Page 1

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

Ихбаяр Энхмаа

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА

Мэргэжлийн индекс: D041101 Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилсон бүтээл

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН


МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

Ихбаяр Энхмаа

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА

Мэргэжлийн индекс: D041101 Бизнесийн удирдлагын бакалврын зэрэг горилсон бүтээл

Удирдагч: . . . . . . . . . . . /Доктор /Ph.D/, Профессор Б.Нацагдорж/ Шүүмж: . . . . . . . . . . . . . ./ Доктор/Ph.D/, дэд Профессор С. Цолмон /

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН


ХУРААНГУЙ Монгол орны санхүүгийн зах зээл өдрөөс өдөрт тэлэн хөгжихийн хирээр банк бус санхүүгийн байгууллагын нийгэмд эзлэх үүрэг нэмэгдэж байна. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул бөгөөд мөнгөний зах зээл нь хөрөнгийн зах зээлээсээ илүү хөгжсөн. Санхүүгийн зах зээл үргэлж тогтвортой байдаггүй ба тодорхой хугацааны давтамжтай хямрал болдог. Иймээс санхүүгийн хямралтай байгаа өнөө үед ББСБ-ын зээлийн эрсдэлд эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлно. Монголын ББСБ-уудын нийт хөрөнгөнд эзлэх зээлийн дүн 61%-тай байгаа нь үйл ажилаагааны гол эх үүсвэр нь зээл гэдгийг харуулж байна. Үүнээс харахад ББСБ нь чанартай зээлийн хэмжээг бууруулахгүй байх мөн баталгаа, барьцаа хөрөнгөнд илүү их ач холбогдол өгдөг, зээл олгохын өмнөх шинжилгээ судалгааг улам бүр боловсронгуй болгох чиглэлд судлаж боловсруулах шаардлага буйг илэрхийлж байна.

i


ТАЛАРХАЛ Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлж, өөрийн мэдлэг чадвараа харамгүй хайрлаж буй Мандах их сургуулийн эрдэмтэн багш нар болон дипломын удирдагч / Ph.D/ Б.Нацагдорж багшдаа гүн талархал илэрхийлье. Мөн судалгааны ажлын материал, дата мэдээллээр хангаж буй “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын хамт олон, нийт ажилчидад талархал илэрхийлье.

ii


АГУУЛГА ХУРААНГУЙ ............................................................................................................................... I ТАЛАРХАЛ................................................................................................................................. II ЗУРГИЙН ЖАГСААЛТ .......................................................................................................... IV ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ .................................................................................................. V ОРШИЛ .........................................................................................................................................1 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ .........................................................................................................................................4 1.1 БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА...............................................4 1.2 ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН ОНОЛ АРГА ЗҮЙ ..............................................................................14 ХОЁРДУГААР БҮЛЭГ. “АМИЯА” ББСБ-ЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА ...........................................................................................22 2.1 “АМИЯА” ББСБ -ЫН ЗЭЭЛИЙН СУДАЛГАА .........................................................................22 2.2 АМИЯА ББСБ-ЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ.............28 ДҮГНЭЛТ....................................................................................................................................35 САНАЛ ЗӨВЛӨМЖ ..................................................................................................................36 АШИГЛАСАН НОМ ЗҮЙ .......................................................................................................37 МОНГОЛ ХЭЛ ДЭЭРХ БҮТЭЭЛ ........................... ERROR! BOOKMARK NOT DEFINED.

iii


ЗУРГИЙН ЖАГСААЛТ Зураг 1. 1 Факторонгийн төрөл ангилал ......................................................................................7 Зураг 1. 2 Итгэлцлэлийн үйлчилгээ ...........................................................................................11 Зураг 1. 3 Эрсдэлийн ангилал .....................................................................................................17 Зураг 2. 1 Нийт зээлийн бүтэц ....................................................................................................23 Зураг 2. 2 Нийт зээлийн өсөлт ....................................................................................................24 Зураг 2. 3 Зээлийн чанарын ангилал /хувиар/ ...........................................................................24 Зураг 2. 4 Чанаргүй зээлийн бүтэц.............................................................................................25 Зураг 2. 5 Чанаргүй зээлд эзлэх хувь .........................................................................................25 Зураг 2. 6 Зээл олголт /төгрөгөөр/ ..............................................................................................26 Зураг 2. 7 Зээл олголт /хувиар/ ...................................................................................................26 Зураг 2. 8 Зээлийн зориулалт /төгрөг/ .......................................................................................27 Зураг 2. 9 Зээлийн зориулалт /хувиар/ .......................................................................................27 Зураг 2. 10 1р эрэмбийн ялгавар ................................................................................................28 Зураг 2. 11 Хувьсагчдийн динамик эгнээ ..................................................................................29 Зураг 2. 12 Үнэлгээний болон бодит утгын алдааны зөрүүг ...................................................33

iv


ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1. 1 ББСБ үйл ажиллагааны төрөл ................................................................................5 Хүснэгт 1. 2 Зээлийн төрөл ...........................................................................................................6 Хүснэгт 1. 3 Факторонгийн төрөл цар хүрээ ..............................................................................7 Хүснэгт 1. 4 Хөрөнгө оруулалт ба Санхүүгийн зөвлөгөөний төрлүүд ..................................12 Хүснэгт 1. 5 Зээлийн чанарын ангилал .....................................................................................15 Хүснэгт 1. 6 Зээлийн эрсдэлийг бууруулах арга ......................................................................21 Хүснэгт 2. 1 Автомашин барьцаалсан зээл ...............................................................................22 Хүснэгт 2. 2 Зээлдэгчийн насжилт /тоогоор/ ............................................................................22 Хүснэгт 2. 3 Зээлдэгчийн боловсрол .........................................................................................23 Хүснэгт 2. 4 “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн судалгаа .......................23 Хүснэгт 2. 5 Хувьсагчдийн нэр томьёоны тайлбар ..................................................................28 Хүснэгт 2. 6 Хувьсагчдын нэгж язгуурын ADF тестийн үр дүн .............................................30 Хүснэгт 2. 7 Кореляци Хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээ ............................................31 Хүснэгт 2. 8 Гранжерийн учир шалтгааны тест .......................................................................31 Хүснэгт 2. 9 Чанаргүй зээлийн тайлбарлагч хувьсагчуудийн хамаарал ................................32

v


ОРШИЛ Монгол орны санхүүгийн зах зээл өдрөөс өдөрт тэлэн хөгжихийн хирээр банк бус санхүүгийн байгууллагын нийгэмд эзлэх үүрэг нэмэгдэж байна.Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул бөгөөд мөнгөний зах зээл нь хөрөнгийн зах зээлээсээ илүү хөгжсөн. Монголын ББСБ-уудын нийт хөрөнгөнд эзлэх зээлийн дүн 61%-тай байгаа нь үйл ажилаагааны гол эх үүсвэр нь зээл гэдгийг харуулж байна. Санхүүгийн зуучлагчийн олгосон зээл нь эргэн төлөгдөх хугацаандаа байгаа тохиолдолд тухайн зээлийн чанартай гэж үзэх ба эргэн төлөгдөх хугацаа өнгөрөх тусам чанаргүй гэж үздэг. Хэрэв олгосон зээл нь эргэн төлөгдөхгүй бүр найдваргүй болсон тохиолдолд санхүүгийн зуучлагчийн зээлийн багц муудах, цаашилбал санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж хэтийн төлөв, өрсөлдөх чадварыг бууруулж болзошгүй юм.Үүнээс харахад ББСБ нь чанартай зээлийн хэмжээг бууруулахгүй байх мөн баталгаа, барьцаа хөрөнгөнд илүү их ач холбогдол өгдөг, зээлийн судалгааг тусгайлан тооцоолол хийдэггүй зэрэг нь зээлийн тогтолцоог зөв бүрдүүлж, зээл олгохын өмнөх шинжилгээ судалгааг улам бүр боловсронгуй болгох чиглэлд судлаж боловсруулах шаардлага буйг илэрхийлж байна. ББСБ-ын хувьд олон төрлийн эрсдэлүүд тохиолддог бөгөөд манай орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зээлийн эрсдэл нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас ББСБ-уудын зээлийн эрсдэлд макро эдийн засгийн ямар хүчин зүйлсүүд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох. Судалгааны үндэслэл: Зээл нь банк бус санхүүгийн байгууллагын ашиг орлогынх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэгийн адилаар үүссэн эрсдэлийн ихэнх хэсэг нь мөн адил зээлээс үүдэн бий болдог. Зээл төлөгдөөгүйгээс болж хүүгийн орлого буурах, эрсдэлийн сангийн зардал өсөх, ирээдүйн ашиг орлого буурах зэрэг олон сөрөг нөлөөтэй . Зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх чанаргүй зээлийн хувь бага байгаа , мөн чанаргүй зээлийн эзлэх хэмжээ буурах хандлагатай байгаа тохиолдолд ЗӨҮ нэмэгдэж байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Зээл олголтын түвшин өндөр байх нь бизнес эрхлэгчид болон байгууллагуудын үйл ажиллагаа тогтвортой байх, цаашид өргөжих үндэс суурь нь болдог. Үүний тулд гол бүтээгдэхүүн болох зээл /ЗӨҮ, зээлийн чанарт нөлөөлөгч макро эдийн засгийн хувьсагчдын нөлөөллийг тодорхойлох шаардлагатай байна. Судалгааны ажлын зорилго: Банк бус санхүүгийн байгууллагын нийт активын дийлэнх хувь нь зээлд төвлөрдөг манай улсын хувьд банк бус санхүүгийн активын чанар нь зээлийн чанараас шууд хамааралтай. Хэдийгээр банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгох технологио сайжруулах замаар зээлийн чанартаа анхаарч байгаа боловч эдийн засгийн ерөнхий төлөв, тэр дундаа макро хүчин зүйлс, бизнесийн орчин зэргээс хамааран зээл чанаргүйдэх үзэгдэл нэмэгдэж байна. Иймд зээлийн чанарыг сайжруулах боломжыг тодорхойлоход оршино. Судалгааны ажлын зорилт:  Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг судлах 1


  

Зээлийн эрсдэлийн онол арга зүйг судлах Чанаргүй зээлийн улирлын нөлөөг тооцох Чанаргүй зээлд макро эдийн засгийн үндсэн хувьсагчид хэрхэн нөлөөлж буйг тооцох, богино хугацааны урьдчилсан таамаглал гаргах

Судалгааны арга зүй: Чанаргүй зээлийн төлөв байдалд макро эдийн засгийн хувьсагчид хэрхэн нөлөөлж байгааг Eviews9 програм ашиглан үнэллээ. Сэдвийн судлагдсан байдал: Ном сурах бичиг : “Банкны зээлийн эрсдэлийн удирдлага” Ө. Гэрэлт-Од 2005 он Банкны зээлийн бодлого, түүний хэрэгжилт зээлийн бодлого, түүний хэрэгжилт, зээлийн эрсдэл, түүнийг үнэлэх, урьдчилан сэргийлэх арга зүйн удирдлага, зээлээ эргүүлэн төлөх боломжийг онол практикийн үүднээс судлан гаргасан. “Банк санхүүгийн үндэс” Д.Мөнхдулам Г.Балж 2008 он Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онол арга зүйн талаас бичсэн. “Санхүүгийн байгууллагын эрсдэл” Б. Мөнхзаяа 2009 он энэхүү номонд Зах зээлийн эрсдэл, хүүгийн эрсдэл, зээлийн эрсдэл зэргийг дэлгэрүүлэн авч үзсэн.Эдгээр эрсдэлүүдээс санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн эрсдэл нь алдагдал хүлээлгэх хамгийн өндөр эрсдэл юм. Санхүүгийн эрсдэлүүдийг хэрхэн тооцож, бууруулж болох талаар оруулсан болно. Олон улсад судалсан байдал: Gavin and Hausmann (1996) нар Латин Америкийн улс орнуудад 1990-д онд нүүрлэсэн банкны хямралын макро эдийн засгийн шалтгааныг судалсан. Тус судалгаагаар дотоодын хүү, хүлээгдэж буй инфляци, гадаад худалдааны нөхцөл, дотоодын орлого, банкуудын зээлийн өсөлт, мөнгө, ханшийн бодлогын дэглэм зэрэг нь банкуудын зээлийн чадавхид нөлөөтэй буюу макро эдийн засгийн хүчин зүйлүүд нь банкны хямралын урьдач нөхцөл болдог гэж үзсэн. Bikker and Metzemakers (2002) нар Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын/OECD/ гишүүн 29 орныг хамарсан 1991-2001 оны түүвэрт үндэслэн зээлийн чанарын динамикийг макро эдийн засгийн болон банкны зарим хувьсагчдаас хамааруулан судалсан бөгөөд зээлийн чанарыг зээлийн эрсдэлийн сангаар хэмжсэн. Тэрээр энэхүү судалгаагаараа зээлийн чанар нь мөчлөг дагасан шинжтэй гэсэн таамаглалыг баталсан байдаг. Энэ нь банкууд эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн үед эрсдэлийн сангаа нэмэгдүүлж, ирээдүйд учирч болох ашигт ажиллагааны бууралтаас сэргийлдэг гэсэн таамаглалтай холбоотой. Мөн инфляци болон үл хөдлөх хөрөнгийн үнэ эрсдэлийн сантай эерэг хамааралтай болохыг харуулсан. Монгол улсад судалсан байдал: Монгол банкны эдийн засагч Н.Ургамалсувд (2006) зээлийн эрсдэлд нөлөөлж буй макро хүчин зүйлсийг тодорхойлж стресс тест хийсэн Дотоодын судлаачдаас Б.Баярдаваа, Б.Даваадалай нар макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдэд учирч болох гэнэтийн өөрчлөлт (шок)-н банкуудын зээлийн чанарт үзүүлэх нөлөөллийг “Бүтцийн авторегрессийн загвар - SVAR”-р 2000-2013 оны улирлын тоон мэдээлэлд тулгуурлан судалсан. Уг судалгаагаар валютын ханшийн сулралт, мөнгөний илүүдэл эрэлт нь зээлийн чанарыг муутгах нөлөөтэй байсан бол эдийн засгийн өсөлт, 2


бодит зээлийн зохистой өсөлт, банк хоорондын захын хүүний өсөлт зэрэг нь банкуудын зээлийн эрсдэлийг бууруулах нөлөөтэй гэж гарчээ. Мөн түүнчлэн Сангийн яамнаас эдийн засагт олгогдож байгаа зээлийн хэмжээ болон түүний үлдэгдэлд макро эдийн засгийн бусад хувьсагчид хэрхэн нөлөөлж байгааг хугацаан цувааны эконометрик шинжилгээ, шилжилтийн магадлалын матриц болон регрессийн олон хүчин зүйлсийн шинжилгээ зэргийг 2000 оны 2-р сараас 2010 оны 6-р сар хүртэлх тоо мэдээг ашиглан судалсан. Судалгаагаар зээлийн өрийн үлдэгдэл нь ДНБ болон мөнгөний нийлүүлэлтээс эерэг хамаарч байгаа ба хэрэглээний үнийн индекс, хүүний түвшин болон ам.долларын ханшаас сөргөөр хамаардаг гэсэн үр дүн гарчээ. Г.Отгончимэг Банкны зээлийн эрсдэлийг “CPV” загвараар үнэлэх болон зээлийн багцын оновчтой сонголт сэдвийн хүрээнд Банкны салбарын хувьд олон төрлийн эрсдлүүд тохиолддог бөгөөд манай орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зээлийн эрсдэл нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Тийм учраас банкны системийн зээлийн эрсдэлд макро эдийн засгийн ямар хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, мөн салбаруудыг эрсдэлтэй болон эрсдэл багатайгаар нь ангилж авч үзэх зайлшгүй шаардлагатай байгаа юм Дипломын ажил: Д.Баяраа СЭЗДС- ББСБ-ын санхүүгийн төлөвлөлтийг боловсронгуй болгох нь, 2016 он ББСБ-ын санхүүгийн бүхий л үзүүлэлтэд үнэлэлт өгч, ОУ-ын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад холбогдолтой юм. С.Бат-Уянга МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургууль Бизнесийн удирдлага хүмүүилэгийн сургууль “Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эрсдэлийн шинжилгээ” , 2016 он Зээлийн эрсдэлийг онол-практиктай уялдуулан судлаж, ББСБ-ын зээлийн өнөөгийн төлөв байдалд судалгаа, шинжилгээ хийж, зээлийн эрсдэлд нөлөөлж буйхүчин зүйлийг тодорхойлсон. Д.Халиунаа СЭЗДС-“ Банк бус санхүүгийн байгууллагад зэрэглэл тогтоох”, 2016 он сэдэвт судалгааны ажилаараа ББСБ салбарт зэрэглэлийг тогтоох нь салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах болно. Үүний үр дүнд ББСБ-уудын үйл ажиллагаа сайжирч, зах зээл улам өргөжин тэлэх талаар авч үзсэн. Судалгааны ач холбогдол: Банк бус санхүүгийн байгууллагын нийт активын дийлэнх хэсгийг зээл бүрдүүлдэг. Амияа ББСБ-ын чанаргүй зээлд нөлөөлж буй хүчин зүйлийг судалснаар үйл ажиллагаанд нь тус дэм болно гэж үзэж байна.

3


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛ 1.1

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа

Зах зээл рүүгээ чиглэсэн санхүүгийн системийг бий болгох нь эдийн засгийн хөгжлийг бий болгож чаддаг . (Levine, Demirgub-Kunt and, 1999) Тэгвэл ядуурлын түвшин ихтэй манай орны хувьд жижиг, дунд бизнесийг дэмжсэн санхүүгийн байгууллагыг дэмжих нь хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэдэг нь харагдаж байна. Жижиг, дунд бизнесийг санхүүжилтээр дэмжих замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулж, орлогын тэгш бус хуваарилалтыг багасган нийгмийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлж, хувийн секторын хөгжлийг хангахад онцгой хувь нэмэртэй байдаг. Мөн 2008 оны санхүүгийн хямарлын дараагаас банкинд суурилсан санхүүгийн системтэй улс орнууд Банк бус санхүүгийн хөгжилд ихээхэн анхаарах болсон. Учир нь ББСБ-ийн хөгжил нь санхүүгийн зах зээлийн уян хатан байдлыг нэмэгдүүлж, хямарлын үед эдийн засаг хурдан сэргэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн банкны системээс гадуурх зээлийн зуучлалын үйлчилгээ нь иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтын эх үүсвэр болсноор бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог. (Санхүүгийн зохицуулах хороо, 2015) Сайн хөгжүүлсэн болон зөв зохицуулагдсан ББСБ-ын салбар нь санхүүгийн системийг өргөжүүлж, үр ашигтай болон тогтвортой байлгахад чухал нөлөөтэй байдаг. ББСБ нь эрсдэлийг тараан байршуулж, эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж өгдөг. (Pomerleano, Jeffrey Carmichael and Michael, 2002) Банк бус санхүүгийн байгууллагын үүсэл хөгжил Хөгжингүй орнуудад Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ нь XVII зууны үеэс үүссэн бий болсон гэж үздэг бөгөөд анхны хэлбэр болох хадгаламж зээлийн хоршоо нь баруун Европын улс гүрнуүдэд бий болсон. Тухайлбал: 1789 онд Францад хөрөнгөтний хувьсгал ялж, Феодлын харилцааг халснаар хөрөнгөтний шинэ харилцаа капитализм тогтсон үед Францын хэсэг ажилчид үйлдвэрлэлийн жижгэвтэр хоршоодыг бие даан байгуулж байжээ. 16-р зуунд Англид гарсан аж үйлдвэрийн хувьсгал нь хөдөлмөрчин хүмүүсийн аж амьдралыг доройтуулж, хүнс, өргөн хэрэглээний бараа таваарын хомсдолд хүргэжээ. (wikipedia.org) Мөн хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлыг орхигдуулснаас хөдөөгийн оршин суугчдын худалдан авах чадварыг бууруулсан байна. Энэ үед 1840-өөд онд Манчестр хотын хэсэг ажилчид сайн дураараа нэгдэн анхны xopшooг байгуулж түүгээрээ дамжуулан өргөн хэрэгцээний бараагаар өөрсдийн хэрэгцээг хангах болсон байна. Тэдний туршлага нь хэрэглэгчдийн хоршоо нэрийн доор Баруун Европ болон дэлхийн бусад оронд тархсан байна. Хоршооллын хөдөлгөөнд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан нь 1844 онд Ром, Англид байгуулагдсан Рочдейлийн нийгэмлэг гэж үздэг. Монгол улс дахь банк бус санхүүгийн байгууллагын үүсэл хөгжил Манай улс эдийн засгийн тогтолцоонд шилжин орсноор бизнесийн үйл ажиллагааны төрөл бүрийн шинэ урсгал орж ирсний нэг нь жижиг зээлийн үйл ажиллагаа юм. 4


Энэ төрлийн үйл ажиллагааг явуулах албан ба албан бус хэлбэртэй олон тооны байгууллага хувь хүмүүс шинээр бий болгосон. 1999 оноос Монголбанкны зөвшөөрөлтэйгээр ББСБ хэмээх жижиг зээл банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн компаниуд үйл ажиллгаагаа албан ёсоор явуулж эхэлсэн. “Хөгжлийн Алтан сан” хэмээх анхны банк бус санхүүгийн байгууллага байгуулагдаж, бичил зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. (Ундрах, 2016) Монголын санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгчид нь арилжааны банкууд байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээгээр нийт 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны цар хүрээгээрээ банкны дараа орох санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бол Банк Бус Санхүүгийн Байгууллага юм. ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авдаг. СЗХ нь ББСБ-ын тусгай зөвшөөрлийг маш нарийн шалгуур үзүүлэлтээр олгодог бөгөөд бүхий л үйл ажиллагаанд нь хяналт тавин ажилладаг.Одоогийн байдлаар 2017 оны эхний хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй 533 ББСБ үйл ажиллагаагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллага дараах үйл ажиллагаа явуулдаг. Хүснэгт 1. 1 ББСБ үйл ажиллагааны төрөл №

Үйл ажиллагааны нэр төрөл

1 2 3 4 5 6 7 8 9

Зээлийн үйл ажиллагаа Факторонгийн үйлчилгээ Төлбөрийн баталгаа гаргах Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах Цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ Гадаад валютын арилжаа Итгэлцлийн үйлчилгээ Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх Хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо 2017оны II улирлын тайлан 1. Зээлийн үйл ажиллагаа Зээл гэдэг нь тодорхой хүрээнд тодорхой гэрээ контракт байгуулсны үндсэн дээр мөнгөн болон биет хөрөнгийг бусдад тодорхой хугацаагаар ашиглуулах явдал юм. Зээл нь эдийн засгийн харилцааны чухал хөшүүрэг, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх гол механизм юм. Зээлийн харилцаа бий болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Хөрөнгийн илүүдэлтэй субьектүүд байх ёстой ба зээлдэгч болон зээлдүүлэгч этгээдийн хүүгийн талаарх сонирхол нь нийлж байх ёстой. Иж бүрдэл зээлийн харилцаа нь зээлийн өргөдөл хүлээн авснаар эхлэл болж төлбөрийг бүрэн барагдуулснаар дуусгавар болдог. Энэ нь зээлийн орчил эргэлтээр тодорхойлогдоно. Эдийн засаг өсөн тэлж, улс орнууд хөгжиж дэвжихийн хэрээр банк санхүүгийн байгууллага харилцагчаа өөртөө татах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн олон төрлүүдийг санал болгож байна.

5


Зээл төлөгдөж байгаа хэлбэрээс нь хамааруулан: Зээл хүү тэнцүү хэмжээгээр

Зээлийн хүүгээс хамааруулан

валютын төрлөөс хамааруулан: Төгрөг

Шугамын зээл

Барьцаагүй

Жижиг дунд зээл гэх мэт

Зээл олгож буй хэлбэрээс нь хамааруулан

Данс Хугацаа улайлтын зээл нь эцэст төлөгдөх

Нөхөлтийн ба Сар бүр төлбөрт ба тэнцүү төлбөрт зээл хэмжээгээ р гэж тус тус ангилдаг байна.

Фаунды н гэх мэт

Орон сууцны гэх мэт

Үйлдвэрлэлиийн

Жижиг

Тоног төхөөрөмж Худалдан авах зэрэг зориулалтаар олгож болно./ Урт хугацаатай /үл хөдлөх хөрөнгийн, үндсэн хөрөнгийн санхүүжилтийн, төслийн зэрэг зээлүүд байж болно/

Барьцаатай /биет барьцаатай, баталгаатай, даатгалтай гэх мэт

Долларын

Хэрэглээний

Дунд

Богино хугацаатай /улирлын овердрафт, факторингийн, эргэлтийн хөрөнгийн, картын зээл, ,цалингийн зээл гэх мэт/ Дунд хугацаатай /шинэ бизнес санхүүжүүлэх,

Барьцаа баталгаан дээр үндэслэн:

Юаны

Бизнесийн

Том

Тогтмол хүүтэй

Зээлийн Хугацаагаар нь төрлөөр нь

Хувьсах хүүтэй

Зээлийн хэрэгцээгээр нь

Хүснэгт 1. 2 Зээлийн төрөл

Эх сурвалж:судлаачын боловсруулалт “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-д зааснаар Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ (УИХ, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, 2006) гэж тусгажээ. 2. Факторонгийн үйлчилгээ Зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах /шилжүүлэх/ энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаварыг бүрэн хариуцах үйл ажиллагаа юм. (Мөнхдулам, 2008)Гадаадын орнуудад өргөн дэлгэрсэн зээлийн ажилбарын нэг хэлбэр юм. 6


Факторинг гэдэг нь “factor” гэсэн англи үгнээс гаралтай агент, зуучлагч"- гэсэн утгатай үг юм. Факторын үйлчилгээг анх XVII зуунд Ангилд үүссэн гэж үздэг (Ю., 2004). Нийлүүлэгч буюу худалдаачдын мөнгөний эргэлтийг түргэтгэх зорилгоор бусдаас авах авлагыг худалдан авах, авлагыг барьцаалж зээл олгох, авлагыг цуглуулах, авлагын дансыг хөтөлж, түүний тайлан мэдээг нь гаргаж өгөх үйлчилгээг факторингийн үйлчилгээ буюу факторинг гэж нэрлэнэ. (А.Цэрэнтогоо, Б.Насанбаяр, 2007) Факторингийн үйлчилгээг олон улсад дараах байдлаар ангилсан байна.

Зураг 1. 1 Факторонгийн төрөл ангилал Эх сурвалж: (Финансы, 2010) Хүснэгт 1. 3 Факторонгийн төрөл цар хүрээ Үйл ажиллагаа явуулж буй цар хүрээнээс нь хамааруулан

 

Дотоодын Олон улсын импортын/

Харилцагчийн оролцооноос хамааруулан:

 Экспортын, 

Нээлттэй Хаалттай

Мөнгөө буцаан авах эрхээс хамааруулан

 

Буцах фактор Үл буцах фактор

Эх сурвалж:Судлаачийн боловсруулалт Үл буцах фактор буюу “Non-recourse factoring”- Энэ төрлийн факторингийн үйлчилгээ нь харилцагчийн хэрэглэгч нэхэмжлэлийн үнийн дүнг төлөх чадваргүй болох буюу дампуурсан тохиолдолд харилцагч бүрэн хамгаалагдсан байх, фактор нь харилцагчаас шилжигдэн ирсэн шаардах эрхийн хэмжээнд бүрэн төлбөр хийх, бүх хариуцлагыг өөртөө авах явдал юм. Фактор ингэж бүрэн хариуцлага хүлээхдээ зээлийн даатгалд хамрагдсан байх бөгөөд энэ даатгалын шимтгэлийг харилцагч тал төлөх бөгөөд шимтгэлийн хэмжээ нь хэрэглэгчийн /шаардах эрхийн үүргийг гүйцэтгэгчийн/ санхүүгийн байдал, шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээнээс хамаарч тогтоогдоно. Буцах фактор хэрэглэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд харилцагч өөрөө хариуцлага хүлээх, фактороос шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан олгох факторингийн үйчилгээний /Recourse/ өөр нэг төрөл юм. Практикт факторингийн гэрээ байгуулахдаа талууд дараахь зүйлийг харилцан тохиролцох шаардлага гардаг байна. Энэ нь 7


Нэгдүгээрт, талуудын хооронд факторингийн гэрээ байгуулагдсан л бол гэрээний үйлчлэлийн хугацаанд гарсан бүх шаардах эрх буюу нэхэмжлэлийн үнийн дүнгээ харилцагч нь факторт шилжүүлэх, фактор нь шилжин ирсэн бүх шаардах эрхийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр хийх, Хоёрдугаарт, гэрээний хугацаанд харилцагчаас ирүүлсэн шаардах эрхийн үндэслэл болон хэрэглэгчээс энэхүү шаардах эрхийн гүйцэтгэлийг хангах боломжтойг нь нотолсны дараа фактор нь тэрхүү шаардах эрхийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр хийх гэсэн хоёр үндсэн хэлбэр юм. Факторын гэрээнд оролцож байгаа факторын үүрэг нь урьдчилгаа төлбөр хийх буюу санхүүжилт хийх, шилжин ирсэн шаардах эрхтэй холбогдуулан данс, бүртгэл хөтлөх, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, авлага цуглуулах, хэрэглэгч төлбөрийн чадваргүй болж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болохын эсрэг хамгаалах арга хэмжээ авах зэрэг байдал бол харилцагчийн үүрэг нь тухайн шаардах эрх үүсэх үндэслэл болсон бодит мэдээллийг факторт өгөх, тухайн шаардах эрх үүссэн үндэслэл нь хууль тогтоомж болон харилцагчаас өөрийн үйл ажиллагаандаа мөрддөг журамд нийцсэн байх явдал юм. Талууд мөн гэрээндээ энэ үйлчилгээ /шаардах эрхээ шилжүүлэх/ нь хэрэглэгчид нээлттэй байх уу /open factoring/, эсвэл хаалттай байх уу /closed factoring/ гэдгээ тодорхойлох, хэрвээ нээлттэй бол шаардах эрх шилжсэн тухай хэрэглэгчид хэрхэн мэдэгдэхийг гэрээндээ тусгадаг. Факторингийн үйлчилгээг банк, банк бус санхүүгийн байгууллага, бусад тусгай төрөлжсөн компани эрхэлж болно. Эрх бүхий банк, банк бус санхүүгийн байгууллага факторингийн үйл ажиллагааны журмыг боловсруулж ямар төрлийн үйлчилгээг эхний ээлжинд үзүүлэхээ сонгоно. Ихэнх тохиолдолд авлага худалдан авах, авлагыг барьцаалж зээл олгох ажилбарыг эрхлэх бөгөөд цаашид харилцагчдын хүсэлтээр бусад ажилбаруудыг эрхэлж болдог байна. Манай улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлд энэ төрлийн харилцааг илүү өргөн утгаар буюу 2 субъектийн хооронд үүссэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэгдээгүй үлдсэн аливаа үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, түүнээс гарах үр дагаврыг зохицуулахаар заасан байна. Эндээс авч үзвэл шаардах эрх шилжүүлэх тухай ойлголт зөвхөн санхүүгийн харилцаанд ч бус үүрэг гүйцэтгүүлэхтэй холбоотой бүх төрлийн харилцааг хамарч болох өргөн ойлголт юм. Санхүүгийн харилцаан дахь шаардах эрх шилжүүлэх хэлбэр болох факторингийн үйлчилгээ нь Иргэний хуулийн ерөнхий агуулгын хүрээнд, цаашид нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулагдах харилцаа юм. 2003 оны 2 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар факторингийн үйлчилгээ нь санхүүгийн үйлчилгээний нэг төрөл болохынхоо хувьд Монгол банкнаас энэ үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллагын эрхлэх үйл ажиллагаа байхаар хуульчлагдсан байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Энэ нь факторингийн үйлчилгээний хоёр төрлийн зөвхөн нэг нь болох Үл буцах “Nonrecourse factoring”-ийн хэлбэрийг манай улсад хүлээн зөвшөөрч, хуульчлагдсан гэсэн үг юм. Факторингийн үйлчилгээ харилцагчийн хүсэлтийг судалж, өөрийн ерөнхий нөхцөлийг танилцуулж анхны тохиролцоо буюу гэрээ байгуулах бэлтгэл ажлаас эхэлнэ. 8


Факторингийн гэрээ байгуулахын тулд төлбөр хариуцагчийн тухай тодорхой мэдээлэл цуглуулах шаардлага гарна. Учир нь факторинг компани худалдагчийн нэрийн өмнөөс авлагыг нэхэмжлэн авах үүрэг хүлээнэ. Факторинг гэрээнд: Авлагын нийт дүн, түүнийг хямдруулан худалдах хувь, төлөх хугацаа, төлбөр хийх арга, талуудын хүлээх эрх үүрэг, хариуцлага тусгагдана. Гэрээнд:  Төлбөр хариуцагч этгээдийн нэр  Худалдагч, нийлүүлэгчийн нийлүүлсэн бараа гүйцэтгэсэн ажил үйлчилгээний жагсаалт  Авлагын дүн түүнийг төлөх хугацааны тухай гэрээ  Авлагатай холбоотой үндсэн баримтууд болох падаан, нэхэмжлэл, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг хууль ёсны болгож хавсаргана. Факторингийн компани хямдруулан худалдан авах үнэ, авлагын хэмжээ хоёрын ялгавраар хүү буюу үйлчилгээний үнэ тодорхойлогдоно. Үйлчилгээний үнэ нь зах зээлийн хүүгийн түвшин, үйлчилгээний зардал, эрсдэлийн түвшин зэргээс хамаарна. Хугацаа урт байх тусам эрсдэлийн түвшин өндөр байх учир хямдруулалтын хувь өндөр байна. Авлага хугацаа хэтрэх, бүр төлөгдөхгүй болох эрсдэлийг фактор өөрөө хариуцна. Авлагыг барьцаалан зээл олгох тохиолдолд зээлдэгчийн санхүүгийн чадвар бусад мэдээллийг судалж шийдвэр гаргана. Энэ тохиолдолд авлага төлөгдөхгүйгээс учрах эрсдэлийг ББСБ хариуцахгүй. Авлагын төлөлтөөр орж ирэх орлогоор зээл төлөгдөнө. Факторинг нь ББСБ хувьд эрсдэл өндөртэй ч зээлээс илүү орлого оруулдаг. (sanhuu.mn) Барууны орнууудад том компани, корпорацууд авлага нэхэмжлэх, цуглуулах, бүртгэх тайлагнах ажилбараа факторинг компани болон банк, ББСБ-д даатган үйлчлүүлдэг байна. Ямар худалдагчид хичнээн хэмжээний юу ачуулсан, ямар ажил үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээллээ банк, ББСБ-д өгнө. Банк санхүүгийн байгууллга баримтуудыг бүрдүүлэн бүртгэлд тусгах, нэхэмжлэх, нэхэмжлэлийн дагуу төлүүлэх авлагын хэмжээ төлөлт, өөрчлөлт түүний бүтэц, чанарын талаар тайлан гаргаж өгөх үүрэг хүлээдэг байна. 3. Төлбөрийн баталгаа гаргах ББСБ нь өөрийн үйл ажиллагааны онцлог, олон улсын практикт хэрэглэгдэж байгаа нийтлэг стандарт, эрх зүйн баримт бичигт тодорхойлсон төлбөрийн баталгааны төрлөөс хамаарч дараахь төрлийг хэрэглэж болно: Гүйцэтгэлийн батлан даалт; Урьдчилгаа төлбөрийн батлан даалт; Гэрээний төлбөрийн батлан даалт... г. м. Төлбөрийн баталгааны хугацаа нь үүргийн гүйцэтгэлийн хангагдах хугацаагаар тодорхойлогдоно.  Гүйцэтгэлийн төлбөрийн баталгааны хугацаа нь сар, жилээр байж болно. Гүйцэтгэлийн төлбөрийн баталгааны хувьд гэрээ хугацаандаа бүрэн биелээгүй тохиолдолд хугацааг сунгаж болно.  Урьдчилгаа төлбөрийн баталгааны хугацаа нь гэрээ бүрэн биелэгдсэн өдрөөр дуусгавар болно.  Векселийн төлбөрийн баталгааны хугацаа нь гэрээ бүрэн биелэгдсэн өдрөөр дуусгавар болно. 9


4. Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах Бэлэн бус төлбөр тооцоо буюу төлбөрийн хэрэгсэл нь гүйлгээнд буй бэлэн мөнгөний хэмжээг багасгаж, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулан эргэлтийн хөрөнгийн эргэлтийг түргэтгэх, иргэд, хуулийн этгээдийн төлбөр тооцооны сахилгыг бэхжүүлэх, бэлэн бус төлбөр тооцоог шуурхай, хямд төсөр явуулах, чекийн үйлчилгээг өөрийн харилцагчдаараа дамжуулан нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. -ББСБ нь иргэд, хуулийн этгээдийн хоорондын бэлэн бус төлбөр тооцоог дараахь хэлбэрээр гүйцэтгэнэ: -.Баталгаажсан нэрийн чек гаргах; - Векселийг хямдруулан худалдаж авах, худалдах, баталгаа гаргах. 5. Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ “Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ” гэж бусдын мөнгөн хөрөнгийгбанкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагааг хэлнэ. (Улсын их хурал, 2002) Манай улсад Цахим мөнгөний үйлчилгээг Монгол банкнаас гаргасан цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн техник, программ хангамжийн шалгуур үзүүлэлтийг хангаж, дүгнэлт гаргуулсан, СЗХ-с банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан Банк бус санхүүгийн байгууллага эрхэлдэг. Энэ зөвшөөрлийг 2017 оны байдлаар 14 ББСБ авч үйл ажиллагаа явуулж байна. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч ББСБ-д дараах шаардлага тавигдаж байна. Үүнд: Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчийн дүрмийн сангийн доод хэмжээ нь нэг тэрбум төгрөг байх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ. Цахим мөнгөний үйлчилгээ нь бусдаас ялгарах өөрийн гэсэн оноосон нэртэй байна. Цахим хэтэвч эзэмшигч-ийг эрсдэлээс хамгаалах, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангах зорилгоор цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь дүрмийн сангийн 80 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний цахим мөнгийг төвлөрүүлнэ. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь нийт цахим мөнгөний үлдэгдлийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвар бүхий эргэлтийн хөрөнгөтэй байна. Эргэлтийн хөрөнгө нь бусад хэлбэрээр зарцуулагдахгүй ба дараах хэлбэртэй байна:  Банкинд байршуулсан хадгаламж;  Засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалт. Гэрээт хамтрагч болон төлөөлөгч-ийн нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээ нэг сая төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар таван сая төгрөг байна. Цахим хэтэвч эзэмшигчийн нэг удаад хийх гүйлгээний дээд хэмжээ нэг сая төгрөг, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байна. Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь СЗХ-с батлагдсан үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллана. Мэдээллийн технологийн боловсролтой, туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байна. 10


Цахим хэтэвч эзэмшигчийн холбогдох мэдээлэл, нэгж дансны болон нэгтгэсэн балансад шаардагдах нарийвчилсан, бүрэн мэдээллийг агуулах,хөтлөх боломж бүхий мэдээллийн системтэй байна. Тус систем нь цахим мөнгөний хөдөлгөөнийг хянах, цахим хэтэвч эзэмшигчид болон цахим мөнгөний тоо хэмжээг тогтоох, цахим мөнгөний үйлчилгээнд оролцогч талуудын зөвшөөрсөн хэмжээнээс илүү гүйлгээ хийх, данс андуурсан зэрэг санамсаргүй үйлдлийг илрүүлэх, гүйлгээг зогсоох чадвартай байна. Өдрийн гүйлгээг тухайн өдрийн 00.00 цагаар тасалбар болгон тооцох ба үүнээс хойш хийгдсэн гүйлгээ нь дараа өдрийн гүйлгээнд тооцогдоно.Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний журам, эрх, үүрэг, хариуцлагын талаар цахим хэтэвч эзэмшигч, төлөөлөгч, гэрээт хамтрагч бүрт танилцуулан хамтран ажиллах гэрээг бичгээр үйлдэх бөгөөд үйлчилгээтэй хамааралтай үүсэх бүх хариуцлагыг хүлээнэ. (СЗХ) 6. Гадаад валютын үйл ажиллагаа Гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх банк бус санхүүгийн байгууллагад дараах нэмэлт шаардлагыг тавина:  Ажилтны аюулгүй байдлыг хангасан торон /шилэн/ хаалттай байх;  Бичсэн бичлэгийг 1 сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камертай байх;  Кассын машинтай байх;  Тухайн төрлийн валютыг шалгагч болон мөнгө тоологч машинтай байх;  Гадаад валютыг худалдан авах, худалдах ханшийг нийтэд ил тод мэдээлэх самбартай байх;  Гадаад валютыг худалдан авах, худалдах тухай бүр гадаад валютыг худалдаж авсан, худалдсан тухай баримтыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг харилцагчид өгч, нөгөө хувийг санхүүгийн баримт болгон хадгалах; (СЗХ, 2009) 7. Итгэлцлийн үйлчилгээ Тодорхой иргэдэд баялаг хуримтлагдахын хэрээр тэр хөрөнгийг ухаалаг ашиглах, хэн нэг итгэмжлүүлэгчдэд гэрээслэл шилжүүлэх, өв залгамжлуулах зэрэг шаардлага гардаг байна. Энэ нь амьдралд траст буюу итгэмжлэлийн үйлчилгээ үүсэх шалтгаан болно. Итгэмжлэлийн гэдэг учир нь итгэгчийн хүсэлтээр түүний төлөө болон өөр гуравдагч этгээдийн төлөө банк, банк бус санхүүгийн байгууллага төлөөлөн үйлчилгээ үзүүлэх, өөрөөр хэлбэл, хөрөнгийг хадгалах, хуваарьлах, дамжуулах, ашиглах ажиллагааг эрхэлнэ. (Насанбаяр.Б, Цэрэнтогоо. А, 2007)

Аж ахуй нэгжид үзүүлэх итгэлцлийн үйлчилгээ

Иргэдэд үзүүлэх итгэлцлийн үйлчилгээ

Зураг 1. 2 Итгэлцлэлийн үйлчилгээ Эх сурвалж: Г.Балж 2009 он 11


Иргэдэд маш олон төрлийн итгэлцлэлийн үйлчилгээ шаардлагатай байдаг. Тухалбал: 1. Өв хөрөнгийг захиран зарцуулах. 2. Итгэмжлэлийн үндсэн дээр өмч хөрөнгийг удирдах 3. Асрагчийн үүрэг гүйцэтгэж хөрөнгө хадгалах 4. Зуучлагчийн үүрэг гүйцэтгэх 8. Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх Тодорхой гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн эх үүсвэрийг нэг жил хүртэл хугацааны хөрөнгө оруулалтын үнэт цаас болон үүнтэй адилтгах санхүүгийн хэрэгсэлд хөрвүүлэхийг хэлнэ. 9. Хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлж, зах зээлийн үнэ, үнийн өсөлт, эдийн засгийн үр ашигтай хугацаа, бодлого зэргийг зөв тооцож, бодит мэдээлэл цуглуулж, төлбөртэйгээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг. 2017 оны байдлаар нийт 31 ББСБ тус үйлчилгээг үзүүлж байна. Банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд дор дурдсан үйлчилгээний төрлүүд хамаарна. Үүнд: Хүснэгт 1. 4 Хөрөнгө оруулалт ба Санхүүгийн зөвлөгөөний төрлүүд Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

  

Гадаадын болон дотоодын зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх; Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх; Хөрөнгө оруулалтын төсөлд судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт өгөх; Тодорхой салбар, үйл ажиллагааны чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, холбогдох баримт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, гэрээний төслийг боловсруулах зөвлөгөө, мэдээлэл өгөх Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, төлөөлөгчийн газар, салбар, нэгж нээх, холбогдох баримт бичиг боловсруулахад зөвлөгөө, мэдээлэл өгөх; Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зуучлах; Санхүүгийн болон бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах зөвлөгөө, мэдээлэл өгөх; Компанийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний маркетингийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг болно.

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ  

 

Татвар болон санхүүгийн тайлан тэнцэл гаргах, зөвлөгөө, мэдээлэл өгөх; Хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх; Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах зөвлөгөө, мэдээлэл өгөх; Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, ногдуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх; Тодорхой төслийн шаардлагад нийцүүлэн баримт бичгийг бүрдүүлэх, боловсруулах зөвлөгөө өгөх; 3ээл авахад тавигдах шаардлагын дагуу баримт бичиг бүрдүүлэх, зээл олгох үе шатуудын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх; Эрсдэлийн шинжилгээ, зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх; Даатгалын зах зээлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх; Хөрөнгийн зах зээлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх;

Эх сурвалж: УИХ, Банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээний журам, 2011 12


ОУ-ын санхүүгийн байгууллагын өнөөгийн байдал Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнуудын туршлагаас харахад эдийн засгийн хөгжлийн тулгуур нь жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, Засгын газраас дэмжлэг үзүүлсэнээр эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримталж байна. Эдгээр орнуудад ББСБ-ын санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өссөөр байгаа ба түүхэн хөгжлийн хандлагаас харахад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн хөгжлийн явцад ББСБ нь арилжааны банкнаас ялгаралгүй бичил зээлийн үйлчилгээ явуулж иржээ. Өнөө үед ББСБын санхүүгийн зуучлалын зах зээлд гүйцэтгэх үүрэг улам бүр гүнзгийрч зөвхөн зээл олгох төдий бус санхүүгийн түрээс, факторинг, үнэт цаасны зах зээлд оролцогч, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшиж улмаар эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам бүр нэмэгдсээр байна. (world bank, 2012) Хөгжингүй орнуудын ББСБ-ууд нь хүн амын хадгаламжийг төвлөрүүлэхээс бусад санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг арилжааны банк, санхүүгийн институцууд, ББСБ (Non Banking Financial Companies NBFC) гэх мэтээр ангилдаг. Гадаад орнуудад ББСБ-ууд дараах төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: 1. Санхүүгийн үйлчилгээний хөрөнгө оруулалт 2. Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө өгөх үйлчилгээ 3. Хөрөнгө, нөөцийн удирдлагын зөвөлгөө үйлчилгээ 4. Факторингийн үйлчилгээ 5. Санхүүгийн түрээс 6. Өрхийн санхүүгийн үйлчилгээ 7. Тооцоолол, төсвийн үйлчилгээ 8. ЗГ-аас олгосон эрх бүхий байгууллагын зөвшөөрсөн бусад үйлчилгээ .Өөрийн хөрөнгийн доод хэмжээг тогтоосноор харилцагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, учирч болох эрсдлийг бууруулах нөгөө талаар үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын баталгаа болдог. ББСБ-ын хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээсийн болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлж байна. Хөнжингүй орнуудад санхүүгийн түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа дагнан явуулж буй ББСБ-ууд нь жижиг дунд бизнесийг дэмжихэд илүү анхаарах болсон нь эдгээр байгууллагууд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд арилжааны банкнаас илүү үзүүлэлттэй буюу чадвартай, жижиг дунд бизнесийг дэмжих, мэргэшсэн боловсон хүчинд тулгуурлан үйлчилгээг явуулдаг тэднийг өндөр зардлаар байнга давтан сургадаг зэрэгтэй холбоотойгоор эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь улам нэмэгдсээр байгаа тул засгийн газраас дэмжих бодлого баримтладаг. ЗГ-аас санхүүгийн болон факторингийн чиглэлээр дагнасан ББСБ-уудыг дэмжихдээ эрсдлийг бууруулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн татварыг түрээслэгч, түрээслүүлэгч тал хуваан төлөх, бусад санхүүгийн институцээс санхүүжих боломжийг хангах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмждэгийг манай улс ч анхаарч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

13


1.2

Зээлийн эрсдэлийн онол арга зүй

Санхүүгийн байгууллагын гол бизнес бол зээл олгох явдал юм. Зээл нь банкны активын үндсэн хэсгийг бүрдүүлдэг тул ББСБ амжилттай ажиллахын үндэс нь зээл олгох ажиллагааны явцад эрсдэлийг зөв удирдах явдал юм. Зээлдэгч санхүүгийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байх тохиолдлоос зээлийн эрсдэл бий болж байна. Зээлийг найдвартай зээлдэгчид өгөхгүй бол зээлийн хохирол нь тухайн зээл олгогч банкны оршин тогтнох эсэхийг тодорхойлж байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа нь улс орны эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй ядуурлыг бууруулах, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур буюу бага орлоготой иргэд, өрх гэр, жижиг бизнесийг дэмжих замаар тэдгээрийн орлогыг тогтвортой болгох чиглэлд ханддагаараа онцлогтой үйл ажиллагаа юм. Банк болон түүнтэй адил үйлчилгээ эрхлэх тусгай эрх бүхий байгууллагуудыг зээлдүүлэгч гэнэ. Зээлдүүлэгч нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэн төлөгдөх барьцаа эсвэл батлан даалттайгаар өөрийн болон татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг зээл гэнэ. Зээл гэдэг ойлголт нь “Kretium” гэсэн латин үгнээс гаралтай. Энэ нь зээллэг, өр гэсэн утгатай үг юм. Зээлийн харилцааны хөгжлийн эхний шатанд зээлийн хамгийн анхны бөгөөд энгийн төрөл бол мөнгө хүүлэх зээл голлож байжээ. Зээлийн харилцаанд ямагт хоёр болон түүнээс дээш этгээдүүд оролцож байдаг. Зээл гэдэг нь тодорхой хүрээнд тодорхой гэрээ контракт байгуулсны үндсэн дээр мөнгөн болон биет хөрөнгийг бусдад тодорхой хугацаагаар ашиглуулах явдал юм. Зээл нь эдийн засгийн харилцааны чухал хөшүүрэг, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх гол механизм юм. Зээлийн харилцаа бий болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Хөрөнгийн илүүдэлтэй субьектүүд байх ёстой ба зээлдэгч болон зээлдүүлэгч этгээдийн хүүгийн талаарх сонирхол нь нийлж байх ёстой. Мөн түүнчлэн зээл олголт нь дараах зарчмуудыг баримталдаг. Үүнд:  Хугацаатай байх  Тодорхой зориулалттай байх  Эргэн төлөгдөх /баталгаатай/ байх ББСБ-ууд нь зээлийн олон төрлийн ажил үйлчилгээ явуулдаг бөгөөд бүгд өөр өөрийн онцлог, эрсдэлтэй байна. Зээлийн эрсдэл гэдэг нь зээлдэгч зээлийн хүүгээ төлөхгүй байх үндсэн төлбөрөөс тохирсон графикийн дагуу төлөлт хийхгүй байх эсвэл зээлийн гэрээ хэлцэлд заасан ямар нэг үүргийг биелүүлээгүйгээс банкинд үүсэж болох хохирлыг хэлнэ. Зээлийн удирдлага нь дараах 3 эх сурвалжид анхаарал хандуулдаг. Үүнд:  Харилцагчийн талаарх мэдээлэл мэдлэгтэй эсэх  Зээлийн ямар бүтээгдэхүүн байсан тэр нь ойлгомжтой зохион байгуулагдсан эсэх  Зээлийн хугацаа нь зээлийн хөрвөх чадварт шууд нөлөөлдөг учир бодит хугацаа болж чадсан эсэх Зээлийн чанар Банк бус санхүүгийн байгууллагын нийт зээлийн өрийн үлдэгдлийн чанарыг ерөнхийд нь хэвийн, хугацаа хэтэрсэн, чанаргүй гэж ангилах бөгөөд чанаргүй зээлийг дотор нь хэвийн бус, эргэлзээтэй, муу гэж хуваадаг. 14


Хүснэгт 1. 5 Зээлийн чанарын ангилал

  

Активын ангилал

Хугацаа хэтэрсэн байдал

Эрсдлийн сан байгуулах хувь

1.Хэвийн 2.Хугацаа хэтэрсэн 3.Чанаргүй, үүнээс Хэвийн бус Эргэлзээтэй Муу

Зээл, хүү хугацаандаа байгаа 1-90 хүртэл хоног

5%

91-180 хоног 181-360 хоног 361-ээс дээш хоног

25% 50% 100%

Эх сурвалж: mongolbank.mn Зээлийн эрсдлийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд нэлээд боловсронгуй аргачлалаар тооцдог бөгөөд манай орны нөхцөлд зээлдэгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг буюу зэрэглэл тогтоох үйл ажиллагааг явуулдаг байгууллага байхгүй, ямар нэг байдлаар зэрэглэл тогтооход тухайн компанийн үйл ажиллагааг илэрхийлэх санхүүгийн тайлан мэдээллийн чанар хангалтгүй, хувьцаа үнэт цаас нь хөрөнгийн биржээр идэвхитэй арилжаалагддаггүй, нөгөө талаас манай орны хөрөнгийн бирж нь үйл ажиллагаагаа хангалттай түвшинд явуулахгүй байгаа зэрэг шалтгаанаас хамааран олон улсад хэрэгжиж байгаа аргыг хэрэглэх боломж хомс байгаа юм. Банк болон ББСБ-ын үйл ажиллагааг эрсдэлгүйгээр төсөөлөх аргагүй юм. Энэ салбарын эрсдлийг үндсэн 4 төрөлд хуваана.Үүнд: 1. Гадаад орчны эрсдэл 2. Менежментийн эрсдэл 3. Үйлчилгээний эрсдэл 4. Санхүүгийн эрсдэл Чанаргүй зээл бий болдог шалтгаан нь:  Зээлдэгчийг буруу үнэлсэн  Зээл олгох үйл ажиллагаа муу хийгдсэн  Зээл олгосны дараах хяналт муу зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан байдаг. Арилжааны банкны эргэлзээтэй болон найдваргүй зээлийн талаар явуулах бодлогыг:  Эргэлзээтэй болон найдваргүй зээл үүсэж бий болохоос урьдчилан сэргийлэх  Эргэлзээтэй болон найдваргүй зээл бий болсны дараа явуулах үйл ажиллагаа гэж ангилдаг. (Ө. Гэрэлт- Од, 2005 ) Манай орны арилжааны банкуудын хувьд эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд зээлийн алдагдлын сан буюу чанаргүй зээлийн сан байгуулдаг. Чанаргүй зээлийн санг арилжааны банкны зээлийн хорооноос дараах байдлаар байгуулна. Үүнд: - Хугацаандаа байгаа болон хугацаа хэтэрсэн зээлийн 1 %-иар - Хугацаа хэтэрсэн зээлийн 5% -иар - Хэвийн бус зэээлийн үлдэгдлийн 25%-иар - Эргэлзээтэй зээлийн үлдэгдлийн 50%-иар - Найдваргүй буюу муу зээлийн үлдэгдлийн 100%-тай тэнцэхүйц хэмжээтэйгээр байгуулж зээлийн алдагдлыг нөхнө. Арилжааны банкуудад байгаа чанаргүй зээлийн сан нь татварын хөнгөлөлтийг үзүүлдэг байна.Учир нь татварын өмнөх цэвэр ашгаасаа чанаргүй зээлийн сан байгуулдаг. Энэ нь татвар ногдох орлогыг бууруулж өгдөг. Нэг талаас банкинд ийм ашигтай байдаг хэдий ч 15


банк чанаргүй зээлийн сантай байна гэдэг нь тухайн арилжааны банк нь чанаргүй зээл олгосон байна гэдгийн гол гэрч болж өгдөг. Иймд арилжааны банкууд үнэн хэрэгтээ чанаргүй зээл олгочихоод нуун дарагдуулдаг байна. Зээлийн ангилал дараах байдлаар байна. Үүнд: Хэвийн зээл: Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээний дагуу төлж барагдуулахад санхүүгийн болон бусад аливаа хүндрэл, эрсдэл үүсэхгүй актив. Анхаарал хандуулах буюу Хугацаа хэтэрсэн зээл: Үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээний дагуу хуваарьт заасан хугацаандаа төлж байгаа боловч ирээдүйд зээлийн үндсэн болон хүүний төлбөрийг төлж барагдуулахад аливаа хүндрэл үүсч болзошгүй актив. Чанаргүй зээл • Хэвийн бус зээл: Зээлдэгч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулахад эргэлзээтэй болсон актив. Эсвэл өмнө нь активын чанарыг муутгаж байсан түүхтэй зээлдэгч. • Эргэлзээтэй зээл: Төлбөр хариуцагч активын үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу бүрэн гүйцэд төлж барагдуулах боломжгүй болсон актив. Өөрөөр хэлбэл, төлбөр хариуцагчийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хэвийн бус ангилалд ангилагдсан үеийнхээс доройтсон. • Муу зээл: Үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийж чадахааргүй болтлоо санхүү, эдийн засгийн байдал нь доройтсон буюу маш бага хувийг төлж барагдуулахаар байгаа актив. Зээлийн эрсдэл Зээлийн эрсдэл үүсэх активын чанар муудах нь тухайн зээлдэгчийн өөрийн онцгой нөхцөл байдал буюу системийн эрсдэлээс хамаарна. Эдийн засаг өсөлттэй байгаа тохиолдолд зээлийн эрсдэл үүсэх нь бага байх ба зах зээлийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй, инфляци ажилгүйдэл ихтэй, хямралын үед зээлдэгч зээлээ төлөхгүй байх магадлал өсдөг. Үүнийг системийн зээлийн эрсдэл гэнэ. Мөн нөгөө талаас зах зээлийн ижил нөхцөл байдалд зээлийн эрсдэл үүсэх нь зээлдэгч тус бүрийн хувьд харилцан адилгүй байна. Үүнийг зээлдэгчийн зээлийн эрсдэл гэнэ. Зээлийн эрсдэл= Зээлдэгчин зээлин эрсдэл + Системийн зээлийн эрсдэл Зээлдэгчийн зээлийн эрсдэл 1. Нэр хүнд . Зээлдэгчийн нэр хүндэд зээл авч, төлж байсан зээлийн түүх орно. Зээлдэгч нь банктай удаан хугацаанд сайн харилцаатай байсан бол нэр хүнд бүхий найдвартай сайн зээлдэгч гэж үзнэ. Ийм зээлдэгчийн хувьд зээлийн эрсдэл үүсгэх магадлал бага байна. Зөвхөн урт хугацааны туршид зээлээ цаг хугацаанд эргүүлэн төлсөн, гэрээгээ эргүүлэн төлсөн, гэрээгээ сайн биелүүлж байснаар нь нэр хүндийг хэмждэг нь жижиг болон шинэ зээлдэгчдэд бэрхшээл учруулдаг. 2. Төлбөрийн чадвар: Зээлдэгчийн санхүүгийн үзүүлэлт, ашигт ажиллагааны шинжилгээ зэргээр санхүүгийн чадварыг тодорхойлно. Ашигтай сайн ажилладаг, хөрөнгө ихтэй компанийн хувьд зээлийн эрсдэл үүсэх магадлал бага байна. 3. Барьцаа батлан даалт. Зээлдэгч нь зээлээ эргүүлэн төлж чадахгүй тохиолдолд зээлийн барьцааг борлуулах замаар зээлийн хүү болон үндсэн төлбөрийн мөнгийг гаргуулж, банк зээлийн эрсдэлээ бууруулдаг. Зах зээлийн үнэлгээгээрээ зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг төлж чадахуйц байх хэрэгтэй. (Б. Мөнхзаяа, 2009) 16


Системийн зээлийн эрсдэл Эдийн засгийн нөхцөл байдал: Эдийн засгийн нөхцөл байдал нь зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөхгүй байх боломжийг үнэлэхэд маш чухал үзүүлэлт юм. Жишээ нь: Эдийн засгийн уналтын үед автомашин, барилга, цахилгаан бараа зэрэг урт хугацааны тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд богино хугацааны хэрэглээ болох хүнсний бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэдэг компаниудаас илүүгээр хүнд байдалд ордог. Мөн эдийн засгийн нөхцөл байдал буурах нь зээлийн эрсдлийг нийтэд нь нэмэгдүүлдэг. Зах зээлийн хүүгийн түвшин: Зах зээл дээрх хүүгийн түвшин өндөр байх нь банкны зээлийн хүүг өндөр тогтооход хүргэдэг. Өндөр зээлийн хүү нь зээлдэгчийг хүүгийн дарамтанд оруулдаг бөгөөд зээлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Зах зээл дээрх хүүгийн түвшинд өндөр байх нь Төв банкны хатуу мөнгөний бодлоготой холбоотой байдаг. Мөн инфляцийн түвшин өсөх нь хүүгийн түвшин өндөр байхад нөлөөлнө. Зээлийн эрсдэлийн үр дагавар:  Зээлдэгч үүргээ биелүүлээгүйгээс болж банк шууд болон дагавар зардал гаргах (үйл ажиллагааны зардал, эрсдэлийн санг байгуулах нэмэгдүүлэх гэх мэт )  Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсноос банк зээл хүүг бүрнээр алдах өөрөөр хэлбэл алдагдал хүлээх  Барьцаа хөрөнгийн чанар бүрэн бүтэн байдал алдагдаж үнэлгээ буурснаас зээл гүйцэт хангагдахгүй болох Батлан даагч төлбөрийн чадваргүй болох. Зээлийн эрсдэлийн зөв тооцоолох нь чухал бөгөөд зээлийн өргөжүүлэлт нь сайтар зохицуулагдаагүй бол ахиуц ашиг нь зээлийн алдагдлаас шалтгаалан буурах ба төлөгдөөгүй хүрэлцээ багасна. Эрсдэлийн ангилал, төрлүүд

Зураг 1. 3 Эрсдэлийн ангилал Эх сурвалж: судлаачийн боловсруулснаар 17


Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежментийн үе шат Эрсдэлийг танин мэдэх үе шат: Энэ үе шатны зорилго нь байгууллагын зорилго,үйл ажиллагааны онцлог,орчны тодорхой бус байдлаас учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох,түүнээс хамгаалахад чиглэдэг. Эрсдэлийг хэмжих,шинжлэх үе шат:Энэ үе шатад таньж мэдсэн буюу тодорхойлсон эрсдэлээ хэмжих аргй зүй боловсруулах ба эрсдлийн төрөл,онцлогоос хамааран тооцох арга зүй нь харилцан адилгүй байна. Хариу үйлдлийн удирдлагын үе шат: Энэ үе шат нь хэт их хэмжээний ашиг олох нь зорилго бүхий үйл ажиллагаа тэр хэмжээний алдагдал дагуулдаг.энэхүү удирдлагын арга зүй нь Файолын тодорхойлсон удирдлагын арга зүйд тулгуурлан хөгжиж байгаа ба эсдэлээ удирдахдаа бусдад шилжүүлэх арга хэрэгслийг түгээмэл ашигладаг. Урьдчилан хөдлөх гүйцэтгэх үе шат: Эрсдлэлийг урьдчилан таамаглах,урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,удирдлагын шинэ арга зүй бий болгох үе шат. Зээлийн эрсдэл үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг ба эдгээрийг дотор нь обьектив буюу гадаад хүчин зүйл ба субьектив буюу дотоод хүчин зүйл гэж бүлэглэдэг3. Зээлийг эрсдэлтэй болгодог обьектив буюу гадаад хүчин зүйлд зээлдэгчийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээр зээлийг эрсдэлтэй болгодог дараах хүчин зүйлс хамаарна. Үүнд:  Эдийн засгийн  Хууль эрх зүйн  Улс төрийн  Нийгэм соѐлын  Технологийн  Байгаль орчны гэх мэт. Зээлийг эрсдэлтэй болгодог эдгээр хүчин зүйлийг банкны хүчин чармайлтаар тэр болгон шийдвэрлэж чадахгүй учир аливаа зээл ямар нэг хэмжээгээр эрсдэлтэй байдаг. Эрсдлийн удирдлагын процессын гол асуудал нь яаж хэмжигдсэн эрсдлийн хэмжигдэхүүнээр эрсдлийн удирдлагын процессыг хангах вэ гэдэгт оршино. Энэ нь эрсдлийн хэмжүүрийн асуудал биш мөн эрсдлийн загварт туслалцаа өгөх талаар тодорхойлдоггүй. Учир нь мэдрэгдэшгүй эрсдлийг хэмжих нь хүнд асуудал ба эрсдлийн хэмжүүрт төвлөрөх нь эрсдлийн процессын өргөн хүрээний төсөөллийг орхигдуулдаг. Эрсдлийн процессын ойлголт нь эрсдлийн хэмжүүрийн аргачлалаас илүү өргөн хүрээтэй учир эрсдлийн хэмжүүрийн илүү техник ойлголт нарийн байдлыг авч үзэхээсээ өмнө эхлээд эрсдлийн процессын ерөнхий ойлголтонд ханддаг. Эрсдлийн удирдлагын процессыг ерөнхийд нь эрсдлийн хэмжүүрийн үр дүнтэй холбогдох эрсдлийн удирдлагын нэгж гэж ойлгож болно. Процесс нь хэвтээ ба босоо гэсэн 2 төрөлтэй. Босоо процесс нь удирдлагын зорилго ба бизнесийн шийдвэрийн хамаарлыг харуулдаг доороос дээшээ, дээрээс доошоо чиглэсэн ерөнхий чигийг тогтоох түвшинг бий болгодог, харин хэвтээ п роцесс нь хэвтээ түвшин дэх эрсдэл ба өгөөжийн удирдлагаас гардаг ба жишээлбэл үр ашигтай байдал, эрсдлийн хязгаарт эрсдэл өгөөжийг харьцуулдаг. Хэвтээ процесс нь 3 үндсэн хэлбэрт хуваагддаг.  Эрсдэл өгөөжийн чиг хандлага үзүүлэлтийг бий болгох 18


 Эрсдэл өгөөжийн шийдвэр гаргалт  Эрсдэл өгөөжийн хяналт тус тус багтдаг Зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээний тодорхой нэг хэсэг буюу гэрээг бүхэлд нь биелүүлэхгүй байх, харилцагч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүй зайлсхийх нь зээлийн эрсдэлийг илэрхийлдэг. Банкны тогтвортой ажиллагааг хангахын тулд эрсдэлийг бууруулах арга хэмжээг зорилготой, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх явдлыг банкны удирдлагын зүгээс шаарддаг. Зээлийн эрсдэлийг удирдах ажиллагаа нь эрсдэлийн хүчин зүйлүүдийг тодорхойлох, үнэлэх, түүнийг бууруулах арга замыг тодорхойлох замаар хэрэгждэг. Зээлийн удирдлага нь дараах дараах 7 функцээс бүрдэнэ. Үүнд: - Зээлийн багцын удирдлага - Зээл олгох процесс дараалал Зээлийн багцын чанар - Төлөгдөөгүй зээлийн багц - Зээлийн эрсдлийн удирдлагын бодлого - Зээлийн эрсдлийг бууруулах хязгаар тогтоох бодлого - Чанаргүй зээлийн бодлого Зээлийн эрсдэлийн хүчин зүйлүүдийг дараахь байдлаар тодорхойлж болно. • Зээлийн харилцаанд оролцогч талуудын бизнесийн орчинд эдийн засаг, улс төрийн болоод бусад тодорхойлох боломжгүй гадны хүчин зүйлийн таагүй нөлөөллөөс үүссэн зээлийн төлбөрийг хангах мөнгөн урсгалыг саатуулах • Олгосон зээлийн барьцааны чанарын үнэлгээний эрсдэл • Харилцагчийн бизнесийн нэр хүндийн эрсдэл Зээлийн эрсдэлийг зээлийн хөдөлгөөнтэй холбон авч үзэх хэрэгтэй. Зээлийн эрсдэлийг тодорхойлох ажиллагаа нь зээлийн үйл явцыг бүхэлд нь иж бүрэн шинжлэх замаар хэрэгжинэ. Иж бүрдэл зээлийн харилцаа нь зээлийн өргөдөл хүлээн авснаар эхлэл болж төлбөрийг бүрэн барагдуулснаар дуусгавар болдог. Энэ нь зээлийн орчил эргэлтээр тодорхойлогдоно. Зээлийн эрсдэл нь зээлийн хөрөнгийн хөдөлгөөний орчил, үе шат бүрт үүсч байдаг. Зээлийн буцаан төлөлт нь дараагийн шинээр байгуулах зээлийн гэрээний үндэсийг бий болгодог. Зээлийн хөрөнгийн хөдөлгөөний явцад өртгийн шилжих хөдөлгөөнд учирсан саатал, эрсдэл нь зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн алдагдлыг үүсгэж болох бөгөөд түүнийг зээлийн эрсдэл гэж тодорхойлж болно. Эрсдэлийн удирдлага гэдэг нь эрсдэлийг бууруулах арга замуудын нийлбэр цогц юм. Эрсдэлийн удирдлагыг чанартай сайн, шуурхай хийснээр арилжааны банкны тогтвортой байдал хангагдаж, өрсөлдөх чадвар нь сайжирдаг. Зээлийн эрсдэлийг бууруулах олон арга байдаг. Тэдгээрээс банкууд өөрийн банкны онцлогтой тохируулан хэрэглэдэг. Дараах аргуудыг өргөн хэрэглэж байна. Үүнд: - Зээлийн шинжилгээ хийх - Зээлийн барьцаа, батлан даалт гаргуулах - Зээлийн гэрээг зөв байгуулах - Зээлийн хяналт ба зээлдэгчдэд үзүүлэх зөвлөгөө, тусламж -

19


Зээлийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг: • ББСБ-ын дотоодод зээлийн оновчтой багцыг буй болгох замаар зээлийн эрсдэлийг удирдах • ББСБ-ын зээлдэгчтэй хамтран ажиллаж, хамтын удирдлагын зарчмаар зээлийн эрсдэлийг удирдах • Захиргааны зүгээс зээлийн эрсдэлд хяналт тавих замаар хэрэгжүүлнэ. Зээлийн эрсдэлийн удирдлагын эхний шат буюу “Зээлийн багцын удирдлага”Зээлийн эрсдэлийн удирдлагыг үр ашигтай зохион байгуулах үндэс нь түүний эхний шатаас ихээхэн хамааралтай. Энэ нь зээлийн багцын удирдлагаас эхэлдэг. Энэ үе шат нь зээлийн харьцаанд хэт хуучинсаг байр сууринаас хандаж байгаа мэт боловч зээлийн эрсдэлийн удирдлагын хүрээнд зохион байгуулах бүхий л ажлын суурийг энэ шатанд зохицуулж зохион байгуулах ажлыг гүйцэтгэдэг. Зээлийн эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулах нь банк бус санхүүнийн хувьд удирдлагын болоод мэргэжлийн боловсон хүчнээс өндөр ур чадвар шаардсан ажиллагаа байдаг. Энэ ажлын хүрээнд: 1. Зээлийн бодлогод зээлийн харилцааг зохион байгуулах үндсэн чиг шугамыг тодорхойлох. 2. Зээлийн багцын хэв маяг, хэмжээ хязгаарыг урьдчилан тооцож тодорхойлох. 3. Зээлийн үнэ бүрдэлтийн зарчмыг тодорхойлон зээлийн хүү нь банкны төлбөрийн чадвар, орлого зардлын бүтэц, бизнесийн зорилтот стратегид нийцүүлэх ажиллагааг гүйцэтгэдэг. Зээлийн эрсдэлийг бууруудах арга Зээлжих чадварыг үнэлэх. Зээл эргэж төлөгдөж чадахгүйгээс үүсэх аливаа хохирлыг урьдчилан сэргийлэх боломж олгодог учир үүнийг хамгаас чухалд тооцдог. Зээлдэгчийн зээлжих чадварыг тодорхойлох олон арга байдаг. Сүүлийн үед гадаадын банкуудын практикт зээлдэгчийг баллаар үнэлдэг үнэлгээний арга их түгээмэл хэрэглэгдэх болсон. Үүний тулд үйлчлүүлэгчийн рейтингийг тодорхойлох тусгай шалгуур гаргах хэрэгтэй. Зээлдэгчийг үнэлэх үнэлгээний шалгуур бол банк бүрийн ажлын дадлага туршлагаас үүдэн өвөрмөц ялгаатай байдаг. Шалгуурыг тодорхой хугацаа өнгөрмөгц дахин хянах нь зээлжих чадварт хийх шинжилгээний үр дүнг дээшлүүлдэг. Зээлийн хэмжээг багасгах. Банкны үйлчлүүлэгчийн зээлжих чадварт бүрэн итгэлтэй бус байгаа үед энэ аргыг хэрэглэдэг. Зээлийн хэмжээг багасгах нь зээлээ эргүүлж төлөхгүй тохиолдолд учрах хохиролын хэмжээг багасгаж байгаа арга хэмжээ юм. Зээлийн даатгал. Зээлийн даатгал бол эргүүлж төлөхгүйгээр үүсэх аз туршилтыг даатгалын байгууллагад бүрэн шилжүүлнэ. Зээлийг даатгах олон янзын хувилбарууд байдаг боловч даатгалтай холбоотой бүх зардлыг зээлдэгч хариуцах ёстой болно. Хангалттай хэмжээний баталгаа гаргуулах. Энэ арга тухайн банкинд зээл ба зээлийн хүүг бүрэн бүтэн эргүүлж авах баталгаа болж өгдөг. Энд хамгийн чухал зүйл бол зээлийн баталгааны хэмжээ нь зөвхөн үндсэн зээлийг хаах төдий биш зээлийн хүүтэй тэнцэх хэмжээнээс багагүй байх явдал юм. Зээлийн рискээс хамгаалах нэг зарчим бол зөвхөн зээлийн хохирлыг эргүүлж төлөх баталгаа гаргуулахдаа биш бөгөөд зээлийн баталгаа болж байгаа хөрөнгийг өрний оронд авч зарахаа урьтал болгохгүй, харин зээлийн гэрээнд

20


заасны дагуу эргүүлж төлүүлэх зорилго тавих ѐстой учраас, зээлдэгч ийм алдагдалд орохгүй байх эсэхэд чиглэгдсэн судалгаа шинжилгээг сайн хийх шаардлага тавигддаг. Зээлийн эрсдэл үнэлэх, бууруулах аргууд Эрсдэлийн удирдлага нь бизнес эрхлэгчийн хувьд эрсдэлээс үүдэж болох санхүүгийн хохирлыг багасгах, арилгах, ирээдүйд чиглэсэн үйл ажиллагаа юм. Сонгодог утгаараа эрсдэлийн удирдлага нь аливаа бизнесийн байгууллага, үйлдвэр ирээдүйд олох ашиг орлогоо баримжаалах, хохирол учруулж болох эрсдэлийг илрүүлж задлан шинжилгээ хийх замаар түүнийг удирдах үйл явц юм. Хүснэгт 1. 6 Зээлийн эрсдэлийг бууруулах арга Болзошгүй эрсдэлүүд

Бууруулах аргууд Барьцааны хөрөнгийн үнэлгээг хянах Зээлдэгчийн өмнөх нэгээс дээш жилийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олж авах, үйл ажиллагаа, санхүүгийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгөх. 3.Зээлийн зориулалтыг өөрчилж үр ашиггүй зүйлд Зээлдэгчид гэнэтийн хяналт шалгалт хийх, үйл зарцуулсан ажиллагаа явагдаж буй эсэхийг хянах 4. Зээлийг анхнаас нь төлөх зорилгогүй Зээлдэгчийн бичиг баримт үнэн эсэх, барьцааны хөрөнгийн эзэн мөн эсэхийг тогтоох. Худал баримт авч бичиг баримт хуурамчаар үйлдэх илэрвэл зээл олгохоос татгалзах 5.Санхүүгийн хяналт муу, тайлан тэнцлээ Тайлан тэнцэл нь үнэн зөв эсэхийг магадлах, хуурамчаар гаргах татварын албанаас үнэн зөвийг баталгаажуулсан тайлан авч шинжилгээ хийх 6. Барьцааны хөрөнгөнд учрах эрсдэл Барьцааны хөрөнгө устах, алдагдах гэх мэт эрсдэлүүдээс хамгаалж барьцааны хөрөнгөө даатгуулсан байх 7.Зээлдүүлэгчийн муу шинжилгээнээс үүсэх Банк өөрийн зээлийн албаны үйл ажиллагаанд хяналт эрсдэл тавьж, хариуцлага тооцож, урамшуулах хэрэгтэй. 8. Зээлийн бүтэц буруу 9. Ажилтны мэдлэг чадвар дутуу Ажилтаны мэдлэгийг гүнзгийрүүлэх, давтан сургалтандхамруулж мэргэжлийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлэх 10. Зээлдэгчийн ур чадварыг хэт үнэлсэн Зээлдэгчийн тайлан тэнцэл, ажлын ур чадварыг шинжилсний үндсэн дээр зээлдэгчийг үнэн зөв үнэлэх 11. Санхүүгийн тайлан тэнцлийг Зээлдэгчийн санхүүгийн байдалд шинжилгээ хийхмэргэжилтэнг эдийн засаг зээлийн хэлтсээс хангалтгүй шинжилсэн томилон ажиллуулах 12. Зээлийн хугацааг буруу тооцсон Зээлийн албаны ажилтантай хариуцлага тооцох 1.Зээлдэгчийн зээлжих чадвар 2. Зээлдэгчийн бизнес эрхлэх мэдлэг

13. Танил тал харж зээл олгох 14. Нэг салбарт хэт их хөрөнгө оруулалт хийх 15. Зээлийн төслийг сайн хянаагүй 16.Зээлийн зориулалтанд хяналт тавиагүй 17. Тооцоолоогүй алдагдал 18. Зээлдэгч нас барах, сураггүй алга болох 19. Зээлдэгч эрх зүйн чадамжгүй болох

Ажилчдад үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулж, хариуцлагыг дор бүр нь тооцох Нэг салбарт олгох зээлийн хэмжээг хязгаарлан тогтоож өгөх Зээлийн төслийг хянах, зээлийн хэлтсийн үйл ажиллагааг сайтар боловсруулах Зээлдэгчийн үйл ажиллагаанд гэнэтийн хяналт хийх замаар зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг хянах Эдгээр зээлдэгчийн эрсдэлийг бууруулахдаа бусад орны жишгээр зээлдэгчид / амьдралын / даатгалд даатгуулсан байх шаардлага тавих

Эх сурвалж: Судлаачийн боловсруулалт 21


ХОЁРДУГААР БҮЛЭГ. “АМИЯА” ББСБ-ЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА 2.1 “Амияа” ББСБ -ын зээлийн судалгаа Тус компани нь жижиг, дунд бизнесийг санхүүгийн үйлчилгээгээр дэмжих зорилгоор 2013 онд үүсгэн байгууллагдсан. “Амияа” байгууллага үүсгэн байгууллагдсан цагаасаа хойш МУ-ын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах, ОУын стандартад хүрэх, харилцагчиддаа санхүүгийн үйлчилгээнүүдийг зах зээл дээр тогтсон нөхцлүүдээс уян хатан байлгах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна Бид алхам алхамаар хөгжин дэвшихийг эрмэлзэн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж шуурхай зээл, хэрэглээний зээл, бизнесийн зээл олгож байна. Алсын хараа Бид Монгол улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааг хөгжлийн шинэ түвшинд гаргаж, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн хариуцлагатай санхүүг бий болгоно. Эрхэм зорилго Бид харилцагчиддаа санхүүгийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд нэвтрүүлж, хариуцлагатай санхүүгийн дэмжигч байх болно “Амияа” банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйлчилгээ дагнан эрхэлдэг. Дараах төрлийн зээлүүдийг олгодог байна.  Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл  Автомашин барьцаалсан зээл Хүснэгт 2. 1 Автомашин барьцаалсан зээл Зээлийн бүтээгдэхүүн Зээлийн хэмжээ Сарын хүү Орлогын баталгаа Барьцаа Зээлийн хугацаа Зээл шийдвэрлэх хугацаа Урьдчилгаа төлбөр Даатгал

Шинэ машин Хуучин автомашин Автомашин худалдан авах зээл 50 сая төгрөг хүртэл 50 сая төгрөг хүртэл 3.2-3.8% 3.3-3.5% Шаардана Шаардана Худалдан авч буй автомашин 24 сар хүртэл 1цаг 30 түүнээс дээш хувь Тээврийн хэрэгслийн даатгалд хамруулах

Эх сурвалж: “Амияа” ББСБ “Амияа” ББСБ-ын статистик мэдээлэл Хүснэгт 2. 2 Зээлдэгчийн насжилт /тоогоор/ Зээлдэгчийн насжилт 18-35 насны

40

36-45 насны

37

46-55 насны

16

55-аас дээш насны

1

Эх сурвалж: “Амияа” ББСБ 22


2017 оны байдлаар “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчийн насжилтын хувьд 18-35 насны зээлдэгчдийн тоо 40, 36-45 насны зээлдэгчдийн тоо 37, 46-55 насны зээлдэгчдийн тоо 16, 55-аас дээш насны зээлдэгчийн тоо 1 байна. Хүснэгт 2. 3 Зээлдэгчийн боловсрол Зээлдэгчийн боловсрол Дээд

73

Тусгай дунд

1

Бүрэн дунд

13

Дунд

7

Бага

0

Эх сурвалж: “Амияа” ББСБ 2017 оны байдлаар зээлдэгчийн боловсролын түвшинг харуулбал дээд боловсролтой зээлдэгч 73, тусгай дунд боловсролтой 1, бүрэн дунд боловсролтой 13, дунд боловсролтой 7, бага ангийн боловсролтой 0 байна. Хүснэгт 2. 4 “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн судалгаа Ангилал Нийт зээл Хэвийн Хугацаа хэтэрсэн Чанаргүй Хэвийн бус Эргэлзээтэй Муу

2014

2015

2016

2017

648,364,740 562,998,160 46,195,780 39,170,800 26,923,930 12,246,870 0

1,082,525,400 845,035,950 76,590,630 160,898,820 60,751,790 50,527,680 49,619,350

2,038,141,360 1,366,255,173 305,359,258 366,526,929 150,777,131 202,592,021 13,157,777

2,997,513,625 2,097,619,762 372,721,213 527,172,650 193,921,330 185,832,540 147,418,780

Эх сурвалж: “ Амияа” ББСБ 2017 оны байдлаар нийт зээлийн хэмжээ 2,997,513,625 тэрбум төгрөг байна. Үүнээс хэвийн зээл 2,038,141,360 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээл 372,721,213 сая төгрөг,чанаргүй зээл 527,172,650 сая төгрөгийн зээлүүд тус тус эзэлж байна. Нийт зээлийн бүтэц 2,500,000,000 2,000,000,000 1,500,000,000 1,000,000,000 500,000,000 0 Хэвийн хугацаа хэтэрсэн Чанаргүй

1 562,998,160 46,195,780 39,170,800

2 845,035,950 76,590,630 160,898,820

3 1,366,255,173 305,359,258 366,526,929

Зураг 2. 1 Нийт зээлийн бүтэц 23

4 2,097,619,762 372,721,213 527,172,650


Нийт зээлийн бүтцийн дийлэнх хэсгийг 2,097,619,762 тэрбум төгрөгийн хэвийн зээл эзэлж байна. Өмнөх оноос 731,364,589 сая төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос 67,361,955 сая төгрөгөөр өссөн. Чанаргүй зээл өмнөх оноос 160,645,721 сая төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өсөлт 3,000,000,000 2,500,000,000 2,000,000,000 1,500,000,000 1,000,000,000 500,000,000 Нийт зээл

2014

Хэвийн

2015

хугацаа хэтэрсэн 2016

Чанаргүй

2017

Зураг 2. 2 Нийт зээлийн өсөлт 2017 оны байдлаар нийт зээлийн хэмжээг 2014 онтой харьцуулахад 2,349,148,885 тэрбум төгрөгөөр өссөн. Мөн хэвийн зээл 1,534,621,602 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 326,525,433 сая төгрөгөөр, чанаргүй зээл 488,001,850 сая төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2017 оны нийт зээлд эзлэх чанарын ангилал /хувиар/

18%

Чанаргүй 12%

Хугацаа хэтэрсэн Хэвийн

70%

Зураг 2. 3 Зээлийн чанарын ангилал /хувиар/ 2017 оны байдлаар нийт зээлд эзлэх чанарын ангилалд хэвийн зээл 2,038,141,360 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 70%-ийг , хугацаа хэтэрсэн зээл 372,721,213 сая төгрөг буюу 12 % ,чанаргүй зээл 527,172,650 сая төгрөг буюу 18%-ийг тус тус эзэлж байна. 24


Чанаргүй зээлийн бүтэц 250,000,000 200,000,000 150,000,000 100,000,000 50,000,000 0 Хэвийн бус Эргэлзээтэй Муу

2014 26,923,930 12,246,870 0

2015 60,751,790 50,527,680 49,619,350

2016 150,777,131 202,592,021 13,157,777

2017 193,921,330 185,832,540 147,418,780

Зураг 2. 4 Чанаргүй зээлийн бүтэц Чанаргүй зээлийг бүрдүүлэгч гурван зээлийн хувьд хэвийн бус зээл 2016 онд өмнөх оноос огцом өссөн, мөн эргэлзээтэй зээлийн хувьд ч адилхан огцом өссөн байна. 2016 онд эдийн засгийн нөхцөл байдлаа дагаад зээлийн чанар муудаж хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Тухайлбал: дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралт, хөрш орнуудын эдийн засаг ялангуяа Хятадын өсөлт саарч эрэлт буурсан, барилгын салбар уналтад орсон.

Чанаргүй зээл /хувиар/

28% 37%

Хэвийн бус Эргэлзээтэй Муу

35%

Зураг 2. 5 Чанаргүй зээлд эзлэх хувь 2017 оны байдлаар чанаргүй зээл 372,721,213 сая төгрөг байгаа. Үүнээс: хувийн бус зээл 193,921,330 сая төгрөг буюу 37 % , эргэлзээтэй зээл 185,832,540 сая төгрөг буюу 35 %, муу зээл 147,418,780 сая төгрөг буюу 28 %-ийг тус тус эзэлж байна. 25


Зээл олголт төгрөгөөр Иргэнд олгосон зээл

Хуулийн этгээдэд олгосон зээл

Хуулийн этгээдэд олгосон зээл

364,314,800

Иргэнд олгосон зээл

2,633,198,800

Зураг 2. 6 Зээл олголт /төгрөгөөр/ 2017 оны байдлаар хуулийн этгээдэд олгосон зээлийн хэмжээ 364,314,800 сая төгрөг, иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2,633,198,800 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Иргэдэд олгосон зээл нь хуулийн этгээдэд олгосон зээлээс 7.2 дахин их байгаа нь иргэдийн зээл авах сонирхол нь банк бус санхүүгийн байгууллагад чиглэгдсэн байгааг харж болох юм. Зээл олголт /хувиар/

12%

Иргэнд олгосон зээл Хуулийн этгээдэд олгосон зээл

88%

Зураг 2. 7 Зээл олголт /хувиар/ Нийт зээлийн хэмжээг дийлэнх хэсгийг 88%-ийг иргэдэд олгосон зээл руу чиглэгдсэн байгаа бол хуулийн этгэдэд олгосон зээл 12%- эзэлж байгаа юм.

26


Зээлийн зориулалт /төгрөг/

Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл…

115,422,800

хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан…

40,000,000

Бусад

214,485,500

Машин мотоциклийн засвар үйлчилгээ

163,672,100

Бөөний болон жижиглэн худалдаа

987,731,900

Барилга

779,300,000

Боловсруулах үйлдвэр

126,567,200

Уул уурхай олборлолт

430,539,700 0

400,000,000

800,000,000

1,200,000,000

Зураг 2. 8 Зээлийн зориулалт /төгрөг/ Зээлийн зориулалтаар ихэнх хэсгийг бөөний болон жижиглэнгийн худалдаанд зориулсан зээлийн хэмжээ 987,731,900 сая төгрөг , дараа нь барилга 779,300,000 сая төгрөг, уул уурхайн олборлолтонд олгосон зээлийн хэмжэээ 430,539,700 сая төгрөг, боловсруулах үйлдвэрт 126,567,200 сая төгрөгийн зээлүүд олгосон байна. Зээлийн зориулалт /хувиар/ 1%

Уул уурхай олборлолт

4% 8% 6%

15%

Боловсруулах үйлдвэр 4%

Барилга Бөөний болон жижиглэн худалдаа Машин мотоциклийн засвар үйлчилгээ

27%

Бусад

35% хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

Зураг 2. 9 Зээлийн зориулалт /хувиар/ Зээлийн зориулалтаар Бөөний болон жижиглэнгийн худалдаа 35%, Барилга 27% , Уул уурхай олборлолт 15 %, Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 4%-ийг, машин мотоциклийн засвар үйлчилгээ 6%, бусад зүйлд зориулсан зээл 8%, боловсруулах үйлдвэр 4 %. Хөдөө аж ахуй 1%-ийг эзэлж байна. 27


2.2 Амияа ББСБ-ын чанаргүй зээлд нөлөөлөгч хүчин зүйлийн шинжилгээ Амияа банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээл нь нийт зээлийн 18%-ийг эзэлж байгаа нь зээлийн эрсдэл үүсэх боломжтой нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Чанаргүй зээлд макро эдийн засгийн хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж буйг авч үзлээ. Тоон үзүүлэлтийн хувьд 2014.1-2017.12 сарын үзүүлэлтээр авсан болно. Макро эдийн засгийн хувьсагчидаа статистикийн мэдээллийн нэгдсэн сан болон монгол банк, чанаргүй зээлийн тоон мэдээллээ “Амияа” банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Хүснэгт 2. 5 Хувьсагчдийн нэр томьёоны тайлбар Үзүүлэлт

Тэмдэглэгээ

Тайлбар

Нэгж

Долларын ханш

USD

Ам. Долларын төгрөгтэй харьцах ханш /

Мянган төгрөг

Юаны ханш

CHY

Юанын төгрөгтэй харьцах ханш

Зуун төгрөг

Инфляци

INF

Инфляцийн түвшин

Хувь

Зээлийн хүү

INT

ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү

Хувь

Аж

Сая төгрөг

Аж үйлдвэрийн

IP

бүтээгдэхүүн

үйлдвэрийн

салбарын

гол

нэр

төрлийн үйлдвэрлэл

Мөнгөний

М2

Бараг мөнгө м1 мөнгөний нийлбэр

Тэрбум төгрөг

нийлүүлэлт

Эх сурвалж: 1212.mn mongol bank.mn Эконометрик шинжилгээ Нийт чанаргүй зээлд улирлын нөлөө байгаа гэж таамаглал дэвшүүлэн шалгаж, графикийг нь харахад 1р эрэмбийн уламжлал авч суурин болж байлаа. D(NPL) 6,000,000,000

4,000,000,000

2,000,000,000

0

-2,000,000,000

-4,000,000,000

-6,000,000,000 I

II

III

2014

IV

I

II

III

2015

IV

I

II

III

2016

Зураг 2. 10 1р эрэмбийн ялгавар Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 28

IV

I

II

III

2017

IV


Хувьсагчдийн динимак (2014.1 сараас 2017.12 сар хүртэл ) NPL

USD

7,000,000,000

CHY

2,600

380

2,400

360

4,000,000,000

2,200

340

3,000,000,000

2,000

320

1,800

300

6,000,000,000 5,000,000,000

2,000,000,000 1,000,000,000 0

1,600 I

II III 2014

IV

I

II III 2015

IV

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

280 I

II III 2014

IV

I

II III 2015

INF

IV

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

I

200,000

12

3.6

160,000

8

3.2

120,000

4

2.8

80,000

0

2.4

40,000

-4

2.0 IV

I

II III 2015

IV

I

II III 2015

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

IV

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

IP

4.0

II III 2014

IV

INT

16

I

II III 2014

0 I

II III 2014

IV

I

II III 2015

IV

I

II III 2016

IV

I

II III 2017

IV

I

II III 2014

IV

I

II III 2015

IV

M2 16,000 15,000 14,000 13,000 12,000 11,000 10,000 9,000 I

II III 2014

IV

I

II III 2015

IV

Зураг 2. 11 Хувьсагчдийн динамик эгнээ Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Бүх хувьсагчууд хэлбэлзэлтэй болох нь харагдаж байна. Чанаргүй зээл нь 2017 оны 3-р улирлаас огцом өсөлттэй байна. Долларын ханш 2014 оноос жигд өсөлттэй байсан. Долларын ханшийн өсөлт эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалдаг. Цагаан сарын өмнөхөн долларын ханш өсдөг уламжлалтай. Учир нь, ханшийн өсөлт зах зээлийнхээ механизмаар зохицуулагддаг. Гэтэл манайд орж ирж байгаа мөнгөн урсгал татарсан. Тэгэхээр долларын ханш өнөөдрийн байгаа ханшаас төдийлөн буурахгүй хандлагатай байгаа болохоор өсөлттэй харагдаж байна. Дотоод эрэлт хумигдаж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт багассан, импортын хэмжээ буурсан зэрэг нь бууралтад нөлөөлжээ. Хүнсний барааны бүлгийн инфляци оны эхнээс 1.5 нэгжээр буурсан бөгөөд энэ жилийн тухайд малчид хүнд өвөл тохиож зуд болно гэж таамаглаж байгаагаас махны нийлүүлэлт нэмэгдэж махны үнэ буурахад нөлөөлсөн. Төгрөгийн ханшийн сулралтаас шалтгаалан эдийн засгийн идэвхжил багассан нь иргэдийн худалдан авах чадварыг багасгаж инфляци буурахад түлхэц болж байна. Юаны ханш жигд өсөлттэй байсан ба 2016 оноос огцом өссөн байгаа нь 70 төгрөгөөр өссөнтэй холбоотой юм. Зээлийн хүү өсөж буурсан хэлбэлзэлтэй байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийн хувьд 2014 онд өсөллтэй байгаад 2015 онд огцом буурсан байгаа нь аж үйдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 13365.4 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувь буюу 130.1 сая төгрөгөөр 29


буурсан байна. Энэ нь хувцас үйлдвэрлэл 63.6 хувь, хэвлэлийн үйлдвэрлэл 3.8 хувиар өсч, хүнс үйлдвэрлэл 28.7 хувь, бусад үйлдвэрлэл 58.9 хувиар тус тус буурсан нь нөлөөлсөн байна.2016 оноос аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өссөн байна. Мөнгөний нийлүүлэлт Гадаад валютын орох урсгал багассан, хөрөнгө оруулалт буурснаар гадаад актив бууралттай байгаа. 2013-2014 онд Монголбанкны зүгээс мөнгөний уламжлалт бус бодлогын хүрээнд мөнгөний нийлүүлэлт огцом өссөн хэдий ч төсөл хөтөлбөрийн санхүүжилт буурсан, банкны салбарын зээлийн эрэлт нийлүүлэлт хумигдсан нь мөнгөний нийлүүлэлтийн буурахад нөлөөлжээ. Монголбанкны зүгээс зээл олголт үргэлжлэн хумигдаж оны эцэст 9.8 их наяд, 2016 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл зээл олголт өссөнөөр M2 10.9 их наяд хүрнэ гэсэн төсөөлөл хийсэн. Үүний дараа тогтвортой эсэхийг нэгж язгуурын арга (unit root test) ашиглан шалгах хэрэгтэй болсон. Нэгж язгуурын арга Нэгж язгуурын арга Хугацааны цувааны тоо мэдээний тогтвортой байдлыг шалгахад хамгийн өргөн ашиглагддаг арга болох нэгж язгуурын арга (unit root test) юм. Энэ арга нь AR(1) загвараар тодорхойлогддог. = −1 + −1 ≤ ≤ 1

Хоцрогдлын Утга

NPL

9

+

0.0000*

I(1)

USD

9

+

0.0002*

I(1)

CHY

9

+

0.0001*

I(1)

INF

9

+

0.0019*

I(1)

INT

9

+

0.0265**

I(0)

IP

9

+

0.0484**

I(0)

M2

9

+

0.0001*

I(1)

Тэгшитгэлийн хэлбэр None

Intercept

Trend & intercept

Ялгавар аваагүй өгөгдөл ADF тестийн нэгж язгууртай гэсэн тэг таамаглал үнэн байх утга

Интэгрэшн зэрэг

Хувьсагч

Хүснэгт 2. 6 Хувьсагчдын нэгж язгуурын ADF тестийн үр дүн

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Нэгж язгуурийн аргаар тогтвортой байдлыг шалган 1,2-р эрэмбийн ялгавар авч тогтворжууллаа.ADF тестийн нэгж язгууртай гэсэн тэг таамаглал үнэн байх утга чанаргүй зээл 0.0000*, 1-р эрэмбийн уламжлал авсан. Долларын ханш 0.0002* бөгөөд 1-р эрэмбийн уламжлал , юаны ханш 0.0001* бөгөөд 1-р эрэмбийн уламжлал, инфляци 0.0019* 1-р эрэмбийн уламжлал, зээлийг хүү 0.0265** , аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 0.0484**, мөнгөний нийлүүлэлт 0.0001* 1-р эрэмбийн уламжлал авсан.

30


Хүснэгт 2. 7 Кореляци Хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээ NPL

INF

INT

IP

USD

M2

1

NPL CHY_1

CHY_1

0.4036

1

INF

-0.11559

-0.51958

1

INT

0.295839

0.585159

-0.57529

1

IP

0.021574

-0.07014

0.442399

-0.03392

1

USD

0.361722

0.974445

-0.63832

0.587097

-0.13559

1

M2

0.480261

0.874472

-0.30619

0.434152

0.034141

0.843422

1

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Чанаргүй зээлтэй юаны ханш 40 %, долларын ханш 36% , мөнгөний нийлүүлэлттэй 48% буюу хүчтэй хамааралтай байна. Чанаргүй зээл нь зээлийн хүүтэй 29% буюу сул хамааралтай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй хамааралгүй байна. Харин инфляцитай сөрөг хамааралтай байна. Юаны ханш инфляцитай зээлийн хүү, долларын ханш, мөнгөний нийлүүлэлттэй хүчтэй хамааралтай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй сөрөг хамааралтай байна. Инфляци нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй хүчтэй хамаааралтай байгаа бол чанаргүй зээл, юаны ханш, зээлийн хүү, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, долларын ханш, мөнгөний нийлүүлэлтээй сөрөг хамааралтай байна. Долларын ханш мөнгөний нийлүүлэлттэй 84 %- буюу хүчтэй хамааралтай байна. Гранжерийн тест Хоёр хувьсагчийн харилцан бие биедээ нөлөөтэй (causality) эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Үүнийг тооцох тохиолдолд гранжерийн учир шалтгааны тест (Granger causality test) гэж нэрлэгдэх шалгуурын аргыг хамгийн өргөн ашигладаг. Энэхүү дипломын ажилдаа чанаргүй зээлтэй хамаарал өндөр байгаа хувьсагчиддаа сонгон авлаа. Хүснэгт 2. 8 Гранжерийн учир шалтгааны тест Lags: 2 Null Hypothesis:

Obs

F-Statistic

Prob.

USD does not Granger Cause NPL NPL does not Granger Cause USD

46

0.41146 1.24283

0.6654 0.2992

CHY_1 does not Granger Cause NPL NPL does not Granger Cause CHY_1

46

0.17921 3.99756

0.8366 0.0259

M2 does not Granger Cause NPL NPL does not Granger Cause M2

46

5.86429 5.19778

0.0058 0.0097

CHY_1 does not Granger Cause USD USD does not Granger Cause CHY_1

46

1.65718 1.90568

0.2032 0.1617

M2 does not Granger Cause USD USD does not Granger Cause M2

46

1.64891 0.46703

0.2048 0.6302

M2 does not Granger Cause CHY_1 CHY_1 does not Granger Cause M2

46

5.44737 0.31268

0.0080 0.7332

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол 31


Долларын чанаргүй зээлээ тайлбарлахгүй байх магадлал нь 66.54%, чанаргүй зээл нь долларыг тайлбарлахгүй байх магадлал 29.92%-тай байна. Энэ нь чанаргүй зээл өсөхөд доллар дагаад 70.78 %-иар өсдөг болохыг харуулж байна. Юаны ханш чанаргүй зээлийг тайлбарлахгүй байх магадлал нь 83.66 %, чанаргүй зээл нь юаныг тайлбарлахгүй байх магадлал нь 2,5% -тай байна. Энэ нь чанаргүй зээл өсөхөд юаны ханш Мөнгөний нийлүүлэлт чанаргүй зээлийг тайлбарлахгүй байх магадлал нь 0.58% , чанаргүй зээл нь мөнгөний нийлүүлэлтийг тайлбарлахгүй байх магадлал нь 0.97% Юаны ханш долларын ханшаа тайлбарлахгүй байх магадлал нь 20.48%, долларын ханш юаны ханшаа тайлбарлахгүй байх магадлал нь 16,17% Мөнгөний нийлүүлэлт долларын ханшаа тайлбарлахгүй байх магадлал нь 20.48% Долларын ханш мөнгөний нийлүүлэлтээ тайлбарлахгүй байх магадлал нь 63.02 % Мөнгөний нийлүүлэлт юаны ханшаа тайлбарлахгүй байх магадлал нь 0.8 % . Юаны ханш мөнгөний нийлүүлэлтээ тайлбарлахгүй байх магадлал нь 73.32% Хүснэгт 2. 9 Чанаргүй зээлийн тайлбарлагч хувьсагчуудийн хамаарал Variable

Coefficient

Std. Error

t-Statistic

Prob.

C USD CHY_1 M2

-3.74E+09 18.88837 15.189373 277407.1

2.36E+09 20.61316. 20937317 144050.1

-1.586710 0.916325 0.725469 1.925768

0.1197 0.3645 0.4720 0.0606

R-squared Adjusted R-squared S.E. of regression Sum squared resid Log likelihood F-statistic Prob(F-statistic)

0.246175 0.194778 7.95E+08 2.78E+19 -1049.723 4.789674 0.005663

Mean dependent var S.D. dependent var Akaike info criterion Schwarz criterion Hannan-Quinn criter. Durbin-Watson stat

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Чанаргүй зээлийг эконометрик загвараар үнэлэх нь NPL=3.74 +18.88 USD+15.18chy+277407.1 M2

3.15E+08 8.86E+08 43.90511 44.06104 43.96403 2.429985

R=24

Чанаргүй зээл нь нэгж хугацаа буюу 1 сар өнгөрөхөд ойролцоогоор 3.74 %-иар өсөх хандлагатай байгаа бол долларын ханш 1 нэгжээр өсвөл чанаргүй зээл нь 18 %-иар өсөх хандлагатай байгаа. Харин юаны ханш 1 нэгжээр өсөхөд чанаргүй зээл ойролцоогоор 15.18 нэгжээр мөн гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 1 нэгжээр өсөхөд чанаргүй зээлийн хэмжээ 277407.1 нэгжээр өсөх хандлагатай байна. Тэгшитгэлд сонгогдсон 3 хүчин зүйл нь чанаргүй зээлийн хувь хэмжээг ойролцоогоор 24%-иар тайлбарлаж чадаж байна. Мөн хувьсагчдын T-statistick утга нь 0.5 –аас бага байгаа нь хувьсагчид үл хамааран хувьсагч буюу чанаргүй зээлийг тайлбарлахад ач холбогдолтой байгааг илэрхийлж байгаа юм. Мөн F-statistick утга 0.5-аас байга гарсан нь тухайн тэгшитгэл ач холбогдолтой гарсныг илэрхийлж байна. Доорх графикт тэгшитгэлийн үнэлгээний болон бодит утгын алдааны зөрүүг харууллаа. 32


8,000,000,000 6,000,000,000 4,000,000,000 2,000,000,000

6,000,000,000

0 4,000,000,000 -2,000,000,000 2,000,000,000 0 -2,000,000,000 I

II

III

2014

IV

I

II

III

IV

I

2015 Res idual

II

III

IV

2016 A ctual

I

II

III

IV

2017 Fitted

Зураг 2. 12 Үнэлгээний болон бодит утгын алдааны зөрүүг Дээрх зурагт тэгшитгэл 1-ийн бодит болон алдааны утгыг дүрсэлсэн бөгөөд 95%-ийн магадлалын түвшинд ач холбогдолтойг харуулж байна.2017 оны 3-р улирал чанаргүй зээлийн хэмжээ огцом өссөн нь энэ үедэх тэгшитгэлийн бодит болон үнэлгээний утга зөрүү ихтэй байгаад нөлөөлсөн. Шилжилтийн матриц Математикийн шинжлэх ухаанд янз бүрээр нэрлэгддэг шилжилтийн матриц (стохастик матриц, магадлалын матриц) нь Марковын гинжний (Markov chain) шилжилтийн тайлбарладаг. Үүнийг магадлалын онол, шугаман алгебр, санхүүгийн шинжлэх ухаанд өргөн ашигладаг. Тэдгээр шилжих матриц нь төрөл бүрийн хэлбэртэй. Тухайлбал:   

Хэвтээ шилжих матриц – мөрнүүдийн нийлбэр нэгтэй тэнцүү байх Босоо шилжих матриц – нийлбэр нь нэгтэй тэнцүү байх багануудаас бүрдсэн матриц Давхар шилжих матриц – мөр, болон багануудын нийлбэр нэгтэй тэнцүү байх матриц

Хэрвээ тухайн нэг хугацаанд i-с j хүртэл шилжих магадлал P(j/i)=Pij гэвэл шилжих матриц нь i дугаар мөр болон j дүгээр баганатай элементүүдээс бүрдэх P ij-г ашиглаад дараах байдлаар Р матрицыг байгуулж болно.

i ангилалаас бусад ангилал руу шилжих магадлалуудын нийлбэр 1 байх ёстой бөгөөд энэ нь хөндлөн матрицыг харуулна.

Эх олонлогоос n хэмжээний түүвэр сонгон авч, тэдгээр түүвэр олонлог нь зээлийн нэг нэглжээс бүрдэх бөгөөд энэхүү зээл нь зээлийн чанарын ангилалын дагуу R ангилалд орсон байна. Нийт зээлийн хэмжээний өсөлтийн талаарх Kalbfleisch and Lawless (1984) 33


нарын үзэл баримтлал байдаг. Тэд эх олонлогийн хэмжээ нэмэгдэхэд ямар нэгэн шилжилт хийлгүй эхний ангилал буюу хамгийн сайн чанарын ангилалд орох ба тодорхой хугацааны дараа бусад ангилалд шилжилт хийнэ гэж үздэг. Тус аргаар зээлийн өрийн үлдэгдлийн чанарын ангилал дээр тооцсон шилжилтийн матрицийг доорх хүснэгтэнд харууллаа. Хүснэгт 1. Зээлийн чанарын ангилалын шилжих магадлал -аас Шилжилт 1

-руу

2

3

1

0.913713 0.064404

1.20E-06

2

0.086274 0.863502

0.144021

3

1.24E-05 0.072094

0.855977

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Энд: 1-хэвийн зээл, 2- хугацаа хэтэрсэн зээл, 3-чанаргүй зээл Дээрх хүснэгтээс харахад хэвийн зээл дараагийн улиралд хэвийн түвшингээ хадгалж үлдэх магадлал 91.3% байна. Харин хугацаа хэтэрсэн зээл хэвийн зээлрүү шилжих магадлал 6.4%, чанаргүй зээл хэвийн болох магадлал 0.00012% байна. Хэвийн зээл хугацаа хэтэрсэн зээлрүү шилжих магадлал 8.6%, хугацаа хэтэрсэн зээл өөрийн түвшиндээ байх магадлал 86.4% байгаа бол чанаргүй зээл хугацаа хэтэрсэн болох нь 14.4% магадлалтай байна. Хэвийн зээл чанаргүй болох магадлал 0.0000124% байгаа нь тухайн зээл чанаргүй болохын тулд заавал хугацаа хэтэрсэн болж байж шилждэгтэй холбоотой. Хугацаа хэтэрсэн зээл дараа улиралд чанаргүй зээл болох магадлал 7.2% байгаа бол чанаргүй зээл өөрийн түвшнээ хэвээр хадгалах магадлал 85.5% байна.

34


ДҮГНЭЛТ Зээл нь банк бус санхүүгийн байгууллагын ашиг орлогынх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэгийн адилаар үүссэн эрсдэлийн ихэнх хэсэг нь мөн адил зээлээс үүдэн бий болдог. Зээл төлөгдөөгүйгээс болж хүүгийн орлого буурах, эрсдэлийн сангийн зардал өсөх, ирээдүйн ашиг орлого буурах зэрэг олон сөрөг нөлөөтэй Судалгааны ажилын хүрээнд “Амияа” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн судалгаа хийсэн. Мөн чанаргүй зээлд нөлөөлөгч хүчин зүйлсийг eviews 9 программын тусламжтай хийж гүйцэтгэлээ. 1. Нийт зээлийн бүтцийн дийлэнх хэсгийг 2,097,619,762 тэрбум төгрөгийн хэвийн зээл эзэлж байна. Өмнөх оноос 731,364,589 сая төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос 67,361,955 сая төгрөгөөр өссөн. Чанаргүй зээл өмнөх оноос 160,645,721 сая төгрөгөөр өссөн байна. 2. Чанаргүй зээлийг бүрдүүлэгч гурван зээлийн хувьд хэвийн бус зээл 2016 онд өмнөх оноос огцом өссөн, мөн эргэлзээтэй зээлийн хувьд ч адилхан огцом өссөн байна. 2016 онд эдийн засгийн нөхцөл байдлаа дагаад зээлийн чанар муудаж хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгджээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. Тухайлбал: дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн бууралт, хөрш орнуудын эдийн засаг ялангуяа Хятадын өсөлт саарч эрэлт буурсан, барилгын салбар уналтад орсон. 3. Зээлийн зориулалтаар Бөөний болон жижиглэнгийн худалдаа 35%, Барилга 27% , Уул уурхай олборлолт 15 %, Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа 4%-ийг, машин мотоциклийн засвар үйлчилгээ 6%, бусад зүйлд зориулсан зээл 8%, боловсруулах үйлдвэр 4 %. Хөдөө аж ахуй 1%-ийг эзэлж байна. 4. Амияа банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээл нь нийт зээлийн 18%-ийг эзэлж байгаа нь зээлийн эрсдэл үүсэх боломжтой нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Чанаргүй зээлд макро эдийн засгийн хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж буйг авч үзлээ. Тоон үзүүлэлтийн хувьд 2014.1-2017.12 сарын үзүүлэлтээр авсан болно. Макро эдийн засгийн хувьсагчидаа статистикийн мэдээллийн нэгдсэн сан болон монгол банк, чанаргүй зээлийн тоон мэдээллээ “Амияа” банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Тооцооллын үр дүнд чанаргүй зээл нь нэгж хугацаа буюу 1 сар өнгөрөхөд ойролцоогоор 3.74 %-иар өсөх хандлагатай байгаа бол долларын ханш 1 нэгжээр өсвөл чанаргүй зээл нь 18 %-иар өсөх хандлагатай байгаа. Харин юаны ханш 1 нэгжээр өсөхөд чанаргүй зээл ойролцоогоор 15.18 нэгжээр мөн гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 1 нэгжээр өсөхөд чанаргүй зээлийн хэмжээ 277407.1 нэгжээр өсөх хандлагатай байна. Тэгшитгэлд сонгогдсон 3 хүчин зүйл нь чанаргүй зээлийн хувь хэмжээг ойролцоогоор 24%-иар тайлбарлаж чадаж байна. Мөн хувьсагчдын T-statistick утга нь 0.5 –аас бага байгаа нь хувьсагчид үл хамааран хувьсагч буюу чанаргүй зээлийг тайлбарлахад ач холбогдолтой байгааг илэрхийлж байгаа юм. Мөн F-statistick утга 0.5-аас байга гарсан нь тухайн тэгшитгэл ач холбогдолтой гарсныг илэрхийлж байна. Доорх графикт тэгшитгэлийн үнэлгээний болон бодит утгын алдааны зөрүүг харууллаа. . 35


САНАЛ ЗӨВЛӨМЖ Энэхүү дидломын ажилын судалгааны хэсгээ хийж гүйцэтгэхэд “Амияа” Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлд нөлөөлж буй макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Сэдвийн хүрээнд дараах асуудлуудыг авч үзэх шаарлагатай байна. Үүнд:  Банкны шалгуур үзүүлэлтэд хангагдаагүй зээлдэгчид банк бус санхүүгийн байгууллагагаас зээл авах нь зээлийн эрсдэл үүсгэх нөхцөл болно.  ББСБ үйл ажиллагаатай холбоотой зээл эргэн төлөгдөхгүй байгаа шалтгааныг арилгах, эдгээр хүчин зүйлсээс шалтгаалах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс банкны зээлийн үйл ажиллагааны үе шат, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, үр ашигтай ажиллахад чиглүүлэх, зээлийн судалгаа, шинжилгээг сайжруулах, эрсдэлийн үнэлгээний шинэ арга аргачлалуудыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Цаашдаа энэхүү судалгааны ажлыг хөгжүүлэхдээ олон улсын эрдэмтэн судлаачдын ашигласан арга загваруудыг туршиж судлах хэрэгтэй. Мөн чанаргүй зээлийн судалгаагаар гадаад хүчин зүйлийг нөлөөллийг авч үзсэн ба үүнээс гадна чанарын үзүүлэлтүүдийг нэмэж ашиглах шаардлагатай. Зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зээлдэгчийн чанарын шинжилгээ буюу 5 си зарчимыг авч хэрэгжүүлэх нь чанаргүй зээлийг бууруулахад ач холбогдолтой. Зээлийн шинжилгээнд 6S рейтингийн систем, кредит скорингийн аргыг ашиглах.

36


АШИГЛАСАН НОМ ЗҮЙ

1. Гэрэлт- Од, Ө (2005 ). Банкны зээлийн эрсдэлийн удирдлага. Улаанбаатар. 2. Цэрэнтогоо А, .Насанбаяр Б. (2007). Арилжааны банкны үйл ажиллагаа. Улаанбаатар. 3. Мөнхзаяа, Б (2009). Санхүүгийн байгууллагын эрсдэл. Улаанбаатар. 4. Мөнхдулам, Г. (2008)Банк санхүүгийн үндэс. Улаанбаатар. 5. Levine, Demirgub-Kunt and. (1999). Financial Structure and Bank Profitability. 6. Pomerleano, Jeffrey Carmichael and Michael. (2002). non-bank financial institutions 7. sanhuu.mn. (n.d.). 8. wikipedia.org. (n.d.). 9. world bank. (2012). From worldbank.org. 10. Санхүүгийн зохицуулах хороо. (2015). From frc.mn. 11. СЗХ. (n.d.). From frc.mn. 12. СЗХ. (2009 ). frc.mn. 13. Улсын их хурал. (2002). Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль. 14. Ундрах. (2016). From prezi.com 15. mongolbank.mn. 16. 1212 .mn

37

Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа  
Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа  
Advertisement