Issuu on Google+

СОНОРДУУЛГА АНУ-ын Азийн Сангийн “Азид зориулсан ном” хөтөлбөрөөс манай номын санд АНУ-ын Global United Development and Environment Institute at Tufts-ийн их сургууль болон United Nations Decade for Education for Sustainable Development-тай хамтарч боловсруулсан нийгмийн шинжлэх ухааны цахим номын санг бэлэглэлээ. Энэхүү номын сан нь нийгмийн шинжлэх ухааны талаар суралцаж судлахад салбар хоорондын хандалгууд нарийвчлан зохион байгуулагдснаараа онцлогтой бөгөөд тус номын санд хэвлэлийн компаниудаас хандивласан эмхтгэлүүдийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй нь хандивлаж байгаа юм байна. Тус цахим номын сан нь багц CD, USB диск бүхий антропологи, эдийн засаг, түүх, философи, улстөрийн шинжлэх ухаан, нийгмийн сэтгэл зүй, социологийн 3000 гаруй ном, 6000 гаруй ном зүйн жагсаалтыг багтаасан бөгөөд нэмэлтээр World Watch-аас АНУ-ын тогтвортой хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судалгаануудыг оруулжээ.

http://library.msua.edu.mn  1   


ЭДИЙН ЗАСАГ БОЛД М. РЕКЛАМ СУРТАЛЧИЛГААНЫ МЕНЕЖМЕНТ: Сурах бичиг /Ред. Б.Даваасүрэн.-УБ.: Тоонотпринтинг ХХК,2011.-136 х.-(МУИС. ХҮС. Монголын үндэсний дээд сургууль).-7000.004. 1 ширхэг. –(СЭШТФ-д 1ш) Энэхүү сурах бичигт рекламны менежментийн мөн чанар, агуулга, зорилго, зорилт, стратеги, үүрэг роль, рекламны бизнес ба агентлаг, рекламны үр ашиг тодорхойлох өргөн хүрээтэй асуудлыг өөрийн орны бодит нөхцөл байдалд нийцүүлэн бичсэн байна. МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН ЭМХТГЭЛ 2010: 2010 оны зарим үзүүлэлтийг урьдчилсан байдлаар гаргав /Хян. С.Мэндсайхан, Г.Гэрэлт-Од, Б.Эрдэнэсүрэн, ба бус.-УБ.,2011.-463 х. –(МУ-ын Үндэсний статистикийн газар).–ISBN 97899962-63-18-7. – 20000.00¥. 10 ширхэг.-(СЭШТФ-д 1ш, УТ2-т 2ш, ЛНЗ-д 1ш, ЭЗБС-д 6ш) МУ-ын нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан статистикийн жилийн эмхтгэлийг ҮСХ 1960 оноос хойш жил бүр гаргадаг бөгөөд энэ удаагийн эмхтгэлд сарын бодит цалингийн индекс, Хүний хөгжлийн сангийн орлого, зарлага, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага гэсэн үзүүлэлтүүдийг шинээр нэмж оруулсан байна. ТЕПЛОВА Л.Е. БА БУС. ХОРШООЛЛЫН ХӨДӨЛГӨӨН: Сурах бичиггарын авлага /ТЕПЛОВА Л.Е., Уколова Л.В., Тихонович Н.В; Орос хэлнээс орч. Б.Сүхбаатар, Англи хэлнээс орч. Д.Батцэцэг; Ред.Д.Батмөнх.-УБ.: Эрдэнэзул ХХК,2010.444 х.-(БСШУЯ. Монгол фермер коллеж). -9000.00¥. 5 ширхэг. –(СБФ-д 3ш, УТ2-т 2ш) Энэхүү номонд Орос болон гадаадын орнуудын хоршооллын хөдөлгөөн, тэдгээрийн түүх,хоршоодын үнэт зүйлс ба зарчмууд, зохион байгуулалтын хэлбэрүүд болон онцлогууд, шинэ зуун дахь хөгжлийн хандлагуудыг монгол, орос, англи хэл дээр эмхтгэн гаргасан байна.

http://library.msua.edu.mn  2   


ХЭЛ ШИНЖЛЭЛ АНГЛИ-МОНГОЛ ТОЛЬ /Ред. Л.Амарсанаа, Г.Цэрэнпил, Баабар. Ба бус. –УБ.: NEPKO publishing,2008.-632 х. –ISBN 978-99929-918-2-8. 18000.00¥. 5 ширхэг. –(СЭШТФ-д 3ш, УТ3-т 2ш) Дэлхийд өдөр тутмын хэрэглээний амьд англи хэл сургах найдвартай толь бичгээрээ алдаршсан Коллинз-ийн англи монгол толь бичиг монголд анх удаа гарч байгаа бөгөөд бусад толь бичгүүдээс шинэ үгс, амьд хэрэглээ, практик талыг чухалчилдгаараа онцлог юм. ТАВАН ХЭЛНИЙ ЗУРАГТ ТОЛЬ: Монголорос-хятад-солонгос-англи /Ред. Б.Түвшинтөгс, Б.Батбаяр.-УБ.: NEPKO publishing,2010.-1191 х.ISBN978-99962-66-03-4.-26400.00¥. 5 ширхэг.-( СЭШТФ-д 2ш, УТ2-т 2ш, УТ3-т 1ш) Уг толийн үндэс нь QA INTERNATIONAL компаниас 30 хэлээр орчуулан гаргасан The Mini Visual Dictionary бөгөөд 2600 өнгөт зураг дээр 9500 хэсэг, зүйлийг тодруулан гаргаж, монгол, орос, хятад, солонгос, англи таван хэлээр хэрхэн нэрлэдгийг тайлбарласан байна. ТОО, БАЙГАЛЬ ДУМАА Ё. БИОХИМИ /Хян. Лхагва Л. -УБ.: Согоо нуур ХХК, 2011.-286 х.-10000.00¥. 20 ширхэг. (СЭШТФд 16ш, УТ2-т 3ш, ОБ-д 1ш) Амьд биеийн тогтоц мөн чанарыг мэдэж гэмээж элдэв эмгэгээс сэргийлж, түүний учир шалтгааныг танин мэдснээр амьд биед явагдаж буй биохувирлын механизыг үнэн, бодитойгоор танин мэдэх зүй тогтлыг энэхүү номонд харуулсан байна.

http://library.msua.edu.mn  3   


МӨНХБАТ М. ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК: Дадлага, бие даалтын гарын авлага /Хян. Г.Баатарбилэг.-УБ.,2011.-42 х. –(ХААИС. БУС). -1000.00¥. 3 ширхэг. Бэлэг хандиваар ирсэн. –(УТ2-т 3ш) Энэхүү гарын авлага нь ХААИС-ийн математик, программ хангамжийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан бөгөөд онолын хэсэг,, жишээ бодолт, бие дааж бодох бодлогуудаас бүрдсэн байна.

УРГАМЛЫН ЗУРАГТ ТОЛЬ /Орос хэлнээс орч. Э.Ганболд, Г.Цэрэнханд; Ред. Н.Сонинхишиг.-УБ.,2008.-63 х.(Улаанбаатарын их сургууль). -10500.00¥. 10 ширхэг. (СЭШТФ-д 7ш, УТ2-т 3ш) Энэхүү зурагт толинд биологийн объектийн бүтэц, үйл ажиллага, харилцаа холбоо, ургамлын дотоод, гадаад бүтэц, үржил, үйл ажиллагааг өнгөт зурагтайгаар тайлбарласан байна.

ХАБАРОВА Е.И., ПАНОВА С.А. ЭКОЛОГИ Хүснэгт, бүдүүвч, диаграмм /Орч. Д.Батбаяр, Г.Дэлгэрмаа; Ред. Х.Тэрбиш, Д.Батбаяр.-УБ.:Соёмбо принт ХХК,2011.-122 х. 6500.00¥. 1 ширхэг (СЭШТФ-д 1ш) Энэхүү гарын авлагад экологийн үндсэн ойлголтуудыг товч тодорхой ойлгомжтой байдлаар хүснэгт, бүдүүвч, диаграммаар үзүүлсэн байна.

http://library.msua.edu.mn  4   


ТЕХНИК, ТЕХНОЛОГИ БАТ-ЭРДЭНЭ Б. АВТОМАТ УДИРДЛАГЫН ОНОЛЫН БОДЛОГЫН ХУРААМЖ /Хян. Ц.Эрдэнэцэцэг, Ж.Арслан.-Анхдугар хэвлэл.-УБ.: Соёмбо принтинг ХХК, 2009.-161 х.-ISBN 978-99929-4-4412.10000.00¥. 3 ширхэг. –(УТ2-т 3ш) Энэхүү бодлогын хураамж нь автомат удирдлага ба тохируулгын онолын асуудлуудыг бодлого, түүний бодолтоор бүрэн тайлбарлах зорилго агуулсан бөгөөд автомат удирдлагын онолын бүх л хүрээг хамарсан байна.

БОГИНО ЗАЛГААНЫ ТООЦОО, ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН СОНГОЛТ ХИЙХ АРГАЧИЛСАН УДИРДАМЖ: РД 153-34.0-20.527-98 /Орос хэлнээс орч. Б.БатЭрдэнэ; Хян. З.Цэнджав,Н.Цэвгээ.-УБ.: Адмон ХХК,2006.-160 х. –(ШУТИС. ЭХИС).-ISBN 97899929-0-096-2. -10000.00¥. 2 ширхэг. –(УТ2-т 2ш) ОХУ-ын эрдэмтдийн боловсруулсан энэхүү аргачилсан удирдамжинд цахилгаан төхөөрөмжид болж буй тэгш хэмт болон тэгш бус хэмт богино залгааны гүйдлийг хугацааны дурын эгшинд тодорхойлох аргууд, тооцооны бүдүүвч зохиох болон тооцооны бүдүүвчийн элементүүдийн параметрийг тодорхойлох аргачлалууд багтсан байна. ЗУУН ШИЛДЭГ ХООЛНЫ ЖОР /Орч. С.Нарангэрэл; Ред. С.Цээпил, Л.Отгонцэцэг, А.Гэрэл. –УБ.,2011.-103 х.-15000.00¥. 5 ширхэг. –(СЭШТФ-д 3ш, ЭЗБС-д 1ш, ЭТХС-д 1ш) Амттай сайхан хоол бол хүний дээд таашаалуудын нэг бөгөөд урлагын бүтээлд тооцогддог. Энэхүү номонд олон орны хоолны шилдэг жорууд болон орц, бэлтгэх аргын талаар зурагтай нь дэлгэрэнгүй тайлбарласан байна

http://library.msua.edu.mn  5   


ЭРДЭНЭБИЛЭГ Ц. АЮУЛГҮЙ ХҮНС ХЭРЭГЛЭЭНИЙ МИКРОБИОЛОГИ: Тэргүүн дэвтэр /Ред. С.Цэндсүрэн.-УБ.:ХААИС-ийн хэвлэх үйлдвэр,2011.-494 х.- (Батлан хамгаалахын их сургууль. Цэргийн командын их смургууль. Ар тал эдийн засгийн тэнхим).-ISBN 978-99962-8732-9.-20000.00¥. 30 ширхэг. –(СЭШТФ-д 1ш, СБФ-д 19 ш, УТ2-т 3ш, ЭТХС-д 3ш, МЭБС-д 3ш, ОБ-д 1ш) Аливаа хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хамгийн чухал шаардлага нь түүний аюулгүй шинж чанар юм. Энэхүү номонд хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт,микробиологийн ерөнхий ойлголт, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтын талаар өгүүлсэн байна. ХӨДӨӨ АЖ АХУЙ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНОЛОГИЙН СУУРЬ МЭДЛЭГ: Тэргүүн дэвтэр /Герман хэлнээс орч. Д.Угтлага; Хян. Ж.Очир.-УБ.: Эрдэнэзул ХХК,2010.-125 х. –(БСШУЯ. Монгол фермер коллеж).9000.00 ¥. 10 ширхэг. –(СЭШТФ-д 1ш, СБФ-д 5ш, УТ2т 3ш, ОБ-д 1ш Энэхүү сурах бичгийг Герман хэлнээс орчуулахдаа өөрийн орны хөрсний бүтэц, онцлогийг нэмж оруулсан бөгөөд өнөө үед тариаланч хүний мэдвэл зохих бүхий л мэдлэг, эзэмшсэн байх ур чадвар, модулчилсан ажилбаруудын талаарх мэдээллийг багтаасан байна. ОЮУНДАРЬ Н. ШАР БУУРЦАГ ГАЙХАМШИГТ ХҮНС /Хян. Ж.Алимаа.-УБ.: Спектр хэвлэл ХХК,2011.-64 х.3000.00¥. 5 ширхэг. Бэлэг хандиваар ирсэн. –(СБФ-д 3ш, УТ2-т 2ш) Энэхүү номонд хүн амын хүнсний зохистой хэрэглээг дэмжих зорилгоор шар буурцгийн найрлага, эрүүлжүүлэх ач тус, төрөл бүрийн бүтээг дэхүүн, хоол үйлдвэрлэх аргыг багтаасан байна

http://library.msua.edu.mn  6   


.

.

http://library.msua.edu.mn  7   


http://library.msua.edu.mn  8   


øèíý íîì 2011.¹13