Stay Premium Yoga

Page 1


МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ЦОГЦ ИОГИЙН ТѲВ Иогийн Олон Тѳрлийн Сургалт, Бясалгал, Багш Бэлтгэх, Байгуулагын Сургалт, Чиглэсэн Сургалтууд, Хүүхдийн Сургалт, Иогийн Дэлгүүр, Бусад Дагалдан Үйлчилгээ. Дээд Зэрэглэлийн, Тав Тухтай Орчин. Мэргэжлийн Багш Нар, Ганцаарчилсан Сургалт Vip. Зѳв Хооллолтын Цогц Шийдэл. Гадаад Багш, Гадаад Харилцаа Холбоо

S

tay Premium Yoga Center нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж буй хэрэглэчиддээ зѳв дадал, эрч хүч, эрүүл амьдрал, зѳв хэмнэл, амьдралын цэнэг, тэнцвэрийг ѳгѳхѳѳр зорисон цогц тѳв юм. Таны үнэт цаг завыг хүндэтгэн бид үйлчилгээгээ гурван гол хэсгүүдээс бүрдүүлдэг. 1. Иог 2. Зѳвлѳх 3. Тусгай


Үйлчлүүлэгч таны хүсэл сонирхол, зорилго, биеийн чадавх, зэргийг харгалзан олон улсын стандарт бүхий таатай орчинд иог хийхийг танд санал болгож байна. Манай төв долоо хоногт дунджаар 50 орчим хичээл ордог ба иогийн 10 гаруй төрөл урсгал, каллистеник табата, бүжиг зэргээс хүссэн хичээлээ сонгон зөвхөн өөртөө тохируулсан хуваарь зохиох боломжтой бөгөөд сараар, улирлаар, жилээр багц авах боломжтой юм.

ҮНДСЭН ХИЧЭЭЛҮҮДЭЭС ХЭРХЭН СОНГОЛТОО ХИЙХ ВЭ ?

Бид тѳвийнхѳѳ харьяа IYSM буюу Олон Улсын Иогийн Сургуулийн мэргэжлийн багш хамт олны судалгаан дээр үндэслэн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага болон сонирхолд тулгуурлан дѳрвѳн багана хэсэгт хичээлүүдээ хуваарилсан нь хэрэглэгч үйлчлүүлэгч нар маань сонголтоо хийхэд илүү хялбар болгосноороо онцлогтой.

STAY PREMIUM YOGA

YOGA ZONE


ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ОРЧИН Хотын төвийн “А” зэрэглэлийн бүсийн байрлал Агаарын иогийн 15 хэрэгсэл Халуун иогийн 2 заал 2-3 хүний багтаамжтай VIP танхим 35 хүний багтаамжтай танхим 15 хүний багтаамжтай анги танхим Эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө Эрэгтэй, эмэгтэй душ Олон улсад танигдсан иогийн хувцас, хэрэглэл бүхий брэнд дэлгүүр Гишүүдийн лаунж Эрүүл хооллолтын булан Олон улсын стандартын дагуу технологижсон гишүүнчлэл Монголд анх удаа ОУ-н стандартад нийцсэн иогийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Агаар угаагчаар тоноглогдсон иогийн анги танхим


ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ / BALANCING Биеэ эрүүлжүүлэх, нөхөн сэргээх тэнцвэржүүлэх , тогтворжуулахаар хичээллэж буй гишүүд маань энэхүү төрлөөс сонголтоо хийх боломжтой. Тус хичээлүүд нь ямарваа эмгэг, гэмтэл, бэртэл, бэрхшээлтэй гишүүдэд тайвшруулах, ядаргаа тайлах, амраах, анагаах зорилготой. Хичээлүүд нь статик байрлал дээр анхаарна. Ингэснээр байрлал тус бүр дэлгэрэнгүй зааварчилгаа өгч, зөв байрлал, аюулгүй байдал болон тус байрлалд хэрхэн орох, гарах талаар тайлбарлана. Үүнд багтах хичээлүүд нь удаан хэмнэлтэй бөгөөд байрлалуудыг урт хугацаанд барьж иогийн байрлалуудын талаар мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой гишүүдэд чиглэнэ. Тус ангилалд багтах хичээлүүд нь дараагийн ангилал болох Динамик хичээлүүдэд гишүүдийг бэлтгэх зорилготой. Энэ бүлгийн хичээлүүд нь Хөрс болон Ус элэменттэй уялдах бөгөөд Муладхара буюу Үндэс хүрд, Свадистана буюу Хувилгаан хүрдүүд дээр түлхүү анхааран явагдана.

• НӨХӨН СЭРГЭЭХ БӨМБӨГТЭЙ ИОГ, RESTORATIVE WITH BALL Нөхөн сэргээх иог нь тархи, парасимпатик мэдрэлийн тогтолцоо, оюун санаа ухамсарыг гүн тайвшруулснаар булчин дээд зэргээр сулран бие махбодь бүрэн амарч чаддаг байна. Булчин сулран тавигдахад сэтгэлийн хөөрөл, стресс бухимдал мөн тайлагддаг.. Нөхөн сэргээх иогийн хичээлд бид төрөл бүрийн зориулалтын бөмбөг ашиглан пассив байдлаар байрлалуудыг хийдэг. Завгүй, стресстэй амьдралаас түр холдон бие сэтгэлийн гүн тайвшралыг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд тохиромжтой.

•ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН АНГИ, POWER FOR MAN

• ПРАНАЯАМА, БЯСАЛГАЛ, PRANAYAMA

Зөвхөн эрчүүдэд зориулан тусгайлан боловсруулсан хөтөлбөрөөр амьсгал болон биеийн хөдөлгөөнийг хослуулан гүйцэтгэж биеийн цөм хэсгийн гадар болон дотор булчингуудыг чангалж,хэвлий орчмын өөхлөлтийг багасгаж сунгалтыг нэмэгдүүлж,бүх биеийн энерги, цус болон тунгалагийн урсгалыг эрчмжүүлнэ, нурууны өвдөлтийг намжааж өгнө. Биеийн төв хэсгийн- хэвлий нурууны булчинг чангалсанаар дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, бодисын солилцоо идэвхжидэг

Амьсгалаа удирдах, амьдралын эрчим хүчээ мэдэрч хянаж сурах пранаяама дасгалуудыг хийж бие сэтгэл оюунаа дотроос нь мэдрэн, анхаарлаа төвлөрүүлсэнээр бясалгал хийхэд бэлэн болно. Бясалгал пранаяамаг хослуулан тогтмол хийснээр мэдрэлийн систем- тархийг тайвшруулж, стрессний түвшинг бууруулан амраах ба анхаарал төвлөрөлт, ажлын бүтээмж нэмэгдэж, амьдралын чанар сайжирдаг.

•ХАТХА ИОГ, HATHA YOGA

•НИДРА, YOGA NIDRA

Эртний энэтхэгийн уламжлалт иогийн төрөл ба сунгалт,тэнцвэр, уян хатан, эрч хүч, амар амгаланг та эндээс зэрэг мэдрэх ба нэг байрлал дээрээ удаан төвлөрч бүх биеэ мэдэрч хийдэг. Иогийн асана-байрлалууд, амьсгалын дасгал, богино бясалгалаас бүрдэх ба сунгалт, хүч, тэнцвэр, анхаарал төвлөрөлтөө сайжруулахыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой.

Иогийн унталт, богино хугацаанд гүн амралт өгөх зорилготой. Иогийн нидра буюу иогийн аргаар гүн нойрсох арга техник нь ухамсартай унтах хооронд биеийн хэсгүүд дээрээ төвлөрч амраах ба 30 минутын иогийн нидра нь 3 цагийн энгийн нойр авсантай тэнцэх болно. Багшийн удирдлага дор ухамсраа унтаа сэрүүний хоорондох түвшинд авчиран оюун ухааныг тайвшруулж,амар амгаланг мэдрэн биеийн бүх системийг сэргээж, шинэчлэхэд тусална. Завгүй, стресстэй амьдралаас түр холдон бие сэтгэлийн гүн тайвшралыг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд тохиромжтой.


ДИНАМИК/DYNAMIC

Тус хичээлүүд нь нэг байрлалаас нөгөөд шилжихдээ амьсгалтайгаа уялдуулах дадал дээр тулгуурлан явагдана. Байрлал тус бүр дээр барих хугацаа богино бөгөөд зааварчилгаа нь нэг амьсгал нэг байрлал гэх дүрмийг баримтлан үүнд тусгай ач холбогдол өгнө. Хичээлд хамрагдаж буй гишүүд хэдийнэ тэнцвэржүүлэх/ тогтворжуулах хичээлүүдэд хамрагдаж иогийн байрлалуудын талаар үндсэн мэдлэгтэй болсон байна. Ингэснээр гишүүд тус байрлалуудыг амьсгалтайгаа уялдуулж урсахад төвөггүй хийх боломжтой. Эрч хүчээ нэмэгдүүлж, биеэ хөгжүүлэх, сэтгэл санаагаа сэргээх, цэнэглэх зорилготой гишүүдэд энэ бүлгийн хичээлийг санал болгоно. Тус хичээлүүд нь Хийн элементтэй уялдах бөгөөд Анахата буюу Зүрхэн хүрд дээр түлхүү анхаарна.

УРСГАЛ ИОГ, VINYASA YOGA АМЬСГАЛ ХООРОНД УРСАЖ ХИЙДЭГ УРСГАЛ ИОГ Иогийн байрлалуудыг амьсгалтай хослуулан урсгал байдлаар хийснээр оюун санаа, мэдрэлийн систем тайвширч, зүрх судас, булчинд шөрмөст эрүүл ачаалалийг өгч хүч, сунгалт, тэнцвэрээ жигд хөгжүүлэхэд тусална. Байрлалуудыг богино хугацаанд барих ба хичээлийн туршид амьсгалын хэмнэлийг алдахгүй урсгал мэт хийж, илүү эрч хүчтэй болно. Эрчимтэй дасгал хийх дуртай , булчингаа чангалж, илүүдэл жингээ хасах, жингээ барих , эрч хүчтэй болох сонирхолтой хүмүүст зориулсан.

•АХИСАН ТҮВШНИЙ ИОГ, ADVANCED YOGA

• КАЛЛИСТЕНИК ТАБАТА, CALLISTHENIC TABATA

Иогийн түвшинг сайжруулах зорилготой иогийн ахисан түвшний хичээл Анхан дунд түвшнээс гүнзгийрүүлэн, сунгалт, тэнцвэр, булчингийн чадавхийг ахиулснаар, өөрийн биеийн тэсвэр тэвчээр хязгаарыг сорьж илүү ахисан түвшинд хичээллэхийг хүсэгчдэд зориулагдсан анги юм.

Манай төвийн онцлог хөтөлбөр Табата анги нь HIIT (High Intensity Interval Training) буюу өндөр эрчим хүч шаарддаг завсарлагатай дасгал бөгөөд 20 секундын хүч шаардсан дасгал болон 10 секундын амралттай дасгалуудыг хийснээр зүрх судсаа эрүүлээр ачааллан, хөдөлгөөний эвсэлтэй болж, бүх булчингуудыг жигд ачааллахыг хүссэн хүмүүст тохиромжтой. Бие халаалтаас эхлээд хэд хэдэн хүч шаардсан дасгалууд болон хүчээ нөхөх зорилгоор дунд зэргийн хүч шаардсан дасгалуудын холимогоор үргэжлэх бөгөөд буцаж хэвийн байдалдаа орох хөнгөн дасгалаар дуусдаг.

•БҮЖГИЙН АНГИ, STAY DANCE Салса, бачата, кизомба мөн танго бүжгийн анги Орчин үеийн бүжгийн урсгалуудаас олон жилийн туршлага бүхий багш заана.

•АГААРЫН ИОГ, AERIAL YOGA ХАММОК БУЮУ ДААВУУНЫ ТУСЛАМЖТАЙ АГААРТ ХИЙДЭГ ИОГ

Aмьсгал болон биеийн хөдөлгөөнийг хослуулан агаарын иогийн даавууны тусламжтайгаар гүйцэтгэж биеийн цөм хэсгийн гадар болон дотор булчингуудыг онцгойлон чангалж,хэвлий орчмын өөхлөлтийг багасгаж сунгалтыг нэмэгдүүлж,бүх биеийн энерги, цус болон тунгалагийн урсгалыг эрчмжүүлнэ, нурууны өвдөлтийг намжааж өгнө. Биеийн төв хэсгийн- хэвлий нурууны булчинг чангалсанаар дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, бодисын солилцоо идэвхжидэг. Мөн наран сүлжээ хүрдийг идэвхжүүлж өгдөг учир өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажлын бүтээмж ч өсдөг байна.


ТУСГАЙ

иогийн туслах хэрэгсэл, массаж зэргээр эмгэгийг засах тал дээр ажилладаг.

Үүнд багтах хичээлүүд нь дээрх хичээлүүдээс тусдаа тогтсон чиглэлтэй байна. Тус чиглэлийн хүрээнд хичээлд хамрагдаж буй гишүүд өөрсдийн мэдлэг, ур чадварыг ахиулах зорилготой шинэ мэдрэмж авахын тулд хамрагдана. Эдгээр хичээлүүд нь Сахасрара буву Титэм хүрдтэй холбогдоно.

• ЗӨӨЛӨН ИОГ, GENTLE YOGA Энгийн ангиас илүү зөөлөн хэмнэлээр, биеийн бүх хэсгүүдэд жигд ачаалал өгөх тусгай дасгалуудаар хичээллэх ба ба дасгалуудын үр нөлөө, утга учрыг сайтар тайлбарлана. Иогийн хөнгөн байрлалууд, амьсгалын дасгал, богино бясалгалаас бүрдэх ба аядуу, зөөлөн байдлаар орох энэ хичээл нь ахмад настай, жин ихтэй,эсвэл бэртэл авсан ч хөдөлгөөний дутагдлаас сэргийлж буй хүмүүст тохиромжтой.

онцлогт нь тохирсон тусгайлсан хөтөлбөрөөр иогийн хичээлийг заах бөгөөд хүүхэд иогоор хичээллэснээр анхаарал төвлөрөлт нь сайжирч, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, эрүүл зөв бие галбиртай болно,сэтгэл хөдлөлийн түвшин тэнцвэржинэ,оюун ухаан нь хөгжинө,бүтээлч нь чадвар нь хөгжинө, хувь хүнд байвал зохих олон сайн чанар төлөвшинө,сахилга баттай болох зэрэг маш олон эерэг үр нөлөөтэй.

•ХҮҮХДИЙН ИОГ, CHILD YOGA Хүүхдэд тохирсон арга барилаар орох хичээл Бид хүүхдүүдэд зориулсан, нас биеийн

•НУРУУНЫ ТУСГАЙ АНГИ, SPINAL YOGA Нурууны зовиур арилгах тусгай анги Нурууны иогийн дасгал хѳдѳлгѳѳн,

•ХАНЫН АНГИ, WALL ROPE Ханын тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар биеийн булчинг жигд хөгжүүлэх хичээл Хананд тогтоосон тусгай олсны тусламжтайгаар иогийн байрлалуудыг хийснээр өдөр тутамд ачаалладаггүй бүх булчин шөрмөс, холбоос эдүүдэд нөлөөлж, илүү их үр дүнд хүргэх иогийн хичээлийг бид анх удаа санал болгож байна.

хананд тогтоосон тусгай олс,иогийн хэрэгслүүдийн тусламжтайгаар тухайн суралцагчийн нурууны эмгэгт тохируулан иогийн байрлалуудыг хийснээр нурууны ѳвчныг сэргээн засах мѳн эмгэгээс урьдчилан сэргийлдэг. •НУРУУНЫ МУРУЙЛТ, ХАЗАЙЛТ ЗАСАХ ТУСГАЙ АНГИ, SCOLIOSIS YOGA Амьдралын буруу хэвшил, тѳрѳлх биеийн онцлог, осол гэмтлээс үүдэн үүссэн нурууны хазайлт муруйлтийг эмчилгээний иогийн тусгай хѳтѳлбѳрийн дагуу, тухайн хүний биеийн онцлогт тохируулан иогийн дасгал хѳдѳлгѳѳн, зѳв зохистой амин дэмийн хэрэглээ,

•ЖИРЭМСНИЙ ИОГ, PRENATAL YOGA Жирэмсэн ээжүүдэд зориулсан тусгай хичээл Жирэмсэн эхчүүдэд зориулсан хөтөлбөрийн дагуу орох хичээл нь эх, ургийн эрүүл мэндийг хэвийн байлгаж, хэвийн төрөлтөнд бэлтгэж өгнө. Жирэмсний 3-8 сартай эхчүүдэд тохиромжтой ба хичээллэхээс өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. НҮҮРНИЙ ИОГ, FACE YOGA Энэхүү тусгайлсан анги нь нүүрний булчин чангалах тусгайлсан дасгалуудыг уламжлалт иогийн дасгалтай хослуулан орох бөгөөд сунгалт,тэнцвэр, уян хатан, эрч хүч, амар амгаланг та эндээс зэрэг мэдрэх ба нэг байрлал дээрээ удаан төвлөрч бүх биеэ мэдэрч хийдэг.


ХАЛУУН

STAY PREMIUM YOGA

Тус ангилалд багтах бүх хичээлүүд халуун танхимд орох бөгөөд хичээл тус бүрийн онцлогоос хамааран өрөөний температур харилцан адилгүй байна. Жишээлбэл Халуун динамик хичээлүүд 35-38 °C хэмд, Халуун тэнцвэржүүлэх/тогтворжуулах хичээлүүд 38-41 °C хэмд орно. Халуунд иогийн асана хийхэд илүү хүч, тэсвэр тэвчээр шаардлах учир тус хичээлүүдэд хамрагдаж буй гишүүд халуунд тэсвэртэй бөгөөд асана хичээлд ороход бэлтгэлтэй, дассан байх шаардлагатай. Хичээлд хамрагдаж буй гишүүд ихэвчлэн хөлсөө гаргаж эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж стрессээ тайлах зорилготой гишүүд хамрагдана. Ийм ч учраас халуун хичээлүүд нь илүү эрч хүч, тэсвэр тэвчээр шаардана. Эдгээр хичээлүүд нь Манипура буюу Наран хүрдтэй холбогдоно. •ХАЛУУН ХАТХА ИОГ, HOT HATHA YOGA 35 хэмд халаасан өрөөнд уламжлалт хатха иогийг хийснээр хөлсөөр дамжин хорт бодис гадагшилан, сунгалт , тэвчээр сайжирч, оюун санаа тайвширдаг. Инфрарэд халаагуураар халаасан өрөөнд эрчимтэй виньяаса- урсгал иог хийснээр хамгийн их калорийг шатаан,бүх биеэ жигд ачааллан, илүүдэл жин арилж, та илүү эрч хүчтэй болох болно.

COACHING ZONE COACHING SERVICE, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ Таны амьдралын хэв маягт яг юу хэрэгтэй байгааг мэргэжлийн иогийн зөвлөх багш нар тусгай аргачлалын тусламжтайгаар илрүүлэн таны биеийн онцлогт тохирсон буюу Доша тест/Dosha test, Бүх биеийн хэмжээс /Full body measurement, Стрессийн түвшиний тест/ Stress level test танаас аван хөтөлбөрийг санал болгож байна. Хэрэв та өөрийн түвшингээ хараахан тодорхойлоогүй, ямар хичээллэлт илүү тохиромжтойг мэдэхгүй, аль иогийн хичээл сонгохоо мэдэхгүй байгаа бол манай зөвлөх багш тусгай аргачлалын дагуу зөвхөн танд тохирох амьдралын хэв маяг, иогийн хичээл, багш зэрэг хамгийн зөв сонголтуудыг хийхэд тань туслах юм. Олон улсад заах эрх бүхий мэргэжлийн туршлагатай багш, Иогийн терапист Мэргэжлийн эмч Сэтгэл зүйч Хоол зүйч нар бүхий баг хамт олон танд зөвлөх болно.


SPECIAL ZONE Таныг иогоор хичээллэх үед тань илүү өндөр түвшинд тав тухтай байдлаар хичээллэх боломжыг хангах зорилгоор бид энэхүү санал болгож байна. Иог хийхэд тань шаардлагатай зүйлс буюу иогтой холбоотой дэлхийн шилдэг бренд бүтээгдэхүүн болон органик хүнс тэжээл, антиоксидант хоол зэрэг тусгай бүтээгдэхүүн үйлчилгээг бид Special zone-раа дамжуулан хүргэдэг.

МЭРГЭШСЭН БАГШ НАР STAY тэргүүн зэрэглэлийн иогийн төв нь IYSM - International Yoga School of Mongolia-н шилдэг багш нартай хамтарч ажилладаг. Энэхүү сургуулиараа дамжуулан бид иогийн терапист болон иогийн багшийн сургалтуудыг явуулдаг бөгөөд түүнчлэн манай төвийн багш нар дээрх сургуулийн сургалт хөтөлбөрөөр мэдлэг туршлагаа тогтмол дээшлүүлдэгээрээ онцлогтой. Багш нар маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшлах эрх олгох сургалтуудын зэрэг болох RYT-200, ERYT200, RYT-500, ERYT-500, YACEP зэрэг мөн мэргэжлийн эмч бүхий баг хамт олон олон жилийн жилийн туршлага бүхий, өөр өөрсдийн онцлог заах аргаар мэргэшснээрээ давуу талтай.

VIP SERVICE ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ Та ганцаараа болон гэр бүлээрээ найз нөхдөөрөө өөрсдийн хичээллэлт болон дадлагажилтанд тохирсон багшаар өөртөө тохирсон хичээл авах боломжтой. Хэрэв та ганцаараа, эсвэл гэр бүлээрээ найз нөхдөөрөө хичээллэх сонирхолтой, биеийн аль нэг хэсэгтээ түлхүү анхаарах зорилготой бол мөн манай хичээлийн хуваарь таны ажлын цагтай уялдахгүй байгаа бол та VIP Service авах боломжтой юм.


Олимпик Ресиденс, 4-р давхарт Даваа, Лхагва, Баасан – 06:00-21:00 Мягмар, Пүрэв- 06:30-21:00 Бямба: 08:30-16:00 7755- 8020, 8820- 8020 Stay Premium Yoga Center stay_premium


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.