Page 1


2


ГАРЧИГ

Өмнөх үг

2

Хөтөлбөр

5

Лекц 1

Доктор Ева Допико GBS-т халдварын эпидемиологи, онош болон урьдчилан сэргийлэлт

Лекц 2

Доктор Н.Наранбат Монгол жирэмсэн эхчүүдийн дундах GBS-т тархалтын судалгаа

Лекц 3

27

С.Бадмаараг Хромоген тэжээлт орчин

Лекц 7

23

Проф. П.Нямдаваа Микробиологийн оношзүйн лабораторийн шинжилгээний орчин үеийн хөгжлийн хандлага

Лекц 6

19

Доктор Т.Хосбаяр Сепсисболон менингитийн лабораторийн оношилгоо

Лекц 5

15

Проф. Т.Эрхэмбаатар Эх барих болон эмэгтэйчүүдийн үжлийн шок

Лекц 4

11

31

Ребекка Ли Молекулын түвшиний оношилгоонд нэвчүүлэн эрлийзжүүлэх технологийн ашиглаж буй туршлагаас

35

3


CONTENTS

Preface

2

Programm

5

Lecture 1

Dr.Eva Dopico M.D,MSc GBS infection- epidemiology, diagnosis, prevention and sampling

Lecture 2

Dr. N.Naranbat MD, PhD, GMC A study of GBS infection among pregnant women in Mongolia: design and preliminary results

Lecture 3

27

Ms. S.Badmaarag, MSc Chromogenic culture media

Lecture 7

23

Prof.P.Nyamadawa,MD, PhD, DSc (Med) Current trends in laboratory diagnostics in microbiology

Lecture 6

19

Dr.T.Khosbayar MD, PhD Laboratory diagnosis of sepsis and meningitis

Lecture 5

15

Prof.T.Erkhembaatar MD, PhD, DSc (Med) Septic shock in obstetrics and gynecology

Lecture 4

11

31

Ms.Rebecca HK Lee, B.Sc, M.Phil, Ph.D A Flow through experience in molecular diagnosis

35

4


ӨМНӨХ ҮГ

МАУА-ийн түшиц байгууллага “Гялс” Анагаах Ухааны Төв, ХХК санаачлан “Лабораторийн оношлогооны дэвшил” сургалт-семинарийг зургаадахь удаагаа зохион байгуулж байгаад ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлүүдийн нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Энэ удаагийн сургалтыг ЭМЯ-ны нян судлал, эх барих эмэгтэйчүүд судлал болон эмнэлгээс шалтгаант халдварын мэргэжлийн зөвлөлүүд “Гялс” төвтэй хамтран зохион байгуулж байна. Хяналтандаа авахын тулд олон мэргэшлийн мэрэгжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай болж байгаа шинэ халдваруудын нэг бол нярайн GBS (Group B streptococcus – Бэ бүлгийн стрептококк) халдвар юм. 1970-аад оноос GBS АНУ болон Европийн зарим орнуудад эрт нярайн цусан үжлийн зонхилох шалтгаан болсон явдал судлаачдын анхаарлыг татах болсон бөгөөд жирэмсэн эхчүүдийг 35-37 долоо хоногтойд нь GBS тээгч эсэхийг илрүүлэх шинжилгээ хийж, уг нян илэрсэн тохиолдолд антибиотикоор сэргийлэг эмчилгээ хийх тактик одоо олон оронд мөрдөгдөх болсон байна. Монгол улсад эх, нярайн GBS халдварын тухай судалгаа бараг хийгдээгүй тул энэ асуудлыг эх барих, эмэгтэйчүүдийн байгууллагууд, нян судлалчид, эпидемиологчдын анхааралд хүргэх зорилтыг бид тавьсан юм. Бид энэ сургалтандаа GBS халдвартай тэмцэх ихээхэн туршлагатай, Испани улсын Барселона хот дахь Каталаны эрүүл мэндийн хүрээлэнгийн ахлах шинжээч, эмнэлзүйн нян судлалч Эва Допиког урьж оролцуулж байгаа бөгөөд тэрээр GBS-ыг оношлох, тэмцэх талаархи туршлагаа бидэнтэй хуваалцах болно. Доктор Эва Допикогийн томилолтыг Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо(ХӨТМҮХ)-ны хүсэлтээр Испаний Халдварт өвчин, эмнэлзүйн нян судлалын нийгэмлэг (Spanish Society of Clinical Microbiology and Infectious Diseases: SEIMC) ивээн тэтгэсэнд бид нэн талархаж байна. Мөн манай сургалтын хөтөлбөрийг хянан болгоож, сургалтанд бүрэн оролцсон мэргэжлийнхэнд дипломын дараахи сургалтын кредит оноо олгохыг зөвшөөрсөн ЭМЯ-ны холбогдох албад, албан тушаалтнуудад талархаж буйгаа илэрхийлье. Сургалт семинар амжилттай болж, манай анагаахын олон мэргэшлийнхний ажиллагаа шинэ шатнаа гарахад эрч хүч нэмнэ гэдэгт илтгэл төгс байна.

хамтын

ЭМЯ-ны нян судлалын ерөнхий мэргэжилтэн, ХӨТМҮХ-ны тэргүүн, академич П.Нямдаваа, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүд судлалын ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, академич Т.Эрхэмбаатар, ЭМЯ-ны эмнэлгээс шалтгаант халдварын ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн Биохими болон эсийн биологийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор Т.Хосбаяр 2014 оны 8 дугаар сарын 20

5


PREFACE

On behalf of the Professional Committees of the Ministry of Health, Mongolia (MoH), we would like to congratulate the initiator of this training - “Gyals” Medical Center, LLC, a partner organization of the Mongolian Academy of Medical Sciences (MAMS) for the organization of this 6th training workshop “Advances in Laboratory Diagnosis” (ALD-6). ALD-6 is organized in collaboration with the Professional Committees of Microbiology, Obstetrics and Gynacology, and Nosocomial Infections, MoH and devoted to the diagnosis and the control of GBS (Group B streptococcus). GBS is an emerging neonatal infectious disease requesting closer collaboration of different specialists: epidemiologists, obstetricians, neonatologists and microbiologists. GBS has started spreading in 1970s in USA and European countries as a main causative agent of early neonatal sepsis. The search of the control tactics of GBS sepsis of neonates has resulted in a development of a technology with the screening for GBS of all pregnant women at the weeks of 35-37 pregnancy and prophylactic antibiotic administration to culture positive women before the delivery. The prevalence of GBS carriers among pregnant women in Mongolia has not been studied so far. Therefore we are organizing this training workshop to sensitize organizations and specialists dealing with neonatal sepsis control. We have invited Dr Eva Dopico, MD, MSc, senior clinical microbiologist, Katalan Institute of Health, Barselona, Spain – an experienced specialist for diagnosis and control of GBS infection to this training workshop to share with us her experiences in this field. We express our sincere thanks to the Spanish Society of Clinical Microbiology and Infectious Diseases (SEIMC) for the travelling grant awarded to Dr Eva Dopico on the request of the Mongolian National Association for Control of Infectious Diseases (MNACID) enabling her visit to Mongolia.

The organizers of the training workshop are indebted to thank to the relevant offices and officers of the Ministry of Health, Mongolia for their kind review of our program and giving us the right to award credit-scores to the professional participants attended the whole program. We wish every success in the workshop and we are confident it will serve to our mutual understanding and future collaboration of medical specialists in different areas. Prof.P.Nymadawa, MD, PhD, DSc(Med), member, MAMS, Chief Microbiologist, MoH, President, MNACID, Prof.T.Erkhembaatar, MD, PhD, DSc(Med), member, MAMS, Chief Obstetrician and Gynecologist, MoH, Head, Chair of Obstetrics and Gynecology, Mongolian National Medical University (MNMU), Ass.Prof.T.Khosbayar, MD, PhD, Chief Specialist for Nosocomial Infections, Lecturer, Department of Cellular biology and Biochemistry, MNMU August 20, 2014, Ulaanbaatar

6


ХӨТӨЛБӨР

Лхагва, 2014 оны 08-р сарын 20

Хуралдаан 1: “GBS-т халдвар “ Гялс” анагаах ухааны төвийн номын сан Модератор: академич П.Нямдаваа 08:30-09:00

Бүртгэл

09:00-10:30

Доктор Ева Допико, GBS-т халдварын эпидемиологи, онош болон урьдчилан сэргийлэлт

10:30-11:00

Цайны завсарлага, демонстраци (CHROMagar, France)

11:00-12:30

Доктор Н.Наранбат, Монгол жирэмсэн эхчүүдийн дундах GBS-ийн тархалтын судалгаа

12:30-13:30

Үдийн хоол

13:30-15:00

Доктор Ева Допико, GBS-ийн лабораторийн оношилгоо: сорьц цуглуулах

15:00-15:30

Цайны завсарлага, демонстраци (bioMerieux, France)

15:30-17:00

Ева Допико, GBS-ийн лабораторийн оношилгоо: ялган дүйлт, мэдрэг чанарын шинжилгээ

7


PROGRAMM

Wednesday, August 20, 2014

Session 1:

GBS infection Library, “Gyals” Medical Center, LLC Moderator: Prof.P.Nymadawa, MD, PhD, DSc(Med)

08:30-09:00

Registration

09:00-10:30

Dr. Eva Dopico, MD, MSc, GBS infection: epidemiology, diagnosis and prevention

10:30-11:00

Tea/Coffee break, Demonstarion (Chromogenic media)

11:00-12:30

Dr.N.Naranbat, MD, PhD, A study of GBS infection in Mongolia: design and preliminary results

12:30-13:30

Lunch

13:30-15:00

Dr.Eva Dopico, MD, MSc, Laboratory diagnosis of GBS infection: sampling

15:00-15:30

Tea/Coffee break, Demonstarion (Biomerieux)

15:30-17:00

Dr. Eva Dopico, MD, MSc, Laboratory diagnosis of GBS infection: identification of isolates and susceptibility tests

8


ХӨТӨЛБӨР

Пүрэв, 2014 оны 08-р сарын 21

Хуралдаан 2: Эх барихын халдвар “Гялс” анагаах ухааны төвийн номын сан Модератор: доктор Н.Наранбат 09:00-09:45

Проф.Т.Эрхэмбаатар, Эх барих болон эмэгтэйчүүдийн үжлийн шок

09:50-10:30

Доктор.Т.Хосбаяр, Нярайн үжил халдвар болон менингитийн лабораторийн оношлогоо

10:30-11:00

Цайны завсарлага, демонстраци (DiagCor, HK, China)

11:00-11:30

Проф.П.Нямдаваа, Микробиологийн оношзүйн лабораторийн шинжилгээний орчин үеийн хөгжлийн хандлага

11:30-12:00

С.Бадмаараг, Хромоген тэжээлт орчин

12:30-12:30

Ребекка Ли, Молекулын түвшиний оношилгоонд нэвчүүлэн эрлийзжүүлэх технологийг ашиглаж буй туршлагаас

12:30-13:30

Үдийн хоол

13:30-15:00

Доктор Ева Допико, GBS-ийн лабораторийн оношилгоо: уншилт

15:00-15:30

Цайны завсарлага, демонстраци (DiagCor, HK, China)

15:30-17:00

Ярилцлага болон хэлэлцүүлэг

9


PROGRAMM

Thursday, August 21, 2014

Session 2:

Obstetric infections Library, “Gyals” Medical Center, LLC Moderator: Dr.N.Naranbat, MD, PhD

09:00-09:45

Prof.T.Erkhembaatar, MD, PhD, Septic shock in obstetrics and gynecology

09:50-10:30

Dr.T.Khosbayar, MD, PhD, Laboratory diagnosis of sepsis and meningitis

10:30-11:00

Tea/Coffee break, Demonstarion (DiagCor, HK, China)

11:00-11:30

Prof.P.Nyamadawa, MD, PhD, Current trends in laboratory diagnostics in microbiology

11:30-12:00

Ms.S.Badmaarag, Chromogenic culture media

12:30-12:30

Ms.Rebecca HK Lee, BSc, MPhil, PhD, A Flow through experience in molecular diagnosis

12:30-13:30

Lunch

13:30-15:00

Dr.Eva Dopico, MD, MSc, Laboratory diagnosis of GBS infection: reading

15:00-15:30

Tea/Coffee break, Demonstarion (DiagCor, HK, China)

15:30-17:00

Summing up and final discussion

10


БАГШ НАР

Доктор Ева Допико Понте Нян судлалч эмч, анагаах ухааны магистр, Испаний Барселона хот дахь Каталаний Эрүүл Мэдийн Хүрээлэн

Боловсрол: 1974-1980 Хүний их эмч (M.D), Испаний Сантяго хотын их сургууль 1981-1984 Эмнэлзүйн нян судлалч эмч. Валле Хэброн эмнэлэг, Барселона, Испани 2002 Эмнэлзүйн химич эмч, Эрүүл мэндийн яамны мэргэжил олгох, дээшлүүлэх үндэсний товчоо 2008-2010 Дулаан орон болон олон улсын эрүүл мэндийн магистр, Барселоны их сургууль (UAB) 2011 Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн, Барселоны анагаах ухааны коллеж Ажилласан байдал: 1984-1994 эмч. Нян судлалын ахлах зөвлөх. Ronda de la Torrasa лаборатори, Каталаны эрүүл мэндийн хүрээлэн 1994-1995 эмч. Laboratori Clinic de l‟Hospitalet лабораторид нян судлалын ахлах зөвлөх, Каталаны эрүүл мэндийн хүрээлэн 1996 (1-4) Malabo(Guinea Equatorial) дахь Гадаад хамтын ажиллагааны Испаны агентлагын (AECI) эмнэлзүйн зөвлөх 1996 (10-12) ДЭМБ-ийн гэдэсний шимэгч хорхойн судалгаа . FIOCRUZ.Recife, Бразил 1997 оноос эмч. Laboratori Clinic de l‟Hospitalet лабораторид нян судлалын ахлах зөвлөх. Каталаны эрүүл мэндийн хүрээлэн.

Нийтлүүлсэн бүтээл: 17 нийтлэл болон 41 товчлол Хэл: Испани ,португали болон франц Утас: 932610033 Шуудангийн хаяг: edopico.cp.ics@gencat.cat

11


FACULTY

Eva Dopico Ponte, MSc Clinical Microbiology Specialist, Catalan Institute of Health (ICS).Barcelona (Spain)

Education: 1974-1980 Doctor of Medicine (M.D), Santiago of Compostela University, Spain 1981-1984 Medical Specialists in Clinical Microbiology. Valle Hebron Hospital, Barcelona, Spain. Ministry of Health 2002 Medical specialists in Clinical chemistry, Ministry of Health national board certification 2008-2010 MSc in International Health and Tropical Medicine, Faculty of Medicine, Autonomous University of Barcelona (UAB) 2011 Diploma certifying training in international health. College of Physicians of Barcelona. Technical Office of accreditation (OTA) Professional career: 1984-1994 Medical staff. Senior consultant in Clinical Microbiology. Ronda de la Torrasa Laboratory, Catalan Institute of Health. Implementation of Microbiology Laboratory. 1994-1995 Medical staff. Senior consultant in Clinical Microbiology of Laboratori Clinic de lâ€&#x;Hospitalet, Catalan Institute of Health 1996 (Jan-Apr) Medical consultant for the Spanish Agency of International Cooperation (AECI) in Malabo(Guinea Equatorial) 1996 (Oct-Dec) Fieldwork on intestinal helminthiasis. WHO program. FIOCRUZ.Recife, Brazil 1997 to present Medical staff. Senior consultant in Clinical Microbiology of Laboratori Clinic de lâ€&#x;Hospitalet, Catalan Institute of Health Publications: 17 publications and 41 abstracts Languages: Spanish, Portuguese and French Phones:932610033 E-mail: edopico.cp.ics@gencat.cat

12


ЛЕКЦ 1- ТОВЧЛОЛ

Нярайн Б бүлгийн стрептококкт халдвар (GBS). Тархалт болон урьдчилан сэргийлэлт. Жирэмсэн эхийн GBS халдвар . Лабораторийн оношилгоо. Сорьц цуглуулах, өсгөвөрлөх , ялган дүйх болон антибиотик мэдрэг чанар тодорхойлох. Барселона (Испани ) дахь нярайн GBS-ийн өвчлөлийн хувьсал Ева Допико, анагаахын нян судлалч Каталаны эрүүл мэндийн хүрээлэн, Барселона (Испани ) Эл төсөл нь Испанийн Халдварт Өвчин болон Эмнэлгийн Нян судлалын нийгэмлэг (SEIMC), Халдварт Өвчинтэй тэмцэх Монголын үндэсний Холбоо (MACID)- той хамтарсан буцалтгүй тусламжаар санхүүжсэн болно. 1970-аад оноос Б бүлгийн стрептококк (GBS) нь гурваас доош сартай нярайн менингит болон цусан халдварын өвчлөлийн хамгийн түгээмэл үүсгэгч болсон билээ. Нярайн өвчлөлд GBSийн эзлэх хувийн жин нь наснаас хамааралтай. Эрт үеийн нярайн халдвар (ЭҮНХ) нь төрсний дараах эхний 6 өдөрт илрэх ба энэ нь нярайн нийт GBS-ийн халдварын 75%-ыг эзлэх ба хожуу үеийн өвчлөл (ХҮӨ) нь төрсөний дараа 7-оос 90 өдрийн хооронд илрэх ба нярайн нийт GBSийн халдварын 25% -ийг эзлэдэг. ЭҮНХ нь GBS тээгч эхээс нярайд (босоо замаар буюу vertical transmission) дамжин халдварладаг ба төрөх үед антибиотик (пенциллин) хэрэглэн урьдчилан сэргийлж болно. 2012 оны CDC (АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв)-ийн зааварчилгаанд жирэмсний 35-37 долоо хоногтойд үтрээ болон шулуун гэдэсний сорьцноос GBS-ийн халдварыг өсгөвөрлөх шинжилгээгээр илрүүлэх, GBS тээгч болон дутуу төрж буй эхэд төрөх үеийн антибиотик сэргийлгээр GBS-ийн халдвараас сэргийлэхээр заажээ. Энэ үйл ажиллагаанд лабораториуд чухал үүрэгтэй. Энэ зорилгоор сорьц цуглуулах, тээвэрлэх болон өсгөвөрлөх, дүйн тодорхойлоход нийтээр баримтлах стандартыг баримтлах нь нэн чухал. GBS өсгөвөрлөх тохиромжтой арга нь: баяжуулсан сонгомол шөлөнд 17-24 цаг өсгөвөрлөсний дараа сонгомол болон ялган дүйх агар хатуу тэжээл рүү сэлгүүлэн тарьж 24-48 цаг өсгөвөрлөнө. 1994 онд Барселонад “Эхээс нярайд дамжих халдварыг судлах нян судлаачид”-ын баг байгуулагдсанаар 1994 онд 1.62/1000 байсан ХҮӨ-ийг 2010 онд 0.23/1000 хүртэл бууруулсан.

13


LECTURE 1- ABSTRACT

Perinatal Group B Streptococcal Disease(GBS). Epidemiology and Prevention. GBS colonization in pregnant women. Laboratory diagnosis. Sampling, inoculation, identification and sensitivity test. Evolution of neonatal GBS infection in Barcelona (Spain) Eva Dopico, MD, MSc, Catalan Institute of Health (ICS), Barcelona, (Spain)

This project was funded by a grant from the Spanish Society of Clinical Microbiology and Infectious Diseases (SEIMC) in collaboration with the Mongolian Association for Control of Infectious Diseases (MACID). In the 1970s Group B Streptococcus (GBS) emerged as most common cause of sepsis and meningitis in infants <3 months. Neonatal disease is differentiated according to the age of apparition: Early-onset neonatal disease (EOD) occurring in the first 6 days of life and responsible for 75% of neonatal GBS infections and Late-onset disease (LOD) developed between 7 to 90 days of life and accounts for 25% of cases. EOD is the result of vertical transmission from a colonized mother and it can be prevented with intrapartum antibiotic prophylaxis (IAP) with Penicillin. The CDC 2012 guideline proposes a screening-based approach: Vaginal-rectal culture at 35-37 wks, IAP for GBS carriers and IAP for preterm delivery. Labs play a critical role in success of universal screening. It is important to optimize specimen collection, transport and processing procedures. Culture methods: enriched selective broth (17-24 h) before a selective and differential agar plate medium(GBS Chromogenic, Granada or CNA medium ). Incubation 24-48 hours. In 1994, creation in Barcelona of the working group:â&#x20AC;?Microbiologists for the Study of Vertical Transmission Infectionsâ&#x20AC;?. A decrease in the incidence of EOD was achieved from 1.92/1000 live births in 1994 to 0.23/1000 in 2010.

14


БАГШ НАР

Доктор Н.Наранбат Гялс ХХК, Гүйцэтгэх захирал

Боловсрол: 1989-1996, Эмчилгээний анги, Анагаах Ухааны Дээд Сургууль, Монгол Улс 1999-2002, Анагаах ухааны магистр, Анагаах Ухааны Их Сургууль, Монгол Улс 2003-2005, Анагаах ухааны доктор, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, Монгол Улс Ажилласан байдал: 1996-2001, Бактериологич, Сүрьеэгийн Үндэсний Төв 2001-2006, Дэд захирал, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 2006-2007, Сүрьеэгийн мэргэжилтэн, Хөтөлбөр Зохицуулах Нэгж, Глобал Сан, Монгол Улс 2007-2008, Тэргүүн дэд захирал, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 2008-2010, Зочин судлаач, Сүрьеэгийн Лавлах Лаборатори, Австрали, Аделайд 2010 оноос Гүйцэтгэх захирал, “Гялс” ХХК Хэвлүүлсэн бүтээл: 100 гаран эрдэм шинжилгээний өгүүлэл, 10 ном Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 596, Төв шуудан, Улаанбаатар, Монгол Улс Утас: (976-11)-461-197 ажил (976)-9908-9471 гар утас Факс: (976-11)-456-736 И-мэйл: naranbat@gyals

15


FACULTY

Dr.N.Naranbat, MD, PhD CEO, “Gyals” LLC, Mongolia

Education: 1989-1996, Faculty of General Medicine, Mongolian National Medical University, Ulaanbaatar, Mongolia 1999-2002, Postgraduate study in Master of Medical Bacteriology, Mongolian National Medical University, Ulaanbaatar, Mongolia 2003-2005, Postgraduate Study in PhD, Health Science University, Ulaanbaatar, Mongolia Professional Career: 1996-2001, Bacteriologist, National Tuberculosis Center (NTC), Mongolia 2001-2006, Vice director, National Center for Communicable Diseases (NCCD), Mongolia 2006-2007, TB officer, PCU, Mongolia and Global fund against AIDS, TB, Malaria 2007-2008, Vice director, NCCD 2008-2010, Guest researcher, TB Reference Laboratory, Institute Medical Veterinary Science, Adelaide, Australia Since 2010, CEO, “Gyals” LLC, Mongolia Publications: More than 100 publications in Mongolian, English, Russian including 10 books. Languages: Native Language Mongolian; Conversant in English. Post Address: P.O.Box 596, Central Post, Ulaanbaatar 13, Mongolia Phones: (976-11)-461-197 (office) (976)-9908-9471 (mobiles) Fax: (976-11)-456-736 E-mail: naranbat@gyals.mn

16


ЛЕКЦ 2- ТОВЧЛОЛ

Монгол жирэмсэн эхчүүдийн дундах GBS- –ийн тархалтын судалгаа Н. Наранбат “Гялс” Анагаах ухааны төв GBS хүний хэвийн хэвийн бичил ургалд хамаардаг. Гэвч 1970-аад оноос эхлэн жирэмсэн эхчүүдээс GBS төрөх нярайд халдварлах нь ноцтой үжил халдвар сэдээдэг болох нь АНУ, Европийн олон олонд тодорхой болсноос тэдгээр орнуудад жирэмсэн эхчүүдэд тандалт хийн GBS илрүүлж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг болоод байгаа юм. Гэвч манай улсад жирэмсэн эхчүүдийн дундах уг халдварын тархалт одоо хүртэл сайн судлагдаагүй байгаа билээ. Тиймээс Монгол жирэмсэн эхчүүдэд GBS-ын тархалтыг судлах судлагааг манай төв АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхим, Молекул биологийн тэнхим, Клиникийн нэгдүгээр амаржих газар(КНАГ)-тай хамтран эхлүүлээд байна. 2014 оны 7 сарын 1-ээс КНАГ-т хандсан эхчүүдээс шулуун гэдэс, болон үтрээнээс арчидас авч GBS сонгон илрүүлэх баяжуулсан шөл (LIM RambaQIUCK StrepB, Chromagar, France) –нд хийн, 37 хэмд лабораторид хүргэтэл хадгалаад GBS ялган дүйж тодорхойлох Chromagar StrepB сонгомол тэжээлт орчинд халдварлуулаад 37 хэмд 24 цаг өсгөвөрлөөд хариуг гаргах протокол баримтлаж байна. Мөн уг сорьцонд GBS-ыг rt-PСR-аар давхар илрүүлж харьцуулсан дүн гаргахаар төлөвлөж буй. Сонгомол орчинд ялгасан авсан өсгөвөрөөс 0,5 McFarland – ын өтгөнтэй булинга бэлтгэн авч ATB Strep EU, bioMerieux, France ашиглан эмийн дасал тодорхойлох шинжилгээг хийнэ. Эхчүүдээс мөн асуумж судалгаа авна. Энэ судалгааны одоог хүртэл гарсан урьдчилсан дүнг танилцуулна.

17


LECTURE 2- ABSTRACT

A study of GBS infection among pregnant women in Mongolia: design and preliminary results Dr.N.Naranbat, MD, PhD “Gyals” Medical Center, LLC GBS belongs usually to the normal human microflora. However, since 1970s it has been established in the USA and some European countries GBS of pregnant woman can cause serious septic conditions in neonates. The increasing concern on this situation has resulted to introduce regular screening of pregnant women before delivery and in the positive case to use antibiotic prophylactic treatment of pregnant women. GBS prevalence among Mongolian women has not been studied so far. So, we have initiated a collaborative study on GBS prevalence among pregnant women with the Chairs of Obstetrics, and Molecular Biology of National Medical University and the First Delivery Home of Ulaanbaatar City (FDHUB). Starting from the 1st of July, 2014 samples were collected from vagina and rectum of the pregnant women coming to FDHUB in the selective broth media (LIM RambaQIUCK) and kept in 37°C until received in the laboratory The samples were cultured on selective GBS medium (CHROMagar StrepB) for 24 hours. Antibiotic susceptibility test was performed using 0,5 McFarland GBS isolates with ATB Strep EU, bioMerieux, France. A special Questionnaire for enrolled pregnant women has been elaborated and will be processed. A parallel study for GBS detection with rt-PCR has been planned also. The preliminary result of this study will be presented.

18


19


20


БАГШ НАР

Академич Т.Эрхэмбаатар ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхмийн эрхлэгч

Боловсрол: 1972 онд АУДС-ийн эмчилгээний анги 1972 онд Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил олгох дамжаа 1976-1977 Клиник ординатур 1981, 1986 онд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн тэргүүлэх зэрэг 1988-1990 онд ЗХУ-ын Белоруссийн Минск хотод аспирантурт 1990 онд “Жирэмсний хордлогыг гелий-неоны лазераар эмчлэх” сэдвээр доктор Ph.D 2004 онд АШУ-ны докторын (ScD) зэрэг, Казакстан улсын Алмата хот Ажилласан байдал: 1972-1979 онд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эрхлэгч 1980-1983 онд Улаанбаатар хотын III амаржих газарт эмэгтэйчүүдийн II тасгийн эрхлэгч, зөвлөх эмч 1983-1985 онд Анагаах ухааны дээд сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд багш, зөвлөх эмч 1985-1988 онд УБ хотын КНАГ-т дарга, ерөнхий эмч, 1990-1992 онд Эмнэлгийн Ажилтны Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, ЭНЭШТ-д зөвлөх эмч 1992-1996 онд ЭНЭШТ-ийн ерөнхий захирал, эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, зөвлөх эмч 1996-2000 онд Анагаах Ухааны Их Сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимд тэргүүлэх багш, КНАГ-т зөвлөх эмч 2000-2005 онд Эрүүл мэндийн Яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2005-2011 онд ЭНЭШТ-ийн ерөнхий захирал, 2011-2013 онд ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2013 оны XI сарын 1 – нээс АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхмийн эрхлэгч Нийтлүүлсэн бүтээл: 50 гаран эрдэм шинжилгээний өгүүлэл, 18 ном

Хэл: Монгол, Орос болон Англи Утас:99117590 Шуудангийн хаяг: t_erkhembaatar@yahoo.com

21


FACULTY

T.Erkhembaatar, MD, PhD, DSc(Med) Chief medical officer of Ministry of Health for Obstetrician and Gynecologist Chair of Obstetric and gynecology,Mongolian National Medical University (MNMU)

Education: 1972 MD, Faculty of general medicine, MNMU 1972 MD, professional training of obstetrics and gynecology 1976-1977 Clinical residenture in obstetrics and gynecology 1981, 1986 senior obstetric doctor degree 1988-1990 postgraduate study in Minsk, Belarusia, Russian Federation 1990 PhD degree, â&#x20AC;&#x153;Helium-neon laser treatment of gestosisâ&#x20AC;? 2004 DSc(Med) degree, Almata city, Kazakstan Professional career: 1972-1979 Head of obstetrics& gynecology department, General Hospital, Selenge Province, Mongolia 1980-1983 consultant and Head of obstetrics department, third delivery home of UB, Mongolia 1983-1985 Lecturer and consultant of Head of obstetrics department, MNMU 1985-1988 general doctor, Head of First delivery home of UB (FDHUB) 1990-1992 Head of obstetrics department, Medical Postgraduate Institute, consultant at Research Center of Mother and Children (RCMC) 1992-1996 general doctor, RCMC 1996-2000 Head, Department of Obstetrics and Gynecology, MNMU, consultant of FDHUB 2000-2005 Head, Department of Coordination of Policy Implementation, Ministry of Health, Mongolia 2005-2011 general director, RCMC 2011-2013 scientific staff, RCMC 2013 to present Head, Department of Obstetrics and Gynecology, MNMU Publications: more than 50 publications and 18 books Languages: Mongolian, Russian and English Phones: 99117590 E-mail: t_erkhembaatar@yahoo.com

22


ЛЕКЦ 3- ТОВЧЛОЛ

Эх барих болон эмэгтэйчүүдийн үжлийн шок Т.Эрхэмбаатар ЭМШИУС Халдвар хордлогын шок нь халдварын нөлөөн дор судсан доторхи шингэн,цусны эргэлтийн тогтолцоо хоѐрын хооронд үл зохицол үүсч, артерийн даралт буурч, эдийн хүчилшилт үүсч, хипокси гүнзгийрсээр эд эрхтний үйл ажиллагаа алдагдан үхэлд хүргэдэг нэн аюултай эмгэг юм. Хэвлэлд мэдээлснээр бүх төрлийн шокны дотор халдвар хордлогын шок 3-15% тохиолдох бөгөөд нас баралт нь 50-60% тохиолдоно.Халдвар хордлогын шок нь цус алдалт ба зүрх судасны шокийн дараа 3-р байранд ордог боловч нас баралтын хувьд 1-р байр эзэлдэг байна. Монгол улсын эхийн эндэгдлийн үндсэн шалтгааны 4-р байранд эх барихын шалтгаант үжлээр нас баралт ордог. Монгол улсад тохиолдож байгаа эхийн эндэгдлийн үжлийн шалтгаант нас баралт нь халдварлагдсан зулбалт, эмнэлгийн бус нөхцөлд үр хөндөх, кесар хагалгааны дараах халдвар, төрсний дараа ихсийн эд үлдэх, төрөлтийн үед эх барихын гардан үйлдэл хийх зэрэг нь үндсэн шалтгаан болж байна. Халдвар хордлогын шок үүсгэгч нь стрептококк, стафилококк, вирүс мөөгөнцөр, протей, агааргүйтэн риккетси болдог. Эхийн эндэгдлийг бууруулахад халдвар, үжлээс сэргийлэх, оновчтой эмчлэх, халдварлагдах шалтгааныг багасгах зэрэг нь Монголын эх барих эмэгтэйчүүд судлалын тулгамдсан асуудал юм.

23


LECTURE 3- ABSTRACT

Septic shock in obstetrics and gynecology Prof.T.Erkhembaatar, MD, PhD, DSc(Med) MNMU

Infection-toxic shock is a very dangerous disease that occurs due to the mismatch between intravascular fluid and circulatory system caused by decreased blood pressure, tissue acidification and hypoxia leading to loss of function of organs usually ends with death. Infection-toxic shock occurs 315% among all kinds of sepsis and its mortality reaches 50-60%. It ranks 3rd after bleeding and heart attack shocks but rank 1st place among causes of maternal mortality. 4th main reason of Mongolian maternal mortality is death caused by sepsis pregnant women in Mongolia occurs due to the infected abortion, abortion case, ceasarean section, postoperative infection, placental tissue remaining after giving birth and delivery with manual manipulation. Infection-toxic shock causing pathogens are Streptococci, Staphylococci, viruses, fungi, Protei spp, anaerobe spp, riketsial and other gram negative and positive bacteria. Prevention of infection-toxic shock, effective treatment and reducing the causes of the maternal mortality rate is the challenging issue in Mongolian Obstetrics and Gynacology.

24


БАГШ НАР

Т.Хосбаяр ЭМЯ-ны эмнэлгээс шалтгаант халдварын ерөнхий мэргэжилтэн, АШУҮИС-ийн Биохими болон эсийн биологийн тэнхимийн багш

Боловсрол: 2001 онд хүний их эмч, АШУҮИС, Монгол 2003 онд магистр, АШУҮИС, Монгол 2013 онд анагаах ухааны доктор, АШУҮИС, Монгол Ажилласан байдал: 2003 оноос АШУҮИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллаж байна Нийтлүүлсэн бүтээл: гадаад, дотоодын 40 гаран эрдэм шинжилгээний өгүүлэл болон 50 гаруй илтгэл

Хэл: Монгол болон Англи Утас:99254526 Шуудангийн хаяг: hosbayart@gmail.com

25


FACULTY

Dr.T.Khosbayar MD, PhD Chief Specialist for Nosocomial Infections,MOH Lecturer, Department of Cellular biology and Biochemistry, MNMU

Education: 2001 MD, MNMU, Mongolia 2003 master degree, MNMU, Mongolia 2013 PhD degree, MNMU, Mongolia

Professional career: From 2003 to present, lecturer and researcher, Department of Molecular Biology, MNMU Publications: more than 40 international publications and more than 50 presentations Хэл: Mongolian and English Утас:99254526 Шуудангийн хаяг: hosbayart@gmail.com

26


ЛЕКЦ 4 - ТОВЧЛОЛ

Нярайн үжил халдвар болон менингитийн лабораторийн оношлогоо Т.Хосбаяр АШУҮИС

Нярайн үжил халдварын шинж тэмдэг өвөрмөц бус, дархлалын систем дутуу хөгжилтэй, үжил халдвар, менингитийн үхэл эндэгдэл өндөр (5%–15%), өвөрмөц үүсгэгчдээр үүсгэгддэг зэрэг өвөрмөц онцлогоос хамааран нярайн нянгийн гаралтай цусан халдвар, төв мэдрэлийн системийн халдварын оношлогоо, эмчилгээний асуудал нарийн төвөгтэй байдаг. Мөн түүнчлэн антибиотик эмчилгээ хожуудах нь үхэл эндэгдлийг ихэсгэдэг тул эмнэлзүйн эмчийн эмчилгээг оройтуулахаас айх “айдас” нь лабораторийн болон эмнэлзүйн хангалттай нотолгоо үгүй байхад ч эмчилгээг таамаглан эхлүүлэх, улмаар антибиотикийн хэт хэрэглээг үүсгэх эрсдэлтэй. Иймээс нярайн үжил/менингитийн оношлогооны аргууд нь эмчилгээг зөв, цаг алдалгүй эхлүүлэхэд чухал ач холбогдолтой. Гэвч нярайн үжил/менингитийн оношлогооны төгс арга үгүй бөгөөд зарим тохиолдолд халдвартай тохиолдолд шинжилгээний хариу сөрөг байх, зарим тохиолдолд халдваргүй үед эерэг хариу илрэх нь бий. Энэ лекцийн зорилго нь нярайн үжил/менингитийн лабораторийн оношлогооны талаар системтэй, практик мэдээлэл өгөхөд оршино.

27


LECTURE 4 - ABSTRACT

Laboratory Diagnosis of Sepsis and Meningitis Dr.T.Khosbayar, MD, PhD MNUMS

Optimal diagnosis and treatment strategies of bloodstream and central nervous system infections of neonate caused by bacteria are difficult to define: the signs and symptoms of neonatal sepsis are nonspecific, the neonate‟s immune system is underdeveloped, but carries a high risk of mortality (5%–15%), and the infections are caused by a group of organisms that are unique to the perinatal period. There is also risk of presumptive treatment with antibiotics due to „„fear‟‟ of clinicians to delay treatment raises the risk of mortality. Therefore evaluation of tests for neonatal sepsis/meningitis is important due to urgent need to know whether the baby has sepsis/meningitis to institute antibiotic treatment as quickly as possible. However, all diagnostic tests are not perfect. Some real cases of infection will produce negative test results, whereas some babies without infection will test positive. The goals of this lecture are to provide systematic but practical information to the diagnosis of neonatal sepsis/meningitis.

28


29


30


БАГШ НАР

Академич П.Нямдаваа ЭМЯ-ны нян судлалын ерөнхий мэргэжилтэн (2012оноос), ХӨТМҮХ-ны тэргүүн (2005оноос)

Боловсрол: 1962-1966 УБ хот дах Хүн эмчилгээний техникум 1966-1974 АУДС, Эмчилгээний факультет 1974-1977 БНАГУ, Хумболдт Их Сургууль, Аспирантур 1980 ДЭМБ-ийн шугамаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнд анагаахын вирус судлалаар мэргэжил дээшлүүлсэн. 1986-1989 ЗХУ-ын АУА-ын Д.И.Ивановскийн нэрэмжит Вирүс судлалын хүрээлэнд эчнээ докторантур төгссөн.

Ажилласан байдал: 1971-1974 АУДС-д багш 1974-1977 БНАГУ-д аспирантурт 1978-1985 Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт(ЭЛХНСУИ)-д ЭША, Тасгийн эрхлэгч, Эрдэмтэн Нарийн Бичиг, Орлогч захирал 1985-1987 ЭЛХНСУИ-ийн ВСЭШТ-ийн молекул биологийн лабораторийн эрхлэгч 1997-2005 Монголын ШУА-ын Анагаах ухааны салбарын дарга 2005-оноос ХӨСҮТ-д төслийн захирал Нийтлүүлсэн бүтээл: 900 гаруй Хэл: Унаган Монгол хэлтэй,Англи, Орос, Герман хэл мэднэ. Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг 596, Төв шуудан, Улаанбаатар 15160, Монгол Улс Утас: (976-11)-450-267 ажил (976)-9911-2306 гар утас Факс: (976-11)-450-267 И-мэйл: nymadawa@gmail.com/ nymadawa@gyals.mn

31


FACULTY

Prof. P.NYMADAWA, MD, PhD, DSc(Med) Chief microbiologist, Ministry of Health, Mongolia (since 2012) President, MACID (since 2005)

Education: 1962-1966, Medical College, Ulaanbaatar, Mongolia 1966-1971, Faculty of General Medicine, Mongolian National Medical University(MNMU), Ulaanbaatar, Mongolia 1974-1977, Postgraduate Study in Medical Virology, Faculty of Medicine, Humboldt University, Berlin, Germany 1980, WHO Fellow in Medical Virology, Department of Virology, Medical Research Institute, Mill Hill, London, UK 1986-1989, Extramural Research Student, D.I.Ivanovsky Institute of Virology, Academy of Medical Sciences, Moscow, Russian Federation Professional career: 1971-1974, Lecturer, Chair of Physiology, MNMU 1974-1977, Postgraduate student, Faculty of Medicine, Humboldt University, Berlin, Germany 1978-1985, Head, Department of Virology, National Institute of Hygiene, Epidemiology and Microbiology, Ministry of Health, Mongolia (NIHEM) 1985-1996, Head, Department of Molecular Biology, NIHEM 1997-2005, Chairman, Subassembly of Medical Sciences, Mongolian Academy of Sciences, Since 2005 Scientific Advisor, Virology Laboratory, National Center of Communicable Diseases, Ministry of Health, Mongolia, PI/Director, USA/Mongolia project on Influenza surveillance Publications: More than 900 publications in Mongolian, English, Russian and German Languages: Native language Mongolian; Conversant in English, Russian and German. Post Address: P.O.Box 596, Central Post, Ulaanbaatar 15160, Mongolia Phones: (976-11)-450267 (office) (976)-9911-2306 (mobile) Fax: (976-11)-450267 E-mail: nymadawa@gmail.com/ nymadawa@gyals.mn

32


ЛЕКЦ 5 - ТОВЧЛОЛ

Микробиологийн оношзүйн лабораторийн шинжилгээний орчин үеийн хөгжлийн хандлага П.Нямдаваа ЭМЯ-ны Нян судлалын мэргэжлийн зөвлөл, Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний Холбоо, Монголын анагаах ухааны академи Орчин үеийн ангаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээний гол чиглэл болсон нотолгоонд тулгуурласан анагаах ухааны (НТАУ) нотолгоог бүрдүүлэх гол хэрэгслийн нэг нь оношзүйн лабораторийн шинжилгээ, түүний дотор микробиологийн оношзүйн лабораторийн шинжилгээ юм. Энэхүү лекцэнд одоогийн оношзүйн лабораторийн шинжилгээний хөгжлийн ерөнхий хандлага болох: 1. Төрөлжсөн олон шинжилгээний аргаас нэгдсэн нэг аргад, 2. Олон сорьц авахаас нэг сорьцноос олон шинжилгээ хийхэд, 3. Сорьцын үлэмж хэмжээ бичил хэмжээнд шилжих, 4. Шинжилгээний хугацаа улам бүр богиносч буй, 5. Шинжилгээний гар ажиллагаа улам бүр автоматжиж байгаа, 6. Шинжилэгээг лабораториторид хийдгээс хэрэглэгчид ойртох хандлага микробиологийн оношзүйн лабораторийн шинжилгээний хөгжилд хэрхэн тусч байгааг, үүний дотор нүклейн хүчилд тулгуурласан аргууд микробиологийн оношзүйн шинжилгээнүүдийг эмнэлзүй, эпидемиологийн практик шаардлагад хэрхэн ойртуулж байгаа тухай тайлбарлах болно.

33


LECTURE 5 - ABSTRACT

Current trends in laboratory diagnostics in microbiology P.Nymadawa Professional Committee in Microbiology, Ministry of Health, Mongolia, Mongolian National Association for Control of Infectious Diseases, Mongolian Academy of Medical Sciences Laboratory eveidences, among them microbiological diagnostic laboratory findings are basic conditions to ensure the evidence-based medicine. In this lecture the main trends of the medical diagnostic laboratory development will be discussed: 1. from multiple technologies to an unified technology, 2. from multiple samples for different laboratory investigations to the multiplex investigations in a sample, 3. from macro-volumes to micro-volumes of ingredients, 4. from long-lasting studies to short-time investigations, 5. from the manual methods to the automated investigations. 6. From the laboratory to the point-of-care studies. The developmental trends of medical diagnostic microbiology technologies will be discussed on the basis of the general laboratory technology trends, especially in connection of the nucleic-acidbased laboratory investigations more suitable to the practical needs of clinicians and epidemiologist working in the field.

34


БАГШ НАР

С.Бадмаараг MSc Биотехнологич судлаач, “Гялс” Анагаах Ухааны Төв

Боловсрол: 2009, Монгол Олон Улсын Дээд Сургууль, Биотехнологи Хүнсний инжнерчлэлийн бакалавр 2012, Данкүүк Их Сургууль, БНСУ, Молекул Биологиийн магистр Ажил эрхлэлт: 2009 – 2010 онд Монгол Олон улсын Дээд Сургуулийн Биотехнологиийн тэнхимийн багшийн туслах 2014 – оноос хойш “Гялс” АУТ-д Биотехнологич-Судлаач Нийтлүүлсэн бүтээл: 1 өгүүлэл Хэл: Монгол, Англи, Солонгос Утас: (976)-9986-6305 И-мэйл: badmaarag@gyals.mn

35


FACULTY

S.Badmaarag, BSc, MSc Biotechnology Researcher at “Gyals” Medical Center

Education: 2009, Bachelor of Biotechnology Food Engineering, Mongolia International University (MIU) 2012, Master of Molecular Biology, Dankook University in South Korea Professional career: 2009 – 2010 Assistant of Biotechnology and Food Science Department, Mongolia International University (MIU) 2014 –Researcher (Biotechnology), Gyals Medical Center Publications: 1 Languages: Native Mongolian, English and Korean Phone: (976)-9986-6305 E-mail: badmaarag@gyals.mn

36


ЛЕКЦ 6 - ТОВЧЛОЛ

Хромоген тэжээлт орчин С.Бадмаараг, “Гялс” Анагаах хуааны төв, ХХК, МАУА Бактерийн гаралтай халдварын тархалтыг шуурхай хяналтанд авахын тулд микробиологийн лабораторын оношлогоог үнэн бодит, шуурхай болгох нь нэн чухал юм. Эмгэг төрөгчийг өсгөвөрлөх, дүйн тодорхойлож, түүний эсрэг цогц эмийн дэглэм боловсруулахын тулд ихээхэн цаг хугацаа шаарддаг билээ. Бактерийн уламжлалт тэжээлт орчин дээр эмгэг төрөгчийг өсгөвөрлөн, ялган танихад доод тал нь гурван өдөр шаарддагддаг боловч шинжилгээний үр дүн хуурамч эерэг байх нь элбэг тохиолдно. Францийн эрдэмтэн, доктор А. Рамбах (Alain Rambach) 1979 онд анхны хромоген тэжээлт орчныг зохион бүтээж практикт нэвтрүүлсэнээр микробиологийн шинжилгээг 24 цагийн дотор үр дүнтэй хийх оношлогооны шинэ эргэлтийг хийсэн юм. Өнөөдөр дэлхий дахинд хромоген тэжээлт орчиныг эмнэлзүйн болон хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэж байна. “Гялс” Анагаах ухааны төв, ХХК 2013 оноос эхлэн доктор А.Рамбахын үндэслэсэн Францийн CHROMagar компанитай хамтран ажиллаж 30 жилийн туршлагатай “Хромоген” тэжээлт орчиныг албан ѐсоор Монголд нэвтрүүлж байгаа билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд анагаах ухааны болон хүнс үйлдвэрлэлийн 17 байгуулагуудын захиалгаар 20 гаруй төрлийн Хромоген тэжээлт орчныг бэлтгэн нийлүүлээд байна. Энэхүү лекцээр Монголд эрэлт ихтэй байдаг эмнэлзүйн хромоген тэжээлт орчины онцлог дав тал тэдгээрийн хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

37


LECTURE 6 - ABSTRACT

Chromogenic culture media Ms S.Badmaarag, BSc, MSc, “Gyals”, Medical Center, LLC, MAMS, Mongolia For effective control of bacterial-diseases, microbiological diagnosis must be done in short time with accurate results. Cultivation, isolation and identification of pathogen takes a long time needed to design an effective multidrug regimen. Using traditional culture medium for bacterial pathogens is required at least three days to identify right clone, unfortunately false positive test results often occur. Triggering new revolution in microbial diagnosis, Dr. A.Rambach, France was invented the first chromogenic culture medium to practical approach to get efficient result within 24 hours in 1979. Nowadays chromogenic media widely used for key detection in clinical and food industry all around the world. Since 2013 “Gyals” Medical Center, LLC is working as distributor for Mongolia of CHROMagar Company founded by Dr A.Rambach with 30 years of experience in production and supply of chromogenic media. During the 1st year of experience we have prepared more than 20 type of prepared chromogenic agar plate to 17 medical and food industrial company. This lecture will give practical information on the most used chromogenic media in Mongolia, and their advanced detection approaches.

38


39


40


БАГШ НАР

Ребекка Ли ХонгКонгийн DiagCor Bioscience ХХК-д судлаач

Боловсрол: 2001 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн Биохимийн тэнхимийг бакалавр зэрэгтэй төгссөн. 2003 онд Хонг-Конгийн Их Сургуулийн Хүүхэд болон Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тэнхимийг Магистр зэрэгтэй төгссөн. 2007 онд Японы Засгийн Газрын тэтгэлэгээр Япон улсын Биологийн Үндэсний Хүрээлэнд Хөгжлийн Биологийн тэнхимийг Философийн Доктороор тус тус төгссөн. Ажилласан байдал: 2003-2004 Хонг-Конгийн Их Сургуулийн Хүүхэд болон Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тэнхимд туслах судлаач 2004-2010 Хонг-Конгийн Биотехнологийн Судалгааны Хүрээлэнд докторын дараахи судалгаач Хэвлүүлсэн бүтээл: 3 эрдэм шинжилгээний өгүүлэл Хэл: Хятад, Англи Утас: И-мэйл:

rebecca@diagcor.com

41


FACULTY

Dr.Rebecca Lee Scientist (Group Leader) in R&D department at DiagCor Bioscience Inc. Ltd

Education: 2001- Bachelor degree in the Department of Biochemistry,Hong Kong University of Science and Technology 2003- M.Phil degree in the Department of Pediatrics and Adolescent Medicine, University of Hong Kong 2007- Achieved Ph.D degree with the support by Monbukakusho scholarship (Japanese Government) in the Department of Developmental Biology, National Institute for Basic Biology, Japan Professional career: 2007- 2010: Work as postdoctoral fellow in the Biotechnology Research Institute at the Hong Kong 2003 - 2004: Worked as Research Assistant in the Department of Pediatrics and Adolescent Medicine at the University of Hong Kong Publications: 3 Languages: Chinese, English Phone: E-mail:

rebecca@diagcor.com

42


ЛЕКЦ 7 - ТОВЧЛОЛ

Молекулын төвшиний оношилгоо дахь Нэвчүүлэн эрлийзжүүлэх технологийн ашиглаж буй туршлагаас туршлагаас

Ребекка Ли, ХонгКонгийн DiagCor Bioscience

Молекулын түвшиний оношлогоо нь эмнэзүйн оношилгоо болон эмчилгээний практикт хувьсгал хийсээр байна. DiagCor компани нь Молекулын төвшиний оношилгоонд тэргүүлэгч байх зорилттой. Бид нэвчүүлэн эрлийзжүүлэх технологоор дэлхийн тэргүүлэгч ба ДНХ болон РНХ-ийн шинжилгээтэй холбоотой олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, шийдэл, үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү тоймд бидний нэвчүүлэн эрлийзжүүлэх систем, FT-Pro төхөөрөмж, эмнэлгийн оношилгооны бүтээгдэхүүдийн талаар багтаасан болно. Бидний нэвчүүлэн эрлийзжүүлэх төхөөрөмж нь оношилгооны олон талбарт ашиглагдах боломжтой. Энэ технологи олон төрлийн үүсгэгчийн нэгэн зэрэг илрүүлэх хүчин чадалтай, үр дүн гарах хугацаа бага зэрэг давуу талтай. Энэхүү лекцээрээ би компанийхаа одоогийн бүтээгдэхүүнүүд болох хүний паппилом вирус илрүүлэх цомог, бэлгийн замын тандалтын цомог, тромбофили болон менингитийн цомгуудын талаар товч танилцуулна. Манай цомгоор нэг сорьцноос урвалаас идээрт менингитийн 13 үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлэх боломжтой. Нэвчүүлэн эрлийзжүүлэг технологи нь өндөр үнэтэй төхөөрөмжид хөрөнгө оруулахгүйгээр хэрэглэгчдийн өөрсдийн шаардлагад тохируулан өөрчлөх боломжтой нээлттэй систем юм.

43


LECTURE 7 - ABSTRACT

A Flow through experience in molecular diagnosis

Rebecca HK Lee, BSc, MPhil, PhD, Scientist, DiagCor Bioscience Inc. Ltd, HK, China

Molecular diagnosis has revolutionized clinical practice for medical testing and treatment of diseases. DiagCor is dedicated solely to molecular diagnostics. We are the global leader in flowthrough hybridization technology and offer a range of products, solutions and services related to DNA and RNA analysis. An overview will be given of our flow through system, FT-Pro, and the practical application of our products in clinical diagnosis. Our flow through platform can be applied to various fields for diagnostic applications. It provides multiple detection capacity to shorten the duration of time-to-report in order to customize the needs in medical laboratories. In this talk I will also review our current products including human papillomavirus, sex transmitted disease, venous thrombophilia as well as meningitis. We are able to detect 13 pathogens simultaneously in our bacterial meningitis panel with simple workflow in one reaction. Flow-through technology is an open platform which enable user to customize and simplify their test development without heavily invested in machinery.

44


45


46

Profile for Гялс Анагаах Ухаан Төв

Abstract book 2014  

Abstract book 2014  

Profile for naimaa