Page 1

МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ

Жавзандоржийн Мөнхтүвшин

“Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сангийн зарцуулалтыг сайжруулах арга зам”

Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг горилох бүтээл

Улаанбаатар хот 2015 он

1


Агуулга УДИРТГАЛ..........................................................................................................................4 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨРИЙН САНГИЙН ЭРХ ЗҮЙ..............................................8 1.1 Төрийн сангийн эрх зүй.................................................................................................8 1.2 Төрийн сангийн үйл ажиллагаа..................................................................................16 ХОЁРДУГААР

БҮЛЭГ.

ОРОН

НУТАГ

ДАХЬ

ТӨРИЙН

САНГИЙН

ЗАРЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ................................................................27 2.1 Төрийн сангийн орон нутагт үйлчлэх

эрх зүй,

хөрөнгийн зарцуулалтын

өнөөгийн байдал.................................................................................................................27 2.2 Алтай сумын Төрийн сангийн зарцуулалтыг сайжруулах арга зам........................41 Дүгнэлт...............................................................................................................................67 Ашигласан материал.......................................................................................................69 Хавсралт

2


Схемын жагсаалт Схем 1. Төрийн сангийн тогтолцооны бүтэц................................................................................6 Схем 2. Төв төрийн сан болон орон нутгийн төрийн сангийн ангилал.......................................8 Схем 3. Монгол улсын нэгдсэн төсөв.............................................................................................9 Схем 4. Улсын нэгдсэн төсвийн орлого,зарлагын ангилал.........................................................10 Схем 5. Орон нутгийн төсвийн бүтэц..........................................................................................11 Схем 6. Аймаг, нийслэлийн төсвийн ил тол байдлын өнөөгийн түвшин..................................20 Схем 7. Орон нутгийн төсвийн эх үүсвэр ба зориулалт.............................................................25 Схем 8. Орон нутгийн төсвийн зарлага (эдийн засгийн ангилалаар)........................................25 Схем 9. Орон нутгийн төлөвлөлтийн үе шат нь дараах байдлаар явагддаг...............................29

Хүснэгтийн жагсаалт Хүснэгт 1. Орон нутгийн ил тод байдлыг үнэлсэн судалгааны нэгтгэсэн үр дүнг аймаг, нийслэл бүрээр эрэмбэлэн харуулав............................................................................................18 Хүснэгт 2. Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээний харьцуулалт /2011 ба 2013 он/............................................................................................................................20 Хүснэгт 3. Говь-Алтай аймгийн Алтай сумын үндсэн үзүүлэлтүүд /2004-2014/.....................29 Хүснэгт 4. Алтай сумын төрийн сангийн орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага /төг/ ........................................................................................................................................................37 Хүснэгт 5. Алтай сумын, төрийн сангийн орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага /хувиар/...........................................................................................................................................37 Хүснэгт 6. Алтай сумын Орон нутгийн төсөвт татварын орлогын нэр төрлийн гүйцэтгэл /төг/ ........................................................................................................................................................38 Хүснэгт 7. Говь-Алтай аймгийн нэг хүнд ноогдох хэмжээ........................................................40 Хүснэгт 8. Говь-Алтай аймгийн тусгай зориулалтын шилжүүлэг.............................................40 Хүснэгт 9. Тусгай зориулалтын шилжүүлэгт хуваарилсан мөнгөний хэмжээ..........................41 Хүснэгт 10. Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сангийн төсвийн хуваарилалт.........42 Хүснэгт 11. Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сангийн зарцуулалт /төг/..................47 Хүснэгт 12. Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сангийн зарцуулалт /төг/..................48 Хүснэгт 13. Алтай сумын ОНХС-д хуваарилсан мөнгөний хэмжээ..........................................52 Хүснэгт 14. Алтай сумын СХС-д 2012 оноос хойш хувиарлагдсан мөнгөний хэмжээ...........53

Графикийн жагсаалт График 1. Алтай сумын бүх өрх, малтай өрхийн харьцаа..........................................................31 График 2. Бүх хүн ам, хөдөлмөрийн насны хүн ам.....................................................................31 График 3. Суралцагсадын тоо.......................................................................................................32 График 4. Ажилгүй хүний тоо.......................................................................................................32 График 5. Малчдын бүлэг.............................................................................................................33 График 6. Таван хошуу малын тоо толгой...................................................................................33 График 7. Газар тариалан эрхэлдэг өрх.......................................................................................34 График 8.Алтай сумын 2010-2014 оны төрийн сангийн төсвийн нийт зарлага /төг/.............43 3


График 9. Төрийн байгууллагад ажилладаг бүх ажиллагсадын тоо /хүнээр/...........................44 График 10. Алтай сумын сүүлийн 5 жилийн төсвийн зарлага эдийн засгийн ангилалаар /төг/ ........................................................................................................................................................44 График 11. Алтай сумын 2010-2014 оны бараа үйлчилгээний зардал /төг/.............................45 График 12. Алтай сумын 2010-2014 оны цалин хөлс /төг/.......................................................45 График 13. 2010-2014 оны нийгмийн даатгал /төг/....................................................................46 График 14. Бараа үйлчилгээний урсгал зардал /төг/..................................................................46 График 15. 2014 оны нийт орон нутгийн төсвийн зарлага /Хувь/............................................50 График 16. 2014 оны бараа, үйлчилгээний зардал /Хувь/..........................................................50 График 17. 2014 оны нийгмийн даатгалын шимтгэл /Хувь/.....................................................50 График 18. Бараа үйлчилгээний урсгал зардал /Хувь/..............................................................51 График 19. Бусад бараа үйлчилгээний зардал /Хувь/..................................................................52 График 20. Судалгаанд хамрагдсан иргэд /хүйсээр/...................................................................57 График 21. Судалгаанд оролцсон иргэдийн сарын дундаж орлого /Хувь/.................................57 График 22. Судалгааны хамрагдсан иргэдийн нас......................................................................58 График 23. Судалгаанд хамрагдсан иргэдийн боловсролын түвшин /Хувь/............................58 График 24. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал /Тоо/......................................58 График 25 Төсвийн тухай хууль эрхзүйн шинэчлэл, өөрчлөлтийг тогтмол танилцуулдаг уу? /Хувь/.......................................................................................................................................59 График 26. Суманд ямар чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ? /Тоо/ ........................................................................................................................................................59 График 27. Сумын төсвийг боловсруулах үйл ажиллагаанд саналаа тусгуулах байдал /Хувь/ ........................................................................................................................................................60 График 28. Төрийн сангийн үйл ажиллагаа, холбогдох хууль журмын талааарх сургалтанд хамрагдах хүсэлтэй юу? /Хувь/.....................................................................................................60 График 29Төсвийн зарцуулалтын ил тод байдал /Тоо/...............................................................61 График 30. Сумаас хэрэгжүүлж буй ажлуудад сэтгэл хангалуун байдал /Хувь/.......................61

4


УДИРТГАЛ Судалгааны ажлын үндэслэл Төсөв бол аливаа үндэстний тусгаар тогтнол эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн салшгүй үндэс билээ. Чухамхүү иймийн учир агуу их Монгол улсын түүхийг өгүүлэх нууц товчоонд “Төр оршихуй дор татвар оршино, татвар оршихуй дор төр оршино” хэмээсэн үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Улс төрчид төрийн үйлчилгээ чанаргүй, хүртээмжтэй бус, хариуцлагагүй байгаагийн үндсэн шалтгаан нь төсвийн мөнгө хүрэлцээгүй байдагтай холбож их тайлбарладаг. Ард иргэд ч үүнд нь итгэдэг. Гэтэл үнэхээр төсвийн хомсдолоос асуудлын гол нь шалтгаалаад байна уу, төсвийн бодлогод байна уу эсвэл хуулийн хэрэгжилтэнд гажуудал байна уу, төсвийн сахилга хариуцлагад байна уу гэдгийг мэдэх бололцоо Монгол улсын хувьд маш дутмаг. Олон улсын Төсвийн төсөл судалгааны институтээс хөгжиж буй 36 оронд "Нээлттэй төсөв" санал асуулгыг явуулсан байдаг. Санал асуулгын үр дүнгээс харахад Монгол улс иргэддээ төсвийн талаар мэдээлэл өгөх, төсвийн тайлангийн мониторинг үнэлгээгээрээ “0” гэсэн үнэлгээтэй хамгийн сүүлийн байранд орсон. Төсвийн тухай хууль батлагдан гараад 10 гаруй жил болж байгаа боловч энэ хууль бодит амьдрал дээр хэрхэн тусгалаа өгч байгаа болон гацаа гогцоо нь хаанаа байгаа, өөрөөр хэлбэл хуулийн бодлого нь буруу байна уу хэрэгжүүлж байгаа менежмент нь буруу байна уу гэдгийг орон нутгийн түвшинд судалсан судалгаа маш ховор байдаг.

Бодлого

боловсруулагчид,

Сангийн

яам,

Эрүүл

мэндийн

яам,

Боловсролын яам гэх мэт төсөв боловсруулдаг, хуваарилдаг байгууллагууд нь сумын төрийн сангийн үйл ажиллагаа ямар байгаа талаарх хэрэглэгчийн талаас үнэлж дүгнэсэн бодит мэдээлэлээр дутагдаж байна. Энэ нь төрийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн зүгээс хяналт хийдэг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи сул байгаатай холбоотой. Ийнхүү олон нийтийн хяналт, төсөвт байхгүй байгаа учраас төсвийн асуудал хуулийн хүрээнд бус хэсэг албан тушаалтны дур зоргоор хуваарилагддаг, төлөвлөгддөг авилгатай холбоотой асуудал болоод байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа яригдаж бичигдэх болжээ.

Нэг талаас Хот суурин газраас илүүтэй хөдөө орон

нутгийн иргэд илүү их мэдээллээс хоцорч байгаа тул орон нутгийг сонгон авсан. 5


Говь-Алтай аймгийн Алтай сумыг сонгон авч сумын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, төсвийн гүйцэтгэлийн тайланг судалсан юм. Ийнхүү Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг Даргын Тамгын газрын 2010 оноос 2014 оныг хамрах төсвийн тоо баримт, жишээн дээр тулгуурлан Төсвийн тухай хуулийн хэрэгжилт нь сумын түвшинд ямар түвшинд явагдаж байгаа талаар судалж, судалгааны санал дүгнэлтийг боловсруулсан юм. Судалгааны ажлын зорилго, зорилт Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтийг олон нийтийн оролцоотойгоор сайжруулах, боловсронгуй болгоход чиглэсэн

судалгааны

ажил

хийж

цаашид

сумдын

төрийн

сан

төсвийн

зарцуулалтыг оновчтой болгох саналыг дэвшүүлэхэд оршино. Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлэн тавьсан. 1. 2. 3.

Монгол улсын төрийн сангийн эрх зүй, үйл ажиллагааг судлах Орон нутгийн төсвийн өнөөгийн байдлыг судлах төрийн сангийн үйл ажиллагааны эрхзүй, төрийн сан түүний бүрэлдэхүүн

хэсэг болсон төсөв, Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан зэргийн хуулиудыг судлах 4. Төрийн сан, төсвийн зарцуулалт өргөжиж өөрчлөгдсөнтэй холбогдуулж 20102014 онуудыг нарийвчлан судлах 5. Тэр тусмаа төрийн сан төсвийн хэмжээ эрс нэмэгдсэн учир 2014 оны зардлыг ЗДТГ, ИТХ, баг, ангилагдаагүй гэсэн хэсгүүдээр задлан авч судлах 6. Төрийн сан, төсвийн зарцуулалтын талаархи иргэдийн мэдлэгийг анкетын 7.

аргаар судлах Төрийн сангийн зарцуулалтыг сумын хэмжээнд өгөөжтэй хүртээмжтэй болгох

боломжийг судлах, холбогдох саналыг дэвшүүлэх Сэдвийн судлагдсан байдал Төсвийн тухай хууль нь 2002 онд ТБУСТХ (төсвийн байгууллагын удирдлага санхжүүжилтын тухай хууль) анх батлагдаж байсан бол 2011 онд төсвийн туха хууль болон шинэчилэн найруулагдсан байна. Төсөвтэй холбоотой дараах судалгааны ажлууд хийгджээ. Үүнд:

6


Түмэнжаргал.Г,

УБ

2008

он,

“Орон

нутгийн

төсвийн

төлөвлөлт,

санхүүжилтийн асуудал”, Магистрын зэрэг горилсон судалгааны ажил  Мягмарсүрэн.Т, УБ 2010 он, “Төсвийн зарлагын удирдлага, санхүүжилт, үр дүнгийн судалгаа, дүгнэлт”, Магистрын зэрэг горилсон судалгааны ажил  Оюунцэцэг.Д, УБ 2010 он, “Төсвийн зарлага, түүний шинэчлэлт”, Магистрын зэрэг горилсон судалгааны ажил  Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг, УБ 2014 он, “Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог дээшлүүлэх хөшүүрэг, арга зам”, Судалгааны бүтээл  Чулуунцэцэг.Т, Өвөрхангай аймаг 2006 он, “Сумын төсөв”, Мониторингийн тайлан Төсөвтэй холбоотой дараах илтгэл, эрдэм шинжилгээний тайлан  Женевиев Бойроу, Монгол улсыг хариуцсан ахлах эдийн засагч, Дэлхийн Банк, 2009 он, Сангийн яамны хурлын танхим, “Монгол улсын төсвийн салбарын чиг хандлага: Тулгарч буй бэрхшээлүүд, бодлогын боломж”, Илтгэл.  Дашдорж.Л, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, УБ 2013 он, “Орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо”, Илтгэл. Судалгааны ач холбогдол Төрийн сангийн үйл ажиллагаа нь тодорхой эрх мэдэлтэнүүдийн хүрээнд явагддаг бөгөөд энгийн ард иргэд энэ талын ойлголт сул байдаг төсөв, ялангуяа түүний зарцуулалтанд иргэд хяналт тавих, оролцох байдал хангалтгүй түвшинд байгаа гэдэгтэй дээрх олон судалгааны ажлууд санал нэгдэж байгаа юм.

Иймд

төрийн сангийн талаарх сургалтын хэрэгцээг тодорхойлох, ард иргэддээ төрийн сангийн талаар боловсрол олгох, мөн иргэдийн оролцоог идэвхижүүлэх санал боловсруулах нь сумын төсвийн ил тод, үр дүнтэй зарцуулагдах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Судалгааний шинэлэг тал

7


Судалгааны шинэлэг талуудыг тусгах зорилт тавилаа. Үүнд: 

Төрийн сан, төсвийн үйл ажиллагаа, эрх зүйг харьцуулан судлаж улмаар

төрийн сангийн зарцуулалтыг харьцангуй бага судлагдсан ч

өөрийн боломжийн

хирээр нэмэлт судалгаа хийхийг оролдлоо. 

Сумын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг урт хугацаагаар буюу 10 жилээр

судлан, өөрчлөлтүүдийг судаллаа 

Алтай сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа Төрийн сангийн үйл ажиллагаа,

төсвийн зарцуулалтын талаар сумын иргэдтэй ярилцах болон анкетын аргаар судалгаа хийж иргэдийн саналыг тусгахыг оролдсон болно Судалгааны обьект Говь-Алтай аймгийн Алтай сум. Судалгааны арга зүй Энэ судалгаанд эдийн засгийн аргуудыг ашиглав. “Говь-Алтай” аймгийн “Алтай” сумын иргэдээс анкет аргаар судалгаа авч, Судалгаанд SPSS 20 программыг ашиглалаа Судалгааны ажлын бүтэц Уг судалгааны ажил нь нэр томьёоны тайлбар, удиртгал, 2 үндсэн бүлэг, 4 зүйл, дүгнэлт, ашигласан материалын жагсаалт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ.

8


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨРИЙН САНГИЙН ЭРХ ЗҮЙ 1.1 Төрийн сангийн эрх зүй Төрийн санд нээсэн төсвийн хэрэгжилт, төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хангахтай хообоотой төсвийн ерөнхий данс болон бүртгэлийн дансны бэлэн бөгөөд бэлэн бус төлбөр тоцооо болон бусад харилцааг “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулдаг. Мөн “Төсвийн тухай хууль-ийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна. Төрийн сан гэдэг нь Төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан Сангийн яамны Төрийн сангийн газар буюу Төв төрийн сан, Нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс, сумын Төрийн сангийн төлөөлөгчийг хэлж байна. Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хамаарах бол аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд ажиллаж байна.1 Схем 1. Төрийн сангийн тогтолцооны бүтэц

Эх сурвалж: Отгонтуяа.Л “Төсвийг ойлгож шинжлэх нь”

Төв төрийн сан нь аймаг, нийслэлийн төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэлийн төрийн сан нь сум, дүүргийн төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлж байна. 1 “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”

9


Төрийн сан нь дараах чиг үүрэгтэй.2Үүнд.     

Төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг хийх; Төсвийн хяналтыг зардлын бүлэглэсэн дүнгээр хэрэгжүүлэх; Төсвийн зарлагын төлбөрийн дарааллыг тогтоох; Төсвийн гүйлгээг цахим системээр хэрэгжүүлж хяналт тавих; Төсвийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний бүртгэл болон

төлбөрийн даалгавартай харьцуулж төлбөрийн амлалтыг бүртгэх;  Төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах;  Төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох.  Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг Засгийн газар баталж байна. Төв төрийн сан нь дараах чиг үүрэг үүрэгтэй3.Үүнд: 

Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах;  Төрийн сангийн үйл ажиллагааны журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх  Төрийн сангийн ажилтныг мэргэшүүлэх чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх  Төсвийн захирагчдад санхүүгийн болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх  Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээг нэгтгэн боловсруулах  Санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх  Мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөт үлдэгдлийг Монголбанкаар дамжуулан богино хугацааны хөрөнгө оруулалтад оруулах асуудлыг шийдвэрлэх  Төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтыг гүйцэтгэх үүргүүдтэй юм.

Схем 2. Төв төрийн сан болон орон нутгийн төрийн сангийн ангилал

2 “Төсвийн тухай хууль” УБ, 2012, 37-р зүйл 3 “Төсвийн тухай хууль” УБ, 2012, 38-р зүйл

10


Эх сурвалж: Отгонтуяа.Л “Төсвийг ойлгож шинжлэх нь”

Төрийн санг Төв төрийн сан болон Орон нутгийн төрийн сан гэж 2 хуваадаг. Орон нутгийн төрийн сан нь орон нутгийн төсвийн баталсан хуваарийн дагуу санхүүжүүлж байна. Орон нутгийн төрийн санг:   

Аймгийн төрийн сан Дүүргийн төрийн сан Сумын төрийн сан гэж ангилдаг.4 Сумын төрийн сангийн төлбөр тооцоог төв төрийн сангаас Монгол банкруу шилжүүлж, монгол банк нь арилжааны банкуудруу, арилжааны банкаас Аж ахуй нэгж байгууллага руу шилжүүлдэг журамтай юм. Сумын төрийн санд орон нутгийн төсвийн байгууллагууд болон улсын төсвийн байгууллагууд хамаарна.Төрийн сан дотор төсөв багтдаг учир одоо төсвийн талаар авч үзье. Төсөв бол Төрөөс өөрийн үүргийг гүйцэтгэх чухал хэрэгсэл болгож төсвийг ашиглагдагтай уялдуулж үзвэл төрийн үүсэлтэй холбогдож төсөв анх бий болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм. Дэлхийд анх удаа Англи улс төсөв зохиож түүнийгээ хууль 4 Улаан.Ч “Орон нутгийн хөгжлийн тухай илтгэл” 2013 он

11


тогтоох байгууллагаар батлуулан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. 1686-1689 оны Английн хөрөнгөтний хувьсгалын дараагаар олон нийтийн шаардлагын дагуу Английн хатан хаан арга буюу ард иргэдээс авах татварын хэмжээг парламенттай зөвшилцөн тогтоож байж болсон байна. Монгол улсад төрт улс үүссэн үеэс эхлэн янз бүрийн татварыг ард иргэдээс хурааж түүгээрээ “ Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” хэмээн сургасан байдаг. 1921 онд анх төрийн таван яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм.

Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд

иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж, түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг төсөв гэнэ. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэр бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол улсын нэгдсэн төсөв гэнэ.5 Схем 3. Монгол улсын нэгдсэн төсөв

Эх сурвалж: Улаан.Ч “Орон нутгийн хөгжлийн тухай илтгэл” 2013 он

Улсын төсөв гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлж байна. Улсын төсөв нь улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хүн амын аж амьдралыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, орон нутгийг жигд хөгжүүлэх зорилгоор бүрдүүлэн ашиглаж байгаа мөнгөн хөрөнгийн 5 Отгонтуяа.Л “Төсвийг ойлгож шинжлэх нь”

12


төвлөрсөн сан бөгөөд ДНБ-ийг дахин хуваарилах, эдийн засгийг төрөөс зохицуулах, урамшуулах, мөнгөн хөрөнгийн сангийн бүрдэлт, ашиглалтанд хяналт тавих үүргийг гүйцэтгэж байна. Улсын төсвийг Улсын Их Хурлаас хуульчлан баталдаг бөгөөд төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын улсын төсөвт төвлөрүүлэх орлогын доод хэмжээ, зарцуулах зарлагын дээд хэмжээ, орон нутгийн төсөвт олгох 

санхүүгийн дэмжлэг болон төвлөрүүлэх орлогыг тогтоодог. Орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харъяалагдах ерөнхийлөн захирагчийн

бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсөв юм. Хүний хөгжлийн сангийн төсөв гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу

бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсөв Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хулрлаас баталсан төсөв Схем 4. Улсын нэгдсэн төсвийн орлого,зарлагын ангилал

Эх сурвалж: Улаан.Ч “Орон нутгийн хөгжлийн тухай илтгэл” 2013 он

Орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилах төсвийг хэлнэ. Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг, орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг Төсвийн тухай

хуулиар тогтооно.Орон нутагт

санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, аливаа харилцааг зөвхөн Төсвийн тухай

түүнийг хуваарилах

хуулиар зохицуулах бөгөөд бусад хууль,

13


тогтоомжоор орон нутагт чиг үүрэг ногдуулсан тохиолдолд санхүүжилтийг

нь

заавал хамтад нь шийддэг .6 Схем 5. Орон нутгийн төсвийн бүтэц

Эх сурвалж: Ганчимэг П. “Орон нутгийн төсвийн шинэчлэлийн асуудлууд” УБ 2013 он

Орон нутгийн хөгжлийн сан нь 2013 оноос эхлэн “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-ийн орлогыг Төсвийн тухай хуулийн 59, 63 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлж,

хуваарилж,

орон

нутагт

хуваарилсан

хөрөнгөөр

олон

нийтийн

оролцоотойгоор сонгосон төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлж байна. “Орон нутгийн хөгжлийн сан гэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон орлогын шилжүүлэг болон аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч Төсвийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлж, хуваарилан зарцуулах хөрөнгийг хэлнэ” гэж МУЗГ-ын 2012 оны 30 дугаар тогтоолд заасан байна .Монгол Улсын Засгийн Газар-ын 2012 оны 30 дугаар тогтоолоор баталсан аргачлалыг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон Нутгийн Хөгжлийн Сан-д олгох шилжүүлгийг тооцоход мөрдсөөр байна. 7 Орон Нутгийн Хөгжлийн Сан нь аймаг сумдад байгаа засаг захиргааны хэт их эрх мэдлийг иргэдийн гарт шилжүүлж, ингэснээр тэдний оролцоотой сум орон нутгийг хөгжүүлэх таатай боломжыг олгосон билээ. Тийм учраас төсвийг зарцуулах

6 Улаан.Ч “Орон нутгийн хөгжлийн тухай илтгэл” 2013 он 7 Ганчимэг П. “Орон нутгийн төсвийн шинэчлэлийн асуудлууд” УБ 2013 он

14


асуудал нь тухайн орон нутгийн иргэд нийтийн хурлын шийдвэрээр баталгаажин гарах ёстой. Гэтэл зарим иргэд энэ талаар мэдээлэл хомс байгаа нь энэ ажилд ач холбогдол өгч оролцохгүй байх хандлагыг бий болгоод байгаа юм. ДНБ-ний НӨАТын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь зэрэг орлогоор орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Харин үүнийг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, орон нутгийн хөгжлийн индекс зэргийг харгалзан хуваарилдаг байна “Сум хөгжүүлэх сан” гэж сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд

үйлдвэр

эрхлэгчдэд

санхүүгийн

дэмжлэг

үзүүлэх

зорилгоор

хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан хөрөнгийг хэлнэ” гэж Монгол Улсын Засгийн Газар-ын 2011 оны 134 дүгээр тогтоолд заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, гэрээний загвар”-ыг баталсан байна. Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуульд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас

СХС-д

24.0

тэрбум

төгрөгийн

санхүүжилт

хийхээр

батлагдсаныг

Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/38 дугаар тушаалаар хуваарилсан байна. 8 Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам хэрэгжиж байна. Ингэхдээ суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй, банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”гийн эх үүсвэрийг тус тус хуваарилж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг зориулалтын бусаар ашигладаг, Засгийн газраас баталсан журмын дагуу олгодоггүй, танил талаар дамжуулан санхүүжилтийг гаргадаг талаарх гомдол холбогдох газруудад ихээхэн ирдэг аж. Тиймээс энэхүү журмыг шинэчлэн, сайжруулж батлуулах, түүнчлэн “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, олон түмэнд нээлттэй болгох зорилгоор Хөдөлмөрийн Сайд, Авилгатай тэмцэх газрын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын

8 Ганчимэг П. “Орон нутгийн төсвийн шинэчлэлийн асуудлууд” УБ 2013 он

15


хэсэг, мөн сангуудын журмыг дүгнэж, шинээр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд үйл ажиллагаа явуулж байлаа

16


1.2 Төрийн сангийн үйл ажиллагаа “Төрийн сангийн үйл ажиллагаа” гэж төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг

хэрэгжүүлэх,

төлбөр

тооцоог

гүйцэтгэх,

төсвийн

гүйцэтгэлийг

тайлагнахыг хэлнэ. “Төсвийн тухай хууль”-ийн 36.6-д Төв төрийн сан нь аймаг, нийслэлийн төрийн сан болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд, аймаг, нийслэлийн төрийн сан нь сум, дүүргийн төрийн сангийн үйл ажиллагаанд санхүүгийн дотоод хяналтыг тус тус хэрэгжүүлнэ гэж заасан. Иймд төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналт хийх талаар журам боловсруулж мөрдөх шаардлага гарч ирж байна. Энэхүү журам нь Төсвийн тухай хуулийн 36.1-д дурьдсан тогтолцооны

хүрээнд хэрэгжих бөгөөд гол зорилго нь

Төрийн сангийн үйл ажиллагааны явцад гарах эрсдлийг бууруулах, түүнд хяналт тавих эрх зүйн харилцааг зохицуулахад оршино.9 Төрийн сангийн нэгдсэн данс нь төсвийн байгууллага санхүүгийн хөрөнгийг Монголбанкинд байрших Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдах ба төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр банкинд тусдаа данс нээснээс бусад тохиолдолд төсөвт хамаарах бүх гүйлгээг Төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэхийг Төсвийн тухай хуулийн Төрийн сангийн нэгдсэн дансанд хуульчилан заасан байдаг. Төрийн сангийн нэгдсэн данс (TСНД) нь Монголбанкинд төгрөгөөр байршина. Төрийн сангийн дансны бүртгэлийг холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр нэгтгэн хөтөлнө. Өдөр тутмын гүйлгээний хаалт хийсний дараа Монголбанк дахь ТСНД-ны үлдэгдэл, Төрийн сангийн системийн үлдэгдэлтэй тохирч байна. Төв төрийн сан нь Монголбанк дахь ТСНД-ны үлдэгдэл, Төрийн сангийн системийн үлдэгдэлд зөрүү гарсан тохиолдолд шалтгааныг тодруулан, залруулах арга хэмжээ авна. Төв төрийн сан нь ТСНД-ны үлдэгдлийг Монголбанктай тооцоо нийлж, сар бүр дансны үлдэгдлийн баталгааг гаргаж баталгаажуулна.

9 “Төрийн сангийн үйл ажиллагааны журам” Сангийн яам, хуу 2, УБ 2015 он

17


Төсвийн ерөнхий дансны орлого, зарлага нь төсвийн жил дуусахад

төсвийн

захирагчийн дансны зарцуулаагүй үлдэгдлийг улсын төсвийн байгууллагын үлдэгдлийг Төв төрийн сангийн улсын төсвийн дансанд, орон нутгийн төсвийн байгууллагын үлдэгдлийг тухайн орон нутгийн төсвийн дансанд оны сүүлийн ажлын өдрийн банк хоорондын сүлжээгээр хамгийн сүүлийн орлого татсаны дараа төрийн сан шууд татан төвлөрүүлнэ. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд төсвийн байгууллага бүр бүртгэлийн данстай байна. Төрийн сан нь төсвийн байгууллагын бүртгэлийн дансыг батлагдсан төсвийн хуваарийн дагуу орлого, зарлагын гүйлгээг нь хянаж, төлбөр тооцоог Төрийн Сангийн Нэгдсэн Дансаар хийж гүйцэтгэнэ. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран төрийн санд дараахь төрлийн данстай байж болно.10     

Төсвийн байгууллагын урсгал санхүүжилтийн данс Төсвийн байгууллагын хөрөнгө оруулалт, барьцаа, техник хяналтын данс Засгийн газрын тусгай сангийн данс Олон улсын гэрээнд тусгайлан заасан төслийн санхүүжилтийн данс Хуульд заасан бусад үйл ажиллагааны данс Төрийн сан нь төрийн сангийн нийтлэг чиг үүргийн дагуу төсвийн

байгууллагын орлого зарлагын өдөр тутмын гүйлгээг батлагдсан төсвийн хуваарийн дагуу хянаж, төлбөр тооцоог хийж гүйцэтгэнэ. Төрийн сан төсвийн байгууллагын төлбөр тооцоог баталгаажуулж, ажлын 3 хоногт багтаан эцсийн төлбөр гүйцэтгэх үүргийг хариуцна. Төрийн сангийн бэлэн мөнгөний чекний 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг Төв төрийн сангийн хувьд Сангийн сайдын тушаалаар, орон нутгийн Төрийн сангийн нэгжийн хувьд Засаг даргын захирамжаар томилно. Төрийн сан төсвийн байгууллагын холбогдох

баримт,

цахим

хэлбэрээр

шивсэн

ирүүлсэн төлбөрийн хүсэлтийг гүйлгээ,

батлагдсан

төсвийн

зарцуулалтын эрх, эдийн засгийн ангиллын дагуу бүлгийн дүнгээр хянаж төлбөрийг гүйцэтгэнэ. Төлбөрийн хүсэлт, холбогдох баримт нь шаардлага хангаагүй, батлагдсан төсөв, эдийн засгийн ангилал, бүлгийн дүн нь төлбөр гүйцэтгэх хэмжээний эх үүсвэргүй тохиолдолд гүйлгээг буцаана.

10 Ариунсанаа.Ц “Төсвийн хэрэгжилт, гүйцэтгэл”, хуу 3, УБ 2013 он

18


Төсвийн байгууллага төлбөрийн хүсэлт, бэлэн мөнгөний хүсэлтийн маягтыг 2 хувь ямар нэгэн засваргүй бичиж ирэх бөгөөд Төрийн сан нь төлбөрийг гүйцэтгэхдээ анхан шатны болон үндэслэх баримтуудыг хяналтын хуудастай тулган хянаж, Төрийн сангийн тэмдэг дарж, төлбөрийн хүсэлтийн нэг хувь дээр гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулан төсвийн байгууллагад өгнө. Төлбөрийн хүсэлтийн 1 хувь, хяналтын хуудсын хамт Төрийн санд үлдэнэ. Бэлэн мөнгөний хүсэлтийн 1 дүгээр хувийг үндэслэн бэлэн мөнгөний чекийг төсвийн байгууллагын бэлэн мөнгөний итгэмжлэгдсэн нярав бичиж, Төрийн сангийн эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, 1, 2 дугаар гарын үсэг зуруулж, тамга даруулна. Төрийн сан бэлэн мөнгөний чекийн гүйлгээг хянаж, баталгаажуулан гарын үсэг зурж, чекийн тасалбар дээр тэмдэг дарж тухайн байгууллагын бэлэн мөнгөний итгэмжлэгдсэн няравт өгнө.Төрийн сан төлбөрийн хүсэлт, бэлэн мөнгөний хүсэлтийг үндэслэн төсвийн байгууллагын зардал, өглөгийн бүртгэлийн бичилтийг цахим хэлбэрээр хийнэ.

Төрийн санд үлдэх төлбөрийн хүсэлт болон бэлэн мөнгөний хүсэлт,

хяналтын хуудсыг тухайн өдрийн зарлагын гүйлгээний жагсаалттай тулгаж, өдөр тутмын мемориалын баримтад хавсаргана. Засгийн газрын хуралдаанаар Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна. Төрийн сангийн үйл ажиллагааны

журам

нь

төсвийн

хэрэгжилтийг

орон

даяар

нэгэн

жигд

хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд гол түлхэц болохуйц эрх зүйн бичиг баримт бөгөөд

журам

хэрэгжилтийг

шинэчлэгдэн зохион

батлагдсанаар

байгуулж,

төсвийн

хөтөлбөрт

суурилсан

хяналт, хариуцлагыг

төсвийн

дээшлүүлэх,

санхүүгийн сахилга батыг сайжруулах цаашлаад төвлөрлийг сааруулах зохицуулалт бий болно гэж үзсэн Мөн энэ журмаар төсвийн байгууллагын төлбөр тооцоог бодит цагийн горимоор гүйцэтгэх, төлбөр тооцоо шуурхай хийгдэх, хуулбарласан баримтаар төрийн санд гүйлгээ хийхгүй болж байгаа юм.11 Орон нутгийн төсвийн ил тод байдлын зорилго нь бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг олон нийтэд мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршдог юм. 11 “Төрийн сангийн үйл ажиллагааны журам” 1 бүлэг, УБ 2012 он

19


Төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд түгээх, ил тод байлгахад баримтлах 3 зарчим байдаг.Үүнд: 

Мэдээлэл нь

иргэд, олон нийтэд нээлттэй байх бүхий л боломж, арга

хэрэгсэлээр хангагдсан байх  Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд тогтмол хугацаанд, тогтоосон стандартын дагуу үнэн зөв, ил тод байдлаар хүргэх  Мэдээлэл нь тухайн жилийн батлагдсан төсөв болон Төсвийн тухай хуульд нийцсэн байх юм. Тухайлбал Улсын хэмжээнд“ Орон нутгийн төсөв ил тод байдал2013” судалгааг Нээлттэй Нийгэм Форумаас

зохион байгуулсан юм. Түүний

судалгааны үр дүнгээс Төсвийн ил тод байдлаар Говь-Алтай аймаг хэрхэн үнэлэгдсэнийг харж болох юм. Судалгааны явцад орон нутгаас ирүүлсэн зарим мэдээллийг орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын www.iltod.gov.mn цахим хуудсанд байршуулсан байна. Судалгааны үйл явцын нээлттэй байдлыг хангаж иргэд, олон нийт, судлаачдын зүгээс санал бодлоо илэрхийлж хэлэлцэх, ашиглах боломжийг ханган ажиллах чухал байна. Нэгдсэн үнэлгээг гаргахдаа төсвийн ил тод байдлыг эрх зүйн баримт бичигт тусгасан байдалд авсан оноог 30 хувь, харин төсвийн баримт бичгийн ил тод байдалд харгалзах оноог 70 хувь гэж тооцсон байгаа юм. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн дагуу нутгийн удирдлагын зүгээс орон нутагт мөрдүүлэхээр баталсан шийдвэр, холбогдох төсвийн захирагч нартай байгуулсан гэрээнд орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах асуудлыг хэрхэн тусган

ажиллаж буйг харуулдаг. Үүний зэрэгцээ орон нутгийн төсвийн

захирагчид хууль, журмыг хэрхэн мөрдөж төсвийн баримт бичгүүдийг ил тод болгож байгааг илтгэж байгаа юм гэжээ. 12

12 “ Орон нутгийн төсвийн ил тод байдал “ Судалгааны тайлан, УБ, 2013 он, (12х)

20


Судалгааны хүрээнд дараах үйл явц, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэлж байгаа юм. Үүнд: 1.

Төсвийн ил тод, нээлттэй байдлыг нутгийн удидлагын байгууллагаас гаргасан

эрхзүйн баримт бичигт тусгасан байдал 2.

Аймаг, нийслэлийн 2014 оны төсвийн төслийн баримт бичиг, түүний

хэлэлцүүлгийн ил тод байдал 3.

Аймаг, нийслэлийн 2014 оны төсвийн төслийг хэлэлцэж батлах ИТХ-н

хуралдааны ил тод байдал 4.

Аймаг, нийслэлийн 2014 оны батлагдсан төсвийн ил тод байдал

5.

Иргэний төсөв

6.

Аймаг, нийслэлийн 2013 оны төсвийн тодотгол (Хэрвээ тодотгол хийгдсэн бол

) 7.

Аймаг, нийслэлийн 2013 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны

ил тод байдал 8.

Аймаг, нийслэлийн 2012, 2013 оны төсвийн гүйцэтгэлийн ил тод байдал

9.

Аймаг, нийслэлийн 2014 оны ОНХС-н төлөвлөлтийн ил тод байдал

10.

Аймаг, нийслэлийн Засаг даргын 2013 оны нөөц хөрөнгийн ил тод байдал

11.

Аймаг, нийслэлийн орон нутгийн тусгай сангуудын 2013 оны төсвийн ил тод

байдал 12.

Аймаг, нийслэлийн

2013 оны хандив, тусламжаар авсан хөрөнгө, түүни

зарцуулалтын ил тод байдал Энэхүү үзүүлэлтээр судалгааг хийж дараах үнэлгээнүүдийг хийсэн байна.

21


Хүснэгт 1. Орон нутгийн ил тод байдлыг үнэлсэн судалгааны нэгтгэсэн үр дүнг аймаг, нийслэл бүрээр эрэмбэлэн харуулав.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум, “Төсвийн ил тод байдал” судалгааны тайлан, 2013 он

Үнэлгээний дүнг аймаг, нийслэлийн дунджаас авч үзвэл нийт авбал зохих 100 онооны 36.2 хувийг авсан нь орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй түвшинд байгааг илтгэж байна. Хөвсгөл аймаг хамгийн өндөр буюу 55.3 хувьтай үнэлэгдсэн бол Баянхонгор аймгийн үнэлгээ нь 15.0 хувь байна.13

13 “ Орон нутгийн төсвийн ил тод байдал “ Судалгааны тайлан, УБ, 2013 он, (15х)

22


Схем 6. Аймаг, нийслэлийн төсвийн ил тол байдлын өнөөгийн түвшин

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум, “Төсвийн ил тод байдал” судалгааны тайлан, 2013 он

Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээний дээд оноо нь 55 байгаа учир аймаг, нийслэлийн үнэлэгдсэн дундаж үзүүлэлтэнд үндэслэн орон нутгийн төсвийн ил тод байдлын өнөөгийн түвшинг үнэлэхэд Говь-Алтай аймаг дунджаас доош (30 хүртэл оноотой ) түвшинд үнэлэгдсэн байна.Энэ нь аймаг, нийслэлийн түвшинд

23


төсвийн ил тод, нээлттэй байдал “ нэн хангалтгүй байна” гэсэн өмнөх судалгааны үр дүнтэй адил байгааг харуулж байна.14 Хүснэгт 2. Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээний харьцуулалт /2011 ба 2013 он/

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум, “Төсвийн ил тод байдал” судалгааны тайлан, 2013 он

Орон нутгийн төсвийн ил тод байдлын үнэлгээний дундаж оноо 2011 онд 34.9 байсан бол төсвийн харилцааг ялангуяа төсвийн ил тод байдлыг зохицуулсан хэд хэдэн эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдөгдөж байгаатай холбоотойгоор 2013 оны байдлаар 36.2 болж 1.3 оноогоор нэмэгджээ.

14 “ Орон нутгийн төсвийн ил тод байдал “ Судалгааны тайлан, хуу 13, УБ 2013 он

24


Энэ нь аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлыг хангах ажилд бага ч болов ахиц гарч нутгийн удирдлагын зүгээс төсвийн үйл явц болон төсвийн баримт бичгийг ил тод, нээлттэй болгох эхний алхмууд хийгдэж байна гэж үзэж байна. 15 Говь-Алтай аймгийн төсвийн ил тод байдал нь дунджаас доош үнэлэгдсэн байна. Энэ нь аймгийн хувьд төсвийн бусад баримт бичгүүд үндсэндээ иргэд, олон нийтэд ил тод мэдээлэгдээгүй байна. Орон нутгийн нийт судлаачдийн цуглуулсан мэдээлэл, баримт нотолгоо, үнэлгээний багийн гишүүдийн хараат бусаар гаргасан үнэлгээнд тулгуурлан дундаж оноогоор авч үзэхэд орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа юм. 16 Мөн 2013 онд Монгол Улсын Үндэсний Аудитын Газраас бүх аймаг, сумуудад “ Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт” гэсэн аудит

хийсэн юм. Энэхүү ОНХС болон СХС-ийн 2013 оны хөрөнгийн

бүрдүүлэлт, зарцуулалт, хэрэгжилтийн байдал хууль, тогтоомжид нийцсэн эсэхэд аудит хийж, дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулан дүнг УИХ, холбогдох байгууллагад танилцуулахад аудитын зорилт чиглэгджээ. Аудитыг дараах зорилтын хүрээнд хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: 

ОНХС-ийн орлогын төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалт, түүнд тавих хяналтыг хууль

тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэх; СХС-ийн орлогын төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалт, түүнд тавих хяналтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэх; Аудитын хамрах хүрээ: Аймаг, нийслэл, сум дүүргийн:

ОНХС болон СХС-ийн 2013 оны орлого бүрдүүлэлт, төсөв төлөвлөгөө, хуваарилалт,

зарцуулалтын байдал ИТХ-ын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга нараас ОНХС болон СХС-ийн

 

чиглэлээр явуулсан үйл ажиллагаа ИТХ-аас сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдал ИТХ-аас СХС-ийн үйл ажиллагаанд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг

томилсон байдал ОНХС болон СХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангасан байдал 15 “ Орон нутгийн төсвийн ил тод байдал “ Судалгааны тайлан, хуу 17, УБ 2013 он 16 “ Орон нутгийн төсвийн ил тод байдал “ Судалгааны тайлан, хуу 19, УБ 2013 он

25


  

ОНХС болон СХС-ийн 2013 оны анхан шатны баримт материал ОНХС болон СХС-ийн 2013 оны санхүүгийн үйл ажиллагаа ОНХС болон СХС-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс авсан санал асуулгын баримт материал хамарсан юм. СХС-ийн дансыг зориулалт бусаар ашигласан зөрчлийн талаар дурьдвал: Говь-Алтай аймгийн Алтай сум: ИТХ-ийн даргын өрөөний тохижилтын ажилд 1.0 сая төгрөг, сайн малчны шагналд 0.3 сая төгрөг, 3 хүнд буцалтгүй тэтгэмж 1.6 сая төгрөг, Мандиймаад олгосон түр зээл 0.35 сая төгрөг, ааруулын үнэнд 1.0 сая төгрөг, Нутгийн зөвлөлд 1.6 сая төгрөг, бусад жижиг зориулалт бус зардалд 0.54 сая төгрөг нийт 6.3 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан.Мөн Алтай сум Сум хөгжүүлэх сангийн дансаар орон нутгийн ерөнхий орлого, ангилагдаагүй зардал, ЗДТГ-ын тэтгэмж, хандив, мотоцикл, морин хуур, станц борлуулсны үнийг орлуулж, нөхөн сэргээлтийн хяналтын зардалд 5.0 сая төгрөг, тэжээлийн үнэнд 2.1 сая төгрөг, ХЦА-д 2.0 сая төгрөгийн тэтгэмж, Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ нь LED дэлгэц авахад 5.0 сая төгрөг зарцуулах зэргээр нийт 20.6 сая төгрөгийг Сум хөгжүүлэх дамжуулан зарцуулсан.17 Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сан нь төсвийн санхүүгийн дэмжлэг, орон нутгийн татварын орлого, орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, урьд оны шилжих үлдэгдэл, байгууллага өөрийн орлого нэртэйгээр үйл ажиллагааг явуулахаас гадна улсаас шууд хуваарилагдан ОНХС, СХС үйл ажиллагаа явуулж байна. А. Төсвөөс санхүүгийн дэмжлэг нь Орон нутгийн орлогын эх үүсвэр, хэмжээнээс үл хамааран улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг хэлж байгаа юм Б. Орон нутгийн татварын орлого нь

орон нутгийн

байгууллагаас

ноогдуулдаг, хувь хэмжээг орон нутгийн байгууллагаас тогтоодог, орон нутгийн байгууллага өөрсдөө хураадаг, орлого нь орон нутгийн төсөвт хуримтлагддаг байх татварын төрлийг хэлдэг.

17 “Орон нутгийн хөгжлийн сангийн болон Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт” Монголын үндэсний аудитын газар, УБ 2014 он

26


В. . Орон нутгийн хөгжлийн сан гэж тухайн орон нутгийн хөгжил, ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх зэрэг зорилгоор орон нутгийн төсвийн бүрэлдхүүнд байгуулах мөнгөн хөрөнгийн санг хэлдэг. Г. . Тусгай зориулалтын шилжүүлэг гэж тодорхой зориулалт заасан, зохих шалгуур үзүүлэлтийн дагуу улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгож буй санхүүгийн дэмжлэгийг хэлнэ. Д. Урьд оны шилжих үлдэгдэл буюу төсвийн хэмнэлтийг хэлнэ. Е. . Байгууллага өөрийн орлогоо төлөвлөн, төсвийн зарлагаа бэлтгэж сангийн яаманд явуулдаг. Сангийн яам нь Төсвийг хянаж үзээд өөрийн орлогоороо зарлагаа санхүүжүүлж чадахгүй аймгуудын зөрүүг санхүүгийн дэмжлэгээр нөхөхөөр тооцон төсвийн төслийг Засгийн газар, УИХ-д оруулан баталдаг. Орон нутгийн төсвөөс гадна ОНХС, СХС ажилладаг билээ. Ё. Орон Нутгийн Хөгжлийн Сан нь аймаг сумдад байгаа засаг захиргааны хэт их эрх мэдлийг иргэдийн гарт шилжүүлж, ингэснээр тэдний оролцоотой сум орон нутгийг хөгжүүлэх таатай боломжыг олгож байгаа. Ж. Сум хөгжүүлэх сан гэж сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюуүйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг,дунд

үйлдвэр

эрхлэгчдэд

санхүүгийн

дэмжлэг

үзүүлэх

зорилгоор

хөнгөлөлттэй зээлолгоход зориулагдсан хөрөнгийг хэлнэ. Энэхүү эрхзүйг үндэслэн төрийн санг хэрхэн зарцуулж буйг судлах нь чухал байгаа юм.

27


ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТАГ ЗАРЦУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

ДАХЬ

ТӨРИЙН

САНГИЙН

2.1 Төрийн сангийн орон нутагт үйлчлэх эрх зүй, хөрөнгийн зарцуулалтын өнөөгийн байдал Орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилах төсвийг хэлнэ. Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэг, орон нутгийн төсөвт хуваарилах орлогын нэр төрлийг Төсвийн тухай хуулиар тогтооно. Орон нутагт санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцааг зөвхөн Төсвийн тухай хуулиар зохицуулах бөгөөд бусад хууль, тогтоомжоор орон нутагт чиг үүрэг ногдуулсан тохиолдолд санхүүжилтийг

нь заавал хамтад нь

шийддэг байна . Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа зөвхөн Төсвийн тухай хуульд заасны дагуу өр үүсгэнэ. Орон нутгийн төсвийн орлогыг барьцаалах, түүгээр баталгаа гаргахыг хориглодог. Схем 7. Орон нутгийн төсвийн эх үүсвэр ба зориулалт

Эх сурвалж: Отгонтуяа.Л “Төсөв, түүнийг ойлгож шинжлэх нь” 2008 он

28


Схем 8. Орон нутгийн төсвийн зарлага (эдийн засгийн ангилалаар)

Эх сурвалж: Отгонтуяа.Л “Төсөв, түүнийг ойлгож шинжлэх нь” 2008 он

Орон нутгийн төсөвт дараах зүйлсийг тусган батлаж байна. Үүнд: 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалагдах шатны төсөвтөө тухайн жилд

төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын өөрийн орлого Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн зарлагын дээд хэмжээ, урсгал болон хөрөнгийн зарлагын дээд хэмжээ, үүнээс тусгай зориулалтын

шилжүүлгийн хэмжээ Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, үүсгэх өр, гаргах баталгааны дээд

 

хязгаар, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалт Бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг Төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр

дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын хавсралт /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүнг орон нутгийн төсөвт баталдаг

29


Орон нутгийн төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ сумын засаг дарга орон нутгийн төсвийн төслийг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. Орон нутгийн төсвийн төслийн танилцуулгад дараах зүйлийг тусгадаг. Үүнд: 

Макро эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ, ирээдүйн чиг

хандлагын төсөөлөл, тооцоог  Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах талаар тухайн жилд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгадаг  Төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг тооцсон байдал  Төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ  Төсвийн жилийн татварын зардлын тооцоог татварын орлогын нэр төрөл бүрээр, өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, дараагийн хоёр жилийн төсөөлөл  Хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт  Санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар  Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт  тусгай сангийн орлого, зарлагын тооцоо  Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөвт төлөх ногдол ашгийн хэмжээ  Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тэдгээртэй холбогдсон тайлбар, танилцуулга;  Төсвийн тусгай шаардлагад болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа талаарх тайлбар  Төсвийн төсөлтэй холбогдуулан шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн төсөл  Орон нутгийн төсвийн бодлогын зорилтыг тусгасан дунд хугацааны төлөвлөгөө  Төсвийн танилцуулга  Сумын

ангиллын төсөвт

дагуу

олгохоор

боловсруулсан төлөвлөсөн

төсвийн

санхүүгийн

төслийн дэмжлэг,

тооцоо, орлогын

шилжүүлгийн санал  Дээд шатны төсөвт тусган баталсан дээд шатны төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ.

30


Сумын төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, тухайн сумын иргэдийн санал, хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулна. Батлагдсан төсвийг хүргүүлэхдээ Аймгийн Засаг дарга тухайн жилийн аймаг, нийслэлийн төсвийг батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. Сум, дүүргийн Засаг дарга тухайн жилийн сум, дүүргийн төсвийг батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт аймаг, нийслэлийн Засаг даргад нэгтгүүлэхээр хүргүүлнэ. • Аймгийн Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж ирүүлсэн жилийн төсвийг нэгтгэн боловс руулж санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 31-ны дотор хүргүүлнэ. Төрийн сангийн сүлжээнд байршсан Төсвийн төлөвлөлтийн Fiscal програмд орлого, зарлагын төлөвлөгөөний нэгтгэлийг байгууллага тус бүрээр эдийн засгийн ангиллаар оруулсан байна. Орон нутгийн төсөвт тавигдах 6 шаардлага байдаг. Үүнд.:   

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмыг удирдлага болгох. Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлэх. Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган

  

баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байх. Цахим сүлжээ ашиглан төсвийн мэдээлэл боловсруулах. Суурь төсвийн саналд үндэслэн төсвийн төсөл боловсруулах. Төсвийн төсөл боловсруулахад төсвийн удирдамжийг баримталах гээд шаардлагыг тавьдаг байна.

Орон Нутгийн Төсвийн төлөвлөлтийн үе шат Схем 9. Орон нутгийн төлөвлөлтийн үе шат нь дараах байдлаар явагддаг.

31


. Эрхзүйн энэхүү журмыг баримтлан Алтай сумын төрийн сан, төсөв, ОНХС, СХС болон зарим үндсэн үзүүлэлтийн үйл ажиллагааг 2004-2014 оноор авч үзэж болох байна.( Харин дэлгэрэнгүй үзүүлэлтийг хавсралт 1-с үзнэ үү.) Суманд олгож байгаа мөнгийг 2004-2011 оны хооронд сумын төсөв, 2012-2014 онд төрийн сан хэмээн нэрлэж сумын удирдлагуудын эрх мэдэл нилээд өргөжиж байна.

Хүснэгт 3. Говь-Алтай аймгийн Алтай сумын үндсэн үзүүлэлтүүд /2004-2014/ Сумын төсөв

Төрийн сан

32


Хүн амын байдал

2

Өрх

1

ҮЗҮҮЛЭЛТ

2004

2005

2006

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

бүгд өрх

567

579

566

579

560

552

566

512

543

542

544

үүнээс: Малтай өрх Үүнээс: Малгүй өрх Малчин өрх

413

424

421

404

401

367

313

306

328

312

296

154

155

145

175

159

185

253

206

215

230

248

308

316

314

308

299

287

225

237

243

233

227

Бүх хүн ам хөдөлмөрийн насны хүн ам үүнээс: ажиллагч

2398

2465

2515

2386

2285

2152

2076

2011

2079

2122

2022

1396

1441

1459

1394

1207

1270

1230

1171

1278

1325

1233

1259

1301

1317

1228

987

1063

866

864

937

918

899

суралцагсад

31

32

54

52

95

81

83

92

95

185

204

ажилгүи хүн

63 7939 8 2713

58 8863 8 2809

78 9862 6 2679

68 9631 8 2504

53 6972 0 2095

53 3838 2 1713

33 4564 2 1747

56 4458 7 1929

92

Тэмээ

53 7428 3 2676

1917

76 7484 9 2077

Адуу

2484

2555

2592

2688

2508

1874

851

980

1168

1405

1597

Үхэр

786 1531 1 5803 3 6

913 1707 2 6525 2 8

1084 1913 1 7304 4 7

1042 1784 8 7241 6 3

879 1255 6 5231 6 5

468

572

765

1014

6150

6501

7700

10180

10 хүртэлх

605 1442 4 5409 4 4

2920 0 2

3584 2 9

4072 5 10

7

1243 1236 3 5756 9 6

11-30 малтай

25

27

19

10

19

13

15

25

30

17

15

31-50 малтай

31

41

24

26

22

29

14

27

27

26

24

51-150 малтай

91

81

70

55

76

69

50

72

62

65

59

151-300 малтай

100

103

109

92

72

111

174

90

94

69

74

301-500 малтай

153

154

175

188

179

135

58

80

96

102

98

501-999 малтай

9

12

14

23

28

5

0

3

9

23

18

1000-с дээш малтай Нийт зарлага ОНТийн Нийт зарлага УТийн Сургуулийм насны

0 6724 5 1458 16 476

0 5798 0 1601 14 499

2 7536 2 2037 46 508

3 1007 31 3004 39 490

2 1694 11 4492 77 490

0 1437 86 6347 05 532

0 1533 13 5068 50 465

0 2146 94 6196 59 475

0 2750 61 8782 72 475

3 32162 2

2 4124 21

үүнээс сургуульд

424

418

477

428

479

521

461

469

451

460 40634 4 38964 4 28600 6 10000 0 10000 0

бүх мал Мал аж ахуй

4

Хонь Ямаа

7 8

ОНТ УТ Боловср ол

6

Малчдын бүлэглэлт

5

Нийт төсөв

СХС

1 0

ОНХС

9

Ирсэн санхүүжилт Олгосон санхүүжият Нийт төсөв

Олгосон санхүүжилт Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

5000 0 5000 0

63999

49483

490 6628 44 4468 09 4631 64 8000 3000 0

Алтай сум нь 2004 оноос 2011 он хүртэл сумын төсөв, 2012 оноос эхлэн Сум хөгжүүлэх сан, 2013 оноос Орон нутгийн хөгжлийн сан, Тусгай зориулалтыг шилжүүлэг хийгдэж төрийн сангаар дамжуулан төсөв нь хуваарилагддаг болсон. (Дэлгэрэнгүйг хавсралт №1-с үзнэ үү. Алтай сумын төрийн сан, төсвийн зарцуулалт нь хүн ам, мал аж ахуйн болон бусад үзүүлэлтэнд хэрхэн нөлөөлёөнг дараах байдлаар авч үзье.

График 1. Алтай сумын бүх өрх, малтай өрхийн харьцаа 33


Object 3

Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

Алтай сумын хувьд 2004 оноос 2014 оны хооронд арав гаруй жилийн хугацаанд өрхийн тоо өсөөгүй бөгөөд буурах хандлага ажиглагдаж байна. Ялангуяа малтай өрх 2004 оныхтой харьцуулахад 28.3 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хүн амын аймгийн төв болон нийслэл хотруу шилжих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотой. Мөн төсөв нь жил ирэх тусам нэмэгдсээр байхад шилжих хөдөлгөөн их байгаа нь иргэддээ хүрч ажиллаж чадахгүй, зөвхөн төрийн албан хаагчдад зориуландаж байгаатай холбоотой юм. График 2. Бүх хүн ам, хөдөлмөрийн насны хүн ам

Object 5

Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

Алтай сумын хувьд бүх хүн ам 2004 онд 2398 байсан бол 2014 онд 2022 болж 15.6 хувиар, мөн хөдөлмөрийн насны хүн ам 2004 онд 1396 байсан бол 2014 онд 1233 болж 11.6 хувиар буурсан байгаа юм. 2012 оноос Сум хөгжүүлэх сан сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг,дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан хөрөнгө, 2013 оноос Орон нутгийн хөгжлийн сан нээгдэж тухайн орон нутгийн хөгжил, ажил 34


эрхлэлтийг дэмжих, иргэдийн амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх зэрэг зорилгоор байгуулагдсантай холбоотой буурсан байна. График 3. Суралцагсадын тоо

Object 7

Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

Суралцагсадын тоо 2004 оноос 2008 он хүртэл жигд өсч байсан бол 2008 оноос 2012 оны хооронд харьцангуй тогтвортой байсан байна. 2013 онд тус суманд 1 тэрбум гаруй тусгай зориулалтын шилжүүлэг хийгдсэн ба үүний талаас дээш хувь буюу 528 гаруй сая төгрөг нь сумын боловсролын салбарт зарцуулагдсан мөн сургалтын төрийн сангаар суралцагсад бий болж суралцагсадын тоо 80-90 хувиар өссөн байна.

Object 9

График 4. Ажилгүй хүний тоо Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав

Алтай сумын ажилгүй хүний тоо 2004-2014 оны хооронд буураагүй бөгөөд төсөв нь өсөөд байхад ажилгүй хүн тоо нэмэгдээд байгаа юм. Учир нь төсөв нь ажилгүй хүмүүсд хүрэхгүй, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх, урсгал зардал зэргээр зарцуулагдаж байсан байна. Алтай суманд Жижиг Дунд Үйлдвэрлэлийг

35


хөгжүүлэх замаар ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах шаардлагатай байгаа юм. График 5. Малчдын бүлэг

Object 11

Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

Малчдын бүлгийн хувьд 2004 оноос 2008 оны хооронд 301-ээс 500 малтай малчдын тоо зонхилж байсан бол 2009, 2010 оны зудын уршигаар малын тоо толгойн эндэгдэл, хорогдол ихээр гарч 2010 онд 151-ээс 300 малтай малчид нийт малчдын бүлэгт ихэнхи хувийг эзлэх болсон байна.2011 оноос малын тоо толгой өссөн нь байгаль, цаг уурын хараат мал аж ахуйтайг харуулж байна. График 6. Таван хошуу малын тоо толгой

Object 13

Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

Таван хошуу малын тоо толгойн хувьд хонь болон ямаан сүрэг 80-85 хувийг эзэлж байна. Үүний 65-70 хувийг ямаан сүрэг дангаар эзэлж байгаа нь ямаа сүрэг бусад сүргийг бодвол илүү уулархаг говийн бэлчээрт амьдрах чадвар сайтай гэдэгтэй холбоотой юм. Бэлчээрийн даацандаа тохируулан мал аж ахуйгаа эрхлэх шаардлагатай байгаа юм. 2009-2010 онуудад цаг агаар эрс хүйтэрч их зуд болсоноор Алтай сумын таван хошуу малын нийт тоо толгой 2008 онд 96 318 байсан бол 2010 36


оны байдлаар 2.5 дахин буурч 38 382 болсон байна. 2010 оны цаг хүндэрсэн үед орон нутгийн төсвийн байгууллагын ажилчид болон Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс ирсэн мөнгөн тусламж 8551499 төгрөг цугларч, бараа материалын тусламжийн түгээлтийг ЗДТГ, ИТХ, багийн дарга нар хамтран хуралдаж гаргасан нэрс хуваарийн дагуу уут тэжээл, гурил хувцас, малын бэлдмэл зэргийг хүргэсэн байгаа юм. График 7. Газар тариалан эрхэлдэг өрх

Object 16

Эх сурвалж: Алтай сумын ЗДТГ-н үндсэн мэдээллээс боловсруулав.

Мал аж ахуй эрхэлдэг өрхийн тоо нь газар тариалан эрхэлдэг өрхийн тоотой урвуу хамаарал байгаа нь ажиглагдаж байна. 2004 оноос 2007 он хүртэл буурч байсан бол 2008 оноос 2010 оны хооронд өссөн боловч 2011 оноос буурах хандлагатай болсон. Сумын төсвийн хувьд 2004 оноос 2009 он хүртэл тогтвортой өсч ирсэн бол их зудын нөлөөгөөр малын тоо толгой 2010 онд эрс буурсан ба үүнийг дагаад сумын төсөв 2009 онтой харьцуулахад 14.1 хувиар буурсан байна. Алтай сумын хувьд 2004 оноос 2014 оны хооронд арав гаруй жилийн хугацаанд өрхийн тоо өсөөгүй бөгөөд буурах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд нийт хүн амын 376

хүн аймгийн төв болон нийслэл

хотруу шилжих хөдөлгөөн хийгдсэнтэй холбоотой. Алтай сумын хувьд бүх хүн ам 2004 онд 2398 байсан бол 2014 онд 2022 болж 15.6 хувиар, мөн хөдөлмөрийн насны хүн ам 2004 онд 1396 байсан бол 2014 онд 1233 болж 11.6 хувиар буурсан байгаа юм.Суралцагсадын тоо 2004 оноос 2008 он хүртэл жигд өсч байсан бол 2008 оноос 2012 оны хооронд харьцангуй тогтвортой байсан байна. 2013 онд тус суманд 1 тэрбум гаруй тусгай зориулалтын шилжүүлэг хийгдсэн ба үүний талаас дээш хувь 37


буюу 528 гаруй сая төгрөг нь сумын боловсролын салбарт зарцуулагдсан болон сургалтын төрийн сангаар суралцагсад бий болж суралцагсадын тоо 80-90 хувиар өссөн байна Алтай сумын ажилгүй хүний тоо 2004-2014 оны хооронд буураагүй бөгөөд төсөв нь өсөөд байхад ажилгүй хүн тоо нэмэгдээд байгаа юм. Учир нь төсөв нь ажилгүй хүмүүсд хүрэхгүй, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх, урсгал зардал зэргээр зарцуулагдаж байсан байна. Алтай суманд Жижиг Дунд Үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах шаардлагатай байгаа юм. Малчдын бүлгийн хувьд 2004 оноос 2008 оны хооронд 301-ээс 500 малтай малчдын тоо зонхилж байсан бол 2009, 2010 оны зудын уршигаар малын тоо толгойн эндэгдэл, хорогдол ихээр гарч 2010 онд 151-ээс 300 малтай малчид нийт малчдын бүлэгт ихэнхи хувийг эзлэх болсон байна.2011 оноос малын тоо толгой өссөн нь байгаль, цаг уурын хараат мал аж ахуйтайг харуулж байна. Таван хошуу малын тоо толгойн хувьд хонь болон ямаан сүрэг 80-85 хувийг эзэлж байна. Үүний 65-70 хувийг ямаан сүрэг дангаар эзэлж байгаа нь ямаа сүрэг бусад сүргийг бодвол илүү уулархаг говийн бэлчээрт амьдрах чадвар сайтай гэдэгтэй холбоотой юм. Бэлчээрийн даацандаа тохируулан мал аж ахуйгаа эрхлэх шаардлагатай байгаа юм. 2009-2010 онуудад цаг агаар эрс хүйтэрч их зуд болсоноор Алтай сумын таван хошуу малын нийт тоо толгой 2008 онд 96 318 байсан бол 2010 оны байдлаар 2.5 дахин буурч 38 382 болсон байна. 2010 оны цаг хүндэрсэн үед орон нутгийн төсвийн байгууллагын ажилчид болон Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс ирсэн мөнгөн тусламж 8551499 төгрөг цугларч, бараа материалын тусламжийн түгээлтийг ЗДТГ, ИТХ, багийн дарга нар хамтран хуралдаж гаргасан нэрс хуваарийн дагуу уут тэжээл, гурил хувцас, малын бэлдмэл зэргийг хүргэсэн байна.

Х үс нэ

Эдийн засгийн ангилал

Сургууль 2014

Цэцэрлэг 2015

2014

Соёлын төв 2015

2014

2015

Хүн эмнэлэг 2014

38

2015


гт 4. Го вь А лт ай ай мг ий н А лт ай су м ы

НИЙТ ЗАРЛАГЫН ДҮН

639 003,8

623 473,0

206 804,9

197 753,0

62 187,4

61 552,7

261 400,0

268 204,7

УРСГАЛТ ЗАРДЛЫН ДҮН

639 003,8

623 473,0

206 804,9

197 753,0

62 187,4

61 552,7

261 400,0

268 204,7

427 700,0

133 762,4

128 900,0

42 826,0

38 674,9

183 544,0

192 933,6

360 099,7

350 000,0

106 656,3

93 600,0

33 986,0

33 167,0

173 894,0

182 763,6

Ажнл олгогчоос НД-д төлөх шимтгэл

47 207,7

47 047,0

14 933,8

14 179,0

5 073,3

4 464,1

20 189,9

21 222,8

Тэтгэвэр,тэтгэмжийн даатгалын

38 624,5

38 493,0

12 218,6

11 601,0

4 216,8

3 690,6

16 519,0

17 364,1

8 583,2

8 554,0

2 715,2

2 578,0

856,5

773,5

3 670,9

3 858,7

120 112,4

121 629,0

55 983,9

54 494,0

14 170,8

18 296,4

57 516,1

53 828,3

Хангамж,бараа материалын зардал

7 683,9

7 065,0

2 300,2

3 920,0

1 027,2

1 408,5

17 368,0

17 282,0

Эд хогшил,урсгал засварын зардал

2 300,5

900,0

273,8

324,0

500,0

413,1

825,0

1 000,0

273,8

324,0

500,0

413,1

825,0

1 000,0

Цалнн,хөлс болон нэмэгдэл 1 Үндсэн цалин

429 161,0

2 Эрүүл мэндийн даатгал Бараа үйлчилгээний бусад зардал 4 6 Багаж.техник хэрэгсэл 7

Томнлолт,зочны зардал

8

Бусад,бараа үйлчнлгээний зардал

-

-

810,2

825,0

249,0

324,0

211,6

139,0

1 000,0

1 250,0

6 112,0

1 650,0

857,6

540,0

2 120,0

2 117,6

4 500,0

5 600,0

39


9

Зардлын зүйл бүрээр хяналт тогтоох

10

Ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшуулал

1 074,3

879,0

382,0

360,0

98,6

150,0

369,5

746,3

42 522,7

27 097,0

124,8

180,0

117,3

117,3

150,0

220,0

Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр

639 003,8

623 473,0

206 804,9

197 753,0

62 187,4

61 752,9

261 400,0

268 204,7

Төсвөөс санхүүжих

639 003,8

623 473,0

206 804,9

197 753,0

61 187,4

60 552,9

261 300,0

267 984,7

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Сургуулийн төсөв нь зардлыг зүйл ангиар нарийн тодорхойлогдсон байдаг тул сургуулийн удирдлагын хувьд зохицуулалт хийх боломжгүй байдаг.2002 оноос өмнө дулаан, халаалт зэрэг сургуулийн байрны ашиглалттай холбоотой зардлыг орон нутгийн төсвөөс санхүүлдэг байсан. Одоо энэ зардлыг сургуулийн төсөвт суулгаж орон нутгийн төсвөөс үл хамааран шууд сургууль зарцуулдаг байна. Манай суманд байдаг цөөн хэдэн төсөвт байгууллага болох сургууль, эмнэлэг, соёлын төв, ЗДТГ зэрэг байгууллагууд нь өвөлдөө тус бүртээ нам даралтын зуух галлаж дулаанаа хангаж байдаг. Нүүрс, түлшний зардал нь тухайн төсөвт байгууллагын харъяа яамдын төсвийн байгцад суудаг.Эдгээр зардлыг орон нутгийн төсөвт суулгавал зардлыг хэмнэх санаачлага гарах боломжтой юм. Тухайлбал дулааны олон зуухны оронд бүх байгууллагаа хангаж түлш, цалингийн зардлыг хэмнэх бүрэн боломжтой юм. Одоогийн байдлаар орон нутгийн удирдлага эдгээр зардлыг үр ашигтай байлгах талаар анхаарал муу хандуулж байна. Учир нь Ерөнхий боловсролын сургууль нь БСШУ-аас төсвөө авдаг тул уг зардлаас хэмнэх нь орон нутагт хэрэгцээгүй, харин хэмнэлт гаргавал тухайн сумын сургуулийн ирэх жилийн төсөв хэмнэмэн хэмжээгээр дээрээс хасагдаж ирнэ гэсэн болгоомжлолтой холбоотой. Практикаас харахад ихэнх тохиолдолд хэмнэсэн зардлыг уг төсөвт байгууллагад үлдээдэггүй байна. Сумын нийт төсвийн бараг 80%-ийг улсын төсөв эзлэж байгаа юм.. Сумын Засаг дарга, аймгийн Засаг даргатай, сумын Тамгын газрын дарга Сумын засаг даргатай, сумын Тамгын Газрын дарга сумын түшмэлүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үр дүнгийн гэрээ байгуулдаг нь хэлбэрийн төдий болжээ. Өөрөөр хэлбэл 51.1, 52.2-т заасан сумын Засаг даргын үүрэгт ажил үйлчилгээг гүйцэтгэхэд биш харин аймгийн Засаг даргаас сумын ИТХ-ын бүрэн эрхийг өөртөө шилжүүлэн авч сумын Засаг даргатай хийсэн ерөнхий ажлуудын жагсаалтыг "бүтээгдэхүүн" хэмээн нэрлэж биелсэн тэд, тасарсан тэд гэсэн ерөнхий тоон үзүүлэлтээр дүгнэж түүний дагуу төсвийн гүйцэтгэлийг тооцдог. Зардлын бүтцийн 40


хувьд ерөнхий боловсролын салбарт зарцуулж буй нийт зардлын 70 орчим хувийг багш нарын цалинд зориулдаг байна. Мөн нийт зардлын 10-20 хувийг тогтмол зардалд, тэр дотроо түлш, халаалтын зардалд зарцуулж байгаа нь ерөнхий боловсролын салбарт зарцуулж буй зардлын үр ашигт байдлыг бууруулж байна. Ерөнхий боловсролын санхүүжилтийн дараагийн том зардал бол бусад зардал гэсэнзардлын ангилал байдаг. Энэ зардалд захиргаа, аж ахуйн ажилтнуудын цалин болонхичээл, практикийн зардалд ороогүй үлдсэн бүх төрлийн зардал тухайлбал, багшийнхөгжил, сургалт, хичээлийн дараах давтлага, сургалтын зардал ордог. Монголын ерөнхий боловсролын сургуулиудын нэг онцлог бол нийт багш, ажилчдын 60 хүрэхгүй хувь нь хичээл заадаг багш нар байдаг бол үлдсэн 40 орчим хувьд нь захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, нягтлан, нярав, номын санч, эмч, хичээлийн туслах ажилтнууд, дотуур байрны багш нар, аж ахуйн ажилчид, цахилгаанчин, мужаан, цэвэрлэгч, галч, тогооч, манаач нар ордог. Эдгээр ажилчдын цалин бусад зардалд ордог. Учир нь захиргаа, аж ахуйн ажилтнуудын тоо нь тодорхой үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн тооноос үл хамааран тогтмол байдаг. Жишээлбэл сургууль болгон өөрийн нягтлан, няравтай тодорхой талбайг цэвэрлэх үйлчилгээний ажилтнуудтай байдаг. Сүүлийн 11 жилийг авч үзвэл 2004-2011 онд сумын зардал төсөв гэсэн нэртэй байсан бол 2013, 2014 онд Орон нутгийн хөгжлийн сан, 2012,2013, 2014 онд Сум хөгжүүлэх сан нэртэйгээр төсвийн санхүүжилт хийгдэж ирлээ. Мөн сүүлийн 11 жилд сумын үндсэн үзүүлэлтүүдээс 2004-2009 он жигд өсөлттэй байгаа бол 2010-2014 онуудад зардал нь их гарсан тул сүүлийн 5 жилийн сумын төсөв, зарцуулалтыг дэлгэрэнгүй үзүүлэлтээр судлах оролдлого хийлээ..

41


2.2 Алтай сумын Төрийн сангийн зарцуулалтыг сайжруулах арга зам Говь-Алтай аймгийн Алтай сум нь 1924 онд 200 өрх, 60 гаруй мянган толгой малтайгаар байгуулагджээ. Алтай сум нь Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай Аймгийн төвөөс 360км алслагдсан. Монгол улсын баруун хилийн бүс Аж богдын нуруу, Найман мянганы говийг хамарсан 2025612 га нутаг дэвгэрст 542 өрхийн 2122 хүн амтай . Тус сум нь Баян-Овоо, Бадрал, Баянцагаан, Урт гэсэн дөрвөн багтай. Сумд төрийн соёрхолт эрдэмтэн доктор О.Батмөнхийн нэрэмжит 12 жилийн бүрэн дунд сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цэцэрлэг, Цаг уур үэрэг төриийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн 9 байгууллагад 500 орчим албан хаагч ажиллаж байна. Сумын ард иргэд маань Хил хамгаалах туслах хүчний үүргээ биелүүлэн МУ-н баатар Дүгэрийн Гуулингийн нэрэмжит ХЦ-н анги болон ЗХ-ний агаарын цэргийн 304-р салбартай хамтран ажиллаж байна. Монгол улс оршин хөгжихийн тулгуур нэгж болсон сумын орлого, зарлагын санхүү нь эдийн засгийн утга агуулгаа алдаж, зөвхөн дээрээс хуваарилж тогтоосон "Захиргааны зардлын" төсөв болж хувирсан байна.. Сум нь ИТХ-ын ба сумын ЗДТГ, сум, багийн Засаг даргын зөвхөн зардлыг санхүүжүүлэхэд зориулагдсан төсөв буюу зөвхөн "Захиргааны зардлын" төсөвтэй байгаа нөхцөлд сум, төсвийн хүрээний мэдэгдлийн

үндсэн

дээр З

жилийн

үйл

ажиллагааны

хэтийн

төлөвлөгөө

боловсруулан, жил бүр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан үр дүнгээр нь санхүүжүүлж байна" гэсэн ТБУСТХуулийн гол зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхгүй байна. Сумын төсөв нь тухайн орон нутгийн захиргааны төдийгүй эдийн засаг, нийгэм соёлын ажил үйлчилгээг санхүүжүүлэхийн дээр аймаг хийгээд улсаас / төрөөс / шилжүүлж даалгасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг хамардаг билээ. Сумын төсөв түүний орлого аймаг улсын дэмжлэгтэйгээр өөрийнхөө түвшинд төсвөө бүрдүүлж түүнийг дахин хуваарилж зарцуулах санхүүгийн бие даасан төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ нь " Үндсэн хуулийн 59-р зүйлийн 1 -д" заасан үндэслэлд тохирч байгаа юм.. Угаасаа зах зээлийн нөхцөлд аливаа төсвийн орлогын үндсэн эх үүсвэр нь албан татварын орлого бөгөөд сум аймаг бүрт адилгүй тул төр засаг түүнийг Монгол улсын орон нутгийн нэгжүүдийн хооронд дахин хуваарилах замаар зохицуулдлаг. Учир нь татварын төрөл хувь хэмжээг хуулиар тогтоон, Засгийн газар хураах үүргийг ч хүлээдэгээс дахин хуваарилах асуудал гаргадгийг урьдчилан хэлэх нь зүйтэй 42


байх.Үндсэн хууль батлагдсанаас хойш төсвийн болон татварын хуулиудад олон удаа өөрчлөлт орсон билээ. Хүснэгт 6. Алтай сумын төрийн сангийн орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага /төг/ Орон нутгийн нийт зарлага санхүүжилт А . Б. В. Г. Д. Е.

2010

2011

2012

2013

2014

Дүн

Дүн

Дүн

Дүн

Дүн

Төсвөөс санхүүгийн дэмжлэг

33 609 700

50 559 600

52 015 300

393 370 400

413 353 300

Орон нутгийн татварын орлого

114 688 600

153 732 400

181 546 700

19 452 000

15 087 200

Орон нутгийн хөгжлийн сан

49 334 000

549 009 000

Тусгай зориулалтын шилжүүлэг

1 027 745 000

1 024 317 570

Урьд оны шилжих үлдэгдэл

1 219 800

10 286 800

Байгууллага өөрийн орлогоор

450 000

450 000

500 000

200 000

200 000

Нийт дүн

328 834 757

506 220 941

618 963 260

1 047 268 663

1 149 318 743

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Алтай сумын нийт санхүүжилтийн хамгийн их нь тусгай зориулалтын шилжүүлэг байгаа юм.Тусгай зориулалтын шилжүүлэг нь 2013 оноос эхлэж хэрэгжсэн юм. Хүснэгт 7. Алтай сумын, төрийн сангийн орон нутгийн төсвийн нийт орлого, зарлага /хувиар/ Орон нутгийн нийт зарлага санхүүжилт

А . Б. В. Г. Д. Е.

2010

2011

2012

2013

2014

Хувь

Хувь

Хувь

Хувь

Хувь

22.4%

23.5%

23.5%

20.5%

20.6%

76.5%

71.5%

82.1%

1%

0.75%

25.5%

27.4%

53%

51.1%

Төсвөөс санхүүгийн дэмжлэг Орон нутгийн татварын орлого Орон нутгийн хөгжлийн сан Тусгай зориулалтын шилжүүлэг Урьд оны шилжих үлдэгдэл Байгууллага өөрийн орлогоор Нийт дүн

0.8%

4.8%

0.3%

0.2%

0.2%

0.01%

0.01%

22.4%

23.5%

23.5%

20.5%

20.6%

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Орон нутгийн нийт зарлага, санхүүжилтийг нэг бүрээр нь задлан авч үзье. А. Төсвөөс санхүүгийн дэмжлэг нь Орон нутгийн орлогын эх үүсвэр, хэмжээнээс үл хамааран улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг хэлж байгаа юм. 43


Төсвөөс авах санхүүгийн дэмжлэг нь 2010 онд 33 609 700 байсан бол 2014 онд 413 353 300 болж 12.3 дахин өссөн байгаа юм. Б. Орон нутгийн татварын орлого нь орон нутгийн байгууллагаас ноогдуулдаг, хувь хэмжээг орон нутгийн байгууллагаас тогтоодог, орон нутгийн байгууллага өөрсдөө хураадаг, орлого нь орон нутгийн төсөвт хуримтлагддаг байх татварын төрлийг хэлдэг. 2010 онд 114 688 600 байсан орон нутгийн орлого 2014 онд 15 087 200 болж 7.5 дахин буурсан нь сумын төсвийн орлогын бүрэлдэхүүнд хамаарч байсан газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар аймгийн төсөвт орохоор хуулиар тогтоосонтой холбоотой юм. Гэхдээ сумын төсөвт төвлөрөх орлого 5 дахин буурсан байна. Энэ татварын орлогыг нэр төрлөөр нь авч үзье Сумд орох татварын орлогын нэр төрлийг тодотгосон дүнгээр нь танилцуулбал:

2010

2011

2012

2013

2014

Сумын төсөвт төвлөрөх орлого

115 138 600

154 182 400

182 046 700

19 652 000

22 461 800

Татварын орлого

114 688 600

153 732 400

181 546 700

19 452 000

22 261 800

1.ХХОАТ

103 344 800

131 330 000

172 234 700

6 150 000

9 816 200

2. Өмчийн албан татвар

451 900

6 600 000

5 352 000

352 000

346 000

3. бусад татвар хураамж

4 736 400

13 302 000

1 660 000

10 950 000

9 329 800

4. Татварын бус орлого

700 000

1 500 000

1 500 000

2 000 000

2 769 800

5.Төсөвт байгууллагын өөрийн орлого .

450 000

450 000

500 000

200 000

200 000

Хүснэгт 8. Алтай сумын Орон нутгийн төсөвт татварын орлогын нэр төрлийн гүйцэтгэл /төг/ Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Хураангуйлан үзүүлэв. (Дэлгэрэнгүйг хавсралт №2-с үзнэ үү) Орон нутгийн нийт орлогод маш бага хувийг эзэлдэг татварын бус орлогыг цуглуулахад хамгийн бэрхшээлтэй байгаа нь анхаарал татаж байна. Гэтэл хуулиудаар удаа дараа хийгдсэн өөрчлөлт нь орон нутгийн төсвийн үндсэн орлогын эх үүсвэрийг хасаж хязгаарлаад, төвлөрсөн төсвийн орлогыг улам нэмэгдүүлэхэд чиглэж ирсэн. Ийнхүү дээрх сумын төсвийн үндсэн орлогын хувь эрс буурсан явдал нь хуучин хуулиар сумын төсвийн орлогын бүрэлдэхүүнд хамаарч байсан газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар аймгийн төсөвт орохоор хуулиy; тогтоосон нь ерөнхий дүнгээрээ орлогын хэмжээ буурсан биш, харин сумын 44


төсөвт ордог байсан зарим ихээхэн хувь эзэлдэг нэр төрлийн орлогыг улс аймгийн төсөвт оруулдаг болгосонтой шууд холбоотой байна. Хэдийгээр сумын нутаг дэвсгэрт ажиллаж буй татварын алба орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа ч сумын удирдлагаас үзүүлэх дэмжлэг суларч бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллах, хяналт тавих ажиллагаа үндсэндээ зогсонги болсонг дээрх хүснэгтээс хэлж болохоор байна. В. Орон нутгийн хөгжлийн сан гэж тухайн орон нутгийн хөгжил, ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх зэрэг зорилгоор орон нутгийн төсвийн бүрэлдхүүнд байгуулах мөнгөн хөрөнгийн санг хэлдэг. 2013 оны 12 сараас эхлэн орон нутгийг хөгжүүлэх төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн гол зорилго нь тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн санал санаачлага дээр тулгуурлан хүрээлэн буй орчныг нь хөгжүүлэх юм. 2013 онд Орон нутгийн хөгжлийн санд 49 334 000 төгрөг, 2014 онд 549 009 000 төгрөг тус тус хуваарилсан байгаа юм. Г. Тусгай зориулалтын шилжүүлэг гэж тодорхой зориулалт заасан, зохих шалгуур үзүүлэлтийн дагуу улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгож буй санхүүгийн дэмжлэгийг хэлнэ. “ Төсвийн тухай хууль” –д заасны дагуу 2013 оны төсвийн жилээс эхлэн тусгай зориулалтын шилжүүлэг хэлбэрээр Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах эх үүсвэрийг зорилгоор тусгайлан тогтоосон зориулалт, нөхцөл, шаардлагын дагуу аймаг нийслэлийн төсөвт тусгай зориулалтын шилжүүлэг олгох болсноор ТЕЗ-ын аймаг, нийслэлийн засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр дараах чиг үүргүүдийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр болсон. Үүнд: 

Сургуулийн өмнөх боловсрол- 24.6%

Ерөнхий боловсрол-57.4%

Соёл үйлчилгээ-4.8%

Эрүүл мэндийн анхан шатны тусламж 10.7%

45


Бусад (Газрын харилцаа кадастр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ,

Нийтийн биеийн тамир ) 2.5%

Хүснэгт 9. Говь-Алтай аймгийн нэг хүнд ноогдох хэмжээ Аймаг

Тусгай зориулалтын Нийт хүн ам

Нэг хүнд ноогдох

шилжүүлэг

хэмжээ

/тэрбум төг/ /Мян.төг/ Говь-Алтай 26 394.1 58.4 452.0 Тусгай зориулалтын шилжүүлгийн нэг хүнд ноогдох хэмжээгээрээ ГовьАлтай аймаг бусад аймгуудаасаа хамгийн их байдаг. 2013 оноос эхлэн шинээр хэрэгжүүлж байгаа тусгай зориулалтын шилжүүлгийг хуваарилахдаа төсвийн хуулийн дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга Засгийн газрын зарим чиг үүргүүдийг төлөөлөн хэрэгжүүлэхдээ чиг үүрэг тус бүрээр санхүүжилтын хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны ИТХ-д өргөн мэдүүлнэ. Сумын ИТХ хуульд заасан гэрээний нөхцлийн дагуу гэрээ, Засаг даргын өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг бүрээр хуваарилсан санхүүжилтыг орон нутгийг төсвийн нэг хэсэг болгон батлах зарчмыг баримталсан. Иймээс сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын кадастр, хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамир зэрэг тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжүүлэх чиг үүргүүдэд ноогдох хөрөнгийг орон нутгийн засаг захиргааны нэгжүүдийн дэвшүүлсэн санал хүсэлтийг харгалзан харилцан тохиролцох хэлбэрээр тооцсон. Хүснэгт 10. Говь-Алтай аймгийн тусгай зориулалтын шилжүүлэг Тусгай

Цэцэрлэгт

ЕБ сургуульд Эмнэлэгт

зориулалтын

хүмүүжиж буй өдрөөр

шилжүүлэг

хүүхдийн тоо

байгаа хүүхэд

хүний тоо

байгууллагын

/Тэрбум

/Мян.хүүхэд/

/ Мян.хүүхэд/

/Мян.хүн/

тоглолт

сурч хэвтсэн

Мэргэжлийн урлагын

төгрөг/ /Удаа/ 26.3941 4.3 12.3 14.305 194 Говь-Алтай аймагт 2013 онд 26 394 100 000 тэрбум төгрөг хуваарилсанаас 2013 онд Алтай суманд тусгай зориулалтын шилжүүлгээр 1 027 745 000 төгрөг ирж 46


байгаа юм. Цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тоо болон Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр сурч байгаа хүүхдийн тоо нь тусгай зориулалтын шилжүүлэгтэй шууд хамааралтай байдаг. Харин мэрэгжлийн урлагын байгууллагын тоглолтын тоо нь тусгай зориулалтын шилжүүлгийн өөрчлөлтөөс үл хамаардаг байна.Тухайн аймгийн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тоо 1000-р нэмэгдэхэд тусгай зориулалтын

шилжүүлгийн хэмжээ

ойролцоогоор

3.47 тэрбумаар, Ерөнхий

боловсролын сургуульд суралцагсад 1000-р нэмэгдэхэд 34 839 000 төгрөгөөр, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 1000-р нэмэгдэхэд ойролцоогоор 151 790 000 төгрөгөөр, урлаг соёлын байгууллагын үзэгчдэд хүртээсэн тоглолт үзвэрийн тоо 1ээр нэмэгдэхэд 5 480 000 нэмэгддэг байна. Хүснэгт 11.. Тусгай зориулалтын шилжүүлэгт хуваарилсан мөнгөний хэмжээ Сургуулийн өмнөх боловсрол Ерөнхий боловсрол Соёл үйлчилгээ Эрүүл мэндийн анхан шатны тусламж Бусад)

2013 251 982 122 587 958 285 49 167 244 109 601 980 25 607 939

2014 289 480 728 675 455 032 56 484 044 125 912 350 29 418 776

Нийт

1 027 745 000

1 024 317 570

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Алтай сумын төрийн сангийн орон нутгийн төсвийн 1.5% хувийг тусгай зориулалтын шилжүүлэг эзлэж байгаа юм. Тусгай зориуллатын шилжүүлгийн 5157%-г ерөнхий боловсролд, 24-28%-г сургуулийн өмнөх боловсролд, 4.8-5.5%-г соёл үйлчилгээ, 10-12%-г эрүүл мэндийн анхан шатны тусламжид, 2.5-2.9%-г бусад хуваарилсан байгаа юм. Д. Урьд оны шилжих үлдэгдэл буюу төсвийн хэмнэлтийг 2010-2011 онуудад хийсэн бол 2012-2014 онуудад хуваарилагдаж ирсэн төсвийг дуустал нь зарцуулж ирсэн байгаа юм. Е. Байгууллага өөрийн орлогоо төлөвлөн, төсвийн зарлагаа бэлтгэж сангийн яаманд явуулдаг. Сангийн яам нь Төсвийг хянаж үзээд өөрийн орлогоороо зарлагаа санхүүжүүлж чадахгүй аймгуудын зөрүүг санхүүгийн дэмжлэгээр нөхөхөөр тооцон төсвийн төслийг Засгийн газар, УИХ-д оруулан баталдаг. Батлагдсан санхүүгийн 47


дэмжлэгийг аймгийн ИТХ-р хэлэлцэн сумуудад хуваарилдаг байна. Сумын төрийн сангийн төсөв хэрхэн хуваарилагдаж буйг авч үзэх шаардлагатай болов.. Хүснэгт 12. Говь-Алтай аймгийн Алтай сумын төрийн сангийн төсвийн хуваарилалт 2010

2011

2012

2013

2014

Гүйцэтгэл

Гүйцэтгэл

Гүйцэтгэл

Гүйцэтгэл

Гүйцэтгэл

Үзүүлэлт

НИЙТ ЗАРЛАГА БА ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ДҮН

328 834 757

506 220 941

618 963 260

1 047 268 663

1 149 318 743

II. НИЙТ ЗАРЛАГЫН ДҮН

328 834 757

506 220 941

618 963 260

1 047 268 663

1 149 318 743

IV. УРСГАЛ ЗАРДЛЫН ДҮН

328 834 757

431 620 941

618 963 260

1 047 268 663

1 149 318 743

Бараа үйлчилгээний зардал

107 032 276

214 764 299

340 657 113

973 362 023

803 229 891

Цалин хөлс болон нэмэгдэл урамшил

85 683 414

109 784 542

160 273 817

672 104 954

423 018 817

Ажил олгогчоос нийгмийн даатгалд

9 383 704

12 074 344

17 707 340

75 074 023

46 960 632

Бараа үйлчилгээний урсгал зардал

77 200 186

104 551 223

177 493 200

226 183 046

333 250 442

Тогтмол зардал

65 235 028

11 645 810

14 817 244

86 031 445

67 829 105

Бараа үйлчилгээний бусад зардал

11 965 158

92 905 413

162 675 956

140 151 601

226 575 582

Тээвэр (шатахуун)

22 061 057

25 139 404

32 527 764

28 250 745

26 175 830

208 845 743

523 595 363

631 625 481

1 044 364 070

1 229 085 042

186922965

366 020 195

409 089 447

130 000

50 568 810

1 024 317 570

1 176 750 930

Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр Төсвөөс санхүүжих Тусгай зориулалтын санхүүжилт

шилжүүлгийн

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Энэхүү хүснэгтэнд хураангуйлан үзүүллээ.( Харин дэлгэрэнгүйг хавсралт 3-с үзнэ үү.)

Алтай сумын хувьд 2010 онд сумын төсөв 328 834 757 байсан бол 2014 онд 1 149 318 743

болж 3.5 дахин өссөн байна. Төсвийн Байгууллагын Удирдлага

Санхүүжилтийн Тухай Хуулиар санхүүжүүлж байхаар заасан зүйлийн зарлагын ангилалд зориулсан төсөв хөрөнгө, суманд төлөвлөгдөн батлагддаггүй харин зардлын төсөв буюу албан тушаалын цалин, НДШ, бензин тос гэсэн зардалд /бүтээгдэхүүн нийлүүлсэн ч, эс нийлүүлсэн ч / өгдөг байна.

48


График 8.Алтай сумын 2010-2014 оны төрийн сангийн төсвийн нийт зарлага /төг/

Object 19

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Алтай сумын хувьд 2010 аас 2014 оны хооронд төсвийн гүйцэтгэл жил бүр өссөөр ирсэн байна.. 2013 онд сумын албан хаагдчын тоо эрс нэмэгдсэнээс шалтгаалж тусгай зориулалтын шилжүүлэг их хэмжээгээр хийгдсэн тул төсвийн зарлага эрс нэмэгдсэн. График 9. Төрийн байгууллагад ажилладаг бүх ажиллагсадын тоо /хүнээр/

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

2013 онд төрийн байгууллагад ажилладаг албан хаагчдын тоо эрс нэмэгдсэн байгаа юм.Гэрээгээр ажилчид 36 хүнээр , гүйцэтгэх ажилтан 33 хүнээр, Үйлчлэх ажилтан 14 хүнээр нэмэгдсэн байгаа юм. Энэ данхар бүтэцтэй төрийн байгууллагын системийг үүсгэж төсвийн зарлагыг ард иргэд хандуулах бус хэсэг эрх мэдэлтэн, албан тушаалтанд хандуулсан буруутай үйл ажиллагаа болсон байна.

49


График 10. Алтай сумын сүүлийн 5 жилийн төсвийн зарлага эдийн засгийн ангилалаар /төг/

Object 21

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Төсвийн зарлагыг эдийн засгийн ангилалаар нь авч үзэхэд бараа үйлчилгээний зардал ихэнхи хувийг эзэлж байна. Энд 2013 онд бараа үйлчилгээний зардал өссөн байгаа нь төрийн албан хаагчдын тоог эрс нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Алтай сумын 2013,2014 оны урсгал зардал нь бусад онуудтай харьцуулахад өндөр гарсан байгаа юм. Учир нь 2013,2014 онд сумын нийт ажиллагсдын тоо өсч, цалин нэмэгдсэнтэй холбоотой. График 11. Алтай сумын 2010-2014 оны бараа үйлчилгээний зардал /төг/

Object 24

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

50


Алтай сумын 2013, 2014 оны урсгал зардал нь бусад онуудтай харьцуулахад өндөр гарсан байгаа юм. Учир нь 2013,2014 онд сумын нийт ажиллагсдын тоо өсч, цалин нэмэгдсэнтэй холбоотой

График 12. Алтай сумын 2010-2014 оны цалин хөлс /төг/

Object 26

Э х сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Төрийн албан хаагчдын тоог 2013 онд эрс нэмэгдүүлсэнтэй шууд холбоотойгоор Алтай сумын 2013,2014 оны цалингийн зардал нь бусад онуудтай харьцуулахад өндөр гарсан байгаа юм. Учир нь 2013, 2014 онд сумын нийт ажиллагсдын тоо өсч, цалин нэмэгдсэн. График 13. 2010-2014 оны нийгмийн даатгал /төг/

Object 28

Э х сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

51


2013 онд Нийгмийн даатгалын шимтгэл бусад онуудтай харьцуулахад өндөр гарсан байгаа юм . Энэ нь 2013 онд төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой юм.

График 14. Бараа үйлчилгээний урсгал зардал /төг/

Object 30

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Энэ графикаас үзэхэд 2013,2014 оны бараа үйлчилгэний зардал нь бусад онуудаасаа өндөр гарсан байгаа юм. Сүүлийн 5 жилийн нийт зарлагын бүтцийг задлаж үзэхэд 2014 он бусад онуудтай харьцуулахад бүх зарлага нь их байгаа учир 2014 оны зарлагыг ЗДТГ, ИТХ, ангилагдаагүй орлого хэмээн бүлэглэн үзэх оролдлого хийлээ. Иймд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн тухай гэрээний биелэлтээр төсвийн хөрөнгийг үр ашигтай зарах гэсэн ТБУСТХ-ийн зорилт шууд утгаар бус дам утгаар хэрэгжиж байгаа юм. Хуульд Сум дүүргийн сум дүүргийн төсвөөс

татварын

олгох санхүүгиин

сум, дүүргиин хариуцах

Засаг дарга 53.1.1 -д зааснаар

болон татварын бус орлого, аймаг, ниислэлиин дэмжлэгт багтаан энэ хуулийн 52.2-д заасан

бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.

График 15. 2014 оны нийт орон нутгийн төсвийн зарлага /Хувь/

52


Object 33

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Нийт зарлагын бүтцийн хувьд нийгмийн хамгааллын зардал, тусламж шилжүүлэгээс илүүтэй бараа үйлчилгээний зардал 70 хувь буюу голлох хувийг эзэлж байгаа учир бараа үйлчилгээний зардлыг бүтцээр задлах шаардлагатай байна. График 16. 2014 оны бараа, үйлчилгээний зардал /Хувь/

Object 36

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Бараа үйлчилгээний урсгал зардалд цалин, нийгмийн даатгал, бараа үйлчилгээний урсгал зардалууд орж байгаа юм. Бараа үйлчилгээний зардлын ихэнх хувийг буюу 50-аас дээш хувийг төрийн албан хаагчдын цалин хөлсний зардал эзэлж байна.

График 17. Бараа үйлчилгээний урсгал зардал /Хувь/

53


Object 39

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Тогтмол зардалд гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир ус, байрын түрээсийн төлбөр баштаж байгаа юм.Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй холбоотой зардалд хоол, эм зэрэг багтаж байгаа юм. Бараа үйлчилгээний урсгал зардал нь төсвийн урсгал зардалд харьяалагдах зардал бөгөөд талаас дээш хувийг бусад бараа үйлчилгээний зардал эзэлж байна. Иймд тус зардлын бүтцийн шинжилгээг хийе. График 17. Бусад бараа үйлчилгээний зардал /Хувь/

Object 42

Эх сурвалж: Алтай сумын үндсэн тайлангаас боловсруулав.

Бусад бараа үйлчилгээний зардлын хувьд үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зардал, тээврийн зардлууд ихэнхи хувийг эзэлж байна. 2013 онд сумын албан хаагдчын тоо эрс нэмэгдсэнээс шалтгаалж, тусгай зориулалтын шилжүүлэг их 54


хэмжээгээр хийгдсэн тул төсвийн зарлага эрс нэмэгдсэн. 2013 онд ажилчдын тооны хэт өсөлтөөс цалингийн зардал өссөн ба нэмэгдэл урамшуулал, үр дүнгийн урамшуулал олгох зэргээр зардлыг ард иргэдэд гэхээсээ илүүтэйгээр төсвийн байгууллагын дарга, ажилчдад их хэмжээгээр зарцуулсан байгаа юм. Ийнхүү ард иргэд, аж ахуй нэгжийнхөлс хүчээр бий болсон татварын мөнгөнөөс голлон бүрэлдэх төсвийн хөрөнгийн зарцуулалтыг иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн багц үйл ажиллагаанд зориулах, иргэдийг төсвийн төлөвлөгөө боловсруулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих хжилд түлхүү оролцуулах, мөн төрийн сангийн үйл ажиллагаатай холбоотой сургалтанд тогтмол хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

55


Орон нутгийн хөгжлийн сан Орон Нутгийн Хөгжлийн Сан нь аймаг сумдад байгаа засаг захиргааны хэт их эрх мэдлийг иргэдийн гарт шилжүүлж, ингэснээр тэдний оролцоотой сум орон нутгийг хөгжүүлэх таатай боломжыг олгох юм. Тийм учраас төсвийг зарцуулах асуудал нь тухайн орон нутгийн иргэд нийтийн хурлын шийдвэрээр баталгаажин гарах ёстой. Гэтэл зарим иргэд энэ талаар мэдээлэл хомс байгаа нь энэ ажилд ач холбогдол өгч оролцохгүй байх хандлагыг бий болгоод байгаа юм. Улс ДНБ-ний НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь зэрэг орлогоор орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг бүрдүүлдэг. Харин үүнийг хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, орон нутгийн хөгжлийн индекс зэргийг харгалзан хуваарилдаг байна. .18 Хүснэгт 4. Алтай сумын ОНХС-д хуваарилсан мөнгөний хэмжээ

ОНХС

нийт төсөв /Төгрөгөөр/ ирсэн санхүүжилт

2013 он 406 344 000 389 644 000

2014 он 662 844 000 446 809 000

олгосон санхүүжилт

286 006 000

463 164 000

хэрэгжсэн ажил /Тоо/

14

43

хамрагдсан иргэн /Тоо/

14

43

Сангийн сайдын 2012 оны 11-р сарын 19-ний өдрийн 244-р тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах” журмын 12-р зүйл нь Төсвийн төсөл боловсруулахад иргэдийн оролцоог хангах зорилготой бөгөөд Алтай суманд төсөвлөгдсөн ОНХСангийн

хөрөнгө нь бүрэн шилжиж ирээгүй,

шилжиж ирсэн дүнгээсээ бага хэмжээгээр олгогдсон боловч

2013 онд 14 ажил

хэрэгжсэн бол 2014 онд 43 ажил болж өссөн байна. Сум хөгжүүлэх сан Сум хөгжүүлэх сан гэж сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг,дунд

үйлдвэр

эрхлэгчдэд

санхүүгийн

дэмжлэг

үзүүлэх

зорилгоор

хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан хөрөнгийг хэлнэ. 18 “Төсвийн ил тод байдал 2013” судалгааны тайлан, Нээлттэй нийгэм форум

56


Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам хэрэгжиж байна. Ингэхдээ суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй, банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрийг тус тус хуваарилж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг зориулалтын бусаар ашигладаг, Засгийн газраас баталсан журмын дагуу олгодоггүй, танил талаар дамжуулан санхүүжилтийг гаргадаг талаарх гомдол холбогдох газруудад ихээхэн ирдэг аж. Тиймээс энэхүү журмыг шинэчлэн, сайжруулж батлуулах, түүнчлэн “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, олон түмэнд нээлттэй болгох зорилгоор Хөдөлмөрийн Сайд, Авилгатай тэмцэх газрын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, мөн сангуудын журмыг дүгнэж, шинээр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүснэгт 5. Алтай сумын СХС-д 2012 оноос хойш хувиарлагдсан мөнгөний хэмжээ

СХС

2012 он

2013 он

2014 он

нийт төсөв /Төгрөгөөр/ олгосон санхүүжилт хэрэгжсэн ажил

50 000 000 50 000 000 2

100 000 000 100 000 000 18

8 000 000 30 000 000 8

хамрагдсан иргэн /Тоо/

2

18

8

Хөдөлмөрийн яам нь “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу олгож байгаа. Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/69, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/38 тоот тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг тус тус хуваарилаж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэж байгаа билээ.

57


2012 онд 50 сая төгрөг, 2013 онд 100 сая төгрөг төсөвлөгдөж тус тус бүрэн санхүүжигдаж 20 төсөл хэрэгжиж 20 иргэн хамрагдсан бол 2014 онд 8 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд улсын төсвөөс олгох сумын хөгжлийн сангийн эргэлтийн хөрөнгө 8 сая төгрөг болж

дараах 2 эх үүсвэрүүдийн

оролцоотойгоор 30 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон байна. Үүнд: 

Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж,

байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив; Иргэн, аж ахуйн нэгжид сангаас олгосон зээлийн хүүгийн орлого. Иймд 2012, 2013 онд баталсан ОНХС, СХС-ийн журмууд тодорхой үр дүнг өгч тодорхой хэмжээний иргэд, аж ахуй нэгжүүд хамрагдаж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Эдгээр сангийн журмуудын зорилго нь тухайн сумыг хөгжүүлэх, иргэдийн ажил эрхлэлтийн дэмжих, төсвийн ерөнхийлөн захирагч буюу сумын засаг даргын дангаар төсвийг захиран зарцуулах, төсөв шамшигдуулах эрсдэлийг бага хэмжээгээр ч болов уу бууруулж байна гэж дүгнэж болохоор байна. Сумын ИТХ нь орон нутагтаа эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх түүний дотор төсвөө хэлэлцэн батлах Үндсэн хуулийн бүрэн эрх нь бичээстэй хэвээр байгаа боловч төсөв, холбогдох хуулийн заалтууд нь нэрийн төдий зүйл болжээ гэдгийг дараах үзүүлэлт харуулж байна.

1.

2.

Хуульд юу гэж заасан ТУСТХ-ийн 50.1.2-т сумын ИТХ нь орон 1.

Практик дээр яаж хэрэгжиж байна Говь-Алтай аймгийн Алтай сумын ИТХ-ын 2014

нутгийн төсвийн төслийг хэлэлцэн батлах,

оны 01 сарын 07-ны өдрийн 2/4 тогтоолоор сумын

хэрэгжилтийг хянах эрхтэй гэж заажээ.

орон нутгийн 2014 оны төсвийн орлого зарлагын

ТБУСТХ-ийн 50.1.1-т сумын ИТХ нь Засаг 2. даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэтийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах, хэрэгжилтэнд хяналт тавих

төсвийг баталсан. Хянах тухай заалт ороогүй Алтай сумын ИТХ-ын 2013 оны анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна. Харин сумын Засаг даргын Тамгын

3.

50.1.3-т сумын ИТХ нь орон нутгийн төсвөөс

хэтийн

төлөвлөгөөг

хийж

санхүүжүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг 3.

батлуулаагүй байна. Алтай сумын ИТХ-аас 2014 онд орон нутгийн

тогтоож

нийлүүлэх

төсвөөс

гэрээ

байгуулах,

нийлүүлэлтийн гэрээг сумын Засаг даргатай хийж

хэрэгжилтийг хангуулах 50.3-т Аймаг, нийслэлийн

4. Иргэдийн

батлаагүй байна. Хуулийн 52.2-т заасан сумын ИТХ сумын засаг

талаар 4.

газрын

батлах, Засаг

бүтээгдэхүүн

даргатай

Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 52.2-т

даргын

санхүүжүүлэх

хариуцан

нийлүүлэх

бүтээгдэхүүн

бүтээгдэхүүнийг

58


заасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийг аймаг,

зааглаж тогтоогоогүй байна. Учир нь түүнд

сум

шаардагдах нэг ч төгрөг сумын төсөвт байхгүй

болон

нийслэл

дүүрэгт

4

жилийн

хугацаатайгаар зааглаж тогтооно. 5.

Засаг

дарга

улсын

төсвийн

байна. хөрөнгаар

бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төсөлтэй урьдчилан

танилцаж,

бүтээгдэхүүний

тоо

хэмжээ, зардал, гэрээг дүгнэх болзол, журмын 6.

талаар санал, дүгнэлт гаргах 50.2 Засаг даргатай байгуулах гэрээг иргэдийн ИТХ-ийн

Тэргүүлэгчдийн

дарга

Хурлаа 5.

төлөөлж байгуулна.

Алтай сумын ИТХ-аар улсын төсвийн хөрөнгөөр сумын

эмнэлэг,

боловсрол,

бүтээгдэхүүн

нийлүүлэх, санхүүжилт авах талаар аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулах гэрээний төсөлтэй танилцаж, санал дүгнэлт гаргаагүй. Сумын төсвийн хөрөнгөөр сумын Иргэдийн Хурал, сумын Засаг дарга бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийгдээгүй .

Өөр сумуудтай харьцуулах материал олдсонгүй. Иймд хяналт хийхэд хүнд байсан учир эрх зүй, хуулийн үзүүлэлтийн хэрэгжилтийг авч үзлээ. Сумын засаг даргаас, аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд оны эхэнд тавьсан зорилго, зорилт, гаргах үр дүнгээ тодорхойлж бичээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл зорилго, зорилтоо тодорхойлоогүй бүтээгдэхүүн нийлүүлсэн юм. Бүтээгдэхүүний үр дүнг эрхэмлэсэн гэх төсвийн шинэ хуулийн зарчмаар ажиллаж буй сумын захиргаанаас үзүүлж буй үйлчилгээг нутгийн иргэд “хангалтгүй” хэмээн үнэлж байгаа юм.

Сумын Засаг дарга хэн, хэний өмнө ямар

үүрэг хүлээх буюу ямар ямар бүтээгдэхүүн нийлүүлж хариуцлагыг хэний өмнө хүлэзх нь төсвийн шинэ хуульд бүдзг тусгагдсанаас шалтгаалан

сумын ИТХ-ын

бүрэн эрхийн буюу хийх ажлыг дззд шатны Засаг дарга эрхлэн гүйцэтгэдэг болжээ. ТБУСТХ-ийн 50.1.3, 51.1.9-т заасны дагуу сумын ИТХ нь сумын Засаг даргатай сумын төсвийн

хөрөнгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан баталж

хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхтэй. Алтай сумын ЗДТГ"-ын төрийн сангийн эрх зүй, санхүүгийн хэрэгжилтийг анкетын аргаар судлах оролдлого хийлээ. Судалгаанд “Алтай” сумын 100 иргэн хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нас, хүйс, орлого, боловсролын түвшин, ажил эрхлэлт, хууль эрх зүй, орон нутгийн цаг үеийн асуудалд оролцох байдал, хэтийн зорилго чиглэлийг харуулахыг зорьж 12 асуултаар судалгаагаа авсан юм. График 18. Судалгаанд хамрагдсан иргэд /хүйсээр/ 59


Object 44

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Судалгаанд нийт 100 хүн оролцсоны 55 нь эрэгтэй, 45 нь эмэгтэй хүн байгаа ба сумын хүн амын хүйсийн бүтэцтэй нийцэж байгаа нь судалгааны түүвэрлэлт сайн хийгдсэн байгааг илтгэж байна. График 19. Судалгаанд оролцсон иргэдийн сарын дундаж орлого /Хувь/

Object 46

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Судалгаанд оролцсон 100 хүний 41 % нь 400,000-600,000 буюу сумандаа төрийн болон хувийн байгууллагад ажилладаг гүйцэтгэх ажилтанууд дундаж орлоготой иргэд; 19 % нь 600000-800,000 буюу төрийн болон хувийн байгууллагын удирдах ажилтан; 3 %нь 800,000-1000,000 хувиараа эрхлэх аж ахуй болон зарим байгууллагын удирдах ажилтан , 37 % нь 400,000 хүртэл сарын орлоготой хүмүүс буюу малчид хамрагдсан байна. Энэ нь Алтай сумын иргэдийн худалдан авах чадвар сул байгаа нь харагдаж байна. График 20. Судалгааны хамрагдсан иргэдийн нас

60


Object 49

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Судалгаанд ихэвчилэн дундаж насны буюу 25-44 насны хүмүүс хамрагдсан байна. Сумын 24-с доош насны хүмүүс их сургуулиа төгсөж байгаа болон ажилд хараахан орж амжаагүй байгаа юм. Дундаж насны иргэдийн хувьд хөдөлмөрлөж НДШ, татвар зэргийг төлж нийгмийн харилцаанд орох нь илүү түгээмэл байдаг учраас судалгааны түүвэрлэлт оновчтой болсон гэж үзэж байна. График 21. Судалгаанд хамрагдсан иргэдийн боловсролын түвшин /Хувь/

Object 51

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Боловсролын түвшиний хувьд ихэвчилэн бүрэн дунд буюу 44% 45-60 настай хүмүүс байсан бол дээд боловсролтой иргэд буюу 49% нь 24-44 настай , бага боловсролтой иргэн 7% хамрагдсан байна. 61


График 22. Судалгаанд оролцогчдын ажил эрхлэлтийн байдал /Тоо/

Object 53

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Ажил эрхлэлтийн хувьд ихэвх хувь 57% нь Төрийн байгууллагад ажилладаг, 31% ньхувийн компанид ажилдаг иргэд байгаа нь төрийн албан хаагчид хэт их орон тоогоор ажиллаж байгаа нь харагдаж байна. График 23 Төсвийн тухай хууль эрхзүйн шинэчлэл, өөрчлөлтийг тогтмол танилцуулдаг уу? /Хувь/

62


Object 55

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Орон нутгийн иргэд Төсвийн талаарх ойлголт хангалтгүй байдаг нь Төрийн сангийн эрх зүй, үйл ажиллагааны талаарх удирдлагуудаас өгөх танилцуулга тогтмол хийгддэггүй байдлаас шалтгаалж байна. График 24. Суманд ямар чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай вэ? /Тоо/

Object 58

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хүндээ хүрсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт Алтай сумын ихэнхи иргэд санал өгчээ. Эрүүл мэнд, боловсролын салбарт тусгай зориулалтын шилжүүлэгээр төсөв хуваарилж өгсөөр байтал иргэддээ хүрч ажиллахгүй байгаа юм. 63


График 25. Сумын төсвийг боловсруулах үйл ажиллагаанд саналаа тусгуулах байдал /Хувь/

Object 61

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Төсвийн тухай хуульд орон нутгийн иргэд төсөвтөө саналаа тусгах эрхтэй байдаг боловч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй байна. Төсвийн тухай хуульд орон нутгийн иргэд төсөвтөө саналаа тусгах эрхтэй байдаг боловч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй, саналаа тусгуулж чаддаггүй байгаа юм График 26. Төрийн сангийн үйл ажиллагаа, холбогдох хууль журмын талааарх сургалтанд хамрагдах хүсэлтэй юу? /Хувь/

Object 64

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны талаар иргэд тодорхой мэдээлэлтэй, хяналт тавих хүсэлтэй байдаг нь судалгааны явцад ажиглагдсан юм. Иргэдийн 95 хувь нь сургалтанд тогтмол хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 64


График 27Төсвийн зарцуулалтын ил тод байдал /Тоо/

Object 66

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Алтай сумын ИТХ болон ЗДТГ-н зүгээс төсвийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод өгөх байдал хангалттай түвшинд биш байна. Төсвийн санхүүжилт, азрцуулалтын ил тод байдлын талаар иргэдээ мэдээллээр хангаж ажиллах, тайлагнах шаардлагатай байна.

График 28. Сумаас хэрэгжүүлж буй ажлуудад сэтгэл хангалуун байдал /Хувь/

Object 69

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Ихэнхи иргэд сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй ажлуудад сэтгэл дундуур байдаг байна. Учир нь бодитойгоор иргэдийн амьдралд сайн сайхнаар үзүүлэх нөлөө сул, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээд байгаа нь тодорхойгүй байдаг гэсэн нийтлэг хариултыг иргэд өгч байлаа. Судалгаанд ихэвчилэн 25-44 насны хүмүүс, боловсролын түвшиний хувьд ихэвчилэн бүрэн дунд, дээд боловсролтой иргэд. ажил 65


эрхлэлтийн хувьд ихэвчилэн Төрийн байгууллагад ажилладаг, эсвэл малчин иргэд голдуу байлаа. Орон нутгийн иргэд Төсвийн талаарх ойлголт тун тааруу байдаг нь танилцуулга тогтмол хийгддэггүй байдлаас шалтгаалж байна. Эрүүл мэнд, боловсролын чиглэлээр хүндээ хүрсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт Алтай сумын иргэд санал өгчээ. Төсвийн тухай хуульд орон нутгийн иргэд төсөвтөө саналаа тусгах эрхтэй байдаг боловч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны талаар иргэд тодорхой мэдээлэлтэй, хяналт тавих хүсэлтэй байдаг нь судалгааны явцад ажиглагдсан юм. Иргэдийн 95 хувь нь сургалтанд тогтмол хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Алтай сумын ИТХ болон ЗДТГ-н зүгээс төсвийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод өгөх байдал хангалттай түвшинд биш байна. Ихэнхи иргэд сумын ЗДТГ-аас хэрэгжүүлж буй ажлуудад сэтгэл дундуур байдаг байна. Учир нь бодитойгоор иргэдийн амьдралд сайн сайхнаар үзүүлэх нөлөө сул, ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээд байгаа нь тодорхойгүй байдаг гэсэн нийтлэг хариултыг иргэд өгч байлаа. Орон нутгийг судласан

нийт судлаачдийн цуглуулсан мэдээлэл, баримт

нотолгоо, үнэлгээний багийн гишүүдийн хараат бусаар гаргасан үнэлгээнд тулгуурласан дундаж оноо нь бидний орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй байна гэсэн судалгааны дүгнэлтийг давхар баталгаажуулж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент”-ийг сайжруулахаар 2013 оны 8 сараас Архангай, Ховд, Төв зэрэг аймгийн 14 суманд “Орон нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих” төслийг явуулсан байна.Тухайн орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Иргэний танхим” байгуулжээ. “Иргэний танхим” нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Засаг дарга түүний ажлын албанаас гаргаж байгаа бодлого шийдвэрт иргэдийн байр суурь, санаа бодлыг тусгах, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, зөв шийдвэр гаргах зорилгоор байгуулагдсан танхим юм. Энэ танхимыг байгуулснаар тухайн орон нутгийн иргэд, төр захиргааны үйл ажиллагаа идэвхжиж, үр дүнтэй болж шилэн дансны үйл ажиллагаанд иргэд өөрсдөө хяналт тавих болно. 66


Шилэн дансны тухай хууль

улс, орон нутгийн төсөв, улсын болон орон

нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршдог. Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:    

.шилэн дансны бие даасан цэстэй байх; мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх; тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх; мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах,

 

хэвлэх боломжтой байх. Шилэн дансны мэдээллийг дуу болон дүрс бичлэгийн хэлбэрээр байрлуулж болох Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилэн дансны нэгдсэн цахим хуудастай байна. Шилэн дансны нэгдсэн цахим хуудас ажиллуулж эхлэх хугацааг энэ хуулийн хэрэгжилтийн байдлыг харгалзан Засгийн газар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө байхаар тогтоосон бөгөөд уг нэгдсэн цахим хуудсыг санхүү, төсвийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтлөх. Орон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчийн шилэн дансны мэдээллийг энэ хуулийн 5.1-д заасан цахим хуудастай эсэхээс үл хамааран тухайн байгууллагын

мэдээллийн самбарт байрлуулах Мэдээллийн самбар нь олон нийт мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломжийг хангасан, түүнд тавигдсан мэдээлэл нь албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан байна. Одоогоор Алтай суманд Иргэний танхим байгуулагдаагүй байгааг байгуулж улмаар улам боловсронгуй болгож олон талт ажлаар баяжуулан ажиллуулах шаардлагатай байна.

67


Дүгнэлт Говь-Алтай аймгийн Алтай сумын эдийн засгийн үзүүлэлтэнд судалгаа хийж, орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагааны талаар дүгнэлт өгөхийг оролдлоо. Хөдөө орон нутагт төрийн сан нь Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангуудаас бүрдэж байна. Энэхүү судалгаагГовь-Алтай аймгийн Алтай сумын 2004-2014 оны эдийн засгийн үзүүлэлтээр судаллаа. Судалгааны явцад 20042011 онуудад орон нутгийн төсөв хэлбэрээр зарцуулагдаж байсан бол 2012 оноос Сум хөгжүүлэх сан, 2013 оноос Орон нутгийн хөгжлийн сангууд нэмэгдэж, тусгайлан төлөвлөн төрийн сан хэмээн нэрлэж зарцуулж иржээ. Сумын макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн гүйцэтгэлийн тайлангуудад дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд: 

Сум хөгжүүлэх сангийн дансыг зориулалтын бусаар ашигласан үйл ажиллагаа

ажиглагдаж байна. Үндэсний аудитын газраас Алтай сумын 2013 оны ОНХСангийн жилийн эцсийн санхүүгийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж хийгдсэн ажлуудад ИТХ-аас хяналтын хороо байгуулж хяналт тавиагүй, мөн өвс тэжээлийн үнэнд төлөвлөснөөс илүү санхүүжилт олгосон, банзыг иргэдэд гэрээгээр олгосон зэргээр Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан

байна хэмээн дүгнэжээ. Сонгуулийн дараа чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох нөхөн олговор 16686,300 төгрөгөөр төсөвлөж батлуулсан нь аль нэг нам сонгуульд ялж намын дээд удирдлагаас өөрсдийн гишүүн иргэдийг албан тушаалд томилдог зөрчлийг мэргэжилтэй боловсон хүчинтэй байх чиглэлээр шалгаруулах нь

чухал байна. Урсгал зардал нь төсвийн зарлагын өдөр тутмын хэрэглээнд зарцуулагдаж 90 гаруй хувийг эзэлж байна. Нийт зардлын 10-20 хувийг тогтмол зардалд, тэр дотроо түлш, халаалтын зардалд зарцуулж байгаа нь ерөнхий боловсролын салбарт зарцуулж буй зардлын үр ашигт байдлыг бууруулж байна Тэр тусмаа сургуулийн түлш халаалтын зардал их нь алс хязгаар нутаг байгаагаас хамаарч байгаа боловч энэ талаар нэгдсэн бодлого алга байна.

68


Энэ бүхнээс үндсэлэн Алтай суманд нэн тэргүүнд “Иргэний танхим” байгуулж орон нутгийн удирдлагын түвшин дэх иргэдийн оролцоог дэмжих энэ ажлыг хэрэгжүүлж зохион байгуулах боломжтой хэмээн үзэж байна. Улмаар Иргэний танхимаас дараах ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.Үүнд. 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ыг байгуулж, ажиллуулж хөдөлмөрчдөд хууль, дүрмийг танилцуулж сурталчилсан, бусад

сумдын туршлагыг хэрэгжүүлэх Тухайн Алтай сумын онцлогт үндэслэсэн дараах ажлыг нэмж зохион

байгуулах Малчид, хөдөлмөрчдөд тодорхой мэргэжил олгох сургалт явуулж, мэргэжлийн үнэмлэх олгох -Малчин мэргэжил -Ногоочны мэргэжил -Барилгачны мэргэжил -Жижиг дунд бизнесийн үйлдвэрлэл эрхлэх гэх мэт энэ ажилд харин

мэргэшсэн мэргэжилтнийг төвөөс урин хичээл заалгах “Иргэний танхимаас гар утас ашиглан хөдөлмөрчдөд мэдээлэл хүргэх,

мэдээлэл авах журмыг тогтоон ажиллах Сумын төвөөс тодорхой цагуудад малчид, хөдөлмөрчдөд телевизийн

нэвтрүүлэг хийж байх, Энэ бүхэнтэй холбогдсон тоног төхөөрөмж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэснээр орон нутгийн иргэд хууль, эрхзүйн мэдлэгээ дээшлүүлэхээс гадна Орон нутгийн төсөв, Улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан зэргийн зарцуулалтанд хяналт тогтоож гадна хөдөлмөрчид орон нутгийн засаг захиргаа, иргэдийн холбоо харилцаа сайжрах бололцоо гарна.Улмаар энэхүү мэдээлэл нь аж ахуйг эрхлэгчдийн тоог олшруулснаар орон нутгийн төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх болно. Тус суманд цаг агаар сайтай жил малын тоо толгой өсч, газар тариалан эрхлэгчид цөөрдөг, цаг агаар тааруу жил малын тоо толгой хорогдож газар тариалан эрхлэгчид нэмэгдэх хандлагатай болж, мал аж ахуй эрхлэгчдийн тоо ба малын тоо цөөрдөг. Энэ нь тухайн аж ахуйнуудыг

эрхлэх

бололцоо байгааг харуулах төдийгүй орон нутгийн нөөцийг ашиглаж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар орон нутгийн төсвийн ихэнхи хувийг тухайн орон 69


нутгийн иргэдээс ихэнхи хувийг нөхөхтөдийгүй өргөтгөх бололцоо олгож ч болох юм.

70


АШИГЛАСАН МАТЕРИАЛ Нэг. Эрх зүйн болон улс төрийн баримт бичгүүд Төсвийн тухай хууль Төсвийн тогтвортой байдлын тухай хууль Төсвийн санхүүжилт болон зарцуулалтын эрхийн тухай журам Төрийн сангийн үйл ажиллагааны журам Төрийн сангийн төлбөр тооцооны журам Төрийн сангийн салбар хоорондын төлбөр тооцооны түр журам Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх журам Шилэн дансны тухай хууль Үндсэн хууль Хоёр. Судалгааны бүтээл, номууд Норжванчиг.Б, Батчулуун.Ш, УБ 2001 он, “Төрийн санхүү” Намжил.Д, УБ 2008 он, “Төрийн санхүү” Намжил.Д, УБ 2008 он, “Төрийн санхүүгийн бодлого” Алтансүх.Б, Энхбаяр.Ё, УБ, 2010 он, “Орон нутгийн төсвийн үйл явц”, Иргэдэд зориулсан гарын авлага Отгонтуяа.Л, УБ 2008 он, “Төсөв, түүнийг ойлгож шинжлэх нь”, сургалтын материал Отгонтуяа.Л, Цэрэнжав.Ц Оюунбадам, УБ, 2013, “Орон нутгийн төсвийн ил тод байдал”, Судалгааны тайлан Чулуунцэцэг.Т, Өвөрхангай аймаг, 2006 он, “Сумын төсөв”, Мониторингийн тайлан Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн баг, УБ 2014 он, “Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог дээшлүүлэх хөшүүрэг, арга зам”, Судалгааны бүтээл Гурав. Интернэт мэдээллийн эх сурвалжууд    

www.meds.gov.mn www.legalinfo.mn http://www.parliament.mn www.nso.mn

71


WAYS TO IMPROVE ALLOCATION OF STATE FUND IN ALTAI SOUM, GOVI-ALTAI PROVINCE MUNKHTUVSHIN Javzandorj The study focused on the development of the state fund operation in Altai soum, with public intervention. The significance of the study was to improve possibilities of efficient allocation and transparency of the state fund and budget in Altai soum. Key words: state fund, community development fund, soum development fund, transfer for special purpose The study on the implementation of the Law on Budget has not been studied yet even the law has been approved before 10 years. Ministry of Finance, Ministry of Health and Sport and Ministry of Education, Culture and Science, which distribute budget, are always lack of information about the operation of the state fund from the public and customers. This problem was related to the weak networking in the rural society. As the consequence, some problems were occurring such as inefficient planning and allocation of state budget, and less implementation of some activities in terms of legal environment. The study questions were that 1) people in rural area are lack of information about state budget; 2) the state budget was not allocated on the purpose in Altai Soum according to the auditing in Soum Development Fund, Community Development Fund in 2013; 3) figures of “Budget transparency” Survey was lower than the average in Govi-Altai Province from the data of “Open Society Forum – 2014”. The study aims to improve the implementation of state fund operation with the public intervention in Altai soum, Govi-Altai Province and make recommendation to develop allocation of state budget to other soums. The following objectives were designed in order to reach the primary goal of the study: 1) to study present situation of budget for municipality; 2) to study allocation of state budget and state fund in detail, covering data of 2010-2014, concerning annual expenditures of 2014 in the classification of Governor’s Authority, Representative Body, Community and others; 3) to investigate appropriate ways to improve allocation of state fund in Altai soum, Govi-Altai Province. 72


Budget for Altai soum has been increasing sustainably in the years of 2004-2009, however it decreased by 14.1 per cent in 2010 due to falling the numbers of animals in the natural disaster. Numbers of families have not increased over 10 years in Altai soum because of the immigration to the provincial center and other urban cities. The total population of Altai soum was 2398 in 2004 in contrary it decreased to 2022 in 2014 and labor population was 1396 in 2004 and it decreased by 11.6 per cent in 2014. The number of unemployment did not decrease in 2004-2014 but the volume of the budget increased. The budget was allocated to raise salary of public staff and current expenses. Therefore there is a need to increase the employment in Altai soum by developing small and medium enterprises. The number of herders who have 301-500 herds was dominated in 2004-2008 in Altai soum. But the natural disaster influenced adversely to decrease the head of animals during 2009 and 2010 and the dominant numbers of herds for most families were 151-300. Since 2011 the numbers of herds have significantly grown because of pleasant climate condition. The budget financing was distributed in the account of “Budget for Altai soum” in 2004-2011, then in the account of “Community Development Fund” since 2013-2014 and in the account of “Soum Development Fund” since 2012-2014, as the consequence of changing the name of budget fund. Total revenue and expenditure of the municipal budget of Altai soum was distributed in the following as bellowed; a) government support in 2010 was MNT33 609 700, it increased by 12.3 times to MNT413 353 300 in 2014; b) municipal tax revenue was MNT114 688 600 in 2010 but in 2014 it decreased by 7.5 times to MNT15 087 200. This result was explained that the issues of land payment, tax on fixed assets, income tax included to the budget in Govi-Altai Province; c) MNT49 334 00 and MNT549 009 00 were distributed to Community Development Fund in 2013 and 2014 respectively; d) the transfer for special purpose is 1.5%, which distributed for community budget of state fund. 51-57%, 24-28%, 4.8-5.5%, 10-12% and 2.5-2.9% of the transfer for special purpose were distributed to primary education, pre-school education, cultural events, health aid and others respectively; e) the budget balance was positive in 2010-2011 but budget for 20122014 have been spent without any account balance; f) the Representative Authority in Altai soum has an empowerment to discuss and approve the community budget with the aim to increase the living standard and economic growth however the relevant provisions and article of the Constitution were not implemented in practice. The research data was collected

from

documentary

review,

participant

observation,

interviews,

and 73


questionnaires, with 100 persons, who work in government organizations and herders, aged 25-44. A questionnaire form includes informants’ age, sex, revenue, educational degree, employment, legal knowledge, enrollment to community development and further goal for the community development. According to the result of data analysis, local people don’t have much knowledge about the state budget because of less promotional introduction about budget allocation. Projects and programs on health and education were needed in Altai soum. 95 percent of the total informants expressed that they want to attend in any training or programs. Budget financing and expenditure report from Representative Authority and Governor’s Authority were not clear to the public. In the conclusion, the state fund consists of Municipal budget, Community development fund, Soum development fund in Altai soum. The following problems were founded in the frame of macroeconomic issues and budget reports in Altai soum. 1) Budget in soum development fund was not spent on its purpose and no control from the representative authority to any activity, and some financing was over the planned; 2) Compensation for staff redundant was MNT16,686,300. Instead of such expenditure, the local administration can save budget by keeping qualified staff without any redundant and new appointment. 3) Current expense is spent for daily activities, especially for heating school without any appropriate policy. According to the significant issues, it is important to establish “Public Hall” to support public intervention for the development of Altai soum and need to implement the following issues systematically. 1. To introduce legal acts to the local public and control the implementation and introduce reliable experience from other soums in Altai soum; 2. To support particular activities, which meet features of Altai soum, for instance, managing training for herders and laborers with occupational certificate such as herder, planter, constructor and to make an environment to run small and medium business; 3. To set communication rules to get and send information through communication tools as like mobile; 4. To introduce TV programs for local people at the fixed time; 5. To make discussion on capital and equipment to solve the above issues.

74

Govi altai aimgiin turiin san zartsuulalt  
Govi altai aimgiin turiin san zartsuulalt  
Advertisement