Page 1

М ОНГОЛ УЛСЫ Н Ш ИНЖ ЛЭХ УХААНЫ АКАДЕМ И Т Ү Ү Х И Й Н Х Ү РЭ Э

лэн

м о н го л УЛСЫН ТҮҮХ ТЭРГҮҮН БОТЬ (Нэн эртнээс XII зууны дунд үе) Хоёр дахь хэвлэл Редактор

Түүхийн ухааны доктор, профессор Д.Цэвээндорж

УЛААНБААТАР


ГАРЧИГ Хөтөлүг Өмнөх үг Оршил Археологи, сурвалж бичиг судалгааны хураангуй тойм (нэн эртнээс XII зуун хүртлэх)

......... ........... ..................... .....................

1 5 8

.....................

11

.....................

57

..................... ..................... ............. ........ ..................... ..................... ..................... ...................

57 67 75 81 85 92 104

ГЭРГҮҮН АНГИ Хүй нэгдлийн байгуулал НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Чулуунзэвсгийн үе §1. §2. §3. §4. §5. §6. §7.

Д

Доод палеолитын үе /' у Дунд палеолитын үе Дээд палеолитын үе Мезолитынүе Неолигынүе . Чулуун зэвсгийн үеийи урлаг Чулуун зэвсгийн үеийн аж ахуй, нийгмийн зарим асуудал

ХОЁРДУГААРБҮЛЭГ. Монголын хүрэл ба томөр зэвсгийн үе §1. §2. §3. §4. §5. §6. §7. §8. §9. §10.

Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе Б уган хөш өө\/ Улаан зосон зураг Хадны сийлмэл зургийн дүрслэл Дөрвөлжин булш К ) Хиригсүүр\У ' Чандмань уулын булш Чимэглэх урлагийн дурсгал Ажахуй Нийгмийн байгууламж басоёлын зарим асуудал

..................... 111 ..................... 111 ..................... 113V ..................... 121 .................... 122 ..................... 12^ _ --------------- 142 ......................146 .................. . 161 ..................... 166 .................... 175

ДЭДАНГИ Монгол нутагт үүсэн тогтнож байсан түрүү, дундад үеийн улсууд НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Хүннү гүрэн §1. §2. §3. §4.

ТөвАзи, Монгол орнынүүдэлчин овог, аймгууд Хүннү гүрэн байгуулагдсан нь Хүннүгийнулстөрийнцаащдынөрнөлт — 'у Хүннү гүрэн Хятадын түшмэг хараат улс болж байсан нь

..................... 183 ..................... ..................... ..................... ...................

183 190 200 212


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

§5. Хүннүгүрэндахинбиедаажтусгаартогтносоннь (Умард,Өмнөд, БаруунХүннү) §6. Хүннүгийнажахуй, ннйгмийнбайгуулал §7. Хүннүгийн удам угсаа, соёл иргэншил

................... ................... ................... ...................

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Сяньби, Муюн, Тоба улсууд, Ухуань нар, тэдннй удам угсааны хамаадал §1. Сяньби, Ухуань, Муюн, Тоба нар, тэдний удам угсааны хамаадал , . §2. Сяньбиулс,Ухуаньнар §3. Муюн улс, Тоба гүрэн, Тогоон нар §4. Сяньби, Муюн, Тоба улсуудын эдийн засаг, нийгмийн байгуулал §5. Сяньби, Муюн, Тоба нарын соёл, шашин, зан заншил ГУРАВДУГААР БҮЛЭГ. Жужан улс §1. §2. §3. §4.

'Жужан нар, тэдний угсаа гарал Жужанулс Жужаныажахуй Жужанысоёл

ТүрүүТүрэгийн хаант улс Түрэгийн хожуу хаант улс Уйгурын хаант улс Киргисийн хаант улс Түрэг угсаатны ноёрхлын үеийн Монгол аймгууд

Хятан аймгууд, тэдний угсаа хамаадал 1 Хятангүрэн ХарХятанулс Хятан гүрний нийгэм, эдийн засгийн байдал Хятан нарын соёл Хятан улсын үеийн Монгол аймгууд

Он цагийн хэлхээс Номзүй Нэрийн хэлхээс Тов.чилсон үгийн жагсаалт

.................246 .................. 250 ................... 259 ................... 274 ................... 279

................... ............. . ................... ....................

288 293 205 309

......... ......... 313 ................... 313 ................... 320 ................... 333 ................... 344 ................... 350

ТАВДУГААР БҮЛЭГ. Хятан гүрэн §1. §2. §3. §4. §5. §6.

....................246

....................288

ДӨРӨВД ҮГЭЭР БҮЛЭГ. Монгол нутагт тогтнож байсан Түрэг угсааны хаант улсууд §1. §2. §3. §4. §5.

219 225 235 246

....................360

.

................... ................... ................... ................... ................... ...................

360 365 368 371 373 376

................... 381 ................... 389 ................... 412 ................... 437


М ОНГОЛ УЛСЫ Н ЕРӨНХ И И ЛӨ ГЧИ И Н

ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр сарын 19-ний өдөр

Д угаар 08

Улаанбаатар хот

Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай М он гол У лс эдийн засаг, улс төр , ою ун санааны амьдралы н ш ннэ харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж , сургамж авах, төр ёсоо бататган бэхж үүлэх сонирхол, хэрэгцээ өсч байгаа өнөө үед түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага улам нэмэгдэж байна. Монгол Улсын түүхийг бичиж 3 ботиор хэвлэн гаргаснаас хойш 40 шахам жил өнгөрч, энэ хугацаанд манай эрдэмтэд эх түүхийн асуудлаар шинэ баримт, үзэл санаа, дүгнэлт бүхий судалгааны олон бүтээл туурвилаа. Хүн төрөлхтөн шинэ мянганд шилжиж буй үед олон арван зуунд оршин тогтносоор ирсэн М онгол Улсын бодит түүхийг бичиглэж, ялангуяа залуу үед түүхийн ухамсар суулгах нийгмийн шаардлагыг харгалзан, Ш УА-иас ирүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ЗАРЛИГ болгох нь: 1. М онгол Улсын түүхийг шинээр туурвин бичиж, хэвлүүлэх ажлыг 2000 онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг Щ УА-ийн ерөнхийлөгч (Б.Чадраа), мэргэжлийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгосугай. 2. М онгол Улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг төрийн холбогдох байгууллагуудад даалгасугай.

М ОНГОЛ УЛСЫ Н ЕРӨНХИЙЛӨГЧ


Ард түмэн түүхээ бүтээдэг гэдэг. Э нэ үгүйсгэгдэш гүй үнэн болой. Өмнөх үеийнхний түүх, түүний сургамж нь өн өөдрий н ба и рээдүйн түүхийг бүтээгчдийн их багш буюу. Өнгөрсөн зууны манай н эрт түүхч, төрийн сайд А.Амар агсны 70 ж илийн өм нө бичиж хэвлүүлсэн «Монголын товч түүх» номын оршлоос нэгэн хэсгийг би энд давтан эшлэюү: “Дэлхий дээр улс гэр болон тогтнох явдал бол эрхбиш түүхийн үүднээс холбогдолтой бөгөөд өөрийн улс үндэсний явдал, түүхийг ард түмэн бүхэн ойлгож мэдэх ахул хүн бүр улс үндсийг батлан хамгаалах оюун мэдрэлтэй болох бөгөөд эрт урьдын түүх явдал нь хэдийгээр өнгөрсөн үеийн хэрэг боловч эртээс нааш улс гэрийн хэрхэн тогтносон, мөхсөн ба ардын аж амьдарлагын хэрхэн дэгжсэн, буурсан хийгээд засаг заслалыг хэрхэн олсон, аддсан явдлаар үлгэрлэн жишиж, сайныг нь дуурайж, сайн бишийг нь цээрлэл болгосоор ирсэн тул үүн тухай эртний хүний өгүүлсэн нь: “Сайн нь миний багш бөгөөд сайн бус нь бас ч миний багш болой” гэжээ. Мэргэн сайдын үгийг эшлэхийн учир юу хэмээвээс өрх гэр, үндэс угсаа, улс орноо гэх хэн бүхэн эх түүх - багшийнхаа өмнө мэхийн сөгдөж, сүслэн адислаж, түүнээс ямагт суралцаж байх нь үндэстний мөнхийн хэрэглээ, иргэн хүний нэгэн насны эрмэлзэл байх ёстойг сануулан сэнхрүүлэх гэсэн хэрэг. Монголчуудь/н үе үеийнхний түүх бол бидний ухаан бодлын эцэг. Бид түүнээс байнга сургаал сонсож, сургамж авч байх ёстой хэмээн «Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол» хэмээх бэсрэгхэн өгүүлэлдээ миний бие онцолж тэмдэглэсний учир энэ болой. Хүн төрөлтөний ой ухаан тэмдэгрэх төдий асан холхи балар үеэс хөх Монголын газар шорооноо хүмүүний амьдралын эгэл жирийн аж байдал, эмгэнэлтэй хийгээд хошигнолт явдал, олон овог аймгийн эсрэгцэл зэрэгцэл, эвлэрэл тэмцэл, нэгдэл задрал, уналт босолт, ухралт сэргэлт, тэрчлэн үндэстэн угсаатны үйлдлэг, сэтгэлгээг үндсээр нь хувиргасан нийгэм,


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ.

төрийн хувьсал өөрчлөлт, хувьсгалт эргэлтүүд өдөр шөнө мэт ээлжлэн солигдож, бас дахин давтагдаж үл төгсөх цаг тооллыг эвхэн элээж , тасралтгүй хөвөрсөөр эдүгээг хүрч ирэв ээ. Үүнийг эгэл нэгэн хүмүүний ухааны саванд багтаан хадгалж, үеэс үед алдаж гээлгүй ам дамжуулан өвлүүлэх боломжгүй ажээ. Ийм учир бидний өндөр өвөг дээдэс өөрсдийн амьдрал ахуй, үнэлэмж хүслээ эд өлгийн зүйлс, хадны сүг зургаар ч болов илэрхийлэн, хойч үедээ үлдээж, нийгмийн ой ухааны их өв санг үүсгэн хөгжүүлсэн нь орчин цагийн түүхэнд мэдээллийн чухал эх сурвалж болсоор байна. Хүн төрөлхтөн бичиг үсгийг бүтээн хэрэглэх болсон нь гайхамшигт дэвшил төдийгүй аливаа улс үндэстнүүд өөрсдийнхөө түүх, соёлын нандин өв уламжлалыг нийгм ийн ой ухаанд хадгалан үлдээхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсон билээ. Монголын ард түмэн төр ёсыг үүсгэн магадтайяа 20 зууныг элээхдээ хэд хэдэн үсэг бичиг зохион хэрэглэж, бодит түүхээ судар шашдирын хуудаснаа бичиглэн туурвиж үлдээж ирсэн бас нэгэн баялаг уламжлалтай. Манай түүх бичлэг нь эрт цагаас Монгол нутагт аж төрж байсан овог аймаг, ард түмний ахуй байдал, нүүдлийн соёл амьдралын гүнээс үүсэн бүрэлдэж, баяжин хөгжсөөр ирсэн бөгөөд ийм ч учраас “нүүдэлчдийн түүх бичлэг” ч гэж нэрлэгдэх нь бий. «Монголын НууцТовчоо», «Дөрвөнтөрийн арван буянт номын цагаан түүх», «Богд Баатар биеэр дайлсан тэмдэглэл», «Алтан товч», «Эрдэнийн товч», «Эрдэнийн эрхи» гээд үе үеийн түүхбичгийн мэргэдийн туурвил бүтээлүүд нь нүүдэлчдийн амьдрал, гэмцлийнтүүхийн гэрч баримт болон үлдсэн бөгөөд тэдгээрийн агуулга, мэдээлдийн үнэ цэнэ өнөө үед улам бүр өссөөр байна. ...'V ' . М онгольгнхоо түүхийг бичиглэн үлдээх нь дан ганц 4рдэмтэгн түүхчдийн сонирхлын төдий зүйл биш байжээ. W Их Юан улсын үед Хубилай хаан түүхчдийг сонгон цуглуулж тургай , хүрээлэн байгуулан, улсынхаа түүхийг бичүүлж, Илхаадын дэмжлэгтэйгээр Персийн түүхч Ата-Малик Жүвейни «Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх»-ээ бичиж, Газан, Ө лзийт хааны зарлигаар сайд Рашид-Аддин тэргүүтэй түүхчид «Судрын чуулган» нэрт дэлхийн улсуудын түүхийг туурвиж байсан зэрэг түүхэн баримт нь Монголын төр, түүний их, бага хаад түүх бичлэгтээ онцгой анхаарч байсныг гэрчилнэ. Улсын түүх бичих ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавьдаг уламжлал нь хожуу үед ч тасраагүй бөгөөд Богд Хаант Монгол Улсын “олон ван, гүн, тайж, түшмэдийн гэрийн үеийн бичмэл данс..., улсын шастирт Дотоод Хэргийг Бүгд Захиран Ш ийтгэгч яамнаа эрхлүүлэн хариуцуулахаар” хуульчлан тогтоож, улмаар улсын албан түүх зохиох тусгай комисс ’ байгуулагдан «Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир»-ыг 10 орчим дэвтэр болгон зохиож байсан бол 1933 онд Бүгд Н айрамдах Улсаа тунхагласны 10 ж илийн ой, Ардын хувьсгалын баяр наадмыг зохион байгуулах комиссоос улсынхаа түүхийг 5 ботиор зохиож нийтлүүлэх ш ийдвэр гаргаж байжээ. Түүнээс хойш удаа дараа хэвлэгдэн гарсан


«БНМАУ-ын түүх» хэмээх нэг ба гурван боть зохиолууд нь мөн л төр засгийн албан ёсны шийдвэрээр бичигдэн бүтээгдэж, хэвлэгдэн гарч байв. XX зууны сүүлийн арван жилд дэлхий дахинаа өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн нөлөөгөөр манай Монгол улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын ш инэ харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол хэрэгцээ өсч буй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч би 1999 оны 1 дүгээр сард “Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх” тухай зарлигийг гаргасан билээ. Э нэ дагуу м анай улсын холбогдох эрдэм ш и н ж и лгээ, судалгааны байгууллагууд, түүхч эрдэм тэд, судлаачды нхаа м эдлэг чадвар, хүч бололцоонд түшиглэн, мэрийн ажилласны дүнд «Монгол улсын түүх»-ийн таван боть хэвлэгдэн та бүхний хүртээл болж байна. Түүхийн бодит үйл явц болон хүний ой ухаан дахь түүний хийсвэр тусгал хоёрын харилцааг онолын танин мэдэхүйд түүхэн ба логик зүйл хэмээх ойлголтоор дамжуулан илэрхийлдэг билээ. Тэгвэл Монгол улсын нутаг дэвсгэрт ухаант хүмүүний өрнүүлсэн түүхэн бодит үйл явц нь лавтайяа хэдэн зуун мянган жил дамнан өрнөж ирснийг манай түүхчид энэхүү таван I ботид багтаан хураангуйлан нэгтгэж тусгахыг эрмэлзсэн нь лавтай. I Чингэхдээ түүхэн узэгдэл, үйл явцыг сэтгэлгээнд буулган логик зүйл I болгон хувиргахын тулд М онгол улсын түүхнээ тохиосон түг түмэн з.^1 нэжгээд, санамсаргүй үзэгдэл, үйл явц бүхний хойноос “чулуу хөөж”, •f%sy лтүүхэн хөгжлийн эргэлт, донсолгоо бүрт гол шугамнаасаа мулт үсрэн гарч, j'^ 'lf a a p ^ a a p зүйлтэй орооцолдон гажилгүйгээр түүний ерөнхий логик зүй ёс, зайлшгүй ханллагыг чиг луужингаа болгох, чухамдаа их ’Л ;;|й ^ э г ч ТЬгелийн гэрээсэлсэн ёсоор гүн ухааны үүднээс түүхийг ухааран Ш ^ ^ э г д м э п э э р авч үзэх нь нэн чухал. Тэгээд ч түүхийн бүх баримт нь гүн ухааны оролцоогүйгээр сургамж өгч чадахгүйсэн билээ гэдгийг -Л ;;;.<уншигчид улам бүр ухаарч буй нь лавтай. Түүхийн гүн ухаан, орчин үеийн судалгаа шинжилгээний ололтод тулгуурлан М онгол улсын түүхийг баяжуулан бүтээж туурвих- нь улс үвдэстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бататган хөгжүүлэх үндэсний хэрэгцээ, язгуур эрх ашигт бүрнээ нийцэхийн дээр даяаршлын давалгаа улам бүр эрч хүчээ авч буй энэ цаг мөчид иргэддээ эх оронч соёл, улс үндсээ бадраах үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх өнөөгийн нийгмийн захиалгаар нөхцөлдөж буй нъ нэн ач холбогдолтой хэрэг мөн. Төрийнхөө зарлигаар улсынхаа түүхийг бичилцэнэ гэдэг бол түүхч хүнд тэр бүр үл тохиох ховор завшаан төдийгүй түүхчийн авъяас билэг, мэдлэг чадвар, оюуны царааг сорьж, чөмөг дундрам нөр их хөдөлмөр, хөлс хүч шавхаж шаардсан нэр хүндтэй атлаа нэн хариуцлагатай үйл хэрэг билээ. Хүмүүний амьдрал өөрөө баялаг, ээдрээ нугачаа ихтэй, олон янз байдгийн адил бүхэл бүтэн улс үндэстний түүхийн тэрхүү арвин замналыг. нэг дор бүрнээр батлан гаргаж, баггаан сийрүүлэх туйлын амаргүй бөгөөд, эндэж алдсан байх аваас задруулан засаж, “дутууг гүйцээж, дундуурыг


М ОНГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

дүүргэх” нь залуу, хойч үеийн залгамж түүхчид, ухаант дүү нарын үүрэг байх болно. Хүмүүн бидний түүх нь урсгал үл саарах их мөрөн лүгээ тасралтгүй өрнөн үргэлжлэх тул түүх бичлэг ч цаг үргэлжид баяжигдан бичигдсээр байх жам буй. Түүх бичлэг бол өнгөрсний тусгал, үндэстний ой ухааны санамж дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог нь оюун билэгт.хүний ухааны гайхамшиг бөлгөө. Ер тиймгүйсэн бол түүхийн зохиол байх, түүнийг уншихын хэрэг учир юусан билээ. Чухам энд л улс орны ухамсарт иргэн бүр эх түүхээ уншин судалж, мэдэж байхын чинад утга оршимуй. Монгол хүн утга учиртай амьдарч, М онгол улс үеийн үед оршин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь манай улсын иргэн бүрийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн. “Гэгээрсэн ард түмнүүдийн туйлын эр зориг эх орныхоо төлөө амиа зориулахад бэлэн эсэх дээр л тогтдог” хэмээн нэгэн их сэтгэгч хэлсэн нь бий. Үндэсний бахархал, эх оронч үзэл, шинэ цагийн сэтгэлгээгнэгдмэлээр цогцлоож гэгээрсэн хэн боловч өнгөрснөөрөө бус өнөөдрөөрөө сэтгэж, арагшаа бус урагшаа харж хөгжлийн ирээдүйг ойртуулах өөдрөг тэмүүлэл, итгэл дүүрэн амьдрах учиртай. Өнгөрсөн, өнөө, ирээдүй ангид утгат бус. нэгэн утгат бус, гагцхүү өөр хоорондоо шүтэн барилдахуй тул өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүйн мэргэн хөтөч мөн болой. Иймийн тул өнгөрсөн түүхээс сургамж авч, өнөөдрөөр сэтгэн ажиллаж, ирээдүйгээ хол харан томыг зорьж, ихийг бүтээ. Өнө эртний өв их соёлт Монголын түүхийг шинжлэн судлагч эрдэмтэн мэргэд, шимтэн сонирхогч хүндэт уншигчид аа! Зарлигаар бүтсэн «Монгол улсын түүх» 5 боть зохиолтой учран золгуулах үүргээ хөтөч би үүгээр гуйцэдцүүлэн, шинэхэн бүтээлийг гартаа авч, шимтэн уншиж, шинжлэн хэлэлцэж, шүүн тунгаахыг мэргэн уншигч Танаа даатган хөтөл үгээ өндөрлөе. М онголын ард түмний агуулга баян амьдрал, түүх ашид оргилон ундарч монгол хуний сайн үйл, содон гавьяа түүх бичлэгийн хуудаснаа түмэн он, мянган жилээр үл мартагдан мөнхрөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ

2003 оны тавдугаар cap. Улаанбаатар хот.


ӨМНӨХ ҮГ Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтөний эртний өлгий нутгуудын нэг гэдэг нь улам тодорсоор байна. Сүүлийн үеийн судалгаагаар, 800000 жилийн тэртээгээс Монгол оронд хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр ирсэн нь нэгэнт мэдэгдсэн байна. Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ, өөрийн түүх, соёлоо бүтээж, хойш хойш нь уламжлуулан залгаж хөгжүүлсээр иржээ. Тэд 2000 гаруй жилийн өмнө Ази тивд нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулсан билээ. Тэр эрт цагаас монголчуудын өвөг дээдсийн дунд төр ёсны уламжлал, төрийн тусгаар тогтнолын үзэл санаа буй болон хөгжижээ. XIII зууны эхээр Азийн их хээр талын нүүдэлчдийн дотроос Чингис хаан товойн гарч, Их Монгол улс, улмаар Ази, Европ хоёр тивийг дамнасан Монголын эзэнт улсыг үндэслэн байгуулсан нь Монгол төдийгүй, даян дэлхийн түүхэнд ч дуулиантай тод томруун үйл явдал болсон билээ. Тэр үеийг хожим нь түүхэнд Монголын үе хэмээн нэрлэн тэмдэглэдэг болжээ. Тийнхүү бидний өвөг дээдэс Монгол гэх нэрээр дэлхийн түүхэнд эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно. Үүнд эзэн Чингисийн гавъяа зүтгэл их байсан билээ. Цагийн эрхээр Монголын эзэнт гүрэн задран, улмаар хэд хэдэн хэсэгт хуваагдаж, монголчуудын хүч нь сарниад байсан XVII зуунаас Зүрчид угсааны Манж Чин улс түрэмгийлэн, тэднийг цувуулан цохиж эрхшээлдээ оруулжээ. Монголчууд тийнхүү Манжийн түрэмгийллийн хүнд хэцүү үеийг туулж, 1911 онд харийн ноёрхлыг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоб сэргээн тунхагласан билээ. Монголчууд төр улсаа тийнхүү сэргээн тогтооход тэдний урьдын улс төр, оюун санааны тусгаар тогтнолын уламжлал нь үзэл санааны эх сурвалж, өдөөгч хүчин болж өгсөн нь мэдээж юм. XX зууны хориод оны эхнээс М онгол улс социализмаар замнан байснаа, 1990 оноос ардчилал, зах зээлийн харилцааны замыг сонгон авснаар дэлхий нийтийн хөгжлийн ерөнхий чиг хандлагатай хөл нийлүүлэх болов. Монгол улс түүхэн хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг тийнхүү эхэлж байна. Манай эрдэмтэд ард түмнийхээ туулж өнгөрүү/тсэн түүхэн замналыг судлан боловсруулж, туурвин бичих ажлыг эрт^ээс оролдон, багагүй туршлага хуримтлуулсаар байна. Үүний нэг жишээ ць 1960-аад оны сүүлчээр


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ.

son

Монголын түүхчдийн туурвин нийтлүүлсэн «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх» гурвал зохиол юм. Монголын түүхийг 200 000 жилийн тэртээгээс авч үзэн бичихийг хичээсэн энэ гурван боть бүтээл нь тухайн үедээ эх орны түүх судлалд гарсан шинэ том үзэгдэл болсон юм. Монголын түүхчид өнгөрсөн хугацаанд бас түүхийн олон арван сурвалж, хэрэглэгдэхүүнийг илрүүлэн, шинжилгээний эргэлтэнд оруулахын зэрэгцээ Монголын түүхийн тусгай асуудлуудаар олон ганц сэдэвт зохиол, хамтын бүгээл бичиж, өргөн олонд хүргэжээ. Энэ бүхэн нь цаашдын судалгаанд ................ чухал тулгуур болсоор байна. Гэхдээ Монголын түүх судлалд доголдол дутагдал ерөөс байгаагүй, шулуун замаар явж ирсэн гэж хэлж үл болно. Социализмын жилүүдэд түүхэн үзэгдлийг ангич, намч байр сууринаас тайлбарлахыг шаардаж байсны харгайгаар түүхийг тэр бүр үнэн зөв гаргаж чадаХгүй, түүхт явдал, түухэн зүтгэлтнүүдийг чухам дүр төрхөөр нь үзүүлэхийн оронд цагийн аяст тохируулан засч бичих явдал гарсаар байв. Харин 1990 оноос эхэлсэн ардчилал, шинэчлэл нь Монголын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарснаар өнгөрсөн арваад жилийн дотор түүхэнд хандах шинэ хандлага, шинэ үнэлэмжийн эх үүсвэр нэгэнт тавигдав. Урьд нь түүхчид тэр бүр олж үзэж чаддаггүй агсан зарим бйчиг баримт, эх сурвалжийн зүйлтэй танйлцах бололцоо ч нээгдэв. Бас түүхчид дэлхийн түүхийн ухааны дэвш илт ололтоос сонгон суралцаж, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бололцоо ч нэгэнт тэрлэв. Эл шинэ нөхцөл, боломж нь шинэ хэрэгцээ шаардлагыг ч буй болгов. Тийнхүү Монголын түүхийг дахин авч үзэж, шинэчлэн бичих шаардлагыг манай түүхчдийн өмнө цаг үе дэвшүүлэн тавьсан юм. Монголын түүхийг таван ботиор туурвих гэсэн Монголын Шинжлэх Ухааны Академи болоод түүхчдийн санал санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди дэмжин, 1999 оны 1~р сарын 19-нд зарлиг буулгаж, тэдэнд урам зориг хайрлан, туслалцаа ч үзүүлэв. Монгол Улсын Шинжлэх Ухааны АкаДемийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн, «Монгол улсын түүх» эрдэм шинжилгээний төсөл зохион байгуулав. Энэ төслийн хүрээнд гучаад түүхч хэдэн жил ажиллан, өдгөө та бүхэнд толилуулан бүхүй «Монгол улсын түүх» таван боть зохиолыг туурвив. Уг зохиолыг бичихдээ, дэлхийн монгол судлалын, түүний дотор Монгол улсын эрдэмтдийн Судалгааны ололт амжилтыг аль болохоор өргөн тусгахыг оролдсон юм. Мөн урьд нь цагийн аясад тааруулан бичсэн, өрөөсгөл үнэлж дүгнэсэн, бас хараахан хөндөн судалж завдаагүй орхигдож агсан асуудлуудыг шинээр авч үзэн, аль болохуйц түүхэн үнэнд ойртуулан дүрсэлж, үнэлж дүгнэхийг хичээсэн болно. Гэвч дөнгөж бүрэлдэж буй шинэ нөхцөл, шинэ үнэлэмжийн үүднээс Монголын түүхийг бүхэлд нь дэс дараатай улируулан авч үзэж, нэгтгэн цэгцэлж бичих гэсэн манай эл оролдлогод дутуу дулим зүйл, эндэгдэл согог байж болохыг үгүйсгэхгүй байна. Бас эл зохиолын редакторууд түүхийн ээдрээтэй нарийн асуудлыг нэг мөр болгон журамлахыг


Ө мнөх \г

урьтал болгоогүй, харин шинжлэх ухааны олон ургалч үзэл, зохиогчдын эрхийг хүндэтгэн үзсэн болохыг зориуд тэмдэглэж байна. «Монгол улсын түүх» таван боть зохиолыг туурвин бичих, хэвлэлд бэлтгэх, хэвлэх ажилд гүн туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна.

Твслийн удирдагн, профессор Аюудайн Очир 2001 .03 .13.

4


□РШ ИЛ «Монгол улсын түүх» таван боть зохиолын тэргүүн боть нь Монгол оронд хүн анх нутаглах болсон цагаас XII зууны эхэн хүртэлх үеийг хамарна. Энэхүү зохиолыг туурвихад археологи, угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, түүхийн сурвалж дотоод, гадаадын эрдэмтдийн тууривсан судалгааны бүтээлүүдийг өргөн ашигласан юм. 1966 онд нийтэлсэн «БНМАУ-ын түүх» 3 боть зохиолд Монгол оронд хүн анх нутаглах болсон үеийг 200 000 жилээр тогтоож байсан бол сүүлийн гуч гаруй жил эрчимтэй явуулж ирсэн археологийн судалгааны үр дүнд Монгол улсын түүхийг даруй зургаан зуун мянган жилээр урагшлуулан 800000 орчим ж илийн тэртээгээс манай оронд хүн нутаглах болсныг тогтоосон билээ. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн Нарийн гол, Цагаан агуйгаас доод палеолитын үеийн Монгол улсын нутаг дахь хамгийн эртний чулуун зэвсгийн дурсгалууд олдоод байна. Эдгээр дурсгалын холбогдох он дагийн хамаарлыг ОХУ, АНУ-ын лабораториудад орчин үеийн тодорхой шинжлэх ухааны аргуудаар тогтоож, тухайн салбарын эрдэмтдийн сонорт хүргэсэн. Өвөрхангай, Өмнөговь аймгийн зааг нутаг Ард богд, Цахиуртын хөндий, Дундговь аймгийн Ярх болон Өвөрхангай аймгийн Орхон-7, Ховд аймгийн Барлагийн гол зэрэг олон газраас доод ба дунд палеолитын, Өвөрхангай аймгийн Мойлтын ам, Булган аймгийн Их дөрөлж, Хэнтий аймгийн Рашаан хад зэрэг газраас дээд палеолит, мезолитын, Өмнөговь аймгийн Баянзаг, Баянхонгор аймгийн Зуух, Дорнод аймгийн Тамсагбулаг, Овоот зэрэг газруудад неолитын үед хүн удаан хугадаагаар сууж байсан чулуун зэвсгийн дурсгалыг шинжилсний үр дүнд Монголын чулуун зэвсгийн үеийн түүхийн хөгжлийн ерөнхий зүй тогтлыг гаргаж өгсөн юм. Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуй, Ишгин толгой, Чандмань хар үзүүр, Увс аймгийн Хад үзүүр, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, БагаОйгор, Хэнтий аймгийн Рашаан хадны зургийг судалж Монгол оронддээд палеолитын үед буюу Европ, Африк тивийнхтэй нэгэн ижил цагт урлаг үүссэн болохыг тогтоосон. Хадны зураг Монгол орны хувьд хөгжиж болох хамгийн тохиромжтой эртний урлагийн төрөл байсан тул хүрэл, төмөр зэвсгийн түрүү үед хадны зураг Монгол оронд ихэд хөгжиж энэ төрлийн дурсгалаар дэлхийд нэн баялаг орны нэг болсон байна. Монгол нутагг мезолитын үед малыг гаршуулж эхэлсэн ба дэлхийд мал аж ахуй бие дааж үүссэн гурван голомтын нэг нь Монгол орон байжээ.


Таван мянга орчим жилийн тэртээгээс Монголын оршин суугчид хүрэл зэвсгийг үйлдвэрлэж эхэлсний баримт манай хангай, говь, тал хээрийн бүс нутгаас олдсон билээ. Монгол оронд амьдарч байсан овог аймгууд нүүдлийн мал аж ахуйг эрхлэн, нүүдэлчдийн өвөрмөц соёл иргэнш лийг үүсгэн буй болгож, баяжуулан хөгжүүлж иржээ. Нүүдлийн мал аж ахуйтай болсноор хүмүүсийн хөдөлгөөн, харилцаа хөгжиж эдийн засаг, соёлын хэлхээ холбоо ихээхэн түгээмэл болсон юм. М онгол нутагт хүрэл зэвогийн үед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган хөшөө 550 гаруйг бүтээж өөрийн нутагтаа босгосон бөгөөд улмаар тэрхүү дурсгал манай хөрш Өвөр Байгаль, Тува, Алтайд нэлээд дэлгэрч баруун тийш Казакстан, Дундад Ази, Умарт Кавказаар дамжин Зүүн Европ хүртэл тархсан байна. Монгол оронд, МЭӨ VII зуунаас төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн боловч газар тариалан голлон эрхэлдэг суурыпмал орны түүхэнд гүйцэтгэсэн шиг тийм хувьсгалч үүрэг гүйцэтгээгүй юм, МЭӨ III зуунд Төв Азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогтносон бөгөөд түүний дараа Төв Азийн улс төрийн тавцан дээр ноёрхлоо тогтоосон Сяньби, Жужан зэрэг монгол угсаатан улсуудын төр улсын эхлэл үндэс суурь нь болж өгсөн юм. VI зууны дунд үеэс IX зууны сүүл хүртэл Төв Азийн улс төрийн тавцанд Түрэг, Уйгур, Киргиз зэрэг түрэг угсааны овог аймгууд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд тэдний дотроос Уйгурууд өөрийн нийслэл Хар балгасыг Орхон голын хөндийд, Сэлэнгэ мөрний савд Бийбулаг зэрэг тухайн үедээ томоохон хотуудыг байгуулж байжээ. Уйгурууд хот байгуулж, гар урлал, худалдаа, газар тариаланг далайцтай хөгжүүлж, бичиг соёлын боловсролыг эрхэмлэн байжээ. X зууны эхэнд Хятан нар Төв Азид өөрийн хүчирхэг төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтнож байсан юм. Хятан гүрний хүн ам, эдийн засгийн байдал соёлын хөгжлөөр харилцан адилгүй нүүдэлчин, суурыимал* хоёр янзын амьдралтай байжээ. Хятан нар Хэрлэн Барс хот, Баруун-Зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм, Чинтолгойн балгас, Шаазан хот, Талын улаан балгас, Хар бухын балгас зэрэг олон хот сууринг Монгол нутагг байгуулж, мал аж ахуй, газар тариалан аль алиныг нь эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байжээ. Хятан нар өөрсдийн Их бичиг, Бага бичиг зохион хэрэглэж, утга зохиол, хөгжим, улсын албан ёсны түүх зохиох ажлыг өргөн хүрээтэй хийж байжээ. Хүрэл зэвсгийн үед анх үүсч буй болсон нүүдлийн мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншил Монгол нутагт тогтнож байсан эрт ба түрүү үеийн улсуудын үед тасралтгүй хөгжин дээшилж, XIII зуунд Их Монгол улс байгуулагдах түүхэн хөрсийг буй болгосон юм.


АРХЕОЛОГИ, СУРВАЛЖ БИЧИГ, СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ ТОЙМ (Нэн эртнээс XII зуун хүртэл) Монголын ард түмний түүхийн олон үеийг тодотгож чадах арвин их сурвалжийн зүйлс, үлэмж олон утга зохиол, шинжлэл туурвил бий. Түүхийн эх сурвалжийн тулгар зүйлсийг эд өлгийн ба бичиг судрын гэж хуваан үздэг. Эд өлгийн сурвалж нь бичиг үсэг үүсэхээс өмнөх нэн эртний түүхийг судлах, боловсруулахад цорын ганц сурвалж болохоос гадна бичиг үсэг үүссэнээс хойш ч эртний ба дундад эртний үеийн бичигдэн тэмдэглэгдээгүй түүхэн хэрэг явдал, соёл боловсролыг сэргээн шинжихэд мөн л эрхэмлэгдэж байна. Эд өлгийн сурвалжуудад холбогдох археологийн аливаа хэрэглэгдэхүүн олдворуудыг эртний хүний оромж — сууцны дурсгалууд болох элэрч хуучирсан нутаг бууц, эвдэрхий хот балгас, нуранхай хэрэм бэхлэлтүүд, дархны газар, орд уурхай, үхэгсдийг оршуулсантай холбогдох дурсгалууд, хад цохионд дүрсэлсэн зураг, элдэв бичээс, гэрэлт хөшөөд, тайлга тахилга, ёслолын холбогдолтой хөшөө дурсгал, цогцолбор байгууламж, жирийн олдсон элдэв олдвор эдлэлүүд гэх зэргээр хуваан хэлэлцдэг билээ. Монголын түүхийн бичиг судрыг хоёр үндсэн бүлэгт хувааж болно. О сурвалж бичгүүд, © судалгаа шинжилгээний бүтээлүүд. Тэргүүн бүлэгт нь түүхэн явдлуудын тухай анхдагч мэдээ зангийгтэмдэглэн үлдээсэн бичгийн дурсгалууд, түүхэн хэрэг явдалд биечлэн оролцсон, үзсэн хүний тэмдэглэл, төрийн хууль тогтоолуудыг, дэд бүлэгт ньтулгар бичгүүдээр үндэс болгож туурвисан бүтээлүүдийг багтааж байна. Археологийн хэрэглэгдэхүүн олдворуудыг иш баримт болгож, өнгөрсөн олон үеийн амьдрал байдлыг сэргээн мэдэж, эртний овог аймаг, угсаатан, улс түмний аж ахуй, аж байдал, эдийн ба оюуны боловсрол, нийгмийн хөгжлийн зэрэг дэв, үе шатыгдүрслэн босгож болдог юм. Үхэгсдийг оршуулдаг зан үйл нь зөвхөн шашин шүтлэг, хэв суртахуун төдийгөөр тодорхойлогдоод зогсохгүй, ард түмний аж байдал, зан үйл, аж ахуй, нийгмийн харилцааны шинжийг тодорхойлох баримт болдгийн дээр нийгмийн үзэл суртлын давхаргыг хянан үзэх хэрэглэгдэхүүн мөн нэгэн адил болдог.


Монгол

УЛ СЫ Н

ТҮҮХ.

/ БОТЬ

Монгол улсын нутаг дэвсгэрээс археологийн дурсгалууд асар ихээр нээн олсон нь Монголд эртнээс нутаглан суусан овог, аймаг, угсаатан, улс түмний, ялангуяа монголчуудын өвөгдээдсийн эртнийтүух, соёлыг судлахад эрдэм шинжилгээний онцгой чухал баримтууд боллоо. Монгол орон бол нэн эрт цагаас хүн нутаглаж ирсэн нутаг, Ази тивийн өвөрмөц иргэншлийн төв учир хуучин чулуун зэвсгийн үеэс XVII зууныг хүртлэх археологийн олон зуун мянган жилийн дурсгалаар үлэмж баялаг билээ. , Орос эрдэмтэн Н .М .Ядринцев Орхон голын хөндийгөөс эртний түрэгийн үл уншигдах бичээст хөшөөг олж, Монгол гүрний нийслэл байсан Хар Хорум. хотын ор үлдцийг үзэж, эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэнээр Монголын археологийн щинжлэл эхэлсэн гэж үздэг. 1891 онд.Оросын ШУА-аас академич В.В.Радловынтолгойлссжтусгай шинжээний ангийг Монголд томилон одуулж, Туул, Орхон хоёр мөрний хөндийн дурсгалуудыг шинжилсэн ажлын үр дүн нь «Орхоны археологийн шинжээний ангийн бүтээлүүд» гэдэг дөрвөн боть1ном болон хэвлэгджээ. Радловын ш инж ээний ангийн дараагаар Ф инлянди2 зэрэг орны археологийн шинжээний анги Монголд ирж байсан ба Оросын шинжээч нар ч тасралтгүй ирж, археологийн дурсгалуудыг нэмэн илрүүлж байжээ. Одоогийн ШУА-ийн үүсгэл болсон Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдаж, улмаар түүхийн кабинет ажиллаж эхэлжээ. Түүхийн кабинет архёологийн дурсгалыг илрүүлэн олох, түүний тухай мэдээ баримт цуглуулах ажлыг эрхэлдэг болжээ. 1922 оноос эхлэн археологийн анхны алхам болох хайгуул шинжлэлийн ажлыг монголчууд биеэ дааж, заримдаа Зөвлөлтийн мэргэж илтний тусламжаар явуулж иржээ. Монгол Ард Улсын Судар бичгийн хүрээлэн, Зөвлөлтийн ШУА хоёрын хамтын хүчин чармайлтын үрээр манай орны энд тэнд орших соёл-түүхийн дурсгал: хөшөө, булш, хуучин хот, хэрмийг шинээр • нээн олж, хөндөн малтах ажлыг хийж байжээ. Монгол-Зөвлөлтийн эрдэмтдийн явуулсан археологийн шинжилгээний анхны том ажлуудын нэг нь Ноён уулын хавьд Хүннүгийн сурвалжтан нарын булшийг П.К. Козловын удирдсан Монгол-Түвэдийн шинжилгээний анги 1924-1925 онд малтан шинжсэн явдал юм. Тэр шинжилгээний ангийн шинжлэл судлалын үр дүнг удаа дараагаар хэвлэн нийтэлсэн байна3. 1 2 3

Сборник урудов О рхонской экспедиции. т. I, II, 111, и IV, С П б., 1892-1899. Hetkel A. Inscriptions de PO rkhon recuellies par l ’exp6dition fnmoise 1890 et p u b lics par SociStti finn-ougriennee. Helsingfors, 1892. П .К.Козлов. Северная Монголия. Ноин-улинские памятники, -Краткиеотчеты... зкспедиции П .К .К озлова. Л., 1925; А .Н .Бернш там. Гуннские могильники Н оин-ула и его историкоархеологическое значение. ИАН С С С Р. Отд. обшест. наук. 1947, вып, 4; С.А.Теплоухов. Раскопки кургана е горох Ноии-ула. тус эмхтгзлд; К.С.Тревер. Находки из раскогток Монголии в 1924-1925 гг. С ообщ ение ГАЙ М К, 1931, вып. 9-10; Технологическое изучение тканей курганных погребений Ноин-ула. Под ред. А.А.Воскресенского и Н.П.Тихонова; Умехара С. М око Ноин-ула хакена ибүцү (М онголын Ноен уулнаас олдсон олдпор). Т окио, 1960 (Япон хэлээр); Ц.Доржсурзн. Умард Хунну. УБ., 1969; Ц.Хандсурэн. Ноён уул дахь Хүннүгийн булш н аас олдсон аяганы б и ч ззс и й г унш сан нь. S.A. т. IV. f-5. У Б ., 1965, тал 29-34; С.И.Руденко. Культура хуннов и Н оин-улинскис курганы. Л., 1962.


____________________________________ Археологи,

сурвалж бичиг,

сулалгааны хураангуй

тойм

Ноён уулын булшнаас ховор нандин үнэт олдворууд олдсоны дотор харгам хатгамалсан ширдэг, торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг олон зүйл байсан байна. Бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, аму будааны зүйл мөн олджээ. Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ. XX зууны 20-30-аад онд явуулсан археологийн шинжилгээний ажлууд нь түүхархеологийн ба этнографи-археологийн холимог шинж чанартай байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үед Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан О.Жамъян, Ж .Ц эвээн, Н .Дэндэв, Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, С.А .Кондратьев, А .Д .Симуков, Д .Д .Букинич нары н зэрэг эрдэмтэд Монголын археологийн судалгаанд сонин сонин ажил туурвиж байсан нь манай археологийн шинжилгээ цаашдаа хөгжих эхлэл болжээ. Ж.Цэвээн 1922 оноос Монгол Ард Улсын олон газар нутгийн сэхээтэн, идэвхтэн нартай биечлэн уулзаж, бичиглэн харилцаж, өргөн холбоо байгуулж, ховор нандин соёл-түүхийн дурсгалуудыг олж мэдэх үлэмж их ажлыг хийжээ1. О.Жамъян Монголын археологийн дурсгалуудыг биечлэн сурвалжилж, хөдөө нутагт явдаг байжээ. Н.Дэндэв, орос эрдэмтэн нарыг дагалдан ажиллаж байв. Монголч В.А.Казакевич Монгол Ард Улсын нутгаар аялан явж, говийн Алтан уул, Халхын гол, Х эрлэн м өрөн , Туулын хөндийд байгаа археологийн дурсгалуудыг олж үзээд, эрдэм шинжилгээний тодорхойллого бичсэний2 дотор Хэнтий аймгийн өмнө захад орших XVII зууны үеийн Хэсэг байш ин, Олон байш ин гэдэг суурин газруудыг шинжилсэн нь сонирхолтой3. Мөн тэрээр Дариганга нутагт байгаа хүн чулуун хөшөөдийг анх удаа тодорхойлолт бичиж нийтэлсэн нь сонин ажил болжээ4. 1925 онд Зөвлөлтийн Ш УА-аас тусгай ш инж ээний анги гаргаж П .К .К озловы н Н оён уулаас нээж олсон хүннүгийн язгууртны булш, дурсгалын ач холбогдлыгтодорхойлуулахаар Монголд ирүүлсэн байна, Тэр шинжээний анги нь Туулын (Улаанбаатараас баруун тийш) сав газраар явж 92 булш бүртгэн шинжиж, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Н оён ууланд булш малтаж, Х үннүгийн үед холбогдохыг тогтоож ээ5. М өн онд академич Б.Я .В ладимирцов, буриад эрдэмтэн Барадин нар Хэрлэн, Туулын эхэн хавиар шинжилгээ хийж Хэрлэнгийн Тэрэлжид “Хасар балгасаныг” малтаж XIII зууны үед холбогдоно гэсэн ба Баяндавааны аманд түрэг ноёдын булш малтаж шинжсэн байна6. 1 1 3 4 5 6

Ж .Ц эвээн. М онголын эртний судлалын асуудал. Ш и н э толь. УБ., 1936. Н .А.К азакевичийн бичмэл тайлангууд. Ш УА-ийн ТХГБС. № 26, 27. Х эсэг байш ингийн хөш өөний монгол бичЭэсийг Х.ПзрлЭЭ 1960 онд уншиж, түүх-хэлний тайлбар хинсэн байна. . В.А.Казакевич. Намогильные статуи в Дариганге. Поездка в Даригангу. Материалы МОНК. Л „ 1930. Г.И.Боровка. Археологическоеобследованиесреднеготечения р.Толы. «Северная Монголия» Л., 1925, стр. 43-88. Б.Я.Владимирцов. Отчет. Т Х ГБв. № 17. «Хасар балгас» (Тэрэлж ийн дөрвэлж ин) нь Хүнну улсын үеийн болохыг хожим археологич нар тогтоожээ.

13


Монгол

УЛ С Ы Н

ТҮҮХ.

I

БОТЬ

АД.Симуков 1927 онд Ноён ууланд булш малтаж, зсгий ширдгийн тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэргийн онц сонин юмсыг олжээ1. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад манай эриний 1-р онд Хятадын Сычуан мужид үйлдсэн болох нь мэдэгдсэн юм. Түүнчлэн Л.А.Амстердамская, Б.Б.Бамбаев нар угсаатны зүйн материал цуглуулах далимаар археологийн дурсгалуудыг судлан, Хэрлэн ба Сэлэнгийн сав газруудад байгаа түрэгийн хүн чулуу зэрэг дурсгалуудыг тодорхойлон тэмдэглэсэн байна2. * 1933-1934 онд Д .Д .Б уки н и ч Х ангайн уул хавиар археологийн шинжилгээ хийж, Монголын тэр цагийн археологийн шинжилгээний дүн тоймыг гаргаж «Ерөнхий тайлан»-гаа бичжээ3. Шинжлэх ухааны хүрээлэн 1927 оноос хойш археологийн мэдээ баримт байнга цуглуулсаар байсан бөгөөд 1935-1939 оны үест орон нутгийг судлах товчоо байгуулан өөрийн төлөөлөгчийг орон нутагт суулган, идэвхтэн сурвалжлагч нарыг элсүүлэн ажиллуулж, тус орны археологи-түүхийн дурсгаяуудын сураг мэдээг арвин ихээр хурааж байжээ4. Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн кабинетэд 19 жилийн турш хуримталсан мэдээ зүйлс ба орос эрдэмтэн нарын XVIII зууны үеэс эхлэн бүртгэн тэмдэглэсэн археологийн дурсгалуудын мэдээ зангийг үндэс болгон Х.Пэрлээ 1941 оньт эцсээр «Монгол Ард Улсын археологийн картын сан»-г зохиож эхэлсэн бөгөөд түүнээс хойш хэд дахин шинэ материалаар баяжуулан, нэмэн засварлажээ. «БНМАУ-ынтүүх» нэгэн ботийг Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд зохиох ажлын бэлтгэл хийх үед 1946-1947 онд профессор С.В.Киселев Монгол Ард Улсын археологийн дурсгалуудыг шинжсэн байдал төлөвийг нуруучлан судалж «Монгол орон эрт цагг» гэдэг өгүүллийг бичиж нийтлүүлсэн юм5. Энэ нь Монголын археологийн талаар 1922-1946 оны хооронд их бага завсарлагатай явуулсан шинжилгээний дүн тойм нь болсон билээ. 1948-1949 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги профессор С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдлагаар ажиллаж, Хар Хорум хот, Хар балгасыг малтан, гар үйлдвэр-худалдааны хороолол, орд харшийнүлдэгдлийг илрүүлэн олжээ6. Тэр шинжилгээний анги Орхоны сав газарт эртний аймгуудын булш нэлээд хэдийг малтан шинжилсэн байна7. Энз , 1 2 1 4 s 6

1

14

А.Д.Симуков. Огчет по раскопкам двух курганов в падях Зурумте и Суджлгте. ТХГБС. № 27/ 453. Ц.Доржсүрэн монголчлон нийтэлсэн. ШУА. УБ., 1956, № 5-6, тал 56-61. Л.А.Амстердамская. О тчето поездке в Кэнтейский аймак. ТХГБС. №27/453; Б.Б.Бамбаев. Отчёт о археологической поездхе в 1927 году. ТХГБС. №88/204. Д.Д.Букинич. Общий отчёт. ТХГБС. Э нэ материалууд ТХГБС-д бий. С.В.Киселев. Монголия в древности. “ Известия AH С С С Р ” С ерияистории иф илософ ии. М., 1947, т- IV, №4. С.В.Киселев. Древние торода Монголии. СА. 1957, № 2. Из работ М онгольской археологическойэкспедиции. М ., 1962; Л.А.Евтюхова. Древнекитайская керам икаизК ара-К орум а. СА. М ., 1959, №9; Древнемонгольские города. М., 1965, стр. 9-22, 123-324. Д.А.Евтюхова. О племенах Центральной М онголии в IX в. С.А. 1957, №2,


____________________________________ Археолог -, сфяалж

б чуиг,

сулалгааны хураангуй

тойм

ангийн хоёр салбар нь проф ессор А .П .О кладников, угсаатны зүйч К.И.Вяткина нарын удирдлагын доор манай нутгийн баруун аймгууд, зүүн хэсэг, говийн нутгуудаар аялан ажиллаж эртний олон дурсгалыг үзэж тэмдэглэн, судалснаас чулуун зэвсгийн үеийн урьд мэдэгдсэн бууцуудыг нягтлан шинжиж, шинэ бууцуудыг нэмэн олж судалсан байна1. 1948-1949 оны энэхүү ш и н ж и лгээн и й ажлууд нь м анай орны археологийн шинжлэл судлалын ажилд үндсэн эргэлт гаргаж Монголын ард түмний баялаг түүхийг шинэ материал дээр тулгуурлан судлах эхлэлийг тавьсан юм. . 1950-иад оноос манай орныг археологийн талаар судлах тодорхой чиглэлийн биеэ даасан шинжилгээний ажил болох: анхны хүй нэгдлийн археологи, эртний (Хүннү, Түрэг, Хятан) улсуудын археологийн шинжилгээг манай археологич нар гол төлөв бие даан, заримдаа Зөвлөлт болон бусад социалист орны эрдэмтэдтэй хүч хавсрцн явуулах болсон юм. Археологийн шинжилгээний ажлын үр дүнд хуучин чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүний бууц, сууринг нэмэн нээж, Монгол нутагт хүн оршин суух болсон он цагийг улам гүнзгийрүүлсээр байв. 1960-1966 онд А .П .О к лад н и к о в, Д .Д орж нары н зэр эг монгол зөвлөлтийн археологичдын бүрэлдэхүүнтэй Монголын чулуун зэвсгийг суддах анги манай улсын бараг бүх аймгийн нутгийг хамарсан хайгуул судалгаа явуулж, хуучин чулуун зэвсгийн дунд, дээд үе, ш инэ чулуун зэвсгийн үеийн дурсгал олон газраас олжилрүүлсэн юм. Жишээ нь, Алтайн нурууны Их-Богд, Гурван Сайхан, Арц Богд, Хангайн нуруу, Тамирын голын сав, Тайхар чулуу, Баянхонгор аймгийн Орог нуур, Улаанбаатар хотын ойролцоо Сонгино уул, Буянт ухаагийн дэнж, Шар хадны дэнж, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Өмнөговь аймгийн Оцонмааньт зэрэг газраас палеолитын үеийн хэд хэдэн бууцыг илрүүлэн олжээ. Оцонмааньтын чулуун зэвсгүүд нь дунд палеолитын үед холбогдох бөгөөд Европ, Өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байв. Үүний зэрэгцээ 1960,1961,1964 онуудад Өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйн нутаг Орхон голын хойд дэнжид буй Мойлтын амны 4 соёлт давхрага бүхий палеолитын үеийн сууринг малтан шинжилснээр Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болох нь тодорхой болсон юм. Эдгээр малтлага хайгуулын ажлын үр дүнд сонирхолтой өгүүллүүд нийтлэгдэж гарсан юм2. 1967 оноос эхлэн 1987 он хүртэл манай оронд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедици академич Ш.Нацагдорж, Д.Дорж, АП.Оклад1 2

А.П.Окладников, Н овы еданны е подревней истории Внутренней Монголии. ВЛИ, 1951, №4; К.Н.Вяткина. Археологические памятники М НР. С.А. № 1, 1960. А.П.О кладников. П алеолитические находки в районе озера О рок-нор, Б К Н И И . CO. AH. СССР. вып. 8. Улан-Удэ, 1962; В.Е.Ларичев. Азия далекая итайнственная. Новосибирск, 1971; Д .Д орж . Д о р н о д М онголы н неолиты н үеийн булш сууц. Ш У АМ , 1969. № 3; Д .Д орж , А.П.Деревянко. Новое в изучении неолита Восточной Монгопии. SA., т. VIII. f-13-14, УБ., 1970. тал 155-170; Д .Д орж . Н еолит В осточной М онголии. УБ., 1971; А .П .О кладников. П алеолит Центральной Азии. Мойлтын ам (М онголия). Н овосибирск, 1981.

15


М оню л

УЛ СЫ Н

ТҮҮХ.

I БОТЬ

ников, А.П.Деревянко нарын удирдлагын дор хэд хэдэн ангийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, манай ард түмний эрт дундад үеийн түүх, археологи, угсаатны зүйн дурсгалыг эрэн сурвалжлах, судлах үйлст нэн чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тус экспедицийн бүрэлдэхүүнд А .П .О кладников, Д.Дорж нарын удирдсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги тогтмол ажиллаж 1967-1969 онуудад Монгольш дорнод хэсэг Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт палеолитын үеийн дурсгалаас гадна мезолит, неолитын үеийн хэдэн арван шинэ бууц, суурин илрүүлэнЧойбалсан хотын ойролцоох Овоот, Тамсагбулаг, Хэрлэнгийн уръд эрэгт неолитын үеийн булш, сууц хэд хэдийг анх удаа малтан шинжилсэн билээ1. Тус ангийн Монголын чулуун зэвсгийн талаар гүйцэтгэсэн томоохон ажлын нэг нь 1969 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Ярх уулын дэргэдээс доод палеолитийн үед холбогдох гилбэр зэвсгийн соёлын дурсгал бүхий дархны газар нээсэн явдал билээ. Ярх уулын дархны газар нъ Төв, Дундад Азийн чулуун зэвсгийн түүхэнд томоохон байр суурь эзлэх дурсгал бөгөөд Монгол нутагт хүн анх нутаглах болсон хийгээд тус улсын палеолитын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад онол практикийн чухал ач холбогдолтой. 1970-1973 онд Монголын дорнод ба өмнө зүгийн аймгуудын нутгаар хайгуул судалгаа явуулж чулуун зэвсгийн дурсгал олныг олж судалснаас Дундговь аймгийн Ёроол говь, Хулд сумын Цахиурт зэрэг газраас олдсон доод палеолитын чулуун эдлэлүүд, Өмнөговь аймгийн нутаг Зүүн, Баруун хайрхан уул орчимд илрүүлсэн мезолитын үеийн бууц зэргийг дурьдах хэрэгтэй. БНМАУ-ын нутгаас олдсон палеолитын үеийн олон соёлт давхарга бүхий хоёр дахь суурин болох Рашаан хадны сууринг Х.Пэрлээгийн удирдсан Гурван голын шинжилгээний анги 1973, 1974 онуудад малтаж эхэлсэн бөгөөд2 1980 онд А.П.Окладников, Д .Д ор ж , 1981 онд Р.С.Васильевский, Д.Цэвээндорж нарын удирдлагаар МЗТСХЭ-ийн палеолитын дурсгал судлах анги үргэлжлуүлэн малтаж судалсан юм3. Д.Дорж, Д.Цэвээндорж нар «Монголын палеолит» зохиолдоо Монгол оронд явуулсан палеолитын судалгааны олдвор хэрэглэгдэхүүнд түшиглэн, Монгол оронд хүн доод палеолитын ашелийн үеэс эхлэн нутаглаж, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн өвөрмөц арга барил бүхий соёлыг буй болгосон болохыг гаргаж тавьсан4. Д.Дорж «Дорнод Монголын неолит»5 номондоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговъ аймгийн нутгаас олдсон неолитын дурсгалуудыг нэлээд сайн судлагдсан хөрш зэргэлдээ орны мөн үеийн дурсгалтай харьцуулан судалж Монголын неолитын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга, түуний хөгжлийг үечлэн улмаар тэр үеийн хүмүүсийн эрхлэх 1 2 3 4 5

16

Моиголын неолитын үеийн булш, сууц. ШУАМ. УБ., 1969. №3 Д .Ц э в э э н д о р ж . Олон үеийн дурсгапт Рашаан хад. ШУАМ. УБ., 1988. № 1, тал 64-66.

А.П.О кладников, Р.С.Васильевский. Новые исследования Аршан хада в М онголии. Из CO. AH. СССР. № 6, вып. 2, Серия общественных наук. Н овосибирск, 1982. стр. 105-109. Д.Дорж, Д.Ц эвээндорж. Монголын палеолит. УБ., 1978. Д.Дорж. Неолит Восточной Монголии. УБ., J971.

_________


____________________________________ Лрхеолог.-,

сүрвалж

бииг,

сулалгааны хураангүй

тойм

аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийг нэгтгэн дүгнэсэн байна. Эдгээр бүтээлүүд нь Монголын палеолит, неолитын талаар гарсан анхны ганц сэдэвт зохиолууд бөгөөд Монголын чулуун зэвсгийн асуудлыгтухайн үеийн олдвор хэрэглэгдэхүүний хэмжээнд бүхэлд нь авч үзэхийг оролдсон юм. /1 9 7 5 , 1979 онд А.П.Окладников Д.Цэвээндорж нарын удирдсан анги Төв аймгийн Заамар сум, Сэлэнгэ, Дэлгэр мөрний сав, Толбо нуурын хөвөө, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Хонгиогийн голын сав, Манхан сумын Цэнхэрийн гол, Мөст сумын нутаг зэрэг олон газраас палеолит, неолитын чулуун зэвсэг, дархны газрыг олж илрүүлсэн билээ. у-/“ 1978 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт буй мезолит, неолитын үеийн сууринг археологи-геологийн талаар дахин судлах ажлыг хиисэн ю м1. ^ 2^982 онд Р.С.Васильевский, Д.Цэвээндоржнарын удирдсан анги Туул, Орхон, Урд Тамир, Хойд Тамир, Дэлгэр мөрний хөндий, Сэлэнгэ мөрний савыг хамарсан өргөн хайгуул хийж палеолит, неолитын үеийн баялаг ( хэрэглэгдэхүүнийг цуглуулсан. 1983 онд А.П.Деревянко, Д.Дорж нарын удирдсан анги Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хайгуул хийж Сагсай голын хөндий, Хар гч ,,-ус нуур, Олон нуурын сав, Ховд гол, Хойд, Дунд, Урд гурван Цэнхэрийн 11 гдй&ш сав, Манхан сумын орчим, Хулман нуур, Бууцагаан сумын орчим ^ | звр§в|&щт 59 газраас олон мянган чулуун зэвсэг олж цуглуулан тэдгээрийн 4 i| '^Ц бэр^впЪ. хийсэн арга барилыг судалж он цагийг нь тогтоожээ. Манхан Vv !| !'.ёумын р ^м о о с^л д со н чулуун зэвсгүүд доод палеолитоос дээд палеолитын n I':а к ^ ^ д ^ о д !§ о гд о ж байхад^Сагсай гол, Хар ус нуурын хөндийгөөс олдсон I мезолит, неолитын үед хамаарна^нэхүү судалгааны үр дүнг I! 9 торхймол болгон нийтэлжээ2. 1 1984 онд МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн дурсгал судлах анги БаянӨлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар хайгуул хийж 100 гаруй газраас чулуун зэвсийн дурсгал олж илрүүлсний ихэнх нь палеолитын үед холбогдох бөгөөд Ховд голын хөндий, Баян нуур сумын орчим, Алтайн өвөр биеэс олдсон чулуун зэвсгийн дурсгалууд эрдэм шинжилгээний хувьд нэлээд сонирхолтой юм3. 1985 онд МЗТСХЭ-ийн А.П.Деревянко, Д.Дорж нарын удирдсан чулуун зэвсэг судлалын анги Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйн нутагт, Орхон голын Их Булган зэрэг газар палеолит, неолитын суурин малтаж Өвөрхангай, Баянхонгор, Говь-А лтай, Ө мн^говь, Дундговь аймгуудын нутгаар өргөн цар хүрээтэй хайгуул хийж 166 газраас палеолит, неолитын чулуун зэвсэг олж илрүүлэн 14 мянга гаруй чулуун эдлэл түүсэн4. 1 2 3 4

Д .Ц эвээндорж , П.Хосбаяр. Дулааиы говийг археологи, геологийн талаар дахин судалсан нь. S.A, Т.Х. f-З, 22-47-р тал. УБ., 1982. А .П .Д ер ев ян к о , Д .Д орж , В .Е.Л аричев, В .Т .П етри н, А рхеологические исследован и я в Монголии. Памятники каменного века, препринт 1-9, Н овосибирск, 1984. Д.Дорж. П редварительныйотчетоработахпалеолитическогоотрядаМ С И К Э . 1984г.стр. 1-40, Д.Дорж, Д .Ц эвээндорж . Отчет палеолитического отряда М С И К экспедиции за 1985 год. ТХГБСХ.

17


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

1986,1987 ондтус шинжилгээний анги Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар палеолитын хайгуул хийж, олон тооны дурсгал илрүүлэн судалсны дотроос Баянхонгор аймгийн нутаг Уранхайрхан, Цагаан агуй зэрэг эрдэм шинжилгээний хувьд онцгой чухал ач холбогдол бүхий дурсгалуудыг цохон дурдууштай. Монгол орны чулуун зэвсгийн талаар явуулсан 30 орчим жилийн судалгаандаа тулгуурлан Д.Дорж, «Монголын чулуун зэвсгийн үе» сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Энэхүү бүтээлийн хураангуй илтгэлд Монголын чулуун зэвсгийн үеийн үндсэн ангилал, хөгжлийн зүй тогглын асуудлыг нэгтгэн зангидаж өгсөн ю м1. Олон жил явуулсан судалгааны үр дүнд Монголын чулуун зэвсгийн талаар арвин баялаг хэрэглэгдэхүүн цугласныг хэвлэн нийтлэх нь Монгол төдийгүй Ази тив, улмаар дэлхийн палеолитын судалгаанд чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаар Монгол-Зөвлөлтийн эрдэмтэд анхаарсаар ирсэн билээ2. , Үүний тодорхой үр дүн болГМонгол-Зөвлөлтийн эрдэмтдийн туурвисан «Монгол Алтайн палеолит, неолит»3 хамтын бүтээл юм)Тус бүтээлд Монгол Алтайн нуруу болон Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг200-аад газраас чулуун зэвсгийн дурсгалыг илрүүлэн судалсны үр дүнг нийтэлсэн юм. Зохиогчид, Монгол Алтайн чулуун зэвсэг олдож буй газрын геоморфологийн онцлог, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга барилын технологийн талаар нарийн судалгаа явуулж, “палеолитын эрт үеэс мезолит, неолитыг дуустал хөгжлийн нэгдмэл чиг хандлагатай байжээ” гэсэн үндсэн дүгнэлтэд хүрсэн юм. Энэ зохиол нь монголын чулуун зэвсгийн талаар гарсан суурь судалгааны томоохон бүтээл болох нь зохиолд нийтэлсэн дурсгалын тоо хэмжээ, цар хүрээ, судалгааны дүнд гарсан дүгнэлтээс харагдана. 1990-1994 онд Монгол-Японы хамтарсан «Гурван гол» төсөл ба 1992­ 1993 онд М онгол-Солонгосын «Дорнод-Монгол» төслүүдийн хүрээнд археологийн хайгуул хийх явцад Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн нутгаас нэлээд тооны чулуун зэвсэг түүвэрлэсэн юм. 1995-2000 онд А .П .Д еревянко, Д .Ц эвээндорж , Ж .О лсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги Баянхонгор аймгийн Цагаан агуй, Чихэн агуйд палеолит, мезолитын соёлт давхарга бүхий суурингуудыг малтан судлахын хамт тэдгээрийн он цагийн хамаарлыг геологи, палеоботаник, радиокарбоны аргаар тогтоох ажлыг ОХУ, АНУ-ын лабораториудад гүйцэтгэж буй нь Монголын чулуун зэвсгийн судалгаанд нэвтэрч буй шинэ зүйл болно. Мөн Алтайн өвөр говиор хайгуул хийж олон тооны палеолит, неолитын сууринг илрүүлэн олж судалсан юм. Эдгээр дурсгалуудын дотроос(Өвөрхангай, Өмнөговь аймгийн зааг нутагт орших Цахиуртын хөндийн суурин эрдэм 1 2 3

18

Д Д орж . Каменный век Монголии. Новосибирск, 1990. Д .Д о р ж , Д .Д э в ээ н д о р ж . П алеоли т М онголии. У Б ., 1978; А .П .О кл ад н и к ов. П алеолит Центральной Азии. Новосибирск, 1981. А .П .Д ер евян ко , Д .Д орж , Р .С .В аси л ьевски й , В .Е.Л аричев, В .Т .П етри н, Е .В .Д евятки н , М.Малаева. Палеолит и неолит Монгольского Алтая. Н овосибирск, 1990.


____________________________________ А р х е о л о г с ү р в а л ж

6 <*iиг,

сүлалгааны хураангу i

тойм

шинжилгээний хувьд онцгой ач холбогдолтой дэлхийд ховорхон тохиолдцог дурсгал юм. Тус суурин нь 10000 км. кв талбайг эзлэх бөгөөд палеолит, мезолит, неолитын үеийн дурсгалууд газрын хөрсөн дээр нягт тархан хадгалагдан үлдсэн байна^/ Эдгээр судалгааньГүр дүнд гурван орны эрдэмтдийн хамтран туурвисан «Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедицийн тайлан» хэмээх 3 боть зохиол орос, англи, монгол хэлээр нийтлэгдсэн ба Б.Гүнчинсүрэн «Говийн Алтайн уулсын баруун өмнөд хэсгийн дундад ба шинэ чулуун зэвсгийн үе», Я.Цэрэндагва «Түйн голын хөндийн палеолитын дурсгалууд», Б.Ц огтбаатар «Дорнод М онголы н палеолит» хэмээх дэд докторы н диссертаци бичсэн нь Монголын чулуун зэвсгийг тодорхой чиглэлээр нарийвчлан судалсан бүтээлүүд болсон. Монгол орны хүрэл ба төмөр зэвсгийн үеийн дурсгалд буган хөшөө, дөрвөлжин булш, түүвэр олдвор, хадны зураг, Чандмань уулын булш зэргийг холбогдуулан үздэг. Буган хөшөө бол монголы н хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм. XIX зууны сүүлчээс монгол нутгаар аялсан Г .Н .П отани н 1, А .П озднеев2 нарын оросын жуулчид бүтээлдээ буган хөш өөний тухай тэм дэглэж фото зургийг нь нийтлүүлсэн. М өн Н.М.Ядринцев3, В.В.Радлов4 нарын удирдсан шинжилгээний ангийхан хэд хэдэн буган хөшөөнд тодорхойлолт бичиж зургийн хамт нийтэлсэн байдаг. Ф инийн эрдэмтэн Гране5 1906-1909 онд монголын баруун хойд нутгаар аялахдаа нэлээд хэдэн буган хөшөөг Хангайн уулсаас илрүүлжтодорхойлолт зургийн хамт нийтэлжээ. 1925 онд Монгол-Түвдийн экспедицийн нэг хэсгийг удирдаж явсан Г.Боровка Өнгөт гэдэг газраас буган хөшөөгөөр хийсэн хүн чулуу олж тэдгээрийн хоорондын он цагийн зөрөөг баримтаар харуулсан6. 1948-1949 онд манай улсад ажилласан ЗХУ-ын Ш УА-ийн ТүүхЭтнографийн экспедицийн этнографийн анги Хэнтий аймгийн Дунд Жаргалантын гол, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Наран толгой зэрэг газраас хэд хэдэн буган хөшөө илрүүлснийг К.В.Вяткина хожим нийтэлжээ7. 1961 онд, Ц.Гочоо, Ц.Доржсүрэн нар Хөвсгөл аймгийн Улаан уул, Ринчинлхүмбэ сумдын зааг нутгаас 3 буган хөшөө олж нийтэлжээ8. 1 2 3 4 5 6 7 8

Г.Н.Потанин. Очерки Северо-Западной Монголии. СПб., 1886 г. стр. 77. П.Позднеев. Монголия и Монголы. Результаты поездки в Монголию, исполненной 1892-1893. СПб., 1896. т. 1,стр. 217-236. Н.М.Ядринцев. Предварительный отчетобисследованияхпо р. Толы, Орхону и южном Хангае. СТОЭ. СПб., 1892. вып. 1. стр. 377. В.В.Радлов. Атлас древностей Монголии. С П б., 1892. вып. 1, 1896, вып. 111. Сгапо. Archaeologische Beobachtungen von rneinen Reisen m Sudsibinen nud Nord-W est Mongolei im lahre 1908 “ lo n m ald e la Societe Fm no-Ougrinne“ XXVIII. Helsingfors, 1910. Г .И .Б о р о вка. А рхеологическое обследование среднего течен и я р. Толы. Сб. С еверная Монголия, вып. 2. Л., 1926. стр. 57-63. К.Я.Вяткина. Археологические памятники в МНР. СЭ, 1959, № 1, стр. 99-103. Ц.Гочоо, Ц.Доржсүрэн. Хөвсгөл аймгийн Улаан уул суманд хийсэн эртний судлалын тэмдэглэл. 1961 оны хээрийн ш инж илгээний хэрэглэгдэхүүн. УБ., 1963. тап 78-81.

19


Монгол

УЛСЫН

ТҮҮХ.

I БОТЬ

В.Волков, 1960-аад оноос эхлэн буган чулуун хөшөөнийталаар судалгаа явуулж тухайн үед мэдэгдэж байсан 60 орчим хөшөөнд тулгуурлан эдгээр дурсгалыг МЭӨ V-III зууны үед холбогдуулан үзсэн байна1. Н.Сэр-Оджав, 19б4ондТөв, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаас 30 гаруй буган хөшөө олж тодорхойлон бичиж, заримынх нь гар ба гэрэл зургийг хавсарган нийтэлжээ2. Мөн тэрээр, 1968 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан дэнжийн Улаан үзүүрээс 2 буган хөшөө олжээ3. 1974 онд, МТЗСХЭ-ийн хүрэлдөмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал судлах ангийхан Хөвсгөл аймгийн Уушгийн Өвөрт урьд мэдэгдэж байсан 15 буган хөшөөг судлан тэдгээрийг тус бүрд нь тодорхойлон бичиж нийтэлсний гадна В.Волков нар зарим хөшөөний тухай өгүүлэл бичжээ4. 1974 онд Д.Цэвээндорж, И.Эрдейли нарын удирдсан Монгол-Унгарын археологийн хамтарсан шинжилгээний ангийхан Архангай аймгийн нутгаас 10 гаруй буган хөшөө олж шинжин нийтэлсэн юм5. 1979 онд МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангид оролцсон Д.Цэвээндорж, Ю.С.Худяков нар Ховд аймгийн Мөст сумын Бодончийн голоос олон тооны буган хөшөө олж судалсан юм. Ийнхүү БНМАУ-ын нутагт олон газар хайгуул шинжилгээний ажил хийсний үр дүнд Монголчуудын эртний түүхийн чухал дурсгал буган хөшөө 500 гаруйг илрүүлэн олсон байна. В.В.Волков буган хөшөөг олон жил судалсныхаа дүнд ганц сэдэвт зохиол бичжээ6. Төв Азийн нүүдэлчдийн эрт үеийн түүхийн бас нэгэн сонирхолтой дурсгал бол дөрвөлжин булш юм. Дөрвөлжин булшийг олон жилийн өмнөөс сурвалжлан олж судлан шинжилсээр ирсэн. 1925 онд, Г.И.БоровкаТуул голындундурсгалаарархеологийнхайгуул малтлага хийж 400 орчим дөрвөлж ин булш олж заримыг нь малтан шинжилсэн. Мөн тэрээр Улаан хад, Их алаг, Дөрвөлжин зэрэггазраас хадны зураг, тамга нэлээдийг олж илрүүлэн анх удаа буган хөшөө, дөрвөлжин булш, хадны зарим зургийг нэгэн үед холбогдоно хэмээн үзжээ. Г.И.Боровка, Монгол ба Байгал нуурын наад бие нутгийн дөрвөлжин булш адил шинжтэй болохыг тэмдэглэж, МЭӨ VII-V зуунд7 холбогдуулан үзсэн нь хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн зарим үндсэн дурсгалын он цагийг тогтоосон чухал бүтээл болсон. 1

2 J 4

5 6 7

В.В.Волков. И зистории иэучения памятниковбронзового века М НР. -К вопросу древнейшей истории Монголии. SA.T. Ill, f-9, УБ., 1964, S9-66-p тал; Вронзовый и ранний железный века Северной Монголии. УБ., 1967, тал 69-80. Н.Сзр-Оджав. Монголын төв умард хэсгийг археологийн талаар судалсан нь. SA. т. IV, f-7. Н.Сэр-Оджав. Баян-Ө лгий аймгийн археологийн дурсгалыг судалсан нь. S H .т. VIII, f - 1. УБ., 1969. Э.А.Новгородова. Новые памятники искусствадревней Монголии. УБ., 1972, т. V. f-5. стр. 55­ 71; В.В.Волков, Э.А.Новгородова. Оленные камни Ушкийн увера (М онголия). Первобытная археология Сибири. Л., 1975. стр. 78-84. И.Эрдейли. Некоторые итоги работ М онголо-Венгерской экспедиции. АЭМ. Новосибирск, 1978, стр. 136-151. В.В.Волков. Оленные камни Монголии. УБ., 1981. Г.И.Боровка. А рхеологическоеобследованиесреднеготечснияр.Толы. - “Северная Монголия” вып. IIЛ ., 1927. стр. 63.


Археолаги,

сурвалж бичиг,

сулалгааны хураангуй

тойм

1933-1960 онд Хангайн экспедицийг удирдаж ажилласан Зөвлелтийн эрдэмтэн Д.Д.Букинич1 цөен тооны дөрвөлжин булш малтаж шинжилсэн байна. БНМАУ-ын эртний дурсгалын картотект Х.Пэрлээ хүрэл ба төмөр зэвсгийн үед холбогдох олон тооны дурсгалыг тэмдэглэсэн байдаг. С.В.Киселевийн удирдсан экспедици 1948-1949 онд Монголын нийслэл Хархорум хотыг малтах үедээ Хужиртын амралтын орчим хэдэн дөрвөлжин булш малтжээ. 1950-1960 оны үед Монголын археологчид бүх аймгуудын нутгаар ергөн хайгуул хийж, олон тооны дурсгал илрүүлснээс нилээд тооны дөрвөлжин булш малтан судалжээ. 1952 онд Х.Пэрлээ, Хэнтий аймгийн Баянменх сумын Баянцогт овоо, Тев аймгийн Мөнгөнморьт сумын Сүйжийн булаг зэрэг газруудад арваад дөрвөлжин булш малтан шинжилж МЭӨ VII-V зуунд холбогдуулан үзжээ2. Монгол орны олон газраас олдсон хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед холбогдох түүвэр олдвор нь тухайн үеийнхээ түүхийг судлах чухал хэрэглэгдэхүүн болдог байна. Үндэсний музейн үзмэрт байгаа түүвэр олдворыг зөвлөлтийн эрдэмтэн С.В. Киселев анх судалж нийтлүүлсэн нь их сонирхолтой ажил болжээ. 1953 онд О.Намнандорж монгол нутгаас олдсон зарим нэг түүвэр олдворыг нийтлүүлсэн байна3. 1955 онд, Ц.Доржсүрэн Хараагийн Ноён ууланд дөрвөлжин булш хоёрыг4, 1956 онд Н .Сэр-О джав Өверхангай аймгийн Хужирт сумын Шунхлай ууланд дөрвөлжин булш нэгийг малтжээ5. 1956-1958 онд, Ц .Д орж сүрэн Архангай айм гийн нутагт6, м ен Улаанбаатар хотын орчим Хүрхрээгийн ам7 зэрэг газарт хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгал нэлээдийг судалсан байна. Үүнд 1956 онд, археологич Ц.Доржсүрэн Архангай аймгийн Их тамир сумын нутаг Алтан сандал уулын орчимд найман дөрвөлжин булш малтан шинжилсэн. 1959 онд, В.В.Волков Дундговь аймгийн Мандалговь8 хотын дэргэдэх Хүрхэн уул, Өндөршил сумын Тас уулын орчимд дөрвөлжин булш арваадыг, 1958, 1964 онд Тев аймгийн нутагт дөрвийг малтжээ9. Дөрвөлжин булш, хадны зураг, буган хөшөө, түүвэр олдвор зэргийг нэгтгэн Монголын хүрэл ба темөр зэвсгийн түрүү үеэр тусгай ном бичсэн билээ. 1961 онд, Д .Н аваан Гачууртын аманд дөрвөлж ин булш нэгийг малтжээ10. 1962 онд, Монгол-Унгарын хамтарсан экспедици Тев аймгийн 1 2 3 4 5 6 7 8 9

Д.Д.Букинич. Общий отчет по археологическим работам 1933-1934 г. ТХГБСХ. Х.Пэрлээ. Овгийн байгууллын задралын үеийн хэдэн булш (М ЭӨ 7-8). ШУА. 1957, №18. О.Намнандорж, 1953 оны экследицийн замын тэмдэглэлээс, ШУАМ. 1954, № 1, тал 89 Ц.Доржсүрэн. 1955 онд төп, баруун аймгуудад археологийн ш инж илгээ хайгуулын ажил явуулсан тухай. ШУХБ. УБ., 1957. тал 106. Н .Сэр-О джав. Ш унхлайн булш. ШУТ. УБ., 1958, № 3, тал 50-52. Ц.Доржсүрэн. 1956-1957 онуудад Архангай аймагтархеологийн ш инж илгээхийсэнтухай.У Б., 1958, тал 3-22. Ц.Доржсүрэн. Хүрхрээгийнамнытүүхийндурсгалтэүйлүүд. ШУТ. 1958, SA № 5-6, 67-68-ртал. В.В.Волков. 1959 онд Дундговь аймагт эртний хайгуул хийсэн тухай. S.A. Т. II. f-2, 43-55р тал. УБ., 1963. В.В.Волков. Бронзовый и ранний железный века Северной Монголии. УБ., 1967, стр. 36.


МОНГОЛ Үлсын ТҮҮХ. I БОТЬ

Батсүмбэр сумын нутагт дөрвөлжин булш хэдийг малтсан ажээ1. 1962 онд, В.В.Волков Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын орчимд дөрвөлжин булш хоёрыг малтжээ2. 1966-1969 онд, Д.Наваан Хэрлэн, Онон, Дорнод М онголын хээр тал нутагт дөрвөлжин булш нэлээдийг шинжилж, хэрэглэгдэхүүнийг нь номондоо оруулжээ3. МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн дурсгал судлах анги 1971 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Тэмээн чулууны аманд хэд хэдэн дөрвөлжин булш, 1976 онд Архангай аймгийн ИхТамирсумын Шивэртийн аманд 4 дөрвөлжин булш малтан шинжилсэн билээ4. МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн дурсгал судлах анги 1976-1983 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган тал, Буянт сумын Буянтын чулуу, Дорноговь аймгийн Алтанширээ сумын төв орчим, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хан хад, Архангай аймгийн Батцэнгэл сумын Ш ивэртийн ам, Эрдэнэмандал сумын нутаг Хөшөөн тал, Тариат сумын Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уул, Зүйл сумын Наран толгой, Булган аймгийн Бүрэгхангай сумын Зараа толгой, Төв айм гийн Алтанбулаг сумын Бурхантайн гацаа зэрэг нутагт 50 орчим дөрвөлжин булш малтан шинжилж5 сувс, оюу зүүлт, алтан ээмэг, шавар савны хагархай, ясан эдлэл, малын яс зэрэг шинжилгээний хэрэглэгдэхүүн олжээ. Д.Эрдэнэбаатар 1991 ондХурхынголынсавд, 1992ондБулганаймгийн Эгийн голын савд, М онгол-Солонгосын хамтарсан «Дорнод Монгол» төслийнхөн Хэрлэн голын савд цөөн тооны дөрвөлжин булш малтаж эрдэм шинжилгээний зарим сонирхолтой олдворууд олсон байна. МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн дурсгал судлах анги болон түүхийн хүрээлэнгийн нүүдэлчдийн дурсгал судлах анги 1972-1974, 1981­ 1982 онуудад Увс аймгийн Улаангом хотын ойролцоох Чандмань уулнаа Монголын төмөр зэвсгийн түрүү үед (МЭӨ V II-III зуун) холбогдох 50 гаруй булшийг малтан шинжилсэн юм. Энд малтсан шороон далантай дүнзэн бунхант, лирамид хэлбэрийн далантай, чулуун далантай авсгүй, чулуун хайрцган австай булш гэсэн үндсэн дөрвөн төрлийн булш нь урьд манай улсын нутгаас олдож байгаагүй булшны шинэ хэлбэр төрх бөгөөд эндээс хөдөлмөрийн багаж, зэр зэвсэг, гоёл чимэглэлийн холбогдолтой олон зуун эд өлгийн дурсгал илрүүлэн олсон нь М онгол нутагт төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн он цагийг тодотгоод зогсохгүй, тэр үеийн аж ахуй, нийгмийн байгууламж, оюуны соёлыг судлахад чухал ач холбогдолтой болсон6. 1 1 3 4 5

6

Мөн тэнд. Дурдсан зохиол. тал 37. Д.Наваан. Дорнод Монголын хүрлийн үе. УБ., 1975, тал 21-49. Д.Ц эвээндорж . МЗТСХЭ-иЙн хүрэл, төмөр зэвсэг судлалйн тайлаи. УБ., 1976. ТХГБС. Д .Н а в аа н . 1976-1983 оны М З Т С Х Э -и й н тай лан гууд; В .В .В о л к ов, Э .А .Н овгород ов а, В.Е.Войтов. Работы на Чулуте и Хархорине. АО 1978 года. М ., 1979, стр. 595-597; В.В.Волков. Экспедиция в Монголии. АО 1979 года. М., 1980, стр. 495-496. Д .Ц эвээндорж . М ЭӨ V11-VIII зууны булш. ШУАМ. 1973. № 4, тал 16-24; Д .Ц эвээндорж . Чандманская культура, “А ЭМ ” Новосибирск, 1978, стр. 36-85; Д.Ц эвээндорж . Чандманийн соёл. SA. 1980. т. IX, f-4, тал 34-200; Д .Ц эвээндорж . Ч андм анский м огильиик-пам ятник раннего железного века Монгсшии. УБ., 1983, стр. 1-2; В.В.Волков. Улангомский могильник


Археологи,

сурвалж бичиг,

сулалгааны хураангуй

тойи

Монгол нутагт оршин сууж, мандан мөхөж байсан эртний улсуудын түүхийн хэрэглэгдэхүүнийг эрэн сурвалжилж, судлан шинжилсний дотор Хүннү, Түрэг ба Монголтой гарвал нэгтэй Хятан нарын түүхэнд холбогдох дурсгалууд гол байрыг эзэлж байна. Ялангуяа монголчуудын эртний өвөг Хүннү нарын түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг олж илрүүлэх талаар багагүй ажил хийжээ. 1954-1955 онд Ц. Доржсүрэн, Ноён ууланд1 Хүннү нарын 20 орчим булшийг малтсаны гадна Архангай аймгийн Хүнүй голын савд2 гурван зуу гаруй хүннү булш илрүүлэн олж хорин зургааг нь малтан шинжилсэн байна. 1961 онд Ховд аймгийн Манхан сумын Хаалгатын Завсар гэдэг хоолойд хүннүгийн 60 орчим булшийг Ц.Доржсүрэн В.В.Волков нар илрүүлЭн хоёрыг нь3, Хараагийн Ноён уулын Хужиртын аманд Ц . Д о р ж с ү р э н 4 , И.Эрдели5 нар хоёр булш малтаж олдвор хэрэглэгдэхүүнийг нийтэлсэн байна. 1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хороват нарУлаанбаатар хотын ойролцоох Сэлбийн голын хөндийд буй хүннүгийн үеийн 11 булшнаас хоёрыг малтжээ6. 1963, 1964 онд Д.Наваан, И.Эрдели нар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хүнүй голын Наймаа толгойд буй хүннүгийн булшнаас дөрвийг малтаж холбогдох хэрэглэгдэхүүнийг нийтэлсэн байна7. 1969 онд Дархан хотын ойролцоо газар шорооны ажлын явцад нэлээд булш илэрч зарим нь эвдэрсэн боловч олдвор хэрэглэгдэхүүнийг түүвэрлэн авч, үлдсэн 6 булшийг Х.Пэрлээ, С.Ю.Гришин нар малтан шинжилсэн байна8. 1971 онд Д.Наваан, В.В.Волков нар Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулнаа буй 21 булшнаас хоёрыг, Архангай аймгийн Хашаат сумийн нутаг Хутаг уулнаа хүннүгийн булш нэгийг тус тус малтсан байна. 1972, 1977 ондД.Цэвээндорж, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш ууланд хүннүгийн булшнаас найман булш, 1973, 1981 онд Увс аймгийн Чандмань сумын Чандмань ууланд буй 10-аад булшнаас дөрвийг малтан

1 2 3 4 5 6 7 *

и некоторые вопросы этнической истории М онголии."Роль кочевых народов в цивилизации ЦентральноЙ А зии ” УБ., 1975. тал 69-72; В.В.Волков. У лангом ский м огильник -АЭМ . Н овоси би рск, 1978. стр. 101-107; Х .П эрлээ. Ч андмань уулын булшны олдворы н нэгэн тэмдгийн тухай, ШУА. 1975, № 3. тал 78-79; Д .Н аваан. Н овые находки звериного стиля М онголии, АЭМ. Н овосибирск, 1978, стр. 118-122. ^ Ц.Доржсүрэн. 1955 онд Төв ба баруун аймгуудад археологийн шинжилгээ хайгуулын ажил явуулсан тухай . ШУХБ. НУА. 1957, № 2. тал 99. ■ Ц.Доржсүрэн. 1956-1957 онуудад Архангай аймагт археологийн шинжилгээ хийсэн нь. УБ., 1958, тал 22. В.В.Волков, Ц.Доржсүрэн. Ховд аймгийн Манхан сумын нутагт эртний судлалын малтлага, хайгуул хийсэн тухай. SA. т. II. f-2, УБ., 1963. тал 51-68. Ц.Доржсүрэн. 1961 онд Хараагийн Ноён уул хавьд эртний судлалын малтлага хайгуул хийсэн тухай. SA. т. II, f-4, УБ., 1963, тал 39-49. И.Эрдели. Раскопки в Ноин уле. ААА. Н.Будапешт, 1962. тал 232-274 (мажар хэлээр). Н.Сэр-Оджав. Монгол-Унгарын хамтарсан эртний судлалын шинжилгээний ажлын тухай. УБ., 1963. SA. т. II. f-З. тал 31-38. И.Эрдели, Д.Н аваан. Результаты Монголо-Венгерской экспедиции 1963 года КААЕ, 92.1965. В., 1965. тал 73-85. (мажар хэлээр). Ю .С.Гриш ин. Раскопки Гуннских погребений у горы Дархан. А ЗМ . Н овосибирск, 1978, стр. 95. 100.


Монгол УЛСЫН ТҮҮХ. I ЮТЬ

шинжилсэн ба Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагХүнүй голын Наймаа толгойд буй хүннүгийн 26 булшнаас Унгарын эрдэмтэн И.Эрделийн хамт 1974 онд 5, 1987 онд 11, 1975 онд Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг Нүхтийн аманд буй 100 булшнаас 3-ыг тус тус малтан шинжилсэн юм1. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуулга ууланд буй 142 булшнаас 1969 онд Д.Наваан И. Эрдели нар цеөн хэдийг2, 1975 онд Д.Баяр3 нэгийг, 1988 онд Д.Цэвээндорж И.Эрдели нар таван булш тус тус малтсан байна. 1977 онд Улаанбаатар-Сухбаатарын төмөр замын Салхитын өртөөний орчим газар шорооны ажлын явцад таван булш илэрснийг Т.Санжмятав очиж судалжээ4. МЗТСХЭ-ийн хүрэл төмөр зэвсгийн дурсгал судлах анги 1980-1982 онуудад Архангай аймгийн Батцэнгэл сумын Солби уул, Ээзгийтийн хужир, Худгийн ам, Шивэртийн ам, Гурван модот уул, Булган аймгийн Бүрэгхангай сумын Зараа толгой, Магсаржав сангийн аж ахуйн нутаг, Сэлэнгэ аймгийн Хонгорын Сангийн аж ахуйн орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын сав, Баруун хайрхан, Морин толгой зэрэг газар нийт 40 орчим булш малтан шинжилжээ5. Д.Цэвээндорж 1986 онд Говь-Алтай аймгийн Цогг сумын нутаг Хиргист хоолойд 97 хүннү булш илрүүлэн олж тэдгээрээс 5-ыг малтсан ба мөн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Оньтолтод 17 хүннү булш илрүүлэн 1-ийг малтан шинжилж олдвор хэрэглэгдэхүүнийг нь нийтэлсэн юм6. 1987 онд Монгол-Унгарын хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Худгийн толгойд 2, Солби ууланд 2, Эрдэнэмандал сумын нутаг Наймаа толгойд 11 хүннү булш малтаж судалсан7 бөгөөд 1988 онд Төв аймгийн Баян сумын Зараа толгойд 17 булш илрүүлж 5-ыг малтсан. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан Хүннүгийн дурсгал судлах ангийхан Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойд 2, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунд 1, Өвөрхангай аймгийн зүйл сумын Тарвагатай, Хужирт сумын Хүүшийн хөтөлд тус бүр 1 хүннү булш малтаж эд өлгийн зүйлс олсны дотор Морин толгойн булшнаас хүннүгийн “Хэл хуур” хөгжмийн зэмсгийг нээж олсон юм. Энэхүү хэл хуур 1

2 3 4

5

6

7

Д.Цэвээндорж. Н овы еданны е поархеологии Хунну. ДКМ . Новосибирск, 1985; Д.Цэвээндорж, И .Эрдели. Худгийн толгой, Солби уул, Наймаа толгойн хүннү булш. SH. т. 24, f-XI, тал 105-129. Д.Наваан, 1969 оны гурван голын шинжилгээний тайлан. Д.Баяр. Дуулга уулын нэгэн булш. SA. т. [I, f-б, УБ., 1976. тал 60-65. Д .Н аваан. Дархан хотоос 50 км орших Салхит хэмээх газар илэрсэн хуннугийн булшны материалыголсонтухайтайлан. 1977 (Х увьдньбий); П.Б.Коновалов. Хунну Забайкалье УланУдэ, 1976, стр. 21. Д.Н аваан. 1980-1983 ондМ ЗТ С Х Э -ийн эрдэм шинжилгээнийтайлангууд; Д.Н аваан. С элэкгэ аймгийн Хонгорын сангийн аж ахуйд ажилласан археологийн ангийн товч тайлан; Д.Наваан. 1982 онд ажилласан Сэлэнгэ, Булганы экспедицийн тайлан. Д .Ц эв ээн д о р ж . Х иргист хоолой, О ньтольты н Хүннү булш. SH . т. X III, f-8, тал 59-81; Ю .С.Худяков, Д.Ц эвээндорж, Новые находки хуннуских луков в Гобийском Алтае. АЭАИМ. Н овосибирск, 1990. стр. 126-131. Д.Ц эвээндорж, И.Эрдели. Худгийн толгой, Солби уул, Наймаа толгойн хүннү булш. SH. т. XXIV. f-11. тал 105-129.


Археологи,

сүрвалж

бичиг,

сүлялгаяиы хураангуй

тойм

нь одоогоор мэдэгдэж буй энэ төрлийн хөгжмийн зэмсгийн хамгийн эргнийх нь бөгөөд Ази Европын олон оронд өргөн тархсан байна1. 1990 онд Д .Цэвээндорж, П.Б.Коновалов нар Улаанбаатар хотын дүүрэг Сонгинын Баруун Хайрханд хүннүгийн 2 булш малтсан2. М онгол-Ф ранцын хамтарсан ш инж илгээний анги 1993-1999 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын Бурхан толгойд Хүннүгийн үеийн 100 гаруй булшийг малтан шинжилсэн. Малтлагын явцад Хүннүгийн түүх-соёлыг гүнзгийрүүлэн судлахад сурвалж болох олон тооны эд өлгийн зүйлс олдсон байна3,. Х.Пэрлээ 1952-1957 онд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Гуа дов, М өнгөнм орьт сумын нутаг Т эрэлж и йн дөрвөлж ин , Бүрхийн дөрвөлжин, Хүрээн дов, Эрдэнэ сумын Өндөр дов, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын зааг нутаг Цэнхэрийн голын хэрэм, Чойбалсан аймгийн Цагаан овоо сумын Барс хот II (Баруун дөрөөгийн хэрэм), Булган аймгийн Бүрэгхангай сумын Шувуутайн голын хэрэм, Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Баянбулгийн туурь зэрэг хүннүгийн үеийн суурингуудыг нэлээдийг нь малтан шинжиЛж үр дүнг удаа дараа нийтэлсэн билээ. Х.Пэрлээгийн судалгааны гол ач холбогдол нь «Цэвэр нүүдэлчид» гэдэг хийсвэр онолд няцаалт өгч нүүдэлчдийн хот суурины асуудлыг бодит баримтанд тулгуурлан ул суурьтай авч үзсэнд оршино4. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн нутагт буй Бороо голын Хүннү сууринг 1966 онд анх Ц.Доржсүрэн илрүүлэн олсон5 бөгөөд 1990 онд Д.Цэвээндорж, И. Эрдели нар малтаж эхэлсэн. Мөн онд Д.Цэвээндорж, П .Н .К он овалов нар Ө мнөговь айм гийн Н омгон сумын нутагт буй Баянбулагийн туурь хэмээх хүннүгийн үеийн сууринг бага хэмжээгээр туршин малтсан^ Түрэгийн хаант улсын үеийн түүх соёлын дурсгалыг сурвалжлан олох талаар багагүй ажил хийжээ. Түрэгийн дурсгалыг дагнан шинжлэх ажлыг дээр дурьдсан Орос ба Зөвлөлтийн судлаачдаас гадна Н.Сэр-Оджав 1957 оноос дангаараа буюу Чехословакийн эрдэмтэдтэй хамтран явуулсан юм. Мөн онд Н.Сэр-Оджав, Ц.Доржсүрэн нар Төв аймгийн Баянзүрх сумын нутагт буй Түрэгийн мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөө, тахилын сүм бүхий цогцолбор дурсгалыг малтан шинжилж барилгын хэрэглэгдэхүүн, шавар,шаазан сав, суулга, гоёл чимэглэл болон барилгын хананд бичсэн бичээс зэргийг олжээ6. 1 2 3 4

5 6

Д.Ц эвээндорж . М орин толгойн булшнаас олдсон хүннү хэл хуур. ШУАМ, 1990, № 3. тал 72­ 80. П Б Коновалов. Краткий отчет отряда по изучению памятников хунну. М С И К Э за 1990 г. ТХГБСХ. Д.Эрдэнэбаатар нар, М онгол-Францынхамтарсан Эгийн голын шинжилгээний ангийнтайлан. 1997, 1998, 1999 он. ТХГБСХ. Х .Пэрлээ. Хүн нарын гурван хэрмийн үлдэц (М ЭӨ П-М Э I зууны үе). УБ., 1957; Х.Пэрлээ. Х эрлэн барс гэдэг хотыг малтан ш инж илсэн тухай. ШУХБ. НУА № 2, УБ., 1957, тал 119­ 164; Х.Пэрлээ. Монгол ард улсын хот суурины товчоон. УБ., 1961. Ц.Доржсүрэн. Хүннүгийн ш инэ суурин. ШУАМ. 1986, № 4, тал 71-77. БН М А У -ын түүх t боть. УБ., 1966, тал 19; Н .Сэр-О дж ав. Ш инэ олдсон түрэг бичээсний тухай. УБ., I960, тал 3-4.


Монгол ҮЛСЫН

ТҮҮХ.

I воть

1958 онд Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамд буй Түрэгийн хун тайж Культегиний гэрэлт хөшөө, тахилын сүм бүхий цогцолбор дурсгалыг Монгол-Чехословакийн хамтарсан шинжилгээний анги малтан шинжилж арвин их барилгын хэрэглэгдэхүүн, сав суулга, төмөрлөг эдлэл, чулуун сийлбэр зэрэг дурсгалууд олсны дотор Культегиний чулуун толгой зэрэг эрдэм шинжилгээний чухал ач холбогдол бүхий зүйлс байсан ажээ1. В.Е.Войтов Хөшөө Цайдамд буй’ Культегин, Билгэ каган нарын дурсгалыг судлан эдгээр дурсгалыг бүтээсэн он цагийг тодруулах ажил хийжээ2. Түрэгийн үеийн томоохон дурсгалын нэг Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Шивээт улааныг Ц.Доржсүрэн3 1957 онд судалж тусгай өгүүлэл нийтэлсэн ба 1976 онд МЗТСХЭ-ийн хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах ангийхан4 судалж, дэвсгэр зургийг үйлдсэн. С.Харжаубай уг дурсгалын тухай хоёр өгүүлэл нийтлүүлсэн байна5. Түрэгийн үеийн жирийн иргэдийн оршуулга, хиргисүүрүүдийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Хайрхан уул6, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хутаг уул.Хайрхан сумын Хана уул7, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Шунхлай уул8, Хэнтий аймгийн Хэнтий сумын Төгсийн өвдөг, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Дэнсэлгийн ам зэрэг газарт малтан шинжилж морь малын тоног хэрэгсэл, сувдан шигтгээтэй алтан ээмэг, зэр зэвсэг, зоос, толь, шавар сав, торгон эдлэл зэрэг сонирхолтой олдворууд олжээ. 1976 онд Хархорины шинжилгээний анги Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын хөндийд орших хүн чулуу, зэл чулуу бүхий Өнгөтийн дурсгалыг малтан шинжилж түүнийг Жужаны үед холбогдож болох тухай санал дэвшүүлжээ9. Ю.С.Худяков 1979-1982 онд МЗТСХЭ-ийн палеолитын ангид оролцож ажиллах үедээ Туул голын эхэн сав нутгийн Дуганы хөтөл, Их Дэндий, Морин даваа, Тулгат гацаа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хангал гол, Архангай аймгийн Тариат сумын Дадга, Нарийн хоолой, Хөвсгөл аймгийн Жаргал сумын Тойн гол, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгиогййн хөх хошуу зэрэг газар буй түрэгийн үеийн чулуун хашлагуудыг судалж үндсэн ангиллыг хийж, улмаар он цагийн ялгааг нарийвчлан 1 2 3 4 5 * 7 8 9

Н.Сэр-Оджав. Эртний Түрэгүүд. УБ., 1970; Н .С эрО д ж ав. Культегиний булшнаас олдсон хүн чулууны толгой . УБ. 1959. SA. т, I. ф. 6, тал 3-6. В.Б.Войтов. Хроника археологического изучения памятников Х ушо-Цайдама в М онголии (1889-1958 гг) Д К М , стр. 114-136. Н овосибирск, 1985. Ц.Доржсүрэн. Ш ивээт улаан гэж вэ? ШУТ. 1957. №1. тал 45-47. Д.Ц эвээндорж . 1976 онд Архангай аймагт ажилласан М ЗТСХЭ-ийн хүрэл, төмер зэвсгийн дурсгал судлах ангийн тайлаи. ТХГБСХ. С.Харжаубай. Ш ивээт улааны цогцолбор дурсгал. SH. УБ., 1979. тал 15-22, С.Харжаубай. Щ ивээт улааны цогцолбор дурсгалын тухай дахин егуүлэх нь. SA. УБ., 1982. тал 103-И2. Н.Сэр-О джав. Э ртний Түрэгүүд. УБ., 1970, 24-р тал. Erdelyi. Donsuren. Navaan Pesults the Mongolian Hungarian archeological expeditions AA. 19.1967. p. 74-82. Н .Сэр-Оджав. Дурдсан зохиол. тал 23. Н.Сэр-Оджав. Унгутинскле памятники. О УМ Э-ий III их хурал. III боть. УБ., 1979, тал 258­ 262.


Археолог',

сурвадж

б ^ и г,

сулалгааны хураангуй

гой/и

тодруулах санал тавьсан юм1. 1976-1977,1980 онд МЗТСХЭ-ийн хүрэл төмөр зэвсгийн дурсгал судлах анги Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хөшөөн талд түрэгийн үеийн мэлхий чулуу бүхий дурсгалыг малтан шинжлэсэн2. В.В.Войтов 1978-1986 онд Монголын төв нутагт Монгол-Зөвлөлтийн археологичдын хийсэн Түрэгийн үеийн дурсгалын судалгааны үр дүнд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн ёслолын дурсгалыг 4 ангилан үзэж, тэдний утга санаа, зориулалтыг ертөнцийг үзэх үзэлтэй холбон тайлбарласан сонирхолтой бүтээл туурвин нийтэлжээ3. Д.Баяр Монголын төв нутаг болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Булган зэрэг аймгийн нутагт буй 130 орчим хүн чулуун хөшөөний талаар хийсэн судалгааныхаа үр дүнг нэгтгэн ганц сэдэвт зохиол нийтэлжээ4. 1987 онд Д.Цэвээндорж, Ю.С.Худяков нар «Увс аймгийн байгаль орчин, экологи» цогцолбор судалгааны хүрээнд 15 хүн чулуун хөшөө шинээр илрүүлсэн5. 1989-1990 онд ИГУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Баян-Өлгий, Увс, Ховц аймгийн археологийн карт хийх ажлын явцад олон тооны дурсгал илрүүлэн олжтэмдэглэсэн. Баян-Өлгий аймгийн нутгаас Д.Баяр, Д.Эрдэнэбаатар нар 90 гаруй хүн чулууг олж тэмдэглэсний нэлээдийг шинээр олсон бөгөөд тэдгээрийг судлан тусгай ном болгон нийтэлжээ6. Увс аймгийн археологийн карт зохиох ажлын явцад Д.Цэвээндорж, Б.Энхбат нар Увс аймгийн нутгаас 90-ээд хүн чулуун хөшөөг үзэж бүртгэсний нэлээдийг нь шинээр олсон байна7. Увс аймгийн нутагт олдсон эдгээр хөш өөний талаар Т.Бям бадорж , Ч.А мартүвш ин нар тусгай өгүүлэл нийтэлсэн8. 1989 овд МЗТСХЭ-ийн бичээс судлалын анги Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар хайгуул хийх явцдаа нэлээд хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэснээс Д.Баяр Ховд аймгийн нутгаас одцсон 10 хүн чулуун хөшөөний тухай тусгай өгүүлэл бичжээ9. 1 2

3 4 5

6 7

8 9

Ю.С.Худяков. Древнетюркские поминальные памятники на территории Монголии. ДКМ . Н овосибирск, 1985. стр. 1681-189. Д.Ц эвээндорж. 1976-1977 ондА рхангайаймагтаж илласан М ЗТСХЭ-ийн нүүдэлчдийндурсгал судлах ангийн тайлан, ТХГБСХ; С .Г.К ляш торны й. С оветско-М онгольская экспедиция. Археологические открытия 1982 года. М., 1984 г. В .В.В ойтов. Д ревнетю ркски й пантеон и модель м ироздания в культово-поминальны х. памятниках М онголии VI-VHI вв. М., 1996. Д.Баяр. М онголын төв нутаг дахь түрэгийн хүн чулуу. УБ., 1997. Ю.С.Худяков, Д.Цэвээндорж. Освоение южной части Убсунурской котловины в эпоху металла. Информационные проблемы изучения биосферы (Убсунурская котловина-природная модель биосферы). П ущ ина, 1990 г. стр. 377-390. Д .Баяр, Д.Эрдэнэбаатар. Монгол Алтайн хүн чулуун хөшөө. УБ., 1999 он. Д.Ц эвээндорж , Б.Энхбат. Увс аймгийн археологийн эураг зохиох ангийн тайлан. УБ., 1989; ТХГБСХ; Б.Энхбат. Увс аймгийн нутгаар хийсэн археологийн ажлын тайлан. УБ., 1990. ТХГБСХ. Т.Бямбадорж, Ч.Амартувшин. Увс аймгийн нутаг дахь Түрэгийн үеийн зарим хүн чулууд. SA. т. XVIII, f-11. УБ„ 1998, тал 125-129. Д.Баяр. Ховд аймгийн нутагг ш инээр олдсон хүн чулууны тухай. SA. т. XIV, f-7. УБ., 1994. тал 121-134.


М О Н ГО Л ҮЛСЫН ТҮУХ. I Б о гь

1994-2000 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан «Алтай» төслийн хүрээнд явуулсан хайгуулаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэжтэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй хөшөө ч нэлээд байгаагийн заримыг В.Д.Кубарев, Д.Цэвээндорж нар хэдэн өгүүлэл болгон нийтэлсэн билээ1. Японы судлаач Т.Хаяши урьд өмнө судлаачдын нийтэлсэн бүтээл болон өөрийн үзсэн хүн чулуун хөшөөний хэрэглэгдэхүүнд тулгуурлан Монголын 14 аймгийн нутгаас олдсон гурван зуугаад хүн чулуун хөшөөний хэрэглэгдэхүүнийг нэгтгэн «Монгол нутаг дахь хүн чулуун хөшөө» хэмээх бүтээл нийтэлжээ2. 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар Архангай аймгийн Хотонт сумын нутагт буй Уйгарын нийслэл Хар балгас, Эрдэнэ зуугийн «Урд мэлхий» хэмээх хэрэм зэрэг хот сууринг туршин малтаж шинжилсэн3. 1977, 1979 онд Ю.С.Худяков, Д.Цэвээндорж нар Уйгарын Нийслэл Ордубалыкын (Хар балгас) шавар эдлэлийг судалж өгүүлэл нийтлүүлжээ4. Уйгарын археологийн дурсгалыг судлахад цааиш д онцгой анхаарах шаардлагатай юм. Түрэг, Уйгарын үеийн түүхийн чухал сурвалжийн нэг нь ОрхонЕнисейн бичээс бөгөөд энэхүү дурсгалыг нээн олж судлах талаар сүүлийн 30 гаруй жилд Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд ихээхэн ажил хийжээ. Ц.Доржсүрэн 1955 онд Увс аймгийн нутаг «Долоодойн хиргэсүүр» гэдэг газраас Орхон-Енисейн бичээстэй гэрэлт хөшөө, уйгар бичигтэй гэрэлт хөшөө5, 1956 онд Архангай аймгийн Их Тамир сумын Бугат бригадын нутгаас VI зууны 80-аад онд холбогдох Т үрэгийн анхны хаант улсын түүхийн чухал мэдээ агуулсан согд, санскрит бичигтэй том гэрэлт хөшөө бүхий дурсгал ыг6тус тус олсон бөгөөд эдгээр дурсгалыг эрдэмтэд судалсаар байна7. 1957 онд Ц.Доржсүрэн Архангай аймгийн Тариат сумын нутаг Долоон мод гэдэг газраас Орхон-Енисейн бичээс бүхий гэрэлт хөшөөний оройн хэсгийг олсон8 ба 1969,1970 онд МЗТСХЭ-ийнхэн уг газарт малтлага хийж мэлхий чулуу, хөшөөний өөр бас хоёр хугархайг олж илрүүлсэн байна. 1

2 3 4 5 6 7 8

В.Д.Кубарев. Д.Ц эвээндорж . Новые камменные изваяния М онгольского Алтая- Известия лаборатории и археологии. № 1, ГорноА лтайск, 1995. стр. 149-163; V.D.Kubarev, D. Zevendorj. StienstelenausderW estmongoiie-EURASLAANTlQA. Zeitschnftfurarchaologte EURASIENS Band 3. 1997. Berlin pp. 571-580; Кубарев В.Д., Ц эвээндорж Д. Terra incognita в центре Азии. Археология этнография и Антропологии Евразии. 2000 г. № 1, стр. 48-56, T.Hayashi. Stone statues in Mongolia. 1996. (Ялон хэлээр). С.В.Киселев. Древние города М онголии. СА. № 2, 1957. стр. 93-95; Х .П эрдээ. Монголын эртний сөнесөн хот, суурины түүхийн асуудалд. УБ., 1956. тал 5. Ю .С .Х удяков, Д .Ц эв э эн д о р ж . К ер ам и ка О р д у -Б ал ы к а. А рхеологи я С евер н ая А зии. Новосибирск, 1989. стр. 85-94. Ц.Доржсүрэн. 1955 онд Төв, баруун аймгуудад археологийн ш инж илгээ, хайгуулын ажил явуулсан тухай. ШУХБ. НУА. 1957, № 2, тал 99-118. Ц.Доржсүрэн. 1956-1957 онуудад Архангай аймагт археологийн шинжилгээ хийсэн тухай. УБ., 1958, тал 3-22. С.Г.Кляш торный, В.А.Лившиц. Согдийская надпись из Бугута. Страны и народы Востока. т. X. М „ 1971, стр. 121-146. Ц.Доржсүрэн. 1956-1957 онуудад Архангай аймагт археологийн ш инж илгээ хийсэн тухай. УБ,. 1958. тал 3-22.


Археолог

сурвалж бчунг,

с лалгааны хураангуй

тойм

Энэхүү хөшөө нь Уйгарын хант улсын үеийн түүхийн чухал сурвалж мэдээ агуулсан дурсгал болох нь цаашдын судалгаанаас тодорхой болжээ1. Судлаачид Дорнод аймгаас олсон зоосон дээрх бичээс, 1957 онд Тоньюкукийн тахилын сүмийн шаваасан дээр бичсэн бичээс, Өвөрхангай аймгийн Богд сумын хадны бичээсийг уншжээ2. 1976 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын анги Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Хужирт бригадын нутаг Өвөрбулагийн Хөх толгой гэдэг газраас Орхон-Енисейн бичигтэй том гэрэлт хөшөөний доод хэсгийн хугархай олсныг М.Шинэхүү, С.Харжаубай нар тайлан уншиж нийтлүүлсэн байна3. 1968 онд Б.Ринчен Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг Ар ханан, Дашинчилэн сумын Хангидайн хад, Гурвалжин уул зэрэг газраас олдсон бичээсийг нийтэлсэн. Мөн Ар ханангийн бичгийг МЗТСХЭ-ийн бичээс судлалын анги дахин судалжээ4. 1980 онд МЗТСХЭ-ийн бичээс судлалын анги, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Ачит нуурын орчимд буй хоёр хөшөөнд бичсэн Орхон-Енисейн бичээс олжээ5. 1981 онд Түүхийн хүрээлэнгийн хүрэл төмөр зэвсгийн дурсгал судлах анги Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Цахир, Увс аймгийн Сагил сумын Төмөр цорго зэрэг газраас Орхон-Енисейн бичээс шинээр олж илрүүлснийг хараахан тайлж уншаагүй байна6. Хэл шинжзэч Л.Болд, Монгол нутгаас олдсон Орхон-Енисейн бичгийн бүх дурсгалыг нэгтгэн тусгай ном болгон нийтэлсэн нь эрдэм шинжилгээ ба сурталчилгааны ач холбогдолтой бүтээл болжээ7. 1983 онд МЗТСХЭ-ийн хүрэл төмөр зэвсгийн дурсгал судлах анги, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Өвгөнт гэдэг газар малтсан морины оршуулгаас хударганы алтан товруу, хүрэл чимэг, руни маягийн бичиг бүхий хүний цээж дүрстэй алтан чимэг зэргийг олж илрүүлсэн юм. Э нэ орш уулгыг Д .Н аваан хүннүгийн үед холбогдуулан үзэж, Сумьяабаатар нарын зэрэг судлаачид алтан чимэгдээрхи бичээсийг тайлан унших оролдлого хийж нийтэлсэн юм8. Энэ оршуулгаас гарсан олдвор хэрэглэгдэхүүн болон алтан чимэгдээрхи бичээсийг Зөвлөлтийн эрдэмтэн С.Г.Кляшторный, Д.Савинов, В.Шкода нарын зэрэгруни бичигсудлаачид, шинжлээд эл дурсгалыг хүннүгийн үеийн биш харин түрэгийн үед буюу VIII1 7 3

4 5 6 7 8

М.Ш инэхүү. Памятники рунической письменности из Тариата. РКНВЦЦА. УБ., 1974, стр. 323, 331; М.Ш инэхүү. Тариатык орхон бичгийн ш инэдурсгал. SA. т. VFI, f-1, УБ., 1975. М.Н.Наделяев. Древнетюркская надпись из Ховд сумона М НР. -Бронзовый и железный век. Новосибирск, 1974. стр. 163-166; С.Харжаубай. Эртний гурван бичээс. SA. т. V ll, f - 12. М .Ш инэхүү. Н овые памятники орхоно-сэлэнгинской рунической письменности (Диссертация). УБ., 1977; М.Ш инэхүү. О рхон-С элэнгийн руни бичгийн ш инэ дурсгал. УБ., 1980; С.Харжаубай. А.Очир. Тэсийн гэрэлтхөш өөнийтухай. ШУА. 1977. № 3 .тал75. С.Харжаубай. Надпись на скале Арханана. ХЗС, УБ., 1980. т. I, f-15. С.Г.Кляш торный. Эпиграфические работы в Монголии. АО 1980 года. М., 1981, стр. 87-88. Д.Ц эвээндорж. Новые надписи орхоно-енисейской письменноста из Тумур цорго. SH. 1984, тал 124-126. Л.Болд. Монгол нутагдахь хадны бичээс (Түрэгбичээсийн дурсгал). УБ., 1990. С.Харжаубай. Документ из 1 века, М онголия, 1986. № 5, стр. 31; Д.Н аваан, Д.Сумъябаатар. Өвөг монгол хэл бичгийн чухал дурсгал. УБ., 1987.


М О НГО Л

УЛ СЫ Н

ТУУХ.

I БОТЬ

IX зуунд холбогдуулсныг1 бид дэмжиж байна. Өвөрхангай аймгийн нутагт буй Түрэгийн үеийн Хүн чулуудыг Д.Баяр тусгайлан судалж өгүүлэл болгон нийтэлжээ.2 Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгал судлах, сэргээн засварлах зорилготой М онгол-Туркийн хамтарсан төсөл нь Архангай аймгийн көшөө Цайдам дахь Билгэ хаан, КульТегин жанжны болон Налайх дахь мэргэн сайд Тоньюкукийн тахилын онгон зэрэг томоохон дурсгалыг малтан судалж сэргээн засварлах ажил гүйцэтгэж байна. Монголчуудтай гарал нэгтэй Хятан нарын үеэс манай орны нутагт үлдсэн археологийн дурсгалд хот суурин чухал байрыг эзэлдэг. 1950-иад оноос Х.Пэрлээ, Булган аймгийн Дашинчилэн сумын нугагг буй Чин толгойн балгас, Талын улаан балгас, Хар бухын балгас, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Хэрлэн мөрний хөндийд орших Зүүн хэрэм, Баруун хэрэм, Дорнод аймгийн нутагт буй Хэрлэн барс, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт буй Өглөгчийн хэрэм зэрэг 10 орчим хотуудыг малтан шинжилж сурвалж бичгийн мэдээтэй харьцуулан судалжээ3. Хятаны үеийн хотууд нь цэргийн бэхлэлт байхын хамт гар үйлдвэр, тариалангийн ажил эрхэлдэг байсан бөгөөд тэдгээрийг малтан шинжлэхэд Хятан нарын аж ахуйн үйлдвэрлэл төдийгүй тэдний оюун санааны хөгжилтэй холбогдох сонирхолтой олдворууд нилээд гарсан байна4. Х.Пэрлээ Хятаны түүх, археологийн дурсгалыг судлан тэдний аж ахуй, угсаа гарвал, нийгмийн байгуулал, соёлыг нэгггэж ганц сэдэвт зохиол туурвисан юм5. Энэ нь Монгол ба Төв Азийн түүхэнд Хятан нарын эзлэх байр суурийг гаргаж чадсан эрдэм шинжилгээний томоохон бүтээл болсон билээ. Хятан нарын соёлын холбогдолтой хэрэглэгдэхүүн нилээд олдсоноос Чинтолгойн балгасны дээврийн ваарны дээрхи бичээс, Хэнтий аймгийн Салбар уулын ханан хаданд сийлсэн бичээс зэрэг сонин дурсгал олон байгаа бөгөөд Хятан нарын бичээсийг эрдэмтэд өнөө хэр тайлан уншаагүй байна. Х.Пэрлээ, 1951 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт буй булш, 1967, 1968 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Төгсийн өвдөг, Хурхын гол, Жаргалантын голын сав газарт хорь гаруй булш малтан шинжилжтэдгээрийг хятаннарынбулшгэдэгсаналыгдэвшуүлжээ6. Эдгээр булшнаас төмөр эдлэл, сумч хутга, дуулганы төмөр ялтас, хээтэй шавар сав, 1

2 3

4

5 s

С.Г.Кляш торный, Д.С авинов, В.Шкода. Золотой брактеатизМ онголии, Византийский мотив в Ц ентралъно А зиатской трактовке. И н ф о р м ац и о н н ы й бю ллетень вып. 16, М А И К Ц А (М еждународная Ассоциация по изучению культур Центральной Аэии). М., 1990 Д.Баяр. Өвөрхангай аймгийн нутагт буй Түрэгийн уеийн хүн хөшөөний тухай. SA. т. Х Ш , f. 4, УБ., 1992, тал 29-44. Х .Пэрлээ. Хятан улсын хоёр бэхлэлт (хот)-ийн үлдэгдэл. УБ., 19S7; Х.Пэрлээ. Хэрлэн барс гэдэг эвдэрхий хотыг малтан ш инж илсэн тухай. Ш УХБ иийгмийн учааны анги. № 2 УБ., 1957; Х .Пэрлээ. Хятан нар тэдний монголчуудтай холбогдсон иь. УБ., 1959. SH. т. 1. f. I; Х .П эрлээ. Зүүн хэрэм гэдэг эвдэрхий хотыг 1953 онд малтсан нь. УБ., 1956; Х .П эрлээ. К истории древних городов и поселений в Монголии. СА. № 3., 1957. стр. 43-44. Х .Пэрлээ. Хэрлэн барс гэдэгэвдэрхий хотыг малтан ш инж илсэнтухай. УБ., 1957; Х.Пэрлээ. Киданчуудын модон онгодын тухай. УБ., 1956, SM. т. Ill, f. 8, тал 154-155; Х .Пэрлээ. Чин толгойн бапгасны бичигт ваар. УБ., 19S7. Х .Пэрлээ. Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь. УБ., 1959. Х .Пэрлээ. Кидан булш. SM. УБ., 1982. т. IX. С. 5, тал 85-105.


А р х е о л о г,

сурвалж б т и г ,

сулалгааны хураангуй

тойм

морь, малын яс зэрэг эд өлгийн зүйлс олдсоны гадна, гал түлж ёслол үйлдцэг байсан нь малтлагаар илэрчээ. Хятан нар булшнаасаа наран гарах зүгт зэл чулуу босгодог байжээ. Д.Цэвээндорж, 1986 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын Хиргист хоолой гэдэг газар хүннүгийн булшны даланг хожим хонхойлон 7 хүнийг оршуулсан оршуулгыг малтан шинжилсэн юм. Оршуулгаас гарсан гоёл чимэглэл, эд өлгийн зүйл нэн ялангуяа жад, сумны зэв, хуяг зэргээс Хятаны үеийн оршуулга байж болох тухай санал дэвшүүлсэн юм1. Манай улсын нутагт дундад зууны үеийн монголчуудын булшийг анх Х.П эрлээ 1951 онд Д орноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Сэглэлтийн улаан зээгт (X II-X III зуун) малтан ш инж илсэн2. Хэнтий аймгийн Дадал сумын нутгаас 1948 онд олдсон шарилын тухай (мумия) болон монголчуудын оршуулгын зан үйлийн тухай бүтээл нийтэлжээ3. В.В.Волков 1959 онд Дундговь аймгийн төвийн ойролцоох Хаан ууланд (XIIXIII зуун)4, 1960 онд Өвөрхангай аймгийн Манлай сумын нутаг Хар Аргалантад (XIV-XV1 зуун)5, 1960 онд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт, МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн дурсгал судлах анги Хэрлэн голын урд эрэгт (Х1-ХП)6 тус хус малтан шинжилжээ. Х.Пэрлээ Ц.Доржсүрэн нарын судлаачид Монголын дундад зууны түүхэнд холбогдох газар нутгийг тогтоох, монгол аймгуудын түүхийг түүх-археологийн үүднээс судлах талаар нилээд ажил хийжээ7. 1979 онд МЗТСХЭ-ийн палеолитын дурсгал судлах анги Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Бага Арцатад 1 булш8, 1980 онд Хар-Хорум хотын судлалын анги мөн сумын төвийн дэвсгэрт хоёр булш9 тус тус малтан шинжилж XIII зууны үед холбогдуулан үзжээ. МЗТСХЭ-ийн хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах анги 1980-1982, 1984 онуудад Сэлэнгэ аймгийн Хонгорын сангийн аж ахуйн нутаг Буурал уулын энгэрт Монголын үеийн 20 булш малтаж олдвор хэрэглэгдэхүүнийг 1

2 3

4 5 6 7

9 9

Ю .С.Худяков, Д.Цэвээндорж. Реконструкция комллекса вооружения панцирного воина из памятника Цогт-Хиргист хоолой в Гобийском-Алтае. “ Проблемы военной истории народов востока” I. М., 1988, стр. 22-28. Х.Пэрлээ. Сүн улсын үеийн булш. ШУ. 1955. № 3, тал 19-21. Х .П э р л ээ . Н эгэн ш ар и л ы н тухай . SM . 1959. т. I, f. 15, тал 3-5; Х .П э р л ээ . Э р тн и й монголчуудын үхэгсдээ оршуулж байсан зан үйлийн асуудал. УБ. 1956; Х.Пэрлээ. Их хориг хаана байна. SM. 1964. т. VII, f. 10, тал 5-10. В.В.Волков. 1959 онд Дундговь аймгийн нутагт эртний судлалын хайгуул хийсэн тухай. SA. т. II, f-2, У Б„ 1963. тал 47-51. В.В.Волков. Эртний Монгол булш. ШУАМ, 1962, № 4, тал 66-67. И.В.Асеев. О раннемонгольских погребениях “Сибирь, Ц ентральная и Восточная Азия в средние века”, “ История и Культура Востока А зии” т. III. Новосибирск, 1975. стр. 178-187. Х .Пэрлээ. «М онголын нууц товчоов-ны газар усны нэрийн тухай урьдчилсан мэдээ. ШУ. 1940. №2. тал 58-75; Х.Пэрлээ. М онголын түүхт нутгийн эарим уул усыг сурвалжилсан нь. ШУАМ. 1962. № 3. тал 78-82; Х .П эрлээ. О нон Х эрлэнгийн М онголчууд (V ri-X II зуун). ШУТ. 1959, № 5-6, тал 48-55; Ц .Д орж сүрэн. Чингис хааны төрсөн Дэлүүн болдог хаана байна. SA. I960, т. 1, f. 6. тал 3-14. Д.Ц эвээндорж. Эртний оршуулга. SA. т. XI, f. 6, УБ., 1985. Г.М энэс, Д .Баяр. Два погребения монгольского времени из К ара-К орума. SH. т. ХХШ , f. 14. стр. 127-131. УБ., 1989.


Монгол УЛСЫН ТҮҮХ. / 6оть

нийтэлсэн байна1. 1987-1989 онуудад Г.Мэнэс Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт X III зууны үеийн хэд хэдэн булш малтаж зарим сонирхолтой олдвор хэрэглэгдэхүүнийг ОЛЖ илрүүлжээ. 1990-1994 онд Монгол-Японы хамтарсан «Гурван гол» төслийн хээрийн шинжилгээний анги Хэнтий, Төв аймгийн нутаг, Гурван голын сав нутгаас түүхийн өөр өөр үед холбогдох 4000 орчим эртний булш үзэж бүртгэсэн байна2. • М онголын эртний хот сууринг малтан шинжлэх ажил нь манай археологийн судлалын нэгэн чухал сэдэв юм. 1948-1949 онд, С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удярдсан Монголынтүүх, Этнографын шинжилгээний анги XIII зууны Монгол гүрний нийслэл Хар Хорум хотыг малтан шинжлэх ажлыг эхлэн явуулж, хотын төв хэсэг Өгөдэй хааны орд зэргийг судалсан3 ба 1976, 1984 онд Н.Сэр-Оджав Хар Хорум хотыг судлах ангийг удирдан бага хэмжээгээр малтлага хийсэн юм. 1995-1996 онд Монгол-Японы эрдэмтэд хамтран Ю НЕСКО-ийн ивээл дор эртний нийслэл Хар Хорум хотын туурийг орчин үеийн үйлдвэржилт болон хүний сөрөг үйл ажиллагаанаас сэргийлэн хамгаалах зорилготой эксдедици зохион байгуулан уг хотын бүрэн хэмжээний топографийн зураг үйлдэж, хамгаалалтын бүс тогтоосон нь ихээхэн чухал ажил боллоо4. 1999 оноос Хар Хорум хотын туурийг малтан суддах Монгол-Г ерманы хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ. 1953 онд, О.Намнандорж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутгаас Мөнх хааны ордын турь болон түүнд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээж олсон юм5. Х.Пэрлээ, Монгол улсын нутаг дахь эрт дундад үеийн хот суурины үлдэц, хэрэм, цайз зэргийг судлах ажлыг гардан явуулж 200 гаруй хсгг сууринг бүртгэн нэлээдийг нь турш илтын журмаар малтан ш инжилж эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвисан юмб. 1951 онд, Х .П эрлээ Дундговь аймгийн нутаг Их газрын чулууны ойролцоох Тахилын усны суурин, «Дүүдий тээгийн дүнгэнэдэг газар» гэдэг суурин, Дорнод аймгийн нутагХэрлэн голын хойтхөвөөнд буй Тогоон төмөр хааны байгуулсан Барс хот III зэргийг судалсан юм7. 1961 онд Х.Пэрлээ, Шуберт нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1

1 3

4 5 6 7

Д.Н аваан. Дундад зууны монголчуудын оршуулгын зан үйлийг судлах асуудалд. SA. т. VI, f. 1, тал 3-5. УБ., 1986; Х Лхагвасүрэн. Буурлын уулны монгол булшнууд. SH. т. X XIII, f. 15, тал 137-144. УБ., 1989. Archaeological Research. A report on the joint investigation under the Mongolian and Japanese «Gurvan Gol» Historic Relic Probe Project. 1990, pp. 6-21; 1991-1993, pp. 4-17, Tokio, Japan. Х .П э р л э э . М он гол Ард У л сы н эр т д у н дад ү еи йн хот су у р и н ы то в ч о о н , У Б ., 1961; Древнемонгольские города. Киселев С .В., Евтюхова Л.А., К ы зл асов Л .Р . и др. М., 1965; Х .Пэрлээ. Монголын олон наст нийслэлийн нэг. ШУ. 1970, № 2. тал 26-27. The ancient city of Kharakhorum. UNESCO. Ministry o f Education, Science and Culture Republic o f Mongolia. Governm ent o f Japan. New World Press. О.Намнандорж. Мөнх хааны гэрэлт хөшөө ба ордыг олж судалсан тухай. УБ., 1956, тал 26. Х.Пэрлээ. Монгол Ард Улсын эрт дундад үеийн хот суурины товчоон. УБ., 1961. Мөн тэнд, тал 83-157.


Археологн,

сурвалж

бичиг,

сулалгаамы хураангуй

тойм

нутаг, Рашаан дэрсний орд (Аураг орд), Хэнтий хан уулын дунд овооны дэргэд «Дээд тахилга» хэмээх XIII-XIV зууны үеийн барилгын ор үлдцийг олж илрүүлсэн байна1. Монголын барилгын ухааны үүсэл хөгжил, хот байгуулалтын талаар Х.Пэрлээ ихээхэн анхаарал тавьж судалгаа явуулж байснаас2 гадна монголчуудын төмөрлөг боловсруулалтын түүхийг хүрэл зэвсгийн үеэс эхлэн XX зууны эхэн хүртэл бүхэлд нь авч үзэж, хөгжлийн уламжлалын асуудлыг судалсан нь Монгол төдийгүй Т өв Азийн нүүдэлчдийн төмөрлөг боловсруулалтын түүхийг гүнзгийрүүлэн судлахад чухал бүтээл болсон юм3. Д.Майдар, Монголын эрт ба дундад үеийн хот суурин, өнөөгийн хот байгуулалтын түүхийн асуудлаар хэд хэдэн ном4 бичихдээ археологийн судалгааны үр дүнг өргөн ашигласан байна. МЗТСХЭ-ийн Х.Пэрлээгийн удирдсан хот суурин судлалын анги 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Хар Бухын балгасаас үйсэн дээр бичсэн номуудыг олсон. Эдгээрийн дотор урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй ховор нандин номууд ч нэлээд байв. Тухайлбал, XV1-XVII зуунд Халхын дөрвөн хошуу, зургаан хошуу, долоон хошуудын ноёдын 18 удаагийн чуулганаар хэлэлцэн тогтсон 18 цаазын хураамж хуулга байв. Х.Пэрлээ эдгээр түүх соёл, эрхийн ховор дурсгалыг судлан боловсруулж нийтэлсэн5. Д.Цэвээндорж, И.Эрдели, П.Б.Коновалов нарын удирдсан Хүннүгийн дурсгал судлах анги 1988 онд Дорноговь аймгийн Их хэт сумын Хөшөөнө ухаа гэдэг газар дундад зууны үеийн хүний оршуулга, XIII зууны үеийн тахилын сүмийн орыг малтан шинжилсэн юм. 1981-1989 онд Түүхийн хүрээлэнгийн Хархорумын судалгааны анги Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хар хул хааны балгасыг малтан судалж ихээхэн хэмж ээний барилгын хэрэглэгдэхүүнийг олж илрүүлсэн нь Монголын хотын судлал, дундад зууны уран барилгын тухай авч үзэхэд чухал баримт болох юм6. 1990-1998 онд М онгол-Я поны судлаачид хамтран дундад зууны нүүдэлчдийн хот суурин судлах ажлыг үргэлжлүүлэн хийсэн ба Уйгарын үеийн Бийбулагийн балгас, Их Монгол улсын үеийн Ауруг орд, Шаазан хот, Халиутайн орд, Хүйтний голын хэрэм зэрэг дурсгалыг хайгуудын журмаар гүнзгийрүүлэн судалж нэмэлт хэрэглэгдэхүүн цуглуулжээ. Түүхийн хүрээлэнгээс 1981-1983 онд Дорнод Монголын хүн чулууг судлах тусгай шинжилгээний ангийг Д.Баярын удирдлагаар зохион явуулж, 1 2 3 4 5 6

Х.Пэрлээ. Монгол-Ардчилсан Германы шинжилгээний ангийн ажлын тухай. SA. т. II, Г 6, тал 69-72. Х.Пэрлээ. Монголын барилгын ухааны түүхээс. ШУ. I960. №1. тал 31-38; Х .Пэрлээ. Монголд барилгын ухаан хөгжсөн тухай асуудалд. SA. т. IV, f. 6, тал 135-147. УБ., 1965. Х.Пэрлээ. М онголын нүүдэлчдийн металлурги, металл боловсруулалтын түүхийн асуудалд. SA. т. IX. f. 3, УБ., 1982. Д.М айдар. М онголын хот тосгоны гурван зураг. УБ., 1970. тал 136; Д.Майдар. Архитектура и градостроительство Монголии. М., 1971; Д.М айдар, Л.Дарьсүрэн. Гэр. УБ., 1976. Х.Пэрлээ. Халхын ш инэолдсон цаазэрхэмж ийндурсгалтбичиг. СС. (монументхисторика)т. VI. УБ., 1974. Н .Сэр-О дж ав, Б.Энхбат. 1981-1989 оны Хар Хорумын ш инж илгээний ангийн тайлангууд. ТХГБСХ.


М О НГО Л

IЛ С Ы Н

ТҮҮХ.

I БОТЬ

судлаачдын тэмдэглэсэн хориод хүн чулуунаас гадна гучаадыг шинээр илрүүлэн олсон байна. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутгаас олдсон хүн чулуудын нилээд нь исэр (сандал) дээр суусан, Монгол, Дундад Азид тархсан түрэгийн үеийн хүн чулуунаас өвөрмөц ур хийцтэй. Тэдгээрийн малгай, дээл, бүс, гутал, хавтага сэтгүүр, эрхи болон гэзэг үс зэрэг бүхий л талыг Д.Баяр нарийвчлан судалж XII1-XIV зууны үеийн монголчуудын дурсгал болохыг тогтоож нэгэн сэдэвт зохиол бичиж солонгос, монгол хэлээр нийтлүүлжээ1. Монголын ардтүмний эртйундад үеийн туүхийг судлахад хаданд сийлж зурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог. 1925 онд Г.И.Боровка Туул голын хөндий Их Алаг, Дөрвөлжин Бичигт улаан хадны зургийг олж судалжээ2. 1948-1949 онд А.П.Окладниковын удирдсан палеолитын дурсгал судлах анги Өвөрхангай аймгийн Ховд сумын нутаг, Улаанбаатар хотын орчим Гачууртын ам зэрэг газраас хадны зураг олж илрүүлж ээ3. М өн онд К.В.Вяткина Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулын хаднаа хонхойлон цохиж сийлсэн зураг олжээ4. 1952 онд О.Намнандорж Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйгаас зосон зураг олж заримыг нь нийтлэн неолитын үед холбогдуулан үзжээ5. 1955 онд Ц.Доржсүрэн Увс аймгийн Хатуугийн уул6, 1957-1958 онд Н.Сэр-Оджав Архангай аймгийн Өндөрсант сумын Цэнэгтийн ам7, БаянӨлгий аймгийн Уйгар сумын Хөх хөтлийнТостөтгө8 зэрэггазраас ан амьтад, буга, агнуурын үйлийг харуулсан сонирхолтой зургууд олжээ. Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхар чулуунаа хар, улаан зосоор зурсан зургийг Х.Пэрлээ9 мөн хадан дээрх бусад дурсгалын хамт судлан товхимол болгон нийтлүүлжээ. 1960 онд А.П.Окладников, Д.Дорж нар Их алаг, Дөрвөлжин зэрэг газрын хадны зургийг дахин судалснаас гадна Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт, Төв аймгийн Тариат сумын Цагаан чулуу, Улаанбаатар хотын 1

2 3

4 s 6 7 8 9

Д .Баяр. К аменны е иэваяния из С ухэ-Баторского аймака. Д К М . Ы овосибирск, 1985. стр, 148-158; Д .Баяр. Дорнод монголын хүн чулуу монголын дуняад үеийн түүхэнд холбогдох нь. SA. УБ., 1987. т. XII, f. I, тал 110-147; Д.Баяр. Перс номын чимэглэлд хадгалагдаж үлдсэн М онголын уран зургийн зарим мэдээ. SA. т. 24, тал 87-98. УБ., 1990; Д.Баяр. Монголчуудын чулуун херег. Сеул, 1994 (Солонгос хэлээр), УБ., 1995 (М онгол хэлээр). Г.И.Боровка А рхеологическоеобследованиесреднеготеченияр.Толы. "Северная М онголия” Вып. II. Л., 1927, стр. 56-84. Д .Д орж . М он голы н хүрлийн үеийн хадны зураг. SA. т. II, f. 2. У Б., 1963. тая 10-12; А.П.Окладников. О датировке забайкальских писаниц. Записка Б Н И И К . өып.ХУ1. стр. 58; А.П.Окладников, В.Д.Запорожская. Петроглифы Забайкалья. Ч.П ., 1970. стр. 51, табл.60-65. К.В.Вяткина. Археологические памятники в М НР. СЭ. 1959. № 1. стр. 95. О.Намнандорж. Төрөлх нутгаа судалсан экспедицийн замын тэмдэглэлээс. ШУ. !953. Nal. тал 55. Ц.Доржсүрэн. 1955 онд Төв ба баруун аймгуудад археологийн шинжилгээ, хайгуулын ажил явуулсан тухай. Э Ш Б, №2. УБ., 1957. тал 108. Н.Сэр-Оджав. М онголын баруун хэдэн аймагт явуулсан археологийн хайгуулын тухай. ШУ. 1957, N»5-6, тал 17-19. Н.Сэр-Оджав. 1957 онд явуулсан эртний хайгуулын ажпын тухай, ШУ. 1958. №5. тал 17. Х.Пэрлээ. Тайхар чулуу. SA. т. I, f. 4.


Археолог.г,

сурвалж бч»иг,

сулалгааны хураангуй

тойм

орчим Их Тэнгэрийн ам зэрэг газарт хадны зураг нэлээдийг олж судалсан байна1. 1962 онд Д.Дорж Монголын хадны зургийн ангиллыг хийжээ2. Мөн онд Ц.Доржсүрэн Говь-Алтай аймгийн Наран, Цээл хоёр сумын хил залгаа Ц агаан голоос маш сонирхолтой зураг олж н и й тэл ж ээ3. 1960 онд Ц.Доржсүрэн, Ц.Гочоо нарХөвсгөл аймгийн Тольжгийн Боом гэдэг газраас хадны сонирхолтой улаан зосон зураг олж нийтлүүлсэн байна4. 1962 онд Н.Сэр-Оджав, Д.Дорж нар Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвшуулын хадны зургийгдахин судалсан5. 1965 онд Булган аймгийн Бугат сумын Хужиртын голын Бичигг хад хэмээх газраас дөрвөлжин хашлага бүхий улаан зосон зураг олж илрүүлсэн байна6. Д.Эрэгдэндагва Ховд аймгийн нутгаас олдсон хадны зургаас сонирхолтой гэсэн зарим дүрсийг салган авч хэвлүүлжээ7. 1960 онд Ц.Доржсүрэн, В.В.Волков нар Ховд аймгийн Манхан сумын Бор Өвдөг, Бага Баавай зэрэг газраас амы ны дүрс сийлсэн хадны зураг олжээ8. Х.Пэрлээ нар Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэрийн Рашаан хадны зураг тамгыг судалжээ9. 1967 онд А.П.Окладников, Д.Дорж нарын судлаачид Ховд аймгийн Чандмань Хар Үзүүрийн хадны зургийг анх удаа, Хойд Цэнхэрийн агуйн зургийг дахин нарийвчлан судалжээ10. Н.Сэр-Оджав Баян-Өлгий аймгийн нутгаас хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зураг олж илрүүлжээ11. В.В.Волков, Д .Н аваан нар А рхангай айм гийн Их тамир сумын Хөрөөгийн үзүүр, Ховд хотын орчим Баатар Хайрхан болон Ховд аймгийн театрын зураач Ц.Амгалангийн нээж олсон Ямаан ус зэрэг газрын хадны зургийг судалсан байна12. 1969 онд ЭА Н овгородова Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уул, Дэлгэрцогт сумын Бага газрын чулуу, Өмнөговь аймгийн Ноён сумын Завсар 1

2 3 4 5 6 7 8 9 10 11 12

А.П.Окладников. Новое в изучении древнейших культур Монголии. СЭ. № 1, 1962. стр. 89-90; А.П.Окладников. Древнемонгольский портрет надписи и рисунки на скале у подножья горы Богдула. MAC. 1962., стр. 68-74; А.П.Окпадников, В.Д.Запорожская. Петроглифы Забайкалья. Ч.П. Л., 1970; А.П.Окладников. Олень эолотые рога. М. Л., 1964, стр. 200. Д.Дорж. Монголын хүрлийн үеийн хадны зураг. SA. т. II. f. 2. УБ., 1963. 9-13-р тал; Д.Дорж. К истории изучения наскальных изображений Монголии. MAC, М., 1962. стр. 45-54. ■ Ц.Доржсүрэн. Говь-Алтайн Цагаан голын хадны зураг. SA. т. II. f, 2. УБ., 1963. 16-26-р тал. Ц.Гочоо, Ц.Доржсүрэн. Хөвсгөл аймгийн Улаан уул суманд хийсэн тэмдэглэл. SA. т. II. f. 2. УБ„ 1963. Д.Дорж. Тэвш ийн хадны зургууд. SA. Т. IV. f. 1. УБ., 1965. 3-9-р тал. Н.Сэр-Оджав. М онголын төв, умард хэсгийгархеологийн талаар судалсан нь. SA. т. VIII. f. I7. 59-62-р тал. Д.Эрэгдэндагва. Ховд аймгийн нутаг дахь зарим хад хөшөөний эураг. SA. t .IV. f.2, 11-13-р тал. В.В.Волков, Ц.Доржсүрэн. Ховд аймгийн Манхан сумын нутагт эртний судпалын малтлага, хайгуул хийсэн тухай. SA. т. II. f. 5. УБ., 1961. 51-68-р тал. Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы М онголии. УБ., 1975. ч. II. 7-ртал. А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного искусства. Н овосибирск, 1971. Н.Сэр-Оджав. Баян-Ө лгий аймгийн археологийн дурсгалыг судалсан нь. SH. т. VIII. f. 1-12, 17-26-р тал. В.В.Волков, Ю .С.Гришин. Раскопки и разведки в Монголии. АО. 1969 года. М „ 1970. стр. 444-446; В.В.Волков. Древние колесницы М онгольского Алтая. SA. т. V. f - 1 - 13. УБ., 1972. 75-89-р тал.


Монтол

УЛ С Ы Н

ТҮҮХ.

I

БОТЬ

судлаачдын тэмдэглэсэн хориод хүн чулуунаас гадна гучаадыг шинээр илрүүлэн олсон байна. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нутгаас олдсон хүн чулуудын нилээд нь исэр (сандал) дээр суусан, Монгол, Дундад Азид тархсан түрэгийн үеийн хүн чулуунаас өвөрмөц ур хийцтэй. Тэдгээрийн малгай, дээл, бүс, гутал, хавтага сэтгүүр, эрхи болон гэзэг үс зэрэг бүхий л талыг Д.Баяр нарийвчлан судалж Х1П-Х1У зууны үеийн монголчуудын дурсгал болохыг тогтоож нэгэн сэдэвт зохиол бичиж солонгос, монгол хэлээр нийтлүүлжээ1. Монголын ард түмний эрт дундад үеийн түүхийг судлахад хаданд сийлж зурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог. 1925 онд Г.И.Боровка Туул голын хөндий Их Алаг, Дөрвөлжин Бичигт улаан хадны зургийг олж судалжээ2. 1948-1949 онд А.П.Окладниковын удирдсан палеолитын дурсгал судлах анги Өвөрхангай аймгийн Ховд сумын нутаг, Улаанбаатар хотын орчим Гачууртын ам зэрэг газраас хадны зураг олж илрүүлж ээ3. М өн онд К.В.Вяткина Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулын хаднаа хонхойлон цохиж сийлсэн зураг олжээ4. 1952 онд О.НамнандоржХовд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйгаас зосон зураг олж заримыг нь нийтлэн неолитын үед холбогдуулан үзжээ5. 1955 онд Ц.Доржсүрэн Увс аймгийн Хатуугийн уул6, 1957-1958 онд Н.Сэр-Оджав Архангай аймгийн Өндөрсант сумын Цэнэгтийн ам7, БаянӨлгий аймгийн Уйгар сумын Хөх хөтлийн Тост өтгө8зэрэг газраас ан амьтад, буга, агнуурын үйлийг харуулсан сонирхолтой зургууд олжээ. Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхар чулуунаа хар, улаан зосоор зурсан зургийг Х.Пэрлээ9 мөн хадан дээрх бусад дурсгалын хамт судлан товхимол болгон нийтлүүлжээ. 1960 онд А.П.Окладников, Д.Дорж нар Их алаг, Дөрвөлжин зэрэг газрын хадны зургийг дахин судалснаас гадна Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт, Төв аймгийн Тариат сумын Цагаан чулуу, Улаанбаатар хотын 1

1 3

4 5 6 г 8 9

Д .Б аяр. К аменны е изваяния из С ухэ-Баторского аймака. Д К М . Н овосибирск, 1985. стр. 148-158; Д .Баяр. Д орнод монголын хүн чулуу монголын дундад үеийн түүхэнд холбогдох нь. SA. УБ., 1987. т. XII, f. I, тал 110-147; Д.Баяр. Перс номын чимэглэлд хадгалагдаж үлдсэн М онголын уран зургийн зарим мэдээ. SA. т. 24, тал 87-98. УБ., 1990; Д .Баяр. Монголчуудын чулуун хөрөг. Сеул, 1994 (Солонгос хэлээр), УБ., 1995 (М онгол хэлээр). Г.И.Боровка. Археологическое обследование среднего течения р. Толы. “ Северная М онголия” Вып. 11. Л., 1927, стр. 56-84. Д .Д орж . М онголы н хүрлийн үеийн хадны зураг. SA. т. II, f. 2. У Б ., 1963. тал 10-12; А.П.Окладников. О датировке забайкальских писаниц. Записка Б Н И И К . вып.ХУ1. стр. 58; А.П.Окладников, В.Д.Запорожская. Петроглифы Забайкалья. Ч .П ., 1970. стр. 51, табл.60-65. К.В.Вяткина. Археологические памятники в М НР. СЭ. 1959. № 1. стр. 95. О.Намнандорж. Төрөлх нутгаа судалсап экспедицийн замын тэмдэглэлээс. ШУ. 1953. №1. тап 55. Ц.Доржеүрэн. 1955 онд Төв ба баруун аймгуудад археологийн шинжилгээ, хайгуулын ажил явуулсан тухай. Э Ш Б, №2. УБ., 1957. тал 108. Н .Сэр-Оджав. Монголын баруун хэдэн аймагт явуулсан археологийн хайгуулын тухай. ШУ. 1957, № 5-6, тал 17-19. Н.Сэр-Оджав. 1957 онд явуулсан эртний хайгуулын ажлын тухай, ШУ. 1958. №5. тал 17. Х.Пэрлээ. Тайхар чулуу, SA, т. I, f. 4.


Лрхеологг,

сур в л ж

бч^иг,

сулалгааиы хураанпй

тойм

орчим Их Тэнгэрийн ам зэрэг газарт хадны зураг нэлээдийг олж судалсан байна1. 1962 онд Д .Дорж Монголын хадны зургийн ангиллыг хийжээ2. Мөн онд Ц.Доржсүрэн Говь-Алтай аймгийн Наран, Цээл хоёр сумын хил залгаа Ц агаан голоос маш сонирхолтой зураг олж н и й тэл ж ээ3. I960 онд Ц.Доржсүрэн, Ц.Гочоо нар Хөвсгөл аймгийн Тольжгийн Боом гэдэг газраас хадны сонирхолтой улаан зосон зураг олж нийтлүүлсэн байна4. 1962 онд Н.Сэр-Оджав, Д.Дорж нар Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын хадны зургийг дахин судалсан5. 1965 онд Булган аймгийн Бугат сумын Хужиртын голын Бичигт хад хэмээх газраас дөрвөлжин хашлага бүхий улаан зосон зураг олж илрүүлсэн байна6. Д.Эрэгдэндагва Ховд аймгийн нутгаас олдсон хадны зургаас сонирхолтой гэсэн зарим дүрсийг салган авч хэвлүүлжээ7. 1960 онд Ц.Доржсүрэн, В.В.Волков нар Ховд аймгийн Манхан сумын Бор Өвдөг, Бага Баавай зэрэг газраас амьтны дүрс сийлсэн хадны зураг олжээ8. Х.Пэрлээ нар Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэрийн Рашаан хадны зураг тамгыг судалжээ9. 1967 онд А.П.Окладников, Д.Дорж нарын судлаачид Ховд аймгийн Чандмань Хар Үзүүрийн хадны зургийг анх удаа, Хойд Цэнхэрийн агуйн зургийг дахин нарийвчлан судалжээ10. Н.Сэр-Оджав Баян-Өлгий аймгийн нутгаас хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зураг олж илрүүлжээ11. В.В.Волков, Д .Н аваан нар Архангай айм гийн Их тамир сумын Хөрөөгийн үзүүр, Ховд хотын орчим Баатар Хайрхан болон Ховд аймгийн театрын зураач Ц.Амгалангийн нээж олсон Ямаан ус зэрэг газрын хадны зургийг судалсан байна12. 1969 онд Э.А.Новгородова Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уул, Дэлгэрцогг сумын Бага газрын чулуу, Өмнөговь аймгийн Ноён сумын Завсар 1

2 3 4 5 6 7 8 9 10 11 12

А.П.Окладников. Новое в изучении древнейших культур Монголии. СЭ. № 1,1962. стр. 89-90; А.П.Окладников. Древнемонгольский портрет надписи и рисунки на скале у подножья горы Богдула. MAC. 1962., стр. 68-74; А .П.Окладников, В Д.Запорожская. Петроглифы Забайкалья. Ч.П. Л., 1970; А.П.Окладников. Олень золотые рога. М. Л., 1964, стр. 200. Д.Дорж. М онголын хүрлийн үеийн хадны зураг. SA. т. II. f. 2. УБ., 1963. 9-13-р тал; Д.Дорж. К истории изучения наскальных изображений Монголии. MAC, М., 1962. стр. 45-54. Ц.Доржсүрэн. Говь-Алтайн Цагаан голын хадны зураг. SA, т. II. f. 2. УБ., 1963. 16-26-р тал. Ц.Гочоо, Ц.Доржсүрэн. Хөвсгөл аймгийн Улаан уул суманд хийсэн тэмдэглэл. SA. т. II. f. 2. УБ., 1963. Д.Дорж. Тэвш ийн хадны зургууд. SA. Т. IV. f. 1. УБ., 1965. 3-9-р тал. Н.Сэр-Оджав. Монголын төв, умард хэсгийг археологийн талаар судалсан нь. SA. т. VIII. f. I7. 59-62-р тал. Д.Эрэгдэндагва. Ховдаймгийн нутагдахь зарим хадхөш өөний зураг. SA . t .IV. f.2, 11- 13-ртал. В.В.Волков, Ц.Доржсүрэн. Х овдаймгийн Манхан сумын нутагтэртний судпалын малтлага, хайгуул хийсэн тухай. SA. т, II. f. 5. УБ., 1961. 51-68-р тал. Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975. ч. II. 7-ртал. А.П.Окладников. Ц ентрально-Азиатский очаг первобытного искусства. Новосибирск, 1971. Н.Сэр-Оджав. Баян-Ө лгий аймгийн археологийн дурсгалыг судалсан нь. SH. т. VIII. f. 1-12, 17-26-р тал. В.В.Волков, Ю .С.Гришин. Раскопки и разведки в Монголии, АО. 1969 года. М., 1970. стр. 444-446; В.В.Волков. Древние колесницы Монгольского Алтая, SA. т. V. f-l-13. УБ., 1972. 75-89- d тал.


М онгол

УЛ СЫ Н

ТҮҮХ.

I ю ть

уул, Аравжих зэрэг газраас олон тооны зураг олж нийтэлжээ1. 1970 онд, В.В.Волков, Э.А.Новгородова, М.Шинэхүү нар Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хар айргийн бичигт толгой, Ховд аймгийн Цагаан голын хадны зургийг судалсан байна2. 1971 онд, Н.Сэр-Оджав, В.В.Волков, Э.А. Новгородова нар Орхон голын эхнээс нэлээд хадны зураг олж илрүүлснээс гацна Тэвшийн хадны зургийг дахин судалжээ3. 1972 онд, Н.Сэр-Оджав Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас олон тооны сонирхолтой зураг олж илрүүлэн нийтэлжээ. Мөн онд Д .Наваан Тэвш уулнаас тэрэгний сонирхолтой зураг олсон байна4. 1972 онд Э.А.Новгородова Төв аймгийн Зуун мод, Монгол Алтайн баруун хажуу зэрэг газраас хадны ш инэ зураг олж илрүүлснээс гадна Тэвшийн хадны зургийгдахин судалжээ5. 1973 онд Э.А.Новгородова, М.Шинэхүү нар Алтайн нуруугаар явж Баянхонгор, Ховд аймгийн нутгаас олон сонирхолтой зураг олж илрүүлжээ6. 1973 онд хэл шинжээч Ц.Шагдарсүрэн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Уянгын үзүүр гэдэг газраас морин тэрэгний сонирхолтой зураг олж нийтэлжээ7. 1974 онд Х.Пэрлээ, Д.ЦэвээндоржнарХэнтий аймгийн Идэрмэгсумын Дүнгэнэдэг гэдэг газраас хаднаа сийлсэн нэг зуу гаруй тамгыг олж судалжээ8. Мөн онд М.Шинэхүү Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цамбагарав уулын баруун өмнө суга “Салхитын шуудууны зост” хэмээх газраас хуягласан морьт эрсийг урласан сонирхолтой зураг олж нийтлүүлжээ9. 1975 онд А.П.Окладников, Д.Цэвээвдорж нар Булган аймгийн Орхон сумын Орхон гол, Баруун могой, Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын Цэнгүүнжавын бага муна, Цэцэрлэг сумын Хүүхдийн овоо, Модтой толгой, Увс аймгийн Зүүнхангай сумын Зураагийн улаан хад зэрэг газраас хадны улаан зосон зураг, сийлмэл зураг нэлээдийг олж нийтэлжээ10. Мөн онд Х.Пэрлээ, М.Шинэхүү, Д.Цэвээндорж нар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол Хайрханы улаан зосон зургийг очиж судалжээ1*. 1976 онд Х.Пэрлээ Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хадны дөрвөн зуу гаруй тамганы зургийг судалсан судалгааны үр дүнгээ 1 2 3 4 3 6 7 8 9 10

11

Д.Дорж, Э.А.Новгородова. Дурдсан зохиол. тал 8. М өн тэнд. Д.Дорж, Э.А.Новгородова. Дурдсан зохиол. тал 8. Д.Наваан. Дорнод монгольтн хүрлийн үе. УБ., 1975. 58-р зураг. В.В.Волков, Э.А.Новгородова. Археологические исследования в Монголии. “Археологические открытия 1972 года” М., 1973. стр. 499. В.В.Волков, Э.А.Новгородова. Археологические исследования в Монголии. “Археологические открытия 1972 года” М., 1974. стр. 536. Ц.Ш агдарсурэн. Тэрэгний зураг. ШУАМ. 1974. № 1, тал 62-68. Х .Пэрлээ. Монголчуудын иргэнш лийн дурсгал олдсоор. ШУА. 1976. № 2. тал 66-68. М.Ш инэхүү. Хадны нэгэн сүг зураг. ШУА. 1976. № 2, тал 66-68. Д.Ц эвээндорж. Хадны ш инээр олдсон зосон зураг. SA. т. VII, f-4, УБ., 1976; Д.Дэвээндорж. Хадны сийлмэл зургийн шинэ дурсгалууд. SE. т. 5, тал 73-118. УБ., 1976; А.П.Окладников, Д.Ц эвээндорж , А .К.К онопацкий, Ю .В.Гричан. Петроглифы Дэлгэр-М урена и долины реки Тэс. АЭМ. Н овосибирск, 1978. стр. 159-198. Д.Ц эвээндорж. Хадны ш инээр олдсон зосон зураг. SA. т. VII, f. 4, УБ., 1976.


Археологи,

сурвалж бичиг,

сулалгааны хураангуй

тойм

тусгай ном болгон нийтэлсэн1. Монгол болон хөрш зэргэлдээ орны нутагт 20 орчим газрын хаданд сийлсэн тамганы зургийг Рашаан хадны тамга болон угсаатны олон зуун тамгатай харьцуулан шинжиж овгийн тамганы үүсэл, хөгжил, тархацыг тодруулан, тамга нь монголчуудын угсаа гарлын түүхийг судлах чухал сурвалж гэж үзсэн. 1977 онд Архангай аймгийн нутаг, Чулуут голын саваас хадны зургийн сонирхолтой дурсгалыг Зөвлөлтийн геологич Ковел анх олж илрүүлснээр МЗТСХЭ-ийн чулуун зэвсгийн дурсгал судлах анги, хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах ангиуд очиж .судлан олон тооны зургуудыг олж илрүүлсэн юм2. Чулуутын голын хаднаас энеолитын үед холбогдох төрж буй эх хүн, бухын биетэй хонины эвэртэй, бугын арьстай амьтны дүр, хүрэл зэвсгийн үеийн амьтныг загварчлан дүрслэх аргаар урласан амьтад, морин тэрэг зэрэг олон янзын сонирхолтой зураг олдсон3. 1978 онд Д .Баяр Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумын Ар цохиотоос олж илрүүпсэн хадны зургийг нийтлүүлжээ4. 1979 онд, М ЗТСХЭ-ийн палеолитын отряд Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгой, Хойд үзүүр хөх хад, Эрдэнэбүрэн сумын Алаг чулуу, Ихэр Хөшөөт, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бугат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хуудасны орой зэрэг газраас хадны зураг илрүүлэн олж судалсан5. 1980 онд, МЗТСХЭ-ийн хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах анги Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт Ихэр Хашууны хадны зургийг олж илрүүлжээ6. АП.Окладников 1980 онд Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын хадны зургийн тухай томоохон бүтээл нийтэлжээ. Тэр, номовдоо Тэвшийн хадны зураггай холбогдуулан Монгол нутгаас олдсон хадны зургийн ангилал, он цаг, утга санааны талаар дэлгэрэнгүй авч үзсэн юм7. М өн ондоо тэрээр «Чулуутын голын хадны зураг» гэдэг номоо 1 2

3

* 5

4 7

Х.Пэрлээ. Монгол түмний гарлыг тамгаар хайж судпах нь. УБ., тал 1976. 270. Д.Баяр. Галерея реки Чулут. Монголия №8. 1978; В.В.Волков, Э.А.Новгородова. Монгольская экспедиция. “АО. 1977 года” М., 1978. стр. 574; Э.А.Новгородова. Искусство помогаетреш ать загадки. И нф орм ац ион н ы й бю ллетень Ю Н ЕС К О . 1979; В .В.В апков, Э .А .Н овгородова, В.Е.Войтов. Работы наЧулутеи Хар-хорине. “АО 1978 года” М., 1979. стр. 595-597; В.В.Волков. Экспедиция Монголии. “АО 1979 года” М., 1980. стр. 485-486; А.П.Окладников. Петроглифы Чупутын гола. Новосибирск, 1981. Э.А.Новгородова. Ранний этап этногенеза народов Монголии (конец I I I-1 тыс. лет. до н.э). Э тнические проблемы истории Ц ентральной Азии в древности. М ., 1981. стр. 207-215; E.A.Nowgorodowa. Alte K unstderM ongolei. Leipzie 1980;Т.Санжмятав. Монгол нутагтш инээр олдсон эртний тэрэг. ШУАМ. 1982. № 4, тал 44-49. Д.Баяр. Ар Цохиотын хадны дурсгал. SA. т. X, f-4. тал 74-95. А.П.Окладников, Д.Цэвээндорж. Монголын палеолитын урлагийн шинэдурсгал. ШУАМ. 1980 № 2, 57-61-р тал; Д.Ц эвээндорж. Ишгэн толгойн хадны зураг. SA. т. X, f-2, УБ., 1982, тал 6­ 21; Д .Ц эвээндорж . Петроглифы долины реки Хонгио. SM. 1987. т. XI, f. 13, стр. 122-130; Ю .С .Х удяков. И зо бр аж ен и я в сад н и к о в в ущ елье Х у ш ит-Д урбэн уул. К о н ф ер ен ц и я “ Искусство и культура М онголии и Центральной А зии”. М., 1981, стр. 97-98. В.В.Волков. Советско-М онгольская экспедиция. “АО 1980 года” М ., 1981. стр. 487; Д.Наваан. Т эм ээний эртний зураг. SA. т. X, f. 6. УБ., 1986. тал 96-102. А.П.Окладников. Петроглифы Центральной Азии. Л., 1980, стр. 270.


М О НГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

I БОТЬ

нийтэлсэн1. Энэ номонд Олгойт, Суман гол, Баянбулаг, Аларин гол, Чулуут голын эрэг, Тариатын дөрөлж, Д аагийн гол, Улиастайн гол, Дулааны үзүүр, Байт зэрэг газраас олдсон хадны зургуудыг нийтэлж он цагийг тогтоон аман зохиолын хэрэглэгдэхүүнд тулгуурлан утга санааг тайлбарлах талд нь нэлээд анхаарсан байна. 1981 онд, А.П.Окладников «Монголын хадны зураг» гэдэг томоохон бүтээлдээ Монгол улсын 11 аймгийн нутагт 46 газраас олдсон хадны зургуудыг нийтэлжээ2. Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Булган аймгийн Орхон, Баруун могой, Архангай аймгийн Тайхар чулуу, Увс аймгийн Зураагийн улаан хад, Төв аймгийн Зуун мод, Дөрвөлжин, Авдарбаян, Их алаг, Дундговь аймгийн Гэр чулуу, Хяр сүүдэрт, Өвөрхангай аймгийн Хужирт, Баглур, Өмнөговь аймгийн Хавцгайт, Гурвансайхан, Баян-Өлгий аймгийн Харгайтын ам, Халзан булаг, Ховд аймгийн Цагаан чулуу, Хар Үзүүр зэрэг олон газрын зургийг зурсан арга, дүрслэлийн байдлаар нь ангилан үзэж, он цагийг нь тогтоосон байна. Д.Цэвээндорж 1981 онд Увс аймгийн Их cap, Тэрэм хад, Гурван толгой, Үнхэлцэг, Төмөр Цорго, Эхэн Хүзүүвч, Хад үзүүр, Бужаа, Можоо, Хөвсгөл аймгийн Цахйр, Харгантын ам3, 1982 онд Увс аймгийн Шовгор хад, Тушаат, Хамуут, Хар хөндийн наран, Гурван толгой, Нарийн дэл, Хоо үзүүр, Тэрэм хад, Хар нарт, Цагаан Өтөг, Бургалтайн зурагт хад, Тэхийн хөтөл, Хэрэгтийн ам, Мөнгөт цахир, Хар цагаан ус, Хөвсгөл аймгийн Хүнх Цахир4, 1983 онд Завхан аймгийн Улаан овоо, Талын ухаагийн ац, Дүнгээн уул, Түвд уул, Булган аймгийн Өвгөнт, Үүдэнт, Шовгор зараа, Хөтөл өтгө5, зэрэг газраас олон зуун хадны зургийг шинээр илрүүлэн олсон юм. 1989 онд, Увс айм гийн археологийн дурсгалы н зураг зохиох шинжилгээний анги тус аймгийн Хүрэн хадны үзүүр, Хөх толгой, Үлдэнтийн орой, Тогтохын шил, Шар булаг, Хар дэлийн үзүүр, Модот хар хяр, Яшуур, Гулзат, Хар үзүүр, Далиугана, Баядсай зэрэг газраас хаданд сийлсэн олон тооны зургийг илрүүлэн олсон юм6. 1990 онд М онгол-Японы хамтарсан «Гурван гол» шинжилгээний ангийн хайгуулын хэсэгХэнтий аймгийн Биндэр сумын нутаг Бичигт хаднаа улаан зосон зураг илрүүлэн олсноос гадна Рашаан хадны зураг бичээсийг дахин нягтлан судалсан юм. 1992 онд геологич Д.Гарамжав Өмнөговь, Увс, Өвөрхангай, Булган, Говь-Алтай аймгийн нутгаас хэд хэдэн хадны зураг олж илрүүлэн судлаж, 1 } J 4 5 6

А.П.Окладников. Петроглифы Чулутын гола. Н овосибирск, 1981, стр, 182. А.П.Окладников. Петроглифы Монголии. JL, 1981. Д.Ц эвээндорж . 1981 онд Увс, Хөвсгөл аймагт ажилласан хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах ангийнтайлан.ТХ ГБС Х ; Д.Цэвээндорж. М онголынхүй нэгдлийн урлагийн дурсгал.УБ., 1983. Д.Ц эвээндорж . 1982 онд Увс, Хөвсгөл аймагт ажилласан хүрэл, төмөр зэвсгийн дурсгал судлах ангийн тайлан. ТХГБСХ. Д.Ц эвээндорж. 1983 ондУвс, Хөвсгөл, Завхан, Булган аймагтажилласан хүрэл, төмөрзэвсгийн дурсгад судлах ангийн тайлан. ТХГБСХ. Д.Ц эвээндорж , Б.Энхбат. 1989 онд Увс аймгийн археологийн дурсгалын зураг зохиох ангийн тайлан. ТХГБСХ.


А р х е о л о т,

сурвалж

бичиг,

сулалгааны хурааигүй

тойм

товхимол болгон нийтэлсэн1 байна. 1995 онд Д.Цэвээндорж Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг Их Дөрөлж, Паалуу зэрэг газраас олон тооны хадны зураг илрүүлэн олсноо Солонгосын археологичидтой хамтран судалж «Монголын хадны зураг» гэсэн ном нийтэлсэн2. 1995, 1996 онд А .П .Д еревянко, Д .Ц эвээндорж , Ж .О лсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн Монголын чулуун зэвсгийн дурсгал судлах төсөл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй зэрэг газруудаас улаан зосон зураг, Хар уулнаас сийлмэл зургийг олж илрүүлсэн3. 1994-2001 онд Д.Цэвээндорж, Э.Якобсон, Д.Кубарев нарын удирдсан Монгол-Америк-Оросын хамтарсан «Алтай» төслийн судалгааны явцад' Монгол Алтайн нурууны Хар ямаа, Цагаан салаа, Бага ойгор, Хар ус, Цагаан ус, Харуул толгой зэрэг газраас олон тооны хадны зургийг илрүүлэн судалж байна4. М онголын ард түмний эрт үеийн түүхийг судлахад археологийн дурсгалуудаас гадна, сурвалж бичиг чухал ач холбогдолтой юм. Манай нэн эртний түүхийн сурвалж бичиг нь хятад хэлэнд арвин их буй. М Э Ө II-1 зууны үеэс эхлэн Хятадын удаа дараагийн төрийн түүхүүдэд нүүдэлчин аймгуудын тухай тусгай «шастир бүлэг» бичих заншил уламжлал болжээ. Энэ үеийн түүхч Сыма Цянь (МЭӨ 145-87 он) «Ши-цзи» (Түүхэн тэмдэглэл) гэдэг олон бүлэгт зохиолыгтуурвисны 110-р бүлэг нь Хүннү нарт зориулагджээ. Тэрээр Хүннү улсын мандан байсан үед зохиолоо бичсэний улмаас түүний тэмдэглэлд Хүннү улсын нэртэй төртэй явсан цагийн хэрэг 1 2 3

4

Д.Гарамжав. Хадны зургийн уянгалаг зохиомж оршвой. УБ., 1999. Kim J., D.Tseveendori. Mongolian petrogliphs. Seoul, 1998. (Солонгос хэлээр). A.P.Derevjanco, J.W.Olsen, D.Tseveendoij, V.T.Petrm, A .N.Zenin, A.L.Krivoshapkm, RW .Reeves, E.V.Deviatkin, V.P.Mylinikov. Archaeological Studies carried out by the joint Russian-Mongolian American expedition m Mongolia m 1995. Novosibirsk, 1996, pp. 327; М онголын археологийн судалгааны тойм. Монголын археологи. SA, т. XII, УБ., 1987. тал 5-30. Д .Ц эвээндорж , В.Д.Кубарев, З.Я кобсон. П алеоэкономика населения Монгольского Алтая по н аскальн ы м и и зображ ени ям и . -В сер о сси й ск ая научная к о н ф ерен ц и я “ С оци ально экономические структуры древних обществ Западной С ибири”. Барнаул, 1997; E.Jacobson, D.Tseveendori. Nomads o f the Eurasian Steppes in the Early iron Age. Berkeley California Zmat Press, 1995.443. p. 490 ill. Mongolian Studies. USA; D.Tseveendog. Horse in Mongolian history. SA. t. 6, UB., 1997; D.Tseveendorj. Horse and Mongols. “XIII Congress o f the U tSPP International Union o f the Prehistoric and Protohistoric Scienses” - Forli - Italy, 1996; Г.В.Кубарев, Д.Цэвээндорж. И зу ч е н и е п е щ ер н ы х и н а с к а л ь н ы х и зо б р а ж е н и й в Г о б и й с к о м А лтае. Н о в ей ш и е археологические и этнограф ические откры тия в Сибири. Н овосибирск. 1996. стр 73-76; D.Tseveendori. Petroglyphs of the Mongolia. DankooK University Museum Journal, 1995. 7. №10. pp. 53-70; Д.Ц эвээндорж. Хад үзүүрийн зураг. AC. т. XV. ф. 1, тал 3-16. УБ., 1995; D.Tseveendorj. L'Interpertation dcs petroglyphes de Mongolie serapportant aux animaux montes, aux betes de somme et au transport en ch ar. Petroglyphesd‘ A siecentrale mcthodologie d'u n art rupesre. Paris, UNESCO; Д.Ц эвээндорж. Хар-Цагаан усын хадны зураг. Corea-M ongol joint studies. 4. Seoul, 1995. pp. 305-316; Д.Ц эвээндорж , В.Д.Кубарев, Е.Якобсон. Новые петроглифы Монгольского Алтая. Н аскальное искусство Азии. выпуск 1. стр. 20-21. Кемерово, 1996; D.Tseveendoi], E.Jacohson, V.D.Kubarev. Newly recordind petroglyphic complexesm mountains Bayan-Olgiy aimag, Mongolia. International Newsletter on Rock Art 1997. № 17. pp. 1-6. France.


Монгол

УЛ СЫ Н

ТҮҮХ.

/ БОТЬ

явдал бичигдсэнээс гадна Хүннүгийн эрт балар цагийн түүхийн мэдээ материалыг сэргээн нөхөн нягталсан байна. Хүннү нарын түүхийн урьд хожид үеийг судлахад сурвалж бсшох ихээхэн материалыг хятад түүхч нар үлдээсэн байна1. . Фань- Е «Зүүн Хан улсын түүх»-ийн 120-р бүлэгт эртний Сяньби, Ухуань нарын тухай бичсэн байх бөгөөд түүнээс хойшхи хятадын томоохон түүх сударт Сяньби нарын тухай бичсээр байжээ. Тэдгээр сударт Сяньби нарын мандсан ба хожуу үеийн түүхэнд гол төлөв улс төрийн түүхэнд холбогдох материалуудыг тэмдэглэн хоцроосон байдаг2. Сяньби угсааны Тоба нар ба тэдний удмын Вэй улсын тухай манай эриний VI зууны үеийн сударч Вэй Шоу «Вэй улсын судар» гэдэг 100 гаруй бүлэгт түүх бичсэн3 ба «Умард төрийн түүхэнд» Тоба-Вэйн урьд хожид түүхийг бичсэн байна. Монгол гаралт Жужан нарын тухай VI-VII зууны үеийн түүхч Яо Сылянь «Лин улсын судар»-ын 54-р бүлэгт Тан улсын үеийн сударч Ли Яньшоу «Өмнөд төрийн түүх»-ийн 79-р бүлэгт, мөн «Умард төрийн түүх»-ийн 98-р бүлэгт, XII зууны эрдэмтэн Чжэн Цяо-гийн зохиосон «Тун-чжи»-ийн 199-200-р бүлэгт, «Вэнь-Сянь Тункао»-гийн 342-р бүлэгт тус тус нэлээд баримт тэмдэглэн үлдээжээ4. Манай оронд улс байгуулан мандсан түрэг угсааны Түрэг, Уйгур нарын тухай XII зууны үеэс хятад судар түүхэнд тэмдэглэгдэх болжээ. Тэнд Түрэг, Уйгур нар ба тэдний нэгэн удмын аймгуудын тухай мэдээ зүйл байдаг юм5. Монголтой гарал нэгт Хятан, Шивэй нар ба эртний Монгол аймгуудын тухай хятад түүх сударт V-VII зууны үеэс үзэгдэж эхэлжээ. Тэр бичиг зохиолд Хятан, Шивэй, Си (Кумо-си) нарын тухай арвин материал байна6. Эдгээрээс гадна Хятан аймгууд, монгол угсаатны эртний түүхийн мэдээ хэрэглэгдэ1

2

1 4 5

6

Манай эриний өмнөх I зууны үеийн түүхч Вань Гу «Баруун Хан улсын түүх»-ийн 94-р бүлэгт; Манай эриний V зууны үеийн түүхч Ф ань Е «Зүүн Хан улсын түүх»-ийн 120-р бүлэгг; Хэдэн түүхч хавсран зохиосон «Цзин улсын судар»-ын 97-р бүлэгг, X III зууны үеийн эрдэмтэн СюйТ янь-линь «Си Хан Хой-яо»-гийн 68-70-р бүлэгт; Мөн зохиогч «Дун Хан хой-яо»-гийн 40-р бүлэгт; Ли Янь-шоу «Умард терийн түүх»-ийн 98-р бүлэгт; XII зууны үеийн эрдэмтэн Чжэн Цяо «Тун-чин»-гийн 199-р бүлэгт; XIII-X1V зууны үеийн эрдэмтэн М адуань-линь «Вень-Сянь Тункао»-гийн 340-341-р бүлэгт үзтүгэй. У зууны үеийнтүүхчЧ эньШ оу«Гурванулсы нойллогобичиг»-ийн 1-рхэсэг; Вэйулсынсудрын 30-р бүлэгг; М анай эриний VI зууны үеийн сударч Ч энь Ио «Сүй улсын судар»-ын 9б-р бүлэгт; Сюй Тянь-лины «Дун Хан хой-яоа-ийн 40-р бүлэгт үзтүгэй. Монгол орчуулга нь Улсын Төв Номын Санд бий. Х ятадад «Ж ужаны тухай х эр эгл эгд эх ү ү н и й түүвэр» х эвл эгд эн гарсн ы г Ц .Х ан дсүрэн монголчилсон байна. УПзууны үеийн түүхч Вэй Чжэний зохиол «Сүй улсын судар»-ын 84-рбүлэгт; Ли-Янь-Ш оугийн «Умардтөрийнтүүх»-ийн 9-рбүлэг; Хэууны үеийнтүүхч Л иС ю ань«Т ан улсынхуучин судар»ын 194, 195, 198, 199-рбүлэгт; Хзууны эрдэмтэн Ван Пугийн зохиосон «Тай хой яо»-гийн 94, 96, 98-р бүлэгт; XI зууны үеийн сударч Су Янь-сюгийн зохиосон «Тан улсын ш инэ судар»-ын 215,217-рбүлэгт;Х П зууны үеи йнэрдэм тэнЧ ж эн Цяогийн «Тун чжи»-гийн 199-200-рбүлэгт; М аДуань-линий «Вэнь-сяньТункао»-гийн 343, 344, 347-рбүлэгтүзтүгэй. Мөн «Уйгурынтухай хэрэглэгдэхүүн» БНХАУ-д хоёр дэвтрээр хэвлэгджээ. VII зууны үеийн түүхч Вэй Чжэнгийн «Сүй улсын судар»-ын 84-р бүлэгг; «Тай-хой-яо»-гийн 96-р бүлэгт; «Тан улсын хуучин судар»-ын 199-р бүлэгт; «Тан улсын ш инэ судар»-ын 219-р бүлэгт; В энь-Ш инь «Туэкао»-гийн 345, 346-рбүлэгт.


Археолаги, сүрвалж бичиг, сулалгааны хүраангуй тойм

хүүнийг багтаасан «Ци-дань-го-чжи», «Да-Чжинь-го-чжи» гэдэг түүхэн зохиол хятад хэл дээр зохиогдсон нь бидний үед уламжлан ирсэн байх ба Монголын Юань улсын үед монгол түүхч То-то (Тогтуга)-гийн тэргүүлэн зохиосон «Ляо улсын судар»1, «Цзинь улсын судар» гэдэг хоёр зохиол хятад хэлээр барлагдсан байна. Энэ хоёр зохиолыг МанжЧин улсын үед 1630 хэдэн онд тусгай албан сударч нар хураангуйлан манжчилсан2ба Ляо улсын судрын Манж орчуулгыг XIX зууны үед европ хэлэнд хөрвүүлжээ3. Хятан, Алтан хоёр улсын ордны сударч нарын тэмдэглэлээс үлдсэн хэсэг бусаг мэдээ материапаар бичсэн хоёр зохиол Хятадад барлагдсан байжээ. Тэдгээрийн дотор Хятан, Алтан хоёр улстай монгол аймгуудын харилцан холбогдсон мэдээ баримт нэлээд бий. Уг зохиолуудыг XX зууны эхэн хагаст монголчилж Бээжинд хорголжин бараар дармалласан байна4. Дээр дурдсан хятад сурвалж бичгүүдээс Орос, Ф ранц зэрэг орны нангиадач эрдэм тэд түүвэрлэн ц эгц элж , европ хэлэнд хөрвүүлж, шинжилгээний тайлбар, зүүлт хийж, шинжээч нарын хүртээл болгох явдал XIX зууны үед эхэлжээ. Энэ ажлыг 100 гаруй жилд олон эрдэмтэн залгаж хийсэн бөгөөд тэдний дотроос ихээхэн нэрд гарсан нь Францын хятад судлаач Абель-Ремюза, Оросын Ш инжлэх Ухааны Хятадын судлалын үндсийг тавьсан Н.Я.Бичурин нарын зэрэг эрдэмтэд болно. Бичурины нангиад түүх судраас цөмж эм хэтгэн чадмаг оросчилсон зохиолы г5 Монголоор барахгүй, Төв Азийн эртний түүхийн сурвалжийн нэгэнд тооцдог юм. Бичурины зохиолууд нь 100 гаруй жилийн өмнө анхан нийтлэгдсэн боловч он цагийн урт удаан хугацаа, сорилтыг даван туулаад, одоо хүртэл их ач холбогдолтой байсаар байна. Бичурины энэ бүтээл монголчууд, тэдний өвөг дээдсийн угсаа гарлыг судлахад чухал ач холбогдолтой юм. Орос ба Зөвлөлтийн эрдэмтэд Монголын туүхнээ холбогдох Төв болон Дундад Азийн эртний аймаг, улсуудын тухай хятад сурвалж бичгүүдээс Бичурины хийж амжаагүй зүйлийг нөхвөрлөсөн хэдэн түүвэр орчуулга гаргасан билээ. Тухайлбал, Төв Азийн дорнод хэсгийн эртний түүхийн X­ XII зууны үеийн хятад сурвалж бичгүүдээс академич В.Васильевын товчлон бичсэн ба шууд орчуулсаи мэдээ материалууд байна. Мөн Оросын нангиадач А.В.Кюнер Бичуриний цэгцэлсэн материалд оролцоогүй үлдсэн сурвалж бичгүүдийн м эдээ зүйлийг эрэм бэ дараатай боловсруулан орчуулж хэвлүүлжээ6. Кюнер Бичурины орчуулга туурвилд зөвхөн нөхвөр хийгээд зогсоогүй, түүний орчуулгын зарим мадагтай хэсгийг залруулан хөрвүүлсэн байна. Хятадын түүх бичлэгийн томоохон дурсгал Сыма Цяний «Түүхэн 1 5 1 4 5 6

Wittfogel К.А. and Feng chia-sheng. History o f Chimese Society Liao (907-1125), 1948. Дай-Ляо-гүрүн-и-сүдүри. Аийсин-гүрүн-и-сүдүри. D.Gabelenz, Geschichte derqrossen Liao. 1877. Дай ляо улсын эх адгийн хэрэг явдлыг тэмдэглэсэн шастир. Бээж ин, 1928; Алтан улсын эх адгийн хэрэгявдлы гтэм дэглэсэн шастир. Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. СПб., 1857. I, 11, III боть. А.В.Юонер. И звестияо народах Южной Сибири, Центральногои Дального Востока. М., 1961.


Монгол УЛСЫН ТҮУХ. I ють

тэмдэглэл»1зохиолыг Оросын эрдэмтэн Р.В.Вяткин, В.С.Таскин нар орос хэлнээ бүрэн орчуулж, удиртгал, тайлбар, хавсралт хийж хоёр боть болгон нийтлүүлжээ. Сыма Цяний «Түүхэн тэмдэглэл», Баруун Хан улсын бичгийн гол хэдэн бүлгийг Зөвлөлтийн нангиадач эрдэмтэн В.С.Таскин орчуулан удиртгал бичиж , дэлгэрэн гүй тайлбар хийж «Х үннүгийн түүхэнд холбогдох хэрэглэгдэхүүн»2 н эртэйгээр нийтлүүлжээ. МЭӨ 101 оноос урьдах Хүннүгийн түүхэнд холбогдолтой энэ зохиолыг В.С.Таскин орчуулахдаа өмнө гарсан орчуулгын алдаа мадгийг залруулан нэмсэн тул Н.Я.Бичурины орчуулгаас давуутай болсны дээр эрдэм шинжилгээний шинж чанартай болсон. Тэрээр удиртгалдаа Хүннү, Хятадын харилцааны түүхэн тоймыг өгүүлсэн нь их сон ирхолтой. С.В.Таскин, Монголын эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох хятад сурвалж бичгийн мэдээг түүвэрлэн орчуулаад «Дунху бүлгийн эртний нүүдэлчин ард түмнүүдийн түүхийн материал»3 нэртэйгээр нийтлүүлжээ. Хятадын түүхч Е Лун-Лигийн «Кидан улсын түүх» (Цидань го чжи) зохиолыг мөн тэрээр анх оросчилж удиртгал тайлбар, хавсралтын хамтаар нийтл үүлжээ4. Энэ зохиолыг Хятадын түүхчдээс хөрш зэргэлдээ ард түмний түүхийг тусгайлан судласан анхны бие даасан зохиол гэж үздэг байна. А. Г.Малявкин VII-VIII зууны Төв Азийн ард түмнүүдийн тухай өгүүлсэн дундад зууны үеийн хятад эх бичгүүдийг судалж «Төв Азийн түүхэн газар зүй» ганц сэдэвт зохиол нийтлүүлжээ. Энэ зохиолд Төв Азийн өргөн нутагт идээшсэн олон аймгуудыг нарийвчлан үзэж тэдний засаг захиргааны хуваарилалтыг задлан шинжилж арвин их баримт хэрэглэгдэхүүнийг анх удаа эрдэм ш инж илгээний ажлын гүйлгээнд оруулснаараа чухал ач холбогдолтой юм. Төв Азийн олон аймаг угсааны эртний түүхийн, ялангуяа монгол, түрэг аймгуудын эртний түүхийн хятад сурвалжийн зүйлсийг мөн Е.Ш аванн, В.Эберхард, Лю М ау-цай нарын зэрэг эрдэмтэн нар европын хэлэнд орчуулан нийтэлсээр иржээ. Сүүлийн үед Хятад улсын түүхч нар өөрийн орны түүхийг бүртгэн зохиохдоо Төв ба Дорнод Азийн өргөн дэлгэр нутагт оршин сууж байсан Монгол, Түрэг, Хамниган (Манж) аймаг угсаатны эртний түүхийн баримт мэдээг сурвалж зохиолуудаас түүвэрлэн авч, тусгай эмхэтгэл болгон гаргажээ. Тэдгээрийн дотроос «Хүннүгийн тухай материалын цуглуулбар», «Жужаны тухай материалын цуглуулбар», «Уйгурын тухай материалын цуглуулбар»-ыг нэр заан цохож болно. 1

2 3 4

Сыма Цянь. И сторическис записки (Ш и Цзи). П еревод с китайского и комментарии Р.В. Вяткина и С.В. Т аскина под общ ей редакцией Р.В. Вяткина. Встугтительная статъя М.В. Крюкова. т. I, М „ 1972, т. II, М , 1975. Материалы по истории Сюнну. Предисловие, перевод и примечания В .С.Таскина. вып. I, М., 1968, вып. II, М ., 1973. М атериалы по истории древних кочевых народов группы дунху. В ведение, перевод и коментарии B.C. Таскина. М., 1984. Е лун-ли. История государства Кидаией (Ц идань го чжи). П еревод с китайского введение комментарии и приложения B.C. Таскина, М., 1979.


А р хе о л о т,

сурвалж бичиг,

сулалгааны хураангуй

тойм

Монголын түүхчид хятад сурвалж бичигтэй эх зохиолоор нь буюу орос, франц, манж зэрэг хэлээр дамжуулан танилцсаар ирснийг тэмдэглүүштэй. Ардын хувьсгалын дараа Монголын холбогдолтой эртний хятад сурвалж бичиг, зохиолыг монгол хэлнээ орчуулах талаар хятадач Дандаа (Дэмчигдорж), манжич Бат-Очир, Б.Буянчуулган, Л.Дэндэв, Юмжав нар их зүйл хийснийг тэмдэглэх хэрэгтэй. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүхийг судлахад Монголын олон газраас олдсон хад чулууны бичээс чухал сурвалж бичиг болно. Хад чулууны бичээсийг түүхийн сурвалж болгон ашиглах явдал харьцангуй хожуу эхэлжээ. Монголын эрт, дундад үеийн түүхийг судлахад 1240 онд Хэрлэн голын хөвөөнд зохиосон «Монголын нууц товчоо» зэрэг монгол сурвалжаас гадна Ата-Малик Ж увейни1, Рашид-Ад-Дин2, Марко Поло3, Гильом Рубрук4, Плано Карпини5 гэх мэт жуулчдын харъ хэлээр нийтлүүлсэн Монголын түүхийн сурвалжууд чухал ач холбогдолтой юм. Эдгээр сурвалжийн талаар эл зохиолын 2-р ботийн тоймд тусгайлан өгүүлнэ. Түүхийн сурвалж бичгээс гадна Монголын ард түмний түүхийг судлан шинжилсэн эрдэм шинжилгээний бүтээл цөөнгүй байдаг. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, түүний дотор Монголын ард түмний эрт үеийн түүхийг судлах ажил олон жилийн өмнөөс эхлэн археологич, угсаатны зүйч, түүхчдийн сонирхлыг татсаар иржээ. Энэ үеийнтүүхийн асуудлуудыг судалсан эрдэм ш инжилгээний өгүүллээс эхлэн ганц сэдэвт зохиол, томоохон хамтын бүтээлүүд олон тоогоор нийтлэгджээ. Эдгээр бүтээлд тодорхой асуудлуудыгтухайлан судлахын зэрэгцээ нийгмийн хөгжлийн зүй тогтлын холбогдолтой өргөн цартай асуудлуудыг шинжлэх ухааны янз бүрийн түвшинд авч үзсэн байна. Тухайлбал нүүдэлчдийн нийгмийн байгуулал, аж ахуйгаа хөтлөх үйл ажиллагаа, шашин шүтлэг, соёл, суурьшмал ба нүүдэлчин ард түмнүүдийн харилцаа холбоо зэрэг олон асуудлыг судалжээ. Монголын чулуун зэвсгийн үеийн түүхийг нарийвчлан судлаж, хуучин чулууны доод шатны багаж зэвсгийн олдворт түшиглэн анхны хүн Монгол газар оршин суух болсон он цагийг гүнзгийрүүлэн тогтоож, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн түүхийн асуудлуудыг судалжээ. Түүнчлэн Монгол орноо овгийн байгуулал задарч аймгийн холбоод үүсч, феодалын өмнөх ба түрүү үеийн шинжтэй төр улс бий болж, феодалын үйлдвэрлэлийн харилцаа аажмаар үүсэн хөгжсөн тухай асуудлыг судлан боловсруулжээ. Эртний Монголын нийгэадд боол эзэмших ёс үүсвэрийн төдий байсан боловч тэр нь яваандаа нийгэм, эдийн засгийн хэлбэршлийн хэмжээнд хүртэл хөгжих нөхцөл дутмагдаж, зөвхөн хэвшлийн төдий хязгаарлагдаж, хэрэг дээрээ овгийн байгууллаас ангит нийгэмд шилжих шилжилтийн ээдрээтэй урт 1 2 3 4 5

Ata-M alik Juvaini. The History of the world Conqueror. M anchester, 1961. Рашид-Ад-Дин. Сборник летописей. T o m . 1-1V, М -Л., 1946, 1952, 1954. М инаев. Путешествие Марко Поло. СПб., 1902. Рубрук В. Путешествие в восточные страны. СПб., 1911. Плано Карпини. И сториямонголов. СПб., 1911.


М О НГО Л

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

I БОТЬ

удаан үеийг туулан хөгжсөн гэж үздэг байна. «БНМАУ-ын түүх» нэгэн боть зохиолыг Монголын түүхчид хамтын хүчээр бичиж, улмаар 1954, 1966, 1984 онуудад гурван удаа нийтэлсэн ба «БНМАУ-ын түүх» гурван боть зохиолыг 1966-1969 онд тус тус бичиж нийтэлжээ. Энэхүү гурван боть зохиол нь Монголын ард түмний түүхийн нэн эр тн ээс XX зуун хүртлэх үеийг улируулан авч үзсэн эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой суурь бүтээл юм. Өмнө өгүүлсэн хамтын бүтээлүүдээс гадна Монголын түүхийн нэн эрт үеийн ээдрээтэй боловч эрдэм шинжилгээний онц сонирхолтой зангилаа асуудлууд дотоод, гадаадын эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсний гэрч баримт болох олон сайн бүтээл нийтлэгдсэн билээ. Энд юуны өмнө Монголын эрдэмтэд эх орныхоо эрт үеийн түүхийг судалсан байдлыг авч үзье. Ардын хувьсгалын ардчилсан шатны үед Судар бичгийн хүрээлэнгээс М онголын эртний түүхийг судлан шинжлэх ажлын эхлэлийг тавьж, археолцгийн дурсгалыг илрүүлэн нээх, сураглан олох, хамгаалах ажлыг эрхлэн явуулж байсныг өмнө өгүүлсэн билээ. М онгол, Зөвлөлтийн эрдэмтдийн хамтын ажиллагааны, ялангуяа Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн удаа дараагийн хайгуул-шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны эртний түүхийн олон үе шатны зангилаа асуудпуудыг задлак шинжилж тодорхой амжилт оллоо. Д .Д орж , Д .Ц эвээндорж нар «М онголын палеолит» ганц сэдэвт зохиолдоо тус орны палеолитын эхэн үүсгэлээс эхлэн чулуун зэвсгийн хөгжлийн дараачийн үе буюу мезолитод шилжих шилжилтийн үе хүртлэх 280-аад мянган жилийн түүхэн урт удаан хугацааны асуудлыг Түүхийн хурээлэнгийн археологийн лабораторид хадгалагдаж байсан олон мянган чулуун зэвсгийн олдворт түшиглэн бүхэлд нь улируулан үзэж, чулуун зэвсгийн шинж чанарыг тодорхойлон, тэдгээрийн холбогдох он цаг, үечлэлийг тогтоохыг оролджээ. Зохиогчид тус оронд хүн анх доод палеолитын ашелийн үеэс эхлэн нутаглаж дунд, дээд палеолитын зохих үе ш атыг дэвш илттэй гээр дамж ин хөгжиж, өвөрм өц соёлоо цогцлон байгуулсан гэж үзсэн байна1. . Д.Дорж «Дорнод Монголын неолит»2 зохиолдоо Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаас одцсон неолитийн дурсгалуудыг, тухайлбал, Тамсагбулаг, Овоот, Хэрлэн зэрэг газар малтан шинжилсэн олдворуудыг хөрш зэргэлдээ орны мөн үеийн дурсгалтай харьцуулан судалж Монголын неолитын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга, түүний хөгжлийг үечлэн үзэж улмаар тэр үеийн хүмүүсийн эрхлэх аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийг нэгтгэн дүгнэсэн байна. Энэ зохиол Төв Азийн ард түмний неолитын үеийн хөгжлийн нийтлэг талууд ба Дорнод Монголын, түүний дотор «Тамсагбулаг»-ийн соёлын орон нутгийн өвөрмөц байдлыг харуулснаараа их сонирхолтой юм. 1 2

Д Д о р ж , Д.Ц эвээндорж . Монголын палеолит. УБ., 1978. Д Д о р ж . Неолит Восточной Монголии. УБ., 1971.


Архсологи,

сурвалж бичиг,

сулалгааны хураангуй

тойм

Өмне өгүүлсэн чулуун зэвсгийн үеийн судалгааны тоймоос үзэхэд Монголын ард түмний «...хойшдын бүхий л өндөр хөгжлийн үндсийг бий болгосон» чулуун зэвсгийн үеийн соёл иргэншил нь уугуул нутагтаа бие даан үүсэж, хөгжлийнхөө зүй тогтлын дагуу зохих үе шатуудыг дамжин хөгжиж ирсэн нь тодорхой байна. Сүүлийн үед эртний түүхийн судалгаа улам гүнзгийрэн баяжсаар байна. Жишээ нь, Монгол нутагт анх хүн нутаглах болсон үеийг 1950-иад онд дээд палеолитын буюу 100000 жилээр тогтоож байсан бол 1960-1970-аад онд дээрх он цагийг 300000-400000 жилээр тогтоож байжээ. Монголын чулуун зэвсгийн түүхийг судлахад Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн (1969-1989) чулуун зэвсгийн дурсгал судлах анги чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрхүү судалгааны ажлын үр дүнд олон арван эрдэм ш инж илгээний өгүүлэл, товхимлууд, хэд хэдэн хамтын бүтээлүүд нийтлэгдэн гарсан юм. «Монгол Алтайн хуучин ба шинэ чулуун зэвсэг»1 хамтын бүтээлд Монгол Алтайн нурууны орчмоос 500 гаруй чулуун зэвсгийн буудал, сууринг олж илрүүлэн, тэндээс олдсон хэдэн зуун мянган чулуун зэвсгийг судалсан үр дүнгээ нийтэлжээ. Зохиолд хүний гарал үүслийн тухай Төв Азийн онол, Монголын чулуун зэвсэг судлалын түүх, гуравдагч ба дөрөвдөгч галавын байгал, газар зүй, цаг уурын нөхцөл болон Монгол Алтайн нуруунаас олдсон чулуун зэвсгийн дурсгалыг ангилан, насыг тодотгож, хийсэн арга барил, зүй тогтлыг илрүүлэн гаргаж өгсөн, суурь судалгааны бүтээл болжээ. «Нууруудын хотгорын хойт эргийн хуучин ба шинэ чулуун зэвсэг»2 хэмээх томоохон хамтын бүтээлд Алтайн нурууны ар, Хангайи нурууны өвөр бие болох Нууруудын хотгор, Байдраг гол, Нарийн гол, Түйн гол, Таацын гол, Онгийн голын сав нутагг хийсэн судалгааны үр дүнд 140 орчим хуучин ба шинэ чулуун зэвсгийн дурсгалт газрыг илрүүлэн олж тоггоосон бөгөөд тэндээс олдсон олон арван мянган чулуун зэвсгийг судлаж, тэднийг хийж байсан арга барил, үйлдвэрлэлийн технологийн хувьсал хөгжлийг тогтоож өгсөн байна. Дээрх чулуун зэвсгийн дурсгалуудын насыгтогтоож, 800 мянган жилээс 10 мянган жилийн хооронд нийт 8 үе шатанд хамааруулан үзсэн байна. Зохиолыг англи, франц дэлгэрэнгүй товчлолтой нийтэлсэн тул Монголын чулуун зэвсгийн судалгааны үр дүнг барууны эрдэмтдийн сонорт хүргэхэд дөхөм болжээ. М онгол-О рос-А мерикийн хамтарсан М онголын чулуун зэвсгийн дурсгал судлах экспедици 1995-2000 онд Монгол улсын нутагт ажиллан Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг, Алтайн өвөр болон ар биеийн нутгаар хайгуул хийж, хүн нутаглаж байсан гэж төсөөлөхийн аргагүй цөлөөс эрт үед хүн амьдарч байсан суурин, зэвсэг багажаа хийж байсан дархны 1

2

А .П .Д ер евян ко , Д .Д орж , Р.С. В асильевский, В .Е.Л аричев, В .Т .П етри н, Е .В .Д евятки н , Е .М .М ал аев а. К ам е н н ы й в ек М о н го ли и . П ал ео л и т и н ео л и т М о н го л ьск о го А лтая. Новосибирск, 1990. А.П.Деревянко, В.Т.Петрин, Д.Ц эвээндорж , Е.В.Девяткин, В.ЕЛ аричев, Р.С.Василевский, А .Н.Зенин, С.А.Гладышев. Каменный век Монголии. Палеолит и неолитсеверного побережья долины озер. Новосибирск, 2000.


М ОНГОЛ

ҮЛ СЫ Н

ТҮҮХ.

I БОТЬ

газрыг олж илрүүлсэн юм. Түүнээс гадна хүн удаан хугацаагаар олон үе дамжин суужбайсан Баянлигсумын нутаг Цагаан агуй, Чихэн агуйд малтлага хийж, Монголын ард түмний нэн эртний түүхийг сэргээн ойлгох чухал судалгаа хийсэн билээ. Энэхүү судалгааны үр дүнд «О рос-М онголАмерикийн археологийн судапгаа» 1995, 1996, 1997-1998 он гэсэн гурван боть томоохон бүтээлийг орос, монгол, англи гурван хэлээр нийтлүүлсэн юм1. Эдгээр бүтээлд Монгол ын эртний чулуун зэвсгийн чухал дурсгал болох Цагаан агуй, Цахиуртын хөндий, Цагаан хаалгын агуй, Чихэн агуй, Саальтын агуй, Өвөр Алтайн говийн чулуун зэвсэг болон Баянлиг сумын нутаг Бичиг, Хар хад зэрэг газрын хадны зургийн судапгааны үр дүнг нийтэлсэн байна. Судалгааны үр дүнд Баянлигийн Цагаан агуйд 700000­ 750000 жилийн тэртээ хүн нутаглаж байсан болохыг археологи, геологи, палеоботаник болон бусад тодорхой шинжпэх ухааны үүднээс тогтоосон нь Монголын түүхийг хоёр зуун мянган жилээр урагшлуулсан явдал юм. Өвөрхангай аймгийн Богд сум, Өмнөговь аймгийн Булган сумын зааг нутагт орших Цахиуртын хөндийд 10 000 м2 орчим талбайд хуучин чулуун зэвсгийн доод шатнаас ш инэ чулуун зэвсгийн үеийг дуустлах олон зуун мянган жилийн турш хүн нутаглаж, чулуун зэвсгээ хийж байсан буудал, дархны газрыг нээж олсон юм2. Тэрхүү буудал дархны газар нь Ази, Европын нутагт урьд өмнө олдож байгаагүй ил задгай суурин, дархны газар бөгөөд тэндээс олдсон чулуун зэвсгийг судалсны үр дүнд Төв Азийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн хувьсал хөгжлийн зүй тогтлыг тогтоох боломж олдсон байна. Монгол нутагт оршин амьдарч байсан эртний хүний хад чулуун дээр цавчин гаргаж үлдээсэн зургийг тусгайлан судалсан нь Монголын эртний түүх судлалд бас нэгэн шинэ зүйл болжээ. Д.Дорж, Э.А.Новгородова нар «Монголын хадны зураг»3 зохиолдоо манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтл үүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн бөгөөд уг зохиол манай орны хадны сүг зургийн талаар гарсан ганц сэдэвт бүтээлийн нэг юм. Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийлсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсаи олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судлаж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой б ү т э э л болжээ4. Зохиогч монгол овгийн ба өмчийн тамганы материапаас гадна нэр үл мэдэгдэх овог аймгийнхан археологийн элдэв дурсгалд зурсан, сийлсэн янз бүрийн тамга хэлбэрийн тэмдгийг судапгааны шинэ сурвалж болгон ашиглаж, овгийн ба өмчийн тамга тэмдгийг шинэ маягаар судлах 1

2

3 4

А.П.Деревянко, Д.Олсен, Д.Ц эвээндорж, В.Т.Петрин и другие Археологические исследования Российско-М онгольско-Американской экспсдиции в 1996 году, 1997 году, 1997-1998 годах. Н овосибирск, 1996, 1998, 2000. А.П.Деревянко, Д.Олсен, Д.Ц эвээндорж, В.Т.Петрин и другие. Археологические исследования Российско-М онгольско-Американской экспсдиции в 1995 году, 1996 году, 1997-1998 годах. Н овосибирск, 1996, 1998. Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии, УБ., 1975. Х .Пэрлээ. Монгол түмний гарлыгтамгаар хайж судлах нь. УБ.. 1976.


Археологи,

ор аа лж

бичиг,

суламааны

хураангуй тойлл

арга боловсруулсан нь сонирхолтой юм. Д.Цэвээндорж «Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгал»1зохиоддоо тус улсын нутгаас олдсон хүй нэгдлийн үеийн чулуу, хүрэл, төмөр зэвсгийн түрүү үеийн урлагийн дурсгалыг ангилан үзсэн байна. Манай орны нэлээд хэдэн газраас олдсон палеолитын үеийн зосон зураг, хадны сийлмэл зургийн тархалт онцлогийг гаргасны гадна, Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зургийг мезолитын сүүл, неолитын эхэн үед, мөн аймгийн Зүүнхангай сумын Зураагийн улаан хад зэрэг газрын зосон зургуудыг неолитын үед холбогдуулан үзэх санал дэвщүүлжээ. Түүнчлэн хүрэл, төмөр зэвсгийн эхэн үед холбогдох хадны зургийг судалсны зэрэгцээ, хүрэл, чулуу, алт, төмөр, яс, шавар зэрэг эдлэлээр хийсэн хавсрага чимэглэх урлаг, сүрлэг баримал зэргийг судлах талаар нэлээд анхаарчээ. Д .Ц эвээндорж Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Хэнтий аймгийн нутагт буй 90 гаруй буган чулуун хөшөөгнийтлэж, М ЭӨ II-1 мянган жилд холбогдуулан үзэж2, улмаар хөшөөн дээр сийлсэн «бамбай» болон бусад зарим дүрсийн утга санааг шинээр тайлбарлах санал гаргасан. Н.Сэр-Оджав Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Бичигтийн амны хадны зургийг судлан ганц сэдэвт зохиол туурвисан нь Монголын хадны зургийн судалгаанд зохих байраа эзлэх бүтээл болжээ3. Д.Цэвээндорж «Монголын эртний урлагийн түүх» бүтээлдээ Монгол нутагг урлаг анх буй болсон дээд палеолитын үеэс МЭӨ III зуун хүртлэх үеийн Монгол нутгаас олдсон урлагийн дурсгалыг бүхэлд нь хамруулан авч судалжээ. Тус зохиолд Монгол улсын 10 гаруй аймгийн нутагбО-аад газраас зохиогч өөрөө биечлэн олж судалсан хэдэн мянган хадны зураг, зуу орчим буган чулуун хөшөө, 70 орчим чимэглэх урлагийн дурсгалыг нийтэлсэн байна. Монголын хадны зургийн ангиллыг шинэчлэн хийсэн ба Ишгэн толгой, Ч андм ань хар үзүүр, Хад үзүүр, Раш аан хадны сийлм эл зургуудыг палеолитын үед, Зураагийн Улаан хадны төрлийн зосон зургийг неолитын үед, 50 орчим газрын хадны сийлмэл зургийг хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед, Цагаан салаагийн зарим зургийг Хүннүгийн үед холбогдуулан үзэж насыг шинээр тогтоож судалжээ. Судалгаандаа үндэолэн «Монгол оронд мезолитын үед 15000-8000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн ба Монгол орон бол мал аж ахуй бие дааж үүссэн дэлхийн гурван том голомтын нэг» гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ази-Европын хээр тал нутгаас 700 орчим буган хөшөө олдсоноос 550 орчим нь Монгол улсын нутгаас, Өвөр Байгаль, Тува, Алтай, Казахстан зэрэг манай хил залгаа нутгаас хэдэн арав, Дундад Ази, Умард Кавказ, Украин, Германы Эльба мөрний сав хүртлэх нутгаас хэд олджээ. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн түүх, урлаг соёлын гайхамшигт дурсгал, сүрлэг баримал буган хөшөө хүрэл зэвсгийн үед Монгол нутагт анх үүсээд Ази, Европын 1 2 3

Д.Ц эвээндорж. Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгал, УБ., 1983. Д.Ц эвээндорж . Монгол нутгаас олдсон зарим буган чулуун хөшөө, SA. т. V II, f. 13, УБ., 1978. Н.Сэр-Оджав. Баянлигийн хадны сүг зураг. У Б., 1987.


М О НГОЛ

УЛ С Ы Н

ТҮҮХ.

I БОТЬ

хээр талын бүс нугагт тархсан гэдэг дүгнэлтэнд хүрчээ. Монгол нуггаас олдоод буй неолит, энеолит, хүрэл, төмөр зэвсгийн түрүү үеийн чимэглэх урлагийн дурсгал болох уран сайхны хийц бүхий чулуу, хүрэл, мод, яс, шил, алтаар хийсэн 70 орчим эдлэлүүдийг судлаж, урлагийн «амьтны загварт арга» (звериный стиль) хүрэл зэвсгийн үед Монгол нутагт үүссэн гэж үзэж байна. Монголын эртний урлагийн дурсгалын нэгдсэн ангиллыг тогтоож, түүний хөгжлийн ерөнхий зүй тогтлыг гаргаж, зарим зохиомж, дүрүүдийн утга санааг тайлбарласан судалгааны шинэлэг үр дүнгээ нийтэлжээ. Д.Цэвээндорж, Ж.Ким нар Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг «Их дөрөлж», «Паалуу» гэдэг газруудаас олдсон хадны зургийг судлан «Монголын хадны зураг»1 хэмээх бүтээлийг солонгос хэлээр нийтэлжээ. Энэхүү бүтээлдээ Монголын говь нутгаас олдсон эдгээр хадны зургууд нь эртний нүүдэлчдийн түүх, соёл, угсаа гарал, зан заншлын чухал дурсгал болохыг дурдаад улмаар хүн төрөлхтөний эртний урлагт зохих хувь нэмрээ оруулсан урлагийн бүтээл болохыг батлан илэрхийлжээ. Д.Наваан Дорнод Монголын хүрэл зэвсгийн үеийн материа-луудад тухайлбал, дөрвөлжин булш, буган чулуун хөшөө, хадны зураг, түүвэр олдвор-хүрэл эдлэлд түшиглэж өнөөгийн Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсанхүн ардынтүүх, соёл, ажахуй, зан үйлийгсудлан шинжилсэн нэгэн сэдэвт зохиол нийтэлжээ2. Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүх бол Монголын түүхийн салшгүй хэсэг юм. Эртний улсуудын түүхийг бүхэлд нь тоймлон гаргасан бүтээлийг Ц.Доржсүрэн туурвиж, Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кыргиз, Хятан нарын угсаа гарвал, аж ахуй, нийгэм, соёлын асуудлыг хөндсөн товхимол нийтлүүлжээ3. Н.Сэр-Оджав хүрэл зэвсгийн үеэс Хятан гүрнийг хүртэл Монгол нутагт оршин сууж байсан ард түмнүүдийн 2000 шахам жилийн түүхийг хамарсан «Монголын эртний түүх»4 ганц сэдэвт зохиолоо гол төлөв археологийн олдворт түшиглэн бичжээ. Зохиогч Монгол нутагт төр улсаа удаа дараалан байгуулсан эртний улсуудын нийгмийн байгуулал, мал аж ахуй, газар тариаиан, хот суурин, соёлын дурсгал, шүтлэгийн талаар өгүүлж, Жужан нь аварууд мөн гэж үзсэн байна. Энэхүү зохиол нь «БНМАУ-ын түүх» нэгэн боть зохиолын гол үзэл баримтлалаар бичигджээ. Төв Азийн нүүдэлчдийн түүхнээ анх удаа төр улсаа байгуулсан Хүннү нараас Хятан гүрнийгхүртэл 1000 гаруй жилийн турш Монгол нутагтмандан, мөхөж байсан эртний улсуудын түүх, тэдгээрийн түүхэн залгамжлалыг бүхэлд нь улируулан үзэхийн зэрэгцээ тус тусаа нь задлан шинжилсэн ганц сэдэвт зохиолууд гарчээ. Эдгээр бүтээл нь Төв Азийн иргэншилд нүүдэлчдийн гүйцэтгэсэн үүрэг, уялдаа холбоо, угсаа гарвалын асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болох нь тодорхой. 1 2 3 4

Kim G ., Tseveendorj D. Mongolian petrogliphs. Seoul, 1998. Д. Наваан. Дорнод М онголынхурлийн үе. УБ., 1975. Д.Доржсүрэн. БНМ АУ-ын нутагт байеан эртний улсууд. УБ., 1955. Н.Сэр-Оджав. Монголын эртний туүх. УБ., 1977.


____________________________________Археологи,

сүрвалж

бичиг,

сулалгааны хураангуй тойм

Монголын эрдэмтдээс хүннүгийн түүхийг тусгайлан судалсан анхны бүтээл нь Ц.Доржсүрэнгийн «Умард Хүннү» гэдэг ганц сэдэвт зохиол юм. Зохиогч археологийн малтлагын болон түүхэн сурвалжид тулгуурлан, урьд өмнө гарсан судалгааны бүтээлүүдийг өргөн ашиглаж Хүннү нарын эдийн засаг, нийгэм, улс төр, соёлын асуудлыг судлаж, хүннү нар нь Төв Азийн нүүдэлчдийн дундаас анхны төр улс байгуулсан түүхэн их гавьяатай монгол угсаатан гэдгийг харуулжээ. Г.Сүхбаатар «Монголчуудын эртний өвөг»1 хэмээх бүтээлдээ Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, удам угсаа хэл зэрэг асуудлыг нарийвчлан судлаж монгол, орос, хятад, япон, англи, франц зэрэг хэлээр нийтлэгдсэн олон бүтээлүүдийг ашиглан туурвисан нь тухайн үедээ Монголын түүхийн судлалд гарч байгаагүй суурь судалгааны томоохон бүтээл болсон юм. Энэхүү бүтээдц Хүннү нар Монгол угсаатан болохыгтүүх болон бусад салбар шинжлэх ухааны олон баримтаар нотлон харуулсан байна. М онгол угсаатны дэлхий дахины түүхэнд гуйцэтгэсэн үүргийг бууруулах, Монгол угсаатныг аль болохоор түрэг угсаатан болгох гэсэн улс төрийн бодлогын үүднээс Хүннү нарын түүхийг 100 гаруй жил гуйвуулах оролдлогыг хуучин Зөвлөлтийн зарим түүхчид хийж ирсэн юм. Гэтэл Хүннү нар тэдний гол цөм болох хэсэг, Хүннүгийн улс төрийг хэдэн зуун жилийн турш үе улиран барьж ирсэн язгууртан нар нь Монгол угсаатан байсан юм. Хятад судлалын эхлэлийг тавьсан Оросын нэрт эрдэмтэн Н.Я.Бичурин хятадын түүхийн сурвалжуудыг анх судлан бүгээлээ туурвихдаа Хүннү нарыг Монгол угсаатан гэдгийг үнэн мөнөөр тогтоосон юм2. Г.Сүхбаатар «Сяньби» гэдэг нэгэн сэдэвт зохиолдоо3 сяньби нарын угсаа гарвал, хэл, соёл, нийгэм-эдийн засгийн байгууллын түүхийг гол төлөв сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Хүннү, Сяньби нар бол монголчуудын евөг дээдэс гэдгийг тодорхой гаргаж өгчээ. Тоба, Жужан нарын түүхийг тусгайлан судалсан дорвитой бүтээл гараагүй ч шинжилгээний ажлын дашрамд өгүүлсэн сонирхолтой өгүүллүүд нэлээд буй. Г.Сүхбаатар «Монгол Нирун улс»4 зохиолдоо Жужан нарын аж байдал, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал, хэлний тухай асуудлыг цогцолбороор судлан Жужан нар монголчуудын эртний өвөг болохыг тогтоосон бөгөөд тэдний төр улс нь монгол угсаатны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг эрдэм шинжилгээний олон баримтаар харуулсан байна. Энэхүү бүтээл нь Монголын эртний улсуудын талаар туурвисан дорвитой бүтээл болсон билээ. Манай оронд Түрэгийн түүхийгтусгайлан судлах ажлыг 1950-иад оноос 1 Г.Сухбаатар. Монголчуудын эртний өвег. УБ., 1980. 2 . Н.Я.Бичурин, И стори яо народах, обитавших вС редней Азии вдревние времена. М -Л., 1957.

том 1-111. 3 4

Г.Сүхбаатар. Сяньби. УБ., 1971. Г.Сүхбаатар. Монгол Нирун улс. УБ., 1992.


М О НГО Л УЛСЫН ТҮҮХ. I SOTb

эхэлсэн байна. Археологич Н.Сэр-Оджав «Эртний Түрэгүүд»1 гэдэг ганц сэдэвт зохиол нийтлүүлсэн нь урьд өмнө Монгол болон Оросын эрдэмтдийн хийсэн судалгаа, археологийн зарим шинэ материалд тулгуурласан байна. Зохиогч Түрэгийн аж ахуй, нийгэм, соёлын асуудалд гол анхаарлаа хандуулжээ. Манай эрдэмтэд эртний Түрэгийн түүхийг судлахын зэрэгцээ түрэг бичээсийг судалсан ганц сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний өгүүллүүд нэлээд нийтлүүлсэн байна. М.Шинэхүү эртний түрэг бичээсүүдийг, тухайлбал, Архангай аймгийн Тариат сумын Долоон мод, Хотонт сумын Хар балгас гэдэг газраас олдсон Уйгурын үеийн том гэрэлт хөшөөг анх судлаж, сонгодог монгол бичгийн хэлнээ болон орчин цагийн монгол, орос хэлнээ орчуулж, хэл, түүхийн судалгаа хийсэн ганц сэдэвт зохиолууд нийтлүүлсэн юм2. Н.Сэр-Оджав Монголын олон газраас олдсон 60 орчим хүн чулуун хөшөөг судлаж сонирхолтой өгүүлэл нийтлүүлжээ3. Д.Баяр Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөдийн талаар олон жил дагнасан судалгаа явуулсны үр дүнд «Монголын төв нутаг дахь Түрэгийн хүн чулуу»4, Д.Эрдэнэбаатарын хамт «Монгол Алтайн хүн чулуун хөшөө»5 зэрэг зохиолуудыг бичиж нийтэлжээ. Эдгээр бүтээлүүдэд Монголын хүн чулуу судлалын тойм, тэдний орших газар зүйн орчин, хөшөөний хийц загвар, утта учир, дүрсэлвэрийн холбогдолтой асуудлыг нарийвчлан судалсан нь хүн чулуу судлалд зохих ач холбогдолтой судалгаа болсон байна. Х.Пэрлээ Онон, Хэрлэн, Туул гурван голын сав нутагт буй нэлээд хүн төрхт хөшөөний хувьсал хөгжлийг судлаж, хүрэл зэвсгийн үеийн хүн төрхт хөшөөд нь хожмын хүн чулуун хөшөөний анхны хэлбэр бөгөөд тэдгээрийг босгогчид нь дан түрэг овогтонтой бус монголчуудын элэнц хуланц нартай зарим талаараа холбогдолтой гэсэн сонирхолтой санаа дэвшүүлжээ6. Уйгурын түүхийн тухай Финлянд эрдэмтэн Рамстедтийн 1920-иод онд Монголоор бичиж Улаанбаатарт нийтэлсэн «Уйгур улсын хураангуй түүх»ээс өөр тусгай зохиол гараагүй. Х.Пэрлээгийн «Хятан нар тэдний Монголчуудтай холбогдсон нь»7 зохиол Хятан судлалд хүндтэй байр эзэлдэг. Энэ зохиолд Хятан, Монголын гарал нийтлэг болохыг баталж, Хятан улсын Монголд байгуулсан хот суурины түүхийг тодотгосон байна. Монголчуудтай нэгэн угсааны Хятан нарын түүх, соёлын өвөрмөц шинжийг товойлгосон энэ зохиол нь өмнөх 1 2 3

4 5 4 7

Н .Сэр-Оджав. Эртний Түрэгүүд. УБ., 1970. М .Ш инэхүү. Тариатын О рхон бичгийн ш инэ дурсгал. SA. т. VI, f-1, УБ., 1975; М .Ш инэхүү. О рхон-С элэнгийн руни бичгийн ш инэ дурсгал. SA. т. VII, f-1, УБ., 1980. Н .Сэр-Оджав. С үхбаатараймагтявуулсанэртнийсудлалы нхайгуулы наж лы нтухай.БА. т. III, f- 2, тал 21; Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалыг судалсан нь. SH. т. VII, f-1, УБ., 1969, тал 19-26; Эртний Түрэгүүд. УБ., 1970, тал 49-80. Д.Баяр. М он голы н төвнутагдахьТ үрэги йн хүнч улуу. УБ., 1997. Д.Баяр, Д.Эрдэнэбаатар. Монгол Алтайн хүн чулуун хөш өө. УБ., 1999­ Х .П эрлээ. Хүн чулуун хөш өөний үүсэл хувьслыг судлах тухай. SA. т. VII, f-2, УБ., 1977. тал 14-19. Х .П эрлээ. Хятан нартэдний Монголчуудтай холбогдсон нь. УБ., 1959.


Лрхеологи, с\рвалж бичиг, сулалгааиы хурааигуй тойм

эрдэмтдийн судалгаанаас давуу талтай болсон юм. Х.Пэрлээ археологийн олдвор хэрэглэгдэхүүн, бичгийн сурвалжийн баримт, аман мэдээг нэгтгэн хүрэл зэвсгийн эхнээс XX зууны эхэн хүртлэх үеийн Монголын нүүдэлчдийн төмөрлөг боловсруулалтын түүхийг нэгтгэн судлаж, түүний хөгжлийн уламжлал, залгамжлалыг гаргаж харуулсан нь Монгол төдийгүй, нийт Төв Азийн нүүдэлчдийн төмөрлөг боловсруулалтын түүхийг цаашид гүнзгийрүүлэн шинжлэхэд зохих нэмэр хандив болох сонирхолтой бүтээл болжээ1. Х.Пэрлээ Монголын эрт дундад үеийн хот суурины үлдцийг олноор нь илрүүлэн шинжилж, ардын хувьсгалын өмнөх үеийн хот суурины түүхэн хөгжлийг бүхэлд нь улируулан үзсэн ганц сэдэвт зохиол туурвижээ2. Энэ зохиолд Монгол оронд ангит нийгэм үүсч, төр байгуулагдсан 2000 гаруй жилийн тэртээ буюу Хүннүгийн үеэс хот суурин үүсч хөгжсөнийг харуулж, нүүдлийн амьдрал давамгайлж байсан Монголын хот суурин нь суурыдмал орныхоос ихээхэн өвөрмөц онцлогтой гэж үзсэн байна. Мөн түүнчлэн Монголд хот суурин, газар тариалан, гар урлал гурав харилцан холбоотой хөгжиж ирсэн гэдэг зарчмын дүгнэлт хийжээ. Х.Пэрлээ эртний монголчуудын удам гарал, соёл иргэншлийн түүхийн зангилаа асуудлуудыг судлан «Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь» зэрэг3 зохиолууд туурвижээ. Эдгээр зохиолдоо “Монгол” хэмээн ерөнхийлөн нэрлэдэг аймгуудын дотроос язгуурын монголчуудыг тусгайлан авч шинжлээд «Онон Хэрлэнгийн монголчууд» буюу «Гурван голын монголчууд» гэж томъёолжээ. Х.Пэрлээ XII зууны эхнээс XIII зууны эхэн хүртлэх Монголын ард түмний 100 жилийн түүхийг улируулан үзэхдээ Хамаг Монгол ханлигийн бүрэлдэн тогтсон үйл явц, түүний онцлог, нийт монгол угсаатны болон Төв Азийн түүхэнд тэдний гүйцэтгэсэн үүрэг, Монголын нэгдсэн төрийн эх үүсвэр, угтвар нөхцөл, зэрэг олон асуудлыг тодруулжээ. Монголын эртний түүхийг судлах үйлсэд Орос, Зөвлөлтийн эрдэмтэд онцгой анхаарал тавьж их зүйлийг бүтээжээ. Монголын анхны хүй нэгдлийн түүхийг нарийвчлан судлах ажил саявтархан эхэлснийг дээр дурдсан билээ. Манай орны хүй нэгдлийн байгууллыг судлах талаар А.П.Окладников, С.В.Киселев, АП.Деревянко, В.Т.Петрин зэрэг Зөвлөлтийн эрдэмтэд их ажлыг хийсэн юм. А.П. Окладников Монголын хүй нэгдлийн нийгмийн түүхийг дүгнэж, түүний дэлхий дахинд хэрхэн холбогдохыг тодорхойлжээ4. А.П.Окладников “Төв Азийн палеолит” (Мойлтын ам) зохиолдоо Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутаг Мойлтын аманд палеолитын үеийн дархны газарт хийсэн малтлагаас гарсан чулуун зэвсгүүдийг Өмнөд 1 2 3 4

X. П эрлээ. М онголын нүүдэлчдийн металлурги, металл боловсруулалтын түухийн асуудалд, S A . t .X , f-З .У Б ., 1982. Х.П эрлээ. М онгол ардулсы н эрт, дундад үеийн хотсуурины товчоон. УБ., 1961. Х .П эрлээ. Гурван мөрний Монголчуудын аман түүхийн мөрийг мөш гөсөн нь. SH. т. VIII, УБ., 1968; О нон, Хэрлэнгийн Монголчууд. ШУ. № 4, 6, УБ., 1959. А.П.Окладников. Первобытная М онголия. SA. т. Ill, f-8, УБ., 1963, тал 3-43.


М О НГО Л УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

Сибирь, Өвөр Байгал, Алтайн мөн үеийн дурсгалтай харьцуулан судалжээ. Мөйлтын амны дархны газар нь чулуун зэвсгийг агуулсан 5 соёлт давхрагатай бөгөөд түүний хамгийн гүнд буй давхрага нь 40-30 мянган жилийн тэртээ буюу дээд палеолитын үед холбогдоно гэж үзжээ. Мойлтын аманд оршин суугчдын чулуун зэвсэг хийдэг үндсэн арга нь эхэн үедээ леваллуа маягийн (чулуун зэвсгийг хийхдээ цохих талбайг урьдчилан засдаггүй) арга байсныг тогтоожээ1. Энэхүү бүтээл нь манай орны палеолитын соёлтдавхрага бүхий сууринд хийсэн томоохон суурь судалгааны үр дүн болсон билээ. А.П.Окладников Хойд Цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палеолитын үед холбогдоно хэмээн үзэж, улмаар «Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан» гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нийтлэн гаргасан2 нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчлах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм. А.П.Окладников Дорнод Монголын нутаг Хэрлэн голын хөвөөнөөс илэрсэн үхрийн толгойг ёслон оршуулсан баримтыг хадны зураг болон археологийн бусаддурсгалуудтай харьцуулан судлаж, «Төв Азийн неолитын аймгууд адуу, үхрийг бие даан гэршүүлсэн байх бүрэн боломжтой», «Тэд хүрэл зэвсгийн үед өөрөөр хэлбэл, МЭӨ III-II мянган жилд хийсэн дараагийн алхам нь Төв Азийн нүүдэлч аймгуудын өвөрмөц, өндөр хөгжилтэй иж бүрэн мал аж ахуйн бүхий л соёлыг буй болгоход хүргэсэн байна» гэсэн дүгнэлт хийжээ3. МЗТСХЭ-ийн Архангай аймгийн Чулуут голын саваас олж илрүүлсэн 10 гаруй газрын, Төв аймгийн Тариат сумын Байт, Булган аймгийн Орхон сумын орчмоос олдсон хадны зургуудыг багтаасан «Чулуутын голын хадны зургууд» номоо А.П.Окладников 1981 онд нийтэлсэн4. Энэхүү зохиолдоо хадны зураг бүрийг тусгайлан судалж, он цагийг нь неолит, хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн хэмээн ангилан тогтоожээ. 1980 онд А.П.Окладников «Төв Азийн хадны зураг» нэртэй том номондоо51949,1961,1971 онуудад Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын хадны зурагт хийсэн судалгааныхаа үр дүнг нийтэлжээ. Энэхүү бутээлд Тэвшийн хадны зургийн сэдэв, зохиомж, тэдгээрийг үйлдсэн арга барил, ангиллыг нарийвчлан гаргаж, он цагийг тогтоохын зэрэгцээ эдгээр зургийн агуулга, тэр үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг харуулах талаар чухал дүгнэлт хийжээ. 1981 онд академич А.П.Окладников манай улсын нутагт гуч гаруй жил археологийн судалгаа хийх явцдаа 11 аймгийн нутгаас нээж олсон 46 газрын хадны зургийг багтаасан «Монголын хадны зураг» гэдэг томоохон бүтээлээ 1 2 3 4 5

А.П.Окладников. П алеолитЦентральной Аэии. М ойлты нам (М онголия), Н овосибирск, 1981. А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Н овосибирск, 1971; А.П.Окладников. Утро исскуства. Л., 1967. А.П.Окладников. И з областей духовной культуры неолитических племен долины Керулена, ритуальные захоронения остатков животных. АЭ Н , Н овосибирск, 1978, стр. 199-204. А.П.Окладников. Петроглифы Чулуутын гола (М онголия). Н овосибирск. А.П.Окладников. Петроглифы Центральной Азии. Хоад сомон (гора Т эвш ), Наука, Л., 1980.


Археологи, сураалж бичиг, ci лалгааиы хураангуй тойм

нийтлүүлжээ1. Энэхүү бүтээлд, судлаач Монголын хадны зургийг хийсэн арга барилын хувьд ангилж, тэдгээрийн он цагийг тогтоосны зэрэгцээ утга санааг ньтайлбарлахад ихээхэн анхаарчээ. А.П.Окладников хадны зургийн утга санааг тайлбарлахдаа тухайн дурсгалыг бүтээсэн хүмүүсийн эрхэлж байсан аж ахуй, хөдөлмөртэй нягт холбон үзсэн байна. 1984 онд Э.А.Новгородова, «Монголын хадны зургийн ертөнц»2 гэдэг ном нийтлүүлжээ. Энэхүү номонд зохиогч, урьд өмнө бусад судлаачдын нийтлүүлсэн болон өөрийн оролцож судалсан хадны зургийн дурсгалд тулгуурлан Монголын хадны .зургийг ангилан үзэж нэлээд зургийн утга санааг тайлбарлах оролдлого хийжээ. Профессор С.В.Киселев, «Монгол орон эрт цагт» өгүүлэлдээ улсын музейн цуглуулгавд байгаа хүрэл эдлэлийн өвөрмөц байдлыг тодорхойлон, Монголын хүрлийн үеийн археологийн судалгааны байдлын тухай өгүүлж, түүний үндсэн шинж, хөгжлийн үе шатыг ялган зааглаж тогтоосон байна3. С.В.Киселев, «Өмнөд Сибирийн эртний түүх» гэдэг зохиолынхоо эхний бүлгүүдэд Монголын нэн эртний түүхийн талаар сонин дүгнэлт хийсэн байдаг юм4. В.В.Волков Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн талаар судалгаа явуулж, энэ үед холбогдох дөрвөлжин булш, буган хөшөө, түүвэр олдвор, хадны зураг зэрэг археологийн дурсгалыг ангилан үзэж, он цагийг тогтоон улмаар манай орны нутагт тухайн үед амьдарч байсан овог аймгуудын аж ахуй, соёл, нийгмийн байгууламжийг түүхчлэн бичсэн тусгай ном гаргасан юм5. Буриадын судлаач А.Д.Цыбыктаров дөрвөлжин булшны талаар судлан дорвитой бүтээл туурвисан нь урьд өмнөх судлаачдаас энэ салбарын судалгааг илүү ахиулсан байна6. Э.А.Новгородова хүрэл зэвсгийн түүвэр олдворын зарим төрлийг судлаж өгүүлэл бичсэнээс гадна «Төв Ази ба Карасукийн асуудал», «Эртний Монгол» хэмээх ганц сэдэвт зохиолууддаа Монголын эртний түүхийн асуудлыг авч үзэхдээ Монгол нутагт индо-иранчууд ирж соёл түгээсэн хэмээх үзлийн үүднээс бичсэн нь үнэнд нийцэхгүй байна7. В.В.Волков сүүлийн хорь гаруй жилийн турш буган чулуун хөшөөний талаар хийсэн судалгааныхаа үр дүнг нэгтгэж, 1981 онд «Монголын буган хөшөө» гэдэг томоохон бүтээл нийтлүүлж гаргав. Энэхүү бүтээлдээ, зохиогч Монгол нутгаас бусад судлаачид болон өөрийн олж илрүүлсэн 500 орчим буган чулуун хөшөөний ихэнхийг нийтэлж, хөшөөг 3 ангилан дээрх зураг дүрсийг төрөл бүрээр нь нарийвчлан судалсны үндсэн дээр хөшөөний он цагийг өөрийн урьд үзэж байснаас 1 2 3 4 5 6

1

А.П.Окладников. Петроглифы М онголии. Л ., 1981. Э .А Н овгородова. Мир петроглифов М онголии. М ., 1984. С.В.Киселев. М онголия в дрсвности. -И звестия AH СССР. Серия истории и ф илософ ии. IV, 1947, № 4. С.В.Киселев. Древняя история Ю жной Сибири. М ., 1961. В.В.Волков. Бронзовый и ранний железный века Северной М онголии. УБ., 1967. А.Д.Цыбыктаров. Культура плиточных могил М онголии и Забайкалья. Улан-Удэ, 1998. Э.А.Н овгородова. Древняя М онголия. М-> 1989.

т.


Монгол

ҮЛСЫН ТҮҮХ.

I

БОТЬ

урагшлуулан МЭӨ I мянган жилийн эхэнд, хүрэл зэвсгийн сүүл үед холбогдуулан үзжээ. Мөн зохиолд буган чулуун хөшөө бүхий 5 цогдолбор дурсгалд хэсэгчлэн хийсэн малтлагын үр дүнг нийтлэж, энэхүү цогцолбор нь баатарлаг өвөг дээдсийн дүрийг агуулсан ёслолын дурсгал гэсэн урьдах судлаачдын дэвшүүлж байсан бүрхэгдүү санааг улам тодотгожээ1. B.Д.Кубарев, Н.Л.Членова, Д.Г.Савинов зэрэг Оросын эрдэмтэд буган хөшөөний тухай ганц сэдэвт зохиолууд бичиж нийтэлснээс Д.Г.Савиновын зохиол буган чулууны судалгааг нэгггэн дүгнэсэн дорвитой бүтээл болжээ. Монгол нутагт мандсан эртний улсуудын дотроос нэлээд судлагдсан нь Хүннү, Түрэг хоёр болно. 1924 онд Ноён ууланд П.К.Козловын хийсэн шинжилгээ нь хүннү судлалд чухал хувь нэмэр болсон төдийгүй XX зууны археологийн томхон нээлтийн нэгэн болсон юм2. Монголын археологич нар хүннүгийн үеийн дурсгалуудыг нэмэн илрүүлж малтлага хийсэн нь Хүннүгийн түүхийг судлахад зохих хувь нэмэр болж байна. Тухайлбал, 1954 оноос эхлэн Ноён уулан дахь хүннүгийн булшийг малтан шинжлэх ажлыг сэргээж, бас Хүнүй голын орчимд урьд мэдэгдээгүй олон тооны хүннү булшийг илрүүлэн, тодорхой тооны булшийг малтан шинжилжээ. C.И.Руденко Хүннүгийн холбогдолтой археологийн олдворт түишглэн гол төлөв Хүннүгийн эдийн засаг, соелыг судалсан сонирхолтой зохиол туурвин3 нэлээд шинэ санаа дэвшүүлжээ. П.Б.Коновалов «Өвөрбайгаль дахь хүннү»4 зохиолдоо тэнд буй хүннү булшны материалыг шинжилж, Хүннү нарын булш, бунхны зохион байгуулалт, оршуулах зан үйл, оршуулгын зүйлсийг тодорхой харуулсан нь сонирхолтой. АН.Бернштамын хятад, латин, грек сурвалжийн европ хэлний орчуулга болон археологийн олдворыг өргөн ашиглаж бичсэн Хүннү нарын тухай зохиол нь тухайн үедээ нэлээд тулхтайд орж байсан юм5. Л-Н.Гумилев хүннүгийн тухай хоёр томоохон зохиол туурвихдаа Хүннүгийн үеийн үйл явдлыг Европ, Азийн том түүхэн үйл явдлуудтай зэрэгцүүлэн үзэж, газар зүйн орчинтой нэлээд холбосон байна6. Сяньбийн угсааны Тоба-Вэй улсын тухай Эберхардт герман хэлээр бичсэн зохиол Европт гарчээ7. Мөн Оросын хятадач эрдэмтэн Л.И.Дүман, Тоба, Хятан нарын тухай чухал өгүүлэл бичсэн байна8. 1 2

5

4 5 6 7 8

В.В.Вапков. Оленныс камни М онголии. УБ., 1981. стр. 80-81. Краткие отчёты эк сп еди ц и и по исследованию сев ер н ой М онголии в связи с М онголоТибетской экспедицией П.К.. Козлова. JI., 1925; К.В.Тревер. Находки из раскопок М онголии 1924-1925 гг. Сообщ ения Государственной Академии истории материальной культуры. М., 1931, № 9-10. С .И .Руденко. Культура Хуннов и Н оинулинские курганы. М -Л., 1962. П Б.К.оновалов. Хунну в Забайкалье (Погребальные памятники). Улан-Удэ, 1976. А.Н.Бернштам. Очерки истории гуннов. JI., 1951. Л.Н.Гумилев. Хүннү. М., I960; Хунны в Китае. М ., 1974. V.Eberhard. D ie K alturderzentral-and vestaziatiseben volkerabeib chinsteben Quellen «Zeitshrif tur etnologie» 73. 1941. ss. 215-275. Л.Дүман. K истории государств Т оба-В эй Ляо и их связей с Китаем. Ученые записки ин-та Востоковедения AH СССР. т. XI. М., 1955.


Археологи, сурвалж бичиг, сүлалгааны хурааигуй тойм

Манай нутагт улс төрөө мандуулж, үлэмжхэн дурсгал хоцроөсон Түрэг нарын улс төрийн түүх, нийгмийн байгууллыг судлан шинжилсэн хэдэн дорвитоЙ зохиол орчин үед гарчээ. Монгол оронд нутаглаж байсан эртний түрэг угсаатнуудын түүхийн мэдээ баримт «Орхон-Енисейн» хэмээн нэрлэгдсэн гэрэлт хөшөө, түрэг бичээст хадгалагдаж үлдсэн бөгөөд тэдгээрийг орчуулан уншиж, түрэг, кыргиз, уйгур болон эртний монгол аймгуудын түүхийг тодруулахад Оросын түрэгч, археологич эрдэмтэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Дээр дурдсан профессор Киселев Түрэгийн түүхийг «Өмнөд Сибирийн эртний түүх» номондоо Өмнөд Сибирийн түүхтэй холбогдуулан шинжсэн байх ба А.Н.Бернштам VI-VIII зууны үеийн ОрхонЕнисейн Түрэгийн хаант улсын нийгэм-эдийн засгийн байгуулалтыг тусгайлан судалсан байна1. Энэ зохиолын нэгэн онцлог нь Орхон-Енисейн түрэг бичээсүүдийг хятадын түүх, судрын мэдээтэй харьцуулан нягталсан явдал юм2. Оросын эрдэмтэн С.Г.Кляшторный 1969 оноос МЗТСХЭ-ийн бичээс судпалын ангид оролцож зарим бичээсийг тайлж унших, заримыг нь дахин нийтлэх талаар ихээхэн ажиллаж, өгүүлэл, мэдээ олныг нийтлэн гаргажээ3. Киргисийн хаант улсын түүхийг профессор С.В.Киселев тусгайлан судлаж «Киргис улс» гэдэг ном гаргасан ба дээр дурдсан «Өмнөд Сибирийн эртний түүх»-д тусгай бүлгүүдийг оруулж, киргисийн түүхийг улируулан бичжээ. Л.А.Евпохова «Енисей мөрний киргисийн археологийн дурсгалууд» гэдэг сонин номыг 1946 онд нийтлүүлсэн байна. Монголын археологийн нэн чухал шинжлэлийн нэг нь манай оронд эрт, дундад үед байгуулсан хот суурины ор үлдцийг малтан шинжилсэн ажил билээ. ЗХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүн профессор С.В.Киселев тэргүүтэй Зөвлөлтийн археологичид Монголын эрдэмтэн нартай хамтран, Хар-Хорум, бусад хотыг малтан шинжилсэн үр дунг нэгтгэн бичсэн том зохиолыг хэвлэн нийтлүүлжээ4. Манай археологич нарын удаа дараагийн шинжилгээний ажлын үр дүнд Монгол нутгаас олон зуун балгас, суурины үлдэц олдсоор байна. Хүннү, Түрэг, Монголчуудын ерөнхий түүхийг Францын нангиадач Дегинь хятад, араб сурвалж бичгүүд хэрэглэн бичиж нийтлүүлжээ. Тэр зохиол нь Азийн дорнод хэсгийн нүүдэлч улс түмний түүхийн тухай шинжлэх ухааны анхны томоохон бүтээл байжээ. 1 2 3

*

А.Н.Бернштам. С оциально-экономический строй О рхоно-Е нисейских тюрок V II-V III веков. Л ., 1946. Э нэ зохиолд Эрдэмбаярын орчуулсан монгол орчуулга ТХГБСХ-т бий. С.И .М алов. Памятники древнетюркской письменности. М ., 1951; С.И .М алов. Памятники древнетюркской письменности М онголии и Киргизии. М -Л ., 1959. С .Г .К ляш торны й , В.А .Л ивш иц. Н овая согдийская надп ись из М он гол и и . С ообщ ен и я Ленинградского Университета, 1969, стр. 51-55; С.Г.Кпяшторный. Руническая надпись на каменном изваянии из Чойрена. -«П П И П И К Н В » У, Д -д . 1969, стр. 46-47; С.Г.Кляшторный. Древнетюркская руническая эпиграфика. Йтоги и перспективы изучения. -«П П И П И К Н В » IV, Л -д, 1970, стр. 83-85; С.Г.КляшторныЙ. Руническая надпись из Восточной Гоби. 1971; С.Г.Кляшторный. Древнетюркская письменность и культура народов Центральной Азии (по материалам полевых исследовании в М онголии в 1968-1969 гг.) -Тюркологический сборник 1972, М „ 1973, стр. 254-264. С.В.Киселев и др. Древнемонгольские города. М ., 1968.


МОНЮ Л

УЛСЫН ТҮГХ. I БОТЬ

Хүннүгийн тухай шинжлэлийн бичиг Евролод Дегинээс хойш гарсаар байжээ. Профессор К.А.Иностранцев «Хүннү и Гунны» гэдэгзохиол бичиж Дегиний нүүдэлч аймгуудын гарлын тухай онолын шинж чанарыг тодорхойлжээ. Яо Вэй-юань «Умард төрүүдийн Ху аймгийн овгийн тухай судалгаа» гэдэг ганц сэдэвт зохиолоо хятад сурвалжийн мэдээнд тулгуурлан бичсэнийг Төв Азийн нүүдэлчдийн овгийн талаар сонирхолтой мэдээ агуулсан боловч хятад төвийн үзэлд багагүй автсан бүтээл гэж үздэг байна1. Ма Чан Шоу «Умард Ди ба хүннү»2 гэдэг зохиолынхоо ихэнх хэсгийг хүннү, хятадын харилцаанд зориулахдаа онцын нотолгоогүйгээр хүннүгийн нийгмийг боол эзэмшигч байгуулалтай байсан мэтээр бичсэнээс гадна өмнөд хүннү нарыг бүр тэр үед хятадын цөөн тоот угсаатан байсан мэтээр үзэж түүхэн үнэнийг гуйвуулсныг манай эрдэмтэд шүүмжилсэн байна. Ма Чан Шоу, түрэгүүдийн тухай нэлээд сонин нэгэн ном хятад хэлээр нийтлүүлсэн байна. Тэр зохиолд урьд мэдэгдсэн хятад, түрэг сурвалжуудаас гадна хятад нэмэгдэл шинэ материалыг хэрэглэжээ. 1963 онд Хятад ард улсад Хятан нарын тухай нэгэн шинэ ном гарсан нь урьд мэдэгдээгүй хятад бичгийн мэдээ нэлээдийг хэрэглэсэн байна. Түүнд Хятан нарын түүхийг хятад орны түүхийн хавсрага болгон бичиж, Хятанд боолчлолын ба феодалын харилцаа хөгжсөн тухай зарим дүгнэлтүүд хийжээ. Хятад түүхийн сурвалжид тулгуурлан бичсэн «Дунхугийн түүх»3, «Хятадын үндэстнүүдийн түүх»4 зэрэг сонирхолтой бүтээлүүд гарсан байна. Монгол нутаг хүй нэгдэл, овгийн байгууллын эртний улсуудын холбогдолтой хэдэн зуун дурсгалыг археологийн судалгаагаар олж илрүүлсэн бөгөөд Монголын эрт ба түрүү дундад үеийн түүхийн талаар хэдэн зуун өгүүллэг бүтээл гарснаас голлох суурь судалгааны бүтээлийн талаар товч өгүүлэв. Эдгээрээс гадна олон арван чухал өгүүлэл, бүтээлүүд байдаг бөгөөд тухайн зохиолын хэмжээ, зорилгоос хамааран тэр бүгдийг багтаан оруулах боломжгүй байсныг өчмүү.

1 2 3

4

Яо Вэй-ю ань. Умард төрүүдийн ху аймгийн овгийн тухай судалгаа. Б ээж ин, 1894 (Хятад хэл ээр ). М аЧ ан-ш оу. У мардди бахүнн ү. Бээж ин, 1962. Лян Ган. Дунхугийн түүх. Хөх хот, 1997. Люй Ч ж энь-ю й. Хятад үндэстнуүдийн түүх. Бээж ин (Хятад хэлээр).


Тэргүүн анги ХҮЙ НЭГДЛИЙН БАЙГУУЛАЛ Нэгдүгээр бүлэг ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕ Монгол нутаг дахь эртний хүмүүс түүхэн тэртээ чулуун зэвсгийн үеэс бүтээж нийт хүн төрөлхтний соёл иргэншилд зохих хувь нэмрээ оруулсаар иржээ. Тус оронд хүн анх хэдийгээс эхлэн нутагшин суух болсон, Монголын чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн аж ахуй, эд оюуны соёлын онцлог, тэр нь бусад орны мөн үеийн соёлтой ямар учир холбогдолтой болох, газар тариалан, мал аж ахуйн эх үүсвэр хэдийд бий болсон зэрэг бичигдмэл түүхийн өмнөх зангилгаа асуудлыг тодруулахад чухал ач холбогдол бүхий үлэмж дурсгалыг сүүлийн жилүүдэд Монгол улсын нутгаас нээж судалсан болно.1 , ӨВӨрМӨЦ соёлоо Ц0ГЩ10Н

§1. Доод палеолитын үе (800 000-100 000 жил) Өнөөгийн Монгол улсын нутгаас илрүүлэн олж (^удалсан хүний гараар хийгдсэн чулуун зэвсгийн дурсгалуудын хамгийн эртнийх нь палеолитын* доод уед буюу одоогоос 750000-800000 жилийн тэртээд холбогдоно.2 Энэ 1

*

2

Д орж Д. Нижний палеолит М онголии и его место в древнекаменном веке Централъной Азии. «Олон улсын монголч эрдэмтний Ш их хурал» III боть. У 6 ., 1981; Деревянко А.П ., Д орж Д. М онголын чулуун зэвсгийн судалгаа. «Ш УА-ийн мэдээ» 1985. № 3; Д еревянко А .П ., Дорж Д., Васильевский Р.С., Ларичев В.Е., Петрин В.Т., и др. Палеолит и неолит М онгольского Алтая.' Н овосибирск, 1990; Ц эвээндорж Д. Монголын археологийн судалгаа. Археологийн судлал. УБ., 1995.T. XV, f-1. Палеолит хэмээх нь «палайос» эртний, хуучин, «литос» чулуу гэсэн герегүг бөгөөд доод , дунд, д э э д палеолит гэсэн гурван үндсэн үед хуваагдана. Д еревян к о А .П ., Ц эв ээн д о р ж Д ., О лсен Д ., Реевс P ., Зен и н А .Н ., К ривош алкин А .И ., Мыльников В.П ., Гунчинсурэн Б., Ц эрэндагваЯ . Археологические исследования РоссийскоМ онгольско-Американской экспедиции в М онголии в 1996 г. Н овосибирск, 1998. Деревянко А .П ., Ц эвээндорж Д ., Олсен Д ., Реевс P., Зенин А .Н ., Кривошапкин А .И ., Мыльников В.П ., Гунчинсурэн Б., Ц эрэндагеа Я. А рхеологические исследования Р осси й ск о-М он гольск оАмериканской экспедиции в М онголии в 1997-1998 гг. Новосибирск, 2000.


М о н го л

ҮЛСЫН ГУҮХ. I БОТЬ

эрг дээр үеийн хүний бууц Баянхонгор аймгийн Баянлиг сумьш Цагаан агуй, мөн аймгийн Өлзийт сумын Нарийн Гол, Шинэжинст сумын Босго, Өмнөговь аймгийн Булган сумын Цахиуртын хөндий, Ховд аймгийн Алтай сумын Баралгийн гол, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх уул, мөн аймгийн Хулд сумын төвийн дэргэд, Дэлгэрцогт сумын Ёроол говь, Дорноговь аймгийн Сайншандын орчим зэрэг нэлээд газраас олджээ^) Тэдгээр бууцнаас зануу, болоржин, хасын хольцтой шар, хар, цайвар цахиурлаг чулуунаас цуулсан залтас, гурван талт хажуугийн цуулдас, ялтсан хянгар, нэг чулууг нөгөөгөөр цохиж залтас авч байсан үлдэц чулуу, голын хайрган чулууг хөндлөн хагалжхийсэн хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан үзүүр мэс зэрэг тэр үеийн хүний ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж байсан чулуун зэвсэг одцсон байна. Ийнхүү доод палеолитын үед Монгол нутагт оршин амьдарч байсан хүний хөдөлмөрийн гол зэвсэг нь гилбэр ба мэсэн зэвсэг байсан бөгөөд тэдгээр нь цохих, цавчих, хэрчих, хусах зэрэг олон үйлд хэрэглэгдэж байжэ^Тэр үеийн хүн эдгээр үндсэн зэвсгээс гадна бүхэл чулуунаас хэлтэлж авсан хурц ирмэггэй зузаан, нимгэн залтас, ялтас, мөн арслан заан, савгат хирс зэрэг аварга том амьтны яс, модон бороохой, шийдэм зэргийг ашиглаж байжээ. Нутаг орондоо бэлэн байгаа материалыг чадамгай ашиглан тоогоор цөөн ч өдөр тутдоын хэрэгцээг хангаЖ байсан чулуун эдлэл зэрэг хуучин чулуун зэвсэгтний соёлын дурсгалууд нъ манай ард түмний түүхэн хөгжлийн түрүүч нь даруй долоон зуун мянга гаруй жилийн өмнө нэгэнт эхэлснийг харуулах бөгбөд хүний нэн эртнээс нутагласан бүс нутгийн нэг нь Монгол орон болохын гэрч болно. Дэлхийн бусад оронд хийсэн судалгаанаас үзэхэд доод лалеолитын хүний гавлын яс нь хавтгайдуу, дух нь налуу, хөмсөгний яс товгор, эрүү нь дутуу зэрэг мичин хүний морфологийн зарим үлдэцээс бүрэн ангижирч хараахан чадаагүй байжээ. Гэвч шүдний бүтэц зохион байгуулалтын хувьд орчин үеийн хүнийхтэй нэгэнт ижил болж тархины багтаамж нь даруй 1,200 см3 болсноос гадна «...энэ үеийн гол ололт нь авианы хэл бий болсон явдал юм».1 Ф.Энгельсийн хэлснээр, «эхлээд хөдөлмөр, дараа нь түүний хамт авиа ялгах яриа үүссэн явдал мичний тархи аажмаар хүний тархи болж хувирахад нөлөөлсөн хамгийн гол хоёр түлхэц болсон»2 гэжээ. Доод палеолитын хүн байгалийн бүтээгдэхүүний хувьд мичин хүнээс хол тасарч орчин үеийн хүн болох шатанд байсан боловч түүний хөдөлмөрийн үйл ажиллагаа, дадлага туршлага тун ядуу байсан тул хамтран хөдөлмөрлөх, хөдөлмөрийн үр шим, багаж зэвсгээ хамтран хэрэглэх шаардлага аяндаа гарчээ. Өөрөөр хэлбэл «...хөдөлмөрийн ачаар бие биенийгээ харилцан дэмжих, хамтарч ажиллах нь улам үлэмж болж ингэж хамтарч ажиллахын ашиг тусыг нийгмийн гишүүн бүр улам тодорхой ухамсарлах болсон учраас хөдөлмөрийн хөгжил нь нийгмийн гишүүдийг 1

1

Энгельс Ф. Өрх гэр, хувийн өмч, төрийн үүсэл, К.М аркс, Ф .Энгельс, Түүвэр зохиол. Боть 3. УБ„ 1971. тал 243. Энгельс Ф. Мич хүн болоход хөдөлм өрийн гүйцэтгэсэн үүрэг роль. К.М аркс, Ф .Энгельс. Түүвэр зохиол. Боть 3. УБ., 1971. тал 78.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

улам их нягтруулахад зайлшгүй тус дөхөм болжээ».1 Энэ нь ганц нэгээрээ том амыад, тэр тусмаа сүрэг амьтдыг агнах бололцоогүй тул юуны өмнө ан амьтныг хамт олноороо агнах явдлаар илрэлээ олж байжээ. Дөрөвдөгч галавын үед хэдийгээр дэлхий нийтээр мөстлөг эхлэж хүйтэрч байсан боловч манай орны, ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэгт одоогийнхоос харьцангуй их чийглэг, урин дулаан уур амьсгалтай, хаяагүй их бороо орж, олон гол горхи, нуур цөөрөм, өвс ургамал ихтэй тал ба ойт тал байсан бөгөөд байгалийн ийм таатай нөхцөлд амьдарч байсан арслан заан, савгат хирс, зэрлэг үхэр, адуу, буга, тэмээ, янгир зэрэг амьтдыгхүмүүс олуулаа хүч хавсран өндөр эрэг, уулын хавцал, жалга, ганга юмуу тусгай ухсан нүх, намаг зэрэгт шахан унагаах аргаар агнадаг байжээ. Том амьтдаас гадна нуур, ус, хээр талын жижиг амьтдыг мөн хүнс тэжээлдээ хэрэглэж. байснаас гадна үр жимс зэрэг ургамлын төрлийн зүйлийг түүх ажил тэр үеийн хүмүүсийн амьдрадд багагүй үүрэг гүйцэтгэж байв. Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн эртний дурсгал нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Уран хайрхан уулын орчмын Нарийн голын хөндийгөөс олдсон бүдэг дурсгалууд-билээлфндээс палеолитын доод, дунд, дээд үеүдэд холбогдох 47 бууц, сууринг илрүүлэн олсон. Эдгээрийн 12 нь палеолитын доод үед холбогдохоос гадна 4 нь дархны газар байжээ хэмээн үзэж болмоор байгаа билээ. ^Өгүүлэн бүхий дархны газруудын дотроос хамгийн сонирхолтой бөгөөд эртнийх нь «Нарийн гол17Б» бууц юм. Эндээс саарал ногоон өнгийн, бүдүүн ширхэгтэй цахиурын төрлийн чулуугаар хийгдэж, байгалийн хүчтэй элэгдэлд орсны шинж бүхий 212 чулуун эдлэлүүд олдсон. Тэдгээрийн гадаргуу нь нэн эртний шинжтэй болохыг судлаачид онцлон анхаарч үзжээ. Эдгээр чулуун эдлэлийн цуглуулгын дотор цохилтын нэг талбайтай, цуулалтын хэд хэдэн талтай үлдэцүүд нэлээд тоотой (нийт 14 үлдэц олдсоны 10 нь)-гоор олдсон билээ. Ийм төрлийн хажуугаас нь задтас болон ялтас цуулан авч байсны ор бүхий үлдэцүүд ховор байдгийн зэрэгцээ леваллуан төрхийн үлдэцтэй харьцуулахад завсрын шинжтэй байдаг. Хөндлөн огтлолоороо чон хэлбэрийн гилбир зэвсэг олдсон нь нэн сонирхолтой. «Нарийн гол-17Б» хэмээх энэхүү дархны газар нь он цаг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болох соёлт давхаргагүй, газрын өнгөн хөрсөн дээр ил байсан тул судлаачид түүний он цагийн хамаарлыг нь тухайн үед нэгэнт шинжлэх ухаанд мэдэгдэж байсан дурсгалуудтай харьцуулан 500 000 жилээр тогтоосон юм.2 Харин сүүлийн үеийн судалгааны ажлын явцад энэхүү суурингийн чулуун эдлэлүүд нь Хятадын баруун хойд нутагт орших Сихоудоугийн суурингийн чулуун зэвсгийн дурсгалуудтай хийсэн арга барил, төрөл зүйлийн болон хэв шинжийн хувьд ижил төстэй байгаа нь дээр өгүүлсэн он цагийн тодорхойлолтыг эргэн харахад хүргэж байна. Энэхүү Хятадын 1 2

ЭнгельсФ . М ичхүнболоходхөдөлм өрийн гүйцэтгэсэн үүрэгроль. К.М аркс,Ф .Энгбльс.Түүвэр зохиол. Боть 3. УБ., 1971. тал 78. Д .Ц эвээндорж . Монголын археологийн судалгаа. SA. т. XV, f-1. УБ., 1995.


М о н го л

ҮЛСЫН ТҮҮХ.

/

БОТЬ

сууринтай харьцуулан үзвэл «Нарийн гол-17Б» нь плейстоцений доод үед буюу 800 000 жилийн тэртээд хамаарч болох бүрэн боломжтой юм.1 ■ Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн том дурсгал нь олон соёлт давхарга бүхий Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй юм. к Энэ агуй ньхойд өргөргийн 444243,3", өмнөд уртрагийн ЮГЮ'13,4"т орших бөгөөд Их Богд уулнаас баруун өмнө зүгг 40 км, Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт мөн 40 км зайтай газарт оршино. Агуйн үүд нь баруун өмнө зүгг харсан байрлалтай бөгөөд үүдний талбай болон орох хонгилд хэсэгхэн хугацаанд (үд дунд) нарны гэрэл сайн тусна. Агуйн нийт талбайн урт нь 38 м, үүдний өргөн нь 5.3 м, гол хэсэгтээ 7.9 м, үүдний өндөр нь гол хэсгээрээ 4.6 м хэмжээтэй. Үүдний талбай орчим өгсүүр бөгөөд энэ байдал агуйн хонгилд ч 7-8 м үргэлжилнэ. Харин агуйн хонгильтн гүнд хананы ойр орчим хөрс нь тэгширч ирсэн байдалтай. Энэхүү агуйд хийгдсэн судалгааны ажлын гол үр дүнг дүгнэн үзвэл, Цагаан агуйн гол хонгилын болон үүдний талбайн хөрсний зүсэлтээс авсан дээжийг субфасиалын солонгон задралын аргаар шинжилснээр ургамалжилтын хоёр бүс, түүний дөрвөн иж бүрдлийг тодорхойлсон нь онцгой ач холбогдолтой боллоо.2 Эхний ургамалжилтын бүсэд агуйн үүдний талбайн 10, 11-р соёлт давхаргууд хамаарч байна. Энэ нь 70-90%-ийн мод ба бутлаг ургамлын тоосонцроос бүрдэл болжээ. Модны тоосонцрын дотор гацуур, нарс, хус болон өргөн навчит хайлаасын төрөл болох агч, царс, далдуу зэргийнх зонхилж байна. Мөн түүнчлэн далан хальс (Lonicera), олс (Могасеае), самар (Junglas)-biH зүйлийн ургамлуудын тоос ганц нэгийн зэрэг тааралдсан болно. Агуйн 11-р давхаргын доод хэсгээс авсан хоёр дээжинд хийсэн эртний соронзоншлынтуйл тогтоох шинжилгээний дүнд уг давхарга нь Матуямын он цаг (730 мянган)-тай давхцаж байгааг тодорхойлжээ.3Дээрх судалгаануудын дүнгээс үзэхэд 730 мянган жилийн тэртээ Монгол орны Говийн Алтайн бүс нутаг нь өргөн навчит болон шилмүүст модны төрөл холилдсон ойгоор хучигдсан байжээ. Цаг агаар нь орчин үеийг бодвол ихээхэн чийглэг, харьцангуй дулаан байсан байна. Жидц ороххур тунадасны хэмжээ одоогийнхоос дөрөв дахин их буюу 400-500 мм-т хүрч, өвлийн улиралд хамгийн хүйтэн болохдоо—18°С болж байжээ. Цагаан агуйн хөрсний янз бүрийн давхаргуудаас авсан дээжинд хийсэн радио-термолюминесцентийн шинжилгээгээр, үүдний талбайн 10-р давхарга нь 470±117 мянган 1

1

3

Деревянко А .П ., Петрин В.Т., Ц эвээн дорж Д ., Девяткин Е.В., Ларичев В.Е., Васильевский Р .С ., Зени н А .Н ., Гладышев С.А. П алеолит и неолит северного побережья Долины Озер. Н овасибирск, 2000. стр. 216-217. СимаковаА .Н . Палийологическая характеристика отложений лещеры Цаган-агуй. Деревянко А .П ., Ц эвээндорж Д ,, Олсен Д ., Реевс P., Зенин А.Н ., Кривошапкин А .И ., Мыльников В.П ., Гунчинсурэн Б., Ц эрэндагва Я. А рхеологические исследования Р осси й ск о-М он гольск оАмериканской экспедиции в М онголии в 1996 г. Н овосибирск, 1998. стр. 326-336. ГнибиденкоЗ.Н . О палеомагнитНыхисследованияхплейстоценовыхотложенийпещ еры Цаган агуй. Деревянко А .П ., Ц эвээндорж Д ., Олсен Д ., Реевс P., Зенин А.Н ., Кривошапкин А.И ., Мыльников В .П ., Гунчиисурэн Б., Ц эрэндагваЯ. Археологические исследования Р оссийскоМ онгольско-Американской экспедиции в М онголии в 1996 г. Н овосибирск, 1998. стр. 312­ 314.


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэглли! н байгуулзл

жил (РТЛ-800), гол хонгилын малтлагын 12-р давхарга нь 520±130 мянган жил (РТЛ-805)~ээр он цаг нь тогтоогдсон болно.1 Эндээс эртний ургамалжилтын нэгдүгээр бүс буюу ургамжилтын нэгдүгээр иж бүрдэл нь доод плейстоцены үеийн ургамлын овгийг илэрхийлж байгаа нь харагдана. Үүдний талбай, Гол хонгилын малтлагад илэрсэн ургамжилтын хоёрдугаар иж бүрдэл нъ бие биенээсээ эрс ялгаатай байна. Гол хонгилын малтлагын хувьд хоёрдугаар иж бүрдэлд 11 -6-р давхаргуудын тоосонцор тогтолтын спектр хамаарна. Энд эхний иж бүрдлийн нэгэн адил мод (нарс, хус, гацуур)-ны тоосонцор зонхилж байна. Солонгон задралын судалгааны

Цагаам агуйм эүсэл ти й н зу р а г (Баянхонгор аймаг, Баянлиг сум)

явцад жодоо, нигүрс, хайлаас, царс, агч, далдуу модны тоосонцорууд мөн тааралдаж байсан байна.2Энэ нь чийглэгуур амьсгалд эрс хүйтрэлт байсныг гэрчилж байна. Арваннэгдүгээр давхарга нь манай эриний өмнөх 490+123 мянган жил (РТЛ-803)-ийн өмнөх үед холбогдоно.3 Үүдний талбайн 7, 8-р давхаргуудад илэрсэн хоёр дахь ургамалжилтын иж бүрдэлд мод болон бутлаг ургамлын тоосонцор эрс багасаж, өвслөг ургамлын тоосонцор 72-98% хүртэл нэмэгдэж байна.4 Эндээс харахад ойн ургамлын тоосонцор эрс багасаж, цаг уурт хуурай халуун болох үйл явц явагдаж эхэлсэн нь тод байна. Агуйн орчинд болон Говийн Алтайн уулсын бүсэд тал хээрийн төрх байдал ноёлох болжээ. Модлог ургамлын 1

2

3

4

Деревянко А.П ., Ц эвээн дор ж Д ., Олсен Д .,Р ее в с Р.,ЗенинА .Н .,К .ривош апкин А .И ., Мыльников В.П ., Гунчинсурэн Б., Цэрэндагва Я. Археологические исследования Р оссий ск о-М он гольско-Американской экспедиции в М онголии в 1996 г. Н овосибирск, 1998, стр. 63. Симакова А.Н, Палинологическая характеристика отложений пещеры Цаган-агуй. Деревянко А .П ., Ц эвээндорж Д ., Олсен Д ., Реевс P ., Зенин А .Н ., Кривошапкин А .И ., Мыльников В.П., Гунчинсурэн Б., Ц эрэндагва Я. Археологические исследовамия Р осси й ск о-М он гольск оАмсриканской экспедиции В М онголии в 1996 г. Н овосибирск, 1998. стр. 326-336. Д еревянкоА .П ., Ц эвээн дорж Д ., Олсен Д ., Р еевсР ., Зенин А .Н ., Кривошапкин А.И ., Мыльников В.Г7., Г ун чи нсурэн Б., Ц эрэндагва Я. А р хеол оги ч еск и е исследования РоссийскоМ онгольско-Американской экспедиции в М онголии в 1996 г. Н овосибирск, 1998. стр. 63. Симакова А.Н. Палинологическая...


М О НГО Л УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

бүрэлдэхүүнд өргөн навчит ургамлын зүйл орж байгаа явдал нь даг уур нь одоог бодвол илүү дулаан, чийглэг байсныг харуулж байна. Үүдний талбайн 5-р давхарга болон 4-р давхаргын доод талаас илэрсэн гурав дахь ургамалжилтын иж бүрдэл нь өвслөг болон бутлаг ургамлын тоосонцорыг агуулж байгаа (68-98%) нь Chenopodiaceae-гийн тоосонцор 75% хүртэл өссөнөөр тодорхой харагдана. Харйн шилмүүст модлог ургамал зөвхөн Pinus sg. Dyploxylon-ын тоосжилтоор (75% хүртэл) илэрхийлэгдэж байгаа бөгөөд өргөн навчитын төрөл эрс багасжээ.1Тоосонцорын солонгон задлальгн энэхүү бүрэлдэхүүн нь’өмнөх үеүүдтэй харьцуулвал тал хээрийн экосистемийн зонхилолт, цаг уурын эрс хуурайшилт, хүйтрэлтийг илтгэж байна. Энэхүү иж бүрдлийг агуулж буй 4-р давхарга нь манай эриний өмнөх 175±44 мянган жил (РТЛ-802)-ийн өмнөх үед холбогдоно.2 Гол хонгилын 5-2-р давхаргыг нэгтгэсэн ургамалжилтын гуравдугаар иж бүрдэл нь өвслөг ургамлын (75% хүртэл) тоосжилтыг ихээхэн хэмжээтэйгээр агуулж байгаа билээ. Шилмүүст модлог ургамлын төрөл нь Piecea, Pinus, Betula-гийн цөөхөн тооны тоосонцроор илэрхийлэгдэж байна. Энэ үед энэ бүс нутагт тал хээрийн хэв шинж давамгайлж байсан ч эрс цөөрсөн шилмүүст болон жижиг навчит ургамлын төрлөөс голчлон бүрдсэн ойн бүс уулархаг газарт нь байсаар байжээ. Тавдугаар давхарга 227±57 мянган Цагаан агуйн эртний цаг агаарын хувирал өөрчлөлт Гол хонгилы н малтлага

Үүдний талбай Давхарга 0

Т оосон ц ор тогтолт

Цаг уур

Он цаг

Хагзс цөлөрхөг Орчин үөийн жилд орох хээрийн төрх хур тунадас 112-133 мм

4 Мод, бутлаг урДЭЭД гамал 67%; өргөн наечит ургамлын ээлэх хувийн жин нэмэгдсэн; хусны төрөл 54% хүртэл, Chenopodiacaae 36%, Artemisia 8%; ойт хээрийн төрх

Өмнөх болон орчин ү е э бодвол харьцангуй дулаан чийглэг

Өвс, бутлаг 4 ДООД ургамал ((68­ 92%) Chenopodiaceae 75%

Хуурайших 175±44 шинж хүчтэй мян. жил ажиглагдаж (РТЛ-802) эхэлсэн бө-

1

1

Давхарга

Т оосон ц ор тогтолт

Ц а гyyp

0

Хагас цөлөрхөг Орчин үөийн хээрийн төрх жилд орох хур тунадас 112-133 мм

2

Өвслөг ургамал (75%), Энд Gram ineae, Compositae, Chenopo-

3

Хуурайших шинж хүчтэй ажиглагдаж эхэлсэн бө-

Он цаг

3-р давхарга (С14) (АА23159) 32960±670

Симакова А.Н. Палинологическая... Деревянко А.П ., ЦэвЭэндорж Д ., О лсен Д ., Реевс P., Зенин А .Н ., Кривошапкин А .И ., Мыльников В .П ., Гунчинсурэн Б., Цэрэнлагйа Я. Археологические исследования Р осси й ск оМ онгольско-Американской экспедиции в М онголии в 1996 г. Н овосибирск, 1998. стр. 63.


ТЭРГҮЬН АНГИ. Хүй нэгалийн байгуулал

5

7

8

10

11

хүртэл; С отр о- гөөд өмнөх sitae 21% хүр- үөэ бодвол хүйтэрсэн тэл)); модлог Pinus sg. Diploxylon (21% хүртэл); өргөн навчит ургамлын тоосонцор цөөн; тал хээрийн төрх

4 5

Өвслөг ургамал 72-98%; модбутлаг: Pinus sg, Dyploxy-lon, Carpinus, Ostryorsis, өргөн навчит ургамлын тоосонцор тохиолдын шинжтэй, өвсбутлаг ургамал: Compositae (85% хүртэл), Ephedra (21% хүртэл), Chenopodiaceae (36% хүртэл); хээрийн төрх

Өмнөх үеэ бодвол эрс хүйтэн, хуурай. Орчин үөэ бодвол эрс дулаан, чийглэг

-

Мод-бутлаг ургамал (67-87%). Carpinus (39 % хүртэл), Fraxinus (14% хүртэл), Betula sect. Albae (18 % хүртэл); шилмүүслэг Cedrus, Picea, Pinus; өргөн навчит: хайлаас, царс, агч далдуу; ойт ба ойтхээрийн төрх

Орчин үетэй харьцуулбал ихээхэн чийглэг, дулаан; Жилд орох хур тунадасны хэмжээ нь: 400-500 мм ба түүнээс их

4 70± 117 мян. жил. PTJ1804. Эсрэг туйл нь Матуямыи д э э д үөд буюу 730 мян, жилээс өмнөх үөд хамаарна.

6

11

12

13

diaceae, Ephed­ ra, Polygonaсеае; Мод-бутлаг ургамал: Alnus, Fraxinus, Carpinus, Tilla, Picea, Pinus, Betula.

гөөд өмнөх үөэ бодвол хүйтэрсэн

жил, (АА26588) 33497±600 жил, (АА26587) 33777±585 жил, (АА26589) 30942±478 жил, 4-р давхарга (ЭПР) EU49±6 мян. жил, LU57±7 мян. жил, RU66±9 мян. жил; 5р давхарга (RTL) 227±57 мян. жил РТЛ804

Модлог ургамлын тоосонцорт: нарс (50% хүртэл), гацуур (24% хүртэл), хус (55% хүртэл); өргөн навчит: хайлаас, агч, царс, далдуу модных байна. Могасеае, Junglas үгүй болжээ. Өвсний дотор баг цэцэгт болон сагдайн тоосонцор байна. Ойн болон ойт хээрийн төрх

Өмнөх үеэ 490±123 бодвол эрс мян. жил. хүйтэн, хуу- PTJ1804 рай. Орчин үеэ бодеол эрс дулаан, чийглэг

Модлог, бутлаг ургамал (75-90 %). Уүнд: Гацуур (25 %), нарс (35 % хүртэл), хус (28 % хүртэл); өргөн навчит: Alnus (15% хүртэл), Carpinus (10% хүртэл), Ulmus (6 % хүртэл), Corylus (8% хүртэл), Tilia (22% хүртэл) Могасөаө, Junglas, ойт ба ойт хээрийн төрх

Орчин үе520И 30 мян. жил тэй харьцуулбал РТЛ805 ихээхэн чийглэг, дулаан. Жилд орох хур тунадасны хэмжээ нь: 400-500 мм ба түүнээс их


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

жилийн үед (РТЛ-804) хамаарна.1 Үүднйй талбайн дөрөвдүгээр давхаргын дээд талаас авсан дээжээс илэрсэн дөрөвдүгээр ургамалжилтын иж бүрдэл нь мод болон бутлаг ургамлаас бүрдэл (67% хүртэл) болж байна. Модлог-бутлагургамлынтөрөлд хусны тоосонцор төдийгүй өргөн навчитын тоосонцор ч тааралдаж байна. Энэ нь тухайн үед энэ бүс нутаг нь дулаан, чийглэг уур амьсгалтай байсныг харуулж байгаа явдал юм. Дөрөвдүгээр давхарга 175+44 мянган жилийн үед (PTJI-802) хамаарна.2 Цагаан агуйн хөрсний давхаргын зүсэлтээс авсан тоосонцор тогтолтын спектр нь Говийн Алтайн уулсын бүс нутаг плиоцен хийгээд плейстоцены үед ямар байсныг тодорхойлон харуулж байгаа юм. Энэхүү ургамшилтын байдал, цаг агаарын онцлогоос харахад Цагаан агуйд плейстоцены туршид хүн амьдрах бүрэн бололцоог хангасан байжээ. Цагаан агуйн он цагийн хүснэгг Дээжийн ла- Дээжний бораторийн хээрийн дугаар дугаар

Он цаг тогтоосон

Өрөг

Давхарга

Гүн

Он цаг

-334 см -475 см

931± 65ж .ө 37.540±930 ж.ө

-430 см

33.777±585 ж.ө

-274 -355 -436 -390

32.960±670 33.840±640 33.497±600 30.942±478

материал Гол хонгил Радиокарбоны он цаг тогтоолт (AMS)

АА26586 АА31869

ТА97-6 ТА97-10

Модны нүүрс Яс

А22 А19

АА26587

ТА97-15

Модны нүүрс

А21

АА23159 АА23158 АА26588 АА26589

ТА96-12 ТА96-6 ТА97-17 ТА97-18

Модны Модны Модны Модны

А26 А23 А21 А22

Q T40(SS44) Q T41(SS86)

ТА96-1 ТА96-3

RTL-804 RTL-803 RTL-805

TL95-11 TL95-26 TL95-30

нүүрс нүүрс нүүрс нүүрс

1-р дав. 3-р үе 2-р дав. Д ээд талын нарийн хайрган үе 2-р дав. Д оод талын нарийн хайрган үе 4-р давхарга 3-р дав. Д ээд тал 3-р дав. Д ээд тал 4-р дав. Д ээд тал

см см см см

ж.ө ж.ө ж.ө ж.ө

Цахилгаан соронзон хос давтамжийн аргаар тогтоосон он цаг (ESR) Шүдний хэсэг Адууны яс

А24 А24

4-р дав. Д оод тал 4-р дав. Д оод тал

-370 см -370 см

44±5 мян. ж.ө 51 ±6 мян. ж.ө 59±7 мян. ж.ө

Радиотермолюминисцен аргаар тогтоосон он цаг (RTL) Шороо Шороо Шороо

А25 А24 А24

5-р дав. Д ээд тал 11-рдав. Д ундтал 12-р дав. Д оод тал

-331 см -525 см -586 см

227±57 мян. ж.ө. 450±123 мян. ж.ө 520±130 мян. ж.ө

Монголын орны нутгаас олдсон дараагийн томоохон дурсгал нЪ> Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт орших Ярх уулын дэргэдээс олдсон доод палеолитын үеийн суурин юм. Энэ нь одоогоос 300 мянга орчим жилийн өмнөх үед холбогдох чулуун зэвсгийн дархны газар бөгөөд хасын хольцтой шаргал өнгийн цахиурын төрлийн чулуугаар хийсэн олон төрл ийн зэвсэг байгаагийн дотор чулуун эдлэл хийх бэлдэц чулуунаас цуулсан залтсууд, хөндлөн огтлолоор гурвалжин хэлбэрийн хатуу хутган цуулдас, цохилтын нэг ба хоёр талбайт үлдэц, хянгар, хусуурын төрлийн зүйлс олон Симакова А.Н. Палинологическая... М өн тэнд.


ТЭРГУҮН АНГИ. Хүй нэгллийн байгу лал

байгаагаас хамгийн сонирхолтой нь гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүд юм. Эдгээр нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд Ази, Европ, Африкын доод палеолитын ашеллийн хэмээх үед өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй ижил байна. Уг гилбэр зэвсгүүд нь нэлээд баргилдуу, хоёр хажуугийн хавтгай талыг ялтаслан цуулж зассанаас гадна ирэн талыг хоёр талаас нь ээлжлэн цохиж гаргасан зэрэг нь европын гилбэртэй адил долгио иртэй болжээ. Хоёр талаас нь зассан нөгөө үзүүр мэсэн зэвсгүүд нь европын доод палеолитын микок гэгдэх шашны дурсгалуудтай адилавтар бөгөөд гилбэр зэвсгээ бодвол арай нимгэн, хавтгайдуу хэмжээгээр бага болно. Ярхын дурсгал нь Евразийн доод палеолитын үеийн соёл анхлан бий болсон тодорхой үүсвэр газар нутгийн тухай тухайн үед тогтсон зарим ойлголтыг хянан үзэхэд ойртуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Учир нь 1970-аад оноос өмнө Америкийн эрдэмтэн И.Х.Мовиусын дэвшүүлж, палеолит судлаачдын нэг хэсэг нь баримталж байсан «Чулуун зэвсгийн үеийн орон нутгийн хөгжлийн тухай онол»-д «хуучин чулуун зэвсгийн үед өрнө зүгийн орнуудад гилбэр зэвсэг бүхий хүмүүс, Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудад мөлгөр хайрган чулууг хөндлөн хугалж зөвхөн нэг талаас нь ирэлж зассан зэвсэгтэй хүмүүс бүхий доод палеолитын соёлын хоёр том бүс байсан» гэж үздэг байв. Гэтэл Ярх хайрханы дурсгалыг олж судалсны үр дүнд «гилбэр зэвсэг хийж эзэмшигчдийн нутгийн хил хязгаар нэлээд хэмжээгээр тэлэгдэж “сонгодог” гилбэр зэвсэгтэн гэж нэрлэгдцэг Африк, Баруун европ, Өвөр Ази, өмнөд Энэтхэгтэй нэг мужид Төв Азийн нутаг, түүний дотор Монгол орон багтах нь эргэлзээгүй» болсон билээ.1 Монгол орны палеолитын эхэн үеийн дотоод хөгжлийг харуулах Ярхын дурсгалын нэг онцлог нь энэхүү гилбэр ба үзүүр мэсэн зэвсэг үйлдэж эзэмшигчид нь өрнө зүгийн доод палеолитын үеийн хүний нэг адил чулууг засаж, түүгээр хоёр талаас нь янзалж ирлэсэн зэвсэг хийх өөрийн тогтсон арга барилтай байсанд юм. Монгол ба Европын гилбэр мэсэн зэвсгийн ижил төсөөтэй байдлыг тэртээ алс холын эртний хүнтэй тус орны мөн үеийн хүн ямар нэг гарал төрлийн холбоотой юм уу, эсвэл өөр хоорондоо харилцан нөлөөлөлцөж байснаар биш, зөвхөн гадаад шинжээрээ адил боловч тус тусдаа үүсэж хөгжсөн хоёр өөр соёл буюу, өөрөөр хэлбэл хуучин чулуун зэвсгийн үеийн хөгжлийн тодорхой шатанд амьдарч байсан ази, европ хүний аль аль нь чулууг засаж гилбэр зэвсэг хийх нэгэн үзүүр санааг сэдэж олсноор тайлбарлагдаж байна.2 Үүгээрээ Ярхын хуучин чулуун зэвсгийн үеийн дархны газар нь бичигдээгүй түүхий н хэдэн зууны өмнөх үнэнийг өгүүлсэн томоохон суурин газар юм. Монгол орны нутгаас олдсон ашеллийн үеийн дараагийн томоохон суурин нь Өмнөговь аймгийн хамгийн урд зах, улсын хилийн ойролцоо 1

2

Д орж Д ., Ц эвээндорж Д. М онголын папеолит. УБ., 1978. М өн тэнд.


МОНГОЛ УЛСЫН ТУҮХ. I воть

орших Оцон Мааньтын чулуун зэвсгийн суурин юм. Оцон Мааньтын чулуун зэвсгийн эдлэлүүдийг хар саарал өнгийн чулуугаар хийжээ. Оцон Мааньтаас олдсон дугуйдуу хэлбэрийн үлдэц, гонзгойдуу үлдэцүүд нь их эртний шинжтэй бөгөөд тийм хэлбэрийн үлдэц Европ, Өмнөд Ази, Африкт доод палеолитоос дунд палеолитод шилжих шилжилтийн үед элбэг тохиолддог юм. Гонзгойдуу хэлбэрийн ялтасаас маш нямбай зөөлөн цохилтоор товгор артай тэгщ ирмэгтэй урт зууван гурвалжин ялтас цуулж авдаг байжээ. Энэ нь тус улсын нута/Дэвсгэрт амьдарч байсан эртний дархчууд бие биетэйгээ харилцан хамааралгүйгээр ашеллийн үед шилжсэн болохыг нь харуулж байна. М онгол орны нутгаас олдсон палеолитын үеийн томоохон дурсгалуудын нэг нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, Өмнөговь аймгийн Булган сумдын нутгийн зааг «Цахиуртын хөндий»-н суурин юм. Ойролцоогоор 10000 м2 талбай эзлэх энэ суурин нь газрын хөрсөн дээрээ хуучин чулуун зэвсгийн доод шатнаас эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн эхэн үеийг хамарсан хэдэн зуун мянган дурсгалыг агуулдаг. Он цагийн хувьд асар өргөн үеийг хамарсан дурсгал бүхий ийм газар Монгол, Төв Ази төдийгүй дэлхийд урьд өмнө тохиолдож байсангүй. Эл сууринг 1995 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан «Монголын чулуун зэвсгийн үе» төслийн хээрийн шинжилгээний ажлын үеэр хийгдсэн хайгуулын явцад анх олж илрүүлсэн юм.1 Цахиуртын хөндийн хуучин чулуун зэвсгийн үеийн нээлттэй суурин бүхий газар нь хойд өргөргийн 44“10'55,Г', өмнөд уртрагийн 102°50'18,7"-д буюу Говийн Алтайн нурууны зүүн-өмнөд төгсгөлийн төв хэсэгт буюу Арц богд, Гурвансайхны нуруудын дундах нам дор газарт орших газар зүйн хувьд элсэн манхан, дов, гүвээ, жалга, гуу, гүн ангал зэрэгцэн оршсон нэлээд сонирхолтой тогтоц билээ. Энэхүү тогтоц бүхий эл дэвсгэр нутгийн төв хэсэгт шохойн чулуун хурдас дээр тогтон өндөрлөгдсөн нэгэн талбай байгаа бөгөөд түүний дээд тал нь цахиурын төрлийн чулуугаар нэлдээ хучигдсан байна. Хучилт нь зөвхөн дээд хэсэгтээ ч бус түүний хажуу талуудад ч ажиглагдана. Эртний хүн хөдөлмөрийн зэвсгээ хийхэд энэ хөндийн цахиурын төрлийн чулуулаг ашиглаж байсан бололтой шинж тэмдэг илт ажиглагдана. Энэ нь эндэхийн өнгөн хөрсөн дээрх чулуулаг ямарваа нэгэн байдлаар хүний гараар анхдагч хагаралд орсон байгаагаар нотлогдож байнэ. Чулуун зэвсгийн дурсгалуудын хадгалагдан үлдсэн байдлыг байгаляйн элэгдэлд орсон хэмжээгээр нь хүчтэй, дунд, сулавтар элэгдэлд орсон гэж гурав ангилан үзэж болно. Байгалийн хүчтэй элэгдэлд орсонд цуулалтаар үүссэн анхны шугаман хэсгүүд нь говийн хурц наранд түмэн үеийг элээн удаан шарагдахдаа бараг мэдэгдэхгүй, ердийн долгиолол маягийн овгор 1

Деревянко А .П ., Ц эвээндорж Д ., Олсен Д ., Реевс P., Зенин А .Н ., Кривошапкин А .И ., Мыльников В.П. Археологические исследования Российско-М онгольско-Американской экспедиции в М онголии в 1995 г. Н овосибирск, 1996; Деревянко А.П.; Ц эв ээ н д о р ж Д , Олсен Д ., Реевс P., З ен и н А .Н ., К ривош апкин А .И ., М ыльников В .П ., Г унчинсурэн Б., Ц эрэндагва Я. А р хеол оги ч еск и е исследован и я Р о сс и й ск о -М о н го л ь с к о -А м ер и к а н ск о й эк с п е д и ц и и в Монголии в 1996 гг. Н овосибирск, 1998.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нзг аинн байтуүлал

товгорууд болсон, цохилтын талбай болон нийт гадарга нь чухам ямар дурсгал болохыг нь танихад төвөгтэй дурсгалуудыг оруулан үзэж болох юм. Энэ бүлэгт хамруулан үзэж буй дурсгалууд нь анхдагч цуулалтынхаа хувьд зэрэгцээ буюу тэгш хэмт бус зарчмаар хийгджээ. Үлдэцүүдийн дунд цохилтын нэг талбай бүхий цуулдасны нэг талтай том болон дунд зэргийн үлдэцүүд зонхилох шинжтэй байна. Цохилтын талбайг уг чудуунаас нэгэн томоохон цуулдасыг цуулан авах аргаар бэлджээ. Үлдэцээс цуулан авсан ялтас залтасууд нь том, дунд зэргийн хэмжээтэй байна. Дунд зэргийн элэгдэлд орсон дурсгалууд гэдэг нь элэгдлийн дүнд үүссэн нүхнүүд нь харьцангуй цөөн тоотой, цуулдаснуудьщ анхны захууд нь харьцангуй ялгарч харагдаж буйгхэлнэ. Анхдагч цуулалтыгхөндлөн-тууш, зэрэгцээ, леваллуан зарчмаар хийжээ. Хөндлөн-тууш цуулалтын үлдэцүүд нь томоохон хэмжээний зүйлсийг хийхэд зориулагдаж байсан бололтой. Цохож хэлэхэд цохилтын талбайг жигд бэлтгэж байжээ. Сулавтар элэгдэлд орсон дурсгалуудад гадаргад нь элэгдлийн ул мөрүүд дөнгөж үүсэж эхэлж буй чулуун зэвсгүүдийг оруулж болох юм. Анхдагч цуулалтыг хажуугийн цуулалт хийх зарчмаар хийсэн байнц. Энэ хэсэгт эхний хоёр хэсэгтэй нэгэн адил цохилтын нэг талбайтай, цуулдаСЙы нэг талтай дурсгалууд орж буй бөгөөд үлдэц нь олон цамцаалт (призм) хэлбэрийн болон говийн хэлбэрийн үлдэцүүд болж иржээ. Цохилтын талбайн байдлаас үзэхэд цуулалтыг тойрог маягтайгаар хийдэг болсон нь ажиглагдана. Цахиуртын хөндийн энэхүү суурин газрыг дурсгал агуулж буй байдлаар чулуун зэвсгийн үеийн «дарханы газар» хэмээн үзвэл хуучин чулуун зэвсгийн доод шатнаас дунд чулуун зэвсгийн сүүл, шикэ чулуун зэвсгийн түрүү үе хүртэлх хугацааны чулуун зэвсэг үйлдвэрлэлийн арга технологийг бүхэдц нь судлаж болох юм.

§2. Дунд палеолитын үе (МЭӨ 100000-40000 жил) Доод палеолитоос дунд палеолитод шилжих үе нь дөрөвдөгч галав (антропогени)-т дэлхий нийтийн хэмжээнд гарсан томоохон өөрчлөлт болох эх газрын мөстлөгийн төгсгөлтэй давхацсан бөгөед Европ, Ази, Умард Америкийн ихэнх хэсэг мөсөн хучлагатай болжээ. Үүнээс Азийн мөстлөгийн голомт нь Урал, Шинэ газар, Таймыр болон дундад сибирийн тэгш өндөрлөгийг хамарсан аж. Эрчимтэй хөгжлийнхөө үед мөстлөг өргөрөгийн 60 градуст хүрсэн бөгөөд мөстлөг хоорондын үед далайн түрэлт ихсэж, уур амьсгалын эх газрын шинж нэмэгдсэнтэй холбогдон өргөн уудам нутагт газар доорх мөстлөг буюу мөнх цэвдэг тархжээ. Умард Америк, Евразийн мөстлөг цаг хугацааны хувьд давхацсаны гол шалтгаан нь Альпийн атираажилт дуусаж, түүний үр дүнд дэлхийн гадаргуу 500-600 метрээр өргөгдсөнөөр ялангуяа умард хагаст температур буурч мөстлөг үүсэхэд хүргэсэн байна. Улмаар мөсөн бүрхүүл өргөжин тэлснээр дэлхийн гадаргуу нарны эрчим хүчийг их хэмжээтэй ойлгох болсон учир хүйтэн уур амьсгал бүрджээ. Мөн агаар мандлын найрлагын өөрчлөлт,


М о н го л

ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

гадаад далайн төвшний хэлбэлзэл, тивүүдийн шилжилт зэрэг олон хүчин зүйлтэй холбон үздэг. Дөрөвдөгч галавын цаг агаарын энэхүү өөрчлөлт нь амьтан ургамлын аймагт зохих нөлөө үзүүлжээ. Галавын эхэн үед сээр нуруугүй бараг бүх амьтан одоогийн хэлбэр төрхөө олсон бол сээр нуруутан амьтадаас дөрөвдөгч галавын дунд үед дулаан нөхцөлд амьдардаг савагт хирс, эртний заан, агуйн арслан зэрэг амьтад мөхөж, сүүл үед нь хүйтэнд тэсвэртэй арслан заан, сахлаг үстэй хирс, заарт үхэр, цаа буга, туйлын ятуу өргөн тархсанаас гадна далд үрт ургамал ихэд дэлгэрсэн байна. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Испани, Итали, Дорнод Сибирь, Умард Америк зэрэг олон газраас олджээ. Дөрөвдөгч галавын эхэн үеэс өнөөгийн Монгол улсын нутаг эх газрын хуурайдуу уур амьсгалтай, хур тундасаар харьцангуй бага байсан тул Европ, Умард Америкийг бодвол мөстлөг зөвхөн томоохон уул нуруудаар хязгаарлагдаж байсан гэж судлаачид үздэг1. Тухайлбал Монгол Алтай, Хангайн нурууны салбар уулс, Хөвсгөл, Хэнтийн уулсын өндөрлөг хэсгээр мөстлөгийн тодорхой ул мөр үлджээ. Тухайлбал Хөвсгөлийн уулархаг хэсэгт 2 удаа томоохон мөстлөг болж, Дархадын хотгор, Хөвсгөл нуурын эрэг дагуух уул нурууд мөсөн хучлагатай байжээ. Мөн Хангайн нуруунд 2 удаа мөстлөгболсны эхнийх нь нэлээд их хэмжээтэй, Скандинавын маягийн мөстлөг байсан бол хоёрдох удаа нь ялимгүй бага талбайг хамарчээ2. Харин Хэнтийн нуруунд хэдэн удаа мөстлөг болсон талаар судлаачдын санал зөрөөтэй байдаг. Тухайлбал В.А.Обручев 2 удаа мөстлөг болсон гэж дүгнээд эхнийх нь нилээд хүчтэй болж Улаанбаатарын орчим Туул голын хөндийг хүртэл хамарсан боловч ул мөр нь сайтар мэдэгдэхгүй болсон бол дараагийн удаад нь мөсөн голын бие даасан төвийн байдалтай, өндөр уулсын мөстөлтөөр хязгаарлагдсан3 гэж үзжээ. Харин академич Ш.Цэгмидийн судалгаагаар Хэнтийн нуруунд 1 удаа мөстлөг болсон. Мөсөн гол үүсэх үеэр цасан хунгарын шугам 1900-2000 метрийн өндрийг дайрч өнгөрсөн байна4. Монгол Алтайн нуруунд эртний мөстлөгийн шинж тодорхой үлдсэн бөгөөд баруунаас зүүн тийш багассан байдалтай ажээ5. Энэ үед өндөр уулын зах хязгаараар урьдын адил уудам тал хээр үргэлжилж арслан заан, савгат хирс, зэрлэг адуу, үхэр, буга зэрэг бусад туурайтан амьтдын зэрэгцээ хүйтэн сэрүүн уур амьсгалд зохицсон цаа буга, хандгай, азийн баавгай, арслан зэрэг амьтад шинээр нутагшжээ. Ийнхүү дунд палеолитын үед цаг агаарын эрс өөрчлөлтийн улмаас ургамал амьтдын аймагт өөрчлөлт гараад зогссонгүй, мөн хүний бие 1

2 3 4 5

Н .А .М аринов. Стратиграфия М Н Р. М ., 1957, тал 232; Э .М .М урзаев. БН М АУ. УБ., 1952; Ш .Ц эгмид. М онгол орны фиэик газарзүй. У Б., 1969; В.А.Обручев. Признаки ледникового периода в Северной и Центральной Азии. Б К И Ч П . № 3, М; Ш .Ц эгмид. Хэнтийская страна в М онголии. Сб. «Вопросы географии» № 35, 1954. Э.М .М урзаев. БНМ АУ. УБ„ 1952. В.А.Обручев. П ризнаки ледникового периода в С еверной и Ц ентральной Азии. БК И Ч П . № 3, М. , Ш .Ц эгм и д. М онгол орны ф иэи к гаэарзүй. У Б ., 1969; Ш .Ц эгм и д. Х энтийская страна в М онголии. Сб. «Вопросы географии» № 35, 1954. Ш .Ц эгмид. Хэнтийская страна в М онголии. Сб. «Вопросы географии» № 35, 1954.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгүулал

махбодь, оюун ухаан хувьсан өөрчлөгдөж ирсэн ба энэ үеийн хүнийг Неандерталь төрхийн хэмээн Германы нутгаас анх олдсон газрынх нь нэрээр шинжлэх ухаанд нэрлэж заншсан бөгөөд “дунд зэргийн нуруутай (160 см орчим) шөрмөслөг чийрэг биетэй, тархины багтаамж 1400-1600 см3” байжээ. Гэвч дух нь жаахан, хөмсөгний яс төвгөр, гарын хуруунууд нь болхи зэрэг байдал нь орчин үеийн хүнээс ялгагдах гол шинж байв. Гэвч амьдралын дадлага туршлага нь сайжирч, багаж зэвсэг нь ч улам нарийн хийцтэй болж, урьд нь нэг чулууг нөгөөгөөр цохиж, хагачих аргаар зэвсэг хийдэг байсан бол чулууг цуулах шинэ оньсон арга барил бий болжээ. Дунд палеолитын үндсэн зэвсэг нь таргил үлдэцнээс өргөн залтас цуулан авч түүний ир ирмэгийг нь дахин засаж хийсэн гурвалжин мэс ба хянгар юм. Хурц ирмэгтэй гурвалжин мэсийг хутганы зориулалтаар, нимгэн мэсийг мод, ясанд суулгаж жад маягаар хэрэглэж байснаас гадна хянгарыг арьс шир янзлах, мод, ясан эдлэл хийхэд голчлон ашиглаж байсан байна. Үүний зэрэгцээ гурвалжин залтас, өргөн уртялтсыг ирлэж бяцхан мэс буюу аж ахуйн олон үйлд хэрэглэж болох бусад зэвсэг хийх болсон. Монгол орны нутагдэвсгэрээс дунд палеолитын буюудэлхийн чулуун зэвсгийн уе шатны ангиллаар Мустьен* үед холбогдох бууц суурингууд олон тоогоор олдсон бөгөөд чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга техник, он цагийн хамаарлыг нь харьцангуй сайн судалсан .Өвөрхангай аймгийн Хархордн сумын нутагт орших Орхон-1, Орхон-VII (9, 10-р давхарга), Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Аргалант-I, Орог нуур-1, II болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оцон Мааньт, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Арц богд зэргийг дурьдаж болно, Эдгээрээс гадна 1980аад онд Монгол-Зөвлөлтийн эрдэмтдийн хамтын судалгааны урээр Монгол Алтайн нурууны салбар уулсын орчмоос мустьен үед холбогдох 20 орчим бууц сууринг илрүүлжээ. Үүнд Баян-Өлгий аймгийн Алтан цөщ сумын нутаг Алтан цөгц, Олон нуур-1, II, Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн гол-I, II, III, Баралгийн гол-I, II зэрэг томоохон дурсгалууд хамаарна. Антропогений эхэн үеэс чийглэг, дулаан уур амьсгалтай байсан Монгол орны чулуун зэвсгийн үеийн дурсгалууд нь өөрийн өвөрмөц онцлогийг хадгалж байдаг бөгөөд энэ нь ихэнх тохиолдолд газрын хөрсөн дээр ил байдлаар, харилцан адилгүй олон үеийн дурсгалууд хоорондоо холилдон оршдог тул он цагийн хамаарлыг нарийн тогтооход нэлээд бэрхшээлтэй байдаг. Харин хөрсөн доор хадгалагдан үлдсэн соёлт давхарга бүхий суурингуудыг малтан судалснаар үйлдвэрлэлййн хөгжил, үе шатны талаар илүү тодорхой мэдээлэл авах боломжтой юм. Монгол орны нутаг дэвсгэрээс сүүлийн жилүүдэД Орхон-1, Орхон-VII, Цагаан агуй, Чихэн агуй зэрэг соёлт давхарга бүхий суурин газруудыг илрүүлэн малтан судалж, хөрсний давхарга, үеүдээс гарсан эртний амьтан, ургамлын үдцэгдэл, үр тоос, түүнчлэн хуний үйл ажиллагаатай холбоотой *

Ф ранцын Л е-М устье хэм ээх агуйгаас анх олдсон чулуун зэвсгийн зүйлсийн холбогдох он ■цагийг 100000-40000 ж илээр тогтоож ийнхүү нэрлэх болж ээ.


МОНГОЛ

IЛСЫН ТУҮХ. I БО П

галын ор зэргийн дээжинд лабораторийн нарийн шинжилгээ хийж он цагийг нь тогтоож байгаа нь бусад дурсгалуудыг харьцуулах шалгуур үзүүлэлт болж байна. ПалеоЛитын дунд үе (мустье)-д холбогдох хамгийн эртний олдвор бүхий суурин нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг Олон нуур-I, Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Баралгийн гол-I юм. Знэ үед Монгол нутагг чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хоёр үндсэн арга зонхилж байсан гэж үздэг1бөгөөд үүнд леваллуан ба шүдэлсэн мустьен үйлдвэрлэлийн арга хамаарна. Леваллуан үйлдвэрлэлийн аргыг илэрхийлж байгаа томоохон дурсгал нь Орог нуур 1, 2-р суурин юм. Эндээс жинхэнэ мустье маягийн гурван талт үлдэц, леваллуа аргаар цуулалт хийсэн шовхдуу үлдэц, өргөн урт ялтас, баргил дугуй үлдэц ззрэг чулуун зэвсгийн зүйлс олджээ. Үүнтэй ижил төрхийн дурсгал нь Өвөрхангай аймгийн Хархорин .сумын нутаг Орхон-1ээс илэрсэн ба хөрш бүс нутгуудийн соёлт давхарга бүхий Усть-Канск, Денисов, Аймшиг, Чулууны агуйн болон Усть-Каракол-I, II, Ануй-1, Карабом, Тюмечин-I2зэрэг суурингийн олдворуудтай арга техникийн хувьд ойролцоо байна. Мустьен (шүдэлсэн) үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн олдворууд Орхон7 суурингийн 1-3-р малтлагаас ихээхэн илэрсэн бөгөөд энэ нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруунтай, Орхон голын өндөр дэнж дагуу оршино. Энд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн палеолитын дурсгал судлах ангийнхан 1986 онд 5x10 м талбайтай гурван хэсэг газар малтлага хийсний үр дүнд Орхон-VII буудал дархны газар нь геологийн биеэ даасан онцлог бүхий 11 давхаргатай болохыг тогтоожээ. Эдгээр давхаргуудын холбогдох он цагийг лабораторийн шинжилгээний аргаар баттай тогтоосон юм3. Энэ суурингийн археологийн соёлт давхаргаас гарсан чулуун зэвсгийн дурсгалыг судлаачид хэлбэр төрх, үйлдвэрлэлийн арга техникийн хувьд үндсэнд нь хоёр том хэсэгт ангилан үзсэн байна. Үүнд: Хамгийн эртний дурсгал болох мустьен чулуун эдлэлийн олдвор нь зүсэлтийн 10-р давхарга буюу дэнжийн хамгийн доод суурь хэсгээс олджээ. Чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн ерөнхий аргын хувьд анхдагч цуулалт хийхдээ хэмжээгээр том биш хайргийг ашиглаж, хоёр янзаар хагалж байжээ. Үүнд нэгдэх нь бэлдэц чулуунаас богинохон бөгөөд нэлээд хүнд ялтас цуулж авдаг. Хоёр дахь нь гонзгой хайрган чулууны үзүүрийн нарийн талаас цохиж, үлдэцийн урттай тэнцэх ялтас цуулж авдаг байжээ. Олон талт иржгэр ухам иртэй зэвсэг, бусад олон төрлийн хусуурууд, ирэлсэн ялтас зэрэг эндээс олдсон зэвсгийн үүсэж 1 v

А .П .Деревянко, Д .О лсен, Д .Ц эвээндорж , В.Т.Петрин. П ериодизация и хронология палеолита в М онголии. SA, т. XV1JI, f-2, УБ,, 1998, тал 13. 1 \ А .П .Деревянко, А.К.Агаджанян и др. Археология, геология и палеогеография плейстоцена и кж оцена Горного Алтая. Новосибирск, 1998. 3 ЖТй.Асташкин, А.П .Деревянко, А .Д.М илов и др. ЭПР-датирования; сравнение данны х no /датированию костных остатков на археологическом памятнике Орхон-VII (М онголия) методом ЭП Р и С -14. АЛТАЙКА. 1993, № 3. стр. 9-16


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгалийн байгүулал

бий болсон он даг нь мустьен дунд үе буюу 60 000 жилийн тэртээд холбогддог. 8, 9-р давхаргаас леваллуа маягийн уламжлалт чулуун зэвсгүүд олдсон ба ялтас дуулж авсан үлдэдүүд нь нэг болон хоёр цохих талбайтай, зууван хэлбэрийн байв. Орхон-VII суурингийн хамгийн доод давхарга нь мустьен үедбуюу 62­ 58 мянган жилд холбогдох бол, галын ором бүхий дунд үе нь 45-50 мянган жил, бусад дээд талын соёлт давхаргууд нь 40-20 мянган жилд хамаарахыг физикийн шинжлэх ухааны хоёр өөр аргаар (С14, ЭПР) баттай тоггоосон1 юм. Орхон-VII буудал дархны газрын соёлт давхаргаас илэрсэн эртний ургамлын тоосонцорт хийсэн шинжилгээний үр дүнд «тэр үед одоогийнхоос илүү зөөлөн, чийглэг, их эрс тэс биш уур амьсгалтай байсан бөгөөд голын сав, хээр талаар янз бүрийн залаат ургамалтай, хөндий хоолойд нь өргөн навчит ой модтой» байсныг тогтоожээ. Орхон-VII буудал дархны газар нь түүхийн урт удаан үеийг төлөөлж чадахын зэрэгцээ, түүний археологигеологийн зүсэлт нь Монгол, Төв Ази төдийгүй Өмнөд Сибирь, Алс Дорнод, Умард Хятадын мөн үеийн дурсгалыг харьдуулан судлах, малтлагаас гарсан болон түүврээр олдсон тодорхой шинжлэх ухааны аргаар насыг нь тогтоогоогүй чулуун зэвсгүүдийн холбогдох он цагийг жишиж тогтоох шалгуур дурсгал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Монгол орны дунд палеолитын үеийн томоохон дурсгалын нэг нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Арц Богдын нурууны зүүн үзүүрт орших дарханы газар юм2 Энд хэдэн арван мянган жилийн турш эртний хүмүүс суурьшин амьдар*П 2 км урт, 8 км өргөн талбайд улаан хасын төрлийн чулуугаар янз бүрийн зэвсэг багаж үйлдэж байжэ^У г дурсгалыг анх 1961 онд А .П.Окладниковын удирдсан М онгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги илрүүлэн олж, 1969 онд туршилтын малтлага судалгаа xnftx33j Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс эхлэн бараг шинэ чулуун зэвсгийн үеийн эцэс хүртэл тус-сууринд хүн оршин сууж байсныг гэрчлэх зэвсэг багажийн зүйлс газрын гадарга дээр их хэмжээгээр тархсанаас гадна малтлага судалгааны явдад өнгөн хөрснөөс нэлээд гүндч үргэлжлэн гарсан байна. Гэхдээ гадаргын хөрсөн дээр ил байгаа эдлэлүүд нь шинэ чулуун зэвсгийн үеийн арга теникийг илэрхийлдэг бол доод давхаргаас гарсан олдворуудын дийлэнх хэсэг нь бүхий л шинж төрхөөрөө хуучин чулуун зэвсгийн дунд үеийнх болох нь тогтоогджээ^ Арц богдын суурин дарханы газар нь нэн эртний хүний чулуугаар зэвсэг багаж хийх арга барил хэрхэн хөгжсөн, түүхий эд материалаа яаж сонгож, ашиглаж байсан зэрэг чулуун зэвсгийн шат дараалсан хөгжлийн шинж төрхийг бүрэн илтгэн харуулж чадахуйц гайхамшигт дурсгал юм. Хамгийн сонирхолтой нь эндээс улаан өнгийн хас чулууг ашиглаж нэг ба хоёр талаас нь ирлэсэн чоппер, чоппинг буюу хугадас 'зэвсэг олдсон нь ийм төрлийн 1

А .П .Д е р е в я н к о , В .Т .П ет р и н , С трати граф ия пал еоли та Ю ж ного Хангая (М о н го л и я ). “Х роностратиграфия палеолита С еверной Ц ентральной и Восточной А зии и А м ерики” . Н овосибирск. 1990, стр. 70.


М о н го л

ҮЛСЫН ТҮҮХ. I во ть

зэвсгийг зөвхөн голын том хайрган чулуугаар дагнан хийдэг бус тухайн орон нутгийн бэлэн материалаар мөн үйлдэж чадцаг байсныг гэрчлэх баримт болж өгчээ1. Арц богдын сууринг нээн илрүүлснээр тухайн бүс нутгийн чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн тархац, суурыиилыг тодруулах өргөн бололцоо бий болсон юм. Учир нь сүүлийн жилүүдэд (1996-1999) Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн шинжилгээний анги энэ бүсэд хайгуул судалгаа хийж дээрх суурингаас холгүй орших «Цахиуртын хөндий» зэрэг газраас хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах Төв Ази төдийгүй дэлхийд ховор нээлттэй сууринг илрүүлэн судалж байгаа билээ. Үүнтэй Арц богдын дурсгал нь олон зүйлээр ижилсэж, холбогдож байгаа юм. Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хадны суурингийн малтлагаас дунд палеолитын үед өргөн тархсан дугуй үдцэц, тэгш өнцөгт ба гадаад төрхөөрөө шовхдуу маягийн үлдэцүүд, уртлаг цуулдас, ялтас, хянгар зэрэг эдлэлээс гадна жинхэнэ мустье төрхийн суурь хэсгийг нь сайтар тэгшлэж зассан, цохилтын талбай нь налуу, ялтас цуулах зориулалт бүхий үлдэцүүд хэд хэд олдсон юм. Мөн олон үе соёлт давхарга бүхий Мойлтын амны суурингийн хамгийн доод буюу «дунд палеолитод холбогдох үе нь шар шохойлог шавранцар хөрснөөс тогтсон, энэ үеэс том хэмжээний залтас, ялтас, нэг ба хоёр талбайт үлдэц, үзүүр мэс, таргил дугуй хэлбэрийн үлдэц... зэрэг олдсон»2 нь Рашаан хадны суурингийн малтлагаас илэрсэн хөрсний доод үе, давхарга, чулуун зэвсгийн олдворуудтай ойролцоо байна. Мөн энэ үед холбогдох томоохон дурсгал нь Өмнөговь аймгийн нутаг, улсын хилийн ойролцоох Оцон-М ааньтын бууц юм. Анх 1960 онд илрүүлснээс хойш 1961,1962,1967 онуудадтустуссудалж, олон арван зэвсэг багажийн зүйлс олжээ| Тэдгээрээс юуны өмнө дугуй ба гонзгойдуу хэлбэрийн үлдэц нь хамгийн эртний шинжтэй бөгөөд Европ, Өмнөд Ази, Африкт дунд палеолитын үед элбэг тохиолддог ажээ/\Гонзгойдуу хэлбэрийн үлдэцнээс маш нямбай зөөлөн цохилтоор товгор артай„тэгш ирмэггэй, урт зууван гурвалжин ялтас цуулж авдаг байжээ. Ийм ялтаснууд ОцонМааньтын бууцнаас олон тоогоор олдсон байна. Дээрх үлдэц, ялтас нь Европ, Африкт ашелийн үед үүсч мустьен үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн леваллуан хэмээгдэх чулуун зэвсэг хийдэг арга техникээр хййгдсэн байна3. '~**г Дунд палеолитын үед холбогдох олон дурсгал илэрсэн Монгол Алтайн нурууны бүс нутгийн зарим бууц суурингийн олдворуудаас товч дурьдах нь зүйтэй. Ховд аймгийн Манхан сумын нутагт Алтайн нурууны ар биеэс Хойд, Урд, Дунд гурван Цэнхэрийн гол эх авч урсах ба тэрхүү гурван голын бэлчир орчимд палеолитын үеийн чулуун зэвсгүүд элбэг байдаг» Тухайлбал судалгааны ном зохиолд Хойд Цэнхэрийн гол-II хэмээн тэмдэглэгдсэн чулуун зэвсгийн дурсгалууд нь бүгд хар саарал өнгийн хайрган чулууг ашигласан 1 2 3

Д.Д орж . Д унд ба дээд палеолитын үеийн М онгол орон. Ш УА-ийн м эдээ, 1991, № 3. тал 73. Д .Д орж , Д .Ц эвээндорж . М онголын палеолит. УБ., 1978. тал 51-53. А.П.Окладников. Н овое изучение древнейш их культур М онголии. СЭ. № 1, 1962.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуүлал

байна. Чулуун эдлэлийн дотор бэлдэц, үлдэц, цуулдас нэлээд хувийг эзэлж байгаа нь энд анхан шатны боловсруулалт хийж байсныг харуулж байгаа юм. Түүнчлэн эндээс янз бүрийн хэлбэр хэмжээтэй цуулдсыг ашиглаж хийсэн хусуур зэвсэг, ирэлсэн ялтас болон бусад зэвсгийн шинж чанартай олдворууд нь мустьен үеийн үйлдвэрлэлийн онцлогийг бүрэн илэрхийлж байна. Мөн Ховд аймгийн Алтай сумын нутагт орших Барлагийн гол-I суурин нь дунд палеолитын үед холбогдох чухал дурсгалын тоонд орно. Энд чулууг хагалж төрөл бүрийн зэвсэг үйлдэж байсны ул мөр ТОДОрхОЙ үлдХ о й д Ц эн хэри йн агуйн ханын зур аг сэн бөгөөд леваллуа маягийн (Хсшд аймаг, Манхан. сум) залтас, ялтас цуулсан үлдэц, хурц мэс, хусуурууд, өвөрмөц хэлбэрийн зэвсгүүд нэлээд олджээ. Барлагийн гол-I суурингийн олдворуудад түгээмэл ажиглагдаж буй леваллуа маягийн үйлдвэрлэлийн арга нь ОХУ-ын Хакасын Двуглазка, Ангарын өмнөд биеийн дурсгалууд, Усть-Кань, Денисовын агуйн дурсгалуудтай адил байгааг судлаачид тэмдэглэжээ.1 Ер нь чулуун зэвсэг үйлдвэрлэлийн «леваллаун» арга нь дунд палеолитын сүүл, дээд палеолитын эхэн үед Монгол Алтай, Сибирийн бүс нутагт түгээмэл дэлгэрсэн гэж үздэг юм2. Дунд палеолитын үед чулуун зэвсгээс гадна түүнтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагаанд том амьтдын ясыг бага зэрэг засаж зэвсэг хийх, модон савааны үзүүрийг галд түлж хатууруулан жадны оронд хэрэглэх, том бөөрөнхий чулууг дүүгүүр болгон ашиглах явдал багагүй үүрэг гүйцэтгэж байжээ. Дунд палеолитын үед гал гаргаж хэрэглэж сурсан явдал нь энэ үеийн хүний хөгжилд хамгийн чухал түлхэц болсон бсгГөөд галыг механик аргаар гаргаж чадах болсон чухам энэ үеэс хүйсээр хөдөлмөрлөх ялгаа улам эрчимтэй болсон бөгөөд учир нь үр хүүхдээ асрах, ургамлын үр үндэс түүх зэрэг гэр зуурын ажлыг эрхэлж байсан эмэгтэйчүүдэд ran голомтоо сахих шинэ үүрэг нэмэгджээ. Хэрэв доод палеолитын үед хүн галт уулын 1

г

А .П .Д ер евян к о, Д .Д ор ж , Р .С ., В.Е.Л аричев, В .Т .П етри н , Е .В .Д евятки н, Е .М .М алаева. Палеолит и неолит М онгольского Алтая. Н овосибирск, 1990. стр. 468-469. А.П.Окладников. Палеолит Центральной Азии. Н овосибирск, 1981. стр. 114.


МОНГОЛ ҮЛСЫН

7ҮҮХ.

I БОТЬ

дэлбэрэлт, ойн ба тал газрын түймэр, аянга цахилгаанаас шатсан мод, бичил организмуудаас догщиж үүссэн гал зэргийг ашиглаж байсан бол энэ үед дахиур дахих, модны үрэлтийн аргаар галыг аль хэрэгцээтэй цагг гаргаж авч чадах болжээ. Галын ачаар хүн оромж сууцаа дулаацуулах, гэрэлтүүлэх, араатан амьтдыг айлгаж түүнээс биеэ хамгаалах төдийгүй ан амьтдыг бүслэн хөөж авлахдаа гал хэрэглэх болсон нь ангийн нэг төрөл зэвсэг болжээ. Мөн жад, шийдэм зэрэг модоор хийсэн хөдөлмөрийн зарим багаж зэвсгийг гадд халааж бэхжүүлж байсан нь ан агналтын ажлыг аль нэг хэмжээгээр хөнгөвчлөх боломж олгосон байна. Мөн галыг зохиомлоор гаргаж авч чаддаг болсны хамгийн гол ач холбогдл ын нэг нь уураг, өөх тос элбэгтэй том амьтдын махыг галд ямар нэг хэмжээгээр болгож идэх болсон нь хүний бие бялдрын өсөлтийгтүргэтгэж, амьдралын бүхий л үйл ажиллагааг дээшлүүлэхэд чухал түлхэд болсонд оршино. ТухаЙлбал “...уураг тархинд үлэмж их нөлөөлж, махан хоолноос тархи өөрийн тэжээл ба хөгжидц зайлшгүй чухал бодисыг урьдынхаас асар их илүү хэмжээгээр авах болсноор тархи үеэс үед гүйцэд, улам хурдан боловсрох бололцоотой болжээ”1. Тийм ч учраас энэ үеийн неандерталь хүний тархины баггаамж доод палеолитын хүнийхээс даруй 400 орчим см3аар илүү болж бие бялдрын ихэнх үзүүлэлтээр орчин үеийн хүний төрхөд нэлээд ойртож ирсэн байна2. Хүн ингэж бараг орчин уеийн хүний төрхтэй болж, чулуун зэвсэг багаж нь өмнөх үеийнхээс сайжирсан ба гал гаргаж ашиглах болсон зэрэг нь түүний ахуй амьдрапыг эрс дээшлүүлжээ. Арслан заан, хирс, зэрлэг адуу, үхэр, буга, янгир болон бусад туурайтан амьтдыг урьдын арга барилаар агнаж тэдгээр амьтдын арьсыг чулуун хусуур, хянгараар элдэж зөөлрүүлэн эгэл жирийн өмсгөл хийх болжээ. Цаг агаар нэгэнт сэрүүн болсон тул байгалийн бэлэн оромж агуй хонгил буюу хадны нөмрийг нар салхи, бороо хурын уснаас хамгаалах чулуун хана босгох, ан гөрөөсний арьс ширээр онгорхой цоорхойг битүүлэх зэрэг хаалт хашлага хийх, сууцны шаланд өвс хагд, амьтны арьс дэвсэх мэтээр засаж янзлан орогнох болсон байна. Хэдийгээр энэ үеийн хүний үйлдвэрлэхүй хүчний хөгжил буурай хэвээр байсан боловч зэвсгээ хамтран үйлдэх, хамтарч ан гөрөө хийх, идэш тэжээлээ олох, олсон зүйлээ нийтээрээ адил тэгш хуваах, зэрлэг араатан амьтдаас хамт олноороо биеэ хамгаалах зэрэг хамтын хөдөлмөр, үйл ажиллагааны үр дүнд нэгэнт бий болсон хүй нэгдлийн анхны хамтлаг улам бүр бэхжиж нийгмийн шинэ үзэгдэл болох овгийн хүй нэгдлийн шатанд аажмаар дэвшсээр байжээ.

1

2

К.М аркс, Ф .Энгельс. Түүвэр зохиол. 3-р боть. УБ., 1971, тал 80. Д.Дорж . Д ун д ба д э э д палеолитын үеийн Монгол орон. Ш УА-ийн м эдээ, УБ., 1991, № 3

74_________


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэгллийн байгуулал

§3. Дээд палеолитын үе (МЭӨ 40 000-15 000 жил) Дээд палеолитын .үе нь дэлхий нийтийг хамарсан мөстлөгийн эцсийн шатанд холбогдоно. Тухайн үед хур тунадас эрс багассаны улмаас тус орны томоохон уул нуруудаар, дунд палеолитын үед тогтсон мөсөн хучлага тал хөндий рүү бууж одоогийн Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг их гол мөрнүүд усаар улам арвижин орчин үеийн урсгалын горимтой болсон гэж үздэг байна. Цаг агаар хуурайшин, эх газрын уур амьсгалтай болсон энэхүү нөхцөлд арслан заан, хирс зэрэг урьдын том амьтдын зэрэгцээ зэрлэг адуу, үхэр, буга, янгир, аргал угалз, бөхөн, цагаан үнэг, тэмээн хяруул зэрэг амьтад хөршлөн амьдарч байсан нь палеонтологийн судалгаагаар тогтоогдсон билээ. Эдгээр амьтдын ясны үлдэгдэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугантын голын баруун эрэг, мөн аймгийн Ингэттолгой, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав, Төв аймгийн Жаргалант сумын нутаг Хар Ямаат уул, түүнчлэн Улаанбаатарын ойролцоо, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгуудын нутгаас олджээ. Энэ үеийн хүний үйл амьдралын ул мөр болох чулуун зэвсгийн зүйлс манай орны өнцөг булан бүрд түгээмэл байдаг бөгөөд тухайлбал Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Мойлтын ам, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хад, Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Их Булган, Улаанбаатар хотын ойролцоох Сонгино уул, Буянт ухаа, Архангай аймгийн Цэцэрлэг хотын орчим, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав Дөрөлж-1, 2, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг Монгол Алтайн нурууны салбар Ховд-14, Баяннуур-13, Манхан-5, Бугат-2, Алтай1, түүнчлэн Орхон, Сэлэнгэ, Туул, Онон, Хэрлэн зэрэг томоохон гол мөрнүүдийн ай саваар олон арван бууц суурин, дарханы газрууд илэрсэн юм. Дээд палеолитын эхэн үеийн нэг онцгой чухал хүчин зүйл бол хүний бие бялдарт гарсан чанарын том өөрчлөлт юм. Хүний гавлын яс томорч дух өндөрсөж ирсэн нь мичин хүний морфологийн үлдэц болох хөмсөгний ясны товгорыг арилгаж, хэл ярианы аппарат өөрчлөгдсөнтэй холбогдон эрүүний яс одоогийнхтой адил болж орчин үеийн хүн (homo sapiens sapiens) бий болжээ1. Дунд палеолитоос дээд палеолитод шилжих үед орчин үеийн хүн бий болсон нь юуны өмнө чулуун багаж зэвсгийг шинэ арга барилаар хийдэг болсноор илрэх бөгөөд мустьегийн үеийн дугариг таргил үлдэцээс гурвалжин хэлбэрийн болхи залтас хэлтэлж авдаг байсан бол гонзгой хэлбэрийн үлдэцээс нимгэн урт хутган залтас тал бүрээс нь уртааш нь цуулжтүүнийхээ ирмэгийг нэг ба хоёр талаас нь дахин холтчин засаж хурц ир гаргадаг болсон байна. Чулууг цуулах ба сэлтлэн ирлэх болсон нь тэр үед чулуун зэвсэг хийх үйл ажиллагаанд гарсан нэг ёсны шинэ оньсон арга байжээ. Монголын дээд палеолитын үеийн арвин баялаг олдворуудын үйлдвэр1

Д .Д орж . Дунд ба д э э д палеолитын үеийн М онгол орон. Ш УА-ийн м эдээ, УБ., 1991, № 3. тал 76.


М О НЮ Л

1ЛСЫН

ТҮҮХ. I БОТЬ

лэлийн арга нь харилцан адилгүй юм. Нэг хэсэг нь леваллуан уламжлал дээр тулгуурлан хөгжсөн байдаг бол, нөгөө хэсэг нь Сибирийн болон Енисейн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн энэ үе нь Хятадын хойд хэсэг, Дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга техник, он цагийн хувьд хамааралтай байна. Дунд палеолитын үед хэрэглэж байсан чулуун зэвсэг багаж бүрмөсөн шахагдаж гараагүйгээр үл барам тэдгээрийг улам боловсронгуй хийх болсноос гадна эсгүүр, цоолтуур, үзүүр мэс, тал дугариг үзүүр хусууранцар, жижиг сүх, ангийн цохиурт жад шинээр буй болж, хянгар, хутга зэрэг бусад олон зэвсгийн төрөл олширч чанар нь урьдаас эрс сайжирчээ. Огтлох, цоолох, зүсэх зэрэг үйлдэлд зориулсан хөнгөн багаж зэвсэг энэ үед мод ба ясан бариултай болсон байна. Дээд палеолитын гол шинж төрх нь нэг ба хоёр талтай гонзгой үлдэц зонхилдог бөгөөд түүнээс урт, зөв талтай, ирлэх боломжтой нимгэн ялтас цуулж, мөн цуулдас, залтас, ялтасыг ашиглаж хийсэн зэвсгийн тоо эрс нэмэгдэж, хусуур зэрэг жижиг багажийн төрөл анги нъ олширж ирсэн байна. Палеолитын дээд шатанд хүн ийнхүү олон төрлийн зэвсэг багаж хийж, эзэмших болсон нь түүний амь зуух үндсэн сурвалж ан агналтыг улам боловсронгуй болгож, тодорхой газарт удаан хугацаагаар оршин суух боломжтой болжээ. Үүний жишээ нь палеолитоос, мезолитын үеийг дуустал ойролцоогоор 20 гаруй мянган жил хүн тасралтгүй оршин суужбайсан олон соёлт давхарга бүхий Мойлтын ам, Рашаан хадны суурингууд юм. Мойлтын амны суурин нь монгол улсын төдийгүй, Т өв Азийн хэмжээнд онц сонирхолтойд тооцогдцог бөгөөд түүхийн урт удаан хугадааны турш хүн амьдран сууж байсныг гэрчлэх хэдэн мянган чулуун багаж, зэвсгийн зүйлс илрэн гарсан юм. Энэхүү суурин нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойрол цоо Орхон голын баруун эрэгт, тунгалаг хүйтэн рашаант Мойлтын аманд оршино. Анх 1949 онд А.П.Окладниковын удирдсан М онгол-Зөвлөлтийн түүх, угсаатны зүйн шинжилгээний хамтарсан эскпедицийхэн илрүүлж олсон бөгөөд I960, 1961, 1964, 1965 онд тус тус үргэлжлүүлэн малтан судалжээ. Уг суурингийн соёлт давхаргын зузаан нь 1.5-2 м бөгөөд дээд палеолитын түрүү үеэс эхлэн мезолитба неолитын эхэн үеийг дэс дараалан хамарсан дөрвөн соёлт давхарга илэрчээ1. Малтлагын явцад тухайн үеийн хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны ахицдэвшлийгтодорхой харуулсан олон зуун чулуун эдлэлийн зүйлс, үлдэц, хугадас маягийн цавчих зэвсэг, хянгар, хусуур, цоолтуур, хутга, үзүүр мэс зэрэг багажаас гадна ирлэж зассан, засаагүи олон тооны залтас, ялтас олдсоны хамгийн доод буюу 4-р давхарга нь шар шохойлог шавранцар хөрснөөс тогтсон байх бөгөөд эндээс том хэмжээний залтас, ялтас, нэг ба хоёр талбайт леваллуа маягийн үлдэц гарсны зэрэгцээ үзүүр мэс, дугуй хэлбэрийн үлдэц ч цөөн тоогоор олдсон байна. Харин эдгээр зэвсэг багажийг бодвол нэг, хоёр талаас нь ирэлсэн чоппер, чоппинг буюу хугадас зэвсэг тооны хувьд харьцангуй ил үү байсны зэрэгцээ дөрөвдүгээр соёлт давхрагын 1

76

А.П.Окладников. Палеолит Централыюй Азии. М ойлтынам (М онголия). Н овоснбнрск, 1981.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгүулал

олдвор нь палеолитын леваллуа шатанд холбогдох бол гурав, хоёрдугаар давхрага нь монгол орны дээд палеолитын дэвшингүй алгуур, хувьслыг бүрэн илэрхийлж байгааг судлан тогтоожээ. Хэдийгээр зэвсгийн дийлэнх хувийг хайрган чулуугаар хийсэн боловч леваллуа маягийн хоёр талбайт үлдцийг тохируулан засаж улмаар цохих талбайг цуулах уртрагтай тэгшлэн дээд палеолитын нэг ба хоёр талбайт гонзгой үдцэц болгон хувиргасан байв. Үлдцийг ийнхүү эвтэй засаж ашиглах болсон нь түүнээс ялтас цуулахад эвтэй болж, цуулсан ялтас нь зөв талтай, авсаархан, хэрэглэхэд илүү зохицсон эдлэл болон хувирчээ. Мөн залтас, ялтсаар хийсэн зэвсгийн тоо эрс нэмэгдэж хусуур зэрэг жижиг багажийн төрөл анги нь олширч, үлдцүүдийн гаднах хэлбэр төрх нь өөрчлөгдөж жинхэнэ сонгодог шовх хэлбэртэй болжээ. Ийнхүү олон төрлийн нарийн багаж зэвсэг хийж сурахын хирээр хүний өөрийнх нь гарын ур дүй сайжирч, хөдөлмөрлөх чадвар нь дээшлэн улмаар түүний оюун санаа хэл ярианы хөгжилд нөлөөлөх болсон байна. Мойлтын амны сууринд 1996-1997 онд Монгол-Францын хамтарсан палеолитын шинжилгээний анги бага хэмжээний малтлага, геологи, давхрага зүйн судалгааг хийж, он цагийн хамаарлыг нь улам нарийвчлан тогтоосон1юм. Монголын дээд палеолитын үеийн соёлт давхрага бүхий томоохон дурсгал болох Рашаан хадны суурин нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, Биндэр уулын зүүн урд хормойд оршино. Энэ орчимд эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, тэдгээрийн дэргэдээс хүрэл, төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв зэрэг түүхийн олон үед хамаарах дурсгал элбэг олддог билээ. Мөн хад чулуун дээр нь палеолитын үеэс эхлэн дундад зууны үед холбогдох ан амьтан, хүний зураг, хэдэн зуун тамга тэмдэг сийлж, орхон-енисей, хятан, араб-перс, монгол, түвд, манж, хятад зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. Манай орны нутаг дэвсгэрээс Рашаан хадтай дүйцэхүйц археологийн цогцолбор дурсгал одоог хүртэл илэрч мэдэгдээгүй бөгөөд нэн эртнээс дундад зууныг хүртэл Дорнод бүс нутгийн төдийгүй нийт Монголын эртний соёлын нэгэн төв нутаг байсан бололтой. Археологийн талаар судлах ажлын эхлэлийг академич Х.Пэрлээ 1943 онд тавьсан бөгөөд 1960-1980 онд бараг жил бүр очиж судалгаа хийж олдвор хэрэглэгдэхүүндээ тулгуурлан эрдэм шинжилгээний ба сурталчилгааны өгүүлэл арваадыг бичиж нийтлүүлсний гадна, хаданд сийлсэн олон зуун тамгыг судалж нэгэн сэдэвт зохиол туурвисан2 билээ. Харин чулуун зэвсгийн судалгааг 1973, 1974 онд Гурван голын шинжилгээний анги бага хэмжээний туршилтын малтлага хийснээр эхэлсэн ба 1980-1981 онд МЗТСХЭ-ийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийн 1

2

P.Bertran, J.Jaubert, М .Olive, V.Sitlivy and B.Tsogtbaatar. The palaeolithic site o f moiltyn am (Harhorm, M ongolia), Thirty years after A.P.Okladmkov. Х.П эрлээ. М онгол түмний гарлыгтамгаар хайж судлах нь. У Б., 1975.

______

77


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. / БОТЬ

судлаачид палеолитын сууринг малтаж 2.5-3.5 м гүн, дөрвөн үе соёлт давхрагатай болохыг тогтоосон1юм. Рашаан хадны чулуун зэвсгийн суурингийн .1980, 1981 оны малтлагын явцад 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олдсон байна. Энэхүү чулуун зэвсгийн сууринд малтлага хийсэн нийтталбайн хэмжээ 60 м2 бөгөөд хэдэн удаагийн малтлагаас гарсан олон мянган чулуун зэвсгийн олдворыг боловсруулах явцад палеолитоос эхлэн шат дараалан хөгжсөн үйлдвэрлэлийн үйл явцын шинж төрх, онцлог, нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох боломжтой болсон юм. Рашаан хадны палеолитын үеийн суурин нь чулуун зэвсгийн дурсгалыг агуулсан 2.5 м зузаан (заримбуландаа 3-3.5 м), дөрвөн үе соёлтдавхаргатай юм. Энэ суурингаас олдсон тал саран хэлбэртэй хусуур, гурвалжин мэс зэрэг нь Орхон голын хөндийн Мойлтын амны палеолитын олон соёлт давхарга бүхий суурингаас олдцог зэвсгүүдгэй хэлбэр төрх, хэмжээ, хийсэн арга барил, бүхий л талаараа ижил байгааг судлаачид тогтоосон юм. Судалгааны дүнгээс үзвэл: хусуур, хутга, хурц мэс зэвсэг, олон төрлийн үлдэц нь Монгол түүний хөрш Өмнөд Сибирь, Өвөр Байгалийн дээд палеолитын чулуун зэвсэгтэй адилсаж байна. Тухайлбал тодорхой он цагийг нь 30-35 мянган жилээр баттай тогтоосон Дундад Сибирийн өмнөд хэсгийн дурсгалуудтай үйлдсэн арга техник, олон талаар адил ажээ. Олон тооны үлдэцүүдээс хэлбэр төрх, цуулалтын арга техникээр нь призм хэлбэрийн, говийн, урт шаантаг хэлбэрийн, нэг ба хоёр цохих талбайтай жижиг хэмжээний леваллуа маягийн гэсэн дөрвөн төрөлд судлаачид ангилан үзсэн байна. Үүнээс хамгийи хожуу үед хамаарах говийн болон призм хэлбэрийн үлдэцүүдийг ялтастай харьцуулан судлахад, үлдэцээс олон зэрэгцээ ялтас цуулж авах арга энэ үед давамгайлж байсан нь харагдаж байна. Цуулалтын ийм арга техник ойролцоогоор 28 000 жилийн өмнөөс эх үүсвэр нь тавигдан хойшид хөгжсөн гэж үздэг байна. Рашаан хадны суурин нь бүхэлдээ мустьен дунд үеэс мезолитын сүүл үе хүртэл чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн дэвшингүй аажим хөгжлийг тодорхой харуулдаг бөгөөд тухайлбал, малтлагын хамгийн доод давхрагаас харьцангуй томоохон залтас, нэг ба хоёр талт леваллуа маягийн үлдэд, дугуй үлдэц, үзүүр мэс, баргил тууш ялтас зэрэг дунд палеолитын зэвсэг олдсон бол I, II давхрагад дээд палеолитын үеийн бүхий л үйлдвэрлэлийн арга техникийг харуулах олдворууд хамгийн олон тоотой байжээ. Эдгээрээс гадна дээд палеолитын үеийн томоохон дурсгалуудын тоонд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон-VII (1-8-р давхрага), Орхон-I, Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Их Булган (Түйн голV) зэрэг суурин дархны газрууд зүй ёсоор орно. Эдгээрт явуулсан малтлага судалгаа болон хөрснөөс авсан дээжинд хийсэн лабораторийн нарийн шинжилгээ нь Монгол орны палеолитын үеийн дурсгалуудын он цагийн 1

А.П . Окладников, Р.С. Васильевский. Новые исследования Арш ан-хад в М онголии. Из. СОАН, СССР, № 6. Вып. 2. Серия обтествен ны х наук. 1982, стр. 105-109; Д .Ц эвээндорж . Олон үеийн дурсгалт Рашаан хад. ШУА, 1988, № 1. тал 64-66.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй н I га л н й н

6айгуулал

хамаарлыг тодруулахад чухал ач холбогдолтой болсон юм. Тухайлбал Орхон-УП-гийн дээд хэсгийн давхаргуудаас олдсон ялтас цуулсан үлдэц, хусуур, бичил хусуур, зүсүүр зэрэг чулуун зэвсгийн ерөнхий шинжтөрх нь дээд палеолитын үеийн үйлдвэрлэлийн онцлогийг бүрэн харуулж байна. Азийн палеолитын өргөн дэвсгэр дээр энэ үеийн чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гарч ирсэн байрыг тодорхойлох оролдлого хийж үзэхэд, хөгжлийн чиг шугам нь дээд палеолитын эхэнд (40-30 мянган жилийн өмнө) үүссэн дурсгалуудын хүрээнд бүрэн багтах, леваллуагийн арга барилаар тодорхойлогдоно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж судлаачид үзжээ. Орхон-1-ийн хөрсний 4-5-р давхаргаас авсан дээжинд хийсэн лабораторийн шинжилгээгээр эдгээр давхаргын он даг нь 34400+600, 38 600+800 жилийн өмнөх үед холбогдох нь тогтоогдсон байна1. Энэ нь Монгол орны бусад бүс нутгаас олдсон дээд палеолитын үеийн олдворуудыг харьдуулан судлах гол шалгуур болж байна. Үүний дараагийн үед холбогдох нь Түйн голын хөндийн дурсгал бөгөөд он цаг нь 35-28 мянган жилийн хооронд юм. Мөн сүүлийн жилүүдэд умард монголын бүс нутгаас анх удаа соёлт давхарга бүхий томоохон сууринг илрүүлэн судалж байна. Энэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирийн ойролцоо орших Дөрөлж-I, II сууринд 1999-2000 онд Монгол, Францын судлаачид малтлага хийж 2000 гаруй чулуун зэвсгийн зүйлс илрүүлээд байна. Малтлагаас гарсан зарим дээжинд хийсэн лабораторийн нарийвчилсан судалгааны дүнгээр 29 9Ю±310,29 540±390 жилийн өмнөх үед холбогдож байгаагаас гадна чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга нь дээд палеолитын бүхий л шинж төрхийг илэрхийлж байна. Ийнхүү энэ үед хүмүүс нэг дор бөөгнөрөн суух болсон нь хүн сүргийн үед үүссэн сэтгэхүй, түүнийг илэрхийлэх хэл яриа орчин үеийн хүний үүсэлтэй уялдан улам хөгжиж, нийгмийн анхны байгуулал болох овгийн хүй нэгдэл буй болжээ. Дээд палеолитын үед хүн агуй хонгилыг ямар нэг хэлбэрээр тохижуулан оромж болгож байснаас гадна урин дулаан цагт урц маягийн сууц, хүйтэн сэрүүн улирадц газар гэр барьж суух болсон нь дэлхийн олон бүс нутагт хийгдсэн судалгаагаар тодорхой болсон юм. Үр хүүхдээ асарч бойжуулах, гал голомтоо сахих, гэр орныхоо бүхий л аж ахуйг хөтлөн нийгмийн амьдралыг залгуулахад зонхилох үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэйчүүд тэр үеийн хамтлагийн дотроос хамгийн тогтворжсон хэсэг нь байжээ. Нөгөө талаар бүлгээрээ гэр бүл бололцож байсны улмаас хүүхдийн эцгийг тогтоох боломжгүй тул овгийн харилцаа нь эхийн талыг баримтлахад хүргэсэн байна. Эхийн талыг ийнхүү баримтлан овоглох болсноор эхийн эрхт овог бий болж улмаар анхны хүй нэгдэл үүсэн буй болжээ. Тэр нь өөрийн аман хууль, хэв ёс бүхий болж түүнийг дагаж мөрдөж байсан нь эхийг хүндэтгэх, түүнийг 1

Д ер ев я н к о А ,П ,, П етрин В .Т ., М илов А .Д ., Э П Р -д ати р ов ан и я : ср ав н ен и е дан н ы х по датированию костных остатков на археологическом памятнике Орхон-VH (М онголия) методом Э П Р и C I4. Алтайка. 1993, № 3.


М о н гол УЛСЫН ТҮУХ. I ЕОТЬ

------------------------------------------------------------------------------------------------------------------->-------------------------

онголон шүтэх заншил дээд палеолитод үүсэж хожим болтол үлдсэнээс илэрхий байна. Тухайн үед эмэггэйчүүд маш их хүндтэй байр суурь эзэлж байсныг Европын дээд палеолитын бууц суурингаас олонтаа олдцог эмэгтэй хүний нүцгэн баримал дүрс гэрчилдэг юм. Харин эх газрын эрс тэс уур амьсгалтай хөрш бүс нутаг Ангар мөрний «Бурет», «Мальтын» суурингуудаас хувцастай эмэгтэй хүний дүрс олдсон нь Европ, Ази тивд тэр үед эмэгтэйчүүдийг адилхан эрхэмлэн хүндэтгэж байсны баримт болно. Овгийн байгууллын нэг чухал шинж нь эхийн эрхт ёсны эхний үед бүлгээрээ гэр бүл болж байсныг хязгаарлан нэг овгийн дотор бэлгийн харьцааг хориглох болсон явдал буюу нэгэн эхээс гаралтай овгийн гишүүд өөр хоорондоо эр эм бололцохоо больж, харь овгийн охин богтлох, харь овогт хүргэн орох ёс үүссэн явдал юм. Энэ нь овог хоорондын ялгааг улам тодруулсан төдийгуй цаашдаа гэр бүлийн дэвшилтэт хэлбэр болох хос гэр бүлд шилжих, мөн хүний өөрийн нь удам угсааны цаашдын хөгжилд таатай нөлөө үзүүлжээ. Энэ үеийн нийгмийн харилцааны хувьд гэвэл түүний үндсэн хэлбэр нь хамтын хөдөлмөр дээр тулгуурласан нийгмийн өмч бүхий харилцаа урьдын адил үргэлжилж овгийн дотор зөвхөн нас хүйсээр ялгагдахаас бус эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль нь ч бусдаас илүү эрх мэдэлгүй бүгд эрх тэгш зарчим ноёрхож байжээ. Дээд палеолитын эцэст дэлхий нийтийн хэмжээнд гарсан нэг томоохон үйл явц бол орчин үеийн гол гурван арьстны ялгаа тогтсон явдал юм. Хожуу палеолитын эхэн буюу геологийн үечлэлээр дээд плейстоцены хоердугаар хагаст мичин хүнээс зарчмын ялгаа бүхий орчин үеийн хүн буй болсоноор, хүн амын өсөлт эрс нэмэгдэж, урьд өмнө зэлүүд байсан Европын умард хэсэг, Умард Америк зэрэгт шилжин суух болоцоог олгожээ. Ийнхүү шинэ газар орныг эрчимтэй эзэмшиж эхэлсэн нь европ, негр, монгол төрхийн гурван үндсэн арьстны ялгаа гарахад газарзүйн орчны хувьд шийдвэрлэх хүчин зүйл болж орчин үеийн арьстны ялгаа бүхий төвүүдтэй тохирох болсон байна. Төв Ази (Монгол), Умард Азийн (Сибирь) чулуун зэвсгийн өнөөгийн байдлаас үзэхэд Төв Азийн нутгаас эх авч урсах Обь, Ангар, Лена, Амар зэрэг Сибирийн гол мөрний сав нутгаар олонтаа олдсон дээд палеолитын бууц суурингийн чулуун эдлэлүүд нь Монголын мөн үеийн дурсгалуудтай адил байна. Энэ баримт нь тус орны нутаг дэвсгэрт оршин сууж байсан палеолитын анчиддунд палеолитын эхнээс эхлэн дээд палеолитын туршид уул нуруудын хөндий, томоохон гол мөрний сав дагаж Сибирь зэрэг бусад газар оронд нүүдэллэн очсоныг гэрчилж байна хэмээн судлаачид үздэг юм. Ийнхүү палеолитын үед Төв Азийн өргөн уудам нутаг дэвсгэр дээр эртний хүмүүс байгаль цаг агаарын өөрчлөлт, ан амьтдын хөдөлгөөнийг даган, унд устай, нөмөр нөөлөг газрыг бараадан «нүүдэллэн» амьдарч, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн нийтлэг нэгэн соёлыг бүрдүүлж байсан нь тодорхой ажээ.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

§4. Мезолитын үе (15 000-8 000 жил) Чулуун зэвсгийн дараагийн үеийг мезолит* (15000-8000 жил) гэх ба тэр нь палеолитоос неолит буюу шинэ чулуун зэвсгийн үед шилжих шилжилтийн үе болно. Энэ үед Умард Ази, Өрнөд ба Дорнод Европод түрж орсон их мөстлөгийн үе нэгэнт дуусаж цаг агаар эрс зөөлөрч Умард Азийн их ойт бүс, Төв Азийн байгаль газар зүйн байдал, амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхийг олсон байна. Байгаль, газар зүйн байдал өөрчлөгдөхийн зэрэгцээ чулуун зэвсэг хийх арга барил цаашид улам сайжирч дээд палеолитын үеийн зэвсгийн хамт ур хийц сайтай бичил чулуун зэвсэг хийх явдал зонхилох болжээ. Бага хэмжээний үлдэцээс нарийн жижиг ялтас цуулан авч хажуу талыг нь зориуд ирлэн мод ясаар хийсэн ишинд түүнийг суулгаж бэхэлсэн зуулга зэвсэг, ялтас ба ялтсан залтсаар хийсэн хусуур, хутган ялтасаар хийсэн үзүүр мэс, сумны ялтсан зэв хэрэглэх болсон байна. Мезолитын үед хүний эд, оюуны соёл, аж ахуйд өмнөх үеэс чанарын шинэ өөрчлөлт гарч энэ үеийн хүн байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг эзэмшихээс гадна газар тариалан, мал аж ахуй буюу үйлдвэрлэх аж ахуйд дэвшин орох эх суурийг тавьсан байна. Тухайлбал, энэ үед гарсан нэг онцлог шинж нь дээр дурдсан зүймэл зэвсгээс гадна нум сумыг анх ухаалан зохиосон явдал болно. Дорнод аймгийн Халх гол сумын Хэрээ уул, Чойбалсан хотын эсрэг Хэрлэн голын баруун эрэг, Өвөрхангай аймгийн Мойлтын ам (I үе), Хэнтий аймгийн Рашаан хад (II-III үе), Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Чихэн агуй, Өмнөговь аймгийн Булган сумын Баруун, Зүүн хайрхан уул, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дулааны говь болон БаянӨлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгийн зарим газраас мезолитын үеийн урьд өмнө мэдэгдээгүй дурсгалыг илрүүлэн судалжээ. Эдгээрийн дотроос Чихэн агуйн дурсгалыг Монгол-Орос-Америкийн чулуун зэвсэг судлаачид 1997-2000 онд малтан шинжилж чухал үр дүнд хүрсэн юм. Агуй нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс хойш 30 км-т, Баян-Өндөр сумын нутагт орших бөгөөд газар зүйн байршил нь хойд өргөргийн 44°46'22,3", өмнөд уртрагийн 99‘>04'08,7" болно. Агуйн ам нь зүүн өмнө зүг хандсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд нарны гэрэл сайн тусах ба үүд рүүгээ налуу. Урт нь 9.5 м, өргөн нь 5 м, өндөр нь 2 м, харьвднгуй том биш боловч уулын өвөр наран талд орших, дэргэдээ булагтай, ан амьтан шахаж агнах хадан ганганд ойр орших, хүн амьдрахад туйлын тохиромжтой нөхцөл бүхий агуй юм. Эл агуйг малтан судлах явцад ихээхэн хэмжээний чулуун зэвсгийн зүйл, урт удаан хугацаанд гал түлж байсан ором, амьтны яс болон ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан дөрвөн соёлт давхарга илэрсэн. Эдгээр давхаргаас анхдагч болон хоёр дахь шатны боловсруулалт мезо - дунд, литос - чулуу гэсэн утгатай герег үг.


М о н го л

ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

хийгдсэн олон төрлийн хэдэн мянган чулуун зэвсгийн дурсгал олдсон юм. Тэдгээр нь өөрийн өвөрмөц онцлог, ангиллын хувьд бичил ялтсан зэвсгэн төрөлд хамаарах бөгөөд ер нь ялтсан зэвсэг энэ суурингийн гол шинж байжээ. Цөөн тооны хусууруудыг хийхэд том хэмжээний ялтас болон ялтсан залтсыг ашигласнаас бусад тохиолдолд жижиг ялтсуудаар зэвсгээ хийж байжээ. Мөн энд амьдарч байсан хүмүүс зуулга ир бүхий зэвсэг хийхийг гол зорилгоо болгож, элсэрхэг цахиурт чулуу, хас, маныг өргөн ашиглаж байсан аж. Эхний гурван давхаргын он цагийг гал голомтны үлдэгдлээс авсан иүүрсэнд хийсэн радио нүүрстөрөгчийн шинжилгээгээр тогтооход нэгдүгээр давхарга нь 8 055±155, хоёрдугаар нь 8 940±100, гуравдугаар нь 111б0± 160 жилээр баттай тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ач холбогдолтой юм. Учир нь урьд өмнө Монгол нутгаас олдож байсан эндэхтэй адил арга технологоор үйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингуудын дурсгалыг он цагийнх нь хувьд шинэ чулуун зэвсгийн үед хамааруулан үзэж, 6-7 мянган жилээс хэтрүүлэхгүйгээр тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгааны дүнд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл хуучин чулуун зэвсгийн дээд үеийн төгсгөдц бий болжээ гэж үзэх бололцоог олгосон билээ. Дөрөвдүгээр соёлт давхаргын чулуун дэвсгийн зүйлс нь хийц байдал, хэмжээ, материалын хувьд эрс ялгаатай бөгөөд он цагийн хувьд мустьен дээд үед холбогдох боломжтой гэж судлаачид үзжээ. Энэ нь Орог нуурын суурингийн олдвор болон «Орхон-I» суурингийн доод үеийн дурсгалтай (38 600 ±800 жилээр он цагийг нь тогтоосон) ихэд төстэй байжээ. Чихэн агуйд нэн эртнээс хүн оршин сууж байсан нь эндхийн байгаль, экологийн таатай нөхцөлтэй холбоотой бөгөөд тухайлбал дараах гурван хүчин зүйлээр тайлбарлагдаж байна. а) зэвсэг хийхэд хэрэглэх чулуу (хас, мана, цахиурлаг элсэн чулуу); б) уулынбэлийнбулагрууирдэганамьтдыгагнаж хүнсэндээ хэрэглэж байсан. Энд хамгийн сонирхолтой нь булгийн уснаас 350 м зайд байгаа хоёр талаараа өндөр эгц ханан хадтай 100 метр урт нарийн хавцал нь Чихэн агуйн арын уулнаас ус руу ирэх амьтдыг амдан шахаж хялбар агнах боломж бүрдүүлж байсан гэж хэлэх боломжтой; в) нарны гэрэл сайн тусах, хуурай, нөмөр нөөлөг ихтэй, усанд ойрхон зэрэг уг агуйн өөрийнх нь тохиромжтой байдал. Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитын төгсгөлөөс мезолит, неолитын үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсэг үйлдвэрлэлийн гурван үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш эртний хүн амьдарч байсан суурин газар билээ. Чихэн агуйн зүүн урд уулын бэлд 2000 оны зун мезолитын үеийн соёлт давхарга бүхий сууринг илрүүлэн олж, туршилтын малтлага хийхэд мөн олон зуун чулуун зэвсгийн дурсгал шинээр олдсон ба цаашид өргөсгөн судлахад эрдэм шинжилгээний илүү их үр дүнд хүрэх чухал ач холбогдолтой дурсгал юм.


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэгллийн байгуулал

Чихэн агуйн мезолитын үед хамаарах давхаргын он цагууд Дээжийн пабораторийн №

СОАН-3569 СОАН-357С) СОАН-3571 СОАН-3572 СОАН-3573 АА-26581 АА-26582 АА-26583 GX-23893 GX-23894 СОАН-3728 СОАН-3729 СОАН-3730 СОАН-3731 СОАН-3732

Дээжийн хээрийн N9

СА97-5А СА97-13А СА97-14А

Шинж. материал

Ө рөг

Үе

Оромны №

Гүн

Он цаг

Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Даахайн нүх Даахайн нүх Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс

Г-6 Г-6 Г-6 Г-5 Г-8 Е-3 Д-4 Г-2 Д-6 Д-6 Д-6 Д-6 Д-4 Д-4 Д-5

2 2а 2а 2 2 2 2а 2а 2 2а 2 2 2 2 2

№6 №10 №10 №4 №5 №23 №35 №24

36 см 43 см 54 см 42 см 40 см 65 см 84 см 85 см

8940±100 11110±60 11160±160 8055±155 8600±135 8540195 8847±65 9040±85 6870±105 8770±140 7850±110 8100±90 6900±90 8140±90 5630±220

№12 №13 №15 №4 №14

Мезолитын соёлын бүхий л үндсэн үзүүлэлтийг илэрхийлсэн өөр нэгэн том дурсгал нь цэвэр мезолитын бууц болох Хэрээ уулын суурин болно. Хэрээ уулын бууцыг малтахад хүрэн ба цайвар хүрэн цахиураар хийсэн говийн үдцэц, түүнийг хийхэд зориулсан бэлдэц, ялтас ба ялтсан залтасаар хийсэн гөвгөр иртэй дөрвөлжиндүү хусуур, хавтгай хар занарлаг чулуугаар хийж нэг талыг нь ирлэсэн нутгийн өвөрмөц эдлэл болох хутга (хянгар), хутган ялтасаар хийсэн булангийн ба шөвгөн эсгүүр, үлдэц чулууг засах үед хагарсан хажуу ба хотгор цуулдас, захыг нь сэлтлэн ирлэсэн буюу ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтас, говийн үлдэцнээс цуулсан бичил ялтас, хугадас маягийн эдлэлүүд болон сайтар засаж янзалвал үлдэц болж болохоор хайрга ба цахиурлаг хугадас маягийн чулуу зэрэг зэвсгийн зүйлс олджээ.1 Эдгээрээс огт өөр зэвсгийн зүйл Хэрлэн голын IX бууцнаас илэрсэн бөгөөд түүнийг малтахад саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн нэлээд тооны сумны зэв гарсан билээ. Ийм төрлийн сумны ялтсан зэв Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул, Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг газраас олдсон байна. Дээр өгүүлсэн суурин газруудын нэг нь, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-т Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар билээ. Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав билээ. Энэхүү дурсгалыг судалсны үр дүнд археологи, палеонтологийн үлдэгдэл одцворыг агуулсан хөрсний 12 соёлт давхаргыг илрүүлэн олсон байна. Өгүүлэн бүхий давхаргуудын бүрэлдэхүүнд янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулаг байна. 1

Окладников А.П. Поселение кам енноговекана гор еXepe-уул (Восточная М онголия) идокерамические культуры Я понии. И сторико-ф илологические исследования. М ., 1974; Д ор ж Д . М езолитическое поселение на горе Хэрэ-ула. Монголын судлал. УБ., 1975. т. 4/2.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй иэглли

байгуүлал

Чихэн агуйн мезолитын үед хамаарах давхаргын он цагууд Дээжийн лабораторийн №

СОАН-3569 СОАН-3570 СОАН-3571 СОАН-3572 СОАН-3573 АА-26581 АА-26582 АА-26583 GX-23893 GX-23894 СОАН-3728 СОАН-3729 СОАН-3730 СОАН-3731 СОАН-3732

Дээжийн хээрийн

СА97-5А СА97-13А СА97-14А

Шинж. матөриал

Ө рөг

Үе

Оромны №

Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Даахайн нүх Даахайн нүх Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс Модны нүүрс

Г-6 Г-6 Г-6 Г-5 Г-8 Е-3 Д-4 Г-2 Д-6 Д-6 Д-6

2 2а 2а 2 2 2 2а 2а 2 2а 2 2 2 2 2

№6 №10 №10 №4 №5 №23 №35 №24

д-6 Д^ Д^ Д-5

№12 №13 №15

№4 №14

Гүн

36 43 54 42 40 65 84 85

см см см см см см см см

Он цаг

89401100 11110160 111601160 80551155 86001135 8540195 8847165 9040185 68701105 87701140 78501110 8100190 6900190 8140190 56301220

Мезолитын соёлын бүхий л үндсэн үзүүлэлтийг илэрхийлсэн өөр нэгэн том дурсгал нь цэвэр мезолитын бууц болох Хэрээ уулын суурин болно. Хэрээ уулын бууцыг малтахад хүрэн ба цайвар хүрэн цахиураар хийсэн говийн үлдэц, түүнийг хийхэд зориулсан бэлдэц, ялтас ба ялтсан залтасаар хийсэн гөвгөр иртэй дөрвөлжиндүү хусуур, хавтгай хар занарлаг чулуугаар хийж нэг талыг нь ирлэсэн нутгийн өвөрмөц эдлэл болох хутга (хянгар), хутган ялтасаар хийсэн булангийн ба шөвгөн эсгүүр, үлдэц чулууг засах үед хагарсан хажуу ба хотгор цуулдас, захыг нь сэлтлэн ирлэсэн буюу ирлээгүй гурвалжин хэлбэрийн том жижиг хутган ялтас, говийн үлдэцнээс цуулсан бичил ялтас, хугадас маягийн эдлэлүүд болон сайтар засаж янзалвал үлдэц болж болохоор хайрга ба цахиурлаг хугадас маягийн чулуу зэрэг зэвсгийн зүйлс олджээ.1 Эдгээрээс огт өөр зэвсгийн зүйл Хэрлэн голын IX бууцнаас илэрсэн бөгөөд түүнийг малтахад саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтасаар хийсэн нэлээд тооны сумны зэв гарсан билээ. Ийм төрлийн сумны ялтсан зэв Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Гүрмийн нуур, Батхаан уул, Дорноговь аймгийн Дулааны говь зэрэг газраас олдсон байна. Дээр өгүүлсэн суурин газруудын нэг нь, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-т Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар билээ. Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав билээ. Энэхүү дурсгалыг судалсны үр дүнд археологи, палеонтологийн үлдэгдэл олдворыг агуулсан хөрсний 12 соёлт давхаргыг илрүүлэн олсон байна. Өгүүлэн бүхий давхаргуудын бүрэлдэхүүнд янз бүрийн гарал үүслийн хурдас чулуулаг байна. 1

Окладников А.П. П оселение кам енноговекана гореХере-уул (Восточная М онголия) идокерамические культуры Я понии. И сторико-ф илологические исследования. М ., 1974; Д орж Д. М езолитическое поселение на горе Хэрэ-ула. Монголын судлал. УБ., 1975. т. 4/2.


МОНТОЛ УЛСЫН ТҮҮХ. I бОТЬ

Дулааны говиос олдсон чулуун зэвсгийг саарал, цайвар шар, ногоон өнгийн ялтсаар хийсэн байгаа бөгөөд тэдгээрийг төрөл зориулалтаар нь авч үзвэл, үлдэц, сумны зэв, чулуун шөвөг, ир бүхий ялтас, хусуур, хянгар, хутга, ооль хэлбэрийн зэвсэг, үзүүр мэс, залтас, тариа цайруулах зориулалтын нүдүүр, нухуур, самбар, чулуу (эдгээр нь Монгол нутагт эрт үеэс газар тариалан тодорхой хэмжээгээр хөгжиж байсны баталгаа болно), хүрэл хутга зэрэг болно.1 Дулааны говиос олдсон чулуун зэвсгийн дотроос хамгийн олон тоотойгоор олдсон нь сумны зэв билээ. Эндээс нийтдээ сумын 20 ширхэг зэв олдсоныг хэлбэр төрхийх ньхувьд ангилбал, ялтсан зууван урт зэв зургаа, навчин хэлбэрийн зэв нэг, гурвалжин хэлбэрийн зэв 13 ширхэг болж байна. Ялтсан зэвүүд нь нэг, хоёр талсттай нарийн урт хутган ялтасны үзүүр, мөн хоёр хажуу ирмэгийг ар талаас нь жигд ирлэж зассан бөгөөд хөндлөн огтлол нь гурвалжин ба дөрвөн өнцөгт хэлбэрийг үүсгэж байна. Ийм төрлийн зэвүүдийг үйлдсэн арга хэлбэрийнх нь хувьд мезолитын сүүлч, неолитын түрүү үе (МЭӨ V мянган жил)-д холбон үздэг2 байхад навчин хэлбэрийн зэв нь ялтасны хоёр талаас засаж хийсэн, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй. Иймтөрлийн зэвүүд М ЭӨIII мянганжилийн эхэн үедхамаарах нь нэгэнт тогтоогдоод байгаа билээ.3 Гурвалжин зэвүүд нь нимгэн ялтасны хоёр талын хоёр ирмэгээс нь маш нарийн жигд холтолж зассан, хөндлөн огтлол нь ромбо хэлбэртэй, суурь нь тэгш байна. Энэ төрхийн зэвтэй ижилсэх төрлийн олдвор он цагийн хувьд МЭӨ ИГмянган жилийн сүүлч, II мянган жилийн эхэн үед хамаарч байна. Дээрх бууц суурингуудаас олдсон төрөл бүрийн эдлэлийн дотроос дээд палеолитын эцсээс буй болж, неолитын түрүү үеийг хүртэл хэрэглэгдэж байсан говийн үлдэц нь Монголын мезолитын үеийн хүн амын угсаатны өвөрмөц тодорхой илэрхийлэл болж байгаа юм. Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд тэр нь баруун зүгг Дорнод Памир, умар зүг Якут, дорно зүгт Япон хүртэл тархсан байна. Өөрөөр хэлбэл, говийн үлдэц нь тус орны мезолитын бие даасан эдлэл болох эсгүүр, Хэрээ уулын хутга, хотгор хажуу цуулдас, бичил ялтас, хугадас маягийн хайрган зэвсгийн аль нэгэнтэй хамт Сибирь, Якут, Чита муж, Тэнгисийн хавь нутаг, Камчатка, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, мезолит, түрүү неолитын үеийн бууц суурингуудад өргөн тархжээ. Ийнхүү Монголын мезолитын соёлын үндсэн гол хэрэглэгдэхүүн, зэр зэвсэг дурдсан газар нутагг тархсан нь Төв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг дамжин Умард Америк, улмаар Японы арлууд хүртэл хүн нүүдэллэн очиж нутагласан буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм.4 1 2 3

4

Д эвээн дорж Д ., Хосбаяр П. Дулааны говийг археологи, геологийн талаар дахин судалсан нь S A .t. X, f. 3. УБ., 1982. Окпадников А .П . Н еолит и бронзовый век Прибайкалъя. МИА. 1950. М олодин В.И . Эпоха неолита и бронзы лесостепного Обь-Иртышья. Новосибирск. 1977. стр. 14, 24. Д орж Д. М езолит М онголии и этническая общ ность Центральной и Северной Азии. ОУМ Эний IV иххурал. II боть. УБ., 1986.


ТЭРГҮҮН А НГИ. Хуй нэгллийн байгуулал

Мезолитын үеийн хүн амын тодорхой хэсэг ингэж нутаг сэлгэн ойр хол газар нүүдэллэн суух болсон хийгээд үйлдвэрлэлийн хэрэгсэл болох чулуун зэвсэг хийх арга нь урьд үеийнхээс эрс сайжирсан нь тэр үеийн хүний нийгмийн амьдралд зохих нөлөө үзүүлсэн байна. Шинэ газар нутаг эзэмшихтэй холбогдож хуучин овог задрах, шинэ овог үүсэх зэрэг хүй нэгдлийн овог бүлгийн бүтцэд зарим нэг өөрчлөлт гарснаас гадна зуулга эдлэл тогтонги нэг хэвийн болж, нум сум гарч, модон эдлэл хийх тусгай зориулалттай зэвсэг бий болсон нь агнуурын ажлыг ихэд хөнгөлж хүмүүс палеолитын үеийнхтэй адил үйлдвэрлэлийн хамт хамтлагат нэгдэхээ бараг больж зэрлэг үр тариаг гар хадуураар хадаж, ан амьтдыг нум сумаар агнадаг цөөн тооны хамтлагаар солигдсон байна. Харин мезолитын төгсгөлийн шатанд ан агнуурын щинэ хэлбэр болох загасчлах ажил буй болж сэрээ, дэгээ, амьтны сүүлээр сүлжиж хийсэн тороор загас агнан суурин амьдралд шилжих болсонтой холбогдон хүмүүс дахин олон хүн бүхий овог болон нэгдэх болжээ. Хэдийгээр ан агнах хөдөлгөөнт амьдралын эрхээр цөөн хүнтэй олон овог байсан боловч нийгмийн харилцааны хувьд урьдын адил хамтын хөдөлмөрт үндэслэн нийтийн өмч бүхий харилцаа хэвээр зонхилж байв. Хамтын өмчид юуны өмнө үйлдвэрлэлийн гол хэрэгсэл болох ан амьтан бүхий тодорхой газар нутаг, загас элбэгтэй гол мөрөн нуур болон загасны тор, орон сууц, зэвсэг зэрэг өдөр тутмын хэрэгцээний ал иваа зүйлс хамаарагдаж хамт олноороо буюу ганц нэгээрээ олсон зүйлийг цөм адил тэгш хуваадаг зарчимтай байжээ. Ер нь мезолитын үе нь аж ахуйн хэв шинж, нийгмийн байгууллын хувьд дээд палеолитын үетэй адил бөгөөд энэ үеийн гол агуулга нь хүй нэгдлийн байгууллын дараагийн шат болох неолитод шилжих, газар тариалан, мал аж ахуй үүсэх бэлтгэлийн үе болсонд оршино.

§5. Неолитын үе (8000-3000 жил) Олон мянган жил үргэлжилсэн чулуун зэвсгийн эцсийн томоохон үе бол неолит* юм. Ойролцоогоор 8 000 жилийн тэртээгээс неолитын үе эхэлдэг боловч түүний төгсгөл нь газар бүр харилцан адилгүй байдаг ба төмөрлөг зэвсэгт шилжих хүртэлх үеийг хамарса^энэ үеийн хүний аж ахуйн гол шинж нь ан гөрөө хийх, ургамлын үр үндэс түүх зэрэг байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь эрс хязгаарлагдаж мезолитын үед эхлэлийн төдий байсан үйлдвэрлэхүй аж ахуй ба өөрөөр хэлбэл газар тариалан, мал аж ахуй эрхлэх ажилд шилжсэн явдал ю м ^> Неолитын үед чулуугаар зэвсэг хийх дадлага туршлага, арга ухаан өмнөх үеэс улам илүү хөгжиж ахуй амьдралын аливаа хэрэгцээнд олон төрөл эдлэлийг маш нарийн хийцтэй үйлдэх болжээ. Ялтсыг шовгор үлдэцний бүх талаас уртааш нь цуулах болсон тул тэр нь зөв талт урт хутган хэлбэртэй болсон байна. *

нео - ш инэ, литос - чулуун зэвсэг.


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I БОГЬ

Дээд палеолит, мезолитын үед хөгжсөн сэлтлэн ирлэх арга барилаар хийжурьд өмнө өргөн хэрэглэж байсан хутга, эсгүүр, хянгар, хусуур,:шөвөг, сумны зэв зэрэг зэвсэг хэвээр байсан боловч тэдгээрийн хэлбэр, төрөл олширч ур хийц нь эрс сайжран ир ирмэг нь хурц болжээ. Үүний зэрэгцээ жижиг дугариг бичил хусуур, тэгш суурьтай сумны зэв, хугга ба жадны зуулга ир, дугариг ба зууван хэлбэртэй зээрэнцэг маягийн эдлэл, сүх, ооль, цүүц зэрэг зэвсгийн зүйлс шинээр бий болсон байна. Дээрх зэвсгүүдийг гол төлөв хаш, хас, мана болон өнгө бүрийн цахиураар, с„үх зэрэг том эдлэлийг ногоовтор буюу саарал өнгийн цахиурлаг чулуу, гүрмэн занараар хийх болсон нь тэдгээрийг бөх хатуу чанартай болгожээ. Чулуун эдлэл хийхэд гарсан энэ үеийн нэг гол онцлог нь чулууг сайтар зүлгэж билүүдэх, өнгөлөх, өрөмдөж цоолох аргыг сэдэж олсонд оршино. Ийм аргаар гол төлөв сүх, ооль хийдэг байсан бөгөөд Монгол улсын нутгаас (Говь-Алтай, Баянхонгор, Дорнод) олдсон сүхний дундаж урт нь 11-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 2.5-3 см байна. Неолитын үед тус оронд оршин суугчид чулуун зэвсгээс гадна ясаар хийсэн эдлэл өргөн хэрэглэж байжээ. Тухайлбал, зуулга ир суулгасан ховилтой ба ховилгүй ясан хутга, сумны ба жадны зэв, төрөл бүрийн гоёл чимэглэлийн зүйл, оёдлын зүү зэргийг хийдэг болсноос гадна мал ба амьтны ясыг ямар нэг хэмжээгээр засаж янзлалгүй тодорхой нэг төрөл зэвсэг болгон ашиглаж байсан нь бууц суурингуудаас олдсон хавирганы олон ясны үзүүр хэсгийн элэгдэж мөлтийсөн байдлаас үзэхэд илт байна. Неолитын үеийн хүний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний бас нэг чухал шинэ ололт нь шавар ваар, сав бүтээн хийж хэрэглэх болсон явдал юм.|Тус орны неолитын бууц суурингаас шавар сав суулганы үлдэгдэл нэлээд олддог бөгөөд тэр нь өндгөн ёроолтой, гол төлөв улбар шар гадаргуутай, гадаргуу нь нэлдээ сүлжмэл хээтэй байна. г Дээр дурдсан төрөл бүрийн зэвсэг, ваар сав бүхий тэр үеийн хүнии бууц суурин Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий зэрэг ер нь тус орны ихэнх нутгаас олджээ. Эдгээрээс Баян-Өлгий аймгийн Сагсайн голын сав дагууд орших 12 суурин газар, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Зуухын, Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Сүхбаатар аймгийн Мөнххаан сүмын нутагт орших Устай, Бургастай, Дорнод аймгийн Тамсагбулагийн ^урсхалуудыг^усдаас төлөөлүүлэн авч үзэж болно. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт орших Сагсайн голын сав дагуух 150 км орчим урт хөндийд шинэ чулуун зэвсгийн арвин олдвор бүхий 12 суурин газар байдаг. Эдгээр суурин газрууд нь эртний болон харьцангуй сүүлийн үеийн мөстлөгийн хурдасны ул мөрийг агуулсан байдгаараа онцлоггой. Дээрхи 12 суурин газраас нийтдээ говийн хэлбэрийн үлдэц 18, шүдэлсэн маягийн ир гаргасан зэвсэг нэг, хонхорхойтой зэвсэг дөрөв, хасуур болон хасуурын төрөлд оруулан тооцож болох зэвсэг 13, ир бүхий ялтас гурав, ялтас ес, залтас 32, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн явцад гарсан орхигдос 7 ширхэг


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

тус тус олдсон байна. Өгүүлэн буй чулуун зэвсгүүдийг хар саарал өнгийн цахиурлаг чулуугаар үйлдсэн бөгөөд он цагийн хувьд нэлээд сонирхолтой зааг үед холбогдох юм. Үлдцүүдийн ерөнхий хийц төрх, хэлбэр хэмжээ нь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах арга технологийг илэрхийлж буй боловч зарим нэгэн дурсгал нь микролитын соёл буюу хуучин чулуун зэвсгийн дээд үед боловсрон бий болж дунд чулуун зэвсгийн үед хэрэглэгдэж байсан арга технологиор хийгдсэн байна. Энэ нь Сагсайн голын хөндий дагуух уулсын районд МЭӨ 12 мянган жилээс эхлэн хун амьдарч байжээ гэж үзэх үндэслэлийг бий болгож байгаа юм. Гэхдээ эдгээр чулуун зэвсгийн дурсгал бүхий суурин газрууд нь харилцан адилгүй өндөрлөгтэй байгаа ил орших газрууд «нээлттэй суурингууд» болно. Судалгааны явцад олдсон нэгэн сонирхолтой олдвор бол ямарч тохиолдолд, ямар ч зэвсгийн зориулалтаар ашиглаж болох хусуурын төрлийн ирийг зэвсгийн урд талаас гаргасан 65° налуу байрлалтай ир бүхий зэвсэг юм. Энэ зэвсгийг хутга, хусуурын зориулалтаар ашиглаж байсан байж болох бүрэн бололцоотой юм.1 ГМонгол орны нутгаас шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хэдэн зуун бууц, суурин, дархны газар илрүүлэн олсны дотор үлэмжхэмжээний баялаг олдвортойн нэг нь Зуухын неолитын суурин юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших энэ суурин нь сумын төвөөс Өвөрхангай аймгийн Богд сумын төв орох замын дагуу тааралдах Хатан суудлын уулнаас 25 км зайтай газарт оршино. Зуухын суурингийн газар зүйн байршил нь дэлхийд алдартай Баянзагийн районтой адил юм. Энд хийсэн судалгааны ажлын үр дүнд эндээс археологийн дурсгал бүхий дөрвөн суурин газар олдсоны нэг нь хуучин чулуун зэвсгийн дээд үеийн, хоёр нь шинэ чулуун зэвсгийн үеийн, нэг нь хүрэл зэвсгийн түрүү үеийн дурсгалтай байв. Шинэ чулуун зэвсгийн дурсгал бүхий хэсгээс нийтдээ 8567 ширхэг чулуун зэвсгийн төрөл бүрийн дурсгалууд (үлдэц, ялтас, залтас, хусуур хутга, хутган ялтас, сумны зэв, жадны үзүүр, тариа цайруулах зорилгоор ашигладаг самбар чулуу, нухуур чулуу зэрэг), амьтдын 22 ширхэг яс, цөөн тооны цацагг хяруулын өндөгний хальс, шавар ваар савны хагархай олджээ. Эдгээр чулуун зэвсгүүдийг улаан болон шар өнгийн хас, мана, цахиур, хайрга, элсэнцэр чулуугаар хийжээ. Олдсон чулуун зэвсгийн дурсгалуудын дотор эзлэж буй хэмжээгээрээ хамгийн их нь говийн хэлбэрийн үлдэц юм. Энэ төрлийн үлдэцийг хусуур (?) хэлбэрээр ашиглаж байсан байна. Говийн хэлбэрийн үлдэц нь хэлбэр төрхийнхөө хувьд үндсэн хоёр хэсэгт хуваагдана. Үүнд: а) цуулалтын эсрэг тал нь хоёр хажуу талаасаа тэгш хэмт хэмжээтэй хавирга хэлбэрийг үүсгэсэн бөгөөд тэр хэсэг хоёр талаасаа ирлэгдсэн байгаа нэг хэсэг. 1

Д ер евян к о А .П ., Д о р ж Д ., В асильевский Р .С ., Ларичев В .Е ., П етрин В.Т. П амятники каменного века. Сагсай (И з серии «Археологические исследования в М онголии») 1983 г. Н овосибирск, 1984; Д еревянко А .П ., Д ор ж Д ., Васильевский Р .С ., Ларичев В.Е., Петрин В.Т,, Девяткин E.B. «Палеолит и неолит М онгольского Аптая» (И з серии «Каменный век М онголии») Н овосибирск, 1990.


МОНЮ Л

УЛСЫН ТУҮХ. I в о т ь

б) цуулалтын эсрэг тал нь тэгш хэмт бус хэмжээтэй хавирга хэлбэрийг үүсгэн нэг талаасаа ирлэгдсэн нэг хэсэг болж хуваагдаж байгаа бөгөөд энэ төрлийн үлдэц нь үлдэцүүдийн дотор 45.4 хувийг эзлэж байна. Говийн үлдэцийн дараа дурсгал дотор эзлэх хэмжээгээрээ олон талт хэлбэрийн үлдэц удаад нь тооцогдоно. Призм хэлбэрийн үлдэцүүдийн ихэнх хэсгийг хоёр талбайт болон харандаа хэлбэрийн цуулалттай үлдэцүүд эзлэж байна. Зуухын суурингаас олдсон нэгэн сонирхолтой олдвор бол байгалийн ямарваа нэгэн элэгдэлд ороогүй урьд өмнө Монголын нутагт тааралдаж байгаагүй, цагаан саарал өнгийн цахиурлаг чулуугаар хийсэн том хэмжээний жадны үзүүр юм (173x77x33 мм). Ерөнхий хэлбэр нь навчин хэлбэрийн сумны зэвийг санагдуулам гүдгэр гадаргатай ямарваа нэгэн ир суулгаагүй суурьтай энэ жадны үзүүр нь хоёр талдаа, хоёр захаасаа сайтар ирлэгдсэн байна. Ирний төрөл нь шаталсан тэгш бус хэмт ир болно. Харин нэг сонирхолтой нь жадны үзүүрийн хоёр талын төвийн гүдгэр талбайнууд огт хөндөгдөөгүй байгалийнхаа төрхөөр хадгалагдан үлджээ.1 Зуухын чулуун ги лбэр (Баянхонгор аймаг,

Б аянлигсум )

Ө мН Ө ГО ВЬ ЗЙМГИЙН БуЛГЗН СуМЫН нутагт орших Баянзагийн суурин нь

Монгол нутгаас олдсон хамгийн анхны чулуун зэвсгийн дурсгалт газруудын нэг юм. Уг суурин газрыг АНУ-ын Байгалийн түүхийн музейнхэн 1920-иод оны дунд үед илрүүлэн олжээ.2 Баянзагт оршин суугчид неолитын үеийн гол шинж бүхий чулуун зэвсэг хийх бүх арга барилыг бүрэн эзэмшсэн байна. Тухайлбал: чулууг билүүдэн засаж чаддаг байсан ба гонзгой үлдэцнээс хутганцар нимгэн ялтас цуулан авч зуулга ир, нарийн ирлэсэн сумны зэв, төрөл бүрийн хэмжээ хэлбэрийн хусуур хийдэг байжээ. Ан гөрөө хийх гол зэвсэг нь нум сум байв. Гоёл чимэглэлийн зүйлээс тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн сувс мөн олдсон байна. Шавар ваар сав нь өндгөн хэлбэртэй, шувтан ёроолтой, гадаргыг улаан будгаар будаж, заримдаа улаан дэвсгэр дээр хар будгаар хээ угалз тавих болжээ. Мөн анхны болхи тариалан эрхлэж байсны баримт болох үр тариа цайруулах хавтгай самбар чулуу, нухуур, нүдүүр элбэг олдож буй нь неолитын сүүл үед тэнд оршин суугчдын аж ахуйд чанарын том өөрчлөлт гарсны гэрч юм. 1

1

Деревянко А .П ., Д орж Д ., Васильевский Р .С ., Ларичев В.Е., Петрин В.Т. Археологиеские исслсдоаания в М онголии в 1985 г. Новосибирск. 1986; Ц эвээндорж Д ., Деревянко А .П ., Петрик В.Т., Гүнчинсүрэн Б. Неолит Ю го-Восточного фаса Гобийского Алтая. УБ., 1999. Faireervis W.A. Archaeology o f the Southern G obi o f M ongolia. Durham, 1993.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

/* |Монгол орны нутгаас олдсон неолитын үеийн өөр нэгэн томоохон суурин нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших Устай Бургастайн суурин юм. Эндээс олдсон чулуун зэвсгийн дурсгал нь Байгалын орчим болон Байгалын наад бие, Амар мөрний саваас олдцог дурсгалуудтай ижилсэх хандлагатай байгаа явдал нь тухайн бүс нутгийнхан нь бие биендээ тодорхой хэмжээгээр материалын болон оюуны хөгжлийн нөлөөгөө үзүүлдэг байсантай холбоотой. Энэхүү суурин газраас нийт 62 үлдэц, 3 бэлдэц болон цөөн тооны зэвсгийн зүйлс, 1200 залтас, 464 ялтас олдсон. Зөвхөн эндээс найман төрлийн үлдэц олдсон явдал нь уг суурин газарт оршин амьдарч байсан хүмүүс нь нэлээд хөгжингүй шатанд шилжсэн болохыг харуулж байгаа юм. Эндээс олдсон хөдөлмөрийн зэвсгийг дотор нь том болон жижиг хэмжээний хэмээн ангилж болох юм. Том хэмжээнийхэд нь газар тариалангийн хөдөлмөртэй холбогдсон зүйлс багтана. Үүнд тээрмийн чулуу, буудай нунтаглагч-нухуур, анжис зэрэг багтана. Бичил зэвсгийн төрөлд нь сүхний төрлийн зэвсэг, хянгар, зэвсэг үйлдвэрлэхэд чиглэгдсэн ирлэгч, таслагч, цохиур чулуу, хуоуурууд, булангийн цуулалт бүхий үзүүр мэс, хоёр төрлийн сумны зэв, хутган ялтас зэрэг орж байгаа юм. Хэдийгээр хийсэн материалынхаа хувьд харилцан адилгүй ч он цагийн хувьд нэг үед буюу мезолитийн төгсгөл неолитийн эхэн үед эдгээр дурсгалууд холбогдож байгаа б и л ^ э ^ ' 1Йорнод аймгийн Т амсагбулагт неолитын үеийн хүний булш, сууц бүхий суурйнгуудыг нээж судалсан нь манай орны төдийгүй Төв, Умард Азийн чулуун зэвсгийн судлалд онцгой байр суурь эзлэх дурсгал болно.2 Эндээс гол төлөв цахиур, хас, бөсөл, заримдаа манаар хийсэн олон талт шовгордуу үлдэц, үлдэц - хусуур, эсгүүр, хутга, ховилтой яс ба модонд суулгах зуулга ир, цоолтуур буюу шөвөг, хусуур, сайтар зүлгэж өнгөлсөн сүх, хоёр талаас нь зассан сумны зэв элбэг олдсон байна. Чулуун зэвсгээс гадна ясаар сумны зэв, жад, ховилтой ховилгүй хутга зэргийг хийж байжээ. Ваар сав нь нэлээд зузаан, хөх өнгөтэй, гадна талд нь гүн нарийн хос зураас хээтэй байна. Ийм сав суулганы зүйл Төв, Умард, Дорнод Азийн мөн үеийн дурсгалуудад огт үгүй учир нутгийн хийц бололтой/ Ан агнах, загасчлахын хамт эгэл тариалан эрхлэх болсон нь хүн амын зарим хэсгийг суурьшмал амьдралд шилжихэд чухал түлхэц болжээ. Үүний тодорхой гэрч нь Т амсагбулагийн суурин бөгөөд тэнд хэдэн арван сууц бүхий овгийн «хороолол» буй болсон явдал юм. Энд 5 сууц малтсаны нэг нь эвдэрч хөндөгдөөгүй бүрэн бүтэн байсан ба урт нь 7 м 60 см, өргөн нь 5 м 60 см буюу нийт 42.5 м2талбайтай байв.3 Ийм сууцыг төв хэсэг болон хаяагаар нь эргэн тойрон модон багана суулгаж, багануудын оройг дээвэртэй нь холбон бэхлэж бүслүүрдэн холбосон байдаг байна. Шал нь тэгшхэн, дөрвөлжин 1 2

3

Д о р ж Д . Неолит Восточной Монголии. УБ., 1971. О кладников А .П ., Д еревянк о А .П . Тамцаг-Булак - неолитическая культура В осточной М онголии. Материалы по истории и филологии Центральной Азии. вып. 5. Труды Бурят. И нта общ . наук, Бурят. Филиал CO AH СССР. № 13, 1970; Дорж Д ., Деревянко А.П. Н овое в изучении неолита Восточной М онголии. SH. t. VIII, f. 23. УБ., 1970. Дорж Д. Неолит Восточной М онголии. УБ., 1971. .


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

хэлбэртэй. Сууцанд үүд байгаагүй нь дээвэрт нүх гаргаж тусгайлан бэлдсэн шатаар орж гарч байсан бололтой. Төрөл бүрийн чулуу, ясан эдлэлээс гадна сууцыг малтахад гарсан хамгийн сонин олдвор нь хүний булш юм. Тэрхүү хүнийг сууцны хойд хананы шалны дор хоёр хөлийг нь өвдгөөр нь дээш эвхэж, гарыг нь унжуулан суугаагаар оршуулжээ. Нэгэнт суугаа байдлаар биеийг нь эвхэснээс толгой нь духаараа хоёр өвдгөө түшсэн байна. М ЭӨIV-III мянган жилд холбогдох 15 орчим насны, 1.20 м өндөр, монгол төрхийн эмэгтэй хүнийг оршуулахдаа 200 гаруй сувсан зүүлт, 20 гаруй -бугын соёогоор хийсэн зүүлт, бог малын чөмөгний ясан гэртэй, дотроо 1 ширхэг нарийн хурц үзүүртэй ясан зүү, 20 см урт, 2.5 см өргөн ясан хутга хоёрыг (нэг нь хажуу ирмэгээрээ зуулга ир суулгах нарийхан ховилтой) тус тус дагалдуулан тавьжээ.1 Тус улсын нутагт олдсон хоёр дахь сууц Чойбалсан хотын баруун талд Овоот толгойн чанх урд Хэрлэн голын хойд эрэг дээр оршино. Уг сууц нь газар гэр бөгөөд 14 м урт, дөрвөлжин хэлбэртэй, урьдчилсан тооцоогоор нийт талбай нь 120 м2 байна. Сууцны гүн нь төв хэсгээсээ 1.20 м. Хананы хажуугаар баганы ор болох дугариг хос нүхнүүд, ханз маягийн өргөн урт тавцан, төв хэсгээр нь гал түлж байсан таван ором тус тус байв. Сууцнаас олс дээсний эрчин хээтэй ваар савны хагархай, гонзгой ба шовх чулуун үлдэц, хутган ялтас, залтас, төрөл бүрийн том жижиг хусуур, цоолтуур, хоёр ба нэг талаас нь холтчиж ирлэсэн зуулга ир, үр тариа цайруулах самбар чулуу ба мод, ясан зээтүү дундаа нүхтэй дугуй чулуу, гахайн соёогоор хийсэн гоел чимэглэлийн бололтой зүйлийн хагархай зэрэг аж ахуй, оюуны амьдралтай холбогдох хэрэглэгдэхүүн нэлээд олдсоны дотор загас агнах сөрлүүрт ясан жад онцгой сонирхолтой юм. Ер нь неолитын үед хүмүүс суурынин амьдарч байсны өөр нэгэн баталгаа нь Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос зүүн тийш 17 км-т Хэрлэн голын урд биед орших Баруун Өлзийтийн хоёр буудал, суурин газрууд юм. Эхний суурин нь Баруун Өлзийт рүү шахаж тогтсон өндөр дэнж дээрээс олдсон. Эндээс 30 орчим үлдэц, олон тооны хусуур, хутган ялтас, хянгар, ойл, хусуур (хашаар хийсэн) зэвсэг гарсан байна. Хоёр дахь суурин нь эхнийхээс нэг км орчим зайтай орших ба тэндээс 30-40 мх 300-400 м талбайгаас олон тооны чулуун зэвсэг олдсоны дотор үлдэцүүд, хутган ялтас, ялтсан залтсаар хийсэн зэвсгүүд, булан хусуур, баргил залтсаар хийсэн хянгар, ирэлсэн ялтсан, зуулга ир, түүнчлэн үр тариа цайруулдаг самбар чулуу олдсон байна. Баруун Өлзийтөөс зүүн тийш, голын дагууд гурван хэсэг газраас неолитын олдворууд олдсоны дотор зууван дугуй буюу дугуй хэлбэрийн гал голомтын ор 0.5-1.2 м голчтой 0.1-0.4 м зузаантай бөгөөд заримдаа зургаа хүртлэх голомт нэг дороос хамт хоорондоо ойрхон зайтай байрласан байжээ. Голомтуудын дэргэдээс ихэвчлэн үлдэц, хусуур, ойлхусуур зэвсэг, булан хусуур, залтас ялтас, хутган залтас, том, жижигамьтдын яс, олдсон байна.2 Баруун Өлзийтийн суурингаас хэд хэдэн гал голомтын 1 2

Д орж Д . Монгольтн неолитын үеийн нэгэн булш, сууц. Ш УА-ийн м эдээ. УБ., 1969. № 3 Д орж Д . Неолит Восточной М онголии. стр. 25-28.


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэгллийн байгуулал

ор хамт нэг доороос олдсон нь сонирхолтой боловч сууцны ор мөр илэрч олдоогүй тул нэг томоохон сууцанд хэд хэдэн гал голомт байв уу, эсвэл олон жижиг сууц тус бүрдээ нэг нэг гал голомттой байв уу гэдэг бас сонирхолтой юм. Неолитын үеийн хүмүүсийн аж ахуйд загас агнах явдал бага бус үүрэгтэй байсан нь тодорхой боловч үүнийг давхар гэрчлэх эд мөрийн ийм шууд баримт урьд өмнө Монгол орноос огт олдоогүй байсан билээ. Сөрлүүрт жадны бариул тал нь хугархай. Урт нь 14 см, өргөн нь төв хэсгээрээ 0.7 см, үзүүрээрээ.0.5 см, зузаан нь 0.8 см байна. Гурван сөрлүүрийн үзүүрүүд нь бүгд хугарч эвдэрчээ. Эдгээрээс гадна адуу, үхэр, бор гөрөөс, зэрлэг гахай болон түлэгдэж шатаагдсан жижиг малын яс, мөн том малын чөмөгний ясыг цуулж орхисон байв. Сууцнаас гарсан ваар савны хээг ажиглахад тэдгээр нь неолитын түрүү үеийн буюу Тамсагбулагийн сууцны өмнөх шатанд холбогдох бололтой байна.1 Бусад сууцнууд нь хэмжээгээр бага бөгөөд ихэд гэмтсэн байна. Гэвч тэдгээрээс олдсон олдвор нь дурдсан сууцнуудаас гарсан зүйлтэй адил боловч зарим нэг сууц, тухайлбал 2-3-р сууцанд үр тариа цайруулах самбар чулуу, нүдүүр, нухуурын хагархай нэлээд байв. Неолитын үед тус оронд оршин суугчид нас барсан хүнээ булж оршуулдаг ба оршуулгын зан үйл нь өвөрмөц байжээ. Дээр дурдсан Тамсагбулаг дахь сууцны шалан дороос олдсон хүний булшнаас гадна түүний ойролцоо бас нэг булш, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уул, Чойбалсан хотын эсрэг талд Хэрлэнгийн баруун эрэг дэх Мөргөцөг, Зүүн Өлзийт уулын хооронд, мөн тэнд орших Баруун Өлзийт ууланд тус бүр нэжгээд булш олдсоноос бүхий л тохиолдолд хүнийг цооног нүхэнд суугаа байдлаар атийлган оршуулсан байв. Зарим булшинд үхэгсэдийг дагалдуулан эд өлгийн зүйл тавьсан байхад зарим булшинд тийм зүйл үгүй байна. Эдгээр булшнаас нэлээд баялаг олдвортой нь Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Норовлингийн булш юм.2 1.6 м-ийн гүнд өвдгөөр нь дээш эвхэж суугаа байдлаар оршуулсан монгол төрхийн хүний бүх биеийн дагуу ялангуяа толгой хавьд нь 1.5-2 мм диаметр бүхий 3000 орчим сувс байсан нь уг хүний дээл малгайд хадаж байсан бололтой. Мөн оршуулганд хүний нүүрний дүрс бүхий цайвар өнгийн чулуугаар хийсэн 22.5 см урт чулуун онго, 43 см урт хоёр талдаа зуулга чулуун иртэй ясан чинжаал хутга, гахай, хүдрийн соёогоор хийсэн ясан зүүлт, гахай, зарааны дүрстэй танан чимэг, дугуй ба cap хэлбэрийн гоёл чимэглэлийн зүйл, 10.5 см урт захыг нь ирлээгүй хос хутган ялтас, хоёр захыг нь сэлтлэн ирлэж зассан 6 ширхэг жижиг хутган ялтас зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Норовлингийн булшны оршуулгын зан үйлтэй холбоотой бас нэг 1 2

Д ор ж Д. М онголын неолитын үеийн нэгэн булш, сууц. Ш УА-ийн м эдээ, УБ., 1969. № 3. Волков В.В. П огребение в Н оровлин-ула (М онголия). Археология Северной и Централыной Азии. Н овосибирск, 1975.


МОНГОЛ I 'ЛСЫН ТУҮХ. / БОТЬ

сонирхолтой зүйл бол хүнээ оршуулахын өмнө ухсан нүхэнд болон хүнээ оршуулсны дараа түүний дээр их хэмжээний улаан зосон будаг цацсан явдал юм. Ийнхүү неолитын үеийн оршуулганд зос хийсэн тохиолдол Дорнод аймгийн Зүүн Өлзийт уулын булшинд мөн ажиглагдсан бөгөөд энэ нь зосоор цусыг төлөөлүүлсэн ба хүний хойд насны тухай ойлголттой шууд холбоотой болно.

§6. Чулуун зэвсгийн үеийн урлаг Чулуун зэвсгийн соёлын түүхийг судлах гол эх сурвалж нь тэр үеийн урлагийн дурсгал юм. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт дээд палеолитын үе ба мезолит, неолитын үеийн орон зайн урлагийн дурсгалууд хамаарна. Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгалд агуйн болон хадны зураг, чимэглэх урлагийн дурсгалууд багтана. Дэлхий дахинаа хуучин чулуун зэвсгийн дээд үед хүн төрөлхтөн анхны урлагийн дурсгалаа хад чулуу, агуйн хананд мөнхлөн үлдээж эхэлсэн хэмээн үздэг бөгөөд эртний урлаг үүссэн газар нь Европ хэмээн үзсээр ирсэн байдаг. Тэгвэл, хүн төрөлхтний урлагийн эх үүсвэр өрнө дахинд байсан шигдорно дахинд байсан гэдгийг Монгол нутгаас олдсон агуйн хананд зурагдсан зургууд гэрчилж байна1. Өөрөөр хэлбэл, Монголын хуучин чулуун зэвсгийн дургалуудыг дэлхий дахинаа нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн дурсгалуудтай адилтган үзэж болох билээ. Монгол нутгаас олдсон чулуун зэвсгийн үеийн хад болон агуйн хананд дүрслэгдсэн зургуудыг дүрсэлсэн байдлаас шалтгаалан зосон ба сийлмэл зураг хэмээн ангилдаг. Н э г . Зосон зургийг үйдсэн хоёр төрөлд хуваан үзэж болно. Үүнд: Бодит байдлаар дурсэлсэн зосон зураг. Энэ төрлийн зосон зураг одоо Монгол Улсын нутагт ганцхан Ховд аймгийн Манхан сумын нутаг Хойд Цэнхэрийн агуйгаас олдоод байна. Хойд Цэнхэрийн агуйд арслан заан, аргаль, одос үхэр, тэмээн хяруул, тэмээ зэрэг амьтдыг бодит байдлаар дүрсэлсэн байдаг. Үүнээс гадна шилмүүст мод, олон зэрэгцээ толбо зэргийг Хойд Цэнхэрийн агуйн хананд мөн дүрсэлсэн байдгийг эрдэмтэд хуучин чулуун зэвсгийн үед холбогдуулан үзэж байна.2 Энд дүрслэгдсэн тэмээн хяруул нь Монгол оронд дөрөвдөгч галавын сүүлчээр нутаглаж байгаад мөхсөн бөгөөд тэдний өндөгний хальс нь манай чулуун зэвсгийн дурсгалуудаас элбэг олддог. Чулуун зэвсгийн үеийн зосон зургийн хоёр дахь дэд төрөлд Зураагийн улаан хадны төрлийн зосон зураг орно. Эдгээр зураг нь неолитын үед холбогдоно. Энэ төрлийн зургийн гол илэрхийлэх шинж нь «х» маягийн солбисон хоёр зураасан тэмдэг ганц ба хэд хэдэн эгнээ босоо зураасан 1

1

Окладников А.П. Центрально-азиатский очаг первобытного искусства. Н овосибирск, 1972. Окладников А.П . Ц ентрально-азиатский очаг первобы тного искусства. Вести AH СССР. Н овосибирск, 1967. № 1. стр. 96-104; Окладников А.П. Утро искусства. Л ., 1967.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

тэмдгүүд, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдгүүд юм. Энэтөрлийн «х» маягийн солбисон хоёр зураас, босоо зураасан тэмдэг бүхий зосон зураг Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангын улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш 32 км-т орших Баглуур хад, Төв аймгийн Зуунмод, Дундговь аймгийн нутагТэр чулуу, Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Бичигт хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтынягуй, Цагаан магнайн агуйгаас тус тус олдоод байна. Цагаан агуйд 700 000 жилийн тэртээгээс эхлэн нэн эрт цагаас олон мянган жилийн турш хүн сууж байсны ул мөр, чулуун зэвсгүүд бүхий доод палеолитын олон соёлт давхарга олдсон юм. Баглуур хадны зурагт бараг бүхэлдээ «х» маягийн солбисон хоёр зураас босоо зураасан тэмдгүүдийн хослолоос бүрдсэн бол, Зуун модны зурагт дээрхи хоёр тэмдэг хоёул харьцангуй цөөн тоогоор байхын зэрэгцээ зууван дугуй, хагас саран, ац маягийн, зууван дөрвөлжин, нэгтал нь задгай зууван дөрвөлжин тэмдгүүд, янгирын дүрс зэрэг харьцангуй олон төрлийн тэмдгүүд байна. Улиастын голын зурагт эгнэсэн босоо зураас, «х» солбисон хоёр зураас, хүн, салаа оройтой малгайтай хүнийг тоймлон дүрсэлсэн зургууд зонхилж байхад, Дулааны Үзүүрийн зурагт эгнэсэн олон босоо зураас гурвалжин цээжтэй хүнийгтоймлосон зураас голчилж байна. Гэр чулууны зурагт мөн эгнэсэн босоо зураасууд, «х» маягийн солбисон хоёр зураасан тэмдэг, цөөн янгирын дүрсүүд байгаагийн зэрэгцээ онц сонирхолтой нь хүний гарын алганы хоёр дүрс байгаа явдал юм. Үүнийг дүрслэхдээ гарын хурууг сарвайлган алгаар нь хадан дээр тавиад хуруу болон алгаа тойруулж зосоор будаж зуржээ. Эдгээр гарын алганы зургийг судлаачид «цэвэр палеолитын аргаар» дүрсэлсэн хэмээн үздэг билээ.1 Цагаан агуй, Саальтын агуй, Цагаан магнайн агуйн зурагт «х>> маягийн солбисон хоёр зураасан тэмдэг, босоо зураас голчилох ба хоёр гараа дэлсэн хүний зураг бас хааяа байна. . Х о ёр . Хадны сийлмэл зураг. Монгол орон хадны сийлмэл зургийн дурсгалаар нэн баялаг орон юм. Сийлмэл зураг нь бусад төрлийн зургаасаа илүү сайн хадгалагдан үлдсэн байдаг нь дүрсэлсэн аргатай нь холбоотой юм. Хадны сийлмэл зургийгдүрсэлсэн арга барилаар нь: О Бодит байдлаар дүрсэлсэн; Ө Загварчлан (амьтныг загварчлан дүрслэх аргаар) дүрсэлсэн хэмээх үндсэн хоёр том төрөлд хуваадаг. Палеолитын үед хамаарах хадны сийлмэл зургууд Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгой, Буянт сумын Чандмань хар үзүүр, Увс аймгийн Сагил сумын Хад үзүүр, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, БаянӨлгий аймгийн Улаан хус сумын Цагаан салаа, Бага Ойгор голын сав зэрэг газраас олдсон бөгөөд зургийг бүгдийг бодит байдлаар дүрсэлжээ. Ишгэн толгойн хадны зураг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан Урд Цэнхэр, Дунд Цэнхэр, Хойд Цэнхэрийн гурван гол Ховд аймгийн Окладников А.П. Петроглифы М онголии. стр. 69.


МОНГОЛ УЛСЫН ТҮУХ. I воть

Манхан сумын төвийн орчимд нийлж урсах ба түүний хөндийд сумын төвөөс хойш 2 км орчимд, хоёр жижиг хадан толюй орших бөгөөд түүний хойд тйлынхыг Ишгэн толгой гэнэ. Урд, Дунд, Хойд гурван Цэнхэрийн голын нийлсэн бэлчир болох энэ орчмоос хуучин чулуун зэвсгийн үеийн хайрган хугадас зэвсэгбүхий чулуун зэвсгийн зүйлсийг олноор олж судалсан билээ. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толион дээр гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий байна. Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойт талд өөрөөр хэлбэл салхин талд нь зонхилсон байдалтай байна. Ишгэн толгойн хаднаа нийт 150 дүрс сийлснээс хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9, чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтдын дүрс 53 байна.1 Энд дан зэрлэг амьтдыг дүрсэлсэн бөгөөд дүрслэхдээ амьтдын биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж гаргах, бүх талбайг хонхойлон цохих хоёр үндсэн барилыг хэрэглэн тухайн амьтны дүрсийг бодит байдлаар ха-руулахдаа яг байгаагаар хуулбарлалгүй онцлог шинжийг нь цохон бодитой-гоор дүрсэлж зарим эрхтэнүүдийг орхигдуулсан нь ч тохиолдоно. Үхрийн том эвэр, адууны чих, сүүл, бугын олон салаа эвэр, барын арьсны судал, тэмээний бөх зэргийг цохон урлахын зэрэгцээ, янгирын махир эврийг гоём-сог байдалтай нум хэлбэртэй гаргаж нуруунд хүргэлгүй дүрсэлсэн байхад аргалийн эврийг тал дугуй хэлбэрээр хүзүүтэй нь давхардуулан махирлуулсан байна. Ишгэн толгойн хаднаа амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж зөвхөн толгойн хэсгийг бүх талбайгаар хонхойлон дүрсэлеэн буй нь Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга билээ.2 Амьтдын ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний зүрхний харалдаа хонхойлон цохисон ба хүзүү нуруунаас доош хөндлөн зураас гаргаж хонхойлсон байх нь олонтой бөгөөд ийм барил Ховд аймгийн Чандмань Хар үзүүрийн зурагт мөн ажиглагддаг. Ишгэн толгой ба Чандмань Хар үзүүрийн зургийн аль алинд том адууны дэргэд жижиг адуу (унагатай гүү) дүрсэлсэн хийгээд энэ хоёр газрын хадны зураг нийт дүрсэлсэн амьтад, дүрслэлийн арга барил зэрэг бүхий л талаараа ижил төстэй зэргээрээ нэгэн үед хамаарах нь тодорхой юм. Ишгэн толгойн зурагт амьтны гадаад тэгийг хөвөөлөн цохиж гаргаад түүний хэвлий, хөл хоёрыг залгалгүй дутуу орхисон тохиоддол байдаг. Үүнтэй ижил дүрсэлж буй амьтныхаа зарим хэсгийг дутуу орхисон зураг Хойд Цэнхэрийн агуй дахь хуучин чулуун зэвсгийн зосон зурагт мөн тааралддаг. Мөн аргаль, гөрөөс зэргийг Ишгэн толгой ба Хойд Цэнхэрийн агуйн зурагт 1

1

Окладников А.П ., Ц эвээндорж Д . М онголын палеолитын урлагийн ш инэ дурсгал. Ш УАМ. № 2. тал 57-61; Ц эвээндорж Д . Ишгэн тапгойн хадны зураг. SA. t. X, f. 2. тал 6-21. УБ., 1982. Ц эвээндорж Д . М онгапын эртний урлагийн түүх. У 6., 1999. тал 68.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллнйн байгуулал

тун адилхан зурсан ба аль алинд нь хоёр бөхтэй тэмээний зураг байна. Ишгэн толгойн хаднаа могойн зураг нилээд хэд буй нь хуучин чулуун зэвсгийн үеийн зурагг элбэг тохиолддог дүрслэл билээ.1 Амьтны хүйсний харалдаа доор зууван тэмдэг дүрсэлсэн зураг хуучин чулуун зэвсгийн үед холбогдох ОХУ-ын Шишкиний хясааны адуу, үхэр, бугын зурагт байдаг билээ.2 Үүнтэй ижил дүрсэлвэр Ишгэн толгой хийгээд Чандмань хар үзүүрийн зурагт байгаа бөгөөд түүнийг судлаачид эм амьтны хүйс, амьтдын үржлийг билэгдсэн тэмдэг хэмээн тайлбарладаг билээ.3 Ишгэн толгойн хадны зурагнь Чандмань Хар үзүүрийн чулуун зэвсгийн үеийн зурагтай сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил бүхий л талаар адил ба Хойд Цэнхэрийн агуй, Шишкиний хясааны хуучин чулуун зэвсгийн үеийн зурагтай гол гол үндсэн шинжээрээ ижилсэж байгаа тул зургийн сийлбэр, сийлсэн арга барил, дүрсэлсэн амьтад зэргээр нь судлаачид эдгээр зургийг хуучин чулуун ээвсгийн дээд үед холбон үзэж байгаа юм. Ишгэн толгойн хаданд адуу, тэмээ, үхэр, аргаль, янгир, буга, гөрөөс, могой, бар зэргийг дүрсэлсэн ба эдгээр амьтдын зарим нь эрт үед мөхөж үгүй болсон байна. Адуу, үхэр, тэмээг монгол нутагт эрт цагт амьдарч байсан хүмүүс гэршүүлсэн харин аргаль янгир, буга, гөрөөс зэрэг нь одоо хир уугуул нутагтаа зэрлэгээр идээшин амьдарсаар байна. Монгол орон түүний хөрш зэргэлдээ нутгаас урьд өмнө чулуун зэвсгийн үед холбогдох барын зураг олдож мэдэгдээгүй бөгөөд харин Ишгэн толгойн хаднаа дурдсан зэрлэг амьтдын хамт цөөн тоогоор барыг дүрсэлсэн нь сонирхолтой юм. Манай оронд палеолитын үед бар нутаглаж байснаас түүнийг үзсэн, мэддэг төдийгүй хад цохионоо дүрслэн үлдээжээ. XIX зууны эхээр хойд өргөргийн 52-56° хүртэл Дорнод Казахстан, Алтайн уулс Илим, Иртиш, Обь зэрэг гол мөрний саваар бар ирж байсан мэдээг4 харгалзан үзэхэд хуучин чулуун зэвсгийн үед Монгол оронд тухайлбал, Алтайн нуруугаар бар нутаглаж байсан гэдэг нь давхар батлагдаж байгаа юм. Чандмань Хар үзүурийн зураг. Ховд аймгийн Буянт сумын нутаг Ховд хотоос зүүн тийш 13 км-т голынхоо урд эрэгт орших өнчин ганд толгойг Чандмань Хар үзүүр гэж нэрлэх бөгөөд толгойн баруун талын том толигор хаднаа олон тооны амьтдын зургийг хонхойлон цохиж сийлсний зэрэгцээ түүний ар ба зүүн хажуугийн хаднаа цөөн зургийг цоолборложээ. Энд гол төлөв сүрэг амьтдыг тэгш тольгор хаднаа дүрслэхдээ амьтны биеийн гадаад ерөнхий тэгийг хонхойлон гаргах, амьтны дүрийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж урлах, амьтны ерөнхий тэгийг гаргаад 1. 2 3 4

Еф именко П.П. Первобытное общ ество. Киев. 1953. стр. 487. рис. 236-237; Окладников А.П. Петроглифы Центральной Азии. Л ., 1980, стр. 91. Окладников А .П . Ш иш кинские писаницы . Иркутск, 1959, рис. 7-11; Окладников А .П ., Запорожская В.Д. Ленские писаницы. М -Л ., 1959. рис. 31-32. Е ф им енко П .П . П ервобы тное общ ество. Киев. 1953. стр. 319, 393-394; О о а д н и к о в А.П. Ш иш кинские... стр. 38-41; Окладников А.П ., Запорожская В,Д. Л енские... стр. 90. Слудский А.А. М ировое распространение и численностьтигра. Охотничье-промысловые звери Казахстана. Алма-Ата, 1966. Труды Института Зоологии АН Каз. ССР. t. XXVf. стр. 212-261.


Монюл

ҮЛСЫН ТҮҮХ.

I

БОТЬ

улмаар цээжин хэсгийг бүх талбайгаар нь хонхойлж их биений хэсэг хадыг хөндөлгүй орхих гурван барилыгхэрэглэсэн байна. Чандмань Хар үзүүрийн хадны зургийн гол сэдэв бол ан амьтан бөгөөд үүнд адуу, үхэр, буга, аргаль, янгир голлох ба чоно, үнэ^ могой зэрэг амьтдыг ч цөөвтөр дүрсэлсэн байна. Амьтдыгтайван, тоггуун байдалтай ихэд сүрлэгээр дүрсэлсний зэрэгцээ тэдгээр амьтдын эр, эм хүйсийг тод томруун гаргахдаа басхүү сонирхолтой аргыг хэрэглэсэн байна. Жишээлбэл: буга, үхэр, адууны эр хүйсийг танигдахаар дүрсэлж харин гүү зэрэг эх амьтны хүйс эрхтэнийг бус харин унага төлтэй нь хамт дүрсэлсэн ажиглагдана. Харин эр амьтдыг хүйсний харалдаа доор дугуй хонхор гарган дүрсэлжээ. Дурдсан амьтдаас гадна ганц нэг хүн, тэмдэг зэргийг бас урласан тохиолдоно. Чандмань Хар үзүүрийн хадны зургийн сэдэв, сийлбэр дүрслэлийн арга барилаар төдийгүй зураг хонхойлж сийлсэн хад он удаанаар нар салхинд идэгдэж улмаар байгалийн хаднаас бараг ялгагдахгүй болсноос үзэхэд ч энд амьтдын зургийг сийлснээс хойш хэдэн мянган жил өнгөрсөн нь илэрхий. Судлаачид Чандмань Хар үзүүр, Тэмээн чулуу зэрэг газрын хадны сийлмэл зургийн дотроос үхэр, адуу, хандгай зэрэг амьтны зургийг чулуун зэвсгийн үед холбогдуулан үзэж байгаа юм. Эдгээр зургаас Чандмань Хар үзүүрийн хаданд сийлсэн нэгэн үхрийн зургийг төлөөл үүлэн авч үзье. Босоо том эвэртэй, урт биетэй, богино хөлтэй үхрийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж гаргаад, их биеийн хэсгийг хөндөлгүй товгор хэвээр үлдээсний гадна түүний гэдсэн доор нэгэн дугуй тэмдэг цохиж гаргасныг судлаачид амьтны «эм хүйс, үржлийг» бэлгэдсэн утгатай тэмдэг хэмээн тайлбарлаж улмаар ерөнхий дүрслэлийн байдлаар чулуун зэвсгийн үеийн шинжтэй зураг гэж үзсэн байна. Хад узүурийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын нутагт тулгын гурван чулуу мэт байрласан хар бараан өнгийн хадтай гурван уул байдгийг Баруун, Зүүн, Дунд Турга гэдэг. Дунд Тургийн баруун талын дэрс, бударганатай хоолойг Марц гэж нэрлэнэ. Марцын зүүн талд Монгол, Оросын хилийн заагаас 5 км орчим зайтай хойноос урагш сунаж тогтсон хадтай жижиг хар толгойг Хад үзүүр гэнэ. Хад үзүүрийн чанх урд ба баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хонхойлон цохиж сийлсэн бөгөөд дүрслэлийн арга барил нь төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдох нь илэрхий. Энд эртний зурган дээр хожуу үеийн зургийг давхарлуулан сийлсэн тохиолдол ч байна. Эдгээр зургаас зөвхөн хуучин чулуун зэвсгийн үед хамаарах цөөн зургийн тухай өгүүлье. Хад үзүүрийн чанх урд талын том толигор хадыг нийтэд нь хонхойлон цохиж дүрсэлсэн амьтнаар дүүргэжээ. Тэдний дундаас энэхүү хадны төвд хамгийн тохиромжтой толигор хэсгийг эзл үүлэн нэгэн том үхрийн ерөнхий тэгийг хонхойлон цохиж бодит байдлаар дүрслэхдээ түүний сүүл, босоо эвэр, хоёр салаа омруу (хөөлүүр), эр хүйсийг цохон үзүүлсний гадна хэвлий дор нь зууван дугуй хонхор цохиж гаргасан байна. Энэ зураг бусдаас том бөгөөд хуучин чулуун зэвсгийн үед холбогдоно.


ТЭРГҮҮН ■АНГИ. Хүй нэгллийн байгуулал

Энэхүү үхрийн дээд талд зүүн тийш явж буй таван үхрийг нэг эгнээ, тэдгээрийн дээгүүр баруун тийш явж буй хоёр үхрийг нэг эгнээ бүх талбайгаар нь хонхойлон цохиж дүрсэлжээ. Тус зургийн зүүн дээд талд зүүн тийш харсан нэг том үхрийн өөдөөс харсан хоёр үхрийг дүрсэлсэн байна. Эдгээр үхрийн салаа, омруу (хөөлүүр), эвэр зэргийг цохон үзүүлсний гадна тавыг нь нуруу ачаа буюу бөхтэй мэт дүрсэлсэн нь онц сонирхолтой бөгөөд харин дээрх бухын зургаас хожуу үед холбогдох юм. Энэ зургийн баруун дээд талд хоншоороо чанх дээш өргөн хүзүүгээ нугалсан олон салаа эвэртэй том бугыг хэвтэж байгаагаар ихэд чадмаг.урласан байна. Түүний дээрээс янгир, бугын жижиг дүрсийг хожим давхарлуулан хонхойлон цохиж дүрсэлжээ. Хад үзүүрийн баруун талын ганц том хадны урд талын хавтгайц нэг том бугын дүрсийг бүх талбайгаар нь хонхойлон цохиж нилээд бодитой урлахдаа түүний хэвлий доор зууван хонхор цохиж гаргажээ. Дурдсан үхэр, бугын хоёр том зураг бусдаас хэмжээгээр том төдийгүй тэдгээрийн зарим дээр нь хожуу (хүрэл зэвсгийн) үед буга, янгирын зургийг давхарлуулан сийлсэн, байршлын хувьд хадны хамгийн тохиромжтой зайг сонгон авсан зэрэг нь эдгээр зургийг сийлэхээс өмнө энэ хаданд өөр зураг сийлээгүй байсныг харуулахын зэрэгцээ бусад зургаас илүү эрт үед сийлсэн гэж үзэх боломжийг олгож байна. Нөгөөтэйгүүр буга, үхрийн хэвлий доор зориуд зууван хонхор гаргаж дүрслэх нь хуучин чулуун зэвсгийн үеийн хадны зургийн тоггвортой нэг шинж билээ. Бага Ойгорын зураг. Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутаг Цагаан салаа, Бага Ойгор голын савд олон мянган хадны зураг байдаг бөгөөд үүний дотор хуучин чулуун зэвсгийн үед холбогдох зураг ч байна. Тухайлбал, Бага Ойгорын хаднаас олдсон зарим зургийг цохонтэмдэглэх шаардлагатай юм. Өөд өөдөөсөө харсан хоёр арслан зааны дүрсийн гадна талаар нь хөвөөлөн цохиж хошууг дээш өлийлгөн богино хөлтэй, уртлаг биетэй дүрсэлжээ. Баруунталын арслан зааныдоордугуйдүрс цохижгаргааддээшээ нь хоёр сөртөн гаргажээ. Эндээс холгүй өөр нэгэн хаданд, урт хошуугаа унжуулан зогсч буй арслан зааныг бөмбөгөр толгойтой, уртлаг биетэй, богино сүүлтэй дүрслэхдээ эр хүйсийг цохон үзүүлжээ. Түүний цээж өргөн урд хөл нь урт, хойд хөл нь богино юм. Мөн Цагаан салаагийн нэгэн хаднаа урт хошуугаа унжуулан зогссон арслан зааныгдүрсэлжээ. Ийнхүү Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үед амьдарч байгаад мөхөж сөнөсөн арслан зааны зураг шинээр нэмэн олдож буй нь энэ үеийн урлагийн дурсгалын тархцын хүрээг тэлж, улам баяжуулж байна.1 Эдгээр зургийг дээд палеолитын үед холбогдох тухай бидний саналыг гадаадын эрдэмтэд дэмжиж байна.2 1

1

Ц эвээндорж Д . Моиголыи эртний урлагийн түүх. УБ., 1999. табл. 132. М олодин В .И ., Черемисин Д .В . Древнейш ие наскальные иэображения плоскогорья Укок. Н овосибирск, 1999. стр. 147-149.


МОНГОЛ УЛСЫН TtYX. I БОТЬ

Рашаан хадны зураг. Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг Биндэр уулын зүүн урд хормойн цохиотой үзүүрийг Рашаан хад гэнэ. Рашаан хад ойт хээрийн бүсэнд орших бөгөөд уул тал хосолсон, ой модтой, өвс ус тэгшхэн нөмөр дулаан нэн эртний хүн төдийгүй нүүдлийн мал аж ахуй эрхлэн аж төрөхөд байгаль газар зүйн нэн тохиромжтой нөхдөл бүрдсэн нутаг билээ. Рашаан хад орчимд эртний булш олонтойн гадна түүний дэргэдээс хуучин ба шинэ чулуун зэвсэг, хүрэл, Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар сав, сумын зэв зэрэг олдвор элбэг олддог. Эндхийн хаднаа хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн дундад зууны үеийг хүртэл ан амьтан, хүний зураг, хэдэн зуун тамга т э м д э г сийлж орхон-енисей, кидан, арабперс, монгол, түвэд, манж зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. Рашаан хадны орчимд хийсэн эртний судлалын судалгаагаар олон арван мянган чулуун эдлэл олдсны дотор олон төрлийн хусуур, хутга, үзүүр мэс, ирлэсэн залтас, ялтас, говийн ба шаантаг үлдэц, түүгээр ч барахгүй хожуу леваллуа маягийн үлдэц ч олдсон байна. Хурхын голын хөндий Биндэр уулын орчимд янз бүрийн цахиур маш элбэгтэй бөгөөд түүгээр чулуун зэвсэг хийж байжээ. Рашаан хаднаа түүхийн өөр өөр үед хамаарах хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүр зураг нь байдаг бөгөөд хуучин чулуун зэвсгийн үед ч хамаарах зургууд байдаг. Рашаан хадны хуучин чулуун зэвсгийн үеийн зураг түүхийн хожуу үед холбогдох бусад зургаас дүрсэлсэн амьтан, дүрслэлийн арга барилаараа өвөрмөц юм. Үүнд, арслан заан, савгат хирс хожуу үеийн зургуу-даас хэмжээгээрээ том төдийгүй, амьтдын дүрсний гадаад хүрээг харьцангуй өргөн гарган дүрсэлж, түүний ерөнхий төрхийг гаргахыг хичээснээс бус, түүнийг нарийн уртай, байгаа байдлыг яг хуулбарлан гаргахыг эрмэлзээгүй байдал ажиглагдаж байна. • Рашаан хадын баруун дээд наран талын ханан хаданд хэсэг амьтан дүрсэлсний хамгийн зүүн дээд талд өндөр сэрвээтэй, богино бүдүүн хөлтэй, урт хошуутай нэгэн амьтны ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж гарган зурсныг Монгол болон ОХУ-ын Урал, Европ тивийн олон агуйд хуучин чулуун зэвсгийн дээд үед зурсан зурагтай харьцуулан арслан зааны зураг хэмээн үзэж байна. Арслан зааны яс манай улсын Хангай, Хэнтий, Соёны уулархаг нутгаас нилээд олдсон билээ. Тус хадны зүүнтэй хоорондоо давчиг зайтай хоёр том хавтгай ханан хад байгаагийн хойт талын хаданд богинохон модгор сүүлтэй, богино нарийвтар хөлтэй салаа туурайтай амьтны дүрсийг бүх талбайгаар хонхойлон цохиж сийлжээ. Энэхүү амьтны цээжин хэсгийг анхнаас нь огт дүрслэлгүй орхисон байна. Рашаан хадны «олон зуун тамгат хавтангаас» зүүнтэй орших нэгэн том хавтгай хадны наран талын хавтгайд зүүн тийш сүрэглэн явж буй байдалтай гурван том амьтныг дүрсэлжээ. Эдгээр нь сүрлэг том биетэй, богино хөлтэй, хоншоороосоо дээш ээтийж гарсан соёо мэт эвэртэй савагт хирс бөгөөд тэд дөрөвдөгч галбын мөстлөгийн сүүлчийн үед манай оронд амьдарч байгаад мөхөж үгүй болсон юм. Монгол, Оросын эрдэмтэд Рашаан хадны хуучин чулуун зэвсгийн сууринг малтан шинжлэх явцад 1.5 м гүнээс савагт


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэгалийн баигуүлал

хирсний шүд олдсон нь тэрхүү амьтан тухайн нутагт амьдарч байсныг давхар баталж байна. Савгат хирсний яс Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгийн нутгаас урьд өмнө олдож байсан юм. Судлаачид, Рашаан хадны зургуудыг судлан хуучин чулуун зэвсгийн үед хамааруулан үзэж «Ази тивийн энэ хэсэгт их эрт үед хүн нутаглаж, орон нутгийн бат бэх уламжлалтай олон мянган жилийн турш хөгжсөн палеолитын соёлын өвөрмөц хөгжилтэй байсныг олдворууд гэрчилж байна»1 хэмээн дүгнэсэн байдаг. . Дунд чулуун зэвсгийн үе нь хуучин чулуун зэвсгийн үеийг бодоход харьцангуй богино хугацааг эзэлдэг бөгөөд тэр үеийн чулуун зэвсэг олон талаараа түүний дараах шинэ чулуун зэвсгийн үеийн олдвортой ижил байдаг тул хооронд нь ялгажтогтооход нэлээд төвөгтэй байдаг билээ. Үүний нэгэн адил энэ үеийн хадны зургийгтүүний өмнө ба дараах үеийн зургуудаас ялган салгахад бэрхтэй. Харин дунд ба шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны зургийг тухайн зургуудын сэдэв, зохиомж, дотоод харьцаа, он цаг, хийсэн арга барил, маяг зэргийг анхааран үзэж он цагийг нь тогтоосон. Хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн дундад зууныг хүртэл олон мянган жилийн турш хаднаа амьтдын зураг, тамга тэмдэг, бичээсийг нэмэн дүрсэлсэн газрын нэг бол Рашаан хад юм. Рашаан хадны тамга дүрс. Рашаан хадны зүүн ёроолд орших 6 м урт, 2-3 м өргөн, 60-70 см зузаан том хавтгай хадны өвөр талд 180-аад, ар талд 40-өөд, сэрвээн дээр нь 50-иад, нийт 270-аад тэмдэг дүрс сийлжээ. Түүнээс гадна тэр орчим хаданд энд тэнд хэсэг бүлгээр нь 220 орчим тамга буюу нийтдээ 500-гаад тамга сийлсэн байна. Мөн Рашаан хадны хойд талд зэргэлдээ орших Үзүүр цохионы хаданд мөн 200 гаруй тамгыг хонхойлон цохиж үйлдсэн нь хийсэн арга барил, хэлбэр төрхөөрөө ижил төстэй. Энд хийсэн судалгааны явцад Рашаан хад нь археологийн 4 соёлт давхаргатай болох нь тогтоогдсон. Тэдгээрийн өнгөн хөрсний давхрага нь 20 см зузаан, нэг дэх соёлт давхарга 14-37 см гүн, хоёр дахь соёлт давхрага 65-160 см гүн, дээд палеолит, мезолитын чулуун зэвсгийг агуулсан ба Рашаан хадны олон зуун тамгатай чулуу самбарын тамга дүрсэлсэн хэсгийг бүрхсэн байлаа. Харин хамгийн доод буюу гурав дахь соёлт давхрага нь 160-220 см гүн хавтангийн доод ирмэг болох тамга дүрслээгүй хэсгийг хучсан байв. Иймээс Рашаан хадны тамган дүрсийг нь хуучин чулуун зэвсгийн дээд үе, үндсэндээ дунд чулуун зэвсгийн үед анх дүрслэгдэж эхлэн дараагийн олон үед уламжлагджээ. Можоогийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын Түргэний нурууны ар биеийн салбар уулаас эх авч Үүрэг нуурт баруунтайгаас цутгах уулын нарийн голыг Цагаан гол гэнэ. Цагаан голын нарийн хөндийн бараг эхэнд Окладников А.П. Древнейш ие петроглифы Аршан-хада. Пластика и рисункидревних культур. Н овосибирск, 1983. стр. 27-33.


М о н го л

ҮЛСЫН ТҮҮХ. У БОТЬ

хойноос уруудсан хоёр салаа амны уулзварт буй хадтай хошууг Можоо гэж нэрлэнэ. Можоо нь ногоон саарал, саарал өнгийн хадтай бөгөөд тэнд аргаль, янгир, тэмээ, хүн, нохой, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай. Эдгээр зургаас дунд чулуун зэвсгийн үед хамруулан үздэг зургийн тухай өгүүлье.1 Можоогийн хадны зургийн дотроос хамгийн том тэгш талбай бүхий баруун тийш харсан хэвтээ хаданд (4x8 м) арав гаруй том үхэр, тэдний зай завсарт хожим хорь гаруй янгир, нохой зэрэг амьтныг дүрсэлсэн зураг байдаг, Энд гол төлөв данхар том эвэртэй эр үхрийг ихэд бодит байдлаар дүрслэхдээ түүний эвэр, эр хүйсийг цохон үзүүлжээ. Зарим үхрийн хэвлий, цээжний доор «үржлийг» бэлэгдсэн утгатай дугуй хонхор цохиж гаргасан буй нь хуучин чулуун зэвсгийн үед өргөн тархсан дүрслэлийн нэг арга билээ. Энэ зурагт данхар том эвэртэй үхрийг нум сумаар харваж буй хүн, үхэр хөтлөөд явж буй хүнийг дүрсэлсэн байгаа нь түүний он цагийг тогтоох чухал баримт юм. Модны уян хатан чанарыг хүн ашиглан сэдэж хийсэн анхны холын тусгалтай зэвсэг болох нум сумыг мезолитын үеэс эхлэн хийж хэрэглэж байсныг Евразийн олон газар, түүнчлэн манай орноос олдсон сумын чулуун зэвүүд гэрчилдэг билээ. Тэгвэл энд хүн үхрийг хөтлөөд явж буйгаас үзэхэд энэ зургийг зурах үед үхрийг гаршуулсан байжээ гэж үзэх үндэстэй юм. Энэ зурагт «үржлийг бэлэгдсэн» тэмдэг бүхий хуучин чулуун зэвсгийн үеийн уламжлалт арга, нум сумаар зэрлэг үхэр агнаж буй болон ан агнуур, үхрийг эхлэж гаршуулсан дунд чулуун зэвсгийн аж ахуйн сэдэв хамт нэг дор тусгагдсанаас эрдэмтэд түүнийг дунд чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг.2 Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Бага газрын чулуунд сийлсэн зурагнаас бугын зураг нь дунд чулуун зэвсгийн сүүл шинэ чулуун зэвсгийн эхэн үед холбогдоно.3 Бага газрын хадны зурагт гадаад тэгийг хөвөөлөн цохиж дүрсэлсэн хоёр том буга, урт сүүлээ дээш агссан шилүүс, ирвэс мэт хоёр араатны эх биеийн зураг зэрэг нь бусад зургуудаас хэмжээгээр том бөгөөд нэг буга, нөгөө шилүүс, ирвэс мэт хоёр амьтны зургийг анхнаасаа дутуу сийлээд орхисон байна. Ийнхүү амьтны зургийн зарим хэсгийг дутуу сийлээд орхидог уламжлал бүүр Ишгэн толгойн хуучин чулуун зэвсгийн үеийн зурагг бас байдаг бөгөөд уг зургийн насыг тоггооход харгалзууштай баримт боловч бугын эвэр, эх бие зэргийг бодитой нэлээд болхи дүрсэлсэн зэргээс нь дунд чулуун зэвсгийн үед холбогдуулан үздэг. Чимэглэх урлаг

Орон зайн урлагийн нэг том төрөл нь эс дүрслэх буюу чимэглэх урлаг хүний бүтээсэн материаллаг орчинд гоо сайхны ба оюуны дурслэлийн 1

1

Ц эвээцдорж Д . М ояголын хуй нэгдлийн урлагийн дурсгая. УБ., 1983. Цэвээндорж Д . М онголын мал аж ахуйн гарал ууслийн асу удлыг хадны зургаар судлах нь. О УМ Э -ийн V их хурал. УБ., 1992. t. III. тал 78-80; Tseveendoij D, Rock art and origins o f Cattlebreeding in Mongolia. East and West. vol. 42. NOS 2-4. Rome, Italy. Д орж Д ., Новгородова Э.А. Псгроглифы Монголии. УБ., 1975.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

эхлэлийг шингээж, түүнийг уран сайхнаар бүрдүүлэхэд зориулагдсан байдаг. Монголын хүй нэгдлийн урлагт чимэглэх урлагийн дурсгал томоохон суурийг эзэлнэ. Чимэглэх урлаг гол төлөв ахуйн хэрэгцээний янз бүрийн сав суулга, тавилга, зэр зэвсэг, бөс даавуу, хувцас хунар төрөл бүрийн гоёл чимэглэл зэрэг уран хийцтэй эд юмс бүтээдэг уран бүтээлийн олон салбарыг хамаардаг бөгөөд түүнчлэн материаллаг ба оюун санааны үнэт бүтээлийг бүтээх хүрээнд давхар багтдаг байна. Хүний өдөр тутам хэрэглэж байдаг эд юмсын хүрээний нэн чухал хэсгийг бүрдүүлэгч чимэглэх урлагийн уран сайхны бүтээл өөрийн гоо сайхны эрхэмлэгээ, уран бүтэц, шинж чанараараа хүний оюун санаа, уран таалалд байнга нөлөөлж, түүний хүрээлэн буй орчиндоо харилцах харилцаанд нөлөөлдөг сэтгэлийн хөдөлгөөний чухал эх булаг болдог байна. Одоогийн байдлаар Монгол нутгаас олдсон чимэглэх урлагийн дурсгалын хамгийн эртнийх нь шинэ чулуун зэвсгийн үед холбогдож байна. Норовлин уулын булшны хэрэглэгдэхуүн. Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлин уулын шинэ чулуун зэвсгийн үеийн булшнаас монгол төрхийн хүний оршуулгатай хамт гарсан олдворыг чухалчлан дурдах хэрэгтэй. Норовлин уулын булшинд хүнээ улаан зосоор битүү хучиж, суугаа байдалтай оршуулан түүнийг дагалдуулан эр хүний нүүрний дүрстэй чулуун онго, зуулга чулуун иртэй ясан чинжаал хутга, 15 см хүртлэх урт чулуун хутган залтасууд, гахайн дүрстэй 2 ш, зараан хэлбэртэй 2 ш, дугуй хэлбэртэй 2 ш, хадмал хавтгай чимэг, ясан зүүлт 2 ш, сувсан зүүлт 2000 гаруй тус тус тавьжээ.1 Чулуун онго. Энэхүү онго зууван урт, бүтэн баримал хэлбэртэй, хуний нүүрний дүрсийг зууван байдалд зохицуулан маш нарийн уртай сийлж дараа нь сайтар зүлгэж өнгөлсөн байна. Хүнийг нарийн саран хөмсөгтэй дүгэрэг том нүдтэй, урт шулуун хамартай, жижигхэн цомбогор уруул-ам бүхийгээр урлажээ. Онго нь хөндлөн огтлолоороо зууван хэлбэртэй бөгөөд түүний дээд үзүүрт зүүх тусгай нүхтэйн гадна доод хэсгийн хоёр хажууд тус бүр дөрөв нийт найман хэрчлээс гаргасан байна. Ясан зуулт. Амьтны соёогоор хийсэн хоёр үзүүртээ хадах нүх бүхий саран хэлбэртэй чимэг зүүлт. Зууван дугуй хэлбэрийн ясан чимэгний нэгэн ирмэгт хорин зэрэгцээ зураасаар хэрчлээс гарган засжээ. Гахайн дүрстэй танан чимэг (2 ш)-ийг тус бүр бөөрөндөө хадах хоёр нүхтэй хийсэн бөгөөд тэрхүү хоёр нүхний хооронд элэгдэж ховил гарснаас үзэхэд нилээд урт удаан хугацаагаар эдэлж байсныг гэрчлэх мэт. Гахайг том хоншоортой, богино хүзүүтэй, бүдүүн богино хөлтэй дүрсэлжээ. Зараан хэлбэрийн чимэг (2 ш). Нимгэн хавтгай танын хажуу ирмэгт нэг дөрвөлжин, түүнээс залгуулж эргэн тойрныг хөрөөний шүд мэт хошуу гарган урлажээ. Энэхүү чимгийн дээд хэсэгт хадах хоёр нүх гаргасан байна. Волков В.В. П огребение в Норовлин ула (М онголия). Археология Северной и Центральной Азии. Новосибирск, 1975. стр. 76-79; Сэр-Оджав Н. Монголын эртний түүх. УБ., 1977. тал 30.


М о н го л

УЛСЫН ТҮҮХ. I во ть

Дугуй хэлбэрийн чимэг (2 ш). Нимгэн хавтгай дугираг танын төв дунд нүхлээд хажуу ирмэгийг тойруулан 20 хэрчээс гаргаж чимжээ. Дорнод аймгийн нутагт малтан судалсан шинэ чулуун зэвсгийн үеийн нэгэн сууцны (№1) хажуугаас голоороо хөндий, бөөрөөр нь нэг, хоёр үзүүрийг нь тус бүр нэг нэг нүхлэн дээд доод талд нь тус бүр гурван эгнээ хэрчээс гаргаж чимсэн эдлэл (3 ш), мөн амьтны (буга, маралын) араан зүүлт (6 ш) олдсоныг шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн зүүж байсан гоёл чимэглэлийн зүйл хэмээн үздэг юм1.

Н оровлингийн нулуун онго, б у с а д олдворы н хамт

(Дорнод аймаг, Булган сум, Норовпин уул)

Мөн аймгийн Тамсагбулагт малтан шинжилсэн сууцнаас (№3) дөрвөн эгнээ нарийн зураасаар хушуулж хээлсэн шувууны чөмөгний ясан агуурс (зүүний гэр?) олдсон нь нэн сонирхолтой байна. Хэрлэн голын Устын дэнжээс олдсон дугуй чулуун эдлэл. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэн голын дээд гүүрний орчим малтлага хийхэд төв хэсэгг нь 50 см гүнээс 70-80 см голточтой гал голомтын ор, шатсан хар шороо жижиг чулуунууд нэг ширхэг неолитын үеийн залтас, нэвт нүхтэй дугуй чулуун эдлэл олдов. Энэхүүэдлэл 8.3 см, голын нүх нь2.5 см голточтой бөгөөд зузаан нь 2.6 см юм. Голын нүхнээс дугуйн гадаад хөвөө рүү 12 нарийн зураасыг хоёр хоёроор нь үзүүрийг солбиж хээлэн зурсан эртний цагалбар бололтой. Энэхүү тойруулж зурсан хээ нь Дорнод аймгийн нутаг Тамсагбулагт малтсан шинэ чулуун зэвсгийн үеийн булшнаас гарсан зүүний ясан гэрэн дээр зурсан хээтэй ижил төстэй байгаа нь сонирхолтой бөгөөд нүүрэн тал 1

Д о р ж Д . Н еолит Восточной М онголии. УБ., 1971. стр. 46-48.


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэгллийн байгуулзл

болон хажуу талын аль алинд 12 зураас, хэсэг гаргасан нь нэлээд сонирхолтой ба магадгүй эртний цагалбар байж болох талтай ба ямар ч атугай чимэглэх урлагийн дурсгал болох нь маргаангүй1. Урьд нь үүнтэй төстэй дундаа нэвт нүхтэй чулуун эдлэлүүдийг Туул, Хэрлэн голын сав, Хэнтий аймгийн Рашаан хад, Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэн Баян Улаан уулын өврөөс мөн ийм нэвт нүхтэй дугуй чулуун эддэл болон түүний зарим хэсэг нь олдож байсан юм. Эдгээр эдлэлийг модон царилын хүндрүүлэгч ачаа, юм нүхлэх, гал гаргах, өрөмний хүндрүүлэгч ачаа болгон ашиглаж байсан бололтой. Үүнтэй адил нэвт нүхтэй дугуй чулуун эдлэлийг австралчууд модон царилны хүндрүүлэгч ачаа болгон ашигладаг байжээ. Бас түүнййг загасны торны ачаа болгон ашиглах боломжтой юм. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Дулаан ус хэмээх газраас загасны чулуун дүрсний хугархай олдсоныг2 дурдсан бөгөөд чулуун загас ОХУ-ын Байгал нуурын орчмоос шинэ чулуун зэвсгийн үед холбогдох археологийн дурсгалаас олон тоогоор олдцог билээ. Үүнээс гадна загасны хэлбэртэй, ур цайруулах самбар чулуу Сүхбаатар аймгийн нутгаас олдсон3. Самбар чулууны нэг талд загасны амыг дүрсэлж, эсрэгталын ирмэгт долоон жижиг хонхор ховил гарган загасны сүүлийг нь дүрсэлжээ. Дээр дурдсан шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун онго, гоёл чимэглэл, гахайн дүрстэй хадмал, загасны хэлбэртэй самбар чулуу, зэрэг нь нэг талаас урлагийн бүтээл төдийгүй, нөгөө талаас эд юмс зэр зэвсэг, гоёл чимэглэл бөгөөд бүхэлдээ орон зайн чимэглэх урлагийн дурсгал болно. *

*

*

Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан Франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеэс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг догцдон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна. Монголын чулуун зэвсгийн үеийн урлагт амьтны дүр зонхилж буй нь тохиолдлын зүйл бус, харин тэр үеийн хүмүүсийн эрхлэн амьдарч байсан ан агнуурын ажлаас тэдний амьдралын сайн сайхан, өлсгөлөн зовлон зэрэг бүх зүйл шалтгаалдаг байснаас амьтдын байдал, зан төрх, хүч чадал, амьдрах нөхцөл, тарга хүчийг сайн мэдэх нь тэр үеийн хүмүүсийн амьдралын зайлшгүй шаардлага байв. Тиймээс ч хуучин чулуун зэвсгийн үеийн анчид тэдгээр амьтдыг сайн мэддэг түүнийгээ дүрсэлдэг байжээ. Амьтдыг танин мэднэ гэдэг бол 1

г 3

Tseveendoij D. Round stone implement o f neolithic period. М онгол-С олонгосы н хамтарсан эрдэм ш инж илгээ-2. С өүл, 1993. тал 141-142. П эр лээ.Х ., Сэр-Оджав Н. Дорноговиос эртний хүний ул мөр олдлоо. ШУА. 1957. № 5-6. тал 23-34. Дорж Д. Неолит Восточной М онголии. УБ., 1971, стр. 81.


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I ь о ть

хүрээлэн буй орчин, бодиг ертөнцийг танин мэднэ гэсэн хэрэг тул хуучин чулуун зэвсгийн үеийн урлагийг бодит ертөнцийг танин мэдэх урлаг хэмээн үздэг. Судлаачид «Палеолитын урлаг хүрээлэн буй бодит ертөнцийг эзэмшихэд идэвхитэй чиглэсэн юм... амьтньг амьдралд нэвтрэн орох, сэтгэл санаагаараа амьтантай нэгдэх гэдэг бол ертөнцийг үзэх үзэл, сэтгэл зүйн гол чухал онцлог байснаас эртний чулуун зэвсгийн хүний бүхий л оюун санааны ертөнцөд томоохон ул мөрөө үлдээсэн юм» гэж хуучин чулуун зэвсгийн үеийн урлагт ан амыны дүр зонхилдгийг тайлбарласан байдаг билээ.1 Чулуун зэвсгийн үеийн урлаг нь тэр үеийн хүмүүсийн аж ахуйгаа амжилттай хөтлөх, сайн сайхан амьдрахад эрч хүчийг өгдөг оюун санааны амьдралын чухал хүчин зүйл байсан бөгөөд тэр үеийн сүсэг бишрэлтэй нягт холбоотой хөгжиж ирсэн байна.

§7. Чулуун зэвсгийн үеийн аж ахуй, нийгмийн зарим асуудал Хүй нэгдлийн түүхийн хамгийн нарийн төвөгтэй асуудлуудын нэг бол хүн төрөлхтний анхны нийгмийг түүхэн үүднээс сэргээн ойлгох асуудал юм. Энэ тухай шууд гэрчлэх баримт байдаггүй тул дандаа хөндлөнгийн баримтаар ургуулан тэдгээрийг харьцуулан жиших байдлаар төсөөлдөг ажээ. Олон орны эрдэмтдийн судалгаагаар хүй нэгдлийн хүмүүс эхлээд олон зуун мянган жилийн турш сүргээрээ амьдарч байсан гэж үздэг байна. Энэ үе нь хүн анх хөдөлмөрийн багаж зэвсгийг зохион хийх болсон үеэс эхлээд овгийн байгуулалтай болсон хүртлэх үеийг өөрөөр хэлбэл палеолит-хуучин чулуун зэвсгийн бүр эхнээс аваад түүний мустье-дунд шатнаас дээд палеолитод шилжих үеийг хамардаг байна. Дээд палеолитын үед эхийн шугамаар төрөлсөх эхийн эрхт овог үүсч хөгжсөөр аажимдаа хурэл зэвсгийн үед эцгийн эрхт овгоор солигдсон байна. Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн эрхлэх гол аж ахуй нь үр үндэс түүх аж ахуй, ангийн аж ахуй хоёр байжээ. Үр үндэс түүх аж ахуй урт удаан хугацаа шаардсан, ихэнх хүмүүс эрхэлж болох бөгөөд харьцангуй хялбар боловч цуглуулсан хүнс тэжээл нь төдийлөн илчлэг бус тул үр дүн нь тийм ч сайн биш байжээ. Ангийн аж ахуй, нэн ялангуяа их мах, бүтээгдэхүүн өгөх том анг агнах нь дандаа олз омогтой байдаггүй, ихээхэн хүнд амь дүйсэн ажил боловч, хэрвээ томоохон ан агнавал, олон хүн идэж цадах хоолтой болох харьцангуй илүү ашигтай байжээ. Эртний хүмүүс олуулаа нийлж том амьтныг зээглэн хөөж, дуу шуугиан гарган хашгирч, гал гаргах, чулуу, модоор шидэх зэргээр үргээж айлган хадан хясаа, хавцал, эрэг, ганга, зориуд ухсан гүн нүхэнд шахаж оруулах, унагах зэргээр хорьж, мод, чулуугаар цохиж алдаг байжээ. Олуулаа хийсэн ав хомрого нь махан хоолыг ахиухан олж авах гол арга байсан бөлгөө. Олуулаа нийлж томоохон ан агнаж их хэмжээний махан 1

Окладников А.П. Утпо искусства. М., 1967. стр. 114.


ТЭРГҮҮН АНГИ. Хуй нэсллийн байгуулал

хоолтой болох нь хүй нэгдлийн хүн сүргийн гишүүдийг хөдөлмөрлөх явцдаа зохион байгуулалттай, нэгдэж хамтрах нь ашигтай болохыг харуулж байсан ажээ. Том амьтнаас гадна тарвага, зурам болон янз бүрийн шувуу, загас жараахай идэж болох бүхий л амьтдын махаар хооллож, арьс үсийг ашигладаг байжээ. Ангийн мах нь хүний биед онц чухал шаардлагатай уураг, өөх, нүүрстөрөгчийг агуулсан хоол болоод зогсохгүй, ялангуяа болсон махыг идсэнээр хүний өсөлттүргэсч амьдрах чацвар ньдээшилсэн болохыгэрдэмтэд тогтоожээ. Монгол нутагг чулуун зэвсгийн үед амьдрагсац дөрөвдөгч гапбын эхэн үед монгол нутагт амьдарч байгаад мөхсөн арслан заан, савагт хирс, тэмээн хяруул, хэд хэдэн төрлийн буга, үхэр, өнөөг хүртэл монгол нутагг амьдарсаар ирсэн тэмээ, тахь, хулан, аргаль, янгир, бөхөн, зээр, гөрөөс, тарвага, үнэг, хярс, мануул, ирвэс, шилүүс, хэрэм зэрэг ан амьтныг агнаж, тэдгээрийн махыг идэж, арьс үсээр нь дээл, гутал, хувцас хийж өмсч хэрэглэж байсан ба дээрх амьтдын нилээдийг палеолит, мезолит, неолитийн үеийн хадны зурагт түгээмэл дүрсэлсэн байна. Тухайлбал, арслан зааныг Хойд Цэнхэрийн агуй Рашаан хад, Цагаан салаа, Бага ойгорын палеолитын үеийн хацны зурагт дүрсэлсэн байдаг бөгөөд манай улсын Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн нутгаас түүний яс олдсон төдийгүй Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт буй Орхон-7 хэмээх хуучин чулуун зэвсгийн бууцыг малтахад арслан заан, буга, зэрэг амьтдын яс чулуун зэвсгийн хамт соёлт давхрагаас олдсон юм. Мөн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Рашаан хадны хуучин, дундад, шинэ чулуун зэвсгийн олон соёлт давхрага бүхий сууринг малтаж шинжлэхэд 1.5 м гүнээс чулуун зэвсгийн хамт савагт хирсийн шүд олдсон ба тэндээс хэдхэн апхамын зайтай нэгэн хавтгай хаднаа зүүн тийш сүрэглэж яваа гурван савагт хирсийг ихэд бодитой дүрсэлсэн байдаг бөгөөд тэдгээрийг эртний хүмүүс агнаж иддэг байсан нь тодорхой. Хойд Цэнхэрийн агуйд амьдарч байсан хүмүүс агуйнхаа хананд тэмээн хяруулыг дүрсэлж зураад тэднийг өсч үржин олон болог гэсэн утга санаагаа олон зэрэгцээ толбоор дүрсэлсэн байна. Мөн хуучин ба дундад чулуун зэвсгийн үед монгол оронд амьдарч байгаад мөхөж үгүй болсон одоо Австрали тивд амьдардагтай ижил тэмээн хяруулын өндөгний хальс эрт ба дундад чулуун зэвсгийн үеийн суурингуудаас элбэг олддог бөгөөд тэднийг хүнсэнд хэрэглэж байсан нь тодорхой.Тэр үед Монгол орны цаг агаар харьцангуй дулаан, чийглэг уур амьсгалтай, нуур гол мөрний ус элбэг, самар жимстэй мод, хүмүүсийн идэх боломжтой үр үндэс бүхий ургамлаар илүү баялаг байсныг палеолитын үеийн суурингуудыг малтан шинжлэхэд гарсан хөрсний шорооноос илрүүлэн судапсан ургамлын тоосонцорууд гэрчилдэг. Хуучин чулуун зэвсгийн үеийн хүмүүс уул хадны нөмөр, агуй зэрэг нөмөр дулаан, уух устай, ан амьтан, идэх үр жимс элбэг, байгалийн тохиромжтой нөхцөл бүрдсэн газрыг олж тэндээ хэдэн үеийн турш урт удаан хугацаагаар аж төрөн суудаг байжээ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын ам, Орхон-7, Хэнтий аймгийн Рашаан хад, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг


МО НГОЛ

УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

Чихэн агуй зэрэг газарт малтан шинжилсэн хуучин ба дундад чулуун зэвсгийн үеийн олон соёлт давхарга бүхий сууринд хүн урт удаан хугацаагаар олон үе дамжин сууж байсныг гэрчлэх олон мянган чулуун зэвсэг, амьтдын яс, гал голомтын ор мөр илэрч олдсон байна. Өвгөд хөгшид, эмэгтэйчүүд хүүхдийнхээ хамтаар гал голомтоо сахиж, хүч чадалтай нь хол ойр явж, ан агнуур хийдэг байжээ. Мезолит-дундад чулуун зэвсгийн үед МЭӨ 15 000-7 000 жилийн тэртээ дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт мөсөн бүрхүүл хайлж, байгаль, цаг уур, хүрээлэн буй орчинд ихээхэн өөрчлөлт орж, хүн амьтны аль алин нь шилжин нүүх их хөдөлгөөнд орсон юм. Төв Ази, Монгол, Сибирийн нутагт арслан заан, савагг хирс, мөхөн үгүй болж, цаа бугын сүрэг хойт туйлруу нүүдэллэн оджээ. Умар зүг нүүдэллэж одсон амьтдын нүүдлийг дагаж хүмүүсийн их нүүдэл болж, Төв Азиас Умард Америкт хүрсэн хүн нүүдэллэн очиж суусан байна. Палеолитын үеийн хүмүүсийн агнаж хамгийн их мах авдаг байсан том ангууд ийнхүү үгүй болсон нь тэдэнд арга буюу олон тооны жижиг ан агнаж урьд нь том ан агнахдаа хэрэглэж байсан шигээ их хэмжээний мах олж авах шаардлагатай болжээ. Үүнтэй уялдан тэд ан агнадаг зэвсгээ илүү дэвш илттэй сайн зэвсгээр өөрчлөх шаардлага гарч иржээ. Урьд нь палеолитын үеийн анчид байгалийн чулуу, мод болон бороохой, жад зэргийг ан агнуурт хэрэглэж байсан бол мезолитын үед модны уян хатан чанарыг мэдэж, ашиглан сэдэж хийсэн хамгийн анхны механик хүчийг ашигласан зэвсэг болох нум сумьгг зохион бүтээж хэрэглэсэн байна. Нум сумны мөсийг модоор зэвийг чулуу, ясаар хийдэг байжээ. Мезолитын үеийн сумны чулуун зэв Хэнтий аймгийн Рашаан хад, Өвөрхангай аймгийн Мойлтын ам зэрэг олон соёлт давхарга бүхий суурингуудын дээд давхаргууд болон Дорноговь аймгийн Дулаанговь зэрэг суурингуудаас элбэг олдцог бөгөөд хэлбэр төрхийн хувьд хэд хэдэн янз байдаг. Нум сумыг хэрэглэх болсноор ангийн аж ахуйн хөгжилд чухал түлхэц болж, дөөн хэсэг хүмүүс ан агнуур хийж амьдрах чадварыг эзэмшсэн нь цаашдаа овгийг жижигрүүлэн цөөн хүнтэй, хөдөлгөөнтэй овгийн тоог олон болгож улмаар өөрчлөхөд хүргэсэн байна. Олон мянган жилийн турш эртний хүмүүсийн эрхэлж ирсэн ангийн аж ахуйн хөгжлийн үр дүнд мал аж ахуй үүсч буй болох урьдчилсан нөхцл үүд бүрэлдэж эхэлсэн юм. Түүхэн урт хугацаанд хүмүүс аливаа ангийн амьдрах орчин, тарга хүчээ авах цаг үе, амьтан сүрэг дотроо болон өөр амьтдын сүрэгтэй харьцах байдал, зан төрхийн талаар арвин их мэдлэгтэй болсон нь тэднийг гаршуулж, гэршүүлэх арга ухааныг сэдэж буй болгосон бөлгөө. Мал аж ахуй үүсч буй болох түүхэн үйл явд нь малыг гаршуулах, гэршүүлэх гэсэн хоёр үе шаттай түүхийн урт удаан хугацааг дамжсан юм. Эртний хүмүүс ан амьтадтай зэрэгцэн нутаглаж тэднийг өөртөө дасгах, үр төлийг нь суурин буудалдаа олж авч ирж, тэжээх, амьтдыг сүргээр нь ганга, хавцал хясаанд хөөж оруулан хашин шахаж агнах, тэднээс барьж авах, удаан хугацаагаар хашин дасгах зэрэг боломжтой бүхий л аргаар амьтдыг гаршуулж эхэлсэн ажээ. Гэвч амьтдыг гаршуулах, улмаар гэршүүлэх үйл явд нь тэр бүр санасанчлан амжилтад хүрдэггүй төвөгтэй уйл ажиллагаа


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллтн байгуүлал

байжээ. Дэлхий дахинд мал аж ахуй бие даан үүсч буй болсон цөөн хэдэн том голомт байсны нэг нь Монгол орон байсан ю м1. Монгол оронд мал аж ахуй үүсч буй болсон ба тэрхүү аж ахуйн хөгжлийн эхэн үеийн асуудлыг авч үзэхэд Увс аймгийн Сагил сумын нутаг Можоогийн хадны зураг чухал холбогдолтой юм. Можоогийн олон зурагтай хаднуудын нэгэнд том бухын хүйсийн харалдаа доор зууван дугуй хонхорыг цохиж гаргажээ. Амьтдын хүйсний харалдаа ийм зууван дугуй хонхор цохиж гарган амьтдын үржлийг билэгдцэг заншил дэлхийн палеолитийн үеийн урлагт өргөн тархсан байдаг. Түүний доор нэг анчин нум сумаар өөр нэг жижгэвтэр бухыг харваж, сум нь бухын толгойд шигдсэн байх ба хэвлий доор нь бас зууван дугуй хонхор цохиж гаргасан байна. Нум сум бол мезолитын үед анх үүссэн зэвсэг билээ. Тэдний доод талд тус бүр нэг нэг үхэр хөтлөөд явж буй хоёр малчин дүрсэлсэн байна. Э нэ зургийг палеолитын үеийн «үржлийг билэгдсэн» зууван дугуй хонхор бухын хүйсний харалдаа доор цохиж дүрсэлдэг заншил мартагдаагүй, мезолитын үед нум сумыг зохиосон, үхрийг гаршуулсан үед гурван үйл явдлыг хамт нэг доор нэгэн хадан дээр дүрсэлсэн тул Монгол нутагт мал аж ахуй мезолитын үед 15 000-7 000 жилийн тэртээ үүссэн болохыг харуулж байгаа түүхийн ховор сурвалж дурсгал юм.

Можоогийн хадны зураг (Увс аймаг, Сагил сум)

Дорнод аймгийн Тамсагбулаг, Овоот, Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Зуух, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Билүүт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Устын дэнж, Батширээт сумын Өглөгчийн гол, Рашаан хад зэрэг неолитын сууринд хүмүүс урт удаан хугацаагаар амьдарч байсан болох нь тогтоогдсон юм. Тамсагбулаг, Овоотын сууринд хүмүүс зууван дөрвөлжин хэлбэрийн орой дээвэртээ гаргасан нүхэн өрхөөр орж гардаг том хагас газар сууц барьж суудаг байсны ор улбаа хадгалагдан үлджээ. Баянзаг, Зуухын сууринд суугчид 1

Д. Цэвээндорж, Монголын мал аж ахуйн гарал үүслийн тухай асуудлыг хадны зургаар судлах нь. ОУМЭ-ний V их хурал. 111 боть. УБ., 1987, тал 78-80; D.Ceveendor): Rock art the Origins of Cattle-Breeding in Mongolia. «East and west». Vol42, nos 2-4. pp. 443-449.1SMOE. Rome. Italy.


МОНГОЛ

УЛСЫН ТҮҮХ. I EOlb

хөнгөн маягийн урцархуу сууцанд суудаг байжээ. Тэр урцны үлдэгдэл болох гуч гаруй гал голомтыг тойрч дугуй талбайд хаягдсан хэдэн мянган чулуун зэвсэг Зуухын суурингаас олдсон билээ. Дорнод аймгийн Тамсагбулаг, Овоот, Норивлин уул неолитын үеийн суурин ба булшийг малтахад бүгдээс нь монгол төрхийн хүний яс олдсон бөгөөд неолитоос өмнө үед холбогдох хүний яс хараахан олдоогүй байна. Неолитын үеийн аймгуудын нэг хэсэг нь ус нутаг сайтай газар удаан хугацаагаар сууж амьдарч байхад нөгөө ихэнх хэсэг нь жижиг жижиг овгоороо нүүдэллэн явж амьдардаг байсныг гэрчлэх түр зуурын буудлууд Монгол-нутгаас олон арваараа оддсон билээ.Тухайн үедээ А.П.Окладников, А.П.Деревянко, Д.Дорж нар амьтдыг гэршүүлэх үйл явц болон Монгол оронд мал аж ахуй үүссэн он цагийг неолитын үед холбогдуулан үзэж байсныг түүнээс хойш хийсэн судалгааны дүнд бид урагшлуулан мезолитын үед холбогдохыг тогтоосон юм. А.П.Окладников Монголын неолитын дурсгалууд, тухайлбал, амьтдын ёслолын оршуулга — Х эрлэн, Халх голын савд оршуулсан үхрийн толгой, адууны яс, Монголын хадны зураг зэргийг судалж, Төв Азийн неолитын үеийн аймгууд адуу, үхрийг бие даан гэршүүлсэн1 гэдэг дүгнэлтэд хүрчээ. Дараагийн алхамыг тэд хүрэл зэвсгийн үед хийж, Төв Азийн нүүдэлчин аймгуудын мал аж ахуйн соёлын өвөрмөц өндөр хөгжилтэй бүхэл бүтэн цогцыг бүтээсэн юм. ' Монгол орон эрт цагт төрөл бүрийн ан амьтан түүний дотроос таван хошуу мал болон цаа бугын өвөг зэрлэг амьтдаар нэн баялаг байсан билээ. Монгол адууны өвөг тахь, илжигний өвөг хулан, тэмээний өвөг хавтгай, хонины өвөг аргаль, ямааны өвөг янгир, цаа бугын өвөг зэрлэг цаа буга одоо хир Монгол оронд зэрлэг хэвээрээ идээшин амьдарч байна. Харин сарлаг ба Монгол үхрийн өвөг одоо зэрлэгээрээ уламжлагдаж ирсэнгүй, Монгол нутагт эрт цагг амьдарч байсан энэ хоёр төрлийн зэрлэг үхрийг бүгдийг нь гаршуулж гэршүүлчихсэн ч байж болох юм. Монголын мезолит, неолитын үеийн овог, аймгууд амьтдыг байгалийн билчээрт нь идээшл үүлэн хадлан тэжээл бэлдэлгүйгээр гаршуулж, гэршүүлсэнд Монголын мал аж ахуйн үүсэл гарал, цаашдын хөгжлийн гол онцлог нь оршино. Тамсагбулагийн суурингаас загас агнадаг сөрөгт ясан жад, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Дулааны говийн суурингаас чулуун загасны эвдэрсэн дүрс — хахуул, Орхон голын Мойлтын амны дэнжээс загасны торны ачаа зэрэг зүйлс олдсон нь чулуун зэвсгийн үед загас агнуур эрхэлж байсны баримт юм. Хэнтий аймгийн Батш ирээт сумын Рашаан хад, Цэнхэрмандал сумын Усиайн дэнж зэрэг газар малтан шинжилсэн неолитын үеийн суурингуудаас болон Онон, Хэрлэн, Туул, Орхон, Онги, Сэлэнгэ, Дэлгэр мөрөн зэрэг томоохон голуудын хөндийгөөс чулууг дугуй хэлбэртэй засч, голд нь нэвт нүх гарган хийсэн модон царилны хүндрүүлэгч чулуун ачаа олон тоогоор олдсон билээ. Тиймэрхүү чулуун ачаагаар хүндрүүлсэн А.П.Окладников. Из области духовной культуры неолитических племен Керулена: ритуальные эахоронения остатков животных. АЭМ-Археология и этнография Монголии. Новосибирск, 1978, стр. 199-204.


ТЭРГУҮН АНГИ. Хүй нэгллнйн байгуулал

модон царилаар газар сэндийлэн нүх ухах зэргээр тариалангийн газрыг боловсруулдаг байсан бололтой. Мөн тийм ачааг загасны торны ачаа, юм нүхлэх, гал гаргах гар өрөмний хүндрүүлэгч ачаа болюн хэрэглэдэг байжээ. Үр үвдэс, нунтаглаж боловсруулах зууван дөрвөлжин хэлбэрийн самбар чулуу, бөөрөнхий урт гулууз маягийн нухуур, том бөөрөнхий толгойтой, бариулыг нарийсган зассан нухуур чулуу неолитын үеийн суурингаас олонтой олддог нь мөнхүү үр үндэс түүх аж ахуй болон эгэл зээтүүт тариалан эрхэлж байсныг гэрчлэх хэрэглэгдэхүүн юм. Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаас загасны хэлбэртэй (ам, заламгай, сүүлийг дүрсэлсэн) том хэмжээний үр үндэс, тариа цайруулах хавтгай самбар чулуу олдсон нь газар тариалан, загас агнуур хоёр суурыимал аж ахуйн холбоог илэрхийлсэн маш ховор, сонин дурсгал юм. Энэ самбар чулуу нь дээрх хоёр аж ахуйг эрхлэгчдийн нэгдмэл үзэл, сүсэг бишрэл, урлагийн таашаалыг илэрхийлж буйд түүний онцгой ач холбогдол оршино. Монгол орны чулуун зэвсгийн үеийн оршин суугчид ан агнуур, хожим мал аж ахуйн зэрэгцээ загас агнуур үр үндэс түүх аж ахуйг байнга эрхэлж байсан ба неолитын үед анхны зээтүүт газар тариалангийн эх үүсвэр тавигдсан юм. Гэвч эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол оронд газар тариалан далайцтай хөгжиж чадаагүй юм. Монгол оронд бусад чийглэг зөөлөн, дулаан уур амьсгалтай орнуудын адил оршин суугчдын хожим хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеэс нүүдлийн мал аж ахуйг эрхлэн амьдрах болсон нь гагцхүү байгал, цаг уурын нөхцлөөс шууд хамаарсан болно.


Х оёрд угаар бүлэг МОНГОЛЫН ХҮРЭЛ БА ТӨМӨР ЗЭВСГИЙН ҮЕ §1. Монголын хүрэл ба томөр зэвсгийн түрүү үе Хүрэл зэвсгийн уе. Монгол оронд амьдарч байсан эртний хүмүүс нийгмийн хөгжлийн дагуу өөрийн аж ахуйг эрхлэн явуулж ирсэн ба тэдний амьдрах ухаан өргөжин тэлэхийн хирээр төмөрлөгийг нээн олж ахуй амьдралдаа хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв. Байгалийн цэвэр зэсийг ашиглан гоёл чимэглэл, хөдөлмөрийн зэвсгийг хийж, урьдын уламжлалт чулуун зэвсгийн хамт хэрэглэж байсан зурвас үеийг хүн төрөлхтний түүхэнц энеолит1 буюу зэс чулууны үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеийг Монгол орны оршин суугчид дамжиж ирсэн байна. Монгол оронд энеолитийн үе нь неолит (шинэ чулуун зэвсэг)-ийн орон нутгийн уламжлал дээр үндэслэн гарч ирсэн болохыг археологийн судалгааны баримтууд гэрчилж байна. Өмнөговь аймгийн Манлай сум, Номгон сум, Ханбощ сумын Оюутолгой, Дорнод аймгийн Халх гол сум4 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Хонгор, Дорноговь аймгийн Эрдэнэ, Мандах (Цагаан суврага уул), Даланжаргалан сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Говь-Алтайаймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Богд, Төв аймгийн Говь-Угтаал зэрэг газарт эрт үед зэс малтаж байсан ор уурхай олдож тэмдэглэгдсэн байдаг2. Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагийн сууринд неолитийн үеэс энеолит, хүрэл зэвсгийн үе хүртэл хүн тасралтгүй сууж байсан болохыг гэрчлэх олон тооны гал голомтын үлдэгдэл, чулуун зэвсэг, шавар ваарны хагархай зэсийн хайлсан шаарын хамттааралдцаг. Мөн түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын орчим, Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Хүйтэнбулаг3 зэрэг газраас неолитын чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн хамт зэсийн хайлш олдцог. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюутолгойц эртний зэсийн хүдэр малтаж байсан зэсийн хүдрийн уурхай ухах, хүдрийг буглах олзворлох ажилд хэрэглэж байсан том, жижиг чулуун муна болон 1 2 3

Энеолит гэдэг нь «энеус» зэс гэсэн Латин үг, «литос» чулуу гэсэн Грек үг юм. Х.Пэрлээ. Монголын нүүдэлчдийн металлурги, металл боловсруулалтын түүхийн асуудалд. SA. т. X, f-4, тал 48-73. В.В.Волков. Бронзовый и ранний железный века Северной Монголии. УБ., 1967, тал 10.


М О НГОЛ

УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

бусад зэвсгүүд олонтой олдсон билээ. Том чулууны эргэн тойрон хонхойлон цохиж, үрж зүлгэн өргөн ховил гаргаад тэр ховилоороо чулуун муныг оосор уяагаар бэхлэж, хүдэр бутлах, цохих зэвсэг болгон хэрэглэж байжээ. Эдгээр чулуун муна янз бүрийн хэмжээтэй байх ба том нь 30x25 см хэмжээтэй, 4­ 5 кг, жижиг нь 6-2.5 см хэмжээтэй 80-100 грамм жинтэй бөгөөд жижгийгнь алх гэж үзмээр байдаг. Монгол, Зөвлөлтийн эрдэмтэд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг, Зоог зуух гэдэг газраас М Э Ө IV-III мянган жилийн тэртээ холбогдох неолит, энеолитын үеийн голомт 4 000 гаруй эд өлгийн зүйлс олдсоны ихэнхийг (3 600 орчмыг) чулуун зэвсэг эзлэх ба үлдсэн нь шавар ваарны хагархай, амьтны яс зэсийн хүдрийн хайлш зэрэг байсан юм. Эндээс зэсийн хүдэр хайлуулж байсан энгийн хийцтэй хоёр зуух олдсон нь эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой. Зуух 46x35x9 см орчим хэмжээтэй бөгөөд түүнийг чулуугаар барь>£ээ/3уухан дотроос зэсийн хайлш шаар, загийн шатсан нүүрс, үнс гарч байв1. Х.Пэрлээ 1979 онд Өмнөговь аймгийн Манлайсумын Говийн төхөм гэдэг газар зэсийн хүдэр хайлуулж байсан бууц, зэс хайлуулалтын зуухыг олж малтан шинжил сэн юм.Энд40ш оо дөрвөлжин метр эзэлхүүнтэй 3.5 м урт, 1-1.6 м өргөн, ам нь зүүн хойшоо харсан баруун урд буландаа яндантай, заг түлж хүдэр хайлуулж байсан2 зуухыг малтан шинжилсэн. Говийн Төхөмөөс зүүн хойш 30-40 км орших Аргалант ууланд зэсийн хүдэр малтаж авч байсан ором сорив байх ба Говийн төхөмд загийн ойтой бөгөөд энэ орчимд үйлдвэрлэлээ явуулах бүхий л нөхцөл нь бүрдсэн байна. Эдгээр баримт нь Монгол оронд ойролцоогоор МЭӨ III мянган жилийн тэртээ анхны төмөрлөг болох зэсийг хайлах ажил неолитын үеийн аймгуудын дунд тэдйий үйлдвэрлэлийн туршлагад үндэслэн орон нутгийн түүхий эдийн суурин дээр бие дааж үүссэнээр энеолитийн үе эхэлсэн болохыг харуулж байна. Энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн завсрын богино үе байсан юм. Зэсийг хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл гэдэг нийлэг төмөрлөгийг гарган авч чадсан юм. Цэвэр зэсийг 1083° дулаанд хайлдаг бол бага зэргийн хорголжин тугалгатай хольж хайлан хүрэл болгоход 960° дулаан шаарддаг байна3. Манай оронд ойролцоогоор МЭӨ II мянган жилээс үйлдвэрлэлд өргөн нэвтэрч эхэлжээ. Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс, эртний хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд, түүвэр олдвор, дөрвөлжин булш, хиригсүүр, буган хөшөө, хадны зосон зураг, хадны сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна. Сүхбаатар аймгийн Дариганга сумын Ар голын эрэг, Өмнөговь аймгийн Манлай сумын Бага Өлзийтийн Лха зэрэг газар хүдэр хайлуулж байсан ор мөр олджээ4. Мөн Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Төгрөг ширээтэд 1

2 3 4

Монгол оронд төмөрлөг боловсруулж эхэлсэн тухай асуудалд. Д Д С . 1989, № 1, тал 118-123. Х.Пэрлээ. Дурдсан зохиол. тал 48-49. И.А.Онаев, Б.К.Жакибаев, Медь в истории цивилизации. Алма-Ата, 1983. стр. 17. Д.Наваан. Дорнод Монголын хүрлийн уе. УБ., 1975, тал 115. Д .Ц э в э э н д о р ж


ТэРГҮҮН А.НГИ. Хүй нэгллийн байгуулал

олдсон суурингаас неолитын чулуун зэвсгүүд, неолит, энеолитын үеийн ваар савны хагархайн хамт хүрэл хутга цутгаж байсан чулуун хэвний хагархай олдсон байна1. Зэс, хүрэл хайлуулдаг чулуун сав Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Биндэр зэрэг сумдын нутагг малтсан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас тус бүр нэг нэг олдсон юм. Увс аймгийн Цагаан хайрхан сумын нутгаас хоёр хутга, нэгшөвгийгхүрлээр зэрэгцуггадаг чулуун хэв олдсон нь хүрэл зэвсэг үйлдвэрлэлд өргөн нэвтэрч байсныг харуулах чухал баримт юм. Энэхүү хүрэл эдлэл цутгах хэв нь М Э Ө II мянган жилийн тэртээ холбогдоно2. Дээр дурдсан үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох уурхай, зуух, сав суулга, хэв зэргээс гадна үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүн болох сумын зэв, чинжаал хутга, жадны гилбэр, ооль, хутга, шөвөг, хазаарын амгай зуузай, тогоо, толь, янз бүрийн товч товруу, амьтны дүрстэй гоёл чимэглэлийн зүйлс зэрэгхүрэл зэвсгийн олдворууд олон тоогоор олдсон нь музейнүүдийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг3. Үндэсний түүхийн музейд Өмнөговь аймгийн нутгаас олдсон аргалийн толгойн дүрсийг ихэд урнаар цутгаж хийсэн тольтгой хүрэл чинжаал, хадгалагдаж байна.

§2. Буган хөшөө Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн чухал дурсгал бол буган хөшөө юм. Эрдэмтэд буган хөшөө хэмээн гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн уртталыг сайтар засч, гурав зааглан гол төлөв нүүрэн талын заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт нар, cap хоёроос гурван ташуу зураас, хүний нүүрний дүрс, хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугыг загварчлан дүрслэн тэдний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг хэлдэг. Хөшөөнөө чинжаал, байлдааны алх, хутга, нум сум, жад, бамбай зэрэг зэр зэвсэг, хүрэл толь дүрслэхээс гацна зарим хөшөөний бүсийг янз бүрийн хээ гарган чимсэн байдаг. Буган хөшөө дунджаар 1-4 м өндөр, 20-40 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхэд зураг, сийлбэр, уран баримлын аргуудыгхослуулан ашигласан байдаг4. Мөн бугыг бодит байдлаар дүрсэлсэн, бугын оронд адуу, зээр зэрэг өөр амьтад дүрсэлсэн, эсхүл огт амьтны дүрсгүй харин бүс, зэр зэвсэг болон бусад зүйлсийг дүрсэлсэн хөшөө ч байдаг. „ Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртээгээс судлаж 700 орчим буган.хөшөөг олж илрүүлжээ5. 1 2 3 * 5

В.В.Волков. Дурдсан зохиол, тал 28-29. Д.Цэвээндорж. Чулуун хэв. ШУА. 1979. № 1, тал 58-59. Н.Сэр-Оджав, Д.Долгорсүрэн. Дундговь аймагхүрлийн үед. А.С. т. IV, f-9. Д.Цэвээндорж. Монголын хүй нэгдлийн урлагийн дурсгал, УБ., 1983. Д.Г.Савинов. Оленные камни в культуре кочевников Евразии. СПБ. 1994. стр. 8-54. Энэ номонд буган хөшөөний ерөнхий тоог нэлээд нарийвчлалтай бүрэн гаргасан бөгөөд сүүлийн жилүүдэд Монголын судлаачдын Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Төв зэрэг аймгийн нутгаас шинээр илрүүлэн олсон 50-иац буган хөшөөг Д.Г.Савиновын гаргасан тоон дээр нэмэн тооцож байгаа билээ.


М О НГОЛ УЛСЫН ТҮҮХ. ! БОТЬ

Үүнд: Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй1, Саян Алтайгаас 20 орчим2, Уулын Алтайгаас 60орчим3, Казакстан, Дундад Азиас 20 орчим4, баруун тийш Оренбург муж, Кавказ, Украин, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ. Буган хөшөөг эрдэмтэд судлаж хэлбэр төрхийн хувьд үндсэн гурван төрөлд хуваан үзэх нэгдмэл нэг ангилал тоггоожээ. Үүнд: I төрөл: Монгол-Өвөр Байгалийн бугын загварчилсан дүрст буган хөшөө II төрөл: Саян-Алтайн амьтдын «бодит» дүрст буган хөшөө III төрөл: Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө5 хэмээн үздэг. I төрөл: Монгол-Өвөр Байгалийн бугын загварчилсан дурст буган хөшөө. Энэ төрлийн буган хөшөө тооны хувьд хамгийн олон бөгөөд Монгол Улсын Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт олдоод байгаа боловч гол шигүү тархсан төв нь Хангай, Хэнтий, Соёны уулсын орчмын нутаг юм. Мөн Монгол улсын нутгаас гадна түүний хөрш Өвөр Байгал, Тува, Алтайд цөөн тоогоор тархжээ. Энэ төрлийн буган хөшөөний жишээ болгон зарим хөшөөтэй танилцья. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй багийн төвөөс зүүн тийш Хануйн голын хойд дэнжид олон жижиг 2-3 м голточтой дугуй далангаас бүтсэн том дөрвөлжин дугуй хэлбэрийн тахилын байгууламжууд хиригсүүр, том дөрвөлжин хашлага болон бусад байгууламж, хэдэн арван буган хөшөө бүхий ёслол, оршуулгын цогцолборыг бүтээжээ6. Энд буй бүх хөшөөнөө бугыг загварчилан дүрсэлсэн бөгөөд нар, cap, зэр зэвсэг, гоёл чимэглэлийг сийлжээ. Эдгээр хөшөөний нэгийг авч үзье. Хөшөөг 2.5 м өндөр, 0.48 м өргөн, 0.2 м зузаан саарал өнгийн боржин чулуугаар үйлджээ. Хөшөөний орой ташуу бөгөөд хөшөөг дээгүүр нь нэг эгнээ олон хонхор гаргаж, доогуур нь өргөн бүс сийлж гурав хуваажээ. Хөшөөний өргөн нүүрэн талын дээд оройн хэсэгт нар, cap, дуцц хэсэгт арван бугын дүрсийг загварчилан урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн буга байна. Бугануудын дүрсний дунд хир толийгхонхойлон цоолборложээ. Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба харин хамгийн зүүн доод өнцгийн зайд дүрсэлсэн жижиг бугыг хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврийг эгц дээш босгон салаалуулжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүж, бүснээс доош нэг бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гуравдахь бугын эврийн хэсгийг дүрсэлжээ. Хөшөөний баруун хажуугийн дунд хэсэгт долоон бугын дүрсийг урласнаас хоншоорыг зүүн дээш жишүүдүү хандуулан дүрсэлсэн дөрвөн 1 2 3 4 5 6

А.П.Окладников. Оленные камни с реки Иволги. СА. XIX. М., 1954. стр. 208; Н.Н.Диков. Бронзовый векЗабайкалье. Улан-Удэ, 1959. С.Н.Вайншейн. История народного искусства Тувы. М., 1974. рис. 2, I. В.Д.Кубарев. Древние изваяния Алтан. Оленные камни. Новосибирск. 1979. табл. VI, Х-3. З.С.Самашев. Наскальные изображения Верхнего прширтышья. Апма-Ата, 1992. стр. 156. В.В.Волков. Оленные камни Монголии. УБ., 1980. стр. 102. В.В.Волков. Оленные камни Монголии. УБ., 19 8 1. стр. 30-34.


_________________________________________________________ Тэ р гүүн лнгг. Хүй нэг. лийн байгуулал

бүтэн буга, нэг бугын цээжин хэсэг, нэг бугын эх бие, өөр нэг бугын бөгсөн бие (нүүрэн талд буй бугын) байна. Тэдгээрийн доогуур өргөн бүс татаж бөгтөр мөртэй хүрэл хутга, билүү зүүж дүрсэлжээ. Хөшөөний өргөн ар таиын дээд оройн хэсэгт нар, cap дүрслээд доогуур нь нэг эгнээ олон хонхор гаргаж зааглан дунд хэсэгт есөн бугыг дүрсэлсний дотор хөшөөний орой руу хоншоороор нь жишүүдүү хандуулсан зургаан бугыг хос хосоор нь зэрэгцүүлж, хоёр бугын цээжин хэсэг нэг бугын эх биеийг дүрсэлжээ. Бугануудын зайд нум сум гаргаж, тэдний доогуур өргөн бүс татаж, байлдааны алхан зээтүү, чинжаал, хоромсог зэргийг зүүснээр дүрсэлжээ. Хөшөөний баруун хажуугийн нарийн талын дунд хэсэгт таван бугыг хоншоороор нь хөшөөний орой руу жишүүдүү хандуулан дүрсэлжээ. Бугануудын доор бүснээс дээш таван талтай зууван хэлбэрийн бамбай дүрсэлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд тухайн хөшөөний эх биеийн зайг бүхэлд нь 22 бугын дүрсээр бүрхэхийг эрмэлзэхдээ зөвхөн бүтэн бугын дүрсийг хөшөөний нэгталд, заримдаа хоёр талыг дамнуулан, жижиг цулгуй зайд бугын цээжин хэсэг, эврийг, эсхүл жижиг бугыг багтааж дүрсэлжээ. Хөшөөний оройн хэсгээр нэг эгнээ олон хонхор гаргаж, доод хэсгээр нь бүс татаж гурав заагалдгийг судлаачид гурван ертөнцийн онолтой холбон тайлбарладаг. Хөшөөний дээд хэсэгт нар, cap, ээмэг, 2-3 ташуу зураас, дунд хэсэггбуга болон амьтад, бүсний Орчимд зэр зэвсэг дүрсэлдэг заншилтай. Хөшөөнөө бугыг заавал хажуугаас харж ихэд гоёмсгоор урт хүзүүтэй, шовх өндөр сэр в ээтэй , дугуйдуу бөмбөгөр хондлойтой, богинохон сүүлтэй, урт нарийхан Буган хөш өө (Завхан аймаг, Шилүүстэй хөлтэй дүрсэлдэг болно. Түүнчлэн сум, Дааган дэл) бугын хоншоорыг шувууны хошуутай адил урт нарийн, эврийг хээ угалз мэт олон салаалуулан ар тийш нурууг дагуулан ихэд напуулж, зөвхөн хоёр салааг урагш гарган үзүүрийг өөд нь ээтийлгэн дүрсэлсэн байдаг. Түүний нүдийг томоор урлаж, эвэр хүзүү хоёрын хооромд нарийхан урт чихний дүрс цохиж гаргадаг бөгөөд хоёр хөлийг нугалан дүүлж харайж буй мэт хөдөлгөөн оруулж дүрсэлдэг. Хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугын эврийг ар тийш налуулж, хошууг өөд нь өлийлгөн бүгдийг харайж дүүлж буй мэт загварчлан дүрсэлснээс 115


МОНСОА УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

тэднийг хөнгөн хөдөлгөөнтэй ихэд тэмүүлэл бүхий дүртэй болгодог ажээ. Буган хөшөөний нэг талд бугын оронд адууг дүрсэлсэн хөшөө Архангай аймгийн нутаг Алтан сандлаас олдсон1. Хөшөөнөө бугын зурагны завсар зайд адуу, янгир, ирвэс, гахай, шувуу зэрэг амьтдыгдүрслэхтохиоддол цөөн боловч байдаг2. Буган хөшөөний бүснээс зүүж хутга, билүү, чинжал хутга, жад, нум, сум, саадаг, байлдааны зээтүү, сүх, бамбай зэрэг зэр зэвсгийн зүйлсийг дүрслэх бөгөөд тэдний заримыг гоёж чимэн дээр нь хээ зураас, дугуй, дөрвөлжин, хонхортой цохиж гаргасан нь тодорхой утгыг агуулсан байдаг. Жишээ нь: Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Баянцагааны голын хөндийгөөс олдсон нэгэн буган чулуун хөшөөнөө байлдааны зээтүү дүрслэн, түүнийхээ дээр 7 ба 31 дөрвөлжин хонхор цохиж гарган цагалбарыг дүрсэлсэн байна3. II төрөл: Саян-Алтайн амыпдын «бодит» дурст буган хөшөө. Энэ төрлийн буган хөшөө Монгол улсын баруун талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймгуудын нутагт зонхилж тархсан байдаг. Энэ төрлийн буган хөшөөний жишээ болгон Хөвсгөл аймгийн Ш инэ Идэр сумын нутаг Дөрөлжийн амны өргөн хөндийд том хиригсүүрийн дунд буй дөрвөн буган хөшөөний заримтай танилцъя4. Нэг дэх буган хөшөө. Хөшөөг цайвар саарал өнгийн боржин чулуугаар хийсэн. 3 м өндөр, 0.4 м өргөн хэмжээтэй бөгөөд түүний оройн хэсэгт төвгөр гарган малгай мэт зүйлийг дүрсэлсэн ба хөшөөний оройн хэсгийг эргэн тойрон нэг эгнээ олон хонхор гаргаж доод талаар нь нарийвтар бүс татаж гурав заагалсан байна. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгг хоёр ташуу зураас, бүснээс зүүсэн хоёр үзүүр нь дээш тахийж ээтийсэн эдлэл, нүүрэн өргөн талын дээд хэсэгт нар, дунд хэсэгг дөрвөн бугын нэгийг нь хөндлөн, гурвыг нь хөшөөний орой руу хандуулан цувуулж бодит байдлаар дүрсэлжээ. Зүүн хажуугийн дунд хэсгийн дээхэн талд зогсч буй ганц буга, арын өргөн хажуугийн оройн хэсэгт нар, дунд хэсэгт таван бугыг хөшөөний орой руу хандуулан цувуулж, бодит байдлаар дүрсэлж, бүсний доод талд чинжаал гаргажээ. Хоёр дахь буган хөшөө. 1.21 см өвдөр, 31 см өргөн саарал өнгийн боржинг сайтар засч хийжээ. Хөшөөний дээд талаар нарийн хонхор гарган гурван талыг нь ороолгон, доогуур нь нарийн хонхор бүс гаргаж эргэн тойрон ороож хөшөөгөө гурав заагалсан байна. Түүний баруун дээд хэсэгт доороо иштэй онгины дотор дугуй цэг, дунд хэсэгт буга, бодон гахай, хоёр бүснээс хоромсог зүүж дүрсэлжээ. Нүүрэн талын дээд хэсэгт хүний хоёр нүд, хамар, ам, хоёр ташуу зураас дунд хэсэгтээ хоосон, доор нь хоёр үзүүр нь дээш тахийсан эдлэл дүрсэлжээ. Зүүн хажууг дээд, дунд хэсгийг зааглалгүй дээр нь бугыг бодит байдлаар дүрслээд доохно нь таван талтай бамбай, арын дээд хэсэгт дундаа цэгтэй, доошоо шувууны хошуу шиг ялимгүй тахийсан цагираг, дунд хэсэгт хоёр буганы хооронд бодон гахай, бүсэнд хавчуулсан байлдааны алхан 1 2 3 4

Ц.Доржсүрэн. Адуун чулуун хөшөө. ШУТ. 1957, №2. Д Цэвээндорж. Монгол нутгаас оддсон зарим буган хөшөө. AC. Ф. 13, тал 36-92, Д.Цэвээндорж. Буган чулуун дээрх cap өдөр тоолох зүйлс. ШУА. 1975. №4. В.В.Волкоө. Оленные камни Монгалии. УБ., 1981. стр 73-74. табл. 92. 1, 3.


Т эргүүн АНГИ. Хүй н , гллийн байгуүлал

зээтүү, бүснээс чинжаал зүүж дүрсэлжээ. Хөшөөнөө буга ба бодонгийн дүрсийг бодит байдлаар урласан байна. Энэ төрлийн хөшөөний өөр нэг өвөрмөц дурсгал бол Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Алтан сандлаас олдсон хөшөө юм1. Түүний нүүрэн талын дээд хэсэгт нар, нүүр, баруун хажууг ороолгон хоёр бугыг загварчилан дүрсэлсэн байх ба баруун талын нарийн хэсэгт эвхэрч цагирагласан ирвэс, хоромсог, арын өргөн талд дороо үзүүр нь хоёр салаалсан иштэй онги, нум сум, хоромсог, дугуй толь, жадны гилбэр зэргийг гурван адууны бодит байдлаар дүрсэлсэн зургийн хажуу завсаруудад цоолборлож ээ. Энэ хөшөөний онцлог бол буган хөшөөний хоёр төрлийн шинжийг (бугыг загварчилан, амьтныг бодитой дүрсэлсэн) хамтад нь агуулж буйд оршино. III төрөл: Европ-Азийн омьтны дүрсгуй буган хөшөө: Буган хөшөөний нэгэн өвөрмөц төрөл болох буга болон амьтдын дүрсгүй, харин нар, cap (ээмэг), зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол улсын баруун аймгуудын нутгаар мөн Оросын Алтай, Дундад Ази, Дорнод Европ хүртэл цөөвтөр тоотой тархсан байдаг. Энэ төрлийн хөшөөг төлөөлүүлэн зарим хөшөөтэй танилцья. Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр мөрөн багийн төвд хөшөөний дээд хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт тус бүр нэг нэг нар, хажуу нарийн талд ташуу гурван зураас зуржээ. Хөшөөний дунд хэсгийн урд талд алхан зээтүү, дунд талд тахир эдлэл, арын өргөн талд саадганд буй нум дүрсэлжээ. Мөн сумын Бурхутайн өвөрт буй нэгэн хөшөөний дээд хэсгийн ар өвөр талд тус бүр нэг онги дүрсэлждоогуур нь нарийн зураасан бүс татж ээ. Улаангом хотын хойд талаар урсах Хархираагийн голын Цагаан сайд буй нэгэн хөшөөний оройг нь хүний хүзүү мэт нарийсган засч, өргөн талд нь олон зэрэгцээ хонхорыг хоёр эгнээ доош ташуу дүрсэлсэн ба хажуугийн нарийн талын дээд хэсгээр нэг эгнээ олон хонхор, түүнээс арай доохнуур ганц нарийн ховилон зураас татжээ. Увс аймгийн Тариалан сумын Чигээчний голын баруун дэнжид буй хөшөөний урд талын өргөн хавтгайн дээгүүр нэг эгнээ дөрвөн хонхор гарган зааглаад дээд хэсэгт нь нар дүрсэлжээ. Түүнээс зүүн тийш 500 м орчим зайд орших өөр нэгэн хөшөөний өргөн талын дээгүүр хоёр нарийн бүс гаргажээ. Завхан аймгийн Тэлмэн сумын нутгаас н эг дор хамт буй 6 буган хөшөөний гурав нь загварчилсан бугын дүрстэй гурав нь бугын дүрсгүй зэр зэвсэг зэргийг дүрсэлсэн байнаь Энэ мэт хоёр өөр' төрлийн буган чулуун хөшөө нэг дор хамт байх нь нэлээд түгээмэл бөгөөд тэдгээрийг нэгэн овог аймгийхан нэгэн цаг үед бүгээсэн болох нь хөшөөнүүдийг хамт бүтээсэн бусад ёслолын байгууламжийн бүтэц зохион байгуулалтаас тодорхой харагддаг. Эдгээрээс бугын д үрсгүй хөшөөтэй танилцъя. Энд буй 4 дэх хөшөөг саарал өнгийн боржингоор хийсэн бөгөөд түүнийг хоёр нарийхан зураасан бүсээр гурав зааглаж, арын оройн хэсгийн өргөн талд хажуудаа жижиг дугираггай онги, нарийн талд нь гурван ташуу зураас, өвөр талын дунд хэсэгт нэг эгнээ 7 хонхрыгтахийлгасан байдалтай дүрсэлжээ. Доод талын бүсний 1

Д.Цэвээндорж. Буган чулуун хөшөө. ШУА. 1975, №3, тал 32-34.


М ОНГОЛ

I ЛСЫН ТҮҮХ. I бОТЬ

урд талд нь байлдааны алх, ард нь хавчуулсан саадагтай нум дүрсэлжээ. Гурван ташуу зураас, чинжаал хутга, хас тэмдэг мэт байрласан дөрвөн морины толгой дүрсэлсэн энэ төрлийн хөшөө Завхан аймгийн Сонгино сумын Айраг нуурын дэргэдээс, саадаггай нум, байлдааны алх, гурван ташуу зураас зэргийг дүрсэлсэн 3 хөшөө, Увс аймгийн Хяргас сумын Ш иргэн хөндийгөөс, чинжаал, саадаг, байлдааны алх дүрсэлсэн хөшөө, Баянхонгор аймгийн Пунцаг овоо зэрэг газраас олдсон билээ. Буган хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч тохиолдох ба мөн хиригсүүр, дөрвөлжин булшны дэргэд тэдний гадаад хана, булангийн хөшөө болгож босгосон байхаас гадна заримдаа авсны таг, хана, ёроол болгож ашигласан байдаг. Буган хөшөөг тойруулан чулуугаар цөөн хэдээс хэдэн зуун жижиг цагираг өрж үйлдсэн байх нь элбэг. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Шивэртийн аманд буй буган хөшөө бүхий дурсгалд 30-35 см өндөр, 2 м голточтой чулуун далантай өрлөг 7 байсныг малтахад тус бүрээс нь нэг нэг адууны толгой, нэг удаа тэмээний толгойн яс гарчээ. Ийнхүү адуу малаар тахилга өргөөд, гал асааж буган хөшөөгтойруулан чулуун өрлөг хийдэг байжээ1. Завхан аймгийн Дааган дэл, Алтайн Юстидэд малтсан буган хөшөө бүхий дурсгалаас чулуун нухуур олдож байсныг зарим судлаачид үржил шимийн шүтлэгтэй холбон үзэж тайлбарласан байдаг2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голын хөндийд буй олон арван буган хөшөө бүхий томоохон цогцолбор дурсгалын зарим хэсгийг малтахад хазаарын хүрэл амгай, зуузай зэрэг гарсан байна. Буган хөшөөнүүд тэднийг тойрсон хэдэн арваас зуу хүртлэх тахилгын жижиг чулуун өрлөг, том дугуй чулуун далантай булш, дөрвөлжин булш зэрэг нь нэгбүхэл бүтэн цогцолбордурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтой. Буган хөшөөг булшинд ашигласан буюу дөрвөлжин булшны булангийн хөшөө болгон босгосон зэргийг судлаачид оршуулгын зан үйл, өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбож тайлбарладгаас үзэхэд буган хөшөө ямар нэгэн хамгаалах үүрэгтэй гэдэг санааг ч агуулдаг байсан байж болох мэт. Тухайн ёслол-оршуулгын цогцолборын гол дунд буй хамгийн том дөрвөлжин булшийг буган хөшөө оролцуулж барьсан байдаг байна. Булган аймгийн Хайрхан хөндий, Өвөрхангай аймгийн Тэмээн чулуу, Архангай аймгийн Цацын эрэг, Шивэртийн ам, Алтансандал, Баянхонгор аймгийн Хэрэгсүүрийн дэнж зэрэг газар буй буган хөшөө бүхий дөрвөлжин булшийг малтан шинжлэхэд заримаас нь адууны дал, үхэр, хонины яс, зэргээс өөр эд өлгийн зүйл гараагүй төдийгүй, хүний ясны үлдэгдэл ч байгаагүй тул буган хөшөө бүхий дөрвөлжин булшинд хүн оршуулаагүй нь ямар нэгэн сүсэг бишрэлийн холбогдолтой байгууламж байжээ гэж үздэг3. Энэ бүхнээс үзэхэд буган хөшөөг зөвхөн оршуулгын булшин дээр босгож байсан дурсгал гэж үзэхэд учир дутагдалтай. Юуны өмнө сүсэг 1

2 3

В.В.Волков. Оленные камни Монголии. УБ., 1982, стр. 80. ВД.Кубарев. Древние изваяния Алтая. Оленные камни. Новосибирск, 1979, рис. 11. В.В.Волков. Оленние камни Монголии, стр. 81.


Тэ р гүүн

ан ги .

Хуй иэгллийн байгуулал

бишрэлийн байгууламжийн чухал бүрдүүлэгч зүйл байсанд буган хөшөөний гол үүрэг орших ба харин түүнийг хожим оршуулгын зан үйлд ашиглаж байжээ. . Судлаачид буган чулуун хөш өөг үндсэндээ МЭӨ V II-III зуунд холбогдуулан түүнийг хүрэл зэвсгийн эцэст зарим нь бүр төмөр зэвсгийн түрүү үед үүссэн гэж үзэж ирсэн юм. Монгол нутагт сүүлийн жилүүдэд явуулсан археологийн шинжилгээний үр дүнд буган чулуун хөшөөний он цагийг урагшлуулан тогтоох хэрэглэгдэхүүн нэлээд олдож байгаа югм, Эрдэмтэд, Төв Азийн нутагт өргөн тархсан дөрвөлжин булштай буган чулуун хөшөөг он цагийн хувьд холбогдуулан авч үздэг боловч дөрвөлжин булшийг үйлдэхэд буган чулуун хөшөөг авч ашигласан тохиолдол бол эл хоёр дурсгалын он цагийн ялгааг гаргаж өгөх чухал хэрэглэгдэхүүн бөгөөд ийм баримт олонтаа ажиглагдцаг билээ. Жишээлбэл, Архангай аймгийн Их Тамир сумын Баянцагаан голын адаг, Алтан сандал уулын бэл, Батцэнгэл сумын Шивэртийн ам, Эрдэнэмандал сумын Хөшөөн тал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хядагийн эх, Мөрөн хотын орчим Дэлгэр мөрний хөндий, Галт сумын Нүхтийн ам, Булган аймгийн Орхон сумын төв, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шатар чулуу, Хэнтий амгийн Дунд Жаргалантын гол зэрэг олон газар буй дөрвөлжин булшны өнцөгт буган чулуун хөшөөг босгож байсан төдийгүй, булшны хана болгон түүний сийлбэрүүдийг далд ортол булж суулган, бүр хэвтүүлэн жирийн материалын хэлбэрээр ашигласан тохиолдол олон байна. Тувагийн нутагт М.И.Грязнов, М.Х.Маннай-Оол нарын шинжилсэн МЭӨ VIII-VII зууны үед холбогдох Аржан хэмээх булшны даланг барихад буган чулуун хөшөөг булшны материал болгон ашигласан баримт байгаа бөгөөд үүнтэй уялдуулан судлаачид МЭӨ X1I-IX зуунд Монгол ба Саян Алтайд амьтныг загварчлан дүрслэх аргын олон шинжүүд1үүсэн бүрэлджээ хэмээн үзсэн нь буган чулуун хөшөөний гарал үүслийн талаар гаргасан чухал санал юм. Булган аймгийн Орхон сумын Баруун могой, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөрөөгийн үзүүр, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Бат-Өлзий сумын нутаг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бугат, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгор зэрэг олон газраас.олдсон хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт буган чулуун хөшөөн дээр бугыг дүрсэлдэгтэй адил амьтныг загварчлан дүрслэх аргын хэд хэдэн барилаар бугыгдүрсэлсэн байгаа ньбуган хөшөөний он цагийг урагшлуулан авч үзэх бас нэг чухал хэрэглэгдэхүүн юм. Буган хөшөөний он цагийг тогтооход хамгийн чухал үндсэн тулгуур хэрэглэгдэхүүн бол түүн дээр сийлсэн зэр зэвсгийн зүйлс бөгөөд тэднйй хэлбэр төрхийг нарийвчлан үзвээс буган хөшөө нь зарим эрдэмтдийн үзэж байснаас нэлээд эрт үүссэн бололтой. Тухайлбал, Архангай аймгийн Их М.П.Грязнов, М .Х.М аннай-Оол. Третий год раскопа кургана Аржан. Археологические открытия 1973 года. М., 1974, стр. 195; М.П.Грязнов. Аржан. 1980, стр. 58.


М оню /

ҮЛСЫН ТҮҮХ.

I

БОТЬ

тамир сумын Арцатын амны буган хөшөөнөө сийлсэн бөгтөр мөртэй цагирган сэнжтэй хутга, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын орчим Дэлгэр мөрний хөндий, Уушгийн өвөр, Галт сумын төв, Булган аймгийн Орхон сумын төв зэрэг нэлээд хэдэн газраас оддсон зарим буган хөшөөнөө сийлсэн янгир, араатан амьтны толгойн хэлбэртэй тольт бүхий чинжаал хутгууд зэрэг зэр зэвсгийн зүйлс хүрэл зэвсгийн дунд ба сүүл үед холбогдох нь маргаангүй билээ. Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан арьс, мах, эвэр зэрэг ихээхэн бүтээгдэхүүн өгдөг чухал ан төдийгүй, байгалиас заяасан үнэхээр гоо үзэмжтэй, хүнд ямарч хор хөнөөлгүй амьтан учраас түүнийг эрт цагаас эрхэмлэн хүндэтгэж, шүтэж бишрэн, тахиж хөшөө чулуунаа үй олноор нь урлан сийлж ирсэн бололтой. Буган хөшөөнөө буганаас гадна метапл зэр зэвсгийг олонтой дүрсэлсэн байдгаас түүнийг металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч, үйлдвэрлэхүй хүчин улам эрчимтэй хөгжсөнөөр, хүй нэгдлийн овгийн байгууллын дотоод зохион байгуулалтанд үндсэн өөрчлөлт оруулж, эцгийн эрхт ёс тогтсон тэр үед дайчин эр хүнд зориулан бүтээж байжээ. Буган хөшөөг хүрэл зэвсгийн сүүлч, төмөр зэвсгийн түрүү үеийн дөрвөлжин булшийг үйлдэхэд хөшөөг жирийн материал болгон өргөн ашигласан, түүн дээр хүрэл зэвсгийн дунд үед холбогдох зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн, түүнийг баатар дайчин эр хүнд зориулан босгосон зэргээс энэхүү гайхамшигт дурсгал, сүрлэг баримлыг хүрэл зэвсгийн сүүл үеэс (МЭӨ хоёр мянган жилийн сүүлч) эхлэн төмөр зэвсгийн түрүү үеийг(МЭӨ V II-III зуун) дуустал бүтээж байжээ. Эрдэмтдийн судалгаагаар Евразийн хээр талын бүс нутагг 700 орчим буган чулуун хөшөө мэдэгдэж байгаащйн 80 орчим хувь нь Монгол улсын нутгаас одцоод байгаа ба сүүлийн жилүүдэд Монгол улсын төв нутгаас хүрэл зэвсгийн дунд үед холбогдох буган хөшөөний эртний дурсгалууд нэмэгдэн олдсоор дэвсгэр нутаг нь зүүн тийш тэлэгдэх шинжтэй байна. Эрдэмтэд буган хөшөөг ямар ч гэсэн зөөж явдаг зүйл бус, түүнийг өөрийн орны билэгдлийг хатуу санадаг дайчвд ирж газар дээр нь бүтээсэн1 хэмээн үздэг юм. Үнэхээр ч төрөлх нутагтаа буган хөшөөг хэдэн зуугаар бүтээж үдцээсэн Төв Азийн нүүдэлчин овог аймгуудын зарим хэсэг Евразийн хээр талын бүс нутгийг туулж Д орнод Европт хүрч очихдоо төрөлх нутгийнхаа буган хөшөөнд дүрсэлж байсантай ижил төстэй зарим тэмдэг, зэр зэвсгийг энгийн хөшөөнөө сийлж байсан бөгөөд харин бугыг олноор нь дүрсэлдэг заншил орхигджээ. Буган хөшөөний эртний дурсгалууд зөвхөн Монгол улсын төв нутгаас олдож байгаа нь энэхүү гайхамшигт дурсгал анх Монголын төв нутагг хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү гэхэд Монгол нутаг даяар түгэн дэлгэрч цаашдаа одоогийн Тува, Байгал нуурын наад бие хүртэл өргөн тархсан ба улмаар Казахстан, Дундад Ази, Оренбургийн муж, Умард Кавказ, Эльба мөрөний сав хүртэл цөөн тоогоор Д.Г.Савинов, Н.Л.Членова. Западные пределы распространения оленных камней и вопросы культуры этнической принадлежности. Археология и этнография Монголии. Новосибирск, 1978 г. стр. 82-94.


ТЭРГУУН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

нэвтэрсэн нь суурыимал иргэдийн дунд олон арваар бүтээгдэж байгаагүй нүүдэлчдийн дурсгал юм.

§3. Улаан зосон зураг Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хад чулуунаа улаан зосоор зурсан зураг юм,Монгол орны хүрэл зэвсгИйн үед холбогдох улаан зосон зургийн гол төлөөлогч нь «Сэлэнгэ»-ийн төрлийн зосон зураг юм. Монголын хадны улаан зосон зургийн хамгийн өргөн тархсан дурсгал болох «Сэлэнгийн» төрлийн зосон зураг Улаанбаатар хотын дүүрэг Богд хан уулын Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Гачуурын бичиг, Улаан-Уул сумын нутаг Толжийн боом, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Зэлтэрийн голын Цагаан Оломын гарамны дэргэдээс, Хүйтний голын бичигт хад, ИГарын голын Цагаан нуур, Хэнтий аймгийн Дадал сумын ^Балжийн хавцгай, Булган аймгийн Орхон сумын Баруун могой гол, Орхон гол, Бугат сумын Бичигт хад зэрэг газраас мөн Буриадын нутаг Өвөр Байгал орчим Сэлэнгэ мөрний сав нутаг, Алс Дорнодод Амар мөрний сав нутагт өргөн тархсан байна* Энэ төрлийн зургийн бүхий л шинжийг агуулсан хамгийн сонгодог зураг бол Их тэнгэрийн амны зураг билээ. Эдгээр зосон зургийн дээд хэсэгт халин нисч яваа бүргэд шувуу, түүний доор дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээ, дотор нь олон дугуй цэг-толбо дүрсэлдэг. Хашлага хүрээний гадна хөтлөлцөж зогссон хэдэн хүн хаяа дотор нь хоёр зэрэгцээ замаар адуу хөтлөөд явж буй хүн, нохой, нум сумаар харваж буй хүн зэргийг дүрсэлсэн байдаг. Эдгээр улаан зосон зурагт хүн, амьтан, шувуу, хашлага зэргийг дүрслэхдээ тэднийг гоё уртай зурахыг хичээсэнгүй ерөнхий утга санааг гаргахыг чухалчилсан байдаг. Зургуудын үндсэн шинжийг илэрхийлсэн дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээгээр аймаг буюу овгийг, түүний дотор байрлуулсан олон цэг-толбоор овгийн гишүүдийг билэгдсэн бөгөөд хашлага хүрээний дээр болон гадна халин нисч буй бүргэд шувууг дүрсэлсэн нь тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлэхийг эрмэлзсэн гэж эрдэмтэд уздэг1. дИх тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөлийн Бичигт булаг, Шарын голын Цагаан нуурын орчмоос олдсон зосон зурагт хоёр зэрэгцээ замаар цувж яваа адуу, морь хөтөлсөн хүнийг дүрсэлсэнтэй ижил сэдэв зохиомж' бүхий сийлмэл зураггай чулуун хавтанг хожим авч ашиглан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны доторхи чулуун авсны таг хийсэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн амдаас олдсон билээ2. Энэ нь улаан зосон зураг их эртний үүсэлтэй болохыг харуулах сонирхолтой баримт fOMj

Монголын хүрэл зэвсгийн ү^ийн хадны улаан зосон Зургийн өвөрмөц 1 2

А.П.Окладников, В.Д.Запорожская. Петроглифы Забайкалья. ч. II. Л., 1970, стр. 92. Д.Цэвээндорж. Чандманий соёл, SA. т. IX, f. 4, УБ., 1980, б I -р зураг.


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. /

воть

нэгэн төрөл бол «Тэмээн чулууны ам»-ны төрлийн зураг юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны амны дөрвөлжин булшны ханын хавтгай чулуун дээр өрөөсөн гараа өргөөд эгнэжзогссон олон хүнийг дүрсэлсэн ба үүнтэй ижил эгнэж зогссон олон хүн болон хурьцаж буй хосуудын зургийгХэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэрьяа уулын Дугана хадны нэгэн дөрвөлжин булшны хананд зурсан байдаг. Энэ хоёр дурсгал хоорондоо хэдий хол зайтай боловч хүрэл зэвсгийн үед Монгол нутагт амьдарч байсан дөрвөлжин булшт овог аймгийнхан нэгэн ижил зан заншилтай байсныг харуулж байна.. .

§4. Хадны сийлмэл зураг Хэнтий аймгийн Раш аан хад, Үзүүр цохио зэрэг газрын хаднаа мезолитын үеэс эхлэн олон мянган жилийн турш хэдэн зуун тамган дүрсийг хонхойлон сийлсэн болохыг нэгэнт дээр тодорхой үзүүлсэн билээ. Харин дээрх хоёр газрын тамган дүрс нь амьтдын зураггай холилдоогүй тусдаа бие даасан байдалтайгаараа онцлог юм. Хөвсгөл аймгийн Бүрэнтоггох сумын Цэнгүүнжавын Их, Бага муна, Цэцэрлэг сумын Хүүхаийн овоо, Модтой толгой, Цахир, Увс аймгийн Баруун Туруун сумын Хар Цагаан ус зэрэг газрын хаданд олон тооны тамгыг хаднаа дүрсэлсэн байгаа бөгөөд анхаарууштай нъ тэдгээр хаднаа дан ганц тамга тэмдгүүд бус тэдэнтэй хамт бодон гахай, буга, адуу, хулан, морин тэрэг, зэр зэвсэг, хүн зэргийн зургийг дүрсэлсэн байна. Энэ нь мезолитоос эхлэн олон тамгыг хад цохионоо дүрсэлдэг байсан заншил хожим неолит, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед уламжлагдан баяжиж улмаар ан амьтдын дүртэй хамт урлах болсныг харуулж байна. Энеолитын үеийн зураг. Монгол болон түүний хөрш зэргэлдээ Тува, өмнөт Сибирийн хадны зургийн судалгаанд түшиглэн Архангай аймгийн нутаг Чулуут голоос олдсон хадны зургуудын заримыг энеолитын үед холбогдуулан үзсэн байдаг. Чулуут голын нэгэн хадны доод хэсэгт цүндгэр гэдэстэй, төрж буй хүүхнийг дүрслэхдээ хоёр гарыг тохойгоор нь нугалан дээш нь өргүүлж гар тус бүрт гурав гурван хуруу сарвайлган үзүүлжээ. Түүнээс дээш нэг аргалийн хэвлий доор хоёр гараа тохойгоор нь нугалан дээш өргөсөн гэдэснийх нь оронд олон хөндлөн зураасыг эгнүүлэн дүрсэлсэн хүнийг шилмүүс модны мөчир мэт толгойтой дүрсэлжээ. Төрж буй хүүхнийг бугынх шиг эвэртэй дүрсэлсэн, мөн заримыг нь аргалийн хажууд дүрсэлсэн зэргийг тэдгээрийн «өвөг дээдсийн тотемийг илэрхийлсэн бололтой»1 гэж судлаачид үзсэн байна. «Овгийн ахлагч —эх хүн ба тотемийн өвөг дээдсийг» ийнхүү илэрхийлжээ. Судлаачдын үзэж буйгаар эмэгтэй хүнийг эгд урьдаас нь харуулж дүрсэлдэг бөгөөд дотор нь: О эвэртэй буюу шилмүүст модны мөчир мэт эвэртэй, Ө «чон» хэлбэрийн толгойтой, гурвалжин хэлбэрийн малгайтай, Ө бөөрөнхий толгойтой, Ө толгойгүй янз бүр дүрсэлсэн байна. Хүний дүрс1

Э.А.Новгородова. Древняя Монгсшия. М., 1989. стр. 89-105.


_________________________________________________________ Т э р г үү н а н г и . Хүй нэгллнйн байгүүлал

ний дэргэд гол төлөв аргаль, буга зэрэг амьтны багийг дүрсэлсэн байдаг. Эр хүний зураг нь дүрсэлсэн арга маягийн хувьд эмэгтэй хүнийхтэй ижил төстэй боловч тэднийг ямагт хажуу талаас нь гаргаж, гурван хуруутай гараа дээш өргөж, хөлөө өвдгөөр нь нугалсан байдлаар дүрсэлдэг байна. Чулуут голын хадны зургийн дотроос гурван хуруутай гараа дээш өргөсөн эрэгтэй, эмэгтэй хүн, баггай хүн, үхэр, буга, аргаль зэрэг амьтны дүр бүхий зохиомжтой зургуудыг судлаачид Өмнөд Сибирь нутгаас олдсон ижил төстэй хадны зургууд, мөн Тувагийн нутгаас олонтой олдсон хүний баг бүхий хадны зурагтай2 харьцуулан энеолитын үед холбогдуулан үзсэн байна. Олон тооны тамга тэмдэг, ан амьтад, хүн, ан гөрөө хийж буй болон мал аж ахуйн сэдэв, зэр зэвсэг зэргийг хамт дүрсэлсэн зураг Хөвсгөл аймгийн Цахир, Хүүхдийн овоо, Модтой толгой, Их Бага муна, Увс аймгийн Хар цагаан ус зэрэг газраас олдсон юм. Тухайлбал, Цахирын хадны зургийг бүхэлд нь хонхойлон цоолборлох аргаар үйлдсэн бөгөөд ихэнхийг бүх талбайгаар нь хонхойлж, үлдсэн цөөвтөр зургийг нь гаднах тэгээр нь хөвөөлөн цоолборложээ. Амьтны зураг ба тамгануудын дүрс нь хэм ж ээгээрээ төдийгүй хэлбэр төрх, урласан маягаараа их олон янз баялаг юм. Цахирын зурагны үндсэн дүр нь хүн, ан амьтан, мал, геометрийн дүрстэй тамга тэмдэг, ан агнуур, мал аж ахуйн сэдэвтэй бусад зургууд орно. Бид Цахирын хаднаас нийт 54 хүний зургийг сонгон авч судлахад тэднийг эгц урдаас нь харсан байдлаар хоёр гарыг дэлүүлж, өргүүлсэн эсхүл ялимгүй доош унжуулан хоёр хөлийг алцайлгаж зогссоноор гол төлөв дүрсэлжээ. Мөн морьтой хүн, нум сумаар ан гөрөө хийж буй, бас ямаа сааж буй хүний зураг байна. Хадны зурагт зэр зэвсгийн зураг ховор тохиолддог бол Цахирын хаднаа олон тооны урт чинжаал, илдийг дүрсэлжээ. Цахирын хаданд анчдын зэвсэглэсэн нум сумны зураг хэд хэд байгаагийн дотор богино хэмжээний зүймэл «М» хэлбэрийн нум, гурвалжин гилбэртэй сум, мөсний гичирийн ухам зэргийг тодорхой дүрсэлсэн байна. Цахирын зурагт амьтдын дүр чухал байр эзлэх бөгөөд бид янгир 75, адуу 53, буга 28, үхэр 3, нохой 1, гахай 1, хонь 1, чоно, үнэг 6, ирвэс шилүүс 1, могой 1, шувуу 1, чухам ямар амьтан болохыг тогтоож чадаагүй амьтны зураг 89, мөн давхцуулан зурсан амьтны зурагтай 16 зохиомжийг илрүүлэн судалсан юм. Сүрэг адууны нэлээд хэдийн цээжин доор тус бүрд нь нэг нэг дугуй хонхор гаргаж дүрсэлсэн зураг сонирхолтой бөгөөд энэ нь хос адууг буюу үржлийг бэлгэдсэн утгатай байж болох юм. Мөн хоёр адууг нуруугаар нь бие бие рүү нь хандуулан хоорондуур нь урт эдлэлийг дүрсэлсэн зураг онц сонирхолтой бөгөөд тэрэг үүсэхээс өмнөх үеийн мод булхайдаж буй байдл ыг үзүүлсэн бололтой. Цахирын хадны зурагт янз бүрийн тамга, тэмдэг, зураас, хонхор, эгнэж цуварсан хонхор зэрэг геометрийн дүрсүүд олон байна. Эдгээрийн дотроос хамгийн олон, дүрслэлийн хувьд олон хувилбартай нь адууны туурай тамга 1

МА.Дэвлэт. Петроглифы на кочсвой тропе. М., 1982. стр. 22-26.


М о н г о л УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

бөгөөд нийт 300 орчим олдсон юм. Туурай тамга нь дүрслэлийн хувьд хэд хэдэн янз байна. Үүнд: О гүйцээгүй дугуй, © бүтэн дугуй буюу зууван дугуй, ©ухамтай дугуй (яг адууны мөр шиг), О хоёр давхар тах, 0 ухамнаасаа сөртөнтэй дугуй гэх мэт. Хүний мөрөн тамга, тэмдэг 20 гаруй, нэгдоор хэд хэдээр нь бөөгнүүлэн дүрсэлсэн баавгай, ирвэс шүлүүсний сарвууны мөр 20 гаруй хаднаа, янз бүрийн өвөрмөц дүрстэй тамга тэмдэг 70 гаруй, арав гаруй дугуй хонхорыг цувуулан гурван хаднаа тус тус дүрсэлсэн байлаа. Цахирын хаданд амьтдыг үндсэндээ энгийн хялбарчилсан тоймлох хандлагатай боловч ерөнхийдөө бодит байдлаар дүрсэлсэн юм1. Иймэрхүү арга маягаар урласан амыдын дүр Монгол, Төв ба Дундад Ази, Алтай, Сибирийн хадны зургийн дурсгалд өргөн тархсан байдаг2. Хүүхдийн овоо, Модтой толгой, Их Бага Мунын зургийн эртнийх нь МЭӨ 3000 жилийн сүүл3, хожуугийнх нь МЭӨ 1000 жилийн эхэнд4 холбогдоно. Цахирын хадны зургийн дунд үеийн он цагийг тогтооход чухал ач холбогдолтой баримт бол тэнд дүрсэлсэн 22 чинжаал болон илдний зураг юм. Эдгээр нь 70 см хүртэл урт хэмжээтэй, ёроол руугаа өргөссөн хуйтай, эгц хөндлөн ааггай, аагныхаа хажууд товхтой дүрсэлсэн бөгөөд аргалийн толгойн тольттой, цагирган тольттой, зууван урт бариултай дүрсэлжээ. Ийм хэлбэр төрхийн хүрэл чинжаал хутга Монголоос гадна Өмнөд Сибирь, Алтай, Тува, Өвөр Байгаль, Дундад Азийн нутагт хүрэл зэвсгийн үед МЭӨ X II-V III зуунд өргөн хэрэглэгдэж байсны 5 зэрэгцээ тэр үеийн буган хөшөөнөө олонтой дүрслэгдсэн байдаг6 тул Цахирын хадны зургийн зарим хэсгийг мөн энэ үед үйлдсэний гэрч юм. Хадны зургийн насыг тогтооход тухайн дүрийг бүтээсэн арга маяг чухал үүрэгтэй байдаг бөгөөд Монголын хадны сийлмэл зургийн дурсгалд «амьтны загварт аргаар» урласан зургууд ихээхэнтүгээмэл байдаг. Архангай аймгийн нутаг Чулуут голын хадны зурагт нэгэн бугыгхэвтэж буй байдалтай урлахдаа түүний хоншоор, туруу, эр хүйс, зовхи чих зэргийг нэлээд бодитойгоор харин эврийг загварчлан дүрсэлжээ. Чулуут голын хадны зурагт «амьтны үржлийг» бэлгэдэн дүрсэлдэг тэмдгийг бугын гэдэсний доорхи зайд дүрсэлсэн төдийгүй түүний эр хүйсийг цохон гаргаж улмаар гэдсэн доор нь зууван Д.Цэвээндорж. Петроглифы Цахира. SA. 1998, т. X V I 11, f-б. стр. 56-88. Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975; А.П.Окладников. Петроглифы Байкала-памятники древней культуры народовСибири. Новосибирск, 1974; А.П.Окладников. Петроглифы Центральной Азии. М., 1980; А.Шср. Петроглифы Средней и ЦентральнойАзии. М., 1980. 3 Д.Цэвээндорж. Хадны сийлмэл зургийн шинэ дурсгал. SA. т. V, f-5, УБ., 1975. тал 75-118. ♦ А.П.Окладников, Д.Ц эвээндорж , А .И .Конопацкий, Ю.С.Гричен. Петроглифы Дэлгэрмурена и долины реки Тэс. АЭМ., Новосибирск, 1978. стр. 159-198. 5 С.В.Киселев.Древняя культураЮжной Сибири. М., 1951;Ю.С.Гришин. Бронзовый и ранний железный века Восточного Забайкалья. М., 1975. стр. 51; Н.Л.Членова. Карасукские кинжал. ■ М., 1976. 6 Д.Цэвээндорж. Монгол нутгаас одцсон зарим буган хөшөө. SA. t.VII, f-13. УБ., 1978. тал 36­ 92; В.Д.Кубарев. Древние изваяния Алтая. Оленние камни. Новосибирск, 1979; В.В.Волков. Оленние камни Монголии. УБ., 1980; Г.Д.Савинов. Оленние камни в культуре Евразии. СПб.. 1994. 1 2


_________________________________________________________ Тэ р гүүн 4 нги

Хүй

ыгалийн

байгуүлал

тэмдэг дүрсэлсэн нь тохиолдлын чанартай зүйл бус юм. Амьтны үржил «шимийг» төлөөлүүлэн ийнхүү дүрсэлдэг заншил палеолитын үеэс эхлэн дэлхий дахины хадны зурагт түгээмэл тархсан байдаг. Чулуут голын бутын зурагт чулуун зэвсгийн урлагаас уламжлалтай амыны үржлийг бэлгэдсэн утгатай тэмдэг, бодит байдлаар болон амьтныг загварчлан дүрслэх шинэ арга тусгагдсан буй нь эдгээр зургийг хүрэл зэвсгийн эхэн үед холбогдохын нэг баримт юм. Хөвсгөл аймгийн Цахирын хадны зургийн олон тооны тамга, хүрэл зэвсгийн үеийн хэлбэр төрхтэй.том том чинжаал хутга, илд болон амьтдын зураг, эр хүйсийг цохон дүрсэлсэн хүн, Ховд аймгийн Ямаан усны байлдааны зээтүүгээр хоёр этгээд нэгнийхээ толгойг цохиж буй зураг, нум сумаар харваж буй хүн, янгир, морь, тэмээ, Өвөрхангай аймгийн Тэвшийн хадны иж бүрэн зэвсэглэсэн дайчид, Их Дөрөлж, Паалуугийн хадны зургууд, Өмнөговь аймгийн Арвижихын хаднаа янгир агнаж буй анчид, Увс аймгийн Шар булгийн Онцоос олдсон амьтдыг нэлээд бодит байдлаар дүрсэлсэн зургууд, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Алаг чулуунаа нэлээд бодит байдлаар дүрсэлсэн амьтдын зураг, үхэрт хөллөсөн анжсаар газар хагалж байгаа болон нум сумаар ан хийж буй сэдэвтэй зургууд МЭӨ II мянган жилийн сүүл I мянган жилийн эхний хагаст холбогдох билээ. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Их Алагийн хадны зурагт буй амьтны загварт урлагийн арга маягаар дүрсэлсэн хоёр бугын зураг1, Хөвсгөл аймгийн Цахирын хаднаа амы ны г загварчилан дүрслэх аргаар урласан, давхар эвэртэй,хэвтэж буй бугын зураг, Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны зураг2, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Хөшөөтийн хаданд дүрсэлсэн зайдан морьтой анчид богино хэлбэрийн нумаар ан хийж буй сэдэвтэй зургийг нумын хэлбэр төрх болон дөрөөгүй зайдан морь унасан зураг3, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амны хаднаа дүрсэлсэн үхэрт хөллөсөн анжис, зээтүү барьсан хүмүүсийн зураг4 зэрэг нь төмөр зэвсгийн түрүү үед МЭӨ V II-III зуунд хамаарахыг харуулж байна. Өнөөгийн байдлаар Монгол орны нутгаас 100 гаруй эртний морин тэрэгний зураг олдоод байгаа бөгөөд гол төлөв хоёр дугуйтай дугуй тавцан бүхий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг билээ. Чулуут гол, Ямаан ус, Цагаан гол, Тэвш уул, Цагаан салаа, Бага Ойгор, Модтойтолгойн тэргийг4, 6 ,8 ,9хигээстэйдугуйтайдүрсэлсэн ньтэрэгний дугуйн хувьсал хөгжлийг харуулж буй баримт гэлтэй. Эдгээр тэргүүд МЭӨ 2000 жилийн сүүлч М Э Ө 1000 жилийн эхний хагаст холбогдох бөгөөд энгийн уналга, тээврийн хэрэгслийн зориулалттай билээ. Мөн ихэнх тохиолдолд энгийн тэрэг дүрсэлсэн байхад, Ямаан усны хаданд бүхээгтэй сүйх тэрэг, Тэвш уулын хаднаа дөрвөн дугуйтай тэрэгний дунд дээрээс нь харсан гэр мэт зүйлийг дүрсэлсэн байна. 1 2 3 4

Г.И.Боровка. Археологические исследования среднего течения р. Толы. Северная Монголия. М-Л., 1927. стр. 82-83. Ц.Доржсүрэн. Говь-Алтайн Цагаан голын хадны зураг. SA. УБ., 1963, т. II, f-2, тал 16-26. Д.Цэвээндорж. Петроглифы долины реки Хонгио. М.С. УБ., 1987, т. 11, ф. 13, стр. 122-130. Н.Сэр-Оджав. Баянлигийн хадны зураг. УБ., 1987.


Монгол УЛСЫН ТҮ\Х. / ЮТЬ

Хөвсгөл аймгийн Модтой толгойн нэгэн хавтгай хадны голоор зам мэт урт зураас хонхойлон цохиж гаргаад түүний баруун талаар цуварч яваа хос морь хөллөсөн хоёр тэрэг, хүний мөр, адуу, нөгөө талд хос морьтой нэгэн тэрэг, морь, туурай тамга, хүний мөр зэргийг дүрсэлжээ. «Модтой толгой»-н морин тэрэг нь сийлбэр ба дүрслэлийн хувьд дээрхи тэрэгнүүдээс их эртний шинжтэй бөгөөд МЭӨ 3000-2000 жилд холбогдно1. Морин тэрэгний дугуй нь хигээс, сумгүй, арлын оронд дугуй тавцантай, ганц уяатай байна. Модтой толгойн хаданд морин тэрэгний ерөнхий байдлыг дүрслэхийг эрмэлзсэнээс түүнийг гоё ганганаар нарийн уртай дүрслэхийг хичээгээгүй бололтой. Энд үнэхээр ганц морин тэрэг бус тодорхой дараалалтай нэгэн чигт зорьж яваа хэд хэдэн морин тэргийг дүрсэлж, нүүдэлчдийн өдөр тутмын аж ахуйн амьдралыг сэдэвлэн үзүүлжээ. Монгол нутаг хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд баялаг орны нэг бөгөөд тэдний үндсэн хэсэг нь хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед хамаарна.

§5. Дөрвөлжин булш " \У ^ / Монгол нутгийн Хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох томоохон дурсгалын нэг нь дөрвөлжин булш бөгөөд түүний хэлбэр, төрх, тархалтын хүрээг хамарсан нутгийн тухай товч боловч дурьдах нь зүйтэй. Дөрвөлжин булшийг судлан шинжлэх ажил өнгөрсөн зууны 80-90-ээд оноос гараагаа эхэлж, манай зууны 20-30-аад оны үеэс эрчимжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. . 1889 онд, Монгол орны төв хэсгээр археологийн хайгуул шинжилгээ хийсэн Оросын судлаач Н.М .Ядринцев, түүний дараа жил ажилласан В.В.Радлов, Д.Клеменц нар Орхон голын сав, Хангайн нурууны бүсэд багтах нутаг болон туе улсын зүүн бүсийн нутгаас «...чулуун булш буюу өөрөөр хэлбэл чулууг босоогоор нь өрж тавьсан» хэмээн нэрлэжтэмдэглэсэн байна2. Түүнээс гадна финийн эрдэмтэн Гранэ уг булшийг «талын булш» (Steppengraber) хэмээн нэрлэж байсан боловч 1925 онд Монгол нутагт ажилласан Зөвлөлтийн археологич Г.И.Боровка Туул голын сав дafyyx булш хиригсүүрүүдийг ялган тэмдэглэх үүднээс хавтгай чулууг хавиргалан босгосон хүрээтэй булш буюу хавтан чулуут хэмээн нэрлэсэн билээ.3 Манай археологичид 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны үеэс эхлэн өөрийн орны дурсгалуудыг шинжлэх явцдаа Монгол орны төв болон дорнод бүс нутгуудаас илрүүлсэн, эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалуудын дотроос нэлээд эртн ий хэлбэр бол ох хүрэл зэвсгийн үед холбогд ох дурсгал ыг «дөрвөлжин булш» буюу «хавтгай чулуут булш»4 хэмээн нэрлэсэн. ' 2 3 4

Д.Цэвээкдорж. Хадны сийлмэл эургийн шинэ дурсгал. Э.С. т. 5. ф. 5. тал 73-118, В. В.Радлов. Атлас древностей М онголии СПб., 1892 г. стр. 6-10. Г.И.Боровка.Археологическиеобследованиесредноготеченияр.Толы. -Северная Монголия. Вып. П. Л., 1927. стр. 54-55. Х.Пэрлээ. Овгийн байгууллын задралын үеийн хэдэн булш. -« Ш У техник» сэтгүүл. №1. 1957 он. тап 42.


Тэр гүу н

а н ги .

Хүй нэгллийн байгуулал

Хүрэл зэвсгийн үйдцвэрлэлийн үед Монгол нугагг амьдарч байсан эргаий овог аймгууд нас барсан хүмүүстээ зориулан тэгш дөрвөлжин хэлбэргэй чулуун байгууламж хийн, түүн дотроо хүнээ оршуулах зан үйл гүйцэпэж байсан энэ ерөнхий зүй тоггол ганц манай орны нуггаар хязгаарлагдахгүй, өдгөөгийн хилийн чанадад орших Байгал нуурын зүүн ба баруун, өмнөд нутгаар, мөн Өвөр Монголын зарим хэсэгг тархсан байдаг. Судлаачид анх дөрвөлжин булшийг дараах хэлбэрүүдээр ангилсан байна. Үүнд: 1. Дөрвөн буландаа өндөр.шонтой, дөрвөн өнцөгт хүрээтэй, 2. Дөрвөн талын хүрээ нь намхавтар, хавтгай чулуун дараас бүхий, 3. Дөрвөн тал хүрээ чулуутай боловч хойд, урд хашлага нь дотогшоо хонхойсон булш хэмээн ангилан ялгасан байна.1 Гадаац зохион байгуулалтын чулуун өрлөг энэ мэт ялгаатай байгаа боловч нийт дөрвөлжин булшийг гүйцэтгэсэн зан үйл, ёслолын зориулалтаар дотор нь: а. Оршуулах ёслолын байгууламж, & Тахилга ёслолын байгууламж хэмээн хоёр ерөнхий ангилалд хуваан үзэж болно. а. оршуулах ёслолын байгууламжтай дөрвөлжин булшийг үлдээгч овог аймгууд оршуулгын байгууламжийн хийц хэлбэр, зохион байгуулалтыг санамсаргүй тохиолдлоор үйлдээгүй, тодорхой ёс заншил, утга агуулгыг илэрхийлж байгааг археологичид анхааран үзэж тал бүрээс сонирхон судалж байна. Тиймээс дөрвөлжин булшийг судлах явцад хуримтлагдсан эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлаачдын дэвшүүлж буй санал нь дөрвөлжин булшны гаднах хэлбэрийн зарим ялгаа бол ихэвчлэн орон нутгийн онцлогийг хадгалж байна хэмээн үзэж байгаагаар нийтлэг юм. Дөрвөлжин булшинд оршуулсан хүнээ хамгаалах, хүндэтгэх үүднээс оршуулгын нүхийг нимгэн хавтгай чулуугаар доторлон хайрцаг хийж түүн д ээрээ гурваас дөрвөн том зузаан хавтгай чулуугэгнүүлэн тагландарж, багавтар чулуугаар чигжиж булаад түүнийгээ тойруулан, тэгш өнцөгт дөрвөлжин хүрээг 15@25 см зузаан хавтгай чулуугаар тойруулан хавиргалан босгож дотор, гадна талаас нь хашлага чулуунуудын хэмжээнээс арай багавтар чулуунуудаар, хаяаг дарж бэхэлдэг. Ингэхдээ дөрвөн буланд нь хашлага хийсэн хавтгай чулуунаасаа арай өвдөр босоо чулууг бэхлэн суулгах явдал бий. Эртний хүмүүсийн оюун санаанд нас барсан хүнд, хоид насны амьдрал байна гэдэг ойлгол г байсан нь гарцаагүй, гэхдээ оршуулгын зан үйл гүйцэтгэхдээ нас барсан хүнийхээ бие, дагалдуулсан эд өлгийн зүйлийг ил байлгахаас хамгаалах, хүндэтгэх үүднээс булшны чулуун байгууламж үйлдэж байсан нь тодорхой. Тийм учраас тухайн оршуулгын болон тахилгын байгууламжид чулуун .өрлөг ашиглаж байжээ. Дөрвөлжин булшийг чулуугаар өрж байгуулахдаа хавтгай чулууг ашиглах ба тэдгээрийн нэг нь нөгөөгөө ирмэгээрээ дарж байхаар эрэмбэ дараалж өрсөн байдаг. Булшны хашлага чулуунуудын өндөр, нам байх, булш мөн том жижиг хэмжээтэй байх зэргээс хамааран булшнаас илэрч олдох эдийн соёлын В.В.Волков. Бронэовый и ранний железный века северной Мойголии. -S A . Т. V. f-1. стр. 35.


Монгол

УЛСЫН ТҮУХ.

I

БОТЬ

дурсгалуудын хэлбэр хүрлийн эрт үе, хожуу үеийнх хэмээн ялгаатай байдаг хэдий ч он цагийн ялгаанаас хамаарч оршуулах ёслолын зан үйл өөрчлөгдөхгүй байна. Х арин дөрвөлж ин булшны дотоод бүтэц зохион байгуулалтыг оршуулгын нүхэндээ чулуун хайрцагтай, чулуун хайрцаггүй хэмээн дотоод хэлбэрийн дэд ангилал хийж болохоор зарим нэг ялгаа ажиглагдаж байна. Оршуулгын нүхэн дотроо чулуун хайрцагтай гэдэг нь тусгайлан хийсэн авс биш хэдий боловч багавтар нимгэн хавтгай чулуугаар хана дагуулан өрөх, ёроолд нь дэвсэх зэргээр оршуулсан .хүнээ газраас тусгаарлан хайрцагласан хэлбэр юм. Хүнээ оршуулахдаа оршуулгын нүхээ ингэж доторлосон байдал Хэнтий аймгийн Биндэр сумын Асгатын дөрвөлжин булш, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын Эмгэнт хошууны 1,2 дугаар булшнуудад тэмдэглэгдсэн байна. Чулуун хайрцагтүй үйлдсэн оршуулгын зан үйл нь дөрвөлжин булшны дараас чулуунуудын дор, хүн оршуулах нүхийг өргөргийн дагуу азимутын 80-150° чиглэлд буюу ихэвчлэн зүүн зүг хандуулан ухаж бэлтгээд, чулуугаар доторлохгүй, оршуулах хүнээ тавиад сул шороогоор дүүргэн хавхаг таглаа чулуугаар таглан тавьдаг байна. Ийм хэлбэрийн оршуулгын зан үйл Төв, Дархан-Уул, Орхон аймгуудын нутагт малтан шинжилсэн дөрвөлжин булшнуудад нэг бус удаа тохиолдсон болно. б. Тахилга ёслолын байгууламж. Хүрэл зэвсгийн үеийн оршуулах ёслолын байгууламжийн нэг бие даасан төрөл бол, тахилга үйлдсэн ёслолын байгууламж юм. Тахилгын байгууламжийг хийж үлдээсэн газар орны онцлог, байрлал зэрэг нь дөрвөлжин булшны оршин байх газар орны нөхцөл, хэлбэр байдалтай ижил байх буюу заримдаа дөрвөлжин булш бөөн олноороо байх газар, зэрэгцэн оршиж байна. Хүрэл зэвсгийн үеийн тахилгын байгууламжуудыг судалсан байдлаас үндэслэн үйлдсэн байдлаар нь: а. чулуун дараас дор хойлго үйлдсэн хэлбэрийн тахилгын байгууламж, б. чулуун байгууламж дороо хойлго үйлдсэн шинж тэмдэг мэдэгдэхгүй хэлбэр хэмээн хоёр төрөлд ангилж байна. Ялангуяа дөрвөлжин булшны малтлага судалгаа хийж байх явцад ажиглагдсан нэг зүйл бол мөргөлийн байгууламж нь тонуулчдын гарт өртөх нь бага, анхны хэлбэр төрхөө тэр хэвээр хадгалан үддсэн байдаг. Гэтэл оршуулга болон тахилгын байгууламж нь тонуулчдын гарт өртсөн байх нь нилээд элбэг. Учир йь хойлго үйлдсэн тахилгын байгууламж нь хүн оршуулсан дөрвөлжин булшны байгууламжтай хэлбэрийн хувьд ижил, дөрвөлжин булшнаас ялгарах нь бага байдаг ба тухайн үедээ үнэтэй ямар нэг эд өлгийн зүйл, зэвсэг багаж, гоёл чимэглэлийг дагалдуулан тавьдаг зан үйлийг мэддэг байснаас уг эд зүйлийг авахаар хойд үеийнх нь хүмүүс тонодог байсан бололтой байна. Тийм учраас тахилгын байгууламжид адуу мал хойлоглох үед, цуг дагалдуулсан ваар сав суулга тоногдсоны улмаас эвдэрч гэмтсэн ваар савны жижиг хэсгүүд, зөвхөн сав суулга байсны ул мөр болон үлдсэн байдаг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Их тойром гэдэг газар малтсан хоёр булш бол хүнээ санан дурсах мөргөлийн чулуун байгууламжийн


Тэ р г үү н АНГИ. Хуй нэгллийн байгуүлал

жишээ юм. Эдгээрийн зохион байгуулалт нь хүн оршуулсан дөрвөлжин булшны хэлбэртэй үндсэндээ адил, хандуулан тавьсан чиглэл нь хүртэл ижил байна. Ялгаатай байсан гол төрх нь баруун, зүүн хоёр хажуугийн хана, хашлага, далан чулууг тулган нийлүүлж, оршуулгын нүх тусгайлан бэлтгэж засаагүй, хойлого хийсэн шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. Гаднах хэлбэрийн хувьд энд малтан ш инжилсэн уг хоёр мөргөлийн чулуун байгууламж тай ижил төстэй байгууламжууд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумын нутагт цөөнгүй байдаг. Иймэрхүү хэлбэрийн мөргөлийн чулуун байгууламжууд мөн Монгол орны төв ба зүүн зүгийн нутгуудад байдгийг судлаачид тэмдэглэжээ'. Харин тахилгын чулуун байгууламжийн хувьд гаднах хэлбэр нь дөрвөлжин булшнаас онц ялгарахгүй хашлага, далан чулууны доторхи дараас чулуун өрлөгийн дор бод, бог малаар хойлого үйлдсэн байдаг. Тэгэхдээ хойлого үйлдсэн малын толгойг хандуулан тавьсан чиглэл, дөрвёлжин булшны оршуулах ёслолын зан үйлд дагалдуулан тавьсан малын толгойг хандуулсан чиглэлтэй ижил байдаг. Тахилгын чулуун байгууламжийн нэг онцлог нь ихэвчлэн хүн оршуулсан дөрвөлжин булштай зэрэгцэн орших ба хүн оршуулаагүй боловч тусгайлан оршуулгын нүх бэлтгэн засаж хойлого үйлдэн, гарз гаргах зан үйл гүйцэтгэсэн байх нь ажиглагдаж байна. Түүнээс гадна бод, богийн толгой шийрээр хойлоглох ёс хийхээс өөр хэлбэрээр хойпоглох ёс гүйцэтгэх заншил мөн байсан. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг Майхан толгой уулын энгэрт байсан нэгэн дөрвөлжин булшны төв хэсэгт оршуулгын нүхэн дотор ганцхан бодын дал оршуулсан зан үйл тохиолдож байлаа. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын Элст хөтөлийн 2-р булш, Бөгсийн голын 5-р булш, Төв аймгийн Алтанбулаг сумын Жаргалантын амны 17-р булш ийм төрлийн тахил гын байгууламжийн хэлбэр мөн бөгөөд тэдгээрийн чулуун дараасын дор хойлого үйлдсэн байлаа. Түүнээс гадна бидний судалгаанд хамрагдаагүй гаднах ерөнхий хэлбэр төрхөөрөө дөрвөлжин булш, тахилгын байгууламжтай адил төстэй дурсгал Монгол орны нутгаар элбэг тохиолдож байна. Тэдгээр дөрвөлжин хэлбэрийн боловч оршуулгын зан үйл эрс ялгаатай булшийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг Шатар чулуу2, Ховд аймгийн Мөст сумын нутаг Бооржийн голын Халзан хошуу3 зэрэг газарг малтжээ. Монгол орны хүрэл зэвсгийн үеийн томоохон дурсгал болох дөрвөлжин булшны тархалтын орон зай, хүрээг тодорхойлж түүний илэрч олдсон нутгийн талаар дотоод, гадаадын эрдэмтдийн хийсэн судалгааны мэдээллийг үзэхэд архе ологичид Алтай, Соён уулаас Их, Бага Хянганы нуруу, Байгаль далайгаас их Говь хүртэл, Сэлэнгэ мөрний хөндий, Хөвсгөл нуурын хөвөө, Булган, Архангай, Завхан, Увс, Ховдын нутаг, Хангайгаас Бага Хэнтий, Онон, Хэрлэн, Туул голын сав дагуу, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, 1 2

3

Э.А.Новгородова. Древняя Монголия. М., 1989. стр. 239-240. Д.Цэвээндорж. 1975 онд МЗТСХЭ-ийн Булган, Хөвсгөл, Увс, Архангай, Баянхонгор аймагт ажилласан палеолит ба нүүдэлчдийн дурсгал судлах ангийн тайлан. ШУА. ТХГБСХ., Ф. V .I., т. I, хн. 04. т. 76-77. Д.Цэвээндорж. 1979 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан МЗТСХЭ-ийн палеолитийн ангийн тайлан. ШУА. ТХРБСХ., Ф. V.I., т. 1., хн. 08. т. 4.


Монгол

ҮЛСЫН ТҮУХ. I БОТЬ

Өмнөговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар тархсан байна1. Дөрвөлжин булш оршин байх орон зайн тархалтын хувьд Өвөрмонголын нутагт байх бүрэн боломжтой. 1920-иод оны сүүлчээр АНУ-ын Үндэсний Түүхийн музейгээс одоогийн Өвөрмонголын нутагт явуулсан археологийн хайгуул, малтлагын судалгаагаар тэр үеийн Цэцэн вангийн хошууны нутаг Тойром нуур гэдэг газраас дөрвөлжин булш илрүүлэн малтсан нь одоогийн байдлаар бидэнд мэдэгдээд байгаа хамгийн өмнөд захын нь болж байгаа юм2. Дөрвөлжин булшны тархалтын хүрээ хязгаарыг түүнтэй ижил төстэй хэлбэрийн чулуун байгууламжийн тархалттай холбож үзэх нь учир дутагдалтай санагдана. Хэрэв ингэж гадаад хэлбэрийн нийтлэг шинжийг цагхугацааны баримжаа болгон үзвэл дөрвөлжин булшны гадаад хэлбэр маягтай төстэй шинжийг хадгалсан хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох дольмен хэмээх дөрвөлжин хэлбэрийн булш зүүн хойд болон өмнөд Азийн орнууд, Баруун Европын орнуудад элбэг байдаг. Гэхдээ эдгээр дольмен хэмээх археологийн дурсгалуудыг судалсан судалгааны эх хэрэглэгдэхүүнийг харахад уг дурсгал Монгол орны нутагт элбэг тохиолддог дөрвөлжин булшны судалгааны эх хэрэглэгдэхүүн, оршуулгын зан үйл зэрэг олон зүйлээр илэрхий ялгаатай байна. Дөрвөлжин булшны анхны хэлбэр төрхийг илэрхийлсэн чулуун хайрцагт булш Хятадын зүүн хойт нутаг Дунбэй гэдэг газар бий хэмээн үздэг судлаачид байна3. Гэхдээ энэ нь гаднах чулуун байгууламжийн ижил төстэй шинж чанарыг харгалзан үзсэн бололтой байна. Харин эдийн соёлын хувьд дөрвөлжин булшны эдийн соёлтой төстэй зарим нэг археологийн олдвор буйг судлаачид анхаарахгүй орхих аргагүй нь ойлгомжтой. Монгол оронд элбэг тохиолдох хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох археологийн гол дурсгал болох дөрвөлжин булшийг судлан шинжлэхдээ хүн оршуулах зан үйл, эдийн соёлын хөгжпийн төвшин ямар байсныг өмнөх судлаачид хичээнгүйлэн судалсаар ирсэн билээ. Тэгсэн хэдий ч уг дурсгал маань тухайн үедээ ямар нэг хэлбэрээр тонуулчдын гарт нилээд өртсөн байдаг учраас тахилгын ёс хийгээд оршуулгын зан үйл нь бүрэн хэмжээгээр тэр бүр мэдэгддэггүй. Хэдийгээр ийм бэрхшээл бий боловч судлаачдын нүдэнд өртөх бага ч гэсэн ёсзаншилын хэвшил, эд өлгийн зүйлийн үлдэгдэл ул мөрнь, тухайн булшны оршуулгын ёс заншил, эдийн соёлыг тодруулах шижим болдог. Дөрвөлжин булшны оршуулгын байгууламжийн гаднах ерөнхий хэмжээ дунджаар 1.5 мх2.5 м-ээс, 2.5 мх4.5 м байх бөгөөд Монгол орны төвийн бүс нутагҮ зарим тохиолдолд нилээд том хэмжээний булш тааралдах явдал бий. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны оршин байх газар орны гол үндсэн шинж нь гол усны эрэг хөндий дагасан, уулын энгэр, довцог, дов толгод, гүвээний хажуу хормой бэл, оройгоор байх ба, их олон тоотой байвал голдуу хойноосоо урагшаа цуварсан байдлаар хоёроос дээш эгнээгээр зэрэгцэн байдаг. Байршлын ийм зүй тогтол, Хустай нурууны өврийн Жаргалантын амны 140 гаруй 1 J 3

А.Д.Цыбыктаров. Культура плиточных могилМонголии и Забайкалья. Улан-Үдэ, 1998. стр. 23-26, 194-195. Walter.A. Fairservis, Jr. Archaeology o f the Southern Gobi of Mongolia (Centers o f Civilization) Durkman, North Caralina. Pp. 166-167, 191, 196-197. В.Е.Ларичев. Происхождение культуры плиточкых могил Забайкалья. -Археологический сборник. I. Улан-Удэ, 1959 г. стр. 63-72, 120-125,


Тэргуүн лнги. Хүй

н э га л и й н

байгуулал

дөрвөлжин булш1 Монгол орны төв болон дорнод бүс нутагт орших олон тоотой дөрвөлжин булш бүхий бүх газруудад ажиглагдаж байна. Эрдэмтдийн бүтээлүүдэд хүрлийн үеийн дөрвөлжин булшны он цагийг, Сибирь, Байгал нуурын сав нутагт судалгаа хийсэн ЗХУ-ын археологич А.П.Окладников, Н.Диков (МЭӨ V III-III зуун), В.Волков (МЭӨ V-III зуун) нарын дэвшүүлэн баримталж буй он цагтай нэг үед холбогдоно хэмээн санал нийлсэн боловч хүрлийн үеийн зарим дурсгалууд нь он цагийн хувьд цаашлах шижим гарч болно хэмээжээ. Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээллээр 510 орчмыг малтан шинжилсэн байна. Эдгээрээс гурван булшны материалыг радио-карбоны задлан шинжилгээнд оруулсан байна. Үүнд, 1970 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Залаа гэдэг газар малтсан 1-р дөрвөлжин булшнаас гарсан нүүрсийг 1971 онд тэр үеийн ЗХУ-ын Ленинград хотноо хийсэн радиокарбоны задлан шинжилгээний дүнгээр 610+50 жил буюу МЭӨ VII зуунд холбогдоно2 хэмээн гарсан бол, 1992 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Устын амны 1-р булшнаас гарсан зарим эх хэрэглэгдэхүүнийг БНСУ-д радио-карбоны задлан шинжилгээ хийлгэхэд 2300±70 жил3, Эгийн голын дөрвөлжин булшны эх хэрэглэгдэхүүнийг МЭӨ 845-805 он хэмээн тогтоожээ4. Одоогийн байдлаар радио-карбоны задлан шинжилгээний энэ дүн судалгаанд хамарсан дурсгалуудын он цагийг баримтлах гол үндэслэл болж буй боловч Монгол нутаг дахь хүрлийн үеийн эхлэл буюу төгсгөлийн он цаг хэмээн үзэх боломжгүй юм. Сүүлийн жилүүдэд Монгол нутагт явуулсан археологийн хээрийн шинжилгээний үр дүнд хүрэл зэвсгийн үед холбогдох дөрвөлжин булшнаас шинээр олдож буй эд өлгийн дурсгал хүрэл дуулга, бүсний чимэглэл, чулуун шанага, ясан зэв зэрэг олдворуудыг, хөрш зэргэлдээ орнуудын эрдэмтдийн судалгааны үр дүнтэй харьцуулан үзэхэд МЭӨ XII-VII зууны үед холбогдох боломжтой байна. Харин Буриадын судлаач А.Д.Цыбыктаровын хийсэн радио-карбоны судалгаагаар МЭӨ XIII-IV зуунд холбогдоно хэмээсэн байна5. Зэр зэвсгийн зүйл. Сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хээрийн шинжилгээ судалгааны үр дүнд Монгол орны төв болон дорнод хэсгээс шинээр олдсон хүрэл зэвсгийн үеийн эртний хүмүүсийн хэрэглэж байсан хүрэл дуулга, хүрэл хийгээд ясан зэв, зэр зэвсэг агссан хоёр хүний дүрс бүхий хүрэл толь зэрэг олдворууд олдсон нь тухайн үеийн зэр зэвсэг, бусад хэрэгслийн талаар болон холбогдох он цагийн хувьд шинэ сонирхолтой мэдээлэл өгч байна. Хурэл дуулга. Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Хантай багийн нутгаас хоёр хүрэл дуулга олдсон нь хүрэл зэвсгийн үеийн зэр зэвсэг, байлдааны 1 2

3 *

5

Г.И.Боровка. Археологическиеобследованиясредноготечения р. Толы.-Северная Монголия. Вып. П. Л., 1927. стр. 53-56. Д.Наваан. Дорнод Монголын хүрлийн үе. УБ., 1975. тал 84-89. Монгол-Солопгосын эрдэмтдийн хамтарсан «Дорнод Монгол» төслийн 1993 оны археологийн судалгаа - Монгол-Солонгос улсын хамтарсан эрдэм шинжилгээ 2. Сөүл, 1993. З.Батсайхан, Л.Билэгт, Д.Эрдэнэбаатар, У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин. Монгол-Францын экспее дицийн тайлан. ШУА. ТХГБ сан. УБ., 1994. А.Д.Цыбыктаров. Культура плиточных могил Монголии и Забайкалья. Улан-Үдэ, 1998.,стр. 88-106.


МО НГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I tOTb

хэрэгслийн талаар шинэ мэдээлэл өгөх боломж бүрдүүлсэн юм. Нэг дэх дуулга нь энэ нутгийн Эмгэнт хошууны Зер дөрвөлжин булшнаас олдсон хүрэл дуулга толгойн оройн хэсэг, хоёр шанааг бүрэн халхалж болохуйц дуулга малгайны өндрийн хэмжээ, орой дээрх сэнжийг ороле дуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц •харсан өргөн 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өрген 16 см, Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй урд хойд хоёр тал ижил хэмжээтэй. Хоёр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй. Дуулганы зах ирмэгийг 5 мм өргөнтэй Хүрэл дуулга (Булган аймаг, Хутаг-Өндор сум, Эгийн гол) товгор хүрээгээр эмжин хүрээлсэн. Орой дээрхи гогдоо 2 см өндөр, 3.5 см өргөн, 1 см бүдүүнтэй. Хүндийн жин 1000 грамм. Мөн нутгийн Холтост нугын 1ер дөрвөлжин булшнаас олдсон хүрэл дуулга орой дээрхи сэнжтэйгээ хамт 21.5 см өндөр, зүүнээс баруун тийш эгц урдаас харсан өргөн 18 см, урдаас хойшоо хажуугаас харсан өргөн 24.4 см юм. Дуулганы урд нүүрэн талын өндөр 10.5 см, хойд тал буюу шилэвчний арын өндөр 8.5 см, орой дээрхи сэнж нь 2 см өндөр, 4 см өргөн, 1.2 см бүдүүнтэй байна. Хоёр шанаавчны доод ирмэгт бүч сүвлэх нүхтэй, дуулганы ирмэг захыг 5-6 мм зузаан товгороор эмжин хүрээлсэн. Орой дээрхи сэнжийг үл ялиг хазгай байрлуулан шавж гагнасан байлаа. Уг дуулганы хүндийн жин 1850 грамм. Сумын зэв. Бидний сүүлийн жилүүдэд хийсэн малтлага судалгааны явцад хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас шинээр гурван хүрэл зэв, зургаан ясан зэв тус тус олдоод байна. Энэ үеийн түүхэнд холбогдох зэв нь манай орны төв хөдөөгийн музейн сан хөмрөгт элбэг байхаас гадна орон нутгаас түүвэр байдлаар элбэг олддог бөгөөд хүмүүсийн дунд «тэнгэрийн сум» хэмээн шүтлэгийн хэрэгсэл болж хадгалагдах явдал ч байна. Ер нь сумны зэвийг хүрэл-төмрийн үед яс, хүрэл төмрөөр зонхилон хийдэг байсан нь энэ үеийн түүхэнд холбогдох янз бүрийн хэлбэрийн булшнаас түгээмэл олддог'дурсгалын нэг юм. Дөрвөлжин булшнаас ерөнхийдөө хоёр төрлийн сумны зэв олддог бөгөөд үүнийг: а . хүрэл зэв б. ясан зэв хэмээн ангилж болохоор байна. Хүрэл зэв нь хавтгай шилбэтэй, гурван хянгартай буюу хоёр хянгартай, навчин хэлбэртэй, хоёроос гурван хянгартай онгин шилбэтэй гэсэн олон хэлбэртэй байдаг төдийгүй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт малтсан нэгэн дөрвөлжин булшнаас хуяг нэвтлэгч бахим зузаан гурван хянгартай хүрэл зэв олдож байжээ. Ясан зэв ихэвчлэн хавтгай шилбэтэй, мөсөн завсар хавчуулж тогтоох боломжтой, хоёр буюу гурван хянгартай, навчин х^лбэрийн дэлбээ хянгартай

132


Тэргуун \Н1И ХүЯ нэгллийн байгу) лал

зэвүүд олддог юм. Харин зориулалтын хувьд хүрэл болон ясан зэв өөр өөр байх бөгөөд хүрэл зэв нь хүч чадал, хэрэглээнийхээ зориулалтаар бол цэрэг дайны зориулалттай байдаг бол ясан зэв нь ихэвчлэн ан гөрөөний зориулалттай байсан бололтой. Учир нь дөрвөлжин булшнаас олддог ясан зэвнүүдийн үзүүр, шилбэ улаан зосон будагтай байдаг нь эртний анчдын агнасан ангийн цусаар зэвсгээ мялаадаг ёсноос үүдэлтэй холбон тайлбарлаж болох юм. Ясан зэвний хувьд бол энэ төрлийн зэв нэн эртнээс нааш эхлэн, хожим эртний Хүннү, Монголын нэгдсэн улсын үед ч улам боловсронгуй болгон хэрэглэгдэж ирсэн уламжлалтай зэвний төрөл бол.Эгийн голын Баянзүрх уулын 2-р дөрвөлжин булшнаас гарсан улаан өнгийн зосон будагтай дөрвөн ясан зэв нилээд эрт үед холбогдож болох үндэслэлтэй юм. Сүүлийн хэдэн жилийн судалгааны явцад дөрвөлжин булшнаас одоогийн байдлаар зургаан ясан зэв олдоод байгаа бөгөөд эдгээрийн нэгээс бусад нь хийц хэлбэрийн хувьд хоорондоо нилээд төстэй юм. Бидний судалгаагаар шинээр олдсон ясан зэвүүд гурван талт гурвалжин шовх үзүүртэй зэв юм, Эгийн голын болоод Буурал уулын дөрвөлжин булшнаас дээрхи зургаан ясан зэвтэй ижил биш боловч гурван талт гурвалжин үзүүр бүхий шилбэгүй, Увс аймгийн нутаг дахь Чандманы 1ер булш, 23ер булш, ЗЗер булш, 47ер булш, 48ер булшнаас богиновтор шилбэтэй ясан зэв тус бүр хэд хэд олдсон байна. Эгийн голын эдгээр зэвүүдийн онцлог нь үзүүр болон шилбэндээ улаан өнгийн зосон будагтай байгаа явдал юм. Харин Эгийн голоос олдсон эдгээр ясан зэвүүдтэй адилтган үзэж болох ясан зэвүүд Улаан-Үдийн ойролцоохи Саянтуй гэдэг газраас олдсон бөгөөд тэдгээрийг МЭӨ VII-V зуунд холбогдоно хэмээн үзсэн байна.1 Түүнээс гадна Эгийн голоос олдсон ясан зэвүүдийг МЭӨ X-IX зууны үед холбогдуулан үзэх зарим нэг үндэслэл байна. Ийм үндэслэл нь нэгдүгээрт, Эгийн голоос олдсон ясан зэвүүдтэй цуг олдсон хүрэл эдлэл үүдийг бусад газраас олдсон археологийн дурсгалуудтай харьцуулан үзэхэд он цагийн хувьд урагшлах хандпага ажиглагдсан. Тухайлбал, Баянзүрх уулын энгэр дэх Зер дөрвөлжин булшнаас олдсон дөрвөн ясан зэвтэй цуг олдсон хоёр хүрэл ороомог хэлбэрийн бөгж нь МЭӨ X I-X зууны үед холбогдож байна. Хоёрдугаарт, эдгээр ясан зэвүүд нь үзүүр шилбэндээ нэлээд баттай тогтсон улаан өнгийн зосон будгийн толботой байгаа явдал юм. Үүнийг нэн эртний хүмүүсийн улаан өнгийн зосыг чулуун зэвсгийн үеэс эхлэн өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай холбон үзээд, холбогдох он цагийг дээр дурдсан цаг үед холбож үзэх боломжтой юм. Одоогийн байдлаар Монголын Үндэсний Түүхийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан хүрэл зэвсгийн үеийн сумын зэвүүдийг хийц, хэлбэр зориулалтаар ангилан ялгаж, тэдгээрийн холбогдох он цагийг тодорхойлсон бүтээл нэг бус гарч тэдгээрт, хүрэл зэвийг хийц хэлбэрийн талаас онгит ба шилбэт зэв гэсэн хоёр үндсэн ангилалд хуваан үзэж, дотроо онгит зэвийг дөрвөн төрөл, шилбэт зэвийг гурван төрөл болгон ангилж, хөрш орнуудын хүрэл зэвсе В.С.Гришин. Памятники неолита, бронзого и раннего железного веков лесостепного Забайкалья. М., 1981., стр. 130.


Монго/

ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

гийн үеийн сумын зэвүүдтэй харьцуулан онгит зэвийг МЭӨ VII-II зууны үед, шилбэт зэвийг МЭӨ VI-III зууны үед холбож үзсэн байна. Зэр зэвсгийн дурсгалтай холбоотой булшнаас олдсон олдворуудаас гадна хэдийгээр дөрвөлжин булшнаас гараагүй ч гэсэн түүвэр байдлаар олсон хүрэл зэвсгийн үеийн зэр зэвсэгтэй холбогдох мэдээлэл өгч чадахаар зураг бүхий нэгэн хүрэл толь Дундговь аймгийн Хулд сумын нутаг Хэвтүүл гэдэг газраас олджээ. Уг толь 8.5 см дугуй голчтой, 0.2-0.3 см зузаантай, доороо 2 смх3.5 см хэмжээтэй хавтгай иштэй. Ишний хэсэгт жигд бус хээ маягийн цоорхой нүхтэй. Энэ толины сонирхол татах нэг онцлог бол нэг талд нь өөд өөдөөсөө харан тулалдахаар зэхэж буй хоёр морьтой хүний дүрстэй бөгөөд нэг морьтой хүн нь зүүн гартаа бамбай, баруун гартаа байлдааны зээтүү барин, эсрэг этгээдээ дохихоор бэлэн байгааг үзүүлэхийн зэрэгцээ энэ хүнийг дуулга малгай өмссөн байж магадгүй байдлаар дүрслэн үзүүлжээ. Хоёр дахь морьтой хүнийг нь нум сумаар зэвсэглэн эсрэг этгээдийн өмнөөс харвахаар онилж буй байдлаар дүрсэлсэн байна. Байлдахаар зэхсэн хоёр хүний морьдыг ижил хэмжээтэй, нэг арга барилаар дүрсэлсэн ба хоёр морины толгойг тулган нийлүүлж дүрслэхдээ булчин шөрмөсийг угалз хээгээр товойлгон зурж үзүүлсэн. Энд жишээ болгож буй хоёр хүрэл дуулга, хүрэл толь зэрэг хүрэл зэвсгийн үеийн олдвор урьд өмнө Монгол нутгаас олдож байгаагүй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчин овог аймгуудын эд өлгийн болоод дайн байлдааны зэр зэвсгийн тухай тодорхой мэдээлэл өгч байгаагаараа хамгийн их ач холбогдолтой юм. Манай орон хийгээд хөрш зэргэлдээ орнуудад удаа дараа явуулсан судалгаагаар хүрэл зэвсгийн үеийн булш болоод буган чулуун хөшөөнүүдэд дээрх гурван олдворуудтай ижилсэх олдвор, судалгааны эх хэрэглэгдэхүүн нэг бус удаа илэрч байсныг судлаачид өөр өөрийнхээ баримтанд тулгуурлан бичжээ. Монгол нутгаас анх удаа олдож буй энэ хоёр хүрэл дуулга үндсэн хэлбэр төрхийн хувьд адил хэдий ч тухайн дарханы хийц хэлбэр, эдлэж хэрэглэж байсан хүмүүсийн бие бялдраас шалтгаалан зарим нэг хэмжээ, хүндийн жин зэргээр өөр өөр байгаа юм. Энэ хоёр хүрэл дуулгатай ижил хэлбэр төрхтэй хүрэл дуулга манай улстай хил залгаа бүс нутгаас хэд хэд олдсон байна. Тухайлбал, Өвөрмонгол, Манжуурын нутгаас 5-6 ширхэг ийм хэлбэрийн дуулга олжээ. 1999 онд энэхүү хоёр хүрэл дуулгатай ижил хэлбэр, хэмжээтэй нэгэн хүрэл дуулгыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаас нэмж илруүлэн олж судалсан байна1. Манай нутгаас олдсон эдгээр гурван дуулгатай хэлбэр хэмжээний хувьд ойролцоо дуулга, Шилишань2Синьцун гэдэг газруудаас олдсон бөгөөд ялангуяа Канадын нийслэл Торонто хотын музейд хадгалагдаж байгаа Синьцуны хүрэл дуулга хэмжээ, хэлбэрийн хувьд илүү төстэй байна. Энэ хүрэл дуулганы холбогдох он цагийг МЭӨ XI-VH зууны үед холбоге Ч.Ерөөл-Эрдэнэ, Г.Рэгзэн. Зэвсгийн түүхэнд холбогдох шинэ олдворууд. S.A. Т. XIX. f. 4. УБ., 1999. С.А.Комиссаров. Комплекс вооружения древнего Китая эпохи поздней бронзы (История и культура востока Азии). Новосибирск, 1988, стр. 91.


ТЭРГҮҮЬ АНГИ. Хуй нзг лнйн байгуүлал

доно хэмээн үзсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар ийм төрлийн хүрэл дуулга эртний Хятадын Ин, баруун Жоу улсын үед тэдний хойд талаар хил нийлж байсан эртний нүүдэлчин аймгууд буюу Хятадын сурвалжийн мэдээгээр «умар зүгийн бүдүүлгүүдийн» хэрэглэж байсан дуулга1 бөгөөд эртний Хятадын Ин улсын үед (МЭӨ XIII-XI зуун) Хятадын суурин орны хэрэглэж байсан хүрэл дуулга, умардын нүүдэлчин аймгуудын хэрэглэж байсан дуулганаас цутгалтын хэв маяг, хэлбэр дүрсийн хувьд эрс ялгарах шинжтэй2 байгааг судалгааны мае териал харуулж байна. Хятадын зүүн хойд нутгаас олдсон, харьцуулан үзэж буй хүрэл дуулганууд хүрлийн үед холбогдох булшнаас гарсан бөгөөд эдгээр дуулгатай цуг олдсон эд өлгийн дурсгалуудыг харьцуулсан судалгаагаар МЭӨ XIII-VIII зууны үед холбогдоно хэмээн тогтоосон байна. Манай нутгаас олдсон хоёр хүрэл дуулгыг, Оросын эрдэмтдийн хийсэн хүрэл дуулганы харьцуулсан судалгааны үр дүнд тогтоосон он цагуудтай харьцуулан үзэхэд, нэг он цагт холбогдож болох бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Түүнээс гадна Хятадын зүүн хойд нутаг Байфу гэдэг газраас археологичдын олж судалсан хоёр хүрэл дуулганы нэг нь судалгааны эх хэрэглэгдхүүн болгон ашиглаж буй хүрэл толинд дүрслэн үзүүлсэн дуулга өмссөн хүнийхтэй хэлбэрийн хувьд ижил төрхтэй бол, нөгөө дуулга нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутгаас олдсон хоёр хүрэл дуулгатай хэлбэрийн хувьд төстэй байгаа юм. Байфугаас олдсон хоёр хүрэл дуулганы холбогдох он цагийг МЭӨ 1120±90 он хэмээн3 тодорхойлжээ. Тулалдахаар зэхэж буй хоёр хүний зурагтай хүрэл толь бол хүрэл зэвсгийн үеийн цэргийн зэвсэглЭл, төрөл зүйлийг харуулж байгаа тод баримт гэж санадаг. Учир нь уг толин дээр манай нутгаас биетээр олдоогүй боловч буган чулуун хөшөөнд элбэг дүрсэлсэн байдаг бамбай барин, байлдааны зээтүүгээр зэвсэглэж, дуулга өмсөн хуягласан, хүнд морин цэрэг, нөгөө эсрэг талын хүн нь нум, сумаар зэвсэглэсэн хөнгөн морин цэрэг болохыг тодорхой ялган харуулж дүрсэлсэн байна. Тухайлбал энэ үед эртний овог аймгуудын зэвсэгт хэсэг нь байлдааны зэвсэглэлийн хүч чадал, зориулалтаар хуягласан хамгаалалтын хүнд цэрэг, дайран довтлох шаламгай хөнгөн цэрэг хэмээн ялгарч байсан нь илэрхий байна. Эдгээр дурсгалууд нь дан ганц зэр зэвсэг, цэргийн төрөл зүйлийг илэрхийлсэн баримт биш, Монгол нутагт эрт үед төмөрлөг боловсруулалт, үйлдвэрлэлийн хөгжил ямар төвшинд байсныг харуулж байна. Дээрх шинээр олдсон археологийн дурсгалуудыг харьцуулан үзэх өөр нэг судалгааны эх хэрэглэгдэхүүн бол Монгол орны нутагт элбэг олддог хадны зургийн дурсгал юм. Хадны зурагт малгай бүхий цэрэг дүрсэлсэн дүрслэл Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Хавцгайтын ам4, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Тэвш уулнаас тус тус олдож байсныг судлаачид МЭӨ 1 2 3

4

М.В.Горелик. Сакский дослех. -Центральная Азия (новые памятники письменности и исскуства) М„ 1987., стр. 124, 371. А.В.Вареннов.Древнекитайский комплексвооруженияэпохиразвитой бронзы. Новосибирск., 1989. стр. 46-49. Н.Л.Членова. Находки комплексов с кинжалами карасукского типа в северных районах Китая, их датировка и связи с северном и западном. -"Информационный бюллетень ЮНЕСК.0 (Междуе народная Ассоциация по изучению культур Центральной Азии) Вып. 18, М., 1991. стр. 35. А.П.Окладников. Петроглифы Монголии. Л., 1981. стр. 45-46, 176.


М О НГОЛ УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

II мянган жиянйн дунд үед холбогдоно хэмээн1 үзсэн байна. Харин дээр дурьдсан нутгуудаас олдсон хадны зурагт дүрсэлсэн, цэргүүдийн малгайг, дуулга хэмээн хараахан үзээгүй бөгөөд тал саран болон мөөг хэлбэрийн малгай2, отготой бүрх малгай3 хэмээн нэрлэн судалгаанд орж өнөөг хүрчээ. Дурьдаж буй хадны зурагт дүрсэлсэн цэргийн м&лгайнууд, бидний олж илрүүлсэн хоёр хүрэл дуулгатай харьцуулан үзэхэд дуулга малгай гэдэг нь илэрхий бөгөөд уг хадны зургуудад дүрсэлсэн дуулга малгайнууд соновтортой буюу соновторгүй гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байна. Булган аймгийн Эгийн голын хоёр дөрвөлжин булшнаас олдсон хүрэл дуулгануудын орой дээрх сэнжийд соновтор бэхлэж болох бүрэн боломжтой байгаа юм. Өмнөх судлаачдын судалгааны үр дүнгээр гаргасан сумны хүрэл зэвний холбогдох он цагийг шинээр малтан шинжилсэн дөрвөлжин булшны эд өлгийн соёлын олдворыг харьцуулсан судалгааны үр дүнгээр МЭӨ X-VII зууны үед холбон үзсэн байна. Гоёл чимэглэлийн зүйл. Археологичдын судалгаагаар дөрвөлжин булшнаас олдсон гоёл чимэглэлийн зүйлд Хэнтий аймгийн нутагт малтсан Асгатын нэгдүгээр дөрвөлжин булшны хүрэл морь, олон үет тал бөмбөгөр, бүсний чимэглэл, Булган аймгийн нутаг Эгийн голын дөрвөлжин булшнуудаас олдсон хоёр ширхэг хүрэл ороомог хэлбэрийн цагираган ээмэг, хүрэл товруу, оюу зүүлт, ясан зүүлт, Дархан-Уул аймгийн нутаг Буурал уулын булшнаас олдсон халбаган зүүлт зэргүүдийг хамруулж үзсэн юм. Асгатын нэгдүгээр дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морь 4 см өндөр, 6.2 см урттай хэвтэж буй морины тал цутгамал чимэглэл юм. Уг чимэглэлд соотон чихтэй, монхор хамартай, бүдүүн хүзүүтэй, зассан суман дэлтэй, том цээжтэй, гэдэс шавхарсан, цомбон туурайтай хүлгийг хөлөө нугалан хэвтсэн байдалтай уран сайхан, маш нарийн хийцтэй хийсэн ба уг чимэглэлийг үйлдсэн дархны уран сэтгэмжтэй холбоотойгоор энэхүү морийг сүүлгүйгээр тал хэвэнд хүрлээр цутгаж хийсэн, Ар талдаа ямар нэг зүйлд тогтоох зориулалттай сэнж гагнасан байна. Мөн эндээс цуг олдсон бүсний унжлага зүүлт чимэглэл 4.3 см урттай, 7 мм өргөн, 3 мм зузаантай, зургаан товгор товруун үе бүхий гонзгой нарийн зүүлт 13 ширхэг, 3.4 см урттай, 7 мм өргөн, 3 мм зузаантай зүүлт 1 ширхэг нийт 14 ширхэг ийм эдлэл олдсон юмк Зарим судлаач хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн үед холбогдох хүрэл гоёл чимэглэлийн зүйлс, зарим эд өлгийн дурсгал, тэр дундаа морь дүрсэлсэн бүсний товгор чимэглэл, хадны зурагт дүрсэлсэн адуу малын дүрслэлийг хооронд нь харьцуулан судлаж, тэдгээр нь өөр өөр үүлдрийн морьд болохыг тодорхойлсон судалгаа байдаг. Тухайлбал, Ордос, Байгал нуур хавийн нутаг, баруун Сибирийн Минусийн хотгороос олдсон адуу дүрсэлсэн чимэглэлүүдийн морьдын дүрс, Дундад Азиас олдсон морь дүрсэлсэн хүрэл эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс, хадны зураг дахь адуу ны д үрслэлийн хэлбэрт байгаа ялгааг ажиглан, энэ үеийн Дундад Азийнхны унаа, ачилганд хэрэглэж байсан адуу нь бие томтой t o o m c o j 1 2 3

А.П.Окладников. Петроглифы Центральной Азии. Богд сомона (гора Тэвш). Л., 1980. стр. 66, 91, 249-259,269. Там же. стр. 249-250. Э;А.Нойгородова. Древняя Монголия. М., 1989. стр. 165-167.


Тэ р гүу н лнги. Хүй нэгмийн байгуулал

үүлдрийнх, Монгол, Ордос нутгаас олдож буй хүрэл эдлэл, гоёл* чимэглэлийн зүйлүүдэд дүрсэлсэн адуу нь Төв Азийн унаган амьтан болох «тахинаас» гаралтай «монгол» үүлдрийнх гэсэн хоёр өөр хэлбэр байгааг тогтоон палеое зоологийн ухааны судалгаанд тулгуурлан тайлбарласан байна. Энэхүү «монгол» үүлдрийн адууны дүрслэлийн хэлбэр МЭӨ VI-V зууны үед Азийн дорнод хэсгээс, Дорнод Казахстанаар дамжин нүүдэллэж ирсэн, нүүдэлчин аймгуудын соёлтой цуг ирж, Дундад Азийнхны гоёл чимэглэлийн урлалд тусгалаа олсон болохыг1эдийн соёлын харьцу улсан дудалгаагаар нотлон гаргажээ. Зарим судлаачид ийнхүү Азийн төв хэсгээс Алтай, Казахстан, өнөөгийн Хятад улсын баруун хойд нутаг, Сибирь рүү нүүн шилжсэн «нүүдэлчдийн» их нүүдлийг МЭӨ IX-VII зуунд эхэлсэн хэмээн үзээд энэ үед эдгээр нутгуудад амьдарч байгаагүй угсаатны шинэ бүлэглэл нүүн ирсэн нь тэдний аж ахуй, соёлд багагүй өөрчлөлт оруулж нөлөөлөх болсон юм2 хэмээн үзсэн байна. Энэ мэтээр судлаачид Төв Ази, Зүун умарт Азийн хэсэг тухайлбал өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэр дээр хүрэл-төмрийн үед амьдарч агсан эртний овог аймгуудын үүсэл гарал, нүүдэл шилжилт, угсаатны соёл бүрэлдсэн тухай асуудлыг өөр өөрийнхээрээ тайлбарласаар иржээ. Эдгээр олон эшт үзлийн утгаар хөөн узвэл Монгол нутаг дахь археологийн дурсгалууд нь олон овог аймгуудын угсаа гарвал, соёлын харилцан хэлхээ холбооны үр дүнд бүрэлдэн бий болсон нь ойлгомжтой. Асгатын дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морины дүрс нь МЭӨ XI-VII зууны уед холбогдож байгааг уг хүрэл морьтой цуг олдсон бусад чимэглэлийн зүйл, археологийн олдворууд давхар баталж байгаа юм. Өвөрмонголын нутагг малтан шинжилсэн эртний хүннү булшнаас, Асгатын дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морьтой ижил төстэй бүсний чимэглэл цөөнгүй олджээ. Өвөрмонголын хүннү булшнаас олдсон морь болон бусад амьтны дүрс бүхий чимэглэлүүд нийтдээ хорин нэгэн ширхэг олдсоны арван гурван ширхэг чимэглэлийг баруун болон зүүн гарт бариулж оршуулсан байна3. Эдгээр бүсний чимэглэлүүд хэлбэр дүрсийн хувьд Асгатын дөрвөлжин булшны хүрэл морьтой ижилсэж болохоос гадна хамгийн сонирхолтой нь оршуулгын зан үйлд дагалдуулсан хэлбэр нийтлэг байгаа явдал юм. Асгатын дөрвөлжин булшинд хүрэл морийг мөн баруун гарт нь бариулсан байдлаар оршуулсан байсан. Өвөрмонголын Их зуу аймгийн Ханчин хошуу, Зүүн гар хошуу зэрэг нутагт малтан шинжилсэн эртний Хүннүгийн булшнаас илэрч олдсон морь дүрсэлсэн алт, мөнгөн чимэглэлийн зүйлүүд4 нь Асгатын дөрвөлжин булшнаас . олдсон хүрэл морьтой хийц, дүрслэлийн хувьд ижил байгаа нь эртний нүүдэлчдийн чимэглэх урлагийн хэв маягт хэвшиж тогтсон загвар хүрэл зэвсгийн Н.Л.Члснова. Татарские лощади (О связях племен Южиой Сибири и Средней Азии в древности и средневековье. М., 1981. стр. 80-94. Н.В.Полосъмак. Некоторые аналогии погребекиям в могильнике у древни Даодуньцзы и проблема происхождения сюннуской культуры. Новосибирск. 1990. стр. 104-106. Мөн тэнд. Нэй Мэнгу Вэй ву Зыляо Ши жи ( Өвөрмонголын хууч судлалын материалын эмхтгэлийн үргэлжлэл) (хятад хэлээр) Хөх хот, 1984, 12-р. тал 74е82, 269, 271е273.


М ОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

үеэс Хүннү нарын үе хүртэл маш удаан хугацаанд хадгалагдаж байсан байна. Оршуулгын зан үйлд, эд өлгийн зүйл дагалдуулан тавих ийм нийтлэг шинжээрээ дөрвөлжин булшны соёлыг үлдээгч овог аймгууд, хожмын Хүннү нартай адил байгаа төдийгүй морь дүрсэлсэн чимэглэл үүд нь хэлбэр, хэмжээний хувьд ижил байгаа нь эдийн соёл, угсаа гарвалын талаар шууд буюу дам холбоое той байж болох үцдэслэл болж байгал юм. Манай археологичид «дөрвөлжин булшны» соёлыг үлдээгч овог аймгууд Хүннү гүрний үед зэрэгцэн оршсоор байжээ1хэмээн тэмдэглэснийг анхааран үзэх шаардлагатай. Энэ байдал ч гэсэн эдийн соёлын нийтлэг хэв шинжтэй байхын нэг нөхцөл болсон байна. Морь дүрсэлсэн бүсний товгор чимэглэлтэй цуг олдсон өөр нэг олдвор бол зургаан товгор товруун үе бүхий гонзгой нарийн бүсний унжлага зүүлт юм. Одоогоор манай улсад малтан шинжилсэн хүрлийн үеийн дөрвөлжин булшнаас яг ийм хэлбэрийн бүсний унжлага зүүлт урьд өмнө нь илэрч олдоогүй боловч хоёр болон гурван үетэй богинохон товруун чимэглэл Хэрлэнгийн эхэнд малтсан дөрвөлжин булшнаас олдож байсан ба хот хөдөөгийн музейн сан хөмрөгт цөөнгүй хадгалагдаж байна. Өвөр Байгалын Ингода голын баруун эрэгт орших нэгэн суурингийн орчим малтан шинжилсэн «дворцовын соёлын» үед холбогдох нэгэн булшнаас илэрч олдсон эд өлгийн дурсгалууд дотор арьс, үйсэн дээр шөрмөсөөр бэхлэн тогтоосон ийм зургаан бөмбөгөр үетэй хүрэл товруун зүүлт олдсоныг он цагийн хувьд МЭӨ IX-VII зууны үед холбогдоно2 гэсэн байна. Гэтэл үүнтэй ижилсэх зургаан бөмбөгөр үетэй товруун чимэглэл нь Сяцзядяны дээд үеийн соёл (МЭӨ XIII зуун) болоод баруун Жоу улсын үеийн (МЭӨ X зуун) булшнаас гарсан хүрэл эдлэлүүдийн дотор нэг бус удаа тохиолдож байгааг3 тэмдэглэсэн байдаг бөгөөд энэ баримт нь цаг хугацааны хувьд энэ үетэй холбож үзэх гол үндэслэл болж байгаа юм. Түүнчлэн Карасук, Афанасьев, Окуневын соёлд хамаарагдах хүрэл гоёл чимэглэлийн дотор зургаан бөмбөгөр үетэй товруун зүүлт чимэглэл цөөнгүй олдож байгаагийн дийлэнхи нь Карасукын соёлд олноор илэрч байгаа нь МЭӨ XIII-VII зууны үед холбогдож байгааг тэмдэглэсэн4 байна. Энэ нь тухайн цаг үедээ Зүүн хойт Азийн олон нүүдэлчин аймгуудын дунд энэхүү олон үет товруун чимэглэл өргөн хэрэглэгдэж байсан түгээмэл гоёл чимэглэлийн нэг төрөл байсан төдийгүй, тэдний хооронд аж ахуй, соёлын хэлхээ холбоо багагүй байсны баримт бололтой. Мөн бидний дээр дурьдсан Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Асгатын өврийн дөрвөлжин булшнаас олдсон хүрэл морьтой ижил хийц, хэлбэртэй хүрэл морийг бүсний үзүүрийн чимэглэл байснаар сэргээн зурж тэмдэглэсэн баримт байгаа нь5 ихээхэн сонирхолтой юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Баянзүрх уулын 1 2

• 3 4 5

Х.Пэрлээ. Монголын нуүдэлчдийн металлурги, металл боловсруулалтын түүхийн асуудалд. -SA. Tom. X. f. УБ„ 1982. тал 51. П.Б.Коновалов, А.Д.Цыбиктаров. Некоторые материалы из новых хуннских памятников Забайкалья и Монголии. Памятники эпохи палеометалла в Забайкалье. Улан-Удэ, 1988. стр. 126, С.А.Комиссаров. Комплексвооружения древнего Китая эпохи поздней бронзы (История и культура востока Азии). Новосибирск, 1988. стр. 86. Э.А.Новгородова. Центральная Азия и карасукская проблема. М., 1970. стр. 138, 167. В.Н.Добжанский. Наборные пояса кочевников Азии. Новосибирск, 1990. стр. 113.


T jprYYh АНГИ. Хуй нэгллийн байгуулал

2-р дөрвөлжин булшнаас гарсан бас нэг сонирхууштай олдвор бол хоёр ширхэг хүрэл ороомог бөгж юм. Үүнтэй ижилсэх олдвор урьд өмнө манай улсаас хараахан тэмдэглэгдээгүй боловч баруун Сибнрийн Минусийн хотгороос илэрсэн Карасукын болон Андроновын соёлд холбогдох булшнаас нэлээд элбэг олддог бөгөөд үүнийг судлаачид хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн чамархайн тус газар зүүж хэрэглэж байсан гоёл чимэглэлийн зүйл буюу ээмэг хэмээн тайлбарлаад он цагийн хувьд МЭӨ 1500-1000 жилийн тэртээд холбогдоно1гэсэн байна. 1997 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын Битүүгийн цагаан гэдэг газар малтан шинжилсэн дөрвөлжин хүрээ чулуутай дугуй хиригсүүрийн хажууд байгуулсан дагуул жижиг булш буюу тахилын байгууламжаас ийм хэлбэрийн хүрэл ороомог цагирган ээмэг мөн хоёр ширхэг илрэн олдсон юм. Монгол болон Байгал нуурын хавийн нутгаас нэлээд элбэг олдцог халбаган хэлбэрийн зүүлт, Дархан-Уул аймгийн нутаг Буурал уулын энгэрт бидний малтсан 2-р дөрвөлжин булшнаас нэг ширхэг олдсон юм. Халбаган хэлбэрийн зүүлт нь хүрэл зэвсгийн үед түгээмэл хэрэглэж байсан чимэглэлийн нэг бөгөөд үндсэн хэлбэрийн хувьд богино буюу, уртавтар иштэй байхаас гадна ишний хэлбэр үелсэн товгор хээтэй ба шулуун гэсэн хоёр янз байна. Урьд өмнө түүвэр байдлаар олдоон ийм төрлийн зүүлт манай хот, орон нутгийн музейн сан хөмрөгт цөөнгүй байдаг. Буурал уулын дөрвөлжин булшнаас олдсон халбаган зүүлт богинохон шулуун иштэй, ишний төгсгөл хавьд сүвэгч нүхтэй. Манай орны хот болон хөдөөгийн музейн сан хөмрөгт хадгалагдан байгаа халбаган зүүлтүүдийг судлан Карасукын хэлбэрийн эд өлгийн соёлд хамааруулан үзсэн байдаг.2 1970-аад оны суүлчээр ОХУ-ын Буриад улсын нутаг Ингода голын орчимд орших Александровка суурингийн ойролцоо малтан шинжилсэн дөрвөлжин булшнаас гарсан эд өлгийн дурсгалууд дотор халбаган хэлбэрийн зүүлтүүд байсан ба тэдгээрийг бусад дурсгалуудтай харьцуулан М ЭӨIX-VIII зууны үед холбогдоно хэмээн тогтоожээ.3 Иймээс Буурал уулын дөрвөлжин булшнаас гарсан дээрхи халбаган хэлбэрийн зүүлт чимэглэлийг Ингода голын дөрвөлжин булшнаас гарсан халбаган зүүлт чимэглэлтэй нэгэн он цагт холбон үзэх боломжтой юм. Baap сав суулганы төрөл. Дөрвөлжин булшнаас тэр үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан аж ахуйн эд зүйлс цөөнгүй олддог билээ. Үүнд ахуйн хэрэгцээнд өргөн хэрэглэгддэг ваар сав суулганы төрөл хамаарна. Өмнө нь хийсэн судалгаанд хамаарагдсан нийт дөрвөлжин булшнаас гарсан ваар, сав, шавар эдлэлийн эвдэрхий хагархай хэсгийг харьцуулан судлах, сэргээн нөхөх зэргээр тэдгээрийн хэлбэр төрх, хээ чимэглэл, хийцийг бащ боловч төсөөлөн дүрсэлж үзүүлсэн байна. Монгол орон болон түүнтэй хил залгаа хөрш орнуудад хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох дөрвөлжин булшийг нийтдээ 535 удаа малтан 1 г 3

Э.А.Новгородова. Центральная Азия и карасукская проблема. М., 1970. стр. 141. В.В.Волков. Бронзовый и ранный железный века Севсрной Монголии.-Studia archeaoiogica. Tom. V. f. I. УБ., 1967. стр. 67. П.Б.Коновалов, Данилов С.В. К изучению плиточных могил Забайкалья и Монголии- Памятники эпохи палеометалла в Забайкалье. Улан-Үдэ, 1988. стр. 27-40.


М О НГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

шинжйлсэн гэж тэмдэглэсэн байна. Тэдгээрээс 126 дөрвөлжин булшинд их, бага хэмжээний ваар сав эдлэлийн хагархай хэсэг олдсон боловч бүтэн ваар сав хараахан олдоогүй байна. Дөрвөлжин булшнаас олдсон ваар савны хагархай хэсгүүд дээр дүрсэлсэн хээ чимэглэлийн байдлыг харьцуулан судлаж, ангилан ялгалт хийснээр хээн чимэглэл бүхий ваар сав, хээгүй гөлгөр гадаргуутай гэсэн хоёр үндсэн төрөл хэлбэрийн ваар сав суулга байжээ гэдгийг тогтоожээ. Археологийн малтлага судалгаагаар илрэн олдсон дөрвөлжин булшны ваар савны хагархай хэсгүүдийн 62.5% хүрэл зэвсгийн үеийн онцлогийг тусгасан хээ чимэглэл бүхий байжээ1. Түүхийн хүрээлэнгийн археологийн сан хөмрөгт хадгалагдан байгаа өмнөх үеийн судлаачдын хээрийн шинжилгээний явцад хуримтлагдсан дөрвөлжин булшнаас гарсан ваар савны хагархай хэсгүүд, Эгийн голын хөндий хийгээд Туул голын хөндийд малтан шинжилсэн дөрвөлжин булшнаас гарсан ваар савны хагархай хэсгүүдийг бодоход харьцангуй ваар савны үндсэн хэлбэр төрх, хийц байдал нь мэдэгдэхүйц үлдэгдэл юм. Одоогоор хуримтлагдсан ваар савны хагархай хэсгүүдийг харахад ваар сав нь ерөнхийдээ зориулаптын хувьд тогооны зүйлс буюу шингэн зүйлийн сав суулга хэмээн ангилж болохоор байна. Монгол нутгийн хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас гарсан ваар савнуудыг хийсэн материалын төрөл ихэвчлэн бүдүүн элсэрхэг ширхэгтэй хар ба хүрэн өнгийн шавар байдаг. Ваар сав, хүйлс тогооны овор хэмжээ, зориуе лалтаас шалтгаалан зузаан нимгэн нь харилцан адилгүй байсан бололтой байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын хөндийд 1992 онд малтсан Элст хөтөлийн 5-р дөрвөлжин булшнаас гарсан ваарны хагархай хэсэг хүрэн улаан өнгийн шавар, элс холин зуурч хийсэн ваарны мөр хоолойн хэсэг бололтой үл мэдэгдэм босоо зураас хээтэй, шатаалт муутай байсан бололтой, 9 мм зузаантай байжээ. Холтост нугын нэгдүгээр дөрвөлжин булшнаас гарсан ваарны хагархай хэсэг 1 см зузаантай, ямар нэг хээ чимэглэлгүй энгийн цулгай, хүрэн улаан шавраар зуурч, шатааж хийсэн ваарны хажуу бөөр хэсэг байсан. Эмгэнт хошууны нэгдүгээр булшнаас олдсон гурван ширхэг ваарны хагархай хэсэг, ваар сав хийдэг шаврын төрөл нэг ижил мэт боловч, уг ваарыг хар хүрэн элсэрхэг шавраар зуурч хийгээд гадна тапыг нь улаан өнгийн нарийн шавраар өнгөлж шатаасан байна. Ваар савны эдгээр хагархай хэсгүүдээр үндсэн хэлбэр төрх, хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй юм. 'Гэвч дээрх ваарны хагархай хэсгүүдээр уг сав суулгыг хийсэн материалын шинж чанарыг тодорхойлох боломж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Төв аймгийн Алтанбулаг сумын Тариат багийн нутаг Жаргапантын аманд 1994 онд малтан шинжилсэн 17-р дөрвөлжин булшнаас олдсон ваарны хагархай хэсгүүд нь дээрээсээ доошоо ташуу чиглэлтэй, жижиг дөрвөлжин хонхор хээн чимэглэлтэй ваарны амсрын хэсэг, хажуу бөөрний үлдэгдэл байсан 8 ширхэг олдсон юм. Эдгээр нь Эгийн голын хөндийн дөрвөлжин булшнуудаас олдсон ваар савны хагархай хэсгийг бодоход хээ чимэглэл, амсрын ерөнхий хэлбэр, дүрсийг таамаглаж болохоор хэсгүүд байлаа. Түүхийн хүрээлэнгийн археое А.Д.Цыбыктаров. Культура плиточиых могил Забайкалья и Монголия. -Авторефератдисссртации. М.. 1989. c t d . 7.


____________________________________________ Тэргүүн

АНГИ. Хуй нэгллийн байгуулал

логийн сан хөмрөгт хадгалагдан буй 1970еаад Архангай, Өвөрхангай аймгийн нутагт малтан шинжилсэн зарим дөрвөлжин булшнаас олдсон ваар савны ёроол, амсрын хэсэг зэргийг хийцийн хувьд ажиглахад, тэдгээрийг ямар нэг эргэх хүрд (техник) ашигласан шинж тэмдэггүй ихэвчлэн гар аргаар барьж үйлдвэрлэсэн, элдэв хээ чимэглэлийг хурц үзүүртэй зүйлээр үйлдсэн шинжтэй байна. Манай орны Сэлэнгэ мөрний их ай савд малтан шинжилсэн дөрвөлжин булшны олдворууд дотор ваар сав, шавар эдлэлийн хагархай хэсэг маш цөөн, бүрэн хэмжээний харьцуулалт хийх боломж бага байгаа ч Сэлэнгэ мөрний сав дагуу нутагт судалгааны явцад ваар сав, шавар эдлэлийг хийх арга, хийц хэлбэе рийн ялгааны тухай бага боловч судалгааны тодорхой үр дүнд хүрсэн байна. Улаан-Үд хотоос зүүн хойш 3.5 км орчим зайд орших нутагт хийсэн хүрлийн үеийн бууц суурин газрыг малтан шинжилснээр, хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олддогтой адил ваар савны хагархай, түүний үлдэгдэл зэргийг нилээд хэмжээгээр олж харьцуулан судалж узээд хоёр үндсэн хэлбэрт хувааж үзсэн байна. Үүнд: Нэг дэх хэлбэр нь нимгэн ханатай, энгийн ба нарийн хийцтэй ваар сав суулга бөгөөд үүнийг нам температурт шатаан хийсэн хэврэгдүү, хонхорхой буюу сараачмал хээ чимэглэлтэй байна. Хоёр дахь хэлбэр нь зузаан ханатай, энгийн болон нарийн хийцтэй хавтгай ёроолтой буюу гурван тулгуурт суурьтай тусгай багажаар үйлдсэн, багажны тусламжтайгаар дүрсэлсэн хээн чимэглэлтэй, шатаалт сайтай ваар сав байна. Ийм хэлбэрийн ваар сав суулга нь Өвөр Байгалын ойт хээрийн бүсийн дөрвөлжин булшнаас нилээд элбэг олддог. Ваар сав эдлэлийн хагархай хэсэг дээрхи хээ чимэглэлийн хэлбэрийг ерөнхийд нь ангилж гурван ундсэн төрөл байгааг тогтоосон байна. Үүнд: 1. Цэцгэн хээ чимэглэлтэй, 2. Босоо болон хөндлөн ташуу зураасан хээ чимэглэлтэй, 3. Сараалжин буюу жижиг дөрвөлжин нүхэн хээ чимэглэл хээтэй хэмээсэн байна. Мөн түүчлэн ваар саван эдлэлийг нийтэд нь энгийн хийцтэй буюу нарийн хийцтэй гэж чанарын байдлаар нь тодорхойлжээ. Ваар сав эдлэлийг хийсэн шавар зуурмагийн хольц ихэвчлэн орон нутгийн түүхий эд болох нарийн болон бүдүүн ширхэгтэй элс, хар хүрэн болон улаан хүрэн шороон хольцтой байна. Материалын бүтцийн найрлага, тухайн булшны оршин байгаа орон нутгийн шороон ордыг түшиглэн үйлдвэрлэсэн байдал ажиглагддаг. Ваар сав суулганы холбогдох он цагийг түүний хэлбэр, хээ чимэглэлийн байдлаар харьцуулан үзээд судлаачид МЭӨ XIII-VIII зууны үед холбон үзсэн байна. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн шавар ваар сав, хүйлс зэргийн хийц, хэлбэр, бөх бат чанарыг дөрвөлжин булшны соёлыг үлдээгч овог аймгуудын хойчийг залган авсан, хожмын Хүннү нарын хэрэглэж байсан ваар сав суулганы хийц, хэлбэр чанартай харыдуулж үзэхэд эрс ялгаатай байдаг.


М онгол

ҮЛСЫН ТҮҮХ. / БОТЬ______________________________________________________________

§6. Хиригсүүр ^ У у ' М онголын эртний хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн түүхэнд холбогдох томоохон дурсгалын нэг нь өнөөгийн Монгол улсын нутаг хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны.бүс нутаг, Шинжаны хязгаар, . Байгал нуурын хавь нутагт орших хйригсүүр билээ. Знэ дурсгалыг баруун монголчууд лялгасан - үүр, киргиз - хүүр, төв монголчууд хэрэгсүүр гэх мэтээр ялгаатай нэрлэдэг. Археологийн утга зохиолуудад хиригсүүр гэсэн нэрээр дөрвөлжин буюу дугуй хүрээ чулуутай, голдоо дугуй чулуун далан бүхий зртний ёслол байгууламж буюу булшийг нэрлэдэг. Хиригсүүрийг судлан шинжлэх ажил манай эриний XIX зууны 70-80-аад оны үед эхэлсэн. W Судлаачид, энэ зууны эхээр хиригсүүрийг сонирхон судалж байх үедээ хиригсүүрээс чулуун зэвсгийн үеийн болон хожуу үеийн олон дурсгал хадгалсан өвөрмөц дурсгал болохыг тогтоосон. 1920-иод оны сүүлчээр Г.Ф.Дебец, Г.И.Боровка1 нар хиригсүүрийг манай эриний VI-VII зууны дурсгал хэмээн үзсэн байдаг. Эдгээрээс хойш А.П.Окладников Буриадын нутагт 1947-1948 оны үед хиригсүүр судлан шинжилж байжээ. Манай археологичид энэ төрлийндурсгалыгцөөнтоотой боловч судлах ажлыг хийсээр байна. Монгол нутагт хэдийгээр хиригсүүрийн малтлага судалгаа хомс байгаа'боловч 1988 онд М онгдлд ажилласан МЗТСХЭ-ийн хүрэл-төмрийн дурсгал судлах ангийнхан Завхан аймгийн Т осониэнгэл с у м ы н төвд малтан шинжилсэн дөрвөлжиндүү хэлбэртэй, дөрвөн тал чулуу н хүрээтэй, чулуун хүрээнийхээ дөрвөн буланд дугуй чулуун дараастай, голын булшны дараас чулуу нь дугуйвтар хэлбэртэй том, жижиг хоёр хиригсүүр малтсан нь хоёулаа оршуулгын байгууламж байсан байна. Түүнээс гадна Тосонцэнгэл сумын төвөөс холгүй Хайрхан уулын орчимд гадуураа хүрээгүй дугуйвтар хиригсүүр гуравыг малтсаны нэг нь маш их тоногдсон учраас оршуулгын зан үйлийг тодорхойлох боломжгүй байсан ч хүнээ зүүн хойш хандуулж тавьсан бололтой хэмээн таамаглал дэвшүүлж байжээ. Нөгөө хоёр хиригсүүр оршуулгын байгууламж бус харин тахилгамөргөлийн байгууламж байсан бололтой. Судлаачид энэ хоёр хиригсүүрийг дуустал малтлага хийгээд ямар нэг оршуулга, тахилгын зан үйл үйлдсэн шинж тэмдэг мздэгдэхгүй, хүн малын яс гараагүй2 хэмээсэн байна. 1990-ээд оноос эхлэн Сэлэнгийн савд хамаарах Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн гол, Орхон, Туул голын хөндийд том, жижиг олон хиригсүүр малтан шинжилж үзэхэд оршуулах болон тахилга үйлдэх ёслолын зан үйл нь Байгал нуурын сав, хөндийд хамаарах нутагт буй хиригсүүрийн зан үйлтэй ижил, эдгээр дурсгалууд холбогдох он цагийн хувьд Эгийн голын хөндий дэхь хиригсүүр, Байгаль нуур хавийн энэ төрлийн дурсгалуудын холбогдох он цагтай ойролцоо гарч байгаа юм. 1 2

Г.И.Боровка. Археологические обследовайия средного течения р. Толы. Севсрная Монголия, Вып. II. Л., 1927. П.Б.К.оковалов,Д.Наваан,Т.Санжмятав. КерексурывТосонцэнгэле(р. Идэр, Монголия)-Культуры и памятники бронзового и раннего жслезного веков Забайкалья и Монголии (Серия Истроия и культура Центральной Азии). Улан-Удэ, 1995. стр. 47-48.


Т э р г ү ү н АНГИ. Хүй

РХЭНД ИГЭЭД

гвар, , фуун р гэх гэсэн 1алан

рийг 1СЭН .& /

»едээ кгал рийг юйш □лан ютой рийн :зсан имйн С1ЭЙ, гсүүр ддна •эгүй граас юиш Lira-

грийг □1ИЖ гн п н

кжнг 1тдэх буй г.вьд

лнйн ь. Вып.

ы>ры У1А<АМ

Н Э ГА Л Н Й Н

байгууллл

1990 оноос хойш 10 гаруй том, жижиг хиригсүүрт судалгаа хийгээд байгаа юм. Үүнд 1992 онд Бурхан толгойн урд голын хөндийд дугуй хүрээтэй хиригсүүр нэг, 1994, 1995 онд Холтост нугад хүрээгүй дугуй хиригсүүр нэг, анхны хэлбэр эвдэрсэн хиригсүүр нэгийг, 1997 онд Битүүгийн цагаанд дөрвөлжин хүрээтэй, дугуй хэлбэртэй, хүрээнийхээ зүүн талд 13 жижиг дагуул булш бүхий хиригсүүр нэг, хүрээгүй хиригсүүр хоёр, 1998 онд Эмгэнт хошуунд дөрвөлжин хүрээтэй дугуй хцргисүүр нэг, хүрээгүй хиригсүүр нэгийг тус тус малтан шинжилсэн юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын Бурхан толгойн урд талд голын хуучин салаа голдрилын хуурай сайрын хойд эрэг дээрхи төвгөр дэвсэг дээр 28-30 м голчтой дугуй хүрээтэй, хиригсүүр байсан юм. Дугуй хүрээний төв хэсэгт чулуун хүрээний төвд 9 м голчтой дугуй чулуун дараас, түүнээс урагшаа 4 м зайд, 4 м х 5 м хэмжээтэй талбайг эзэлсэн хэлбэр нь тодорхойгүй чулуун дараас тус тус байсныг судалсан байна. Голын чулуун дарааснуудыг цэвэрлэн зайлуулж үзэхэд оршуулгын нүх, оршуулга үйлдсэн шинж тэмдэг огт байхгүй байсан ба чулуун дараасны хоёр дахь үеийн чулуунууд дундаас ганц ширхэг бодын шийрийн яс илэрснээс өөр зүйл мэдэгдсэнгүй. Өмнө талд байсан чулуун дараасыг мөн цэвэрлэж үзэхэд эртний хөрсөн дээр өрж тавьсан индэрийн чулуу байсан бололтой тахилга хийсэн шинж тэмдэг үгүй. Төвийн дараас чулуунуудын дундаас илэрсэн бодын шийрний яснаас өөр ямар нэг малын яс гарсангүй. 1994 онд энэ нутгийн Холтост нуга хэмээх газар малтсан дөрөвдүгээр булш бол гаднах хэлбэр төрх, анх харахад нэлээд эвдэрч нурсан дөрвөлжин булш мэт юм^рулшны зүүн, баруун болон хойд талын хашлага далан чулуу нь мэдэгдэх бөгөөд урд талын хашлага далан огт мэдэгдэхгүй байна. Булшны байрлал зүүн урагшаа азимутын 45° чиглэлд хандсан. Өнгөн хөрсийг цэвэрлэсний дараа хашлага чулуунуудын дотор болон гадна талаар байх чулуун дараас тодорхой сайн мэдэгдэж байна[Хашлаганы дотор цэвэрлэж малтахад булшны нүх илрээгүй бөгөөд 45 см гүнд булшны төв хэсэгт хэдэн чулуу байлаа. Малтлагыг үргэлжлүүлэн 100 см гүн болоход булшны нүх гараагүй тул төв хэсгийг дайруулан 100 см өргөн шуудуу малтахад 140 см гүнд нүхний урд хэсэгт 3 чулууны доороос ямар н^г амьтны хугархай чөмөг олдов. Малтлагын энэ түвшинд хүний дунд чөмөгний хоёр яс, богийн толгойн яс илэрсэн юм. Энэ булш маш их тоногдсон боловч хүнээ баруун хойш нь хандуулж тавьсан бололтой. Холтост нугын наймдугаар булшны дараас чулууны хэлбэр зууван дугуйдуу өргөргийн дагуу 4.5 м, уртаргийн дагуу 5 м хэмжээтэй дугуйвтар хэлбэртэй бөгөөд зүүн хойт уулнаас уулын чулуу нурж булшны хойд хэсгийг даржээ. Цэвэрлэгээ хийсний дараа ил харагдах чулуунуудаас уг булшинд хэрэглэсэн чулуу, нуралтын чулуу нь бага зэрэг ялгарч илэрлээ. Булшны 1-р үеийн дараас чулууг зайлуулан цэвэрлэж үзэхэд эртний хөрсөн дээр дугуйруулан тавьсан чулуу илэрч, малтлагын төв талбайн захад чанх баруун тийш хандуулан тавьсан хүүхдийн оршуулга илэрлээ. Дугуй хүрээ чулуу уртрагийн дагуу 190 см, өргөргийн дагуу 170 см хэмжээтэй, зууван дугуй хэлбэртэй. Ямар нэг эд өлгийн дурсгал дагалдуулаагүй. 143


МОНГОЛ

УЛСЫН ТҮҮХ. I

SOTb

Холтост нугад малтан шинжилсэн хиригсүүрийн төрөлд хамааруулан үзэж болох дээрхи хоёр булшны оршуулах зан үйлийн ёслолын хэлбэр нь баруун тийш хандуулан тавьсан хүүхдийн оршуулга байсан бөгөөд энэ хоёр булшнаас илэрч олдсон хүн, малын яснуудад хийсэн радио- карбоны шинжилгээний дүнгээр нэг нь 3520 жилийн тэртээд буюу МЭӨ 1675-1404 оны үе, нөгөө нь 2895 жилийн тэртээд буюу МЭӨ 1259-912 оны үед холбогдоно хэмээн тодорхойлогджээ1. Эгийн голын хөндийд үндсэндээ дугуй хүрээтэй дугуй хиригсүүр, дөрвөлжин хүрээтэй дугуй хиригсүүр, хүрээгүй дугуй хиригсүүр гэсэн ийм гурван хэлбэрийн том, жижиг 80 гаруй булш хиригсүүр Баянгол, Хужир нуга, Бэлсэгийн ам, Холтост нуга, Баянзүрх уулын энгэр, Бөгсийн юл, Битүүгийн цагаан, Агуйт хөтөл, Хайлантын гол, Дархан уул, Уургийн гол зэрэг газруудад байгаа юм. Монгол нутагт түгээмэл тархсан дээрхи гурван төрлийн хиригсүүрүүд, Баянзүрх уулын энгэр, Бөгсийн гол, Битүүгийн цагаан, Хайлантын голын булш хиригсүүрүүд юм. Одоо Монгол орны төв болон баруун нутгаар нийтдээ 30 гаруй хэлбэр дүрсийн хиригсүур байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг, Өмнөх судалгаагаар илэрч мэдэгдээгүй шинэ хэлбэрийн өөр хоёр хиригсүүр Эгийн голын хөндийд ажиглагдаж байна. Үүнд Агуйт хөтөлийн орой дээрхи хиригсүүр бол дугуй хүрээнээс эхлэн голын овгор дараас хүртэл битүү дараас чулууг зулж хийсэн байхад, Битүүгийн цагааны хэд хэдэн хиригсүүрүүдийг хойноосоо урагшаа чиглэлтэй жишүү зууван хэлбэртэй чулуун хүрээгээр давхар холбосон хиригсүүрүүд байна. Хүрээтэй буюу хүрээгүй хиригсүүрүүдийг оршуулах ёслолын байгууламж уу? тахилга, мөргөлийн байгууламж уу? гэдгийг гаднаас ялган харах боломж муу, зөвхөн дотоод зохион байгуулалт, бүтцийг үзэж байж оршуулах зан үйлийн ёслол үйлдэж үү? тахилга, мөргөлийн зан үйл гүйцэтгэсэн байна уу гэдгийг тодруулах зэргээс гадна лабораторийн нарийвчилсан судалгааны үр дүнгээр он цагийн хийгээд угсаа-соелын ялгааг гаргаж тавих боломжтой бусад судалгааны эх хэрэглэгдэхүүнийг харьцуулан үзэх шаардлагатай. судлаачдын олж бүртгээд байгаа Монгол нутаг дахь олон хэлбэрийн хиригсүүруүдээс цөөхнийг малтан шинжилсэн учраас, олон хэлбэрийн хириге сүүруүдийг өөр хооронд нь харьцуулан судлах судалгааны эх хэрэглэгдэхуүн хангалтта^хэмжээгээ^ бүрдээгүй байна. Гэхдээ баруун Монголын хиригсүүе рүүдийг судалсан судалгааны ерөнхий үр дүнг Оросын Алтай, Тувад малтан шинжилсэн судалгааны үр дүнтэй харьцуулан он цагийн хувьд МЭӨ II мянган жилийн төгсгөл, МЭӨI мянган жилийн эхэнд холбогдоно2хэмээн тодорхойлсон байнаГ> Монгол орны төв, баруун хойд нутаг болоод Буриадын өмнөд нутгийн хиригсүүрүүдийн холбогдох он цагийн талаар судлаачид өөр өөр саналтай байна. Үүнд Г.И.Боровка, А.П.Окладников нар анх манай эриний VI-VII1 зууны үед холбож үзэж байсан хожим зарим эрдэмтэд тухайлбал А.Д.Цыбыке • 2

E.Crubezy, D.Erdenebaatar and ofher. L’ apport des vestiges funeraires de la vallee d’ Egiin gol (Mongolie, Region penBaikal) (ht. Itlmty;) В.В.Волков. Бронзовый и ранний железный века Северкой Монголии. -SA. Т. V, f. 1.УБ., 1967. стр. 47-48; В.В.Волков. Оленные камни Монголии. УБ., 1981. стр. 6


Тэ р гүүн

а н ги

Хүй нэгллнйн байгуулал

таров, Ю.С.Худяков, Оросын Алтай, Тувагийн нутагт судалгаа хийсэн В.Д.Кубарев нар хиригсүүрийн холбогдох он цагийг МЭӨ II мянган жилийн төгсгөл, I мянган жилийн эхэнд холбогдоно хэмээн нэгэн саналд хүрсэн 6aflHaJ Эдгээр дурсгалуудын тодорхойлон гаргасан он цаг нь дээр нэр дурьдсан судлаачдын судалгааны үр дүн бөгөөд Монгол орны нутаг дэвсгэрийн төв болон баруун хэсэгт оршин байгаа хиригсүүрүүдийг судлах судалгаа шинжилгээний ажлын үр дүн дээрхи судлаачдын судалгааны үр дүнтэй нийтлэг ойролцоо гарч байгаа юм. Одоо бидэнд байгаа судалгааны мэдээгээр Монгол хийгээд Буриадын өмнөд нутгийн 20 гаруй газар 40 гаруй хиригсүүр, мөн 7 газар малтан шинжилсэн тахилга-мөргөлийн байгууламжийн^^гай мэдээлэл, бүтээл, өгүүлэл, архивын эх хэрэглэгдэхүүнүүд хуримтлагджээ. Эдгээр нь ихэвчлэн Монгол нутаг хийгээд Буриадын нутагт малтан шинжилсэн 50 гаруй хиригсүүр, тахилгын байгууламе жуудыг гаднах хэлбэрээр нь зургаан төрөлд хуваан ангилжээ.1 'ГСудлаачдын гаргасан уг төрөл хэлбэрийн ангилал нийт Монгол нутаг дээр оршйн байгаа бүх булш хиригсуүрийн ангилал бус харин зөвхөн буриадын нутагт хийсэн судалгааны эх хэрэглэгдхүүн ба дээр дурьдсан 50 гару й хиригсүүр, тахилга-мөргөлийн байгууламжууд дугуй хүрээтэй болон дөрвөлжин хүрээтэй хиригсүүрийн ерөнхий ангилалд багтах ба гаднах хүрээ, голын дараас чулуунд нэмэгдэл чулуун байгууламж үйлдсэн хэлбэрээр нь ангилсан бололтой. Дээрхи 50 гаруй хиригсүүрийн оршуулгын хийгээд тахилгын зан үйлийн хэлбэрийг тодорхой бүртгэн гаргасан юм. Үүнд 20 гаруй хиригсүүрийн голын чулуун дараасны дороос хүний яс олдсоны, ес нь нуруугаар гэдрэг харуулан хэвтүүлж тэнэгэр байдлаар тавьсан, нэг нь хөлийг нугалан хажуугаар нь хэвтүүлсэн байжээ. Эдгээрийн долоо нь хүнээ баруун тийш хандуулан тавьсан, гурав нь баруун хойд зүгт хандуулан тавихдаа бүгдийг эртний хөрсөн дээр тавьж чулуугаар даруулсан байна. Мөн 32 хиригсүүрээс ямар нэг эд өлгийн зүйл, хүн малын ясны хэлтэрхий огт олдоогүй, 4 хиригсүүрийн дараас чулуунуудын дундаас янз бүрийн үеийн ваар савны хагархай хэсэг, 7 хиригсүүрээс мал амьтны яс олдсноос эдгээр нь хонь, адуу, үхэр, буга зэрэг амьтных байжээ. Энд жишээ болгон авч буй 50 гаруй хиригсүүрийн, наймд нь эд өлгийн зүйлс илэрснээс Цахиурт-Алтач, Доод Бургалтай гэдэг газруудад малтсан хиригсүүрээсэд өлгийн дурсгалууд олдсноос, тэдгээрийн зарим нь хүрлийн үеэс эхлэн, манай эриний XIX зууны үед холбогдох эд зүйлүүд байна. Хиригсүүрийн олон хэлбэрийн ямар нь оршуулгын байгууламж, ямар нь тахилгын байгууламж болохыг одоогоор баттай хэлэхэд хэцүү боловч оршуулгын зан үйлийн хэлбэр дугуй, дөрвөлжин хүрээтэй хиригсүүр, хүрээгүй дугуй хиригсүүрийн аль алинд нь ижил байгааг тэмдэглэх хэрэгтэй. Харин хиригсүүрийн байгууламжид эд өлгийн дурсгал төдийлэн элбэг олддоггүй учраас, эд өлгийн дурсгалаар харьцуулсан судалгаа хийж он цаг тогтоох боломж байхгүй байгааг бас нэг онцлог ажиглагдаж байна. Хиригсүүрийн дугуй буюу дөрвөлжин хүрээний гадна тал буюу зүүн, зүүн А.Д.Цыбыктаров. Херексуры Бурятии, Северной и Центральной Монголии. -Культуры и памятники бронэого и раннего железного веков Забайкалья и Монголии (История и культура Центральной Аэии). Улан-Үдэ, 1995. стр. 37-38.


Монгол

УЛСЫН ТУҮХ.

I

БОТЬ

өмнө талаар нь байдаг 1-1.5 м-ийн дугуй голчтой дагуул жижиг булшнууд, хиригсүүрийн цогцолборт хамаарах хамгийн чухал хэсэг юм. Ихэнх тохиолдолд хиригсүүрийн зүүн буюу зүүн өмнө талд орших боловч зарим үёд хиригсүүрийг бүтэн тойрсон хэлбэр ч тохиолдцог. Монгол нутаг дахь хиригсүүрийн дурсгал нь буган чулуун хөшөөний дурсгалтай хамт нэгэн цогцолбор болон байх хэлбэр нэлээд түгээмэл ажиглагдцаг бөгөөд буган чулуун хөшөө нь хиригсүүрийн голд босгосон хэлбэр, буган чулуун хөшөөг хиригсүүрээс тусдаа жижиг дугуй чулуун байгууламжийн хажууд зүүн тийш нь хандуулан босгосон хоёр хэлбэр ажиглагдцаг. Хэд хэдэн буган чулуун хөшөөг тусдаа босгон олон хиригсүүртэй цогцолбор байдлаар орших дурсгалууд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Жаргалантын ам, Завхан аймгийн Тэлмэнсумын нутаг Шургахын ам, ч^евсгөл аймгийн Мөрөн хотын орчим дахь Уушгийн өвөр зэрэг газарт байгаа бөгөөд буган хөшөөг хиригсуүрийн голд зэрэгцүүлэн босгосон цогцолбор дурсгал Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын нутаг, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг зэрэг газруудадтохиолдож байна. Ийнхүү буган чулуун хөшөө хиригсүүртэй нэггазар, нэг цогцолборт зэрэгцэн орших хэлбэрийг малтан шинжлэх явцад буган чулуун хөшөөний дэргэдэх дугуй хэлбэрийн чулуун даланг цэвэрлэн малтаж үзэхэд уг чулуун далангийн төвд адууны толгойг зүүн тийш хандуулан, аман хүзүүтэй нь цуг тавихын зэрэгцээ, толгой дор нь дөрвөн туурайг цуг тавьсан байдаг. Энэ [хиригсүүрийн дугуй буюу дөрвөлжин хүрээний гадна талд орших, ялангуяа дөрвөлжин хүрээний зүүн талд байдаг дугуй чулуун дараас жижиг булшны төвд байдаг адуу хойлоглох ёс заншилтай ижил байгаа нь хиригсүүр, буган чулуун хөшөө нэг цаг хугацаанд оршин байсан нүүдэлчин овог аймгуудын үлдээсэн дурсгал болох нь тодорхой байна.у^/

§7. Чандмань уулын булн]Ц> Монгол оронд төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсдын аж ахуй, нийгэм, соелын амьдралын олон талыг тодруулан судлах нэгэн цогцолбор дурсгал бол Чандмань уулнаа малтан шинжилсэн МЭӨ VII-III зуунд холбогдох булш юм. Чавдмань уулын булшийг малтан шинжлэх ажлыг 1972-1974,1981 онуудад гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд нийт 80 гаруй булш малтан шинжилсний 60 орчим нь төмөр зэвсгийн эхэн үед холбогдох юм. Эдгээр булшийг гадаад байдал, булшны зохион байгуулалт, булшинд үхэгсдийг оршуулсан зан үйл зэргээр нь үндсэн дөрвөн төрөлд хуваан ангилж үздэг ю м1. I. Том дөрвөлжин чулуун далампай булш. Пирамид хэлбэрийн том дөрвөлжин чулуун далантай булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд энэ төрлийн булшны төлөөлөгч болгон хамгийн хойт захад буй нэг булшийг (№14) малтажшинжилсэн билээ. Энэ булш нь 10 х 10 м хэмжээтэйтөвдундаа 1 м, захаараа 0.5 м өндөр пирамид хэлбэрийн чулуун далантай бөгөөд 1

Д.Цэвээндорж. Чандманьская культура. Археология и этнография Монголии. Новосибирск, 1978, стр. 108-118; Д.Цэвээндорж. Чандманийн соёл. У6., 1980; В.В.Волков. Улангомский могильник. Археология и этнография Монголии. Новосибирск, 1978, стр. 101-107.


Тэргүүн АНГИ. Хүй нэгллийн байгуүлал

далангийн суурь, хормойн дөрвөн талыг дунджаар 1.1 х 0.7x0.5 м хэмжээтэй арав арван гом чулуугаар үйлдэж, доторхи зайг нь том жижиг янз бүрийн хэмжээгэй чулуугаар чигжиж овоолон бүтээсэн байна. Далангийн дороос түүний баруун хойт хананаас 2.5 м, баруун урд хананаас 1 м зайтай газар 1x2 м хэмжээтэй хэсэг чулуу овоолж, нэг дэх оршуулгыг үйлджээ. Оршуулгын цээжин тал нь 0.5 м, урт нь 1 м, ханын өндөр нь 0.4 м, чулуун шалгай жижиг чулуун хайрцган авсыг дөрвөн хавтгай чулууг ирмэгээр нь босгон үйлдсэн байв. Авсанд нялх хүүхдийн хоёр хөлийг атийлган толгойгоор нь баруун хойд зүг хандуулан, зүүн хажуугаар нь хэвтүүлэн оршуулж, голгойн хажууд хар өнгийн намхан хүзүүтэй хавггай ёроолгой жижиг шавар ваар тавьжээ. Булшнытөв хэсэгг далангийн доор 1 м-ийн гүнд 1.3x1.4x0.3 м модон бунхныг үйлдэхдээ ханыг нь 0.35-0.3 м -ийн голточтой гурав гурван шургаагаар зангидаж, хавтгай чулуугаар шаллан 0.2 м голточтой 1.8 м урт долоон гуалингаар таглаж, хоёр дахь оршуулгыг хийжээ. Эл бунхнаас хүн, амьтны эмх замбараагүй байрласан яс олон тоогоор гарсан бөгөөд анхныхаа байрнаас хөдлөөгүй бололтой нэгэн араг ясыг цээжээр нь баруун урд зүг хандуулан зүүн хажуугаар нь хэвтүүлэн тавьсан байв. Энэхүү бунхныг тонуулчид гуйлын их бусниулсан тул үхэгсдээ чухам яаж оршуулсан нь годорхойгүй авч хэд хэдэн хүн нэг дор оршуулсан болох нь булшнаас гарсан хүний яснаасмэдэгдэжбайна. Булшнытөв хэсэгт5.5хЗх0.6 смхэмжээтэй, хоёр галдаа нэвт нүхтэй хар шахмал (богхед) чулуурхуу зүйлээр хийсэн эдлэл хоёр ширхэг олдсон юм. II. Чулуун дмантай авсгүй булш. Энэ төрлийн булшинд Чандмань уулнаа малтсан 10, 13-р булш орно. Чулуун далангийн дор 1.3-1.8 м-ийн гүнд нүх ухаж, дотор нь эр, эм хоёр хүнийг нэгийг нь хөлийг ихэд атийлган баруун ба зүүн хажуугаар нь хэвтүүлж толгойгоор нь баруун хойд зүг хандуулсан, нөгөөг нь хоёр хөлийг жийлгэж хоёр гарыг нь их биеийг дагуулан гэдрэг харуулж хэвтүүлээд толгойгоор нь мөн баруун хойд зүг хандуулан тавьжээ. Эдгээр булшийг гонуулчид ихэд бусниулснаас, адууны толгойн яс, хар, улаан хоёр өнгийн, хоёр төрлийн шавар ваар төдийхөн үлдсэн ажээ. lift Жижиг нулуун австай булщ, Чандмань уулнаа 20 гаруй жижиг чулуун австай булшийг малтан шинжилжээ. Эдгээр булш газрын хөрснөөс авсыг гаглаж тавьсан зарим чулуу цухуйж мэдэгдэх ба 0.8-1 м-ийн гүнээс чулуун авс гарав. Чулуун авс нь гол төлөв баруун хойноос зүүн урагш сунгаж үйлдсэн зуувиндуу дөрвөлжин хэлбэртэй бөгөөд нэгэн өнцгөөр хойд зүг хандуулан хажуу хануудыг хавтгай чулууг хажуу ирмэгээр босгож үйлдэх ба дунджаар 1.3x1.2x0.4 м-ээс 3.6x2.3x0.6 м хэмжээгэй ба авсыг хэд хэдэн хавтгай чулуу зэрэгцүүлэн тавьж тагласан байдаг. Мөн нүх ухаж 3-10 ширхэг гонзгой ург чулууг босоогоор нь нүхийг доторлож үйлдсэн худгархуу дугуй хэлбэртэй (12, 28-р булш) үйлдсэн чулуун австай булш ч тохиолддог. Чулуун авсанд гол талөв 1-2 хүнийг хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүг хандуулан тавьдаг байжээ. Зарим булшнаас нэг ч хүний бүтэн арагяс гараагүй боловч


М онгол

УЛСЫН ТҮҮХ. I воть

антропологийн судалгаанаас үзэхэд хэд хэдэн өөр хүний яс байсан нь сонирхолтой. Чандмань уулнаа малтсан чулуун австай булшны нэлээд нь тоногдож, үхэгсдийг дагуулж тавьсан эд өлгийн зүйлс үгүй боловч дутуу тоносон буюу огт хөндөгдөөгүй булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал хутга, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоёл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумын ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрих, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс олдсон юм. . IV. Дунзэн бунхантай шороон булш. Чандмань уулнаа дүнзэн бунхантай шороон булш 20 гаруйг малтан шинжилсэн юм. Энэ төрлийн булш нь гаднаас харахад тодорхой шинж тэмдэггүй бөгөөд газрын гүнд 0.8-1 м-ийн гүнээс дөрвөн өнцөг нь дөрвөн зүг харсан дотоод зай нь дунджаар 2.65x2.65x0.8 м хэмжээтэй дүнзэн бунхны таг гардаг. Бунхныдөрвөн ханыг 0.2-0.3 м-ийн голточтой 3-4 м урт, 3-4 гуалинг өнцгөөр нь зөрүүлж зангидан үйдцэж, мод буюу чулуугаар шаллан, дотор нь хүмүүсийг олноор нь эр, эм хүүхдийн хамт оршуулсан байна. Хүнээ хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлэн толгойгоор нь баруун ба баруун хойд зүг хандуулан толгой дор нь чулуун дэр тавьж оршуулдаг байна. Үхэгсдийг оршуулаад дараа нь бунхнаа мөн 3-4 м урт, 0.2-0.3 м бүдүүн 10-12 гуалингаар тагладаг байна. Бунхныг хийсэн дүнз модыг ажиглахад хөрөөдөж огтлоогүй харин маш тэгшхэн их чадварлагаар цавчиж тасдсан бөгөөд чандманьчууд хөрөө хараахан хэрэглэж байгаагүй бололтой. Дүнзэн бунхантай шороон булш нь газрын хөрсөн дээр ил гарч ялгарсан тодорхой шинж тэмдэггүй учир тоногдож буснигдсан нь цөөн, гол төлөв анх оршуулсан янзаараа бүрэн бүтэн байдаг тул үхэгсдийг дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлсээрээ харьцангуй баялаг байдаг. Эдгээр булшинд үхэгсдийн зулай харалдаа шавар ваар, толгойн орчмоос тугалган ба алтан ээмэг, хүзүүнд нь зүүж тавьсан бололтой алаг бөөртэй (нүдтэй) шилэн эрих, шилэн зүүлт, сувс, явуу, тарваганы соёо, бугын араан зүүлт, бүсэлхий ташаа орчмоос хүрлээр хийсэн сумын зэв, чинжаал, байлдааны зээтүү, хутга, толь, арал, товруу, саадагны гох, унжлага, шөвөг, хадаас, амьтны дүрстэй баримал, гоёл чимэглэлийн зүйлс, ясаар хийсэн сумын зэв, товруу, бугын эврээр хийсэн бүсний ясан нүүр, жижиг ясан ялтас, ясан болцуу, төмрөөр хийсэн чинжаал хутга, байлдааны зээтүү, модон сум, сумын мөс, сам, сав зэрэг олон нэр төрлийн эд өлгийн зүйлс олдцогоос гадна булшнаас адуу, үхэр, хонь, ямаа, зээр, нохой зэрэг амьтдын яс гардаг. Чандмань уулын дөрвөн төрлийн булштай бүтэц зохион байгуулалт, оршуулгын зан үйлээрээ ижил төстэй булш ОХУ-ын Тувагийн нутагт өргөн тархсаныг эрдэмтэд олон тоогоор малтан шйнжилж, МЭӨ V II-III зуунд холбогдоно хэмээн үзсэн1 бөгөөд эдгээр булштай зарим талаараа төстэй 1

Л.Р.Кызласов. Этапы древней истории Тувы. ВМУ. 1968. № 4, ист-фил. серия. стр. 78-80; М.Х.Маннай-Оол. Тува в скифское время. М., 1970; А.Д.Грач. Древние кочевники в центре Азии. М.. 1980.


ТЭРГҮҮН КНГИ

ХүЯ нэгалийн байгу i лал

булш Алтай, Казахстан, Киргиз, Памирт мэр сэр тохиолддог байна. Э дгээр булш инд үхэгсдийг олноор нь хамт орш уулсан буй нь сонирхолтой. Ийнхүү нэгэн булшинд олон хүн оршуулсан байгаатай холбогдож нас барагсдыг нэгэн зэрэг оршуулж байв уу, эсхүл цувуулж оршуулдаг байв уу гэсэн асуулт зайлшгүй гарч ирдэг. Нэгэн дүнзэн бунхантай булшинд оршуулагсдын заримыг нь атийлган зүүн буюу баруун хажуугаар нь хэвтүүлж заримынх нь хөлийг жийлгэж гэдрэг нь харуулан хэвтүүлэх зэргээр янз янзын байршилтай, толгойгоор нь баруун, баруун хойд зэрэг өөр өөр зүг хандуулан тавьсац ажиглагдах нь тэднийг увуу цувуу оршуулсан байх гэж үзэх нэгэн талын баримт болох юм. Дүнзэн бунхантай булшны заримыг мод, чулуугаар бүтэн шалласан байхад дутуу шаллаад, үхэгсдээ харин заавал шалан дээр оршуулсан байх ба шаллаагүй хоосон зайд нь хүн оршуулсан тохиолдол огт ажиглагдахгүй байна. Сонирхолтой нэгэн жишээ бол 2-р булшны талыг нарийн сургааг модоор, үлдсэн хэсгийг чулуугаар шалласан ба шал хийсэн сургаагнуудын хоёр үзүүр бунхны хоёр талын ханан доогуур орсон, өөрөөр хэлбэл, бунхныг барихаас өмнө модон шалыг тавьсан байхад шаллаж тавьсан чулууны нэг нь ч хажуу ханан доогуур ороогүй бөгөөд чулуун шалыг бунхныг барьснаас хойш үйлдсэн байна. Зарим нэгэн модон бунханыг ханандаа үүдтэй (16-р булш) цонх мэт жюкиг дөрвөлжин нүхтэй хийсэн ажиглагдана. Т увагийн нутагт малтсан Саглы-Бажи II хэмээх газрын дүнзэн бунхантай зарим булшинд мөн үүд тохиолдож байсан бөгөөд бунханд үхэгсдийг олноор нь увуу цувуу оршуулж байсан бөгөөд бунхан бүр нь «өрх гэр-овгийн бунхан мөн» гэж эрдэмтэд үзэж байгаатай1 бид ижил саналтай байна. Мөн Чандмань уулын дүнзэн бунхантай шороон булшинд нэгэн дор эр, эм хүн, хүүхдийг хамт оршуулснаас тодорхой байна. Чандмань уулын үндсэн дөрвөн төрлийн булш нь үхэгсдийнхээ дурсгалд зориулан бүтээсэн барилга байгууламжийн нарийн зохион байгуулалт бүтэц бүхий дурсгал бөгөөд тэдний бүтэц зохион байгуулалтыг нарийвчлан судалснаар зөвхөн оршуулгын зан үйлийг мэдээд зогсохгүй, Чандманьчууд аж ахуй, барилга байгууламжийн үлэмжхэн туршлагатай байсан болохыг давхар мэдэж болох юм. Чандмань уулнаа малтан шинжилсэн эдгээр булш нь гадаад байдал, доторхи зохион байгуулалтаараа Монгол, Тува, Сибирь, Дундад Ази, Алтайн мөн үеийн булш бунхантай ижил төсөөтэй талууд нэлээд байгаа боловч өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд булш бунхан хийж бүтээх, үхэгсэдээ оршуулахдаа үйлдэж байсан зарим ёс заншил, зан үйл болон аж ахуй, хөдөлмөрийн туршлага нь тэдний дараагаар монгол нутагт оршин тогтнож байсан овог аймгийнханд уламжлагдан хадгалагдсан төдийгүй хөрш зэргэлдээ нутгийн мөн үеийнхэнд харилцан нөлөөлсөн болох нь мэдээж билээ. 1

А.Д.Грач. МогильникСаглы-бажи II и вопросыархеологииТувыскифскоговремени. СА. 1967, № 3, стр. 30.


МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

Археологийн шинжилгээнд эд өлгийн дурсгалыг гадаад шинж байдлаар нь харьцуулан ангилж судлах нь үйлдвэрлэхүй хүчний хөгжлийн дагуу тодорхой хугацаанд өөрчлөгдөн байдаг эртний эд өлгийн хувьслын зүй тогтлыг зөв ойлгоход чухал ач холбогдолтой төдийгүй, тухайн газар оронд тодорхой цаг үед болж өнгөрсөн түүхэн үйл явдлыг сэргээн ойлгоход ихээхэн дөхөм болдог юм. Төмөр зэвсгийн түрүү үеийн үйддвэрлэхүй хүчний хөгжлийн төвшин тэдний хол ойрын хөршүүдтэйгээ хэр зэрэг харьцаатай байсан болохыг тодорхойлж чадах олон тооны эд өлгийн зүйлс булш бунхнаас болон түүврээр олддог. Эд өлгийн зүйлс нь тус тусын өвөрмөц шинжтэй бөгөөд зэр зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс нь өргөн уудам нутагт нийтлэг маягтай тархсан байхад хөдөлмөрийн багаж зэвсэг ахуйн хэрэгцээний сав суулга мэтийн зүйлс орон нутгийн онцлог шинжийг агуулсан байдаг. Эд өлгийн зүйлсийг хэв шинжээр нь харьцуулан зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж, элдэв тоног хэрэгсэл, толь, гоёл чимэглэл, сав суулга хэмээн хэрэгцээнийх нь үндсэн зориулалтанд тулгуурлаж ангилан үздэг юм. Чандмань уулын булшнаас чинжаал хутга, байлдааны зээтүү, сумны зэв, саадагны гох зэрэг зэр зэвсгийн холбогдолтой зүйлс олдсон билээ. Чинжаал хутга. Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн чинжаал хутга арав гаруй олдсон. Хүрэл чинжаал нь хэлбэр төрхөөрөө: О Эрвээхэйн далавч маягийн ааг бүхий зууван хэлбэрийн тольттой, Ө Товойлгон үйлдсэн шулуун аагтай, зууван хэлбэрийн тольттой, © Гүдгэрдүү аагтай, ишээ дагасан зэрэгцээ хоёр ховилтой, зууван хэлбэрийн тольтгой, О Мөлгөрдүү давхар аагтай, ишнийхээ дотор талаар гүн ховилтой, ховилынхоо хоёр талд хоёр тусгай сэнжтэй мөөг хэлбэрийн тольттой, Ө Ир нь угаадаа өргөсч ааг болсон цагирган сэнжтэй, ф Эрвээхэйн далавчны маягийн аагтай ишээ дагасан ховил бүхий цагирган толытой, Ө Нэг талдаа иртэй эрвээхэйн далавчны маягийн аагтай домгийн хоёр шувууны толгойг өөд өөдөөс нь харуулан товойлгон цутгаж урласан тольттой. Төмөр чинжаал нь: О Шулуун аагтай цагирган тольттой. Ө Ир нь угаараа өргөсч ааг болсон ишээ дагасан урт нэвт нүхтэй зууван дугуй хэлбэрийн тольттой гэсэн нийт есөн төрөл байна. Зууван хэлбэрийн тольттой 1-3-р төрлийн хүрэл чинжаал Евразийн хээр тал нутагт төмөр зэвсгийн эхэн үед өргөн хэрэглэгдэж байсан ба үүнтэй ижил төстэй чинжаалыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Ш ивэртийн ам, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шатар чулуу, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хядагийн эх зэрэг нэлээд газраас олдсон буган чулуун хөшөөнөө сийлж дүрсэлсэн байна. Хүрэл чинжаалын бариулыгдагасан нэвт нүхтэй хийдэг занш ил Монгол нутгаас олдсон хүрэл зэвсгийн үеийн чинжаалнаа ажиглагдаж байна. Ийм хэлбэрийн хүрэл чинжаал Тува, Алтайд, Баруун Сибирь, Минусын хотгорт, Урал орчимд Хар тэнгисийн орчимд элбэг тохиолдох бөгөөд үндсэндээ МЭӨ VI-III зууны дурсгалтай холбогддог байна. Ишнийхээ дотор талаар гүн ховилтой мөөгөн хэлбэрийн тольттой (4 дэх төрлийн) хүрэл чинжаалтай ижил чинжаал Хөвсгөл аймгийн орон нутаг


ТЭРГУУН А НГИ. Х үй н з гали йн байгуулал

судлах музейд хадгалагдаж байгаа бөгөөд жирийн хүрэл хутгыг мөөгөн хэлбэрийн тольттой хийдэг байсан нь Монголын хүрэл зэвсгийн үеийн дурсгалд элбэг тохиолдцог байна. М өөгөн хэлбэрийн тольттой хүрэл чинжаал Тува, Минусын хотгороос олддог бөгөөд энэ төрлийн хүрэл чинжаалыг судлаачид үндсэндээ МЭӨ VII-VI зуунд холбогдуулан үздэг байна. Цагирган тольттой хүрэл чинжаалтай (5, 6-р төрлийн) ижлээр хүрэл зэвсгийн үеийн жирийн хүрэл хутганы тольтыг цагирган сэнжтэй хийдэг байсан баримт олонтоо ажиглагдцаг. Цагирган тольтой хүрэл чинжаал Байгалийн наад бие нутгаас Минусийн хотгороос цөөн тоогоор олддог бөгөөд судлаачид үндсэндээ МЭӨ VII-VI зуунд холбогдуулан үздэг байна. Төмөр чинжаал (1,2 дахь төрөл) нь хэмжээний хувьд хүрэл чинжаалаас харьцангуй том бөгөөд Монгол болон түүний хөрш зэргэлдээ нутгийн археологийн малтлагаас цөөн тоогоор олдцог авч төмөр нь амархан исэлдэж булшинд удаан байхдаа зэвсгийн хэлбэр төрх нь эвдэгдэж мэдэгдэхгүй болоход хүрдэг. Алтайн Быстрянск, Туект, Бийскийн булшнаас ихэд эвдэрч хэлбэр төрх нь сайн мэдэгдэхгүй болсон төмөр чинжаал хэд олдсоныг судлаачид МЭӨ V-III зуунд хамруулан үздэг байна. Гэвч Чандмань уулын булшнаас гарсан цагирган буюу зууван тольттой төмөр чинжаалтай ижил хүрэл чинжаалыг судлаачид МЭӨ VTI-VI зуунд хамруулан үздэг. Чандмань уулны 36-р булшнаас гарсан ширэн хуйтай хүрэл, төмөр чинжаал, 53-р булшнаас ширэлсэн модон хуйтай хүрэл хутга, хүрэл чинжаал хоёрыг хамт хийж тавьсан нь олдсон байна. Ийнхүү нэгэн хуйнд том жижиг хоёр хутга хийж зүүдэг заншил одоо хэр манай ард түмний дунд хадгалагдаж үлджээ. Чандмань уулын булшнаа үхэгсдийн бүсэлхий орчмоос хутгууд олдцог, мөн хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн буган чулуун хөшөөний ар, өвөр, баруун, зүүн хажуугийн аль нэгэнд нь чичлүүр хутга зүүж дүрсэлсэн тохиолдол олонтоо байдгаас чандманьчууд чичлүүр хутгаа ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүдэг байжээ. Байлдааны зээтүу — Чандмань уулын булшнаас байлдааны хүрэл ба төмөр зээтүү (алх) арав орчим олдсон бөгөөд анхаарууиггай нь чичл үүр хутга, байлдааны зээтүү хоёр гол төлөв нэгэн булшнаас хамт олдож байгаа тохиолдол юм. Чандмань уулын булшнаас олдсон байлдааны хүрэл зээтүүнүүд хэмжээгээрээ ойролцоо 15-20 см урт, дугуй онгитой их бие нь бөөрөнхий хэлбэртэй бөгөөд хоёр торгон үзүүрийг шовхлож ирлэсэн байх ба зарим зээтүүний хоёр үзүүр нь тэнцүү биш байх боловч үндсэндээ нэгэн төрөдц оруулан үзэж болох юм. Иймэрхүү хэлбэрийн байлдааны хүрэл зээтүү Тува1, Алтай2, Минусийн хотгор3, Байгал нуурын наад бие нутгаас4 цөөн тоогоор 1 2 3 4

М.Х.Маннай-Оол. Тува в скифское время. стр. 47-50. С.И.Руденко. Культура населения Центрального Алтая в скифское время. MJT., 1950 г. Табл. XXII. С.В.Киселев. Древняя история Южной Сибири. МЛ., 1951, табл. XXIV. Ю.С.Гришин. Бронзовый и ранний железние века Забайкалья. М., 1975, Табл. XXI, рис. 6.


Монгол

УЛСЫН ТҮҮХ.

/.

БОТЬ

олдцогийг судлаачид МЭӨ VI-IV зуунд холбогдуулан үздэг боловч Чандмань уулын булшнаас гарч буй байлдааны хүрэл зээтүү нь элдэв чимэг үгүйн гадна, хоёр талдаа үзүүртэй тусгай илүү гарсан углуургын онги гараагүй байдгаараа онцлог юм. Чандманьчууд байлдааны зээтүүгээ 60 см орчим урт модоор ишлэж ишнийх нь «үзүүрт» хамгаалалт хүрэл үзүүр хийж байсан нь бас олдсон билээ. Энэ «үзүүр» нь зөвхөн байлдааны зээтүүний модон ишийг эвдрэлээс хамгаалаад зогсохгүй, түүнийг бүлж, цохих зэвсэг болгон ашигладаг учир үзүүрийг нь шовх хурц хийдэг байна. Ийм хэлбэрийн хүрэл «үзүүр» Тува, Алтай, Минусийн хотгороос олдох ба түүнтэй адил төмөр «үзүүр» Алтайн Быстрянск зэрэг газрын МЭӨ V-III зууны үеийн булшнаас олдсон байна. Байлдааны зээтүү нь гол төлөв үхэгсдийн бүсэлхий орчмоос олдох ба мөн Төв Азид өргөн тархсан хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед хамаарах буган чулуун хөшөөнөө байлдааны сүх, зээтүүг түүний бүснээс зүүж дүрсэлсэн байдгаас ч энэхүү зэвсгийг Чандманьчууд бүсэндээ зүүж явдаг байжээ. Эл зэвсгийг байлдаанд хэрэглэж байсныг Тува, Алтай, Минус зэрэг газар малтсан булшнаас эл зэвсгээр цохиж алсны ул мөр, хүн малын толгой, ясанд олонтоо үлдсэнээс мэдэж болох ба мөн Чандмань уулын булшнаас гарсан зарим хүний гавлын ясанд мөнхүү зэвсгээр цохиж алсан цөмөрхий ул мөр үлджээ. Түүгээр ч үл барам, Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан ус хэмээх газарт буй хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт нэгэн хүн эсрэг этгээдийн толгой руу байлдааны зээтүүгээр цохиж буйг дүрсэлснээс1үзэхэд Чандмань уулын булшнаас гарсан хүрэл ба төмөр зээтүү (алх) зэвсгийг байлдаанд хэрэглэж байжээ. Нум сум — Чандманьчууд ан агнуур ба байлдаанд хэрэглэдэг хурдан зэвсэг нь нум сум байв. Чандманьчуудын нум одоогоор бүтнээрээ олдоогүй бөгөөд зөвхөн нумны эвдэрч өмхөрсөн жижиг хэсэг олдсон тул түүнийг бүхэлд нь сэргээн босгох боломжгүй байна. Гэвч Монгол нутаг хүрэл, төмөр зэвсгийн үед өргөн тархсан буган чулуун хөшөөнөө дүрсэлсэнтэй ижил «М үсэг» хэлбэрийн жижиг зүймэл нумыг хэрэглэдэг байсан бололтой. Буган чулуун хөшөөнөө нумыг түүний бүснээс зүүсэн байдалтай дүрсэлдэг. Чандмань уулын булшнаас нумны үлдэгдэл үхэгсдийн бусэлхий орчмоос олддог зэргээс үзэхүл чандманьчууд нумаа бүсэлхий орчмоосоо зүүж явдаг байжээ. Чандмань уулын булшнаас харвуулын сумны хүрэл ба ясан зэв олон тоогоор олдсон бөгөөд хийсэн эд хэлбэр төрхөөр хэд хэдэн төрөл юм. Чандмань уулын булшнаас олдсон харвуулын сумны хүрэл зэв нь бүгд гурван хянгатай бөгөөд дотроо шөрөгт, онгит хоёр янз юм. Зарим хүрэл зэвийн мөс суулгадаг хөндий хэсгийн хажууд мөс хугарахад авч байхад зориулан зууван хэлбэрийн жижиг нүх гаргасан байна. Гурван хянгатай шөрөгт хүрэл зэв Чандмань уулын булшнаас олон тоогоор олдсон ба үүнтэй ижил зэв Монгол, Минусын хотгор, Байгаль нуурын өвөр бие нутгаас олдцог ба бүхэлд нь МЭӨ VII-VI зуунд холбогдуулан үздэг. 1

Д.Дорж, Э.А.Новгородова. Петроглифы Монголии. УБ., 1975, стр. 74.


ТЭРГУУН АНГИ. Хүй нэгллийн байгүулал

Чандмань уулын булшнаас гурван хянгатай онгит зэв цөөн тоогоор олдсоны онги нь хянганаасаа илүү гараагүй юм. Иймэрхүү төрлийн хүрэл зэв Монгол нутгаас элбэг олддог. Харин Монголын хөрш зэргэлдээ нутаг Байгалийн наад бие, Тува, Алтай зэрэг нутгаас гурван хянгатай онгит зэв олддог боловч нарийвчлан ажиглахад тэдгээр зэвийн онги нь хянганаасаа ил үү гарч цухуйсан өвөрмөц зэвүүд байх тул зөвхөн хянгыг баримтлан шууд адилтган үзэж болохгүй билээ. Чандманьуулын булшнаас ясаар (бугын эврээр) хийсэн сумны зэв цөөн тоогоор олдсон боловч хэлбэр төрхөөр нь гурван талтай шөрөгт, гурван талтай онгит, дөрвөн талтай онгит, гурван талтай зуулгат, ганц сөрөгтэй шөрөгт гэж тав ангилан үздэг. Гурван талтай шөрөгт ясан зэв. Байгал нуурын наад бие нутгийн дөрвөлжин булш, Тува, Алтай, Казахстан, Минусийн хотгороос олддог байна. Гурван талтай онгит ясан зэв. Монгол нутгийн дөрвөлжин булш болон Алтайгаас олдцог. Гурван талтай зуулгат ясан зэв. 1948 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулнаа малтсан дөрвөлжин булшнаас олдсон байна. Дөрвөн талтай онгит ясан зэв, хөндлөн огтлол нь ромбо хэлбэрийн өвөрмөц зэв ч бас олдсон юм. Ганц сөрөгтэй ясан зэв монгол болон түүний хөрш зэргэлдээ нутгийн археологийн дурсгалаас одоо хэр олдож мэдэгдээгүй байна. Чандмань уулын булшнаас бөөрөнхий толгойтой модон сум олдсоныг дурдах хэрэггэй. Саадагны гох — Чандмань уулын булшнаас хүрэл, төмрөөр хийсэн саадагны гох нилээд олдсоныг хийсэн арга, хэлбэр төрхөөр нь: Хавтгай хүрлийн үзүүрийг махийлган дээд талд нь дугуй буюу дөрвөлж ин нүхэлж хи йсэн, ним гэн хавтгай хүрлийн нэг үзүүрийг махийлган нөгөө үзүүрийг эсрэг тал руу нь хуйлж сэнж болгосон, цагирган сэнжтэй хүрэл буюу төмөр саадагны гох, барсын төрлийн амаа ангайсан амьтны толгойн цутгавартай, хажуудаа сэнжтэй саадагны хүрэл гох олджээ. Чандманьчууд сумаа хүрэл буюу төмөр гохтой, амьтан ургамлын гаралтай ширэн, модон, үйсэн саадганд хийж бүснээсээ зүүж авч явдаг байжээ. Чандмань уулын булшнаас бүгэн саадаг нэг ч олдоогүй тул түүний хэв хийцний тухай тодорхой өгүүлэх боломжгүй, харин үйсэн саадагны тасархай олдсон бөгөөд Чандманьчууд буган чулуун хөшөөний бүснээс зүүж дүрсэлсэн саадагтай ижил төстэй саадаг хэрэглэж байсан хэмээн үзэж болно. Чандмань уулын булшинд үхэгсдийн бүсэлхий орчмоос үзүүрээрээ нэгэн зүгхандсан сумны зэв багцаараа нэгдороос саадагны гохны ойролцоо олддог, зэргээс Чандманьчууд саадгаа хүрэл буюу төмөр гохоор бүснээсээ зүүж явдаг байжээ хэмээн үзэж болно. Амьтны толгой - тухайлбал аргалийн толгойн цутгамал дүрстэй хүрэл гох Тувагаас олдсоныг1 эрдэмтэд МЭӨ V1

М.Х.Маннай-Оол. Тува вскифское время. М., 1970. рис. 10-6.


Монгол

ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

III зуунд холбогдуулан үздэг ба саадагны хүрэл гох савраматуудын1дурсгалд тохиолддог байна. Хутга - Чандмань уулын булшнаас хүрэл ба төмрөөр хийсэн хутга арав гаруй олдсон юм. Хүрэл хутга нь бүгд тэгш мөртэй ба харин түүний ишний тольт нь өөр өөр хэлбэртэй юм. Үүнд: 1. Чандмань уулын булшнаас олдсонтой ижил цагирган тольттой хүрэл хутга Дундговь, Төв, Завхан, Хэнтий, Өмнөговь аймгийн орон нутагсудлах музей, Баянхонгор аймгийн Галуут сумын орон нутаг судлах кабинетад хадгалагдаж байгаа ба Байгалийн наад бие нутгаас, мөн Тува, Минусийн хотгорын Тагары н булшнаас, Тянь-Ш аны сакын булшнаас, Казахстанаас олддогийг төмөр зэвсгийн эхэн үед МЭӨ VII-VI зуунд холбогдуулан үздэг байна. И ш н и й хээ төгсгөлд тал дугуй хэлбэрийн цоорхойтой хүрэл хутга, М онгол нутгаас олон тоогоор олдцог нь Байгал нуурын наад бие нутаг Тува, Зураг 7 . Хүрэл чинжаал ( Увс, Улаангом, Алтай, Минусийн хотгор, Ордос Чандмань ул) зэрэг Евразийн хээр тал нутагт МЭӨ VI-III зууны үед өргөн тархсан байна. Тольтонд нь наалдуулж цутгасан сэнжгэй хүрэл хутга. Хутганы сэнжийг ийнхүү тольтонд нь наалдуулан хийдэг заншил хүрэл зэвсгийн үед байжээ. Төмөр хутга Монгол ба түүний хөрш зэргэлдээ нутгийн төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас элбэг олддог байна. Хутгыг ширэн буюу ширэлсэн модон хуйнд хийж бүснээсээ зүүж явдаг байсан бололтой. Жишээ нь 53-р булшнаас чичлүүр хутга, жирийн жижиг хүрэл хутга хоёрыг ширэлсэн модон хуйнд хийж тавьсан нь хүний бүсний орчмоос олджээ. Мөн 4-р булшнаас ширийг нарийн шөрмөс утсаар үдэж хийсэн хуйтай хүрэл хутга олдсон ба хуйг нь зөвхөн түүний ирийг хамгаалж хийсэн байна. Хүрэл хутганы сэнж ихэд элэгдсэн байх нь сэнжтэй хүрэл хутганы зөвхөн ирэнд нь хуй хийж сэнжнээс нь зүүж явдаг байсан бололтой гэж үзэхэд, буган чулуун хөшөөнөө сэнжтэй хүрэл хутгыг сэнжнээс нь биш, хуйнаас нь бүсэндээ зүүсэн дүрсэлдэг нь сонирхолтой. Чандмань уулын булшнаас хүрэл, ясаар хийсэн шөвгөрхүү эдлэл нэлээд олдсон бөгөөд хөрш зэргэлдээ нутгийн төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас олдсон иймэрхүү эдлэлийг судлаачид түүний толгойн хэлбэрээр нь ангилан үздэг байна. Чандмань уулын булшнаас олдсон шөвгийг хэлбэр төрхөөр нь гурав ангилан үздэг. Чандмань уулынх шиг мөөгөн толгойтой, бөөрөнхий биетэй дөрвөн талтай хүрэл шөвөгтэй ижил шөвөгТөв аймгийн нутгаас, ОХУ-ын Тувагийн нутгаас цөөн тоогоор одлдог. К.Ф.Смирнов. Вооружения Савраматов. МИА, №101, рис. 10, 3, 7.


Тэргүун АНГИ. Хүй нэгллийн 6айгуулал

Шувуун (хотон) толгойн дүрстэй хүрэл шөвөг Монгол нутгаас, амьтны толгойтой хүрэл шөвөг Өмнөд Сибириэс, Тувагаас, Байгаль нуурын наад бие нутгаас олддог. Ишиндээ нэвт нүхтэй бөөрөнхий ясан шөрөг Чандмань уулын 4-р булшнаас олдсон юм. Чандмань уулын булшнаас хар бараан өнгийн гонзгой хайрган чулууны дээд тадц нүхлэж хийсэн билүү олдсон бөгөөд түүнд зэр зэвсэг ирлэж байснаас хоёр тал нь ихэд элэгджээ. Ийм билүү МЭӨ V11-III зууны үеийн Тува, Алтай, Казахстан, Дундад Ази, Кыргиз, Урал, Минусын хотгорын дурсгалаас олон тоогоор олдцог ба Монгол, Төв Азийн буган чулуун хөшөөнөө түүнийг бүснээс зүүж дүрсэлсэн байдаг. Чандмань уулын булшнаас олом, хазаар, бүс, тэлээний хүрэл арал нэлээд олдсон нь бүгд гадна талдаа хөдөлдөггүй хэлтэй, ихэнх нь дундуураа хөндөлтэй юм. Хөдөлдөггүй хэлтэй хүрэл арал Тува, Алтай, Байгал нуурын өвөр бие, Казахстан, Сыр-Дарья мөрний сав нутгаас олддогийг эрдэмтэд МЭӨ VIIV зуунд холбогдуулан үздэг байна. Мөн Чандмань уулын 11-р булшнаас бугын эврээр хийсэн нүүрэн талдаа буга, согоо бас өөр нэгэн амьтны дүрс сийлсэн бүсний нүүр (арал) олдсон юм. Харин Монгол болон түүний хөрш зэргэлдээ нутгаас одоо хэр үүнтэй ижил бүсний нүүр олдоогүй байна. Ч андм ань уулын булш наас морь малын элдэв тоног хэрэгсэлд хамруулан авч үзэж болох суран эдлэлийн үзүүрт хийж байсан бололтой хүрэл шахуурга (бөгж), ясан шахуурга, төмөр гархи, хүрэл, төмөр товруу зэрэг эд өлгийн зүйл нилээд олдсон юм. Харин Чандмань уулын булшнаас бүснээс юм зүүдэг дөрвөлжин хэлбэрийн хүрэл бэл нэлээд хэд олдсон юм. Тэдгээртэй төстэй зууван дөрвөлжин хэлбэрийн хүрэл бэл манай хөрш зэргэлдээ Тува, Минусийн хотгор, Долоон усны сав, Ордос нутгийн төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас нилээд олддог байна. Чандмань уулын булшнаас хүрлээр хийсэн толь нэлээд олдсон ба тэдний зарим нь эсгий, давуу гэртэй байна. «Толь нь хүний дүрсийг тусгадаг учир түүнийг эрт цагт сэтгэлийн дүрийг тусгадаг далдыг харагч ид шидтэй зүйл гэж үздэг байсан» ажээ. Толь нь булшинд эр, эм ямар ч хүний дэргэдээс олдох ба тэдний сэнж нь ихэд элэгдснээс үргэлж хэрэглэж, байнга зүүж явдаг байсан нь илэрхий бөгөөд дээр дурдсан хэрэглээний ба шүтлэг бишрэл ийн хоёр давхар шинжийг агуулдаг байсан байна. Эдгээр толь бүгд дугуй хэлбэртэй хажуу ирмэгтээ бариул сэнжтэй юм. Толийг чухам хаанаасаа зүүж явдаг байв гэдэг нь жижиг боловч сонирхолтой асуудал билээ. Булшнаас хүрэл толь гол төлөв үхэгсдийн бүсэлхий орчмоос олдох тул түүнийг бүснээсээ зүүж явдаг байжээ хэмээн үзэхэд буган чулуун хөшөөнөө зөвхөн зэр зэвсгийн зүйлийг бүснээ-сээ зүүж дүрсэлдгээс, харин толийг бүснээсээ зүүж дүрсэлсэн нь огт үгүй бөгөөд түүнийг хөшөөний эх биеэнд бүснээс дээш бугануудын дүрснүүдийн завсар хооронд хонхойлгон цохиж урласан байдаг билээ. Үүнээс үзэхэд тэр үеийн хүмүүс толийг хувцасныхаа энгэрт хадаж зүүдэг байсан бололтой. Чандмань уулын булшнаас олдсон эд өлгийн зүйлсийн дотор гоёл чимэглэлийн зүйл чухал суурийг эзлэх бөгөөд тэднийг хүрэл, яс, бугын эвэр,


М онгол

УЛСЫН ТҮҮХ. I воть

хар тугалга, алтаар хийсэн ба зарим зэр зэвсэг, сав суулгыг хээ угалзалж эсхүл тэдний дээр амьтны дүрс урлаж гоёж чимсэн байна. Эндээс задгай цагирган сэнжтэй мушигмал унжлагатай алтан шармал, дэгрээ маягийн хар тугалган, дөрөөн хэлбэрийн хар тугалган, ердийн хар тугалган гархи зэрэг дөрвөн төрлийн ээмэг олдож мэдэгдээд байна. Мөн буга маралын араан зүүлт, тарваганы соёон зүүлт, цагаан сувс, хөх буюу ногоон өнгийн шилэн зүүлт, оюу зүүлт, алаг бөөртэй (нүдтэй шилэн) эрхи, явуу, хүрлээр хийсэн явуу, ясан ба занарлаг чулуулгаар хийсэн жижиг ялтас, хүрэл товруу бүхий чимэглэл, хүрэл товч, товруу, богийн шагай, амьтны сийлбэртэй бүсний ясан нүүр, хүрлээр хийсэн адуу, тэмээний толгой, шар шувууны толгойн дүрстэй товруу, даруулга, модон сам зэрэг олон төрлийн гоёл чимэглэлийн холбогдол^гой дурсгал олдсон билээ. Чандмань уулын булшнаас олдсонтой ижил модон буюу ясан сам хүрэл унжлага, ясан араа, тарваганы соёон зүүлтнүүд, хөх, цэнхэр өнгийн шилэн зүүлт, явуу, хүрэл товруу, товч, сувс зэрэг нъ Монгол, Тува, Алтай, Байгал нуурын наад бие, Манжуур нутгийн хүрэл төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас элбэг оллдог нийтлэг хэлбэр төрхтэй гоёл чимэглэлийн зүйлс юм. Буга, маралын араа, тарваганы соёо, цагаан сувсаар (цагаан өнгийн зуурмагаар) гоёл чимэглэл хийж түүнийг хүзүү бугуйндаа зүүх буюу хувцсандаа хаддаг заншил Монгол нутагт эрт цагаас уламжлалтай бөгөөд түүнийг нэлээд хожуу үе хүртэл хэрэглэж байжээ. Явуу нэн эрт цагт Энэтхэгийн далай ба Номхон далайн баруун сав нутгаас дамжиж манай оронд иржээ. Алаг бөөртэй шилэн эрхийг эрдэмтэд Египет нутагт анх гарсан эд хэмээн үздэг бөгөөд тэр нь Умард Кавказ, Дундад Азийн нутгийн хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн булшнаас цөөн тоогоор олдцог бөгөөд Чандмань уулын булшнаас хөх, ногоон, цагаан, бор өнгийн алаг бөөртэй шилэн эрхи олон тоогоор олдсон нь урьд өмнө манай орны хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас олдож байгаагүй шинэ олдвор юм. Чандмань уулын булшнаас шавар, мод, хүрлээр хийсэн шавар савнууд олдсон бөгөөд тэдгээрийн ихэнхийг шавар сав эзлэх ба хүрлээр хийсэн тогоо нэг гарсан юм. Модон сав суулганы хэсэг хэд хэд олдсон боловч ихэд ялзарч муудсан тул нарийвчлан судлах боломж бараг үгүй юм. Чандмань уулын булшнаас олдсон шавар сав нь гол төлөв хар саарал, хурц улаан шаргал хоёр төрлийн өнгөтэй бөгөөд шавар зуурмаг нь нарийн ширхэгтэй, шатаалт маш сайтай гараар хийсэн, хавтгай ёроолтой бөгөөд тэр үед ваар хийх хүрдийг сэдэж хэрэглэж хараахан амжаагүй байжээ. Шавар савыг бариад дараа нь гадна талыг нь маш сайн өнгөлж шатаадаг байжээ. Чандманьчуудын өдөр тутам хэрэглэх аж ахуйн үйл ажиллагаатай уялдан шавар сав суулгыг хэрэглээний зориулалтаас нь хамааран хэд хэдэн төрлийн хэлбэртэй хийдэг байжээ. Чандмань уулын булшнаас олдсон шавар савыг хэлбэр төрхөөр нь нь ангилаж үзэхэд: О Өндөр нарийхан хүзүүтэй цүлхэн бөөртэй шавар сав. Энэ төрлийн шавар сав Чандмань уулын булшнаас бусад төрлийн савнаас олон олдсон


Т э р гүүн

а н ги .

Хуй иэгллийн байгуулал

ба гол төлөв амсар, мөрөөрөө хааяа бөөрөө тойруулж урласан хэд хэдэн гүвгэртэй, эсхүл мөрөөрөө тойрч ханалж сараачсан хээтэй байдаг. Мөн энэ төрлийн шавар ваарны заримынх нь мөрөөр хээлж, хажуу бөөрөнд нь хар өнгийн будгаар элдэвтамга, дүрс урласан байх ньтохиолдоно. Чандмань уулын булшнаас гарсан нэгэн шавар ваарны бөөрөн дээр хоёр буга, нэг янгирын дүрсийг маш гайхамшигтай товойлгон дүрсэлсэн байна. Ө Умгар амтай хажуудаа сэнжгэй хавтгай ёроолтой жижиг шавар сав. Эдгээр савны зарим нь амсраараа тойрсон ганц гөвгөртэй, эсхүл цулгуй, мөн бөөрөндөө олон давхар гүдгэр зураасан чимэгтэй байна. 6 Хавтгай ёроолтой хувилхуу маягийн шавар сав. Эдгээр савны зарим нь бөөрөөрөө тойрсон хэдэн гөвгөртэй байхаас гадна гол төлөв амсарынхаа хажууд хоёроос дөрвөн товгор бариул (чихтэй)-тай. О Хажуудаа бариул сэнжгэй аяган шавар сав. 6 Өргөн намхан хүзүүтэй, хавтгай ёроолтой шавар сав. © Бумбархуу маягийн хажуу бөөрөндөө товгортой (мөөмтэй) шавар сав. Ө Дашмагархуу маягийн шавар сав. Энэхүү сав нь зууван хэлбэртэй бүдүүн зууван хүзүүтэй бөгөөд түүний хажуу хоёр бөөрийг арьсан дашмагны оёо мэт хэрчлээстэй гөвгөр гаргаж чимсэн байна. 6 Хавтгай ёроолтой, дөрвөлжин хэвтэй, намхан ханатай хайруул маягийн шавар сав. Чандмань уулын булшнаас дээрхи 8 төрөлд хамаарах ихэнх нь эвдэрч хагараагүй бүтэн 60 гаруй шавар сав олдсон бөгөөд тэдний ахуй амьдралд шавар сав суулга чухал хэрэгцээтэй байжээ. Чандманьчууд эр, эм, хүүхэд гэж ялгалгүй үхэгсдийн толгойн зулайн харалдаа дээд талд, мөн нүүрний тушаа шавар сав тавьдаг. Өндөр нарийхан хүзүүтэй цүлхэн бөөртэй дашмагархуу маягийн (1, 6-р төрлийн) хоёр төрлийн шавар савыг ихэд гоёж чимсэн ба тэдний гадаад хана нь хөө тортог болоогүй мөн түүнчлэн нарийхан өндөр хүзүүтэй зэргээс үзэхэд эдгээр саванд юм чанадаггүй, харин шингэн, нунтаг зүйлийг хадгалдаг байжээ. Бусад таван төрлийн савны хана нь ихэд хөө тортог болсон, гадна талд нь зузаан хөө дагтаршин тоггсон, зориуд чих, бариул, дүүжлэх сэнж гаргаж, харьцангуй том амтай үйлдсэн зэргээс эдгээр саванд хоол унд чанадаг байжээ. Харин хажуудаа сэнжтэй аяга маягийн саваар юм уудаг байжээ. Чандмань уулын булшнаас олдсонтой ижил төстэй шавар сав Тува, Алтай, Казахстан, Кыргиз, Хакасын мөн үеийн дурсгалаас нэлээд олдцог байна. Чандмань уулын булшнаас олдсон бумбархуу хэлбэрийн бөөрөндөө товгортой, дашмаг маягийн, хайруул маягийн шавар савтай ижил төстэй шавар сав суулга манай хөрш зэргэлдээ нутгийн энэ үеийн дурсгалаас олдож мэдэгдээгүй байна. Чандманьчууд модон сав суулга өргөн хэрэглэж байсан боловч тэд булшинд удаан хугацаанд хадгалагдаж чадахгүй ялзарч өмхөрсөн хэсгүүд нь л үлдсэн байдаг. Харин 33-р булшнаас нэгэн модон аяга гарсан билээ. Ш ирэн сав суулга Чандмань уулын булшнаас олдоогүй боловч яг одоогийн монголчуудын хэрэглэдэг дашмагархуу маягийн шавар савны хоёр бөөрөн дээр ширэн дашмагны оёдолтой ижил хээ гаргаж урласнаас үзэхэд иймэрхүү хэлбэрийн ширэн савыг Чандманьчууд хийж хэрэглэж байжээ.


Монгол

УЛСЫН ТҮҮХ.

I

БОТЬ

Чандмань уулын 33-р булшнаас цөгцөн хөлтэй ирмэгтээ босоо, зууван хоёр сэнжин бариултай, их биеийг нь тойруулан хонхойлгон гаргасан зэрэгцээ хоёр бүстэй цутгамал хүрэл тогоо олдсон бөгөөд түүнтэй ижил төстэй хоёр хүрэл тогоо Монголын үндэсний түүхийн мүзейд хадгалагдаж буй бөгөөд Өвөрбайгал, Якут, Минусын хотгор, Суйюаны нутгаас бас олддог байна. Чандмань уулын булш хөрш зэргэлдээ нутгийн мөн уеийн соёлтой холбогдох нь. Чандмань уулын булшны археологийн баримт материал түүнийг төмөр зэвсгийн эхэн үед Евразийн хээр тал нутгийн түүх-соёлын талаар ойролцоодуу олон аймгийн хүрээнд орж болох тухай гэрчилж байна. Манай эриний I мянган жилд зүүнээс баруунтай Солонгосын хойгоос Хар тэнгис, өмнөөс хойш, Төв Азийн нүүдэлчин ард түмэн Хятадын суурьшмал иргэдийн уугуул нутгийн зах залгааг зааж хятадууд өөрсдөө барьж байгуулсан Хятадын их Цагаан хэрмээс Байгал нуурыг хүртлэх байгаль, газар зүй, цаг уурын нөхцлийн хувьд ижилдүү хээр талын бүс нутагт амьдарч байсан олон тооны аймгуудын зэр зэвсэг, морины тоног хэрэгсэл, дүрслэх урлагийн бүтээл үүд ижил төстэй байсан тухай гадаад дотоодын эрдэмтдийн олон жилийн түүх, археологийн судалгаа тодорхой харуулж байна. Гэвч Евразийн энэхүү өргөн уудам нутагт нэгдсэн нэг соёлтой, нэгэн аймаг хэзээ ч байгаагүй бөгөөд байх ч нөхцөлгүй юм. Үнэндээ энэ асар уудам нутагт орон нутгийн, угсаа гарлын хувьд мэдэгдэхүйц ялгаа бүхий биеэ даасан соёлтой олон аймгууд нутаглаж байсан билээ. Эдгээр биеэ даасан олон аймгууд соёлын хувьд харьцангуй ижил төстэй байгаа нь юуны өмнө байгаль, газар зүй, цаг уурын ойролцоо нөхцөл, эрхэлж буй үндсэн аж ахуйн төстэй байдал болон нийгмийн ойролцоодуу төвшинд амьдарч байснаас хамаарах авч угсаа гарал, соёл, худалдаа арилжааны хэлхээ холбоо, бол тэдний харилцан бие биедээ нөлөөлөх гол зам нь билээ. Төмөр зэвсгийн эхэн үе (МЭӨ VII-III зуун)-д Монгол, Байгал нуурын наад бие нутагт «дөрвөлжин булштангууд», Тувад «уюукчууд», Алтайд «Маймир, Пазрыкчууд», ДундадАзи, Казахстанд«сакууд», Минусын хотгорт «тагарчууд», Хар тэнгисийн орчимд «скифүүд» амьдарч байсан ба тэд эдийн боловсрол, оюуны соёлын хувьд бүгд ойролцоо ерөнхий шинжтэй байжээ. Чандмань уулын булшны судалгаанаас үзэхэд, Монгол улсын нутгийн баруун хойд хэсэгт дурдсан аймгуудтай ерөнхий шинжээрээ ижил боловч орон нутгийн биеэ даасан шинж чанар бүхий соёлтой нэгэн аймаг амьдарч байжээ. Гэвч Чандманий аймгийн оршин тогтнож байсан газар хир зэрэг өргөн цар хүрээтэй байсан, түүнчлэн зүүн, баруун урд зүгтээ чухам аль орчмоор зааглагдаж байсан нь одоогоор тодорхойгүй, Монгол нутагт Чандмань уулын дөрвөн төрлийн булштай ижил булшийг урьд хожид малтан шинжилсэн нь үгүй учир энэхүү соёл зөвхөн Чандмань уулын орчим хэсэгхэн газар олон аймгуудын залгаа нутагт тархаж уу, эсхүл Монгол орны баруун хэсэгт ихээхэн газар нутагтай байв уу гэдэг асуудалд одоогоор хариулах боломж үгүй байна. Чандманьчуудын аймаг Төв ба Дорнод Монгол, Байгал нуурын наад бие нутаг, Тува, Алтайн оршин суугчидтай эдийн боловсрол, дүрслэх


____________________________________________ T3PrYYH_^[j^_XY^_^^^M^fyttrrjAaA

урлагийн хувьд ижил төстэй байгаа нь түүх, нийгмийн хөгжлийн нийтлэг байдал, түүнчлэн газар зүйн байршлаараа хөрш зэргэлдээ нөхцлөөс шууд хамаарах билээ. Чандмань уулын дөрвөн төрлийн булшны нэгээс хоёр төрөл нь хөрш зэргэлдээ нутгийн төмөр зэвсгийн үеийн дурсгалд байх авч дөрвүүлээ хамт тохиолдсон нь үгүй билээ. Энэ талаараа Төв Азийн дөрвөлжин булштан, Алтайн маймир-пазрыкууд, М инусын хотгорын тагаруудтай төстэй тал байвч онцлог ялгаатай, дүнзэн бунхантай шороон булшны бүтэц зохион байгуулалт түүний дотор үхэгсэдийг бүлгээр оршуулсан зан үйл зэргээрэаТувагийн уюукуудын дурсгалтай бусдаас илүү ойр нягт холбоотой нь харагдаж байна. Түүнчлэн Чандмань уулын жижиг чулуун австай булш уюукийн «чулуун хайрцагтай» хэмээн нэрлэгдэх булштай мөн М онголын төв ба дорнод хэсгээс олдох ижил зохион байгуулалттай зарим булш, улмаар дөрвөлжин булшны зарим нэгтэй ижилсэж болох талууд бас ажиглагдаж байна. Дөрвөлж ин чулуун (том) далантай модон бунхан, чулуун австай булштай ижил гадаад зохион байгуулалттай булш Монголын төв нутагт тохиолдох ба энэ төрлийн булш доторхи зохион байгуулалтаараа Тувагийн дугуй далантай дүнзэн бунхантай булштай нилээд ижилсэж болох юм. Чулуун далантай авсгүй нүхэнд хүнээ оршуулсан булш Монголын өмнөд ба төв нутагт мөн Тувагийн нутгаас ч бас одддог байна. Чандманьчуудын дөрвөн төрлийн булшнаас гурав нь зохион байгуулалтын зарим шинжээрээ Монгол ба Тува нутгийн алинаас ч олдож буй хосолмол шинжтэй болохыг бид дурьдлаа. Харин дүнзэн бунхантай шороон булш нь Монголын төв ба дорнод нутгаас олдож мэдэгдээгүй болохыг дээр өгүүлсэн билээ. Үхэгсэдээ баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлэн гар хөлийг нь ихэд атийлгаж оршуулдаг заншил Тува, Алтай, Тянь-Ш ань, Памирын нутагт мөн үед амьдрагсадын дунд өргөн дэлгэрсэн ажээ. Гэтэл үхэгсэдцээ чулуун дэр тавих ёс Тувагийн уюукчуудын нэгэн адил Төв Азийн дөрвөлжин булштанд байсан төдийгүй Чандмань уулын булшинд үхэгсдийг оршуулсан байдал, оршуулгын зарим зан үйл хожмын Монгол угсаатны үхэгсдээ оршуулж байсан зан үйлтэй зарим талаараа ижил байна. Чандмань уулын булшнаас гар дамжин шаталсан худалдааны замаар ирсэн бололтой Египетийн гаралтай нүдтэй шилэн эрих, зөвхөн Энэтхэгийн далайн баруун хойт эрэг, Номхон далайн баруун эргээр байдаг явуу зэрэг харь орны гаралтай зүйлс ч байна. Иймээс Чандманьчууд өөрийн хөрш зэргэлдээ орны болон нилээд хол нутгийн аймгуудтай худалдаа, соёлын харилцаатай байжээ хэмээн үзэж болох юм. Энэхүү харьцаа хир зэрэг тогтмол ямар замаар явагдаж байсан тухай баримт хомс байна. Монгол улсын баруун зах нутагт төмөр зэвсгийн эхэн үед амьдарч байсан чандманьчууд өөрийн бие даасан соёл бүхий нэгэн аймаг байжээ. Энэхүү аймаг нэг талаас Монголын ихэнх, Байгал нуурын наад бие нутгийн дөрвөлжин булштан, Алтай Маймир-Пазрык зэрэг нүүдэлчид нөгөө талаас Тувагийн уюукууд, Минусын хотгорын тагарчууд зэрэг хагас нүүдэлчин аймгуудын хооронд оршиж тэдэнтэй аль алинтай нь ойр харьцаатай, хөрш зэргэлдээ амьдарч байсан учир энэхүү дөрвөн аймгийн аль алиных нь нөлөө тэдний археоло-


Монгол

УЛСЫН ТҮҮХ.

I

БОТЬ

гийн дурсгалаас тодорхой харагдаж байна. Иймээс Чандманьчуудын дурдсан дөрвөн аймгийн завсар нүүдэлчид хагас суурьшмал иргэдийн соёлын аль алины тусгалыг агуулсан тийм нэгэн жижиг аймаг байсан бололтой. Угсаа гарлын судалгаа бол түүхийн шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлуудын нэг бөгөөд энэ асуудлыг археологи, антропологи, лингвистик ба аман зохиол судлал зэрэг олон салбар ухааны оролцоотой шийдвэрлэдэг билээ. Гэтэл бид одоо зөвхөн археологи, антропологийн судалгаанд тулгуурлан чандманьчуудын угсаатны түүхийн зарим асуудлыг боломжийн хирээр хөндөн авч үзэж болох юм. 1972-1974 онд малтсан булшнаас гарсан Чандманьчуудын 141 хүний толгойн ясанд хийсэн палеоантропологийн судалгаанаас тэдний дунд цэвэр монгол, цэвэр европ төрхийн хүмүүс цөөн тоогоор байгаа авч тэдний ихэнх нь энэ хоёр төрлийн завсрын шинжтэй байна гэж үзжээ. Чандманьчуудын толгойн ясны антропологийн судалгааны хэмжээсийг мөн үеийн Тува, Алтай, Казахстан, Минусийн хотгорынхоос ихээхэн ялгаатай, харин Тувагийнхаас хэдийгээр ялгагдах боловч ерөнхийдөө бусдаас ойролцоо төстэй байжээ1. Чандмань уулын орчимд өөрийн соёлтой антропологи болон археологийн бүх хэрэглэгдэхүүнээрээ Тувагийн уюукчуудтай бусдаас илүү төстэй тэдний ойр төрлийн нэгэн аймаг төмөр зэвсгийн эхэн үед амвдарч байжээ. Чавдманьчуудыг түүхэн сурвалжид нэр нь хадгалагдаж үлдсэн «Динлин» аймгийнхан болов уу гэсэн урьдчилсан таамаглалыг зарим антропологич гаргасан байдаг. Гэвч Динлиний асуудлаар Оросын эрдэмтэн Г.К.ГрумГржимайло, В.В.Радлов нараас эхлэн түүхч, археологич олон судлаачид саналаа гаргасан байдаг билээ. Минусийн хотгорт МЭӨ VII-III зууны үед байсан тагарын соёлынхныг түүхэн сурвалж бичигг үлдсэн «динлин»-үүд хэмээн САТеплоухов, Г.Ф.Дебец, С.В.Киселев, Л.Р.Кызласов, Н.Л.Гумилев нарын зэрэг олон эрдэмтэд үзсэн нь нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. В.В.Волков динлинчүүдийг европ төрхийн хүмүүс байсан гэдэг нь батлагдахгүй байна гэж үзжээ. Динлиний оршин байсан нутгийн тухай Н.Я.Бичурин «Динлинчүүд Енисейгээс дорно зүгт Байгал хүртэл Ангарын зүүн гар талын нутгийг эзлэж байлаа» хэмээн бичснээс үзэхэд Чандманьчуудын нутаглаж байсан нутаг динлиний нутагт багтан орохгүй байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар тагарын соёлынхон Динлинчүүд бол, Чандманьчууд бас адил динлинчүүд байх нөхцөлгүй өөр аймаг байж болох бөгөөд Чандмань уулын булш Динлин нарынх биш бололтой. Харин Чандмань уул нь эртний гяньгун нарын нутагт багтах бөгөөд тэдний өвөг дээдсийн дурсгал ч байж болох авч энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм. Чандмань уулын булшийг судалсны үр дүнд МЭӨ VII зуунаас Монгол оронд төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн бөгөөд энэ үеэс М ЭӨ III зууныг хүртлэх төмер зэвсгийн түрүү үе үргэлжилсэн болохыг тогтоосон болно. Чандманьчуудын үйлдвэрлэлийн дадлага туршлага оюун санааны 1

Д.Түмэн. К антропологии Западпой Монголии. SA. т. VII, f-5, УБ., 1976. стр. 40-41.


ТэРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгу лал

хөгжлийн дэвшилттэй талууд хожуу үедээ тодорхой хэмжээгээр уламжлагдсан нь мэдээж бөгөөд чандманьчууд нь өөрсдөө Монголчуудын өвөг дээдэс хүннү угсаатан бүрэлдэн тогтоход өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлдэгТөв Ази, тухайлбал Монголын эртний аймгуудын үйлдвэрлэлд төмөр зэвсэг нэвтэрсэн боловч газар тариалан голлон эрхэлдэгсуурыпмал орны үйлдвэрлэлд нэвтэрсэн шигтийм онцгой их «хувьсгалч» үүрэг гүйцэтгээгүй юм.

§8. Чимэглэх урлагийн дурсгал Монголын зэс-чулуу, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн археологийн дурсгалын нэгэн томоохон төрөл бол тэр үеийн бууц, суурингаас гадна газрын хөрснөөс ил олдсон буюу ард түмний дунд гар дамжин хадгалагдаж ирсэн хүрэл, чулуу, шавар эдлэлүүд бөгөөд тэднийг хийц, хэлбэр маягаар нь зэс-чулуу, хүрэл зэвсгийн ба төмөр зэвсгийн түрүү үеийн хэмээн ангилан үздэг билээ. Монгол нутгаас хүрэл зэвсгийн үед холбогдох шавар сав, үр цайруулах, нухуур, самбар чулуу, хүрэл хутга, чинжаал хутга сумын зэв, ойл, унжлага, гоёл чимэг, даруулга зэрэг олон төрлийн хүрэл эдлэл олддог бөгөөд хэлбэр маягийн хувьд дотроо хэдэн төрөлд ангилагддаг байна. Ж ишээ нь хүрэл зэвсгийн үеийн хүрэл хутгыг бөгггөр мөртэй, ээтэн үзүүртэй, өвдгөн мөртэй хэмээн мөрнийх нь хэлбэр төрхөөр үндсэн гурван том төрөлд ангилж, дотор нь хутганы бариул, тольтоор нь цагирган тольттой, амьтны толгойн тольттой гэх мэт арав гаруй жижиг төрөл болгон үздэг билээ. Бид энэ удаад Зэс-чулууны (энеолитийн) ба хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн олдвороос зөвхөн урлагийн холбогдолтой зарим дурсгалыг авч үзье. Зэс-чулууны үеийн дурсгал. Аргалийн толгойтой чулуун эдлэл. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй хар өнгийн урт нарийн чулуун эдлэлийн нэг үзүүрт аргалийн толгойн дүрсийг бүтэн барималаар сийлэхдээ түүний нүд, чих, эврийг товойлгон гаргаж ам, хамрыг зөвхөн нарийн зураас цэгээр гарган их л бодитой дүрсэлжээ. Аргалнйн толгойн сийлбэртэй чулуун эдлэл. Ховд аймгийн Манхан сумын орон нутгийг судлах кабинетад 31.5 см урт, 4 см өргөн, 1.4 см зузаан (хөндлөн огтлолоороо зууван хэлбэртэй) хүрэн бор өнгийн нарийн ширхэгтэй чулууг зүлгэж засч хийсэн эдлэлийн нэгэн үзүүрт аргалийн толгойн дүрсийг сийлэхдээ нүд, зовхи, чих, эрүү хоншоорыг товойлгон урлаж, хамар, амыг цэг, нарийн зураасаар маш их уртай дүрсэлжээ. Бидний дээр өгүүлсэн аргалийн толгойн сийлбэртэй эдлэлүүдтэй төстэй зүйл Тува, Минусийн хотгороос1одддогтой харьцуулан эрдэмтэд энеолитын үед хамруулан үзсэн байдаг. Бид амьтны дүрстэй хүрэл эдлэлүүдийн заримаас авч үзлээ. Үүнээс 1

В.В.Радлов, Сибирские древности. т. 1. Спб. 1894, Табл. XXII; М.Х,Маннай-Оол. Археологические памятники Тувы. Кызыл, 1964, рис. 2, 3-4


МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I

воть

гадна Монгол нутгаас хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах янгир, буга, барс, хандгайн толгой, тэмээн толгой, шувууны дүрстэй хүрэл даруулга янз бүрийн хээ угалз дүрс бүхий товруу унжлага, хадмал, үнэт чулуун зүүлт сувсан зүүлт зэрэг урлаг гоёл чимэглэлийн холбогдолтой эдлэл нэлээд олдцог. Өмнөговь аймгийн нутгаас олдсон аргаль, янгирын толгойн дүрстэй хүрэл хутга, чинжаал хутга, илд, Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй аргалийн толгой дүрстэй шөвөг, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын дөрвөлжин булшнаас олдсон аргалийн толгойн дүрстэй алтан сүлбээр зэргийг судлаачид хэвлэн нийтэлж хүрэл зэвсгийн үед МЭӨ XII-YIII зуунд холбогдуулан үзсэн ба тэдэнтэй ижил төстэй хийц бүхий аргалийн толгойн дүрстэй хүрэл бариул, шор зэрэг бусад зүйлсүүд ч энэ үед хамаарна. Тэдэнтэй ижил амьтны толгойн дүрстэй хүрэл хутга, чинжал манай хөрш зэргэлдээ Буриад, Чит муж, Минусийн хотгор1, Төв Ази, Умарт Хятад2, Ордос, Цахар3 зэрэг олон газраас олдсоныг эрдэмтэд хүрэл зэвсгийн үед МЭӨ XII-VIII зуунд хамаадуулан үздэг билээ. Булган аймгийн ОНС музейн буга, тэмээний дүрстэй хүрэл товруун дээрх шиг бодонг ижил төстэй байдлаар дүрсэлсэн зураг Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Хойд үзүүр Хөх хаданд, Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Харцагаан усны хаданд4 байдаг бөгөөд мөн Хөвсгөл аймгийн Ш инэ-Идэр сумын Дөрөлжийн амны буган хөшөөн дээр, Ховд аймгийн Мөст сумын нутаг Бодончийн голын буган хөшөөнөө5, Тувагийн Аржан гэдэг булшны (МЭӨ IX-VIII зуун) даланг барихад авч ашигласан хугархай буган хөшөөнөө гахайг мөн ийм байдлаар дүрсэлсэн байдаг6. Булган аймгийн ОНС музейд буй буга, бодонгийн дүрст тээгийг бусад дурсгалуудтай харьцуулан үзэж түүнийг хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн эхэн үед МЭӨ X II-III зууны орчимд холбогдуулан үзэж болох юм. Гурван амьтны дүрийг нэгдмэл нэгзохиомжоор урлах уламжлал Монгол болон Төв Азийн ард түмний дунд эрт үед цөөн боловч байжээ. Эрдэмтэн Х.Пэрлээ Өмнөговь аймгийн нутгаас олж нийлүүлжээ7. Тэр гурван загасыг бие биесээ хөөж наадаж байгаа байдлаар дугуй талбайд чадмаг эвцэлдүүлэн байрлуулж эгц дээрээс нь харж урлажээ. Загасны биеийн харьцааг огт гажуудуулаагүйн гадна тэдний нүд, чих, сэлүүр, сүүл зэргийг их бодитой дүрслэж, бие биенээс нь салгахямар ч нөхцөлгүй нэг бүхэл бүгэн хөдөлгөөнд оруулж урлажээ. Гурван загасны дүрстэй хүрэл чимэг нь зохиомжийн хувьд Балжийн голын хүрэл чимэгтэйтөстэй юм. «Амьтны загварт аргаар» урласан 1 2 3 4 5 6 7

Д .Ц эвээндор ж . М онголын хүй нэгдлийн урлагийн дурсгал. УБ,, 1983, тал 15-39. Э.А.Новгородова. Центральная Азия и карасукская проблема. М., 1970. стр. 190. Н.Л.Чпенова. Карасукские кинжалы. М ., 1976. т а б л .7 ,1 1 -1 6 .19.табл. 1 0 ,1 1 -1 2 ,2 8 -2 9 , стр. 56­ 65. Д .Ц эвээндорж . Хар цагаан усны хадны зураг. М С Х Э Ш -4. 3 0 5 -3 12-р тал. Сөүл, 1995. Д .Ц эвээндорж . Монголын эртний урлагдахь зарим амьтдын дүрийн тухай. SA. 1992. т. 13. f. 2, тал 12-21. М .П .Грязнов. Аржан. Л ., 1980. стр. 3-60. Х.П эрлээ. Өмнөговь, Өвөрхангай аймгийн говь, талын нутгаар эртний судлалын хайгуул хийсэн нь. SA. 1962. т. II. 5-р зураг.


ТэРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгуулал

гурван амьтны толгойн дүрстэй хүрэл чимэг Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Сайхан модны дэнжээс олджээ. Энэ товруу бүхэлдээ «зуузай» (S үсэг) хэлбэртэй, ардаа зүүх тусгай сэнжтэй юм. Товруунаа янгир, ирвэс, адуу гурвын толгойг дараахи байдлаар дүрсэлжээ. Эдгээр гурван амьтны толгойноос янгирынхыг баруун тийш, ирвэс, адуу хоёрынхыг зүүн тийш харуулан том дүгрэг нүд, чих, хамар, хоншоор зэргийн голд хонхор гарган гадна талаар нь тойруулан төвгөр хүрээтэй нэлээд бодитой байдлаар дүрсэлжээ. Янгирын сайхан сөгоо чихийг дээш соотойлгон, ирвэс, адуу хоёрын чихийг хулмайлгаж, ирвэсний амыг ангайлган шүдийг ярзайлган, өөрийгөө хазахыг завдан буй мэт догшин дүртэй товрууны зай болон хэлбэрт зохицуулж урласан байна. Янгирын ар тийш нумарсан 24 нугачаатай том эврээр «зуузай» хэлбэрийн товрууны дээд ирмэгийг гаргаж, түүний үзүүрээс зүүн тийш харсан ирвэсний чихийг залгуулан, хүзүүг янгирын эврийн дотуур дагуулан тохируулж нааш ялимгүй хагас товойсон цулгуй тахир байдлаар дүрсэлсэн байна. Адууны цохноос ирвэсний хоншоор хүртэл энэхүү «зуузай» хэлбэрийн товрууны доод ирмэгийг тойруулан 45 нугачаатай иржгэр хөвөө гарган адууны дэлийг дүрслээд, дотор талаар нь адууны хүзүүг ирвэснийхтэй адил нааш ялимгүй хагас товойсон цулгуй тахир байдлаар дүрсэлжээ. Товрууны төв дунд янгир, ирвэс, адуу гурвын хүзүүний уулзварт 16 товгор нугачаагаар тойруулан хөвөөлсөн дундаа хонхортой нар мэт дугуй дүрсийг гаргасан нь энэ гурван амьтны толгойн дүрсийг нэг бүхэл бүтэн зохиомжтой болгож товрууны ерөнхий «зуузай» хэлбэрт захируулан нэгтгэж өгсөн маш чухал холбоос болж өгч байна. Иймээс энэ гурван амьтны толгойн дүрс голын дугуй дүрсийг тойрон эргэлдэх хөдөлгөөнд буй мэт, «уйлан» тамга шиг нэгдмэл нэг хэлбэртэй болжээ. Дээрх гурван амыны нүдийг голын дугуйгаас гурван тийш ижил зайд байрлуулсан нь товрууг гурван хэсгээс бүрдсэн зохиомжтой болгожээ. Янгирын эврээр товрууны дээд хөвөөг, адууны дэлээр доод хөвөөг иржийлгэн товойлгож хийснээр товрууны үндсэн «зуузай» хэлбэрийг давхар хадгалж чадсан байна. Монгол болон нийт Евразийн хээр талын бүс нутгийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн хавсарга чимэглэх урлагийн дурсгалд хос амьтны толгойн дүрстэй зуузай хэлбэрийн чимэг түгээмэл байхаас биш гурван өөр амыны дүрстэй «зуузай» хэлбэрийн дурсгал тун ховор билээ. Эдгээр дурсгалууд МЭӨ XII-VIII зуунд хамаарна. Нэгэн дугуйг тойрон эргэлдэх хөдөлгөөнд байгаа мэтдүрсэлсэн нарны гурван цацраг, гурван загас зэргийг дүрсэлсэн дурсгал Солонгос мэт Зүүн Хойд Азийн оронд их эртний уламжлалтай1бөгөөд энэ нь Монгол, Төв Азийн эртний урлаггай ямар нэгэн талаар холбоотой болохын гэрч юм. Монгол ба Байгаль нуурын орчмын нутагг неолитын үед чулуугаар загас урлаж байсан заншил хүрэл зэвсгийн үед уламжлагдсан болохыг Өмнөговь аймгийн нутгаас олдсон ганц ба гурван загасны дүрстэй хүрэл чимгүүд гэрчилдэг. Хэнтий аймгийн Асгатын дөрвөлжин булшнаас олдсон хэвтэж К он Бен Пин. Раскопки захоронений древнего государства Кымгван кайа (42-532 гг. н.э.). «Сөүл». Зима 1991. 28-31.


Монго/

ҮЛСЫН ТҮҮХ.

I

БОТЬ

буй морины дүрстэй хүрэл товрууг судлаачид МЭӨ X-VIII зуунд холбогдуулан үзсэн байна1. Говь-Алтай аймгийн нутгаас олдсон морины хүрэл цутгамал, Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бугын хүрэл цутгамал зэрэгтусгай суурин дээр урласан амьтны бүтэн баримал цутгаварууд ур хийцийн хувьд Ордосоос2 олдсон морины дүрстэй, мөн Өмнөд Сибирь, Минусийн хотгороос3 олдсон янгирын дүрстэй хүрэл эдлэлүүдтэй ижил төстэй бөгөөд төмөр зэвсгийн эхэн үед МЭӨ VII-III зуун хамаарах бололтой байна. Хөвсгөл аймгийн ОНС музейн үзмэрт буй хэвтэж буй бугын дүрстэй хүрэл товруутай ижил хүрэл бугын дүрс урьд өмнө Монгол нутгаас олдоогүй бөгөөд харин бугыг ийм аргаар буган чулуун хөшөө, хадны сүг зурагт дүрсэлдэг заншил хүрэл зэвсгийн эхэн үеэс эхлэн төмөр зэвсгийн түрүү үеийг дуустал Монгол, Тува, Байгал нуурын өвөр бие нутагт өргөн тархсан билээ. Мөнхүү энэхүү товруун дээрхтэй ижил төстэй дүрсэлсэн бугын дүрстэй бүсний ясан нүүр Увс аймгийн Чандмань уулын МЭӨ VII-III зууны үед холбогдох нэгэн булшнаас олдсон билээ4. Хэвтэж буй бугын дүрстэй хүрэл товруу Ордос Минусийн хотгороос цөөн тоогоор, Хар тэнгисийн орчмоос олон удаа олдсон бөгөөд5 гол төлөв МЭӨ VII-V зуунд хамааруулан үздэг байна. Хөвсгөл аймгаас олдсон хүрэл товрууу мөн энэ үед холбогдох бололтой. Үндэсний Түүхийн Музейн үзмэрт байгаа зогсож буй янгирын дүрстэй хүрэл товруутай яг ижил зүйл одоогоор бидний мэдэхэд үгүй боловч түүнтэй төстэй чимэг Дундговь аймгийн ОНС музейд нэг бий6. Архангай аймгийн Өндөрсант сумын нутгаас олдсон чонын хүрэл чимэг, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж буй үхрийн толгойн дүрстэй хүрэл чимэг болон Монголын Үндэсний Түүхийн музей болон Дүрслэх Урлагийн Музейд хадгалагдаж буй хүзүүгээ нугалаад хэвтэж буй шувууны дүрстэй, хэвтэж буй араатны дүрстэй, далавчаа дэлгээд сууж буй шувууны дүрстэй хурэл даруулгуудтай ижил төстэй зүйл одоо хир Монгол болон манай хөрш зэргэлдээ нутгаас олдож мэдэгдээгүй авч хийц байдлаараа хүрэл зэвсгийн сүүлч төмөр зэвсгийн эхэн үед холбогдож болох юм. Сүхбаатар аймаг, Баянхонгор аймгийн Галуут сум, Говь-Алтай аймгийн нутгаас олдсон тэгш мөртэй ишин дээрээ амьтны дүрстэй хүрэл хутгууд түүнчлэн зогсож буй тэм ээн и й хүрэл дүрсүүд, хэвтэж буй дугуйруулж дүрсэлсэн барсын төрлийн амьтад, зогсож буй янгир, ганц ба хос янгирын дүрстэй хүрэл эдлэл үүдийг судлаачид7 МЭӨ VII-III зуунд буюу өөрөөр хэлбэл төмөр зэвсгийн эхэн үед зарим нь хүрэл зэвсгийн хожуу үед холбогдуулан үздэг байна. 1 1 3 4 5 6 7

Д.Эрдэнэбаатар. Асгатын дөрвөлжин булш. SA. 1992. т. X II], f. 5, тал 53-61. В.В.Волков. Бронзовый и ранний железные века Северной М онголии. УБ., 1967. стр. 67. С .В.Киселев. Древняя история Ю жкой Сибири. М -Л ., 1951. табл. XX, XXII. Д .Ц эвээндорж . Чандманий соёл. SA. т. X. Г. 3. У 6., 1980. С.В.Киселев. Древняя история Ю жной Сибири, стр. 267-270. В.В.Волков. Дурдсан зохиол. Рис. 20-ийн 19. Н .С эр-О дж ав, Д.Долгорсүрэн. Дундговь аймгийн нутаг хурлийн үед. тал 28-31; В.В.Волков. Дурдсан эохиол. тал 63-69; Д .Ц эвээндорж . Хүрэл хутга, ШУА. 1975. № 1.


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нзгллийн байгүүлал

Чандманьчуудын чимэглэх урлаг. Н и м гэн хавтгай суурин дээр цутгасан бөхөнгийн хүрэл барим ал, хос шувууны толгойтой хүрэл чинжаал хутга, хүрэл толь, ирвэсийн толгойн дүрстэй саадагны хүрэл гох, шувуун толгойн дүрстэй хүрэл шөвөг, өөд өөдөөсөө харсан дөрвөн амьтны толгойн дүрстэй хүрэл эдлэл, баавгайн цээжний дүрстэй хүрэл шахуурга, баавгайн дүрстэй хүрэл товруу, шар шувууны толгойн дүрстэй хүрэл товруу, адууны дүрстэй хүрэл даруулга, тэмээн толгойн дүрстэй хүрэл даруулга, бугын зурагтай хүрэл толь, аргалийн зурагтай хүрэл толь, хоёр буга янгирын дүрстэй шавар ваар, хээтэй болон тамга тэмдэг бүхий шавар ваар, буга, согооны сийлбэртэй бүсний ясан нүүр зэрэголон тооны чимэглэх урлагийн зүйлс олдсон б и л э э1. Дурьдсан баримтаас үзэхэд чандманьчууд мал, ан амьтны дүрсийг хүрлээр (бүтэн барим лаар) цутгадаг, хавтгай дээр хагас товгороор дотор талыг хонхойлон, гадна талы г тө ви й л гө н тэгш хавтгай д ээр хонхойлж цутгадаг хүрэл эдлэл д ээр амьтны дүрсийг хурц үзүүртэй багажазр зурдаг, амьтдын дүрсийг ясаар товойлгон сийлдэг, ш авар саван д ээр элдэв гоёл чим эглэл, ан амьтны дүрсийг ш авраар товойлгон барьдаг, мөн шавар саван дээр тамга тэмдгийг хар будгаар зурдаг зэрэг чимэглэх урлагийн таван төрлийн арга барилы г хэрэглэж байсан нь тодорхой байна. Ч андм ань уулын булш наас олдсон тэмээн толгойн дүрстэй хүрэл даруулгатай ижил тэмээн толгойн дүрстэй хүрэл эдлэл Говь-Алтайн ОНС музейд, адууны дүрстэй хүрэл даруулгатай адил араатныг дүрсэлсэн даруулга Үндэсний түүхийн музейд нэг буй Янгирын д ү р с т эй ваар {У вс, Улаангом, Чандманьуул) бөгөөд үүнтэй ижил аргаар урласан амьтны дүрстэй хүрэл эдлэлүүд Дундговь аймгийн музейн үзмэрт байгаа ба бас Тувагийн Саглы Бажи 11 булшнаас олдсон адууны ясан сийлбэртэй ерөнхий байдлаараа төстэй. Чандманий хүрэл толины ард зурсан аргалийн бөгсийг мушгиж эргүүлэн дүрсэлсэнтэй яг ижил аргаар аргалийг дүрсэлсэн байх ба ер нь амьтны бөгсөн биеийг эргүүлэн мушгиж дүрслэх заншил төмөр зэвсгийн эхэн үеийн алтайчуудын дунд маш түгээмэл дэлгэрчээ2. Чандмань уулын булшнаас олдсон хүрэл чичл үүр хутганы тольт, толины бариул сэнжийг цутгаж урласан хос шувууны толгойн дүрслэл Монгол, Тува, 1 2

Д.Ц эвээндорж . Чандманий соёл. SA. УБ., 1980; Д.Ц эвээндорж . Уникальная находка Монголии. 1973. № 4. С .И .Руденко. Культура населения Горного Алтая в скиф ское время. Рис. 80-83, М ., 1953 г; С .И .Р уд ен к о. Культура населен ия Ц ентрального Алтая в ск и ф ск ое время. M -JL, 1960; В.Д.Кубарев. Курганы юстида. 1991-


М О Н ГО А

УЛСЫН ТҮ.ҮХ. I БОТЬ

М инусийн хотгор, Алтайн төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалд элбэг тохиолддог билээ. Саадагны хүрэл гохон дээр дутгасантай адил ирвэсний төрлийн амьтдыг дүрслэх арга Евразийн хээр талын нутагт энэ үед өргөн дэлгэр тархсан авч яг түүнтэй ижил зүйл бас үгүй байна. Буга согооны сийлбэртэй бүсний ясан нүүрэн дээрх бугын дүрс монгол нутгийн хүрэл, төмрийн түрүү үеийн буган чулуун хөшөөн дээрх бугын дүрстэй нилээд төстэй байна. Хүрэл толины ард зурсан бугын дүрс Монголын хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт тохиолдох зарим бугын дүрстэй нилээд ойролцоо юм. Бөхөнгийн бүтэн баримал, хүрэл товруун дээр эгц урдаас харж дүрслэн дутгасан баавгай, хүрэл шахуурган дээр хажуу талаас харуулж цутгасан баавгайн цээж, map шувууны толгойн хэвтэй хүрэл товруу, шавар саван дээр урласан хоёр буга нэг янгир зэрэгтэй ижил зүйл хөрш зэргэлдээ нутгийн хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалаас олдож мэдэгдээгүй нь чандманьчуудын чимэглэх урлагийн орон нутгийн ондлог шинжтэй бүтээлүүд бололтой. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн урлаг нь зөвхөн орон нутгийн ондлогийг харуулаад зогсохгүй Евразийн хээр талын бүс нутгийн олон нүүдэлчин овог аймгуудтай эдийн засаг, соёлын өргөн харилцаа холбоотой байснаас гадна тэдний урлагт амьтныг урлах сэдэв ноёлож байсан ба тухайлбал амьтныг загварчлан дүрслэх арга голчилж байна. Хүрэл зэвсгийн дунд үед Монгол нутагт үүссэн амьтныг загварчлан дүрслэх арга төмөр зэвсгийн эхэн үе гэхэд улам боловсронгуй хөгжиж, урлаж буй амьтны дүр төрх, хийж буй эдийн шинж байдлаас хамаарч олон ш инэ барилаар амьтдыг урлах болсныг бидний судлан буй урлагийн дурсгал харуулж байна.

§9. Аж ахуй МЭӨ II-I мянган жилд Ази, Европын хээр талын бүс нутагг амьдарч байсан овог аймгууд тал хээр, ой-хөвч, говь цөлд шинэ шинэ нутгийг эзэм ш их болсон нь юуны өмнө тэдний аж ахуйд ш инэ хэлбэрийн дэвшилтэт нүүдлийн мал аж ахуй бүрэлдэн тогтсоны үр дүн болно. Бүр МЭӨ II мянган жилийн хоёрдугаар хагас, I мянган жилийн эхэн гэхэд Монгол оронд нүүдлийн мал аж ахуй ноёлох болсон юм. Үйлдвэрлэхүй хүчний харьдангуй дорой байдал нь тасралтгуй байнга өсөж буй хүн амыг амьдрах нөхцөлөөр хангахад ихээхэн хүндрэлтэй болж ирдэг байна. Эртний аймгууд үйлдвэрлэлээ түргэн хугадаанд боловсронгуй болгож чадахгүй байсан бөгөөд эдийн засгийн энэхүү хүнд байдлаас гарах арга зам бол эзэмшюк буй нутгаа өргөсгөн тэлэхээс өөр аргагүй болжээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хээр талын хатуу хөрстэй, хур тунадас бага унадаг Монголын ихэнх нутагт үйлдвэрлэхүй хүчний хөгжил дорой, хөдөлмөрийн багаж зэвсэг боловсронгуй бус байсан тэр үеийн нөхцөлд газар тариаланг далайцтай хөгжүүлэх боломжгүй байсан бөгөөд эдийн засгийн хөгжлөөс хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэщээг хангах ганц боломж нь нүүдлийн мал аж ахуйг эрхлэх зайлшгүй нөхцлийг төрүүлжээ. Арвин их бэлчээр нутагтай


ТЭРГҮҮН АНГИ. Хүй нэгллийн байгүүлал

Монгол нутагт нүүдлийн мал аж ахуй хөгжих нэн боломжтой юм, Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд нүүдлийн мал аж ахуйг эрхлэх болсон нь хээр талын аймгуудын амьдралд болон хүй нэгдлийн нийгм ийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилд гарсан эдийн засгийн томхон дэвшил юм. Нүүдлийн мал аж ахуй бүрэлдэн тогтсоноор мал, мах, сүү, арьс шир, ноос үс зэрэг нэмүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг нээж, хүний хөдөлмөр илүү их үр бүтээлтэй болжээ. Нэмүү бүтээгдэхүүнийг хуримтлуулан, түүнийг эзэмших болов. Мал ба малын бүтээгдэхүүн арилжааны өртгийг түргэн олж малчид, тариаланчдын хооронд арилжаа үүсэх бүхий л нөхцлийг буй болгожээ. Өргөн уудам хээр тал нутгийг аж ахуйн талаар эзэмших үйл явц МЭӨ I мянган жилд өргөн далайцтай өсч ирсэн адуу үржүүлэх ажил ихээхэн дөхмийг үзүүлжээ. Адууг унаа, хөсөгт өргөн хэрэглэх (морин тэрэг) болсноор тухайн орон бүрийн түгжигдмэл явцуу байдлыг эвдэж хөрш зэргэлдээ ба алс холын овог аймаг, ард түмэн улстай харьцах эдийн засаг, соёлын холбоо ихээхэн өргөсжээ. Түүхийн сурвалж бичигт МЭӨ I мянган жилд Төв Азийн нүүдэлчид өвс, усны ая даган нүүдэг гэж ерөнхий дурьдсан байх нь мал аж ахуйн олон талт үнэн байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй. Археологи-этнографийн хэрэглэгдэхүүн тэр үед нүүдлийн мал аж ахуй нэгэнт бүрэлдэн тогтсон гэдгийг харуулж байна. Харин мал аж ахуйн шинжээс болж аж ахуйн бусад хэлбэрүүд хэр зэрэг үүрэгтэй байх нь хамаарч өөрчлөгдцөг. Нүүдлийн мал аж ахуй хээр тал, цөл говьд дөрвөн улирлын турш нүүдэг байсан бөгөөд түүний зэрэгцээ газар тариалан хөгжүүлэх боломж бараг байсангүй. Тэд хонь, ямаа, үхэр, тэм ээг үржүүлдэг ба нүүдэлчид өөрийн малтайгаа холын ба ойры н нүүдлээр (уртраг ба өргөргийн дагуу) нүүдэг байв. Өвлийн хүйтэн цагт нүүдэлчид нөмөр дулаан, цас бага хунгарладаг нэгэн өвөлжөөнд өвөлждөг байжээ. Энэхүү өвөлжөө нь байнгын хашаа хороо гэхээр юмгүй байсан бололтой. Нүүдэл хоёр янз, уртын нүүдэл, богины нүүдэл гэж байсан ба уртын нүүдэл нь говь хангай дамжиж сэлгэнэ. Богиных нь өвөлжөө хаваржаа, зуслан намаржаа нь тодорхой нэгэн хүрээнд эргэлддэг. Уулын орой руу халуунд, тал говьд сэрүүн улиралд нүүдэг. Гэвч эдгээр нүүдлийн хэлбэрт хожуу үеийн нэгэн адил хоорондын эрс ялгаа байхгүй. Харилцан нөлөөлөх байнгын нарийн үйл явц нэг талаас аж ахуйн янз бүрийн хэлбэрийн хооронд, нөгөөтэйгүүр тухайн байгаль цаг уурын бүс бүрийн дотор буй аж ахуйн хэлбэрүүдийн хооронд явагдаж байв. Нүүдлийн мал аж ахуйн үндсэн ш инж нь нийт мал сүрэг нь байгалийн бэлэн бэлчээрийг жилийн турш явж эдэлхэд оршино. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны мал нь тэсвэр хатуужил сайтай, алс холын нүүдэл даадаг, хунгар цасан дороос өөрсдөө өвсөө малтаж идэж чадцаг шинжтэй болсон нь түүний хэдэн мянган жилийн турш байгалийн шалгарлыг давж туулж шалгарч гарч ирснийх юм. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдарч байсан аймгуудын үндсэн аж ахуй болох мал аж ахуйн тухай авч үзэхэд тэр үеийн


М О Н ГО /

ҮЛСЫ Н ТҮҮХ. I БОТЬ

хадны зураг, булшнаас гардаг малын яс, малын дүрстэй эдлэлүүд, гол тулгуур хэрэглэгдэхүүн болдог. Эрт дээр үеэс гаршуулж, гэршүүлсэн үхэр хүрэл зэвсгийн үед аж ахуй амьдралд адуу, тэмээнээс ч тэргүүлэх суурийг эзлэх болсон юм. Монтол Алтайн нуруунаас эх авч урсах Хар ямаа, Цагаан салаа, Хатуу ба Хотон нууръш сав, Түргэний уулс, Хан хөхийн нуруу Хянтаны уулс, Чулуут гол, Говь-Алтайн уулсад тархсан хадны зурагт үхэр, нуруу ачаатай үхэр, үхэр хөтөлсөн хүн зэргийг олонтой дүрсэлсэн байдаг нь тэр үеийн хүмүүсийн амьдралд үхэр чухал ач холбогдолтой байсны баримт юм. Тэр үед энгийн монгол үхэр, сарлаг гэсэн хоёр төрлийн үхрийг өргөн үржүүлж, эдэлж хэрэглэж байсан болох нь хадны зурагт тодорхой тусгалаа олжээ. Үхрийг зөвхөн аж ахуйн зориулалтаар ашиглах төдийгүй түүнийг эрхэмлэн дээдлэж шүтэж байжээ. Монгол нутагт малтсан олон арван дөрвөлжин булшнаас олон тооны хонь, ямаа, адуу, үхрийн яс буюу ангийн яс олддог билээ. Увс аймгийн Чандмань уулын булшнаас адуу, хонь, ямаа, үхрийн яс гарсны гадна адууны дүрстэй, тэмээний толгойн дүрстэй хүрэл даруулга олдсон юм. М анай говийн аймгуудын орон нутгийн судлах музейн үзмэрт хадгалагдаж буй олон тооны тэмээний дүрстэй хүрэл товруу, даруулга, мөн булшнаас гарсан тэмээний дүрстэй хүрэл эдлэл олонтой олдцог. Өвөрхангай аймгийн Тэвш уул, Их Дөрвөлж, ТТаалуу, Өмнөговь аймгийн Аравжих, Хавцгайт, Увс аймгийн Тогтохын шил, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгор зэрэг олон газрын хадны зурагт тэмээ, тэмээ унасан, хөтөлсөн хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Энэ бүхнээс үзэхэд хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдарч байсан овог аймгууд тэмээг өсгөн үржүүлж түүнийг уналга, ачилгад хэрэглэж байсан байна. Мал аж ахуйн хөгжлийг гэрчлэх нэг төрлийн баримт бол манай нутгаас олдож буй хазаарын амгай, зуузай, шахуурга, бөгж, оломны арал, янз бүрийн хүрэл даруулга зэрэг тоног хэрэгсэл, морь малд хөллөсөн тэрэг, анжисны зэрэг юм. Нүүдлийн мал аж ахуй нь унааны морьгүйгээр хөгжих ямар ч боломжгүй юм. Монголын эртний нүүдэлчдийн мал сүргийн чухал салбар нъ адуу юм. Тэд одоогийн монгол адуу шиг намхан биетэй тэсвэр хатуужил сайтай адууг өсгөн унаж эдэлдэг байжээ. Тэд үхэгсэдээ дагуулан морины толгой, адууны дал, шүд зэргийг тавьсан байх ба морьтой хүн, морин тэрэг зэргийг хадны зурагт олонтоо дүрсэлсэн байдаг. Увс аймгийн Чандмань уулын булшнаас хөдөлдөггүй шулуун ба махир хөлтэй оломны хүрэл ба ясан арал, хазаарын шахуурга бөгж олдсон юм. Архангай аймгийн Чулуут гол, Ц эцэрлэг сумын Хонгоржин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Модтой толгой, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Говь-Алтай аймгийн Цагаан гол, Ховд аймгийн Ямаан ус, Төв аймгийн Эрдэнэсант сумын Уянгын үзүүр, Увс аймгийн Сагил сумын Тушаат, Давс сумын Хандгайт, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгор гол зэрэг олон газраас хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед холбогдох морин тэрэг, энгийн тэрэгний зураг нэг зуу гаруй олдсоны гадна мөн энэ


_____________________________________________________ Т э р г ү ү н

а н ги .

Хүй нэгалийн байгуулал

үед холбогдох морьтой хүмүүс, мориор ан гөрөэ хийж яваа хүмүүсийн зураг ч хэдэн зуугаар байдаг. Нүүдэлчдийн ахуй амьдралд адууны үүрэг асар их бөгөөд түүнийг унал га хөсөгт өргөн хэрэглэх болсноор тухайн нутаг бүрийн түгжигдмэл явцуу байдлыг эвдэж хөрш зэргэлдээ ба алс хол ын овог аймаг, ард түмэнтэй харьцах эдийн засаг, соёлын харьцаа холбоо ихээхэнтэлжээ. Булшинд малын махыг шавар сав, хүрэл тогоо зэрэгт хийж тавьдаг байснаас эдгээр сав суул ганд яс нь үлдсэн байх ба оломны арал, хутганы хуй, толины сэнжинд арьс шир, сурны тасархай барилдаж хадгалагдсан байдаг. Мөн түүнчлэн чинжаал хутганы хуйг модоор хийж гадуур нь давхар ширлэсэн байхаас гадна сураар морь малын тоног хэрэгсэлийг зангидаж, суран эдлэлийг шөрмөсөөр үдэж, оёж, сумын зэвийг мөсөнд суулгаад шөрмөслөн ороож давхар бэхэлсэн зэрэг малын арьс, ширийг эдцэж боловсруулан оёх, үдэх, зан ги д а х наах олон аргыг хэрэглэн хэрэгцээний зүйлсээ хийдэг байсан баримт тэр үеийн булшнаас олдож мэдэгдсээр байна. Хүрэл ба төмөр зэвсгийн үед Монгол нутагт амьдрагсдын сүргийн үндсэн хэсэг нь хонь болохыг эртний оршуулга ба ёслолын дурсгалыг малтан шинжлэхэд олддог хонины ясны олдвороос илэрхий. Хонины мах, сүүг идэж уухын зэрэгцээ түүний ноосоор эсгий, дээс, арьсаар нь хувцас хунар, дэвсгэр зэргийг хийж, шөрмөсөөр бат бөх утас хийдэг байжээ. Чандмань уулын булшнаас эсгийний тасархай өөдөс, хүрэл толины эсгий гэрний үлдэгдэл зэрэг. хэдийгээр үл ялих жижиг боловч эрдэм шинжилгээний хувьд нэн сонирхолтой хэрэглэгдэхүүн олдсон юм. Эсгий, арьс ширээр хийсэн эдлэл газрын гүнд урт удаан хугацаагаар хадгалагдахдаа муу байдаг тул эдгээр эдлэлээс ийнхүү өчүүхэн жижиг биет баримт болон үлдэж хоцорсон юм. Эдгээр нь хэдийгээр жижиг боловч эсгий, арьс ширэн бүтээгдэхүүн хэрэглэж байсныг гэрчилж чадна. Хонины ноосоор эсгий хийх хэд хэдэн арга, эсгийгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг заншил өнөө хүртэл монголчуудын дунд өргөн дэлгэр уламжлагдаж ирсэн юм. Ийнхүү хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед Монгол нутагт амьдрагсад адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ таван төрлийн малыг нүүдлийн хэлбэрээр өсгөн үржүүлж тэдний махыг идэж, сүүгээр нь төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн хийж хоол хүнсээ бэлтгэн, арьс шир, ноос үсийг боловсруулан хувцас, хунар эсгий, сур бэлтгэн аж ахуйн хэрэгсэл, тоноглолоо хийж өөрсдийн ахуйн хэрэгцээгтөвөггүйхангадагбайв. Янгир, буга бодон гахай зэргийг нохойгоор хөөлгөж, хэд хэдэн нохойгоор боорлуулан нум сумаар харваж буй, нохой хөтөлсөн, бүснээсээ нохой уясан анчдын зургийг дүрсэлсэн хадны зураг олонтой байдаг. Мөн Чандмань уулын булшинд эзнийг дагуулан хойлоглон оршуулсан нохойн яс олдсон юм. Энэ бүхэн нь нүүдлийн мал аж ахуй, ан агнуурыг эрхлэн амьдарч байсан хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийнхний амьдралд хоточ, анч нохой чухал үүрэгтэй байсныг гэрчилж байна. Монгол оронд хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед амьдарч байсан овог аймгуудын аж ахуйд түүний үндсэн салбар болох мал аж ахуйгаас гадна ангийн аж ахуй чухал үүрэгтэй байжээ. Төмөр зэвсгийн үеийн ан автай


М он гол

ҮЛСЫ Н ТҮУХ. I БОТЬ

холбогдох баримт элбэг бөгөөд булшнаас янз бүрийн ангийн яс, ангийн ясаар хийсэн эдлэл, тэдгээр анг агнаж байсан зэр зэвсэг болон төрөл бүрийн ан амьтадын дүрсийг урласан эдлэлүүд элбэг олддог. Түүнчлэн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн хадны зурагт ан амьтдын зураг үндсэн суурийг эзлэхийн хамт ан гөрөө хийж буй байдлыг харуулсан зураг ч элбэг дайралдана. Мөн буган хөшөөнөө сүрэг бугыг дүрсэддэг боловч түүний завсар зайд гахай, янгир, ирвэс, зэрэг амьтад тоодог мэтийн шувуудыг дүрсэлсэн байдаг. Монголын төв ба дорнод хэсэгт малтсан дөрвөлжин булшнаас тарвага, үнэг, өмхий хүрэн зэрэг амьтад болон шувууны яс, бугын эврээр хийсэн нумын ясан наалт, сумын зэв олдцог. Чандмань уулын булшнаас зээр, тарвага, шувуу, загасны яс болон буга маралын араа, тарваганы соёогоор хийсэн гоёл чимэглэл зүүлт, бугын эврээр хийсэн сумын зэв, бүсний нүүр, булцуу шахуурга, шөвөг, ялтас зэрэг эд ө л р и й н зүйлс олон тоогоор олдсон юм. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянцогт овооны гурав дахь дөрвөлжин булшнаас усны шувууны толгойн сийлбэр, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын нэгэн дөрвөлжин булшнаас аргалийн толгойн дүрстэй хос алтан сүлбээр гарсан юм. Чандмань уулын зарим булшнаас бөхөнгийн алтадсан хүрэл баримал, баавгайн хэлбэртэй хүрэл товруу, баавгайн дүрстэй хүрэл шахуурга, аргаль ба бугын зурагтай хүрэл толцуд, шавар сав, бугын согооны сийлбэртэй бүсний ясан арал, хос шувууны цутгавар бүхий хүрэл чинжаал хутга, хотон шувууны толгойн дүрстэй хүрэл шөвөг, ирвэс (шилүүс)-ний дүрстэй саадагны хүрэл гох, дөрвөн шувууны толгойг өөд өөдөөс нь харуулж дүрсэлсэн хүрэл товруу, шар шувууны дүрстэй хүрэл товруу зэрэг ан амьтаны дүрс бүхий эдлэлүүд олон арваараа олдсон юм. Хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн хадны зурагт янгир, буга, аргаль, гахай, гөрөөс, үнэг, чоно, ирвэс, шилүүс зэрэг амьтдыг олноор нь дүрсэлсэн байхаас гадна эдгээр амьтдыг үргээж, бүслэн нум сумаар намнаж буй болон морьтой, явган хүмүүс нохой дагуулаад ан гөрөө хийж яваа сэдэв бүхий зураг олон байдаг. Булшнаас ангийн ясны биет олдвор, тэдгээрийн дүрсийг урлаж дүрсэлсэн эд өлгийн зүйл, хадны зурагг дүрсэлсэн амьтад, ан гөрөө хийж буй байдлыг харуулсан зургаас үзэхэд хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед Монгол нутагт амьдарч байсан хүмүүс янгир, буга, зээр, гөрөөс, хандгай, аргаль, тарвага, гахай, ирвэс, шилүүс, үнэг, чоно, өмхий хүрэн болон бусад ан, галуу, нугас, хотон, тоодог зэрэг шувууд мөн бас загас агнадаг байжээ. Эдгээр ангийн ихэнхийнх нь махыг хүнсэндээ хэрэглэхийн гадна зарим ангийн үс, арьсыг элдэж боловсруулан дээл хувцасаа хийдэг байжээ. Ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ ан хийх аргын аль алинийг нь хэрэглэдэг байжээ. Ангийн холын тусгалтай үндсэн зэвсэг нь янз бүрийн зориулалт хэмжээ, хэлбэрийн яс (хүрэл, төмөр зэвтэй нум сум байсан бөгөөд сааль, чинжаал хутга, ердийн хутга, жад, сүх, бороохой, зээтүү) зэрэг зэвсгийг бас анд хэрэглэдэг байжээ. Монгол оронд оршин суугчид хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед ан


ТЭРГҮҮН АНГИ. Х ү й нэгллийн байгуулал

гөрөө хийхийн зэрэгцээ ямар нэг хэмжээгээр загас агнаж хүнсэндээ хэрэглэж байсан баримтууд олдсоор байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн нутгаас алгана загасны дүрстэй хүрэл чимэг, эргэлдэн хөвж наадан буй гурван цурхай загасны дүрстэй хүрэл чимэглэлүүд, Баян-Өлгий аймгийн Цагаан салаагийн хаднаа алгана загас, цурхай загас зэргийг дүрсэлсэн байна. Мөн Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон зэрэг Монгол орны томоохон гол мөрний хөндийгөөс нэвт нүхэлсэн буюу тойруулан ховил гаргасан загасны торны ачаа элбэг олддог ба хэд хэдэн хүрэл дэгээ Туул голын хөндийгөөс олдсон1 нь Монголын Үндэсний Түүхийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Далай тэнгис, ихээхэн хэмж ээний гол мөрөнтэй орнуудын хувьд загас агнуур аж ахуйн том салбар болж тэдний амьдралд үндсэн чухал үүрэг гүйцэтгэдэг байсан бол, эх газры н эрс тэс уур амьсгалтай, гол мөрөн цөөтэй М онгол орны хувьд тийм чухал үүрэг гүйцэтгэж байгаагүй ч томоохон гол мөрний сав нутагг улирлын чанартай, тодорхой хэмжээгээр загас агнуурыг эрхэлж байжээ. Энэ үеийн аж ахуйн туслах нэг салбар нь газар тариалан, үр үндэс түүх аж ахуй юм. Хуучин уламжлалаараа самар жимс, сонгино, хөмүүл, таана, мэхээр зэргийг хүнсэндээ өргөн хэрэглэж байсан бололтой. Монгол нутагт газартариалан неолитийн үед орон нутгийн шинжтэй2үүссэн бөгөөд цаашид хүрэл зэвсгийн үед уламжлан хөгжиж ирсэн юм. Чандмань уулын булшнаас амуу тарианы үр олдсоноос гадна хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед холбогдох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Тэсийн'гол, Булган аймгийн Орхон сумын Баруун могой3, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгиогийн Алаг Чулуу4, Баянхонгорын Баянлиг сумын Бичигт зэрэг газрын хадны зурагт тусгай багажаар газар хагалж буй хүн, ганц буюу хоёр үхэр хөллөсөн анжисаар газар хагалж буй үйл явдлыг дүрсэлсэн байдаг5. Төмөр зэвсгийн түрүү үед газар тариалан нэлээд ахицтай хөгжлийг олжээ. Тэр үеийн хүмүүс газар тариаланд зөвхөн зээтүү, царил зэрэг энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй анжис хэрэглэн малыи зүтгэх хүчийг ашиглаж байжээ. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрснээр зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжил, улмаар газар тариалан үйлдвэрлэлийн хөгжилд бүхнээс илүү их дэвшлийг үзүүлсэн билээ. Хэдий тийм боловч эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурай хөрстэй нутаг голчилсон нүүдлийн мал аж ахуй үндсэн аж ахуй нь болж байсан Монгол орны хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчдийн аж ахуй, амьдралд газар тариалангийн эзлэх байр суурь тун бага бөгөөд төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтрэхцээ бусад суурыимал газар тариалан голчлон эрхэлдэг орны түүхэнд гүйцэтгэсэн шиг тийм их «хувьсгалч» үүргийг гүйцэтгэж чадаагүй түүхэн онцлоггой билээ. 1 2 3 4 5

Ч .Ерөөл-Э рдэнэ, Г.Рэгзэн. Загасагнуурын холбогдолтойнэгэнолдворы н тухай. SA. т. XX, f-4, УБ„ 2000. Д.Дорж . Неолит Восточной М онголии. УБ., 1971, стр. 85-87. Д .Ц эвээндорж . Хадны сийлмэл зургийн ш инэ дурсгал. SA. т. V, f-5. УБ., 1975. Д .Ц эвээндорж . Хонгиогийн голын хадны зураг, М .С. УБ., 1980. Н .Сэр-Оджав. М онголын эртний түүх. УБ., 1977, тал 61.


М он го /

ҮЛСЫ Н Т.ҮҮХ. I БОТЬ

Төмөрлөг болөвсруулалт. Төмөр зэвсгийн түрүү үе нь хүй нэгдлийн нийгмийн төгсгөлийн шат бөгөөд тэр үед эртний овог аймгууд төмрийн хүдрийг хайлуулах аргыг эзэмшиж, төмрөөр хөдөлмөрийн багаж, байлдааны зэр зэвсэг үйлдвэрлэх болжээ. Хүн төрөлхтний урьд өмнө туулж ирсэн чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийг бодоход төмөр зэвсгийн үе богино юм. Үнэн хэрэгтээ төмөр одоо хүртэл үйлдвэрлэлийн чухал үндсэн түүхий эд хэвээрээ байна. Гэвч энеолит (зэс чулуу) ба хүрэл зэвсгийн үед эртний боолын нийгмийн соёл иргэншил үүссэн (Месопотами, Египет, Грек, Знэтхэг зэрэг) орнуудаас бусад нутагт амьдарч байсан хүй нэгдлийн үеийн овог аймгуудын түүхийг ангилан судлахад «төмөр зэвсгийн түрүү үе» гэдэг нэр томъёо хэрэглэдэг. Төмөр зэвсгийн үйлдвэрлэл дэлхийн орон бүрт харилцан адилгүй өөр өөр үед тархсан байна. Монгол нутагт оршин суугчид МЭӨ VII зуунаас төмөр зэвсгийн түрүү үед шилжин оржээ. Ийм үеийг Ф.Энгельс төмөр идцийн зэрэгцээгээр төмөр анжис, төмөр сүхийн үе гэж нэрлэжээ1. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед Монгол оронд оршин суугчдын аж ахуйн нэгэн чухал туслах салбар бол төмөрлөг боловсруулах дархны ажил байсан юм. Тэр үеийн хүмүүс зэсийн хүдэртэй уурхай ордыг илрүүлэн олж маитан гарсан хүдрийг боловсруулж хайлуул ан цагаан тугал гатай хольж хүрэл хэмээх нийлэг төм өрлө^йг гаргаж авсан юм. Зэсийн хүдрийгбодоход элбэгтархацтайтөмрийн хүдрийн ордыг олж, малтан гарган хүдрээ хайлж боловсруулан төмрийг гарган авдаг болсон юм. Хүрэл ба төмрийн хүдрийн уурхайг ухаж малтан хүдэр гаргахдаа том, жижиг чулуун муна болон төрөл бүрийн чулуу, яс, модон багажийг өргөн ашигладаг болжээ. Байгалиас олзборлосон зэсийн хүдрээ нунтаглан нүдэж улмаар хайлуулан зэсийг ялгаж авах нь үйлдвэрлэлийн хоёр дахь хамгийн чухал шат дамжлага билээ. Үүний тодорхой жишээ болох эртний зэс хайлуулж байсан зуух Баянхонгор аймгийн Баянлиг сумын Зуух, Өмнөговь аймгийн Номгон сумын Говийн төхөм зэрэг газруудаас олдож судлагдаад байна. Хүрэл нь 960 хэмийн халуунд хайлдаг бөгөөд зэсийг бодоход бат бэх, хийсэн зэвсгийг ирэлж хурцалж сайжруулахад тохиромжтой бөгөөд хүн өөрийн хүссэн хэмжээ, зориулалтаар багаж зэвсэг, гоёл чимэглэлийг хийх боломжтой юм. Нэгэнт хайлуулж ялган авсан зэсээ цаашид боловсруулан хайлж, хэвэнд цутган зэр зэвсэг хийх нь үйлдвэрлэлийн дараагийн төгсгөлийн шат билээ. Эхэн үедээ цэвэр зэсээр зэвсэг хийж байсан болон тийм зэвсэг нь бат бэх бус амархан мохдог байсан зэргээс зэсийг цагаан тугалгатай хольж хүрэл гэдэг шинэ нийлэг металлыг зохион бүтээсэн юм. Их хэмжээний хүдрийг зууханд хайлуулж авсан нэлээд их хэмжээний зэсээсээ тухайн үйлдвэрлэх эдлэлийнхээ хэмжээнд зориулан хэсэгчлэн авч тусгай бариултай чулуун шанаган саванд хийж хайлуулсан хэвэндээ цутгадаг байжээ. Ийм бага Ф .Энгельс. Өрх гэр, өмч хөрөнгө, төрийн үүсэл, -К .М аркс, Ф .Энгельс. Түүвэр зохиол, 1 боть, УБ.. 1971.


_____________________________________________________ ТэРГҮҮН

АНГИ. Х )й нэг лийн байгуулал

хэмжээний зэс хайлуулдаг байсан чулуун шанаган сав Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Устайн дэнж, Биндэр сумын нутаг Асгатын дөрвөлжин булшнуудаас тус тус олдсон бөгөөд иймэрхүү чулуун шанага Монголын Үндэсний Түүхийн Музейн цуглуулгад ч хэд буй. Цэвэр зэс буюу хүрлийг тусгай хэвэнд цутгаж зэр зэвсэг хайлуулдаг байсан хэв Увс аймгийн Цагаанхайрхан сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаас тус тус олдоод байна. Увс аймгийн Цэнхэрмандал сумын нутгаас хоёр хутга, нэг шөвгийг нэг зэрэг цутгаж хийдэг эр эм чулуун хэв олдсон юм. Энэ нь хүрэл эдлэлийг хэд хэдээр нь зэрэг үйлдвэрлэх шаардлага хэрэгцээ гарч ирсний баримт болно. Нөгөөтэйгүүр чулуун хэвийн сийлбэр зураг зэргийг судалж үзэхэд Монгол оронд хүрэл зэвсгийн үед зураасан зургийг үйлдвэрлэлийн багаж зэвсгийг хийхэд хэрэглэж байсан онц чухал баримт болно. Бидний дээр өгүүлсэн эртний зэсийн уурхай орд, түүнийг ухаж малтаж байсан багаж зэвсэг, зэс хайлуулах зуух, шанаган сав, хүрэл эдлэл цутгах хэв энэ бүхэн нь Монгол оронд хүрэл зэвсгийн үед буюу МЭӨ 3000-1000 жилд оршин суугчид нүүдлийн мал аж ахуй, ан гөрөөг голчлон эрхэлж байсан боловч өөрсдийн хэрэгцээ шаардлагатай хүрэл зэвсгийг Монгол орондоо үйлдвэрлэж чадцаг байсны хөдлөшгүй баримт болно. Хүрэл зэвсгийн үеийн булш, суурины малтлагаас болон түүврээр олдсон хүрэл хутга, чинжаал сумын зэв, дуулга ойл, тогоо, хазаарын амгай зуузай болон товруу товч, арал, дэгээ, амьтны дүрстэй баримал мэт олон төрлийн гоёл чимэглэл зэргийг гол төлөв Монгол нутагтаа хийж байсан ба харин зарим эдлэл хөрш зэргэлдээ нутгаас орж ирсэн ч байдаг. Хэдий тийм боловч хүрэл зэвсгийн үйлдвэрлэл, хожмын төмөр зэвсгийн үйлдвэрлэл зэрэг нь Монгол оронд аж ахуйн бие даасан салбар болтлоо хөгжиж чадаагүй үндсэн нүүдлийн мал аж ахуйн хавсрага болж ирсэн юм. Монгол орны төв, өмнөд болон баруун аймгуудын нутгаас төмрийн хүдрийг ухаж авч байсан уурхай ором элбэг олддог. Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сум, Увс аймгийн Сагил сумын нутгаас эрт цагт төмөр хайлуулж байсны ор үлдэгдэл зуух, төмрийн хайлш зэрэг олдсон бөгөөд тэнд уулын орой, хөтөл дээр ихээхэн хэмжээний төмрийг хайлуулж байжээ. Төм рийн хүдрийг хайлуулж, төмөр гаргаж авах нь зэси йн хүдрийг хайлуулахаас хэцүү бөгөөд үүний тулд 1350“хүртлэх илчтэй дулааныг гаргаж авах шаардлагатай байдаг. Энэ нь эрдэмтэн Х.Пэрлээгийн судалж илрүүлсэн «бух дарах» гэдэг үргэлж салхитай байдаг уулын онь хөтөл дээр, галлах амыг салхи өөд харуулсан зуух баръж, түүнд илч ихтэй түлш хийж, тэр түлшний дээр төмрийн хүдэр овоолоод гал оруулж төмөр хайлдаг аргыг хэрэглэж байсны баримт бололтой. Төмөр зэвсгийн түрүү үеийн булшнаас төмөр алхан зээтүү анжис, чинжаал хутга зэрэг аж ахуй, цэргийн зориулалттай багаж зэвсгүүд олдож буй нь төмөр зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг харуулах баримт юм. Төмөр хөдөлмөрийн зэвсэг багажтай болсноор гэр, сууц барих, тэрэг болон чарга хийх, мод болон ясаар хөдөлмөрийн багаж хийх ажил улмаар газар тариалангийн ажилд ихээхэн дэвшилт гарсан юм.


М о н г о л ҮЛСЫН ТҮ\Х . I БОТЬ

Чандмань уулын булшны доторхи модон байгууламжуудыг барихад 15-40 см голточ бүхий бүдүүн шургааг, дүнз модыг дандаа цавчиж, талдан углуургадаж, заримд нь цонх гаргасан байдаг. Гуалингуудын тас цавчсан багажны ор мөрийг ажихад хөрөөний мөр үгүй бөгөөд төмөрлөг сүх, ойл зэвсгээр цавчсан болох нь тодорхой байдаг. Энэ нь төмөрлөг зэвсгийг хэрэглэх болсноор барилга байгууламж, модны дархны ажилд чухал дэвшил гарсныг харуулж байна. Булган аймгийн Орхон гол, Ховд аймгийн Алаг чулуу, Баянхонгор аймгийн Баянлиг зэрэг газрын хаднаа үхэр хөллөөд газар хагалж буй анжис дүрсэлсний бүтэц хийцийг судлаж үзэхэд төмөр буюу төмөрлөг хошуутай анжис болох нь маргаангүй танигдцаг. Ийнхүү төмөрлөг ба төмөр зэвсгийг үйлдвэрлэлд хэрэглэх болсон нь тухайн үеийн хүмүүсийн аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон юм. Энэ үед гэр зуурын үйлдвэрлэлийн бас нэг туслах салбар болрх шавар сав хийх ажил нэлээд ахицтай хөгжиж хоол унд чанах вааран тогоо, янз бүрийн шингэн ундаа хийх зориулалттай олон төрлийн хэлбэр төрхтэй ваар сав хийдэг болжээ. МЭӨ VII-IV зуунд холбогдох Чандмань уулын булшнаас 8 төрлийн 60 гаруй шавар ваар олджээ. Харин дөрвөлжин булшнаас шавар ваарны зүйл цөөвтөр олдцог юм. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед чулуугаар оршуулгын байгууламж булш, хиргисүүр барьдаг байсан төдийгүй чулууны урлал ихээхэн өндөр хөгжлийг олсон байна. Үүнд 4 м хүртлэх өндөр том чулууг засч зүлгэн өнгөлөөд түүн дээр нар, cap, бүс, чинжаал хутга, бамбай, толь нум сум, хоромсог саадаг, зэрэг цэргийн зэвсэг олон тооны бугын дүрс сийлж хэдэн зуун буган чулуун хөшөөг үйлдсэн ба хэдэн зуун газрын байгалийн хад цохионоо мал сүрэг, ан амьтан, хүн, уналга, хөсөг, тэрэг, гэр орон сууц, тамга тэмдэг зэргийг хонхойлон цохиж урладаг байжээ. Энэ бүхэн нь тухайн үед Монгол нутагт чулууны урлал ихээхэн далайцтай хөгжиж байсны дурсгал юм. Түүнчлэн чулуу засч, нүхлэн ээрүүлийн таваг билүү зэргийг хийдэг байв. Билүүг голын нарийн ширхэггэй хайрган чулуугаар хийж түүний дээд хэсэгт нэвт нүх гарган чинжаал хутга болон бусад эдлэлийн хамт бүснээс зүүж явдаг байжээ. Мөн гол төлөв бугын эврээр сумын шөрөгг, онгит, зуулгат ясан зэв, шор, шөвөг, бамбайн ялтас, бүс тэлээний арал зэргийг хийдэг байсан бөгөөд түүн дээрээ нарийн уртай сийлбэр сийлсэн ч тохиолдцог. Монгол оронд хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед амьдрагсад модыг амьдрал ахуйдаа өргөн ашиглаж гэр орон сууц, авс бунхан барьж, тэрэг, чарга, нум сумын мөс, аяга сав суулга, гоёл чимэглэл нарийн уртай сийлбэр хүртэл сийлдэг байжээ. Булш бунхнаас археологийн малтлагаар гарсан модон эдлэлийг хийж урлахад үлдсэн ором мөрөөс үзэхэд тэр үед металл сүх, ойл, цүүц, шөвөг, хутга зэрэг багажийг модны дарханд өргөн хэрэглэж байжээ. Түүнчлэн орон сууц барих, нүүдлийн мал аж ахуйг хөтлөн явуулахад зохицсон үйлдвэрлэлийн багаж хэрэглэлээ өөрсдөө бүтээж, малын арьс шир, ноос боловсруулан эсгий хувцас хунар хийх, өөрийн хэрэгцээт зүйлээ хийж хэрэглэх, гэр зуурын үйлдвэрлэл явуулж тэдгээр нь нүүдлийн мал аж ахуй, ан агнуур, үр үндэс түүх аж ахуй, газар тариалан, төмөрлөг боловсруулалт


Т э р гүүн АНГИ Хуй Hi г. лийн 6айгу\лал

зэрэг бусад аж ахуйн салбаруудтай нэгдэн нүүдэлчдийн аж ахуйн иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор хам шинжийг бүрдүүлж байсан юм.

§10. Нийгмийн байгууламж ба соёлын зарим асуудал МЭӨ II мянган жилд Монгол нутагт амьдарч байсан овог аймгийн нийгэмд хүй нэгдлийн овгийн байгууллын задрал хүчтэй явагдаж, нийгмийн бүгцийн шинэ хэлбэрүүд бүрэлдэж эхэлсэн юм. Манай дэлхийн түүхнээ хүй нэгдлийн байгууллын задрах явц нутаг нутагт аж ахуй, түүхийн янз бүрийн хүчин зүйлээс болж харилцан адилгүй өнгөрчээ. Зарим нутагт хуучин нийгэм мөхөж, шинэ нийгэм гарч ирэхэд тааламжтай нөхцлүүд бүрдэж энэхүү үзэгдлийг түргэтгэж байсан бол зарим нутагт байгаль, газар зүй, эдийн засгийн хүчин зүйл харин хүй нэгдлийн байгууллын задрал, анги үүсэх явдыг саатуулж байв. Монгол нутагт хүй нэгдлийн байгуулал задрах удаан хугацааны үйл явц анх бүр хүрэл зэвсгийн үед эхэлсэн билээ. Нийгмийн хөдөлмөрийн анхдугаар том хуваарь болох мал аж ахуй бие даан ялгарч гарсны дараах хүрлийн үйлдвэрлэлийн хөгжлийн үед эхлээд эцгийн эрхт том өрх гэр бүл үүсэх нөхцөл бүрдсэн юм. Археологийн баримтаас үзэхэд эхлээд амины өмч, дараа нь өрх гэрийн өмч үүссэн болохыг тодорхой мэдэж болно. «Түүхийн тодорхой үед, тодорхой оронд амьдарч байсан хүмүүсийн нийгмийн зарчим нь нэг талаас хөдөлмөрийн, нөгөө талаас өрх гэрийн хөгж лийн ш ат гэсэн ү й лдвэрлэли й н хоёр төрлөөр нөхцөлддөг. Хөдөлмөрийн хөгжил хэдий чинээ дорой байх тутам түүхий бүтээгдэхүүний тоо ба нийгмийн баялаг төдий чинээ хязгаарлагдмал байдаг бөгөөд мөн түүнчлэн овгийн холбооноос нийгмийн байгууламжийн хараат байдал төдий чинээ хүчтэй илэрдэг»1. Монгол нутагт хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсдын нийгэм, эдийн засгийн хөгжилд нүүдлийн мал аж ахуйн ба металл боловсруулалтын хөгжил нэмүү бүтээгдэхүүний түргэн өсөлт, амьжиргааны хөгжил, өмчийн хуримтлал ба хүйн жирийн гишүүдээс мөлжигч элементүүдийн төрөн гарахад хүргэжээ. Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл ба хөдөлмөрийн бүтээгдэхүүний хувиарлалтанд ноёлж байсан хүй нэгдлийн тэгш зарчим өөрчлөгдөж эд хөрөнгийн ба нийгмийн дотор эзлэх байр суурийн ялгавар гарч буй нь археологийн судалгааны баримтаас ажиглагдаж байна. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед Монгол нутагт амьдрагсдын нийгэмд эцгийн эрхт овог ноёрхож, тэдний амьдралд дэрэг эрс, дайн байлдаан чухал үүрэгтэй болсон нь түүх, археологийн олон баримтаас харагддаг. Тухайлбал Монгол улсын нутгаас одоогоор 550 орчим олдож судлагдаад байгаа сүрлэг баримал буган хөшөө нь баатар дайчин эр хүнд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Нэг дор ганц хоёроос аваад 1

Маркс К., Энгельс Ф. Соч. т. 21, стр. 26.


МОНЮ /

ҮЛСЫН ГУУХ,

/

ьоть

хорь хүртлэх тоотой босгосон байдаг сүрлэг том буган хөшөө, түүний дэргэд байрлуулсан хиргисүүр, дөрвөлжин булш, ёслолын хэдэн арван цагираг, зам, цацраг мэт дагалдах байгууламжууд зэргийг тухайн овог аймгийн дундаас ялгаран гарсан ноёлох хэсэгт зориулан бүтээсэн байдаг бөгөөд тэдгээрийг хэд хэдэн овог буюу аймгийнхны хүчээр барьж байгуулсан нь тодорхой, эцгийн эрхт овог аймгийн маш илэрхий дурсгал болно. Буган чулуу бүхий том хэмжээний цогцолбор дурсгалууд Архангай аймгийн Хүний голын Хөшөөк тал, Хануй гол, Ш ивэртийн ам, Цацын эрэг, Баянцагааны хөндий, Хөвсгөл аймгийн Уушгийн өвөр, Завхан аймгийн Дааган’дэл, Увс аймгийн Байрамын ам, Баян-Өлгий аймгийн Цагаан Асгат, Булган аймгийн Халтарын дэнжзэрэг олон газарт байдаг. Мөн үүнтэй ижил хэдэн зуун хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн 5-6 метр өндөр, 60-100 метр хүртлэх голточ бүхий далантай том, том хиргисүүрүүд Монгол оронд хэдэн зуугаараа байдаг билээ. Тэр үеийн хүмүүсийн дунд өмч хөрөнгө болон нийгмийн дотор эзлэх байр суурийн ялгаа гарсан нь дээр дурдсан хөшөө дурсгалаас гадна тэдний хэрэглэж байсан алт, үнэт чулуун эдлэл тусгайлан хийсэн гоё ганган хийцтэй зэр зэвсэг, сав суулгаас тодорхой байдаг. Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын дөрвөлжин булшнаас гарсан аргалийн толгойг урлан хийж, оюу шигтгэсэн хос алтан сүлбээр, Өмнөговь аймгийн нутгаас олдсон аргаль, янгирын толгойн тольттой хүрэл илд, том том хүрэл чинжаалууд зэргийг жишээ болгон дурдаж болно. Хүрэл ба төмөр зэвсгийн үеийн Монголын нүүдэлчин овог аймгуудын цэрэг эрс нь иж бүрэн зэр зэвсэгтэй байжээ. Тухайлбал, гардан тулалдаанд чинжаал, хутга, байлдааны алх (зээтүү), илд, урт богино жад бороохой, зэрэг охор зэвсгүүд холын тулалдаанд энгийн ба зүймэл хийцтэй нум сум, дүүгүүр зэрэг уртын зэвсгийг хэрэглэдэг байжээ. Үүнээс гадна бамбай, дуулга зэрэг хамгаалах зэвсэг өмсгөлтэй байсан юм. Эдгээр зэвсгүүд бараг бүгдийг (дуулга, бороохой, дүүгүүрээс бусад нь) буган чулуун хөшөөнөө дүрсэлсэн байдаг. Түүнээс гадна, хадны зурагт дүрсэлсэн ба булшны малтлага, түүврээр олдсон байдалтай танилцъя. Энэ үед холбогдох хүрэл төмрөөр хийсэн чинжаал Чандмань уулын булшнаас 10 гаруй олдсон бөгөөд мөн аймгуудын орон нутгийг судлах музейн цуглуулгад ч нилээд чинжаал хадгалагдаж байна. Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Цахирын хаднаа олон чинжаал, илдийг дүрсэлсэн байдаг. Чинжаалыг хүрэл буюу төмрөөр хийдэг ба тэдгээр нь хэлбэр төрхийн хувьд олон янз байдаг. Чинжаалыг гол төлөв хоёр талдаа иртэй, тольтыг нь зууван, мөөгөн хэлбэртэй, цагирган сэнжтэй, хос шувууны толгойн дүрстэй, аргаль, янгир, буга зэрэг амьтны дүрстэй, аагийг нь шулуун, эрвээхэйн далавчны маягтай олон янзаар хийдэг. Чандмань уулын булшнаас хүрэл, төмрөөр хийсэн байлдааны зээтүү (сүх, алх) арав орчим чинжаалтай хамт нэг булшнаас олдсон юм. Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан усны хадны зурагт нэгэн хүн эсрэг этгээдийн толгой руу байлдааны зээтүүгээр цохиж буйгаар дүрсэлсэн, Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорын хадны зураггхоёр этгээд бие биеийн толгой руу байлдааны зээтүүгээр цохиж буй байдлыг харуулсан


ТЭРГҮҮН АНГИ. Хуй

нэплийн

байгуүлал

зургууд ОЛДСОН.

Энэ үед хэрэглэж байсан зэр зэвсгийн нэг бол жад юм. Төв, Хөвсгөл аймгуудын нутгаас навчин хэлбэрийн гилбэртэй хүрэл жад олдсон бөгөөд иймэрхүү жадыг буган чулуун хөшөөнөө дүрсэлсэн тохиолдоно. Баян-Өлгий аймгийн Дэнгэл сумын Хар чулууны хаднаа жадаар зэвсэглэсэн хэд хэдэн дайчдыг, Говь-Алтай аймгийн Цагаан голын хадны зурагт туулайн толгой шиг баг өмссөн, жадаар зэвсэглэсэн анчдыг дүрсэлсэн байдаг. Төмөр зэвсгийн эхэн үед ан агнуур, дайн байлдаанд өргөн хэрэглэдэг холын тусгалтай хурдан зэвсэг нь нум сум байжээ. Тэр үеийн нум бүтнээрээ одоо хүртэл олдоогүй боловч нумын өмхөрч эвдэрсэн жижиг хэсгүүд олдсон юм. Манай улсын нутгаас булшны малтлагаар, мөн түүврээр хүрэл сумын зэв олон тоотой олсон бөгөөд сурвалжтай (шөрөгтэй) зэвийн сурвалжийг сумын мөсөнд суулгаж, шөрмөсөөр ороож бэхлэн онгитой зэвийн онгинд сумын мөсийг шургуулж хоёр янзаар тогтоодог тул сурвалжит зэв, онгит зэв гэж хоёр янзаар ангилж үздэг. Эдгээр хүрэл зэв нь толгойнхоо хэлбэрээр гурван хянгатай, гурван талтай, навчин хэлбэртэй гурван үндсэн төрөлд хамаарах боловч нарийвчлан судлахад бүүр гуч хүртэл жижиг төрөлд хамаардаг. Энэ үед сумаа ширэн, модон, үйсэн ховдонд (хоромсогт) багцаар нь хийж бүснээсээ зүүж явдаг байжээ. Буган чулуун хөшөөнөө гол төлөв тэгш ёроолтой зууван нарийн хоромсогыг дүрсэлсэн байдаг. Увс аймгийн Чандмань уулын нэгэн булшнаас барсын төрлийн амыны амаа ангайсан толгойн дүрстэй хоромсогны хүрэл гох олдсон юм. Махчин хүчтэй араатны толгойг дүрсэлсэн нь түүний эзэн дайчин, хүчтэй, шалмаг байхыг эрхэмлэсэн тэр үеийн ойлголтын тусгал билээ. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн цэрэг эрс дээд тал нь шовх зууван хэлбэрийн таван талтай, дээд хэсэг нь мөлгөр зууван, зууван дөрвөлжин хэлбэрийн бамбай өргөн хэрэглэж байсан бөгөөд тэдгээр бамбайг буган хөшөөнөө олонтой дүрсэлсэн байдаг1. Эдгээр бамбай хэмжээгээр жижгэвтэр, авч явах, хэрэглэхэд хялбар бөгөөд цуваа тагнай маягийн хээтэй, төв дундаа дугуй төвгөртэй тольттой байдаг. Олон нарийн бургас модоор бодын ширийг сүлбэж хийсэн буюу хавтгай банзаар хийсэн бамбай ОХУ-ын Алтайн ар бие нутагт малтсан булшнаас арав гаруй олдоод байна2. Ийнхүү бамбай хийх арга хожим монголчуудын дунд уламжлагдан үлдсэн байна3. Дундговь аймгийн Хулд сумын нутгаас олдсон нэгэн толин дээр өөд өөдөөсөө харан тулалдаж буй хоёр м оры ой хүнийг нарийн зураасаар дүрсэлжээ4. Нэг морьтой хүн нь зүүн гартаа бамбай хамгаалж, баруун гартаа байлдааны зээтүү барин эсрэг этгээдээ цохихоор далайж байгааг үзүүлэхийн зэрэгцээ дуулга өмссөн бололтой дүрсэлжээ. Хоёр дахь хүн нум сумаа онилон эсрэг этгээдийнхээ өмнөөс харвахаар завдан байна. Хоёр хүний унасан 1 2 3 4

Д .Ц эвээндорж . Т ев Азийн нүүдэлчдийн бамбай. ШУАМ. УБ., L976. С.И .Руденко. Культура населениея Горного Аптая в скифское время. М -Л ., 1953. стр. 263. Ж .Базарсүрэн. Чиигис хааны цэргийн зэр зэвсэг. УБ., 2000. тал 84-87. Д.Эрдэнэбаатар. Хурлийн үеийн ш инэ олдворууд. SA. т-XV, f-4. тал 51.


М О Н ГО Л ҮЛСЫ Н ТҮҮХ. I БОТЬ

морьдыг духаар нь нийлүүлж, ижил төстэй дүрслээд эх бие, хөл зэргийг нь угалз хээгээр гоёж чимсэн байна. Энэ толины зураг нь хүрэл зэвсгийн нүүдэлчдийн зэр зэвсгийг тулалдаанд хэрхэн хэрэглэж байсныг харуулсан чухал сурвалж баримт юм. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын хөндийд Эмгэнт хошуу, Холтост нуга зэрэг газруудад малтсан дөрвөлжин булшнаас тус бүр нэг нэг хүрэл дуулга1, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаас мөн тэдэнтэй төстэй бас нэг дуулга олдсоныг2 судлаачид Хятад зэрэг хөрш зэргэлдээ орноос олдсон дуулгатай харьцуулан хүрэл зэвсгийн үед холбогдуулан үзжээ. Дээр дурдсан байлдааны зориулалттай зэвсэг болон хутга, шөвөг, ойл, сүх, билүү, ганзагны хүрэл тогоо зэрэг аж ахуйн зориулалттай багажуудыг ч байлдааны үед ч, ердийн ан агнуур, аж ахуйд ч хослуулан хэрэглэж байсан нь тодорхой. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед цэрэг эрс хоорондоо явган, морьтой тулалддаг байсан бөгөөд энэ нь хадны зурагг ч тодорхой тусгалаа олсон байдаг. Өвөрхангай аймгийн Тэвш уулын хадны зурагт дүрслэгдсэн цэрэг эрсийн дүр, тэдний зэр зэвсэг, хувцас зэргийг эрдэмтэд тусгайлан судлаад хүрэл зэвсгийн сүул, төмөр зэвсгийн эхэн үед цэрэг эрс иж бүрэн зэвсэгтэй байсан ба цэргийн жагсаал буй болсон байна хэмээх чухал дүгнэлтэнд хүрсэн юм3. Энэ үед моры цэрэг нэгэнт буй болсон, өөрөөр хэлбэл тэр үеийн хүмүүс байлдаанд морь унаж тулалдцаг байсныг олон газрын хадны зургаас мэдэж болох ба дээр дурдсан Дундговь аймгийн Хулд сумын нутгаас олдсон хүрэл толин дээрх хоёр морыны тулаан бүр тодорхой өгүүлж байна. Тэр үеийн морины тоног хэрэглэл болох хазаарын хүрэл нуман зуузайтай, дугуй цагирган ба дөрөөн хэлбэрийн үргэлжамгай зуузай, шахуур, бөгж, оломны арал зэрэг зүйлс өргөн хэрэглэж байсан нь булшны малтлагаас болон түүврээр олдцог. Дээрх түүх археологийн олон баримт нь Монгол нутагт амьдарч байсан овог аймгуудын нийгмийн амьдралд дайн байлдаан онцгой үүрэгтэй болсон ба эцгийн эрхт ёс нэгэнтээ хэлбэршин тогтож, улмаар нийгмийн хөгжлийн «Цэргийн ардчилал», «Хөдөөгийн хүй», «Аймгийн холбоо» гэж янз янзаар нэрлэдэг шатанд орсон билээ. Үйлдвэрлэлийн харьцаа цусан төрлийн холбоотой давхцаж маш нягтаар уялдан байдаг нийгмийн нийтлэг нэгж болох овог, ураг төрлийн бус харин орон нутаг-үйлдвэрлэлийн зарчим дээр бүрэлдсэн байгуулалд аяндаа байраа тавьж өгдөг байна. Түүхэн үйл явц эхлээд овгийн холбооноос нийгмийн бүтэц шууд хараат байдгийг сулруулж, эцэст нь овгийн байгууллын хамаадлыг хайхрахгүй эдийн засаг ба орон нуггийн эрх ашигт үндэслэн хүйг бүрдүүлэхэд хүргэдэг. 1 2 3

Д.Эрдэнэбаатар. Дурдсан зохиол. тал 41-45. Ч .Е р өөл -Э р дэн э, Г.Рэгзэн. Зэвсгийн түүхэнд холбогдох ш инэ олдворууд. SA, т. XIX, f-4. УБ., 1999. тал 21-25. Окладников А .П ., Худяков Ю.С. Образ воина на писаницах М онголии. В кн. «В оен н оедело древних племен Сибири и Цснтральной Азии». Новосибирск, 1981. стр. 21-29.


Т э р т н АНГИ. Хүй иэг лийи байгүулал

Хүй нэгдлийн овгийн байгууллын задралын үеийг цэргийн ардчилал буюу хөдөөгийн хүйн шат гэж нэрлэдэг. Ц эргийн ардчилал, хүй нэгдлийн хөдөөгийн хүй гэдэг хоёр ойлголт нь бие биеийг үгүйсгэдэггүй, харин хүй нэгдлийн байгууллын задралын үеийн нийгмийн бүтцийн өөр өөр онцлог талуудыг илэрхийлж байгаа юм. Хүй нэгдлийн түүхийн онцгой үе шат болох цэргийн ардчилал буюу «аймгийнхны холбоо»-ны тухай Ф.Энгельс нарийн тодорхойлсон байдаг1. «Түүний анхны шат нь эцгийн эрхт ёсны үүсэл, эцсийн хязгаар нь ангит нийгэмд шилжих шилжилт болдог»2 байна. Монголын нүүдэлчдийн соёл урлаг төмөр зэвсгийн эхэн үед хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрсэн байна. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч, нүүдлийн мал аж ахуй цаашид боловсрон хөгжсөнөөр тэдний эдийн ба оюуны соёл ихээхэн өөрчлөлтөнд оржээ. Евразийн хээр талын бүс нутагт ижил төстэй аж ахуй эрхлэн амьдарч байсан олон овог аймгууд Монгол, Өвөрбайгал, Өмнөд Сибирь, Хар тэнгисийнхэн олон талаараа ижил төстэй соёлын нийтлэгийг бүрдүүлжээ. Энэхүү нийтлэг нь тэдний хооронд эдийн засаг, соёлын өргөн харилцаатай байсныг харуулдаг. Аж ахуй, соелын өргөн харьцаа тогтоход тэдгээр аймгийн нааш, цаашын нүүдэл хөдөлгөөн юуны өмнө унаа хөсөгонцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвчтэдгээр нийтлэгээс гадна тухайн овог, аймаг бүрт өөрийн өвөрмөц онцлог, орон нутгийн шинж байдал байсан юм. Төмөр зэвсгийн эхэн үед манай оронд амьдрагсдын ахуй амьдрал, орон сууц, хувцасны талаархи хэрэглэгдэхүүн тун хомс юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн зураг, Дундговъ аймгийн Өлзийт сумын Дэлхийн аүүн билийн хадны зурагс гэрийг дүрсэлсэн байх ба, Говь-Алтай аймгийн Н аран, Ц ээл сумын залгаа Ц агаан голын хадны зурагт гэр байш ин дүрсэлсэн байдгаас энэ үед амьдрагсад эсгий гэр, модон байшин барьж суудаг байсныг мэдэж болно. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсад биеэ барьсан өмд цамц буюу урт хормойтой дээл өмсч, дээлэн дээрээ бүс бүсэлдэг байжээ. Мөн өргөн хүрээтэй ба дуулга мэт бөмбөр хэлбэртэй мөн салаа оройтой малгай өмсдөг байсан болохыг хадны зургаас мэдэж болно. Тэд өргөн нарийн янз бүрийн суран бүс бүсэлдэг бөгөөд бүсэн дээрээ янз бүрийн хээ гаргаж товруу хаддаг байжээ. Бүс, тэлээ нь жирийн хүрэл буюу ясан аралтай байснаас гадна зарим бүсний арал дээр амьтны дүрс сийлж урладаг байна. Булшны хэрэглэгдэхүүнээс үзэхэд төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсад «өвөг дээдсийг», «овог өрхийн онго ба ивээгчийг» шүгэн биширдэг байжээ. Эдгээр бишрэлийн уг сурвалж нас барсан төрөл төрөгсөд нь, хойд насандаа өөр ертөнцөд өөрийн овог хүйн зан заншил, дадал хэвшил, ёс журмаар үргэлжлэн амьдардаг гэж итгэдэг ёсонд үндэслэсэн байдаг байна. Иймээс ч тухайн хүнийг үхэхэд түүн кй нэр хүнд, хүйн дотор эзлэх байр суурьтай тохирсон эд агуурсыг дагуулан тавьж, өөрийн овог аймгийн оршуулгын газар 1 г

Маркс К., Энгельс Ф. Соч. т. 21. стр. 164. Косвсн М. К. вопросу о ноенной демократии. -Труды И .Э .А .Н . СССР. Новая серия. М -Л., 1960, т. 54, стр. 20.


М он гол

ҮЛСЫ Н ТҮҮХ. I БОТЬ

тухайн овог аймгийн зан үйлийн дагуу оршуулгын нарийн ёсыг үйлдэж нутаглуулдаг байжээ. Хэдэн арваас хэдэн зуу хүртлэх тооны булш бунхан бүхий овгийн оршуулгын газар нэг дор байхаас гадна ганц хоёр буюу цөөн хэдэн булш бүхий оршуулгын газар элбэг тохиолдоно. Энэ нь юуны өмнө нүүдэлчид нэгэн дор урт удаан хугацаагаар суурьшин амьдардаггүй, жилийн дөрвөн улиралд нүүж байдгаар тайлбарлагдана. Монголын нүүдэлчдийн дунд нар, cap, тэнгэр эрхэс, гал, сайн морь зэргийг дээдлэн шүтэж биширдэг зан үйл эрт дээр үеэс уламжлалтай юм. Гал ыг муу муухайг ариутган цэвэрлэдэг гэдэг ойлголт, нарыг эрхэмлэн шүтэх ёсноос уламжлалтай гэж эрдэмтэд үздэг бөгөөд энэхүү заншил Евразийн олон нүүдэлч овог аймгуудын дунд нийтлэг тархсан юм. Энэ үед анимизм, тотемизм, маги зэрэг хүй нэгдлийн сүсэг бишрэлийн нэн эртний ойлголтууд ч бас хувирч өөрчлөгдсөн хэлбэрээр оршиж байв. Эд юмсыг ид шидтэн гэж үздэг сүсэг бишрэлийн анимизмын хэлбэрийг эрдэмтэд тайлбарлахдаа булшинд зориуд эвдэж хугалж хийсэн гоёл чимэглэл, зэр зэвсэг зэргийг жишээ болгон авч үздэг байна. Янз бүрийн онго, зүүлтийг тотемизм ба магийн сүсэг бишрэлийн үлдэцтэй холбон тайлбарладаг юм. Овог ба аймгийнхны ямар нэгэн амьтнаас гаралтай гэж үздэг тотемизын ойлголт янз бүрийн амьтны дүрд тусгалаа олсон байна. Тийм ч учраас тэдгээр амьтдын дүрсээр зэр зэвсэг, гоёл чимэглэлээ чимж, тийм зэвсэг нь дайн байлдаан, ан агнуурт ашиг тус өгдөг гэж үздэг байжээ. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалд буга, янгир, аргаль, барс зэрэг амьтдын дүр өргөн тархсан байдаг нь тэднийг хөнгөн шалмаг, түргэн хөдөлгөөнтэй, хүч чадалтай төдийгүй ид шидийн хүчтэй гэж хүртэл ойлгодгоос тэр билээ. Монгол нутагт хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед оршин тогтнож байсан аймгуудын урлаг соёлын хөгжилд чимэглэх урлаг, сүрлэг баримал, хадны зураг үндсэн суурийг эзэлдэг. Эдгээрийн гол шинж нь «амьтны загварт урлагийн» өвөрмөцдүрслэх хэлбэр юм. Амьтны загварт урлаг МЭӨ V II-III зууны үед Евроазийн хээр талын бүсэд нутаглаж байсан овог аймгуудын дунд өргөн тархсан бөгөөд харин түүний гарал үүсэл нь хүрэл зэвсгийн үед холбогдоно. Амьтны загварт урлагийн арга барилаар бүтээсэн дурсгалууд эхлээд Скифүүдийн, дараа нь Сибирийн нутгаас олдож байсан тул «Скиф - Сибирийн амьтны загварт урлаг» гэдэг тоймолсон нэрийг авчээ. Энэхүү урлагийн гол сэдэв нь араатан амьтдын дүрслэл юм. Амьтны загварт урлаг агуулгын хувьд бодит хандлагатай бөгөөд бүхэлдээ хавсрага чимэглэл шинж чанартай юм. Амьтны загварт аргыг зэр зэвсэг, гоёл чимэглэл, ахуйн хэрэгцээний зүйлсийг хийхэд өргөн хэрэглэж байжээ. Эд ю мсын дүрслэлийн зохиом ж ийг чадмаг хослуулж чадсан ам ьтны г загварчлан дүрслэх аргаар хийсэн эртний урчуудын олон бүтээл дэлхийн урлагийн шилдэг бүтээлд зүй ёсоор тооцогддог юм. Эдгээр эртний урчууд хүрээлэн буй орчин, тэдний амьтдын ертөнцтэй ихэд холбоотой ойр байсан учир өөрсдийн уран бүтээлийн гол дүрийг сонгон авдаг байжээ.


ТЭРГҮҮН АНГИ. Х үй

н э га л и й н

байгуүлал

Урлагийн гол дүр нь тухайн нутагт амьдардаг, тэдний амьдрал ахуйд чухал үүрэгтэй байсан буга, аргаль, янгир, зээр, гөрөөс, гахай, баре, хандгай, шувуу зэрэг зэрлэг амьтад, адуу, үхэр, тэмээ зэрэг мал байлаа. Амьтдын дүрийг чулуу, хүрэл, алт, яс, мод болон шавраар бүтээдэг байв. Амьтны загварт урлагийг ерөнхийд нь хөгжлийн гурван үндсэн үед хамааруулан үзэж болно. Үүнд: анх үүссэн, цэцэглэлтийн, буурч суларсан. Амьтныг загварчлан дүрслэх аргын гарал үүслийн талаар гурван үндсэн санал байдаг. Амьтны загварт урлаг чухам ямар агуулгатай болох нь одоо болтол бүрэн тоггоогдоогүй байна. Гэхдээ тахилгын шинж чанартай байсан байх гэж эрдэмтэд үздэг. Амьтны загварт урлагийн сэдэвт голчилж буй амьтдын дүр нь тодорхой овог аймаг, угсаатны бүлгийн тотемны өвийг дүрсэлсэн байж болох юм. Янз бүрийн эдлэлд эдгээр амьтдыг дүрсэлсэн нь нэг ёсны овгийг хамгаалагч, онгоны үүрэгтэй байсан байж болно. Амьтдын тэмцэл нь овог аймгийн хооронд ширүүн тэмцлийг илэрхийлдэг бололтой. Хүй нэгдлийн нийгмийн задралын үед хээр талын нүүдэлч аймгуудын дунд баатарлаг туульс үүсчээ. Тэдгээр туульсын зарим д үр, зохиомж ихээхэн хувирч өөрчлөгдсөн хэлбэрээр өнөө үеийг хүрчээ. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийк чимэглэх урлагийн чухал төрөл нь хээ угалз юм. Хээ угалз, амьтны загварт урлагтай зэрэгцэн, харилцан бие биедээ нөлөөлөн хөтжиж иржээ. Амьтан. ургамлын гаралтай эдээр хийсэн зүйл хадгалж ирсэн нь туйлын хомс бөгөөд бидний үеийг хүртэл чулуу, хүрэл, алт, ясан эдлэл дээр уралсан хээ, угалз үлджээ. Энэ үед хамаарах хээ угалзыг геометрийн, амьтны, билэгдлийн гэж үндсэнд нь гурав ангилж үзэж болно. Геометрийн хэлбэртэй хээ угалз нь бүр неолит, хүрэл зэвсгийн үеэс эхэлж дайралдах ба хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн түрүү үед гурвалжин, дөрвөлжин, чон, дугуй, хушуу хэлбэртэй хээ угалзыг буган чулуун хөшөө, хүрэл, алтан эдлэлд гаргадаг байв. Билэгдлийн холбогдолтой хээ угалзын эх үүсвэрийг байгаль, тэнгэр эрхсийн хүчинд бишрэх явдлаас үүсвэрлэн гарсан гэдэг бөгөөд энэ төрөлд хамаарах дугуй, цагираг болон янз бүрийн хэлбэрийн тамга тэмдгийн зүйл хадны зураг, хөшөө чулуунаа өргөн тархсан байд&г. Амьтны дүрстэй (гаралтай) хээ угалз нь гол төлөв амьтныг загварчлан дүрслэх урлагийн дүрслэлд тулгуурласан байдаг бөгөөд ганц ба хос амьтны толгой, шувуу болон амьтдын тоймолсон дүрслэлээр илэрхийлэгдсэн байдаг. Гэвч нэг эдлэл дээр хэд хэдэн төрлийн хээ угалзыг хослуулан хэрэглэсэн нь элбэг тохиолдоно. Монгол улсын нутагт өргөн дэлгэр тархсан хадны зураг бол эртний дүрслэх урлагийн дурсгалын нэгэн гол төлөөлөгч юм. Хаданд дүрс зургийг хурц үзүүртэй төмөрлөг багажаар буюу хатуу чулуугаар хонхойлон цохиж дүрсэлдэг бөгөөд тэгэхдээ уг дүрсийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиж гаргах, зөвхөн гадаад тэгийг хөвөөлж гаргах, нарийн зураасаар зурж гаргах зэрэг хэд хэдэн барилыг хэрэглэж байжээ. Заримдаа нэгэн дүрсийг бүтээхэд дурдсан барилуудыг аль алиныг хослон хэрэглэсэн ч байдаг. Хадны зураг бүхэлдээ түүхийн олон үед хамаарах боловч хамгийн өргөн дэлгэр тархсан үе нь хүрэл, төмөр зэвсгийн эхэн үе билээ. Энэ үеийн зургийг бусад зургаас


М о н г о л ҮЛСЫ Н ТҮ.ҮХ. I БОТЬ

ялган үзэж буй гол шинж нь чимэглэх урлагаас бидний сайн мэдэх амьтныг загварчлан дүрслэх арга юм. Архангай аймгийн Чулуут гол, Хөрөөгийн үзүүр, Өвөрхангай аймгийн Тэвш уул, Их дөрөлж, Паалуу, Булган аймгийн Баруун могой, Орхон гол, Өвгөнт, Үүдэнт, Увс аймгийн Хандгайтын гол, Баруун, Зүүн, Дунд Турга, Ховд аймгийн Үзүүр хөх хац, Баянхонгор аймгийн Бугат, Баян-Ө лгий аймгийн Цагаан салаа, Бага ойгор, Ховд аймгийн Ямаан-Ус зэрэг олон газрын хаданд түүхийн олон үеийн турш зургийг сийлж ирсэний дотор амьтныг загварчлан дүрслэх аргаар урласан зураг элбэг байдаг. Эдгээрийн дотор амьтныг загварчлан дүрслэх сонгодог аргаар урласан, буга, янгир, гахай болон бусад амьтдын дүр элбэг тохиолдоно. Үүний зэрэгцээ хавсрага чимэглэх урлагт төдийлөн байдаггүй сэдэв, зохиомж бүхий зураг ч олон байдаг. Ан агнуурын, дайн байлдааны сэдэвтэй болон гэр орон сууц, хүний дүрстэй зургууд байдаг. Бүхэл бүтэн үйл явдлыг өгүүлсэн сэдэв зохиомж бүхий бүтээлүүд нь хадны зургийн хавсрага чимэглэх урлаг болон буган чулуун хөшөөнөөс ялгагдах онцлогийг харуулаад зогсохгүй, түүний давамгай ш инж ийг илэрхийлнэ. Хүрэл, төмөр зэвсгийн үеийн овог аймгуудын урлаг, уран сайхны бүтээлүүдийн олон талтай болохыг тэр үеийн археологийн дурсгалууд харуулж байна.


Д эд анги МОНГОЛ Н У Т А Г Т Б А Й С А Н ЗРТН И Й УП С А Й М ГУУД Н э гд ү гэ э р б ү л эг Х Ү Н Н Ү ГҮ Р З Н §1. Төв Ази, Монгол орны нүүдэлчин овог аймгууд (Ди, Жүн, Гүй, Ху, Хүннү зэрэг) Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь Ди нар байсан бололтой байдаг. Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна. Ди нарын нэрийн зурлагад тийнхүү нохой дүрслэгдэн орсон монгол, түрэг, уйгарууд өерсдийн өвөг дээдсийг чонын буюу чоно-нохойн гаралтай хэмээн үздэг байсантай ямар нэгэн холбоотойг харуулж байна. Учир нь чоно, нохой хоёр эрт дээр үед бараг нэг адил утгатай ойлгогдон яригддаг байжээ. Хуучин чулуун зэвсгийн дээд шатны хүмүүс бол нэгэн т нэлээд боловсорсон хэл, соёлтой байсан боловч монгол, түрэг, манж-тунгус, зэрэг хэлний ялгаа хараахан гараагүй, анхны үед хуучин (палео) Азийн хэлтэй байж, дараа нь Урал-алтайн хэлтэй болж, нэлээд хожуу үед Алтай язгуурын монгол, түрэг, манж-тунгус хэл, монгол, түрэг, манж тунгус угсааны овог аймгууд тус тус ялгаран салж ирсэн юм. Төв Ази, Монгол оронд оршин амьдарч байсан Ди зэрэг монголжуу шар арьстай овог аймгууд нь монгол, түрэг, манж-тунгус угсааны аймаг овгуудын өвөг дээдэс байсан бөгөөд дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь ямааг гаршуулж мал адуулан амьдрах болсон чухам тэр үед монгол, түрэг, манж-тунгус хэлний ялгаа гарч, Монгол оронд байсан хэсэг нь монгол угсааны өвөг дээдэс болсон байна. Ш инэ чулуун зэвсэг, ялангуяа хүрлийн үеийн Монгол орон буюу хожмын Ар, Өвөр, Баруун Монгол, Синьцзяны Монгол, Буриад Монгол,


М он го л

УЛСЫН ТҮҮХ. I

$оть

Тувагийн нутагт бог малаас гадна бод мал, тухайлбал, үхэр, адуу, тэмээ адуулж нэгэнт нүүдлийн мал аж ахуйтан болсон урьдын Ди түүнчлэн Хяньюнь, Хяньюй, Жүн, Гүй, Ху, Дүнхү, Сихү, Хүннү, Ж ич, Юэчжи, Динлин нарын зэрэг!гол төлөв өвөг монгол угсааны аймаг овгууд оршин амьдарч байжээ. Хяньюнь, Хянюй нарын нэрэнд бас нохой гэсэн үсэг орсон бөгөөд хяньюйнх нь нэрийн хоёр үед хоёуланд нь нохой орсон байна. Жүн нар нь дотроо нохой жүн гэх зэрэг ялгаатай байсан бөгөөд жүн гэдэг нь дайчин цэрэг, зэвсэг гэсэн утгатай үг байв. Эртний хятадын хойд, зүүн хойд, баруун хойд болон -баруун талаар, Хөх нуур орчим нутаглаж байсан жүн нар түвэд-тангад угсааны овог аймгууд, баруун хойгуур нутаглаж байсан жүн нар нь иран, түрэг угсааны, зүүн хойгуурхи нь манж-тунгус угсааныхан байжээ, Харин хятадын хойд талаар нутаглаж байсан жүн нар нь өвөг монгол угсааны овог аймгуудын өмнө захын хэсэг байсан бололтой байдаг. Дүньхуаны агуйгаас хойш зүүн, Монгол нутгийн баруун урд зах залган нутаглаж байсан юэчжи аймаг нь угтаа перс хэлтэй иран угсааны хүмүүсээс бүрдэж байсан бөгөөд Монголд оршин амьдарч байсан Хяньюнь, Хүньюй Гүй, Ху, Сиху, Хүннү аймгуудтай нягт харилцаа холбоотой Дунху, Динлин нараас алслагдан хол байсан учир тэдэнтэй төдийлөн их харилцаа холбоотой байсан байдал ажиглагдахгүй байгаа юм. Динлин нар бол цагаан арьстан, европжуу хүмүүс байж, гал гаргаад түүнээ унтраахгүйн тулд өдөр шөнөгүй манаж, гол төлөв ан гөрөө хийж Монгол-Тувагийн хилийн зааг, Монгол нутгийн баруун хойт хязгаарт оршин амьдарч байсан юм. Тэд европжуу маягийн сахал үстэй хүмүүс байсан нь хятад түүхийн сурвалжууд дахь зураг тодорхойлолтоос тодорхой харагдавч чухам ямар гарвал үүсэл, удам угсаа, хэл соёлтой аймаг овог байсан нь мэдэгдээгүй байна. Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос Өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийг Хятадаар «бэйди» (Умард ди) гэдэг байжээ.1Хожмын үеийн Монголын түүхчид Умард ди нарыг монголчуудын өвөгдээдэс хэмээн үзэж, тэдний нэрийг Хятад сурвалжид тэмдэглэгдсэнчлэн бэйди хэмээн уйгаржин монгол бичгээр үлдээсэн нь уг бичгийн дуудлагын өвөрмөц онцлогоос болж бидэ, бэдэ, бэтэ хэмээн сунжирч янз бүрээр дуудагдах болсон боловч үндсэндээ хэвээр хадгалагдан үлдсэн байна.2 Манай эриний өмнөх III мянганы дунд үеэс бэйди нарыг эртний хятадууд Ханьюнь, Хяньюй, Гүй гэх зэрэг нэрлэх болсны эдгээр нэрсийн дотрох хянь, хунь, гүй хэмээх үгс нь хун, ху хэмээх үгийн удаа дараагийн харьцангуй нарийвчлагдан тодотгогдож байсан хувилбар юм. Манай эриний өмнөхХХ1 зууны үед Шар мөрний буюу Хатаны голын дунд урсгал орчимд Эртний Хятадын эзэн боолын нийгэмт Ся улс байгуулагдаж, дүрс үсэг, утга билгэ бий болж, суурьшмал соёл иргэншлийн үндэс суурь тавигдсан юм. МЭӨ XVI зууны үе хүртэл оршин тогтнож байсан Эртний Хятад улс 1 2

Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Б ээж ин, 1962, тал 1-21 (хятадаар). Саган С эц эн . Э рдэнийн товч. УБ., 1961, тал 71-72.

184__________


ХҮННҮУЛС

Лэл

АНГИ. Монгол

нүтагт байсан

эргни»

улс, аймгуул

185


М О Н ГО Л ҮЛСЫ Н ТҮҮХ. I БОТЬ

харьцангуй өндөр соёл иргэншил, эзэрхэг төр засагтай байж, хүй нэгдлийн байгуулал бүхий Хяньюнь, Хүнъюй зэрэг нүүдэлчин аймаг овгуудыг харилхан доромж үзэж, Хүн, Ху хэмээх аймаг овгуудын нэрийг ойролцоо дуудлага бүхий гүй (чөтгөр) хэмээх дүрс үсгээр тэмдэглэж, Монгол орныг нийтэд нь гүнфан буюу чөтгөрийн хязгаар хэмээх болсон бололтой байдаг. Гэсэн ч тухайн үеийн Хятадын гүй хэмээх нэр нь үнэндээ Ху, Хүн хэмээх голдуу өвөг монгол угсааны аймгуудын нэрийн өвөрмөц хувилбар байжээ. Эртний Хятадын түүхэн домог ёсоор Ся улсын сүүлчийн хаан нь цөллөгөвд байжнас барсан, түүний хөвгүүн Шүньвэй гэгч гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, харъяат иргэдийн хамтаар умар зүг зайлан гарч Төв Ази, Монголын хээр тадц очиж нүүдэл амьдрал ахуйд идээшин дасаад тэндээ үлдсэн, тийм учир тэрээр Хүннү, Монгол хаадын дээд өвөг болсон мэт дурьдсан зүйл ганц нэгийн зэрэг бий. Шүньвэй түүний харьяат цөөн зарим хятад иргэн үнэхээр Монгодц ирж Ханьюнь, Хүньюй, Гүй нарын дунд орж ууссан байж болох боловч, өвөг монгол угсааны дайчин нүүдэлч аймгуудын дунд дүрвэн орж ирсэн Хятадуудын байр суурь төдийлөн их хүч нөлөөтэй байгаагүй нь мэдээж хэрэг. Ханьюнь, Хүньюй, Гүй, Ху хэмээн хятад түүхэн сурвалжид удаа дараалан нэр тэмдэглэгдсэн өвөг монгол угсааны овог аймгууд сурвалжит язгууртан, ахлагч, зонхилогч нартай байсан тул харь орноос цагаачлан ирсэн хэн ч тэдний тэргүүн болж, тэр тусмаа дараа үеийн Хүннү, Монгол хаадын өвөг дээдэс болсон байх ямар ч үндэсгүй1. Харин нүүдэлчин овог, аймгуудын дунд төр улс, бичиг үсэг үүсээгүй байхад эртний Хятадын түүх судар дээр дурдсан өвөг монгол угсааны гол овог аймгуудын нэрсийг бүрэн зөв биш ч гэсэн ойролцоо төстэй дуудлагаар нь тэмдэглэн үлдээсэн нь чухал юм. Ся улсын дараа Эртний Хятадын дараачийн угсааны төр улсууд, тухайлбал, Ш ан-Инь (МЭӨ XVI-XI зуун), Чжоу (МЭӨ XI-наас МЭӨ 221 он) улсууд байгуулагдаж, түүх судартаа өвөг монгол, түрэг, манж-тунгус угсааны нүүдэлчин аймаг овгуудын нэрийг Ху, Хүн гэх зэргээр улам нарийсган тодотгожтэмдэглэх болсон байна. Ху нарыг дотор нь Сиху (баруун ху), Д үнху (зүүн ху), Хүн нарыг Хүннү хэмээх зэргээр ялган нэрлэх нь нэлээд нарийн утга учиртай байжээ. Сиху буюу Баруун Ху гэж гол төлөв баруун өмнө зүгийн өвөг монгол, түрэг, бас зарим тохиолдолд иран угсааны аймаг овгуудыг нэрлэдэг байжээ. Дүнху хэмээх зүүн ху нарын бүрэлдэхүүнд дорнод монгол болон зарим манж-тунгус угсааны аймгуудыг оруулж ойлгодог байжээ. Ху, Хүн, Хүннү гэдэг нэрээр өвөг монгол угсааны гол аймгуудыг нэрлэдэг байжээ. , Гүй, ху, хүн хэмээх нэрүүд нь чухамдаа хүн хэмээх монгол үгийн хуучин, шинэ хувилбарууд болох бөгөөд хүннү нар эрт дээр үеэс өөрсдийгөө «Хүн» хэмээн байсан нь өвөг монгол төдийгүй түрэг, манж-тунгус зэрэг зарим аймаг овгуудад хамаарагдан хятад сударт тэмдэглэгдэх болсон байна. Түрэг, Энэтхэг, АНУ болон Европын олонх улс оронд Хүннү нарын нэрийг гол төлөв «Хүн» хэмээсээр ирсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм. Хятад, Монгол, ОХУ-д годцуу Хүннү, Сюннү, Хүннү-Сюннү 1

Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, тал 43 -4 4 (хятадаар).


АЭЛ АНГИ. Монгол нутап байсан эртн-й үлс, айугүул

хэмээн нэрлэх уламжлал тогтсон юм. Хүннү нь уг нэрийн эртний хуучин дуудлага, Сюннү гэдэг нь түүний орчин цагийн шинэ хэллэг учир утгын хувьд адил ажээ. Хэргийн гол учир нь угаасаа Хүн гэдэг нэр яагаад Хүннү болсон бэ? гэдэгт оршино. Эртний Хятадын харьцангуй өндөр суурьшмал соёл иргэншилт эзэрхэг төр улсууд нүүдлийн соёлт Ху, Хүн нартай нэг биш удаа дайсагнаж, тэдгээр нүүдэлчдийн шийдэмгий зоримог эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч байсан учир тэдний нэрийг адил дуудлагатай атлаа муу муухай утга агуулгатай дүрс үсгээр тэмдэглэдэг болжээ: Гүй (чөтгөр), Ху (бүдүүлэг), Хүн буюу Сюн (хэрцгий) гэх мэт. Хятадаар Хүн = Сюн гэсэн утгатайн дээр бас Нү хэмээх боол гэсэн утга бүхий үг залгаснаар Хүннү (хэрцгий боол) гэсэн нэр үүсчээ. Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал Хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх бкригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр хүн нар хятадын түүхэнд Хүннү, Сюннү гэж алдаршжээ. Дундад эртний монгол түүхчид Хятад судраас Хүннү хэмээн шууд хуулбарлан авч хэрэглэснээр Монгодц уг зүйл бас уламжлал болсон ажээ. Академич Ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн нарыг Хүн хэмээн бичдэг байсан боловч М онголын түүхийн нэгэн боть зохиол, гурван боть, бага, дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь Хүннү хэмээн бичих явдал ягштал тогтсон учир дэг эвдэхгүйн тул бид одоо бас тогтсон уламжлалыг дагаж, Хүннү хэмээн бичиж байгаа юм. Гэвч Хүннү гэж бичиж уншихдаа бид Хүн хэмээх өвөг монгол аймаг овгуудын тухай яригдаж байгаа болохыг анхааран санаж байх нь зүйтэй болов уу. Хүннү нарыг өвөг Монгол биш, Түрэгүүдийн өвөг дээдэс, эсхүл ямар нэгэн Угур-фин, урал язгуурын хэлтэн байсан хэмээн үзэх явдал байдаг. Сүүлийн үед тэднийг Угур-фин угсааны хэмээн үзэх явдал бараг үгүй болоод өвөгтүрэгхэлтэн байсан хэмээн үзэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч манай нэрт эрдэмтэн, доктор Г.Сүхбаатар Хүннүгийн талаар ул суурьтай судалгаа хийж 1980 онд нийтлүүлсэн «Монголчуудын эртний өвөг (Хүннү нарын аж ахуй, нийгмийн байгуулал, соёл, угсаа гарвал)» хэмээх шинжилгээний бүтээлээрээ Хүннү нар өвөг монгол хэлтэй, монгол угсааны аймгууд байсныг үндсэндээ бүрэн нотолж өгсөн юм.1 Нэгэнт хүрэл зэвсгийн үед М ЭӨII мянганы эцэс I мянганы эхээр Хүннү аймгууд морьт цэрэг, нэлээд боловсорсон Яүрэл зэвсэг бүхий харьцангуй хүчирхэг цэрэг аймгийн холбоо болж, зарим үед нийлэн нэгдэж, зарим үед салж бутран, өмнөд хөрш Хятадын Чжоу улсын хил хязгаарт довтлох болжээ. МЭӨ IX зууны үед Чжоу улсын нийслэлд довтлон орж түйвэргээд олз омогтой буцан одож байснаас үзвэл Хүннүгийн хөнгөн морьт цэргийн довтолгоон Хятадад багагүй аюул занал учруулж чадах болоод байсан байна. Чжоу улс хэдийгээр төмөр боловсруулж чадцаг болоод хүрэл төмөр 1

Г.Сүхбаатар. М онголчууды нэртнийөвөг. УБ., 1980, 204-213, 216-217-ртал; М аЧ анш оу. Умард ди ба Хүннү. Бээж ин, 1962, мен тэнд «Хүннү нар бол монгол угсаатан байв» гэсэн бүхэл бүтэн зүйл бий , номын тал 43-51.


М он го л

\ЛСЫ Н ТҮҮХ. I БОТЬ

зэвсэг хослуулан хэрэглэдэг болж хүчжиж байсан ч МЭӨ VIII-V зууны үед 140-өөд жижиг улс ванлиг болж хуваагдан нэг үе ихэд суларсан юм. Гэвч МЭӨ V-TII зууны үед тэд хэсэг хэсгээрээ нийлэн нэгдэж, том жижигдолоон улс ванлиг болж өвөр хоорондоо ширүүн тэмцэл хийж байжээ. Тэдгээрийн дотроос Хүннү нартай хил залгаа Янь, Цзинь, Цинь улсууд үе үе Хүннүгийн довтолгоонд өртөн эрсддэг байжээ. Монгол орон МЭӨ VII зууны үеэс эхлэн төмөр боловсруулж багаж зэвсэг үйлдэх болсны үр дүнд МЭӨ rV-III зууны үед Хүннүгийн морьт цэрэг аажмаар хүчирхэг болж, Хятадын умард хил хязгаарт нэн сүрхий аюул учруулах боломжтой болжиржээ. Тийм учир Хүннүтэй хил нийлсэн Хятадын умард хэсгийн Янь, Цзинь, Цинь улсууд хойт хилийнхээ дагуу тусдаа том хэмжээний шавар чулуун бэхлэлт хэрэм барьж, Хүннүгийн довтолгооноос сэргийлэх оролдлого хийж байжээ. Тухайн үед Хятад улс нэгдмэл хүчирхэг гүрэн болоогүй байсан учир Хүннүгийн эсрэг түрэмгий бодлого явуулж чаддаггүй, Хүннү нар ч өөрийн гэсэн төр улсгүй, сайндаа л үе үе цэрэг аймгийн холбоо болж, түр зуур нийлэн нэгдэхээс хэтэрдэгтүй байсан тул Хятадын хил хязгаарт довтлохоос өөр аюул учруулжчаддаггүй байжээ. Хүннү нар зөвхөн Хятадтай харьцаж байгаагүй, бас Дунху, Юэчжи, Динлин зэрэг нүүдлийн малчик анчин гөрөөчин эргэн тойрны бусад аймгуудтай янз бүрийн харилцаа холбоотой байсан нь мэдээж хэрэг. Гэвч М ЭӨ IV-II1 зууны үе хүртлэх үед тэд чухам яаж харилцаж байсан тухай түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн зүйл үзэгдэхгүй байгаа юм. Өгүүлэгдэн бүхий эрт цагт Монгол орны хойд, баруун хойд, зүүн хойд талаар Динлин зэрэг анчин гөрөөчин юмуу цаатан, загасчин овог аймгууд оршин амьдарсаар байсан юм. Тэгэхдээ Хүннү, Сиху, Дүнху, Юэчжи аймгууд тэднээс харьцангуй дээгүүр хөгжилтэй, жинхэнэ нүүдэлчин малчин овог аймгууд байсан юм. Хүй нэгдлийн загасчин, гөрөөчид, цаатан кар байтугай нүүдэлчин малчдыг суурьшмал тариачдаас бүхэл бүтэн үе доогуур хэмээн үзэж байсан үед Английн эрдэмтэн А.Ж.Тойнби юу хэмээн өгүүлж байсныг хэн ч төдийлөн анхаарч байсангүй. Тэрээр, өгүүлэхдээ: “Нүүдлийн мал аж ахуйчлал бол газар тариалангаас хэд хэдэн зүйлээр давуу, тухайлбал ан амьтныг гаршуулж гэршүүлэн эдийн засгийн арга ажиллагаа хөгжүүлэх нь хөдөө аж ахуйгаас илүүгээр аж үйлдвэржилтэй харьцуулагдмаар байдаг. Нүүдлийн мал аж ахуй нь шинж чанар, ааш араншингийн хатуу чанга, өндөр хэм хэмжээ шаарддаг: Сайн малчин л Христосын ёсны дээд билгэдэл мөн билээ” гэсэн байдаг.1Үнэхээр төр улс, бичиг үсэг, хот суурин, аж үйлдвэр үүсэн хөгжихөөс өмнөх үеийн нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хоёрыг харьцуулан зэрэгцүүлэхэд газар зүй, уур амьсгалын хатуу ширүүн нөхцөлд идээш ин ган, зудын зэрэг хүндийн хүнд бэрхш ээлийг даван туулдаг нүүплийн мал аж ахуй, нүүдэлчин түмэн тухайн үедээ олон талын давуу талтай нь хэн бүхэнд мэдрэгдэн тэнгэр бурханы өмнө үлгэр дууриал болмоор санагдсан талтай байсан ажээ. A J.T oym bee, A study o f History. 1, N Y -London, 1965, p. 667.


А э л ‘ НГИ. Монгол нутап байсан эртний улс, аЯмгуул

МЭӨ IV мянганы үеэс Мисир, Египет, Шүмер, Вавилон, Энэтхэг, МЭӨ III-II мянганы үед Хятад, Ассир, Финики, Израйл Иудэйд, МЭӨ I мянганы үед Өмнөд Арабын Сабей, Сири-Арамей, Өвөр Кавказын Урарат, жич И ран зэрэгт дорно дахины анхны суурьшмал улс гүрэн дорнын суурыимал соёл иргэншил бий болсон байна. М Э Ө III мянганы үед Газрын Дундад тэнгисийн Крит арал, МЭӨ II мянганы үед М икенд МЭӨ I мянганы үед Грек, Этрури, Ром, Византи зэрэг Өмнөд Европын орнуудад өрнөдийн анхны төр улс, бичиг үсэг дээр суурилсан суурыимал соёл иргэншил үүсэн хөгжжээ.1 . Д орно, өрнийн тэдгээр суурыимал улс гүрэн, суурынмал соёл иргэншлийн хоорондох Манжуураас Унгар, Арабаас Сибирь хүртлэх өргөн уудам хээр тал, хангай говийн бүс нутагт Элам, Киммер, Скиф, УралАлтай язгуурын янз бүрийн угсааны нүүдэлчин малчин аймаг овгууд, тэдгээрийн дотор мөн дээр дурдсан Хүннү, Сиху, Дүнху тэргүүтэй Монтол, Түрэг, Манж-тунгус нүүдэлчид оршин амьдарч байжээ. Манай эриний өмнөх III зууны үе хүртэл тэдний дунд ямарваа төр улс, бичиг үсэг үүсээгүй байсан боловч тэд нийтдээ өөрийн гэсэн соёлтой аймаг овгууд байжээ. Тэдгээрийн нүүдлийн соёл нь бас өвөг Монгол, Түрэг, Манж-тунгусын гэсэн өөрсдийн тус бүрийн онцлогтой байв. Хүн төрлөхтөн нийтдээ болон овог аймаг анх үүссэн цагаасаа эхлэн оюун ухаан, хэл соёлтой болж хөгжин байснаар бусад амьтдаас шинж чанар, зарчмын их ялгаатай. Зарим эрдэмтэд хүний нийгэм зөвхөн зэрлэг ургамал, үр жимс түүвэрлэн ан гөрөө хийж байгалийн бэлэн зүйлээр амьдрахаа больж нэгэн хэсэг нь гол төлөв тариа тарьж, нөгөө нь мал маллаж, бүтээн боловсруулах үйлдвэрлэл эрхлэх болсон явдал урьдах үеийнхээс чанар чиглэлийн ялгаатай томоохон дэвшил байсан юм. Тийм учраас тэрхүү газар тариалан, мал аж ахуй гэсэн хөдөлмөрийн анхны том хуваарь гарснаар иргэншилт соёл буюу иргэншил үүссэн хэмээн үзэх хандлага байсаар ирсэн. А нхаарууш тай нь эрдэм ш и н ж и лгээн и й болон н ий тлэл сурталчилгааны зохиолуудын аль алинд нь соёл хэмээн жирийн соёл ба иргэншилт соёл хоёрыг нийтэд нь тодорхой ялгаж салгалгүй ерөнхийд нь дурдах явдал байдаг. С ууры имал соёл, нүүдлийн соёл гэдэгтэй төсөөтэйгөөр «суурьшмал соёл иргэншил», «нүүдлийн соёл иргэншил», эсхүл товчилж тодруулаад «суурыимал иргэншил», «нүүдэл иргэншил» хэмээн томъёолдог. Нүүдэл иргэншил гэдэг нь аливаа нүүдэлчин овог аймгуудын нийгэмд хүй нэгдлийн байгуулал, цусан төрлийн барилдлага задарч, нүүдлийн төр улс, бичиг үсэг үүсээд тэдгээрийн дээр тулгуурласан нүүдлийн төр ёс, гэгээн соёл бий болсныг хэлдэг. М Э Ө III зууны үеийн Хүннү, Сихү, Дүнху зэрэг Төв Ази, Монгол орны нүүдлийн малчин аймаг овгуудын нийгэм нь чухам тийм төр ёс бичиг үсэг бүхий нүүдэл иргэншил үүсэн бүрэлдэх тийш хандаж байсан хүй нэгдлийн байгууллын үеийн эцсийн шатанд гарсан цаг байсан юм. 1

Всемирная история. I. М ., 1955, тал 688-696.


М О Н ГО Л

ҮЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

§2. Хүннү гүрэн байгуулагдсан нь Хүрэл, төмөр зэвсгийн үеэс эхлэн Хүннү нар 24 том аймаг болж хуваагдаад сайн үүлдрийн адуу, үхэр, хонь, ямаа, голлон маллаж, тэмээ, илжиг, луус бага зэрэг өсгөдөг байжээ. Жилийн дөрвөн улиралд өвс усны аяыг дагаж оторлон нүүж амьдардаг байсан. Тэдэнд газар тариалан, хот суурин, төр улс, бичиг үсэг гэж байсангүй, аман уламжлал дамжин үлдсэн ердийн хуулийг дагаж мөрдөн аж төрдөг байжээ. Эрэгтэй хүүхдүүд нь хонь, ямаа унаж чадах болмогц ө.чүүхэн жижиг ам ы ад болон шувуухайг нум сумаар харваж чаддаг байжээ. Арай том болохоороо үнэг, туулай намнан хоол хүнсэнд хэрэглэх жишээтэй байжээЛ, Тайван цагт-Хүннү нар мал маллахын хажуугаар ан гөрөө хийж эрх дураар амьдран суудаг байжээ. Дайн даЖны аюул нүүрлэсэн үед нум сум харваж чадах эрчүүд цөм хуягт морьт цэрэг болж, цэрэг дайны сургууль хийж, дайсантай тулалдах, довтлох бэлтгэл хийдэг байжээХ Залуу чийрэг зарим эмэгтэйчүүд нь мөн түүнд оролвдог байсан тухай мэДээ бий. Эхний үед нум сум, сэлэм, жаднаас өөр хүчтэй зэвсэггүй байсан боловч Хүннү нар дайн тулалдаанд ихээхэн зориг самбаатай, чадварлаг хүмүүс байжээ. Дайн тулалдааны уед Хүннү нар амжилт олмоор бол шууд довтлон байлддаг, хүч түрэмгий бол ухран зугтахаас ичиж нэрлэхцэггүй байсан гэдэг бөгөөд тэр нь хожмын үеийн монголчуудын байлдааны арга тактиктай ижил төстэй байжээ. Ашиг завшаан харсан цагтаа ичүүр сонжуур, шудрага журам мэдцэггүй гэх зэргээр хятад түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн үзэгдэнэ. Тэдний дунд төр ёс, бичиг үсэг, соёл иргэншил үүсэхийн өмнөх үед дээгүүр доогуургүй цөм малын мах, сүү цагаан идээгээр хооллож арьс үсээр нь хувцас хийж өмсдөг байжээ. Аль хүчтэй нь хоолны сайныг идэж ядуу буурай нь үлдэгдлээр нь амиа тэжээдэг, идэр чийрэг эрсийг ихэд хүндэлж, сул доройг бага анхаардаг гэсэн баримт дайралддаг. МЭӨ V-III зууны үед Хүннүгийн нийгэм тийм байдалтай байхад Хятад улс хуваагдмал байдалтай байлаа ч гэсэн Хүннүтэй хиллэдэг умард хэсэг нь аажмаар хүчирхэг болж Төв Азийн нүүдэлчдийн эсрэг түрэмгийлэл хийх хүчин чадалтай болж байж ээ. Т эдни й зарим нь ц эрэг д айн ы үйл ажиллагаандаа амжилт олохын тулд Хүннү тэргүүтэй нүүдэлчдийн амьдрал ахуйг судалж, цэргийн эрдмээс нь тусгайлан суралцаж байжээ. МЭӨ 307 онд Умард Хятадын Чжао улсын Үлин ван хэмээх цэргийн жанжин нь өөрийн харъяат нарт Хүннүгийн маягийн хувцас хийлгэж омсгөн, морь унуулаад давхиан дунд нь нум сумаар бай харвуулан сургаж байжээ. Тэгээд умар зүг аян дайнд мордож, Хүннү аймгийн зонхилогч, түүний харъяаны гол овгууд оршин амьдарч байсан Шар мөрний дунд урсгалын тохойн доторхи Ордос нутгаас Хүннү нарыг шахан зайлуулж, Шар мөрнөөр хилийн зааг тогтоон, түүний хойдох Муна уул тэргүүтэй Иньшань уулын урд хормойгоор бэхлэлт хэрэм босгож, Хүннүгийн хувьд цэрэг стратегийн чухал холбогдолтой уугуул нутгийн нэгэн хэсгийг нь эзлэн авч байжээ. Түүний дараа Умард Хятадын Янь улсын хааны ордноос баривчлагдан үлдээд байсан Цинь Хай хэмээх сурвалжит язгууртан залуу


_______________________________________________ А э л лнги. Монгол иүтап байсан эрттй улс, ; ймгуүл

тэдний амьдрал ахуйд амархан дасч итгэл хүндэтгэлийг олж цэргийн эрдэмд сайтар суралцжээ. Гэсэн ч тэрээр нутагтаа буцаж ирсний дараа Үлин вангийн нэгэн адил цэргээ нүүдэлчдийн маягаар сургаж аваад Дүнхү нарын эсрэг гэнэт довтолж, ихээхэн газар нутаг эзлэн авч урдуур нь хил тогтоон бэхлэлт хэрэм босгож хаасан байна. Харин Хүннү нар Ордос нутгаа эргүүлэн эзлэн авсан боловч тэр нь төдийлөн бат бэх, найдвартай хамгаалагдаж байсангүй. МЭӨ 221 онд умард Хятадын Цин улсын хаан Цинь Шихуан бусад зургаан улсыг байлдан дагуулж өөрийн улст нийлүүлэн нэгтгэж, эртний хятадын анхны хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь Хүннү, Сихү, Дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ. Цинь Шихуан өмнөх үеийн Цинь,Чжао, Янь улсын хилийн бэхлэлт хэрмүүдийг өвөр хооронд нь шинээр бэхлэлт хэрэм барин залгаад, түүнийг баруун зүүн тийш уртасган, Хятадын баруун хойд, умард, зүүн хойд талын бүх хилийн дагуу 5000 км урт «Түмэн газрын урт цагаан хэрэм» бариулж бэхлүүлээд умар зүгийн нүүдэлчдийн эсрэг асар их далайц хүчтэй түрэмгийлэл хийж эхэлсэн байна. Г^ЭӨ 214 оны үест Цинь гүрний анхны эзэн хаан Цинь Шихуан өөрийн цэргийн жанжин Мын Тянь тэргүүтэй 100 мянган цэрэг хөдөлгөж Хүннү нарын нутгийн өмнөд хэсгийн Ордос болон одоогийн Өвөр Монголын Хөх хот, Бугат хот орчмын газар нутгийг эзлэн авч урд талаар нь Цагаан хэрэм нэмэн босгожээ. Тэдгээр нутагт 44 хошуу сум байгуулж, Хятад нутгаасаа олон тооны гэмт хэрэгтэн,‘ялтангуудыг шилжүүлэн орогнуулж, хил хязгаар сахин хамгаалах цэрэгтээ арын албаны маягийн түшиг тулгуур болгож байжээ. Цинь Шихуан тухайн үеийн Хятад орныг нэгтгэн анхны эзэнт гүрнийг байгуулж, улсаа ихээхэн хүчирхэг болгож, жин хэмжүүр, бичиг үсгээ жигдлэн хөгжүүлсэн гавъяатай байсан боловч олон тооны сүрлэг орд харш, зам гуүр/4^ ^ хот суурин, ялангуяа Цагаан хэрэмийг барих зэрэгт Хятадын ард түмни^г асар их хэмжээний алба татвар, биеийн хөдөлмөр, цэрэг, өртөө, харуулын .. албаар дарамтлан хэрцгийлсэн явдал нийт олны дургүйцэл хилэнгийн галыг бадрааж, энд тэндгүй бослого хөдөлгөөн, эсэргүүцэл тэмцэл гарч, улс гүрэн аажмаар сулран доройтох үүд хаалгыг цэлийтэл нээсэн байна. Удалгүй Цинь Шихуан, Мын Тянь нар нас барж, Хятадын зүгээс умар зүг их хэмжээний аян дайн хийх боломж хомсдсон боловч дараачийн эзэн хаан Шихуаны үед Цинь улс нэг хэсэгтээ бас умар зүгийн нүүдэлчдийн нутгийн өмнөд хэсгийг эзлэн захирсан нэлээд хүчирхэг эзэнт гүрэн хэвээр үлдээд аятай нөхцөл гарсан цагг Хүннү нарт ахин дахин аюул учруулах нь магадтай байжээ. Цинь Шихуаны үед Хүннүгийн цэрэг аймгийн холбооны Шаньюй цолтой зонхилогч нь Түмэн хэмээх сурвалжит язгууртан байсан бөгөөд Мын Тяний довтолгоонд эрсдэн Ордос нутгаа алдсаны дараа өөрийн нутгийн умард хэсэг болох хойчийн үеийн Ар Монголд шилжин ирсэн байна. Тухайн цагт Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн шаньюйгаас залгамжлах хөвгүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Хүннүгийн нийгэмд овгийн байгуулал улам задарч, 191


М оню л

УЛСЫН ТҮҮХ. I БОТЬ

сурвалжит язгууртнуудын дундах цусан төрлийн барилдлага суларч эцэг үр, ахан дүүс, эр эм, гэр бүл, өмч хөрөнгө, эрх мэдлийн харилцаа ихэд ээдрээтэй болж, хүй нэгдлийн байгууллын үеийн овог аймгийн ердийн хууль, уламжлал зан заншлын дагуу шийдвэрлэхэд бэрх болж байжээ. Шаньюйн их, бага хатдыг Хүннү хэлэнд яньчжи гэдэг байсан хэмээн хятад сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд их хатныг их яньчжи, бага хатныг бага яньчжи гэдэг байсан бололтой байгаа юм. Яньчжи гэдгийг эртний хятад хэлээр чухам хэрхэн дуудаж байсан нь тодорхойгүй. Зарим эрдэмтэд түүнийг тухайн үедээ инжи хэмээн дуудагдаж байсан, тэр нь дундад зууны Монгол бичгийн хэлэнд хадгалагдаж үлдсэн хэмээн үздэг. Түмэн Шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвгүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр өөрийг залгамжлуулах бодолтой байжээ. Тэгээд тэрээр Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд ачуулаад түүнийг хорлуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч ’ Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугатан иржээ. Түмэн Шаньюй арга буюу түүний ухаан, зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ. Тухайн үекйн Хүннүд Хятадын Цинь гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул аймаг овгуудаа баттай нэгтгэн хүчирхэг зангидмал хүчин болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд амин чухал зорилтууд тулгаран тавигдаад байсан юм. Түүний тул нэн түрүүн төрийн бодлогоо урьд урьдынхаас дээгүүр тавьж, нарийн боловсруулан, нэн тууштай^олгож, цэргийн сахил га, дэг журмыг чангалан чандлах хэрэгтэй болжээ. Т эр бүхнийг Түмэн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий ойлгож зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан бололтой байдаг. Модун өөрийн аймгийн холбооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тул нэн түрүү өөрт нь далдуур дайсагнаад Хүннү аймгийн холбоог олигтой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн ажээ. Модун цэргүүдцээ хандаж би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг хандаж түүнийг харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвал түүний толгойг авна хэмээн тушааж, хатуу журам тогтоожээ. Түүхэн домог ёсоор Модун нумаа татаад тавимагц исгэрэн дуугарч оддог дуут сум үйлдээд нэг өдөр ан хийж явахдаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх ихэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим ньтэгсэнгүй. Модун тэгж харваагүй цэргүүдийн толгойгтас цавчжээ. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхижээ. Зарим дагалдагчид нь айж хэлмэгдээд хатны зүг сум тавьсангүй үлдээд толгойгоо авахуулжээ.


А ЭЛ

АНГИ. М онгол нутап байсан эртний үлс, аймгуүл

Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагчид нь цөм тэрхүү хүлэг моринд сум зоожээ. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэсэн болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харважээ. Цэргүүд нь бас цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болох хүвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртан нарыг бүгдийг нь цаазаар авчээ. Тэгээд МЭӨ 209 онд Модун, Хүннүгийн Шаньюй хаан болж, бүх 24 аймгаа нэгтгэн захирч Хүннү улсыг үндэслэн байгуулсан байна. Хүннү улс бол Төв Азийн түүхнээ байгуулагцсан нүүдэлчдийн анхны төр улс байсан бөгөөд тэр нь чухамхүү Монгол нутагт үүсэн бий болсон нь сонин бөгөөд чухал юм. Хүннү улсын шаньюй хаан Модунгийн өргөө ордон нийслэл Луут хот нь Монгол орны төв хэсэгт, Хангайн нуруу, Орхоны хөндийд, хожмын Монгол улсын нийслэл Хархорум хот баригдсан газрын орчим байжээ1 гэж зарим эрдэмтэд үздэг. Модун шаньюйн үеийн Хүннү улсын хааны өргөө ордон нь их олон орд харштай том хот байгаагүй боловч бас Түмэн шаньюйн үеийнх шиг зөвхөн өргөө гэрүүд байгаагүй, аажмаар байшин барилгатай өргөө ордон болж байсан нь тодорхой байгаа юм. Хүннү улс төрийн тамгатай байсан, Хятад зэрэг гадаад улс орнуудтай харилцахдаа хэрэглэдэг тусгай тамга, бичиг үсэгтэй байсан болно. Хятадын түүхийн зарим сурвалжид Хүннү нарыг бичиг үсэггүй хэмээн тэмдэглэсэн байдаг боловч тэр чухамдаа төр улс байгуулагд