a product message image
{' '} {' '}
Limited time offer
SAVE % on your upgrade

Page 1

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

1


2

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Төслийн удирдагчийн зурвас Төслийн баг

ертөнц улам хурдацтай хувьсан өөрчлөгдөж, Д элхий суурин соёл иргэншил хөгжихийн хэрээр монголчууд

та бидний хэдэн мянган жилийн түүхт нүүдэлчин соёл, уламжилалт ахуй амьдрал, зан заншил, үнэт зүйлс, үндэсний дархлаа мөн л хурдацтайгаар мартагдаж байна.

Монгол эх орныхоо үнэт баялаг, өв соёл, өвөг дээдсээс онгон дагшин байгаль, уудам газар нутаг, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястны онцлог гээд эдүгээ 21-р зууны монголчуудын дүр төрхийг бид дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, видео бичлэг, ярилцлага, тэмдэглэлээр баримтжуулан авч мөнхлөн үлдээх зорилготой юм.

Төслийг санаачлагч М.Зоригт Төслийн захирал Д.Батсайхан Зургийн дарга Л.Батаа Багийн ахлагч Д.Нямдорж Сэтгүүлч, редактор Э.Ичинхорлоо, А.Навчаа Б.Өнөрзаяа Зураглаач, гэрэл зурагчин Ч.Анхныбаяр, Д.Нямдорж, Н.Батмөнх, Н.Нямбаяр, Ц.Тулгачулуун, П.Хангайхүү, Д.Адъяа, Ө.Тэгшбаяр, Г.Булган, Б.Батмөнх, Б.Бат-эрдэнэ, Б.Ганзориг, С.Ням-очир Мөнхчулуун сангийн менежер Б.Батчимэг Эвлүүлэгийн найруулагч Н.Нямхүү Эвлүүлэгийн найруулагч В.Лхагвасүрэн Эвлүүлэгийн найруулагч С.Анударь

Ийнхүү эх орныхоо онгон дагшин газар нутаг, баялаг түүх, соёлыг мөнхлөн үлдээхийн зэрэгцээ хойч үедээ Монголын иргэн бүр ямар үнэ цэнэтэй, бид ямар цөөхүүлээ, хүн хүнээ хайрлан дээдлэх, бахархалыг уриалан сануулахыг зорьж байна.

Ä.Áàòñàéõàí

Хайх нэршлүүд

NOMADICGEOGRAPHY.COM

БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД

NOMADIC GEOGRAPHY

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

3


4

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Өнөөдөр

Маргааш

12-13

28-35

Нэг

өдөр

14-21

Эх орондоо ээлтэй Уурхай

Ховор амьтан,

жигүүртний өлгий нутаг NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

5


АГШ ИН

6

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

7


ХАРА А

“Хөгжил дэвшлээр түүчээлэгч хотууд

Омноговьд

бий болно гэдэгт эргэлздэггүй” Манай аймаг байгалийн баялаг, үзэсгэлэнт газар нутгаар баян. Хүн зон нь уужуу сэтгэлтэй хөдөлмөрч, зочломтгой. Дэлхийд гайхагдсан хоёр бөхт тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлдэг. - БНХАУ-тай Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор хиллэдэг бөгөөд улсын төсөв бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайтын ордууд үйл ажиллагаа явуулж МУ-ын нүүрс экспортын ихэнх хувийг бүрдүүлж байлаа. Бид уул уурхайгаас орж ирсэн орлогоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулдаг. Баянзаг, Ёлын ам, Хонгорын голын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

Уул уурхай бол хязгаарлагдмал баялаг, харин аялал жуулчлалд хязгаар үгүй учраас бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн анхаарч байгаа. Мөн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээс гадна жил бүр нэг салбарыг онцолж хөгжүүлдэг. Иргэдийн эрүүл мэнд боловсролд онцгой анхаарахын зэрэгцээ малаа эрүүлжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дорвитой ажлуудыг хийлээ.

Үүний үр дүнд улсын хэмжээнд шилдэг бүтээн байгуулалтад өгдөг “Төрийн гэрэгэ”, хоёр жил дараалан Монгол улсын шилдэг аймаг, олон нийтийн санал асуулгаар гурван удаа тэргүүлж, өрсөлдөх чадвараа ахиулан энэ жил хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн бол ЭЕШ-ийн дүнгээр улсдаа ТЭРГҮҮН БАЙРТ жагссан амжилттай.

8

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Одоогоор бидний өмнө тулгамдаж буй асуудал бол байгаль орчин юм. Тиймээс одоо байгаа гурван ордоос өөр орд нээхгүй байх нь чухал. Монгол улсын Засгийн газар Цагаан дэл, Өлзий боомтыг нээхээр болсон.

Харин энэ шийдвэрээ эргэж харахыг шат шатны нутгийн захиргааны байгууллагын удирдлага, ард иргэд, Өмнөговьчууд бид хичээнгүйлэн хүсэж байна. Орон нутагт эрх мэдлийг нь өгвөл дээрх асуудалд ул суурьтай хандахад дөхөм болов уу. Тухайлбал уул уурхайн тусгай зөвшөөрөл лицензыг өгөхдөө ард иргэд, баг, сум, аймгийн удирдлагуудыг оролцуулдаг болох хэрэгтэй гэж би үздэг. Хэтдээ байгальд ээлтэй, боловсрол, эрүүл мэндээр тэргүүлсэн аймаг болохыг зорьж байна. Ард иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, шударга, ил тод байх бодлогыг баримтлан ажиллаж буй. Манай аймгийн ихэнх сум жишиг сум болсон.

Нэгдсэн халаалт, цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэсэн. Ирээдүйд Даланзадгад, Цогтцэций, Гурвантэс, Ханбогд хотууд сүндэрлэнэ. Төмөр зам, автозамтай болсноор олон улсын ачаа тээвэр хийгдэнэ. Хүн амын төвлөрөл нэмэгдэнэ. Бүтээн байгуулалт сүндэрлэсэн хөгжил дэвшлээр түүчээлэгч хотууд Өмнийн говьд бий болно гэдэгт эргэлзэхгүй байна.


ХАРА А

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар

Хэтдээ байгальд ээлтэй, боловсрол, эрүүл мэндээр тэргүүлсэн аймаг болохыг зорьж байна. Ард иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, шударга, ил тод байх бодлогыг баримтлан ажиллаж буй.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

9


10

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

11


Өнөөдөр

СОНИ Н ЮУ БА ЙНА?

Хүүхдүүдийн сурч хөгжих орчин сайжирлаа

Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Маргааш

Салбар бүрийг хамарсан томоохон бүтээн байгуулалтын хүрээнд одоогоор дөрвөн сургууль, таван цэцэрлэг, нэг дотуур байр, урлаг, спортын танхим тус бүр хоёрыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Мөн хуучин сургууль, цэцэрлэг, дотуур байрыг засварлаж, англи хэл, мэдээлэл зүй, газар зүйн 10 кабинетыг байгуулж, нийт 36 сургууль, цэцэрлэгт нэн хэрэгцээтэй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт хийжээ.

2017-2020 онд

502 ТЭРБУМ

төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт

Өмнөговь жил бүр нэг салбарыг онцлон хөгжүүлдэг. 2019 онд гэхэд соёлыг дэмжих жил болгон зарлаж аймгийн төв Даланзадгад хотноо 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр, орчин үеийн шийдэл бүхий музейн барилгыг босгож буй. Түүнчлэн сумдын соёлын төвийг бүрэн засварлаж, бүх сумын соёлын төвийн хөгжим гэрэлтүүлэг, техник хэрэгслийг шинэчилсэн. “Алтан ураг” түүхэн жүжгийг шинээр найруулан хүргэж, Өмнөговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Их ундарга” нэгдсэн тоглолтыг Улаанбаатар хотноо толилууллаа.

12

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Зам дагаж хөгжил

Аймгийн төв, сумд руу чиглэсэн хатуу хучилттай авто замыг төсөл хөтөлбөр болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулав. 2016 оноос өнөөг хүртэл аймгийн хэмжээнд 83.8 км хатуу хучилттай автозам, 30 километр явган хүний зам 6.9 км буюу улсын хэмжээнд хамгийн их дугуйн зам, 7000 мкв зогсоолыг байгуулж иргэдийн ажиллаж амьдрах орчныг сайжруулжээ. Энэхүү бүтээн байгуулалтын дийлэнх хувийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Өмнөговийн тамирчид олон улс болон тив дэлхий, улс бүсийн чанартай тэмцээнд тогтмол амжилттай оролцож сүүлийн дөрвөн жилийн дотор 1969 медаль хүртсэн байна.

Тамирчдын хөрөнгө оруулалт нэмэгджээ

Өмнөговийн тамирчид олон улс болон тив дэлхий, улс бүсийн чанартай тэмцээнд тогтмол амжилттай оролцож сүүлийн дөрвөн жилийн дотор 1969 медаль хүртсэн байна. Тамирчид, дасгалжуулагчдыг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлээд зогсохгүй олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, спортын цогцолборыг ашиглалтад оруулж, бүх нийтээр спортоор хичээллэх таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Төрийн үйлчилгээ ухаалаг боллоо Төрийн 10 гаруй байгууллагын үйлчилгээг малчны хотонд, багийн төвд очиж хүргэх “Хөдөлгөөнт баг” 15 сум, 59 багт явж ажилласан бөгөөд нийт 43530 иргэн үйлчлүүлжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн 166 байгууллагын 1300 орчим албан хаагчийг и-оффис программд холбож цаасгүй, цахим үйлчилгээг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн анхдагч аймаг боллоо. Мөн өргөдөл гомдол, санал хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэдэг болсноор иргэд өргөдлөө ямар шатанд явааг бүрэн хянах боломж бүрдсэн. “Өмнөговь инфо” гар утасны аппликейшныг гаргаснаар орон нутагт өрнөж буй үйл явдлын мэдээг цаг алдалгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэв.

Өмнөговь - Эх хүүхдийн эндэгдэлгүй аймаг

Өмнөговь аймгийн төв Даланздадгад хотноо Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн амбулаторийг барьж, ашиглалтад оруулав. Ингэснээр зөвхөн өмнөговьчууд төдийгүй хөрш зэргэлдээ аймаг сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн юм. Түүнчлэн Баян-Овоо, МандалОвоо, Ноён, Булган суманд 10-15 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтад оруулж, эмч ажилчдын ажиллах нөхцөл, тоног төхөөрөмж, унаа машины хангамжийг сайжруулж, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний дүнд эх, хүүхдийн эндэгдлийг тэглэсэн аймаг болсон юм. NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

13


ӨМ НӨГОВИ ЙН НЭГ ӨДӨР

Ноён сэврэй хийцийн дархан Эрдэнэ сумын төвөөс 60 км-ийн зайд малаа маллаж, мод тарихын зэрэгцээ ур ухаанаа шавь нартаа өвлүүлэхээр шаргуу хөдөлмөрлөдөг.

Цогтцэций сумын эмэгтэйчүүд оёдлын үйлдвэр байгуулан ажиллаж байна.

Уурхайчдын хоолыг хичээнгүйлэн бэлтгэж буй тогооч ч бас хөгжлийг бүтээж буй.

Манлай сумын цаг уурч бүсгүй хянамгай гэж жигтэйхэн.

14

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Авто засварчид бол нүүрс тээвэрлэдэг жолооч нарын найдвартай туслах билээ.


ӨМ НӨГОВИ ЙН НЭГ ӨДӨР

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

15


ӨМ НӨГОВИ ЙН НЭГ ӨДӨР

Ундны усаа татахын тулд хол зам туулах хэрэг гарна.

16

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Сайн хоол, сайхан цай, элэгсэг зантай тогооч нар.

Хүрмэн сумын мянгат тэмээчин н.Будын анхны шагнал энэ байв.

Баян-Овоо сумын төлчин эмээгийн хөрөг.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

17


АГШ ИН

18

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

19


20

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


ХӨТӨЧ

АЯЛЛЫН ХӨТӨЧ Дамбийням Нямдорж

Бидний Цөөхөн Монголчууд төслийн багийнхан Өмнөговь аймгийн үзэсгэлэнт газруудын дийлэнхийг туулсан билээ. Тэнд аялал жуулчлалын зориулалт бүхий үзэж сонирхох олон сайхан газар байдгийг хүмүүс андахгүй. Тэгвэл тэр дундаас бид хөл тавьсан газруудаасаа адал сониныг нь дээжлэн, хэрхэн хүрч очих, юуг анхаарвал зохихыг зөвлөж байна.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

21


ХЭРМЭН ЦАВ Өмнөговь аймгийн хамгийн баруун зах Гурвантэс сумын нутагт нар, салхи, ус зэрэг гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр өнөөгийн төрхөө олсон том ангал, цав, цонж, эгц эрэг, ганга жалга бүхий өвөрмөц тогтоцтой Хэрмэн цав хэмээх үзэсгэлэнт газар байдаг. Энэ бол Монголын хамгийн том цав бөгөөд ойр орчиндоо хайлаас тоорой, сухай бүхий баян бүрдтэй, эртний далай тэнгисийн ёроол дахь уулархаг дов толгод, жалга хөндийн шинжийг агуулсан байдаг. 1960-аад онд Монгол, Зөвлөлтийн судлаачид үлэг гүрвэл, мэлхий, матар, олон төрлийн шувуудын эртний олдворуудыг эндээс олжээ. Цав нь өргөөшөө гурван км орчим боловч адаг хэсэгтээ нилээд өргөснө. Уртаашаа 12-15 км үргэлжлэх ба зарим хэсэгтээ 100200 м орчим эгц ангал цавуудтай. Хэрмэн цавын эхэн хэсэгт нутгийн хүмүүсийн нэрлэдэгээр Цагдаа толгой гэдэг 10 м өндөр цонж байдаг. Түүнээс доош үндсэн гудамжаар нь уруудан хоёр тийш сонирхон зураг авч алхсаар адаг хэсгийн Баянбүрдэд хүрэхэд бид бүтэн нэг өдрийг зарцуулж байлаа.

22

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Үндсэн гудмаараа явж байгаад хажуу тийш эргэн өөр нэг амруу ороход тэр нь дотроо бас хоёр салан өөр өөр хавцал үүсгэж байх жишээтэй. Иймд төөрөх магадлал өндөртэй. Гэхдээ аль ч хавцал руу нь орсон, цааш явсаар мухарт нь тулна.

Ганцаараа явах үед өвөрмөц сонин дүр төрх, амьдралгүй мэт чимээгүй дүнсгэр байдал, өндөр эгц хавцлын хана, зарим хэсэгт нарийсан содон тогтоц, хэдийгээр энэ хавьд амьд амьтан байхгүй гэж ярьдаг ч зарим хэсэгт таарах амьтны мөр зэрэг нь өөрийн эрхгүй айдас төрүүлнэ. Эндээс ойрын 40-50 км-ын радиуст хүн малын бараа харагдахгүй, булаг шанд байхгүй. Гэхдээ бид өвөл цагт нэгдүгээр сарын дундуур Хэрмэн цав явсан бөгөөд тийш дөхөж явах үед хар сүүлт нилээд таарсан. Мөн цавуудын гудамжны зарим хэсэгт чонын мөртэй адил мөртэй таарч байлаа. Иймд Хэрмэн цавд улирлын байдлаас хамаараад ан амьтад ирдэг байж болзошгүй юм. Зyны улиралд маш халуун ба заримдаа 50-60 хэм хүрч халдаг. Энэ үед энд ан амьтан байх боломжгүй биз ээ.


ХӨТӨЧ

1996 онд нарийн судалгаа хийгдэж, хээрийн судалгааны анги 4-5 удаа ажилласнаар нэг амьтан олон удаа нааш цааш яваад байсан биш, нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл гүйгээд явж өнгөрсөн мөрүүд хадгалагдсан үлджээ гэдгийг тогтоосон байна.

ШАР ЦАВ Зүүн захын Манлай, Ханбогд сумын заагт байрлах Шар цав нь бусад цавуудын адил өндөр зоо нуруу, цонж, томоохон жалга, эрэг мөргөцөг үгүй боловч палеонтологийн олдвор, ялангуяа үлэг гүрвэлийн мөрний хэв дардсыг хадгалж үлдсэн гэдгээрээ алдартай бөгөөд Монгол улсын тусгай хамгаалалттай газар юм. Эртний үлэг гүрвэлийн мөрийг Монгол, Японы палеонтлогийн хамтарсан экспедиц 1995 онд эндээс анх илрүүлжээ.

Үүгээр зогсохгүй мөрт үе давхаргаас тун холгүй үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ. Хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт ордог, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөр тэнд бий. 1.1 м урт эл мөр нь аварга өвсөн идэшт Зауроподын (30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр) бүлэгт багтах амьтны мөр гэдэг нь тогтоогдсон. Яснаас шинжлэн мэдэх боломжгүй зан араншин, хөдөлгөөн зэрэг нарийн мэдээллийг амьтны мөрнөөс тогтоож болдог учраас энэ мөрүүд нь палеонтологийн салбарт тун үнэ цэнэтэйд тооцогддог юм.

Мөрүүд хэлбэр хэмжээний хувьд олон төрөл бөгөөд багаар тооцоход 70-90 орчим сая жилийн өмнөх 5-6 зүйлийн үлэг гүрвэлийн 18 мянга гаруй мөр байгаа нь батлагдсан.

2012 оноос эхлэн хамгаалалтад авч, өдгөө “Палео парк” байгуулж аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх ажил хийгдэж буй юм билээ. Бид Ханбогд сумаас гарч 80 км орчим яваад Шар цавд очсон. Манлай сумаас явах бол 96 км орчим явж очдог. Улаанбаатар хотоос 730 км, Өмнөговь аймгаас 340 км явж хүрнэ. Үлэг гүрвэлийн мөртэй газруудын хамгаалалт маш сайн. Түүнчлэн тэр хавиар хулангийн сүрэг ихээр таарч байлаа.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

23


ХОНГОРЫН ЭЛС Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутаг дамжин үргэлжлэх элсэн манхан бол Хонгорын элс юм. Уг манхан нь баруун хойноос зүүн урагш 130 гаруй км үргэлжлэх ба өргөн нь 3- 5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн болно. Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэдэг. Өндөр нь ойролцоогоор 200 м. Өндөр сүрлэг элсэн манханы оройд нь гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдаж, ойр хавийн хүн мал жижиг хар цэгүүд мэт сонин харагдах ба салхины чимээ тод сонсогдоно.

Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, элсэн манханы хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй.

Зөөлөнгийн нурууны ус Хонгорын элсний хөрсөнд шингэн нэвт гарч, манханы хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн элсний хаяагаар баруун тийш 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол гэдэг.

Өмнөговь аймгийн төвөөс баруун хойш 220 км орчим явсаар Хонгорын элс рүү шууд очно. Бидний хувьд Сэврэй сумаас 30 гаруй км яваад очиж байлаа. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирахад буцаж гулгах, хөл шигдэн амархан ядрах зэрэг хүндрэлүүд гарна. Энэ үед нэг алхам урагш, хоёр алхам хойш гэдэг зарчим үйлчилнэ. Тиймээс эхлээд хамгийн ойр байх толгод дээр гарч нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал арай амар байдаг. Хонгорын элсний араар жуулчны бааз цөөнгүй тул тэндээс машинаар, мориор, тэмээгээр, явганаар аялан Хонгорын элсний хормойд очиж болдог.

Өндөр элсэн манханы эгц цавчим элсэн хянганууд нь салхины аясаар хуримтлагдсаар биеэ даахгүй болж эргэн гулсахад онгоц дуугарч байгаа мэт чимээ гаргана. Тийм ч учраас нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ.

24

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


ХӨТӨЧ

ЁЛЫН АМ Өмнөговь аймгийн Говь Гурвансайхан уулын Зүүн сайхан ууланд Ёлын ам, Мухар шивэртийн ам, Дүнгэнээгийн хавцал гэх байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг. Эдгээр газрууд нь хоорондоо хол биш бөгөөд нэг явалтаар бүгдийг нь үзэх боломжтой. Эдгээрээс хамгийн үзэсгэлэнтэй нь Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн Ёлын ам юм. Зөвхөн Төв Азид байдаг, Монголын дархан цаазат шувуу бөгөөд 1500-3000 метрийн өндөрт оршдог ховор шувуу. Жигүүр нь 2.5-3 метр хүрнэ. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгой нь цайвар, эрүүн доороо сахалтай. 1700 метрээс дээш өндөрт үүрээ засна. Энэ хавцал нь Зүүн сайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Жилийн турш мөстэй

байдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөс нь хайлдаг болсон. Хавцалд нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсана. Ёлын амны автомашины зогсоолоос зөвхөн мөс үзээд ирэхэд л ойролцоогоор 2.5 км явган алхана. Мөн Ёлын амны дээд эхээс доошоо нь 10-аад км алхвал уулыг нэвт гарч болдог аж. Бид аймгийн төвөөс 45 км орчим яваад Ёлын аманд очиж байлаа. Хавцлаар алхах зуураа ёл шувуу дүүлэн нисэхийг харж болно. Хавцлын дунд хэсэгт янгир ямаа тайван идээшилж буйг ч харах боломжтой. Мухар шивэртийн ам бол Зүүн сайхан уулан дахь хамгийн өндөр мөс бүхий ам юм.

10 орчим метрийн өндрөөс урсдаг жижиг булаг нь өвөл хадан хана даган тэлж хөлдөн их хэмжээний мөсөн бүрхүүлийг үүсгэдэг. Нар бага тусдаг мухар ам учир зуны дунд үе хүртэл мөстэйгээ байдаг. Машины зогсоолоос цааш 700-аад метр явган алхаж Мухар шивэртийн эхэнд хүрнэ. Алхах замд хоёр хажуугийн хадат уулсаар янз бүрийн амьтан, шувуутай төстэй хаднуудыг харж болно. Ёлын амтай нэг салбар уулс учир өглөө эрт, оройн нар буух үед анхааралтай ажиглаж явбал цөөнгүй зэрлэг амьтан, шувуудыг үзнэ. Мухар шивэртийн ам нь аймгийн төвөөс 36 км, Ёлын амнаас урагш долоон км зайд байдаг. Дүнгэнээгийн ам бол Зүүн сайхан уулын хамгийн том хөндийн нэг бөгөөд Баяндалай сумын нутагт харъяалагдана. Энэ орчинд Зүүн сайхан уулын аргал хонины ихэнх сүрэг байдаг. Ёлын амны салбар уулсын нэг тул байгалийн төрх байдал нь ойролцоо. Энэ хавцалд машинаар ойрхон явж болох ба хамгийн нарийн хэсгээр нь манай машин (жийп) дөнгөж багтах төдий зайтай байсан. Салхи шуурга ихтэй, эсвэл их бороо орж үерийн ус урсах үед хажуугийн хавцалуудад дүнгэнэсэн чимээ гардагаас үүдэн “Дүнгэнээгийн ам” гэж нэрлэх болжээ. Хажуугийн хадан хананд нь ооч ёл, идлэг шонхор, цармын бүргэд, нөмрөг тасын үүр цөөнгүй бий. Ёлын амнаас 10 км орчим зайтай.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

25


ДЭМЧОГИЙН ХИЙД Сансарын зургаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 30 орчим км диаметрийн зөв эргэлтийн соронзон туйлтай, хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг харж болно. Түүний гол цэг нь Дэмчогийн хийд аж. Говийн догшин ноён нутагт Данзанравжаа нь Галбын говийн уулсын дунд хоорондоо 5-6 км зайтай Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд хэмээх холбоо гурван хийдийг 1830-1836 оны хооронд байгуулжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням Дэмчогийн хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоох судалгаа хийжээ. Тийнхүү тогтооход ноён хутагтын номын ширээгээ залж байсан хадан тавцан нь энергийн төв цэг байсан гэнэ. Гол цэгээс 15 километр радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай үг.

26

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Цэцгийн найман дэлбээ тус бүрт нэг суварга байх бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй, түүнийх нь оройд Бэлгэ хадтай дүйцэхүйц өндөр төв суварга байжээ.

Дэмчогийн хийд нь Ханбогд сумаас 12 км зайтай байдаг. Бид сумаас гарч хад чулуу бүхий энэ бартаат замаар явж очсон. Энэ замаар явах бол тэнхлэг өндөртэй машинтай байх шаардлагатай юм билээ. Харин замдаа бор зээр, аргальтай таарч байлаа. Жаахан тойруу ч гэсэн бартаа багатай цагаан замаар явж очиж болно. Сумаас гарч Оюу толгой компаний замаар явж байгаад уулруугаа салж тойрон очдог замууд бас бий. Аймгийн төвөөс бол 260 км орчим зам туулан очиж болно.


ХӨТӨЧ

БАЯНЗАГ Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь таван км, урт нь найман км орчим. Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав”, арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Уг газар нь “Баянзаг” гэхээсээ илүү “Улаан эрэг” гэдэг нэрээрээ алдаршсан. 1920-иод онд Америкийн байгалийн түүхийн музейн зохион багуулсан Төв Азийн экспедицийн баг энэхүү газарт ажиллаж байх үед багийн ахлагч палеонтологич Рой Чэпмен Эндрюс энэ нэрийг өгчээ.

Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг улам тодордог. Улаан эрэг бол дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон, 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болон тэмдэглэгджээ. Энэ бол дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсон байна. Бид Булган сумын төвд ажиллаж байхдаа Баянзагт очсон бөгөөд сумаас 18 км, аймгийн төвөөс 110 км орчим зайтай.

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баян заг нь Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

27


ОРВОГ ГАШУУНЫ БОР ТОЛГОЙ Монгол улс 1962-1963 онуудад БНХАУ-тай хилийн цэсээ бүртгэн тогтоосон бөгөөд Хил тогтоох комисс 4677 км хилийн цэс тогтоон, 639 багана бүхий тэмдэглэлээ босгожээ. Ингэж тэмдэглэх явцад Монголын хамгийн өмнө цэг сүндэрлэн боссон түүхтэй. Монголын хамгийн өмнө цэг Орвог гашууны бор толгой нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ ус багийн нутагт байх ба хилийн заставаас 50 км орчим зайд оршино. Харин Улаанбаатар хотоос 860 км орчим зайтай. Хэрэв та Монголын өмнөд цэгийг үзэхийг хүсвэл Хил хамгаалах ерөнхий газраас болон Өмнөговь аймагт байрлах хилийн цэргийн 0131 дүгээр ангиас хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл авна. Бид Номгон сумаас шөнө хагаслан гарч явсаар өглөөгүүр Орвог гашууны бор толгойд очсон.

28

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Замд говийн бор зээр буюу хар сүүлт хааяагүй тааралдана. Биднийг бэлд нь очиход жижигхэн бор толгой мэт харагдавч орой дээр нь гарахад эргэн тойрны бүх юм алган дээр байгаа мэт илхэн. Байгалийн хавтгай улаан чулуу бүхий элстэй бор толгой дээр гарахад Монгол Улсын хилийн 652 дугаартай багана хамгийн өмнөд цэг дээр эрхэмсэгээр сүндэрлэнэ. Эл цэгээс хойш 500 м орчим зайд Соёмбот хөшөө бий. Энэ бол Монгол улсын хилийн халдашгүй дархан байдал, монголчуудын түүх соёл, хөгжил дэвшил, өнө мөнх оршихуйг бэлгэдэл юм. Хилийн баганаас урагш нэг л алхвал хил зөрчигч болдог гэсэн. Хятадын тал хилээрээ төмөр тор татаж, цаагуур нь хурдны зам тавихаар бэлдчихсэн буй нь харагдана. Эндээс буцах замдаа Тооройн төгөл буюу Шаравын чангалан гэх мэт газруудыг үзэж харах боломжтой.


NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

29


ХӨГЖИЛ

Эх орондоо ээлтэй

Энержи ресурс Энхтайваны Ичинхорлоо ГОВИЙН НАР ХАЛУУНААР ЭЭСЭН ӨМНИЙН ЦЭНХЭР ГОВЬД “БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” ТӨСЛИЙН БАГ ДӨРВӨН САРЫН ТУРШ АЖИЛЛАСАН БИЛЭЭ. АЖИЛЛАСАН ГЭДЭГ НЬ СУМ СУУРИН БҮРЭЭР НЬ ОЧИЖ, ЯРИЛЦЛАГА ХИЙЖ, НИЙТЛЭЛ НЭВТРҮҮЛЭГ БЭЛТГЭЖ, ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО ДҮРС АВЧ ЯВСАН ӨДРҮҮД ЮМ.

Хүмүүс

нь налгар тайван, тэмээн сүрэг нь тэр чинээгээрээ өсөн үржих говийн амьдрал дунд өдөр хоногууд харвасан сум шиг хурдан өнгөрч байлаа. Хонгорын элс, Баянзаг, Говь гурван сайхан, Хэрмэн цав, Толь хад, Алгуй улаан цав, Галбын говь, Сангийн далай хийд, Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэл нь тус аймгийн есөн гайхамшиг хийгээд нэрийн хуудас болдог. Энэ тухай өмнө нь уншиж байснаас өөрийн биеэр үзэж яваагүй миний хувьд төслийнхөө шугамаар ажиллахдаа энэ бүгдийг үзэж харж явсандаа талархаж, тэнэгэр говь, тэнд амьдардаг хүн зоныг хүндлэх сэтгэл төрдөг.

Өмнийн говийн талаар товчхондоо өгүүлбэл ийм. Өөр нэг өнцгөөс харсан минь өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй 10-12 уул уурхайн компаниуд.

30

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Бид энэ цагийн түүхийг бичиж байгаа учраас уул уурхайн компаниудаар ч орж ажил байдалтай нь танилцаж ард олны сэтгэгдлийг сонсож явсан юм.

Нутгийн ард иргэд хоёр янзын хандлагатай байв. Нутаг орныхоо газар шороог ухуулж сэндийлүүлж байна гэж ярих нэг нь байна. Эсрэгээрээ, ард иргэдийн амьдрал сайжирч, сум орны бүтээн байгуулалтад их дэм болж байна гэж хэлэх нэг нь ч бий. Уурхайнуудаа бас ялгаж салгаж хэлэлцэх юм. Тэр дундаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй “Ухаа худаг” уурхайн талаар бусад уурхайтай жишин ярилцахыг олонтаа сонсож байлаа. “Энержи ресурс” шиг бүтээн байгуулалт хийж, олон ажлын байр бий болгож байвал овоо шүү дээ гэж өвгөд хөгшдийн хуучлах нь түгээмэл. Үеийн залуусын ярилцах нь ч цөөнгүй.


Ингээд бид олон сумаар өртөөлөн ажилласаар ярианы сэдэв болсон өнөөх уурхайд сая нэг ирлээ. Яг үнэндээ би уул уурхайн талаар мэдлэг мэдээлэл ихтэй сэтгүүлч биш. Гэхдээ дотор нь ажиллаад үйл явц, өнгө төрхийг нь харахын зэрэгцээ дарга цэрэг гэхээс илүүтэй энгийн ажилчид, уурхайчид уулзаж, тэдэн дундаа буцлаад голд нь ажилладаг ганц нэг даргатай нь ярилцах бодолтой Цэцийн зүг давхих төслийнхөө машинд явсаар шөнө тус уурхайн кэмпэд очсон билээ. Гэрэл гэгээ татсан маш том орон зайтай, голдоо усан оргилууртай тав тухтай орчин биднийг угтан авлаа. Ингээд эмэгтэй ажилчдын өрөөнд орж унтаж амраад маргаашийн мандах нартай зэрэгцээд уурхайн амьдрал эхэлдгийг мэдэж авсан юм.

Ухаа худгийн уурхайчдын ажиллаж, амардаг “Галерей” кэмп нь Монголдоо анхдагч архитектурын өвөрмөц шийдэлтэй бөгөөд байгалийн гэрэлтүүлэг, нарны энергийг дээд зэргээр ашигладгаараа онцлог.

300 орчим өрөөтэй уг кэмпэд цайны газар, эмнэлэг, номын сан, дэлгүүр, бялдаржуулах танхим гээд цөм бий. Эндээс эхлээд л миний нүд орой дээрээ гарсан гэх үү дээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сум 8100 хүн амтай. Сумын төвөөс холгүйхэн яваад Цэций орон сууцны хороолол гэж байна. Хотын биднээс дутахааргүй 650 айлын орон сууцны хороолол, 700 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг зэрэг дэд бүтцийн томоохон байгууламжуудыг барьж ашиглалтад оруулан, дэлхийн жишигт нийцсэн уул уурхайн цогцолборыг энд бий болгочихжээ. Юу билээ энэ чинь зүгээр л нэг уул уурхайн компани биз дээ. Маш их хүч, хөрөнгө шаардсан нь илт харагдах бүтээн байгуулалтыг хэзээ яаж ингээд хийчихдэг байна аа гэсэн бодол төрсөн тул эхлээд “Ухаа худаг” уурхай тус суманд хэдэн онд анх байгуулагдсан юм бол нутгийн иргэд хэрхэн хүлээж авсан бэ гэдэг асуултын хариултыг олохыг зорилоо.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

31


ХӨГЖИЛ

ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ Уурхай байгуулагдаагүй үеийн Цогтцэций сумын талаар “Энержи ресурс” ХХК-ийн орон нутгийн харилцааны зөвлөх, нутгийн уугуул иргэн Х.Мөнхбатаас асуухад:

Одоогоос арван жилийн өмнө манай сум 24002500 орчим хүрэхгүй хүн амтай байлаа. Ихэнх нь мал аж ахуй эрхэлдэг. Гэрэл цахилгаан сумын мотороор ажилладаг. Ер нь Цогтцэций сум Өмнөговь аймагтаа жижигт ордог. Гэтэл 2009 онд нэг уурхай бий болно гээд энд гэр кэмп байгуулагдаад гурав хоноход л сумынхны тал нь хүрч ирээд ажлын байраар хангагдсан. Долоо хоногийн дараа сумаар явахад энд тэнд сууж л байдаг ажилгүй хүмүүс огт байгаагүй. “Тэнд нэг тийм юм хийе” гэхэд хүн олдохгүй болсон байлаа. Миний хувьд бол гайхаж байсан. Гэр кэмп баригдаж эхлэхээс л уурхайн гэх залуучууд цаасан дээр өнөөгийн том бүтээн байгуулалтын зургаа буулгачихсан төслийн ажлаа эхлүүлэх гээд гүйж явсан. “Энэ жаахан залуучууд ийм ажлыг энэ богино хугацаанд зохион байгуулж чадах болов уу даа” гэх бодол төрсөн үе бий. Дотроо бол чамлангуй маягтай. Тухайн үед сум орон нутгийнхаа бүх хүнийг жагсаагаад мэргэжил, чадвар, ажилтай, ажилгүйгээр нь бүртгээд том уурхайн нүсэр том машинуудыг барих сургалтанд нь хүмүүсээ хамруулах байдлаар эхэлсэн. Малчин байсан залуучууд сургалтад хамрагдаж уурхайн ажилтай болох эхлэл ингэж тавигдсан. Ийм цаг үе дээ.

32

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

“Энержи ресурс” ХХК-ийн Геологийн туслах ажилтан Г. Минжбадам

Суманд ирэхээр хүмүүс нь улам цөөрөөд, боломжтой нэг нь шилжээд л, мал дээр гарах нь гараад л, хуучин барилга байгууламжийг нь нураагаад л жил ирэх тусам сум жижигрээд байлаа. “Ер нь орон нутагт хүн үлдэх нь үү дээ” л гэж бодогдож байсан даа. Цөөхөн хэдэн айлтай. Харин уурхай бий болсноор амьдрал сэргэсэн. “Энержи ресурс” ХХК-ийн ууган ажилтан, ерөнхий геологич Ш. Энхбат:

Төсөл анх эхлэх үед Цэций хороолол, Зам, Цахилгаан станц, Баяжуулах үйлдвэрийн аль нь ч байхгүй байсан. 2009 онд энэ бүхэн төсөл, цаас л байлаа. “Энд одоо ийм том станц барина, энэ шороон зам чинь засмал болно” гэж тэднийг ярихад тухайн үедээ бол “За худлаа ярьж байна даа, бүтэхгүй байх” гэж бодсон. Гэтэл богино хугацаанд л нүдэн дээр бүтээн байгуулалт бий болж, дэндүү хурдтай ажилласнаар шинэ хот, шинэ иргэншилтэй Цогтцэций болон хувирсан даа.


ХӨГЖИЛ

“Энержи Ресурс” ХХК-ийн ахлах инженер Т.Уранбилэг:

Миний хувьд 2009 оноос уурхайдаа төслийн инженерээр ажиллаж байгаа. Улаанбаатар хотоос гэр бүлийн хамт “Цэций” хороололд шилжин суурьшсан ажилтнуудын нэг. Нөхөр Мижиддавга маань манай уурхайн лабораторийн менежер. Хүүхдүүд маань “Мөрөөдөл” цогцолборт суралцдаг. Энд хотоос дутах зүйлгүй орчинд ажиллаж, амьдарч байгаадаа баяртай байдаг. “Энержи ресурс” ХХК-ийн Үйлчилгээ, дэд бүтэц хариуцсан захирал Х. Батболд:

2008 оны зун анх 100 гэр авчирч, кэмпээ байгуулснаар төслийн ажлаа эхэлсэн дээ. Анхны гэр барьж эхлэхдээ хотоос 100 хүн дагуулж ирээд барихгүй нь тодорхой шүү дээ. Тэгээд л орон нутгийн хүмүүсийн дунд зар тавилаа. Ажилгүй хүмүүс хэд вэ, бид нар тэдэн хүн авья, гэр барина шүү, төдөн сар ажиллана, төд хоног болно гээд л эхэлсэн. Гэр баригдаад эхлэнгүүт хоол унд хэн хийх үү, цаагуур чинь тогоочийн мэргэжилтэй хүмүүс байна уу, төмс арилгадаг хүмүүс хэд байна гээд л ажлын байр үүсээд явчихсан.

Хоёр дахь жилээсээ хамтын ажиллагааны жилийн гэрээ байгуулах талаар орон нутагтай тохирсон. Болж өгвөл нийт ажилчдын тал хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх шаардлагыг орон нутгийн зүгээс тавьсан. Энэ нь бидэнд тийм ч амар шаардлага байгаагүй. Малчин хүнийг уурхайн тоног төхөөрөмж дээр ажилла гээд гаргаж болохгүй шүү дээ. Тэгэхээр сургана. Сургахад хугацаа хэрэгтэй. Бас дадлагажуулна. Юутай ч тохирсон доо. Тэрний төлөө ч хичээж ажилласан. Одоогийн өндөрлөгөөс харахад тэр олон хүнийг орчин үеийн техник дээр ажиллуулж, сургаж аваад хамт ажиллаад өдий хүртэл явж байна. Үүнд ч орон нутгийн удирдлага сэтгэл хангалуун байдаг.

Тэд бол улс орны хөгжил сум орон нутгаас эхэлдэг гэдгийг харуулж, бүхнийг тэгээс эхлүүлэн, зоригтойгоор хийж чадсан анхдагчууд юм байна гэсэн бодол минь улам батажлаа. Газар доорх баялгийг газар дээр нь амьдарч байгаа ард олонд хүргэх чин хүслээр ажиллаж чадсан нь нь өнөөгийн Цогтцэций сумыг замтай, гэрэлтэй, ажилтай, орлоготой болгожээ.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

33


ХӨГЖИЛ

Энэ мэтчилэн уулзсан хүн бүр эл уурхай орон нутагт ямар өөрчлөлт авчирсан талаар өөр өөрийн бодлыг хуваалцлаа. Удалгүй бид сумын төв орж цэцэрлэг, сургууль болоод гадуур яваа энгийн иргэдтэй уулзаж, уурхайн талаар сэтгэгдлийг нь асуухад орон нутгийн иргэдийг ажлын байраар тун сайн хангаж буйг онцлов. Мэргэжилгүй бол сургалтын төвдөө сургаад ажилд авдаг гэнэ. Боловсролын салбарыг их дэмждэг бөгөөд сургуулийн багш сурагчдыг чадавхжуулах чиглэлээр зөвлөх багш ажиллуулж буй юм байна.

Мөн цэвэр усны шугам байгууламж бий болгож, сумын иргэдийг цэвэршүүлсэн ундны усаар хангадаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор хүүгүй зээл олгодог газар тариалангийн чиглэлээр мод үржүүлгийн талбайдаа иргэдэд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэн өгч агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр угаасан нүүрсийг иргэдэд нийлүүлдэг малчдын өвөлжилтийн бэлтгэлд зориулж өвс тэжээлээр хангаж өгдөг; оюутан сурагчдыг зуны амралтаар ажиллуулж, сургалтын тэтгэлгээр дэмждэг шинэ туршлагыг хэрэгжүүлдэг төдийгүй цаг үеийн шинжтэй ажилд хандив тусламжийг тухай бүрт нь өгч, сум орон нутгийн ажилд бүтээлч хариуцлагатай оролцдог гэж хүн бүр хэлж байлаа.

ЭНЕРЖИ РЕСУРС ӨӨРСДӨӨ БҮТЭЭДЭГ “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг тус уурхайд ажиллахдаа гурван хэсэг болж хуваагдаад уурхайтай ажил амьдралаа холбосон тэдний дуу хоолой, үзэл бодол, ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг талаар ярилцаж явлаа. Ухаа худаг уурхай 2000 үндсэн ажилтны тал хувь нь орон нутгийн иргэд төдийгүй харьцангуй залуу боловсон хүчин ихтэй санагдсан. Мөн Ухаа худаг төсөлд үндэсний 4000 гаруй аж ахуй нэгж гар бие оролцжээ. Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2009 оноос хойш ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулж, 18 мегаваттын цахилгаан станцыг босгож, усан хангамжийн системийг бий болгожээ.

Сумыг эрчим хүчээр хангаад зогсохгүй ойр хавийн хэд хэдэн сум тэднийхээс цахилгаан авч байна. Мөн эрчим хүчний системд холбогдсон учраас илүүдэл эрчим хүчээ систем рүү өгнө. Систем нь аймаг орон нутаг руугаа дэмжээд явна. Байгуулагдсанаасаа хойш аймгийн төвийг оролцуулаад 10 гаруй сумыг өвөлжилтийн нүүрсээр үнэгүй хангасаар ирж буй юм. Ингэж л тэд монгол инженерийн оюун ухаанаар бүгдийг өөрсдийн гараар хийснээ бахархан ярьж байна.

34

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

2010 онд 100 тээврийн хэрэгсэлтэй, жижиг хэмжээний засварын газартай байсан бол өнөөдөр 418 тээврийн хэрэгсэл давхар чиргүүлтэйгээр нүүрс тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах засварын 150 хүнтэй баг ажиллаж буйг харлаа.

Ухаа худаг цахилгаан станцыг анх суурилуулах газар шорооны ажлыг эхлүүлж, шинээр төгссөн хүмүүсээ өөрсдөө бэлтгэн угсралтан дээр ажиллуулж, тохируулгын ажлаа сууринаас нь эхлүүлснээ ам бардам ярьж байгааг нь сонслоо. Үүгээр зогсохгүй говийн бүсийг ойжуулдаг гэдгийг сонсоод тус ажлыг гардан гүйцэтгэж буй “Энержи ресурс”-ийн байгаль орчны ахлах ажилтан М.Мөнгөнхонхтой уулзахыг хүссэн билээ.


М.Мөнгөнхонх

“Энэ ойн суулгацыг анх 2011 онд компани маань байгуулсан бөгөөд урт хугацаанд үргэлжлэх төсөл юм. Ойн зурвас төсөл 23 га талбайтай. Модтой талбай нь 10 га бий. Дунд талын хэсэг бол нутгийн иргэд ахуй амьдралдаа хэрэглэх хүнсний ногоогоо тариалдаг талбай юм. Говийн бүсэд нөхөн сэргээлт хийхэд нийт тарьсан модны 60 хувь нь ургаж буй нөхцөлд мод тарьж чадаж байна гэж тооцдог. Манай ойн зурвасын амьдралтын хувь одоогоор 90 байгаа.

Наймтын хөндий, Заган ой гэх мэтчилэн “Энержи ресурс”-ын мод тарьсан газар олон бий. Энэ 23 га талбай байна. Мөн кэмпийн хажуу талын үржүүлгийн талбай байна. Уурхай дээр хийгдэж байгаа нөхөн сэргээлт, зам дагуух ногоон байгууламж гээд маш олон ногоон байгууламжтай. Энэ зурвас нийтдээ 50 га. Ойтой хэсэг нь 50 га. Сумын хойд хэсгээр салхи хаасан. Ихэвчлэн шороон шуурга дайрч өнгөрдөг хэсгүүдэд ойн зурвас маань цаашид тэлэх ёстой.

Ямар ч байсан тэлэлтийн ажил хийгдээд 50 га болсон байна гэж төсөөлж байна. Бид нар чацаргана тарьсан. Намар их сайхан ургадаг. Ойн зурвас маань салхинаас хамгаалж цөлжилтийг бууруулахаас гадна сумын иргэдийн хувьд салхинд гарчихдаг, хүүхдүүдтэйгээ ирээд мод ургамал бут гэдэг чинь ийм байдаг гээд үзүүлчихдэг жишиг газар болж байгаад баяртай байдаг. Цаашдаа ой тэлээд ирэхээр ач холбогдол улам өндөр болно.

Наймтын хөндий, Заган ой гэх мэтчилэн “Энержи ресурс”-ын мод тарьсан газар олон бий. Энэ 23 га талбай байна

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

35


НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААР ТЭРГҮҮЛЭГЧ Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1.3 их наяд төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулжээ.

“Энержи ресурс” ажилчдынхаа нийгмийн асуудлыг маш их анхаардаг нь тэдний ярианаас, орчин тойрноос нь илт мэдрэгдэж байлаа. Энэ нь ч тэдний амжилтын салшгүй нэг хэсэг болов уу. Уурхайд ажиллахаар ирсэн хүмүүсийн үр хүүхдүүд чанартай сайн сургуульд сурч, гэр бүлийн хүнд нь ажилд орох нөхцөлийг ч бүрдүүлсэн тул санаа зовох зүйлгүйгээр ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандах нь дамжиггүй юм.

36

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Тэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1.3 их наяд төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулжээ. Мөн сүүлийн 10 жилийн турш тасралтгүй Монголын ТОП аж ахуйн нэгжийн шалгаруулалтын “айргийн тав”-д жагсаж, нийгмийн сайн сайхны төлөөх томоохон төслүүдэд оролцож байсан нь бахархалтай юм. Тухайлбал, Лантуун дохио ТББ-тай хамтран “Ид шидийн орон-2” төслийг эхлүүлж, хүүхэд хамгааллын шинэ төв барихад шаардлагатай нийт санхүүжилтийн 50 хувь буюу 740 сая төгрөгийг олгожээ. Үүгээр зогсохгүй зүрхний төрөлхийн гажигтай бяцхан үрсийн гадаадад эмчлүүлэх иж бүрэн зардлыг шийдэхэд 920 сая төгрөг хандивлаж, Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн спортыг дэмжигч компаниар оролцож хариуцлагатай уул уурхайн компани ямар байдгийг нийгэмд харуулж байна.

Хүнээр бол хүүхдээ өлгийдөн аваад өсгөж бойжуулаад хөлийг нь дөрөө, гарыг нь ганзаганд хүргэж, бие даасан, өөртөө итгэлтэй, өндөр боловсролтой иргэн болгоод төлөвшүүлж буй аав ээж нь болсон эх оронч сэтгэлтэй, үндэсний маань компани шүү дээ гэж ам бардам хэлж болохуйц уурхай бол яах аргагүй “Энержи ресурс” юм байна даа гэсэн бодол тээсээр “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг сайхан Монгол орныхоо түүхийн хуудсыг бичсээр сэтгэл өндөр цааш хөдөлсөн юм.


Уурхайчид

АЖИЛДАА ХАЙРТАЙ

Уурхайчин: Миний ажил хүсэл зорилгын минь түлхэц Миний ажил миний бахархал Энд туршлагатай шилдэг баг ажилладаг Би тэдний нэг хэсэг Манай хамт олон бол зүгээр халуун ам бүл Бүх ажил найрсгаар урагшилдаг

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

37


БАГАЧУУД

“Би дэлхийд алдартай сагсчин болно.”

“Бид эх орны ирээдүй.”

“Аз жаргал зөвхөн миний гарт.”

38

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


“Урлаг намайг хүмүүжүүлдэг.”

“Миний хүсэл дэлхий шиг том.”

Хүүхэд ба хайр.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

39


40

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


нүүдэлчин

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

41


ЭКСКЛЮЗИВ

- Тэгвэл үүнд “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар хувь нэмэр оруулах вэ?

МӨНХЧУЛУУНЫ ЗОРИГТ “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч, гэрэл зурагчин, жолооч, лайвчин -Та бол бизнесмэн, улстөрчийн баялаг намтартай хүн. Харин замналаа эхлүүлэхээс өмнөхөн буюу 1990 онд Чехэд сургуулиа төгсөж ирээд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байсан бэ?

- Бүх хүн эрх тэгш, жигд хангалуун амьдралтай, сайхан Монгол орныг мөрөөдөж, түүндээ итгэдэг байв. Харин Чехийн Прага хотын Техникийн Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгсөж ирээд л Монголын оюутны холбоонд нэгдсэн. Нийгэм солигдох үед манлайлагч оюутнууд шинэ цагийн аясыг мэдэрч, идэвхийлэн оролцож байсан шүү. Дөнгөж их сургуулиа төгссөн, зарим нь оюутан хэвээр залуус эрх мэдлийн төлөө гэхээс илүүтэй цаад агуулгаар нь хөтлөгдөн явсан даа. Ховд аймагт болсон ардчилсан анхны цуглааныг гэхэд оюутнууд бид хийж байлаа. Тухайн үед бидний мөрөөдөж, төсөөлж байсан нийгэм хараахан бүрэлдээгүй байгаа ч тэр цаг ирэхэд тун ойртсон гэж би итгэдэг.

42

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

- Бид хэчнээн цөөхүүлээ юм бэ гэдгийг ойлгочихвол нэг нэгнийхээ үнэ цэнийг ухамсарладаг болно. Энэ тухай хэн хүнгүй бодох цаг болчихсон байна. Нэг л их олуулаа улс шиг олон арван нам, нутгийн зөвлөл байгуулж, нутаг нугаараа талцдаг. Ийм цөөхүүлээ байж эв эеэ сахиж амьдрах, эв нэгдэлтэй байх ёстой юм байна. Бидний цөөхөн монголчуудад нэг амь нас, нэг айл өрхийн гал бадарч явах нь дэндүү үнэ цэнэтэйг бид төслийн ажлууддаа тодотгож, хүн бүрт сануулахыг зоридог. Энэ утгаараа манай төсөл сайхан Монголыг бүтээхэд хувь нэмрээ оруулж байгаа юм. Сүүлийн үед дэгдээд буй корона вирусээс урьдчилан сэргийлэх, нутагтаа оруулж ирүүлэхгүйн тулд манай монголчууд яаж нэгдэж, ямар шуурхай ажиллаж байна вэ. Хүнд бэрх үед бид хамтдаа хэрхэн зүтгэж чадахыг харуулж буй нь аюулын нэг сайн тал ч байж болох юм. Ганцхан монгол хүн ч үнэ цэнэтэй, бид цөөхүүлээ учраас нэг нэгэндээ тусалж, дэмжиж, эв эетэй явахыг цаг мөч тутам сануулах нь л бидний зорилго бөгөөд үнэт зүйл юм даа. Энэ бол сайхан нийгмийг бүтээх том алхам Одоогийн нийгэм, цаг үед тэгтлээ муудсан зүйл алга. Элдэв хулгай луйвар, ЖДҮ гэх мэтийн бусармаг зүйлс гарч буй ч энэ нь цаг сайжрахын хэрээр идээ бээр, муу муухай нь шахагдаж гарч ирдэгтэй агаар нэг гэж би үздэг. Хэдэн баатар гарч ирээд л улс эх орныг босгоод ирдэггүй юм байна. Иргэн бүр хөгжиж, бүтээх гэж буй нийгмийнхээ цаад агуулга, үнэт зүйл, үзэл санааг ойлгож ухамсарлаж, хөдөлмөрлөж байж бидний хичээн зүтгэсэн нийгэм бий болно. Одоо бидэнд жаахан л цаг хугацаа хэрэгтэй.


Харин гадаадын орнуудаас Японыг бүрэн дуусгасан. Япон “аймаг”-ийн Токио “сум”-ын Монголчууд, Осака “сум”-ын монголчууд гэх мэтээр бүх хот, муж, тосгонд сар гаруй хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Мөн Тувад ажиллаад эхэлчихсэн байгаа, Буриадад эхлэл тавьсан төдий. ӨМӨЗОны Баяннуур аймаг орлоо. Ганц аймаг гэхэд бид дөрвөн сар болсон ч эхлэл төдий л байгаа

- “Бидний цөөхөн Монголчууд” төсөл эхэлснээс хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд анх төлөвлөсөн зүйл, хэтийн зорилго хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?

- Хэдэн жилийн өмнө Солонгост унадаг дугуйгаар аялж явахад нэг бодол орж ирсэн. Өмнөд Солонгос, Хөвсгөлийн газар нутаг хоёр яг тэнцүү. Тэнд 58 сая хүн амьдарч байхад Хөвсгөлд 130 мянган хүн амьдарч байгаа. Тэр үед “Бид чинь яасан цөөхүүлээ юм бэ” гэж бодсон. Бас “Хүний нутагт дугуйгаар аялж чадаж байгаа юм чинь өөрийнхөө эх орныг тойрч чадахгүй байхаараа яадаг юм” гэсэн бодол төрсөн.

Эхэндээ ч гэрэл зурагт сонирхолтой хүмүүс, найз нөхөдтэйгөө эх орноо тойрон аялж, гурван жилийн дотор дуусгана гэж төлөвлөж байлаа. Гэхдээ гурван жилд Монголоо бүтэн тойрохгүй юм байна гэдгийг одоо бол ойлгосон. Анх гурван машинтай 15 хүн гурван газар зэрэг ажилладаг байлаа. Баримтат киноны, телевизийн нэвтрүүлгийн, шууд дамжуулалтын баг тус бүртээ сэтгүүлч, найруулагч, зураглаачтай. Одоо бол хотод суурин ажилладаг баг, гадаадад суугаа монголчуудыг сурвалжлах ажлыг хариуцдаг хүмүүс гэх зэргээр баг маань нэлээд өргөжсөн. Гурван зэрэг нэг суманд 4-5 хоног ажиллана. Манай Монголын ард дэндүү их өгүүлэмжтэй, үүх түүхтэй. Нэг суманд гурван зэрэг ажиллахад 4-5 хоногт арай гэж дуусна. Нэг аймагт 3-4 сар ажиллана. Зургаан сарын хугацаа зарцуулсан нь ч бий. Зарим аймагт дөрвөн сар ажиллахад 50 хувьтай л байх жишээтэй. Одоогоор бид Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Ховд, Өмнөговь гэсэн таван аймагт бүрэн ажиллажээ. Дорнод 20-30, Сэлэнгэ 50-60, Хэнтий аймаг 80-90 хувь болсон. Нийт найман аймагт хүрч ажиллаад байна.

Төсөл маань дөрөв дэх жилдээ орж байна. Энэ хугацаанд би ердөө дөрвөн сар гэртээ байсан байна. Анх гэрэл зураг аваад л, гоё кадрууд буулгаад л явна гэж бодож байсан бол хөдөөгүүр ажиллах явцад үйл ажиллагааны цар хүрээ томорч, зорилго тодорч, хариуцлага ихээр нэмэгджээ. Хүмүүс биднээс ихийг хүлээж, харж буй төдийгүй ирээдүйн өмнө хүлээх үүрэгтэй болсон. Хаана ч очсон халуун дотноор хүлээн авч, бидний ажилд тусалж байна. Ерөнхий ивээн тэтгэгч нь “Энержи Ресурс” бөгөөд “Юнител” групп, “Петровис” компани, Худалдаа хөгжлийн банк, МҮОНРТ спонсороор ажиллаж, маш их дэмжлэг туслалцаа үзүүлж буй. Бидний ажлын үр дүн монгол түмний өмч бөгөөд монголчуудад үнэ төлбөргүй, түгээмэл байх учиртай. Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн бусад оронд амьдарч буй монголчууд, монгол туургатнууд, дэлхийн нийт нүүдэлчдийг сурвалжилж, соёл түүхийг нь үлдээж, олон улсад гарч буй учраас “Nomadic Geographic” буюу “Нүүдэлчдийн газарзүй” төсөл болж өргөжлөө. Өвөрмонголын “Одон” телевиз, Оросын Газарзүйн нийгэмлэг, Казахстаны төслүүдтэй хамтран ажиллаж байна. Ирэх жил Оросын Газарзүйн нийгэмлэгтэй хамтран хоёр удаагийн экспедиц зохион байгуулахаар боллоо. Анх гурван жилийн дотор эх орноо тойрно гэж эхэлсэн бол өдгөө 10 жилийн хугацаанд 10 сая монгол үндэстнийг сурвалжлан судлах зорилго тээн ажиллаж байна.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

43


-Танай баг 30 гаруй хүнтэй болж, өргөжин тэлсэн гэсэн. Тэгвэл энэ багийг хэрхэн удирдан чиглүүлдэг вэ?

- Зарим хүнд сонин санагдаж магадгүй байх. Би үл оролцох зарчмаар багаа удирддаг. Хэдийгээр энэ төслийн удирдагч боловч өдөр тутам яг хийдэг ажил гэвэл гэрэл зурагчин, жолооч, лайвчин гэсэн албатай. Намайг зам тээврийн сайдаар ажиллаж байх үед ч намайг сельфи хийлээ, жаргалтай хүн камер бариад явж байдаг гэх мэтчилэн шүүмжлэл ирдэг байсан. Гэхдээ тэр үед сайд нь биш, харин манай салбар өөрөө бүхэлдээ ажиллаж байлаа. Үл оролцох зарчим гэдэг нь багтаа, бусдадаа итгэл өгөхийн нэр. Би хүмүүст итгэдэг хүн. Аливаа ажлын ард гацхан мундаг хүн биш олон хүний хичээл зүтгэл, хүч хөдөлмөр байдаг. Нэг зорилго тавьсан бол эхлээд зорилго нэгтнүүдээ цуглуулж, дараа нь тэдэнд итгэл хүлээлгэдэг. - Танай багийн бүрэн сурвалжилсан аймгуудын нэг болох Өмнөговиор аялсан аяны богцод тань юу байсан бэ. Таны ажигласнаар өмнөговьчуудын онцлог юу вэ?

- Өмнөговь бол хатуу ширүүн уур амьсгалтай, маш бэрх нөхцөлтэй газар. Ус ургамал ховор. Тийм газар тогтож үлдсэн хүмүүс гэдэг бол үнэхээр тэвчээртэй, тун хөдөлмөрч хүмүүс байдаг юм билээ. Арчаа муутай, доройхон яваа Өмнөговийн хүн гэж бараг байхгүй дээ. Аливаа аймаг, сумын удирдлагууд, төлөөлөгчидтэй анх уулзахад голдуу тухайн нутаг орны аж байдал, аян замын сонин сайхан гэх мэтээр яриа өрнөж эхэлдэг юм. Харин анх Өмнөговийн удирдлагуудтай уулзахад шууд л дэлхийн эдийн засгийн тухай сэдвээр яриа эхэлж билээ. Ерөнхийдөө өмнөговьчууд шинжлэх ухаанч, боловсрол өндөртэй шүү. Магад нутаг оронд нь уул уурхай, эдийн засгийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй ч холбоотой биз. Төрийн үйл ажиллагаа гэхэд бүх шатандаа цахимжсан байна, бүр өөрсдийн гэсэн апп-ыг ашиглаж байх жишээтэй.

44

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Бид гэрэл зургийн баримт талыг барьж, түүхийг үлдээх ажлаа урьтал болгон чухалчилдаг.

- Хүмүүсийн харилцааны хүрээнд “соёлтой хүн”-ий тухай ярихдаа бид голдуу өрнийн хэмжүүрийг барьдаг. Тэгвэл таны олж харснаар монгол соёл гэж юу вэ? Жинхэнэ монгол хүн гэж хэн юм бэ?

- Дурангаар харагдахгүй шахуу, саахалтын зайд амьдардаг байсан хүмүүсийг нэг орцонд оруулчихаар эхэндээ таних, танихгүй хүмүүс учраа олох гэж удна. Нэг дор зохицож амьдрах тэр соёл бүрэлдэн бий болтол хугацаа орно шүү дээ. Харин нүүдэлчин ахуйд хог хаягдалаа яах вэ, хумсаа хэзээ авах вэ, хаана хаях вэ, хаяж болохгүй вэ гэдгээ хүртэл шийдсэн байдаг. Яг мөн чанарын тухайд ярих юм бол талын нүүдэлчид хоорондоо төстэй шүү. Монголын хөдөө нутагт суугаа малчин, Халимаг, эсвэл Тува дахь нүүдэлчдийн амьдралын хэв маяг, ахуй соёл адилхан. Олон газар орноор явахын хэрээр монголчуудыгаа улам таньж байна. Хаанахын ч монгол үндэстэн, монгол туургатнууд монгол гэдгээ мэдэрч, монгол ёсоороо аж төрж, түүгээрээ бахархдаг. Бас бид байгалаасаа өгөгдөл сайтай, толгой сийрэг, бие чийрэг, маш чанарлаг үндэстэн юм гэдэг нь мэдрэгддэг. Сүүлд би “37-р точка” киног үзэж суухад дүрүүд нь, ааш аяг, үйлдэл, үг ярианаас нь жинхэнэ монгол хүний төрх харагдсан шүү. Яг л монгол доо.


ЭКСКЛЮЗИВ - Ингэхэд та анх хэзээ камер барьж, зураг дарж үзсэн бэ?

Аав маань тэр үедээ л high-tech хүн байсан юм. Зураг авах дуртай гэж жигтэйхэн. Хальсны магнитафон гэж байсан. Тэр дуу хураагуураар бидний бага насны яриа хөөрөөг хураадаг, сонирхогчийн кино камераар бидний хөлд орж байгаа дүрсийг бичдэг байлаа. Багаасаа аавтайгаа хамт угаалгын өрөөндөө ээждээ загнуулан гэрэл зураг угаадаг байлаа. Аав хаана ч явсан камертайгаа явдаг учир надаар зураг авхуулна. Гэрэл зурагт хорхойссон түүх минь ерөөсөө л энэ.

- Гэрэл зураг гэдэг бол нэг талаас цаг хугацааг үлдээж буй баримт, нөгөө талаас урлагийн бүтээл. Та бүхний хувьд энэ хоёр талын тэнцвэрийг хэрхэн зохицуулдаг вэ?

- Миний төрсөн дүү гэрэл зурагчин хүн. Илүү урлагийн талыг нь барьж ажилладаг. Тэр гэхэд нэг удаа Алтай Таван Богд дээр зураг авахаар гарч тав хоносон атлаа зураг аваагүй бууж ирсэн тохиолдол бий. Өөрөөр хэлбэл, урлагийн бүтээл туурвина гэдэг их цаг хугацаа шаардсан ажил. Гэтэл манай багийн хувьд тохирох хором мөч, эгзэгтэй агшныг хүлээж суух цаг гэж үгүй. Бид гэрэл зургийн баримт талыг барьж, түүхийг үлдээх ажлаа урьтал болгон чухалчилдаг.

- Монголоор хөндлөн гулд аялж явахдаа та юунд ихээр сэтгэл зовнидог вэ?

- Ер нь Монголын аль ч сумаар очсон ард иргэдийнх нь амьдрал ахуй эрс чанаржсан байна. Эдэлж хэрэглэж буй зүйлсээс эхлээд ерөнхий хандлага нь хүртэл эерэг тал руугаа өөрчлөгджээ. Хөдөөгийн ард иргэдийн амьдрал ахуй дээшилж ирж буй нь ерөөс мал аж ахуйтай л холбоотой. Үүнийгээ дагаад нүүдэлчин ахуй соёл ч хадгалагдаж ирнэ. Бэлчээрийн мал аж ахуйг дагаад нүүдэлчин монгол хүний шинж чанар, амьдрал ахуй, үнэт зүйл ч уламжлагдсаар байна. Тааваараа бэлчиж, өвс тэжээлээ олж иддэг малын бүтээгдэхүүн илүү шим тэжээлтэй, байгалийн, эрүүл гэдэг чанар нь улам үнэ цэнэтэй болгож байна шүү дээ. Японд амьдардаг малын эмч, доктор А.Аварзэд гуай ч үүнийг онцолж байсан. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын уугуул тэр хүн хөдөө малын эмчээр ажиллаж байгаад Японд эрдмийн зэрэг хамгалаахар очиж, өвсний селекц, сайн үүлдэр бий болгох чиглэлээр суралцсан. Өнөөдөр Хоккайдод 700 га газар, 10 мянга гаруй үхэртэй болсон байна. Үнэхээр хөдөлмөрч, авьяаслаг. Өдөр бүр өөр хүмүүстэй уулзаж учирч, ахуй амьдрал, үүх түүхтэй нь танилцаж явдаг учраас би их өрнүүн амьдралтай хүн. Тэр бүрийд Монгол орноороо, монгол хүнээрээ бахархаж явдаг даа.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

45


ПАНОРАМА

Хонгорын элсний цаанаас Сэврэй хайрхан тодрон үзэгдэнэ.

46

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

47


ХҮМҮҮС

Эгэл

48

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Энхтайваны Ичинхорлоо Монголчууд бид цөөхүүлээ. Эх нутаг маань өргөн уудам. Холын нэгнээ таниж, үйл хэргээ мэдэлцэж, үнэт зүйлээ хуваалцах нь биднийг улам нэгтгэх учиртай. Хөдөө нутагт амьдардаг л бол мал аж ахуйгаа эрхлэхээс өөрийг хийдэггүй гэсэн үг биш.

Хорхойтой Гэрэл зурагт

Ө

80 настай малчин

вөөг нь Д.Дорж гэдэг. Одоо 80 настай золгож байна. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост багт нутагтай. Насаараа мал маллаж явна. Өөрийгөө гололгүй бас гэрэл зураг сонирхоно оо. Учир юун гэвэл, 1999 онд ирвэс, хулан, хар сүүлт тэргүүт зэрлэг амьтдын зураг авах зорилготой нэгэн япон гэрэл зурагчин манай энд ирж, надаар газарчлуулах боллоо. Гэтэл тэр үед би ирвэсийг олж харсан ч нөгөөх маань харж чадаагүй явсан даа. Тэгээд амласан ёсоороо дараа буцаж ирээд ирвэс олж хараад зургийг нь буулгаж чадсан. Удалгүй шуудангаар илгээмж ирлээ. Нөгөө япон зурагчин надад “Nikon D100” гэдэг аппарат явуулсан байх нь тэр.

Угийн сониуч, соргог бүхэнд сонор тавидаг онцлогтой ард түмэн тул аяллын замдаа бид адал сонин явдал, өрнүүн баялаг намтартай олон хүнтэй уулздаг билээ. Өмнөговийн аяллын богц маань ч эгэл баатруудын түүх, дурсамжаар дүүрэн байсан. Тэд өөрсдийн түүхийг хэрхэн хүүрнэснийг хүргэе.

Гайхаж балмагдахын зэрэгцээ баярласан гэж жигтэйхэн. Ингээд өнөөхөө ашиглаж сурахаар гэрэл зургийн ном авч, өөртэйгөө ажиллаж эхэлсэн дээ. Өглөөд малаа бэлчээхдээ байгалийн торгон агшныг буулгана. Яваандаа аргаль, янгир, зээр гарч ирэх үеийг мэдэж аваад зургийг нь авч хадгалдаг болсон. Хожим нэг америк жуулчин авсан зургуудыг минь хараад урам өгч, надад бас нэг аппарат бэлэглэсэн. Түүнээс хойш байгалийн ховор агшин, ховор амьтдын зургаараа хэд хэдэн цомог гаргасан даа. Сүүлийн үед хөл жаахан өвдөөд уул хадаар явж, ан амьтдынхаа зургийг авч чадахгүй юм. Гэрэл зургийн сонирхол, ан амьтдыг хамгаалах үйлсээ үр ач нартаа өвлүүлж үлдээе гэж ойрноос их бодогдож байгаа. Д.Дорж, 80 нас Өмнөговь аймгийн Гурван тэс сум

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

49


ХҮМҮҮС

У

уланд авирна гэж хэзээ ч төсөөлж үзээгүй, эрээн пальто өмссөн, тавдугаар ангийн жаахан охин аавыгаа дагаж Зил-130 машины тэвшин дээр суугаад нутгийн уулчдын хамт Цамбагарав хайрхан руу авирч билээ. Тэр цагаас хойш 30-аад жилийн турш уулын спорттой амьдралаа холбож явна. Хүүхдүүд зуны амралтаараа зуслан явахын хүслэн болж байхад би ууланд авирахын түүс болчихсон ирнэ. Миний аав Доржпалам цанын болон уулын спортын хошой мастер цолтой хүн. Охиныхоо багш, дасгалжуулагч, зөвлөх бас үнэнч дэмжигч.

Хүн өөрийгөө ялан дийлж чадвал улам цаашилж, илүү ихийг хүсээд байдаг юм билээ. 2006 онд уулчдын мөрөөдөл болох дэлхийн ноён оргил Эверест, Африкийн ноён оргил Климанжаро, Европ тивийн ноён оргил Эльбрус, Хойд Америкийн ноён оргил Денали, Оросын Алтайн нурууны ноён оргил Белухад авирсан.

Гурван сайхнаас төрсөн уулчин

Ээж минь амьд сэрүүн байхдаа надад нутгийн жижигхэн чулуу өгсөн юм. Түүнийг нь Деналийн оройд тавьж, ээжийнхээ хүслийг биелүүлсэндээ олзуурхаж явдаг. 2004 оны долдугаар сард “Айвенхоу Майнз” компанийн төлөөлөгчийн газар Өмнөговьд нээгдэхэд оффисын туслах ажилтнаар орсноос хойш захиргааны ажилтан, менежер гэхчлэн ахисаар өдгөө орон нутгийн харилцааны хэлтэс, Даланзадгад дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байна. Уулын спорт маш өндөр өртөгтэй тул компанийн маань зүгээс намайг үргэлж дэмждэгт талархаад баршгүй. Эверест болон Аконкагуа оргилын авиралтуудыг байгууллагаас маань санхүүжүүлсний зэрэгцээ авиралтын хугацаанд ээлжийн амралт, чөлөө авах боломжоор хангаж өгдөг. Тиймээс ч ажил албаа сайн гүйцэтгэхийн хажуугаар хамт олныхоо итгэлийг алдахгүй, хариуцлагатай байж, амжилтаа ахиулахыг чухалчилдаг. Тажикистан улсын 5120 метр өндөртэй Энерги оргил болон 7134 м өндөртэй Ленин оргилд Киргиз талаас нь Монгол улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, уулчин Б.Онон нарын хамт амжилттай авираад ирсэн. Хараа булаам үзэсгэлэнтэй нутагт оршдог Энерги оргилд авиралт хийсэн анхны монголчууд нь бид болсон.

Д.Эрдэнэтогтох Өмнөговь аймгийн Даланзадгад хот

50

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


М

иний нэрийг Ц.Валя гэнэ. 77 настай. Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймгийн Булган сумаар нутагтай. Хавцгайт багийн Улсын сайн малчин.

мянган

Говьд

мод тарьсан хүн

1968 онд цэргийн албанд мордож, гурван жилийн дараа халагдаж ирээд мал малласан. 1977 оноос Хавцгайт бригадын тоо бүртгэгч болж, 1988 он хүртэл ажиллаад 1990 оноос бригадын дарга болсон. Хоёр жилийн дараа мал хувьчлал болоход буцаад малчин болсон. 2000 хэдэн онд билээ дээ, дахин бригадын даргаар дөрвөн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэрнээс хойш малаа маллаад 1000 хүргэсэн дээ. Ер нь мал аж ахуйгаас холдоогүй. Зургаан хүүхдийн маань нэг нь аймгийн хийдийн лам, нэг нь малчин, үлдсэн хэд нь тус тусын ажил албатай улс. Говьд мод тарих хэцүү гэдэг ч ус л байвал хаа ч мод тарина. Би багийн дарга байхдаа нөхөрлөл байгуулсан юм. Эхлээд ус татсан. Усгүй газрыг усалдаг боллоо.

Сүүлд Одсүрэн гэж нэг хүн ирээд “Мод тарья” гэх санаа гаргаж, суулгацыг нь өгсөн. Ингээд 2007 оноос хойш улиас, хайлаас, бургас, сухай, тошлой, нохойн хошуу, чацаргана, үхрийн нүд, бас жаахан алимны мод тарьж байна. Одоо 100 гаруй мянган модтой. Өрх гэрийнхээ хэрэгцээнд төмс хүнсний ногоо бүгдийг нь тариална. Булган сум улаан лоолиороо алдартай ч байршлын хувьд манай энд арай сэрүүдээд болдоггүй юм. Миний ханийг Л.Бүдээ гэдэг. Энэ их ажлыг хөгшин бид хоёр хамжаад л нугалдаг даа. Туслах ажилтан энэ тэр гэсэн хүн байхгүй. Бид хоёр ээлжлээд нэг нь маландаа явахад нөгөө нь хэдэн модоо усалж, малын тэжээлээ бэлдэнэ. Ногоо улирлын чанартай учир гайгүй. Харин эргэж тойрч, арчилж тордохдоо их анхаарна аа. Хүүхдүүд дор бүрнээ тус тусын ажил амьдралтай учир тэр бүр ирээд байхгүй. Бид хоёр ч дууддаггүй. Угаас хийгээд сурсан ажил шүү дээ. Заримдаа ч хоногийн 24 цаг хүрэхгүй юм даа. За үг олдож, үхэр холдох нь. Ц.Валя, 77 нас Өмнөговь аймгийн Булган сум

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

51


ХҮМҮҮС

эх барьсан 400 хүүхэд

хоолойн лимбэчин

Б

и 1964 онд Өмнөговь аймагт сувилагчийн гурван сарын курс төгсөөд Ханбогд суманд сувилагчаар томилогдож, шуудангийн ногоон онгоцоор анх ирсэн түүхтэй. Эхлээд эмнэлгийн асрагч Т.Шоовдор гуайнд амьдардаг байлаа. Цагаан өнгийн даавууг дөрөв нугалж хийсэн амны хаалтаасаа салахгүй зүүж явдаг, их цэвэрч, нямбай хүн байж билээ. Сумын эмнэлэгт анх сувилагчаар ирэхэд их эмч н.Данзанцэрэн, бага эмч н.Ганхүү, сувилагч Ш.Пүрэв, асрагч н.Раш, Т.Шоовдор, жолооч Ж.Гаваа гэсэн баг угтсан. Тэднээсээ бүх л зүйлийг суралцсан даа. Дашхүү гэж эх баригч эмчийг дагалдаж их ажилласан. Эмнэлэгт ажиллах 26 жилийн хугацаанд 400-гаад хүүхэд эх барьж авсан тул 2005 онд надад “Хүйн ээж” хэмээх өргөмжлөл хүртээсэн. Би эмнэлэгийн байгууллагынхаа концертонд идэвхтэй оролцоно оо. Уртын дуу, богинын дуу дуулна, бүжиг ч бүжиглэдэг байлаа. Сувилагч И.Батмөнх, жолооч Ж.Гаваа бид гурав “Хар хөмсөг” гэдэг дуут бүжгийг сумын урлагийн тайзан дээр мөн ч олон удаа дуулж бүжиглэсэн дээ. Хүмүүс ч үзэх дуртай. Улс, аймаг, бүсийн урлагийн үзлэг, наадмууд, бүх ард түмний урлагийн их наадмуудад оролцож, улс орон, аймаг даяар олон удаа явж, ардын язгуур урлаг, уртын дуугаа түгээжээ. Баян-Овоо сумын н.Хоохондорж гэж хөгшин анх надад “Хоолойн лимбэ” байна гэж олж хараад сурахыг ятгасан юм. Чи сурна, чадна гэж урамшуулсан. Би ч оролдсоор байгаад сурсан даа. Нэг л гоё санагдаад байсан. Хэлээрээ цохидог юм гэж зааж өгснийг нь уйгагүй давтана. Хэл тагнайд хүрч шүд уначих гээд болохгүй

Ухаан нь шүдний цаад талд хэл оногдоод дуугардаг шиг юм уу даа. Их удаан бэлдсэн. Мөн уртын дуу дуулдаг маань нөлөөлсөн болов уу. Хэчнээн оролдоод цаанаасаа юмгүй хүн бол бүтэхгүй л дээ. Тэгэхээр авьяас байж дээ. Тэгээд 1988 онд зохиогдсон Бүх ард түмний урлагийн их наадмын ардын язгуур урлагийн төрөлд хоолойн лимбээр мөнгөн медаль, уртын дууны төрөлд алтан медаль хүртсэн. Тэр өвгөн л авьяасыг минь хөгжүүлэхэд их тус болсон доо.

Хоолойн лимбэ уртын дуунаас өөр. Уртын дуу цээжнээс, уушигнаас гардаг бол хоолойн лимбэ маш богино цохилттой учир хэл, тагнай, шүд их үүрэг гүйцэтгэдэг. Би жаахан байхдаа морь унаад дуу дуулж явдаг хүүхэд байлаа. Харин хоёр хүүхэд маань дуулах авьяасыг минь өвлөөгүй бололтой. Одоо ардын язгуур урлагийн энэ хоёр төрлийг залуу хойчдоо өвлүүлмээр байна. “Монгол ардын дуу” төслийн уртын дууны сургагч багшаар ажиллаж буйн учир энэ. Д.Авираа, 82 нас Өмнөговь аймгийн Ханбогд сум

52

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Х

анбогд сумын Номгон багт өссөн. Нэрийг минь Р.Хүү гэдэг. Эхээс 10-уулаа, айлын том охин. Хар багаасаа л эмээ, өвөө дээрээ өсөж, мал маллах арга ухаанд суралцсан. Тэмээн сүргээ өсгөж үржүүлэхэд амьдралаа зориулсан даа. Тэмээ гэдэг сайхан амьтан. Манай нутаг Галбын говийн улаан хүрэн тэмээгээрээ алдартай. Малын буян их учир хар амиа бодохгүй ээ, хүн амьтанд тав, гурван мал тасдаж өгнө. Би насаараа л ганц бие амьдарч яваа хүн. Хэдэн малаараа хань хийж явсан он жилүүдийг минь нөхөж , хил бараадаж амьдарсных хилчин хүүхдүүдтэй болгож өгсөн хувь заяандаа талархаад баршгүй. Хүүхдүүддээ чадлынхаа хэрээр туслахсан гэж хичээдэг. Ажилтай, амьдралтай болоход нь жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж, хожим намайг дурсаж явахаар зүйл үлдээхсэн боддог. Гэхдээ өдий хүртэл сүрхий хийж өгсөн зүйл алга. Ямар ч байсан хугацаат алба хааж буй хүүхдүүддээ шинэ хувцас хунар авч өгдөг. Машинд явахаар дотор муухайрдаг учир мотоциклоо унаад л сумын төв рүү давхичихна. Тэдэндээ хэрэгтэй зүйлсийг нь бэлдээд тавьчихдаг.

“Өндөр ээж“ Онц хилчин

Хүүхдүүд маань цуйванд их дуртай. Орж ирээд “Та нөгөө сайхан цайгаа чанаад цуйван хийгээд өг” гэдэг. Би ч сэтгэл өег байдаг. Би амьдралаа хилийн заставгүйгээр төсөөлж чаддаггүй. Амьдралын минь салшгүй хэсэг, миний гэр бүл юм даа. Миний амьдарч байгаа газар чинь хилийн зурвас. Энгэр гашуун гэдэг газар. 30-аад жилийн өмнө малаа дагаж газар ус бараадаж яваад л энд ирсэн. Хүний олон хүүхэд орж гарсаар дарга цэрэггүй л ижил дасал болжээ. Нас ахиж яваа надад их дэмтэй. Хилчин хүүхдүүд ээлжилж хань бараа болж, мал ахуйд тусална. Мал сүрэг өсөж буй чинь хүүхдүүдийн минь л буян. Хааяа радиогоо сонсоно, сэтгүүл гарчиглана. Нэгдлийн тэмээ маллаж байхдаа “Мэнд сүрэгтэн” болж байлаа. 2018 онд төр засаг намайг үнэлээд “Алтан ботгоны эзэн” гэдэг шагнал олгосон. Хилчид маань ирж баяр хүргээд, нэлээд хөл хөөрцөг болсон шүү

Би чинь хилийн цэргийг туслах хүчний гишүүн гэж явдаг. Онц хилчин цолтой. Яахав дээ, 1991, 1998 онд болсон үйл явдал юм. Тэр жил манай гэрт хил зөрчигч ороод ирлээ шүү. Хоол идмээр байна гэж дохиод, үе үе хаалга руу хяламхийн харж суугаад байхаар нь тааварласан. 1998 оны нэг өглөө 20-иод насны залуу бас ороод ирсэн. Хожим сонсохнээ, Ганц модноос хулгай хийсэн юм билээ. Тэр хоёр хил зөрчигч хоёулаа хятад иргэн. Гэр заставтай ойрхон учир хоол унд өгч аргалж байгаад л гэрээд гарахдаа застав руу гүйж очоод хэлчихэж байсан. Иргэн хүний үүргээ биелүүлсний минь төлөө Онц хилчин цолоор хоёр удаа шагнасан нь ийм учиртай. Хөдөлж чадахгүй болтлоо хэдэн малаа хариулна гэж боддог. Тэмээ тэсвэртэй амьтан. Тиймээс тэмээгээ үржүүлсээр байна, хилчин хэдэн хүүхдүүдийнхээ хүслийг нь биелүүлж чадахгүй ч чадах чинээгээрээ тусалж, ижий, аав гэрийг нь орлож явахсан. Тэгж байгаад нэг Утай Гүмбэн үзэж чадвал болох нь тэр дээ Р.Хүү, 66 нас Өмнөговь аймгийн Ханбогд сум

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

53


54

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Шөнийн

Даланзадгад

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

55


Ховор амьтан, жигүүртний өлгий нутаг

Номрог тас тас махчин Нөмрөг шувуудаас биеэр

Эрээн хавирга ха хила г

32-35 см урт бие, цайвар бор нуруу, Бөөрөнхийдүү саарал цээж, бор шаргалдуу гэдэстэй. Нэрнийхээ

дагуу хажуу хавирга нь эрээн судалтай, хөл нь улаан байдаг. Үргэж цочихдоо нисэхээсээ илүүтэй гүйж зугтдаг нь сонин. Хэрэгцээтэй үед богино зайд ниснэ.

56

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

хамгийн том нь атлаа хамгийн номхон дөлгөөнд тооцогдоно. Амьд амьтан руу халддаггүй бөгөөд үхсэн амьтны сэг зэмээр хооллоно. Маш хурц хараатай учир нисэж байх үедээ буюу заримдаа 10 мянган метрийн өндрөөс ч идэш тэжээлээ олж харж чадна. Үхсэн амьтнаар хооллодг учир элдэв төрлийн нян байгальд тархахаа сэргийлдэг ашигтай.


ЗЭРЛЭГ АМЬТАД

Борцгор хотон

хамгийн том Д элхийн нүүдлийн усны шувуу

болох борцгор хотонгийн тоо толгой Зүүн Ази даяар ердөө 150 хүрэхгүй бий. Борцгор хотон дөрвөн нас хүрч байж бие гүйцэж үржилд ордог. Хүний хөлөөс дайжин нутаглах газраа хайж явсаар өндөглөх хугацаа нь хойшлох нь түгээмэл. Хавар нүүж ирмэгцээ үржилд орж, өндгөө сар гаруй хугацаанд тээдэг. Ихэвчлэн тавдугаар сард үүрээ засч хоёр өндөг гаргаж, 35 орчим хоног дарж ангаахай болгоно. Хотон үржлийн үедээ их эмзэг үргэмтгий тул үүр, өндгөө голох тохиолдол элбэг гардаг. Бусад шувууд өндгөө элгээрээ дарж бүлээцүүлдэг байхад хотон савраараа дардаг тул айлгаж цочоосон үед өндгөө бяцалж хагалах аюултай.

Гэрэл зурагчин Д.Адъяа

Ө

мнийн говийн сэтгэл гижигдэм, нууцлаг байгаль ховор содон ан амьтад, жигүүртэн шувуудаар баялаг. Тэдгээрийг хальснаа буулгах нь анхаарал зүтгэл, авъяас мэдрэмж шаардсан ажил. Тэгвэл бид энэ удаагийн дугаартаа гэрэл зурагчин Д.Адъяагийн ажлуудаас дээжлэн хүргэж байна. Зэрлэг ан амьтан, шувуудын зургийг голлон авдаг тэрээр говийн хүрээлэн буй орчин доройтон сүйтгэгдэж, тухайн бүст амьдарч буй ан амьтны тоо толгой цөөрч байгаад сэтгэл зовниж явдаг нэгэн. Тиймээс байгаль дэлхий, ан амьтдаа хайрлаж хамгаалах, бусдад таниулж мэдүүлэх үйлсийг гэрэл зургаар дамжуулан түгээж явдаг

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

57


ЗЭРЛЭГ АМЬТАД

Хулан улан биеэр илжигнээс арай том, 290

Хорчим кг жинтэй, 2.1 метр урт,

адуутай илүү төстэй. Адууг бодвол богино хөлтэй, өнгө нь улирлаа даган өөрчлөгддөг. Зун нь улаавтар хүрэн, өвөл нь шаравтар хүрэн болдог. Нурууны дунд хүртлээ хар судалтай. Хулан хуурай голын сайрт 60 см орчим татаал ухаж ус гарган ундалдаг. Ихэвчлэн зун задгай уснаас хамааралтай учраас усны эх булгаас 10-15 км зайд, харин өвөл цас тогтсон үед үүнээс тав дахин алс бэлчинэ, өвөлдөө цасаар ч ундаалдаг байна. Хулан байгаа газар ус бий гэлцдэг.

58

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


ЗЭРЛЭГ АМЬТАД

Хар с лт зээр лл

сүүлт зээр нь уулын бэл, Хар баглуурт сайр, садрага бүхий

дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван км аялал хийдэг. Сонсгол нь маш сайн, их хурдан, цагт 5562 км туулж чадна. Гол дайсан нь чоно. Амт чанар сайтай мах, арьсыг хулгайгаар агнаж ашигладаг. Түүнчлэн ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж, бэлчээрийн хомсдолд орсноос болж ховорджээ.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

59


ЗЭРЛЭГ АМЬТАД

За гийн бор шувуу

овь цөлийн заган шугуй бол загийн бор шувуудын нутагладаг үндсэн орчин юм. Задгай амсартай торх хэлбэртэй үүр ургамлын иш, мөчир, навчаар засаж, хонхорыг нь үс ноос, өд сөдөөр доторлоод өндөглөнө. 4-6 өндөг гаргаж, эм нь 11-14 хоног дардаг. Цох, царцаа, аалз, тэмээлзгэнээр хооллоно. Үржлийн бус үедээ 6-60 шувуу нэгдэн сүрэг үүсгэх бөгөөд ургамлын үр жимс иднэ. Намрын цагт хармаг жимс идэх дуртай. Өвлийн цагт айлын өвөлжөө, малын саравч, хашаагаар эргэлдэнэ.

Аргаль угалз бол хонины Аргаль, зэрлэг өвөг бөгөөд өдгөө

дэлхийд ховордсон амьтны нэг юм. Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт 1.8 м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүрэх нь ч бий. Эм нь бас эвэртэй ч жижигхэн байна. Биеийн ерөнхий төрхөөр Монгол хоньтой адил, төстэй боловч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр, үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй болжээ.

60

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


Хярс

ярс үнэгтэй төстэй харагддаг ч

Х биеэр жижигхэн. Мөн

цөлөрхөг, хээр талын бүс нутгаар өргөн тархсан. Нүх ухаж чаддаггүй тул тарваганы хаягдсан нүхэнд амьдрана. Голдуу харуй бүрийгээр явдаг, сүргээр амьдардаггүй. Харин насан туршдаа хосоор амьдах бөгөөд эм хярс хээл тээх зуур эр хярс идэш тэжээл олж ирдэг. Эм гавар жилд нэг удаа, дунджаар 3-6 гавар төрүүлдэг.

Хулан жоро

сонор соргогоороо алдартай С эргэлэн, Хулан жороо хэмээх энэ шувуу говийн

уул толгодын бэл, томоохон заг, бут, ихэвчлэн бүйлс бараадан амьдрах бөгөөд зун хоол тэжээл элбэгшихээр тархан алга болоод өвөл цас их унаж хоол тэжээл ховордвол айл бараадан ирдэг. Ялангуяа айлын гадаа ирж, дэлгэсэн өөх тосноос хооллох нь түгээмэл. Цангинасан чанга, исгэрэх мэт дуу гаргадаг. Айлын гадуур жирэлзэн гүйж айлд гадны хүн ирэхэд хамгийн түрүүнд чанга, цовоо дуугаар жиргэн дохио өгдөг.

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

61


62

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020


NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

63


64

NOMADIC GEOGRAPHY ӨМНӨГОВЬ

3 сар / 2020

Profile for Munkhmanlai Zayat

Nomadic Geography  

Nomadic Geography  

Advertisement