Page 1

ÑÓÐÃÓÓËÈÉÍ ÑÀÉÍ ÇÀÑÀÃËÀË

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë 2011 îíû 06 äóãààð ñàð

Äóãààð 06

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


ЧД-ийн 37 -р сургуулийн захирал С.Одмандах

Сайн засаглалыг хөгжүүлэх, сургуулийн удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах төслийн үйл ажиллагаа болон үр дүнд хувь хүний хувьд ч, удирдах ажилтны хувьд ч, сэтгэл хангалуун явдаг. Сургуулийн удирдлагын үйл ажиллагаанд багш сурагч эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, тэдний дуу хоолойг сургуулийн үйл ажиллагаанд илүү тусгаж хамтран ажиллахын үр дүнг ойлгож мэдэрсэн. Хүүхдийн хувьд сургууль нь хоёрдахь гэр юм. Хүүхдийг сонсож, тэдэнд итгэж бас хайрлаж, хүндэтгэж, зөвлөн тусалж хамтран ажиллах нь сургуулийн хөгжлийн нэг гарц юм гэдэг нь өнөө цаг үед тодорхой болж байна. Гарцаагүй ийм шаардлага ч гарч байгаа тул сургуулийн удирдах ажилтнууд бид өөрсдөөсөө эхэлж сайн засаглалыг хэрэгжүүлэгч нь болох ёстойг ойлгохын хамт цаашид үйл ажиллагаандаа баримтлах чиг шугамаа болгож чадсан гэж үзэж байна. “Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилт-судалгааг удирдсан МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгч О.Мягмар ЕБС-ийн сурагч амьдралынхаа хичнээн цагийг сургууль дээрээ өнгөрөөдөг бол? Өдөр дутам 6 цагийн хичээл хийдэг гэж үзвэл долоо хоногт 30, сард 120, жилд 9600 орчим цагийг ангидаа хичээллэхэд зарцуулдаг гэсэн тооцоо гаргаж болох юм. Ангид өнгөрөөх энэ цаг мөч бүр нь хүүхдэд хүмүүжил, оюун санааны дасгал сургууль байх ёстой бөгөөд үүнийг багш хүн хийж гүйцэтгэдэг. Хүүхдийн итгэл найдварын очийг бадраагч багшийн ажил үнэхээр нандин сайхан алба. Сайхан атлаа амаргүй ажил. “Багш нар чухам юунаас болж уурлаж бухимддаг вэ?” гэсэн асуултанд “Зарим сурагч найз нөхдөө хэл амаар доромжилж дарамталсан үед, удаа дараа хэлэхэд үгэнд орохгүй байх, даалгавараа хийлгүй ирэх, хичээл таслах, урдаас хэдэрлэх...” зэрэг олон шалтгааныг багш нар маань хэлдэг. Тэгвэл эдгээр бэрхшээлийг даван туулах арга зам, тодорхой арга техникийг эзэмшихэд нь багш нарт туслах зорилго бүхий “Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилтсудалгааг энэ төслийн хзрээнд 2 дахь удаагаа удирдан ажилласандаа баяртай байна. “Манай багш нар аливаад эерэг аргаар ханддаг болсон бөгөөд бид бие биенийхээ тэргүүн туршлагаас хуваалцаж байна” гэж сургалтанд хамрагдсан багш нар дїгнэж байгаа нь энэ удаагийн туршилт-судалгааны гол үр дүн бөгөөд анги танхимд өдөр дутам давтагдаж байгаа халуун далуун уур амьсгал, багш нарын ухаалаг тэвчээртэй харилцаа, бие биенээсээ суралцах хүсэл эрэмэлзлэл, үлгэр дуурайлал түгэн дэлгэрч байгаа нь бидний цаашдын ажлын эхлэл, цар хүрээг илтгэж байгаа билээ. “Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилт-судалгаанд оролцсон Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-ийн багш нар ярьж байна: Англи хэлний багш Г.Наранцэцэг: Сурагчдаа сонсох, ойлгох чадвар минь нэмэгдсэн. Математикийн багш Н.Сарангэрэл: Ажил дээрээ үглэхээ больсон, сурагчиддаа хошигнох маягаар хэлж сөрөг хандлагаас гаргаж байгаа. Газар зүйн багш О.Баттуяа: Чанга дуугаар хашгирч загнадгаа больж байна, тайван хүлээцтэй болж эхэлж байна.

Англи хэлний багш Э.Уянга: Ангийн хаалгаар орохдоо олон толь байгаа гэж бодон уур уцаараа хаалганы ард орхиж орохыг хичэдэг болсон, хүүх эд дэггүйтсэн ч уурлахгүй байвал тэд өөрсдөө ухаарч ойлгодог. Бага ангийн багш У.Энхжаргал: Хичээлээс хоцроод байгаа нэг сурагчаа гэрийнх нь цаг буруу яваад сурагчийг минь хоцроогоод байна, тэрнээс биш тоо, цаг мэддэг сурагч хүн яалаа гэж хоцрох вэ гэж магттал түүнээс хойш сурагч минь хоцрохоо больсон доо. Бага ангийн багш Д.Цэрэнжав: Ангидаа орж ирэхдээ – хүүхдүүд ээ, чимээгүй, хогоо цэвэрлээрэй гээд л хашгираад ордог байсан. Одоо бол ангидаа инээмсэглээд ордог болсон. Математикийн багш Б.Баттөмөр: Сурагчдын алдааг байнга хэлж үглэхээ больсон, өөрийнхөө алдаанд дүгнэлт хийн, алдаа гаргасан бол дахин давтахгүй байхыг хичээх болсон. Бага ангийн сургалтын менежер М.Дуламханд: Хүмүүжлийн үерэг аргын сургалтанд сууснаас хойш сурагчид болон багш нартайгаа аливаа асуудлыг эерэгээр шийдэхийг эрмэлзэж байгаа. Нэгэн аав над руу утсаар ярьж хүүхдийнх нь зөв бодсон тоог багш нь буруу гээд байна гэж гомдол мэдүүллээ. Би бодож бодож, маргааш хүүхдийн чинь дэвтрийг үзье, уучлаарай гэж хэлсэн. Хэрвээ сургалтанд суугаагүй бол: юу гэж багш буруу засдаг юм? гэх л байсан биз.

Бага ангийн багш Т.Батцэцэг: Өглөө бүр ангийнхаа сурагчдыг маш сайн ажигладаг болсон. Хонх дуугарсны дараа даалгавраа үзүүлэх гэхээр нь хонх дуугарчихлаа дараа бол гээд үздэггүй байснаас ангийхаа зарим хүүхдүүдийг идэвх сонирхолгүй болгодог байсан юм билээ. Сургалтанд суусны дараа хонх дуугарсан ч амжуулаад хичээлийг нь үздэг болсон. Өдөр бүр даалгавраа үзүүлээд ирэхээрээ хүүхдүүдийн сурах идэвх, сонирхол нэмэгдээд сургалга нь сайжирч байгаа. Биеийн тамирын багш Ж.Оргилсайхан: Тэмцээнд оролцоод замд явж байхдаа сурагчдынхаа ярихыг би сонссон. Тэд ярьж байна аа, яг медаль аваад тавцнаас бууж ирэхэд багш баяр хүргээд үнсэхэд маш гоё байсан гээд. Хүүхдэд маань урам гэдэг медаль авсан аваагүй хэрэгтэй юм байна гэж бодогдсон доо. Хими-биологийн багш Х.Байгалмаа: Хүмүүжлийн эерэг аргын сургалтанд хамрагдахаасаа өмнө сурагчдыг нийтийн өмнө загнадаг, заавал хийх зүйлийг нь хийлгэнэ гж зүтгэдэг байсан бол одоо уурлаж загнахгүй, хийх зүйлийг нь хэлээд биеийг нь даалгаад орхидог болсноор сурагчид болон би өөрөө стресст орохгүй, чөлөөтэй харилцан ярилцдаг боллоо. Бага ангийн багш Б.Туяа: Сурагчидтайгаа эерэг зөөлөн харилцдаг болсон, гэртээ очоод үглэж яншихаа больсон, заавар зөвлөгөө өгөхөө больсон, өөрийн дутагдлаа багасгаж чадлаа. Монгол хэл уран зохиолын багш О.Оюумаа: Ангид ороход зарим хүүхэд малгайтай, ихэнх нь куртиктэй байдаг. Багш өөрөө малгайгаа аваад, гадуур хувцсаа тайлж өлгөөд: За багш нь хичээлээ заахад бэлэн боллоо, та нар багшийнхаа заах хичээлийг хүлээн авч сонсоход бэлэн үү?гэхэд сурагчид бүгд л хувцсаа тайлаад өлгөчихнө дөө. ААБ-ын арга зүйч Б.Чимэгмаа: Сургалтанд сууснаар бусдыг ойлгох чадвар өмнөхөөсөө илүү дээшилсэн, аливааг хүндэтгэх үзэл нэмэгдсэн.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


Бага ангийн багш Ч.Туул: Гэртээ хүртэл хүүгээ загнаж зандрахаасаа өмнө бодож дуугардаг болсон. Байнга зааварчилгаа өгдөг байснаа больж харилцан ярилцахыг хичээдэг болсон, энэ нь илүү үр дүнтэй байна. Сургуулийн захирал А.Сэндмаа: Уурлаж бухимдахаасаа өмнө би ямар харагдаж байгаа бол гэж эмээх сэтгэл төрдөг болсон, хүнийг уучлах, тухайн хүний байр сууринд өөрийгөө тавьж асуудлыг эерэг талаас нь харахыг хичээдэг болсон. Бага ангийн багш О.Оюунтуяа: 6 настай хүүхдүүд эрхлэх дуртай байдаг, тиймээс тэднийг тэвэрч дотноор өхөөрдөх, хөөрхөн гэж хэлэхэд дуртай байдаг. Монгол хэл-уран зохиолын багш Х.Эрхболд: Хэн нэгэнд уурласан уурыг өөр бусдад гаргахаа больсон. Дүрсгүйттдэг хүүхдийг уурлаж загнах, муухай харахаа больсон. Гэтэл хүүхдүүд өөрсдөө томоотой хичээлээ хийдэг болж байна. Бага ангийн багш Б.Алтантүлхүүр: Сурагчдынхаа өмнө алдаа гаргасан бол буруугаа хүлээж сурсан. Уур бухимдлаа бусдын өмнө барьж сурч байна. Орос хэлний багш Э.Гэрэлтуяа: Уурлаж загнасан ч уучлал гуйж өөрийн болон бусдынхаа бурууг тунгаан ярилцаж сурч байна. Энэ сургалтын өмнө хэний ч буруу байсан уурлаад өнгөрдөг байсан. Ажил дээр үүссэн бухимдлаа гэртээ гаргахаа больсон, болсон үйл явдлыг газар дээр нь үлдээх аргыг хэрэглэж байна. ЧД-ийн 72-р сургуулийн орос хэлний багш Э.Баянбатын “Хайрын хоосрол буюу хүн чанарыг санагалзахуй” эссэгээс “... Хэрвээ багш хүний сэтгэлд бусдыг нийгүүлсэх хайр гүн бат суувал хүүхдийн ирээдүйн төлөө бодсоноос ч илүүтэйг хийх болно. Надад Монголын ирээдүй мөнгөөр бус хайраар бүтээгдэх гэгээн гарц харагдаж байна. Би хүмүүсийг зүрх сэтгэлдээ хайргүй гэж хэлээгүй, харин энэ эрхэм чанараа бүү гээгээч, ирээдүй хойчдоо өвлүүлээч гэж хэлэх гэсэн юм. Монголчууд бид хүн чанартай, уужуу ухаантай, нинжин сэтгэлтэй ард түмэн. Ард түмнийхээ тэр сайхан хайр бялхсан уламжлалыг хүүхэд наснаас нь өвлүүлэхсэн... Ирээдүй хойч үеэ багаас нь төлөвшүүлэн хүмүүжүүлэх, үг ажил нь зөрдөггүй үндэсний бодлого үгүйлэгдэж байна. Англи хэлний үндэсний хөтөлбөрөөс илүүтэй ард түмнээ гэгээрүүлэх, төлөвшүүлэх алсын хараатай хөтөлбөр үнэндээ ус агаар адил хэрэгтэй байна. Хайр гэдэг асар том хариуцлага. Хариуцлагаа ухамсарлан, үр хүүхдийнхээ төлөө, үндэс угсааныхаа төлөө, эх орныхоо төлөө, ирээдүйн амьдралын төлөө “Хүн чанар-хүнлэг сэтгэл-хайр” гэсэн гэгээн гурвалжинг төлөвшүүлэх зорилготой их аянд мордоцгооё. Хайр Монголын минь ирээдүй. Хэрэгжүүлэх ёстой энэ аянд алив бүхэнд чөдөр тушаа болон дутагдаж байдаг мөнгө орохгүй нь гайхалтай... Хүмүүжлийн эерэг аргын агуулга дор эссэ бичих даалгавартай ч хүсэн хүлээсэн сургалтын үр дүн нь мөн “Хайр” санагдсан тул энэхүү бодролоо бичлээ...” ЧД-ийн 24 -р сургуулийн багш О.Эрдэнэтуяа:“Ангид үүссэн асуудлыг тодруулахаас өмнө учир шалтгааныг ололгүйгээр гаднаас орж ирэхэд бужигнаж байвал уурладаг байсан. Уурласнаас болж хичээлийн маань 40 минут хорогддог байжээ. Сурагчдынхаа үгийг сонсож зохих шийдвэр гаргаж чаддаг болсноор барахгүй хичээл 40 минутдаа багтдаг болов. Хэтийн зорилгоо төдий л ухамсарлаагүй явж байснаа ухаарсан даа. Зүгээр л ангийн маань хүүхдүүд миний заасан хичээлийг сайн ойлгож хөндлөнгийн шалгалт ирэхэд сайн л өгч байвал болох юм шиг санагдаж явжээ. Энэ сургалтанд сууж хүмүүжлийн эерэг аргын номоо уншсанаар тэс ондоо зүйл болохыг эрт ухаарсан минь аз болсон. Яагаад гэвэл би дөнгөж багш болж яваа залуу багш. Би хэтийн төлвийн үүднээс шавь нартаа нөлөөлдөг гэж шууд хэлж чадахгүй, арай эрт санагдаж байна. Би сурагчдынхаа ирээдүйн амьдралд сайн сайхан байхад нь зориулж хичээл заагаад зогсохгүй өөрийн биеэр үлгэр дуурайлал болж чадсанаар хожим үр дүн гарна...”

ХУД -ийн 41-р сургуулийн 4-г ангийн сурагч М.Халиун Энэ сургалтанд манай ангийн Орхонтуул багш оролцсон. Энэ сургалтын ачаар манай ангид олон өөрчлөлт гарсан, бид өмнөхөөсөө илүү дотно, нөхөрсөг болцгоосон, бие биетэйгээ эерэгээр харилцах болсон. Бид бүгд эв найртай байгаа, бие биедээ тусалж мэдэхгүй зүйлээ хамтран ярилцдаг болсон. Манай анги бас ангийн дүрэм гаргасан. Энэ сургалтын ачаар бид урьд өмнөхөөсөө хамаагүй дээр болцгоосон. ЧД- ийн 72-р сургуулийн захирал Ц.Өлзийжаргал “Хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага, хяналтын тогтолцоог сайжруулах нь” төсөлтэй хамтран “Сургуулийн ном”- ыг бий болгосон. Энэ номыг хийснээр сургууль дээр хэрэгжүүлж буй дүрэм, журам багш, эцэг эх, сурагчдад ил тод болж сургууль болон багшид итгэх итгэл нэмэгдсэн төдийгүй хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хамтран оролцох, дэмжих нь илүү болсон. Сургуулийн ном нь бидэнд “2011 оны Хүүхдэд ээлтэй сургууль, дүүргийн тэргүүний үйл ажиллагаатай сургууль” болоход ихээхэн дэмжлэг болсон. Төсөлд хамрагдаагүй сургуулиуд манай “Сургуулийн номтой” танилцан туршлага болгож аваад байгаа нь нь эрх зүйн чиглэлээр хийгдсэн энэ баримт бичгийн үр ашгийг илэрхийлэх нэг тод жишээ гэж үзэж байна. Дорнод аймгийн Õýðëýí ñóìын 12-р ñóðãóóëèéí БЭЭЗ-ийн н/б дарга Э.Чулуунгэрэл Ìèíèé õ¿¿ Õºãæìèéí ìýðãýæëèéí ñóðãàëòòàé 12 äóãààð ñóðãóóëèéí 5-ð àíãèä ñóðàëöäàã. Òóñ ñóðãóóëüä “Ñóðãóóëèéí ñàéí çàñàãëàë” òºñºë 3 дахь æèëäýý õýðýãæиж байна. Òºñºë õýðýãæñýíýýð ýöýã ýõ÷¿¿ä áèä яаж хамтарч нэг баг болон ажиллах вэ? Хүүхдийнхээ төлөө бидний хийж чадах зүйл юу вэ? Эцэг эх сургуультай хэрхэн хамтарч чадах вэ? зэрэг ìàø îëîí ç¿éëèéã ñóð÷, ñóðàëöàæ, Áагш Ýцэг Ýхийн Çөвлөлөө байгуулж, хүүхдүүдийнхээ төлөө ººðñäèéí äóó õîîëîéã íýìýðëýæ, ñóðãóóëьтай хамтран ажилладаг боллоо. Ò¿¿ãýýð ÷ çîãñîõã¿é ñóðãóóëèéí óäèðäëàãà, áàãø íàðòàé èë¿¿ îéð áàéæ, õ¿¿õäèéíõýý ñóðàõ, õºãæèõ, õ¿ì¿¿æèõ ¿éë àæèëëàãààíä èäýâõòýé îðîëöîæ ÷àäàæ áàéãààäàà ýöýã ýõ÷¿¿ä áèä èõ áàÿðëàæ áàéна. Дорнод аймгийн 11-р сургуулийн сурагч Н.Адъяа Энэ төсөл хэрэгжиж манай сургуульд, надад, нийт суралцагчид, багш нарт минь чамгүй их өөрчлөлт гарсан. Төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Бие биенээ хүндэлж эерэг харилцааг төлөвшүүлье” сарын аян их гоё үр дүнтэй болсон. Багш нар маань биднийг илүү их ойлгодог болж багш суралцагчдын харьцаа улам бэхжсэн. Өөр гэвэл, анх удаа бид шийдвэр гаргах түвшний хүмүүстэй буюу захиралтай уулзаж сурагчдаас гарсан саналыг танилцуулж шийдүүлж чадсан. Сурагчдын хоорондын харилцаа сайжирсан, мөн багш суралцагчдын харилцаа ч илүү нээлттэй болсон нь энэ төслийн хүрээнд манай сургуульд орсон нэг том өөрчлөлт болсон. Иймд энэ төслийг зохион байгуулсан хүмүүст, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа оруулж буй хувь нэмэрт тань нийт сурагчдынхаа өмнөөс маш их баярлалаа гэж хэлж байгаадаа баяртай байна.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


Дорнод аймаг, Хэрлэн сумын 8-р ÒÀÍÛ сургуулийн Эцэг эх ÑÀÍÄ ÌÝÄËÝÃÈÉÍ багшийн холбооны чиглүүлэгч багш, Р.Цолмон Манай сургуульд Багш-эцэг эхийн холбоо байгуулагдсан бөгөөд бүтцийн хувьд бага, дунд, ахлах ангийн эцэг эхийн зөвлөлүүдээс бүрддэг. Сар бүр нэг зөвлөл нь сурагч эцэг эхэд чиглүүлсэн ажил явуулдаг тул аймгийн БСГ-аас тасралтгүй хөгжсөн үйл ажиллагаатай гэж үнэлэгдэн “Тэргүүний үйл ажиллагаатай Эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарч цом өргөмжлөл хүртлээ. Цаашид бид ангийн эцэг эхийг жигд хамруулах талаар ажил төлөвлөж анги сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийг 60-70% тай хамруулах боломжийг хайж байгаа. Эцэг эхчүүдээс зохион байгуулах ажилд багш нар ирцийг бүрдүүлэхэд туслаад өгвөл эцэг эхүүд ямар ч ажлыг хийх чадвар болоод хүсэл сонирхолтой байдаг нь харагдсан. Эцэг эхчүүд хэзээ, хаана, юун дээр багш нарын туслалцааг авч болох, мөн хэзээ яаж юунд багш нартаа туслах талаар мэддэг болж багш нартаа хэлж ойлгуулан ерөнхийдөө эцэг эх, багш нарынхаа гүүр болж ажиллах нь Эцэг эхийн зөвлөл/холбооны чиглүүлэгч багшийн үүрэг юм аа.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС-ийн захирал А.Сэндмаа Манай сум нийт 6 багтай, ихэнх нь малчин өрх. Иймд эцэг эхчүүд маань тэр бүр сургуулийн үйл ажиллагаанд оролцоод байж чаддаггүй байлаа. Төсөл хэрэгжиж олон төрлийн чадавхжуулах сургалт явагдсанаар эцэг эх үүргээ ухамсарлахад нөлөөлж, тэд сургуулийн үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцдог боллоо. Багш эцэг эхийн зөвлөл жилийн ажлын төлөвлөгөөний дагуу сар бүр сургуулийн захиргаатай хамтран багш, эцэг эх, сурагчдын дунд тодорхой үйл ажиллагаа зохион байгуулдаг, тулгамдсан асуудлаа сургуулийн захиргаатай хамтран шийдвэрлэдэг боллоо. Жил бүрийн нийт эцэг эхийн хурлаар тайлангаа хэлэлцүүлж, “Жижиг мөнгөн сан”–ийнхаа журам, тухайн жилд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө баталж хэвшлээ.

Дорнод аймгийн Чойбалсан сумын сургуулийн нийгмийн ажилтан Д.Мөнгєнчимэг Сайн байцгаана уу? “Сайн засаглал” төсөл манай сургуульд хэрэгжсэнд нийгмийн ажилтаны хувьд их баяртай байдаг. Одоо манай сургуулийн эцэг эхийн зөвлөл жинхэнэ утгаараа ажиллаж, урьд жилүүдийнхээс эцэг эхийн оролцоо илүү нэмэгдсэн. Мөн аавууд хүүхдийнхээ төлөө цаг заваа зориулан идэвхтэй оролцдог болсон нь маш том ололт гэж дүгнэж байна. Сурагчдын зөвлөл маань идэвхтэй ажиллаад зогсохгүй бусад өөрийн удирдлагын байгууллагын найз нөхөддөө үлгэрлэн зааж бас хамтран ажиллаж байгаа нь хүүхэд хүүхэддээ эерэгээр нөлөөлж чадсан, хүүхдийн оролцоо бүрэн утгарааа хэрэгжиж буйн илрэл юм.Мөн эцэг эх, багш, нийгмийн ажилтны бүрэлдэхүүнтэй Иргэний хяналтын баг байгуулагдан ажиллаж, “Хүүхдийн сайн сайхны төлөө” хайрцагаар санал хүсэлтийг авч асуудлыг шийдвэрлэн ажилаж байгаа нь сургуулийн ажилд их тустай байна. Сурагчдын зөвлөл, эцэг эхийн зөвлөл, анги удирдсан багш нарын хамтын ажиллагаа сайжирч чадсан явдал нь энэ төслийн үр дүн байлаа.

ЧД-ийн 49-р сургуулийн ЭЭХолбооны дарга: Я.Їїрийнцолмон

Намайг Үүрийнцолмон гэдэг. 49-р сургуулийн ЭЭХолбоонд 3дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд маань сургуульд орсон цагаас эхлэн эцэг эх бидний үүрэг хариуцлага улам их болдог. Сургуулийн эцэг эхийн хороонд ажилласнаар хїїхдийг ганцхан сургууль, багшид даатгаад орхиж болохгїй, гэр бүлийн анхаарал халамж маш чухал гэдгийг ойлгосон. Эцэг эхчүүд бид өөрсдөө суралцаж өсөж байх ёстой юм билээ. Тэгж л байж үр хүүхдийнхээ ирээдүйтэй хөл нийлүүлэн алхаж явах байх. Манай сургуулийн ЭЭХ-нд үр хүүхдийнхээ төлөө үнэнчээр санаа тавьж чаддаг эцэг эхчүүд, сайн баг бүрдүүлэн ажиллаж байгаад маш их баяртай байдаг. Сургуулийн захиргаа хамт олон бидний энэ ажлыг маш сайн дэмжиж улан их урам зориг өгч чаддагт үнэхээр их талархаж байна.

ЧД-ийн 49-р сургуулийн ИХБ-ийн ахлагч багш Ц.Сүнчигмаа Иргэний хяналтын багт сургуулийн төлөөлөл болж багш ажиллаж, санал хүсэлт болон хяналт зэргийг зохицуулан холбож ажиллахад боломжтой санагдсан. Санал хүсэлтийн “дэгдээхэй” хайрцгийг бүх ангиудаар аялуулахад сурагчдаас санал хүсэлт их ирдэг. Асуудлыг тухай бүрт нь их бага гэлтгүй шуурхай шийдвэрлэж байвал ажил урагштай байдаг юм билээ...

ХУД-ийн 41-р сургуулийн Эцэг эхийн зөвлөл болон Иргэний хяналтын багийн гишүүн Г.Бямбажав Сайн байцгаана уу, би ХУД-ийн 41-р сургуулийн Эцэг эхийн зөвлөл болон Иргэний хяналтын багийн гишүүн Г.Бямбажав байна. Энэ төсөл эцэг эх, сурагч, багш нарт хамгийн их үгүйлэгдсэн шинэлэг зүйл байлаа. Төсөл хэрэгжсэнээр манай сургуульд ЭЭЗ-ийн байнгын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Мөн чиглүүлэгч багш томилж өгсөн нь маш их дэмжлэг боллоо. Эцэг эхчүүд сургуульд хүүхдээ даатгадаг хандлага өөрчлөгдөж байгаа нь үнэхээр авууштай. Иймд танай төсөл олон сургуулийг хамраасай гэж хүсэж байна.

ХУД-ийн 114-р сургуулийн чиглүүлэгч багш И.Долгор Манай сургуулийн ЭЭХ-ны удирдах зөвлөл нь ангиудын ЭЭЗийн төлөөлөл болох 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Эцэг эхийн хурлаас гарсан саналын дагуу ажлаа улирлаар төлөвлөн, хариуцсан тодорхой УЗ-ийн гишүүд нь гүйцэтгэдэг. Үйл ажиллагаагаа заримдаа хурлаар, заримдаа захидлаар тайлагнадаг. Бид Эцэг эх-СурагчБагш гэсэн цикл хэлбэрээр ажлаа явуулах зорилготой. Бидний ажлыг дэмжээд төрийн бус байгууллага, хороо, цагдаа, эмнэлэг, албан газрууд тусалж байдагт нь баяртай байдаг. Цаашид ЭЭХ маань улам өргөжиж эцэг эхчүүдийг сургуультай холбож ингэснээр сурагчдын мэдлэг чадвар, төлөвшил, хүмүүжил, улам сайжраасай гэж хүсдэг. ЯХИС-д дэмжиж ажилласанд баярлалаа.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


ЧД-ийн 39-р сургуулийн ЭЭЗ-ийн чиглүүлэгч багш, зураг төслийн багш Б.Эрдэнэ-Очир Сургуулийн сурагчид ирж очих замдаа янз бүрийн гэнэтийн халдлагад өртөх, нохойд уруулах, хальтарч гэмтэх зэрэг осолд өртөх эрсдэл өндөр байдаг. Иймээс төсөлд хамрагдаж байгаа сургуулиуд маань өөр өөрсдийн хамран сургах тойргийнхоо аюулгүйн зургийг боловсруулсан юм. Манай сургуулийн хувьд аюулгүйн зургаа сурагчидтайгаа хамтран боловсруулсан. Тэд маань өөрсдийнх төдийгүй ангийнхнаа хаана амьдардаг, сургууль гэртээ ямар замаар явдаг, хаана РС тоглоомын газар, архи тамхи зардаг дэлгүүр, аюул осолд орж болзошгүй газар, харанхуй гэрэлгүй гудамж тайлбай байдгийг сайн мэддэг. Тэдгээрийг зураг дээр хэрхэн тэмдэглэхийг ч хүүхдүүд маань өөрсдөө санаачлан хамтдаа зурсан тул багш сурагчдын хамтын бүтээл болсон юм. Сурагчид маань зургаа сайн мэддэг, гэр гудамж талбайгаа төвөггүй зааж, аль болох өөрсдийнхөө аюул осолгүй гэж тэмдэглэсэн газраар явахыг хичээдэг болсон. Анги бүр аюулгүйн зургаа хүнд сайн харагдах газар байрлуулсан. Аюулгүйн зураг маань бидэнд ачтай-тустай зөвлөгч болсон.

ЧД-ийн 72-р сургуулийн СӨУБ-ын дарга Т.Очирпил Манай сургууль энэ төсөлд хамрагдсанд их баяртай байна. Хүүхдийг Ивээх Сангийн энэ төсөл хүүхдийн эрх ашгийн төлөө, хүүхдийг нээх, хөгжүүлэх, хүүхдийн үгийг сонсох зорилготой байсан учраас манай СӨУБ-ын идэвхтэй ажиллахад их тус болсон. Цаашид та бүхэнтэй илүү их хамтарч ажиллана аа гэж бодож байна.

ЧД-ийн 72-р сургуулийн ЭЭХ-ны чиглүүлэгч багш Э.Энхзаяа Энэ төсөл тус сургуульд хэрэгжсэнээр ЭЭХолбоо шинэчлэгдэн байгуулагдаж, эцэг эх сурагч багш нарын гурвалсан харилцааг хангахын төлөө ажлаа чиглүүлэх болсон юм. Эцэг эхчүүдийн дунд олон төрлийн сургалт явагдаж үйл ажиллагааны чиглэл, гарын авлага материалаар байнга хангаж байсны үр дүнд ЭЭХ-ны үйл ажиллагаа тэгширч нөлөөлөл нь сайжирлаа. ЭЭХ нь тусгай данс, сантай болж хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд туслах боломжтой болсон. Мэдээллийн самбар ажилуулж, өөрийн гэсэн өрөөтэй болсон нь ажил явуулахад их дөхөмтэй байлаа. Төслийн баг сургуулийн ЭЭХ, зөвлөлийн дарга нар мөн чиглүүлэгч багштай байнга холбоотой байж арга зүйгээр ханган ажиллаж үнэхээр үр дүнтэй ажил болж байна.

ХУД-ийн 60-р сургуулийн Сурагчдын зөвлөлийн гишүүн З.Өлзийсайхан “Бие биенээ хүндэлж эерэг харилцааг бий болгоё” аян их гоё болсон. Бүх сурагчид, эцэг эхчүүд идэвхтэй оролцсон. Үүний үр дүнд хүүхдүүд бид өөр хоорондоо тогтмол мэндэлдэг болж сургууль маань найрсаг болж байгаа нь мэдрэгдсэн. Мөн эцэг эхчүүд сургуулийн ажилд илүү анхаарч хамтран ажиллах болсон. Ингэснээрээ багш, сурагч, эцэг эх хоорондоо илүү ойлголцдог болж байгаа гэж бодож байна.

ЧД-ийн 49-р сургуулийн захирал И.Бямба Японы Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлсэн “ЕБС-иудад хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах нь” төсөлд манай сургууль хамрагдсанд баяртай байна. Төслийн хүрээнд “Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд нэвтрүүлэх нь” сэдэвт цаг үеэ олсон, өнөөгийн боловсролд нэн чухал хэрэгцээтэй туршилт судалгаа явагдсанаар хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдэж, багш сурагчийн харилцаанд бодит өөрчлөлт гарсан нь олон зүйл дээр ажиглагдаж мэдрэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Энэ сургалт хэдийгээр урт хугацаагаар үргэлжлээгүй ч багш нар маань тэр л хэсэгхэн хугацаандаа хэрэглээд орхиогүй. Эцэг эхчүүд болон бусад багш нартаа сургалтынхаа давуу талыг таниулж, сурталчилж, түгээн дэлгэрүүлж, 2010 оны “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд багш сургалтын байгууллагын үүргийг дээшлүүлэх арга зам” сэдэвт сурган хүмүүжүүлэх илтгэлдээ сургалтын үеэр хийсэн судалгаа шинжилгээ, түүний үр дүн, сурагчдад гарсан өөрчлөлт зэргийг тусгаснаар хот, улсын илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон билээ. Төслийн хүрээнд эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой ажлуудыг чиглүүлсэн нь үр дүнтэй байлаа. Иргэний хяналтын багийг байгуулснаар эцэг эх, сурагчдын саналыг “Дэгдээхий” хайрцгаар авч, тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэж хариу өгдөг болсон. “Туршлага солилцох аялал”-ыг зохион байгуулсан нь сургуулиуд хоорондоо туршлага солилцож бие биенээсээ суралцах сайхан боломжийг олгосон. Эдгээр ажлууд нь багш, сурагч, эцэг эхийн уялдаа холбоог хангахад чиглэгдсэн “Эргэх холбоо”-г сайжруулахад нөлөөлөхүйц үр дүнтэй үйл ажиллагаа болсон юм. Энэ тєслийн хүрээ улам өргөжиж, Монголын бүх сургуулийг хамарч, “Хүнээр хүн хийх арга ухаан нь хүмүүжлийн эерэг арга байсаар байх”-ын ерөөлийг дэвшүүлье.

ЧД-ийн 24-р сургуулийн СӨУБ-ын дарга Ж.Уянга

Энэ төсөлд хамрагдаж, сурагчид бид олон талын мэдээлэл авч мэдлэг болгон практикт хэрэгжүүлж бодитоор чадавхжлаа. Бид сургуулийнхаа удирдлагатай нээлттэй харилцаж, сурагчдын хэрэгцээнд тулгуурлан олон асуудлыг хамтран шийдвэрлэж чадсан. Боловсролын хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдтэй танилцаж, сургуулийн номоо бүтээж, эрх зүйн мэдлэгтэй болж, сургуулийн аюулгүйн бүсээ тогтоож, хамтын үйл ажиллагаагаа тогтворжууллаа. Миний сургууль дээр эцэг эх, багш, сурагч гэсэн эргэх холбоо үүсч, хамтран хөгжихийн төлөө бие биедээ хяналт тавин хариуцлагатай хандаж сургууль дээрээ эерэг харилцааг төлөвшүүлж чадсан маань бидний хамгийн том ололт байлаа. Иймд миний сургууль эцэг эх, багш, сурагчийн амин холбоотой, эерэг харилцааг эрхэмлэсэн, сурагчид нь удирдлага, багш нарыгаа, удирлага багш нар нь сурагчдаа сайшаадаг, хөгжүүлдэг, харилцан тусладаг жинхэнэ мөрөөдлийн сургууль болж чадлаа. Монгол улсын бүх сургуульд энэ төсөл хэрэгжиж хүүхэд бидний хүсэн хүлээсэн мөрөөдлийн сургуулиуд олон олон болох болтугай, баярлалаа!

ХУД-ийн 60-р сургуулийн ЭЭЗ-ийн гишүүн С.Гандиймаа

Сургуульд ЭЭЗ байх ёстой. ЭЭЗ байгуулагдсанаар багш, сурагч, эцэг эхийн харилцаа холбоо сайжирдаг нь харагдаж байна. Одоо эцэг эх зүгээр нэг хараад суух биш сургуультайгаа хамтран ажилладаг боллоо.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


ЧД-ийн 23-р сургуулийн ЭЭХ-ны дарга Л.Сэлэнгэ Энэ төсөлд хамрагдсан манай сургууль их азтай юм гэж би боддог. Эцэг эхчүүдийн оролцоог идэвхжүүлэх, эцэг эхийн зөвлөлүүдийг чадавхижуулах талаар удирдамж заавар өгч, сургалт явуулж, мэдээ мэдээллээр хангаж эцэг эхчүүд бидний сэтгэлийн цаана байсан асуултуудад хариулт болгон өгсөнд бид баярлаж байна. Энэ төслийн үр дүнд олон эцэг эхийн хүүхэддээ болон сургуульдаа хандах хандлага өөрчлөгдөж цоо шинэ урсгал болон орж ирлээ. Мөн бид ИХБ байгуулан ажилласан маань тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлж, сургуулийн сайн засаглалыг хөгжүүлэхэд нэмэр болж өглөө.

ХУД-ийн 26-р сургуулийн Эцэг эх-багшийн зөвлөлийн гишүүн Ц.Отгон Энэ төсөл эцэг эх бидэнд үүргээ илүүтэй ухамсарлахад нөлөөлсөн. Өмнөх жилүүдэд сургуульд эцэг эхийн зөвлөл ажилладаг байсан ч зохион байгуулалт, үр дүн муутай, өөрөөр хэлвэл яаж ажиллах арга барилаа сайн мэдэхгүй байсан. Харин одоо бид хүүхдийнхээ сурч хүмүүжих орчин нөхцлийг хэрхэн сайжруулах, тэдний үйл ажиллагаанд хэрхэн чөлөөтэй оролцох, сургууль эцэг эхчүүдийн сайн харилцааг бий болгох зэрэгт суралцаж, ахицтай үр дүнд хүрлээ. Цаашид урам зоригтойгоор ажиллах эрч хүчийг авч туршлагажсандаа баяртай байна.

ХУД-ийн 26-р сургуулийн Нийгмийн ажилтан Ц.Баярбат Сургуулийн сайн засаглал гэж юу байдаг тухай өмнө нь бид сонсож байсан болохоос тодорхой сайн мэдээлэлгүй байсан. Төсөл хэрэгжсэнээр сургуулийн аливаа үйл ажиллагаа нээлттэй, ил тод, түүнд эцэг эх, сурагчдын оролцоо их байхаас гадна бодлого шийдвэрт санал бодлоо тусгаж, хэрэгжилтэнд хяналт тавьж оролцож байх нь гол шалгуур гэдгийг мэдэж хамт олноороо хэрэгжүүлж туршлага хуримтлууллаа. Урьд нь олон төсөлд хамрагдаж байсан ч энэ төсөл “сургуулийн ном”-ыг бий болгож, хүмүүжлийн эерэг аргын талаарх болон бусад олон ном хэвлэлийг багш, сурагчдын хүртээл болгосноороо илүү өгөөжтэй оюуны хөрөнгө оруулалт болсон. Төсөлд хамрагдсанаар өөрсдийн үйл ажиллагааг олон талаас нь харж сурснаас гадна сургуулийг зөвхөн удирдах ажилтан биш эцэг эх, сурагч, багш, тэрч байтугай иргэд ч оролцон удирдах боломжтой гэдгийг ойлгож, суралцсан нь үнэлж баршгүй үр дүн юм. ХУД-ийн 15-р сургуулийн Сурагчдын зөвлөлийн дарга С.Мөнхзаяа Хамгийн анх удирдлагуудын хуралд намайг оролцуулахад өөрийнхөө бодож байгаа мөн хийхийг хүсэж буй зуйлийг дээд удирдлагын хүмүүст айлгүйгээр шудрага хэлж чадсан. Миний дуу хоолойн цаана сургуулийн минь 1000 гаруй хүүхэд байгаа болохоор би энэ зуйлийг хийж хэлэх ёстой гэдэг үүднээс өөрийн дуу хоолойгоо хургэсэн юм. Зарим багш нар маань бид нарыг дэмжиж ажиллахгүй хэцүү асуудлууд гаргаж байсан ч энэ төсөл хэрэгжсэнээр багш нар болон удирдлагуудыг Сурагчийн зөвлөлтэй илүү ойр дотно болгож хамтран ажиллах бололцоог бий болгосон. Төслөөс хэрэгжсэн үйл ажиллагаанд багш, сурагч, удирдлага, ажилчид маань идэвхитэй оролцож сурагчийн зөвлөлийг дэмжиж оролцсон . Төслийн ах эгч нартаа баярлалаа.

ХУД-ийн 26-р сургуулийн СӨУБ-ын гишүүн С.Өсөхбаяр Энэ төслөөс бид сурагчдын зөвлөл ямар зохион байгуулалттай байх, ямар үйл ажиллагаа явуулах, сурагчдаа яаж идэвхижүүлэх зэрэг олон арга зүйд суралцсан. Ялангуяа “Бие биенээ хүндэлж эерэг харилцааг бий болгоё” аян маш гоё шинэлэг, сонирхолтой байсан, тиймээс ч их амжилттай болсон. Аяны үр дүнд багш, сурагч, эцэг эхийн хоорондын харилцаа илүү сайхан болсон гэж бид боддог. Бас төслийн явцад сургуулийн номтой болсон. Сурагчид бид энэ номынхоо танилцуулах өдөрлөгт жүжигчилсэн тоглолт, ханын сонин хийж оролцсон, зарим багш нар бидэнд итгэхгүй байсан боловч бид бусад сургуультай өрсөлдөж байр эзэлсэндээ байртай байгаа. Ер нь бидний өөртөө итгэх итгэл өссөн, туршлага хуримтлуулсан. Энэ төслийн бүх ах, эгч нартаа баярлаж явдаг шүү гэдгээ бүх сурагчдынхаа өмнөөс илэрхийлж байна. Хүүхдийн төлөө үйл ажиллагаанд тань өндөр амжилт хүсье.

ЧД-ийн 24-р сургуулийн “Эцэг эх, багш, суралцагчийн холбоо”-ны дарга Б.Эрдэнэцэцэг Боловсролд эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дутагдаж байсан орон зайг дүүргэж бидний ажилд чиглүүлэгч төдийгүй, хамтрагч болон ажилласан энэ төсөлд баяртай байна. Төслийн хугацаанд манай эцэг эхийн зөвлөл нь эцэг эх, багш, суралцагчийн холбоо болон өргөжиж сургууль багш нартайгаа хамтран сургалт, уулзалт, спорт урлагийн тэмцээнүүд, эчнээ хурлууд, эцэг эхийн нэрэмжит шалгалт зэрэг олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулж уламжлалт ажил болон тогтмолжуулж чадсан нь төслийн үр шимийг хүртсэний нэгэн тод илрэл юм. Эцэг эхчүүд бид төслийн үр дүн, ач холбогдлыг дараах үйл ажиллагаануудаар үнэлж байна. • Сургуулийн эцэг эхийн дүрмийг шинэчлэн мөрдсөн • Сургуулийн эцэг эхийн хороог өрөөтэй болгон техник хэрэгслээр хангасан • Эцэг эх сургууль, багш нарт гомдол гаргах өргөдлийн маягттай болсон • Эцэг эхчүүд сургууль дээр үйл ажиллагаа явуулахдаа өмсөх дүрэмт хувцас, логотой болсон • Эцэг эхчүүд мэдлэг, мэдээлэл авах сургууль, сургалттай холбоотой эрх зүйн талын мэдлэгийн багцыг агуулсан сургуулийн номтой болсон • Олон сургуультай холбоо тогтоож арвин баялаг туршлага хуримтлуулсан • Эцэг эхээс санал хүсэлтийг нь авч шийдвэрлэх тал дээр шуурхай болсон • Сургууль, сургалтын үйл ажиллагаа иргэний хяналттай болсон • Эцэг эхийн оролцоо сайжирсан • Багш нар сургалтын эерэг аргыг хэрэглэж эхэлсэн, номтой болсон • Багш нарын хандлага өөрчлөгдсөн • Эцэг эх багшийн үйл ажиллагааны гүүр болон хамтрагч хариуцсан багш ажиллуулсан зэргийг дурдаж болно Цаашид энэхүү төсөл нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн олон сургуулийг хамран хэрэгжүүлбэл монголын боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж эцэг эх, асран хамгаалагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг үед ийм сайхан хүмүүстэй хамтран үр хүүхдийнхээ төлөө сайхан үйлсийн төлөө хамтарч ажилласандаа баяртай байнаа.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


Áîëîâñðîëûí õÿíàëòûí óëñûí àõëàõ áàéöààã÷ À.Æàðãàë Òºñëèéí ¿éë àæèëëàãàà íü õ¿¿õäèéí õºãæèë, õàìãààëàë, îðîëöîîг èäýâõæ¿¿ëýõ, ñóðãóóëèéí óäèðäëàãà, áàãø íàðûí õ¿ì¿¿æëèéí òàëààðõ ìýäëýã, õàíäëàãà, óð ÷àäâàðûã õºãæ¿¿ëýõ, õ¿íèé ýðõýä òóëãóóðëàñàí ñóðãóóëèéí ýðõ ç¿éí îð÷èí á¿ðä¿¿ëýõ çýðýãò áîäèòîé äýìæëýã ¿ç¿¿ëñýí ÷óõàë ¿éë àæèëëàãàà áîëñîí ãýæ ¿íýëæ áàéíà. Тус òºñºë íü áîëîâñðîëûí ñàëáàðò òóëãàìäààä áàéãàà õ¿¿õäèéí ýðõèéí çºð÷ëèéí áîäèò õýðýãöýýíä òóëãóóðëàñàí áà àñóóäëûã ¿ð ä¿íòýé øèéäâýðëýõýä öàã ¿åý îëñîí àëõàì áîëñîí òºäèéã¿é Áîëîâñðîëûí òóõàé õóóëüä îðñîí íýìýëò ººð÷ëºëòèéã õýðýãæ¿¿ëýõýä çîõèõ õóâü íýìðýý îðóóëëàà. ̺í òºñëèéí õ¿ðýýíä Боловсролын хяналтын улсын байцаагчдын мэдлэг, óð ÷àäâàðûã дээшлүүлæ, òýäíèé àæèëëàõ íºõöëèéã ñàéæðóóëàõ, ñóðãóóëü ба õÿíàëòûí áàéãóóëëàãûí õàìòûí àæèëëàãààã õºãæ¿¿ëýõ îëîí ÷óõàë àðãà õýìæýýã àâ÷ õýðýãæ¿¿ëñýí ба òºðèéí áóñ áàéãóóëëàãà òºðèéí áàéãóóëëàãûí õàìòðàí àæèëëàõ ÷àäàâõèéã íýìýãä¿¿ëñýí ¿éë àæèëëàãàà áîëñîí þì. Мîíãîë Уëñûí áîëîâñðîëûí ñàëáàðûí õºãæèëä çîõèõ õóâü íýìрээ îðóóëñàí òºñëèéí áàãèéí õàìò îëîíä ìýðãýæëèéí õÿíàëòûí áàéãóóëëàãûí óëñûí áàéöààã÷äûí ºìíººñ òàëàðõàë èëýðõèéëье. Тºñëèéí ¿ð ä¿íã åðºíõèé áîëîâñðîëûí ñóðãóóëèóäàä ò¿ãýýí äýãëýð¿¿ëýõýä ìýðãýæëèéí õÿíàëòûí óëñûí áàéöààã÷èä õàìòðàí àæèëëàõ áîëíî. Т.Энхсайхан (Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих Төв ТББ) Тус төслийн хүрээнд СӨУБ, БЭЭХ-г чадваржуулах, идэвхжүүлэх ажилд чиглүүлэгч багшаар ажиллав. Төслийн зорилго тодорхой, агуулга ойлгомжтой байсан нь эцэг эх, сурагчид хэрэгжүүлэхэд хялбар болж үр дүнд түргэн хүрэх боломжийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Эцэг эхийн зөвлөл/холбоодыг сургуулийн нийт эцэг эхийн хурлаас сонгож, ажлыг сургуулийнхтай давхардуулалгүй зохион байгуулсан нь сургуулийн ажилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүллээ. Сурагчдын хувьд СӨУБ-ын сонгуулийг нийт сурагчдын дунд нээлттэй зарлаж бие даан болон хамт олноос нэр дэвшүүлэн мөрийн хөтөлбөр боловсруулж, нийт сурагчдын санал асуулгаар, хамгийн ардчилсан аргаар сонгож үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Сургуулиуд СӨУБ, БЭЭХ –ны үйл ажиллагааг дэмжиж өрөө гарган өгч, төслөөс чадваржуулах сургалтууд болон ширээ сандал, иж бүрэн комьпютер, хэвлэгч, номын сан, тохижилтын эхний санхүүжилт болох 150,000 төгрөгийг СӨУБ, БЭЭХ-ны мэдэлд өгсөн нь тэдэнд маш их урам өгч байлаа. Төсөлд хамрагдсан сургуулиудын БЭЭХ, СӨУБ-ууд мэдээллийн самбар, өөрийн санхүүжилтийн эх үүсвэртэй болсон нь цаашид бие даан тогтвортой ажиллах боломж, эвлэвэл бүтэдгийн сайхан жишээ болсоныг олон эцэг эх, сурагчид, сургуулийн удирдлага, багш нар баталж байлаа.

Ємгєєлєгч Г.Буян, Ц.Оюунбилэг нар Энэ төслийн хүрээнд хуульчид бид хүүхдийн эрхийн зөрчлийг шийдвэрлэх кейс дээр ажилласан юм. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарч байгаа нэг шалтгаан нь хууль эрх зүйн мэдээлэл дутмагаас болж байна. Зөрчил гарсан тохиолдолд хүүхдүүд хэнд, хэрхэн хандахаа мэддэггүй байна. Иймээс хүүхдийн эрхийн зөрчлийг сургууль дотроо хэн, хэрхэн, яаж шийдэх тухай аргачлал боловсруулах ажлыг тус төсөл санаачилж, боловсролын салбарт хуульчдыг татан оролцуулсан нь энэ төслийн нэг онцлог байлаа. Цаашдаа багш болон сурагчдыг хууль эрх зүйн сургалтад байнга хамруулж байх нь хүүхдийн эхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд нөлөөтэй байх болно.

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС БСШУЯ-нд зөвлөмж гардуулав Төсөл хэрэгжих хугацаанд МХЕГ-тай хамтран ажиллаж төсөл хэрэгжиж буй сургуулиуд дээр хяналт, шалгалт хийсний үндсэн дээр зөвлөмж боловсруулж 2011 оны 3 сард БСШУЯнд гардуулав. Яамны төвшинд зөвлөмж болгосон хэсгээс танилцуулж байна: 1. Áàãøèéí ¸ñ ç¿éí ä¿ðэìä õ¿÷èðõèéëýë, ÿëãàâàðëàí ãàäóóðõàëò, õóóëü áóñ òºëáºð õóðààìæ, ёс зүйн зөрчилд хүлээлгэх õàðèóöëàãûí талаар òîäîðõîé òóñãàх, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлэх. 2. Ñóðãóóëü, ò¿¿íèé óäèðäëàãà, áàãøèéг ¿íýëæ ä¿ãíýõ øàëãóóðò õ¿¿õäèéí ýðõèéã хэрхэн õàìãààëж áàéãàà áàéäàë, áàãøèéí ¸ñ ç¿éí ä¿ðìèéã ñàõèí áèåë¿¿ëæ áàéãàà áàéäàë, õ¿íèé ýðõèéí îð÷èíã õýðõýí õàíãàñàí áàéäàë çýðãèéã ¿ç¿¿ëýëò болгон òîîöдог болгох. 3. Áàãø áýëòãýäýã дээд боловсролын байгууллагуудын áîëîí áàãøèéí ìýðãýæèë äýýøë¿¿ëýõ ñóðãàëòûí õºòºëáºðò õ¿íèé ýðõ, áàãøèéí ¸ñ ç¿é, õ¿ì¿¿æëèéí ýåðýã àðãын õè÷ýýë¿¿äèéã òîäîðõîé êðåäèò öàãààð çààâàë ñóäëàõ õè÷ýýëýýð îðóóëàõ. 4. Äóíä ñóðãóóëèéí ñóðãàëòûí õºòºëáºðò õ¿íèé ýðõèéí òàëààðх îéëãîëòûã òîäîðõîé òóñãàí îðóóëàõ, аëèâàà ñóðãàëòûí õºòºëáºð, àðãà ç¿é, ¿íýëãýý çýðýã íü õ¿íèé ýðõèéí ìýäëýã, îéëãîëò, ò¿¿íèéã ýðõýìëýõ, ìºðäºõ äýýäëýõ õàíäëàãûã ñóðàëöàã÷äàä áèé áîëãîõîä ÷èãëýãääýã áàéõ, х¿íèé ýðõèéí õè÷ýýëèéí õýðýãëýãäýõ¿¿í ñóðàõ áè÷èã, ãàðûí àâëàãà, ¿ç¿¿ëýí òàðààõ ìàòåðèàëóóäûã áîëîâñðóóëàõ. 5. Сургуулийн орчинд х¿÷èðõèéëëèéí á¿õèé ë õýëáýðèéã үл тэвчих, áàãø, ажилтан, ñóðàã÷äûí áèåý çºâ боловсон àâ÷ ÿâàõ, харилцан биенээ хүндэтгэдэг, íºõöºëèéã á¿ðä¿¿ëñýí ñóðãóóëèéí, ñóðàã÷èéí ä¿ðэì, журмыг áàòëàí мөрдүүлэх. 6. Õ¿¿õäèéí ýðõèéí òàëààðõ çºð÷èë, ýíý òàëààðõ õóóëü òîãòîîìæèéí õýðýãæèëòèéã õýìæèæ áîëîõóéö ñòàòèñòèê ìýäýýë ãàðãàäàã áîëîõ. 7. Сургуулийн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаанд “хүүхдэд ээлтэй сургуулийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх талаарх заалтуудыг òîäîðõîé òóñãàí оруулах, Сургуулийн çºâëºëèéí эрх хэмжээг тодотгож, эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, мөн эдийн засгийн баталгааг хангах.

“Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилт-судалгаа Өмнөх туршилт-судалгаанд оролцоогүй маш олон багш нар “Хүмүүжлийн эерэг аргыг анги танхимд үр дүнтэй нэвтрүүлэх нь” туршилт-судалгаанд хамрагдах хүсэлтг гаргасан тул тус туршилт-судалгааг хоёр дахь удаагаа хэрэгжүүлэв. Энэ удаагийн сургалт, туршилт судалгааг 2010 оны 11 дүгээр сарын 10-наас 2011 оны 3 дугаар сарын 10-ны хооронд явуулж нийслэлийн 41, 15, 26, 14, 37, 72 дугаар сургууль, Дорнод аймгийн 8, 11, 12, Чойбалсан, Цагаан-Овоо сумын сургуулийн 55 багшийг хамруулав. “ЕБС дахь эрсдэлийн хяналт” семинар боллоо МХЕГ-тай хамтран “ЕБС дахь эрсдэлийн хяналт” семинарыг төсөлд хамрагдаж буй сургуулиудын удирдлага болон сургуулиудын Иргэний хяналтын багийн гишүүдийн дунд 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зохиов. МХЕГ энэ жилээс эрсдэлд суурилсан хяналтыг хийх шинэ чиглэлтэй болсон бөгөөд боловсролын салбарт эрсдэлд суурилсан хяналт гэж юуг хэлж байгаа талаар танилцуулж, оролцогчид сургууль дээр гарч болох эрсдлүүдийг үнэлж хэлэлцэв. ЕБС дахь эрсдэлийн үнэлгээ, шалгуур, ЕБС шалгах “Хяналтын хуудас”-тай танилцаж МХЕГ, сургуулийн харилцаанд оролцогчдын ойлголтыг нэгтгэсэн амжилттай семинар боллоо.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéí òîâ÷ ìýäýýëýë


Эцэг эхийн зөвлөлийн туршлага солилцох аялал

Сурагчдын зөвлөлийн туршлага солилцох аялал

Улаанбаатар хотноо 2011 оны 03 сарын 24-ний өдөр төслийн сургуулиудын эцэг эхийн зөвлөлийн гишүүд, эцэг эхийн зөвлөл хариуцан ажилладаг багш нарыг оролцуулан туршлага солилцох аялалыг зохион байгууллаа. Туршлага солилцох аялалын зорилго нь төслийн хүрээнд хийсэн ажлаа дүгнэх, тэргүүн туршлагаа солилцоход байлаа. Аялалын эхэнд оролцогчид ЭЭЗ-ийн бүтэц зохион байгуулалт, ангийн болон сургуулийн түвшинд явуулах үйл ажиллагаа, санхүүжилт төсөв, чадавхи бэхжүүлэх тухай юуг олж мэдмээр байгаагаа хэлэлцээд Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулиас аялалаа эхлэв. 23 дугаар сургуулийн ЭЭЗ хэрхэн зохион байгуулагдаж, сургууль дээр ямар ажил хийж, бүх эцэг эхийг нэгдсэн зорилготой болгон ажиллахад ямар бэрхшээлтэй тулгарч байгаа тухайгаа танилцуулж хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн эцэг эхийн зөвлөл үйл ажиллагаа нь идэвхжиж танигдахын хэрээр СЭЭЗ-ийг дэмжих хураамж нэмэгдэж байгааг онцоллоо. Мөн Иргэний хяналтын баг хэрхэн ажиллаж болохыг таницуулав. Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуульд эцэг эх сайн үйлсэд хүүхдүүдтэй хамтран ажилласан туршлагаасаа сонирхуулав. Бүх сургуулиуд Иргэний хяналтыг багийн ололт дутагдлын талаар хэлэлцэн цаашид сургуулийн эцэг эхийн зөвлөлийн нэг ажил болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрэв. Цааш 26 дугаар сургуульд хүрэлцэн ирж эцэг эхийн зөвлөл гишүүний татварыг хэрхэн нэвтрүүлсэн хийгээд, хэрхэн зарцуулж, ил тод тайлагнаж байгаа тухай үзэж сонирхлоо. Мөн орон нутгийн компанид үйл ажиллагаагаа танилцуулснаар шинэ жилээр олон хүүхдэд бэлэг хүргэсэн байна. Эцэст нь туршлага солилцох аялалаа дүгнэн хэлэлцэж цаашид эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой ажиллуулахад сургууль бүр эцэг эхэд зориулсан өрөөтэй, түүнийг хариуцан ажиллах багш ажиллуулвал үр дүнтэй болох талаар санал солилцов.

2011 оны 03 сарын 23ны өдөр Улаанбаатар хотын төсөлд хамрагдаж байгаа сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүд, нийгмийн ажилтантайгаа хамтран туршлага солилцох аялалд оролцлоо. Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуульд уулазлтын хөтөлбөртэй танилцан өөрсдийн мэдэхийг хүссэн зүйлээ бөмбөлөгт тодорхойлон бичиж аялж эхлэв. 114 дүгээр сургууль дээр авъяаслаг хүүхдийн тоглолтыг сонирхож сурагчдын зөвлөл хэрхэн ажилладаг, сургуулийн орчны аюулгүйн зургаа хүүхдүүд хэрхэн судалгаа хийж боловсруулсан тухай танилцав. ХанУулын 15 дугаар сургууль дээр сурагчдын төрөл бүрийн бүлэг, клуб хэрхэн ажиллаж байгаатай танилцаад Эерэг харилцааны аяны үргэлжлэл Уучлал хүсэх, Талархал хүргэх аян өрнүүлж байгаатай танилцав. Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд сурагчдын зөвлөл орон нутгийн сайн дурын байгууллагуудтэй хамтарч ажиллаж байгаатай танилцаж санал солилцлоо. 37 дугаар сургуульд сургуулийн номны талаархи жүжигчилсэн тоглолтыг үзэж сонирхов. Эцэст нь аялалаас юу хүсэж хүлээж байсан, тэр нь хэрхэн биелснийг хүүхэд бүр бөмбөлгөө хагалж үзсэнээр сайн туршлагаас суралцахаас гадна өөрсдийн түвшинг харьцуулах, найз нөхдийн хүрээг нэмэгдүүлэх хүсэлт нь биелсэн болохыг тодрууллаа.

“ÅÁÑ-èóäàä Áîëîâñðîëûí òóõàé õóóëèéí õýðýãæèëòèéã äýìæèõ, óäèðäëàãà, õÿíàëòûí òîãòîëöîîã ñàéæðóóëàõ íü” òºñëèéг хамтран хэрэгжїїлсэн сургуулиудын удирдлага, багш, сурагчиддаа халуун талархал илэрхийлье! Тєслийн хамт олон

School good governance 6  

Save the Children Japan, Mongolia office promotes good governance in public schools.

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you