Issuu on Google+

Зурагт хэмжээс тавих, засварлах

Э.Ононтуул


Зурагт хэмжээс тавих, засварлах Dimlinear: шугаман хэмжээс тавих Specify first extension line origin or <select object>: хэмжээс тавих зайн эхний цэгийг зааж өгөх эсвэл хэмжээс тавих объектоо тэмдэглэхийн тулд Enter дарах Хэмжээс тавих зайн эхний цэгийг зааж өгсөн бол энэ програм нь 2 дахь цэгийг оруулахыг шаардана. Specify second extebsion line origin: 2-р цэгийг зааж өгөх Specify dimension line location or[Mtext/Text/Angle/Horizontal/Vertical/Rotated]: хэмжээс тавих байрлалыг зааж өгөх эсвэл сонголтуудаас сонгох Сонголтууд : o

Mtext – хэмжээсийн утгын хамт олон мөрт текст бичих. Энэ сонголтыг хийхэд дэлгэцэнд олон мөрт текст бичих цонх гарна. Текст бичих цонхонд <> тэмдэг байна. Энэ нь хэмжээсүүдийн утгыг орлоно. Түүний хойно болон урд нь ямар нэгэн тэмдэглэгээ, текст бичиж болно. Мөн арилгаад өөр утга бичиж болно.

o

Text – командын мөрөөс хэмээсийн утгыг өөрчлөх боломж олгоно. Командын мөрөн дэх <> хаалтанд хэмжээсийн жинхэнэ утга бичигдэнэ.

o

Angle – хэмжээсийн текстийн бичигдэх өнцгийг тохируулна. Энд өнгөө оруулах алхам хийнэ.

o

Horizontal – объектын хэвтээ шугам хэмжээсийг тавина.

o

Vertical - объектын босоо шугамын хэмжээсийг тавина.

o

Rotated- хэмжээсийг байрлуулах өнцгийг тохируулна.

o

Object selection: хэмжээс тавих зайн 2 цэгийг зааж өгөхөөс гадна шууд объектоо зааж өгч болно. Объектоо тэмдэглээд хэмжээс тавих байрлалаа заах эсвэл сонголтуудаас хийж болно.

Dimaligned: налсан хэмжээс тавих Specify first extension line origin or <select object>: хэмжээс тавих зайн эхний цэгийг зааж өгөх Specify second extebsion line origin: хэмжээс тавих зайн 2-р цэгийг зааж өгөх Specify dimension line location or[Mtext/Text/Angle]: - хэмжээсийн байрлалыг зааж өгөх эсвэл сонголтуудаас хийх Mtext/Text/Angle сонголтууд нь өмнөхтэй адил үүрэгтэй. Dimordinate : цэгийн координат тавих Specify feature location : цэгээ зааж өгөх Энэ програм нь цэгийн координатыг тавихдаа заагч хэрчмийг хамт татдаг. Дээрх үйлдлийн дараа заагч хэрчмийн төгсгөлийн цэгийг тодорхойлж өгнө.

~2~


Specify leader endpoint or[Xdatum/Ydatum/Mtext/Text/Angle]: заагч хэрчмийн төгсгөлийн цэгийг зааж өгөх эсвэл сонголтуудаас сонгох Хэрэв заагч хэрчим босоо бол цэгийн X координатыг, хэвтээ бол Y координатыг гаргана. Сонголтууд: Xdatum – цэгийн х координатыг тавина. Энэ үед заагч хэрчим заавал босоо чиглэд байх албагүй. Ydatum – Цэгийн У координатыг тавина. Энэ үед заагч хэрчим заавал хэвтээ чиглэлд байх албагүй. Mtext/Text/Angle – сонголтууд дээрхтэй адил үүрэгтэй. Dimradius : Тойрог болон нумын радиал хэмжээг тавих Радиал хэмжээсийн шугам нь сумтай байна. Хэрэв DIMCEN системийн хувьсагчийн утга 0 биш бол төвийн цэгийг дэлгэцэнд гаргана. Select arc or circle : хэмжээг нь тавих нум эсвэл тойргийг тэмдэглэх Уг програм нь радиусын хэмжээг урдаа R үсэгтэйгээр тавина. Курсорын байрлал байгаа байранд хэмжээсийн текст бичигдэнэ. Specify dimension line location or [Mtеxt/Text/Angle]: хэмжээсийн байрлалыг ттодорхойлох Mtеxt/Text/Angle – сонголтууд өмнөхтэй адил үүрэгтэй. Dimdiameter : Тойрог болон нумын диаметрийн хэмжээг тавих Select arc or circle: тойрог эсвэл нумаа тэмдэглэх Specify dimension line location or [Mtеxt/Text/Angle]: хэмжээсийн шугамын байрлалыг тодорхойлох эсэвл сонголтуудаас хийх Сонголтууд дээр үзсэнтэй адил хэрэглэгдэнэ. Уг програм нь хэмжээсийн утгын өмнө 0 / тэмдэгт тавина. Dimangular : өнцгийн хэмжээс тавих Select arc, circle, line, or <specify vertex>: нум, тойрог, хэрчим тэмэдгэлэх эсвэл 3 цэгээр үүсэх өнцөгт хэмжээс тавихын тулд Enter дарна. Нум тэмдэглэсэн бол нумын төвийн цэг болон нумын төгсгөлийн цэгүүдээр үүсэх өнцгийн хэмжээг тавина. Тойрог тэмдэглэсэн бол хэмжээс тавихад хэрэглэгдэх 2-р цэгийг мөн тодорхойлж өгнө. Тойргийн төв нь өнцгийн эх болно, тойрог дээр тэмдэглэсэн цэг нь 1-р цэг болно. Хэрчим тэмдэглэсэн бол өнцөг үүсгэж байгшаа 2-р хэрчмийг мөн тэмдэглэж өгнө. 3 цэгээр үүсэх өнцөгт хэмжээс тавихад: Specify angle vertex : өнцгийн эх цэгийг заах Specify first angle endpoint: өнцгийн эхний үзүүрийг заах Specify second angle endpoint: өнцгийн дараагийн үзүүрийг заах

~3~


Qdim : Хэд хэд объектод нэгэн зэрэг хэмжээс тавих Энэ команд нь үргэлжилсэн буолон нэг эхтэй хэмжээсүүд, мөн хэд хэлэн тойрог нумд зэрэг хэмжээс тавих зэрэг т ашиглахад тохиромжтой. Select geometry to dimension : хэмжээс тавих объектуудаа тэмдэглээд Enter дарах Specify

dimension

line

or[Continuous/Staggered/Baseline/Ordinate/Radius/Diameter/datum

position, point/edit]:

сонголтуудаас

хийх Сонголтууд : Continuous – үргэлжилсэн хэмжээсүүд тавих Staggered – Baseline – нэг эхтэй хэмжээсүүд тавих Ordinate - цэгүүдийн координат тавих Radius – нум болон тойргийн радиусын хэмжээг тавих Diameter – нум болон тойргуудын диаметрийн хэмжээг тавих datum point – цэгийн координат тавих. Энд цэг тодорхойлох асуулт гарна. Edit – хэмжээсүүдийн цуваанд засвар хийнэ. Цуваанаас хэмжээс хасах, нэмэх боломжтой. Энд арилгах хэмжээсийн цэгийг зааж өгөх хэмжээс нэмэх бол а сонголт хийх хэрэгтэй. Dimbaseline : Нэг эхтэй өнцгөн болон шугаман хэмжээсүүд тавих Specify a second extension line origin or [Undo/select]: өмнөх хэмжээстэй ижил эхтэй хэмжээс тавих бол хэмжээс тавих 2 дах цэгийг зааж өгөх ба өөр эхтэй хэмжээс тавихын тулд эх хэмжээсээ сонгохын тулд Enter дарна. Dimcontinue: Үргэлжилсэн хэмжээс тавих Энэ коиандаар хамгийн сүүлийн эсвэл тэмдэглэсэн хэмжээстэй ижил төрлийн хэмжээсийг үргэлжилүүлэн тавина. Үүнд: шугаман, координатын, өнцгийн хэмжээс байж болно. Qleader : Тайлбар хийх Энэ командаар зурагт заагч хэрчим бүхий тайлбар тавина. Мөн Leader settings харилцах цонхны тусламжтайгаар тайлбарын тохируулга хийж болно. Specify first leader point, or [settings]: тайлбарын заагч хэрчмийн эхний цэгийг тодорхойлох эсвэл S сонголт хийх Сонголтууд : First leader point : тайлбарын шугамын хэмжээсүүдийг тодорхойлох. Энд заагч хэрчмийн дараагийн цэгийг тодорхойлох, дараагийн цэгийг тодорхойлох эсвэл тайлбарын текстийг бичихийн тулд Enter дарах, текст бичих хязгаарын өргөнийг зааж өгөх буюу тоогоор оруулах, текст оруулах Enter дарж дараагийн мөрөнд шилжинэ. Командыг дуусгахын тулд 2 дахин Enter дарна.

~4~


Settings :

сонголтоор Leader Settings харилцах цонх гарах ба энэ цонхонд тайлбарын

тохируулгыг хийнэ. Үүнд үндсэн 3 төрлийн тохируулга хийнэ. 1. Annotation tab - текстийн тохируулга 2. Leader line & arrow tab – заагч хэрчим сумны тохируулга 3. Attachment tab - заагч хэрчим болон текстийн байрлалын тохиргоог хийнэ. Dimcenter : тойрог болон нумын төвийн цэгт тэмдэг тавих Select arc or circle : төвийг нь тэмдэглэх тойрог болон нумаа тэмдэглэх Dimstyle командаар хэмжээсийн загвар тодорхойлохдоо төв тэмдэглэх хэлбэр болон хэмжээг тохируулна. DIMCEN системийн хувьсагчаар уг тохиргоог мөн хийж болно.

~5~


Зурагт хэмжээс тавих, засварлах