Page 1

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Анагаах ухааны номын сан

Анагаах ухааны чиглэлийн монгол номын санамж өгөх номзүйн мэдээлэл

Улаанбаатар 2013


Мэс заслын номууд


Хяналтын хуудас Зохиогч: Атул Г. Редактор: А. Баярхүү Он: 2012 Хуудас: 221 ISBN:978-99962-60-77-3 энэ ном нь анагаах ухаан, барилга, санхүү, агаарын тээвэр гээд олон салбарт хяналтын хуудсыг нэвтрүүлсэн бодит жишээнүүдийг уйгагуй судлаж, гайхалтайгаар гаргаж ирсэн уншихад сонирхолтой ном


Хэвлийн мэс заслын өвчин Зохиогч: Мөнхтогоо Б., Эрдэнэсүрэн Ж. Хянасан: Сэргэлэн О. Он: 2003 Хуудас: 204 ISBN: 999-29-81-02-4 Энэ номонд хэвлийн хөндийн эрхтэнүүдийн мэс заслын зонхилон тохиолдох өвчлөлийн эмгэг жам, эмгэг бүтэцзүй, эмнэлзүй, оношлох арга, ялгах оношлогоо, мэс заслын эмчилгээг өгүүлжээ.


Мэс заслын өвчин Хянасан: Гоош Б. Он: 2000 Хуудас: 583 ISBN: 99929-5-143-5 Энэ сурах бичигт эрхтэн тогтолцоог бүлэглэн, бүлэг тус бүрийн өмнө тухайн эрхтний хэсэгчилсэн бүтэц, физиологийн онцлогоос товч оруулж, тооцоолуурт томографи, чанад авиа, дурангийн шинжилгээ зэрэг орчин үеийн оношлогооны дэвшилтэт арга барилыг өвчин бүртэй нь холбон тайлбарлсан.


Зүрхний мэс засал Зохиогч: Бодьхүү Ё. Он: 2003 Хуудас: 72 Энэ номонд тив дэлхийн болон манай орны зүрхний мэс заслын үүсэл, туулсан зам, энэхүү албаны онцлог, цаг цагийн үзэл баримтлал, үе үеийн албыг удирдаж явсан эрдэмтдийн гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагааг товч тодорхойлоод зүрхний мэс заслын үр дүнг гадаадынхтай харьцуулан үзүүлсэн байна.


Чих хамар хоолой судлал Зохиогч: Эрдэнчулуун Б., Ганчимэг П., Жаргалхүү Э. Хянасан: М. Заяа Он: 2011 Хуудас:295 ISBN: 978-99962-65-17-4 Энэ сурах бичигт хамар, залгиур, төвөнх, чих, сонсгол, тэнцвэрийн анализаторийн бүтэц, үйл ажиллагаа, шинжлэх, хүн амд зонхилон тохиолдох гол эмгэгүүдийн онош-эмчилгээний үнэдэс, зарим ховор тохиолдох эмгэг ба хавдрыг сонгон оруулсан.


Мэс заслын аюулгүй ажиллагаа өвчтний аюулгүй байдал Редактор: Б. Нарантуяа, М. Мандуул Он: 2011 Хуудас: 116 Мэс заслын тусламж үйлчилгээг чанаржуулах, мэс заслын аюулгүй ажиллагаа, өвчтний аюулгүй байдлын талаарх сургалт, илтгэлүүдийг энэхүү сургалтын гарын авлагат багтаасан байна.


Хөдөөгийн эмнэлгийн мэс заслын тусламж Хянасан: С. Дуламсүрэн Он: 2005 Энэхүү гарын авлагыг сумдад, алслагдсан нутаг дэвсгэрт ажиллаж байгаа ерөнхий мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнууд , шинэ залуу эмч нар, дадлага хийж буй анагаахын оюутнууд, багийн бага эмч, сувилагч зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэгчид ба тэдгээрийг хянаж зохион байгуулдаг ажилтан, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлт хариуцсан мэргэжжилтнүүд мөн хоёрдогч, гуравдагч шатны эмнэлгүүдийн мэс засал, гэмтлын болон эх барих эмэгтэйчүүдийн эмч нар ашиглахад тустай.


Ерөнхий мэс засал Зохиогч: Бухаа Я., Гэпил Л. Хянасан: Б. Гоош Он: 2002 Хуудас: 296 Энэ номонд ерөнхий мэс заслын нэжгээд сэдвийн материал анагаах ухааны их дээд сургуулийн оюутнууд судлах түвшинд бичигдсэн тул анагаах ухааны сургуулийн сургалтанд ашиглах, яаралтай тусламжийн (сэхээн амьдруулах, цус гоожилт, гэмтэл, түлэгдэлт, хөлдөлтөнд үзүүлэх анхны тусламжийн арга хэмжээнүүд) үндсэн ойлголтууд оржээ.


Хэвлий цээжний дурангийн шинжилгээ мэс засал Зохиогч: Нямхүү Г., Даваадорж Н. Редактор: Н. Даваацэрэн Он: 2011 Хуудас: 188 ISBN: 978-99929-79-95-х Энэ номонд хэвлий, цээжний дурангийн оношлогоо, эмчилгээний арга барил, хүндрэл түүнээс урьдчилан сэргийлэх талаар бичжээ.


Мэс заслын хагалгааны сувилагч мэргэжлийн шалгалтын сорил Зохиогч: Дамдинсүрэн Г. Хянасан: Б. Гоош Он: 2006 Хуудас: 151 Энэхүү номыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Эмнэлгийн мэргэжлийн зөвшөөрөл олгох сургалтын албаны даалгавраар мэргэжлийн зөвшөөрөл олгох, мэргэжлийн ахлах, тэргүүлэх зэрэг хамгаалах сувилагч нарт туслах зорилгоор бичжээ.


Хүүхдийн уушгины мэс засал Зохиогч: Авирмэд Д. Редактор: М. Түмэннасан Он: 2005 Хуудас: 143 ISBN: 99929-51-05-2 Номын ерөнхий хэсэгт хүүхдийн амьсгалын эрхтний анатоми-физиологийн онцлог, түүний эмгэгийн ерөнхий шинж, оношлогоо, эмчилгээний аргууд, мэс засал, мэдээгүйжүүлэгт бэлтгэх, хагалгааны дараа үеийн эмчилгээ, хагалгаа хийх ерөнхий зарчимыг тусгай хэсэгт гуурсан хоолой-уушгины гаж хөгжил, уушги, цээжний гялтангийн үрэвсэлт эмгэг зэргийг энэ номондоо оруулжээ.


Орчны мэдээгүйжүүлэлтийн мэдэгдэхүүн Зохиогч: Брюс Скотт Д. Орчуулсан: Г. Лхагважав Он: 2004 Хуудас:86 Энэхүү номонд нугасны ба нугасны гаднах мэдээгүйжүүлэлт, мөрний сүлжээ, хөлийн том мэдрэлүүдийн хориг зэрэг орчны томоохон мэдээгүйжүүлэлт, судсан хийх хэсгийн мэдээгүйжүүлэлтийн арга, хурууны хоригууд хүртэл оролцуулан бичжээ.


Мэс заслын зарим өвчний оношлогоо, эмчилгээ Зохиогч: Долгор П., Гоош Б., Даваацэрэн Н., Мөнхтогоо Б. Хянасан: П. Долгор Он: 1995 Хуудас: 125 Энэ номонд элэг цөс, хэвлийн бусад эрхтнүүд, мөчний мэс заслын практикт олонтой тохиолддог, эмчлэхэд ярвигтай зарим өвчнүүдийг оношлох эмчлэх талаар бичсэн байна.


Мэс заслын арга барилын оршил оршивой Зохиогч: Нямсүрэн Д., Гоош Б. Он: 2000 Хуудас: 86 Энэ номонд мэс заслын зарим ерөнхий арга барилын тухай, мэс заслын багажууд, бөөрний мэс засалд түгээмэл олонтой хийгддэг зарим хагалгааны арга барил, мэс заслын оёдлын утасны тухай зэрэг мэс засалчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах онолпрактикийн ач холбогдол бүхий сэдвүүдийг оруулжээ.


Мэс заслын өвчин Зохиогч: ШагдарсүрэнТ, Гэпил Л., Бухаа Я. Он: 1984 Хуудас:287 Энэ номыг суралцагчдаас гадна анагаах ухааны дунд сургууль төгссөн бага эмч, сувилагч нар хэрэглэх боломжтой.


Биеийн хөндий, эмгэгийн голомт руу хийх оношлогоо эмчилгээний хатгалт Зохиогч: Гоош Б., Энхбаяр Д., Амгалан Л., Эрдэнэ С., Нарангуа Г. Он: 2004 Хуудас: 91 Номонд дэлүүний улйланхай буглаа хатгах, арьс элгийг нэв хатган цөсний цорго шинжлэх, хаймсуурдах, элэг, нойр булчирхайн уйланхай, буглаа хатгах зэрэг аргыг нэлээд тод бичжээ.


Дотор өвчний номууд


Үзүүлбэрт эмгэг судлал Зохиогч: Гован Д.Т., Макфарлейн П.С. Калланер Р. Орчуулсан: Л. Галцог Он: 2002 Энэхүү ном нь эрхтэн тогтолцооны эмгэг судлалыг эмгэг жам, явц тавилангийн хамтаар ойлгогдохуйц тайлбарлан сэдэв бүрийн эхэнд тухайн эрхтэн тогтолцооны бүтэц зүй, физиологийн онцлогийг үзэх эмгэгтэй нь холбоотойгоор багцлан авч оруулсан байна.


Зүрх Зохиогч: Онхуудай П., Тогтох Г. Он: 2007 Хуудас: 256х. ISBN: 99929-65-09-06 Энэ номонд зүрхний анатоми, физиологи, оношлогоо, эмчилгээний тухай бичсэн байна.


Артерийн судасны өвчний онош, мэс заслын эмчилгээ Зохиогч: Цэгээнжав Д. Редактор: Н. Баасанжав Он: 1999 Хуудас: 190 Энэ номонд судасны эмгэгийг оношлох ерөнхий зарчим, оношлогооны түгээмэл болон орчин үеийн зарим аргууд, мэс засал эмчилгээний хувилбаруудыг эмнэлзүйн жишээнд тулгуурлан оруулжээ.


Зүрх судасны өвчтэй хүнд үзүүлэх тусламж Зохиогч: Баасанжав Н., Баярсайхан Б., Халиун Б. Он: 2007 Хуудас: 150 ISBN: 978-99929-54-22-1 Энэ номонд зүрхний үйл ажиллагааны тухай товч танилцуулж, түгээмэл тохиолддог зүрх судасны эмгэгүүд тухайлбал цусны даралт ихдэлт, зүрхний ишеми өвчин, зүрхний гажгуудын талаар бичжээ.


Артерийн гипертензийн оношлогоо эмчилгээ Зохиогч: Тамир Ж. Редактор: А. Өлзийхутаг Он: 2006 Хуудас: 163 ISBN: 99929-59-06-1 Энэхүү номонд орчин үед артерийн гипертензийг оношлож эмчлэх талаар баримталж байгаа гадаадын болон өөрийн орны эрдэмтэд, эмч нарын судалгаа, оношлогоо эмчилгээний арга барил туршлагыг судлаж нэгтгэн дүгнэж оруулжээ.


Зүрх судас үе судлалын зонхилох өвчний оношлогоо, эмчилгээний баримтлал Эмхтгэсэн: Г. Тогтох Хянасан: А. Өлзийхутаг Он: 2003 Хуудас: 56


Зүрхний титэм судасны эмгэгийг мэс засалд сонгох Зохиогч: Цэгээнжав Д. Он: 2003 Хуудас: 280 Энэ ном нь АУИС-ийн оюутнууд болон зүрхний эмгэг судлал, зүрхний мэс засал, зүрхний ангиографийн чиглэлээр мэргэшиж байгаа эмч нарт гарын авлага болох юм.


Зүрхний цахилгаан бичлэг Зохиогч: Ариунцэцэг Н. Хянасан: Д. Нарантуяа Он: 2004 Хуудас: 158 ISBN: 99929-81-16-4 Энэхүү ном нь уншигч танд зүрхний цахилгаан бичлэгийн үндсэн ойлголт өгөх, зүрхний эмгэг өөрчлөлтийг цаг алдалгүй илрүүлж, зөв оношлох, эмчилгээг зөв сонгож, эмчилгээний үр дүнг хянахад шаардлагатай онолын мэдлэг олгоно.


Зүрхний цахилгаан бичлэг Зохиогч: Дэйл Дубин Орчуулагч: Б. Батболд, Ц. Лхагвасүрэн Он: 2001 Хуудас: 319 ISBN: 99929-0-041-5 Энэхүү номыг уншсанаар зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ийн үндэс, ЗЦБийг түргэвчилсэн байдлаар дүгнэн шинжих аргыг эзэмшин, улмаар өөрийнхөө мэдлэгийг үе шаттайгаар дүгнэн шалгах боломжтойгоороо онцлог юм.


ЗЦБ-EKG хурдан оношлогоо Зохиогч: Дубин Д.Б., Линднер У.К. Орчуулсан: П. Онхуудай Хянасан: Б. Цэрэндаш Он: 2011 Хуудас: 425 Энэхүү сурах бичиг, гарын авлагын хувьд агууламжаар бусадтай адилтгаж болох боловч хамгийн гол нь өөрөө та идэвхтэй, бие даан оролцож амжилтанд хүрэх боломжоороо онцгой ялгаатай.


Амьсгалын эрхтний эмгэг судлал Зохиогч: Гомбосүрэн Б. Хянасан: М. Амбага Он: 2012 Хуудас: 590 ISBN: 978-99962-1-591-9 Анагаах ухааны их, дээд, сургууль, коллежийн оюутан, эмч, мэргэжилтэн нарт зориулав.


Насанд хүрэгсдэд эмнэлгийн бус нөхцөлд үүссэн уушгины үрэвсэл оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх удирдамж Зохиогч: Ичинноров Д., Өлзийсайхан С., Ариунсанаа Б., Чойжамц Г. Он: 2011 Хуудас: 81 Эмнэлзүйн удирдамж юуны өмнө поликлиник, стационарын дотор, уушги болон бусад мэргэжлийн эмч нар эмнэлзүйн эм судлаач, анагаахын их, дээд сургуулийн оюутнуудад зориулав.


Уушигны өвөрмөц бус өвчнүүдийн оношлогоо, эмчилгээний стандарт Зохиогч: Гомбосүрэн Б., Солонго Д. Редактор: Б. Батсэрээдэнэ Он: 2001 Хуудас: 106 ISBN: 99929-5-367-5 Энэхүү стандартыг мэргэжлийн клиникийн эмнэлгүүдэд ашиглахын зэрэгцээ ерөнхий мэргэжлийн дотрын эмч нарын хэрэгцээнд зориулав.


Хүүхдийн уушгины архаг үрэвсэл Зохиогч: Данзан Г. Редактор: Ч. Энхдалай Он: 1982 Хуудас: 79


Уушгины мэс заслын зарим өвчин Зохиогч: Шагдарсүрэн Т. Редактор:Чүлтэм Э. Он: 1980 Хуудас: 26 Уушгины мэс заслын зарим өвчний онош, мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагын талаар энэ номонд бичсэн байна.


Уушигны хурц үрэвсэл Зохиогч: Батсэрээдэнэ Б., Найдансүрэн ц. Редактор: Ч. Цэрэннадмид Он: 2000 Хуудас: 109 Нэг сэдэвт энэхүү бүтээлд уушигны хурц үрэвсэл өвчний тодорхойлолт, үүсгэдэг шалтгаан, эмгэг жам, эмгэг бүтэц, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, урьчилан сэргийлэлт, тавилан зэрэг асуудлын талаар өгүүлжээ.


Уушигны эмгэг судлал Зохиогч: Батсэрээдэнэ Б. Хянасан: Ч. Цэрэннадмид Он: 2000 Хуудас: 202 Энэхүү сурах бичигт амьсгалын эрхтний бүтэц, хөгжил, гаж хөгжил, насны онцлог, физиологийн тухай, амьсгалын эрхтний эмгэгтэй өвчтөнөөс асуумж авах, эмчийн үзлэг хийх, амьсгалын эрхтний шинжлэх аргууд, амьсгалын дээд замын цочмог халдвар, гуурсан хоолойн өвчнүүд, эмгэг бүтэц, эмгэг жам, мэдлэг шалгах асуулт, хариулт зэрэг сэдвүүдийг оруулжээ.


Ходоод дээрх гэдэсний шархлаа, түүний хүндрэл Зохиогч: Сэргэлэн О., Гоош Б. Редактор: Даваацэрэн Н. Он: 2001 Хуудас: 258 Энэхүү бүтээлд ходоод, дээрх гэдэсний анатоми, физиологийн онцлог, шархлаа өвчний эмгэг жамын шинэ тайлбар, оношлогооны орчин үеийн аргууд, эмийн эмчилгээ, хүндрэлийн мэс заслын эмчилгээний ололт зэрэг сэдвүүдийг оруулжээ.


Элэг цөсний эмгэг Зохиогч:Шейла Шерлок Орчуулсан: М. Шагдарсүрэн, Ч. Бурмаа Он: 2011 Боть: 1, 2, 3,


Элэгний үрэвсэл, түүний уршиг Зохиогч: Майр К.П. Орчуулсан: Я. Дагвадорж Он: 2000 Хуудас: 243 Энэхүү номын гол зорилго нь практикт ажиллаж буй эмч нарт богино хугацаанд баримжаа олоход нь туслах явдал юм.


Элэг судлалын чухал асуудлууд Зохиогч: Цэрэндаш Б., Онхуудай П. Редактор: Ш. Жигжидсүрэн Он: 1989 Хуудас: 128


Хоол боловсруулах эрхтний зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээний баримтлал Зохиогч: Туул Н., Баярмаа О. Редактор: Цэрэндаш Б. Он: 2002 Хуудас: 77 Зохиогчид энэхүү товхимолдоо ХБЭЭ-ийн орчин үеийн ангилал, эмнэлзүйн шинжүүд, шинжилгээнд гарах үндсэн өөрчлөлт, эмчилгээний зарчмыг бичихдээ олон улсын өвчний ангиллын 10 дахь удаагийн хяналтаар батлагдсан оношлогоо, эмчилгээний стандарттай харьцуулан үзэж, сүүлийн үеийн 40 ном сурах бичгийг ашиглан ХБЭЭ-ийн үед хэрэглэдэг 33 бүлэг эмийн хэрэглэх заавар, шинжилгээнүүдийн лавламж хэмжээг хавсаргасан байна.


Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин Зохиогч: Туул Н., Изатуллаев Е.А. Редактор: Б. Цэрэндаш Он: 2002 Хуудас: 26


Чихрийн шижин хэвшинж 2 Он: 2011 Хуудас: 64 Энэхүү удирдамжийг Эрүүл Мэндийн Яамны ажлын хэсэг Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл, EPOS Health Management Олон улсын зөвлөх багийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулав. ЭМЯ-ны ажлын хэсэгт Монголын диабетийн холбоо, ЭМШУИС, Монголын диабетийн тусламж, сургалтын холбоо, Монголын өрхийн эмч нарын нийгэмлэг, Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Финляндийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн оролцсон байна.


Чихрийн шижин өвчний хөлийн хүндрэл Зохиогч: Анциферов М.Б., Токмакова А.Ю., Галстян Г.Р., Удовиченко О.В Орчуулсан: Н. Оюундэлгэр, С. Мядагсүрэн, Я. Энхжаргал Он: 2008 Хуудас: 80 ISBN: 978-99929-939-0-1 Энэ номонд чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн доод мөчний хүндрэлийг эрт илрүүлэх, анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, эмчилгээ, сувилгааны асуудлыг оновчтой сонгох, эмчилгээг нарийн боловсруулахад танд энэхүү атлас дөхөм болох юм.


Чихрийн шижин өвчин Зохиогч: Сувд Ж., Оюундэлгэр Н., Хулан Т. Он: 2002 Хуудас: 96 Өвчтөнд зориулсан гарын авлага


Бөөр судлал Зохиогч: Гэлэгжамц Х., Энхзаяа Д., Ариунаа Т., Тамир Ж., Энхтуяа Ж. Редактор: Х. Гэлэгжамц Он: 2006 Хуудас: 399 Номонд бөөрний бүтэц үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний арга, өвчний хам шинж, зонхилон тохиолдох өвчнүүдийг бүлэглэн бичсэн байна.


Бөөрний физиологи Зохиогч: Цэцэгмаа Ц. Хянасан: Г. Сүхбат Он: 2001 Хуудас: 80 Энэхүү гарын авлагад бөөрний бүтэц үйл ажиллагааны онцлог, бөөрөнд шээс үүсэх механизм, ус давсны зохицуулганд бөөрний оролцоо, бөөрний дотоод шүүрлийн үүрэг, бөөрний бодисын солилцооны үүргүүдийн тухай бичжээ.


Шээс бэлгийн замын цоорхой Зохиогч: Нямсүрэн Д., Гоош Б., Нарантуяа Б. Хянасан: Б. Шижирбаатар Он: 1999 Хуудас: 111


Бөөрний цочмог, архаг дутмагшил Зохиогч: Тэрбиш Х., Жигжидсүрэн Ш. Редактор: Ч. Энхдалай Он: 1985 Хуудас: 200

Эрман

М.В.,

Энэ номонд бөөрний цочмог, архаг дутмагшлыг үүсгэх шалтгаан, эмнэлзүйн явцын онцлог, эмчлэх зарим арга, гемодиализ хийх шаардлага, хориглох шалтгаан, бөөрний дутмагшлаас урьдчилан сэргийлэх тухай өгүүлжээ.


Мэдрэл судлалын ном


Мэдрэлийн өвчний онош зүй Зохиогч: Цагаанхүү Г. Редактор: Н. Төмөрбаатар, Г. Сүхбат Он: 2001 Хуудас: 241 ISBN: 99929-0-084-9 Сурах бичгийн эхний бүлгүүдэд мэдрэлийн тогтолцооны эмгэгийн үндсэн шинж тэмдгүүд, тэдгээрийн морфологийн үндэс болгон мэдрэлийн өвчний байршлын оношзүйн үндсэн асуудлыг багтаалаа.


Мэдрэлийн өвчний оношлогоо, эмчилгээ Зохиогч: Цагаанхүү Г. Редактор: Д. Баасанжав Он: 2002 Хуудас: 291 ISBN: 99929-5-508-2 Энэ номонд мэдрэл эмгэгийн шинж тэмдэг, хамшинжүүд, тэдгээрийн гарал үүсэл, нэршлийн хамаарал, мэдрэлийн үндсэн өвчнүүдийн шалтгаан, эмгэг жам, оношлогоо, эмчилгээ, мэдрэлийн тогтолцоог шинжлэн судлах багажит шинжилгээний аргуудын талаар орчин үеийн үзэл баримтлалын үүднээс багцлан өгүүлсэн байна.


Мэдрэлийн өвчтөнд үзүүлэх яаралтай тусламж Зохиогч: Жамсран Л. Редактор: Д. Равдандорж Он: 1981 Хуудас: 89 Энэ номонд эмч нарын өдөр тутмын ажиллагаанд элбэг тохиолддог мэдрэлийн зарим нэгэн өвчний тухай, түүний гол гол шинж тэмдэг, ялгах онош, эмчилгээ, мэдрэлийн өвчний яаралтай тусламжийн зарим нэгэн онцлог зэргийг товч тусгасан байна.


Мэдрэл, сэтгэц гэм судлал Зохиогч: Доржжадамба Ш., Равдандорж Д., Санжхүү З. Редактор: Ц. Гүрдорж Он: 1982 энэхүү номыг анагаах ухааны дунд сургуульд зориулсан


Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, анхны тусламжийн ном


Насанд хүрэгсдийн амилуулах суурь тусламж Он: 2011 Хуудас: 44 Энэхүү удирдамжийг Эрүүл Мэндийн Яамны ажлын хэсэг Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл, EPOS Health Management Олон улсын зөвлөх багийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулав. Энэхүү удирдамжид АСТ-ийг эмнэлгийн бус хүн хэрхэн үзүүлэх болон автомат тохируулгат дефибрилляторыг хэрэглэх талаар заасан болно. Түүнчлэн зүрх гэнэт зогсохыг хэрхэн таньж мэдэх, хажуугийн сэргээх тогтвортой байрлалд оруулах, хахах үед болон эмнэлгийн нөхцөлд АСТ үзүүлэх талаар тусгасан байна.


Эрчимт эмчилгээний үндэс Орчуулагч: Г. Лхагважав Он: 2008 ISBN: 978-99929-75-56-3 Нэмж засварласан энэхүү гуравдахь хэвлэлдэрчимт эмчилгээний суурь зарчмуудыг голлон тусгасан байна.


Эмнэлгийн яаралтай тусламж Зохиогч: Спригинс Д.Ц., Чэмберс Ж.Б. Орчуулсан: Г. Лхагважав, Л. Өнөрзаяа, Ө. Билгүүн Он: 2008 Хуудас: 528 ISBN: 978-99929-75-41-5 Энэхүү номонд элдэв өвчний үед зонхилон тохиолдох хүнд байдалд орсон өвчтөнд нэн яаралтай үзүүлэх тусламжийг товч, ойлгомжтой өгүүлэхийн хамт зураг, хүснэгт, дэслэл олон оруулжээ.


Эмнэлгийн яаралтай тусламж Зохиогч: Спрингс Д.Ц., Чэмберс Ж.Б. Орчуулсан: Г. Лхагважав, Л. Өнөрзаяа, Ө. Билгүүн Он: 2010 Хуудас: 664 Энэ номонд практикийн эмч нарт тохиолдож байдаг цочмог өвчин, хам шинжүүдийн шинж, оношлогоо ялган таних, эмчилгээ ба гардан үйлдлүүдийг ойлгомжтой, ашиглахад нэн хялбар бичиж шинэхэн судалгаа нотолгоонд тулгуурлан баяжуулжээ.


Сэхээн амьдруулахын өврийн дэвтэр Зохиогч: Лхагважав Г., Өнөрзаяа Л. Он: 2004 Хуудас: 92 Энэхүү дэвтэр нь цочмог өвчлөл,гэмтэлд тусламж үзүүлдэг болон ийм тохиолдолтой учирч болох эмч, эмнэлгийн сувилагч, туслах ажилтнуудад, нэн төвөггүйгээр эмчилгээ, тусламжийн анхны ба зарим лавшруулсан арга хэмжээ авахад туслах зорилго агуулсан.


Сэхээн амьдруулахуй Редактор: Г. Н. Цыбуляк Он: 1980 Хуудас: 462 Энэхүү ном нь сэхээн амьдруулагч, мэдээгүйгүүлэгч эмч болон нийт эмч нарт практикийн гарын авлага болно.


Нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх өврийн дэвтэр Зохиогч: Зундуй Ч., Балдандаваа Ч. Редактор: Ч. Балдандаваа Он: 1985 Хуудас: 79 Өдөр тутмын хөдөлмөр, ахуйн үйл явцад, тохиолдох осол, өвчний үед өөртөө , харилцан биедээ эмнэлгийн анхны тусламж үзүүлэх аргыг сайн сурч эзэмшихэд зориулж энэхүү жижиг товхимолыг гаргажээ.


Тархинд цус харвасан өвчтөнд гэрээр үзүүлэх тусламж Зохиогч: Дарьсүрэн Р. Редактор: Г. Лодон Он: 1966 Хуудас: 25 энэхүү товхимолд тархинд цус харвасан өвчтөнийг зөв асрах, эмч очих хүртэл үзүүлэх тусламж зэргийг өгүүлжээ.


Эмнэлгийн анхны тусламж Зохиогч: Сундуй Д. Редактор: Шура Н. Он: 1985 Хуудас: 84 Энэхүү номонд тайван цагийн бүтээн байгуулах хөдөлмөрт ч дайны үед ч осолдож гэмтсэн, шархдсан буюу гэнэт өвчилсөн нөхөртөө ба өөртөө эмнэлгийн анхны тусламжийг зөв үзүүлж сурахад хүн бүрийн мэдвэл зохих зүйлсийн тухай бичсэн байна.


Эмчгүй газарт Зохиогч: Дэвид Вернер Он: 1996 Хуудас: 417 Энэхүү гарын авлагыг юуны өмнө эрүүл мэндийн төвөөс алслагдсан, эмчгүй газрын оршин суугчдад зориулан бичсэн. Хэдий тийм боловч эмч газрын хүмүүс ч гэсэн өөрсдөдөө эрүүл мэндийн тусламжийг гардан үзүүлж чаддаг байх ёстой учраас энэхүү ном бусдад халамж анхаарал үзүүлж чадах хүн бүхэнд зориулагдсан.


Халдварт өвчний тухай ном


Шинээр гарч байгаа болон дахин сэргэн тархаж байгаа халдварт өвчний тархвар судлал, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт Редактор: Н. Жаргалсайхан Хянасан: Б. Энхтуяа Он: 2004 Энэхүү гарын авлагад шинээр гарч байгаа болон дахин сэргэн тархаж байгаа халдварчт өвчин, өвчний тархвар судлал, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар бичжээ.


Монгол улсад бүртгэгдэж байгаа хүний халдварт өвчний өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдал Редактор: Н. Наранбат Он: 2008 Хуудас: 234 ISBN: 99929-56-44-7 Энэхүү товхимолд мөн манай улсад зонхилон тохиолдож байгаа халдварт өвчний тархалтыг улсын хэмжээнд, 2020 он хүртэлх өвчлөлийн хандлагыг аймгуудаар гаргасан байна.


Сүрьеэгийн халдвар хяналтын гарын авлага Боловсруулсан: Наранзул Д., Буянхишиг Б., Отгонцэцэг Д. Редактор: Н. Наранбат Он: 2011 Хуудас: 108 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн нэгдсэн улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс боловсруулан гаргасан гарын авлагуудыг суурь болгон өөрийн орны нөхцөлд тохируулан энэхүү сүрьеэгийн халдвар хяналтын гарын авлагыг боловсруулжээ.


Сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамж Он: 2010 Хуудас: 151 Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 34.1 дэх заалт болон Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү удирдамжийг гаргасан байна.


Бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцсэн товч түүх /XX зуун/ Зохиогч: Энхбаатар Л., Дондог Н. Хянасан: Ч. Долгор Он: 2003 Хуудас: 148 Энэхүү бэсрэг номыг халдвартын эмч, тархвар судлаач, нян болон ийлдэс судлагч, эмнэлгийн зохион байгуулагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан , анагаах ухааны түүх сонирхогч эмч, оюутан, резидент нарт зориулав.


Халдварт өвчнөөс сэргийлэх нь Зохиогч: Гомбосүрэн Т., Ганбаатар Б., Дашдаваа Ж., Галбадрах Д. Редактор: П. Нямдаваа Он: 1990 Хуудас: 103 Хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засагт ихээхэн хор хөнөөл учруулдаг гол халдварт өвчин, тэдгээрийн хүндрэл, архагшилтаас сэргийлэхийн тулд хүн бүр мэдвэл зохихыг энэхүү номд аргачилсан байдлаар бичжээ.


Халдваргүйжүүлэх бодисууд Зохиогч: Үдэнбор Ш. Редактор: Н. Сайжаа Он: 2000 Хуудас: 51 Хүн амд аюул багатай, халдваргүйжүүлэхэд үр дүн сайтай химийн бодисын хэрэглээг бий болгох зорилгоор “Халдваргүйжүүлэх бодисууд” хэмээх гарын авлагыг бэлтгэж хүн эмнэлгийн ажилтнууд, нийт хөдөлмөрчдөд зориулж манай хэрэглэх арга, халдваргүйжүүлэх идэвхитэй бодисуудын талаархи мэдээллийг энэхүү гарын авлагад нийтэлжээ.


Арьс өнгөний өвчинтэй тэмцэх албаны түүх, түүхэн замнал Зохиогч: Ядамсүрэн Т. Эмхтгэсэн: Я. Энхтөр Он: 2007 Хуудас: 118 ISBN: 978-99929-1-163-8 Энэхүү ном нь арьс өнгөний алба болоод Монголын эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжлийн талаар сонирхолтой түүхийг багтаасны дээр бэлгийн замын халдварт өвчинтэй амжилттай тэмцэж ирсэн нийгмийн олон талт ажлууд, өнөөгийн нөхцөлд санаа аван хэрэгжүүлж болохуйц олон үнэ цэнэтэй санаа, арга туршлагыг агуулсан болно.


Халдварт өвчний хяналт, тандалт, сэргийлэлтийн ерөнхий зарчим Зохиогч: Чимэдсүрэн С., Дондог Н. Редактор: Н. Жаргалсайхан Он: 2004 Хуудас: 20


Гарын угаалга халдваргүйтгэлийн чанарын хяналт Орчуулсан: Д. Гүнбилэг, Л. Дашцэрэн Редактор: Н. Цэнд Он: 2004 Хуудас: 72 Гарын авлагад бичил биетэн гараар дамжихаас сэргийлэх стратеги, гарыг халдваргүйжүүлэх, үр дүнг хянах зарчмууд тусгагдсан.


Тарваган тахал, галзуу, боом өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар Он: 2003 Хуудас: 68 Энэхүү гарын авлагад Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаар тушаал Заавар , журам батлах тухай, тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, боом өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар, байгалийн голомтот халдварт өвчний үүсгэгч илэрсэн тохиолдлыг мэдээлэх журмыг тусгажээ.


Тарвагантахал-тэмцэх арга Зохиогч: Чулуунбаатар Ц., Адъяасүрэн З., Ботболд Ж. Редактор: Г. Жамба Он: 2000 Хуудас: 130 ISBN: 99929-5-178-8 Энэ номонд тарвагантахлын тархварсудлал, оношлол, сэргийлэг, эмнэлзүй, эмчилгээ болон түүнтэй тэмцэх тархвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулах орчин үеийн ололтуудыг оруулсан байна.


Тарваган тахал байгалийн голомтот өвчин Зохиогч: Зундуй Ч. Он: 2000 Хуудас: 121

Энэхүү товхимолд тарваган тахлын тархвар судлал, эпизоотологи, эмнэлзүй, оношлол, халдвар, эсэргүүцэх арга хэмжээний талаар товч оруулжээ.


Хавдрын ном


Монголд анх оношлогдсон ховор хавдар ба хавдар төст өвчнүүд Зохиогч: Самбуупүрэв Д. Он: 2004 Хуудас: 240 Энэ ном нь зохиогчийн Монголд анх эхлэн практикт нэвтрүүлснээс хойших 40 жилд хийсэн эмнэлзүйн эмгэг судлалын шинжилгээгээр анх оношлогдсон ховор тохиолдлын хавдар ба хавдар төст өвчнүүд туршилтаар үүсгэсэн элэгний анхдагч өмөнгийн загварын эд бүтэцзүй зэрэг 4 бүлэг судалгааг өөртөө багтаасан болно.


Монголд зонхилон тохиолддог хорт хавдрын эрт үеийн оношзүй Зохиогч: Самбуупүрэв Д. Хянасан: Н. Нямдаваа Он: 2002 Хуудас: 206 Гадаад орны хавдар судлаач эрдэмтдийн бүтээл болон хавдрын бүтэцзүй судлалын талаар олон жил хийсэн өөрийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн дээр тулгуурлан бичсэн энэ ном нь хавдрын эрт үеийн эмгэгүүд, түүний бүтэц судлалын оношлолын талаархи орчин үеийн үзэл санаа, ойлгоцыг өөртөө багтаасан болно.


Хөхний өмөн Он: 2011 Хуудас:72 Энэхүү удирдамжийг Эрүүл Мэндийн Яамны ажлын хэсэг Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулав.Энэхүү удирдамжийг боловсруулахад ДЭМБ, Олон улсын хорт хавдрын судалгааны төв, Хорт хавдрын үндэсний сүлжээ, Америкийн хорт хавдрын нийгэмлэг, Канадын эрүүл мэнд байгууллага зэргээс нотолгоонд тулгуурласан удирдамжийг ашиглахын зэрэгцээ Монголын соёл, эдийн засаг, эрүүл мэндийн тогтолцооны нөхцөл байдлыг харгалзан үзлээ.


Умайн хүзүүний өмөн Он: 2011 Хуудас: 96 Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт, хучуур эдээс халиагүй хавдрын эмгэгийн хэд хэдэн улсын нотолгоонд суурилсан эмнэлзүйн удирдамжид үндэслэн умайн хүзүүний өмөнгийн Эмнэлзүйн удирдамжийг боловсруулж, удирдамжийн эрт илрүүлэлт хэсгийг боловсруулахдаа ДЭМБ-ын Энэтхэгийн салбар, Америкийн хорт хавдрын нийгэмлэг, Канад, ДЭМБ-ын удирдамжуудад үндэслэн нотолгоонд суурилсан удирдамжийн стратегийг ашиглажээ.


Эх барих, эмэгтэйчүүд судлалын тухай ном


Тооны цаана... Орчуулсан: С. Хишгээ, Г. Пүрэвсүрэн, Я. Буянжаргал, Д. Уранчимэг Хянасан: Б. Жав, И. Даваадорж Он: 2004 Хуудас: 169 ISBN: 92-4-159183-8 ДЭМБ-аас боловсруулан гаргасан судалгаа, шинжилгээний энэхүү удирдамж нь эх, нярайн тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, мэргэжилтнүүд, орон нутгийн шийдвэр гаргагчид, нийгмийн ажилтнууд, хяналтын байгууллагын ажилтнуудад гарын авлага болно.


Кольпоскопи ба умайн хүзүүний хучуурын шинэ гаж хувирлын эмчилгээ Орчуулсан: Г. Байгалмаа Хянасан: А. Эрдэнэжаргал, Г. Байгалмаа Он: 2003 Хуудас: 136 Энэхүү гарын авлага нь эмэгтэйчүүдийн эмч нар, өрхийн эмч нар, умайн хүзүүний хавдрын талаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөж буй сувилагч нар болон умайн хүзүүний хавдрын шинэ хувирлыг оношлох, эмчлэх талаар анхан шатны мэдлэгтэй болохыг хүсч буй эмнэлгийн ажилтнуудад зориулагдсан болно.


Умайн хүзүүний хавдрын илрүүлгийн тусламж, үйлчилгээ хайх зан үйлийн судалгаа Он: 2011 Хуудас: 65 Судалгааны үр дүн, зөвлөмжийг эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд, төрийн ба төрийн бус мэргэжлийн байгууллагууд, хавдрын болон эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нарт зориулав.


Эх барих 1 Зохиогч: Шижирбаатар Б. Он: 2001 Хуудас:583 ISBN: 99929-5-397-7 Дэвтэр: 1,2 Эх барихын сурах бичиг нь анагаах ухааны их, дээд сургуулиудаар ерөнхий мэргэжлийн их эмч бэлтгэх хөтөлбөрийн дагуу бичигдсэн.


Умайн хүзүү, үтрээний хавдар ба хавдар төст эмгэгийн эсийн оношзүй Зохиогч: Самбуупүрэв Д., Энхтуяа Ш. Хянасан: Ч. Цэрэннадмид, Д. Авирмэд Он: 2001 Хуудас: 61 Гарын авлагад умайн хүзүү, сувгийн эсзүйн хэвийн бүтэц, наац будалтын хувилбар аргын хажуугаар умайн хүзүүний хавдрын болон хавдар төст эмгэгүүдийг эсзүйн тодорхойлолт, гол шнж, тайлбар, оношзүйн асуудал гэсэн дэс дараалалтайгаар товч оновчтой бичиж, өнгөт зургаар тодруулан харуулав.


Эх, хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж үзүүлэх удирдамж Хянасан: Б. Жав, Т. Эрхэмбаатар, Н. Жаргалсайхан, И. Даваадорж Он: 2007 Хуудас: 288 Энэхүү удирдамжинд орсон материалууд нь манай улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн акт, баримт, журмуудад нийцсэн болно. Сумын эмч, эх баригч нарт зориулав.


Эх, хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж үзүүлэх удирдамж Хянасан: Б. Жав, Т. Эрхэмбаатар, Н. Жаргалсайхан, И. Даваадорж Он: 2007 Хуудас: 206 Энэхүү удирдамжинд орсон материалууд нь манай улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн акт, баримт, журмуудад нийцсэн болно. Багийн бага эмч нарт зориулав.


Жирэмсэн, төрсний дараах үеийн эрүүл ахуй Зохиогч: Балган Ж., Дуламжав Д. Редактор: Б. Шижирбаатар Он: 1984 Хуудас: 30 Энэхүү товхимолд жирэмслэлт, төрөлт, үүнтэй уялдан бие махбодод гарах эрүүл болоод эмгэг өөрчлөлт тэдгээрийн мөн чанар, тэр үеийн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг энгийн бөгөөд ойлгомжтой, амьдрал ахуйтай холбон бичжээ.


Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр Зохиогч: Наваансамдан С. Редактор: Л. Одончимэд Он: 1979 Хуудас: 152 Уг товхимолд эклямпсийн шалтгаан, эмгэг жам, шинж тэмдэг, эмчилгээ, эмнэлэг хамгааллын дэглэм болон хоолны асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.


Эх барих Зохиогч: Наваансамдан С. Хянасан: Д. Дарьсүрэн, Л. Нямгэрэл Он: 1980 Хуудас:408


Эм судлал, эмчилгээний ном


Хар тугалга-Эрүүл мэнд Зохиогч: Бурмаа Б., Байгаль О. Хянасан: Л. Лхагва Он: 2006 Хуудас: 80 ISBN: 978-99929-56-00-3 Манай улсад хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол, түүний хүн ам, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа эхлэлийн шатандаа байгаа бөгөөд энэ чиглэлээр дэлхий дахинд болон манай оронд хийгдсэн зарим судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээс тоймлон, судлаачид, шийдвэр гаргагчид, сонирхогч талууд, ажил олгогч, ажилчид , хүн амд зориулж энэхүү товхимлыг нийтэлжээ.


Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор Зохиогч: Лигаа У. Редактор: Я. Арслан., Д. Батчулуун Он: 1997 Хуудас: 395 Энэхүү дэд дэвтэрт Монгол оронд ургадаг агаад Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэж буй 140 төрлийн 250 зүйл ургамал, 150 гаруй жор, ургамал тус бүрийн монгол, латин, төвд нэр, хамааруулж буй овгийн нэр, бүтэц, Монголд тархсан байдал, ургах орчны байдал, эмэнд хэрэглэгддэг эрхтэн хэсэг , тухайн зүйл ургамал ямар оронд ургадаг болон таригдаж буй хүснэгтэнд оруулж ангилан хамаарах өвчний бүлэг бүрийг жагсаан оруулжээ.


Эмийн ургамал түүгчдэд тусламж Зохиогч: Ойдовсамбуу А. Редактор: М. Чүлтэмсүрэн Он: 1981 Хуудас: 98 Энэ номонд ургамлын гаралтай эмийн түүхий эдийг бэлтгэх зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн ерөнхий ойлголт, түүж цуглуулах арга ажиллагаа, хатаах, савлах, хадгалах тээвэрлэх ерөнхий зарчим, эмийн ургамал, түүний түүхий эдийг таних, түүхий эдэд тавих чанарын зарим шаардлага, химийн найрлага хэрэглэх ойлголтын талаар бичсэн байна.


Гүүний саам эмчилгээ Зохиогч: Бадамжав С. Редактор: Б. Цэрэндаш Он: 2003 Хуудас:91 Энэхүү номонд гүүний саамны найрлага гүүний саамыг хэрэглэх ба хориглох заалт, гүүний саам ба түүнийг хуурайшуулсан ба хөлдөөсөн хэлбэрээр хэрэглэх аргуудын тухай өгүүлжээ.


Мөнх ногоон ойн шилмүүсэн эмчилгээ сувилгээ Зохиогч: Шатар С., Сүхбаатар Т. Хянасан: Д. Бурмаа, Ш. Баатар Он: 2004 Хуудас: 126 Мөнх ногоон шилмүүсэн түүхий эд , бүтээгдэхүүнийг эмчилгээ сувилгаанд эмнэлгийн ба нэр ахуйн нөхцөлд хэрхэн хэрэглэх асуудлыг энэхүү номонд бичжээ.


Эмийн адил төст нэршил ба тунгийн лавлах Зохиогч: Дамба О., Зузаан З., Уранзая Д. Хянасан: Г. Чойжамц Он: 2010 Хуудас:191 Энэхүү номыг бүх мэргэжлийн эмч, эмзүйч, анагаахын сургуулийн оюутан нарт зориулав.


Эмийн хордлого Зохиогч: Оргил Б. Редактор: Ч. Энхдалай Он: 1989 Хуудас: 116 Эмийн хордлого гэж чухам ямар үзэгдэл болох тэр нь эмнэлзүйн хувьд яаж илэрдэг, эмээр цочмог хордсон хүнд эмнэлгийн ямар тусламж үзүүлэх хийгээд эмийн хордлогоос урьдчилан сэргийлэх асуудлын талаар энэхүү номонд тусгажээ.


Эмийн бодисуудын шинж чанар, шинжилгээний арга Зохиогч: Дүнгэрдорж Д. Он: 1989 Хуудас: 139 Энэ ном нь анагаах ухааны дээд сургуулийн оюутан, эм зүйч болон эмийн асуудлаар ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан нарт гарын авлага болно.


Эрүүл аж төрөх ухаан, нөхөн сэргээх арга Зохиогч: Цагаан Д., Орхонтуул Ш. Он: 2009 Хуудас: 160 ISBN: 97899929-941-8-5 Энэхүү ном нь эрүүл аж төрөх ухаан, нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлгөөн эрүүл мэнд, эрүүл урт наслах ухаан, эмгүй эмчилгээ, гүүний айраг саам эмчилгээ гэсэн бүлгүүдийг агуулсан байна.


Эмнэлзүйн эм судлал ба эмэн эмчилгээ Зохиогч: Оргил Б. Редактор: Б. Батсэрээдэнэ Он: 2011 Хуудас: 584 ISBN: 978-99929-4-938-4 Энэхүү сурах бичигт эм гэж юу болох, ямар хэлбэртэй зүйл болох, эмийг хүний биед ямар тун хэмжээгээр ямар арга замаар оруулах нэгэнт бие махбодод орсон эмийн бодисын фармакокинетик буюу хөдлөлзүй нь яаж явагддаг улмаар эмийн фармакдинамик буюу үйлчлэлзүй яаж илэрч, эмчилгээний үр дүн хэрхэн гардаг, хүний нас хүйсний болон бусад онцлогтой холбогдуулан эмийг хэрэглэхэд онцлох анхаарах зүйл юу байх, түүнчлэн хүний янз бүрийн эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох өвчин эмгэгийн үед эмэн эмчилгээг яаж зохистой явуулах талаар бичсэн байна.


Цусыг эмчилгээнд хэрэглэх нь Орчуулгыг хянасан: Д. Улаанхүү Орчуулсан: Э. Пүрэвдаваа, М. Энхбаяр Хуудас: 332 Энэхүү номыг цус сэлбэлтийн талаар яаралтай шийдвэр гаргах шаардлагатай байгаа эмч нарт лавлагаа болон түргэн ашиглахад зориулан гаргасан байна.


Цусны бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх Зохиогч: Дэнсмаа Б., Цэрэгмаа Ц. Редактор: Ч. Шарав Он: 1985 Хуудас: 124 Уг номонд цусны эмчилгээний үндсэн асуудлыг гол төлөв практикийн талаас нь хөндөж, онолын талаар нарийн дэлгэрэнгүй тусгаагүй болно.


Сэлбэх эмчилгээний гарын авлага Зохиогч: Улаанхүү Д. Хянасан: Г. Чимгээ Он: 2012 Хуудас: 190 ISBN: 979-99962-0-758-7 Энэхүү гарын авлагын зорилго нь цус цусан бүтээгдэхүүнээр /ЦЦБ/ хангах болон ЦЦБС сэлбэх эмчилгээ хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зөв өвчтөнд зөв цагт нь цусны зөв бүтээгдэхүүн хийж байга эсэхдээ эргэлзэхгүй байхад нь туслахад оршино


Цэнхэр цус Зохиогч: Улаанхүү Д. Хянасан: Н. Хүрэлбаатар Он: 2012 Хуудас: 98 ISBN: 978-99962-0-757-0 Цус орлуулагч перфтораныг ОХУ-д 40 гаруй эрдэм шинжилгээ, шинжилгээ үйлдвэрлэл болон эмнэлзүйн байгууллагууд оролцсон 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү бэлдмэлийг бүтээж 1996 онд клиникийн хэрэгцээнд нэвтрүүлсэн албан ёсны зөвшөөрлийг өгснөөс хойш эмнэлгийн олон салбарт хэрэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурлаар зөвхөн перфтораны талаар удаа дараа хэлэлцэн эмчилгээний үр дүнтэй болох нь нотлогдож хэрэглээ нь улам олон салбарт өргөжин үр дүнгээ өгсөөр байна. Ийм энэхүү номонд цус орлох бэлдмэл болох перфторан буюу цэнхэр цусны тухай бичсэн байна.


Эм зүйчийн эм барих зөвшөөрөл олгох шалгалтын сорил Зохиогч: Цэрэнлхагва Р., Мөнхбат С. Хянасан: Д. Дүнгэрдорж Он: 2006 Хуудас: 190 Эм зүй ба эм судлалын шинжлэх ухааны дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, тавигдаж буй орчин үеийн шаардлагууд болон эм барих үйл ажиллагааг явуулах хууль тогтоомжийн талаархи мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх шаардлагын үүднээс боловсруулсан бие дааж уншиж судлах шалгуур сорилын эмхтгэлийг эм зүй, эм судлалын доторхи нарийн мэргэжлийн чиглэлүүдийг багтаасан 1000 сорилыг багтаажээ.


Ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ Зохиогч: Зина С., Дамбажанцан Б., Болортамир Ж. Хянасан: Дагвацэрэн Б. Он: 2006 Хуудас: 196

Оюунханд Батчимэг

Р., Ө.,

Гарын авлагад уламжлалт идээ ундааны талаар болон эрүүл мэндийн тухай ойлголтыг дорно дахины анагаах ухааны онолоор тайлбарлан эрүүл урт насалж байсан өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээн хөгжүүлэх боломжийн тухай өгүүлсэн байна.


Уламжлалт анагаах ухааны ном


Монголын уламжлалт анагаах ухааны англи хэл Зохиогч: Болд Ш. Он: 2010 Хуудас: 190 ISBN: 978-99962-1085-3


Монголчуудын эрүүл амьдрах ухаан Зохиогч: Болд Ш. Редактор: Ж. Болорцэцэг Он: 2008 Хуудас: 200 ISBN: 978-99929-0-473-9 Урт насалж удаан амьдарна гэдэг нь өөрийн бие махбодоо танин мэдэж, амьдрал ахуйгаа зөв зохицуулан, зохистой хоол тэжээл хэрэглэх, хөдөлгөөн сайн хийх, цаг агаар, орчин нөхцөлдөө зохицон тэвчээртэй, дэс дараатай, эмх цэгцтэйгээр сурч, эрүүл мэндийнхээ төлөө өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийж байхыг хэлнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд энэ ном танд бага боловч тус болно.


Монголчуудын эрдэм ухааны уламжлал Зохиогч: Гонгоржав Г. Редактор: С. Ишбалжир, С. Жамбалдорж Он: 2008 Хуудас: 728 ISBN: 978-99929-815-2-0


Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, маарамба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм Зохиогч: Болд Ш., Амбага М., Саранцэцэг Б., Болорцэцэг Ж. Редактор: Д. Цэрэнсодном Он: 1999 Хуудас: 138 Уг номонд Монгол гэдэг нэгэн туурган дотор нэгдэж байсан Ар 57, Өвөр 49, Цахар 8, Бухмал, Халимаг зараг овог аймгийн МЭ YII зууны өмнөөс XIX зууны сүүлч хүртэлх үеийн нийт 72 эмч, маарамба, мэргэдийн намтар бүтээлийн тоймыг багтаасан болно.


Дорно дахины анагаах ухааны үндсэн онолуудын харьцуулсан судалгаа Зохиогч: Амбага М., Саранцэцэг Б., Болд Ш. Редактор: М. Чүлтэмсүрэн Он: 1997 Хуудас: 89


Дорно дахины анагаах ухааны гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл Зохиогч: Амбага М., Саранцэцэг Б., Болд Ш. Хянасан: М. Чүлтэмсүрэн Он: 1996 Хуудас: 116 Сүүлийн жилүүдэд Уламжлалт анагаах ухаан судлал улам эрчимтэй хөгжлийг олж, түүнийг тогтолцооны онолын үүднээс тайлбарласан шинэ санаа дэвшигдэж, судалгаа учир зүйн холбогдолтой олон асуудлыг гаргаж тавин, мембрант зохицуулга-тогтолцооны хуулийн мөрдлөг, зохиомжийн хувирлын шүтэлцээний талаар шинэ чиглэлийн судалгаа явуулах хандлагыг бий болгож байгаад өөрсдийн бодол санааг нэмэрлэн хуваалцахын үүднээс энэ хамтарсан бүтээлийг туурвижээ.


Монголчуудын эрүүл амьдрах ухаан Зохиогч: Болд Ш. Редактор: Ж. Болорцэцэг Он: 2010 Хуудас: 320 ISBN: 978-99929-0-147-8 Хүн болгон аз жаргал, инээд хөөртэй, эрүүл урт удаан, амьдарна гэдэг нь өөрийн бие мах бодоо танин мэдэж, амьдрал ахуйгаа зөв зохицуулах, зохистой хоол тэжээл хэрэглэх, хөдөлгөөн сайн хийх, цаг агаар, орчин нөхцөлдөө зохицон тэвчээртэй, дэс дараатай, эмх цэгцтэйгээр сурч, эрүүл мэндийнхээ төлөө өөрөөс шалтгаалах зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх тухай энэхүү номонд бичигджээ.


Монголын уламжлалт анагаах ухааны түүх Зохиогч: Болд Ш. Редактор: М. Амбага Он: 2011 Хуудас: 380 ISBN: 99962-0-445-6 Ш. Болдын энэхүү ном нь Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн он, цагийг шинээр үечлэн, цаг хугацааны талаар өмнөх судлаачдын баримталж байснаас 5000 жилээр тоологдох үндэслэлийг архелогийн олдворуудын хэрэглээгээр тодруулан бичсэн байна.


Эрүүл амьдрах монгол ухаан Зохиогч: Болд Ш., Билгүүнсар Б. Он: 2010 Хуудас: 107 ISBN: 978-99962-1-137-7 Энэхүү номонд монголчуудын эрүүл амьдрах ухаанны өвчнөөс сэргийлэх нийтлэг аргуудыг багтаасан бөгөөд монгол, англи хэлээр бичигдсэн байна.


Анагаах ухааны дөрвөн үндэс Орчуулсан: Х. Тумбаа Редактор: Н. Заяа Он: 1991 Хуудас: 734 Энэхүү номыг анагаах ухааны сургалт болон үйл ажиллагаанд ашиглах, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилттай хослуулан судлах аргаар улам боловсронгуй болгох зорилгоор монгол бичгээс крилл бичигт хөрвүүлсэн бөгөөд энэхүү ном нь товч үндэс, онолын үндэс, эмчилгээний үндэс, шинжлэл заслалын үндэс гэсэн 4 үндсээс бүрджээ.


Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увидасын үндсээс гу Зохиогч: Болд Ш. Он: 2012 Хуудас: 645 ISBN: 976-99962-2-252-8 Энэхүү ном нь уламжлалт анагаах ухаанд анхлан суралцагсдад төвд хэлээр цээжлээд зогсохгүй зарим бүлгийг англи хэлээр цээжилж, багшийн тайлбар, тайллаар гүнзгийрүүлэн ойлгож авахад оршино.


Анатоми, физиологийн ном


Хүний бие махбодын физиологийн болон лабораторийн хэвийн үзүүлэлтүүд Зохиогч: Отгон Г., Лхагва Л., Сарантуяа Г Хянасан: Ц. Лхагвасүрэн Он: 2002 Хуудас: 158 ISBN: 99929-0-091-1 Лавлагаа номонд хүний бие махбодын бүтэц ба үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг болон клиник, биохимийн шинжилгээний хэвийн үзүүлэлтүүдийг тусган оруулжээ.


Хүний физиологи Зохиогч: Отгон Г. Редактор: Ц. Лхагвасүрэн, Л. Лхагва Он: 2001 Хуудас: 238 ISBN: 99929-5-284-9 Энэхүү номд хүний биеийн үйл ажиллагааны механизмуудыг орчин цагийн шинжлэх ухааны төвшинд зураг, хүснэгт, бүдүүвчээр тайлбарласан болно.


Физиологийн үндэс Зохиогч: Отгон Г. Редактор: Ц. Лхагвасүрэн, Н. Төмөрбаатар Он: 2001 Хуудас: 319 Энэхүү сурах бичиг нь Хүний физиологи номын үргэлжлэл болох буюу хүний бие махбодын үүрэг, үйл ажиллагааг хамгийн орчин үеийн төвшинд тайлбарлаж байгаа онол үзэл баримтлалд тулгуурлан бичсэн ном болно.


Эрүүл биеийн физиологийн үндэс Зохиогч: Донгиндоо Э. Хянасан: Д. Дашням Он: 1964 Хуудас: 284


Хүний биеийн ерөнхий физиологи Зохиогч: Сүхбат Г. Хянасан: Г. Дашзэвэг., Б. Баярт Он: 2000 Хуудас: 168 ISBN: 99929-5-177-х Энэхүү сурах бичигт физиологийн шинжлэх ухааны тухай ойлголт , түүхэн замналыг товчхон байдлаар оруулж, хүний бие махбодын үйл ажиллагааны ерөнхий зарчим, түүний тохируулгыг үндсэн гурван төвшинд /молекулын, эсийн, бие махбодын / 13 бүлэгт багтаан бичжээ.


Эрүү нүүрний физиологи Зохиогч: Лхагвасүрэн Ц., Отгон Г. Хянасан: Д. Амгаланбаатар, Б. Дагданбазар Он: 2004 Хуудас: 335 ISBN: 99929-0-299-х Энэхүү сурах бичиг нь нүүр ам судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучууд болон нүүр ам судлаач эмч, багш нарт зориулагджээ.


Хүний биеийн бүтцийн өнгөт зургийн цомог Зохиогч: Амгаланбаатар Д., Дагданбазар Б., Энэбиш С., Түндэврэнцэн С., Батсайхан Н. Хянасан: Г. Жамба, Д. Амгаланбаатар, Б. Дагданбазар Он: 2002 Хуудас: 232 Энэхүү өнгөт зургийг бичихдээ 1700-аад оны үед Монгол оточ зодоч нарын бичсэн “Дээрээс тогтоогдсон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх анатомийн анхны монгол сурах бичгийн зохиомжийг зохих ёсоор харгалзан туурвисан бөгөөд энэ номын бүлэг бүр нь хүний толгой, хүзүү, хөвчин бие, хөл, гар түүний эрхтний бүтэц гэсэн гарчигтайгаар бүлэг болгонд эрхтнүүдийг бичихдээ яс, үе холбоо, булчин, эрхтэн энэ хэсгийн цусан хангамж гэсэн дараалалтайгаар бичсэн байна.


Хүний биеийн эрүүл анатоми Зохиогч: Дорж Г., Дамдинсүрэн Л., Дашцэрэн Ц., Дугарсүрэн С., Намсрайнайдан Л., Нээчин Ч. Редактор: Ч. Нээчин Он: 1967 Хуудас: 482


Хүний бэлгийн амьдрал Зохиогч: Алтанцэцэг Д., Алтанчимэг Д., Байгальмаа Ч., Баяр О. Редактор: Оюунцэцэг Н. Он: 2005 Хуудас: 670 ISBN: 99929-2-221-4 Нөхөн үржихүйн ба бэлгийн эрүүл мэндийн асуудлаар олон нийт тэр дундаа багш судлаачид,оюутнууд, эцэг эхчүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд тус ном нь чухал эх сурвалж болно.


Дархлаа судлал Зохиогч: Баярт Б. Редактор: Л. Лхагва Он: 1999 Хуудас: 307 Сурах бичгийн эхний хэсгүүдэд дархлаа тогтолцооны бүтэц, хэвийн үйл ажиллагааны тухай өгүүлэх бөгөөд сүүлийн хэсгүүдэд аливаа эмгэгийн үед дархлаа тогтолцооны өөрчлөлтүүдийг клиниктэй уялдуулан үзүүлсэн байна.


Нүд, шүд, чих хамар хоолойн өвчний ном


Шүдны цоорлыг өрөмдөхгүй ломбодох арга Зохиогч: Оюунбат Б., Наранбямба Ш. Хянасан: Г. Цэцэгдарь Он: 2002 Хуудас: 36 Уг номонд ART техник болон ломбоны материал Фужи IX-ыг хэрэглэх талаар дэлгэрэнгүй бичжээ.


Чих хамар хоолой судлал Зохиогч: Эрдэнчулуун Б., Ганчимэг П., Жаргалхүү Э. Хянасан: М. Заяа Он: 2011 Хуудас:295 ISBN: 978-99962-65-17-4 Энэ сурах бичигт хамар, залгиур, төвөнх, чих, сонсгол, тэнцвэрийн анализаторийн бүтэц, үйл ажиллагаа, шинжлэх, хүн амд зонхилон тохиолдох гол эмгэгүүдийн онош-эмчилгээний үнэдэс, зарим ховор тохиолдох эмгэг ба хавдрыг сонгон оруулсан.


Нүдний өвчин Зохиогч: Нямаа Р., Булган Т. Редактор: Г. Жамба, Ч. Цэрэннадмид Он: 2002 Хуудас: 239 Сурах бичигт харах эрхтний анатомийн бүтэц, физиологийн үйл зүй, оптикийн систем, шинжлэх арга болон нүдэнд тохиолдох гол өвчин эмгэг, тэдгээрийн эмнэлзүй, эмчилгээний орчин үеийн аргуудыг тусгасан болно.


Нүд эрүүл бол ... Зохиогч: Манлай С. Редактор: Ч. Энхдалай, Н. Сүхбаатар Он: 1988 Хуудас: 72 Энэхүү гарын авлагад нүдний зохион байгуулалт, үйл ажиллагаа, анатоми физиологийн зарим онцлог улмаар янз бүрийн эмгэг өөрчлөлт, хараа муудах шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх талаар бичжээ.


Нүд шинжлэх аргууд Зохиогч: Нямаа Р. Редактор: Г. Дашзэвэг Он: 1982 Хуудас: 138 Энэ номонд практикийн эмч нарын өдөр тутмын эмчилгээ үйлчилгээнд олонтаа хэрэглэх хамгийн хялбар дөхөм бөгөөд чухал хэрэгцээтэй шинжилгэний зарим аргыг ямар үед яаж хэрэглэж, өвчнийг хэрхэн оношлох арга барилыг тодруулан бичсэн байна.


Сувилахуйн ном


Төрөлжсөн сувилгаа Зохиогч: Сарантуяа О., Оюунцэцэг С. Он: 2012 Хуудас: 299 Энэхүү гарын авлагад сувилагч хүний зайлшгүй мэдэж байвал зохих хүмүүс хоорондын харилцаа, эмчилгээний хоолны талаарх болон эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямралын үед, мөн жирэмсэн болон өндөр настай хүмүүст сувилахуйн төрөлжсөн тусламж үзүүлэхэд шаардагдах мэдлэгийн агуулгыг багтаасан байна


Өрхийн сувилагчийн тусламж, үйлчилгээ Зохиогч: Оргил Б., Мухар Ц., Цогт-Очир Ч., Ганбат Ц. Хянасан: Б. Оргил, С. Ёндонцоо Он: 2000 Хуудас: 140 Эл ном нь сувилахуйн нийтлэг асуудлууд, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, гэрийн нөхцөлд өвчтөнг сувилах арга зүй, хүүхдийг гэрээр сувилахуй, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, настанг сувилахуй гэсэн 6 бүлгээс бүрдсэн байна.


Өвчтөнийг сувилахуй Орчуулсан: В. Хадхүү Хянасан: Н. Мөнхтүвшин Он: 1997 Хуудас: 187 Өвчтөн ба шархтанд үзүүлэх сувилахуйн үндсэн тусламжийг голлон анхаарсан бөгөөд тусламжийн эх сурвалж хязгаарлагдмал нөхцөлд ч сувилагч сайн сувилгаа хийхэд нь шаардагдах практикийн мэдээллийг та энэ номноос олж авах боломжтой.


Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг сувилахуй Зохиогч: Санжхүү З., Чойдог Б., Оюунбилэг С. Редактор: Ш. Доржжадамба Он: 1989 Хуудас: 100 Энэ номыг бичихдээ ЗХУ-ын гавъяат багш В. Шаталовын хэрэглэдэг тулгуур дохио бүхий схем конспект, ЗХУ-ын тусгай мэргэжлийн дунд сургуулиудад сүүлийн үед өргөн хэрэглэж байгаа гарфикийн аргыг ашиглан тодорхойлж , сувилгааг илэрч байгаа шинж тэмдгээс нь үндэслэн аргачилсан байдлаар бичжээ.


Эмнэлгийн дунд мэргэжилтэнд тусламж Редактор: Ш. Жигжидсүрэн, Л. Гэпэл Он: 1980 Хуудас: 268 Энэхүү ном нь ерөнхий, тусгай гэсэн 2 хэсгээс бүрдсэн бөгөөд ерөнхий хэсэгтасаргаа, сувилгаа, үйлдэл, тусгай хэсэгтлабораторийн шинжилгээ, халдвар судлал, мэс засал, шүд, дотор хүүхдийн өвчин , эм зүй, эм судлал гэсэн сэдвүүд багтжээ.


Өвчтөнийг төрөлжүүлэн сувилах Редактор: Ш. Очирбат, С. Загдсүрэн Хянагч: Х. Цэрэнцоо, Л. Дашдаваа, С. Төмөрбаатар Он: 1973 Хуудас: 448


Хорт хавдартай өвчтөний сувилгаа Зохиогч: Дорж С. Редактор: Б. Равдан Он: 1977 Хуудас: 62

Энэхүү номонд хорт хавдрын өвчтэй хүмүүсийг эмнэлэг ба гэр орны нөхцөлд хэрхэн асарч сувилах талаар зөвлөжээ.


Сувилахуйн ерөнхий арга засал Зохиогч: Туяа Д. Хянасан: Б. Наранчимэг Он: 1998 Хуудас: 97 Энэхүү номыг манай орны нийт эрүүл мэндийн салбарын ажлын хүндийг үүрэлцэж байгаа сувилагч нар нь янз бүрийн нөхцөлд үйлчлэхэд хийгддэг олон төрлийн ажилбар, арга заслуудыг ур чадвартай, зөв гүйцэтгэх арга барилд сургахын тулд бичжээ.


Больницоос гадуур зохиох сувилагчийн ажил Зохиогч: Хшановска Г. Орчуулсан: С. Загдсүрэн, С. Хишигт, Ч. Энхдалай Редактор: Ч. Энхдалай Он: 1976 Хуудас: 245 Энэхүү номд сувилагч хүний олон талт ажлыг зөвхөн больницын хүрээнд авч үзээд зогсоогүй амбулатори, поликлиник хүүхдийн цэцэрлэг, ясль, сургууль диспансер, үйлдвэрийн газруудад ажиллаж байгаа сувилагчийн хиж гүйцэтгэх ажлын онцлогуудыг маш тодорхой оруулжээ.


Амь тэнссэн үеийн эмчилгээ, эрчимт сувилгаа Зохиогч: Хадлстон С.С., Фергюсон С.Г Орчуулсан: Г. Лхагважав, Л. Өнөрзаяа Орчуулгын редактор: Л. Лхагважав Он: 2008 Хуудас: 388 ISBN: 978-99929-75-57-1 Энэ ном нь янз бүрийн шалтгаанаар эрхтэн системийн хүнд өвчтэй болсон өвчтөнийг голдуу эрчимт эмчилгээний тасагт хянах, сувилах, эмчлэхэд эмнэлгийн сувилагчийн ажиллагааны үндсэн чиглэл, аргачлал болно.


Дүрслэл оношилгооны ном


Компьютерт томографи Зохиогч: Хофер М. Орчуулсан: Ц. Бадамсэп Д. Оюунбат Хянасан: Ц. Бадамсэд Он: 2010 Хуудас: 198 Номонд 1000 гаруй өндөр чанартай зураг, компьютерт томограммын бүдүүвч, тэдгээрийн анатомийн санаа, оношийн ач холбогдлыг агуулсан болно. Бүлэг бүрт эмч хүн бие даан боловсрох, сургалтын явцаа хянах, өөрийгөө шалгах даалгаваруудыг оруулжээ.


Цөмийн анагаах ухаан Зохиогч: Онхуудай П. Редактор: Д. Гончигсүрэн Он: 2003 Хуудас:230 ISBN: 99929-5-861-8


Хэт авиан оношлогооны гарын авлага Редактор: П.Е.С. Пальмер Орчуулсан: Р. Чүлтэм, Н. Түвшинбат Орчуулгын редактор: Ч. Цэрэннадмид Он: 2002 Хуудас:334 ISBN: 5-225-035949 Гарын авлага нь шинжилгээ хийх арга барил, онош тавих, ялган оношлогоонд үндсэн лавлах материал болно.


Хэт авиан оношлогооны зүслэх хийх арга, техник Зохиогч: Энхбаяр Д., Мөнхбаатар Д. Редактор: С. Сонин Он: 2003 Хуудас: 27 Энэхүү номонд хэт авиан шинжилгээний зүслэг хийх арга, техникүүдийг зураг, тайлбартайгаар үзүүлжээ.


Рентгенологи радиологи Зохиогч: Онхуудай П., Гончигсүрэн Д. Редактор: Т. Пүрэвжав Он: 2002 Хуудас: 324 ISBN: 99929-5-642-9 Энэхүү ном нь физикийн үндэс, цацраг туяаны биологи, цацраг туяаны хамгаалалт, дүрслэл оношлогооны техник үндэс гэсэн 4 бүлгээс бүрджээ.


Яс, үе мөчний рентген оношлогоо Зохиогч: Пүрэвжав Т., Хишигжаргал З., Оюунчимэг Д. Хянасан: Онхуудай П. Он: 2007 Хуудас: 99 Хүний тулгуур хөдөлгөөний аппаратын өвчин ба гажиг хөгжлийн рентген оношлогоог түүний үндсэн нэр томъёо ба хам шинжийн тухай тусгасан энэхүү номыг эмнэлгийн сургуулийн оюутнууд, ерөнхий мэргэжлийн эмч нар болон мэргэжлийн дүрс оношлогооны эмч нарт гарын авлага болгон бичжээ.


Рентген радиологийн онош зүйн үндэс Зохиогч: Пүрэвжав Т., Онхуудай П. Редактор: Ч. Энхдалай Он: 1985 Хуудас: 239 Энэ номонд рентген-радиологийн өргөн хэрэглэдэг шинжилгээний аргуудыг эрхтэн системээр нь бичсэнээс гадна зарим эрхтэнд эмгэгийн үед гарах өөрчлөлтийн рентгений ерөнхий шинжийг өгүүлжээ.


Рентген оношлогооны үндэс Зохиогч: Ганхуяг О. Редактор: Д. Гончигсүрэн Он: 2012 Хуудас: 315 ISBN: 978-99929-79-25-9 Рентген оношлогоо нь өөрөө дүрсийг харж оношлох шинжлэх ухаан учраас өвчин эмгэгүүдийн зургийг энэхүү номонд түлхүү оруулсан байна.


Радиологийн оношлогооны зарим асуудал Зохиогч: Гончигсүрэн Д., Шагдарсүрэн М. Хянасан. Д. Гончигсүрэн Он: 1996 Хуудас: 155

Пүрэвжав

Т.,

Монголын радиологийн нийгэмлэгийн анхдугаар сургалт, семинарт зориулан гаргасан энэхүү номонд компьютерт томографийн үндсэн зарчим, зонхилон тохиолдох зарим өвчнүүдийн рентгенкомпьютерт томографийн оношлогоо болон цацрагийн чанарын хяналтын талаархи үндсэн ойлголтуудыг тусгахыг зорьжээ.


Дүрслэл оношлогоо Зохиогч: Онхуудай П. Редактор: Р. Пүрэв Он: 1993 Хуудас: 176

Энэхүү номонд цөмийн оношзүй, компьютер-ТЭМ, компьютер томографи, хэт авиа-ультра-сонографи, цөмийн соронзон томографийн тухай бичсэн байна.


Зүрхний үзүүлбэрт хэт авиан оношлогоо Зохиогч: Сэржээ Д., Оюунбилэг О. Он: 2011 Хуудас: 291 Энэхүү номыг зүрх судлалын ухааны-зүрхний хэт авианы шинжилгээнд уламжлан мөрдөгдөж ирсэн эх хэрэглэгдэхүүн, шинэхэн гарсан ололтууд цаашид хийх шинжилгээний талаар товч тодорхой мэдлэг олгох зорилгоор бичсэн болно.


Өвчний оношилгоо, эмчилгээ, эмнэлзүйн номууд


Аливаа өвчнийг анагаах арга зүй Зохиогч: Пүрэв Т. Редактор: М. Намсрай Он: 2012 Хуудас: 615 ISBN: 978-99962-0-722-8 Энэхүү номонд хүний биеийн тогтоц, түүний эрүүл мэндийг хамгаалах талаар энгийн хэллэгээр ойлгомжтой бичсэн байна.


Зонхилон тохиолдох өвчин , эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж Он: 2005 Хуудас: 910 ISBN: 99929-40-02-6 Энэхүү удирдамжид анагаах ухааны үндсэн нарийн мэргэжил болох дотор, мэс засал, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн өвчин, эмгэг, мөн өнөө үед олонтой тохиолдох болсон архи, тамхи бусад мансуурах бодист донтох эмгэг, сэтгэцийн эмгэгүүд, эм, химийн бодисын хордлого, эмчлэх талаар тусгагдсан байна.


Дотор өвчний оношзүй Зохиогч: Гомбосүрэн Б. Редактор: Х. Гэлэгжамц Он: 2010 Хуудас: 604 ISBN: 978-99929-52-63-6 Дотор өвчний оношзүйгсудлахад хэрэглэгдэх эмнэлзүйн ойлголт, өвчтөнг шинжлэн судлах ерөнхий ба хэсэгчилсэн үзлэгийн аргууд, уушиг, зүрх судас, хоол боловсруулах, шээс бэлгийн, дотоод шүүрэл, цус ба дархлааны эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны тухай товч ойлголт% бодит үзлэг хийх арга техник, эмгэг өөрчлөлтийн гадаад илрэл, лаборатори ба багажийн шинжилгээний аргууд мөн өнгөт зураг, үзүүлэн, диаграммыг энэхүү номонд түлхүү оруулж өгчээ.


Оношийн лавлах Зохиогч: Отгонтогос П. Хянасан: М. Амбага Он: 2012 Хуудас:243


Ерөнхий мэргэжлийн эмч нарт түгээмэл хэрэглэгдэх эмчилгээ, оношлогооны гардан үйлдлийн эмхтгэл Эмхтгэсэн: Б. Мөнхдалай Он: 2012 Хуудас:432 ISBN: 99929-67-22-6 Энэхүү эмхтгэл нь хөдөө орон нутгийн эмч, төв суурин газрын өрхийн эмч нар, анагаах ухааны чиглэлийн их дээд их дээд сургууль, коллежийн оюутнууд, резидент эмч нарт зориулагдсан болно.


Дотрын өвчний оношзүйн гарын авлага Зохиогч: Оюунцэцэг Б. Хянасан: С: Бадамжав Он: 2009 Хуудас: 332 ISBN: 978-99929-1-695-8 Тус гарын авлага нь амьсгал, зүрх судас, хоол боловсруулах, бөөр, цус, дотоод шүүрлийн булчирхай, яс булчин үе мөчний эрхтэн тогтолцооны эмгэгийн үед илрэх зовиур, бодит үзлэг, шинжилгээний аргуудыг тусгажээ.


Хөдөөгийн эмч нарын эмнэл зүйн гарын авлага Редактор: С. Сонин Он: 2005 Хуудас: 461

Энэхүү гарын авлага нь 22 бүлэгтэй бөгөөд манай оронд , ялангуяа хөдөө орон нутагт зонхилон тохиолддог өвчин, эмгэгүүдийн талаар түүнчлэн шинэчлэгдсэн хуучин мэдлэгийн тухай мэдээллийг багтаасан байна.


Дотор өвчний онош зүй үзлэгийн аргын үндэс Зохиогч: Цэрэндаш Б. Хянасан: Х. Гэлэгжамц Он: 2003 Хуудас: 207 ISBN: 99929-5-669-0 Энэхүү ном нь 5 бүлэгтэй бөгөөд оношзүйн ухааны өвчтөн судлах аргын өвчтөнтэй асууж ярилцах, мэдрэхүй эрхтний тусламжтайгаар судлах адармаатай аргыг сонгон авч нилээд нягт нямбай бодон боловсруулж, ойлгомжтой хэллэгээр бичиж зураг тайлбарыг оруулсан байна.


Лабораторийн ном


Эмнэлзүйн лабораторийн мэргэжилтний гарын авлага Зохиогч: Наран Г. Хянасан: Н. Мөнхтүвшин, Г. Наран Он: 2012 Хуудас: 515 ISBN: 978-99962-880-8-1 Энэхүү гарын авлага нь эмнэлзүйн лабораторийн шинжилгээний өмнөх үеийн бэлтгэл ажилбарууд, лабораторийн зарим шинжилгээний стандарт ажиллагааны аргачлал, түгээмэл эмгэгийн оношлогоонд шинжилгээний дүнг хэрэглэх нь 3 бүлгээс тогтож байна.


Лабораторийн тоног төхөөрөмж Редактор: Наран Г. Орчуулсан: Г. Наран, Д. Булгансүрэн, Т. Одгэрэл, Д. Наранжаргал Он: 2012 Хуудас: 158 Уг гарын авлагад эмнэлзүйн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд зориулан нийтлэг хэрэглэгддэг багаж, хэрэгслийн зориулалт, ажиллагааны зарчим, суурилуулах, тохиргоо хийх, чанарын хяналт, ажиллуулахад анхаарах зүйлс, байнгын үзлэг үйлчилгээ хийх, багажинд гарч болох алдаа, түүнийг засах талаар ерөнхий ойлготыг тусгасан байна.


Эмнэлзүйн лабораторийн мэргэжилтний удирдамж Зохиогч: Мөнхтүвшин Н., Намсрай Ц., Наран Г., Пүрэвдаваа Э., Энхжаргал Ц, Хянасан: Н. Жаргалсайхан Он: 2004 Хуудас: 162 ISBN: 99929-78-28-7 Энэхүү номонд эмнэлзүйн лабораторийн удирдлага зохион байгуулалт, мэргэжилтний ёс зүй, олонтаа ашиглагддаг шинжилгээний стандарт, үйлдлийн ажилбарууд, тэдгээрт тавигдах ерөнхий боловч тусгайлсан шаардлага зэргийг тусгажээ.


Бодисын солилцооны биохими Зохиогч: Энэбиш Д. Хянасан: Л. Лхагва Он: 2000 Хуудас: 170 ISBN: 99929-0-029-6 Хүний биед явагдах бодисын солилцооны биохимийн нарийн явц, зүй тогтол, эрэмбэ, уялдаа холбоог биологи, анагаах ухааны чиг хандлагатайгаар тусгахыг оролдсон энэхүү сурах бичгийг АУИС, АУ-ны коллежийн оюутнууд, эмч нар, эмнэлэг-биологийн мэргэжлийн оюутан, биологич, биохимич-судлаачдад зориулав.


Ус-давсны ба эрдсийн солилцооны биохими, эмгэг биохимийн үндэс Зохиогч: Энэбиш Д., Амгалан Э. Хянасан: Г. Сүхбат, Л. Наранцэцэг Он: 2012 Хуудас: 180 ISBN: 978-99962-1-353-3 Энэ товхимолд анагаах ухаан, эмнэлэг-биологийн ном сударт хамгийн элбэг дурдагдаж бичигддэг, онол практикийн хамгийн чухал ач холбогдолтой, амьдралын үндэс болсон, амьд бие махбодын эд, эсэд гүйцэтгэх үүрэг нь нилээд сайн судлагдсан 7 макроэлемент, 10 микроэлемент, биоүүрэг нь харьцангуй бага судлагдсан 10 микро ба ультрамикроэлементийг оруулсан болно.


Биохимийн шинжилгээний дүнг уншихуй Зохиогч: Энэбиш Д., Энхбат Э. Хянасан: П. Пүрэвсүрэн Он: 2007 Хуудас:199 ISBN: 99929-8-021-4 Эмнэлзүйн биохимийн шинжилгээний олон салбар, чиглэлийн үзүүлэлтүүдийн хэвийн түвшин, лавламж хэмжээ, илэрхийлэгдэх нэгжийн хэлбэрүүд, оношлогооны хамгийн түгээмэл ач холбогдлыг бодисын солилцооны болон эмгэг биохимийн онолын орчин үеийн түвшинд нэлээд гүнзгий үндэслэлтэйгээр бичихийг эрмэлзжээ.


Эмнэлзүйн бичил амьсудлал Редактор: Г. Жамба Он: 1988 Хуудас: 277 Энэ ном анагаах ухааны аль ч салбарт ажиллаж буй эмнэлзүйн, ялангуяа мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд дотрын болон, халдвартын эмч нар, эрүүл ахуйч, халдвар судлагч, бичил судлагч нарын гарын авлага болно.


Дааврын биохимийн үндэс Зохиогч: Энэбиш Д. Редактор: Ц. Лхагвасүрэн Он: 2004 Хуудас: 224 ISBN: 99929-81-20-2 Их дээд сургууль, коллежийн оюутнууд, биологич, биохимич, эмч, биоанагаахын мэргэжилтнүүдэд зориулав.


Гистологийн сурах бичиг Зохиогч: Цолмон Д., Тунгалаг Ц. Редактор: Х. Цэрэв Он: 2005 Хуудас: 317 ISBN: 99929-0-043-1 Тусгай гистологи


Анагаах ухааны толь бичиг


Анагаах ухааны толь- I,II,III Англи-Орос-Монгол Зохиогч: Раднаабазар Ж. Он: 1997 Хуудас: 482 Дэвтэр: 1,2,3 Энэхүү толь бичигт анагаах ухааны болон түүнтэй холбоотой гол гол шинжлэх ухааны нэр томъёог оруулан бараг 40 мянган үг багтаасан бөгөөд томъёог зөвхөн эмнэлзүйн шинжлэх ухаанаар зогсохгүй энэ зуунд ирмүүн хөгжсөн анагаах ухааны удамшил судлал, дархлалсудлал зэрэг бусад салбарын томъёог оруулжээ.


Анагаах ухааны танин мэдэхүйн толь Зохиогч: Жамбалдорж Я. Редактор: Д. Амгаланбаатар Он: 2009 Хуудас: 706 ISBN: 99929-85-69-0 Энэхүү тольд АШУ-ны сэдэв, эрдэмтэн мэргэд , алдартнуудын товч намтар, эмийн нэр, эмийн ургамал, рашаан ус, эмчилгээний шаврын орд, хоол унд, уламжлалт эм тангийн тухай, улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын газар, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрийн газрын түүхэн хөгжлийг оруулсан байна.


Монголын уламжлалт анагаах ухааны нэр томъёо, үг хэллэгийн толь бичиг Зохиогч: Дагвацэрэн Б., Алтанцэцэг А., Варламова Т.С., Чимэдрагчаа Ч. Хянасан: Б. Болдсайхан, Л. Чулуунбаатар, П. Молор-Эрдэнэ Он: 2011 Хуудас: 587 ISBN: 999628981-8 Уг толь бичигт Монголын уламжлалт анагаах ухаанд хамгийн өргөн хэрэглэгддэг 5000 гаруй үндсэн нэр томъёо үг хэллэгийг олон талт утгаар нь орос, англи хэлэнд дүйцүүлэн хөрвүүлжээ.


Анагаах ухааны технологийн 8 хэлний толь Зохиогч: Д. Онх.Пэлжээ Он: 2010 Энэхүү толь нь 8000 нэр томъёоны нэршилтэй англи, герман, франц, орос, испани, польш, унгер, монгол гэсэн 7 хэлний орчуулгатай.


Анагаахын ба сувилахун ухааны англи-монгол, монгол-англи толь Зохиогч: Цолмон Ө., Наранчимэг С. Редактор: Б. Оргил Он: 2010 Хуудас: 304 ISBN: 99962-59-19-7 Уг бүтээлд анагаах ба сувилахуйн холбогдолтой олон талт нэр томъёо, үйл хөдлөл, ойлголтыг нэлээд өргөн хүрээнд илэрхийлж чадахуйц арваад мянга орчим англи үг багтсан байна.


Анагаах ухааны англи-монгол толь Зохиогч: Шагдарсүрэн М. Редактор: Д. Цэнджав Он: 2012 Хуудас: 1026 ISBN: 978-99929-0-301-5 Уг толь бичгийнАнгли, монгол нэр томъёог англи цагаан толгойн дэс дарааллаар бичсэн байна.


Эмнэлгийн Англи-Монгол-Орос толь Зохиогч: Цолмон Ө., Наранчимэг С. Хянасан: Б. Оргил Он: 1997 Хуудас: 284 Энэ номыг ашигласнаар уншигч эмнэлгийн англи үгийг зөв дуудаж, хэлж сурах ба гадаадын хүнтэй эмнэлгийн мэргэжлийн асуудлаар ойлголцоход тус болно.


Англи-Монгол эмнэлгийн толь бичиг Зохиогч: Лхагвасүрэн Ц. Хянасан: Э. Пүрэвдаваа Он: 1995 Хуудас: 296 Энэхүү толь бичигт анагаах ухааны хамгийн өргөн хэрэглээний 12000 орчим үг хэллэгийг багтаасан байна.


Эмнэлгийн монгол-анли-орос яриа Зохиогч: Пүрэвдаваа Э. Хуудас: 171 Гадаад хэл сонирхогчдод юуны өмнө дугуйлангаар болон бие даан англи хэл судалж байгаа эмч нар, анагаах ухааны их сургууль, коллеж, дунд сургуулийн оюутнуудын хэрэгцээнд зориулан энэхүү номыг бичсэн байна.


Англи-Монгол адил утгат өвөрмөц хэллэгийн шинэ тайлбар толь Зохиогч: Дашдондов Ц. Он: 2003 Хуудас: 551 ISBN: 99929-5-797-2


Төрийн албан хаагчдад зориулсан англи-монгол-орос хэлний гарын авлага Боловсруулсан: Д. Цэдэв, В. Өлзийбаяр Он: 2004 Хуудас: 200 Энэхүү гарын авлага нь ерөнхий хэсэг, Их Британы удирдлагын тогтолцоо, төрийн алба, төрийн албан хаагчийн ёс зүй гэсэн дөрвөн бүлэг, төрийн албанд түгээмэл хэрэглэгддэг англи-монгол-орос толь бичгээс бүрдсэн байна.


Ёс зүйн ном


Эрүүл мэндийн байгууллагын эвлэрүүлэн зуучлагч-ёс зүйн ажилтны гарын авлага Боловсруулсан: Ж. Наранцэцэг, Э. Ганбат, Б. Баяр, Д. Баярмаа, Ж. Оюунтунгалаг, Д. Цогзолмаа Он: 2012 Хуудас: 120 Эвлэрүүлэн зуучлах арга барилыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой маргааныг үйлчлүүлэгчид ээлтэйгээр шийдэх, алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тань энэхүү гарын авлага тус болно.


Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, зарчмын тайлбар Боловсруулсан: Ж. Наранчимэг, Д. Амгалан, Д. Баярмаа Хянасан: Б. Баярт, Д. Баярмаа, С. Гантуяа Он: 2012 Хуудас: 76 Энэхүү гарын авлагад ёс зүйн хэм хэмжээний тодорхой тохиолдлыг аль болох энгийн үгээр тайлбарласан ба гадаад, дотоодын эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой гардаг алдаа, онооны жишээ авсан байна.


Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн нэгдсэн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээний тайлан Боловсруулсан: Д. Тамир, О. Номинчимэг Он: 2012 Хуудас: 58 Тайланд тусгагдсан ёс зүйн хэм хэмжээний талаарх үнэтэй санал, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бүрт хүргэх үүднээс үндэсний зөвлөх багийн дүн шинжилгээг эмхтгэн толилуулжээ.


Эрүүл мэндийг салбар дахь авилга ба шударга ёсны өнөөгийн байдал Судалгааны багийн ахлагч: М. Батбаатар Он: 2007 Хуудас: 91 Энэхүү судалгаа нь “Эрүүл мэндийн салбар дахь сайн засаглал, ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын авилга, түүний шалтгаан, үр дагавар хийгээд шударга ёсыг хангах талаар авч үзэн үнэлж буй ажлын тайлан, бодлогын зөвлөмжийг оруулжээ.


Удирдлагын ёс зүй сургалтын гарын авлага Боловсруулсан: С. Төгсдэлгэр Хянасан: Б. Баярт Он: 2009 Хуудас: 79


Анагаах ухааны ёс зүй Редактор: Б.Бурмаажав, Г. Баясгалан Он: 2011 Хуудас: 382 ISBN: 978-99929-64-4-3 2009-2010 онд анагаах ухааны ёсзүйн анхны баримт бичгүүдийн нэг болох “Белмонтын илтгэл” (1979), “Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны судалгаа, үнэлгээний олон улсын удирдамж”(ДЭМБ,2004)-ийг орчуулсныг, түүнчлэн БСШУ-ны сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэгт орж ажиллан 2007 онд боловсруулж батлуулсан “Эрдэм шинжилгэний ажилтны ёсзүйн нийтлэг дүрэм”-ийг энд нийтэлжээ.


Анагаах ухааны ёс зүй Хянасан: Б. Бурмаа, Ж. Раднаабазар Он: 2007 Хуудас: 332 ISBN: 978-99929-0-367-8 Энэхүү товхимол нь голчлон буурай хөгжилтэй орнуудад биоанагаахын судалгааны ёс зүйн үндэсний бодлогыг тодорхойлж өөрийн орны хэмжээнд ёс зүйн стандартыг боловсруулж, хүнийг оролцуулсан судалгааны ёс зүйн хяналтын тохиромжтой механизмыг тогтоож ашиглагдахаар зохиожээ.


Эмчийн ёс суртахуун ажлын хариуцлага Зохиогч: Санжаадорж И., Дашзэвэг Г. Редактор: Б. Лхагважав Он: 1979 Хуудас: 139 Энэхүү номыг юуны өмнө эмчийн мэргэжлийг сонгосон оюутан залуус, мэргэжлийн хөдөлмөрөө эхэлж байгаа залуу эмч нарт зориулжээ.


Анагаах ухааны ёсзүй Хянасан: Б. Бурмаажав, Х. Дамдинжав Он: 2011 Хуудас: 68 ISBN: 978-99962-55-18-2 Энэхүү нийтэд зориулсан гарын авлагад биоанагаахын судалгаанд хамруулах хүний нэр хүнд, эрүүл мэнд, хүний эрхийг хамгаалахад судалгааны баг, судлаачаас анхаарах зарим асуудлын талаар товч мэдээллийг оруулсан байна.


Анагаах ухааны ёсзүй Хянасан: Б. Бурмаа Он: 2005 Хуудас: 170 ISBN: 99929-88-04-5 Гарын авлага


Монголын анагаах ухааны ёсзүйн анхдугаар чуулган Хянасан: Б. Бурмаажав Он: 2011 Хуудас: 84 Илтгэлүүд


Судалгаа, илтгэл, эрдмийн бүтээлүүд


Эмч нарын бүтээл II Эрхлэн гаргасан: Улсын клиникийн төв эмнэлэг Он: 1995 Хуудас: 163 Энэхүү бүтээл нь 2 бүлгээс бүтэх бөгөөд нэгдүгээр бүлэгт анагаах ухааны менежмент, оношзүй, хоёрдугаар бүлэгт эмчилгээний сэдвүүд багтсан байна.


Эрдмийн бичиг 1 Эрхлэн гаргасан: Улсын клиникийн төв эмнэлэг Эмхэтгэгч: Ц. Мухар Редактор: Д. Энхбаяр Он: 2002 Хуудас: 214 Энэхүү бүтээл нь эрүүл мэндийн менежмент, дотор өвчин мэрдрэл судлал, мэс заслын өвчин судлал, оношилгоо, мэдээлэл гэсэн бүлгүүдийг агуулжээ.


Эрдмийн бичиг-3 Эрхлэн гаргасан: Улсын клиникийн төв эмнэлэг Хянасан: Ц. Мухар, Д. Нямсүрэн Он: 2003 Хуудас: 140 Энэхүү бүтээл нь менежмент, дотор, мэдрэл судлал, мэс засал, оношилгоо гэсэн бүлгүүдээс бүтжээ.


УКТЖ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан онолпрактикийн бага хурлын илтгэлийн хураангуй XXV Хянасан: М. Отгон, Д. Нямсүрэн, Б. Болдсайхан Он: 2000 Хуудас: 95


Онол-практикийн бага хурлын илтгэлийн хураангуй /XXVI/ Хянасан: Д. Энхбаяр, М. Отгон Он: 2001 Хуудас: 133 Энэхүү бүтээлд улсын клиникийн төв эмнэлгийн эмч нарын судалгаа, шинжилгээний ажлын илтгэлийн хураангуй багтсан болно.


Онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй XXVII Редактор: Д. Энхбаяр Эмхэтгэгч: Ц. Мухар Он: 2002 Хуудас: 108


Онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй XXVIII Бэлтгэсэн: Д. Энхбаяр Он: 2003 Хуудас: 92


Онол практикийн бага хурал XXIX Эмхтгэсэн: Л. Ганболд Он: 2002 Хуудас: 79 Улсын клиникийн төв эмнэлгийн 80 жилийн ойд зориулав.


Эрдэм шинжилгээний хурал ХХХ Эмхтгэсэн: Ж. Тамир, Ц. Болормаа Он: 2008 Хуудас: 150 Энэхүү бүтээлд Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, санхүү менежментийн салбар, дотрын өвчний чиглэлийн салбар, мэс заслын чиглэлийн салбарыг хамарсан илтгэлүүд оржээ.


Эрдмийн бичиг /УКТЭ-ийн эмч нарын Эрдэм шинжилгээний бага хурал ХХХI/ Хянасан: Ж. Тамир, Б. Болдсайхан Эмхтгэсэн: Ж. Сэргэлэнцэцэг Он: 2009 Хуудас: 204 Энэхүү эрдмийн бичигт мэдрэлийн чиглэлийн салбар, дотрын чиглэлийн салбар, мэс заслын чиглэлийн салбарын илтгэлүүд орсон байна.


УКТЭ-ийн эмч нарын 33 дахь эрдэм шинжилгээний хурал/ УКТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний бага хурал Эмхтгэсэн: Б. Болормаа Он: 2012 Хуудас: 307 ISBN: 978-99962-981-0-3 Энэхүү эрдмийн бичигт УКТЭийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтний илтгэлүүд багтсан байна.


Эрдмийн бичиг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмч нарын эрдэм шинжилгээний 34 дэх удаагийн хурал Эрхлэн гаргасан: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сургалт судалгааны алба Редакц: Б. Болормаа, Б. Нямсүрэн, Ш. Бира, Н. Туул, Б. Солонго, Л. Ганболд, Ц. Ишдорж, М. Уранчимэг Эмхэтгэсэн: Т. Одгэрэл Он: 2013 Хуудас: 347 ISBN: 978-99973-829-0-0 Энэхүү эрдмийн бичиг нь: Нэгдүгээр бүлэг: Эмнэлгийн удирдлага, зохион байгуулалт, менежмент, нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны түүх Хоёрдугаар бүлэг: Дотор, мэдрэл, уламжлалт анагаах ухаан Гуравдугаар бүлэг: Мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, оношилгоо гэсэн үндсэн 3 бүлгээс бүрдсэн.


Сувилахуйн судалгаа 8 Эрхлэн гаргасан: Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн сувилахуйн алба Редактор: Б. Төмөрчөдөр Эмхэтгэсэн: П. Наранцэцэг Он: 2013 Хуудас: 192 Сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл


Анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон /2002/ Хянасан: Б. Бурмаа Он: 2003 Хуудас: 352 Энэхүү эмхтгэлд 2002 онд анагаах ухааны салбарт гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс гадна ДЭМБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээний зарим ажлын товчлол, монголын ардчилсан социалист залуучуудын байгууллагаас салбарын яамдуудтай хамтран зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хурлын 2003 оны ээлжит хурлын Анагаахбиологийн салбарын хуралдаанд хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний илтгэлүүдийг нийтэлжээ.


Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэгийн 4-р чуулганы илтгэлүүдийн хураангуй Он: 2009 Хуудас: 117


Эм хангамжийн хөгжлийн чиг хандлага Редактор: Л. Уламбаяр, Ч. Отгонцэцэг Он: 2008 Хуудас: 129 Монгол улсад эм хангамжийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойд зориулан гаргасан онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй


Монголын настангуудад зонхилон тохиолдох зарим өвчний тархалт, эмнэлзүй, монгол настан хүн амын тооны өсөлтийн сүүлийн 17 жилийн хандлага /1989-2005/ Хянасан: Д. Баасанжав Он: 2006 Хуудас: 144 Настангуудын өвчлөл, нас баралтад зонхилон нөлөөлдөг өвчнүүд, тэдгээрийн эмнэлзүйн зарим онцлог, нөлөөлөх зарим хүчин зүйлсүүдийг илрүүлэх монгол настнуудын тооны өсөлтийн байдал зэрэгт Анагаах ухааны хүрээлэн, зарим клиникийн эмнэлэг, Геронтологийн төв зэрэг байгууллагаас сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүнг энэхүү симпозиумын материалд оруулжээ.


Зүрх судасны өвчлөл, түүнд нөлөөлөх халгаат хүчин зүйлс, өвчлөлөөс сэргийлэх, нас баралтыг бууруулах тулгамдсан асуудалд Хянасан: Б. Бурмаа Он: 2003 Хуудас: 107


Анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон /1999, 2000/ Редактор: Л. Лхагва, Б. Бурмаа Орчуулгын редактор: Б. Хонгорзул Он: 2001 Хуудас: 720 Монголын анагаах ухааны салбарт 1999 онд хэрэгжүүлж дууссан эрдэм шинжилгээний төсөлт ажлын 159 үр дүнг ЭМЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авч, сайдын 2000 оны 61 тоот тушаалаар баталгаажуулсныг товчлон энэхүү бүтээлд нийтэлжээ.


Анагаахын мэргэд Эмхэтгэсэн: Л. Шагдар Хянасан: Л. Лхагва Он: 2005 Хуудас: 376 ISBN: 99929-88-03-7 Намтрын товчоон


Монголын анагаах ухааны уламжлал, шинэчлэлийн асуудалд /Эрдэм шинжилгээний бага хурал/ Редакцийн зөвлөл: Б. Бурмаа, Ш. Энхцэцэг, М. Алтанхүү, А. Алтанцэцэг, Б. Цэрэндаш, Н. Мөнхтүвшин, Ц. Энхжаргал Он: 2006 Хуудас: 302 ISBN: 978-99929-0-090-3 Нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, био-анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан эмзүй гэсэн бүлгийн хүрээндэх илтгэлүүд хамрагдсан байна.


Монголын анагаах ухаан 2005 онд Редактор: П. Нямаа Эмхэтгэсэн: Б. Бурмаа Он: 2006 Хуудас: 273 ISBN: 978-99929-56-01-1 2005 онд анагаах ухааны салбарт хийсэн гол ажлууд, үйл явдал, салбарын судлаачдын туурвисан бүтээлийн жагсаалтыг эмхлэн тусгаж, анагаах ухааныг хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд гарсан олон улсын болон өөрийн орны зарим баримт бичиг шийдвэрийг орчуулан энэхүү бүтээлд хэвлэжээ.


Монголын анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон /206-2007/ Эмхэтгэсэн: Б. Бурмаа Хянасан: П. Нямдаваа, Н. Баасанжав, Д. Дүнгэрдорж, Л. Лхагва, Б. Бурмаа, А. Энхжаргал Он: 2009 Хуудас:439 ISBN: 978-99929-831-4-0 Байгууллага хамт олонд хүргэх зорилгоор 2006-2007 онд анагаах ухааны салбарт хийсэн судалгааны ажлын үр дүнг товчлон эмхтгэн нийтэлжээ.


Монголын анагаах ухаан 2003 онд Эмхэтгэсэн: Б. Бурмаа, С. Дуламсүрэн Он: 2004 Хуудас:449 2003 онд анагаах ухааны салбарт хийгдсэн эрдэм судлалын ажлын үр дүнгээс энэхүү товчоонд нийтэлжээ.


Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Он: 2011 Хуудас: 495 ISBN: 978-99962-56-24-0 Энэхүү бүтээл нь нийгмийн эрүүл мэнд, био-анагаах, эмнэлзүй, эмзүй уламжлалт анагаах ухаан гэсэн сэдвийг хамарсан байна.


Монголын анагаах ухааны эрдмийн бүтээлийн товчоон 2008 он Эмхэтгэсэн: Б. Бурмаа Он: 2009 Хуудас: 335 ISBN: 978-99929-831-3-2 Судалгааны ажлын үр дүнг салбарын байгууллага, хамт олонд хүргэх зорилгоор 2008 онд анагаах ухааны салбарт хийсэн судалгааны ажлын үр дүнг товчлон эмхэтгэсэн байна.


Нийгмийн эрүүл мэнд, анагаах ухааны номууд


Хүрээлэн буй орчны бохирдол-хүүхдийн эрүүл мэндийн судалгаа Зохиогч: Бурмаа Б. Хянасан: П. Нямдаваа Он: 2006 Хуудас: 154 ISBN: 978-99929-65-06-1


Анагаах ухааны боловсрол судлал Ерөнхий редактор: Ц. Лхагвасүрэн Редактор: Д. Дүнгэрдорж Он: 2007 Хуудас: 171 ISBN: 978-99929-1-220-0 Энэхүү ном нь 1.Анагаахын боловсролын бодлого, төлөвлөлт, 2. Боловсролын чанарын баталгаа 3. Сургалтын төлөвлөгөө 4. Сургалтын арга хэлбэрүүд 5. Багшийн хөгжил 6. Үнэлгээний хөгжил гэсэн 6 бүлгээс бүрджээ.


Хүүхдийн эрүүл ахуй-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал Зохиогч: Бурмаажав Б. Хянасан: Ж. Купул Он: 2011 Хуудас: 362 ISBN: 978-99929-64-40-5


Орчны эрүүл мэндийн судалгаа Эмхэтгэсэн: Б. Бурмаажав Ерөнхий редактор: Б. Бурмаажав, Ш. Энхцэцэг Он: 2010 Хуудас: 498 ISBN: 978-99929-4-620-2 Энэхүү товхимолд сүүлийн арваад жилд ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн судалгаа, үнэлгээний зарим тайланг эмхэтгэн оруулжээ.


Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж Зохиогч: Муир Грей Ж.А. Орчуулсан: Ё. Дөнгө, С. Төгсдэлгэр, С. Эвлэгсүрэн Он: 2003 Хуудас: 373


Эрүүл мэндийн технологи Эмхэтгэж хянасан: Б. Бурмаа Он: 2005 Хуудас: 157

1.

2.

3.

4.

Энэхүү судалгааны тайлан нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын дурангийн оношлогоо, эмчилгээний хөгжлийн байдал Монгол улсын эрүүл мнэдийн салбарын лабораториудын үйл ажиллагааны байдал Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийн байдал Эмнэлгийн багаж хэрэгслэлийн хангамжийн байдал гэсэн 4 бүлэг судалгааны хэсгээс бүрджээ.


Эрүүл мэнд Зохиогч: Мухар Ц. Хянасан: Д. Ням-Осор Он: 1999 Хуудас: 256 Энэ бүтээлийг анагаах ухааны сургуулийн бага болоод ахлаг ангийн оюутан, нийгмийн эрүүл мэндийн тухай мэдлэгтэй болох гэсэн эмч, эмнэлгийн ажилтан, менежерүүдэд зориулсан бөгөөд анагаах ухааныг сонирхсон олон нийтэд зориулсан болно.


БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын хөгжил Редактор: Б. Дэмбэрэл Он: 1990 Хуудас: 460

1. 2. 3.

4. 5. 6.

Энэхүү ном нь БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын зохион байгуулалт, түүхийн зарим асуудал Эрүүлийг хамгаалахын зарим албад салбарын хөгжил, орчин үеийн зорилт БНМАУ-ын хүн амд үзүүлэх эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламжийн зарим асуудал Анагаах ухааны хөгжил Эрүүлийг хамгаалах ба олон нийт БНМАУ-ын эрүүлийг хамгаалахын гадаад харилцаа гэсэн 6 бүлгээс бүтсэн байна.


Нийгмийн эрүүл мэнд судлал Зохиогч: Дэмбэрэл Б. Редактор: Г. Зуунай Он: 1996 Хуудас: 222


Удам угсааны бичиглэл хөтлөхийн ач тус Зохиогч: Цэрэндаш Ц., Цэцгээ Д. Редактор: И. Пүрэвдорж Он: 2010 Хуудас: 74 ISBN: 978-99929-79-84-4


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага Зохиогч: Дамдинсүрэн А., Ганчимэг Г. Он: 2011 Хуудас: 296 ISBN: 99962-56-14-1 Энэхүү бүтээлд мэргэжилтнүүдэд зайлшгүй мэдвэл зохих чанарын үндсэн ойлголтууд болон 2011 оноос эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр зорьж буй зорилтууд болох чанарын зөвлөл байгуулах, мониторинг хяналт, чанарын үнэлгээ хийх, эмнэлзүйн аудит зохион байгуулах, хөтөлбөрийн логик загварчлал зэргийн онолын болон практикийн хамгийн ашигтай арга, аргачлал дэлгэрэнгүй тайлбартайгаар орсон болно.


Нийгмийн эрүүл мэндийн оксфордын гарын авлага Зохиогч: Дэвид Пинчеон, Чарльз Гест, Дэвид Мелзер, Ж. А. Муиер Грей Хянасан: Н. Жаргалсайхан, Г. Дашзэвэг Редактор: С. Сонин Он: 2001 Хуудас: 812 ISBN: 978-9939-65-26-6 Энэхүү гарын авлага нь тархвар зүй, статистикийн суурь ойлголт, нийгмийн эрүүл мэндийн гол тулгуур ойлголтыг агуулсан байна.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын гарын авлага Орчуулсан: Н. Жаргалсайхан, Б. Баясгалантай, Г. Ганчимэг, Д. Отгончимэг Хянасан: Н. Жаргалсайхан, С. Энхтуяа Он: 2008 Хуудас: 240 ISBN: 978-99929-65-27-4


Монголын эрүүлийг хамгаалах Зохиогч: Мухар Ц. Он: 2011 Хуудас: 280 ISBN: 978-9996-257-025 Эрүүлийг хамгаалах: түүх, соёл иргэншил, ёс зүй хэмээх энэ удаагийн бүтээл нь эрүүл мэндийн төлөөний тэмцэл хэрхэн соёолж бүрэлдсэн түүхийг нэлээд эрэмбэтэй мөшгөөд түүнд хүн төрөлхтний нийтлэг соёл иргэншил хэрэхн холбогдох түүний дотор суурин ба нүүдлийн соёл иргэншил ямар ямар онцлогтой болохыг хүний нийгмийн хөгжлийн үе шатаар хувааж тодорхойлсон байна.


Хууль, эрхзүйн номууд


Эрүүл мэндийн салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг Зохиогч: Отгонбаатар Д., Батжаргал Р., Нарантуяа Д., Одончимэг Д., Дааримаа Д. Редактор: Н. Түмэндэмбэрэл, Л. Энх-Амгалан Он: 2011 Хуудас: 264 Бүтэц зохион байгуулалтын хэсэг, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий бодлого, нягтлан бодох бүртгэлийн тусгай бодлого горимыг энэхүү номонд өгүүлжээ.


Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар гарсан тогтоол, тушаал, заавар, журмын эмхэтгэл Ерөнхий редактор: Н. Жаргалсайхан Редактор: Н. Дондог, Д. Бат-Очир Хянасан: Н. Цэнд, Б. Энхтуяа Он: 2004 Хуудас: 536 Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр монгол улсад мөрдөгдөж байгаа тогтоол, тушаал, заавар, журмыг эмхэтгэн гаргажээ.


Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүтэй холбоотой хууль эрх зүйн актын эмхэтгэл Хянасан: Н. Түмэндэмбэрэл, Д. Отгонбаатар, Ш. Мөнгөнцэцэг Боловсруулсан: Д. Нарантуяа, Г. Болорчимэг, Ж. Гэрэлмаа, Б. Мөнхтуул Он: 2012 Хуудас: 648 Хууль эрх зүйн актын эмхэтгэл


Эрүүл мэндийн байгууллагад мөрдөх хууль тогтоомжийн эмхтгэл I Хянасан: Б. Цэрэннадмид Эмхтгэсэн: Ц. Цэрэнлхам, Ч. Бат-Оюун Он: 2011 Хуудас:397 ISBN: 978-99929-4-912-0 Хүн амын эрүүл мэндтэй холбоотой хууль тогтоомж, тушаал заавар, журмын гол гол эрх зүйн баримт бичгүүдийг эмхтгэн оруулсан байна.


Эрүүл мэндийн байгууллагад мөрдөх хууль тогтоомжийн эмхтгэл II Редактор: Б. Цэрэннадмид Эмхтгэсэн: Б. Батжаргал, П. Бямбадорж Ж. Цэрэн, Б. Цэрэннадмид Он: 2012 Хуудас: 309 ISBN: 978-99929-4-912-0 Энэхүү эмхтгэлийн хоёрдугаар дэвтэрт эхний дэвтэрт ороогүй улс, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын гар дээр зайлшгүй эн тэргүүнд хэрэгцээ, шаардлагатай, нийтлэг хэрэглэгдэх, эрүүл мэндийн холбогдолтой хууль, засгийн газрын тогтоол, тушаал, заавар журмуудыг түүвэрлэн оруулжээ.


Эмнэлгийн мэргэжилтний резидентурын сургалтын стандарт Он: 2003 Хуудас: 126 Эмнэлгийн мэргэжилтний резидентурын сургалтын энэхүү стандартуудыг Эрүүлл мэндийн яамны мэргэжлийн зөвлөлүүдийн боловсролын зөвлөлөөр хэлэлцүүлэн баглан гаргажээ.


Монгол улсын хуулиуд 2 Хянасан: М. Алтангэрэл Он: 1995 Хуудас: 164 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль


Монгол улсын хуулиуд 3 Хянасан: М. Алтангэрэл Он: 1995 Хуудас: 172 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, жагсаал цуглаан хийх журмын тухай, хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай, ашигт малтмалын тухай, үнэт цаасны тухай хууль, иргэний хуулиуд энэхүү номонд орсон байна.


Эрүүл мэндийн холбогдолтой хууль эрхийн актын эмхтгэл Редактор: Б. Оргил Он: 1993 Хуудас: 140 Энэхүү нэгдүгээр ботид эмийн бодлогын тухай оруулсан байна.


БНМАУ Засгийн газрын шийдвэрийн эмхтгэл Эмхтгэсэн: Г. Юмжав Техник редактор: Б. Оюундэлгэр Хянасан: С. Итгэлт Он: 1991 Хуудас: 111 БНМАУ-ын засгийн газрын тогтоол


Өрхийн эмнэлэгт холбогдох хууль эрхийн актуудын эмхэтгэл Хянасан: Б. Оргил Он: 2001 Хуудас: 199 Албан хэрэгцээнд зориулав.


Эмнэлгийн дотоод халдвартай тэмцэх сэргийлэх арга хэмжээнд мөрдөгдөж байгаа зарим хууль, тушаал, зааврын эмхэтгэл Эмхэтгэсэн: Д. Отгонбаатар, Л. Дашцэрэн, Д. Наранзул Хянасан: Д. Нарангэрэл Он: 2000 Хуудас: 137 Эмнэлгийн дотоод халдвартай тэмцэх сэргийлэх ажилд эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн удирдлагуудын гарын авлага болгох зорилгоор энэ чиглэлээр гарсан зарим хууль, тушаал зааврыг эмхэтгэн хэвлүүлжээ.


Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүтэй холбоотой хууль эрхзүйн актын эмхэтгэл Хянасан: Ш. Солонго, Ж. Отгонцэцэг Эмхэтгэсэн: Д. Чимэддагва, Н. Оюунгэрэл, Б. Мөнхцэцэг, Ё. Мөнхтуул Он: 2005 Хуудас: 603 Энэхүү номын нэгдүгээр бүлэгт Монгол улсын хуулиуд, хоёрдугаар бүлэгт тогтоол, захирамж, тушаалууд оржээ.


Хөдөлмөр хамгааллын стандартын эмхтгэл Он: 2002 Хуудас: 331 Албан хэвлэл


Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийн үйл ажиллагаанд баримтлах зарчмууд Зохиогч: Төмөртогоо Д., Пүрэвдаш Д., Б. Энхжаргал Хянасан: Б. Баяр Он: 2001 Хуудас: 69 Гарын авлага


Нийгмийн халамжийн тухай багц хууль Хэвлэлд бэлтгэсэн: М. Алтангэрэл, Д. Лодой, С. Одгэрэл Он: 1996 Хуудас: 102 Энэхүү номонд нийгмийн халамжийн багц хуулиуд, нийгмийн халамжийн талаарх тогтоол шийдвэрүүд оржээ.

New microsoft office powerpoint presentation  

Анагаах ухааны монгол номын санамж өгөх номзүй