"НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2016" эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд

Page 107

НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ

Эрдэм шинжилгээний хурлын ýìõýòãýë

хэрэгсэлтэй байдаг. Сургалтын системүүд нь суралцагчдын суралцах хугацааг хязгаарладаггүйгээрээ давуу талтай [2]. Суралцагчдын хэрэгцээ шаардлагыг гол болгодог учраас эдгээр системүүдийн гол шийдэл нь суралцах арга замыг хэрхэн сонирхолтой, эргэх холбоотой болгох талаас нь илүү анхаарсан байдаг [3]. 1. Мoodle ñèñòåìèéí òóõàé Интернэт, вэб тэдгээрийн ололт, давуу талыг сургалтад ашиглах судалгаа нь сургалтын удирдлагын систем (LMS-Learning Management System)-ийг бүтээх боломжийг бий болгосон байна. Сургалтын удирдлагын систем нь вэб аппликэшн бөгөөд серверт байрлаж, вэб браузер ашиглан хандах боломжтой. MOODLE (Modular Object-Oriented Dynamic Learning Environment) нь сургалт удирдлагын систем нь модульд суурилсан динамик сургалтын орчин бөгөөд интернэт, вэбэд суурилсан сургалт явуулах боломжийг хангасан онлайн зайн сургалтын чөлөөт, нээлттэй эхийн систем юм. Тиймээс интернет бүхий компьютерээс дэлхийн хаанаас ч багш, оюутан хандах боломжийг олгоно. Энэхүү системд хичээлийн агуулга байршуулан суралцагчдад хүргэх,

суралцагчид түүнийг татаж авах, үзэж судлах, бусадтай хамтран эзэмших боломжийг олохоос гадна суралцагчидтай онлайн хэлэлцүүлэг, чат явуулах, судалгаа авах, суралцагч өөрийгөө үнэлэх боломжоор хангах, дасгал, даалгавар хийх, багш суралцагч харилцан эргэх холбоотой ажиллах, сургалтын явцын болоод эцсийн үнэлгээ хийх боломжийг бүрдүүлсэн байдаг. Уг систем нь танхимын сургалттай төстэйгөөр сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулах боломжийг бий болгоход чиглэн хөгжиж байна. Мөн оюутнуудын хичээлийн оролцоог хянах, хичээлийг хэн хэдийд хэдэн цаг хичээлийн агуулгыг уншиж судласан, хэлэлцүүлэг, даалгавар, үнэлгээнд хэрхэн оролцож байгаа бүхий л үзүүлэлтийг харах, үзэх боломжийг багшид олгодог. Энэ нь сургалтыг суралцагчийн сурах арга барил, хэрэгцээ сонирхол, цаг завт тохируулан явуулах боломжийг багшид олгодог (1-р зураг).

http://mn.khanacademy.org

107


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.