Issuu on Google+

НИЙГЭМ УЛС ТӨР: АЛТАНШАГАЙ Т. СОЁМБО: Монгол улсын парламентын гишүүдийн түүхэн товчоон.-УБ.,2011.-1206 х.- 120000.00¥. 2 ширхэг. /СЭШТФ-д 1 ш, ЭЗБС-д 1ш/ Монгол улсын 1990-1992 оны бага хурлын гишүүд, 1992 он буюу байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи, үе үеийн гишүүдийн намтар, түүхэн ярилцлага бүхий энэхүү ном нь анх удаагаа бүрэн хэмжэгээр хэвлэгдэн гарч байна.

ДЭЛГЭРЖАВ М. СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛ: Сурах бичиг.-УБ.:Соёмбопринтинг ХХК,2011.-224 х.-ISBN 97899929-4-735-7:-10000.00¥. 5 ширхэг. -/СБФ-д 3ш, УТ2-т 2ш/ Орчин үеийн олон шинжлэх ухаанууд дотроос сэтгэл судлалын салбар хүний сэтгэц ухамсар, түүний мөн чанарыг олон талаас судлан тодорхойлдог билээ.Энэхүү номонд сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүний сурах хөгжих, төлөвших үйл ажиллагаатай холбоотой илрэх сэтгэцийн өөрчлөлт хөгжлийн асуудлыг хөндсөн байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ҮГИЙН САНГИЙН ТОВЧОО /Эмхт. Нарантуяа Ж., Магнайсүрэн С; Хян. Лувсанжав Н.-УБ.,2005.-107 х. -2000.00¥. Бэлэг хандиваар ирсэн. 3 ширхэг. /СЭШТФ-д 3ш/ Бид Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг зүй ёсоор нь ойлгож, хэлбэрэлтгүй сахихын тулд түүнийг сайтар судлах явдал хамгас чухал билээ. Эл зорилгоор Үндсэн хуулийн утга агуулгын илэрхийлж байгаа нэр томъёо, үгсийг тодорхой дараалалд оруулан эмхтгэж, жишээ, хэлцлийг агуулсан лавлагаатовчоог гаргасан байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН ДАХЬ АРХИВЫН БҮРТГЭН МЭДЭЭЛЭХ НОМЗҮЙ: 5 боть /Ред. Энхтунгалаг Д., Бат-Эрдэнэ Б.-УБ.: Соёмбо принтинг ХХК,2011.-/МУ-ын ҮНС/. -90000.00¥. 2 ком. Б.1. /1921-1965/.-466 х.-ISBN 978-99929-4-756-Х. Б.2. /1966-1978/.-532 х.- ISBN 978-99929-4-909-0. Б.3. /1979-1989/.-626 х. -ISBN 978-99929-4-906-6. Б.4. /1990-2000/.-412 х.- ISBN 978-99929-4-907-4. Б.5. /2001-2010/.-581 х.- ISBN 978-99929-4-9082. Монголын Үндэсний номын сангийн архив фондод 1921 оноос хойш 90 жилийн хугацаанд монголын ард түмний оюунаар бүтээн туурвигдаж, хэвлэгдэн гарсан ном бүрээс архивлан хадгалагдаж байдаг бөгөөд энэхүү ном зүйн бүртгэл нь 5 ботиор хэвлэгдэн гарч байна.

http://library.msua.edu.mn

tp://Issuu.com/msua.lib-newbook/ 1


ОЮУНБАТ Ц. МЭДВЭЛ ЗОХИХ МОНГОЛ ЁСОН.-УБ.: Тод бичиг ХХК,2011.-154 х.-SBN 978-99962-870-1-9: -8000.00¥. 10 ширхэг. -/СЭШТФ-д 10 ш/ Аливаа үндэстэн угсаатан өрийн гэсэн ёс заншилтай байдгаараа бусдаас ялгагдах нэгэн шинж нь болдог. Монгол ёс заншил нь хүний оюун ухаан, хөдөлмөр, бие бялдар, гоо зүй, ёс суртахуун, төрт ёс, шашин шүтлэг, гэр бүлийн харилцаа зэрэг асар өргөн хүрээтэй агуулгыг хамран багтаасан байдгыг энэхүү номонд дэлгэрэнгүй харуулсан байна. СҮХБААТАР Х. ХҮНИЙ ҮҮСЭЛ БА ГЭР БҮЛИЙН ОНОЛ.УБ.,2011.-152 х. -12000.00¥. 10 ширхэг. -/СЭШТФ-д 10 ш/ Зохиогч энэхүү номондоо ажил амьдралынхаа дал гаруй жилийн бодол, эргэцүүлэл, нэг сэдэвт болон шинжлэх ухааны нээлт, түрүү үеийн монголчуудын сургааль, номлолуудын учир шалтгааны тайлал, монголчуудын бие даасан үзэл бодол, итгэл үнэмшлийн агуу их урын сангаас хүртсэн эсээнүүдийн товчоог эмхтгэн гаргасан байна.

ЭДИЙН ЗАСАГ: ДУНД ШАТНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ /Ред. Батжаргал.-2 дахь хэвлэл.-УБ.: Экимто ХХК,2011.-780 х.35000.00¥. 20 ширхэг. /СБФ-д 5ш, УТ2-т 3ш, ЭЗБС-д 11ш, ОБ-д 1ш/ Энэ сурах бичиг АНУ болон дэлхийн олон оронд нэрд гарсан олон мянган уншигчдын танил болсон бүтээл бөгөөд онол арга зүйн өндөр түвшинд боловсруулагдсан, тусгай сэдвүүдийг сүүлийн үеийн чухал мэдээллээр баяжуулж нарийвчлан авч үзсэн, бүлэг бүрийн ард практик шинжтэй өвөрмөц хавсралт тооцоог үзүүлсэн болно.

ЖАНЧИВДОРЖ Д. МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН САНХҮҮ: 1990-2010 /Хян. Даваасамбуу Д.-УБ.: ЗГХҮ.,2011.-299 х.- ISBN 978-99962-62-19-7: 6000.00¥. 2 ширхэг. Бэлэг хандиваар ирсэн. /УТ2-т 1 ш, ЭЗБС-д 1ш/ Улсын Их Хурлын Тамгын газар нь жирийн нэгэн төсөвт байгууллагын хувьд төсөвт хөрөнгийг хэрхэн зарцуулах талаархи эрх зүйн болон норм нормативын шинжтэй баримт бичгүүдийг энэ номонд оруулсан нь бусдад үлгэр болмоор бас зөв буруугаа уншигчдаараа шалгуулж цэгнүүлэх ач холбогдолтой нь харагдана.

http://library.msua.edu.mn

tp://Issuu.com/msua.lib-newbook/ 2


МОНГОЛЫН ХУДАЛДАА: БОДЛОГО, ШИНЭТГЭЛ: Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхтгэл /Ред. Эрдэнэ-Очир Д., Золзаяа Ж., Амарлхагва Ч.-УБ.:МУИСийн хэвлэх үйлдвэр,2011.-374 х.-/ГХЯ.ХХААХҮЯ/.-10000.00¥. 5 ширхэг. /СЭШТФ-д 2ш,ЭЗФС-д 3ш/ МУ-д үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдийг эмхтгэн гаргасан байна.

МӨНХБААТАР Ё., БАТСАЙХАН Ж. МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ: Арга зүйн хялбаршуулсан гарын авлага.-УБ.,2011.-80 х. -1400.00¥. Бэлэг хандиваар ирсэн. 3 ширхэг. /УТ2-т 3ш/ Энэхүү гарын авлагаас төсвийг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцоход хэрэглэгддэг гол гол үзүүлэлт, тэдгээрийг тооцдог аргачлал, 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар танилцаж болно. СИЙЛЭГМАА О. БАНКНЫ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ /Ред.Цэрэнтогоо А. -3 дахь хэвлэл.-УБ.:Сорхон цагаан ХХК,2011.-270 х.-SBN 99929-72-28-9: 13000.00¥. 10 ширхэг. /СБФ-д 2ш, УТ2-т 2ш, ЭЗБС-д 6ш/ Банк онцгой төрлийн бизнесийн байгууллага билээ. Иймээс банкны үйл ажиллагааны үр дүн, цар хүрээ төдийгүй банкны харилцагчдын мөнгөн хөрөнгийн хөдөлгөөн нь банкны бүртгэлд тусгалаа олж байдаг. Энэ бүтээлд банкны НББ-ийн холбогдох бүхий л гүйлгээг тодорхой жишээ, тайлбартайгаар дэлгэрэнгүй тайлбарлан багтааж бичсэн байна. ХЭЛ ШИНЖЛЭЛ ДАШДОНДОВ Ц. НЭРИЙН АНГЛИ ЗОХИСТ ДУУДЛАГЫН ТОЛЬ: Тайлбар, тодруулгатай /Хян. Ганболд Б.-УБ.:Мөнхийн үсэг ХХК,2011.-176 х.-ISBN 978-99962-1-063-1: 10000.00¥. 20 ширхэг. /СЭШТФ-д 8ш, УТ2-т 3ш, УТХС-д 3ш, МЭБС-д 3ш, ЭЗБС-д 3ш/ Эл дэвтэр нь толь бичиг хийгээд товч лавлах хоёрын аль алиных нь шинжийг шингээсэн нэг ёсны нийлэгжил болой.

http://library.msua.edu.mn

tp://Issuu.com/msua.lib-newbook/ 3


ДАШДОНДОВ Ц. ХАРЬ ХЭЛНИЙ ХАТУУ САМАР ЦӨМӨГЧДӨД /Хян. Чулуундорж Б; Зөвлөх. Даваагив Л, Бямбанам С.УБ.:Мөнхийн үсэг ХХК,2011.-220 х.-ISBN 99962-1-075-4: 10000.00¥. 20 ширхэг. /СЭШТФ-д 9ш, УТ2-т 3ш, ЭТХС-д 2ш, МЭБС-д 3ш, ЭЗБС-д 3ш/ Харь хэлний хатуу самар цөмөгчдөд” хэмээн эл номыг нэрлэхэд хүрсний наадах учир нарийн, цаадах утга нь цаглашгүй билээ..

ДАШДОНДОВ Ц. ШАШНЫ НЭР ТОМЪЁОНЫ ШИНЭ ДҮЙМЭН: Монгол-Англи /Хян. Пүрэвжав Э. –УБ.:Мөнхийн үсэг ХХК, 2011.122 х. –ISBN99962-1-062-4: 5000.00¥. 20 ширхэг. /СЭШТФ-д 8ш, УТ2-т 3ш, ЭТХС-д 3ш, МЭБС-д 2ш, ЭЗБС-д 3ш/ Шашны энэхүү шинэ дүймэнг хэлмэрч, орчуулагч нартболон хэл нэвтрэлцэх гэсэн хүн болгонд зориулан монгол англи хоёр хэлээр хослуулан тайлбарлсан бөгөөд буддын талын нэр томъёо түлхүү орсон байна.

ТОО, БАЙГАЛЬ АДЪЯАСҮРЭН Ц. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ БОДЛОГО, ЧИГЛЭЛ /Хян.Түвдэндорж Д.-УБ.:Тоонот принт ХХК.,2008.-48 х.-/Монголын Ус цаг уурын нийгэмлэг/.- 3000.00¥. 10 ширхэг. /СЭШТФ-д 4ш, УТ2-т 3ш, ЭТХС-д 3ш/ Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь олон жилийн турш агаарын бохирдол ихтэй Дэлхийн хотуудыг тэргүүлэх болоод байна. Энэхүү номонд агаарын бохирдлын хор хөнөөл болон агаарын бохирдлыг бууруулах бодлого, чиглэлийг тусгасан байна. АСТРОНОМИЙН ЦАГЛАБАР 2009 ОН: № 1 /Эмхт. Баасанжав Д; Ред. Батмөнх Д., Лхагважав Ч., Лхагвасүрэн Д.-УБ.:Тод хэвлэл ХХК,2008.-98 х.- 3000.00¥. 3 ширхэг. /СЭШТФ-д 3ш/ №1. 2009.-98 х. №2. 2010.-188 х. №3. 2011.-204 х. №4. 2012.-200 х. Орчлон, одны ай, аймаг, од, нар, сар, гаригуудын утхай товч ойлголт, тэдгээрийн солбицлууд, нар сарны хиртэлт зэрэг үзэгдлүүдийг хэзээ, хаана ажиглаж болох тухай лавлагааны чанартай өгөгдхүүнүүдийг энэхүү цуврал цаглабарт оруулсан байна. http://library.msua.edu.mn tp://Issuu.com/msua.lib-newbook/ 4


ТЕХНИК ТЕХНОЛОГИ ХАЛИУН М. МОНГОЛЫН НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН, ТЭДГЭЭРИЙН БРЭНД-ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД = MONGOLIAN WOOL AND CASHMERE PRODUCT, ITS BRAND INTERNATIONAL MARKET /Ред. Б.Мягмаржав.-УБ.: Артсофт ХХК.,2011.-136 х.-ISBN 978-99962-906-4-0: 10000.00¥. 9 ширхэг. (СБФ-д 5ш, УТ2-т 2ш, ЭТХС-д 2ш) Энэхүү бүтээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнд нөлөөлөх хүчин зүйлс, үнэлгээ, чиг хандлага болон тэдгээрийн брэнд- тив дэлхий, олон улсын зах зээлд гэсэн асуудлуудыг тусгасан байна. ХӨДӨӨ АЖ АХУЙ БУЯНХИШИГ Д. МОНГОЛ ТЭМЭЭ. –УБ.,2011.-338 х. 10000.00¥. 20 ширхэг. /СЭШТФ-д 1ш, СБФ-д 12ш, УТ2-т 3ш, МЭБС-д 3ш, ОБ-д 1ш/ Уг номонд тэмээний гарал үүсэл, тоо, тархалт, сүргийн бүтэц, тэмээний биологи, физиологи, өсөлт, хөгжилт, ашиг шим,үржил, нөхөн үржихүй, арчилгаа маллагаа, уналга эдэлгээнд ашиглах болон монгол тэмээний гайхамшгийн талаар эмхтгэн оруулсан байна.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН МЕХАНИКЖУУЛАЛТ8 МАШИНЫ ХЭРЭГЛЭЭ: Дадлагын хчиээлийн гарын авлага /эмхт. Бямбадорж Ч.-УБ.,2012.-50 х.-/ХААИС. ИС/.- 1000.00¥. 30 ширхэг. Бэлэг хандиваар ирсэн. /СЭШТФ-д 1ш, СБФ-д 25 ш, УТ2-т 3ш, ОБ-д 1ш/ Уг гарын авлагад оюутнуудын бие дааж гүйцэтгэх ажлын даалгавар, зааварчлага, семинарын хичээлийн зааварчлага, дагалдах тооцоо хийх аргачлалын талаар эмхтгэн оруулсан байна. МИЖИДДОРЖ Ж. ТАРИАЛАНГ ЭКОЛОГИЖУУЛАХ ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС /Хян. Баатарцол Б.- Дархан, Мөнхийн үсэг ХХК.,2011.128 х.-/БСШУЯ. ХААИС-ийн харъяа УГТЭШХ/.-10000.00¥. 20 ширхэг. /СЭШТФ-д 1ш СБФ-д 15ш, УТ2-т 3ш/ Уг бүтээлд технологийн асуудлыг нарийн дурьдахыг хичээсэнгүй, харин уур амьсгал огцом өөрчлөгдөж тариалан эрсдэл ихтэй болж байгаа энэ цаг үед тариалан эрхлэх технологийг экологижуулж, дасан зохицох чадварыг дээшлүүлэх

http://library.msua.edu.mn

tp://Issuu.com/msua.lib-newbook/ 5


арга хэмжээг агроландшафтын хэмжээнд авч үзэхийг зорьжээ.

МОНГОЛЫН ЯМАА СУДЛАЛ 80 ЖИЛД /Эмхт. Ё.Загдсүрэн.УБ.: Сэлэнгэпресс ХХК,2011.-368 х.-/ХААИС. МААЭШХ/.20000.00¥. 10 ширхэг. –(СБФ-д 4ш, УТ2-т 3ш, МЭБС-д 2ш,ОБ-д 1ш) Энэхүү номонд ямаан сүрэг, үүлдэр, омог, үржил, удамзүй, үржлийн биологи, биотехнологи, ямааны арьс, ноолуур, ямааны ашиг шимийн талаар эрдэмтэн судлаачдын бүтээлээс эмхтгэн оруулсан байна. МЯГМАРЖАВ Б. УМАРД АФРИКИЙН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ-ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: Б.7.-УБ.: Ном хур ХХК,2011.-162 х. -15000.00¥. 10 ширхэг. СБФ-д 5ш, УТ2-т 3ш, ЭТХС-д 2ш/ Умард Африкийн нүүдэлчдийн тухай энэхүү номонд Африк, Араб, Дорнод, Төв Азийн нүүдэлчдийн нийтлэг онцлог шинжүүдийг олон түвшинд харьцуулан үзжээ. ТҮҮХ, ГАЗАРЗҮЙ ПҮРЭВ О. МОНГОЛЫН ТҮҮХИЙН АТЛАС: Ерөнхий боловсролын сургалтанд зориулав /Ред. Ч.Цэгмэд, Г.Баттогтох, Д.Мөнзул.-УБ.: Адмон ХХК.,2006.-35 х. Энэхүү атлас нь түүх, нийгмийн ухааны боловсролын шинэ стандартын дагуу суурь боловсрол эзэмшиж байгаа буюу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Монголын болон дэлхийн иргэншлийн түүхийн хичээлийн харьцуулсан хэрэглэгдэхүүн болно.

http://library.msua.edu.mn

tp://Issuu.com/msua.lib-newbook/ 6


øèíý íîì