Issuu on Google+

211.1.З��хих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

211.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

212 дугаар зүйл. Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих 212.1.Нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

213 дугаар зүйл. Ой, хээрийн түймэр тавих 213.1.Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

213.2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нь энэ хуулийн 84, 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

213.3.Ойн түймэр санаатай тавьсны улмаас ой, бэлчээрийг устгасан, хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 214 дүгээр зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

70


Эрүүгийн хууль