Page 1

ВИЗУАЛ БЕЙСИКИЙН ӨГӨГДЛИЙН ТӨРЛҮҮД. ФУНКЦУУД 1. Өгөгдлийн төрлүүд 2. Визуал бейсикийн үйлдлүүд математик үйлдлүүд логик үйлдэл 3. Үндсэн функцууд мөр функцууд ба илэрхийлэл математик функцууд ба илэрхийлэл цаг хугацааны функцууд ба илэрхийлэл MsgBox, InputBox функцууд 1. Өгөгдлийн төрлүүд Өгөгдлийн төрлийг тоон, мөр, тусгай гэсэн үндсэн 3 хэсэгт хуваадаг. Тоон өгөгдөлтэй ажиллахад тоон төрлийг, тексттэй ажиллахад мөр төрлийг, бусад тусгай төрөлтэй ажиллах бол тусгай төрлийг ашиглана. Мөр төрөл нь тэг эсвэл олон тэмдэгтийн дараалал юм. Визуал бейсикт тогтсон ба хувьсах урттай гэсэн хоѐр мөр төрлийг хэрэглэдэг. Мөн өгөгдлийн төрөлд variant төрөл бий. Variant төрөл нь өгөгдлийн төрлийг дурын төрлөөр зарлах төрөл юм. Үүнийг өгөгдлийн нэг төрлийг нөгөө төрөлд хувиргахад хэрэглэдэг. Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүдийг дараах хүснэгтээр харуулья. Төрлийн товчлол Byte Byte Boolean Bln Integer Int Long Lng Currency Cur Төрөл

Single

Sng

Double

Dbl

Утгын хязгаар 0-255 хооронд орших бүхэл тоо Үнэн (True) эсвэл худал (False) гэсэн утга авна -32768-ээс 32767 хүртэл утга авах бүхэл тоон төрөл -2,147,483,648-ээс 2,147,483,647 хүртэл утга авах төрөл -4’922’337’203’685,477.5808-аас 4’922’337’203’685’477.5807 хүртэл утга авна -3.402823Е-38-ээс 3.402823Е+38 хүртэл утга авах хөвөгч таслалтай тоон төрөл -1.7976313486232Е-308-ээс 1.7976313486232Е+308 хүртэл утга авах


Decimal Date String

Dec Dte Str

Variant Usertype Object

Var Obj

давхар нарийвчлалтай, хөвөгч таслалтай тоон төрөл 28 оронтой аравтын бутархай утга авах төрөл Огноо ба хугацааны утга авах төрөл 0-ээс 65500 хүртэл утга авах тоо, тэмдэгтийн зэрэгцээ %, &, ^ гэх мэт тусгай тэмдэгтүүдийг агуулах төрөл Дурын буюу үл мэдэгдэх төрөлтэй үед хэрэглэх төрөл Хэрэглэгчийн дурын төрөл Формууд ба удирдах элемнетүүд шиг өгөгдлийн тусгай төрөл

Визуал бейсикийн тоон төрлийг тодотгохдоо тусгай тэмдэгтүүдийг тухайн тооны ард бичнэ. Жишээ: Long 15&, Long 15&, Double 15#, Currency 15@ Визуал

бейсикт

хувьсагч

ганцхан

өгөгдлийн

төрөлд

байна.

Хувьсагчийг

тодорхойлохдоо түүний төрлийг нэртэй нь хамт тодорхойлно. Үүнийг хувьсагчийг зарлах гэдэг. Хувьсагчийг зарлахдаа дараах шаардлагыг анхаарах хэрэгтэй: хувьсагчийн нэр 40 тэмдэгтээс хэтрэхгүй; үсэг, тоо болон доогуур зураасаас бүрдэнэ; эхний тэмдэгт заавал үсэг байх ѐстой; түлхүүр үгийг хэрэглэж болохгүй. Хувьсагчийг зарлахдаа Dim түлхүүр үгээр зарлах бөгөөд энэ нь програмыг ажиллуулахад тухайн хувьсагчийг санах ойд байрлуулна. Өөрөөр хэлбэл, Dim нь тухайн өгөгдлийн төрлийн хэмжээгээр санах ойг хуваарилна гэсэн үг. Бичигдэх ерөнхий хэлбэр: Dim <хувьсагчийн нэр> As <хувьсагчийн төрөл> Жишээ нь Dim Num As Integer нь Num нэртэй хувьсагчийг integer буюу бүхэл тоон төрлөөр зарлаж байна. Энэ хувьсагч нь санах ойд 2 байт зай эзлэх бөгөөд хүрэлцээтэй зай байгаа эсэхийг үйлдлийн систем тодорхойлно1. Ижил нэртэй хувьсагчуудыг ижил процедурт зарлаж болохгүй2. Хувьсагчийг яаж ашиглахаас хамааран Dim-н байрлалыг тодорхойлно. Хэрвээ форм, модулийн эсвэл стандарт модулийн хамгийн дээд талд Option Еxplicit-г бичиж өгвөл тэдгээрээс ашиглахаас өмнө бүх хувьсагчийг, зарлахаас өмнө нэрийг нь ашиглаж болох ба

1

Тухайн хувьсагчийг тодорхойлсны дараа үйлдлийн систем санах ойд хангалттай зайтай үед тухайн хувьсагчийн санах ойн хаягийг тодорхойлно гэсэн үг. 2 Хоѐр хувьсагчийг ижил нэртэйгээр ижил процедурт зарлаж өгч блохгүй.


тэр нь variant төрөлтэй. Dim-г тухайн үзэгдэлт процедурт тодорхойлсон бол түүний зарласан хувьсагч нь локал байна. Харин кодын ерөнхий хэсэгт тодорхойлсон бол тэр хувьсагч нь глобал хувьсагч буюу програмын хаанаас ч хандаж болох хувьсагч байна. Dim-г мөн public гэж тодорхойлох ба глобал хувьсагч, прожектын бүх модулд хамаарна. Стандарт модулд зарласан хувьсагчдын бараг ихэнх нь глобал хувьсагч бөгөөд public-аар зарлагддаг. Жишээ нь: Dim intDistance As Integer Dim sngPrice As Single Dim dblWidth As Double Мөр төрлийн хувьсагчийг дараах байдлаар тодорхойлно: Dim <мөр төрлийн хувьсагчийн нэр> As String Энд, <мөр төрлийн хувьсагчийн нэр> нэртэй мөр нь 0-65500 урттай байна. Мөрийн уртыг тодорхой уртаас хэтрэхгүй байхаар тодорхойлж болно. Dim strFirstName As String*20 Энд strFirstName хувьсагчийн авах мөрийн урт нь 0-20 хооронд байна. Ижил төрөлтэй хэд хэдэн хувьсагчийг дараах байдлаар зарлаж болно: Dim A As Integer, C As Integer, D As Integer Хувьсагчид оноох хэлбэр нь дараах хэлбэртэй байна: <Хувьсагчийн нэр> = < илэрхийлэл> Энэ нь удирдах элемент, хувьсагч эсвэл өөр объектод утга оноох хэлбэр юм. Еxpression нь хувьсагч, үсэгчлэл эсвэл математик илэрхийлэл байж болно: intAge = 25 sngLength = 22.7 sngLength =”twenty two point seven” Жишээ нь: Private Sub cmdNew_Click() cmd.Caption = “Click here!” End Sub


Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Энэ жишээ нь cmdNew гэсэн нэртэй команд товчин дээр дарах үзэгдэл явагдахад түүний Caption шинжид “Click here!” гэсэн утга оноож байна. Private Sub cmdButton_Click() picBox.Cls picBox.Print “hello” today = “03/18/10” picBox.Print today End Sub Програмын үр дүн: hello 03/18/10

Сэдэв 3, Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүд. Функцууд  
Сэдэв 3, Визуал бейсикийн өгөгдлийн төрлүүд. Функцууд  

Визуал програмчлал

Advertisement