастай, Ховд хоёрт төдтй л удалгүй “маймаачин”-нууд буй болж худалдаа наймаа өрнөж зугуухан хөгжин хөгжсөөр өнөөг хүртэл оршин байсаар аж. Өнгөрсөн зууны 70-аад оноос хоёр хотын маймаачны хүн ам, нүүн суурьшсан оросуудаар нэмэгдэж байсан хэдий ч оросын онцгой факториуд үүссэнгүй. Оросууд хоёр хотын хятадуудтай холилдон оршсоор иржээ. Хэрэв монгол янхан хүүхнүүдийг эстооцвол Улиастай, Ховд хоёрт монголчууд бараг байхгүйгэй адил. Хийдүүд ч байхгүй, тэр бүү хэл жирийн сүм ч байдаггүйгээрээ Богдын Өргөөгөөс эрс өөр ажээ. Зөвхөн л хятадын хэдхэн гонхон, мөргөлийн газруудбайна. 200 жил оршинтогтсон хэр ньУлиастай, Ховд хоёрын аль аль нь монгол амьдралын төв болж чадалгүй, монголтой холбоогүй харийн нөлөөний бүтээгдэхүүн байсан ба тэр хэвээрээ үлджээ. Энэ хоёр хот эдүгээ тус бүрдээ 3 мянга орчим хүнтэй гэхэд тэр нь зөвхөн гадаадынхнаар, тухайлбал, хятад орос хоёроор дүүрсэн нь санамсаргүй тохиолдол биш юм.** Улиастай, Ховд хоёр хотыг гаднаас нь харахад шохоорхмоор юм байхгүй. Ялангуяа, Улиастай маш үзэмж муутай. Улиастай хот өндөр уулсын хонхорт Завхан голын баруун эргэд хадтай өндөрт ууланд наалдсан мэт байрласан нь алсаас харахад ихэд бөөгнөрсөн шувууны олон баргар үүр мэтхарагдана. Хотын гудамжнууд нь нарийхан бөгөөд харанхуй, Байшингууд нь ердийн намхан, сохойсон хятад маягийнх байх бөгөөд хажуу булан завсар хоорондуур нь нуль үхсэн муур, нохойны хүүр харагдана. Улиастай хот руу яваад ороходөндөр цохион дээр жижигхэн гонхон, ялимгүй цаашилбал хятадын ялалтын хаалга байна. Гол дээр байх хоёр гүүрийн шинэхэн баригдсан нэг нь хятадынх, нөгөө хуучирсан эвдэрхий нь оросуудынх ажээ. Хотоос бараг хагас бээрийн зайд 1912 онд ихээхэн эвдэрч сүйдсэн хятадын хуучин цайзны балгас харагдана. Хот хэдийгээр “Улиастай” гэсэн нэртэй мэт боловч мод, бут, сөөг үл харагдана. Улиастайд Европыг санагдуулах ганц юм нь цахилгаан мэдээний газар байх ба бусад хэсэг нь тэр аяараа арзайж, барзайсан Ази л харагдана. Ховд хот Улиастайгаас арай дээр. Улиастайг бодвол цэвэр, тохилог. Гол гудамжинд нь өндөр саглагар модод, Буянт голын усаар шуудуулан усалдаг энд тэндгүй ногоон зүлэг, цэцэг байна. Гэхдээ байшин барилга нь хятад маягийнх. Хотыг тойроод нэгэн янзын элсэрхэг тэгш тал цэлийх бөгөөд зун их халуун. Тоос шороо ихтэй. Ийм л байдал нүдэнд тусна. Ховдын маймаачин цайзнаасаа 100-150 сажень зайтай бөгөөд энэ цайз 1912 оны дайн түйвээнээс болоод эвдэрч балгас л үлдэж ээ. Хотын ба тал нутгийн хүн ам. Автономит Монголын хотын хүн амын тоог гаргах гэж оролдоод үзье. Энэ тоо барагцаалсан тоо гарах боловч огт учир утгагүй зүйл биш ээ. * Улиастайд 100, Ховдод 300 орос хүмүүс байна. Энэ хоёр хотод монголчууд тус бүрд нь 300-400-аас хэтрэхгүй. Ингэхлээр үлдэж буй хэсэг нь хятадууд байх ажээ. **Автономит Монголд буй бүх лам 115 мянга байгаагаас 1/3 буюу 40 мянга нь

126


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

Хотын хүн ам дараахь хэсгүүдээс бүрэлдэж байна. Үүнд: Өргөөд 100 мянга Улиастайд 3 Ховдод 3 Хиагтын маймаачинд 4 - ”Хийдүүдэд /Богдын өргөө орохгүйгээр/ 20**-”Хийдүүдийн дэргэдэх худалдааны хашаа болон дүүргүүдэд 10 - ”Бүгд 140 - ”Ингэхлээр Автономит Монголын нийт хүн амыг 647 мянга гэж бодвол хотынхтүүний 21,6 хувийг эзлэнэ. Хотын хүн амын үндэсний бүтэцийг сонирхоход дараахь бүлгүүдэд хуваагдана. Үүнд: 62,0% 85 мян. хүн Хятадууд 36,0% Монголчууд 50 - ”2,0% 5 - ”Оросууд Бүгд

100,0%

140 - ”-

Эндээс харахад Гадаад Монголын хотын хүн амын бараг 2/3 нь гадаадынхан байна. Монголд байгаа оросын нүүн суурьшигчид бүгдээрээ, хятадуудын 85 хувь нь харин нийт монголчуудын зөвхен 9 хувь нь хотын хүн ам гэдэг категоридхамаарагдажбайна. Ингэхлээр хотгэдэгмааньАвтономитМонголд өнөөгийн байдлаар ердөө л харь орны өмсгөлтэй байна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Өөрөөр хэлбэл, монголын хот бол гадаадынхны хот ажээ. Одоогийнхоо энэ байгаа байдлаараа ч гэсэн монголын хот бол хаана ч хэзээ ч хот гэдэг юманд байдаг утга агуулгыг хадгалж түүний чиг үүргийг гүйцэтгэсээр байна. Монголын хот бол үндэсний оюун санааны амьдралын төв, улс үндэстэндээ боловсруулах аж үйлвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч хот юм. Гэхдээ, үйлдвэрлэн нийлүүлэгч хотбиш, харин нийлүүлэгч-худалдаачин хот юм.*

сүм хийдэд байнга шавилан суух учир хотын хүн амд хамааруулж болно. Энэ 40 мянгаас орйролцоогоор 20 мянга нь нийслэлийн хүн амд тоологдсон Өргөөгийн хоёр хийдийнх юм. Ингэхлээр бусад сүм хийдэд байнга шавилан суудаг лам 20 мянга орчим гэсэн үг

127


И.М.Майский

Автономит Монгол X X зууны босгон дээо

ДҮГН ЭЛ Т

Энэ тэргүүн хэсэгт өгүүлсэн бүх зүйлийг дүгнэж хэлэхэд: ^втономит Монголын хүн амын нийт тоо 647 мянган хүн байгаа нь нэг хавтгай дөрвөлжин бээрт 0,52 хүн оногдоно? Хүн ам нь үндэстэн ястны бүрэлдхүүнээр гурван хэсгээс тухайлбал: ^ Монголчууд 542 мян. Хятадууд 100 - ”Оросууд 5 хүнээс бүрдэнэ. Монголчууд өөрсдөө 6 овог аймгуудаас бүрдэх бөгөөд тэдгээрийн гол нь халхчууд (492 мян.), дөрвөдүүд (39 мян.) байна. Монголчуудын цорын ганц эрхэлдэг ажил нь мал аж ахуй бөгөөд түүний тархац улс орны хэмжээгээр жигд биш. Халхын нэг хошууны дундаж хэмжээ 4128 хүн байх бөгөөд монголчуудын доторхи эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо тэнцүү. Монголын өрх айл дунджаар 4,3 хүнтэй. Хүн амын насны ялгавар нь: 18 хүртэлх насныхан 36,6%, 18-50 насныхан 40,1 %, 50-аасдээш насныхан 23,3%тустусбайна. Халхчууд нийгмийн таван язгуураас тухайлбал: ноёдын (26,2%), тайж нарын (5,6%), хамжлагуудын (16,6 %), сул харчуүлын (26,2%), санваартан лам нарын (43,7%) гэсэн үндсэн язгууруудаас бүрдэхээс гадна язгуурын гаднах (7,8%) хүмүүс гэж байна. Автономит Монголын нийт өрх аж ахуй 125 мянга байна. Бие бялдарын хувьд монголчууд эрүүл чийрэг ард түмэн боловч яр тэмбүү өвчний тархалт хурдтай байгаа нь тэдний өнөөгийн ая тохитой аж байдалд заналхийлж байна. Оюун санааны хувьд монголчууд идэвхгүй, цагийг зүгээр өнгөрүүлдэг, залхуу цэвэрч нямбай биш, харанхуй мунхаг, мухар сүсэгт автсан, бэлгийн харилцааны хувьд туйлын хөнгөн хийсвэр, харьцангуй үнэнч шударга бөгөөд амгалан тайван улс юм. Монголчуудын ахуйн хэвшил маш эгэл бөгөөд сүүлийн 6-7 зуун жилд харьцангуй бага өөрчлөгдсөн ард түмэн аж. Тэднийхувцас эрэгтэй, эмэгтэй хүний гэж ялгагдах юм бага, дээд зэргийн төвөггүй. Тэдний хоол хүнс гол төлөв, цай, мах, цагаан идээ байх бөгөед хүнс хоол нь бүдүүн, нэгэн янз байна. Тэдний орон сууц өвөл зунгүй эсгий гэр байна. Монголчуудын гэр бүл бүрэн индвидуалист шинж төрхтэй, гэр бүлийн дотоод амьдрал эрүүл бөгөөд жам ёсны. Эмэгтэйчүүдийн нийгмийн байдал тааламжтай. Хүүхдийн хүмүүжил нарийн дэгтэй бөгөөд энхрийлэх хандлагатай. Нас нөгцөгсдийг газар булж оршуулдаггүй. Талийгаачийн цогцсыг шувуу араатны идэш болгодог. Монголчууд тоглож наадах, цэнгэх нь ховор. Мөрийтэй, шуналтай тоглоом байдаггүй. Мөхөж байна гэж үү монголчууд? гэдэг асуултын хариулт статистикийн мэдээ баримт байхгүйгээс болоод мадаггүй тод болоогүй байна. Ямар ч болов сүүлийн 6-7 зуун жилд монголчууд тооны хувьд байнгын тогтонги байдалтай байсаар ирсэн гэдэг үзэл нэлээд магадлалтай ажээ. Автономит Монголд амьдран суудаг хятадууд тэр аяараа эрэгтэйчүүд. Тэд ихэнхдээ 15-50 насныхан байх бөгөөд энд байгаагаа түр зуурын хэрэг, өөрсдийгөө улирлын ажил эрхлэгчид гэж үздэг аж. Ийм учраас хятадын цагаачид бэхжилтэй биш, амьдралын суурь үндэс муутай юм. Монголд байгаа хятадуудын гол хэсэг нь (ойролцоогоор 75%) худалдаа наймааны ангийн хүмүүс байна. Тооны хувьд гар урчууд, ажилчид, тариа таригчид, чөлөөт

128


Автономит Монгол X X зууны босгон дээи

И.М.Майский

ажил мэргэжлийн хүмүүс, түшмэд, цэргийнхэн удаалан орно. Хятадын цагаачдын соёлын түвшин доогуур байдгаараа ялгаатай. Тэд хэсэг бүлгээрээ маймаачны болон худалдааны дүүргийн хэлбэрээр суурьшина. Хятадууд өөрийн удирдах газартай, сүмтэй, оршуулгын газартай, зугаа цэнгээний газар, театруудтай. Автономит Монгол дахь хятадын нөлөө харьцангуй сул дорой байгаа нь хятадын цагаачид тоогоор харьцангуй цөөний дээр хятадын соёл өмхөрч байгаагаар тайлбарлагдана. Монголчууд хятадуудыг хүндэтгэж үздэггүй. Автономит Монголд байгаа оросуудын тоо цөөн болоч хүн амд маш нөлөөтэй хэсэг юм. Тэд нар гэр бүлээрээ батжилтай төвхнөн, гэр орноороо тусгай газар эдэлбэрлэн сууна. Ийм учраас тэд хятадуудыг бодвол суурьших үндсээ илүү лав тавьдаг ажээ. Оросын цагаачдын гол хэсэг нь /80 хүртэл хувь/ худалдаа наймааны ангийн хүмүүс байна. Тэдний дунд түшмэд, олон нийтийн байгууллагын албан хаагчид, чөлөөт ажил мэргэжлийн хүмүүс байна. Оросын цагаачдыг төлөөлөх хүмүүсийн дотор тус орны эрх барих бүлгүүдийн дотор үлэмжийн үүрэг гүйцэтгэдэг буриадууд онцгой хэсэг болж багтдаг. Оросын худалдааны цагаачдын ерөнхий соёлын түвшин үлэмж доогуур хэдий ч, тэрхүү хэсгийнхний rap бие оролцсноор өөрсдийнхөө оршин байхын олон янзын хэлбэрт үйлчлэх ихээхэн олон албан газар байгууллага / олон нийтийн өөрөө удирдах газар, сургууль, эмнэлэг гэх мэт/ буй болгосон. Автономит Монгол дахь оросын нөлөө харьцангуй хүчтэй. Монголчууд оросуудыг ерөнхийдөө найрсаг сэтгэлээр угтаж европын соёлыг монголд нэвтрүүлэх авангард хүч гэж үзэж тэдэнд хүндэтгэлтэй ханддаг. Автономит Монголын хотын хүн ам нэлээд олон бөгөөд нийт хүн амын 21,6 хувийг эзлэнэ. Монголын хотуудын гарвал: сүм хийдийн хэлбэрээр биелэлээ олох үндэсний шашны /Өргөө, Заяын шавь болон бусад/, Улиастай, Ховд хотуудыг буй болгосон харь газрынхны болон засаг захиргааны гэсэн хоёр эхээс үндэс авчээ. Хотын хүн амын гол хэсэг (64,0%) хятадууд болон оросуудаас бүрдэж байхад нийт монголчуудын дөнгөж 9 орчим хувь ньхотод оршин суугчдын категорид хамаарагдаж байна. Автономит Монголын хот гэдэг бол үндсэндээ харь газрынхны хот юм. Энэ байдал нь хот эдийн засгийн болон оюун санаа-соёлын түгээмэл том үүрэг ролио гүйцэлдүүлэхэд нь саад болохгүй байгаа ажээ.

129


И.М.Майский

Автономит Монгол X X зууны босгон дээв

УЛС АРДЫ Н АЖ АХУЙ ХЭМ ЭЭХ ГУТГААР БҮЛЭГ § 1. МАЛАЖАХУЙ

Автономит Монголын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй юм Бусад уллс орнуудын'талаар бид иймэрхүү маягаар яриаддасаж орхижээ| Бид Орос улсын эдийн засгийн үндэс нь газар тариалан, Англи, Германы здийн засгийн үндэс нь аж үйлдвэр гээд л яриад байгча, Бид ингэж ярьж байгаагаараа үнэн байдлаас бултаж байгаа юм биш ээ. Учир нь, үнэхээр ч улс ардын аж ахуйн ерөнхий орчилд Орост газар тариалан, Англи, Германд аж үйлдвэр яахын аргагүй тэргүүн зэргийн ач холбогдолтой бөгөөд эдгээр салбар тухайн орны хүн амын үлэмж хэсгийг ажилтай байлгаж илүү их баялаг бүтээж байгаа юм Бусад бүх салбаруудыг эдгээр салбартай харьцуулахад хоёрдугаар зэргиин үүрэг рольтой юм. Гэхдээ Орост ч Англи болон Германд ч гэсэн эдийн засгийн үндэс гэдэг нь энэ тодорхойлолт Автономит Монголд холбогдуулж өгсөн дээрхи тодорхойжщ шиг үнэнхүү бүхнийг хамарсан ач холбогдолтой байдаггүй. Яагаад гэвэл монголд мал аж ахуй хэдийгээр хамгийн чухал нь мөн ч хүн амын эрхэлдэг олон аждын нэг нь биш харин төгс утгаар хэлэгдэхцорынганцэрхэлдэгажилньюм Оростлгэхэдгазартариалангийн зэрэгцээ та мал аж ахуй эрхлэгч, худалдаач, аж үйлдвэрчинг, Аглид юм уу Германид аж үйлдвэрчдийн зэрэгцээ бас газар тариаланч, худалдаач, санхүүч, мөн чөлөөт ажил мэргэжлийн хүмүүсийг олж харах болно. Гэтэл та Автономит Монголд уугуул хүмүүсийн нь дотроос иймэрхүү олон янзын ажилтай хүмүүсийг огтхон ч блж харахгүй. Энд хүмүүс янз янзын ажил үйл эрхэлдэггүй ердөө л ганцхан мал аж ахуй эрхэлнэ. Энд сүрэг малаасаа өөр юу ч мэддэггүй, малчдаас бүх ард түмэн бүрдэнэ. Эдийн засгийн талаас үзэхэд Халхын болон Ховдын хязгаарын монголчууд бол жинхэнэ бүхэл цул зүйл мөн бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд ийм зүйл ховор юм. Үүний шалтгаан ихэнхдээ мочтлчуудын аж төрж буй нутаг орны физик-газар зүйн нөхцлөөс үүдэлтэй юм. Гус орны далайн түвшингээс дээш их өндөр өргөгдсөн байдал, ус чийг дугагдалтай, хуурай уур амьсгалтай, цас бага унадаг, хөрсний давслаг их, өвс ургамал нь хээр талынх бөгөөд тэжээллэг чанараар сайн. Энэ бүгд нийлээд угаасаа л байгаль нь Автономит Монголд мал аж ахуй эрхэлж байх заяа оноосон юм уу гэлтэй! Үүний хажуугаар аврага эх газрын төвд өндөр уулсаар тал талаасаа, бас нэг талаасаа гатлахын аргагүй цөл говиор тус тус хүрээлэгддэг бусад улс орнуудаас эрс тасархай торойж хоцорсон нь эдийн засгийн арай илүү соёл нэвтрэхэд өнөөг хүртэл саад хаалтболсоор иржээ. Малчны ажахуйтай нүүдлийн орон орчин үеийн хотын аврага байшингуудын дунд сохор азаар үрэгдэлгүй өнчин үлдсэн ноорхой оромж шиг харагдах XX зууны сонин үзэгдэл болсон энэ орон түүхэн хувь заяагаар бүрэлдэн тоггоод өнөөг хүртэл гэмтэлгүй үлдсэн нь нэн гайхалтай Эрт балар цагийн мөхсөн аврага биетний ясаар баримжаалагддагийн адил энэ орны өнөөгийн байдлаар баримжаалан манай орос орны эдийн засгийн өнгөрсөн байдл ыг судалж болох учир ийм улс оронтой танилцах нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. А. М АЛЫ Н ТӨРЛҮҮД

Таван хошуу мал. Өнөөгийн Автономит Монголд гэрийн болсон таван төрлийн мал: адуу, үхэр, /сарлаг, хайнаг, ортоомыг оруулаад/, тэмээ, хонь, ямаа байна)1246 онд Монголын умард хэсэгт айлчилж байсан Францисканы лам План Карпини тэмдэглэлдээ мөнлэнэтавантөрлийнмалбайдагтухай бичсэн байдаг. Монголын мал аж ахуй балар эрт цагаас л эдгээр таван төрлийн амьтадаас бүрэлдэж байсан нь илт байна. Энэ мал сүргийг төрөл тус бүрээр нь авч үзье.

Ч

130


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

' Адуу. Монгол адуу нь адууны үүлдэрүүдийн дотроос багад нь ордог. Миний Тчвуулсан олон янзын хэмжилтээр монгол адууны дундаж өндөр нь 30-31 ямх, толгой том, хүзүү богино, нуруу шулуун, биеийн тогтоц чийрэг,хөл их урт биш боловч чадалтай, туурай хатуу, шүд сайнтай байх аж. Зүс гэвэл маш олон янз боловч зонхилж хээр, хар хээр зүсний 6 a f t H a j Монгол морийг гоё, сайхан биетэй гэж хэлж арай болохгүй. Гэхдээ&эсвэртэйн хувьд гайхалтай^ (Монгол адуу жилийн дөрвөн улиралд тал хээр бэлчээрт амьдрах бөгөөд өвсөн, овьёосон, арвайнтэжээл гэдгийгмэддэггүй. Өвлийн цаггзузаан хунгаралсан цас цавчиж хоолоо олж иднэ. Зүны цагт монгол адуу таргалаад ирэхээрээ их биш хурдаар тогтмол өдөр бүр унахад өдөрт 70-80 бээр, хол биш газар хурдан явахад өдөрт 100-120 бээр давхина. Өдөрт 150-200 бээр давхих чадалтай морьд ч тааралдана. Харин хүйтний улиралд адуу турж эцсэн үед унаж эдлэх нь төдий л зохимжтой биш. Монгол морь унаж эдлэхэд ч, тэргэнд хөллөж эдлэхэд ч сайн. Тэргэнд сургахад амархан зүгширнэ. Оросын дундажийн тарантас /дөрвөн дугуйтай мухлаг/ тэргэнд гурваар хөллөхгүй бол жижигдэнэ. Адууг өвлийн цагт 1000-1200 толгойгоор суурилан оторлоно. Гэхдээ адуун сүрэг азарга азаргаар байж үржинэ. Нэг азарганд 15-20 гүү байхаар бодож нэг азарга адуу бүрэлдэнэ. Гүү унагаа 6-аас доошгүй cap хөхүүлнэ. Монголчууд гүүг жилд зөвхөн нэгсарсаажайрагбэлтгэнэ. Бусад саруудад унага эхээ хөхне. Хэрэв гүү хоёр жилд нэг унагалбал унага эхээ барагхоёржил хөхнө. Гүүжилддундажаар 50хувин сүүсаалгана. Адуугдэллэж сүүллэхдээ зөвхөн дааган наснаас нь эхлэн жил болгон гүйцэтгэнэ. Адууг хоёр наснааб^нь унагалганд сургана. Дөрвөн наснаас эдэлгээнд сургана. Адуу 6 нас хүрч байж их насанд дэвшинэ. Их наснаас нь алсын уналганд эдэлж эхлэнэ. Адууг гурван настайд ньагтлана. Монгол адууны шүдний цөгц 1012 насандаа элэгдэж 20 насандаа амьдралын зам нь төгсгөл болно. Энэ наснаас хэтэрсэн хөгшин адуу өвлийг даадаггүй. Адууны нядалгааны жин 11-13 пуд, гүүнийх 8-10 пуд байна.'^ |ү х э р . Монголд гурван янзын үхэр байна. ‘а / Монгол үхэр. Энэ үхрийн /ш арын/ өндрийн хэмжээ миний хэмжилтээр 28-29 ямх, үнээнийх 25-26 ямх байв. Үхрийн арьс зузаан, хатуу, үс нь урт байх бөгөөд монгол үхэр голдуу улаан, улаан алаг, хар зүсний байна. Эвэр нь щулуувтар, гүйцэд хөгжсөн. Монгол үхэр монгол адуутайгаа адил гайхалтайтэсвэртэй,жилийнтурш бэлчээрээр хооллоно. Өвөл ихтурна. Намрынхаажингийн 20хүртэл хувийгалдатлаатурна. Үнээ, шар ер ньбүх нас хүйсний үхрийг 100-120 толгойгоор нэг сүрэг болгон маллах нь буй. Үнээ дөрөвдэх наснаасаа тугаллана. Үнээнийсүүний ихэнхийгхүмүүс, баганхийгтугал хэрэглэнэ. Монгол үнээг зөвхөн тугалаар нь ивэлгэж саана. Монгол үнээ дундажаар жилд 60 хувин сүү өгнө. Сүүний тослог нь 7 хувь байна./зөвхөн сарлагийнх 7-8% Ц.О/ Монгол эр үхрийг хоёр насанд нь засна. Үс багатай, улаан юм уу, хүрэн зүсний голдуу, толгой багатай үхрийг үржилд үлдээнэ. Үхрийн нядалгааны жин барагцаалахад амьдын жингийнхээ 50 хувьтай тэнцэх боловч нас насаар ялгаатай байна. 1 хүртэл' насны ‘ 0,75-1,50 пуд 1-2 насны 1,75-2,50 2-3 насны 3,00-4,00 4-5 насны 6,00-8,00 5-6 насны 8,00-10,0 6-7 насны 9,00-12,0 7-8 насны 11,0-13,0 8-аас дээш 12,0-15,0 Нас гүйцсэн үхрийн шир 1,5-2,0 пуд байна. Нэг үхрээс 2,0 пуд хүртэл өөх авна. 6 настай үхрийг нас гүйцсэн үхэр гэнэ. Үхэр 18-20 нас наслана. Авто99 99 99 99 99

99

99

131


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

номит Монголд үхрийг гадаадад /Орост/ маханд худалдана, өөрсдөө хүнсэнд хэрэглэнэ. Үхрийг бас маш бүдүүлэгмедон тэргэнд хөллөнө. ^хрийг унаж эдлэх нь ховорТ/ б / Сарлаг. Сарлагийн шар монгол үхрийн шарнаас ялимгүй өндөр, ойрол"цоогоор сарлагийн үнээ 26-27 ямх, шар 30 ямх байна. Харин амьдын жин нь монголынхоос арай бага. Нас гүйцсэн сарлагдундажаар монгол үхрээс 1 пудээр бага байна. Сарлаг нуруу, хүзүү, цээж, хоёр бөөрөндөө сахлаг урт үстэй бөгөөд тэр нь цацаг мэт унжина. Эр сарлаг духандаа нүдийг нь халхалсан өргөн саглагар гөхөлтэй байна. Сарлаг нь хар, саарал, хар хүрэн, заримдаа цагаан цоохор зүстэй байна. Эвэргүй сарлаг их олон. Сарлагийн тэсвэр хатуужил нь монгол үхрээс ч илүү. Сарлаг үс хялгас ихтэй болохоор хүйтнээс айдаггүй. Зуны цагт сүүдэр газар бараадна. Бүдүүн өвс ургамлаар хооллоно. Уулын бэлчээрт идээшлэнэ. Аймаар огцом хад асгаар ч бэлчээрлэнэ. Ууланд зээр шигдүүлнэ. Монгол үхэртэйхамтталынбэлчээртчтайван идээшлэнэ. Монголд сарлагийгтэргэнд ч хөллөнө. Нуруу ч ачина, бас унана. Ялангуяа уулархаг нутагт галын түлээ зэргийг бэлтгэх зэрэгт сарлагийг нуруу ачиж эдлэнэ. Сарлагийн махыг хүнсэнд багавтар хэрэглэнэ. Харин сарлагийн сүү чанарын хувьд монгол үнээнийхээс илүү, тослог нь 10 хувь хүрэх нь буй. Сүүний гарцаар монгол үнээг гүйцэхгүй. Жилд 40-45 хувин сүү өгнө. Сарлагийн савгыг жилд нэг удаа хяргаж, нас гүйцсэн сарлагаас 3 фунт хялгас авч голдуу оосор, дээс, бугуйл хийнэ.*3 в/ Хайнаг. Монгол бух сарлагийн үнээ хоёрын эрлийзийг хайнаг гэнэ. Энд дараахи зүйлийг анхаарах хэрэгтэй. {___Сарлагийн бух монгол үнээ хоёрын хоорондоос аль ч талаараа сарлагтай адил төл авна. Монголчууд энэ эрлийзийг ортоом гэж нэрлэж сарлагтай адилхан үнэлнэ. Монголын бух сарлагийн үнээ хоёрын хоорондоос гарсан эрлийзийг хайнаг гэнэ. Хайнаг олон сайн талтай. Хайнагийн шар монгол шараас ойролцоогоор 2 ямх өндөр, арай илүү жин татна. Хайнаг чадал тэнхээ ихтэй, монгол шараас илүү чадалтай. Т ийм учраас тээвэрт нэлээд ашиглана. Хайнагийн мах амт чанараар монгол үхрийхээс дутуугүй учир махыг нь хүн;энд нэлээд хэрэглэнэ. Хайнагийн үнээ сүүний гарц илүүтэйгээрээ гай<агдана. Жилд барагцаалбал 80 хувин сүү өгнө. Хайнагийн сүү тослогийн хувьд сарлаг монгол хоёрын дундажийн хэмжээнд байна. Хайнагийн биеийн галбир ерөнхийдөө монгол шарынхтай төстэй бөгөөд үс, хялгас нь арай илүү урт байна./ялангуяа гэдэсний хавиар/. Сарлагийн сүүл нь монгол үхрийнхээс өтгөн. Хайнагийн дотор эвэргүй хайнаг нэлээд тааралдана. Хайнаг монгол үхэртэй хамт нэг бэлчээрт идээшлэнэ. Өвс ургамал, бэлчээр шилэх сонгохньмонгол үхрийгарай илүүдууриана. Хайнагмонгол үхрийн дэргэд нэлээд өндөр. Автономит Монголд хайнагтооны хувьд ер нь цөөнГ(

Тэмээ. Монголын тэмээ хоёр бөхтэй тэмээнд хамаарагдана. Энэтэмээнд Ч айн муу талын аль аль нь байна. Атан тэмээний дундаж өндөр 42-43 ямх, ингэн тэмээнийх 37-38 ямх тус тус байна. Тэмээг бүх нас хүйсээр заримдаа 1000 хүртэл толгойгоор суурьлан маллах нь буй. Тэмээ маш бүдүүн өвс ургамлаар хооЛярно. Дэрс болон хүн бээлийтэй гараар барьж ч чадмааргүй өргөстэй харганыг дуртай иднэ. Устэжээл үгүй болсон цагттэмээ хүч чадлаа төдий л алдахгүйгээр 10-15 хоногийн өл даана. Ингэний хээлтүүлгэ сүргийн дотор /хоёрдугаар сард/ явагдана. Энэ үед буур муухай зантай, хүнд ч аюул учруулж болзошгүй болдог. Золгүй явдлаас сэрэмжлүүлж энэ үед нь шилний * Москвагийн Худалдааны Экспедицийн тайланд ноён Морозов сарлаг 8-12 фунт хялгас өгнө гэж бичсэн нь үнэн байна. стр. 269

132


\

Авгпономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

зогдорт улаан даавуу уяна. Энэ нь буурын зан мэдэхгүй хүнд анхааруулж байгаагийн тэмдэг болдог. Ингэн тэмээ 4 нас хүрч байж хээлтүүлэгт орно. Ингэ хоёр жилд нэг ботголно. Нялх ботгыг долоо хоног гэрт байлган дараа ньдулаан болтол нэмнэнэ. Нялх ботго эхийгээ өдөрт 3-4 удаа хөхнө. Эхийн сүүг эхний хоёр сард ботгонд бүрэн хөхүүлнэ. Дараа нь гуравдах сараас эхлэн баганхи хэсгийг хүмүүс хэрэглэж эхлэнэ. Ботго эхийгээ барагцаалахад 18 cap хөхнө. Ингэ саалийн хугацаанд 60-70 хувин сүү өгнө.^Ингэний сүү амт тослог сайтай. Тэмээний ноос хавар гуужих бөгөөд ноосоо хаясан тэмээ тэнхээ тамир муутай байх ба зунжигаа бэлчээрээр тарга авч зөвхөн өвөл болоход уналга эдэлгээнд ашигланаүТэмээ тарган цатгалан үед хоёр бөх нь хатуурч дээш босох ба тарга хүч нь буурахын хэрээр бөх нь суларсаар, хажуу тийш доошилсоор их турахын үед хоёр бөх нь нурууны аль нэгтал руу налаж унана?|Тэмээний тарган туранхай, чадалтай чадалгүйг бөхний байдлаар тодорхойлно. Тэмээг хоёр нас хүрэхлээр хамрыг нь цоолж оосроор хөтөлдөг болгож хэвтүүлж босгож уналга эдэлгээнд сургана. Гурван нас хүрзхлээр 3-4 пуд ачаа ачиж эдэлгээнд дасгана. Уналга эдэлгээнд сургасны дараа хамрын оосрыг модон буйлаар сольж буйлнаас бурантаг уяж тэр бурантгаар зүүн баруун гар тийш залж тэмээг жолоодно. Тэмээг 6 нас хүрснээр нас гүйцсэн гэж үзэж бүрэн даацаар/!2-15 пуд/ачилганд ашиглана. Тэмээ урт наслана /35-40 жил/. Тэмээг хөгширсөн үед нь ачилганд ашигласаар байна] Монголчууд тэмээг голдуу нуруу ачилгандашиглах боловч тэмээг бас тэргэнд хөллөнө. Тэмээ тэргэнд^сайн зүтгэнэ. Тэмээ гуужих үеэр ноосыг нь зулгааж юм уу хяргаж авнашНас гүйцсэн тэмээ 8-9 фунт ноос өгнө|.*|Тэмээний ноосны сайн хэсэг нь тэмээний шилний ноос байх бөгөөд түүгээр оосор, дээс, утас хийнэ. Тэмээнээс ашиглаад үлдсэн ноосоо монголчууд Орос, Хятадад худалдана. Т эмээ гэдэг номхон дуулгавартай амьтан юм. Хэрэв хүний хийж буй үйлдэл өөрт нь таалагдахгүй бол эсэргүүцлээ илэрхийлэх хэлбэр нь сонсоход эвгүй муухай дуугаар орилох, бүр их дургуй нь хүрвэл мөнхүү муухай үнэртэй сэвсээ тургих боловч энэ бүгд нь хүнд ямар ч аюулгүй. Тэмээ их аймтгай үргэмтгий, хүчтэй салхи шуурга, дуутай бороо, аянганаас айхдаа хэдэн ч бээр гүйхээс буцдаггүй бололтой. Их ядрах зүрхшихлээрээ хэвтэн тусца. Нэг хэвтвэл босгох амаргүй. Хэвтэн туссан тэмээ ямар ч аврал эрэхгүй өөрөө аяндаа босно. Хэрэв хээрийн чоно дайрвал эсэргүүцэл үзүүлэхгүй байж байгаад түүний идэш болно. Монголчуудын ойлголтоор' тэмээ их тэнхээтэй мөртлөө холын муу санаагүй аль дуртай амьтанд хөтлөгддөг мэхлүүлдэг амьтан ажээ. / Эртний нэгэн домогт: тэмээ үлэмж сайхан эвэртэй байж гэнээ. Нэгэн өдөр уулын буга тааралдаад /тэр үед буга өөрөө эвэргүй байжээ/ тэмээнээс эврээ маргааш болтол хэрэглүүлээч би ууланд гарч гоёж яваад маргааш усан дээр авчирч өгөе гэж хэлээд эврийг нь авч яваад тэр чигтээ алга болж гэнэ. Тэр цагаас хойш тэмээ усан дээр ирээд ус хэд балгаад л буга ирж байна уу гэсэн янзтай байн байн хардаг болсон гэнэ. Үнэхээр ч тийм юм уу гэмээр тэмээ ус хэд балгаад хүзүүгээ сунган эргэн тойрон ажигладаг юм байна. Би дээр өгүүлсэн зүйлүүддээ арван хоёр жилийн нэрийг дурьдсан. Түүнд бар, үхэр, морь, хонь, муу муур, нохой хүртэл орсон атлаа тэмээний нэр гараагүйг уншигч санаж байгаа байх. Яагаад гэсэн асуултанд домог ингэж хариулж байна: арван нэгэн жилд нэр оноочхоод байтал 12 дахь жилд нэр оноох болоход тэмээ хулгана хоёр нэрээ дэвшүүлнэ гэж хоёул зүтгэсэн гэнэ. Энэ хоёрын маргааныгтайлах шийдэл гаргаж, энэ хоёрын альтүрүүлж өглөөний * Москвагийн Худалдааны Экспедицийн тайланд ноён Морозов тэмээ 20-40 фунт ноос өгнө гэж бичсэн нь яахын аргагүй үнэн юм. стр. 269

133


И.М.Майский

Автономит Монгол X X зууны босгон дээр

мандах нарыг харсных нь нэрийг оруулахаар болжээ. Тэмээ харанхуйгаар шахам босоод зүүн урагш хараад нар мандахыг тэсэн ядан хүлээн зогсож гэнэ. Гэтэл хулгана-тэмээг босохоос өмнө /хэвтэж байхад нь/ хондлойгоор нь дамжаад хойд бөхөн дээр нь гараад баруун зүг хараад сууж гэнэ. Өглөө нар ургах тун дөхөж гэнэ. Нарны эхний туяа үнэхээр баруун зүгт гялалзахыг хулгана харсан байхад тэмээ зүүн зүгт хасан хэвээр л байж. Хулгана нар харлаа гэж хашгирахад тэмээ яагаад тэр билээ гээд баруун тийш харахад нарны хурц туяа үнэхээр баруун талд туссан байхыг хараад хулганад мэхлүүлснээ мэджээ. Хулгана түрүүлж нар харсан гэж баярлаж 12 жилийн нэг минийх боллоо гээд зугатаад овоолоостой үнсний доогуур ороод алга болжээ. Тэмээ ихэд уурсан тэрхүү үнсийг хэдэнтээ дэвсэлсэн боловч хулганыг олсонгүй гэнэ. Түүнээс хойш тэмээ үнс харах бүрийдээ түүн дээр очиж дэвсдэг, тэр ч байтугай дээр нь хэвтэж хөрвөөдөг болсон юм гэж домогг гарах ажээ. Үнэхээр ч тэмээ овоолоостой үнс хармагц заавал түүн дээр очиж дэвсэх хөрвөөх нь харагдах ажээ. (Х о н ь. Автономит Монголын нутгийн хонь бусад үүлдрийн хонинуудаас том биетэйд тооцогддог. Орос нутгийн хонироос хэмжээгээр нэлээд илүү юм. Эр хонины өндөр 18-19 ямх, эм хониных 15-16 ямхбайхбөгөөд галбир сай-тай, толгой нь нягт, эвэр нь том хөл нь шөрмөслөг бөгөөд урт, сүүл нь өөх сайтай /эр хонины сүүл 10, эм хониных 5 фунт/ аж. Монгол хонь үндсэндээ цагаан бөгөөд хар туруутай. Хундан цагаан юм уу хав хар хонь аль аль нь их элбэг биш. Хонийг бүх нас хйүсээр нь хамт 1000-1500 толгойгоор суурилан маллах нь буй. Хонь уулын чулуулаг бэл, хужирлаг талаар бэлчээрлэнэ. Нам дор чийглэг, шугуй, ширэнгээр бэлчдэггүй. Хонины хээлтүүлгийг хаварын эхэн ба дундуур төллүүлэхээр бодож намар ес, аравдугаар сард явуулдаг. Гурван настай хонийг нас гүйцсэнд тооцно. Хонины нядалгааны жин, эр хониных 1,5 пуд, эм хониных 1,0 пуд байна. 7-8-аас дээш насны хонь барагтааралдахгүй. Учир нь бараг энэ насанд хүрхээс өмнө хүнсэнд бүрэн хэрэглэгдэнэ. Ер нь монгол хонь 10-12 нас наслана гэжорос монголгүй ярилцана. Хонийг жилд гурван cap саах бөгөөд энэ хугацаанд барагцаалахад4хувинсүүөгнө. Түүнийгньмалчин хурга хоёр барагтэнцүү хувааж хэрэглэнэ. Монголд хонь бол үндсэндээ хүнсний зориулалттай амьтан. Хонины арьсыг нэхий болгон элдэжхувцас хийнэ. Ноосоор ньэсгий хийнэ. Түүгээр гэрээ бүрнэ. Халхчууд хонийг жилд нэг удаа 6-7 саруудад хяргана. Нас гүйцсэн хонь 1,5 фунт, бүдүүн хонь 2,0 фунт ноос өгн^. Дөрвөдүүд хонийг жилд хоёр удаа дөрөв, долоодугаар саруудад хяргана. Ноосны гарц халхынхтай барагадил. Хонь Автономит Монголд өнөөгхүртэл жижиг мөнгөний үүрэг гүйцэтгэсээр байна. Даруу номхон энэ адгуусны гүйцэтгэх үүрэг ихээхэн хүндтэй бөгөөд олон талтай ажгуу. У ?маа. Монгол ямаа орос нутгийн ямаатай ихээхэн адил. Ямааг хонитой хамт суурилан маллана. Өндрөөрөөхониноосялимгүй намхан, нядалгааны жин хониныхоос төдий л дутуугүй. Бүдүүн ямаа нядалгааны жингээр 1,5 пуд мах өгнө. Ямааны мах амт чанарын хувьд тийм ч их амт сайтай биш. Гэхдээ, ямаа сүү өгөх талаараа хониноос илүү. Жилд 10-12 хувин сүү өгнө. Ямааны арьсаар дах хийнэ. Ямааны ноолуураар утас хийнэ. Ноолуурын зарим хэсэгийг Орост гаргана. Монголын мал аж ахуйд ямааны гүйцэтгэх үүрэг роль их биш. Энэ талаар хониноос нэлээд дутуу. Ямааны тоо ч төдий л олон биш. Тооны хувьд хонины таван хувиас төдий л хэтрэхгүж Ямааны тухайд товчхондоо ийм байна. Одоо монголын мал аж ахуйн зонхилдог хэлбэрүүдтэй танилцая.

134


Автономит Моигол XX зууны босгон дээр

И.М.Майский

\ Б) Аж ахуйн систем. Балар эртний мал аж ахуй. Монголын өнөөгийн аж ахуйн систем шудрагаар хэлэхэд балар эртний буюу экстенсив мал аж ахуй ч гэдэг алдар нэрийг хүртэх нь зүйн хэрэг ажээ. Энэ системийг байгаль-түүхийн үйл явц гэж үзвэл түүнд хүний ухамсартай оролцоо бага байдагт уг системийн өвөрмөц онцлог оршино. Энэ бол “Laissez fai-relaissez passer” монголчилбол “зол заяа, тэнгэр хангай мэдтүгэй” гэсэн алдарттомъёоллын өөгүй биелэл бараг мөн гэлтэй. \

^Газар нийтийн өмч. Монголын аж ахуйн системийн тодорхой дүр зураг гэвэл: газар бол нийгмийн өмч бөгөөд түүнийгхэрэг дээрээ хошууд захиран мэддэг. \^Хошууны ноёдод ч, дээд ангийн лам нарт ч, Богд Гэгээнд ч зөвхөн өөрт нь харьяалагдах онцгой тус газар гэж байдаггүй. Малтай хүн цөм тэгш эрхтэйгээр малаа бэлчээрлүүлэн маллана] Богд Гэгээний харьяатууд /ш авийнхан/ малаа Халхын аль ч нутагт хариулж маллах дархан эрх эдэлдэг бол монголчууд ноёдоосоо аваад хамжлагаа хүртэл цөм мал сүргээ гагцхүү өөр өөрийн хошууны хязгаар нутагт хариулж маллаж байдаг^Хэрэв өөр хошууны нутагт шилжиж нүүдэллэх болбол тухайн хошууны зөвшөөрөл aBHaj

СБэлчээр. Мал сүрэг жилийн турш, өвөл зунгүй хээр талд-бэлчээрт байна. Адууны байр, тэр ч байтугай өвлийн хүйтэн салхи, шуурганаас халхалах хашаа саравч байдаггүй. Мал сүрэг гагцхүү бэлчээрийн өвс ургамлаар хооллонсГ)Хадаж бэлтгэсэн өвс, овьёос, арвай гэдгийг мэддэггүй/ Бэлч ээр ийг өвлийн, зуны гэжхоёр ангилна. Ингэжангилахявдал эртдээр цагаастогтож үеэс үед дамжин уламжлал болсоор иржээ. Энэ уламжлалд ямар нэгэн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарвал зохих өөрчлөлтийг хошуу засаг хийж гүйцэтгэнэ. Ус голоос холгүй, ялаа батгана, зөгий шумуул багатай нутгийг /энэ нь голдуу голын хөндий, нууруудын хотгор байна/зуны цагт, гол уснаас зайтай /өвлийн цагт малын ундааг цас орлоно/ мал өвс ургамлыг цасан дороос цавчиж хооллож болохуйцаар цас аль болохоор бага унадаг ээвэр дулаан газрыг өвлийн цагт /эн э нь голдуу монголын бэсрэг уулсын хуурай урд энгэр, салхи жавар багатай хуурай хөндий байна/ тус тус ашиглахаар бодожийнхүүхоёр ангилна. Зуны бэлчээрийн нутагдэвсгэрийгмалчинайл өрхүүдэд хуваарилан ноогдуулсан зуйл байдаггуй. Өрх айл болгон дуртай газраа гэрээ барьж малаа бэлчээнэДУчйр нь зуны өвс бэлчээр бүгдэд хүрэлцээтэй^Өвлийн бэлчээр нутагт байдал арай өөр. Энэ үед бэлчээрийн өвс ургамал тачир ховор болчихдог учраас бэлчээртээ их учиртай хандах шаардлагатай| Иймд нөгөө “зол заяа тэнгэр хангай мэдтүгэй” гэдэг зарчмаа баримталбал аюул учирч тун ч болзошгүй. Энд эдийн засгийн зайлшгүй шаардпагаар аж ахуйн амьдралыг ухамсартай зохицуулах эгэл хэлбэрүүд буй болжээ. Яагаад гэвэл, өвөлжих нутагт өрх айл болгон өөрийн гэсэн тус газартаа малаа хариулна.фнэ тус газар ургаас урагт дамжин шилжинэ] Ямар нэгэн будлиан үүсвэл нутаг хуваарилах ашиглахад хошуу засгийн шийдвэрийг дагана. Бэлчээрийг малын төрөлд тохирох байдлаар ангилах практик энд бараг байдаггүй.[3уны цапг төрөл төрлийн мал хамт бэлчинэ] Хэрэв зарим үед мал янз бүрийн бэлчээр сэлгэж идээшилж байгаа бол энэ нь хүний санаагаар _биш зөвхөн л адгуусны төрөлхи араншиндаа хөтлөгдөж байгаа нь тэр.^Харин өвлийн цагт арга буюу зайлшгүй шаардлагаар бэлчээрийг чанар байдлаар нь ангилах санаа ажиглагдана!1Жишээ нь, хонь, тэмээ, үхэрт аль болох цас

135


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

багатай бэлчээрийг сонгох бөгөрд учир нь эдгээр төрлийн мал зузаан цасан дороос өвс олж идээшлэх чадвар муутай. Харин адуунд бол арай цастай бэлчээрийг сонгоно, адуу бол хүчтэй туурайгаараа зузаан цасыгзад цавчаад хооллож чадна} Түүнээс гадна үхэр, адуу, тэмээг аль болох зөөлөн хөрстэй бэлчээрт /тэгэхгүй бол үхэр хэвтэр алдаж, адуу, тэмээ их амархан улддаг/, бог малыг хатуу хөрстэй чулуулаг бэлчээрт /яагаад гэвэл тийм хөрстэй газар бог малд гэм болдоггүй/ хариулахыг хичээнэ. Өвлийн цагт эхлээд алсын барагтайхан бэлчээрийг, дараа нь нарийн өвстэй ойр бөгөөд хүйтэн салхи жавар багатай нутгийг ашиглахаар бодож бэлчээрийн хуваарилалт хийхийг оролдбно. Энэ журам, дэс дарааг тэр бүр чанд баримлахгүй. Үүнээс гажиж хийгдэх ажил зөндөө гарна. ^Нүүдэл суудал. Малыг бэлчээрээр мааллахын зайлшгүй үр дагавар бол нүүдэл юм. Нэг нутгийн бэлчээрийн өвс ургамал малд идэгдэж муудаад ирэхлээр нутаг сэлгэж бэлчээр сайтай нутаг руу нүүдэг, ийнхүү жилийн турш нүүдэл хийнэ. Малын эзэн ч төвөг багатай гэр орон, эд хогшлоо аваад малаа дагаад нүүх болдогбөгөөд энэхүү нүүдлийгтөлөвлөгөөтэй зохицуулах ажил дийлэнхи олонхи хошуудад байдаггүй байна. Энэ нүүдэл мянга мянган жилд тогтсон дадал уламжлалаараа хийгдэх бөгөөд эл уламжлал нь хувь хүмүүсийн дур зоргын ажил үйлд өргөн боломж олгодог ажээ. Ингэж нүүхэд цорын ганц зохицуулагч зүйл нь хошуу ноёны өөрийн нүүдэл юм. Хошуу ноён барагцаалахад 5 дугаар сараас өвөлжөөнөөсөө зусах нутаг руугаа хөдөлснөөр “зуны улирал” эхлэж ноёны харьяат нар ч өвөлжөөнөөсөө нүүнө. Ноёных зуслан намаржаанаасаа арав, арваннэгдүгээр сард өвөлжөө рүүгээ нүүх нь мөнл “өвлийн улирал” иржбуйн тэмдэгболно. Ноёны харьяат нар ч өвөлжөө рүүгээ нүүнэ. Гэхдээ ноёны нүүдлийг өрх айл болгоны хатуу дуурайх жишиг гэж үзэж болохгүй. Харьяатууд өөрсдийн нүүдлийг ноёны нүүдэлтэй ерөнхийд нь нийцүүлхээс биш хэдэн удаа нүүх хаашаа нүүхээ харьяат нар өөрсдөө шийднэ. Энэбайдал ноёндтаалагдахгүй байлаач ноён тэр болгоны араас хөөцөлдөх боломж ч, эрмэлзэл ч үндсэндээ байхгүй. Дөрвөдүүд ямар нэг хэмжээгээр бага зэрэг тариалан эрхэлдэг болохоор нүүдлээ түүнтэйгээ уялдуулна. Ургасан тариагаа малд идүүлэхгүйн тулд намрын ургац хурааж дуустал тэр орчинд айл нүүж ирэхийг хориглоно. Өвөлжөөнөөс зусланд, зуслангаас өвөлжөөнд нүүх нүүдэлд зохицуулалтын ямар нэгэн эгэл хэлбэр байх авч өвөлжйх нүүдлийн хүрээнд мөн зусах нүүдлийн хүрээнд харьяат өрх айл тус бүрийн нүүдэллэх ажил бүхэлдээ тэдний үзэмжийн хэрэг болдог /дөрвөдүүд энд хамаарахгүй/. Өрх айлууд их олонтаа нүүх бөгөөд тэд маргаашаа төдий л бодохгүй, ухаалаг эмх замбраа, дэс дарааллыг харгалзахгүйгээр нүүдэллэнэ. Нүүдлийн аж төрөх ёсонд мянга мянган жилээр идээшиждассанаас монголчуудад хөдөлгөөнтэй зан төрхтөлөвшжээ. Монгол хүн нэг нутагтаа сууж чаддаггүй, үргэлж л аль нэг тийшээ нүүх гэж эрмэлзэж байдаг. Ийм учраас тэрбээр ая нь л таарвал гэрээ буулгаж тэмээндээ ачаад л хөдлөнө. Гэвч өвлийн улиралын олон янзын бэрхшээл энэ эрмэлзэлд ямар нэгэн хэмжээгээр хязгаар тавьдаг. Өрх айлууд ч хүйтний улиралд хүссэн хүсээгүй нэг нутагтаа тоггож суухаас өөр аргагүй болдог/иймээс өвлийн цагт нүүдэл хийх нь харьцангуй цөөн/. Харин хавар болмогц малчин айл өвлийн улиралд аргагүйн эрхэнд суурьшсныхаа орыг авах гэсэн юм шиг нүүж гарна. Ийнхүү хавар болоход малчин монголын сэтгэл догдолж, өвөл эцэж турсан мал шигээ тайван бус байдалтай болно. Хаврын урь орохлоор “зүрх шархирч эхэлдэг юм” гэж нэгэн монгол эмгэн ярьж билээ. Үнэхээр ч монгол хүн өвөлжөөнөөсөө нүүж зүслангийн бэлчээртээ ирж буухад л сая

136


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

сэтгэл нь нэг амрана. Ингээд л намар орой болтол зуны турш сайх монгол эр ядрах зүдрэхийг мэдэхгүй нэг нутгаас нөгөөд сэтгэлийнхээ бахыг ханатал нүүнэ. Аль нэг ам хөндийн бэлчээрийн өвс ургамал барагдаагүй байсан ч хамаагүй нүүнэ, яагаад гэвэл, нэг нутагг байж уйдсандаа эсвэл нүүх “хугацаа” болсон учраас ийнхүү нүүнэ. Монголчуудад тиймэрхүү “хугацаа” байдаг. Энэ бэлчээрийгариг гамгүй ашиглахад хүргэж улмаар нийт мал сүргийн байддлд муугаар нөлөөлнө. ГЖилд хэдэн удаа нүүдэллэж хэдий хэр урт зам туулдгийг нарийн тогтоохын аргагүй. Дээр хэлэгдснээс үзэхэд энэ нүүдлийн явдалд субьектив элементдэндүү их нөлөөтэй ньтодорхой.Гэвч ерөнхий тоймлоход малчин айл жилд 8-10 удаа нүүх нь ердийн үзэгдэл бололтой. Түүнээс ч олон нүүдэг удаа байдаг бололтой. Би жилд 25-30 удаа нүүдэллсэн нэг айлын хүнтэй уулзсан юм. Нүүдэллсэн нийтзамын уртхэр зэрэгбайх нь тухайн хошууны нутаг дэвгэрийн хэмжээнээс шалтгаалдаг аж. Ховдын хязгаарын Баядын жижигхошуунд нүүдлийнзамын нийтуртньжилд 40-50 бээрээс хэтэрдэггүй гэнэ. Гэтэл зарим айлын нүүдлийн замын урт дээд зах нь Засагт хан аймгийн 6500 бээр хавтгай дөрвөлжин нутагтай Ачит вангийн хошуунд 100 бээр, 19000 бээр хавтгай дөр. нутагтай мөн аймгийн Цэцэн вангийн хошуунд 200 бээр, Ховдын хязгаарын Ховд гол, Увс нуур хоёрын хооронд орших Зоригт ханы хошуунд 250 бээр* байх жишээтэи^ Монголын мал аж ахуйн сул талууд. Мал аж ахуйн дурьдсан системийн үр дагаварыг европын жишгээр харах юм бол үнэнхүү аймаар байгаа нь£эх мал тэжээлээр дутагдах[,[хээл xanxj£килбэгүй төллөхУзэргээс болоод жил дутмын төл малын, ялангуяа тугалын үлэмж хэсэг үхэж хорогдож байна. Энэ гайгаас ямар нэг аргаар аврагдлаа гэхэд(чоно|гэдэг амьтан мал их идэж байна. Автономит Монголд чоно их элбэг. Тэдний эрээ цээргүй халдлага хэрээс хэтэрчээ. Чоно отлох үеэрээ нэг, хоёрдугаар саруудад бөөн бөөн сүргээр явах үедээ, шөнө байтугай, өдрөөр малын зах руу дайрна. Биднийг Хангилиагт өвөлжиж байхад нэг удаа 10-12 чоно гэгээн цагаан өдөр адуун сүрэг рүү тал талаас нь дайрч мал барьж байлаа. Манай экспедицийн нэг морьтүүнд өртсөн байв.ф/1алын дэргэд малчин байгаадч нэмэргүй, дайрна. Чоно үнэхээр малын дайсан болж өдөрт хэдэн арваар, хэдэн зуугаар мал барьж байна. Чоно унаганд бүр ч халгаатай. Унага осгож үхэх нь харьцангуй бага, харин түүний хорогдлын ихэнх нь чонын халдлагаас болж байна. Чоно ийнхүү дураар авирлаж байхад нутгийн хүмүүс түүнтэй эвлэрэнгүй байх юм), Монголчуудын идэвхгүй байдлын улмаас чонын халдлагыг(байгалийн гамшиг](цас зуд^гахал^газар хөдлөл^зэрэгтэй адилхан гэж бодоод түүний эсрэг тэмцэл явуулаад тус болохгүй гэж үзээд залбираад л сууж байдаг ажээ. Малын хорогдол зөвхөн төлийг хамраад зогсохгүй том малыг ч хамарч байна. Бэлчээр тэжээл дутагдснаасөлсөждаарсан мал хорогдлын шалтгаан болох нь олонтаа. Мөн үүнээс болж малын нас богиносож байна. Орос нутагт морь 30 нас насалдаг байхад монгол морь 20 нас наслаад л нүд аниж байна. Хэвийн байдал гэхэд л ийм байна. Гэтэл сүйрлийн чанартай онцолж хэлмээр зүйл /эн э нь ховор биш тохиолдол/ бас байна. * Профессор М.Боголепов, М.Соболева нар “Орос-Монголын худалдаа” гэсэн номондоо өвөлжөө зуслан хоёЪ хоорондоо дунджаар 8-10 бээр зайтай (стр. 138) гэж бичсэн байдаг бол Г.Н.Потанин “Баруун хойт Монголын тухай” номондоо энэ зайг 15-20 бээрээс хэтрэхгүй гэж бичсэн байна. Эдгээр тоо баримт миний ажиглалтаар нотлогдохгүй байна. Минийхээр бол замын энэ хэмжээ хэдэн арав, заримдаа хэдэн зуун бээрээр хэмжигдэж байна.

137


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээо

Өвөл цас их унасан үед ялангуяа хонь, үхэр цасан дороос өвс идэж чадахгүй хэдэн мянгаар хорогдож байна. Хаврын цагт цас мөстөөд хэдэн өдрөөр цасан шуурга тавихад ялангуяа үхэр хонь ихээр хорогдож байна. Өвөл (их өлсөж даарч!(турж ядарсан]мал хаврын хахир салхи шуургыг даахгүй байна. ХорогдЛъш талаар гайХаш төрүүлмээр жишээ ч байна.[}915 оны хавар ганцхан Мөренгийн хүрээний нэг хятадын пүүс ойр хавийн айлуудаас үхсэн хурганы арьс 60000 ширхэгийг худалдан авч байжээ. Өргөөгөөс Эрдэнэ Зуу орох замдаа би нэгэн ламтай уулзаж ярилцахад тэрбээр 1918-1919 оны өвөл /эн э өвөл тийм ч хүнд өвөл байгаагүй/ 300 хониныхоо 200-г үхүүлсэн гэж ярьж байв. Иймэрхүү жишээ Автономит Монголд маш mxQ Чухам ийм учраас л тус хүмүүсийн ч, бүхэл бүтэн хошууны ч аж байдлын түвшин маш түргэн хугацаанд эрс хэлбэлзэлд ордог байна. Бүгд л тухайн жилийн байдлаас шалтгаалж цагийн сайханд өчигдөрийн ядуу өнөөдрийн баян, цагийн муухайд өчигдөрийн баян өнөөдрийн ядуу болох жишээтэй. Хүйтний улиралд монголчууд бие биетэйгээ уулзаад: /ялангуяа, цагаан сарын үеэр/ - Тарган сайн онд оров уу? гэж харилцан асуудаг нь дээд зэргийн өвөрмец учир холбогдолтой юм. Ийнхүү мэндчилэхэд гайхах зүйл огт байхгүй. Учир нь, монгол хүнд мал л байвал бүх юм байна гэсэн үг. Монголчуудын амьдрал, үхэл хоёр хоёулаа малтаи холбоотой. Тийм учраас ч өвлийн цагт монгол хүний анхаарал сонирхлыг татах санаа, сэтгэлийг шаналагах чухал юм өлссөн хэдэн малаас өөр зүйл байдаггүй.* [Өвөлд өлсөх^эл алдах^ас uiууpax}(Гонo \io p илон ирэх энэ бүгд монголын мал аж ахуйн байнгын зайлшгүй дайсан нь юм. Энэ дайсан жил болгон хийдгээ тогтмол хийдэг. Монголчууд түүнд нь дассан, түүнийг ердийн үзэгдэл мэт үздэг. Улиг болсон энэ гунигаас гадна монголын мал аж ахуйд ер бусын гай болж үе үе ирдэг(малын элдэв өвчин халдва^гэж бас нэг дайсан довтлоно. Энд малын өвчнөөс байн байн ороогоод байдаг нь тахал, боом, ям, уушигны өрөвсөл, хонины хамуу маагуу, тэмээний хожгор үлд, гэдэс дүүрэх /дэл үүтэх/зэрэг юм. Эдгээр өвчний эсрэгтэмцэх, устгахямар ч өөдтэй арга хэрэгсэл монголчуудад алга. Гайгүй сайндаа л халдвар авсан малыг алж устгадаг. Энэ олон янзын гайгаас болж жилд өчнөөн төчнөөн мал хорогдож байна. Сүүлийн 10-12 жилд Оросын малын эмч нарын ачаар тахал өвчний тархалт нэлээд буурсан нь үнэн /эн э тухай хойно гарна/. Оросын мал эмнэлэг гэдэг маань монголын мал аж ахуйн системээс урган гарч буй зүйл огт биш, харин ч энэ системд эрс харш, зүгээр л санамсаргүй, харь төрлийн үзэгдэл билээ. Монгол малын амьдрах нөхцөл байдал хичнээн ч хүнд бэрх байсан мал сүрэг нь цөм үхэж үрэгддэггүй ажээ. Амьдрахын төлөөх мянга мянган жилийн тэмцэл нь монголын малд хамгийн хүнд үеийг давж өнгөрүүлэх дадал, чанар буй болгожээ{Энэ хүнд ширүүн нөхцөл хоёр сүрхий үр дагавар авч ирсний нэг нь: малын тооны өсөлт маш удаан бөгөөд жмгд биш /эн э тухай тодорхой тоо баримтаар хойно гарна/, хоёрт: малын чанарын сайжрилтад хязгаар буй болгосон| Учир нь, мал байдаг бүх амин эрчмээ амьралын хамгийн наад захын үйл явцыг хангахад зориулах болдог ажээ. Үүний буруу * Чулуун нүүрсний ноёрхлын эринд Вестфалийн Рур мужид хоёр герман хүн уулзаад “Guten Tag” гэх юм уу “Guten Abend” гэж ерөөс мэндэлдэггүй. Харин бие биедээ гараа сунган “Gluck auf” , өөрөөр хэлбэл, “мэнд гараарай /уурхайгаас/” гэж хэлдэг. Герман Монгол хоёр шүү! Энэ хоёр орон соёл-түүхийн хөгжлийн хичнээн зуунаар зайтай билээ. Гэтэл энд ч, тэнд ч нэгэн зүйл адилхан харагдах аж. Тэр нь, хүн амын оршин байхын үндсэн сонирхол, санаа зовоосон үндсэн асуудал тухайн хүмүүсийн хэл, мэндчилэх хэлбэрт хуртэл өвөрмөц ул мөрөө үлдээдгээр илрэх ажэз.

138


Ав)пономит Монгол XX зууны босгон дээр______ ________________

Г

И.М.Майский

:

:

НЪ монголчууд өөрсдөд нь мөн минии дээр өгүүлсэн тэднии идэвхгүи байдалд ноогдоно. Оросоос сайн угсааны азрага авч адууныхаа яс чанарыг с.айжруулах оролдого хийж буй ганц хоёрхон хошууны ноёдыг эс тооцвол, малынхаа яс чанарыг сайжруулах гэж ухамсартай зүтгэж байгаа нэг ч хүн Автономит Монголд одоо хэр алга байна. Энэ санааг батлах гайхмаар зүйл 5ас байна. Жишээ нь, монгол үхэр сарлаг хоёрын эрлийз болох хайнагийн галаар бодох зүйл байх шиг байна. Хайнаг бол сарлаг монгол үхэр хоёроос хоёулангаас нь илүү сайн хэв шинжийн амьтан бололтой. Хайнаг олон сайн талтай гэжхэн хүнгүй ярьдаг. Түүнийг боловсон болггох санаа нутгийн хүн амын дунд төрвөл төрхөөр баримтжишээ энэ мөн. Гэтэл хайнагийн талаар зориуд үржүүлгийн ажил зохиогдоогүй байгаагаас бодит байдал дээр хайнаг тооны хувьд өчүүхэн байна. Хэрэв аль нэгэн айлд хайнаг гарвал олзуурхаад үхэр сүрэгтээ авдаг хэр нь тохиолдлын энэ үзэгдлийг өөрчлөн төлөвлөгөөтэйгээр энэ зүйлийн амьтныгболовсон болгох, шинэ хэв шинжийн үүлдэр болгох санаа хэний ч толгойд орохгүй байна. Сүүлийн 10-15 жилд монголын мал аж ахуйн системд өчүүхэн ч гэсэн малын чанарыг сайжруулах гэсэн зарим оролдлого ажиглагдах болж байгааг шударга ёсыг бодож хэлэх нь зүйтэй. Жишээ нь, Сэлэнгийн районд, мөн Хатгалаас Улиастай орох замд салхи жавраас хамгаалах модон хашаа саравч бүхий өвөлжөө мэр сэр тааралдаж байна. Ялангуяа, Хатгалаас урагш 70 орчим бээрийн зайд байх өвөлжөө эдгээрийн нэг болох бөгөөд нийт уртаараа 10 сажень, зургаан талтай, төлийн пүнзтэй модон саравч бас эргэн тойрон өндөр хашаатай өвөлжөө байлаа. Тэр нь уулын хавцалд салхинаас хамгаалагдсан тус газар баригдсан байв. Намайг уг өвөлжөөг үзэж сонирхоход нутгийн нэгэн монгол эр ирж пүнзийг төлд зориулсан юм гэж ярьж байлаа. Тэр хавьд миний үзсэн өөр өвөлжөөнүүд мөн л иймэрхүү хэв шинжийн байсан бөгөөд хэмжээгээр арай бага байлаа. Мөн ийм системээр баригдсан бэсрэг модон хашаа саравч Ховдын хязгаарын дөрвөдүүдийн өвөлжөөнд бас тааралдажбайлаа. Өмнөтийшээх модгүй нутгуудад малын хашааг чулуугаар өрж буюу овоолсон шороогоор барьсан байлаа. Зөвхөн мал ын хашаагаар зогсохгүй өмн өвс хадах талаар ч зарим нааштай зүйл ажиглагдана. Өргөө, Заяын шавь, Сэлэнгийн сав, Мөрөнгийн хүрээ, Улаангом болон бусад зарим газарт монголчууд өвс хадаж, өвсний нуруу тавьсан байх нь харагдах болжээ. Өвс хадахад оросын хэрэглэдэг багажийг, хааяа морин хадуурт ашиглаж байна. Бэлтгэсэн хуурай өвсний хэмжээ чамлалтгүй байна /Заяын шавийнд л гэхэд 1000 тэрэг/. Бэлтгэсзн өвснийхөө үлэмж хэсгийг нутгийн оросууд, хятадуудад худалдана. Үлдсэнээр хурга, тутал, ядарч доройтсон том малаа тэжээнэ. Сонирхуулж тэмдэглэхэд хутагт нарын эзэмшил газруудад /жишээ нь, Заяын шавь/ өвсийг зөвхөн дөнгөж гелтэй үед нь хадахыг зөвшөөрдөг гэнэ. Ногооноороо байгаа өвс ургамал хадахыг нүгэл гэж үзнэ. Учир нь, Буддын сургаалаар ургамал гэдэг нь бас л амьдамыан гэж үзээдтүүнийг үхүүлэхийгхориглодогажээ. Төрийн албаны ноёд болохоор үүнд либерал байдлаар хандана. Тэд өөрсдийн хошуунд өвс ургамалыг шимтэй үед нь хадахыг зөвшөөрнө. Хөдөө аж ахуйг зохистой эрхлэхэд Автономит Монголд иймэрхүү бэрхшээл тохиолддог ажээ! Мал аж ахуйг боловсронгуй болгоход чиглэгдсэн оросын нөлөөгөөр буй болсон зарим ийм оролдлого сэтгэлд аятай буух боловч түүнийг хэтрүүлж сайрхах хэрэггүй юм. Ийм оролдлогууд үндсэндээ зөвхөн л оросын районуудад ойр байдаг газарт гарч, ерөнхийдөө хязгаарлагдмал байдалтай байгаа нь монгол улсын хэмжээнд бол далайд дуслын төдий учир ерөнхий байдлыг өөрчдөх хэмжээний эхлэл биш юм. Ийм учраас өнөөгийн байдлаар мал О

139


Автономит Монгол XX зууны босгон сиэр

И.М.Майский

сүргийг барьж байх боломжийн бүх системийн дотроос хамгийн зүйд /д нийцэх балар эртний нүүдлийн экстенсив мал аж ахуйн систем Автономит Монголд ноёрхож байна гэж хэлэх бүрэн эрх бидэнд байна. £ Ъ / М алы н too. \ Түрүүчийн тооллого. Автономит Монголын малын тоо чухам хэд байгааг мадаггүй өгүүлэх мэдээ сэлт практикийн ихээхэн ач холбогдолтой юм. Ийм учраас мал аж ахуйн баялагийн тоон үзүүлэлт гаргах оролдлого эртээс эхэлсний дээр түүнд эрдэм номын хүмүүс, ажил хэргийн хүмүүс, худалдаачдын аль аль нь идэвхитэй оролцох болсон нь гайхаш төрүүлэх зүйл биш юм. Гэхдээ ямар нэг хэмжээгээр найдвартай статистикийн баримт мэдээ үгүйлэгдсэнээс болоод өнөөг хүрч иртэл малын тоог тодорхойлж байсан ажиллагаа дээд зэргийн субьектив байдлаар үндэслэл муутай явагдаж байжээ. Энэ талаар монголын хүн амыгтодорхойлж байсан судлаачдын мөнөөх түүх давтагдах бөгөөд ялгаа нь гэвэл малын талаар судлаачдын гаргасан тоо мэдээ, хүн амын холбогдолтой тоо баримттай зэрэгцүүлэхэд бүр ч их уран сэтгэмжийн чанартайгаараа, хоорондоо зөвшилцөл багатайгаараа ялгагдана. Зарим жишээ дурьдая^Төмөр замын асуудлаар хийгддсэн Хиагтын зөвлөлгөөнд орлцогсод монголын малын тоог: адуу 25 сая, үхэр 20 сая, тэмээ 2 сая, хонь ямаа 75 сая, бүгд 122 сая гэж тогтоож байжээ. Э.Циндель Мануфактурын нийтлүүлсэн өөр нэгэн мэдээгээр XX зууны эхэнд монголын малын тоог, адуу 12,5 сая, үхэр 7,5 сая, тэмээ 1,0 сая, хонь ямаа 25 сая бүгд 46 гэд^ үзэж байжээ.* Москвагийн Худалдааны Экспедиийн 1910 онд тааварлаж байснаар баруун хойт монголд, өөрөөр хэлбэл одоогийн Автономит Монголын нутгаас хавьгүй бага хэсэгт буй малын тоог, адуу 7,5 сая, үхэр 10 сая, сарлаг 225 мянга, хонь, ямаа 20 сая бүгд 37725 мянга гэж таамаглаж байжээ.** Гүн А.П.Бенингсен ар монголын малынтоог: адуу 1,45сая, үхэр 1,35 сая,тэмээ 0,3 сая, хонь ямаа 11,0 сая бүгд 14,1 сая гэж таамагласан байна.*** Дээр хэд хэдэн удаа нэрийг нь дурьдаж байсан ноён Болобан арай өөр тоо гаргадаг. Түүнийхээр: адуу 2 сая, үхэр 1,0 сая, тэмээ 0,125 сая, хонь ямаа 10,0 сая бүгд 13,125 сая**** болж байгаа юм. Эцэст нь хэлэхэд, Өргөөд байх “Торгово-промышленный союз”-ийн дэргэд 1919 оны эхээр байгуулагдсан Орос Монголын худалдааг судлах онцгой комисс Автономит Монголын малын тоог, адуу 3 сая, үхэр 2 сая, тэмээ 0,2 сая, хонь ямаа 10 сая бүгд 15,2 сая гэж барагцаалж байжээ. Эндээс харахад Төмөр замын Хиаггын зөвлөлгөөний гаргасан хамгийн их тоо/122сая/, Болобаны гаргасан хамгийн бага тоо /1 3.J25 сая/ хоёрын зөрүү нь 1000% болж байх ажээ. Сайн статистик байгаа биз! I 1918 оны тооллого. Манай экспедицийн олж авсан 1918 онд явагдсан хүн малын тооллогын баримт мэдээ Автономит Монголын малын тоог анх удаа зохих хэмжээгээр нарийн тогтоох боломж өгч байгаа юм. 1918 оны тооллого ч гэсэн бүрэн өө сэвгүй эх сурвалж биш л дээ. Яагаад гэвэл, нэгд, малын тоо бодит тооноос ойролцоогоор 30 хувь доо.гуур гарсан тухай би дээр “хүн амын тухай” хэсэгтөгүүлсэн билээ./Учир нь, монголчууд албан татварааас болгоомжлоод малыхаа тоог багасгаж тоолуулах эрмэлзэлтэй байжээ/. * М.Боголепов и М.Соболев, стр. 132 **Московская Торговая Экспедиция. стр. 286 *’ * Гр. А.П.Бенингсен, Несколько данных о современной Монголии, 1912, стр. 11,12 Болобан. Монголия, стр. 61-65

О

140


И.М.Майский

AeihoHOMum Монгол XX зууны босгон дээв

Хөёрт, тооллого маань зөвхөн Халхыг хамраад Ховдын хязгаар, Богд Гэюэний Хөвсгөл дэх эзэмшил нутгийг тоолоогүй орхисон. Гуравт, малын тоо Халхыг бүхэлд нь хамарлаа ч гэсэн Богд Гэгээний харьяат нарын /Ш авийнхны/ малын тоо судалгаанд ашиглахын аргагүй илэрхий алдаа мадагтай байсан юм. Ийм байдлууд ажиглагдсан ч гэсэн 1918 оны тооллого ямар ч байсан дээд зэргийн үнэтэй материалд тооцогдох учиртай. Энэ тооллого мал ын тоог уран сэтгэмжийн тааврын хүрээнээс ямар нэг хэмжээгээр бодит хөрсөнд буулгаж тус улсын статистикийн судалгааны салбарт анхны шав тавьсан юм. Автономит Монголын малын тоог тогтоохдоо би дараахи зүйлийг үндэс болгов: 1/ Халхын дөрвөн аймгийн малын тооллогын баримт мэдээг үндэс болгохдоо а / ноёд, дээд ангийн лам нарын, б / сүм хийдийн, в/ албат хүн амын /тайж нарын, сул харчуулын, хамжлагуудын, лам нарын, язгуурын гаднах группийн/. 2/ГХалх дөрвөн аймгийн хэмжээгээр тархсан Богд Гэгээний харьяат нарын малын тоог тогтооход албатуудын /дөрвөн аймгаар тархсан шавийхны холбогдолтой тодорхой тоо надад байж байсан/ нэг хүн амг дэногдох малын дундаж тоог үндэс болгосон. 3/ Хөвсгөл нуур орчмын Богд Гэгээний эзэмшил нутгийн, мөн Дархадык хязгаарын холбогдолтой тоог би газар дээр нь цуглуулсан /албан газруудаас болон асуулгаар/ материалыг үндэс болгосон. 4 / Ховдын хязгаарын малын тоог: ноёдлам нарын малын тоог урт чихтэй, хэрсүү хүмүүсээс асууж лавлах замаар, Ховдын хязгаарын албатуудын малын тоог Халх дөрвөн аймгаар тархсан Богд Гэгээний харьяат нарын малын тоог гаргасан аргачиллаар /Ховдын хязгаарын хүн амын тоо надад мэдэгдэж байсан/ тус тус тогтоосон. Миний судалгаанд гол үндэс болсон тооллогын жинхэнэ тоонууд тус улсын уугуул хүн амын 75 хувийг хамарч байгаа болохоор дутагдаж буй зарим тоог би “бодож гаргах” аргаар тогтооход хүрсэн юм./хавсралт № 3 ,4 ,9 - ийг үз./ Ингээд эцсийн эцэст дараах үр дүнд хүрсэн билээ. Адуу. Автономит Монголын адууны нийт тоо /Ховдын хязгаар, Хөвсгөл нуурхавийгоруулаад/ 1150511 толгой байгаа ньэзэмшлийн гурван группэд дараахи харьцаагаар хуваарилагджээ: 77,1% Албат хүн ам* 886998 73130 6,4% Ноёд, дээд ангийн лам нар 190383 16,5% Сүм хийдүүд Бүгд

1150511

100,0%

Адуу тус улсын нутаг дэвсгэрт жигд биш тархсан нь тодорхой. Албат хүн амын нэг өрх аж ахуйд оногдох адууны хамгийн их тоо Сайн ноён хан аймгийн Илдэн вангийн хошуунд 27,2 тол., хамгийн бага тоо мөн аймгийн Ёст засагт 0,6 тол. тус тус байна. Халхын дөрвөн аймаг тус бүрийн албат хүн амын группийн нэг өрх аж ахуйд оногдох адууны дундаж тооны хэлбэлзэл: Цэцэн хан аймагт 4,9 адуу Түшээт хан аймагт 9,0 Сайн ноён хан аймагт 8,5 Засагт хан аймагт 5 ,7 -”* Албат хүн амын группэд Халх дөрвөн аймгийн хийгээд Хөвсгөл хавийн нутгийн Богд Гэгээний харьяатуудыг оруулсан.

141


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон оЬэу

Нийт Автономит Монголын хэмжээгээр дундажаар оногдох адууны тою: Нэг өрх-аж ахуйд /ноёд сүм хийдийг оруулаад/ 9,0 Н эгхүнамд 2,1 Тэмээ. Автономит Монголын нийт тэмээ 228640 байгаа нь Албатхүнам 185980 81,4% Ноёд, дээд ангийн лам нар 10123 4,4% Сүм хийдүүд 32537 14,2% Бүгд 228640 100,0 % Албат хүн амын группэд хошуудаар хэлбэлзэх байдал энд ч гэсэн их байна. Албат хүн амын нэг өрх-аж ахуйд оногдох тэмээний хамгийн их t o o Т үшээт хан аймгийн Түшээт вангийн хошуунд 10,3 тол. хамгийн багатоо Сайн ноён хан аймгийн Шива ширээт хутагтын шавид 0,003 тол. тус тус байна. Хэлбэлзэл аймгуудаар дараахи байдалтай байна: Албат хүн амын группэд нэг өрхаж ахуйд оногдох тэмээний дундаж: Цэцэн хан аймагт 0,7 тэмээ Түшээт хан аймагт 2,5 Сайн ноён хан аймагт 1 ,7 -”Засагт хан аймагт 1 ,1 -”Автономит Монголын хэмжээгээр албат хүн амын группэд дундажаар нэг өрх-аж ахуйд оногдох тэмээ: /ноёд сүм хийдийг оруулаад/ 1,8. Нэг хүн амд 0,4 тус тус байна. Үхэр. Автономит Монголын нийт үхрийн тоо /гурван зүйлийг оруулаад/ 1078407 байгаа нь: Албат хүн ам 882896 74,0% Ноёд, дээд ангийн лам нар 16567 8,4% Сүмхийдүүд 178944 17,6% Бүгд

1078407

100,0%

Албат хүн амын группэд үхрийн тоо хошуудаар хэлбэлзэх байдал бас л их байна. Албат хүн амын нэг өрх-аж ахуйд оногдох үхрийн хамгийн их тоо. Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавид 18,4тол.хамгийн бага тоо Түшээт хан аймгийн Ёст гүний хошуунд 0,2 тол. тус тус байна. Аймгуудаар хэлбэлзэх байдал гэвэл: Албат хүн амын группэд нэг өрх-аж ахуйд оногдох үхрийн тоо дундажаар: Цэцэн хан аймагт 4,8үхэр Түшээт хан аймагт 6,9 Сайн ноён хан аймагт 9,7 Засагт хан аймагг 5,9 - ”Автономит Монголын хэмжээгээр дундажаар оногдох үхрийн тоо: Нэг өрхаж ахуйд /ноёд, сүм хийдүүд ороод/- 8,4 тол. нэг хүн амд 2,0 тол. байна. Хонь, ямаа. Автономит Монголын нийтхонь ямаа 7188005 тол. байгаа нь дараахи группуудээр ийнхүү хуваарилагдажээ. Албатхүнам 5542241 77,1% Ноёд, дээд ангийн лам нар 227333 3,2% Сүм хийдүүд__________________ 1418431 19,7% 100, 0% 7188005 Бүгд

142


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

Албат хүн амын группэд хонь ямааны тоо хошуудаар хэлбэлзэх байдал бас л их байна. Албат хүн амын нэг өрх-аж ахуйд оногдох хонь ямааны хамгийн их тоо Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуунд 228,8 тол. хамгийн бага тоо мөн аймгийн Сумъяа гүний хошуунд 5,4 тол. тус тус байна. Аймгуудаар хэлбэлзэх байдал гэвэл ийм байна. Албат хүн амын группэд нэг өрх-аж ахуйд оногдох хонь ямааны дундаж: Цэцэн хан аймагт 25,9 Түшээтхан аймагт 42,8 Сайн ноён хан аймагт 54,7 Засагт хан аймагт 55,2 Автономит Монголын хэмжээгээр дундажаар оногдох хонь, ямааны тоо Нэг өрх-аж ахуйд /ноёд, сүм хийд ороод/ 56,2 тол. Н эгхүнамд 13,3 тол. Төрөл төрлийн малын дүнгээр. 1918 оны тооллогын баримт мэдээгээр Автономит Монголын нийт малын тоо дараахи байдалтай байна. Адуу 1150511 Тэмээ 228640 Үхэр{ 1078407 Хонь, ямаа____________ 7188005 Бүгд 9645563 Тооллогын малын тоо бодит байдлаас 30-аас доошгүй буурч гарсан гэж дээр өгүүлснийг бодолцвол өнөөгийн Автономит Монголын малын үнэн тоо барагцаалахад дараахи байдалтай байна. Адуу 1500000 Тэмээ 300000 Үхэр 1400000 Хонь, ямаа____________ 9500000 Бүгд 12700000 Автономит Монголын малын тоог тодорхойлох гэсэн өнөөг хүртэлх оролдлого хэтрүүлэх тал руугаа нүгэл хийсээр ирсэн нь харагдаж байна. Дээр дурьдсан олон тоо баримтын дотор Хиагтын зөвлөлөгөөн, Э.Цинделийн мануфактур, мөн түүнчлэн Москвагийн худалдааны экспедицийн хийсэн тооцоонууд онцгой уран сэтгэмжийн бүтээл'болсон байна. Ноён Болобан болон Өргөө дэх “Оросын худалдаа аж үйлдвэрийн холбоо” бага гэлтгүй ташаа мэдээ гаргаж байжээ. Бенингсен гүний сум ч давах дутахыгхослуулсан ньсонин юм. Тэрбээр монголын малын нийттоог 14,1 сая гэж үзэж байсан нь үнэмлэхүй байдлаар бол дэндүү их, харьцангуй байдлаар бол дэндүү бага юм. Бенингсен гүн 542 мянган хүнтэй Автономит Монголын уугуул хүн амын тоог 1,4 сая гэж тооцож байсан болохоор энэ зэргийн дэгсдүүлэг байх нь аргагүй биз. 1912-1918 онуудад Дундад гүрний ноёрхлоос ангижирсан цагаас хятадын мөлжлөгийн хүч нь суларсны дээр сүүлийн хэдэн жилийн өвөл нь нэлээд өнтэй байсан болохоор Автономит Монголын мал урьдах онуудаасаа нэлээд өсөх найдлага төрүүлж байсан явдал малын тоог ийнхүү даваадуулахын онгодыг хөөрөгдсөн биз. Тэглээ гэхэд уг нь тооллогын үеийн /1918 оны Ц.О/ малын тоо 1912 оноос өмнө хийгдэж байсан дээрхи олон судалгаагаар гарсан дүн тооноос харин ч илүү баймаар юм. Гэтэл бага байхыг бодоход түрүүчийн тооцоонууд үнэхээр үндэслэл муутай байсан нь илт байна.

143


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

Таван төрлийн малын бүгэц. Одоо монголын малын нийт тооны дотоод бүтэцрүүөнгийжхаръя. Бүхтөрлийн ЮОтолгой малын дотор ойролцоогоор /хавсралт№ 10/ Адуу 11,9 Тэмээ 2,4 Үхэр 11,2 Хонь, ямаа 74,5 хувь тус тус байна. Бүгд

100,0

Эндээс харахад Автономит Монгол маань бог мал ын орон гэмээр харагдана, өөрөөр хэлбэл хонь, ямаа хоёр монголын мал аж ахуйн ноён нуруу, монголчуудын амжиргааны бүх ахуй байдлын үндэс болж байна. Малын төрлийн бүтцээр Автономит Монгол бусад улс орнуудаас түүний дотор Орос орноос сүрхий ялгаатай юм. Уг бүтэцийг бусад улсынхтай харьцуулбал; Оросын евроАвто. Монпын хэсэгт голд 16,6 11,9 Адуу 27,1 Үхэр 11,2 41,3* 74,5 Хонь, ямаа 100 толгой малын доторхи төрлийн бүтэц монгол орос хоёрт ийм ялгаатай байна. Автономит Монгол бол хонь ямаа голчлон эрхэлдэг орон. Автономит Монгол бог малын орон төдийгүй мал эрхэлсэн жижиг аж ахуйн орон юм. Нэг өрх-аж ахуй болон нэг хүнд ноогдох малын дундажийг харахад үнэхээр ийм байдал харагдах ажээ. Засаг захиргааны нэгж

Адуу

Тэмээ

Үхэр

Хонь ямаа

* 03

* <3

* сз

* сз

X

X

X a

X

d

ф

т

X Сэцэн хан аймаг Түшээтхан аймаг Сайн Ноён хан аймаг Засагт хан аймаг Ховдын хязгаар Дөрвөн аймаг ба Хөвсгөл дэх Богд Гэгээний харьяатууд Автономит Монгольш хэмжээгээр

= ?

2

d

х й

I

X

© d u -s

х

й

S U

м

Д-

X

d U «

S

ф

л

=

* сз

ф d Ь-» 'с *

х S х S' X й

d

X

= £

х

©d п X

3

7.3 . 1.9 13.3 2.9 9.5 2.3 1.7 7.0 8.8 2.1

0.9 3.3 1.9 1.2 2.2

0.2 0.7 0.4 0.3 0.5

6.3 10.6 10.5 7.1 7.7

1.6 2.3 2.5 1.7 1.7

44.7 65.9 62.0 65.4 61.0

11.6 14.2 14.5 15.6 14.2

59.2 93.1 83.9 80.7 79.7

15.4 20.1 19.7 19.3 18.6

7.2

1.7

1.5

0.4

7.4

1.7

41.6

9.7

57.5

13.4

9.0

2.1

1.8

0.4

8.4

2.0

56.2

13.3

75.4

17.8

Эндээр харахад монголын нэг өрх-аж ахуйд дунджаар адуу 9, үхэр 8,4, тэмээ 1,8, хонь ямаа 56,2 бүгд 75,4 толгой мал ноогдож байгаа нь мал эрхэлсэн жижг аж ахуй даруй мөн. Хэрэв энэ хүснэгтээс харагдаж буй үндэсний дун* “Статистический справочник по аграрному вопросу, составленный экономическим Отделом Всероссийского Земского Союза” , 1918, Москва. стр. 20 Орост адуу, үхэр, хонь ямаанаас гадна нийт малын тоонд гахай ордог ч энэ хүснэгтэд гахайг хасаж тооцов.

144


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

даж тоог цаашид лавшруулаад монголын бүх мал дотроос ноёд, сүм хийдийн мал ыг үлдээгээд “албат хүн амын” малыг сугалж харвал байдал улам тодорхой болно. Энэ ёсоор гүйцэтгэвэл “албат хүн амын” группэд байх нэг өрхаж ахуйн малын тоодунджаар, Адуу 7,1 Тэмээ 1,5 Үхэр 7,1 Хонь, ямаа 44,3 Бүгд 60,0 Эндээс харагдаж байгаа, дунджаар ердөө 60 тол. малтай “эгэл монгол өрхаж ахуй” бол Богд Гэгээний улс орны нийт малын 4/5 хувийг хамарсан тус орны үндсэн нүүр царай юм. Too баримт хэрэг дээрээ дараахи байдлыг харуулж байна. Тэмээ

Адуу

Албат хүн ам Ноёд ба бусад Сүм хийд

Бүх мал

Хонь ямаа

Үхэр

ГРУПП Үнэмлэхүй тоо

%

Үнэмлэхүйтоо

%

Үнэмлэхүй TOO

%

886.998 73.130 190.383

77.1 6.4 16.5

185.980 10.123 32.537

81.4 4.4 14.2

882.896 16.567 178.944

81.8 1:6 16.6

5.542.241 227.333 1.418.431

77.1 3.2 19.7

100 228.640

100

1.078.407

100

7.188005

100

1150.011

Үнэмлэхүй TOO

%

Үнэмлэ хүй TOO

%

7.498115 327.153 1.820.295 9645.563 100

Ингэхлээр “албат хүн ам” групп маань улсын таван төрлийн малын доторхи, адууны 77,1 %, тэмээний 31,4%, үхрийн 74,0%, хонь ямааны 76,8%ийг тус тус өөртөө баггааж байх аж. Энэхүү группийн эдийн засгийн жинг тодруулъя гэвэл төрөл бүрийн малыг нэг “болзмол нэгжид” шилжүүлэн харах хэрэггэй бөгөөд алба оногдуулахад Автономит Монголд тийм нэгжийн үүргийг үхэр, /буюу бод мал Ц.О/ гүйцэтгэдэг байна. Ингээд нэг үхрийг нэг адуутай, хоёр үхрийг нэг тэмээтэй, нэг үхрийг арван хонь ямаатай тус тусдүйцүүлнэ. Таван төрлийн малыгбодод шилжүүлснээр тус улсын бодолсон нийт мал дараахи байдалтай байна. Бодолсон малын Эзлэх хувь ү н э м л э х ү й TOO % 2696078,1 79,1 Албат хүн ам 132676,3, 3,9 Ноёд ба бусад 576244,1 17,0 С үм хи й д Б үгд

3404998,5

100,0

Өөрөөр хэлбэл, тус орны мал аж ахуйн баялагийн бараг 80 хувь нь “эгэл монголчуудын” гарт, тухайлбал, цөөн мал бүхий жирийн малчдын мэдэлд байх ажээ. Дээр нэр гарсан судлаачид Автономит Монголын нийт малын тоог төдийгүй дунджаар нэг хүнд оногдох малын тоог ч тодорхойлох оролдого хийж байсан юм. Ийм оролдлогыг Болобан, Бенингсен, москвагийн худалдааны экспедицийн гиш үүн Морозов нар хийж тодорхой тоо гаргаж байсныг манай экспедицийн гаргасан тоо баримт, дүгнэлтүүдтэй зэрэгцүүлье.* * Морозов нэг өрх-аж ахуйн малын дундаж тоог гаргасан байдаг. Гэхдээ тэрбээр 6 хүнтэй өрх-аж ахуйг ав чүзсэн болохоор түүний тооцоогоор нэг хүнд оногдож буй малын тоог тооцож гаргахад ядах юмгүй. См. Болобан, ibidem стр. 63-64, Бенингсен, ibidem стр. 11-12. “Московская Торговая Экспедиция” стр. 281-286.

145


Авт ономит М онгол X X зуун ы босгон дээр

И .М .М айский

Нэг хүн амд дунджаар оногдох мал тол. Болобан

Бенингсен

Морозов

4,0 2,3 0,3 23.0

1,0 1,0 0,2 8,0

3,3 2,5 0,08 6,6

Төвхолбооны экспедии 2,1 2,0 0,4 13,3

29.6

10,2

12,48

17,8

Адуу Үхэр Тэмээ Хонь, ямаа

Ийнхүү зэрэгцүүлэхэд сонин байдал ажиглагдажбайгаа юм. Бенингсен, Морозов хоёр Автономит Монголын малын үнэмлэхүй тоог дэндүү өсгөж гаргасан бол харьцангуй тоо гаргахдаа энэ улс орныг бодит байдлаас нь ихээхэн ядуу зүдүү орон болгосон байна. Тэд тэмээ, бог мал хоёрын тоог этгээд багасгажээ. Гэтэл ноён Болобан малын үнэмлэхүй, харьцангуй хоёр тоог хоёуланг нь өсгөж гаргажээ. Орос Монгол хоёр улсын дунджаар нэг өрх-аж ахуйд оногдох малын тоог харьцуулах нь ихээхэн сургамжтай юм. Үүнийг харвал, Оросын европын хэсэгт 1,5 2,4 3,9*

Авт. Монголд Адуу Үхэр Хонь, ямаа

9,0 8,4 56,2

Нэг өрх аж ахуйд оногдох малын тоогоор монгол орон орос орныг давамгайлж байна. Жишээ нь, үхэр бараг 4 дахин, адуу 6 дахин, хонь ямаа 14 дахин ихбайна. Гэвч орос орны эдийн засгийн үндэс нь газартариалан бөгөөд мал аж ахуй зөвхөн л туслах рольтой гэдгийг санавал монголд мал аж ахуй уугуул хүн амын цорын ганц эрхэлдэг ажил гээд бодохлоор монголын бэлэн байгаа малын тоо маань тийм ч их биш харин ч өчүүхэн юм.

Ноёд ба сүм хийдийн аж ахуй. Автономит Монголыг хэдийгээр малын жижиг аж ахуйн ердийн орон гэх боловч нарийн үзвэл энд том аж ахуйн зарим үр хөврөл бас л байна. Ийм аж ахуй нь ноёдын ба сүм хийдийн аж ахуйнууд юм. Үнэхээр ч тэдний дундаж хэмжээ эгэл монголчуудын өрх-аж ахуйн хэмжээнээс хавьгүй их байгааг дараахи тоо тов тодорхой харуулж байна. Дунджаар ноёдын ба сүм хийдийн нэг аж ахуйд оногдох мал:

Адуу Тэмээ Үхэр Хонь, ямаа

530,0 73,4 120,0 1647,3

69,3 11,8 65,1 515,8

Эгэл монгол нэг өрх-аж ахуйд 7,1 1,5 7,1 44,3

Бодит бүх мал Бодолсон бүх мал

2370,7 961,4

662,0 209,5

60,0 21,6

Сүм хийдийн нэг аж ахуйд

Ноёдын нэг аж ахуйд

* “Статистический справочник” , стр. 21.

146


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

1918 оны тооллогоор сүм хийд болон албат хүн амын малын тоог багасгаж гаргасан. Харин ноёдын малын тоог эл тооллогоор түүнээс ч илүү их багасгаж гаргасан гэж үзэх үндэс байна гэж би бодож байгаа юм. Нөгөө талаар, ноёдын аж ахуй, эгэл монголчуудын аж ахуй хоёр хэмжээний хувьд асар ялгаатай байгаа нь харагдаж байна.^Ноёдын аж ахуй, эгэл монгол өрх-аж ахуйгаас үхрээр 17 дахин, хонь ямаагаар 37 дахин, тэмээгээр 49 дахин, адуугаар 75 дахин, нийт малаараа 40 дахин, малыг бодод шилжүүлснээр 45 дахин илүүбайна. Энэ мааньдундажтоо шүү! Ихбаян ноёдынажахуйн мал бүрч олон дахин их байх нь мэдээж. Ж ишээнь, Засагт хан аймгийн Дүүрэгч ван /Вангийн хүрээнд орос маягийн хоёр давхар орон сууцтай гэж миний дээр өгүүлж байсан мөнөөх ноён/-ийн эзэмшилд, 7000 адуу, 300 үхэр, 20000 хонь ямаа байна. Халхын өөр нэг ноён Цэцэн хан аймгийн Бишрэлт вангийн эзэмшилд6500адуу, 500үхэр, 120тэмээ, 10000 хоньямаабайна. Дөрвөдийн ноён Цэвээн гүнийд 2000 адуу, 400 үхэр, 100 тэмээ, 12000 хонь ямаа байна. Ийм баян ноёд байхын зэрэгцээ голдуу хятадын мөлжлөгийн нөлөөгөөр ядуурсан үндэсний дундаж түвшнээс доош орсон ноёд ч бас байна. Жишээ нь,3асагтхан аймгийн Үйзэн гүн ноён 12 адуу, 12 тэмээ, 8 үхэр, 2 хоньтой байх юм. Мөн Түшээт хан аймгийн нэгэн ноён Арлинсүрэн гүн гэгчийнд 1 адуу, 2 тэмээ, 10 хонь ямаа байна. Гэхдээ, мэр сэр ядарсан ноёд байлаа ч гэсэн Автономит Монголд ноёдын том том аж ахуйнууд байгаа үндсэн баримтыг өөрчлөхгүй нь мэдээж. Харин ноёд бод малын дотроос адууг онцгой илүүд үзэж байгаа нь анхаарад татах учиртай. Үнэхээр ч дунджаар ноёны нэг аж ахуйд үхэр 120, тэмээ 73 байхад адуу 530 оногдож байгаа нь санамсаргүй зүйл биш бололтой. Автономит Монголд адуу хоёрдмол рольтой: нэгд, адуу бол унал гын, харилцаа холбооны хэрэгсэл, хоёрт, баялагийн, угсаа сурвалжийн мөн эрхэмсэг байдлын бэлгэдэл болж байдаг аж. Европт баян хүн алт, алмас эрдэнэ болон бусад үнэт зүйлсээр гайхуулах гэдэг бол монголд баян хүн тал дүүрэн бэлчих адуугаараа гайхуулах гэдэг байн^М онголы н ноёд өөрсөдөд нь огт ашиггүй олон азарга адуу хурааж эдийн засгийн том ашиг хонжоо өгч болох үхэр сүрэг үржүүлэх явдалд хайнгадуу ханддагийн учир үүнд орших ажгуу. Энэ бол бүх улс орон, улс түмнүүдийн ноёлох ангийнханд зуршил болсон үрэлгэн чанарын нэг хэлбэр юм. Ноёдод мал эрхэлдэг том аж ахуй байлаа гээд мал аж ахуйн өндөр соёл араасаа дагуулж байгаа юм огт биш. Тийм ээ, огт биш. Энэталаар ноёд мааньхарьяат нараасаа ялгагдах юм байхгүй. Ноёдын мал эгэл хүмүүсийн малтай адилхан жилийн дөрвөн улиралд хөдөө талд л бэлчээрлэж байна. Тэдэнд малын үүлдэр угсааг төлөвлөгөөтэйгээр сайжруулах оролдлого бас л бараг үгүйтэй адил. Өвс хадаж бэлтгэх, хашаа саравч барих ажил бас л хийгддэггүй. Нэмэжхэлэхэд олон тооны ноёд мал аж ахуйг өөрсдөө гардан эрхэлдэггүй, онцолж авсан сүрэг, тусгай малчин байлгаж тэдэнтэй тодорхой ажиллаж байгаа юм байхгүй, ердөө л малаа хэсэг хэсгээр харьяат өрх-аж ахуйнуудаараа маллуулдаг. Энэ заншил нь ноёдын малыг үндсэндээ монголын баялаг мэт болгож, мал аж ахуйн технологийг сайжруулах тухай ямар нэгэн яриа байх боломжгүй болгодог байна. Сүм хийдийн аж ахуйн тухайд гэвэл, энэ аж ахуйн хэмжээ ноёдынхоос нэлээд бага байгаа нь дээр дурьдсан хүснэгтүүдээс харагдаж байгаа юм. Гэхдээ энэ бол бас л дундаж тоо шүү дээ. Зарим тохиолдолд сүм хийдийн аж ахуйнуудын дотор том том нэгжүүд бас л байна. Жишээ нь, Өргөөгийн гол хийд болох хүрээний аж ахуй бол тус улсын томоохон мал эзэмшигч юм. Үнэхээр ч тус хүрээний эзэмшилд 1918 онд 30000 адуу, 15000 үхэр, 100000 хонь ямаа байлаа. Эрдэнэ Зуу хэмээх өөр нэг алдартай хийдийн

147


И.М.Майский

Автономит Монгол X X зууны босгон дээр

эзэмшилд мөн онд 3000 адуу, 1000 үхэр, 300 тэмээ, 50000 хонь ямаа байлаа. Хийд тус бүрийн малын тоо олон байх цөөн байх нь, тухайн хийдийн гэгээн нандин байдал, шажины төв гэгдэх нэр нөлөө, мөн аж ахуйг чадмаг эрхлэх эсэхээс хамаарна. Сүм хийдийн мал маллагааны систем ноёдынхоос ялгагдах юм байхгүй. Энд мал аж ахуйн соёлыг дээшлүүлэх гэсэн ямар нэгэн санааны эхлэл байхгүй байна. Ноёдын болон сүм хийдийн аж ахуйнуудын бие биенээсээ ялгагдах ганцхан зүйл гэвэл ноёдых нь хувийн хэлбэртэй, сүм хийдийх нь хамтын буюу нийтийн хэлбэртэй мал эрхэлдэг том аж ахуй болоход оршино. Дээр дурьдсан тоо баримтаас үзэхэд тус том аж ахуйн /ноёдын болон сүм хийдийн/ эдийн засгийн хүчин чадал эгэл монголчуудын тус өрхаж ахуйн эдийн засгийн хүчин чадалтай хаьцуулахад маш буйртай хэмжигдэхүүн болж харагдах боловч том аж ахуйнуудын хувийн жин улсын хэмжээнд тун ялимгүй. Дээрхи хүснэгтүүдээс харахад монголын нийт малын ердөө л 20 орчим хувь нь том аж ахуйн хүрээнд багтаж байна. Улсын нийт хонь ямааны 23,2 хувийг хүрээндээ багтаасан хонины том аж ахуй хамгийн том аж ахуйн ач холбогдлыг өөртеө агуулж байхад улсын бүх үхрийн 18,2 хувийг хүрээндээ багтаасан үхрийн том аж ахуй маань том аж ахуйн ач холбогдол агуулах талаараа хамгийн бага нь болж байна. Энэ завсар сүм хийдийн аж ахуй нийт дүнгээр гарах эдийн засгийн хүч чадлаараа ноёдын том аж ахуйн эдийн засгийн хүч чадлаас хол түрүүлж байгаа нь: ноёдын аж ахуй бодод шилжсэн улсын нийт малын ердөө 3,9 хувийг эзэлж байхад сүм хийдийн аж ахуй 17 хувийг эзэлж байгаагаар илэр ч байна. Адууны салбараар ноёдын аж ахуйн роль бүхнээс дээгүүр байх болно гэж бодогдмоор хэр нь ноёдын аж ахуйд улсын нийт адууны 6,4 хувь нь ноогдож байна. Гэтэл үхрийн үржүүлгийн салбараар ноёдын аж ахуйн роль бүхнээс доогуур болж ноёдын аж ахуйд улсын нийт үхрийн дөнгөж 1,6 хувь нь ноогдож байна. Эдгээр тоо баримт монголын хүн амын дотор нийгмийн ялгарал гарах явдал бас л тийм их биш, ер нь дээд язгуурын эдийн засгийн учир холбогдол тун бага байгааг гэрчилж байна.

Мал улс орноор тархсан байдал. Мглын тархалт Автономит Монголын дэсвгэр нутгаар жигд биш тархсан байх нь мэдээж хэрэг. Мал олонтой нутаг ч байна. Тэгэхдээ, малын тооны хэлбэлзэл нь их юм. Сонирхож буй уншигчийн анхаарлыг 10-р хүснэгт рүү хандуулаад би энд зөвхөн ерөнхий тоо мэдээ дурьдая. Адуу. Адуугаар хамгийн баян нь Түшээт хан аймаг /н эг өхр-аж ахуйд дунджаар 13,Зтбл./дарааньСайн Ноёнхан аймагорно/нэгөрх-ажахуйддунджаар 9,5 тол./ гэх мэтээр Ховдын хязгаар /8,8/, Цэцэн хан аймаг /7,3/, амгийн сүүлд Засагт хан аймаг /7 ,0 / тус тус удаална. Тэмээ. Тэмээгээр хамгийн баян нь бас л Түшээт хан аймаг /н эг өрх-аж ахуйд дунджаар 3,3/, дараа нь Ховдын хязгаар /2,2/, Сайн ноён хан аймаг /1,9/, Засагт хан аймаг /1,2/, хамгийн сүүлд Цэцэн хан аймаг /0,9/тус тус удаална. Ер нь Автономит Монголын баруун хагас зүүн хагасаа бодвол тэмээгээр илүү баян юм. Үхэр. Үхрээр нэгдүгээр байрыг мөн л Түшээт хан аймаг эзлэнэ /н эг өрх-аж ахуйд дунджаар 10,6/, дараа нь Сайн ноён хан аймаг/10,5/, Ховдын хязгаар /7,7/, Засагт хан аймаг /7,1/, сүүлд нь Цэцэн хан аймаг/6,3/тус тус удаална. Хонь, ямаа. Бог малаар хамгийн баян нь бас л Түшээт хан аймаг /нэг өрхаж ахуйд дунджаар 65,9/, дараа нь Засагт хан аймаг /65,4/, дараа нь Сайн Ноён хан аймаг/62,0/, Ховдын хязгаар/61,0/ сүүлд нь Цэцэн хан аймаг /44,7/ тус тус удаална. 148


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

Төрөл төрлийн малын харьцангуй баялагаар янз янзын районуудыг харьцуулахын тулд малыг бодод шилжүүлэх аргыг ашиглая. Тэгвэл дараахи байдал ажиглагдана. Нэг өрх-аж ахуйд оногдож буй бод: 37,0 Түшээтхан аймаг 30,4 Сайн ноён хан аймаг 27,0 Ховдын хязгаар 23,0 Засагт хан аймаг 19,0 Цэцэн хан аймаг Ингэхлээр Автономит Монголд малаар хамгийн баян ньТүшээтхан, Сайн Ноён хан аймгууд байх бөгөөд энэ хоёр аймгийн нийлбэртэй харьцуулахад зүүн баруун жигүүрийн нутгууд малаар нэлээд ядуувтар ажээ. Тэгэхдээ, бажигүүр нь зүүнийгээ бодвол малаар арай илүү юм. Г) Автономит Монголын мал өсөж байна уу Асуултанд өгөх хариулт амаргүй болох нь. Өмнөх бүлгүүдэд бид 1918 оны

тооллогоор буй болсон Автономит Монголын малын тоо баримттай танилцсан билээ. Нүдэнд илэрхий харагдсаар байгаа олон дутагдалтай ч гэсэн энэ тоо баримт судлагдаж буй улс орны эдийн засгийгтаньж мэдэхэд том алхам болох нь дамжиггүй. Гэхдээ тооллогын тоо баримт маань зөвхөн нэг агшиных - 1918 оных юм. Эдгээр тоо баримт монголын малчин хүн амын хөдөлгөөний талаар бидэнд юу ч хэлж чадахгүй. Тэдгээр нь Богд Гэгээний улс орны малын тоо толгой өсөж байна уу, хорогдож байнауу? хэрэв өсөж юм уу, хорогдож байгаа бол ямар хэмжээгээр? гэсэн асуултад хариулт өгч чадахгүй. Гэхдээ, онолын хүмүүст ч, практикийн хүмүүст ч энэ асуултад мадаггүй хариулт өгөгдсөн байх нь маш чухал юм. Хэрэв 1918 оны тоо баримтыг нэлээд эрт үеийн мөн тийм тоо баримтуудтай харьцуулж болох байсан бол хариулт амархан гараад ирэх байсан. Гэвч түрүү үеийн тоо баримт алга байна. Ердөө л энэ талаар хйигдсэн анхны бөгөөд цорын ганц оролдлого болох 1918 оны тооллыгын материал л байна. Одоо яах вэ? Энд бид Автономит монголын хүн ам өсөж байна уу, хорогдож байна уугэсэн асуултыг тодорхой болгох гэж ажилласан шигээ л ажиллах болж байна, өөрөөр хэлбэл, үнэнд хүрэх шулуун зам байхгүй, мадаггүй хариулт өгөх боломжгүй учраас тойруу замаар зөвхөн л барагцаалсан хариултаар сэтгэлээ цатгах болж байна. Тавьсан асуултад мадаггүй хариулт өгөхөд хэрэг болох тоо материалыг амьдрал өөрөө бэлхэн болготол Төв Азийн хойшдын судлаачид миний аргагүйн эрхэнд гаргасан алдааг засах биз дээ. Одоохондоо бидний мэдэлд төгс болоогүй байгаа материалуудаа л ашиглая гэж бодож байна. Юм мэдэх хүмүүсийн бодол. Юуны өмнө байдлыг зэгсэн сайн мэдэх хүмүүсийн үгийг сонсоё. Ийм хүмүүс бол Автономит Монголд суудаг Оросын худалдаачид юм гэж хэлж бүрэн болно. Учир нь, тэдний арилжааны үйл ажиллагаа монголын малтай нягг холбоотой байдаг болохоор тэд малын тооны аливаа хэлбэлзлийг өөрийн эрхгүй мэдэрч байх учиртай. Хэрэв ийм худалдаачин хүн тус орны аль нэг сайн мэддэг нутагтаа 10-15, түүнээс ч илүү олон жил амьдарч зохих ажиглалт хийж байдаг бол тэрхүү нутагт нь мал өсөж байна уу, хорогдож байна уу гэдэгталаар наад үахын ерөнхий сэтгэгдлээ нэлээд нуруутай хэлж чадах учиртай. Би аялж явахдаа сонирхож байгаа асуудлаараа боломж гарах болгонд л уулзсан хүнд асуулт тавьдаг байсан болохоор тийм ’’сэтгэгдэл” нэлээдийг цуглуулжээ.

149


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

Ю.В.Жуков /Заяын шавь/ өгүүлрүүн: Заяын шавид мал өсөх нь өсөж байна, гэхдээ өвлийн хүйтэн, бэлчээр өвсний гачигдал, тахал өвчин зэргээс болоод удаан өсөж байна. A. Г.Носов /Мөрөнгийнхүрээ/өгүүлрүүн: Мөрөнгийн хүрээний районд малын өсөлттогтонги байдалтай байна. Шалтгаан нь, өвлийн хүйтэн малын өвчин, гадагш худалдах бас өөрсдөө хэрэглэх зэрэг. B. А.Балашов /Хөвсгөл нуурын хавийн/ өгүүлрүүн: хөвсгөл нуурын орчимд мал өсөж байна. гэхдээ их хурдан биш. Ф.П.Игнатьев /Улиастай/ өгүүлрүүн: Улиастайн районд мал нэмэгдэх нь удаан байна. А.В.Бурдуков/Хангилцаг/ өгүүлрүүн: Ховдын хязгаартсүүлийн 6-7 жилд мал өссөн. Гэхдээ их хурдан биш байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Хэдэн жил дараалаад өвөл овоо өнтэй байсан. Малын тахал бага байсан. 1912 оноос хойш хятадын мөлжлөгө суларсан. М.Н.Попов, П.А.Попов /Х овд/ өгүүлрүүн: сүүлийн үед мал ялимгүй өсөж байгаа. 1912 Онд тэмээ уушгины өвчин, хожгор үлдээр бага зэрэг хорогдсон. Эдгээр дурьдсан ерөнхийдөө монголд аятайхан гэмээр бодол санаанаас гадна бас монголын мал зугуухан хорогдож байна, бүр сайндаа тогтонги байдалтай байсан гэсэн базаахгүй мэдээ ч авч байлаа. Миний тэмдэглэж авсан, юм мэдэх хүмүүсийн янз янзын “сэтгэгдлийг” зэрэгцүүлээд үзэхэд нэг ийм нийтлэг зураг нүдэнд бууж байна: болж буй үйл явц их удаан, аажим өрнөж байгаа юм байна. Ямар ч байсан огцом дээш юм уу, доош хөдөлж байна гэсэн санаа гарсангүй. Тус улсын олон янзын нутагт амьдардаг хүмүүсийн бодол санаа ер нь л Автономит Монголын малын тоо өөрчлөлтгүй юм уу, өссөн ч тун багаар өсөж байна гэсэн өнгө аястай байв. “Урьдын сайн цагаа” өнөөгийхээс арай л өнгөлөг баясгалантайгаар төсөөлөх дуртай хүн гэдэгамьтнытүгээмэл араншингбодолцвол юм үзсэн хүмүүсийн ихэнхийн хийж буй дүгнэлт л нэлээд нуруутай болоод байна. Үлгэрчилсэн тооцоо. Нотлон өгүүлжбайгаадээрхи санаа бодол хэдийгээр сонирхолтой байлаа ч субъектив хольцтой байдаг учраас түүнд бүрэн итгэж хараахан болохгүй^Үнэнд ойртохын тулд нөгөө талаас нь хандах хэрэгтэй болж байна. Үүний тулд монголын малын жил жилийн цэвэр өсөлтийн үлгэрчилсэн тооцоо хийх гэж оролдоё. Энэ тооцоо зөвхөн л ойролцоо байж болох хэдий ч үндсэн байдлыг тодруулахад ямар ч болов тус болно. Бидний тооцоо Автономит Монголын мал эрхэлсэн хэд хэдэн хувийн аж ахуйн өсөлт хөгжилтийн тухай тоймолсон асуулга, мэдээгээр баяжуулсан тоо баримтанд тулгуурлаж байгаа юм. Дор дурьдаж буй тоо баримтыг 100 толгой малтай, төлөөлж чадах жинхэнэ монгол аж ахуйн 10 жилийн хувьсал өөрчлөлтөөс ургуулж авсан юм. /11 -р хавсралтын а, б, в, г хүснэгтүүдийг үзээрэй/ Үхрийн талаар. Гуравдугаар сард, өөрөөр хэлбэл үнээ тугаллахын өмнөх үед гаргасан монголын үхэр сүргийн бүрэлдэхүүн бүтэц иймэрхүү байдалтай байна: 45% 15% 17% 23% 100%

3 ба дээш насны үнээ Эр үхэр Шүдлэн үхэр Бяруу

150


Автономит Монгол XX зууны босгон дээр

И. М. Майский

Жилд нэмэгдэж буй үхэр нийт сүргийн 33,3 хувьтай тэнцэнэ.Малын тахалыг оруулахгүйгээр зүй бусын хорогдол мөн нийт сүргийн 22 хувь буюу жилд нэмэгдэжбуй үхрийн 66,6% -ийгэзлэнэ. Ингэхлээрзүйбусзарлагыгхасвал нийтсүргийн 11,3% болохүлдэжбуйхэсэгньажахуйнжилийн нийторлого болж байгаа хэрэг. Энэхүү нийт орлогоос, 2,6%** Хүнсэнд 2,6% Алба татварт Худалдаж борлуулахад 3,5% Бүгд 8,7% -ийг янз бүрийн хэрэгцээнд зар лагдаж байна гэсэн үг. Эндээс цэвэр орлого нь хувийн нийт сүргийн 2,6% /11,3-8,7/ болж байна. Энэ дундаж хувийг бодит тооны хэлээр илэрхийлбэл; 1400 мянга Автономит Монголын үхрийн нийттоо 468 - ”Жилд нэмэгдсэн 308 - ”Жилд зарлага болгосон 160 - ”Нийт орлого Энэ 160 мянгаас барагцаалбал; Хүнсэнд 35 мянга Бусад зорилгод 125 Эдгээрээс алба, татварт 37 мянга, худалдаж борлуулахад 55 мянга, /чухамдаа худалдааны эргэлтэнд 55 мянга биш 90 мянга орж байгаа юм. Учир нь, улсын санд нийлүүлсэн гэдэг маань хэрэг дээрээ худалдаж байна гэсэн үг. Ялгаа нь гэвэл албаны газраар л дамжигдаж байгаад оршино. /И нгээд улс орны хэмжээгээр бүхэлдээ цэвэр орлого буюу цэвэр өсөлт нь 35 мянган толгой /2,6% / болж байна. Хонь, ямааны хувьд. Сүргийн бүрэлдэхүүн бүтцийн дундаж байдал төллөлтийн өмнөхөн; 44% 2 ба дээш насны эм хонь 15% Эр хонь 16% Төлөг 25% Хурга -----Жилд нэмэгдэжбуй нийтсүргийн 39%, малынтахалыгоруулахгүйгээр зарлага мөн нийт сүргийн 22% буюу жилд нэмэгдэж буй хонины 58% байна. Ингээдажахуйннийторлогосүргийн нийтдүнгийн 17% болох бөгөөджилийн нийт орлогоос: 4% Хүнсэнд 3,3% Алба татварт Худалаж борлуулахад 4,0% Бүгд 11,3%-ийг янз бүрийн хэрэгцээнд зарлагдаж байна гэсэн үг. Ингээдаж ахуйн цэвэр орлогонийт сүргийн 5,7% /17-11,3/ болов. Дундаж хувийг бодит тооны хэлээр илэрхийлбэл, Автономит Монголын нийт хонь, ямаа 9500 мян. Жилд нэмэгдэх 3700 мян. Жилийн зарлага 2100 мян. Нийт орпого_____________________ 1600 мян. Энэ 1600 мянгаас хүнсэнд 400 мян. үлдэж буй 1200 мянгыг бусад зорилгоор зарлагадаж байгаагийн дотор алба, татвараар улсын санд 300 мянга, худалдаж * Хүнсэнд ийм өчүүхэн хэсгийг хэрэглэж байгаагийн учир нь монголчууд үхсэн малын махыг хүнсэнд багагүй хэрэглэдэгт оршино. **Ноён Морозов хонин сүргийн дотор эм хонь 60-70 хувь байдаг гэж мэдээлсэн нь миний ажиглалтаар нотлогдохгүй байна.

151


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

данган амиа борлуулж байгаа бололтой. Хатуу ширүүн өвөл болж халдварт өвчин ихээхэн дэлгэрвэл тус улсын мал сүрэгхарьцангуй төдийгүй,үнэмлэхүй байдлаар ч хорогдох энүүхэнд юм. Харин сүүлийн 10 жилд Автономит Монголын малын тоо ялимгүй өссөн нь ихээхэн магадлалтай юм. Яагаад гэвэл, нэг талаас энэ хугацаанд өвөл нь ерөнхийдөө өнтэй болж байсан,* нөгөө талаас монгол улс Дундад гүрний ноёрхлоос ангижирснаар хятадын мөлжлөгө, өрөөр хэлбэл, монголын малын багагүй хэсгийг хятадууд албадан хураах явдал ихээхэн суларсан юм. Оросын худалдаачдын ерөнхий сэтгэгдэл, миний хийсэн үлгэрчилсэн тооцооны дүн тоймтой муугүй нийлж байгаа юм. Цэвэр өсөлт өчүүхэн байгаагийн учир. Цэвэр өсөлтийн талаар төгс дүгнэлтийг дараахи байдлаар томъёолж болж байна. Автономит Монголд эдүгээ ноёрхож буй балар эртний мал аж ахуйн системийн нөхцөлд тус улсын малын тооны хөдөлгөөн маш удаан бөгөөд тасалдалтай байна: Удаан хугацаанд зогсонги байдалтай байснаа сүүлийн үед даг уурын нөхцөл, улс төрийн байдлын нөлөөгөөр 1918-1920онуудад Автономит Монголын мал ажахуйн салбарт олон жил ажиглагдаагүй ахиц гарч малын тооны өсөлт харьцангуй хурдан бөгөөд амжилттай болж иржээ. Монголын мал сүрэгт зүй бусын хорогдол асар ихийн зэрэгцээ худалдаж борлуулсан малын тоо хэмжээ хорогдлоосоо нэлээд илүү байгаа хэр нь бага ч болов цэвэр өсөлт ажиглагдах болсон байна. Үүнтэй холбогдуулахад дээр миний хийсэн тооцоо зарим нэгэн онцгой сонирхолтой баримжаа өгч байна. Автономит Монголд уугуул хүн амын хүнсэнд хэрэглэсэн малыг хасаад үзэхэд цаад талд нь жил бүр эрэлтээ хүлээсэн дараахи хэмжээний бэлэн мал байж байдаг байна. Адуу 137000 Тэмээ 9000 Үхэр 125000 Хонь, ямаа 1200000 Энэ бэлэн мал алба, татвар төлөх, монгол хүнд хэрэгтэй гадаадын бараа таваар худалдан авахад зориулагдаад, бас сүүлд нь хэвийн хэмжээний “капиталын процент” өөрөөр хэлбэл сүргийн цэвэр өсөлт гарч байгаа юм. Харин энэхүү “эрэлтээ хүлээсэн бэлэн мал”-ын зонхилох хэсэг хаашаа явж байна вэ? Эрэлтээ хүлээсэн бэлэн мал хаашаа явж байна вэ? Явж байгаа зүг нь гэвэл, Оросын гаалийн статистикийг харахад жишээ нь, сүүлийн гурван жилд /1913-1915/ Автономит Монголоос Орос руу 197000 үхэр гаргасан нь жил тутам 63 мянган толгой болж байна. Энэ тоо хойшхи жилүүдэд улам өссөн байх юм. Жишээ нь, Оросын хүнсний хэрэгцээ сонирхлыг хангах хэрэгт монголын зах зээлийг ашиглах талаар бараг монополь байр эзлэх болсон “ Монголын Экспедици” гэгч 1916 онд 175 мян. 1917 онд 100 мян. үхэрмонголоос авчээ. Эндээс харахад 1913-1915 онуудад монголын үхэр сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийн” бараг тал хувь нь Орос руу гарсан байна. Орос 1916 онд тэрхүү бэлэн үхрийг зуун хувь аваад зогсохгүй дараа жилийн “нөөцөөс” нь урьдчилан тоншоод 1917 онд тэр бэлэн малын 4/5-ыг авч * 10 өвлөөс 7 нь өнтэйд, 3 нь дунд зэргийн өвөлд тооцогдож сүүлийн хоёр жилийн төл бүгдээрээ үхэж, 1000 бог малаас дөнгөж 100-200 нь үлдэж бусад нь хорогдож байсан хатуу өвөл ер нь байгаагүй.

154


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

байжээ. Ингэхлээр сүүлийн 5-6 жилд тус улсын үхэр сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийг” бараг бүгдийг Орос улс авсан нь илт байна. Хонь, ямааны тухайд ч өөрцгүй. 1911-1912 оны эргэлтийн өмнөх жилүүдэд Монголоос Хятад руу жил тутам 500-600 мян. хонь тууж байжээ.* Үүнтэй зэрэгцээд Орос ч гэсэн жил бүр бараг зуу зуун мянгаар хонь авч байсан нь ховор биш үзэгдэл аж. Ингэхлээр Орос хятад хоёр монгол улсын хонь ямаан сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийн” 2/3-ыг жил бүр авч хэрэглэж байсан байх нь ээ. Монгол улс Хятадаастуурга тусдаа болсноос хойш Дундад гүрэн рүү хонь гаргах явдал үлэмж буурсан байна. Ийнхүү бүүрснаас сүүлийн жилүүдэд монголын мал бага зэрэг өсөх болсныг Оросын худалдаачид ажигласан байна. Адууны тухайд мөн адил. Монголын адууг Оросттөдийлөн авдаггүй нь үнэн. /1913-1915 онуудад монголоос орос руу жил тутам ердөө л 2000 мянга орчим адуу гаргаж байжээ/. Гэтэл хятад руу болохоор ялангуяа хязаалан гүүг бөөн бөөнөөр гаргаж байсан байна. Надад байгаа асуулгын баримт мэдээгээр хятад руу жил тутам 60-70 мян. адуу гаргаж байсан нь монголын адуун сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийн”тал орчим нь болж байх ажээ. Малын жил тутмын цэвэр өсөлтийн ихэнхи хэсэгхарь орон руу урсаж байсан болохоор /хятад руу урсах явдал 200 гаруй жилийн тэртээгээс эхэлснийг мартаж болохгүй/. Автономит Монголын малын тоо тогтонги байдалд ойрхон цэгттогтсоор йржээ. Өөрөөр хэлбэл, тус улсын оршин тогтнохын гол хэрэгсэл болсон мал огт нэмэгдэхгүй юм уу, нэмэгдсэн ч маш удаан байжээ. Эл номын түрүүчийн бүлэгт миний өгүүлэх болсон монгол улсын язгуур хүн амын хөгжилд ажиглагдсан урт хугацааны зогсонги байдалд өгөх тайлбарыг энэ баримтаас хайх учиртай юм. Автономит Монголд байгаа ба байж болох малын тоо хэмжээ. Малын тооны өсөлт нь асар удаан ч Автономит Монгол маань мөчит дөрвөн хөлтнийг өөртөө агуулж байх тоо хэмжээнийхээ дээд хязгаарт тун ойрхон байгаа бололтой. Мал байлгах чухамхүү энэ ханасан хэмжээ малаж ахуйн хөгжлийн бараг зогсонги, тогтонги хэмжээт байдлын гол шалтгаан болох нь ихээхэн магадлалтай юм. Үнэхээр ч Өргөөгөөс гараад ховдын хязгаар хүртэл явахдаа би хаана ч, хэнээс ч асууж ярилцаж байхад “газар сайгүй бөөн бөөн адуу, сүрэг сүргээрээ” тэмээ, үхэр, хонь ямаа бэлчиж байна. “Мал аж ахуй эрхлэх чөлөөт орон зай огт байхгүй болов” гэж оросууд ч монголчууд ч санал нэгтэй ярьцгааж байлаа. Эдгээр яриаг шалгахын хажуугаар би Автономит Монголд зуны бэлчээр хангалттай өргөн уудам бөгөөд тэнд ялангуяа нуга болгоныг бүрэн ашиглаж бэлчээр дагтаршруулах явдлыг сэрэмжилж чадвал одоогийн байгаа малаас нэлээд олон мал байлгах боломжтой юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Харин өвлийн бэлчээр харьцангуй их ядуу юм. Тэр нь одоо тус улсад байгаа тооны малыг л хагас дутуу хооллох хэмжээнд байна. Би түс тас санаа гаргаж хэлж зүрхлэхгүй байна. Учир нь тэр санаагаа батлах статистикийн лавтай ямар нэгэн баримт дурьдах боломж алга. Харин балар эртний мал аж ахуйн системтэй байсан цагт Автономит Монгол өнөөгийхээс илүү олон тооны барьж байх боломжгүй юм гэсэн ерөнхий сэтгэгдэл надад төрөв. Бэлчээрийн өвс ургамалын ресурсийгхатуу ариг гамтай ашиглаж чадвал одоогийн малын тооноос бүтэн хагас дахин илүү мал /өөрөөр хэлбэл, 13 сая биш, 20 * Московская Торговая Экспедиция, стр. 253. а также Г.Н.Потанин “Очерки Северо-Западной Монголии” , вып. I, стр. 91. Потанины мэдээлж байгаагаар өнгөрсөн зууны 70-аад онд хятадууд монголоос жил бүр 800 мянган хонь авч явдаг байжээ.

155


Автономит Монгол X X зууны босгон дээр

И.М.Майский

байжээ. Ингэхлээр сүүлийн 5-6 жилд тус улсын үхэр сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийг” бараг бүгдийг Орос улс авсан нь илт байна. Хонь, ямааны тухайд ч өөрцгүй. 1911-1912 оны эргэлтийн өмнөх жилүүдэд Монголоос Хятад руу жил тутам 500-600 мян. хонь тууж байжээ * Үүнтэй зэрэгцээд Орос ч гэсэн жил бүр бараг зуу зуун мянгаар хонь авч байсан нь ховор биш үзэгдэл аж. Ингэхлээр Орос хятад хоёр монгол улсын хонь ямаан сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийн” 2/3-ыг жил бүр авч хэрэглэж байсан байх нь ээ. Монгол улс Хятадаас туурга тусдаа болсноос хойш Дундад гүрэн рүүхонь гаргахявдал үлэмж буурсан байна. Ийнхүү бүүрснаас сүүлийн жил үүдэд монголын мал бага зэрэг өсөх болсныг Оросын худалдаачид ажигласан байна. Адууны тухайд мөн адил. Монголын адууг Орост төдийлөн авдаггүй нь үнэн. /1913-1915 онуудад монголоос орос руу жил тутам ердөө л 2000 мянга орчим адуу гаргаж байжээ/. Гэтэл хятад руу болохоор ялангуяа хязаалан гүүг бөөн бөөнөөр гаргаж байсан байна. Надад байгаа асуулгын баримт мэдээгээр хятад руу жил тутам 60-70 мян. адуу гаргаж байсан нь монголын адуун сүргийн “эрэлтээ хүлээсэн бэлэн хэсгийн”тал орчим нь болж байх ажээ. Малын жил тутмын цэвэр өсөлтийн ихэнхи хэсэг харь орон руу урсаж байсан болохоор /хятад руу урсах явдал 200 гаруй жилийн тэртээгээс эхэлснийг мартаж болохгүй/. Автономит Монгөлын малын тоо тогтонги байдалд ойрхон цэгт тогтсоор йржээ. Өөрөөр хэлбэл, тус улсын оршин тогтнохын гол хэрэгсэл болсон мал огт нэмэгдэхгүй юм уу, нэмэгдсэн ч маш удаан байжээ. Эл номын түрүүчийн бүлэгт миний өгүүлэх болсон монгол улсын язгуур хүн амын хөгжилд ажиглагдсан урт хугацааны зогсонги байдалд өгөх тайлбарыг энэ баримтаас хайх учиртай юм. Автономит Монголд байгаа ба байж болох малын тоо хэмжээ. Малын тооны өсөлт нь асар удаан ч Автономит Монгол маань мөчит дөрвөн хөлтнийг өөртөө агуулж байх тоо хэмжээнийхээ дээд хязгаарт тун ойрхон байгаа бололтой. Мал байлгах чухамхүү энэ ханасан хэмжээ малаж ахуйн хөгжлийн бараг зогсонги, тогтонги хэмжээт байдлын гол шалтгаан болох нь ихээхэн магадлалтай юм. Үнэхээр ч Өргөөгөөс гараадховдын хязгаар хүртэл явахдаа би хаана ч, хэнээс ч асууж ярилцаж байхад “газар сайгүй бөөн бөөн адуу, сүрэг сүргээрээ” тэмээ, үхэр, хонь ямаа бэлчиж байна. “Мал аж ахуй эрхлэх чөлөөт орон зай огт байхгүй болов” гэж оросууд ч монголчууд ч санал нэгтэй ярьцгааж байлаа. Эдгээр яриаг шалгахын хажуугаар би Автономит Монголд зуны бэлчээр хангалттай өргөн уудам бөгөөд тэнд ялангуяа нуга болгоныг бүрэн ашиглаж бэлчээр дагтаршруулах явдлыг сэрэмжилж чадвал одоогийн байгаа малаас нэлээд олон мал байлгах боломжтой юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Харин өвлийн бэлчээр харьцангуй их ядуу юм. Тэр нь одоо тус улсад байгаа тооны малыг л хагас дутуу хооллох хэмжээнд байна. Би түс тас санаа гаргаж хэлж зүрхлэхгүй байна. Учир нь тэр санаагаа батлах статистикийн лавтай ямар нэгэн баримт дурьдах боломж алга. Харин балар эртний мал аж ахуйн системтэй байсан цагт Автономит Монгол өнөөгийхээс илүү олон тооны барьж байх боломжгүй юм гэсэн ерөнхий сэтгэгдэл надад төрөв. Бэлчээрийн өвс ургамалын ресурсийг хатуу ариг гамтай ашиглаж чадвал одоогийн малын тооноос бүтэн хагас дахин илүү мал /өөрөөр хэлбэл, 13 сая биш, 20 * Московская Торговая Экспедиция, стр. 253. а также Г.Н.Потанин “Очерки Северо-Западной Монголии”, вып. I, стр. 91. Потанины мэдээлж байгаагаар өнгөрсөн зууны 70-аад онд хятадууд монголоос жил бүр 800 мянган хонь авч явдаг байжээ.

155


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

сая мал/ байж болох юм. Харин түүнээс олон мал байж чадахгүй байх, яагаад гэвэл, мал аж ахуй эрхлэх талаас бодоход орчин үеийн монголын асар уудам цөл нутгийг хөндлөн гулд яваад өнгөрсөн хүний өнгөц ажиглалтаас төрж болох “сул ” нутаг ерөөсөө ч ал га байна. Харин ч энд газар нутгийн өвөрмөц маягийн “шахцалдаан” мэдрэгдэх мэт.Малын тоог богино хугацаанд олон болгох, хүн амын аж байдлыг сайжруулах цорын ганц арга хэрэгсэл нь мал аж ахуйн соёлыг дээшлүүлэх, өөрөөр хэлбэл, балар эртний мал аж ахуйн системийг арай илүү ашигтай арга ажиллагааны хэлбэрт шилжүүлэх явдал байж болох юм.

156


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

нэг удаа хавар гуужих үеэр 5 дугаар сард үндсэндээ гараар зулгааж авдаг /Э нэ үед тэмээний ноос өөрөө аяндаа хөндийрч унаж эхэлдэг/. Тэмээний ноосыг монголчууд ч, оросууд ч угаадаггүй. Учир нь бохир хэвээр нь газар дээр нь бэлтгэж гадаадад гаргана. Гадаадад гарахын өмнө сайтар сэгсэрч иэвэрлэхэданхны жин нь 6-10%-р хөнгөрнө. 3. Хялгас. Авточомит Монгол адууны ба сарлагийн гэсэн хоёр төрлийн хялгас бэлтгэнэ Адууны хялгасыг дааганы болон нас гүйцсэн морьдын дэл сүүлээс хяргаж авна /гүү, азарганы дэлийг хяргадаггүй/. Үхэж хорогдсон болон хүнсэнд хэрэглэсэн адууны дэл сүүлийг ашиглана. Монголд жилд 50 мян. орчим пуд хялгас бэлтгэнэ. Үүнээс 10 мян. орчим ньдотоодын хэрэгцээнд зориулагдаж, үлдсэн 40 мян. пуд-ийг/үндсэндээсүүл/гадагш барагдан ганцхятад руу экспортлоно. Сарлагийн хялгасыг хяргаж авах бөгөөд тэр нь монголын аж ахуйд чухал рольтой. Сарлагийн хялгасаар гэрийн хошлон бүслүүр, аргамжаа, бугуйл гэх мэтийгхийнэ. Сарлагийн хялгасыгбарагбүгдийгдотоодын хэрэгцээнд зориулна. Нэг сарлаг жилд дунджаар 3 фунт хялгас өгөх бөгөөд монголд байгаа монголд байгаа 600 мян. орчим сарлаг жилд багарцаалахад 45 мян. пуд хялгас өгдөг ажээ. Адууны болон сарлащйн хялгасны бэлтгэлээр жилд ойролцоогоор 95-100 мян. пуд хялгас цугларна. Үүнээс 60 орчим мян. пудийг дотоодын хэрэгцээнд, үлдэх 40 мян. пудийг “экспортын фондод” шилжүүлнэ. Арьс ишр. Монголд малын арьсыг, нэгдүгээрт, хүнсэнд хэрэглэсэн малаас, хоёрдугаарт, зүй бусаар хорогдсон малаас авч бэлтгэнэ. Монголчууд үхэж хорогдсон малын махыг ч бага зэрэг хүнсэнд хэрэглэнэ. Арьсаар нь хувцас хунар бусад зүйл хийдэг учир тэдний арьс сул хаягддаггүй. Хонины арьс. Арьс ширнүүдээс хонь ямааны арьс, хурга йшигний арьс их чухал ач холбогдолтой. Хүнсэнд хэрэглэсэн болон зүй бусаар хорогдсон бог малын тоо жилд ойролцоогоор 2600 мянгад хүрдэг болохоор монголд жилд мөн л энэ тооны арьс гарна гэсэн үг. Үүнээс 1400 мянга нь хонь ямааны 1200 мянга орчим нь хурга ишигний арьс байх бөгөөд монголчууд дотооддоо хэрэглэнэ. Дотоодын хэрэгцээнд жилд ойролцоогоор хонь ямааны арьс 1000 мян. ширхэг, хурга ишигний арьс 700 мянган ширхэгийг зориулаад, жилд “экспортын фондонд” хонь ямааны арьс 400 мян. ширхэг, хурга ишигний арьс 500 мянган ширхэгийгтустус шилжүүлнэ гэсэн үг. Хурга ишигний арьс зуун хувь үхэж хорогдсных байдаг бол хонь ямааны арьсны 30 орчим хувь нь хүнсэнд хэрэглэснийх, үлдэх 70 хувь нь зүй бусаар хорогдсных юм. Үхэжхорогдсонхоньямааны арьсхөрс нимгэнтэй байдагболохоортүүнийг голдуу гадагш орос хятад хоёрт гаргадаг. Хүнсэнд хэрэглэсэн хонь ямааны арьсаар монголчууд өөрсөддөө хувцас хийнэ. Ийм арьс хүрэлцээ муутай байдаг болохоор заримдаа үхсэн хонь ямааны /голдуу зун, намар үхсэн/ арьсаар дээл хувцас хийх явдал ч гардаг байна. Үхрийн шир. Үхрийн ширжилд нийтдээ ойролцоогоор 350 мянган ширхэг гардгаас 35 мянга орчим нь нядалсан үхрийх, бусад нь үхэж хорогдсон үхрийх. Эдгээрээс тугалын арьс 150 мянга орчим, бярууных 70 мянга орчим байна. Тугал, бярууны арьс аж ахуйд бараг рольгүй шахам, сайндаа л дэвсгэрт ашиглагдана, эсвэл бүр хаягддаг. Үлдэж буй арай том үхрийн 130 мянган ширнээс 60 мянга орчим нь дотоодын хэрэгцээнд /сур, хөхүүр, гутлын улны шар шир гэх мэт/ ингээд 770 мянга орчим нь “экспортын фондод” шилжиж ирнэ. Адууны шир. Тус улсад жилд адууны шир ойролцоогоор 315 мянган ширхэг гардаг. Үүнээс 13 мянга орчмыг хүнсэнд хэрэглэсэн адуунаас бусдыг

158

\


Лвтонвмит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

үхэжхорогдсон адуунаас хуулжавна. Энэ 315 мянгаас 145 мянга ньунагных, 75 мянга нь дааганых, 95 мянга нь бусад нас хүйснийх байна. Эдгээр ширнээс дотоодын хэрэгцээнд 50 мянга орчмыг хэрэглэнэ. Үлдсэн 45 мянган ширхэг нь “экспортын фондод” шилжинэ. Тэмээний шир-ийг голдуу үхэж хорогдсон тэмээнээс хуулж авах бөгөөд жилд ойролцоогоор 36 мянган ширхэг гарахаас 26 мянга нь ботго, торомных, Юмянгаорчим ньбусаднасхүйснийхтустусбайна. Эдгээрүхэжхорогдсон тэмээний талаас ил үү хувийнх нь ширийг авч аж ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа гэдэг юу л бол /тэмээний ширийг гэрийн хана үдэх, үдээр хийх мөн өөр зүйлд ашиглана/. Ер нь үхэж хорогдсон тэмээг хээр талд тэр чигээр нь хаях явдал ихдэлгэрсэн зүйлийн нэг. Тэмээний шир “экспортын фондод” тооцогдцоггүй. 5. Сүү, цагаан идээ. Сүү монголчуудын хүнс тэжээлийн үндэс нь болж байдаг учраас түүнийг монголчуудын хамгийн чухал бүтээгдэххүүнгэж үзвэл зохино. Автономит Монголд жил тутам авч буй сүүний тоо хэмжээ дараахи байдалтай байна: Үнээний сүү 16саяхувин Сарлагийн сүү 10 саяхувин Гүүний сүү 25 саяхувин Хонины сүү 14 саяхувин Ямааны сүү 2 саяхувин Ингэний сүү____________________ 4 саяхувин 71 сая хувин Бүгд Энэ бүх сүүг дотор нь хоёр хувааж болно. Нэг хэсэг нь нялх болон өсвөр малын тэжээлд нөгөө хэсэг нь хүний хүнсэнд тус тус хэрэглэгдэнэ. Үнээний, сарлагийн, хонь, ямааны болон ингэний сүүний ойролцоогоор 2/3 хувь нь хүний хүнсэнд, 1/3 нь малын тэжээлд зориулагдаж байна. Гагцхүү гүүний сүүг онцолж үзэж болно. Гүүний сүүний 1/10-ээс ихгүй хувийг хүний ундаанд /гүүг жилд ердөө л ганцхан cap саана/, 9/10-ийг унаганд тус тус зориулна. Нийт дүнгээр жилд буй болох 71 сая хувин сүүнээс 33 сая хувин буюу ойролцоогоор тал хувь нь хүн амын хэрэглээнд очиж байгаа нь нэг өрхайлд ойролцоогоор 300 хувин, нэг хүнд дунджаар 68 хувин ноогдож байгаа юм. Монголчууд сүүг дээр өгүүлсэнчлэн зөвхөн дангаар нь юм уу цай сүлж хэрэглээд зогсохгүй бас өөр бусад төрлийн цагаан идээ хийнэ. Тухайлбал, өрөм, тараг, айраг, архи, ааруул, бяслаг, ээзгий, шартос гэх мэт. Сүү цагаан идээний ганцаас бусад нь “экспортын фондод” ордоггүй. Монголчууд сүү цагаан идээг өөр хоорондоо худалдаалахдаа дурамжхан7/Га хөдөө нутгаар явж байгаад ямар нэгэн монгол айлд орвол таныг сүү, тараг, өрөм, бяслаг бүлээвтэр монгол архиар чин сэтгэлээсээ зочилно. Ингэж зочилж байх ёс заншлаа ихэд хүндэтгэдэг юм билээ. Хэрэв та замын хэрэгцээнд айлаас сүү худалдаж авъя гэвэл арван тохиолдлын есөд нь ямар нэгэн арга саам гараад ирнэ. Т эд үнээгээ саагаагүй байна ч гэх юм уу, сүү гашилсан, эсвэл сүү худалдах цаг зохимжгүй байна гэх маягийн юм ярьж худалдах дургүй байгаагаа битүү илэрхийлнэ. Монголчууд сүү худалдахыг мухар сүсэгтэйгээ холбодог. Жишээ нь, монголчуудын ойлголтоор нар шингэсэн хойно юм уу, адуу мал тамгалах, хонь малын ноос үс авах гэх мэтийн үед сүү зарахыг цээрэлдэг. Ийнхүү сүү гадагш гаргах дургүй байгаагийн цаад талд толдуу гэнэн мухар сүсэгт хучигдсан угтаа бүрэн эрүүл цагаан зарчим нуугдаж байх шиг байдаг.

159


И.М.Майский

Авт ономит М онгол X X зууны босгон дээр

Юун хэмээвээс сүү айл-аж ахуйгаас гадагш гарна гэдэг түүний хүнсний хэрэглээнд, улмаар овог аймгийн оршин байх явдалд ихээхэн аюул гай болно гэж үзэж энэ гайд автахгүйг аль болохоор хичээдэг ажээ. Харин сүү цагаан идээ дотроос ганцхан төрлийн бүтээгдэхүүн бага боловч “экспортын фондод” ямар нэг рольтой байдаг. Тэр нь шар тос юм. Автономит Монголд жилд бэлтгэж буй шар тосны нийт хэмжээ ойролцоогоор 500 мянган пуд байх бөгөөд өнөөг хүртэл түүний 9/10-ийг монголчууд дотооддоо хэрэглэж жилд ихээр бодоход 40-50 мянган пудийг гадаадад гол төлөв Орост /өвөр байгалийн мужид/, гаргаж байжээ. Шар тос ийнхүү маш бага хэмжээгээр гадагш гарч байгаагийн шалтгаан монголчууд өөрсдөө их хэрэглдэгдээ биш /монголчууд түүнийг өөхөөр орлуулж бүрэн чадна/ харин уг тосыг европ хүний сэтгэлд таалагдахгүй болгож байгаа чанарт нь байгаа юм. Монгол шар тос хийх арга гэвэл, өдөр бүр зузаан ширмэн тогоонд сүүгээ бага галаар зугуухан хөөрүүлнэ, хөөрүүлсэн сүүний дээгүүр зузаан өрөм /заримдаа хуруу зузаан/ загсана, эл загссан өрмийг өдөр бүр хамж аваад тусгай модон саванд юм уу том ширэн уутанд/’’гүзээ” гэхийгзохиогч “шир” гэсэн бололтой Ц.О./ хийж тавих бөгөөд өрөм хийсэн сав нь яваандаа дүүрнэ. Дунд зэргийн хөрөнгө чинээтэй айл зун намрын-турш хоёр сав өрөм /зөөхий/ хурааж амжина, харин ядуувтар айл нэг л гүзээ зөөхийтэй болно. Хураасан өрмөө намар задалж нөгөө том ширмэн тогоондоо хайлуулдаг. Хайлуулхаар задлахад өрөмний дээд тал нь хөгзөрсөн, өвс ногоо, заримдаа ялаа батгана хүртэл унаж үхсэн, доод тал нь исч гашилсан байдаг. Түүнийгээ тогоонд хийж хайлуулан өрөмнийхөө цөвийг шахаж үлдээгээд шар тосыг нь ялгаж аваад үхэр, адууны эргүүлсэн олгойд хийж хадгална. Ингэж хайлуулж авсан шар тос ногоон шар өнгөтэй, европ хүн хавьтхааргүй эхүүн хурц үнэртэй байдагньтүүний гадаад зах зээлд гарахзамыгньхаадагажээ. Харин сүүлийн жилүүдэд Өвөр байгалынхан монгол шар тосыг дахин боловсруулах оролдлого хийсэн нь амжилттай болсон болхоор энэ map тос цаашдаа одоогийхоос илүү ихээр Автономит Монголын “экспортын фондод” орох найдлага байгаа юм. 6. Аргал. Монголчуудын өрх-аж ахуйд ихээхэн ач холбогдолтой мал аж ахуйн өөр нэг бүтээгдэхүүн бол аргал, өөрөөр хэлбэл, үхрийн хатсан ялгадас юм. Тал хээр нутагтаргалыг галын түлшинд ашиглана. Ой модтой нутгуудад аргалыг зөвхөн хааяа хэрэглэнэ. Аргалын гал аюулын илчтэйн дээр аятайхан тал ньтүүнийгхаанаас ч тал нутгийн аль ч хонхороос олжтүлэхэд хэзээд бэлхэн байдагт оршино. Гал түлэх, гэр орон дулаацуулах, хоол цай хийх болгонд аргал түүх болдог. Ажилсаг хүмүүс түүнийг зориуд нөөцлөнө. Тийм ажилсаг айлын гадаа үхрийн харлаж хатсан ялгадсаар том том овгор урт далан босгосон байдаг. Адууны ялгадас буюу хомоолыг түүж түлэх нь буй. Гэхдээ илч багатай байдаг. Хоньтэмээний хорголыгтүлшинд барагхэрэглэдэггүй.

160


Автономит Монгол XX зууны босгон дээр

И. М. Майский

§ 3. АН АГНУУР БА ЗАГАС АГНУУР

^Автономит М о н г о л үслэг ангаар овоо баян хэр нь нутгийн хүн амын дотор өнөөг хүртэл ангийн ажахуй хөгжөөгүй байна. Ийм байдалтай байгаа нь зарим талаар амьд амьтныг алж устгахыг эсэргүүцдэг шашны нөлөө, зарим талаар үслэг ангийн бараа таваарын хэрэгцээ бараг байхгүйтэй холбоотой. Үслэг ан монголчуудад өөрсөдөд нь бараг хэрэг байдаггүй, яагаад гэвэл монголчууд өөрсдийнхөө дулаан хувцасны хэрэгцээгхонины нэхий хурганы арьсаар бүрэн хангадгаас гадна хонины нэхий хурганы арьсны хилийн цаадах эрэлт туйлын бага байдаг. Ийм байдлаас болоод Халх болон Ховдын хязгаарт ан олборлол их дэлгэрлийг олж чадсангүй. Тэгээд ч монголын анчид маань цахиур буугаар л жилийн жилд ан хийнэ. Оросын “берданка” гэдэг энд бараг үл олдох мөрөөдөл учраас тэд чоно, үнэг, хэрэм, ойн гөрөөс гэх мэт зэрлэг амьтадыг буудах буюу хавхаар л агнадаг бололтой. Гэвч ийм ан агнуурын ерөнхий хэмжээ туйлын өчүүхэн учраас улс ардын аж ахуйн ач холбогдолгүй ажээ?} (Жонголын олж үзэх ганцхан ан бол тарвага юм. Өнгөрсөн зууны эцэс хүртэл монголчууд тарвагыг зөвхөн хүнсэнд хэрэглэж байсан учраас түүнийг агнахявдал тун бага, тарваганы арьсны үнэ ч их бага байжэ§1 Профессор А.Позднеевын мэдээлж байгаагаар 1892 онд тарваганы арьс Хиагтын зах зээл дээр ердөө л 3-4 копеек байжээ.*** Ийм хямдхан үнэтэй ангаар хөөцөлдөхийг ч монголчууд хичээдэггүй байжээ. Тэржилүүдэд Автономит Монголын тарвага маш элбэг байсан нь гайхах зүйл биш юм. Тарваганы нүх монголын уул талыг битүү бүрхэж сая сая жижигхэн сонин гөрөөсөнцөр намжишгүй исгэрэлтээрээ тэнгэр хангайг цуурайтуулсаар байх ажээ(Гэвч энэ XX зууны эхний жилүүдээс олон янзын эрдэнийн үслэг анг дуурайлгахад туйлын тохиромжтой тарвагны арьсны эрэлт Европын зах зээл дээр гэнэт өсөж, барагцаалахад 1905-1906 оноос Автономит Монголд “тарваганы арьсны хэнээрэл” дэгдэж энд ажиллаж байсан оросын худалдаачид бие биеэсээ өрсөлдөн тарвага худалдан авч үнэ нь тэнгэрт хадаж, тарвагны ширхэг арьсны үнэ 1900 онд 12-15 копеек байсан бол 1909 онд 1 рубль 50 копеек хүрчээ7Энэ нь монголчуудаас тарвагаа үйл олноор нь хядахад хүргэжээ. Үүнийтулд монголчууд тарвагыг буудах, хавхадах, утах, тусгай царилаар нүхийг нь ухах гэх мэтийн аргыг хэрэглэх болжээ. Энэ их устгалт хэр зэрэг өргөн хэмжээтэй явагдсныг дараахи тоо баримт харуулж байна.[~1909 онд зөвхөн Хиагтын боомтоор 1884 мянган ширхэг тарваганы арьс орос руу орж байжээ.Тарвагыг бас Хөшөө модны боомтоор монголоос гарч байсныг бодолцвол мөн онд орос руу доор хаяж 2500 мянган тарвагны арьс гарсан гэж бодох хэрэгтэй юм. 1910 оноос олон улсын зах зээл дээр “тарваганы хямрал ” эхэлж үнэ нь унаж монголчуудын тарвага сөнөөх аян ч зөөлөрчээ. Ингээд гаалийн статистикийн мэдээгээр 1913 онд монголоос орос руу 1100 мянган тарваганы арьс гарч байсан бол 1914 онд 600 мянга 1915 онд 900 мянган арьс гарч байжээ. Дараа нь Европтдайн дэгдснээс болоод тарваганы арьсны эрэлт бараг бүрэн унаж харгис мөрдлөгө намжиж хөөрхий муу гөрөөсөнцөр түр зуур ч болов амрах боловГ] * Автономит Монголын үслэг ангийн бараа бараг бүгдээрээ орос руу гардаг. Оросын гаалийн статистикаас харахад, 1913-1915 онуудад монголоос орос руу гаргасан үнэгний арьснаас 31 мян. руб. Хэрэм, өмхий хүрнээс 13 мян. руб. Чоно, шилүүс, баавгайнаас 8 мян руб орсон нь үнэхээр чамлалттай юм. **А.Позднеев, Монголия и Монголы, т.1, стр 154.

161


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

1919-1920 онд манай экспедици Богд Гэгээний улс орноор нааш цааш явж байхадталынтарвагаёстойлязганажбайлаа. ЗөвхөнТуул, Орхон голуудын хооронд явж байхад тарваганы нүх бараг зай завсаргүй харагдаж, унаатай явахад хэцүү байсан билээ. Тэр тоо томшгүй нүхнүүдийн хооронд суух, үсрэх, гүйлдэх, хошгорох нүд булаам жижигхэн гөрөөсөнцөр үй түмээрээ оволзож байв. Хэдэн жил амар жимэр байсан нь ингэж үржихэд хүргэсэн биз. Гэвч нутгийн настангуудын яриаг сонсоход “урьдын сайн цагийг бодоход одоогийн тарвага наад зах нь хагасаар цөөрсөн байна гэлцэж байлаа. Хоёр хөлтэй дайсанд мөрдөгдсөн тарвага арга буюу агнахад хялбар хээр талын нүхээ орхиж өндөр уул буюу ус ундгүй тал нутаг бараадах болсон нь тэднийг мөрдөх ажил ихээхэн хүндэрсэн аж. Тарвага олборлох ажлын тансаг сэмбэгэр түргэн зуурын мандал бадрал монгол ардын яруу найрагт хүртэл ул мөрөө үлдээсэн байх юм. Заяын шавьд явж байхдаа миний олж авсан нэгэн “тарвагны анчины тухай” хошин дуу надад үлджээ. Түүнийг уншигч авгайд толилуулъя. БОЙТОГ ТАРВАГЧНЫ БУДЛИУЯВДАЛ* Дэрэвгэр чихээ газах наан Тарвагны чарлахыг тэр Нойтон газраас сэтгэл догдлон чагнана Алд царилаа аваад Нүх эвдэж гарав гэнэ Нохой шиг шороо манаргаж гэнэ Тултал ухаад харсан чинь Туранхай тарч байв гэнэ Арван хэд бүлж байж Арай гэж завьжийг нь цоолж Ангийхаа олзыг Хатсан сураар ороогоод Янгиа муу эмээлдээ Арван хэдэн ганзгаар Ягштал бат даруулав гэнэ Халтар болсон царайтай Хонгио болсон хоолойтой Хөөр баяр болон Хавтгар гэр рүүгээ чавхдав. Шавар шандын голоос Ширмэн тогоо дүүргээд Шарлаж ноорсон ширдэг дээр Засаг ноён шиг хэвлүү сууна Тахир муу гансандаа Туулайн баас нэрж асаагаад Анхимал тамхиа ихэмсэг татна Тарвагаа шөлтэй нь идэж байхдаа Тэнхээ чадал бадруулж байв. Төдий л удалгүй идэж дуусаад Таталдан эвхрэн унав гэнэ Тарвагны хурц зоогноос Тарвагчин сайн эр маань Тамирдан “сур харваж” гэнэ

Дэрстэй шандын эхэнд Дээр нь шар наран ээсэн нутагт Тэр нэгэн анчин Навсгар гэртээ сууж байв Эхнэр нь Найман ямаагаа саав гэв Сүүгээ хоөрүүлж, тараг бүрэв Бүрсэн таргаа хөршөөсөө нуув гэнэ Тарвагачин эр Хүнд үзэгдэлгүй таргаа идэх зуур Уяанд есөн өдөр сойсон Тарваганыхаа морийг эмээллэв гэнэ Хэнгэрэг болсон гэдэстэй Хэдрэг болсон нуруутай Сайхан хүлгээ эмээллэв гэнэ Хүн эдэлж байсан янзгүй Хун шувуу шиг өгөрсөн Янгиа нь ч мориноосоо үл дутна. Хөлсөвчөө эмээл дороо тохоод Үхсэн гунжны арьс давхар бас тохоод Алд дэгээгээ ар бүсэндээ хаяад Том тулмандаа төмөр царил нуугаад Мориндоо түүнийгээ ганзагалаад Халтар зуудаг нохойгоо Хоёр алд уяагаар хөтлөөд Арслан шиг архируулаад Алсын хөтөл дээр гарав гэнэ Нэг суун нэг босон дэглэсээр Тарвагаа нүхэнд нь оруулав гэнэ Хормой шуун хендийгөөр туучин Хомоол, аргал яаран түүнэ. Тамтаг болсон хэтээ цохиж Тарвагны дошин дээр гал асаав. Дээлийнхээ хормойгоор сэвэн Дөл галаа галаа бадраана Гашуун утаа нүх рүү сэвнэ

Тал нутгийнхны өвөрмөц егөөдлөөр дүүрэн, өр өвдөм бяцхан анг хайр найргүй сөнөөж байгаад дургуйцсэн байдал энэ явган дуунд нэвт шингэсэн * Энэ дууны монгол эхийг эрээд олж чадсангүй. Арга буюу орос хэлнээс монголчлов. /Ц.О./

162


Автономит Монгол XX зууны босгон дээо

И.М.Майский

нь илтбайхажээ. Сүүлийн олон зууны уламжлал, шашны гэрээсийгогоорон тарвагыг үй олноор нь устгаж байхад ингэх нь арга ч үгүй биз. Монголчууд могой алахыг ч нүгэл гэдэг байхад гэм халгүй энэ өчүүхэн амьтныг хядсанаараа амьдын хар нүгэл хийж буй хэрэг биш гэж үү. Нүгэл гэдэг нь эргэлзээгүй тов тодорхой хэрэг. Тарвагны арьсанд их үнэ хаяж байгаа нь амьтан хүний дурыг дэндүү татжээ. Эдийн засгийн сонирхлын төмөр нүүр түүхэн домог, ёс зүйн хэм хэмжээг энд мянга дахин ялан дийлсэн нь энэ буюу. Монголчууд ийнхүү зан суртахууны эргэлзээгүйгээр зуу, зуун мянга, сая сая тарвага сөнөөж байжээ. Загас олборлол. Автономит Монголын гол мөрөн нуурууд загасаар онцгой ■элбэг хэр нь энд загас олборлох ажил бараг алга. Зөвхөн Хөвсгөл нуурын районд л оросуудын нөлөөгөөр монголчуудын агнаж буй загасны хэмжээ харыдангуй ихийн дээр тэд загасыг хүнсэнд төдийгүй, өвөл малын тэжээлд ч хэрэглэдэг ажээ. Монголын өөр бүх нутагг загас олборлохыг огтхон ч оролддоггүйгээр барахгүй иймэрхүү ажилд илт сэжиглэлтэй ханддаг. Жирийн монгол эрд загасны мах идүүлэх гэж оролдвол бараг сэжиглэнэ, бүтэхгүй. Тэд загас идэхийн тухайд оросууд бидний могойд хандцагтай яг адил. Түүнээс гадна загас гэдэг бол амьд амьтан тэгээд аливаа амьд амьтны амийг хороохыг шашны жаягаар хориглодгийг монгол хүн мартана гэсэн номгүй. Энэ суртахууны өнгөн дээр амьдрал заримдаа зугаатай хээ угалз хатгах нь байх юм. Бид Эрдэнэ Зуугийн ойролцоо орхон голын эрэгдээр түр саатахдаа нэг оройны хоолыг загасаар хийе гэж ярилцаад голд хөнгөн зэл дэгээ хэд шидсэн чинь аз болоход төвөггүй хэдэн хадир загас, алгана гогдуулсныг санаж байна. Хонины махнаас бага зэрэг уйдсан болохоор хэдэн загасаа шарж нэгорой амтархан хооллов. Гэтэл бидний тарьсан “хэрэг” нутгийхны нүдийг тойрч чадсангүй бололтой. Маргааш өглөө нь нэгэн буурьтай байрын лам манай майханд морилон ирж амар мэнд мэдэлцэн ойр зуурын юм ярьж сууснаа сүүлд нь голын усанд амьдрагч амьтныг үхүүлж хороох нь гол дээр баригдаж буй гүүрийн барилгад гай болжболзошгүй тул дахин загас агнахгүй байхыгхичээнгүйлэн гуйж билээ. Гэм буруугүй зугаа болгож үйлдсэн “хэргээ” давтахгүй гэжламтанд амлахад хүрч билээ. Хууль журамд үнэнч Буддын үзэлтнүүд хонь алж идэхдээ бурханы өмнө энэлээгүй атлаа загас агнахыг ижилгүй нүгэл гэж үзээд байгаагтэр мөчид ч, хожим нь ч яаж ч бодоод ойлгоогүй билээ?]

163


И.М.Майский

Автономит Монгол XX зууны босгон дээр

§ 4. МОНГОЛ ӨРХ АЙЛЫН ТӨСӨВ

Төсвийн учир холбогдол. Монголын дундажийн хэв шинжит өрх айлын төсөв онолын талаас ч, практикийн талаас ч ихээхэн сонирхол татах зүйл мөн. Энэхүүтөсөв хүн төрөлхтний эдийн засгийн болон нийгмийн талаархи бидний мэдлэг өргөжин тэлэхэд тус дэм болдгоороо сонирхол татдаг. Европын хүн амын олон янзын группэд холбогдох төсвийн шинжилгээ судалгаа орчин үеийн шинжлэх ухаанд багтаж ордог. Энэ судалгаа бол капиталист хөгжлийн шатанд яваа өндөр соёлтой улс орнуудын олон төсөв гэсэн үг. Энэ олон төсөв манай гариг дэлхийн улс түмнүүдийн дотроос тэргүүний гэсэн хэсгийн өнөөдрийг харуулж байгаа юм. Гэвч эдгээр тэргүүний улс түмнүүдийн хийгээд иргэншлийн гол замын хажууд орхигдсон ходрогдсон улс орнуудын өчигдөрийг эдийн засгийн ухаан маш бага судалжээ£Европын улс үндэстнүүдийн алс тэртээ өчигдөрийг цухас харуулсан тийм хоцрогдсон улс орон бол Автономит Монгол юм|Автономит монголын өнөөгийн байдлаар үлгэрлээд бид өөрсдөө олон зууны тэртээ ямар шүү янзтай байсныг олж харах болно Өнөөгийн Автономит Монголын аж ахуйн болон ахуйн хэвшлийг ойлгоход төдийгүй, бас түүх-эдийн засгийн болон түүх-соёлын шинж чанартай олон янзын дүгнэлт, хураангуйлал хийхэд монголын орчин үеийн өрх айлын ердийн төсөв чухал материал болно гээд байдгийн учир энэ. Иймэрхүү төсөв нь онолын талаас сонирхолтой байхын зэрэгцээ практикийн талаас ч ихээхэн сонирхол татна. Автономит монголтой эдийн засгийн харилцаа хөгжүүлэх зорилгоор түүний таваарын зах зээлийн багтаамжийг маш нарийн тогтоох хэрэгтэй. Монгол өөрт байгаа бүтээгдэхүүнээсээ бусад улс орнуудад хэдий хэрийн юм өгч чадах вэ? Энэ асуултанд ядахдаа баримжаатай хариулт өгөхгүйгээр Автономит Монголын талаар явуулах эдийн засгийн зөв бодлогын үндсийг чиглүүлэх боломж үгүй байгаа нь Орост багагүй ач холбогдолтой юм.[Гэтэл Богд Гэгээний улс оронд таваарын ямар ч статистика байхгүй байна.Т1йм учраас өнөөг хүртэл түүний зах зээлийн багтаамжийг “нүдэн баримжаагаар” тодорхойлоход хүрч байв. “ Нүдэн баримжаагаар” тодорхойлдгийг ямар нэгэн арай оновчтой үндэслэлтэй тоо баримтаар солих цорын ганц арга хэрэгсэл бол монгол өрх айлын ердийн төсөв зохиох явдал юм. Тус өрх айлын орлого, хэрэглээ хоёрын хэмжээг мэдэж байвал Автономит Монголын уугуул хүн амыг бүрэлдүүлж буй 125 мянган өрх айлын орлого хэрэглээ хэдий хэмжээтэй байхыг бодож гаргахад хэцүү биш Тус оронд нийгмийн ялгарал одоохондоо маш багын дээр ер нь монголчуудын хэрэглээ эгэл бөгөөд нэгэн янз маягийн байгаа явдал энэ бодож гаргах ажлыг ихээхэн хөнгөвчилж байгаа юм. Зах зээлийн багтаамжийг тогтоох энэ аргад сүрхий дутагдал байж болох учир зөвхөн ойролцоогоор дүн тойм өгч болох боловч өөр шилдэг арга хэрэглэх боломж өнөө хэр байхгүй болохоор түүнийг хэрэглэх болж байна. Ямар ч байсан урьд өмнийн “нүдэн баримжаатай” зэрэгцүүлэхэд үнэнд ойртохын хувьд ихээхэн ойролцоо тоо баримт өгнө байх аа.|Өнөөгийн монголд хааяагүй бүхэл бүтэн хошуунд бичиг номтой хүн 2-3 -аас хэтрэхгүй]байгаа нөхцөлдтөсвийгэдийн засгийн ухааны ном журмаар, өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүлэгчийн бүтэн жилийн тогтмол бүртгэж хөтөлсөн бичгийг үндэслэн хийнэ гэж бодож огтхон ч болохгүй. Бас манай экспедицид ч ийм зүйл хийх цаг хугацааны хангалттай боломж

164


Автономит Монгол XX зууны босгон дээр

И.М.Майский

байгаагүй. Ингээд боловсронгуй болж чадаагүй хялбарчилсан арга, тухайлбал, өрх айлын төсвийн орлого талыг 1918 оны тооллогын тоо баримтыг үндэслэх, төсвийн зарлага талыг юм мэдэх орос монгол хүмүүсээс авсан маш нарийн асуулгад тулгуурлах аргыг хэрэглэхэд хүрэв. Гарч болох алдаа гажуудлаас би тус улсын олон янзын районы бодит байдлыг тусгаж чадах нэг биш хэд хэдэн төсөв зохиох замаар зайлсхийхийгхичээв. Энэ зорилгоор би Заяын шавийн, Хөвсгөл нуурорчмын, Улиастайн, Хангилцагийн, Ховдын хязгаарын гэсэн таван хэв шинжийн төсөв цуглуулж авлаа. Эдгээр төсвийг зэрэгцүүлж харахад хоорондоо үлэмж төстэй байсан учраас тэднийг үндэслээд Автономит Монголын хэмжээгээр бүхэлд нь дундажийн хэв шинжит нэгдмэл нэг төсөв зохиох боломж байна гэж би үзсэн юм. /1 2-р хавсралтаас уншигч авгай таван районы төсвийг бүгдийг харж болно/. Шударга ёсыг барьж хэлэхэд монголын өрх айлын төсөв зохиох ажлыг анх хийж буй хүн нь би биш. Иймэрхүү ажлын анхны оролдлогыг 1910 оны Москвагийн Худалгдааны Экспедицийн гишүүн ноён Морозов хийсэн юм.* Гэхдээ энэ оролдлого олигтой юм болж чадаагүй. Яагаад гэвэл Морозовын тоо баримт дотор зохиогч судлагдахуунтайгаа сайн танил болж чадаагүйн дээр баримт мэдээ нь өрөөсгел, тохиолдлын чанартай олон том алдаа мадагтай байсан юм. Дундажийн хэв шинжит өрх айл./өрх-аж ахуй/. 1918 оны тооллогын баримт мэдээг үндэслээд /дээр өгүүлсний дагуу зарим залруулга хийж/ дунджаар 4,3 хүнтэй, 2,4 тэмээтэй, 12 адуутай, 11 үхэртэй, 76 хонь ямаатай өрх айлыг би монголын дундажийн хэв шинжит өрх-аж ахуй гэж үзэв. Гэхдээ аль болохоор ойлгомжтой бөгөөд тооцоолоход төвөг багатай байл гах зорилгоор математикийн дундажтоог бүхэлдүүлж судлагдахуун болохын нь хувьд /хүн ам жилийн 0,7%-ийн өсөлттэй болохоор өсөх бэлгэдлийгбодожөрхийн хүн малын тоог ялимгүй өсгөж бухэлдуулэв/^ у ндажийн хэв шинжит өрх айлыг 5 хүнтэй, 3 тэмээтэй, 14 адуутай, 13 үхэртэй, 90 хонь, ямааталгаар' баримжаалав^ Твсвийн зарлага тал. Энэ өрх айлын төсвийн зарлагаталып919 оны дундаж үнээр лангаар бодсон боловч түүнийг ойлгомжтой болгошн тулд өнөөгийн биш харин манай оросын мөнгө хэвийн ханштай байсан 1913 оны рубльд шиилжүүлэв. Энэ хугацаанд Автономит Монголд нэ> рублийг 0,7 лантай. таацуулж байв. Ингээд судалгаа тооцооны үр дүнд дараахи байдал харагдах болов.

«

i

)

i

----------------- :-------------------------

i

* Московская Торговая Экспедиция, стр. 280-2^7.

165


Төсвийн зарлага

Амны тамхи Хамрын тамхи ХҮНСНИЙДҮН

Хэрэглэх Х^рэглэх хугацаа, зүйлийн өртөг жил к. руб.

Хэрэглэх TOO хэмжээ

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO к. хэмжээ руб.

41 1 5 38 30 4 17

1 1 ' 1 1 1 1 1

41 1 5 38 30 4 17

40 75 50

36 3 5 5> 10 1 8

1

105

-

15 = 12 хонь 10 = 1 үхэр 33 105 8 = 1 адуу

хувин 300

1

215

-

300

215

10 0.3 4 14.3 15 2

1 1

4 -

10 0.3 / 4 ' 14.3 15 2

4 6 1

30 45 60 35 75 50

-

471

25

ш. ф. п. п. п. п. п.

% 3 5 5 ‘/2 10 1 8

п. п. п.

15 = 12 хонь 10 = 1 үхэр 8 = 1 адуу

ф. ф. ф. ф. ф. -

33

1 1

6.

1

30 45 60 35 75 50

-

471.

25

1

_

5

,

.

-

5

40 75 " 50 -

Тайлбар

1. Хөвсгөл нуур хавийн монголчууд голдуу хех тарианы гурил, Хоадын хязгаарын хойт нутгийнхан голдуу өөрийн үйлдвэрлэлийн арвай, бусад нутгуудад нэг бол'3,4, сортын буудайн орос гурил, нэг бол чанарын хувьд 4-р сортын орос гурилтай ойролцоо хятадын гурил хэрэглэнэ. 2. Голдуузүй бусаар үхэжхорогдсон малын мах хэрэглэнэ. 3. Орос болон Буриад водкийг ганцхан Хөвсгөлийнхэн, ер нь Оросын хилийн дагуу нутгийнхан хэрэглэнэ. Гадаадын водкаас гадна монгол айл жилд 36 фунт шимийн архи хэрэглэдэг чтүүнийг зарлагын “сүү" гэсэн зүйл ангид оруулан тооцов. Монгол өрх айл жилд нийтдээ 50.3 фунт спиртын ундаа хэрэглэнэ.

Автономит М онгол X X зу ун ы гараан дээр

os os

1. ХҮНС, хоол Тус бүр 11 фунт жинтэй шахмал цай Ёотон / Хужир ^ Давс ' Төрөл төрлийн гурил® Цагаан будаа Шар будаа MAX® Хонины Үхрийн Адууны Сүү (цагаан идээг сүүнд шилжүүлэн) СПИРТИЙН УНДАА Хятад водка Орос водка Буряд водка

Хэмжих нэгж

И .М .М айский

ДУНДАЖИЙН ХЭВ Ш ИНЖИТ ӨРХ АЙЛЫН ТӨСВИЙЯ ЗАРЛАГА ТАЛ


Хэрэглэх TOO хэмжээ

Хэмжих нэгж

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жнл к. руб.

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ руб. к.

2. ХУВЦАС хос

Жирийн тэрлэг

ш.

Баяр, наадмын тэрлэг

ш.

Бүс

ш.

Гутал

хос

Эсгий оймс

хос

Зуны малгай Өвлийн малгай Борооны цув

ш. ш. ш.

1

1

(8 ар. даалимба)

I

1

2

4

(8 ар. даалимба, 6 ар.цууямбуу, '/ 4 ар. даавуу, 1

1

(8 ар. даалимба)

50

тзрэг утас, 5 товч) 1

6

12

3

1

1

7

(12 ар.чесүчү, 6 ар.цууямбуу, V2 ар.хилэн, V4 ар. хоргой, 1 тэрэг

утас, 5 товч) 1

1

1

-

3 4 5

4 5 9

-

(1 !/2 ф. хонины 1 1 1

(4 ар.цэмбэ, 1 тэрэг утас)

тэрэг утас, 5 товч) 6 2 (12 ар.чесүчү, 6 ар.цууямбуу, ' / 2 ар.хилэн, */4 ар. хоргой, 1 тэрэг утас, 5 товч) 1

1

нины бохир ноос)

бохир ноос)

50

33

7

(2 чет.булигаар, 73 ф. ул хийх хо-

(2 чет.булигаар, 7 з ф. ул хийх хо2

4

(4 ар.цууямбуу юм уу даавуу)

(4 ар.цууямбуу юм уу даавуу) 1

1

(8 ар. даалимба, 6 ар.цууямбуу, '/ 4 ар. даавуу, 1

2

20

-

нины бохир ноос) 2 (1 !/2 ф. хонины бохир ноос) !/3 /4 '/5

(4 ар.цэмбэ, 1 тэрэг утас)

1

-

1 1 1

33 30 80

И .М .М ай ски й

а) ЭЦЭГ Цамц, өмд

Тайлбар

Авт ономит М онгол X X зууны гараан дээр

Төсвийн зарлага


Хэмжих нэгж ш.

Өдөр дутмын дээл

ш.

Баяр наадмын дээл

ш.

Ямаан дах

ш.

Нэхий өмд

ш.

Хэт хутга Гаанс Хавтага Даалин

ш. ш. ш. ш.

Дүн

1 (2 ар.торго, */4 архоргой, V2 тэрэг утас, 5 товч) 1 (8 нэхий, 1 ар.хилэн, 5 товч, 74 ф. утас хийх тэмээний ноос) 1 (28 хурганы арьс, 8 ар.даалимба буюу 12 ар.чисчүү, 74 ар.хоргой, 5 товч, 1 тэрэг утас, '/4 ар.нударганы үслэг ан®) 1 (6 ямааны арьс, 74 ф. утас хийх тэмээний ноос) 1 (2 хонины нэхий) 1 1 1 1

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жил руб. к. 2 5 50

3

8

7

25

10

5

50

3

1

50

15 10 1 10

5 4 10 111

-

50 50 20

Жил дугмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ руб. к. 1/2ар.торго, 178 ар. (1 хоргой, !/4 тэрэг утас, 2 '/2 товч) 73 (8 нэхий, 7з ар.хилэн, 5 товч, */4 Футас хийх тэмээний ноос) '/7 (4 хурганы арьс, 1 ’/7 ар.даалимба f буюу 1 5/7 ар.чисчүү, '/28 ар.хоргой, 5/7 товч, 77 тэрэг утас, '/28 ар.нударганы үслэг ан®) 2/з (6/ю ямааны арьс, 740 ф. утас хийх тэмээний ноос) '/3 (2/3 хонины нэхий) /15 ‘/10 1 '/10

2

75

2

67

3

57

55

-

50

1

33 45 50 -

33

58

-

Тайлбар

1. Нударганд далайн муур, эх газрын минж, үнэг гэх мэтийг ашиглана.

Автономит М онгол X X зууны гараан дээр

Хантааз

Хэрэглэх TOO хэмжээ

И . М . М айский

Төсвийн зарлага


Хэмжих нэгж

Хэрэглэх TOO хэмжээ

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жил руб. к.

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ руб. к.

б) ЭХ® Цамц, өмд Жирийн тэрлэг® Баяр наадмын тэрлэг®

хос ш. ш.

1 1 1

1 1 10

2 4 13

50 -

(12 ар.чисчүү, 6 ар.цууямбуу, */2 ар.хилэн, 74 ар. хоргой, 1 тэрэг

Гутал Эсгий оймс Зуны малгай Өвлийн малгай

хос хос ш. ш.

Жирийн дээл Баяр наадмын дээл Нэхий өмд Гаанс Хавтага

ш. ш. ш. ш. ш.

утас, 5 товч, 7 ар. цоохор тасам) 1 2 1 1 (1 хурганы арьс) 1 1 1 1 1

/10

2 4 1

50 30

1 */5 ар.чисчүү, Ую ар. цууямбуу, /20 ар.хилэн, >/40ар. юргой, */10 тэрэг iTac, */2 товч, 7 ю ф. цоохор тасам) 1 1

3 3 4 20 4 10 1

7 1 4 1 8

25 1 4 -

-

* 50 50 ' 50

L /3 /3 1 хурганы арьс) /4 /20 /4 /10 1

7 1 1 2 1

-

33 33 _

35 37 45 50

Тайлбар

1. Эмэггэй хүний хувцаст орох материал заагдаагүй бол эрэгтэй хүний тохирох хувцасны материапын тоо ба чанарыг хуулбарлав. 2. Энд Халх эхнэр хүний тэрлэгийг хэлж байгаа юм. Дөрвөд эмэпэй өөр маягийн хувцас өмсөнө. Гэвч Халх, Дөрвөд эмэгтэйчүүд нөхөрт гараад бүс үл хэрэглэнэ. 3. Энд Халхын эхнэр хүний мөнгөн чимэглэлийг хэлжбуй хэрэг. Нөхөрт гарсан Дөрвөд эмэггэй эхнэр малгай, товруу, үсний хавчаар, үсний үзүүрийн хоёр энгэрт байх даруулга зэргийг зүүдэггүй. Мөнгөн чимэглэлийг эмэггэй хүн насаараа хэрэглэж, заришаа үе удам дамжина.

Эхнэр малгай ш. 1 Гэзэгний хавчаар ш. 4 Залаа ш. 2 • Ээмэг-------------------------------- -пг--- ч .------------------- —

_ 25 35 14 25 25 18 25----- ч ------

/25 1 725 /25 475------------------- _

67 56 72 U4-J

(

И .М .М ай ски й

МӨНГӨН ЧИМЭГ

Авт ономит М онгол X X зууны гараан дээр

Төсвийн зарлага


Рубль юм уу доллар зоос Товруу Ташааны товруу Бүлзэг Бугуйвч Гэзэгний үзүүрийн энгэрийн чимэг Гэзэгний үзүүрийн хилэн дугтуй

Хэмжих нэгж ш. ш.

ш. ш. ш. ш. ш.

Хэрэглэх TOO хэмжээ 2 2 2 3 1 1 2 (1 ар.хилэн)

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жил к. руб. 2 25 7 25 7 25 5 25 25 5 25 5

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ руб. к. 8 1/25 28 Ь25 28 /25 20 ]/25 20 '/25 20 12

60

5

43

198

60

27

46

2 4 1 7 1 1 8 1 3

-

2 2

2 4

-

2/3

-

50 33

7 1

-

-

25

2

-

-

37 30

29

-

17

75

338

80

78

79

60

126

'/25 ]{5 (75 ар.хилэн)

в) ХҮҮХДҮҮД® Цамц, өмд Жирийн дээл Бүс Гутал Эсгий оймс Зуны малгай Өвлийн малгай Нэхий өмд Хэт хутга

ХУВЦАСНЫ ДҮН

хос ш. ш.

ш. хос ш. ш. ш.

ш.

2 2 2 2 4 2 2 2 1

1 1 3 1 1 4 4 4 10

50 -

50 -

2 4 \п \/2 \/2 '/10

1. Хүүхэд 5, 6 нас хүртлээ бараг нүцгэн байдаг, зөвхөн л өвөл хуучин хувцасны хуулгаар хийсэн дээл өмсөнө. Ийм учраас хэдийгээр гурван хүүхэд байх авч төсөвт зөвхөн хүүхдийн хоёрдмол иж бүрэн хувцас байхаар тооцов. Хоёр хүүхдийн хувцсанд зарцуулах материалыг нэг том хүнийхээр тооцов.

Автономит М онгол X X зууны гараан дээр

" -

30 -

Тайлбар

И .М .М айский

Төсвийн зарлага


3. СУУЦ, ТАВИЛГА а) ГЭР

Хэмжих нэгж

Хэрэглэх TOO хэмжээ

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жил руб. к.

ш.

6

10

6

Унь Тооно Хаалга Эсгий

ш. ш. ш. ш.

10 10 10

2

Хошлон, бүслүүр

м.

72 1 1 10 (4 п. хонины бохир ноос) 30 (20 ф. адууны KMWсаолагийн хялгас)

Хана

7

7

65

б) ТАВИЛГА -

Авдар Шүүгээ ОР Шалны өр Авдарын цоож Ширмэл ширдэг

3

3 1 45

ш. ш. ш. ш. ш. ш.

< 4 1 1 3 3 3 (25 (Ь. хонины бохир ноос)

5

8 2 1 2 2 12

50 ■6/10 _ 7'/5 /10 70 710 3 (3 ( 173 п. хонины оохир ноос) 47? (2ь/7 Ф- адууны k>mw сашгагийн хялгас) 20 -

50 25 -

-

?/5 /10 /10 3/Ю 3/10 3/5 15 d). хонины бохир ноос)

~27----- 75 92 95 - ’ 7 8 5 1 5 1 50 5 3 50 7 4 50 w----- ы ------ Ч й—

\П 75 1 1 /7 “Ьчл------------------

_ 15

65 20

30 17

1

17

32

2

80 20 15 23 20 40

3 2It

~98~ 30

1 _

20

-

_ -

Тайлбар

14

30 70 64

И .М .М ай ски й

Сав суулгын дүн 4. АЙЛЫН САВ (:уулп Ширмэн тогоо ш. 2 Шанага ш. 3 Халбага (тогооны) ш. 1 Паалантай данх ш. 1 Зэс домбо ш. 2 “ ГТГ--- ч -------------------- — Төмөи ivjua

10 10 10 10 10

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ руб. к.

Авт ономит М онгол X X зууны гараан дээр

Төсвийн зарлага


Тосны ширэн тулам Модон гаапуу Орос тал сүх Ёотуу Аргалын дөрвөлж Савар Түлээ, аргал Гэрийн хогшлын дүн

ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш.

ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш.

Хэрэглэх TOO хэмжээ

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жил руб. к.

1 4

10 10 10

3

7

2

6

1

1

10

3

4 10 2 2 4 6 2 5 6

1 10 2 4 2 1

2 1 (1'/2 үхрийн шир) 1 (!/2 үхрийн шир) 1 1

1

-

-

-

80 50 50 30 40 80 30

2

-

-

2 3 2 2 1

1 2 -

1 8

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ к. руб. -

10

’/10

-

9

2/5 3/7

-

'/3

_

25 50 38 24 45 3

'/1 0

'/1 0

-

3/4

-

-

80 20

VlO 5 1 1

-

'/3

-

30 10

‘/2

-

2/5 !/6

-

-

'

1

-

-

40 30 33 15 22 33

-

1

(*/4 үхрийн шир) 5

60

3 (VlO үхрийн шир) -

65

-

2 1 1

-

-

-

20 10 50

-

2

1 5 4 2 2

-

65 40 30 55 25

-

1

14

-

14

76

45

25

94

I/ 3

-

Тайлбар

1. Аргал гэдэг бол үхрийн хатсан ялгадсыг хэлэх бөгөөд монголчууд галын түлшинд ашиглана. Үүний тулд мал бэлчдэг газраас аргал түүж гэрийнхээ гадаа далагнуулан овоолж нөөцлөнө.

Автономит М онгол X X зууны гараан дээр

Тулганы модон хашлага Галын хайч® Модон хувин Төмөр хувин Усны торх Бүрхээр Модон тэвш Тогооны төмөр хусуур Модон аяга Ямпий аяга Модон таваг Хоолны хутга Төмөр шүүр Хонь хяргах хайч Ширэн хүхүүр

Хэмжих нэгж

И .М .М айский

Төсвийн зарлага


5. АЖЛЫН ЭД ХӨРӨНГӨ ш Эмээл®

ш.

Хазаар®

ш.

Ногт

ш.

Чөдөр

ш.

Хялгасан бугуйль

ш.

Шонгийн дээс

ш.

Уурга® Янгирцаг Хом шат

ш. ш. ш.

Мухлаггай тэрэг Цахиур буу® Хавх

ш. ш. ш.

2

(2 мод, 4 дэбс, 4 дөрөө, 1 шир, 1 ф. оломны хялгас, 8 ф. хөлсөвчинд хонины бохир ноос) ^1 оонын арьс)

(3 удил 2 чтв сур хийх үхрийн идээлсэн шир) 5, (2‘/2 чтв сур хийх ^хрийн шир) j(4 чтв. шир) <|5 ф. хялгас) ^12 ф. хялгас)

3 2 (4 богино хусан сургааг, 1 ф. хялгас)

Хэрэглэх Хэрэглэх хугацаа, зүйлийн өртөг жил к. руб. 8

Жил дутмын хэрэглээ Өртөг Хэрэглэх TOO хэмжээ к. руб. 1/4 (‘/4 МОД, V? дэбс,

40

5

/2 Д Ө рӨ Ө , 7 8 Ш И р ,

74 ф. оломны хялгас, 1 ф. хөлсөв-

5

3

4

4

2

4

1

4

1

3

2

3

1 3 2

1

1

25 10

5

чинд хонины ^охир ноос) 50

/4 , (74 У Д И Л ‘/ 2 Ч ТВ сур хийх үхрийн идээлсэн шир) 272 ( 7/4 чтв сур хиих ^хрийн шир) ^4 чтв. шир)

60 90

(5 ф. хялгас) 72 (12 ф. хялгас) 1 1 (2 богино хусан сургааг, 72 ф.

хялгас)

3 4 2 78

//5 оонын арьс)

60 1

2

4 3 1

50

2

60 63 50

3

j/50 V10 -

13

16

20

24

32

Тайлбар

1. Дэвс бол дөрөөний оосрыг хагас далдапсан гоёл бөгөөд монгол эмээл болгонд байна. Гөлмийг хятад аргаар боловсруулсан үхрийн юм уу адууны ширээр хийнэ. Заримдаа монгол аргаар боловсруулсан үхрийн ширээр хийнэ. Оломыг барагцаалахад 4 жилд нэг удаа, хөлсөвчийг 2 жилд нэг удаа солино. 2. Сурыг үхрийн утаа оруулсан ширээр хийнэ. 3. Уургыг нарийнхан туялзсан хусаар залгаж цавуудаж юм уу боож хийнэ. үзүүрт нь гогцоо (хуйв) байна. Адуу барих хэрэгсэл. 4. Эдүгээ монголчуудын дунд оросын Берданка тэр ч байтугай гурван говилт урт буу ч үзэгдэх болжээ.

И.М.Майский

Богц

Ажлын эд хөрөнгийн дүн

Хэрэглэх TOO хэмжээ

Хэмжих нэгж

Автономит Монгол XX зууны гараан дээр

Төсвийн зарлага


Х эм ж их н эгж

Х эр эгл эх TOO х эм ж ээ

Х эр эгл эх Х эр эгл эх хугацаа, зү й л и й н өр тө г жил руб. к.

Ж и л д у тм ы н х э р э гл э э Х эр э гл э х TOO х эм ж ээ

Т ай л б ар

Ө ртө г руб. к.

6. СОЁЛЫН БОЛОН БУСАД ЗАРЛАГА

Б урх ан ы ш и р э э А рц , хүж У н ш л ага, ө р гө л г.м .

ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш. ш.

4 13 1 1 2 1 2 3 1 1 (4 ар. дааву у) 1 ш. боодол 2

20 20 20 20 20 15 15 20 5 6

20 3 2 3 4 3 6 7 1

70 50 30

1 “

15 20 18 23 22 40 35 8 22

15 1 1

4 1 10

1 10

27 "

66

20

14

20

5

1

-

-

20

1

45

45

169

65

681

-

40 30

4/15 13/20 '/20 '/20 '/10 Vl5 2/15 3/20 '/5 '/6 (ар. дааву у) 2 -

б) Х Ө ГЖ Ө Ө Н Ц Э Н ГЭ Э Н Хуур в) А Л Б А А лб ан татвар , гувчуур®

ш.

1

-

1

Автономит Монгол X X зуун ы гараан дээр

а) Ш А Ш Н Ы Зу рм ал бурхан Гуулин ц ө гө ц н ү ү д Зул Х онх Дийз Д ам ар У н ш л агы н но м Б урх ан ы х ө рөг Э ри х Б урх ан ы х ө ш и г

I. Албан татварын тухай хойно “Т өрийн байгуулал” бүлэгт үзээрэй.

И .М .М айский

Т ө с в и й н за р л ага


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Саяын дурьдсан төсвийн зарлага олон талаар сонирхол татах учиртай. Эндээс гол гол гэсэн зүйлийг тэмдэглэж хэлэхийг оролдъё. Төсвийн зарлагын тогтоц. Дээр дурьдсан тоо баримтыг базаж дүгнээд монголын дунджийн өрх айлын жилийн зарлагыг дараах байдлаар ангилж болж байна. Үнэмлэхүй Зарлагын нийт дүнд TOO хэмжээ эзлэх хувь 471 р у б . 25 коп 69.3 Хүнс хоол 78 33 79 11.5 Хувцас 21 33 30 Сууц тавилга 3.1 Гэрийн сав суулга /түлш оруулаад/ 25 33 94 3.8 24 33 32 3.6 Ажлын эд хөрөнгө 14 >3 20 2 .1 Соёлын ба бусад 45 6 .6 Алба татвар, гуачуур 681 33 100.1 Бүгд £ Эндээс харахад монголчуудын төсвийн зарлагыг үндсэндээ “хүнс хоолны зарлага” гэж нэрлэх бүрэн үндэслэл байна. Учир нь хүнс хоол төсвийн жилийн зарлагын бараг 70 хувийг эзэлж байна. Too хэмжээгээрээ* *

Ноён Морозовын төсвийн судалгаанд /Москвагийн Худалдааны Экспедици стр. 281-287./ шал буруу тоо баримт орсон байна. Тэрбээр монгол өрх айлын жилийн төсвийн зарлагын нийт дүнг 360 руб гэж. Тухайлбал: хүнс хоол, тамхинд 169 руб.ЗОкоп. /нийт зарлагын 46.9 хувь/ хувцсанд 64 руб. 20 коп. /17.8 хувь/, орон сууцанд 9 руб. 25 коп /2.6 хувь/, гэрийн сав суулганд 14 руб. 13 коп. /4.0 хувь/, ажлын эд хөрөнгөнд 6 руб. 52 коп. /1.8 хувь/, шашны хэрэгцээнд 7 руб. /2.6 хувь/ албан татвар, гувчуурт 77 руб. /21.4 хувь/ тус тус байна гэж тооцжээ. Түүнээс гадна төсвийн зарлагад бас: мал хариулахад 8 руб. /2.2 хувь/ малын хужирт 2 руб. /0.6 хувь/, газар тариаланд 1 руб /0.3 хувь/ бусад жижиг зарлага 1 руб. 60 коп. /0.4 хувь/ гэсэн зүйл анги гаргажээ. Ингэж бодсон хэр нь миний тооцоогоор 681 руб байгаатай харыдуулахад төвсийн зарлага дэндүү бага, ердөө 360 руб байгаа нь нүдэнд шууд тусч байх юм. Хэдийгээр бид хоёрын гаргасан төсөв хоорондоо 9 жилийн зайтай ч хугацааны хувьд ч мөн лангаар тооцсон үнийн байдалд ч монголын зах зээл дээр онцын өөрчлөлт гараагүй юм. Морозовын гаргаж байгаа зарлагын хэмжээ ийм бага байгаа нь өөр шалтгаантай. Жишээ нь өрх айлын хэрэглэж буй мах, өөхний хэмжээг 15.5 пуд гэж тооцсон байна. Гэтэл хэрэг дээрээ 2 дахин их /3 3 / байна. Цааш нь 15 үхэртэй, 20 адуутай өрх айл гэхэд сүү цагаан идээний хэмжээг дэндүү багаар гаргажээ. Цай, спиртийн ундааны хэрэглэх хэмжээг ч их багаар авч хужрын хэрэглээг ор тас орхигдуулсан байна. Гэр /37 руб/, сав суудга /49 руб.20коп/, ажлын эд хөрөнгө /21 руб/ бурхан шүтээний зүйлс /7 руб.20 коп/ зэргийн өртгийг хэтэрхий доогуур авсан ба зарим зүйлийг (усны ~срх. гулга, паалантай данх, ор, шалны өр, хазаар, чөдөр хом бамбай) гэх мэтийг бас л орхигдуулснаас болжээ. Гэрийг 4 ханатайгаар бодсон байна. Гэтэд f/.онголчуд ундсэндээ 6 ханатай гэрт суудаг. Түүнчлэн Морозов эсгийг угаасан унгасаар хийхээр бодсон байна. Гэтэл эсгий хийх унгасыг монголчууд хэзээ ч угааж байгаагүй юм байна. Хувцасны талаар ч дутуу бодсон зүйл байна. Хүнский зарим төрлийн бүтээгдэхүүний үнийг хэтэрхйи дур зоргоор тогтоосон байна. Жишээ нь төсвийн зарлагад махны пудийн үнийг 2 руб-р бодож авсан атлаа номынхоо өөр нэгэн газарт стр. 261. үхрийн амьдын жингийн нэг пудийг 2.5-3.0 руб буюу нядалгааны жин нь 5-6 руб гэж бичсэн байна. Тэрбээр хонины махны нядалгааны жинг 30 фунт гэж нэг газар аваад төдий л удалгүй хойно нь 50 фунт гэж бас авсан байх жишээтэй. Иймэрхүү алдаа мадаг их байна. Үр дүн ямар байх нь ойлгомжтой хэрэг. Ингээд төсвийн зарлагын нийт дүнг хэтэрхий багаар авч зарлыгын бүрэлдэхүүний тус хэсгүүдийн харьцааг танигдахгүй болтол гажуудуулжээ.

175


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

дараа нь хувцасны зарлага, гуравдугаарт сууц тавилга гэрийн сав суулга, дөрөвдүгээрт албан татвар, гувчуур тус тус удаалж байна.* Хүнс хоолны бүрэлдэхүүн бүгэц. Бидний бүрэлдүүлсэн төсвийн зарлагаас монгол хүний хоол тэжээлийн шинж байдлын талаар ямар нэг дүгнэлт хийх боломж гарч байна. Монгол өрх айлын жилийн хангамжийн бүрэлдэхүүн хэсгийг зах зээлийн үнийг үндэслэн групплэх ахул дараах байдал харагдаж байна. Нийт өртөгт Өртөг руб-р эзлэх хувь коп. Сүү цагаан идээ 215 руб 45.5 Max 105 22.3 75 9.3 Давс, хужир 3 8.7 41 Цай 30 6.4 Гурил 2V 50 4.6 Будаа /цагаан, шар/ 15 3.2 Бусад бүтээгдэхүүн 99

99 99

99

417 25 100.0 Бүгд Е Эндээс харахад рдийн засгийн утгаар сүү цагаан идээ голчилоод мах цай, давс, хужиртай хамтдаа монгол хүний хоол тэжээлийн үнэнхүү үндсэн хэсгийг (5/6-г) бүрэлдүүлж байна) Монгол айл өрх амтат ургамал,ногоо, жимс гэдгийг мэдэхгүй байгаа нь хэвийн үзэгдэл юм. Монгол хүний хоол тэжээлийг шинжилж судлах нь физиологийн үүднээс ч сонин юм. Энэхүү зарлага талын тоо баримтыг ашиглаад насанд хүрсэн монгол хүн жил дутам ямар төрлийн хүнс тэжээлийг дунджаар ямар хэмжээгээр хэрэглэж байна вэ? гэсэн асуултын хариуг дараах баримтаас харж болно.**

* Бид тооцоо хийхдээ эцэг эх гурван хүүхдийн хамт насанд хүрсэн 3.5 хүний хэрэглэх зүйлийг хэрэглэж байна гэж үзээд хүнсний бүрэлдэхүүн элементүүдийг мөн тэдгээрийн өгөх илчлэгийн (калорийн) тоо хэмжээг задалж гаргахдаа Ф.Ф.Эрнсманы 1912 онд хэвлэгдсэн “Эрүүл ахуйн товч суралцах” мөн 1915 онд хэвлэгдсэн “Цэргийн ариун цэврийн лавлахыг” /II хэсэг 203-238 тал/ үндэс болгов.

176


Хэрэгцээт хүнс

ТЭЖЭЭЛИЙНБОДИС Ёотон Гурил® Цагаан будаа Шар будаа MAX® Хонины Үхрийн Адууны

Ус

0.96 128.06 12.81 102.48

0.006 16.11 1.61 14.75

192.15 128.06 102.48 422.69 2881.45 3548.45 100.00

121.76 96.69 76.05 294.50 2514.64 2841.62 80.09

Азотын бодис

Хүнсний бүрэлдэхүүн, гр-р Өөх Эслэг Цардуул эд

-

14.85 1.01 13.89

2.04 0.07 1.41

32.66 26.25 22.03 80.94 97.68 208.37 5.87

35.73 3.58 2.56 41.87 106.04 151.23 4.26

0.949 92.57 9.96 71.23 -

0.82 0.82 142.34 317.87 8.96

-

1.18 0.06 0.30 -

_ 1.54 0.04

Үнслэг эд

Калорийн хэмжээ Үнэмлэхүй Нийт калорид хэмжээ харьцуулсан %

0.005 1.31 0.10 0.90

3.93 459.41 45.61 362.09

0.11 12.88 1.24 10.15

2.00 1.54 1.02 4.56 20.75 27.63 0.78

466.17 140.98 117.49 724.64 1970.22 3565.90 _

13.07 3.95 3.29 20.31 55.31 100.00 _

_ _ . 51.86 _ ,_ _ . . 4.58 5.41 . _ _ 61.88 3610.33 2841.62 208.37 151.23 317.87 1.54 27.63 3565.90 100.00 100.00 78.70 5.77 4.19 8.80 0.04 0.76 1. Гуравдугаар сортын буудайн гурилаар бодов. Учир нь, Монголчуудын голдож хэрэглэдэг хятадын'шигшсэн гуриптай энэ нь дүйж байгаа юм. 2. Хонины тарган, туранхай махыг 8 : 7 харьцаагаар тооцов. Учир нь монголчууд зөвхөн үхсэн төдийгүй нядалсан хонь ч иднэ. Адууны махыг туранхайгаар бодож тооцов. Учир нь, монголчууд том малыг идэшинд нядлах нь маш ховор, голдуу л өвлийн хүйтэнд үхэж хорогдсон бод малын махыг идэшинд хэрэглэнэ. -

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

И.М.Майский

-Суу____________________________ Бүгд % АМТАТ ЗҮЙЛС Шахмал цай Спиртын ундаа Тамхи 4 Бүгд Нийт дүн %

Too хэмжээ, гр-р

Автоиомит Монгол XX зууны гараан дээр

НАСАНД ХҮРСЭН МОНГОЛ ХҮНИЙ ХҮНСНИЙ ӨДРИЙН ДУНДАЖ х э м ж э э


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

Энэ хүснэгтээс хоёр зүйл нүднээ шууд тусч байна. Тэр нь: Нэгд. Бие махбодиын алдаж буй калорийг нөхөхөд хүрээд зогсохгүй хэмжээний калорийг монгол хүн хүнс хоолноосоо авч чадаж байна. Эрдэмтэн Рубнер, Эрснман болон бусад физиологчдын үзэж байгаагаар насанд хүрсэн 70 кг-ын жинтэй хүн чадал тэнхээгээ хэвээр байлгахад хоногт; хөнгөн ажилтай бол 2000, дунд зэргийн ажилтай бол 3100, хүнд хүчир ажилтай бол 3600 калори бүрэн хүрэлцээтэй байдаг ажээ. Өнөөгийн монгол хүн дунджаар өдөр дутам 3565.9 калори өөрөөр хэлбэл хүнд хүчир ажилд шаардагдах нормыг хүнс хоолноосоо олж авч байна. Гэтэл хэрэг дээрээ тэдний өдөрт хийж гүйцэтгэж буй ажил гь хөнгөн гэдэг зэрэгт хамаарагдаж байгаа ч үнэнийг хэлэхэд маш хөнгөн гэдэг зэрэгт хамаарагдах ёстой гэдгийг мартаж болохгүй. Монголчууд маань европчуудыг бодвол хүйтний эрчтэй тэмцэлдэхийн тулд тэднээс харьцангуй их эрчим зарцуулж байгаа нь үнэн. Учир нь монгол хүн жилийн турш гэрт аьмдрахдаа бие махбодийнхоо эрчмийн урсгал алдагдлыг илүүдэлтэйгээр нөхөж буй тэр их калорийг хүнснээс олж авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй. Энэ баримт ч гэсэн монгол овог аймаг мөхөж байна гэсэн ихээхэн дэлгэрсэн үзэл бодлыг тойруу замаар няцаах нэгэн үндэслэл болох учиртай. Хоёрт, хүснэгт бүхэлдээ монгол хүний хүнс тэжээлийн шинж байдал болон ерийн монгол хүний суурь биеийн дотоод тогтцыг тов тодорхой илтгэн харуулж байгаа юм. Монгол хүний хэрэглэж буй хоол хүнсний нийт дүнг түүнийг бүрэлдүүлж буй бодисын үндсэн группүүдээр нь хувааж үзэхэд маш сонин зүйл ажиглагдаж байна. Үүнийг тодруулахын тулд монгол хүний хэрэглэж буй хоол хүнсийг Рубнерийн* судалсан европ хүний хоол хүнстэй харьцуулъя: хэрэв хоол хүнсэнд агуулагдаж буй уураг, өөх, цардуулыг 100 хувь гэж авбал дараах байдал харагдана. Рубнерийн судалснаар хөнгөн ажлын үед шаардагдах калори Европ хүний хоол хүнсэнд Уураг Өөх Цардуул

24.8 9.3 65.9

Монгол хүний хоол хүнсэнд 23.9 39.5 36.6

100.0 100.0 Эндээс харахад төсвийн зарлага дахь уургийн хэмжээ хоёуланд нь ойролцоо адил байна. Харин монгол хүний төсвийн зарлага дахь цардуулын хэмжээ европ хүнийхээс бараг 2 дахин бага байна. Гэтэл өөхний хэрэглээ монгол хүнд европ хүнийхээс 4 гаруй дахин илүү байна. Хэрэв европ хүний хүнс тэжээлийн төсвийг “цардуул голчилсон” төсөв гэж нэрлэхэд хүрвэл монгол хүний мөн төсвийг “уураг-өөх голчилсон” төсөв гэж нэрлэж болох юм. Монгол хүний төсөв өөх ихтэй байдгийг зөвтгөх үндэс нь хүйтний эрчтэй тэмцэлдэх хэрэгцээ монгол хүнд илүү байдагт оршино. Эл хүснэгтээс харагдаж буй монгол хүний хоол хүнсний төсвийн өөр нэг сонин өвөрмөц зүйл бол хүний биед шаардагдах хэмжээний калорийг олж авахад хоол, тэжээлийн олон янзын * Ф.Эрнсман. “Краткий курс по гигиене” 1912. стр 319

178


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

бүтээгдэхүүний оруулах нэмэр юм. /Монгол хүний тухайд энэ талаар нэгдүгээр байрыг нийт калорийн 55.31 хувийг өгч буй сүү цагаан идээ эзэлж байхад, хоёрдугаар байрыг ургамлын гаралтай бүтээгдэхүүн /гурил, будаа,. ёотон 24.38 хувь/ сүүлчийн байрыг мах /20.31 хувь/ тус тус эзэлж байна Эдийн засгийн талаас сүү монгол хүний хоол тэжээлийн төсвийн 45 хувийг эзэлж байгааг үүний өмнө харсан. Гэтэл физиологийн талаас үзэхэд сүүний ач холбогдол бүр ч их болох нь /55.31 хувь/ харагдаж байна. Ингэхлээр европчуудын хоол тэжээлийн төсөв ургамлын гаралтай бүтээгдэхүүнд тулгуурлаж байдагтай адил монгол хүний хоол тэжээлийн төсөв cvv цагаан идээнд тулгуурлаж байна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх аа. (Зөрйин ба гаднаас худадан авах бүтээгдэхүүн. Бидний бүрэлдүүлсэн дундажийн хэв шинжит монгол өрх айлын төсөв өөрийн аж ахуйн өгч буй бүтээгдэхүүний тоо ба үнэт чанар, мөн гаднаас хятадууд болон оросуудаас худалдан авч буй бүтээгдэхүүний тоо ба үнэт чанар хоёрын харьцааг тодорхойлох боломж олгож байна. Хоол хүнс. Хүнс тэжээлийн зүйлсээе сүү, мах, давс бүгд нийлээд 363.75 рублийн бүтээгдэхүүн буюу /хоол хүнсэнд гарах нийт зарлагын 77.1 хувийг/ өөрийн аж ахуйгаас, харин цай, гурил, будаа, ёотон, тамхи мөн спиртийн ундааны зарим хэсэг /хятад, орос, буриадын водка/ бүгд нийлээд 107.50 рублийн бүтээгдэхүүн буюу зарлагын 22.9 хувийг гаднаас худалдан авч байна. Хувцас. Хувцас хийхэд хэрэглэх материалаас монгол өрх айл зөвхөн хонины нэхий, хурганы арьс, ямааны арьс, тэмээ, хонины ноос /утас оймс зэрэгт/ бүгд нийлээд 14.40 рублийн бүтээгдэхүүн буюу /жил дутмын хувцасны нийт зарлагын 18.3 хувийг/ өөрийн аж ахуйгаас, харин утас, товч, малгай, гутал, ганс, хөөрөг, хэт хутга, мөнгөн чимэглэл үслэг ан бүгд нийлээд 64.39 руль буюу /81.7 хувийг/ гаднаас худалдан авч байна. Сууц тавилга. Монгол өрх айл өөрийн аж ахуйгаас энд гэрийн бүрээсний эсгий, оосор, дээс зэрэгт бүгд нийлээд 18.40 руб буюу /жил дутмын сууц тавилганы нийт зарлагын 86.4 хувийг/, гэрийн мод, авдар ширээ, цоож, шүүгээ, ор зэрэгт бүгд нийлээд 2.9 руб буюу /13.6 хувийг/ гаднаас худалдан авч байна. Гэрийн хогшлоос. Монгол өрх айл тулганы хашлага, модон тэвш, модон гаапуу, хүхүүр болон өрөм тосны модон сав, түлээ түлш аргал хөрзөн бүгд нийлээд 17.13 руб буюу /жил дутмын гэрийн хогшлын зарлагын 66.0 хувийг/ өөрийн хүчээр бэлтгэж бусад хогшил болох тогоо, данх, шанага, тулга, тал сүх гэх мэтийн зүйл бүгд нийлээд 8.81 руб буюу /34.0 хувийг/ гаднаас худалдан авч байна. Ажлын эд хөрөнгөнөөс. Өрх айл өөрийн хүчээр богц, хазаар, ногт, хөлсөвч, олом жирэм, чөдөр, бугуйл, оосор, уурга, яйгирцаг, хом шат зэрэг бүгд нийлээд 19.33 руб буюу/жил дутмын ажлын эд хөрөнгөнд гарах нийт зарлагын 79.4 хувийг/ бэлтгэж эмээлийн мод, амгайвч, хавх, ангийн буу, мухлаг тэрэг бүтд нийлээд 4.99 руб буюу /20.6 хувийг/ гаднаас худалдан авч байна. ,г Бурхан шүтээнд бүтд нийлээд 4.20 рублийн зүйлийг бүгдийг гаднаас худалдан авна. Хөгжөөн цэнгээний зүйлс гэвэл жилийн элэгдэл хорогдол байгуулахад 20 копеек зарлагадах морин хуурыг гэрийн аргаар бэлтгэнэ.Энэ бүгд дурьдсан зүйлсийг товчоолж дүгэнэхэд дараах байдал харагдана

179


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

ЗАРЛАГА Өөрийн аж ахуйгаас бэлтгэхэд Өртөг руб-р Хүнс хоол 363.75 Хувцас 14.40 Сууц тавилга 18.40 Гэрийн хогшил 17.13 Ажлын эд хөрөнгө 16.33 Бурхан шүтээний зүйл Зугаа цэнгэлийн зүйл 2.20

Гаднаас худалдан авахад

Нийт зарлагад Өртөг тухайн зүйл руб-р ангийн эзлэх % 77.1 18.3 86.4 66.0 67.2 100.0

107.50 64.39 2.90 8.81 7.90 4.20 -

Нийт зарлагад тухайн зүйл ангийн эзлэх % 22.9 81.7 13.6 34.0 32.8 100.0 -

433.21 69.2 192.79 30:8-— ' Ингэхлээр|монгол өрх айлын жилд хэрэглэх зүйлийн 2/3-ийг өөрийн аж, ахуйгаас бэлтгэж, үлдэх 1/3-ийг гаднаас худалдан авч байнаЗ I Хэрэв жилд бурхан номын тахилга, хуралд 10 рубль, төрийн алба татварт 45 рубль зарцуулдгийг бодолцвол уг айлын жилийн зарлага болох 681 рублиэс 247.79 руб буюу 36.4 хув!> нь өрх аж ахуйгаас гадагш гарч байна гэсэн үг.( Автономит Монголын хувьд натураль аж ахуйн эрин эгнэгт өнгөрч тус орон таваарын аж ахуйн хүрээнд даамай татагдан орсныг дээрх төсөв гэрчлэх ажээ.* Төсвийн орлого тал. Монголын өрх айл /өрх аж ахуй/ зарлагаа хэрхэн нөхөж байна вэ? ^Монголын дундажийн өрх аж ахуйн орлого дараах үндсэн зүйл ангиудаас тухайлбал: мал аж ахуй, ан агнуур, давс хужир олборлол, жин тээвэр, хувиар хийх хөдөлмөр зэргээс бүрэлдэж байна^ Өрх айлын жил дутмын орлогын барагцаалсан тоо хэмжээг тооцож гаргах оролдлого хийе. Энд мал аж ахуй өрхийн орлогын үлэмж хувийг өгч байна. Дээр тогтоосон автономит Монголын малын цэвэр өсөлтийн нормыг ашиглахын хамт малын зах зээлийн дундаж үнийг тэмэ 75 руб, адуу 25 руб, үхэр 30 руб, хонь, ямаа 3 руб-р бодоод** 3 тэмээ, 14 адуу, 13 үхэр, 90 хонь ямаатай өрх айлд сүргийн өсөлтөөс жил дутам орох орлого: 710 тэмээнээс 7.5 руб, адуунаас 37.5 руб, 1.4 үхрээс 42 руб, 15 хониноос 45 руб бүгд нийлээд 132 руб болж байна. Цааш нь уг айлын мал аж ахуйн бүтээгдэхүүний орлого: 1) жилд идэж буй 33 пуд махны 105 руб, 2) хэрэглэж буй 300 хувин сүүний 215 руб, 3) хонины 5 пуд ноосны 25 руб, 4) тэмээний 2 фунт ноосны 4 руб, 5) 15 хонь, 11 хурганы арьсны 18 руб, 6) үхрийн-3, адууны-3 ширний /унага тугалынх нь ороод/ 11 руб, 7) *

Хатагтай Морозова.өрх аж ахуйн жилийн нийт зарлага болох 360 рублийн зөвхөн 138 руб буюу 38.3 хувийг аж ахжй өөрийнхөө хүчээр нөхөж, 222 руб буюу 61.7 хувийг арилжаагаар нөхөж байна гэж тэмдэглэсэн нь үнэхээр нийцгүй юм. Арилжааны аж ахуйн хөгжлийн анхны шатанд дэвшчихээд байгаа улс оронд ерийн дундаж аж ахуйн төвсийн бүтэц ийм байж таарахгүй. ** Би энд төрөл бүрийн мал сүргийн нас хүйсний бүтцэд хөдөлгөөн ороогуйгээр бодож тэдгээрийн нэг толгойн дундаж өртөг зардлыг авч байгаа юм.

180


И.М.Майский

Автономит Монгол XX зууны гараан дээр

адуу, сарлагийн 20 фунт хялгас, адууны 5 сүүл нийлээд 5 руб, 8 аогал түлээний 14 руб. нийт дүн нь 397 рублийн орлого орж байна. Ингээд мал аж ахуйгаас уг өрх жил дутам нийтдээ 529 рублийн орлого олж байн'а. 1Ан агнуураас голдуу тарвага орлого өгдөг байсан боловч одоогоор тарваганы арьсны зах зээлийн эрэлт бага байгаа учир нэг тарваганы арьсыг 75 копеек-р бодож 5 рублиэс илүүгуй орлого олж байна. .Давс хужир жилд 10.5 пудийг өрх айл өөрөө хэрэглэнэ гэж үзэхэд тэр нь 43.75 руб-ийн орлого өгнө. Жин тээврийн талаар “Тээвэр” гэсэн бүлэгт хойно тодорхой гарах бөгред энэ салбараас тус өрх жилд 90 рублийн орлого олно. Хувиар эрхлэх хөдөлмөр. Өрх аж ахуйд хэрэгцээтэй модон хэрэглэл хийснээс болон орос хятадын худалдаачдад үйлчилснээс орох орлого жилд 25 орчим руб болж байна. Цээр дурьдсан зүйлийг бүхэдд нь дүгнэж үзвэл: Бүгд орлого Бүгд орлогод Орлогын зүйл руб-р зүйл тус бүрийн анги эзлэх хувь 529.0 76.4 Мал аж ахуй 5.0 0.7 Ан агнуур 43.75 6.3 Давс хужир олборлол 90.0 13.0 Жин тээвэр 25.0 3.6 Хувиар хийх хөдөлмөр Бүгд 692.75 100.0 Жил дутмын зарлагын нийт дүн 681 рубль байгаа болохоор орлого нь зарлагаасаа 11.75 рублиэр давж байна. Зарлагаас давж буй хэсэг тун ялимгүй байгаа учраас судлагдаж буй өрх аж ахуй орлого зарлагаа тэнцүүлж байна гэж үзэхдээ ч болгоомжлох нь зүйтэй биз. Гарч буй дүгнэлтэд зөв үнэлэлт өгөхдөө өрхийн энэхүү төсвийн суурь болж буй 1919 онд Автономит Монголд хэд хэдэн жил дараалан өвөл нь нэлээд өнтэй, цас багатай байсны нөлөө, мөн 1911-1912 оны үйл явдлын үр дүнд монгол орныг ядууруулж байсан хятадын мөлжлөгө ихээхэн суларч монгол орон хятадуудад мөлжимтгий өр төлөхөө больж цээж дүүрэн амьсгалж чөлөөтэй амьдрах болсон зэргийг давхар санах хэрэгтэй. Эдийн засгийн конъюнктур базаахгүй тал руугаа ялимгү хэлтийхэд л /хоёр гурван жил дараалаад зуд турхан болох ч юмуу хятадын мөлжлөг дахин давтагдах ч юмуу дундажийн хэв шинжит монгол өрх аж ахуйн жилийн төсвийн баланс ямар нэг хэмжээгээр алдагдалтай болох магадлал бий гэж хэлэхэд бүрэн үндэс байна. Дундажийн хэв шинжмт өрх аж ахуйн үнэ цэнэ. Судлагдаж буй өрх аж ахуйн төсвийн туха яриагаа дуусгахын тулд уг аж ахуйн үнэ цэнийг тодорхойлох гэж оролдоё. Ингэж тодорхойлсон цагт тус аж ахуйн орлого зарлагын эдийн засгийн учир холбогдол бидэнд тов тодорхой болох болно. Өрх аж ахуйн үнэ цэнийг дараах тоо баримтаар харуулж болно. Үнэ цэнэ бүрдүүлэгч зүйл анги

Үнэ цэнэ руб-р „

3 тэмээ 14 адуу 13 үхэр 90 хонь, ямаа

225.0 350.0 390.0 j 270.0

181

Аж ахуйн нийт үнэ цэнэд зүйл ангиудын эзлэх хувь

1235 руб

12.1 18.7 20.8 14.5

66.1


И.М.Майский

Хувцас Сууц тавилга Гэрийн хогшил Ажлын эд хөрөнгө Бурхан шүтээн Зугаа цэнгэлийн зүйл

Автономит Монгол XX зууны гараан дээр

338.8 92.95 62.45 78.0 57.20

620.4 руб

18.2 1 5.0 | 3.4 4.2 3.1

Бүгд 1864.40 100.0 Ингээд дундажйин хэв шинжит монгол нэг өрх аж ахуй 1864 руб. 40 коп-ийн үнэ цэнэтэй болдог байжээ. Үүнээс гуравны хоёр нь мал сүргийн, гуравны нэг нь бусад эд хогшил /хувцас, сууц, гэрийн хогшил/-ын үнэ цэнэ байх ажээ. Энэ гаргаж авсан тоо баримт маань хүн амын аж байдал доод түвшинд байгааг гэрчилж 6ynf үлэмжийн даруу тбо баримт юм гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болохт^үй. Хэрэв бид тус аж ахуйн үнэ цэнийг /1864.4 руб/ мөнхүү аж ахуйн жилийн зарлагын дүнтэй /681 руб/ зэрэгцүүлбэл зарлага нь аж ахуйн нийт үнийн 36.5 хувийг эзэлж байна, Тус аж ахуйн үнэ цэнэ өчүүхэн зүйл гэдгийг энэ баримт бүр ч тодруулж байна, Өөрөөр хэлбэл өрхийн буй байгаа хөрөнгө нь өөрийгөө ердөө л гуравхан жил дөнгөн данган хооллоҮ хэмжээний юм байна Богд Гэгэний улс оронд амьдарч буй зон олны- баялгийн хэмжээ энэ л байна. Түрүү өгүүлсэн тооцоонд бид дунджаар 4.3 хүнтэй өрхийг сайны бэлгэдэл болгон 5 хүнтэй болгож авсан билээ. Хэрэв бодит байдалд яг тулгаад өрх аж ахуйг 4.3 хүнтэй гэж тооцвол тус аж ахуйн үнэ цэнэ 1864.4 руб. биш 1603.4 руб., жилийн орлого нь 595.76 руб. зарлага нь 585.66 руб болж багасах ба зарлагаас давсан орлогын хэмжээ ердөө л 10.1 руб дээр буух болно. §5 Т Э Э В Э Р Монголын зам харилцааны ерөнхий байдал. Автономт Монголын эдийн засгийн ерөнхий хэвшил болон ахуй амьдралаа дагаад тус орны зам харилцаа мөн л яахын аргагүй балар эртний шинжийг хадгалсан хэвээр байна. Богд Гэгээний улс оронд ганц ч төмөр зам байхгүй төдийгүй орос оронд бидний дасал болсон дугуйт хөсөг явах энгийн зам хүртэл ихэнх нутагт байхгүй байна. Манай экспедици аянаа эхэлж Өргөөгөөс гарахад бидэнд газарчилж явсан хүн баруун зүгийг заагаад “бидний зам энэ дээ” гэж их л сэтгэл хангалуун хэлж байсныг санаж байна. Би тэр заасан зүг рүү нь барагцаалахад хагас бээрийн хэртэй харахад эхлээд үхэр тэрэгний зам зурайж байснаа сүүлдээ нарийхан зөрөг зам болон хувирч, бүр сүүлдээ зөрөг маань өтгөн өндөр өвс ургамалд далдлагдан бүр алга болж тэндээс л уудам тал, түүний энгээр хөвөлзөх уулсын бараа харагдана. “Зам маань хаана байна аа?”, хаашаа л харвал өвс ургамал халиурсан хээр хөндий л байна гэсэн асуулт өөрийн эрхгүй хэлнээс мултрахад “бидний зам энэ дээ!” гэж газарч маань rap сэгсрэн буурьтай хариу хэлж билээ. Тэгсгээд би ч ийм гэнэн асуулт тавихаа болив. Яагаад гэвэл, монголын зам гэдэг маань орчныхоо ногоон газраас эрс ялгарч тодорсон тасралтгүй үргэлжлэх дардан зам биш харин зүгээр л нэг тодорхой баримжаа байсан юмсанж Монголын зам тал хөндийд зурайсан тод саарал тууз мэт харагдаж байснаа заримдаа уул руу ороод бүдэг бадаг болчихно. Заримдаа талын сахлаг өвсөнд огг алга болчихно, тэгснээ хэдэн бээр явсны дараа хаана нэгтээгээс дахиад бурхны ертөнцөд гараад ирнэ. Ийм учир хашир суугаагүй явуулын

L

182


Автономит Монгол XX зууны гараан дээр

И.М.Майский

хүн монголд төөрөх энүүхэнд. Газарчгүй явна гэдэг энд бэрх.Тэгсэн ч гэсэн монголын зам хуурай уур амьсгалтай болохоор хавар, намрын цагг ч гэсэн тал нутгаар явахад шавар шалбааг байхгүй бас явахад адармаагүй нь сайхан. Манай Оросын Алтай нутгийн Чуйн замд тааралдцаг шиг явахад хэцүү газрыг та автономит монголд олж харахгүй байх. Монголын хээр талаар ч голын хөндийгөөр ч их нуурын хотгоруудаар ч морь тэмээгээр байтугай тэрэг хөсгөөр ч чөлөөтэй явж болно. Хааяа намаг тааралдана, битүү ой шугуй зам хаана. Гэхдээ л тойроод гарах зам, саад бартааг төвөггүй давах ямар нэгэн зам олдоод л байна. Энд уулсын давааг хүртэл огцом биш эвтэйхэн газрыг нь олоод гаргачихсан байдаг нь гайхалтай. Аялж явсан бүх хугацаанд уул нуруу биднийг хоёр удаа л гонсойлгосон явдал бий. Нэг нь Сэлэнгэд Тариатын даваа байлаа. Тэнд манай нэг хөсөг тэрэг уулын хавцал руу арай л нисчихээгүй. Хоёр дахь нь Хатгалаас Улиастай орох замд Дэлгэр мөрний ойролцоо манай аяны цуваа ёстой бурханы авралаар л ноцтой осолд ороогүй өнгөрсөн.* Гэхдээ гайтай энэ зарим адал явдал бидэнд тааруухан газарч тааралдсанаас л болсон юм. Сүүлд нь дуулж байхад тэр аюултай замыг төвөггүй тойрч болох байсан юм билээ. Монголын замын бартаа. Монголын зам ерөнхийдөө гэтлэхэд төвөг багатай ч түүгээр зорчих нь сэтгэл хөгжөөх зугаалга гэсэн үг биш. Аялагчийг алхам дутамд нь болгоомжлуулах яггүй бэрхшээл ч байх учраас энд зугаалгын тухай яриа байж болохгүй. Юуны өмнө ихэнх зам явж өнгөрдөг газрын хөрсний талаар дурьдах нь зүйтэй. Энд(газрын хөрс шороо нь их чулуурхаг учраас адууны туурай, тэмээний тавхайд их халгаатай, заримдаа хөсөг явахад бэрхшээл учруулдаг, хад цохионы бутархай чулуу их тааралдана Ийм зам жишээ нь Хөвсгөл нуурын зүүн эргээр Ханхаас Хатгал орбх замын Сантын даваа юмуу эсвэл Хиагтаас Өргөө орох замын Майхантын нурууны замд зориуд морь зовоох тэрэгэий гол эвдэх гэсэн юм шиг том том ургаа болон сул эр хар чулуу их тааралдана. Автономит Монголын нутагт урт замын тэрэг онцгой бөх бат хийцтэй байхгүй бол болрхгүй. Чулуулаг хөрс монголын зам харилцааны зөвхөн нэг л согог нь юм. Өөр нэг согог бол усны гачигдал юм. Тус орны гол горхи элбэгтэй * Дэлгэр мөрний баруун даваагаар өгсөж явтал гурамсалж хөллөсөн хоёр дугуйтай тэрэг маань огцом ташуугаар явж байгаад замын хажуу руу онхолдоод морьтойгоо хамт гурав эргээд хавцлын ёроолд тогтов. Аз болоход тэрэг морьдын аль аль нь ч бэртэж эвдрээгүй. Үүгээр бас дуусаагумбайсан бололтой. Бид хамаг хүчээ шавхаж байж даваан дээр гартал нэг тэрэгний морь юунаас ч болсон юм үргэж урагшаа зулраад шууд гүн хавцлын ирмэг дээр тулж очив. Ингээд л морь тэрэг хоёр маань балрах нь гарцаагүй болов. Тэр завсар тэргэн дээр байсан хайрцагнууд үсрээд ойчсон байв. Хамгийн эгзэгтэй мөчид тэрэгний чагт нь донсолгоонд тэнхлэгнээсээ сугарсан учир дугуйнууд ч салж унав. Урд босоо тэнхлэгний туйван ч ойчоод өглөө. Тэгтэл тэрэг маань том чулуунд тээглээд зогсов. Зуларсан морьд ч хэтрээ оосроо таслаад арал урд тэнхлэгтэйгээ үлдээд цааш давхисан боловч хавцлын эрэгт тулаад зогслоо. Ингээд сүйрэл зайлуулагдаж бид салж задарсан хэсгүүдийг яаравчлан засах болоход азаар тэрэгний салсан бүх эд ангиуд бүрэн бүтэн байсан учир онцын хүндрэл учирсангүй. Харин нэг дугуй эрчээрээ дунгуйлдаад хавцлын ёроолд тогтосныг эрж олох гэж их цаг барав. Дугуй маань ч ухаан алдам хурдаар аялж нисэж явсан хэр нь гэмтээгүй байв. Энэ хоёр үйл явдал нэг өдөрт 1919 оны 9р сарын 12-нд болж өнгөрөхдөө бид бүгдийн санаанд экспедицийн “хар өндөр” нэртэйгээр үлдэж билээ.

183


И.М.Майский

Автоиомит Монгол XX зууны гараан дээр

уулархаг хэсгүүдэд усаар гаичгдахгүй харин дорнод болон зүүн өмнөд тал хээр нутгуудаар ус тэр болгон элбэг тааралдахгүй. Энд хээр тал, сайр элс хэдэн арав зуун бээрээр үргэлжлэхэд унданд тохирох устай нуур, гол булаг огт тааралдахгүй байх нь ч бий. Ийм нутагт усны цорын ганц эх булаг, газар дэлхийн буянд тооцогдох худаг хааяа тааралдана. (Автономит Монголыг Хятадтай холбосон бүх зам /Өргөө-хаалган, Улиастай-Гучин, Ховд-Бархөл болон бусад шар зам/ иймэрхүү байдалтай байдаг, Автономит Монголд ялангуяа Цэцэн хан аймаг, Ховдын хязгаарт усны гол эх сурвалж нь худаг болдог. Монголын бэсрэг уулс даяар хөрсний ус их биш гүнд /1.5 сажений гүнд байх нь ердийн үэгдэл/ байдаг хэр нь худгийн тоо дэндүү цөөхнөөс гадна хамгаалалт тордолт муу учраас элс шороо, лайндаа дарагдах ундрага нь тасалдах тэр ч байтугай усгүй болох явдал олонтаа тохиолдоно. Монголын нутгаар аялж явахад тэнхлээ баран зүтгэж хүйтэн ус хоолойгоор сэнгэнэнэ гэж бодон амаа шимэлдсээр арай гэж нэг худаг дээр очиход ус нь ширгэсэн, хөх лай болсон өмхий нүх урдаас золгох явдал ховор тохиолдол биш. Иймэрхүү санамсаргүй хачирхалтай сониноос гутрахгүйн тулд модон торхонд юмуу ширэн тулманд ус нөөцөлж тээж явах шаардлага олон газар гарна. Монголоор аяяах замд бүр ч их саад болдог зүйл бол гол мөрөн юм. Гүүр гэдэг юм монголд ховор эрдэнэ бөгөөд байгаа хэд нь бараг дандаа л гадаадынхны гараар оросудын юмуу хятадуудын гараар боссон байдаг Миний цуглуулсан мэдээгээр 1919 онд бүх монголын хэмжээгээр ердөө 10 гүүртэйгээс 6 нь Өргөөд Сэлбэ гол түүний салаа болон Туул гол дээрх хоёр гүүр эдгээрийг оросууд барьсан бол Улиастайн Чингэстэйн гол дээрх гүүрийг хятадууд барьсан* байдаг. Харин Эрдэнэзуугийн орчим дахь Орхоны гүүр бол монголын цорын ганц гүүр нь юм. Ингээд 10 гүүрнээс найм нь Өргөө болон түүний ойр орчимд байна. Бүх монголд үйлчлэх учиртай үлдэж буй хоёрхон гүүрийн нэг нь үргэлжийн засварт байдаг Орхоных бөгөөд 1919 оны зун тэнд дээгүүр нь явган хүн явахыг ч хориглосон байлаа. Ингээд эцсийн дүнд Автогомит Монгол маань хэрэг дээрээ гүүргүйгээр үйл ажлаа залгуулж байна. Гүүрийг ямар нэгэн хэмжээгээр завь, паром /бярвааз/-оор. орлуулж болох бөгөөд энэ ажлын зарим эхлэл монголд гараагаа авч байна. Энэхүү шинэ эхлэл гэдэг маань ямар шүү эд байна вэ? гэвэл уншигчийн толгойд илүү буух болов уу гэж үзээд монголын хамгийн иргэншсэн шар зам болох Хиагг-Өргөөгийн замд манай экспедици Ерөө голыг хэрхэн гаталс^н тухай аяныхаа тэмдэглэлээс энд дурьдахыг хүсэж байна. “Ероө гол том гол биш бөгөөд зуны цагт хүмүүс гармаар нь гарна. Харин одоо хавар цаг байсан болохоор цасны шар усанд ихэт цадсан бололтой өргөн нь 40-50 саженд хүрч байна. Бярвааз голыг канатаар гатлана. Бярвааз гэдэг нь дээрээ дамнуулж тавьсан хавтантай гурван бүдүүн ухмал гуалин байх бөгөөд бидний аз дутахад канат нь тасарчихсан байв. Бярваазын оронд өндөр тэвштэй их хашин байрын том завь явж байв. Санаснаас хашин хэр нь тэнхээ чадал ихтэй юм. Голын эрэг завины тэвш хоёрыг холбож сул тавьсан хэдэн банз байна. Түүгээр морь мал