Page 17

Бизнесийн зээлийн даатгал Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэж, чанаргүй зээл 2018 онд 10.4 хувь болж өсчээ. Үүнээс хувийн хэвшилд олгосон зээл 85 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд эдгээрийн олонх нь бизнесийн байгууллага байна. Бизнесийн байгууллагууд хөрөнгө барьцаалж зээл авдаг ч тухайн барьцаа эвдэрч сүйдэн, ямар нэгэн хохирол учирснаар компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна зээлийн чанар, эргэн төлөлтийг муутгадаг эрсдэл бий. Тиймээс бизнесийн байгууллагуудын зээлийн барьцаанд буй хөрөнгөд учрах даатгалын эрсдэлийг хамгаалах замаар зээлийн эрсдэлийг бууруулах, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааны хэмнэлийг алдагдуулахгүй байх зорилгоор бизнесийн зээлийн даатгалыг шинээр хөгжүүлж, арилжааны банкуудтай хамтран үйлчилгээндээ нэвтрүүллээ.

Гар утаснаасаа даатгал авах боломж Технологийн дэвшил улам хурдасч, бизнесийн бүхий л салбар энэхүү дижитал шилжилтэд дасан зохицох шаардлагатай болж байна. Тэр дундаа санхүүгийн салбарт хувьсгал гарч, fintech, insurtech гэх ойлголтууд хүч түрэн, уламжлалт бизнес модельтой өрсөлдөж эхэллээ. Мандал даатгал нь дээрх орчны өөрчлөлтийг ашиглан, гар утаснаасаа төлбөрөө төлж шууд даатгуулах боломжийг Social pay аппликейшнээр дамжуулан, Монголд анх удаа амжилттай хэрэгжүүллээ. Дээрх ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж байх үеийн гэнэтийн ослоос хамгаалах “Замд гаръя” бичил даатгалыг хөгжүүлж гаргасан нь даатгуулагч нар хугацаа болон хамгаалалтын хэмжээг сонгох боломж бүхий уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн болжээ.

Үйлчилгээ нөхөн төлбөр Даатгалын тохиолдол бий болсон үед харилцагчид хүлээлтийн зөрүүгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх нь даатгалын үйлчилгээний хамгийн чухал зүйл юм.

2017 онд Мандал даатгал нь нөхөн төлбөрийн үйлчилгээг үзүүлэхдээ “хурд” гэдэг хэмжигдэхүүнийг 3 төрлөөр тодорхойлж, харилцагчдадаа хэрхэн шуурхай үйлчлэх талаар шат дараалсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл 2018 онд дотоод процессыг хэвшүүлж, хурдан холбогдож, хурдан баримтжуулж, хурдан шийдвэрлэхээс гадна “хүртээмжтэй үйлчилгээ”, “тухтай үйлчилгээ”-г үзүүлэхээр зорин ажиллаж байна.

ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ Борлуулалт дэмжих Урамшуулалт аян Мандал даатгал нь сайн дурын даатгалын борлуулалтын хэмжээг өсгөх, харилцагчдын бааз сууриа нэмэгдүүлэх зорилгоор жил бүр урамшуулалт аян зохион байгуулж байна. 2018 онд уламжлал ёсоор “Тээврийн хэрэгслийн даатгал”-ын хавар, намрын урамшуулалт аяныг амжилттай зохион байгуулж, “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын хураамжийн орлогыг 27 хувиар өсгөлөө. Мөн 2018 онд анх удаагаа хувийн эрүүл мэндийн даатгалын урамшуулалт аяныг зохион байгуулж, маш амжилттай ажиллаж, сайн дурын даатгалын хураамжийн орлогоо 74 хувиар нэмэгдүүллээ.

Өнөөгийн нийгмийн хүндрэлтэй асуудлуудын нэг болох замын түгжрэлийн улмаас харилцагчид ослын газарт тодорхой хугацаагаар хүлээх, ослын улмаас олон тийш явах шаардлага байсаар байна. Мандал даатгал нь үүнийг шийдвэрлэх хэд хэдэн ажил хийж гүйцэтгэлээ. Хурдан баримтжуулах 2017 онд Мандал даатгал нь гурван дугуйтай скүүтерийг үйлчилгээндээ нэвтрүүлж, замын түгжрэлд өртөхгүйгээр даатгалын тохиолдол болсон цэгт түргэн шуурхай очиж эхэлсэн бол, 2018 онд шуурхай дуудлагын ажилтнуудынхаа тоог 30 хувиар нэмэгдүүллээ. Түүнчлэн Улаанбаатар хотыг бүсчлэн хувааж зөв цэгт байршсанаар осол болсон газарт хамгийн илүү хурдан очих боломжтой болсон байна. Үйлчилгээний цэг Мандал даатгал нь 2018 онд харилцагчдадаа улам ойртож, үйлчилгээний цэгийг хоёроор нэмэгдүүлсэн билээ. “Зайсан Хилл” комплекст байршсан цэгээр харилцагчид даатгалын бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Мөн эрүүл мэндийн даатгалын хамгийн их үйлчилгээ үзүүлдэг Интермед эмнэлэг дээр эрүүл мэндийн нөхөн төлбөрийн болон бусад мэдээлэл, лавлагааны үйлчилгээг үзүүлэх цэг ажиллуулж байна.

33

Мандал Даатгал ХК

Үйл ажиллагааны үндсэн функцүүд

32

Жилийн тайлан 2018

Profile for mandal10

Mandal Insurance JSC - Annual report 2018 (МОН)  

Mandal Insurance JSC - Annual report 2018 (МОН)

Mandal Insurance JSC - Annual report 2018 (МОН)  

Mandal Insurance JSC - Annual report 2018 (МОН)

Profile for mandal10
Advertisement