Page 1

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

БААТАРЖАВ БОЛОРТУНГАЛАГ

СТОУС 9 “САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР”-ийг ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ (САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ)

Мэргэжлийн индекс: D041101 Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг горилсон бүтээл

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН


МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

БААТАРЖАВ БОЛОРТУНГАЛАГ

СТОУС 9 “САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮР”-ийг ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ (САНХҮҮГИЙН ХӨРӨНГӨ)

Мэргэжлийн индекс: D041101 Бизнесийн удирдлагын бакалврын зэрэг горилсон бүтээл

Удирдагч: . . . . . . . . . /Магистр, ММНБ, Аудитор Б. Баатарцогт/ Шүүмж: . . . . . . . . . ../Ахлах багш, ММНБ, Аудитор И.Гүррагчаа/

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН


Хураангуй

Санхүүгийн зах зээл нь манай улсад төгс утгаараа хөгжиж чадаагүй байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор санхүүгийн хэрэглүүрийн бүртгэл ч хараахан төлөвшөөгүй хэмээн үзлээ. Тийм учраас санхүүгийн хэрэглүүрийн бүртгэлийн өнөөгийн байдалд судалгаа хийхэр сонгож авлаа. Энэхүү судалгааны зорилго нь санхүүгийн хэрэглүүрийн бүртгэл тайлагналын өнөөгийн байдалд дүгнэлт өгч мөн бүртгэл тайлагналтай холбоотойгоор зарим асуудлыг сайжруулахад оршино. Судалгааны обьект “Сайн Дистрибьюшн Инк” ХК болно. Бүтэц зохион байгуулалтын хувьд 2 бүлгийг хамарсан 4 дэд бүлгээс бүрдэнэ. Судалгааны хувьд түүвэрлэлт, харьцуулалт, зэрэгцүүлэлт, нэгтгэн дүгнэх аргуудыг ашиглана. Дээрх сэдвийг судалснаар СТОУС-9 түүнтэй холбоотой бүртгэл тайлагналын хэрэгжилт болон татварын харилцан хамаарлыг тодорхойлоход үр дүн чиглэнэ.

i


ТАЛАРХАЛ

Энэхүү судалгааны ажлыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Мандах Их сургуулийн багш нар болон судалгааны ажлын турш удирдан чиглүүлж, өөрийн мэдлэг ур чадвар, зөвлөгөө, санал шүүмжээ харaмгүй хайрласан удирдагч Б.Баатарцогт, (Магистр ММНБ, Аудитор) багшдаа гүн талархал илэрхийлье. Түүнчлэн судалгааны ажлыг хийх явцад мэдээллээр хангаж байсан “Сайн Дьюстербьюшн Инк” компаний хамт олон түүнчлэн бакалаврын хөтөлбөрт суралцах хугацаанд байнга тусалж дэмжиж байсан гэр бүлийхэн, найз нөхөддөө баярлаж талархсанаа илэрхийлье.

ii


АГУУЛГА

ХУРААНГУЙ ...............................................................................................................................I ТАЛАРХАЛ..................................................................................................................................II ЗУРГИЙН ЖАГСААЛТ………………………………………………………………….........III ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ………………………………………………………………....IV УДИРТГАЛ……………………………………………………………………………………...1 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮРИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛ 1.1 Санхүүгийн хэрэглүүрийн ангилал, үнэ цэнийг тооцоолох нь..............................4 1.2 Санхүүгийн хөрөнгийн тайлагналын асуудлууд.....................................................12 ХОЁРДУГААР БҮЛЭГ. “САЙН ДИСТРИБЬЮШН ИНК” ХК-НИЙ САНХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН...........................................................20 2.1 "САЙН ДИСТРИБЬЮШН ИНК" ХК-ний санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн байдал.............................................................................................................20 2.2 "САЙН ДИСТРИБЬЮШН ИНК” ХК-ний санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн судалгаанд хийсэн дүн шинжилгээ, сайжруулах боломж...........................................24 ДҮГНЭЛТ....................................................................................................................................30 АШИГЛАСАН НОМ ЗҮЙ ........................................................................................................... ХАВСРАЛТ А “САЙН ДИСТРИБЬЮШН ИНК” ХК-НИЙ НББ-Н БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ ...............................................................................................................................................

iii


ЗУРГИЙН ЖАГСААЛТ

Зураг 2.1 СТОУС-д нийцүүлэн тайлангаа бэлтгэдэг ААН-ийн талаарх судалгаа...............19 Зураг 2.2 Нягтлан бодогчид өөрийн СТУОС-н мэдлэгийг үнэлсэн байдлын судалгаа ......20 Зураг 2.3 СТОУС-н сургалтад хамрагдсан байдлаа үнэлсэн нь.............................................20 ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1.1 Хорогдуулгын хөтөлбөр..........................................................................................7 Хүснэгт 1.2 Ажил гүйлгээг бүртгэх бичилтийн загвар..............................................................7 Хүснэгт 1.3 Санхүүгийн хөрөнгийн анхдагч хэмжилт ба дараа үеийн хэмжилт....................9 Хүснэгт 1.4 Санхүүгийн өр төлбөрийн анхдагч хэмжилт ба дараа үеийн хэмжилт...............9 Хүснэгт 1.5 Жишээ бодлогын үнэ цэнийн тооцоолол………………………………………..10 Хүснэгт 1.6 Санхүүгийн хэрэглүүртэй холбоотой эрсдэлийн ангилал……………………..12 Хүснэгт 1.7 Бодит үнэ цэнийн 3 түвшин тэдгээрийн тодорхойлолт………………………13 Хүснэгт 1.8 Санхүүгийн хэрэглүүрийн үнэ цэнийн бууралтын талаар ойлголт…………...17 Хүснэгт 1.9 Хэсэгчилсэн орлогын дэлгэрэнгүй тайлан …………………………………….18 Хүснэгт 1.10 Хэсэгчилсэн санхүү байдлын тайлан…………………………………………..19 Хүснэгт 2.1 Зээлийн талаарх мэдээлэл…………………………………………......................23 Хүснэгт 2.2 Хорогдуулгын хөтөлбөрийн тооцоолол………………………………………..24 Хүснэгт 2.3 Хэсэгчилсэн Санхүү Байдлын Тайлан..................................................................25 Хүснэгт 2.4 Хэсэгчилсэн Орлогын Дэлгэрэнгүй тайлан..........................................................25 Хүснэгт 2.5 Хэсэгчилсэн Санхүүгийн Болон Орлогын Албан Татварын Тайлангуудын Үзүүлэлт Хоорондын Зөрүүг Зохицуулах Тайлан....................................................................26 Хүснэгт 2.6 Хүлээгдэж буй алдагдлын нөөцийн матриц........................................................26 Хүснэгт 2.7 Хэсэгчилсэн Орлогын Дэлгэрэнгүй тайлан ........................................................27 Хүснэгт 2.8 Хэсэгчилсэн Санхүүгийн Болон Орлогын Албан Татварын Тайлангийн Үзүүлэлт Хоорондын Зөрүүг Зохицуулах Тайлан....................................................................27 Хүснэгт 2.9 Үнэ цэнийн бууралтын тооцоолол.......................................................................28 Хүснэгт 2.10 Үнэ цэнийн бууралтын тооцоолол ….................................................................28

iv


ОРШИЛ Сэдвийн үндэслэл Манай улсын хувьд санхүүгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Энэхүү хөгжилтэй холбоотойгоор нягтлан бодогчдийн ажил гүйлгээг бүртгэх үйл явц тухайлбал санхүүгийн хөрөнгийн бүртгэл зэргийг судлах энэ талаар дэлгэрүүлэн авч үзэх нэн шаардлагатай хэмээн үзсэн болно. Сэдвийн судлагдсан байдал СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр энэхүү стандарттай болон санхүүгийн хөрөнгө гэсэн ойлголттой холбоотойгоор дараах нэр бүхий эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр сууринаас авч үзсэн байсан. Үүнд: Т.Золбоо “Санхүүгийн хэрэглүүрийн бүртгэлийг сайжруулах зарим асуудлууд” МБИС 2013 гэсэн магистрийн бүтээлд анхдагч болон үүсмэл хэрэглүүр буюу деривативийн тухай тэдгээрийн ангилал, тус бүрийн үнэ цэнийн тооцоолол, эдгээртэй холбоотой хөгжлийн ойлголтуудыг агуулсан байсан бөгөөд банкны салбарын нягтлан бодох бүртгэлийг СТОУС-н дагуу биш байна хэмээн үзсэн ба үүнийг нотлох үүднээс банкны зээлийн мэдээлэл дээр тулгуурлан бүртгэл хөтлөлтийг стандартын дагуу хийх боломжтойг харуулсан. Г. Гантулга “Санхүүгийн тайлагнал” хэмээх бүтээлийн 7-р бүлэгт “Санхүүгийн хэрэглүүр-Санхүүгийн хөрөнгө”-ийн талаар стандартын дагуух зарим ойлголтыг тусгасан байсан бөгөөд стандартын шинэчлэлтэй холбоотой зарим ухагдахуун тухайлбал.:Хейдж, үнэ цэнийн бууралт зэрэг болно. Г.Бүжинлхам “Үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх нь” Энэхүү бүтээл нь түлхүү үнэт цаасны багц бүрдүүлэх, тэдгээртэй холбоотой онолын ойлголтууд болон үүсэлл хөгжил зэргийг дэлгэрэнгүй байдлаар авч үзсэн байсан. Энэ нь миний судалгааны бүтээлтэй үүсмэл үнэт цаас гэдэг утгаар холбогдон энэ тал дээрх ойголтыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлсэн. Alberto Emanuele Sichirollo “CТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр”-тэй холбоотой асуудлууд гэсэн судалгааны ажил нь бүтээл нь СТОУС 9 болон НББОУС 39 гэсэн стандартуудын хоорондын харьцуулалт холбоотой болон ижил ойлголтууд мөн СТОУС 9 стандартыг хэрэгжүүлэх болсон нийтлэг зайлшгүй шаардлага зэргийг илүүтэй тусгасан байсан болно. Судалгааны зорилго Санхүүгийн хэрэглүүрийн талаар онолын ойлголтыг, санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн байдлыг судлан авч үзэн СТОУС 9-ийн дагуу бүртгэл хөтлөлтийг сайжруулах боломжийг тодорхойлох.

1


Судалгааны зорилт    

Санхүүгийн хэрэглүүрийн стандартын тухай авч үзэх Санхүүгийн хэрэглүүр, түүний бүртгэл тайлагналын онол арга зүйг авч үзэх Санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн байдлыг СТОУС9-д нийцэж буй эсэх Санхүүгийн хөрөнгийн бүртгэл тайлагналын зарим нэг асуудлыг тодорхойлж сайжруулах боломжийг судлах

Судалгааны шинэлэг тал Энэхүү судалгааны ажил нь бусад бүтээлүүдээс шинэлэг тал нь дан ганц бүртгэлийн асуудлыг авч үзэлгүй тэдгээр нь тайланд хэрхэн тусгагдах ямар нөлөө үзүүлдэг талаар дэлгэрүүлэн авч үзэж буйгаараа онцлог болно. Судалгааны ач холбогдол Энэхүү сэдвийг судалснаар санхүүгийн хөрөнгөтэй холбоотой онол практикийн нийтлэг ойлголтыг нэг дороос авах боломж бүрдэх бөгөөд стандартын шинэчлэлийн дагуух зарим шинэ ойлголтыг авахад нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Судалгааны бүтэц Энэхүү судалгаааны ажил нь үндсэн хоёр бүлгийн хүрээнд дөрвөн дэд бүлгийг хамран санхүүгийн хэрэглүүр улмаар хөрөнгийн талаар судлан авч үзнэ.

2


НЭГ. САНХҮҮГИЙН ХЭРЭГЛҮҮРИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛ 1.1 Санхүүгийн хэрэглүүрийн ангилал, үнэ цэнийг тооцоолох нь Санхүүгийн хэрэглүүр гэдэг нь нэг аж ахуй нэгжийн санхүүгийн хөрөнгө, нөгөө аж ахуй нэгжийн санхүүгийн өр төлбөр буюу өмчийг хоёуланг нь өсгөдөг аливаа гэрээ юм. (Санхүүгийн тайлагнал, 2018). Санхүүгийн хэрэглүүрийн дараах 3 стандарт байна.  НББОУС 32 Санхүүгийн хэрэглүүр : толилуулга уг стандартаар дараах асуудлыг зохицуулна. - Өр ба өмчийн хоорондын санхүүгийн хэрэглүүрийн ангилал - Зарим нийлмэл хэрэглүүрийн толилуулга  СТОУС7 Санхүүгийн хэрэглүүр: тодруулга стандарт нь НББОУС 32-д өмнө дурдсан тодруулгын шаардлагуудыг дахин хянаж, тодруулсан тодруулга.  СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр нь 2014 оны 7 дугаар сард эцэслэн боловсруулсан санхүүгийн хэрэглүүр ба НББОУС 39 Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт стандартийг бүрэн орлоно. Энэхүү стандарт нь дараах зүйлсийг зохицуулна. (СТОУС хэрэглээний тайлбар, 2014) - Хүлээн зөвшөөрөлт ба үл хүлээн зөвшөөрөлт - Санхүүгийн хэрэглүүрийн хэмжилт - Үнэ цэнийн бууралт - Нийтлэг хейджийн бүртгэл Гол ойлголтууд нь дээрх 3 стандартын хувьд нийтлэг юм. Үүнд:   

Санхүүгийн хөрөнгө Санхүүгийн өр Өмчийн хэрэглүүр

Санхүүгийн хөрөнгө гэдэгт дараах хөрөнгүүд орно. a. Мөнгө b. Авлага c. Өөр аж ахуй нэгжийн өмчийн хэрэглүүр d. Өөр аж ахуй нэгжээс мөнгө эсвэл өөр санхүүгийн хөрөнгийг авах эсвэл өөрийн аж нэгжид тааламжтай байх нөхцлөөр өөр аж ахуй нэгжтэй санхүүгийн хэрэглүүрээ солилцох гэрээний эрх e. Аж ахуй нэгж өөрийн өмчийн хэрэглүүрт төлөх эсвэл төлж болох гэрээ Санхүүгийн өр1 гэдэгт дараах өрүүд орно (СТОУС хэрэглээний тайлбар, 2014) a. Гэрээний гүйцэтгэлийн үүрэг. Үүнд: I. Өөр аж ахуй нэгжид мөнгө эсвэл санхүүгийн хөрөнгийг шилжүүлэх эсвэл II. Өөрийн аж ахуй нэгжид тааламжгүй нөхцлөөр санхүүгийн хэрэглүүрийг бусад аж ажуй нэгжтэй солилцох b. Аж ахуй нэгж өөрийн өмчийн хэрэглүүрт төлөх эсвэл төлж болох гэрээ ба гэрээ нь:

Санхүүгийн өр төлбөрийн гол шинж чанар нь мөнгө эсвэл бусад санхүүгийн хөрөнгийг шилжүүлэхээр гэрээнд заагдсан үүрэг юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өгөөжийг шилжүүлэх үүрэг юм. 1

3


I. II.

Аж ахуй нэгж өөрийн өмчийн хэрэглүүрийг хувьсах тоогоор шилжүүлэх (хүргэх) үүрэг хүлээсэн эсвэл үүссэн дериватив бус гэрээ Аж ахуй нэгж өөрийн өмчийн хэрэглүүрийн тогтмол тоог (нэгж) тогтмол мөнгөн дүнгээр эсвэл бусад санхүүгийн хөрөнгөөр солилцохоос илүү төлөх эсвэл төлж болох дериватив

Өмчийн хэрэглүүр гэдэгт: Аж ахуй нэгжийн бүх өр төлбөрийг хассаны дараах хөрөнгөд үлдэх хувь хэмжээг нотлох аливаа гэрээ юм. (Санхүүгийн тайлагнал, 2018) Дээрх тодорхойлолтуудаас үүсэх зарим зүйлсийг тодруулах шаардлагатай. Үүнд дараах нэг эсвэл 2 нөхцлүүдийг тодруулах:  Гэрээ нь заавал бичгээр байх шаардлагагүй боловч 2 тал зайлсхийх боломжгүй хуулийн дагуу, мөн эдийн засгийн ач холбогдолтой хэлэлцээрийг агуулсан байна.  Гэрээнд оролцогч нь хувь хүн, нөхөрлөл, хуулийн этгээд болон засгийн газрын агентлаг байж болно. Санхүүгийн хөрөнгөнд: a. Дансны авлага b. Опцион c. Хувьцаагаарх хөрөнгө оруулалт Санхүүгийн өр төлбөрт: a. Дансны өглөг b. Өрийн бичиг (debenture) c. Эргэн төлөгдөхүйц (буцаах хэлцэл агуулсан) ДЭХ (өмчийн бус) d. Алдагдалтай форвард гэрээ Санхүүгийн хэрэглүүр нь дараах 2 зүйлийг агуулсан гэдгийг өмнө тэмдэглэсэн.  Үндсэн хэрэглүүр: авлага, өр, хувьцаа  Дериватив хэрэглүүр: тухайлбал, хүлээн зөвшөөрсөн эсвэл үл хүлээн зөвшөөрөөгүй санхүүгийн опцион, фьючерс, форвард, хүүний түвшин своп болон төлбөрийн хэрэгслийн своп Дериватив2 гэдэг нь үндсэн хүчин зүйлийн түвшин эсвэл үнэ, ханшнаас өөрийн үнэ цэн нь үүсдэг санхүүгийн хэрэглүүр юм. (Санхүүгийн тайлагнал, 2018) Деривативийн нийтлэг жишээнд: a. Форвард гэрээ: ирээдүйн тогтоосон хугацаанд, тогтоосон үнээр хөрөнгийг борлуулах эсвэл худалдан авах гэрээ. Форвард хэлцэл нь биржийн бус зах зээл дээр ихэвчлэн хоёр санхүүгийн байгууллага ба түүний хэрэглэгч аж ахуй нэгжийн хооронд хийгддэг. Форвард хэлцэл оролцогч нэг тал өөр дээрээ урт позицийг хүлээн авдаг. Урт позиц гэдэг нь ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр суурь хөрөнгийг худалдан авахаар тохиролцохыг хэлнэ. Оролцогч нөгөө тал нь богино позицийг өөрт хүлээн авах ба энэ нь ирээдүйд урьдчилан тохиролцсон үнээр суурь хөрөнгийг худалдах хэлцэл юм. (Үнэт цаасны зах зээл, 2016)

Дериватив гэрээ нь анхны хөрөнгө оруулалт багатай эсвэл анхны хөрөнгө оруулалтгүй байдаг учраас санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрч бүртгэгдэхгүй байж болно. 2

4


b. Фьючерс гэрээ: уг гэрээ нь стандартчлагдаж буюу зохион байгуулалттай бирж дээр арилжаалагддаг ба үүнээс бусад зүйлсээрээ форвард гэрээтэй адилхан. c. Опцион: Опцион хэлцэл нь үнэт цаас худалдах, худалдан авах тухай бус харин үнэт цаасыг тохирсон үнээр тодорхой хугацаанд буюу хугацаанаас өмнө худалдах худалдан авах эрх олгох хэлцэл юм. (Үнэт цаасны зах зээл, 2016) d. Своп: Своп гэдэг нь санхүүгийн хэрэгслийн эрхийг зөвшөөрөгдсөн хугацаанд өөр активаар солих эсвэл үүрэг хариуцлагаа шилжүүлэх үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл мөнгөний гүйлгээний нэг багцыг нөгөөтэй солилцох тухай хэлэлцээр (ихэвчлэн зээлийн хүүний эсвэл валютын своп) (Үнэт цаасны зах зээл, 2016) Дериватив шинж чанар байнга тодорхой бэрхшээлийг өсгөдөг. Деривативийн үнэ цэн нь үндсэн хүчин зүйлийн (валютын ханш) өөрчлөлттэй хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл урьдчилан тооцсон анхны үнээс өөр үр дүнд хүргэж болдог. НББОУС 32 –т дараах зүйлсийг санхүүгийн хэрэглүүр гэж үздэггүй. (Санхүүгийн тайлагнал, 2018) a. Биет хөрөнгө3 тухайлбал, бараа материал, үндсэн хөрөнгө, түрээсийн хөрөнгө, биет бус хөрөнгө (патент, худалдааны тэмдэг гэх мэт) b. Урьдчилж төлсөн зардал4, хойшлуулсан орлого, баталгааны үүрэг c. Мөн чанарын хувьд гэрээний шинж чанар агуулаагүй хөрөнгө, өр төлбөрүүд d. Санхүүгийн хөрөнгийн шилжүүлгийг агуулаагүй гэрээний үүрэг, эрх: тухайлбал, үйл ажиллагааны түрээс, барааны фьючерс гэрээ. Аж ахуй нэгж нь тухайн хэрэглүүрийн гэрээний нөхцөлд заасан эрх зүйн үүрэгт тал болсон үед л санхүүгийн хэрэглүүрийг санхүү байдлын тайландаа хүлээн зөвшөөрөх ёстой. (СТОУС хэрэглээний тайлбар, 2014) Санхүүгийн хэрэглүүрийн ангиллын тухайд санхүүгийн хөрөнгө, өр төлбөр болон өмчийн хэрэглүүр гэсэн ангиллын хүрээнд дараах байдлаар авч үзлээ. 1. Санхүүгийн хөрөнгийн ангилал СТОУС9 дагуу санхүүгийн хөрөнгийг дараах хэмжилтийн сууриар ангилна.  Хорогдуулсан өртөг  Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэн  Ашиг, алдагдлаарх бодит үнэ цэн Ангилал хийх үндэслэл: СТОУС 9 дагуу ангилахдаа дараах 2 үндэслэл буюу нөхцлийг зэрэг харгалзан үзнэ. a. Санхүүгийн хөрөнгийг удирдахаар аж ахуй нэгжийн сонгосон бизнесийн загвар5 b. Санхүүгийн хөрөнгийн гэрээгээрх мөнгөн гүйлгээний шинж

3

Биет хөрөнгө нь бусад хөрөнгө эсвэл мөнгөн хөрөнгө бий болгох боломжийг үүсгэдэг боловч бусад санхүүгийн хөрөнгө эсвэл мөнгө хүлээн авах өнөөгийн эрхийг өсгөх боломжийг өгдөггүй учраас санхүүгийн хөрөнгө биш юм. 4 Үүний ирээдүйн эдийн засгийн өгөөж нь бусад санхүүгийн хөрөнгө эсвэл мөнгө хүлээн авах эрх бус харин ирээдүйд бараа, үйлчилгээг хүлээн эрх учраас санхүүгийн хөрөнгө биш. 5 СТОУС 9-н дагуу аж ахуйн нэгж өрийн хэрэглүүрийн дуусгавар хугацаа хүртэл түүний гэрээт мөнгөн урсгалыг цуглуулах эсвэл өрийн хэрэглүүрийг дуусгавар хугацаанаас нь өмнө борлуулахтай холбоотойгоор түүний бодит үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх эсэх бизнесийн зорилгоо бизнес загварын тестээр үнэлэхийг зөвлөсөн.

5


Хорогдуулсан өртөг Дараах тохиолдолд санхүүгийн хөрөнгийг хорогдуулсан өртгөөр нь хэмжиж, ангилна. a. Гэрээний мөнгөн гүйлгээг олж авах бизнесийн загварын зорилгоор санхүүгийн хөрөнгийг эзэмшиж байгаа бол b. Санхүүгийн хөрөнгийн гэрээний нөхцлийн дагуу үндсэн ба хүүний төлбөрийг тогтсон хугацаанд салангид байдлаар олж авахаар байвал Жишээ: 2016.01.01нд А компани Б компаний гаргасан 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,000 нэгж 12%-н хүүтэй 3 жилийн хугацаатай бондыг 14%-н зах зээлийн хүүгийн түвшинд худалдаж авч хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалттай холбоотой 22,821 төгрөгийн арилжааны зардал гарсныг төлсөн. БҮЦ 2016 болон 2017 оны эцэст харгалзан 970,000, 975,000₮. А компани гэрээний мөнгөн төлбөрийг хүлээн авахаар санхүүгийн хөрөнгийн бизнесийн загвараа тодорхойлсон. Санхүүгийн хэрэглүүрийн анхдагч үнэлгээ = 953,567₮ Санхүүгийн хэрэглүүрийн өртөг = 953,567 + 22,821 = 976,388₮ Санхүүгийн хэрэглүүрийн хойшлуулсан хөнгөлөлт = 1,000,000 – 976,388 = 23,612₮ Дт: Бондоорх ХО /НҮ/ 1000,0000 Кт: Мөнгөн хөрөнгө 976,388 / өртөг/ Кт: Бондын хөнгөлөлт 23,612 / БХО-н доор сөрөг тохируулах байдлаар тайлагнана/ Бондын хөнгөлөлт, урамшууллыг хүү төлөх хугацаа бүрт үр ашигт хүүний арга ашиглан системтэйгээр хуваарилна. А компани бондын хөнгөлөлтийг үр ашигт хүүний 6 аргаар хуваарилдаг.Үр ашигт хүү = 13% байна. Хүснэгт 1.1 Хорогдуулгын хөтөлбөр Огноо

Хүүний төлбөр (Мян.төг)

Хүүний орлого (Мян.төг)

Хөнгөлөлтийн хуваарилалт (Мян.төг)

2016.01.01

Хөнгөлөлтийн үлдэгдэл (Мян.төг) 23,612

Дансны үнэ (Мян.төг)

2016.12.31

120,000

126,930

6,930

16,681

983,319

2017.12.31

120,000

127,831

7,831

8,850

991,150

2018.12.31

120,000

128,850

8,850

0

1,000,000

Эх сурвалж:Судлаачийн тооцоолол Хүснэгт 1.2 Ажил гүйлгээг бүртгэх бичилтийн загвар 2016.12.31 Дт: Мөнгө/ НҮ*НХ/ 120,000 Дт: Бонд хөн 6,930 Кт: Хүү орлого 126,930

2017.12.31 Дт:Мөнгө/ НҮ 120,000 Дт:Бонд хөн 7,831 Кт:Хүү орлого 127,831

Баланс Бондоорх ХО 1,000,000 Бонд хөн - 16,681 Бонд ДҮ 983,319

Баланс Бондоорх ХО 1,000,000 Бонд хөн - 8,850 Бонд ДҮ 991,150

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Бондоорх хөрөнгө оруулалтыг хугацааны эцэст эргэлтээс гаргасан тохиолдолд 2019.01.01-нд Дт Мөнгөн хөрөнгө 1,000,000 Кт: Бондоорх ХО 1,000,000

6

976,388

Санхүүгийн хэрэглүүрийн дансны үнийг нэрлэсэн үнэтэй тэнцүүлэх хүүний түвшин

6


Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэн Дараах 2 нөхцлийг зэрэг хангасан санхүүгийн хөрөнгийг бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр (бодит үнэ цэнийн сонголтын дагуу санхүүгийн хөрөнгийг ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр тодорхойлсноос бусад тохиолдолд) хэмжиж, ангилах ёстой. a. Гэрээний мөнгөн гүйлгээг олж авахын зэрэгцээ санхүүгийн хөрөнгийг борлуулах уг 2 зорилгыг биелүүлэх бизнесийн загвараар санхүүгийн хөрөнгийг эзэмшдэг. b. Санхүүгийн хөрөнгийн гэрээний нөхцлийн дагуу үндсэн ба хүүний төлбөрийг тогтсон хугацаанд салангид байдлаар олж авах Энэхүү бизнесийн загвар нь СТОУС9 -н 2014.07 сарын сүүлийн хувилбарын шинэ загвар юм. (Санхүүгийн тайлагнал, 2018) Ашиг, алдагдлаарх бодит үнэ цэн Бусад бүх өрийн хэрэглүүрийг ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр нь хэмжих ёстой. НББ-ийн үл нийцлээс зайлсхийхийн тулд ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнийн сонголтыг ашиглана.Санхүүгийн хэрэглүүр нь дээрх дурьдсан хорогдуулсан өртөг эсвэл бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих шалгуурыг хангасан байсан ч хэрвээ хөрөнгө эсвэл өр төлбөрийн хэмжилтээс эсвэл ялгаатай сууриар эдгээрийн олз, гарзыг хүлээн зөвшөөрөлтөөс шалтгаалан хэмжилт эсвэл хүлээн зөвшөөрөлтийн нийцгүй байдал үүсвэл СТОУС9 нь санхүүгийн хөрөнгийг анх хүлээн зөвшөөрөхдөө ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжихийг зөвшөөрдөг. 2. Өмчийн хэрэглүүрийн ангилал Өмчийн хэрэглүүрийг хорогдуулсан өртгөөр хэмжиж ангилахгүй ба бодит үнэ цэнийг хэмжих ёстой. Өөрөөр хэлбэл ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээрх хэмжилтийн сууриар ангилах ёстой. Гэхдээ, хэрвээ өмчийн хэрэглүүрийг арилжаалах зорилгоор эзэмшээгүй үед аж ахуй нэгж нь үүнийг анх хүлээн зөвшөөрөхдөө бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих эргэлт буцалтгүй сонголтыг хийж болно. Ногдол ашгийн орлогыг зөвхөн ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.7 3.Санхүүгийн өр төлбөрийн ангилал Санхүүгийн хэрэглүүрийг арилжаалдаг аж ахуй нэгж нь санхүүгийн хэрэглүүрээ санхүүгийн өр төлбөр эсвэл эздийн өмчөөр ангилах ёстой. (Санхүүгийн тайлагнал, 2018) Санхүүгийн хэрэглүүрийг санхүүгийн өр төлбөр эсвэл эздийн өмчөөр ангилах нь дараах зүйлсээс хамаарна.  Анхдагч хүлээн зөвшөөрөлтийн үеийн гэрээ, хэлэлцээрийн мөн чанар  Санхүүгийн өр төлбөр ба өмчийн хэрэглүүрийн тодорхойлолтууд Санхүүгийн өр төлбөрийг өмчийн хэрэглүүрээс хэрхэн ялгах вэ? 8 Өр төлбөрийн гол шинж нь эдийн засгийн өгөөжийг шилжүүлэх үүрэг юм. Тиймээс, санхүүгийн хэрэглүүр гаргагч нь мөнгө эсвэл бусад санхүүгийн хөрөнгийг эзэмшиж буй этгээдэд шилжүүлэх, эсвэл өөрт 7

НББОУС 32 зааснаар өмчийн хэрэглүүр эзэмшигч нь өмчийн аливаа хуваарилалтаас эзэмшлийн хувиараа хувь хүртэх (ногдол ашиг) эрхтэй байж болох ч өмчийн хэрэглүүрийг гаргагч нь ийм хуваарилалт хийх гэрээний үүрэг хүлээхгүй. 8 Аж ахуй нэгж ирээдүйн тогтсон хугацаанд (тодорхойлж болохуйц), тогтоосон дүнгээр (тодорхойлж болохуйц) эргэн дуудах (буцаах хэлцэлтэй) давуу эрхтэй хувьцааг арилжаалдаг. Энэ тохиолдолд гаргагч нь үүрэг хүлээнэ. Иймээс уг хэрэглүүр нь санхүүгийн өр төлбөр бөгөөд санхүүгийн өр төлбөрөөр ангилах ёстой.

7


тааламжгүй байж болзошгүй нөхцлөөр бусад санхүүгийн хэрэглүүрээ арилжаалах гэрээний үүрэг хүлээсэн үед санхүүгийн хэрэглүүрийг санхүүгийн өр төлбөр гэж үзнэ. (Санхүүгийн тайлагнал, 2018) СТОУС 9 дагуу санхүүгийн өр төлбөрийг дараах хэмжилтийн сууриар ангилна.  Хорогдуулсан өртөг  Ашиг, алдагдлаарх бодит үнэ цэн Санхүүгийн өр төлбөрийг хорогдуулсан өртгөөр ангилах боловч дараах нөхцөлд үүнийг ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжиж, ангилна. a. Арилжаалах зорилгоор эзэмшиж байгаа эсвэл b. Анхны хүлээн зөвшөөрөлтөөр санхүүгийн өр төлбөрийг ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээр нь тодорхойлсон. Энэхүү нөхцлийг санхүүгийн өр төлбөр нь илүү энэ ангилалтай хамааралтай мэдээллийг агуулсан үед хүлээн зөвшөөрдөг. Учир нь I. Энэ нь хэмжилт эсвэл хүлээн зөвшөөрөлтийн нийцгүй байдлыг арилгадаг эсвэл их хэмжээгээр бууруулдаг II. Баримтжуулсан эрсдэлийн удирдлага эсвэл хөрөнгө оруулалтын стратегид заасны дагуу бодит үнэ цэнийн суурийг ашиглан үр дүнг нь үнэлэх санхүүгийн өр төлбөр эсвэл санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрийн бүлэг байвал Санхүүгийн хэрэглүүрийн “анхдагч хэмжилт”-н талаар ангилал тус бүр дээр дэлгэрүүлэн дараах байдлаар авч үзлээ. Санхүүгийн хөрөнгийг анхны удаа өртөг=бодит үнээр хэмжих ёстой. (Санхүүгийн тайлагнал, 2018) Ажил гүйлгээний зардал (арилжааны зардал) нь хорогдуулсан өртгөөр хэмжихээр ангилсан эсвэл бүх олз, гарзыг бусад дэлгэрэнгүй орлогоор бүртгэх эргэлт буцалтгүй сонголтыг хийсэн санхүүгийн хөрөнгийн дүнг өсгөдөг бол хорогдуулсан өртгөөр хэмжихээр ангилсан санхүүгийн өр төлбөрийн дүнг бууруулна. Санхүүгийн хөрөнгө болон санхүүгийн өр төлбөрийн дараа үеийн хэмжилт нь санхүүгийн хэрэглүүрийг хэрхэн ангилснаас (хорогдуулсан өртөг эсвэл бодит үнэ цэн) шалтгаална.Санхүүгийн хөрөнгийг анх арилжааны үнээр буюу тухайн үеийн төлбөрийн бодит үнэ цэнээр нь хэмжинэ. (СТОУС хэрэглээний тайлбар, 2014) Хүснэгт 1.3 Санхүүгийн хөрөнгийн анхдагч хэмжилт ба дараа үеийн хэмжилт Зорилго Арилжаалах зорилготой (Ашиг алдагдлаарх БҮЦ үнийн зөрүүгээс ашиг олох) Арилжаалахад борлуулахад бэлэн (Бусад дэлгэрэнгүй орлогоорх БҮЦ) тодорхой нөхцөл хангагдсан үед худалдах боломжтой. Зээл ба авлага Дуусгавар хугацаа хүртэл эзэмших (Хүү болон үндсэн төлбөрийг авах зорилготой)

Ангилал

Анхдагч хэмжилт

Дараа үеийн хэмжилт

БҮЦ-р хэмжих

БҮЦ

БҮЦ

Өртөг

БҮЦ

Өртөг

Хорогдуулсан өртөг

Өртөг

Хорогдуулсан өртөг

Хорогдуулсан өртгөөр хэмжих

Эх сурвалж: СТОУС-н хэрэглээний тайлбар, 2014 Хүснэгт 1.4 Санхүүгийн өр төлбөрийн анхдагч хэмжилт ба дараа үеийн хэмжилт 8


Зорилго Арилжааны зорилготой, (анх хүлээн зөвшөөрөхдөө түүнийг ашиг, алдаглаарх бодит үнэ цэнээрээ хэмжигдсэн гэж тодорхойлсон.) Бусад санхүүгийн өр төлбөр

Ангилал

Анхдагч хэмжилт

Дараа үеийн хэмжилт

Ашиг алдагдлаарх БҮЦ-р хэмжих

БҮЦ

БҮЦ

Хорогдуулсан өртгөөр хэмжих

Хүлээн авсан төлбөрийн БҮЦ дээр гаргах үед шууд гарсан арилжааны зардлуудыг хассан дүнгээр хэмжинэ.

Хорогдуулсан өртөг

Эх сурвалж: СТОУС-н хэрэглээний тайлбар, 2014 Санхүүгийн хэрэглүүрийн ангилал нь анх хүлээн зөвшөөрөх үед хийгддэг бөгөөд санхүүгийн хэрэглүүрийг аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлын тайлангаас хасах хүртэл энэ ангилал үргэлжлэх болно. Нийлмэл санхүүгийн хэрэглүүр Нийлмэл санхүүгийн хэрэглүүрийг өмч болон өр төлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт ангилж, санхүү байдлын тайланд толилуулна. (Санхүүгийн тайлагнал, 2018) Зарим санхүүгийн хэрэглүүр нь өмч ба өрийн шинжийг агуулсан байдаг. Ийм тохиолдолд, НББОУС 32-т зааснаар нийлмэл санхүүгийн хэрэглүүрийг гэрээний хэлэлцээрийн мөн чанар, санхүүгийн өр төлбөр болон өмчийн хэрэглүүрийн тодорхойлолтуудын дагуу тусд нь ангилдаг. Нийлмэл хэрэглүүрийн хамгийн түгээмэл хэлбэрийн нэг нь хөрвөх бонд юм. Энэ нь гаргагчдад санхүүгийн өр төлбөр болон эзэмшигч уг хэрэглүүрийг гаргагчийн эздийн өмчид хөрвүүлэх сонголтын баталгааг бий болгодог. Хөрвөх бонд нь хөрвөх бондын арилжааны эдийн засгийн үнэлгээн (өнөөгийн үнэ цэн) дээр ирээдүйд хувьцааг худалдан авах баталгааг нэмсэн дүн юм. Тусд нь ангилан тооцоолох хэд хэдэн аргууд байдаг ч дараах аргуудыг түлхүү ашигладаг. a) Өр төлбөрийн бүрэлдэхүүний дүнг тооцох b) Өмчийн хэрэглүүрийг тооцохын тулд арилжаалсан дүнгээс дээрх дүнг хасна Жишээ. “Андранил” компани 2012.01.01 нд нэг бүр нь 1,000₮-н нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, хүүг жил бүрийн эцэст төлөх, хөрвөх 2,000 ширхэг бондыг нийт 3,000,000₮-р гаргасан. Нэгж бонд нь дуусгавар хугацаа хүртэл аль ч хугацаанд 250 ширхэг энгийн хувьцаанд хөрвөх боломжтой. Бондыг арилжаалах үед хөрвөх эрхгүй ижил төрлийн өрийн давамгайлах зах зээлийн хүү нь 9%, бондыг арилжаалсан өдөр нэгж энгийн хувьцааны зах зээлийн үнэ 3₮ байсан . Бондын 3 жилийн хугацааны хүлээгдэж буй ногдол ашиг нь жил бүрийн эцэст нэгж хувьцаанд 0,14₮ гэж тооцсон. 3 жилийн хугацааны эрсдэлгүй жилийн хүүний түвшин 5% бол бондод эзлэх өмчийн бүрэлдэхүүн хэсгийн үнэ цэнийг тооцоолбол Тооцоолол: Өрийн хэрэглүүрийн үнэ цэнийг эхлээд тооцох ба дараа нь бонд гаргалтын нийт дүн болон өрийн хэрэглүүр хоорондын зөрүүг өмчийн хэрэглүүр гэж тооцно. Өрийн хэрэглүүрийн өнөөгийн үнэ цэнийг 9%-ийн дискаунтын түвшинг ашиглаж тооцно.

Хүснэгт 1.5 Жишээ бодлогын үнэ цэнийн тооцоолол 9


Тооцоолол Үндсэн төлбөрийн (нэрлэсэн үнэ) өнөөгийн үнэ цэн: 2,000,000₮ нь 3 жилийн дараа төлөгдөнө. (2,000,000$ x 0.772*) Хүүний төлбөрийн өнөөгийн үнэ цэн:120,000₮ нь 3 жилийн хугацаанд жил бүр төлөгдөнө. (120,000₮ x 2.531*9) Нийт өр төлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн дүн

₮ 1,544,000

Өмчийн хэрэглүүр (зөрүү дүн) Бонд гаргалтын нийт дүн

1,152,280 3,000,000

303,720 1,847,720

Эх сурвалж: Санхүүгийн тайлагнал, 2018 ММНБИ Бондын хугацааны туршид өрийн ба өмчийн хэрэглүүрийг салгаж бүртгэх ба хувьцааны опцион хэрэгжих магадлал өөрчлөгдсөн ч ийнхүү салгаж бүртгэсэн хэвээр байна. Учир нь бонд эзэмшигчийн хандлага ямар байгааг тэр бүр таамаглах боломжгүй юм. Бонд гаргагч нь бондын хөрвүүлэлт, хугацаа дуусах эсвэл бусад хамааралтай ажил гүйлгээ хийгдэх хүртэл ирээдүйд бондын төлбөр төлөх үүрэг хүлээсээр байх болно. Хейдж Хейдж хийнэ гэдэг нь нягтлан бодох бүртгэлийн зорилгоор нэг буюу хэд хэдэн хейджийн хэрэглүүрийг тодорхойлохыг хэлнэ. (Санхүүгийн тайлагнал, 2018) Иймээс бодит үнэ цэнийн өөрчлөлтийг хейджийн зүйлийн бодит үнэ цэн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтөд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нөхнө. Хейджийн зүйл гэдэг нь: • Бодит үнэ цэн эсвэл ирээдүйн мөнгөн гүйлгээний өөрчлөлтийн эрсдлийг аж ахуй нэгж үүрдэг, • Хейджээр хамгаалагдсан гэж тодорхойлогдсон хөрөнгө, өр төлбөр, хатуу амлалт, эсвэл урьдчилан таамагласан ирээдүйн ажил гүйлгээ юм. Хейджийн хэрэглүүр10 гэдэг нь тухай хейджийн зүйлийн бодит үнэ цэн буюу мөнгөн гүйлгээний өөрчлөгтийг нөхөхөөр хүлээгддэг тодорхойлсон дериватив эсвэл тодорхойлсон дериватив бус санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрийг хэлнэ . (Санхүүгийн тайлагнал, 2018) Хейджийн үр өгөөж гэдэг нь хейджийн эрсдлээс шалтгаалах хейдж хийгдсэн эрсдэлд хамаарах хейджийн зүйлийн бодит үнэ цэн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтийг хейджийн хэрэглүүрийн бодит үнэ цэн эсвэл мөнгөн гүйлгээний өөрчлөлтөөр нөхөгдөж буй түвшин юм. Энгийнээр хэлбэл, аж ахуйн нэгжүүд үнэ, хүүгийн түвшин, гадаад валютын ханшийн өөрчлөлт гэх мэт эрсдэл, тодорхой бус байдалд өртөх эрсдэлийг бууруулахаар хейдж хийдэг юм. Хейджийн нягтлан бодох бүртгэл нь ерөнхийдөө гадаад талыг хамарсан хөрөнгө, өр төлбөр гэх мэтийг хейджийн зүйлээр тодорхойлж болно. Групп хоорондын мөнгөн зүйлийн гадаад валютын эрсдлийг нэгтгэл дээр бүрэн хасагдаагүй гадаад валютын ханшийн олз буюу гарзад өртөх эрсдэлтэй бол нэгтгэсэн санхүүгийн тайланд хейджийн зүйл гэж үзэж болно. (Санхүүгийн тайлагнал, 2018) Стандарт хейджийн харилцааны 3 төрлийг тодорхойлсон. * Эдгээр коэффицентийг цаг хугацааны үнэ цэнийн хүснэгтээс авсан болно. Дериватив бус санхүүгийн хөрөнгө эсвэл өр төлбөрийг гадаад валютын ханшийн өөрчлөлтийн эрсдлийг хейдж хийж байгаа үед л зөвхөн хейджийн хэрэглүүр гэж тодорхойлно. 9

10

10


1. Бодит үнэ цэнийн хейдж. Хүлээн зөвшөөрсөн хөрөнгө, өр төлбөрийн, эсвэл хүлээн зөвшөөрөгдөөгүй хатуу амлалтын, эсвэл ийм хөрөнгө, өр төлбөр, хатуу амлалтад ногдох хэсгийн бодит үнэ цэнийн эрсдлийн хейдж (ашиг, алдагдалд нөлөөлж болзошгүй) 2. Мөнгөн гүйлгээний хейдж. Мөнгөн гүйлгээний хувьсах чанарт хамаарах хейдж 

Хүлээн зөвшөөрсөн хөрөнгө, өр төлбөртэй (хувьсах түвшиний өр төлбөрийн ирээдүйн хүүний зарим нэг болон бүх төлбөр гэх мэт) эсвэл өндөр магадлалтай таамагласан ажил гүйлгээтэй холбоотой тодорхой эрдэлд хамаарна Ашиг, алдагдалд нөлөөлж болзошгүй

3. Гадаад үйл ажиллагаанд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтын хейдж. НББОУС21 нь гадаад үйл ажиллагаанд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтыг гадаад үйл ажиллагааны цэвэр хөрөнгө дэх тайлагнагч аж ахуй нэгжийн хувь оролцооны дүнгээр тодорхойлсон. Санхүүгийн хэрэглүүрээс үүссэн эрсдлийн мөн чанар ба цар хүрээ Санхүүгийн хэрэглүүрийн ажил гүйлгээний дагуу аж ахуй нэгж нь доор тодорхойлсон санхүүгийн эрсдлийн ялгаатай төрлүүдээс нэг эсвэл нэгээс илүүг нөгөө аж ахуй нэгж рүү шилжүүлж эсвэл таамаглаж болно. Стандартаас шаардсан тодруулгууд нь хүлээн зөвшөөрөлт эсвэл үл хүлээн зөвшөөрөлттэй хамааралтай эрсдлийн ялгаатай төрлүүдээр илрэх аж ахуй нэгжийн цар хүрээг харуулна. СТОУС 9 нь санхүүгийн хэрэглүүрийн зээлийн эрсдлийн муудалт, сайжралтын үр дагавар болон хүлээгдэж буй алдагдлаас үүссэн санхүүгийн тайлангийн дүнг тодорхойлж, тайлбарлах мэдээлэлд дэлгэрэнгүй тодруулгыг шаарддаг. Эдгээр тодруулгыг санхүүгийн тайлантай зэрэгцүүлэн хэрэглэгчдэд хүргэх эрсдлийн тайлан гэх мэт эсвэл бусад тайлангуудын талаар лавлах замаар эсвэл аль алинаар гаргах ёстой. Тодруулга нь хүлээгдэж буй зээлийн алдагдлыг хэмжихэд ашигласан мэдээлэл, таамаглал, санхүүгийн хэрэглүүрийн зээлийн эрсдэлийн муудалт, сайжралтын үр дагаврын талаархи мэдээллийг багтаасан байна. (Санхүүгийн тайлагнал, 2018) Хүснэгт 1.6 Санхүүгийн хэрэглүүртэй холбоотой эрсдэлийн ангилал Зээлийн эрсдэл Төлбөрийн хэрэгслийн хэрэгсэл

Хүүний түвшний эрсдэл Төлбөрийн чадварын эрсдэл Зах зээлийн эрсдэл

Бусад үнийн эрсдэл

Санхүүгийн хэрэглүүр эзэмшигч нэг тал нь нөгөө тал үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан санхүүгийн алдагдал орж болох эсрсдэл юм. Валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэн эсвэл ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэж болох эрсдэл юм. Зах зээлийн хүүний түвшний өөрчлөлтөөс шалтгаалан санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэн эсвэл ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэж болох эрсдэл юм. Аж ахуй нэгж нь санхүүгийн өр төлбөртэй холбоотой үүргүүдийг биелүүлэхэд хүндрэл орж болох эрсдэл юм. Зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалан санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэн эсвэл ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэж болох эрсдэл юм. Зах зээлийн эрсдэл нь 3 төрлийн эрсдлээс бүрдэнэ: төлбөрийн хэрэгслийн эрсдэл, хүүний түвшний эрсдэл ба бусад үнийн эрсдэл Зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалан санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэн эсвэл ирээдүйн мөнгөн гүйлгээ хэлбэлзэж болох эрсдэл юм.(хүүний түвшний эрсдэл эсвэл төлбөрийн хэрэгслийн эрсдэл үүссэнээс бусад)

Эх сурвалж: “Санхүүгийн тайлагнал” 2018 1.2 Санхүүгийн хөрөнгийн тайлагналын асуудлууд 11


Санхүүгийн хөрөнгөд мөнгө, өөр компаниас мөнгө буюу өөр санхүүгийн хөрөнгийг хүлээн авах гэрээлсэн эрх, өөр ААН-н өмчийн хэрэглүүр, өөр ААН-тэй санхүүгийн хэрэглүүрийг солилцох материаллаг ашиг авчрах боломжтой байгаа гэрээ зэрэг орно. (Санхүүгийн тайлагнал, 2018) Дараа үеийн хэмжилт Санхүүгийн хөрөнгийн анхдагч хэмжилтийн талаар дээр дурьдсан бөгөөд санхүүгийн хөрөнгийн дараа үеийн хэмжилт нь СТОУС9-ийн дагуу дараах байдлаар хэмжиж тайлагнана. Үүнд:   

Үр ашигт хүүний аргыг ашиглаж тооцсон хорогдуулсан өртгөөр Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр Ашиг, алдагдаарх бодит үнэ цэнээр

Ангилал хийх үндэслэл СТОУС9 дагуу ангилахдаа дараах 2 үндэслэл буюу нөхцлийг зэрэг харгалзан үзнэ. a) Санхүүгийн хөрөнгийг удирдахаар аж ахуй нэгжийн сонгосон бизнесийн загвар ба b) Санхүүгийн хөрөнгийн гэрээгээрх мөнгөн гүйлгээний шинж Хорогдуулсан өртгөөр хэмжсэн санхүүгийн хөрөнгө Санхүүгийн хөрөнгийн хорогдуулсан өртөг нь санхүүгийн хөрөнгийн анх хэмжсэн дүнгээс эргүүлэн төлөх үндсэн төлбөрийг хасч, уг анхны дүн ба дуусгавар болох дүнгийн аливаа зөрүүний үр ашигт хүүний аргыг11 ашиглан хуримтлуулсан хорогдуулалтыг хасах эсвэл нэмж, үнэ цэнийн бууралтын аливаа бууралтыг хассан дүн юм. Үр ашигт хүүний түвшин гэдэг нь санхүүгийн хэрэглүүрийн хүлээгдэж буй хугацаанд мөнгө төлөх эсвэл авахаар тооцоолсон төлбөрийг хорогдуулж, санхүүгийн хөрөнгө эсвэл санхүүгийн өр төлбөрийн цэвэр дансны үнийг тооцдог хүүний түвшин юм. Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө Санхүүгийн хөрөнгийг бодит үнэ цэнээр хэмжихээр ангилсан бол СТОУС13 Бодит үнэ цэнийн хэмжилт стандартанд зааснаар жил бүрийн эцэст бодит үнэ цэнийг тодорхойлдог. СТОУС13 стандарт нь бодит үнэ цэнийн 3 түвшний дарааллыг дагаж мөрдөхийг шаардсан. (Санхүүгийн тайлагнал, 2018) Хүснэгт 1.7 Бодит үнэ цэнийн 3 түвшин тэдгээрийн тодорхойлолт 1-р түвшин Аж ахуй нэгжийн хэмжилтийн өдрөөр ашиглаж болохуйц ижил төстэй хөрөнгийн идэвхитэй зах зээл дэх жишиг үнэ

2-р түвшний орц Хөрөнгийн хувьд шууд болон шууд бусаар хамааруулж болохуйц илэрхий, 1-р түвшинд багтсан үнийн саналаас бусад үнэ. Эдгээр нь идэвхитэй зах зээл дэх ижил төстэй хөрөнгийн хувьд жишиг үнэ эсвэл идэвхтэй зах зээл дэх ижил эсвэл ижил төстэй хөрөнгийн үнэ байж болно.

3-р түвшний орц Илэрхий мэдэгдэж буй зах зээлийн мэдээлэлд үндэслээгүй (илэрхий бус өгөгдөл) ххөрөнгийн өгөгдлүүд

Эх сурвалж: СТОУС хэрэглээний тайлбар, 2014

Санхүүгийн хэрэглүүрийн хорогдуулсан өртгийг тооцоолж, харгалзах тайлант үед хүүний орлого эсвэл хүүний зардлыг хуваариладаг арга 11

12


Худалдан авахтай холбоотой шууд зардлыг санхүүгийн хөрөнгө алдагдлаарх бодит үнэ цэнээр хэмжихээр эзэмшээгүй тохиолдолд капиталжуулж, санхүүгийн хөрөнгийг ашиг, алдагдлаар бодит үнэ цэнээр хэмжихээр эзэмшсэн бол зардлаар бүртгэнэ (Санхүүгийн тайлагнал, 2018). Өөрөөр хэлбэл, санхүүгийн хөрөнгийг хорогдуулсан өртгөөр хэмжихээр эзэмшсэн тохиолдолд худалдан авалтын зардлыг капиталжуулна. Энэ тохиолдолд худалдан авалтын зардал нь санхүүгийн хөрөнгийн дүнд нэмэгдэнэ. Жишээ:2018.02.08 нд Оранжи компани Лемон компанийн гаргасан урт хугацаанд эзэмшүүлэх зорилготой бирж дээр арилжаалагдаж буй хувьцааг худалдан авсан. Хөрөнгө оруулалтын өртөг 850,000₮. Оранжи компани 2018.03.31 нд, ижил төсөөтэй хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ 900,000₮ байсан. Энэхүү санхүүгийн хөрөнгийн анхны болон дараа үеийн хэмжилт хэд вэ? Оранжи компани өмчийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг бусад дэлгэрэнгүй орлогоор хүлээн зөвшөөрөх бодлого баримталдаг. Тооцоолол: 1. Санхүүгийн хөрөнгийг анхлан төлсөн төлбөрийн бодит үнэ цэн болох 850,000₮-р хүлээн зөвшөөрнө. 2. Тухайн хугацааны эцэст санхүүгийн хөрөнгийг 900,000₮-р дахин хэмжинэ. 3.Үүний зөрүү 50,000$-г бусад дэлгэрэнгүй орлогоор (эздийн өмч) хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Жишээ: “Арвай” компани 500,000 төгрөгөөр “Өгөөмөр” компанийн саналын эрхтэй 1000 ширхэг энгийн хувьцааг худалдан авсан. Тус компани уг хөрөнгө оруулалтыг арилжааны зориулалтаар хийгээгүй гэж үзсэн тул бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжсэн санхүүгийн хөрөнгө гэж ангилж бүртгэсэн. Бүртгэх бичилтийг хийж гүйцэтгэвэл: Хувьцааг худалдан авахад Дт Хөрөнгө оруулалт 500,000 Кт Мөнгөн хөрөнгө 500,000 Хувьцаанд ногдол ашиг зарлаж, олгосон бол Дт Мөнгөн хөрөнгө 50,000 Кт Ногдол ашгийн орлого 50,000 Тайлагналын өдөр хувьцааны бодит үнэ цэн 520,000 төгрөг болсон байв. Дт Хөрөнгө оруулалт 20,000 Кт Эздийн өмчийн данс 20,000 Хувьцааг 600 төгрөгөөр худалдсан бол Дт Мөнгөн хөрөнгө 600,000 Кт Үнэт цаасны арилжаа 80,000 Кт Хөрөнгө оруулалт 520,000 Санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралт СТОУС 9-ийн үнэ цэнийн бууралтын загвар нь хүлээгдэж буй алдагдлыг урьдчилан тооцоход суурилсан байдаг. Энэ нь СТОУС9-ын шинэ загвар юм. (Санхүүгийн тайлагнал, 2018) Зээл-үнэ цэн буурсан санхүүгийн хөрөнгө. санхүүгийн хөрөнгийн тооцоолсон ирээдүйн мөнгөн гүйлгээнд үзүүлэх хохиролтой байдлын нөлөөгөөр нэг буюу хэд хэдэн үйл

13


явдал тохиолдсон үед санхүүгийн хөрөнгийг зээл-үнэ цэнийн бууралт бүхий гэж үзнэ. (Санхүүгийн тайлагнал, 2018) СТОУС 9 нь санхүүгийн хөрөнгө эсвэл бүлэг хөрөнгийн үнэ цэн буурч болох дараахь шинж тэмдгүүдийг тодорхойлсон ба үүнд: a. Үнэт цаас гаргагчийн санхүүгийн хүндрэлтэй байдал b. Гэрээ зөрчсөн буюу хүү буюу үндсэн төлбөрийг төлөхгүй байх зэрэг зөрчил c. Зээлдэгч зээлдүүлэгчийн санхүүгийн хүндрэлтэй холбоотой шалтгаанаар зээлдүүлэгчдэд концесс (хөнгөлөлт) олгодог d. Зээлдэгч төлбөрийн чадваргүй байдалд орох магадлалтай e. Санхүүгийн хүндрэлээс болж уг санхүүгийн хөрөнгийн идэвхтэй зах зээл алга болсон f. Их хэмжээний хөнгөлөлттэй санхүүгийн хөрөнгө худалдан авснаар эсвэл гаргаснаар зээлийн гарз үүсэх Хүлээгдэж буй зээлийн алдагдлын загвар СТОУС 9-ийн үнэ цэнийн бууралтын загвар нь хүлээгдэж буй алдагдлын төсөөлөлд суурилагдсан байдаг. Санхүүгийн тайлан нь СТОУС 9-ийн хүрээнд багтах санхүүгийн хэрэглүүрийн зээлийн чанарын муудалт, сайжруулалтын ерөнхий хандлагуудыг тусгах ёстой. Хүлээгдэж буй зээлийн алдагдал (гарз) гэдэг нь гэрээний мөнгөн гүйлгээнд хүлээгдэж буй хомсдол (дутагдал) юм. Аж ахуй нэгж нь өнгөрсөн үйл явдлууд, өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн ул үндэслэлтэй таамаглалуудыг харгалзан хүлээгдэж буй зээлийн алдагдлыг тооцох ёстой. (Санхүүгийн тайлагнал, 2018) Дараах гол тодорхойлолтууд байна. Үүнд:  Зээлийн алдагдал (гарз). Гэрээний мөнгөн гүйлгээний хүлээгдэж буй хомсдол (Санхүүгийн тайлагнал, 2018)  Хүлээгдэж буй зээлийн гарз нь зээлийн гарзуудыг тэдгээрийн тохиолдох эрсдэлээр нь жинлэсэн дундаж утга.  Нийт хугацааны хүлээгдэж буй зээлийн гарз гэдэг нь санхүүгийн хэрэглүүрийн хүлээгдэж буй хугацааны туршид боломжит бүх эрсдлийн үйл явдлаас үүсэх хүлээгдэж буй зээлийн гарз юм.  Хугацаа хэтрэлт. Гэрээнд оролцогч тал гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд санхүүгийн хөрөнгийг хугацаа хэтэрсэн гэж үзнэ.  Худалдан авсан буюу анхны хэмжилтээр зээл-үнэ цэн буурсан санхүүгийн хөрөнгө. Худалдан авсан буюу анхны хэмжилтээр зээл-үнэ цэн буурсан санхүүгийн хөрөнгө гэдэг нь анхны хэмжилтээр зээлийн үнэ цэн буурахыг хэлнэ. СТОУС 9-ийн дагуу НББОУС39-тэй ижил үнэ цэнийн бууралтын загвар нь дараах зүйлсийг хамарна. a. Хорогдуулсан өртгөөр хэмжсэн санхүүгийн хөрөнгө b. Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих сонголт хийсэн санхүүгийн хөрөнгө c. Зээлийг сунгах өнөөгийн үүрэг хариуцлага бүхий зээлийн амлалт (ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээс хэмжсэнээс бусад)

14


d. СТОУС 9-ийг мөрдөж буй санхүүгийн баталгааны гэрээ (ашиг, алдагдлаарх бодит үнэ цэнээс хэмжсэнээс бусад) e. НББОУС17 Түрээс стандартын хамар хүрээнд багтсан түрээсийн авлага ба f. СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого стандартын хамрах хүрээн багтсан гэрээний хөрөнгө Үнэ цэнийн бууралтын загварын суурь зарчим Санхүүгийн тайлан нь үнэ цэнийн бууралтын загварын хамрах хүрээний санхүүгийн хэрэглүүрийн зээлийн чанарын муудалт эсвэл өсөлтийн ерөнхий хандлагыг тусгах ёстой. (Санхүүгийн тайлагнал, 2018) СТОУС 9 аж ахуйн нэгжүүдийг хүлээгдэж буй зээлийн гарзаа хэмжихдээ илүү хүч, хөдөлмөр зарахгүйгээр олж бэлтгэх боломжит ул үндэслэлтэй мэдээлэл дээр тулгуурлахыг зөвлөдөг. Үүнд түүхэн мэдээлэл, өнөөгийн мэдээлэл, ирээдүйн таамаг мэдээлэл багтана. (Санхүүгийн тайлагнал, 2018) Зээлийн эрсдэлд мэдэгдэхүйц өөрчлөлт ороогүй байсан ч аж ахуйн нэгжүүд хүлээгдэж буй зээлийн гарзыг тайлангийн эцэс бүрт шинэ мэдээлэл болон хүлээлтийн өөрчлөлтөд үндэслэн шинэчлэн тооцож байх шаардлагатай. Анхны хүлээн зөвшөөрөлт Аж ахуй нэгж нь 12 сарын хүлээгдэж буй зээлийн гарзтай тэнцүү байх зээлийн алдагдлын нөөцийг бүртгэх ёстой. Үүнийг тооцохдоо дараагийн 12 сарын хугацаанд үүч болох үүргээ үл биелүүлэх магадлалыг нийт хугацаанд (lifetime) хүлээгдэж буй алдагдлын хэмжээгээр үржүүлнэ. (Энэ нь 12 сарын хугацааны хүлээгдэж буй бэлэн мөнгөний хомсдлоос өөр зүйл юм) Хэрвээ анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш зээлийн эрсдэл мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдвэл анх хүлээн зөвшөөрсөн дүнг нийт хугацаанд (үлдсэн хугацаа) хүлээгдэж буй зээлийн алдаглын дүнгээр солино. Зээлийн чанар мэдэгдэхүйцээр сайжирвал нийт хугацааны хүлээгдэж буй зээлийн алдагдлын шалгуур хангагдахаа болих ба иймээс 12 сарын хүлээгдэж буй зээлийн алдагдлын дүнг дахин тооцно. (Санхүүгийн тайлагнал, 2018) Зарим санхүүгийн хэрэглүүр нь зээлийн эрсдэл багатай эсвэл зээлийн эрсдэлгүй байж болох тул хүлээгдэж буй зээлийн алдагдлын шалгуурыг хангаж чадахгүй. Иймд аж ахуй нэгж нь “хөрөнгө оруулалтын түвшний” (энэ нь уг хөрөнгө маш бага эрсдэлтэй байна гэсэн үг)-тэй адил төстэй санхүүгийн хэрэглүүрт хүлээгдэж буй зээлийн алдагдлыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Үнэ цэнийн бууралтын дүн Санхүүгийн хэрэглүүрт хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийн бууралтын дүн нь анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш уг хэрэглүүрт мэдэгдэхүйц бууралт байгаа эсэхээс хамаардаг. Хүснэгт 1.8 Санхүүгийн хэрэглүүрийн үнэ цэнийн бууралтын талаар ойлголт 1-р шат

2-р шат

Анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш зээлийн чанарын бууралтгүй санхүүгийн хэрэглүүр

Анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш зээлийн чанар нь мэдэгдэхүйц буураллтай санхүүгийн хэрэглүүр

Эх сурвалж: Санхүүгийн тайлагнал, 2018 15

3-р шат Тайлагналын өдрөөр үнэ цэнийн бууралтын бодит нотолгоо байгаа санхүүгийн хэрэглүүр


1-р шатны санхүүгийн хэрэглүүрийн хувьд үнэ цэнийн бууралт нь тайлагналын өдрийн дараах 12 сарын хугацаанд төлбөр тасалдснаас үүсч болох хүлээгдэж буй зээлийн алдагдлын өнөөгийн үнэ цэнийг илэрхийлнэ. (12 сарын хүлээгдэж буй зээлийн гарз) Эсвэл 3-р шатанд ангилагдсан санхүүгийн хэрэглүүрийн хувьд, үнэ цэнийн бууралтыг санхүүгийн хэрэглүүрийн дуусгавар хугацааны туршид хүлээгдэж буй зээлийн хомсдолын өнөөгийн үнэ цэнээр хүлээн зөвшөөрнө. (Нийт хугацаанд хүлээгдэж буй зээлийн гарз) Аж ахуй нэгжид төлбөрийг эргүүлэн хүлээн авах боломжит магадлал байхгүй бол тэр үед нь санхүүгийн хөрөнгийн нийт дансны үнийг бууруулахыг шаарддаг. (Санхүүгийн тайлагнал, 2018) 1 ба 2 –р шатны санхүүгийн хэрэглүүрийн хүүний орлогыг нийт дансны үнээс тооцно. Харин 3-р шатны санхүүгийн хэрэглүүрийн хүүний орлогыг цэвэр дүнгээс (дансны үнээс хүлээгдэж буй зээлийн алдагдлыг хассаны дараах) тооцно. Үнэ цэнийн бууралтын хүлээн зөвшөөрөлт Бүх 3 шатлалын зээлийн алдагдлийг ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч, нөөцийн дансдыг тусд нь бүртгэнэ (гэхдээ санхүү байдлын тайланд тусдаа толилуулахыг шаардахгүй). Хүлээгдэж буй зээлийн алдагдлыг зээлийн баталгаа эсвэл санхүүгийн баталгааны гэрээнд хамруулах тохиолдолд нөөцийн тохируулгыг авч үзнэ. Алдагдлын нөөцийн тохируулга СТОУС9 дагуу аж ахуй нэгж нь тайлагналын өдрөөр хүлээгдэж буй зээлийн алдагдлын (эсвэл буцаах) зээлийн нөөцөд тохируулсан дүнгээр үнэ цэнийн бууралтын олз эсвэл гарзыг бүртгэж, ашиг, алдагдлыг хэсэгт хүлээн зөвшөөрнө. a. Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжсэн өрийн хэрэглүүр дэх хөрөнгө оруулалтаас бусад зээлийн алдагдлыг (бүх 3 шатлалын) ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрч бүртгэх ба мөн санхүүгийн хөрөнгийн дансны үнийн сөрөг тохируулгын данс болох нөөцийн дансыг мөн тусд бүртгэнэ. b. Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжсэн өрийн хэрэглүүр дэх хөрөнгө оруулалтын хувьд зээлийн алдагдалтай хамааралтай бодит үнэ цэн дэх бууралтын хэсэг нь ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрөгдөж, үлдсэн бодит үнэ цэнийн бууралт нь бусад дэлгэрэнгүй орлогоор бүртгэгдэнэ. Санхүүгийн хөрөнгө нь бодит үнэ цэнээрээ ( зээлийн алдагдлыг багтаасан аливаа бууралт нь шууд хасагдсан байдаг) илэрхийлэгдэж байгаа учраас ямар нэгэн нөөцын данс бүртгэх шаардлагагүй. Авлага ба түрээсийн авлагын хялбаршуулсан арга СТОУС15 –н санхүүжилтийн бүрэлдэхүүнийг агуулаагүй авлагын хувьд алдагдлын нөөцийг үүний анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш нийт хугацааны хүлээгдэж буй зээлийн алдагдлаар нөөцийг хэмжинэ. Бусад авлага, түрээсийн авлагын хувьд аж ахуй нэгж 3-р шат, эсвэл анхны хүлээн зөвшөөрөлтөөс хойш нийт алдагдлын хүлээгдэж буй алдагдалд нөөцийг хүлээн зөвшөөрөхийн аль нэг сонголтыг хийж (авлага болон түрээсийн авлагын тусдаа НББ бодлого баримталдаг ) болно.

16


Санхүүгийн хөрөнгийн дахин ангилал Анхны хүлээн зөвшөөрөлтөөр санхүүгийн хөрөнгийг СТОУС9 стандартын шаардлагын дагуу ангилах ёстой боловч зарим тохиолдолд санхүүгийн хөрөнгийг дахин ангилж болох юм. СТОУС9 стандартын дагуу аж ахуй нэгж нь санхүүгийн хөрөнгийг удирдах бизнесийн загвараа өөрчилсөн даруйдаа өөрчлөлттэй хамааралтай бүх санхүүгийн хөрөнгөө дахин ангилах ёстой. Энэхүү дахин ангилалтыг зөвхөн өрийн хэрэглүүрт дагаж мөрдөх ба харин өмчийн хэрэглүүрийг бодит үнэ цэнээр хэмжиж ангилах ёстой. Дахин ангилалыг хийх эсвэл үл зөвшөөрөх жишээг СТОУС9 стандартанд оруулсан байдаг. Санхүүгийн хөрөнгийн дахин ангилах үеийн олз ба гарз Хэрвээ санхүүгийн хөрөнгө нь хорогдуулсан өртгөөс бодит үнэ цэн рүү дахин ангилагдвал дахин ангилахын өмнөх дансны үнэ болон бодит үнэ цэнийн зөрүүнээс үүссэн аливаа олз, гарзыг ашиг, алдагдлаар хүлээн зөвшөөрнө. Хэрвээ санхүүгийн хөрөнгө нь бодит үнэ цэнээс хорогдуулсан өртөг рүү дахин ангилагдвал дахин ангилалтын өдрийн бодит үнэ цэн нь шинэ дансны үнэ болно. Жишээ: 2016.01 сард Волф компани Холл компаний хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаанаас нэгжийг нь 5₮-р нийт 10,000,000 нэгжийг худалдан авсан. Волф компанийн жилийн эцэс нь 11.30 юм. 2016.11.30 нд Холл компаний хувьцаа нэг бүр 6.5₮-р арилжаалагдаж байсан. 2016.10.30 нь Волф компани нэгж хувьцаа бүрт 0.2₮-н ногдол ашгийг Холл компаниас хүлээн авсан. Дараах мэдээлэл тус бүрийг ашиглаж Холл компанид хийсэн хөрөнгө оруулалттай хамааралтай хэсэгчилсэн санхүүгийн тайланг 2016.11.30-р бэлтгэвэл. Хувьцааг арилжаалах зорилгоор худалдан авсан бөгөөд хувьцааг ногдол ашгийн орлого олохоор худалдан авсан ба хувьцааг анх хүлээн зөвшөөрч бүртгэхдээ бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжих сонголтыг хийсэн. Хүснэгт 1.9 Хэсэгчилсэн орлогын дэлгэрэнгүй тайлан Дүн (Мян.төг)

Үзүүлэлт Ашиг, алдагдал Хөрөнгө оруулалтын орлого (10,000,000 x (6.5-5.0)) Ногдол ашгийн орлого (10,000,000 x 0.2₮) Арилжааны зардал

15,000,000 2,000,000 (3,000,000)

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол Хүснэгт 1.10 Хэсэгчилсэн санхүү байдлын тайлан Үзүүлэлт

Дүн (Мян.төг)

Ашиг, алдагдал Ногдол ашгийн орлого

2,000,000₮

Бусад дэлгэрэнгүй орлого Өмчийн хэрэглүүрт оруулсан хөрөнгө оруулалтын олз

Эх сурвалж :Судлаачийн тооцоолол

17

15,000,000


Санхүүгийн хэрэглүүрийн ангилал ба тодруулсан түвшин Аж ахуй нэгж тодруулга хийгдсэн мэдээллийн мөн чанарт тохирсон ангилалаар санхүүгийн хэрэглүүрийг бүлэглэх ёстой. Аж ахуй нэгж үүнийг хангах хангалттай хэмжээний нөхцөлд байдалд байгаа эсэхээ шийдэх ёстой. Санхүү байдлын тайланд толилуулсан зүйлүүдийг тохируулга хийж болохуйц хэмжээний хангалттай мэдээллийг аж ахуй нэгж өгөх ёстой. Санхүүгийн байдлын тайланд дараах зүйлсийг тодруулна. (Санхүүгийн тайлагнал, 2018) o СТОУС9-д хамаарах санхүүгийн хөрөнгийн дансны үнэ o Бодит үнэ цэн ба хорогдуулсан өртгийн хооронд дахин ангилалт хийх аливаа шалтгаан o Үл хүлээн зөвшөөрөлтийн шалгуурыг хангаагүй санхүүгийн хөрөнгийн бүх эсвэл зарим хэсгийг шилжүүлсэн үед эрсдэлд өртөх байдал болон уг санхүүгийн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл o Аж ахуй нэгжийн өр төлбөр эсвэл болзошгүй өр төлбөртөө барьцаалах санхүүгийн хөрөнгийн дансны үнэ болон үүнтэй холбоотой нөхцлүүд o Санхүүгийн хөрөнгө нь зээлийн алдагдлаар үнэ цэн нь буурч, аж ахуй нэгж уг үнэ цэнийн бууралтыг санхүүгийн хөрөнгийн дансны үнээс шууд хасах бус тусдаа дансанд (үнэ цэнийн бууралтыг бүртгэх, буцаахад ашиглагддаг нөөцийн данс) бүртгэх үед аж ахуй нэгж нь санхүүгийн хөрөнгийн ангилал бүрийн тайлант хугацааны туршид уг дансны (нөөцийн дансны) өөрчлөлтийн тохируулгыг тодруулах ёстой. o Олон тооны агуулагдсан дериватив оршин байвал, үүнд нийлмэл хэрэглүүр багтдаг. o Зөрчлүүд Дэлгэрэнгүй орлогын тайлангийн хувьд аж ахуй нэгж нь орлого, зардал, олз болон гарзын дараах зүйлүүдийг дэлгэрэнгүй орлогын тайланд буюу түүний тэмдэглэлд тодруулах ётой.  СТОУС9-д хамаарах цэвэр олз/ гарз  Хүүний орлого/зардал  Санхүүгийн хөрөнгийн ангилал бүрээр гаргасан үнэ цэнийн бууралтын гарзын дүн Бусад тодруулгууд Аж ахуйн нэгж нь санхүүгийн тайланг ойлгоход хамааралтай нягтлан бодох бүртгэлийн бусад бодлого болон санхүүгийн тайланг бэлтгэхэд ашигласан хэмжилтийн суурийн нягтлан бодох бүртгэлийн гол бодлогуудын хураангуйг тодруулах ёстой. Мөн СТОУС7-д хорогдуулсан өртгөөр хэмжсэн санхүүгийн хэрэглүүрийн бодит үнэ цэнийн тодруулгатай хамааралтай дараах ерөнхий шаардлагууд хэвээр үлдсэн.  Санхүүгийн хөрөнгийн ангиллын хувьд, аж ахуй нэгж хөрөнгийн ангилалын бодит үнэ цэнийг дансны үнэтэй нь харьцуулж болохуйц байдлаар тодруулна.  Бодит үнэ цэнийг тодруулахдаа, аж ахуй нэгж санхүүгийн хөрөнгийг бүлэглэх бөгөөд ингэхдээ санхүүгийн байдлын тайланд тэдгээрийн дансны үнийг цэвэр дүнгээр нь харуулсан тэр хэмжээгээр суутган тооцох ёстой. Дараах тохиолдолд бодит үнэ цэнийн дүнг тодруулах шаардлагагүй. 

Дансны үнэ нь бодит үнэ цэнийн дүнтэй харьцангуй ойролцоо байдаг санхүүгийн хэрэглүүр 18


Өмчийн хэрэглүүр оруулсан хөрөнгө оруулалт нь идэвхитэй зах зээл дэх ижил төстэй хэрэглүүрийн зах зээлийн жишиг үнэгүй, эсвэл өмчийн хэрэглүүртэй холбогдсон деривативгүй бол тодруулах шаардлагагүй болно.

19


ХОЁР. “САЙН ДИСТРИБЬЮШН ИНК” ХК-ний САНХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН СУДАЛГАА, ҮР ДҮН 2.1 "САЙН ДИСТРИБЬЮШН ИНК" ХК-ний санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн байдал СТОУС 9 “Санхүүгийн хэрэглүүр” хэмээх стандарт нь өөрөө 2018 оны 1-р сарын 1нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө хэрэгжүүлж болно хэмээн стандартын зөвлөлөөс батласан байдаг. Хэдий тийм боловч бодит практик дээр жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хувьд энэ нь жинхэнэ биелэлээ олж буйг судлахын тулд “Сайн Дистрибьюшн Инк” ХК-г сонгон авсан бөгөөд дан ганц нэг байгууллага дээр судалгаа хийснээр өнөөгийн байдлыг бүхэлд нь тодорхойлох боломжгүй хэмээн хувьдаа үзсэн ба үүнтэй холбоотойгоор Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгээс гаргасан стандартын шинэчлэлттэй холбоотой судалгааг мөн давхар оруулж өгсөн болно. Үүнээс нягтлан бодогчдийн стандарттай холбоотой мэдлэг болон тэдгээртэй холбоотой харилцаанд тулгардаг бэрхшээл зэргийг тодорхойлох бөгөөд СТОУС 9-н бодит хэрэгжилтийг мөн илрүүлэхэд оршино. Энэхүү судалгаа нь нийт 362 компанийн 409 нягтланг хамруулсан ба дараах дүгнэлтэд хүрсэн. СТОУС-д нийцүүлэн тайлан гаргадаг эсэх? Стоус-д нийцүүлдэг

34, 34% 56.5, 56%

Стоус-д нийцүүлэхийг хичээдэг боловч зарим СТОУС-г мөрдөж чаддаггүй

9.5, 10%

Зөвхөн татварын зорилгоор санхүүгийн тайлан бэлтгэдэг

Зураг 2.1 СТОУС-д нийцүүлэн тайлангаа бэлтгэдэг аж ахуй нэгжийн талаарх судалгаа Эх сурвалж: Л. Дондог “СТОУС-ын нэвтрэлтийн байдал” судалгааны тайлан Нягтлан бодогчид өөрийн СТОУС-ын мэдлэгийг үнэлсэн байдал

Сайн мэддэгХангалтгүй 29% 66% Бүрэн мэддэг 5%

Дунд зэрэг 46%

Бүрэн мэддэг Сайн мэддэг Дунд зэрэг

Хангалтгүй 20%

Хангалтгүй

Зураг 2.2 Нягтлан бодогчид өөрийн СТУОС-н мэдлэгийг үнэлсэн байдлын судалгаа Эх сурвалж: Л. Дондог“СТОУС-ын нэвтрэлтийн байдал” судалгааны тайлан 20


Судалгаанд оролцогчдын сүүлийн 5 жилд СТОУС-ын сургалтад суусан байдал 3-с дээш суусан

2-3 удаа суусан 33%

Бусад 62%

1 удаа суусан 31% Суугаагүй 31%

3-с дээш суусан 5%

2-3 удаа суусан 1 удаа суусан Суугаагүй

Зураг 2.3 Судалгаанд оролцогсод СТОУС-н сургалтад хамрагдсан байдлаа үнэлсэн нь Эх сурвалж: Л. Дондог “СТОУС-ын нэвтрэлтийн байдал” судалгааны тайлан Дээрх судалгаанаас авч үзвэл дараах нийтлэг асуудал бэрхшээл тулгардаг гэсэн дүгнэлтэд хүрсэн ба үүнд:  Стандартын орчуулгын чанар муу, уншиж ойлгоход бэрхшээл тулгардаг  СТОУС-н талаар нягтлан бодогчдын мэдлэг ойлголт сул  Мэргэжлийн байгууллагууд стандартын тайлбарыг зүй зохистой бэлтгэж гаргадаггүй  Аудиторуудын мэдлэг сул, зөвлөгөө хангалтгүй  Компаниудын засаглалын тогтолцоо сул  Төрийн захиргааны байгууллагуудын хяналт сул  Бүртгэлийн мэргэжилтнүүдийн хариуцлага сул Товч танилцуулга “Сайн Дистрибьюшн Инк” ХК нь туршлагатай, мэргэжлийн зэрэглэл, уран чадвар бүхий инженер техникийн багийн хамт олон өдөр тутмын жижиг засвар, барилгын материалын худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг .Барилгын иж бүрэн засварт барилгын дотор, гадна засвар, цахилгаан сантехник зэрэг орно. Жижиг засвар үйлчилгээнд барилгын дотор тал, өрөө тасалгаа, хонгил, шат өрөөний хана болон сантехникийн жижиг засвар үйлчилгээ зэрэг барилгын үндсэн бүтцийг хөндөөгүй, инженерийн шугам сүлжээг өөрчлөхтэй холбоогүй, бага өртөгтэй засварын ажил хамаарна. Байгууллага маань 40 гаруй ажилтантай ба 2010 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байна. СТОУС-тай холбоотойгоор дээрх судалгаанаас улбаалан “СТОУС 9-Санхүүгийн хэрэглүүр”-н стандартын бодит хэрэгжилт ямар түвшинд байгаа гэдгийг “Сайн Дистрибьюшн Инк”-р авч үзвэл дараах байдалтай байсан болно. Дээрх тохиолдлуудыг сонгох болсон шалтгаан нь материаллаг нөлөө буюу их хэмжээгээр нөлөөлөхүйц болон стандартын шинэчлэлтэй холбоотой хүлээгдэж буй зээлийн алдагдлын хэмжилт, үнэ цэн бууралтын загвар зэргийг харгалзан үзэн сонгосон бөгөөд эдгээр нь бүгд үнэ цэнийн ангиллын ялгаатай төрөлд хамаарагдах болно.

21


Тохиолдол1 2017.06.01нд “Сайн Дистрибьюшн Инк” ХК 52,000,000₮-н бараагаа зээлээр “Атлас” компанид борлуулсан. Зээлийн хугацаа 60 хоног. “Сайн дистрибьюшн инк” компани СТОУС 9 –ыг мөрддөг. Байгууллагын нягтлангийн хийж гүйцэтгэсэн бүртгэлийг авч үзвэл: Дт Авлага

52,000,000

Кт Борлуулалтын орлого

52,000,000

Тохиолдол2 “Сайн Дистрибьюшн Инк” ХК 2016.1 сард 20,000,000₮-ийн бодит үнэ бүхий Барилга Корпорацийн бонд худалдан авсан. Тухайн санхүүгийн хэрэглүүрийн хугацаа 2020.12.31 нд дуусна. Тухайн санхүүгийн хэрэглүүр нь 27,500,000₮-ийн нэрлэсэн үнэтэй ба жил бүр төлөгдөх 4,72 % нэрлэсэн хүүтэй. (Үр ашигт хүүний түвшин 10%) Тухайн тохиолдолд нягтлан дараах бүртгэх бичилтийг хийж гүйцэтгэсэн байсан. Дт Бондоорх хөрөнгө оруулалт

27,500,000₮

Кт Мөнгөн хөрөнгө

20,000,000₮

Кт Хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

7,500,000

Тохиолдол 3 Энэхүү тохиолдол нь тухайн компанийн өөр байгууллагад олгосон зээлийн талаарх мэдээлэл болно. Хүснэгт 2.1 Зээлийн талаарх мэдээлэл Зээлийн дансны дугаар

1258662

Хүүний хувь

2016 оны 12 сарын 31-нээр Үндсэн зээлийн үлдэгдэл

Хуримтлуул сан хүүний үлдэгдэл

Дансы үнэ

3.0% 0.03

-

-

-

2017 оны 12 сарын 31-нээр Үндсэн зээлийн үлдэгдэл

Хуримтлуул сан хүүний үлдэгдэл

Дансы үнэ

(Мян.төг)

(Мян.төг)

73,054,863.98

73,851.26

73,128,715.24

73,054,863.98

73,851.26

73,128,715.24

(Мян.төг)

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний санхүүгийн тайлан Энэхүү зээлтэй холбоотой анхлан дараах бүртгэх бичилт хийгдсэн байсан бөгөөд Дт Бусдад олгосон зээл болон урьдчилгаа

73,128,715.24

Кт Мөнгөн хөрөнгө

73,128,715.24

Энэхүү бүлэгтээ СТОУС-н хэрэгжилттэй холбоотой судалгааны тайлан мэдээг оролцуулсан ба бодит буюу практик түвшинд СТОУС 9-н хэрэгжилт хэр байгааг тодруулсан болно. Үүнээс нягтлан бодогчдийн СТОУС-н талаарх мэдлэг ойлголт дутмаг болон үүнтэй холбоотойгоор сургалт семинарт хамрагдсан үзүүлэлт зэрэг нь хангалтгүй байгааг илэрхийлсэн ба судалгааны обьект болох компаний хувьд Санхүүгийн хөрөнгөтэй холбоотойгоор тэдгээрийн бүртгэл, тайланд тусгах зэрэг нь стандартад тусгасантай нийцэхгүй буюу бүртгэл тайлагнал нь учир дутагдалтай мөн сайжруулах шаардлагайтай гэдэг дүгнэлтэд хүрч байгаа бөгөөд дараагийн дэд бүлэгт бүртгэлийг стандартын дагуу хэрхэн тусгах болон сайжруулах ямар боломж байгаа гэдгийг дэлгэрүүлэн авч үзэх болно. 22


2.2 "САЙН ДИСТРИБЬЮШН ИНК” ХК-ний санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн судалгаанд хийсэн дүн шинжилгээ, сайжруулах боломж. СТОУС9 дагуу санхүүгийн хөрөнгийг дараах дүнгээр хэмжиж ангилна. •

Хорогдуулсан өртөг

Бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэн

• Ашиг, алдагдлаарх бодит үнэ цэн тэгвэл энэхүү ангиллын дагуу тохиолдол бүрийг хэрхэн бүртгэх улмаар тайлагнах талаар дараах байдлаар авч үзлээ. Тохиолдол 2-г СТОУС 9-тэй холбоотойгоор бүртгэл тайлагналыг шинэчилсэн байдал Хорогдуулсан өртгөөр хэмжих санхүүгийн хөрөнгийн бүртгэлийн хувьд тохиолдол 2-ыг авч үзэх бөгөөд бүртгэл хөтлөлт хангалтгүй хэмээн үзэж байгаа үүнийг стандартын дагуу хэрхэн бүртгэх, засаж сайжруулах ямар боломж байгаа гэдгийг тусган авч үзэх бөгөөд дараах байдлаар бүртгэл хөтлөлтийг шинэчилж судлаачийн зүгээс дараах санал зөвлөмжүүдийг дэвшүүлэн авч үзлээ.  Үнэт цаасыг худалдан авахад Дт Бондоорх хөрөнгө оруулалт

12,500,000

Кт Мөнгөн хөрөнгө

10,000,000

Кт Хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

2,500,000

 Үнэт цаасыг 27,500,000₮ төгрөгийн хөнгөлөлттэй байгаа бөгөөд жилийн эцэст хөнгөлөлтийг үр ашигт хүүгийн аргаар тооцож, хорогдуулна. Хүснэгт 2.2 Хорогдуулгын хөтөлбөрийн тооцоолол Жилийн эхэн дэх хорогдуулсан өртөг (Мян.төг)

Ашиг, алдагдал: жилийн хүүний орлого (10%)

Жилд хүлээн авсан хүү (мөнгөний орох урсгал) (Мян.төг)

Жилийн эцэс дэх хорогдуулсан өртөг (Мян.төг)

2016

20,000,000

2,000,000.00

1,298,000.00

20,702,000.00

2017

20,702,000

2,070,200.00

1,298,000.00

21,474,200.00

2018

21,474,200

2,147,420.00

1,298,000.00

22,323,620.00

2019

22,323,620

2,232,362.00

1,298,000.00

23,257,982.00

2020

23,257,982

2,325,798.20

26,881,780.00

-

Жил

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний санхүүгийн тайлан 2016 оны жилийн эцэс дэх хүүний орлогын бүртгэх бичилт Дт Мөнгөн хөрөнгө

1,298,000₮

Дт Хөрөнгө оруулалтын хөнгөлөлт

702,000₮

Кт Хүүний орлого

2,000,000₮

Санхүү байдлын тайланд санхүүгийн хэрэглүүрийг цэвэр дүнгээр буюу өөрөөр хэлбэл нэрлэсэн үнээс хорогдуулаагүй хөнгөлөлтийг хасна.

23


Хүснэгт 2.3 Хэсэгчилсэн Санхүү Байдлын Тайлан Санхүү Байдлын Тайлан Эхний үлдэгдэл

Мянган.төг Эцсийн үлдэгдэл

Үзүүлэлт

1 1.1 1.1.1 1.1.2 1.1.3 1.1.4

Хөрөнгө Эргэлтийн хөрөнгө Мөнгө,түүнтэй адилтгах хөрөнгө Дансны авлага Татвар,НДШ-ийн авлага Бусад авлага

0.0 0.0 187,284.0 266,703.7 0.0 5,658,151.6

0.0 0.0 141.590.7 79,208.1 0.0 5,478,831.2

1.1.5 1.1.6 1.1.7

Бусад санхүүгийн хөрөнгө Бараа материал Урьдчилж төлсан зардал/тооцоо

0.0 3,882,325.0 610.988.0

20,702.0 4,017,713.7 2,003,338.0

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний 2017 оны санхүүгийн тайлан Хүснэгт 2.4 Хэсэгчилсэн Орлогын Дэлгэрэнгүй тайлан Орлогын дэлгэрэнгүй тайлан Мянган.төг № 1 2 3 4 5 6

Үзүүлэлт Борлуулалтын орлого (цэвэр) Борлуулалтын өртөг Нийт ашиг (алдагдал) Түрээсийн орлого Хүүгийн орлого Ногдол ашгийн орлого

Эхний үлдэгдэл 2,963,875.6 1,279,928.8 1,638,94.8 0.0 11,227.0 86,520.0

Эцсийн үлдэгдэл 2,679,329.9 1,934,241.9 745,088.0 0.0 1,722.0+1,298.0 43,125.0

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний 2017 оны санхүүгийн тайлан Бондын хүүний орлого нь татвараас чөлөөгдөх учир байнгын зөрүү үүснэ. Иймээс санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангийн санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүнгээс хасна. Хүснэгт 2.5 Хэсэгчилсэн Санхүүгийн Болон Орлогын Албан Татварын Тайлангуудын Үзүүлэлт Хоорондын Зөрүүг Зохицуулах Тайлан САНХҮҮГИЙН БОЛОН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГУУДЫН ҮЗҮҮЛЭЛТ ХООРОНДЫН ЗӨРҮҮГ ЗОХИЦУУЛАХ ТАЙЛАН ТТД: 20333003

Нэр: “Сайн Дистрибьюшн Инк” ХК

Санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашгийн дүн A

Байнгын зөрүү

1

Нэмэгдүүлэх утга

1.1

Хасагдахгүй зардал Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас төлсөн хүү, торгууль, Засгийн газар баталснаас бусад хэвийн хорогдол

47,726.8 Дүн

2

Бууруулах утга

2.1

Чөлөөлөгдөх орлого

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний 2017 оны санхүүгийн тайлан

24

1,298.0


Тохиолдол 1-г СТОУС 9-тэй холбоотойгоор бүртгэл тайлагналыг шинэчилсэн байдал Тус байгууллагын хувьд авлагатай холбоотойгоор найдваргүй авлагын нөөц гэсэн дансыг ашигладаг. Харин энэ тохиолдолд авлага эргэн төлөгдөхгүй байх магадлал буюу нөөцийн дүнг тухайн борлуулалтын 1 хувиар гэж үздэг нь өөрөө учир дутагдалтай. Атлас компани 2017.07.31-р төлбөрөө төлөөгүй ба “Сайн дистрибьюшн инк” компани Атлас компанийг гэнэтийн үйл ажиллагааны улмаас авлагаа барагдуулах ямар ч боломжгүй болсныг мэдсэн. Тухайн нөхцөлд борлуулалттай холбоотой өмнөх үеийн мэдээллүүд дээр үндэслэн шинэ нөөцийн матрицийг ашиглан дахин тооцооллыг хийж гүйцэтгэвэл: Хүснэгт 2.6 Хүлээгдэж буй алдагдлын нөөцийн матриц Хэтэрсэн хугацаа

Хүлээгдэж буй алдагдлын нөөц

0

1%

1-30 хоног

5%

31-60 хоног

15%

61-90 хоног

20%

90-с дээш хоног

25%

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол СТОУС9–н хүлээгдэж буй зээлийн алдагдлын дагуу 2017.12.01, 2018.01.01-рх бүртгэлийг хийвэл. 2017.12.01 нд Сайн дистрибьюшн инк компанийн бүртгэл : Дт Авлага

52,000,000

Кт Борлуулалтын орлого

52,000,000

Анхны хүлээн зөвшөөрөлт хүлээгдэж буй зээлийн алдаглын нөөц нь: Дт Хүлээгдэж буй зээлийн гарз

520,000₮

Кт Найдваргүй авлагын нөөц

520,000

/52,000,000₮ x 1% /

2017.12.01 нд “Сайн дистрибьюшн инк” компанийн бүртгэл: “Сайн Дистрибьюшн Инк” ХК матрицийн дагуу нөөцийг 5%-руу шилжүүлнэ. Учир нь 60 хоногийн зээлийн хугацаа дууссан байна.(энэ нь 60 хоног байх хугацаатай тэнцүү биш гэдгийг анхаарах хэрэгтэй.). “Сайн дистрибьюшн инк” компани ирээдүйд төлбөрөө хүлээн авах ч гэсэн өссөн зээлийн эрсдлийг тусгах зээлийн алдагдлын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх ёстой. Дт Хүлээгдэж буй зээлийн гарз

2,080,000₮

Кт Найдваргүй авлагын нөөц

2,080,000

/52,000,000₮ x 5% - 520,000₮

Хүлээгдэж буй зээлийн гарз нь орлогын тайланд тусгагдана. Харин ААНОАТ хуулиар татвар ногдох орлогоос хасагдахгүй. Иймд түр зөрүү үүснэ.

25


Хүснэгт 2.7 Хэсэгчилсэн Орлогын Дэлгэрэнгүй тайлан Орлогын дэлгэрэнгүй тайлан Мянган.төг №

Үзүүлэлт

Эхний үлдэгдэл

Эцсийн үлдэгдэл

1

Борлуулалтын орлого (цэвэр)

2,963,875.6

2,679,329.9

2

Борлуулалтын өртөг

1,279,928.8

1,934,241.9

3

Нийт ашиг (алдагдал)

1,638,94.8

745,088.0

4

Түрээсийн орлого

0.0

0.0

5

Хүүгийн орлого

11,227.0

1,722.0+1,298.0

6

Ногдол ашгийн орлого

86,520.0

43,125.0

7

Эрхийн шимтгэлийн орлого

0.0

0.0

10

Ерөнхий ба удирдлагын зардал

1,766,534.4

867,968.1

11

Санхүүгийн зардал

0.0

0.0

12

Бусад зардал

0.0

330.0

17

Бусад ашиг (алдагдал)

0.0

(2,080.0)

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний 2017 оны санхүүгийн тайлан Хүснэгт 2.8 Хэсэгчилсэн Санхүүгийн Болон Орлогын Албан Татварын Тайлангуудын Үзүүлэлт Хоорондын Зөрүүг Зохицуулах Тайлан САНХҮҮГИЙН БОЛОН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТАЙЛАНГУУДЫН ҮЗҮҮЛЭЛТ ХООРОНДЫН ЗӨРҮҮГ ЗОХИЦУУЛАХ ТАЙЛАН ТТД: 20333003 A 3

Нэр: “Сайн Дистрибьюшн Инк” ХК

Түр зөрүү Нэмэгдүүлэх утга

3.1

Элэгдлийн тайлангийн

3.2

Валютын ханшийн бодит бус алдагдал

3.3

Бусад

Дүн

Бууруулах утга

4

зардал-Санхүүгийн зөрүүгийн

4.1

Элэгдлийн зардал тайлангийн

4.2

Бусад

Дүн Татварын

4.3

2,080.0

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний 2017 оны санхүүгийн тайлан Хүлээгдэж буй алдагдлын загварын бичилтийг хийвэл Дт Хойшлогдсон татварын хөрөнгө 208,000 Кт Орлогын албан татварын өр

208,000₮

Тохиолдол 3-г СТОУС 9-тэй холбоотойгоор бүртгэл хөтлөлтийг хийж гүйцэтгэвэл Энэхүү нөхцөлд СТОУС 9-тэй холбоотойгоор зээлийн мэдээллийг ашиглан санхүүгийн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын загвар дээр тулгуурлан бүртгэх ажилллагаа дараах байдлаар хийгдсэн болно.

26


Хүснэгт 2.9 Үнэ цэнийн бууралтын тооцоолол Огноо

Орж ирэх мөнгө (Мян.төг)

Магадлал /хувь/

Цэвэр мөнгөн урсгал

Хоног

Ирээдүйн мөнгөний ӨҮЦ (Мян.төг)

(Мян.төг)

1/15/2017

48,081,541

10%

4,808,154

375

4,660,229

2/15/2017

48,081,541

10%

4,808,154

405

4,648,593

3/16/2017

48,081,541

10%

4,808,154

436

4,636,600

4/16/2017

48,081,541

10%

4,808,154

466

4,625,024

5/16/2017

48,081,541

10%

4,808,154

496

4,613,476

6/16/2017

48,081,541

10%

4,808,154

526

4,601,957

7/16/2017

48,081,541

10%

4,808,154

556

4,590,467

8/16/2017

48,081,541

10%

4,808,154

586

4,579,006

9/16/2017

48,081,541

10%

4,808,154

616

4,567,573

10/16/2017

48,081,541

10%

4,808,154

646

4,556,169

11/16/2017

48,081,541

10%

4,808,154

676

4,544,793

12/16/2017

48,081,541

10%

4,808,154

706

4,533,446

1/16/2018

48,081,541

10%

4,808,154

736

4,522,127

2/16/2018

48,081,541

10%

4,808,154

766

4,510,836

3/16/2018

48,081,541

10%

4,808,154

796

4,499,574

4/16/2018

48,081,541

10%

4,808,154

826

4,488,339

5/16/2018

48,081,541

10%

4,808,154

856

4,477,133

6/16/2018

48,081,541

10%

4,808,154

886

4,465,955

865,467,738

86,546,774

82,121,299

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний зээлийн мэдээлэл Хүснэгт 2.10 Үнэ цэнийн бууралтын тооцоолол Дансны үнэ (Мян.төг)

73,128,715

Ирээдүйн хүлээгдэж мөнгөний ӨҮЦ (Мян.төг)

82,121,299

Үнэ цэнийн бууралт (өсөлт /-/) (Мян.төг)

(8,992,584)

Эх сурвалж: “Сайн Дистрибьюшн Инк” ХК-ний зээлийн мэдээлэл Дээрх тооцооллоос авч үзвэл зээлийн алдагдлын загвар ашигласан ба энэ тохиолдолд үнэ цэнийн бууралтын гарз үүсч байна. Хүснэгтэд тусгагдсанаар магадлалын 10%-г тухайн мөнгө төлөгдөхгүй байх магадлалын хувь гэж үзэж байгаа бөгөөд ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнийн томьёолол ашиглан үнэ цэнийг гаргасан болно. Үнэлгээний олз болон гарз нь ашиг алдагдлаарх бодит цэнээр хэмжих санхүүгийн хөрөнгийн хувьд орлогын тайланд харин бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэнээр хэмжигдэж буй тохиолдолд эздийн өмчийн хэсэгт тусгагдаж өгнө. 27


Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн нягтлан бодогчид стандарттай холбоотой дараах байдлаар нөхцөлийг тодорхойлсон бол харин судалгааны гол зорилго болох “СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр”-ийн стандартаас санхүүгийн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой судлан авч үзсэн нь сонгосон тухайн байгууллагын хувьд хангалттай түвшинд биелэлээ олоогүй байгаа нь тодорхойлогдсон ба судалгааны 2.2 дахь дэд бүлэгтээ үүнийг стандартын дагуу хэрхэн бүртгэх тэдгээр нь тайланд хэрхэн тусгагдах мөн татварын тайлантай яаж уялдаж байна гэдгийг харуулж өгсөн боловч гол асуудал болох сайжруулах боломж буюу стандартын дагуу зөв голдиролд нь хэрхэн оруулах талаар дараах байдлаар санал дэвшүүллээ. Ямар ч байгууллагын хувьд НББ-н бодлогын баримт бичиг гэдэг бол гол чухал түлхүүр билээ. Тэгвэл СТОУС 9-н дагуу санхүүгийн хөрөнгөө бүртгэх үндсэн эхлэл нь НББ-н баримт бичигтээ энэ талаар нарийвчлан, ойлгомжтой, боловсронгуй тусгах хэмээн үзэж байна. Үүнд судалгааны обьект болох байгууллагын хувьд 8 бүлгийг хамарсан бодлогын баримт бичигтэй ба 6-р бүлэг нь мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө гэсэн хэсгийг хамарна. Тэгвэл энэ 6-р бүлгийн 1-р хэсэг дээр үргэлжлүүлэн 1.2 гэсэн ангилалын хүрээнд дараах агуулгыг хамарсан бодлого тодорхойлох шаардлагатай хэмээн үзлээ. Санхүүгийн хөрөнгийн үнэ цэн хорогдуулсан өртөг, ашиг алдагдлаарх бодит үнэ цэн, бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэн зэргийн ялгаа Санхүүгийн хөрөнгийн зорилгоос нь хамааруулан хэрхэн ангилж буй гэдгийг тусган үнэ цэнийн бууралтын загвар болон хүлээгдэж буй алдагдлын загварыг ямар тохиолдолд хэрхэн ашиглах тухай Санхүүгийн хөрөнгийг дахин ангилах үеийн олз болон гарзыг хэрхэн тусгах Санхүүгийн хөрөнгийн үл хүлээн зөвшөөрөлт гэсэн агуулгын хүрээнд талаар яг цогц байдлаар агуулах Байгууллага мөрдөх баримт бичгээ нарийн нягт байдлаар боловсруулан, мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчин, хяналт шалгалтын нарийн горим, удирдлагаас тавигдах шаардлага зэрэг нэгэн байдлаар чиглэн ажиллах аваас “СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр”-н стандарт жинхэнэ утгаараа биелэлээ олно хэмээн үзлээ.

28


ДҮГНЭЛТ

“СТОУС9- Санхүүгийн хэрэглүүр” хэмээх стандарт нь 2018 оны 1-р сарын 1-с хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө хэрэгжүүлж болно хэмээн стандартын зөвлөлөөс батласан байдаг. Хэдий тийм боловч бодит практик дээр жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хувьд энэ нь жинхэнэ биелэлээ олж буйг судлахын тулд Сайн Дистрибьюшн Инк” ХК-г сонгон авсан бөгөөд дан ганц нэг байгууллага дээр судалгаа хийснээр өнөөгийн байдлыг бүхэлд нь тодорхойлох боломжгүй хэмээн хувьдаа үзсэн ба үүнтэй холбоотойгоор Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгээс гаргасан стандартын нэвтрэлттэй холбоотой судалгааг мөн давхар хамарсан болно. Судалгааны үр дүнд Стандартын нэвтрэлттэй холбоотойгоор дараах дүгнэлтийг хүрсэн. Сангийн Яамны 2011 оны судалгаагаар СТОУС-ыг бүрэн нэвтрүүлсэн аж ахуйн нэгж нийт дүнд 42.0 хувийг эзэлж байсан бол 2017 оны энэ судалгаагаар 56.5 хувь болж өсжээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд 14.5 нэгжээр өссөн буюу жилийн дундаж хурдац нь 2.9 хувь болж байна. Ийм хурдаар цаашид явна гэвэл СТОУС-ыг бүрэн нэвтрүүлэхэд 15 жил хэрэгтэй ажээ. Энэ бол СТОУС-ын нэвтрэлтийн явц удаан байгааг харуулж байна. СТОУСын нэвтрэлтийн явц удаан байгаа шалтгаан нь нягтлан бодох бүртгэлийн талаар төрийн бодлого, зохицуулалт хангалтгүй, нягтлан бодогчдын мэдлэг, ур чадвар дутагдалтай байгаа зэргээс шалтгаалж байна хэмээн үзлээ. Нягтлан бодогч ажлынхаа алхам бүртээ СТОУС, түүний дагуу гарсан заавар, гарын авлагыг мөрдөж ажиллах ёстой. Гэтэл тэдгээрийг уншиж судалдаггүй, ажилдаа сураг, таамгаар хайнга хандана гэдэг бол “Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм”-ийг ноцтой зөрчиж байгаа хэрэг мөн. Иймээс мэргэжлээрээ ажиллаж байгаа нийт нягтлан бодогчдод ёс зүйн дүрмийг ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Аж ахуйн нэгжийн санхүүгийн мэдээллийг хэрэглэгчдийн ихэнх нь СТОУС-ын ач холбогдлыг мэддэггүй, ойлгодоггүй байна. Ялангуяа зарим аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд СТОУС-ыг мэддэггүй учраас түүний хэрэглээг дэмждэггүй явдал байна. Нийтлэг асуудлын хувьд:  Стандартын орчуулгын чанар муу, уншиж ойлгоход бэрхшээл тулгардаг  СТОУС-н талаар нягтлан бодогчдын мэдлэг ойлголт сул  Мэргэжлийн байгууллагууд стандартын тайлбарыг зүй зохистой бэлтгэж гаргадаггүй  Аудиторуудын мэдлэг сул, зөвлөгөө хангалтгүй  Компаниудын засаглалын тогтолцоо сул  Төрийн захиргааны байгууллагуудын хяналт сул  Бүртгэлийн мэргэжилтнүүдийн хариуцлага сул Харин судалгааны гол зорилго болох “СТОУС 9-Санхүүгийн хэрэглүүр”-ийн стандартын санхүүгийн хөрөнгийн бүртгэл тайлагналын бодит хэрэгжилт ямар түвшинд байна вэ гэдгийг судлахын тулд байгууллагын өгөгдөл дээр тулгуурлан хэд хэдэн төрлийн 29


тохиолдолыг авч үзсэн ба үүнийг сонгох болсон шалтгаан нь үнэ цэнийн өөр өөр ангилал болон, стандартын шинэчлэлийн гол загвар болон материаллаг нөлөө зэргийг харгалзан үзсэн болно. Сонгон авсан байгууллагын хувьд хангалттай түвшинд биелэлээ олоогүй байгаа нь тодорхойлогдсон ба судалгааны хоёр дахь дэд бүлэгтээ үүнийг стандартын дагуу хэрхэн бүртгэх тэдгээр нь тайланд хэрхэн тусгагдах мөн татварын тайлантай яаж уялдаж байна гэдгийг харуулж өгсөн боловч гол асуудал болох сайжруулах боломж буюу стандартын дагуу зөв голдиролд нь хэрхэн оруулах талаар дараах байдлаар санал дэвшүүллээ. Ямар ч байгууллагын хувьд НББ-н бодлогын баримт бичиг гэдэг бол гол чухал түлхүүр билээ. Тийм ч учраас дараах агуулгыг хамрах ба үүнд: Санхүүгийн хөрөнгийн үнэ цэн хорогдуулсан өртөг, ашиг алдагдлаарх бодит үнэ цэн, бусад дэлгэрэнгүй орлогоорх бодит үнэ цэн зэргийн ялгаа Санхүүгийн хөрөнгийн зорилгоос нь хамааруулан хэрхэн ангилж буй гэдгийг тусган үнэ цэнийн бууралтын загвар болон хүлээгдэж буй алдагдлын загварыг ямар тохиолдолд хэрхэн ашиглах тухай Санхүүгийн хөрөнгийг дахин ангилах үеийн олз болон гарз Санхүүгийн хөрөнгийн үл хүлээн зөвшөөрөлт гэсэн агуулгын хүрээнд талаар яг цогц байдлаар агуулах Ийн НББ-н Бодлогын Баримт Бичигтээ Санхүүгийн хөрөнгийг тусган оруулан өгснөөр түүнд тавигдах хяналт сайжрах , даган мөрдөх горим биелэлээ олох, аливаа үүсэх хяналт шалгалтын эрсдэлээс сэргийлэх, санхүү болон татварын тайлан хоорондын уялдааг бэхжүүлэн хангах гэсэн үндсэн хэрэгжилт хангагдана. Байгууллагаа мөрдөх баримт бичгээ нарийн нягт байдлаар боловсруулан, мэргэжлийн ур чадвар бүхий боловсон хүчин, хяналт шалгалтын нарийн горим, удирдлагаас тавигдах шаардлага зэрэг нэгэн байдлаар чиглэн ажиллах аваас “СТОУС 9 Санхүүгийн хэрэглүүр”-н стандарт жинхэнэ утгаараа биелэлээ олно хэмээн үзлээ.Мэргэжлийн сургалт, төрөл бүрийн хяналт, шалгалтын үүднээс авч үзсэн ч СТОУСын хэрэглээний хандлагыг НББ-ийн төрийн бодлогын гол чиглэл болгох нь зүйтэй

30


31

Стоус 9 “санхүүгийн хэрэглүүр” ийг хэрэгжүүлэх арга зам  
Стоус 9 “санхүүгийн хэрэглүүр” ийг хэрэгжүүлэх арга зам  
Advertisement