Issuu on Google+

1. ПХ-ын инженерчлэл 2. ПХ-ын төслийн онцлог 3. Төслийн менежментийн ажлууд 4. ПХ-ын төслийн менежмент 5. ПХ-ын төслийн менежментэд ашиглагддаг баримтууд Програм хангамжийн инженерчлэл Програм хангамжийн инженерчлэл (Software engineering) нь сайн програм хангамж үйлдвэрлэхэд чиглэсэн компьютерийн шинжлэх ухааны нэг салбар юм. "Програм хангамжийн системтэй, зарчимч мөн тодорхой арга аргачилал бүхий хөгжүүлэл, үйл ажиллагаа, арчилгааг програм хангамжийн инженерчлэл гэнэ." гэж IEEE 610.12 нормд дурджээ. Програм хангамжийн инженерчлэл нь програм хангамжийн хөгжүүлэлийн бүхий л үе шатыг хамарсан дотроо маш олон дэд салбартай. Програм хангамжийн салшгүй нэгэн хэсэг нь хөгжүүллийн хажуугаар түүнийг цааш авч явах Арчилгаа байдаг. Програм хангамжийн инженерчлэлийн нэг салбар нь төслийн менежмент юм. Програм хангамжийн төслийн бусад төслөөс ялгагдах гол онцлог ба бэрхшээлүүд: •

Тусгай өндөр зэрэглэлийн мэргэжлтэний хөдөлмөрийн хөлс өндөр

Ижил ангилалын ажилтай боловч хүний нөөцийн бүтээмж зардал өндөр

Чанарын олон хэм хэмжээтэй

Зардал болон цаг хугацааг илүү нэгдмэл байдлаар үнэлдэг.

Олон янзын архитектур, арга зүй, хэрэгсэл гэх мэт зүйлс нь байнга өөрчлөгдөж байдаг.

Төсөл нь хэрэгжүүлж буй байгууллагагаас гадна бусдад нөлөөлөх чадвартай

Төслийн шаардлагуудад маш их хэмжээний өөрчлөлт орж байдаг

Төсөл нь олон талын өндөр зэрэглэлийн эрсдэлтэй

Шинэ хүчин зүйлс шинж чанар


Шинэ арга барил, шинэ алгоритм

Шинэ хэл, шинэ платформ, архитектур, дэмжих хэрэгсэл

Шинэ үйлдлийн систем, алсын холбоо, интерфейс

Шинэ технологи

Хөрөнгө оруулалтын эргэлт (ROI) болон бусад бизнесийн хэмжигдэхүүнийг хэмжихэд хүндрэлтэй

Ихэнхдээ биелшгүй мөрөөдөл зорилго, дарамт шахалтын доор төслийн менежер болон төслийн баг нь хэрэглэгчдэд шаардлагад нь нийцсэн програм хангамж бүтээгдэхүүнийг хүргэж байдаг.

Өнөөдөр Мэдээллийнийн технологийн төсөлд зөвлөгч , борлуулагч гадны бүлэг гэх мэт татагдан оролцдог

Мэдээллийн технологийн төсөлд инсоорсинг ,аутсоурсинг , оффшоринг гэх зэрэг гадны нөөц үйлчилгээг их ашиглаж байна.

“Аливаа програм хангамжийн төслийг хэрхэн төлөвлөсөн болон тухайн төсөлд програм хангамж боловсруулах процессийг хэрхэн ашигласнаас хамааран уг төсөл амжилттай болох эсэх шийдэгддэг.“ “Төслийн Менежментийн Гурвалжин”

ХУГАЦАА – Төслийг дуусгахад хэдий хэмжээний хугацаа байгааг (олгогдсон) илэрхийлнэ.


ЗАРДАЛ – Төсөлд олгосон нийт төсвийн (мөнгөний) хэмжээг илэрхийлнэ. ЗОРИЛГО – Төсөл амжилттай дуусахад юу хийгдсэн байх шаардлагатайг илэрхийлнэ. Энэ гурван нөхцөл бол харилцан бие биенээсээ хамааралтай бөгөөд үр дүнд нь (бүтээгдэхүүний) -

“чанар”

буюу

“үйл

ажиллагаа”

бий

болно.

Жишээлбэл:

Хийх ажлууд буюу зорилго ихсэх юм бол зарцуулах хугацаа болон зардал

ихсэнэ -

Хугацаа

бага

үед

зардал

ихсэх

болон

хийх

ажлаа

багасгана.

-

Зардал буюу төсөв бага бол хийх ажлаа багасгаж, хугацаагаа ихэсгэнэ.

Төслийн менежмент гэдэг нь тухайн програм хангамж боловсруулах баг нь програмыг хэрэглэгчид амжилттай хүргэх боломжийг олгох хэрэгсэл болон аргуудыг хэлнэ. Эдгээр хэрэгсэлүүдээс хамгийн эхэлж ашиглагддаг нь төлөвлөлт. Төлөвлөлт Төлөвлөгөө гаргахад: 1-рт: Зорилгоо тодорхойлон, төслийг дуусгахад ямар арга ашиглахаа сонгох хэрэгтэй. 2-рт: Төслийг дуусгахад шаардлагатай янз бүрийн ажлуудын үргэлжлэх хугацааг ажлын задаргаа хийх бүтцийг (work breakdown structure, WBS) ашиглан жагсаан, бүлэг болгон ангилна. Төсөл систем болох нь Төсөл гэдэг нь төлөвлөгдсөн ажлууд гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл төсөл нь програм хангамжийг боловсронгуй болгоход чиглэгдэх тодорхой зорилго чиглэл бүхий үйл ажиллагаа юм. Төсөл нь дараа шинж чанаруудыг өөртөө агуулсан байдаг. Үүнд: •

Төлөвлөлт хийгдсэн байх.

Зорилготой байх ба үр дүнг нь урьдчилан харсан байх

Шаардлагатай цаг хугацааг урьдчилан тогтоосон байх

Ажил нь хэд хэдэн чиглэлтэй байх

үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх

Хийгдэх ажлуудыг хэд хэдэн үе шатанд хуваасан байх


Төсөл нь том хэмжээний цар хүрээг хамарсан байх

Төслийн хэмжээ нь маш чухал үзүүлэлт юм. Ямар ч төсөл шинэ системийг бий болгох эсвэл хуучин системийг сайжруулах, шинэчлэн хувиргахад чиглэгдэнэ. Хэрэглэгч програмын шинжлэх хүсэлт тавьснаар системийн төслийн үйл ажиллагаа эхлэдэг. Програм хангамжийн төслийн онцлог Програм хангамжийн төслийн үр дүнг бусад төрүүлээс ялгах хэд хэдэн онцлог байдаг. Хамгийн гол 1 шинж нь харагддаггүй зүйлийг харагддаг болгох явдал юм. Програм хангамжийн төслийн үйл ажиллагаа нь зөвхөн програм бичих асуудлыг авч үздэггүй бөгөөд дараах ажлуудтай. Үүнд: 1. Төслийн урьдчилсан судалгаа 2. Төслийн төлөвлөлт 3. Төслийн хэрэгжүүлэлт Төслийн урьдчилсан судалгаа төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж эхлэх эсэхийг шийддэг. Системийг хөгжүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагын дагуу бүхий л хэрэгцээт мэдээллийг цуглуулна. Төслийн урьдчилсан судагааны үед төслийг цаашид хэрэгжүүлэх боломжтой нь батлагдвал төслийн төлөвлөлтийн үед шилжинэ. Төслийг нарийвчилсан төлөвлөгөө гаргасны дараа хэрэгжүүлнэ. Хөгжүүлэх системийн онцлог, шинж чанараас хамааран төслүүд нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Үйл ажиллагааны төлөвлөлт. Төслийг удирдах явцад төлөвлөлт ба хяналтын үйл ажиллагаа чухал үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл төслийн элемент нь зарим зүйл буруу хийглэх үед таньж илэрүүлэх, учир шалтгааныг тогтоох, сөрөг үр дагаварыг бууруулах зэрэгт үйл ажиллагааны төлөвлөлт төвлөрдөг. Үйл ажиллагааны төлөвлөлтөнд урьдчилсан тооцоо чухал үүрэгтэй. Төслийн төлөвлөлт.


Үйл ажиллагаа бүрийн эхлэх болон дуусах огноо болон шаардагдах нөөцийг тодорхойлсон төлөвлөгөөг төслийн хуваарь буюу төслийн төлөвлөлт гэнэ. Төслийн төлөвлөлт үндсэн 4 үе шатын дагуу үүсдэг. Шаардлагатай үйл ажиллагааг хийгдэх дарааллын хамтаар 1. Үйл ажиллагааны эрсдлийн шинжилгээг 2. Нөөцийн хвиарлалтыг 3. Төлөвлөлтийг зохион байгуулна. 4. хэрэгцээт мэдээллийг сонгоно. Төслийн менежмент дараах төрлийн үйл ажиллагаануудаас бүрддэг: 1. Хийх ажил эсвэл зорилгыг тодорхойлох 2. Зорилгын шинжилгээ болон загварчлалыг гүйцэтгэх 3. Эрсдэл тооцоолох (Эрсдлийн менежмент) 4. Нөөц боломжоо тодорхойлох 5. Нөөцөө хуваарилах 6. Ажлаа хуваах буюу зохион байгуулах 7. Үүрэг даалгавруудыг хуваарилах, нөөцөөр хангах 8. Үйл ажиллагааг чиглүүлэх 9. Төслийн хэрэгжилтийг буюу үйл ажиллагааны явцыг хянах, тайлан бэлдэх 10. Явцын үр дүн буюу тайланд шинжнилгээ хийх 11. Төслийн ирээдүйн байдлыг урьдчилан тодорхойлох 12. Чанарын менежмент 13. Тулгарсан асуудлыг шийдвэрлэх 14. Төслийг төгсгөх Ихэнхи төслийн хувьд амжилттай болохын тулд зорилго ба боломжоо бүрэн тодорхойолж баримтжуулах хэрэгтэй байдаг. Баримтжуулалт хийснээр хөрөнгө оруулагч, хэрэглэгч, төслийн багийн хүсэл, эрмэлзлэлийг хамтатгаж өгдөг.


Төслийн баримтуудаас. 1. Төслийн гэрээ 2. Бизнесс төлөв байдал/Хэрэгжих магадлал 3. Work Breakdown Structure 4. Төслийн хуваарь Мэдээллийн технологийн төсөл Мэдээллийн

технологи

(МТ)

гэдэг

нь

Мэдээллийн

технологийн

Америкийн

Холбооноос (ITAA) тайлбарласанаар “судлах , загварчлах , хөгжүүлэх, хэрэгжилтийг компьютерт суурилсан мэдээллийн системээр удирдах дэмжих , тодорхойлбол хэрэглээний програм хангамж ба компьютер техник ашиглахийг хэлдэг.” Мэдээллийн технологи нь зөвхөн том салбарт биш бүхий л талбарийг хамаардаг. Мэдээллийн технологийн төслийн жишээ •

Байгууллагуудын

техник

хангамж

болон

програм

хангамж

,

сүлжээг

сайжруулах •

Байгууллагт шинэ програм нэвтрүүлэх , бизнесийн функцуудыг системийг сайжруулах

ERP Бизнесийн цогц шийдэлийн програм хангамжийг шинээр хөгжүүлэх

Жич: “Мэдээллийн технологийн төсөлд ” техник хангамж болон програм хангамж , сүлжээ хамааралтай байдаг ба төсөлд оролцдог.


Мэдээллийн технологийн төсөл менежмент нь багийн хамтын ажиллгааг илүү шаарддаг бөгөөд бусад салбарын төслийн менежментээс зарим нэг ойлголтоос ихээхэн зөрүүтэй , бэрхшээлтэй байдаг. Гэвч техник хангамж, програм хангамж, барилга байгууламж, инженерчлэлийн болон үйлчилгээний гэх зэрэг ямар ч төсөл байсан бүгдэд нь төсөл менежментийн уламжлалт арга хэрэгсэл нь тохирч байдаг. Төслүүд нь хэрэглэдэг арга хэрэгслүүдээрээ бус харин төслийн зорилго, үйл ажиллагаа, үр дүнгээрээ ялгардаг. Мэдээллийн технологийн төсөл нь учирч болох эрсдлүүд, зах зээлийн эрэлтийн маш хурдтай өсөлттэй холбогдон бий болдог хурдан хөгжүүлэх , цаашид дэмжих шаардлагууд зэргээрээ бусад төслөөс ялгарч байдаг тул уламжлалт төсөлийн менежментйин арга дээр зарим нэг зүйл нэмэгддэг байна


msuac