Page 1

Төслийн Гүйцэтгэлийн Удирдлагын Систем

Төслийн дизайн, мониторингийн хүрээг боловсруулах заавар

Энэхүү баримт бичгийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор монгол хэлнээ хөрвүүлсэн болно. АХБ орчуулгыг аль болох үнэн зөв байлгахыг хичээдэг боловч англи хэл нь Азийн хөгжлийн банк (АХБ)-ны албан ёсны хэл тул зөвхөн англи хэл дээрхи эх хувийг нь албан ёсных хэмээн үзнэ. Иймд иш татахдаа англи эхийг ашиглана уу.

Азийн хөгжлийн банк 2006 оны 3 дугаар сар


ӨМНӨХ ҮГ Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг зээл тусламжийн үр ашгийг дээшлүүлэхийг нэн чухалчилдаг бөгөөд үр ашгийг дээшлүүлэх гол үндэс нь хөгжлийн үр дүнд чиглэсэн менежмент (ХҮДЧМ) юм. Азийн хөгжлийн банк (АХБ) ХҮДЧМ-ийг нэвтрүүлж, түүний зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөхийн зэрэгцээ өөрийн гишүүн хөгжиж буй орнууддаа нэвтрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Ингэхдээ үр дүнд чиглэсэн стратеги, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар уг ХҮДЧМ-ийг улс орнуудад түгээн нэвтрүүлж байна.Тодорхой төслийн түвшинд төслийн дизайныг оролцооны аргаар гаргаж, харилцан уялдаа бүхий хүрээгээр дамжуулан хэрэглэж байна. Дизайны логик хүрээг АХБ 1990-ээд оны эхэн үеэс хэрэглэж ирсэн. Түүнийг Төсөл (техник туслалцаа)-ийн хүрээ гэж нэрлэж ирсэн бөгөөд 1996 оноос эхлэн уг хүрээ нь бүх төслийн баримтад заавал хавсаргах ёстой баримт бичиг болсон юм. Хөгжлийн албан ёсны тусламжийн ихэнх байгууллага, хөгжиж буй гишүүн орнууд, төрийн бус байгууллагууд уг хүрээг авч ашигласан. Уг хүрээ улам боловсронгуй болон хөгжсөөр өнөөдөр төслийн зорилтыг тодорхой томъёолох, сонирхлын бүлгүүдтэй зөвшилцөх, үр дүнд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц дизайн, менежментийн хүчирхэг хэрэгсэл болжээ. Төслийн циклийн бүх үе шатанд хэрэглэх зорилгоор уг хүрээг Төслийн дизайн, мониторингийн хүрээ хэмээн өөрчлөн нэрлэх болсон. Энэ нь төслийн дизайн, хэрэгжилт, үнэлгээний үе шатуудын гол холбоос бөгөөд АХБ-ны төслийн гүйцэтгэлийн менежментийн систем (ТГМС)-ийн гол тулгуур болдог. Хөгжлийн албан ёсны тусламжийн төслийг боловсруулахад сонирхлын бүлгүүдийн оролцоог хангах явдал нь зээл тусламжийн үр дүнг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр ХҮДЧМ–ийн зарчмуудыг бүрэн хэрэгжүүлнэ. Төслийн дизайн, мониторингийн хүрээ нь аливаа төслийн бүтэц, логик учир холбогдлыг тодорхойлох хүчирхэг хэрэгсэл юм. Гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтээр дамжуулан хөгжилд чиглэсэн төслийн үйл ажиллагааг хэрэгжих боломжтой, хэмжиж болохуйц үр дүнд чиглүүлдэг төдийгүй төсөл хэрэгжих явцад гарч болох эрсдлийг тодорхойлж өгдгөөрөө уг хүрээ ач холбогдолтой юм. Нөгөө талаар, тавьсан зорилго, үр дүнд хүрэхэд сонирхлын бүлгүүдийн оролцоо, хамтын ажиллагаа, харилцан зөвшилцөл ихээхэн нөлөөтэй. Тиймээс оролцооны аргаар төслийн дизайн, хяналтын хүрээг боловсруулах нь тухайн улс төсөлдөө эзний ёсоор хандаж, тавьсан зорилго, үр дүндээ хүрэхэд нь дэмжлэг болдог. Төслийн дизайн, мониторингийн хүрээг боловсруулах энэхүү заавар нь хөгжиж буй гишүүн орнуудын Засгийн газар, төрийн бус байгууллагын оролцогсод, АХБ-ны ажилтнууд, зөвлөхүүдээс бүрдсэн төслийн дизайныг боловсруулах багт зориулагдав. Энэхүү зааварт оролцоонд тулгуурлан төслийн дизайн, мониторингийн хүрээг тодорхойлох үе шатуудыг тайлбарлан, оролцоонд тулгуурласан дизайн хийх арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар өгүүлэв. Энэхүү журам нь (i) АХБ-ны ажилтнуудад зориулан 1999 оны 9 дүгээр сарын 10-нд баталсан “АХБ-ны зээл, техникийн тусламжаар хэрэгжүүлэх төсөлд логик хүрээг ашиглах заавар”, (ii) АХБ-ны ажилтнуудад зориулан 1999 оны 9 сард 3 дахь удаа шинэчлэн баталсан “Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем” журам, болон (iii) 2001 оны 12 сард хэвлэгдсэн АХБ-нд бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаа, тус банкнаас 1998 онд гаргасан “Логик хүрээг ашиглах-салбарын дүн шинжилгээ, төслийн дизайныг боловсруулах нь” зэрэг төслийн дизайн, мониторингийн хүрээг иш татсан баримт бичгүүд болон энэхүү зааварт нийцэхгүй өмнөх бусад бүх баримт бичгийг орлоно. Энэхүү журам нь АХБ-ны ажилтнууд болон хөгжиж буй гишүүн орнуудад үр дүнд чиглэсэн төсөл боловсруулж буй бусад хөгжлийн байгууллагуудын ажилтнуудын хэрэгцээнд нийцнэ гэж би найдаж байна.

Филип Далтроп АХБ-ны үйл ажиллагааны үйлчилгээний төвийн захирал


АГУУЛГА

I.

УДИРТГАЛ A. Б.

II.

2 3

ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ХҮРЭЭНИЙ АРГАЧЛАЛ A. Б. В.

III.

Зорилго Бүтэц

Оршил Нөхцөл байдлын шинжилгээ Төслийг тодорхойлох

4 6 15

ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ХҮРЭЭ A. Б. В. Г. Д. Е. Ё.

Удиртгал Дизайны хураангуй Гүйцэтгэлийн зорилт ба шалгуур үзүүлэлт Мэдээллийн эх сурвалж ба тайлагнах механизм Таамаглал ба эрсдэл Дизайн, мониторингийн хүрээг боловсруулж дуусах үйл явц Дизайн, мониторингийн тусгай хүрээ

ХАВСРАЛТ Ашиглах материал

21 21 26 33 36 41 42 42


Хүснэгт 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8.

Сонирхлын бүлгийн шинжилгээ: Нийтийн тээвэр Нийтийн тээврийн төслийн дизайны хураангуй Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох алхмууд Шалгуур үзүүлэлтийн хүснэгт Нийтийн тээврийн төслийн гүйцэтгэлийн зорилт/шалгуур үзүүлэлтүүд Нийтийн тээврийн төслийн мэдээллийн эх сурвалж/тайлагнах механизм Тохиромжгүй эрсдэл,таамаглалын жишээ Нийтийн тээврийн төслийн таамаглал, эрсдэл

10 25 27 31 32 35 38 40

Зураг 1. Дизайн, мониторингийн хүрээний аргачлал 2. Сонирхлын бүлгүүдийн хүснэгт 3. Асуудлын мод 4. Санал бодлын зураглал 5. Асуудлын мод: Нийтийн тээвэр 6. Зорилтын мод 7. Асуудлын ба зорилтын мод: Нийтийн тээвэр 8. Шийдлийн хувилбар сонгох 9. Хувилбаруудын сонголт: Нийтийн тээвэр Зураг 7-ийн дагуу засах 10. Дизайн, мониторингийн хүрээ 11. Зорилтын мод, ДМХ-ний уялдаа холбоо 12. Гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт 13. Мэдээллийн эх сурвалж, тайлагнах механизм 14. Таамаглал ба эрсдэл 15. ДМХ-ний босоо логик холбоо 16. Таамаглал, эрсдэлийн матриц 17. Ядуурлын нөлөөллийн матриц ба ДМХ 18. Төслийн ДМХ болон түүний ТБТТ хоорондын уялдаа холбоо 19. ДМХ болон бодлогын матрицын уялдаа холбоо

4 7 12 13 14 15 17 18 20 21 22 26 33 36 37 37 39 43 44

Фото зураг 1. Сонирхлын бүлгүүдийн дүн шинжилгээ, Шри Ланк Улс. 2. Сонирхлын бүлгүүд үндсэн асуудлуудыг тодорхойлж байгаа нь, Бүгд Найрамдах Киргиз Улс 3. Вануатигийн Хөдөөд боловсруулсан зорилтын мод 4. ДМХ-г боловсруулж байгаа нь, Папуа Шинэ Гвиней 5. Оролцоонд үндэслэсэн семинараас боловсруулсан ДМХ


ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР АХБ ЗҮТТ ОУХГ ХБГО ДМХ ГБ ЯТЗ ХБ ТББ ТЭТ ХС ТГМС ТБТТ ЕТЗ СХХ САК ТТ ТТЭТ ХҮДЧМ ТСХ

-

Азийн хөгжлийн банк Зөвлөх үйлчилгээний техник туслалцаа Олон улсын хөгжлийн газар Хөгжиж буй гишүүн орон Дизайн, мониторингийн хүрээ Гүйцэтгэгч байгууллага Яаралтай тусламжийн зээл Хэрэгжүүлэгч байгууллага Төрийн бус байгууллага Төслийн эцсийн тайлан хүн-сар Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем Төсөл/хөтөлбөрт бэлтгэх техник туслалцаа Ерөнхийлөгчийн тайлан зөвлөмж Салбарын хөгжлийн хөтөлбөр Сафари автобус компани Техник туслалцаа Техник туслалцааны эцсийн тайлан Хөгжлийн үр дүнд чиглэсэн менежмент Тусламжийн стратеги, хөтөлбөр

АНХААРУУЛГА Энд байгаа $ гэсэн тэмдэглэгээ нь АНУ – ын долларыг илэрхийлнэ.


I.

УДИРТГАЛ

А.

ЗОРИЛГО

Хэрэгжиж буй салбар, далайц, санхүүжилтийн эх үүсвэрээсээ үл хамааран хөгжлийн албан ёсны зээл тусламжийн төслүүд олон талаараа хүмүүсийн амьдралд нөлөөлж байдаг. Мэдээллийг Зохих ёсоор төлөвсистемтэй цуглуулах, концепцийн дүн шинжилгээ хийх, энэ лөгдөөгүй төсөл үйл явцад сонирхлын бүлгүүдийн оролцоог хангах явдал амжилтгүй хүссэн үр дүндээ хүрэхэд зайлшгүй чухал ач холбогдолтой. болдгийг Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дизайн, мониторингийн та мэдэх үү? хүрээ (ДМХ)-ний аргачлалыг ашиглах энэхүү заавар нь дүн шинжилгээ, дизайн зохиох үйл явцыг хөнгөвчлөх зорилготой юм. Үүнийг боловсруулахад АХБ, хөгжлийн албан ёсны тусламжийн хоёр болон олон талт хамтын ажиллагааны бусад байгууллагын хуримтлуулсан туршлага, үнэ цэнэтэй мэдээллийг ашиглав. АХБ-ны ажилтнуудад зориулан урьд өмнө гаргаж байсан бүх журам, заавар, зөвлөмжийг энэхүү заавраар орлоно. Төсөл, хөтөлбөр боловсруулах багийн ахлагч, гишүүд, зөвлөх, хөгжиж буй гишүүн орнууд (ХБГО)-ын төсөл гүйцэтгэгч, хэрэглэгч байгууллагууд төслийн дизайнаа зөв тодорхойлох, хэрэгжилтэнд ашиглах зохистой мониторинг, үнэлгээний аргачлал, хэрэгслийг энэхүү зааварт тусгав. Эдгээр аргачлал, хэрэгсэл нь асуудлын мөн чанарыг ойлгох, тэдгээрийг шийдвэрлэх зорилтуудыг зөв тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх стратегийг тодорхойлоход туслах юм. Зээлдэгч, төслийн үр ашгийг хүртэгсэд болон бусад сонирхлын бүлгүүдийг энэ үйл явцад хэрхэн үр дүнтэй оролцуулах, эдгээр арга техникийг хэдийд, хэнтэй, хэрхэн оновчтой ашиглах талаар энэхүү зааварт өгүүлнэ. Үр шимийг хүртэгсдийн оролцоо болон тухайн орны төслийн эзэмшилд тулгуурлаж хүссэн үр дүндээ хүрэх хэмжээнд төслийн судалгаа, дүн шинжилгээ хийх, концепцийг тодорхойлох, төлөвлөхөд уг үйл явц чиглэгдэнэ. Энэхүү зааварт АХБ-ны ашигладаг ДМХ-г өгүүлнэ1. ДМХ-ний аргачлал нь хоёр болон олон талт хөгжлийн албан ёсны тусламжийн байгууллагуудын ашигладаг төслийн мөчлөгийн менежмент хэмээн нэршсэн логик хүрээнд үндэслэгдсэн болно. Төслийн орц, арга хэмжээ, бүтээгдэхүүн, үр дүн, үр нөлөө зэргээс бүрдсэн үр дүнгийн гинжин хэлхээсийн концепцийг энэхүү зааварт өгүүлнэ. Зээл тусламжийг уялдуулан зохицуулах санаачлагын нэг хэсэг болгож Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ), Хөгжлийн албан ёсны тусламжийн хороо (ХАЁТХ)2-ноос хамтран баталсан тайлбар толиноос энэхүү аргачлалын нэрийг авсан болно. Энд зорилго гэдгийн оронд үр нөлөө, зорилт гэдгийн оронд үр дүн гэсэн хэллэгийг тус тус орлуулан ашиглав. Хөгжлийн үр дүнд чиглэсэн менежмент (ХҮДЧМ)-ийн гол үндэс суурь болсон хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн заах, мэдээллийн зохих эх сурвалж болон төслийн эрсдэл,

1

Энэхүү заавар нь (i) АХБ-ны ажилтнуудад зориулан 1999 оны 9 дүгээр сарын 10-нд баталсан “АХБ-ны зээл, техникийн тусламжаар хэрэгжүүлэх төсөлд логик хүрээг ашиглах заавар”, (ii) АХБ-ны ажилтнуудад зориулан 1999 оны 9 сард 3 дахь удаа шинэчлэн баталсан “Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем” журам болон (iii) 2001 оны 12 сард хэвлэгдсэн АХБ-нд бүтцийн өөрчлөлт хийх үйл ажиллагаа, тус банкнаас 1998 онд гаргасан “Логик хүрээг ашиглаж Салбарын дүн шинжилгээ, төслийн дизайныг хийх нь” зэрэг төслийн төлөвлөлт, мониторингийн хүрээг иш татсан баримт бичгүүд болон энэхүү журамтай зөрчилдөх өмнөх бусад бүх баримт бичгүүдийг орлох болно. 2 OECD-DAC хамтран 2002 онд боловсруулсан “Зээл тусламжийн үр ашгийн үнэлгээ”. Үнэлгээ, үр дүнд чиглэсэн менежментийн үг хэллэгийн тайлбар толь. Парис


2 таамаглалыг хэрхэн тодорхойлох, тэдгээрийг төслийн дизайнд хэрхэн тусгах зэргийг зааж өгсөн.

Б.

БҮТЭЦ

Энэхүү зааврыг боловсруулахдаа дүн шинжилгээнээс төлөвлөлт гэсэн үйл явцын дарааллыг баримталсан . Нэгдүгээр бүлэгт ДМХ-ний аргачлалын талаарх ерөнхий ойлголт, Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем (ТГМС)-тэй уг арга хэрхэн холбоотой болохыг тайлбарлав. Хоёрдугаар бүлэгт ДМХ-ний аргачлал гэж юу болох, үүний дотор (i) Сонирхлын бүлгийн шинжилгээ, Асуудлын шинжилгээ гэсэн хоёр хэсгээс бүрдэх Нөхцөл байдлын дүн шинжилгээ, (ii) Зорилтын шинжилгээ, Хувилбаруудын шинжилгээ гэсэн хоёр хэсгээс бүрдэх Төслийг тодорхойлох үе шатуудын талаар өгүүлнэ. Эдгээр аргуудыг тус бүрт нь үе шатаар практикт хэрэглэсэн жишээтэйгээр тайлбарлаж, зөвлөмжийг өгсөн. Эдгээр арга хэрэгслийг хэрхэн ашиглах талаар тодорхой тайлбарлах зорилгоор тээврийн салбарын хялбаршуулсан жишээг энэ зааварт ашиглав. Дээрх дүн шинжилгээ, дизайны үйл явцын үр дүнг ДМХ-ний матрицад хэрхэн буулгах аргыг гуравдугаар бүлэгт өгүүлэв.


II. ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ХҮРЭЭНИЙ АРГА

А.

ОРШИЛ

Төслийн дизайн зохиох, хэрэгжүүлэх системтэй арга замыг Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем (ТГМС)-д тодорхойлдог. ТГМС-ийн гол бүрэлдэхүүн хэсэг болох ДМХ нь төслийн дүн шинжилгээ хийх, концепцийг тодорхойлох, төслийн дизайныг гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих, үнэлгээ хийхэд ашигладаг үр дүнд тулгуурласан хэрэгсэл юм. Энэ нь төслийн дизайны үйл ажиллагааг тодорхой бүтцэд оруулж, төслийн талаарх чухал мэдээллийг төслийн сонирхлын бүлгүүдэд үр ашигтай, ойлгоход хялбар байдлаар хүргэхэд дөхөм болгодог. Төслийн ДМХ-ний арга нь ДМХ-ний дизайныг гаргах үйл явц хоёр хоорондоо ялгаа заагтай болохыг харуулдаг. Үйл явц гэдэгт сонирхлын бүлгүүдийн шинжилгээ, асуудлын болон зорилтын шинжилгээ, хувилбаруудын шинжилгээ хийх зэрэг ДМХ-ний дизайныг хийх үе шатууд хамаардаг. ДМХ-ний дизайныг хийх үйл явцын үр дүнг нэгтгэн матриц хэлбэрт оруулсныг ДМХ хэмээн нэрлэдэг. (Зураг 1-ийг үзнэ үү). АХБ-нд өмнө нь ДМХ-г Төсөл, Техник Туслалцааны Хүрээ гэж нэрлэж ирсэн бөгөөд 1996 оноос хойш Техник туслалцааны төслийн баримт бичиг болон Зээлийн төслийн хувьд АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлэх Ерөнхийлөгчийн тайлан, зөвлөмжийн 1 дүгээр Хавсралт болгон албан ёсоор оруулах болсон. ДМХ-ний аргыг тухайн улсын хэрэгжүүлэх хөтөлбөр, салбарын стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулахад ашиглаж болно. Энэхүү зааврын хувьд уг аргыг төсөл болон техникийн туслалцааны түвшинд ашиглахад чиглүүлэв. Зураг 1: Дизайн, Мониторингийн хүрээний аргачлал Дизайн

Дизайн, Мониторингийн хүрээ Хувилбарын шинжилгээ

Зорилтын шинжилгээ

Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Иш татах Хувилбар

Таамаглал / Эрсдэл

Үр нөлөө Үр дүн

Асуудлын шинжилгээ

Сонирхлын бүлгүүдийн шинжилгээ

Бүтээгдэхүүн

Үйл ажиллагаа

ОРЦ

ДМХ-ийн арга нь (i) дүн шинжилгээ, дизайн, (ii) ДМХ-ний матриц гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Дүн шинжилгээ, дизайн хийх үйл явц дараах үе шатуудтай байна. Үүнд: Нөхцөл байдлын шинжилгээ:


4 a. б.

сонирхлын бүлгүүдийн шинжилгээ асуудлын шинжилгээ

Төсөл тодорхойлох: a. зорилтын шинжилгээ б. хувилбаруудын шинжилгээ ДМХ арга нь дараахь хоёр шалтгааны улмаас оролцооны аргыг хэрэглэдэг. Үүнд: i) ii)

бүлгийн гаргасан шийдвэр нь хэн нэгэн хүний дангаараа гаргасан шийдвэрээс ямагт илүү байдаг; хүмүүс өөрсдийн гаргасан санааг хэрэгжүүлэхдээ илүү идэвхтэй байдаг.

Оролцоонд тулгуурласан аргаар явагдсан шинжилгээ болон дизайны эцсийн бүтээгдэхүүн нь ДМХ буюу 14 нүд бүхий матриц бөгөөд түүнээс (зураг 1) дараах асуултуудын хариултыг харж болно. Үүнд: i) ii) iii) iv) v) vi) vii)

Юуны өмнө яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болов (үр нөлөө)? Төслийн үр дүнд юунд хүрсэн байх? Төслийн хамрах хүрээ (бүтээгдэхүүнүүд) ямар байх, ямар арга хэмжээнүүд авагдах шаардлагатай вэ? Ямар эх сурвалж шаардагдах вэ (орц)? Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд ямар бэрхшээлүүд (эрсдэлүүд) байна вэ? Төслийн дизайныг хийхэд ямар ямар таамаглалыг тооцож оруулсан бэ? Бид амжилтанд хүрсэн эсэхээ хэрхэн хэмжиж (гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд) нягтлах (мэдээллийн эх сурвалж) вэ?

ДМХ нь төслийн хэрэгжилтийн шатанд мониторинг хийх, болон хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх суурь болдог. Энэ нь хөдөлгөөнгүй байдаг төлөвлөлтийн баримт бичиг биш, харин төсөл хэрэгжих явцад түүний бүрэлдэхүүн, хамрах хүрээнд гарсан өөрчлөлтийг тусган байнга шинэчлэгдэж байдаг. Сонирхлын бүлгүүдийг төслийн ДМХ-г боловсруулах шатанд дүн шинжилгээ хийх, концепцийг тодорхойлохоос эхлээд эцэслэн боловсруулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд оролцуулна. Энэхүү оролцооны үйл явцад зээлдэгч, хэрэгжүүлэгч байгуулага (ХБ), гүйцэтгэгч байгууллагууд (ГБ), засгийн газрын бусад байгууллагууд, төрийн бус байгууллага (ТББ)-ууд, хувийн хэвшил, төслийн ашиг шимийг хүртэгсэд, АХБ-ны төслийн баг, зөвлөхүүд оролцдог. ДМХ нь дараах зүйлсийг мэдээлдэг: i)

Тодорхой орцуудыг тухайн салбар, дэд салбарт нөлөө үзүүлэх багц бүтээгдэхүүнүүд болгон хувиргах замаар төслийн зорилтот үр дүнд хэрхэн хүргэх, улмаар хэрхэн хөгжлийн томоохон зорилгод нөлөөлөх; ii) Төслийн хэрэгжилтийн туршид мониторинг хийж, хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх боломж олгохуйц, хугацаатай, хэмжих боломжтой шалгуур үзүүлэлтүүд; iii) Зорьж буй үр дүнд хүрэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлүүд, тэдгээрээс сэргийлэх зохистой арга хэмжээнүүд; iv) Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой нөхцөл, таамаглалууд. ДМХ-ний аргыг ашиглахдаа дараах үе шатуудыг мөрдөнө. Үүнд: i) ii) iii)

Хөгжлийн болон салбарын бэрхшээлтэй асуудлуудад дорвитой нөлөөлөх, эсвэл чухал байр суурь эзлэдэг сонирхлын бүлгүүдийг тодорхойлох (сонирхлын бүлгийн шинжилгээ). Шийдвэрлэх шаардлагатай хөгжлийн асуудал, бэрхшээлийг тодорхойлох (асуудлын шинжилгээ). Бэрхшээлтэй гол асуудлын мөн чанар, түүний учир шалтгааны үндсийг тогтоох (асуудлын шинжилгээ).


5

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

iv)

Бэрхшээлтэй асуудлын нөлөөг тодруулах (бэрхшээлтэй асуудлын шинжилгээ). Өгөгдсөн хугацаанд гарч болох сайжралтыг тогтоох (зорилтын шинжилгээ). Үйл ажиллагаа, арга хэмжээний хувилбарыг тогтоох (хувилбарын шинжилгээ). Зохих хувилбарыг сонгох (хувилбарын шинжилгээ). Сонгож авсан хувилбарыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд юу хэрэгтэй байгааг тогтоох (сонгосон хувилбарын ТЭЗҮ). ДМХ(ДМХ-н матриц)-г бэлтгэх, уялдаа холбоог шалгах .

v) vi) vii) viii) ix)

ДМХ нь төслийн хэрэгжилтийн явцад ашигладаг үндсэн баримт бичгийн эх сурвалж бөгөөд дараах баримт бичгүүдийн бүрэлдэхүүнд ордог. Үүнд: i) ii) iii) iv)

Б.

Төсөл удирдах санамж бичиг ,(ТУСБ) Төслийн гүйцэтгэлийн тайлан (ТГТ)3 болон техник туслалцааны гүйцэтгэлийн тайлан (ТТГТ), төслийн эцсийн тайлан (ТЭТ), техник туслалцааны эцсийн тайлан (ТТЭТ), төслийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлан (ТГҮТ), техник туслалцааны үнэлгээний тайлан (ТТҮТ).

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ

Төслийг аливаа хөгжилд тулгарч буй бэрхшээл, саад тотгорыг арилгах, зорилгоор боловсруулдаг бөгөөд эдгээр бэрхшээлүүд нь ихэнх тохиолдолд нийтийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байх, түүний үр дагавраас үүссэн байдаг. Төслийг тодорхойлж, түүнийг боловсруулахын өмнө тухайн нөхцөл байдал үнэхээр муу эсвэл хангалтгүй тиймээс түүнийг өөрчлөх, шаардлагатай гэдэг зөвшилцөлд хүрсэн байх ёстой. Нөхцөл байдлын дүн шинжилгээнд (i) сонирхлын бүлгийн шинжилгээ, (ii) асуудлын шинжилгээ гэсэн шинжилгээний хоёр хэрэгслийг ашигладаг.

1.

Сонирхлын бүлгүүдийн шинжилгээ

a.

Оршил

Сонирхлын бүлгүүдийн шинжилгээ нь оношлогооны анхны хэрэгсэл бөгөөд ДМХ-ний эхний үе шат юм. Уг шинжилгээг хийснээр уг хөгжлийн асуудалд чухам ямар байгууллага, хүмүүс хамрагдаж, тэдгээрийн эрх ашиг нь хэрхэн хөндөгдөж байгааг тодруулдаг. Мөн төслийн стратеги, хэрэгжилтийг дэмжиж байгаа болон эсэргүүцэж байгаа бүлэг /хэсэг/-үүдийг тодорхойлсноор дэмжигчдийг төсөлд илүү түлхүү оролцуулж, эсэргүүцэгчдийн дэмжлэгийг авахад чиглэсэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж бүрдүүлж өгдөг. Сонирхлын бүлгүүдийн дүн шинжилгээ нь хөгжилд тулгарч буй асуудлыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Зээлдэгч, банкны суурин төлөөлөгч болон төслийн багийн тодорхойлсон сонирхлын бүлгүүдийг оролцуулсан семинар, ярилцлага хэлбэрээр сонирхлын бүлгүүдийн шинжилгээг хийх нь нь хамгийн үр дүнтэй арга байдаг. Ийм , семинар, ярилцлагыг зөвлөх4, эсвэл төслийн багийн гишүүн, эсвэл аль нэг оролцогч удирдах нь зүйтэй. Төслийн шинж чанараас хамаарч сонирхлын бүлгүүд тодорхойлогдох бөгөөд үүнд зээлдэгч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага болон Засгийн газрын бусад байгууллагууд, ТББ-ууд, хувийн хэвшил, шашны байгууллага, төслийн ашиг шим хүртэгсэд, хандивлагч байгууллагууд орж болно. Энэхүү шинжилгээний аргыг хэрэглэснээр өргөн хүрээг хамарсан асуудлаар өөр өөр үзэл бодол, байр суурийг зөвшилцөлд хүргэх, түүнчлэн зээлдэгч, төслийн үр ашгийг хүртэх зорилтот бүлэг 3

ТЭТ, ТГТ, ТГҮТ-г зөвхөн төсөлд ашиглаад зогсохгүй хөтөлбөрийн зээл, салбарын хөгжлийн болон салбарын зээлүүдэд ашигладаг. 4 ДМХ-ны аргыг хэрэглэх мэдлэг чадвартай дотоодын болон ОУ-ын идэвхжүүлэгчдийн нэрсийн жагсаалт нь Төслийн Зохицуулалт (ТЗХАХ) хэлтэст байдаг.


6 болон бусад сонирхлын бүлгүүдийн хувьд төсөлд эзний ёсоор хандах үзлийг төлөвшүүлэхэд илүү үр дүнтэй байдаг. Нэн ялангуяа хөгжлийн тулгамдсан асуудалд сөрөг эсвэл эсрэг байр суурьтай байж болзошгүй бүлгүүдийг оролцуулж, төслийн хэрэгжилт тасалдах явдлыг аль болох гаргахгүй байхуйцаар бүгдийх нь үзэл бодлыг дүн шинжилгээнд харгалзан үзэх нь чухал. Сонирхлын бүлгүүдийн шинжилгээ нь динамик үйл явц бөгөөд асуудлын шинжилгээтэй зарим талаар давхацдаг. Төслийн мөчлөгийн туршид тодорхой үе шат дуусч, тодорхой асуудал шийдвэрлэгдэх тухай бүрд сонирхлын бүлгүүдийн шинжилгээг шинэчлэн хийж боловсронгуй болгох шаардлагатай. i)

ii) iii)

Асуудлыг тодорхойлох шатанд энэхүү шинжилгээ нь нөлөө бүхий чухал сонирхлын бүлгүүдийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, дизайны үйл явцад тэднийг хэрхэн татан оролцуулахад анхаарлыг хандуулах үүрэгтэй. Үр дүнд чиглэсэн стратеги, хөтөлбөрийг боловсруулах, банкны хөтөлбөрийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд уг шинжилгээг ашиглаж болох ба зээлдэгч, суурин төлөөлөгчийн газрын ажилтнуудтай хамтран уулзалт ярилцлага зохион байгуулж болно. Төслийн үндэслэлийг гаргах шатанд сонирхлын бүлгүүдийн нарийвчилсан шинжилгээ хийх нь дизайныг шийдэх, эрсдэлийн шинжилгээ хийхэд тустай байдаг. Төсөл хэрэгжих явцад сонирхлын бүлгүүдийн шинжилгээг үргэлжлүүлэн хийснээр сонирхлын бүлэг тус бүрийн оролцоог баталгаажуулах, нөхцөл байдлын болон бүлгүүдийн сонирхлын өөрчлөлтийг ажиглалтандаа байлгаж, үнэлгээний үйл явцад сонирхлын бүлгүүдийн оролцоог төлөвлөхөд тустай байдаг.

Сонирхлын бүлгүүдийн шинжилгээний хамрах хүрээ, чиглэх асуудал нь байгууллага бүрийн хувьд өөр өөр байдаг. Олон улсын хөгжлийн департмент, Дэлхийн банк нь сонирхлын бүлгүүдийн сонирхол, ач холбогдол нөлөөг судлан үздэг бол Японы Жайка (JICA) байгууллага гол сонирхлын бүлгүүдийн давуу болон сул талыг тодорхойлох үүднээс хэсэгчилсэн SWOT5 (ДСБА) шинжилгээг хийдэг. АХБ-ны хувьд олон улсын хамгийн сайн туршлагад тулгуурлан Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд ДМХ-ний онцлогт тохируулан аргачлал боловсруулсан бөгөөд түүнийг энэхүү зааварт тусгав. Америкийн хөгжлийн банк ч мөн үүнтэй ижил төстэй бүтэц, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг (хавсралтаас тодорхой үзнэ үү). Дор өгүүлэх АХБ-ны аргачлалд хамгийн наад захын шаардлагуудыг тусгасан бөгөөд шаардлагатай тохиолдолд өргөжүүлэх боломжтой.

б.

Үйл явц

Анх сонгогдсон сонирхлын бүлгүүдийн дунд тусгай идэвхжүүлэгчийн тусламжтайгаар явагдах санал сонсох дэвшүүлэх семинар, ярилцлагаар хийгдэх сонирхлын бүлгүүдийн шинжилгээ нь дараах алхамуудыг баримтлана. Үүнд: Алхам 1: Тухайн салбарын хөгжилд тулгарч буй үндсэн асуудлууд, зорилтот хүрээ болон/эсвэл салбар, ашиг шим хүртэгсдийг тогтоох. Алхам 2: Сонирхлын бүлгүүдийн хүснэгтийг бэлтгэх (Зураг 2). Зураг 2: Сонирхлын бүлгүүдийн хүснэгт Сонирхлын бүлгийн нэр

Бүлгийн сонирхол

Асуудлын талаарх ойлголт

SWOT (ДСБА) = давуу тал, сул тал, боломж, аюул занал.

5

Нөөц

Үүрэг


7

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Алхам 3: Бүх оролцож буй сонирхлын бүлгийг карт6 дээр бичээд тэдгээрийг төрлөөр нь, тухайлбал хүн амын бүлэг, төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, хандивлагч байгууллагаар нь бүлэглэх. Бүлэг тус бүрийг хүснэгтийн мөр тус бүрт байрлуулах (1-р багана). Алхам 4: Хөгжлийн тулгамдсан асуудлаар бүлэг тус бүрийн сонирхол, түүнийг шийдвэрлэхэд тэрээр ямар учраас, хэрхэн оролцож байгаа талаар хэлэлцэх. Бүлэг тус бүрийн гол сонирхлыг нь нэг карт дээр тодорхойлж бичих (2-р багана). Алхам 5: Хөгжилд тулгарч буй асуудлаар бүлэг тус бүр ямар ойлголттой байгааг тодруулж (3-р Сонирхлын бүлгийн шинжилгээ, Шриланк Улс багана) карт дээр шийдэл хэлбэрээр бус сөрөг илэрхийллээр томъёолж бичих, жишээ нь: замын засвар, арчлалт муу хийгддэг (зөв томъёолол), зам засвар арчлалтын систем байхгүй (буруу томъёолол). Алхам 6: Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тухайн бүлэг дэмжихэд эсвэл эсэргүүцэхэд7 зарцуулах нөөцийг томъёолох. Энэ нь санхүүгийн болон санхүүгийн бус нөөц байж болно. Албан ёсны байгууллагуудын хувьд аль аль нөөц байдаг бол хүн ам, иргэний нийгмийн бүлэгт гол төлөв санхүүгийн бус нөөц байдаг.Үүнд ажиллах хүч, улс төрийн нөлөө, санал, ажил хаялт, олон нийтийн дарамтыг дурдаж болно (4-р багана). Алхам 7: Тухайн бүлгийн тодорхой функцийг гүйцэтгэх үүрэг, эрх мэдлийг жагсаах. Гэвч голдуу бага орлоготой иргэд, фермерүүд, эмэгтэйчүүд зэрэг бүлгүүдэд ийм үүрэг байдаггүй (5-р багана).

в.

Жич зөвлөгөө Сонирхлын бүлгүүдийн шинжилгээг зорилтот бүлгүүдийн удаа дараагийн уулзалт ярилцлага, семинарын явцад хийж болдог. Тухайн нөхцөл байдлаас хамаарч бүлгүүдийг өргөн хүрээнд болон нарийвчилсан хэлбэрээр тодорхойлно. Гол сонирхлын бүлгүүдийн талаарх үндсэн бүх мэдээллийг авах шаардлагатай. Гол сонирхлын бүлгүүдийн шинжилгээг нарийвчилж хийх шаардлагатай. Сонирхлын бүлгүүдийн шинжилгээ нь мэдээллийн чухал эх үүсвэр болдог тул төслийн хэрэгжилтийн явцад байнга шинэчлэх шаардлагатай. Уг ажиллагааг Төслийн үнэлгээний ажлын хэсгийн ажилтай нэгтгэж болно.

г.

Жишээ

Дор өгүүлэх нийтийн тээврийн салбарын тохиолдол нь сонирхлын бүлгүүдийн шинжилгээний нийтлэг жишээ бөгөөд үүнд сонирхлын бүлгүүдийн хүснэгтийг хэрхэн бөглөснийг харуулж байна (Хүснэгт 1).

6

Карт-метакарт эсвэл наадаг цаасыг ашиглана. Энэ нь үр дүнг үзүүлэх, бүлгийн ярилцлагыг хөтлөх, танилцуулгадаа өөрчлөлт оруулах зэрэгт хэрэг болдог. Загвар зааврыг үйл ажиллагааны үйлчилгээний төв( ҮАҮТ) өөс авах боломжтой. 7 Хэрэв тухайн бүлгийн сонирхол уг төслийн эсрэг чиглэсэн байвал тэрээр өөрт байгаа нөөцөө ашиглан төслийн хэрэгжилтийг тасалдуулах үйл ажиллагаа явуулах магадлалтай. Иймээс болзошгүй саад тотгорыг тодорхойлж, түүнийг тойрон гарах арга замыг олох нь институцын оношлогоог хийж стратегийг тодорхойлох үйл явцын нэг хэсэг бөгөөд үүнийг сонирхлын бүлгийн шинжилгээ нөхцөлдүүлж чадах юм.


8

Нийтийн Тээвэр

Усамбара уулын өндөрлөгт байрлах Аруша хот сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хувийн авто тээврийн хэрэгслийн тоо ч хурдацтай нэмэгдэн замын түгжрэл бий болоход хүргэжээ. Үүнтэй зэрэгцэн хотын автобусны хөдлөх бүрэлдэхүүний 90%-ийг эзэмшдэг, хотын цорын ганц нийтийн тээврийн компани болох Сафари автобус компани 1995 оноос хойш үйлчилгээний үнэ тарифаа өсгөөгүй хэр нь түүний зорчигчийн тоо буурсаар байв. Тус компани үйл ажиллагааныхаа зардлын дөнгөж 70%ийг үйлчилгээний орлогоороо нөхөж байв. Сүүлийн хэдэн жилд тус компаний үйл ажиллагаанаас үүдэлтэй зорчигчдыг бэртээж гэмтээсэн зам тээврийн төдийгүй нийт ослын тоо огцом өссөн. Автобус цагаасаа хоцордог, эвдэрдэг талаарх гомдол зорчигчдоос байнга ирэх болов. Хэдийгээр зорчигчдын тоо өндөр хэвээр байсан ч үйлчилгээний чанар доройтсоор байв. Эдгээрийн улмаас зорчигчид аажмаар тээврийн өөр төрлийн үйлчилгээг эрэлхийлэх болов. Сафари автобус компаний удирдлагууд зам тээврийн ослын гол шалтгаан техникийн улбаатай гэж үздэг байлаа. Автобусны хөдлөх бүрэлдэхүүн хуучирсан, засвар, арчилгаа тогтмол хийгддэггүй, засварчид нь чадвар муутай, сэлбэг хэрэгсэлгүйгээс засвар үйлчилгээ байнга хойшлогддог байна. Зарим тохиолдолд

жолооч нар нь замын хөдөлгөөний дүрэм баримтлахгүй, хурд хэтрүүлснээс, зарим үед Нийтийн аж ахуйн газрын хариуцдаг авто замын нөхцөл муу, засвар арчлалт хийгдээгүйгээс осол гарсаар байв. Замд зохих засвар арчлалт хийх, алслагдсан хороолол руу шинэ зам барихад жилийн төсөв нь хүрэлцдэггүй хэмээн Хотын нийтийн аж ахуйн газар хэлдэг аж. Аруша хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) Хотын Нийтийн аж ахуйн газрын төсвийг нэмэхийн тулд Сафари автобусны компанид олгодог татаасыг бууруулах, үүнийгээ автобусны үйлчилгээний үнийг нэмэх замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байв. Гэвч Аруша хотын дарга энэ саналыг эсэргүүцэж зөвшөөрөхгүй байхаар шийджээ. Автобусны жолооч нарын холбоо жолооч нарын цалинг нэмэгдүүлэх, ажлын цагийг бууруулах шаардлага тавин ажил хаялт зарлахаа мэдэгджээ. Тэд автобусны парк хуучирсан, замын нөхцөл муу байна хэмээн гомдол мэдүүлж байв. Нөгөө талаас жолооч нар автобусаа жолоодохдоо анхаарал болгоомж муутай ханддаг, бүдүүлэг зан харьцаа гаргадаг хэмээн зорчигчид гомдол гаргаж байв. Товчоор хэлэхэд Аруша хотын нийтийн тээврийн үйлчилгээ мухардалд орж, түүнийг засах ямар нэг дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болоод байв.


9

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Хүснэгт 1: Сонирхлын бүлгийн шинжилгээ – Нийтийн тээвэр СОНИРХЛЫН БҮЛГИЙН НЭР Зорчигчид

БҮЛГИЙН СОНИРХОЛ Аюулгүй, найдвартай, боломжийн үнэтэй нийтийн тээврийн үйлчилгээ

АСУУДЛЫН ТАЛААРХ ОЙЛГОЛТ • • • • • •

Цагаасаа хоцордог Автобус байнга эвдэрдэг Осол байнга гарч зорчигчдод гэмтэл учруулдаг Жолооч нар муухай харьцаатай Аюултай Жолоодлого Автобустай холбоотой осол хэт олон гардаг Автобусны жолооч нар аюултай жолооддог

Хувийн машинтай хүмүүс

Замын бөглөрөл гарахгүй байх, аюулгүй замыг бий болгох

Автобусны жолоочдын холбоо

Автобусны жолооч нарын ажиллах нөхцлийг сайжруулах

• • •

Сэлбэг хэрэгслийн найдвартай хангамж Өртөг бага, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх

Сэлбэг, эд ангийн нөөцийн менежмент муу

Автобусны парк хуучирсан Автобусны засвар арчлалт тогтмол бус Сэлбэгийн хангамж найдвартай бус Засварчдын ур чадвар муу Үйлчигээний орлогоор үйл ажиллагааны зардлын ердөө 70%-ийг нөхдөг Замын засвар арчлалт муу

Засварчид

Сафари автобус компанийн удирдлага

• • • •

Хувийн автобус компаниуд Нийтийн аж ахуйн газар

Аруша хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Аруша хотын дарга

Ашигтай ажиллахын тулд зах зээлд эзлэх хувиа өсгөх Усамбара уулын замын нөхцлийг сайжруулах Нийтийн тээврийн найдвартай систем

Найдвартай, бага тарифтай нийтийн тээврийн систем

• • • •

Цалин бага Ажлын цаг хэт урт Замын засвар, арчлалт муу Автобус хуучирсан, дорвитой засвар арчлалт хийгдээгүй

Төсөв хүрэлцдэггүй Замын нөхцөл муу Тээврийн хэрэгслийн тоо хэт олон Сафари автобус компаний удирдлага муу

Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх иргэдийн гомдол ихэссэн Замын түгжрэл ихэссэн

НӨӨЦ

ЭРХ, ҮҮРЭГ

Үйлчилгээ сайжирвал илүү үнэ төлөхөд бэлэн

Хамааралгүй

найдвартай аюулгүй байвал нийтийн тээврээр үйлчлүүлэх талаар бодолцож болох юм. Автобусны жолооч нарыг ажил хаяулж чадна (100% гишүүнчлэлтэй) Хамтын хэлэлцээ тохиролцоо хийх хүчтэй Техникийн ур чадвар

Хамааралгүй

Бараг дангаар ноёрхогч

Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах

Хамааралгүй

Нийтийн тээврийн үйлчилгээг зайлшгүй үзүүлэх

Автобус парктай Үйл ажиллагааны төсөв Засгийн газрын татаас

Сафари автобус компанийн тарифыг цохиж бууруулах боломжтой Үйл ажиллагааны жилийн төсөв

Сафари автобус компаний жилийн төсвийг баталдаг Бүх байгууллагуудад төсөв хуваарилдаг ИТХ-д хориг тавих Ард нийтийн Дэмжлэгийг үүрэгдэн гаргуулах

Хамааралгүй

Замын сүлжээг засах, сайжруулах, өргөтгөх Аруша хотын иргэдийн эрх ашгийг хамгаалах Хотын төсвийн эх үүсвэрийг хуваарилдаг Аруша удирдах

хотыг


10

2.

Асуудлын шинжилгээ

a.

Оршил

Асуудлын модыг боловсруулах замаар тулгамдаж буй асуудлын шинжилгээ хийх нь нөхцөл байдлын шинжилгээнд ашигладаг Асуудлын шалтгааны оношлогооны хоёр дахь хэрэгсэл юм. Уг шинжилгээ гинжин холбоог зөв нь системийн задлан шинжилгээнээс гаралтай тодорхойлсноор төслийн бөгөөд үүнийг (i) хөгжилд тулгарсан асуудлын дизайныг сайн гаргах орчны нөхцөл байдлыг шинжлэх, (ii) хөгжилд боломж бүрдэж, энэ нь үр тулгарч буй асуудалтай холбоотой бэрхшээл, саад дүнд чиглэсэн төсөл тотгорыг тодорхойлох, (iii) асуудлын мод (Зураг 3) боловсруулах үндэс буюу учир шалтгааны уялдаа холбоог диаграммаар болдог. харуулахад ашиглана. Хөгжилд тулгарч буй асуудлыг тодорхойлох үйл ажиллагаа нь тухайн улсад үзүүлэх тусламжийн стратеги, хөтөлбөр (ТСХ)-ийг боловсруулах, мөн хэрэгжиж буй төслүүдэд үнэлгээ хийх, салбарын болон сэдэвчилсэн шинжилгээ хийх(ядуурал, жендер, байгаль орчны үнэлгээ хийх гэх мэт) явцад эхэлдэг. ХБГО газар зүйн хувьд тодорхой нутаг дэвсгэрт, эсвэл тодорхой салбарт болон институцын хувьд тулгамдсан асуудлаа нарийвчлан томъёолоод түүнийг шийдвэрлэхэд шаардагдах санхүүжилт авах саналаа АХБ-нд тавьж болох юм. Гэсэн хэдий ч асуудлын модны шинжилгээ хийх нь илүү тустай. Анхны оношлогоонд тулгуурлан асуудлын модыг оролцооны аргаар боловсруулснаар асуудлын дүр зургийг илүү тодорхой гаргаж ирэх ач тустай. Тухайн нөхцөл байдлаас хамаарч уг шинжилгээг АХБ-наас тухайн улсын хувьд баримтлах стратеги, хөтөлбөрийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд салбарын бодлоготой уялдуулан хийх бөгөөд түүнийг цаашдаа мэдээлэл цуглуулах техник туслалцаа (ТТ)-ны явцад (Төсөлд бэлтгэх техник туслалцаа (ТБТТ), Зөвлөх үйлчилгээний техник туслалцаа (ЗҮТТ)) нарийвчлан гүнзгийрүүлдэг.

б.

Үйл явц

Асуудлын шинжилгээг сонирхлын бүлгүүдийн шинжилгээгээр тодорхойлогдсон гол сонирхлын бүлгүүдийг оролцуулан хийнэ. Хөгжилд тулгамдсан тухайн асуудлын шинж чанараас, хамаарч ( Жишээ нь: үндэсний хэмжээний, салбарын, салбар дундын г.м) асуудлын шинжилгээ хийх семинар хагас өдрөөс хоёр өдрийн хугацаатай байж болно. Уг шинжилгээг мөн сонирхлын бүлгүүдийн удаа дараалсан хэд хэдэн жижиг семинар, ярилцлага явуулах замаар хийж тус бүрийн үр дүнг нэгтгэн асуудлын модыг босгож болно. Ерөнхийдөө асуудлын бүлгүүд гол асуудлуудаа тодорхойлж байгаа нь: шинжилгээг дараах алхамуудын Сонирхлын Бүгд Найрамдах Киргиз Улс дагуу хийнэ. Үүнд: Алхам 1: Сонирхлын бүлгүүдтэй ерөнхий нөхцөл байдлыг хэлэлцээд, хөгжлийн асуудлыг тодорхойлж, уг асуудлыг шийдэл дутаж буй байдлаар нь биш сөрөг агуулгаар томъёолох, түүнийгээ карт дээр бичээд самбарын8 голд хатгах. Энэ үе шат тийм ч хялбар биш. Хөгжилд тулгарч буй бэрхшээл юу вэ гэдэг дээр санал нэгдэхэд хэдэн ч өдөр шаардагдаж болно. Оролцогч бүр асуудлыг шинжлэхдээ өөр

8

Карт ашигла. Нэг карт дээр зөвхөн нэг асуудлыг бич, тэгээд самбарт байрлуул. Учир шалтгаан-үр дагаврыг ярилцан зөв газар нь зөөн байрлуул.


11

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

өөрөөр ханддаг. Тиймээс сонирхлын өргөн хүрээний төлөөллийг хамруулж, харилцан зөвшилцөлд хүрэх явдал нэн чухал. Алхам 2: Хөгжлийн асуудлын шууд шалтгаан нөхцөл болж буй асуудлуудыг тус бүр нэг карт дээр бичээд гол асуудлын доод талд нь зэрэгцүүлэн байрлуулна. Энд зөвхөн тухайн үеийн асуудлыг гаргах хэрэгтэй харин цаашид гарч болзошгүй асуудлыг энд оруулахгүй. Алхам 3: Алхам 2–ыг давтан өмнө тодорхойлсон шууд шалтгаануудыг цаашид үргэлжлүүлэн тэдгээрийн учир шалтгааныг нэмж тодорхойлж тус бүрийг карт дээр бичээд харгалзах асуудлын дагуу доод эгнээнд байрлуулна. Үндсийн үндсийг тогтоох хүртэл энэ маягаар доош нь ажиллана. Энд түвшин бүрд байх асуудлын тоог хязгаарлахгүй, салбарын болон, үндсэн асуудлын шинж чанараас хамаарч хэд ч байж болно. Зураг 3: Асуудлын мод Үр дагавар

Хөгжлийн үндсэн асуудал

Шалтгаан

Алхам 4: Хөгжлийн асуудлын дээд талын хэсэгт түүний шууд үр дагаврыг тус тусад нь нэг карт дээр бичиж хөндлөн байрлуулна. Алхам 5: Асуудлын үр дагаврыг дээш дээш нь тодорхойлж дээд түвшин бүрт нь хөндлөн байрлуулна. Алхам 6: Асуудлын модыг нягтлан түвшин тус бүрийн асуудлуудын уялдаа холбоог шинжлэн картуудыг зохих байрлалд нь шилжүүлэн байрлуулна. Алхам 7: Үр дагавар үүсгэж буй асуудал бүрийн шалтгаан болж буй асуудлуудыг уг асуудалтай сумаар холбоно.

в.

Жич Зөвлөмж Оюун бодлын зураглал. Хүмүүсийн санаа бодлыг сонсох үйл явцыг хагас зохион байгуулалтад оруулан оюун бодолд зураглах нь энэ үе шатны оруулах хүчирхэг хэрэгсэл юм ( Зураг 4). Уг зураглалыг оруулдаг программ байдаг ч хүмүүсийн санаа бодлоо уралдуулах тэмүүллийг нь өрнүүлэх, бүлгээрээ оролцох идэвхийг өдөөхөд энэхүү зураглалын эскизыг гараар зурах нь илүү зохимжтой. Асуудлыг тодорхойлоход энэ төрлийн өөр нэг хэрэгсэл болох SWOT шинжилгээг ашиглаж болно. Тодорхой, ойлгомжтой байх. Асуудлыг тодорхой, ойлгомжтой томъёолсноор асуудлын шинжилгээний ач холбогдол нэмэгддэг. Тухайлбал: хөдөө аж ахуйн бүтээмж бага гэснээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гар ажиллагаанаас хамааралтай гэсэн томъёолол илүү тодорхой байна.9 Богино-хэлхээт шинжилгээ. Ихэнх асуудал олон шалтгаантай байдаг. Зарим нэг сонирхлын бүлгийн (Жишээ нь: АХБ-ны багийн урьдаас хийсэн) таамаглал нь асуудлын шинжилгээнд давамгайлахгүй байхыг анхаарах шаардлагатай.

9

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гар ажиллагаа ноёрхож байгаа нь тус салбарын бүтээмж бага байх гол хүчин зүйл болж байгаа нөхцөлд энэ жишээг татав.


12 Шалтгаан-үр дагаврын гогцоо. Асуудлын модонд зарим нэг асуудал давхардаж орох тохиолдол байдаг. Энэ нь шалтгаан-үр дагаврын гогцоонд илэрдэг. Жишээ нь, ядуурал их байгаа нь хүнс тэжээлийн хомсдлын шалтгаан байж болно. Энэ нь мөн орлого олох боломж бага байгаагаас үүдэлтэй байж болно. Зарим тохиолдлыг эс тооцвол энэ нөхцөлд асуудлын шинжилгээг цаашид ялангуяа асуудлуудын томъёолол хоорондоо төстэй байх үед нарийвчлан хийх шаардлагатай. Нягтлах. Сонирхлын бүлгүүдийн зөвшилцлийн үр дүн болсон асуудлын модыг дараах хэд хэдэн шалтгаанаар нягтлах шаардлагатай. Үүнд: (i) асуудлын томъёоллын бодитойг нотлох шаардлагатай байж болно (Жишээ нь: Асуудлын томъёолол үнэн бодитой юу? Энэ нь яг одоо болж байгаа үйл явдлыг тусгаж чадсан уу? г.м.); (ii) шалтгаан-үр дагаврын холбоог судлах, сонирхлын бүлгүүдтэй цаашид зөвлөлдөх, техникийн шинжээчдийг оролцуулах замаар баталгаажуулах шаардлагатай байж болно; (iii) дүр зургийг тодруулахын тулд шинжилгээний явцад хоёр юмуу гурав дахь үндсэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байж болно; (iv) шинжилгээний явцад хамрагдаагүй зарим асуудлыг бусад сонирхлын бүлгүүдтэй хэлэлцэх шаардлагатай байж болно. Зураг 4: Оюун бодлын зураглал Үйлчилгээний төлбөр нь зах зээлийн зарчимд тулгуурлаагүй

Их8 илүү санхүүжүүлэлт амласан боловч тэр нь биелэгдээгүй байх

Үндсэн хөрөнгө нь Засгийн газрын өмч байх журмын дагуу зөвхөн засгийн газарт зээл олгох Үр ашигтай жижиг зээлийн олгохгүй байх Жижиг зээлдэгчдийн хувьд зээл батлах үйл ажиллагаа нь хэтэрхий хүндрэлтэй байх

Доноруудын санхүүжилт хангалтгүй байх

Үйлчилгээ үзүүлж байгаа талуудын санхүүжүүлэлт дутмаг байх

Дотоодын санхүүгийн зах зээлээс зээл авч чаддаггүй Зээлийн нөхцөл хэтэрхий өндөр Санхүүгийн төлөвлөлтийн ур чадваргүй Доноруудад шууд хандах боломжгүй

Бусад талуудад санхүүгийн мэдлэгийг олгохүй байх

Зээлийн баталгаа хангаж чадахгүй

Төсөл амжилтгүй хэрэгжсэнээр шалтгаалан дараа, дараагийн сайн боловсруулагдсан төслүүд хэрэгжихгүй байх Салбарыг нийтэд нь хамарсан аргыг хэрэглэхгүй байх

Байгаа санхүүжүүлэлтийг үр ашигтай зарцуулах чадваргүй

Усны хангамжийн үйлчилгээний санхүүжүүлэлт дутагдалтай байх

Олон нийтэд санхүүгийн мэдлэг дутагдах Чанаргүй татгалзах

үйлчилгээнд

төлбөр

Үйлчилгээ үзүүлэгч нарыг хөрөгнө боломжоор хангадаггүй

төлөхөөс

ТББ-ууд нь сайн зээлдэгчид болох нөхцөлийг хангаагүй Үйлчилгээ хэтэрхий өндөр төлбөртэй байснаас болж хүмүүс оролцохгүй байх Бусад газруудад амжиллтай хэрэгжсэн төслүүдийн талаарх мэдлэг дутагдах

Бусад тэргүүлэх ач холбогдолтой санхүүжүүлэлтүүдийг усны санхүүжүүлэлтээс илүүд тавьдаг

Олон нийтийн санхүүжүүлэлтийг ашиглахгүй байх

ЗГ бүх үйлчилгээг өөрөө нийлүүлдэг Засгийн газрын нөөц хязгаарлагдмал байдаг

ЗГ хотын төвлөрсөн усан хангамжийн хэрэгцээг илүүд үздэг Салбарыг бүхэлд нь хамарсан санхүүгийн төлөвлөгөө байхгүй Гадаад валютын эрсдлийг хүлээж авахад бэлэн биш Бусад газруудад амжилттай хэрэгжсэн төслүүдийн талаарх мэдлэг дутагдах Төвлөрсөн бус хэрэглээн дээр тулгуурласан усны хөрөнгө оруулагтыг дэмждэггүй


13

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

г.

Жишээ

Зураг 5-д үзүүлсэн асуудлын модыг Аруша хотын нийтийн тээврийн жишээг үндэслэн боловсруулсан бөгөөд сонирхлын бүлгүүдийн шинжилгээ энэхүү модонд тусгагдсан болно. Зураг 5: Асуудлын мод: Нийтийн тээвэр Замын түгжрэл нэмэгдсэн

Бохирдол ихэссэн

Нэг хүнд ногдох тээврийн өртөг өссөн

Хувийн автомашины тооны огцом өсөлт САК-ийн үйлчилгээний эрэлт буурсан САК-ийн нийтийн тээврийн үйлчилгээ найдваргүй, аюултай

Хөгжилд тулгарсан асуудал

Байнга хоцордог

Автобуснууд байнга эвдэрдэг

Автобусны парк хуучирч муудсан

Автобусны засвар хангалтгүй Сэлбэг хэрэгсэл хангалтгүй

Импортын хязгаарлалт

Байнга осол гаргадаг

Жолооч нарын жолоодлогын ур чадвар муу

Замын хөдөлгөөн зохицуулах менежмент сул

Наад захын жолоодлогын ур чадварын шалгуур байхгүй

Хөдөлгөөн нэмэгдсэнээс ЗЦГ-ын ачаалал хэтэрсэн

Автобуснууд хуучирсан

Засварчид чавдаргүй

Сургалт явуулж шалгалт авдаггүй

Хөрөнгө оруулалтын төсөв байхгүй САК алдагдалтай ажилладаг

Үйл ажиллагааны төсвийн 75%-ийг орлогоор нөхдөг

САК = Сафари автобус компани.

Замын нөхцөл муу

Засвар арчлалтын төсөв бага

Хотын ИТХ нэн тэргүүлэх ач холбогдох өгдөггүй


14

В.

ТӨСӨЛ ТОДОРХОЙЛОХ

Сонирхлын бүлгийн шинжилгээ, асуудлын шинжилгээгээр одоогийн нөхцөл байдлыг шинжилснээр хөгжилд тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж асуудлын модыг боловсрууллаа. Үүний дараа ирээдүйд ямар нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа тодорхойлно. Энэ үе шатыг төсөл тодорхойлох үе шат гэж нэрлэдэг. Энд зорилтын шинжилгээ, хувилбаруудын шинжилгээ гэсэн шинжилгээний хоёр хэрэгслийг ашигладаг. Үр дүн

Зураг 6: Зорилтын мод

Хөгжлийн зорилт

Арга

1.

Зорилтын шинжилгээ

a.

Оршил

Зорилтын шинжилгээг хийх явцад асуудлын модонд тодорхойлогдсон асуудлуудыг зорилт буюу асуудлыг шийдэх ирээдүйн шийдэл хэлбэрээр томъёолно. Зорилтын шинжилгээ нь (i) асуудлыг шийдвэрлэсний дараах нөхцөл байдлыг илэрхийлнэ, (ii) арга-үр дүнгийн холбоог тодорхойлно, (iii) арга-үр дүнгийн холбоог10 “зорилтын мод” хэмээх бүдүүвчээр дүрсэлнэ.(Зураг 6).

б.

Хүссэн үр дүн, түүнд хүрэхэд шаардлагатай гарц, хүлээгдэж буй нөлөөллийг бий болгохын тулд зорилтын модыг боловсруулдаг.

Үйл явц

Зорилтын шинжилгээг хийх, зорилтын модыг боловсруулах үйл явц дараах алхамуудтай байна. Үүнд: Алхам 1: Асуудлын модны хамгийн дээд түвшинд тодорхойлогдсон хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхээр эрмэлзэж буй зорилт, нөхцлийг илэрхийлсэн эерэг томъёлолд хувиргана. Зорилтууд нь бодитоор хэрэгжих боломжтой байх ёстой. Сөргөөр томъёологдсон асуудлыг зөвхөн эерэг утгаар нь шууд хөрвүүлэх хэрэггүй, учир нь шийдлийг ийнхүү механикаар хөрвүүлэх нь стратегийн шийдэлд хүргэхгүй. Жишээ нь: Жолооч нар муу жолооддог гэсэн асуудалд харгалзах зорилтыг томъёолохдоо жолооч нар сайн жолооддог гэхийн оронд жолооч нар дүрмээ сахидаг гэвэл оновчтой. Алхам 2 : Үндсэн зорилтод хүрэх аргыг карт дээр бичээд үндсэн зорилтын доод талд хөндлөн эгнээнд байрлуулна. Асуудлуудын томъёоллыг шинжилж тэдгээрийг зорилт болгон хувиргах, шаардлагатай үед заримыг нь орхиж зарим нэг зорилтыг шинээр нэмнэ. Алхам 3: Шаардлагатай гэж үзвэл зорилтуудын томъёоллыг дахин нягтал, зас. Дараачийн дээд түвшний зорилтод хүрэхэд шаардлагатай шинэ зорилтуудыг нэмж оруулах шаардлагатай байвал тэдгээрийг оруул.

10

Асуудлын модны янз бүрийн түвшинд тодорхойлогдсон асуудлын шалтгаан-үр дагаврын холбоонд тулгуурлан асуудлыг модыг боловсруулдаг. Асуудлуудыг зорилт болгон хувиргаснаар зорилтуудын арга-үр дүнгийн холбоо гарч ирнэ.


15

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Алхам 4: Алхам 2-ыг давт: дээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх аргыг тодорхойлж (шууд арга) харгалзах карт бүрийн дор байрлуулна. Зорилтын тоо нь асуудлын модонд тодорхойлогдсон асуудлын тоогоор хязгаарлагдах шаардлагагүй. Алхам 5: Үндсэн зорилтын дээд талын зайд түүнээс урган гарах зорилтуудыг байрлуулна. Томъёолол тус бүрийг нягтлан, хүрэхийг эрмэлзэж буй зорилтыг эерэг агуулгаар томъёолно. Алхам 6: Алхам 5-ыг давт: Доод түвшиний зорилтын томъёололд харгалзах шууд зорилтыг тодорхойлно. Алхам 7: Тодорхойлсон зорилтуудыг нягтлан, арга-үр дүнгийн холбоосууд зөв эсэх, ийм холбоос орхигдсон эсэхийг шалгах, Картуудыг хооронд нь холбож зорилтын модыг гүйцээнэ. Вануату дахь хөдөө аж ахуйн хоршооны хийсэн зорилтын модыг энэхүү зурагт үзүүлэв. Зорилтын шинжилгээ нь практикт ямар ойр байж болохыг үүнээс харж болно. Уг хоршоо энэхүү зорилтын модоо үйл ажиллагаандаа ашиглах бөгөөд хөгжлийнх нь удирдамж чиглэл болсоор байна. Юуг хийх шаардлагатай, ямар дарааллаар хийх, ямар үр дүнд хүрэх талаар оролцогчид нэгдсэн тодорхой ойлголттой болдгоороо энэ шинжилгээ ач холбогдолтой.

в.

Вануатугийн хөдөөд боловсруулсан зорилтын мод

Жич Зөвлөмж Зорилтын модны чанар нь асуудлын мод хэр чанартай хийгдсэнээс шууд хамаардаг. Анхдагч асуудлын мод маань оролцогчдын санал бодлыг хэлэлцсэн зөвшилцлийн бүтээгдэхүүн болж, түүнийг эцэслэхээс өмнө асуудлын томъёолол, шалтгаан-үр дагаврын холбоог нягталсан байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Хэрэв зорилтын модны эхний төсөл логик уялдаа муутай болбол асуудлын модоо эргэн нягталж шалтгаан-үр дагаварын холбоог шалгаж, асуудлыг зөв томъёолсон эсэхийг нь нягтлах хэрэгтэй. Зорилтын модыг хийхдээ зорилтыг хэрэгжүүлэх арга маань ямар нэг сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх, тухайлбал усан цахилгаан станцын далан шинээр барихад олон өрхийг нүүлгэн шилжүүлэх эсэхийг харгалзан үзэх шаардлагатай. Гол зорилтыг хэрэгжүүлэх бусад хувилбаруудыг авч үзэх хэрэгтэй. Сонирхлын бүлгийн шинжилгээ хийх явцад цуглуулсан мэдээллээ ашиглан зорилт тус бүрийн хэрэгжих үндэслэлийг нягтлах хэрэгтэй. Төслийг тодорхойлох энэ үе шатанд тодорхойлсон зорилтуудын улс төр, нийгэм-эдийн засаг, техникийн талын олон асуултууд гарч болно. Эдгээрийг тодруулж, төслийн дизайныг эцэслэхээс өмнө боломжийн хэмжээнд шийдвэрлэх хэрэгтэй.


16

г.

Жишээ

Зураг 7-д зорилтын шинжилгээний үр дүнг харуулав. Энд САК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний жишээн дээр асуудлын мод, зорилтын мод хоёрыг нэгтгэн харуулсан байгаад анхаарлаа хандуулна уу. Зураг 7: Асуудлын ба Зорилтын мод: Нийтийн тээвэр Замын түгжрэл нэмэгдсэн Хөдөлгөөн саадгүй явдаг

Ниитийн тээвэр нь хувийн тээврээс давуутай хувилбар

Хөгжилд тулгарсан бэрхшээл Автобусны цагийн хуваарь, ашиглалт оновчтой болсон

Байнга хоцордог

Агаарын бохирдол тогтворжсон

САК-н нийтийн тээврийн үйлчилгээ найдваргүй, аюултай

Байнга осол гаргадаг

муу

Жолоодлогын наад захын ур чадвар байхгүй

хугацаа дууссан

Сэлбэг хэрэгсэл хангалтгүй

Засварчид чадвар сул

Импортын хязгаарлалт

Сургалт болон шалгалт байдаггүй

Сэлбэг импортлох тусгай зөвшөөрлийг Засгийн Газраас олсон

САК найдвартай, аюулгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг

Замын нөхцөл муу

Осол аваар буурсан

Автобус жолоодох тусгай эрх єгдєг болсон Автобусны засвар Автобусны ашиглалтын

Автобусны засвар арчилгаа сайжруулсан

Шинэ амины машины бүртгэл зогссон

САК-н үйлчилгээний эрэлт буурсан

хөдөлгөөний дүрмийг сахих

Автобусны парк сайн ашиглагддаг

Нэг хүнд ноогдох тээврийн тариф хэвээр

Хувийн машины тоо огцом нэмэгдсэн

Жолоочдын ур Автобус байнга чадвар муу Жолооч замын эвдэрдэг

Автобусны парк муудсан

Нэг хүнд ноогдох тээврийн өртөг ихэссэн

Бохирдол ихэссэн

Зам тээврийн менежмент хангалтгүй Хөдөлгөөн нэмэгдсэний улмаас ЗЦГ-ын ачаалал нэмэгдсэн

Цагдаа замын Парк шинэчлэх хөдөлгөөнийг хянах хуваарь төлөвлөгөөг Хөрөнгө эцэслэгдсэн нэвтрүүлсэн оруулалтын төсөв

Хөгжлийн зорилт

Замын арчлалт сайжирсан

Засвар арчлалтын төсөв бага

Хотын ИХТ-ийн баримтлах чиглэл өөр байдаг Хотын ИТХ-аас замын засвар арчлалтад анхаардаг болсон

байхгүй САК алдагдалтай ажилладаг Албан бус сургалт явуулж, шалгалт авч эхэлсэн

Үйл ажиллагааны төсвийн 70%-ийг орлогоор нөхдөг

САКсанхүүжүүлэгчийн биеэ даасан

САК = Сафари Автобус Компани. Тайлбар: Байнга хоцордог гэснийг байнга хоцордоггүй эсвэл огт хоцордоггүй гэх мэтээр асуудлын томъёоллыг шууд үгчлэн хөрвүүлэхийн оронд, автобусны хуваарь, ашиглалт оновчтой болсон гэсэн өөр томъёололтой зорилтыг нэмж оруулав. Тухайн зорилт нь өмнө тодорхойлсон асуудалтай яг үгчлэн адил биш ч гэлээ тэрээр дараагийн дээд шатны зорилтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зорилт юм. Жолооч нарын жолоодлогын ур чадвар муу гэсэн асуудалд харгалзах зорилтыг жолооч нар дүрмээ сахих гэж томъёолсон нь Жолооч нар сайн жолооддог болох гэхээс өөр томъёолол болсон байх жишээтэй. Аливаа зорилт бодитоор хэрэгжих боломжтой байх ёстойг харгалзан хуучирсан автобусны асуудлыг шийдэхийн тулд шинэ автобустай болно гэсэн зорилт тавих нь тухайн жишээ дээр бодитоор хэрэгжих боломжгүй тул Парк шинэчлэх хуваарийг эцэслэх гэж томъёолсон байна.


17

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

2.

Хувилбарын шинжилгээ

a.

Оршил

Төслийг тодорхойлох үе шатанд ашигладаг хоёр дахь хэрэгсэл бол хувилбарын шинжилгээ юм. Үүнийг: (i) хүрэхээр эрмэлзэж буй хөгжлийн зорилт, нөхцлийг бүрдүүлэхэд ашиглаж болох аргын хувилбаруудыг тодорхойлох, (ii) хувилбар тус бүрийн хэрэгжих үндэслэлийг үнэлэх, (iii) төслийн стратегийг тодорхойлоход тус тус ашигладаг. Хувилбарын анхны шинжилгээг аль болох эрт буюу зорилтын шинжилгээтэй хамтатган хийвэл зохимжтой. Хэрэв төслийн баг тухайн салбар, асуудлын талаар хангалттай мэдлэгтэй бол уг шинжилгээг АХБ-наас тухайн улсын хувьд баримтлах стратеги, хөтөлбөрийг боловсруулах, уг стратеги, хөтөлбөрийн үр дүнгийн хүрээг боловсруулах, эсвэл салбарын замын зургийг тодорхойлох явцад хийх боломжтой. Мөн төслийн мэдээлэл цуглуулах ТТ-ны явцад, эсвэл ядаж ТБТТны дунд шатны тайланд оруулах боломжтой. Зураг 8: Шийдлийн хувилбаруудыг сонгох Үр дүн

Хөгжлийн зорилт

Арга Хувилбар1

б.

Хувилбар2

Үйл явц

Хувилбаруудын шинжилгээг дараах алхамуудыг мөрдөж хийнэ. Үүнд: Алхам 1: Хүрэхээр эрмэлзэж буй хөгжлийн зорилтоо баталгаажуул. Энэ нь тухайн төслийн үр дүн болохыг анхаарах хэрэгтэй. Төсөлд зөвхөн нэг л үр дүн тодорхойлогдсон байх ёстой. Алхам 2: Хүрэхээр эрмэлзэж буй зорилт, нөхцлийг бүрдүүлэх стратегийн хувилбар болохуйц доод түвшиний багц зорилтуудыг зорилтын модноос тодорхойлно. Зорилтын модны арга-үр дүнгийн холбооны гол салаануудыг харилцан бие биенийхээ хувьд хувилбар байхаар авч үзэж болно. (Зураг 8). Алхам 3: Боломжит хувилбар тус бүрийг холбогдох сонирхлын бүлгүүдэд танилцуулж хэлэлцүүлнэ. Тухайн хувилбараар явахад сонирхлын бүлэг тус бүрийн эрх ашигт хэрхэн эергээр болон сөргөөр нөлөөлөх талаар төсөл хэрэгжүүлэгч байгууллага, төслийн багийнхан тодорхой ойлгох шаардлагатай. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын чадавхи, нөөц, төслийн ашиг шим хүртэгсдийн сонирхол, улс төрийн үндэслэлийг харгалзан үзснээр тухайн хувилбар нь төслийг хүлээгдэж буй үр дүнд хүргэх эсэхийг энэхүү шинжилгээний явцад нягтлах нь чухал. Төслийн гол үр дүн, үйл ажиллагааг тодорхойлохын тулд зорилтын модны арга-үр дүнгийн салаа тус бүрийг нарийн нягтлан авч үзэх шаардлагатай. Алхам 4: Эдийн засаг, санхүү, нийгэм-эдийн засаг, байгаль орчин, техникийн болон институцын шалгуур үзүүлэлт, үүний дотор АХБ-ны хамгаалалтын болон холбогдох бусад бодлогыг харгалзсан шалгуур үзүүлэлтүүдийг баталгаажуулах, шаардлагатай бол зарим шалгуурыг хасч, заримыг нэмнэ. Алхам 5: 4-р үе шатанд гаргасан шийдвэрийг үндэслэн шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, судалгаа хийнэ. Үүнийг ТБТТ-ны хүрээнд гүйцэтгэж гаргалгаа, дүгнэлтийг уг ТТ-ны анхан, дунд шатны болон эцсийн тайланд тусгаж баримтжуулна.


18 Алхам 6: Холбогдох үнэлгээ, судалгааг нягтлан үзсэний дараа хэрэгжүүлэхээр бэлтгэж буй төсөлд хамгийн тохиромжтой стратеги, хувилбарыг сонгоно. Энэ эцсийн шатыг ихэнх тохиолдолд ТБТТ-ны төгсгөл үед буюу эцсийн тайлангийн ноорог гарахын өмнө хийдэг. Зээлдэгч, төсөл хэрэгжүүлэгч байгууллага, холбогдох бусад гол сонирхлын бүлгүүд болон АХБ-ны хамтын оролцоо энэ үе шатанд туйлын чухал. Төсөлд эзний ёсоор хандах, хүссэн үр дүнд хүрэх нөхцлийг дээд зэргээр бүрдүүлэх үүднээс эцсийн шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар гаргах ёстой.

в.

Жич Зөвлөмж Сонгож авсан хувилбарыг үнэлэхдээ дараах асуултуудад хариулах хэрэгтэй. • Тухайн хувилбар үндэсний хууль, Асуудлыг шийдвэрлэх, дүрэм журам, бодлогод нийцэж зорилтод хүрэх олон арга зам буй эсэх? байдаг. Гол нь хүссэн • Нийгмийн хувьд хүлээн авахуйц шалгуурт хамгийн сайн эсэх? нийцсэнийг сонгох нь чухал. • Өртөг багатай, зардлын хувьд хэмнэлттэй эсэх, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр байгаа эсэх? • Хэрэгжүүлэх чадавхи, дадлага туршлага бий эсэх? • Зорилтот бүлгүүдэд дорвитой нөлөө үзүүлэх эсэх? • Гадна талдаа ямар нэг сөрөг нөлөөлөл үзүүлэх эсэх, түүнийг арилгах шаардлагатай эсэх? • Амжилттай хэрэгжиж буй бусад хувилбаруудаас хэр хамааралтай болох? • Ямар гол эрсдэлүүд байгаа, тэдгээрээс хэрхэн сэргийлэх? • Засгийн газар, АХБ болон бусад байгууллагаас хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өөр ямар төсөл, хөрөнгө оруулалт байгаа вэ? Зөвлөхүүдээс зөвлөмж болгох боломжтой, тэдний сайн мэдэх боловч орон нутгийн нөхцөлд хамааралгүй, сонирхлын бүлгүүдийн хүссэн шалгуурт нийцэхгүй нөхцөл байдлыг анхаарч үзвэл зохино. Хувилбаруудыг дангаар нь эсвэл хамтатган нэг төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргахдаа зорьсон үр дүнд хүрэхэд уг хувилбарууд хоорондоо хэр ойр уялдаа холбоотойг харгалзана. Төслийг хэрхэн томъёолох талаар зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд зорилтын мод, магадгүй асуудлын модоо эргэн харж тунгаан үзэх шаардлагатай. Зорилт бүрт хэд хэдэн арга, хандлагын хувилбар байдаг (зураг 9). Тухайлбал, фермерийн аж ахуй эрхлэгчдэд шинэ арга техникийн талаар ойлголтыг төлөвшүүлнэ гэсэн зорилтыг янз бүрийн аргаар хэрэгжүүлж болохын дотор (i) фермерийн аж ахуй эрхлэгчдийг туршлага судлах аялалд хамруулах, (ii) тэдэнд зориулсан танхимын сургалт зохион байгуулах, (iii) тэднийг гарын авлага, заавраар хангах, (iv) фермерийн аж ахуй эрхлэгчдийг оролцуулсан сургалтыг газар дээр нь зохион байгуулах, (v) эдгээрийн хослол байж болно.


19

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

г.

Жишээ Зураг 9: Хувилбаруудын сонголт: Нийтийн тээвэр Зураг 7-ийн дагуу засах Замын түгжрэл нэмэгдсэн Хөдөлгөөн саадгүй явдаг

Агаарын бохирдол тогтворжсон

САК-н үйлчилгээний эрэлт буурсан

Хөгжилд тулгарсан бэрхшээл

Байнга осол гаргадаг

Байнга хоцордог

Жолоочдын Автобус байнга Жолооч замын ажлын ур чадвар эвдэрдэг муу хөдөлгөөний

Автобусны парк муудсан

муу

Зохих шаардлагыг хангах ажлын ур чадвар муу

хугацаа дууссан

Сэлбэг хэрэгсэл хангалтгүй

Механикийн ур чадвар сул

Импортын хязгаарлалт

Сургалт болон шалгалт байдаггүй

Сэлбэг импортоор нийлүүлэх тусгай зөвшөөрлийг Засгийн Газраас олгосон

САК-н найдвартай, аюулгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлсэн

Замын нөхцөл муу

Осол аваарыг бууруулсан

Автобус жолоодох тусгай эрх бүхий Автобусны засвар Автобусны ашиглалтын үнэмлэх олгосон

Автобусны засварыг дээшлүүлсэн

Шинэ амины машины бүртгэлийг тогтмол хийсэн

САК-н нийтийн тээврийн үйлчилгээ найдваргүй, аюултай

Автобусны цагийн хуваарь, ашиглалтыг оновчтой болгосон

Автобусны парк шинэчилсэн

Нэг хүнд ноогдох тээврийн өртөг өөрчлөгдөөгүй

Хувийн машины тоо огцом нэмэгдсэн

Ниитийн тээвэр хувийн тээврээс илүү давуутай хувилбар болгосон

дүрмийг сахисан

Нэг хүнд ноогдох тээврийн өртөг ихэссэн

Бохирдол ихэссэн

Боловсруулсан хуваарийн дагуу автобус шинэчлэх

Хөрөнгө оруулалтын төсөв байхгүй

Зам тээврийн менежмент хангалтгүй Хөдөлгөөн нэмэгдсэний улмаас ЗЦГ-ын ачаалал нэмэгдсэн Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөн хянах төлөвлөгөө

Хөгжлийн зорилт

Замын сүлжээг сайжруулсан

Засвар арчлалтын төсөв бага

Хотын ИХТ-ийн баримтлах чиглэл өөр байдаг Хотын ИТХ-аас замын засвар арчлалтад анхааруулсан

САК алдагдалтай ажилладаг Албан бус сургалт явуулж, шалгалт авсан

Үйл ажиллагааны төсвийн 75%-ийг орлогоор нөхдөг

САК-биеэ даасан санхүүжүүлэлттэй болгосон

САК = Сафари Автобус Компани. Тайлбар: Аруша хотын нийтийн тээврийн системийн жишээнээс харахад үндсэн асуудлыг шийдвэрлэх, САК аюулгүй, найдвартай нийтийн тээврээр үйлчлэх зорилтод хүрэхэд автобусны парк, жолооч, замын дэд бүтэц гэсэн үндсэн гурван хувилбар байна.

Хэрэв САК өөрөө төсөл хэрэгжүүлэгч байгууллага бол тэрээр зөвхөн автобусны жолооч, Төслийн үндсэн зорилт-үр автобусны паркийн асуудлыг л шийдвэрлэж чадна. дүн нь төсөл хэрэгжүүлэгч Замыг байгуулах, засах асуудал САК-ийн үүрэгт байгууллагыг тодорхойлно. хамаарахгүй. Харин гурван хувилбарыг нэгтгэж нэг төслийн хүрээнд хэрэгжүүлэх тохиолдолд Хотын Нийтийн аж ахуйн газар нь Хотын ИТХ-д харьяалагдах тул Аруша хотын ИТХ төслийн хэрэгжүүлэгч байгууллага байвал хамгийн тохиромжтой. Дараагийн шат: Асуудлын мод, зорилтын модны талаар зөвшилцөлд хүрч төслөөр хэрэгжүүлэх хувилбаруудын сонголтыг хийсэн тохиолдолд дараагийн шатанд ДМХ-г эцэслэн боловсруулна.


III. ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ХҮРЭЭ

A.

УДИРТГАЛ

ДМХ нь дизайн, менежментийн энгийн боловч хүчирхэг хэрэгсэл мөн. Тэрээр сонирхлын бүлгүүдийг зөвшилцөлд хүргэж, төслийг эзэмших эзэмшлийг бий болгодгийн дээр бодол сэтгэлгээг зохион байгуулалтанд оруулж үйл ажиллагааг хүлээгдэж буй үр дүнтэй холбож өгдөг. Мөн төлөвлөсөн зорилтыг бодит үр дүнтэй харьцуулах мониторинг, үнэлгээ хийх суурь болдог. Зөвшилцөлд хүрэх үйл ажиллагаа нь төслийн дизайны үе шатууд болох сонирхлын бүлгийн шинжилгээ, асуудлын болон зорилтын шинжилгээ, хувилбаруудын шинжилгээнүүдээр хийгдэх бөгөөд энэ талаар өмнөх бүлэгт өгүүлсэн. Уг үйл явцын үр дүнг нэгтгэн матриц хэлбэрээр илэрхийлснийг ДМХ хэмээн нэрлэдэг. (Зураг 10). АХБ-нд ДМХ-г урьд нь төслийн (ТТ)-ны хүрээ хэмээн нэрлэж ирсэн бөгөөд 1996 оноос ТТ-ны баримт бичиг болон Ерөнхийлөгчийн тайлан, зөвлөмж (ЕТЗ)-ийн 1 дүгээр хавсралт болгон заавал оруулах журамтай болсон. Зураг 10: Дизайн, мониторингийн хүрээ Дизайн, мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Иш татах Хувилбар

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

Б.

ОРЦ

ДИЗАЙНЫ ХУРААНГУЙ

ДМХ-ний матриц нь 4 гол агуулга бүхий баганатай 14 нүднээс бүрдэх бөгөөд энэ нь бусад хоёр болон олон талт хамтын ажиллагаат тусламжийн байгууллагуудын ашигладаг логик хүрээтэй төстэй. Дизайны хураангуй нь төслийн гол элементүүдийг багтаах бөгөөд ДМХ-ний гол босоо логик холбоог харуулахын зэрэгцээ үр дүнгийн гинжин хэлхээ хэмээн нэрлэгддэг арга-үр дүнгийн холбоог тайлбарладаг. Логик босоо холбоо нь үр дүнгийн хэлхээг буюу мөн үйл ажиллагааг хэрэгжүүлэх орц хангалттай бол төслийн бүтээгдэхүүнийг гаргахад өөр юу шаардлагатай вэ гэдгийг шалгадаг. Нөгөө талаар төсөл хэрэгжиж дуусахад төслийн бүтээгдэхүүнүүд нь төслөөс хүлээж буй үр дүнг бий болгох учиртай. Уг үр дүн нь төслийн үр нөлөөнд хувь нэмрээ оруулах ёстой.


21

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Үр дүнгийн гинжин хэлхээг зорилтын мод, хувилбарын шинжилгээ 2-оос гаргаж авдаг. (Зураг 11). Зураг 11: Зорилтын мод, ДМХ -ний харилцан холбоо Сонгогдсон хувилбар

Үр нєлєє Үр дүн Бүтээгдэхүүн

Үйл

ажиллагаа

1. Үр нөлөө Үр нөлөө буюу эрхэм зорилго, эсвэл урт Трансилванид эрүүл мэндийн хугацааны зорилт нь салбарын, дэд үйлчилгээг сайжруулах салбарын, зарим тохиолдолд үндэсний зорилт байж болно. Үр нөлөө нь хамрах хүрээний Үр нөлөөний томъёолол: хувьд өргөн, төсөл хэрэгжиж дууссанаас хойш Хамгийн ядуу 12 мужийн хүн дунд болон урт хугацаанд11 үйлчлэх бөгөөд амын эрүүл мэнд, хоол хүнс, төслөөс гадна олон хүчин зүйлийн нөлөөнд сэтгэцийн хөгжил сайжирсан. байдаг. Үр нөлөөний томъёолол нь тухайн төсөл ба АХБ-наас тухайн улсын хувьд Тайлбар: баримтлах стратеги, хөтөлбөрийн хоорондын Энэ бол хүлээгдэж буй үр холбоос болдог. Ялангуяа төслийн үр нөлөө нь нөлөөг зөв томъёлсон жишээ. АХБ-наас тухайн улсын хувьд баримтлах Хүлээгдэж буй үр нөлөөг маш стратеги, хөтөлбөрийн нэг үр дүн болдог. Үр товч, тодорхой томъёолж нөлөөг томъёолоход баримтлах зарчим: зорилтот бүлгийг тодорхой i) Үр дүн, үр нөлөө хоёрын хооронд шууд заасан байна холбоо байх. ii) Хүрэх зорилтыг тодорхой томъёол. “Хөгжүүлэх”, “хувь нэмэр оруулах” г.м.ээр үйлчилгээний хэлбэрээр Үр нөлөө илэрхийлэхгүй. Хамгийн ядуу 12 мужийн хүн iii) Төслийн логик агуулгыг “-снээр”, амын эрүүл мэнд, хоол хүнс, “замаар” г.м. холбоос үг хэрэглэж сэтгэцийн хөгжил сайжирсан. хураангуйлахгүй байх. iv) Зорилтот бүлэгт үзүүлэх үр нөлөө, үр Үр дүн дүнг илэрхийлэхдээ хүсч буй хөгжил Зорилтот мужуудын хүн ам хүмүүст үр дүн, ач тус авчрахыг онцлох. эрүүл мэндийн хоёр дахь шатны v) Үр дүнг хэмжиж болохуйцаар 12 сайжирсан үйлчилгээг авдаг тодорхойл. болсон байна. vi) Ядуурлыг бууруулах асуудлыг ерөнхийдөө төслийн “үр нөлөө” болгон авч үздэггүй. Учир нь төсөл ба ядуурлыг бууруулах эцсийн зорилтын хооронд олон үе шат байдаг 11 12

Ойн аж ахуйн төслийн жишгээр хугацаа 3-10 жил байж болно. Төслийн үр дүн нь өрхүүдийн орлого шууд өсөхөд хүргэхээр байвал энэ шаардлагыг харгалзахгүй байж болно. Энэ тохиолдолд төслийн үр нөлөө макро эдийн засгийн шинжтэй байна гэсэн үг.


22

2. Төслийн үр дүн Төслийн үр дүн нь төслийн дизайны гол цөм юм. Тэрээр төсөл хэрэгжиж дуусахад юунд хүрсэн Үр дүнгийн томъёолол байх, хөгжлийн ямар асуудлыг төслөөр Зорилтот мужуудын хүн ам эрүүл шийдсэн байхыг тодорхойлдог. Үр дүнгийн мэндийн хоёр дахь шатны шийдлийн томъёолол нь түүнд хүрэхэд сайжирсан үйлчилгээг авдаг шаардлагатай бүтээгдэхүүнүүдийн шинж болсон байна. чанар, хамрах хүрээг тодорхойлдог. Иймд ДМХ-г боловсруулах эхний алхам бол төслийн Бүтээгдэхүүн: үр дүнг томъёолох явдал юм. Төслийн үр 1. Эрүүл мэндийн үйлчилгээний дүнгийн томъёолол дараах шаардлагыг сайжирсан дэд бүтэц хангавал зохино: ашиглагддаг болсон. i) Тодорхой, чиглэсэн байхын тулд тухайн 2. Үйлчлүүлэгчдийн эрүүл нэг зүйлийг товч, тодорхой томъёолсон мэндийн хэрэгцээнд нийцсэн байх. Хэрэв нэгээс олон үр дүн эрүүл мэндийн үйлчилгээг томъёологдсон байвал нэг ерөнхий хүргэдэг болсон. төслийн дор хэд хэдэн дэд төсөл, 3. Эмнэлгийн ажилтнууд шинээр бүрэлдэхүүн хэсэг байна гэсэн үг. Ийм эзэмшсэн эрүүл мэндийн тохиолдолд тэдгээрийг бүтээгдэхүүн тусламж үйлчилгээний ур болгон дахин томъёолох, эсвэл хэд чадвараа ашигладаг болсон. хэдэн шалгуур үзүүлэлт бүхий нэгдмэл нэг үр дүн байхаар нэгтгэн томъёолох ёстой ii) Төслийн хүрэх амжилтыг илэрхийлэх үүднээс үйлээр бус өөрчлөлтөөр томъёолсон байх; iii) Гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийн баганад бичигдсэн суурь үзүүлэлттэй харьцуулахад гарах дэвшлээр илэрхийлсэн байх; iv) Таамаглал, эрсдэлийг харгалзсанаар төсөл хэрэгжиж дуусахад бодитой хэрэгжихүйц байж, төслийн (ТТ-ны) төгсгөлийн тайланд тусгагдахаар байх; v) Төслийн үр нөлөөг бий болгоход хангалттай бус ч, зайлшгүй шаардлагатай нөхцөл болох. Төслийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан зорилтот бүлгүүдийн дадалд гаргах өөрчлөлтийг төслийн үр дүн болгон томъёолдог. (дээрх нүдийг үзнэ үү). Түүнчлэн төслийн үр дүнгийн томъёолол нь тухайн нэг тогтолцоо, байгууллага, институцын гүйцэтгэлд гарсан өөрчлөлт, Жишээ нь: санхүүгийн үйлчилгээ жижиг үйлдвэрлэл, байгууллагуудад хүртээмжтэй болсон, төрийн үйлчилгээний хариуцлага дээшилсэн зэргийг илэрхийлж болдог. “Чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө санхүүжиж, хэрэгжиж, тогтворжсон” гэсэн томъёолол нь байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн үр дүнгийн томъёоллын жишээ юм.

3. Бүтээгдэхүүн Бүтээгдэхүүн бол тухайн төслөөс гарах бодитой үр дүн, бие бүтээгдэхүүн, үйлчилгээ бөгөөд төслийн хамрах хүрээг тодорхойлдог. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь нь төслийн үр дүнд хүрэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд арга-үр дүнгийн холбоог сайтар тодорхойлсон байх шаардлагатай. i) Бүтээгдэхүүн тус бүр зорьсон үр дүнд хүрэхэд зайлшгүй шаардлагатай байх ёстой. ii) Төслөөс гарах боломжтой байгаа нөөцийг ашиглан хэрэгжүүлэх үндэслэлтэй бүтээгдэхүүнүүдийг зөвхөн оруулна. iii) Бүтээгдэхүүнийг анх томъёолохдоо тодорхой бус цагийг хэрэглэхгүй байх. Жишээ нь: үнэлэх, бэлтгэх зэрэг нь арга хэмжээг илэрхийлдэг.


23

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

iv)

Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд бол бүтээгдэхүүн биш, харин санхүүжилт хийх, удирдахад хялбар байх үүднээс багцалсан бүлэг бүтээгдэхүүнүүд юм. v) Томоохон цогц төсөл, хөтөлбөрүүдийн хувьд төслийн удирдлагын талаар бүтээгдэхүүн оруул, Жишээ нь: төслийн удирдлагын систем ажиллаж байна. төлөвшинө г.м. Уг бүтээгдэхүүн нь төсөл хэрэгжүүлэх баг, албадын байнгын үйл ажиллагаа, арга хэмжээ үүний дотор төлөвлөлт мониторинг, үнэлгээ, худалдан авалт, тайлагнах үйл ажиллагааг хамруулан багцалдаг. Мөн сонирхлын бүлгүүдтэй ажиллах, стратеги, бодлогын асуудалд оролцох, төслийн хэрэгжилтэд эрсдэл тулгарахад нөлөөллийг бууруулах арга хэмжээг санаачлах зэрэг үүргийг хамруулж болно. vi) Чадавхийг бэхжүүлэх төслийн бүтээгдэхүүний жишээг дурдвал: • чадавхийг бэхжүүлэх засгийн газрын бодлого Бүтээгдэхүүн: батлагдсан, 3. Эмнэлгийн ажилтнууд • чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөөг эцэслэсэн. шинээр эзэмшсэн эрүүл • байгууллагын манлайлал төлөвшсөн. мэндийн тусламж • байгууллагын ажилтнуудын ур чадвар үйлчилгээний ур чадвараа дээшилсэн. ашигладаг. Үйл ажиллагаа 1.1 Эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг үнэлэх (2006.IV). 1.2 Чадавхийг дээшлүүлэх тохирсон хөтөлбөр боловсруулах (2006.VI). 1.3 Сувилагчдын 50%-иас доошгүй хувийг хамруулан үндсэн 5 чадварыг ажил дээр нь эзэмшүүлэх цуврал сургалт явуулах (2006.VIII-2007.IV) 1.4 Наанадаж 50 сувилагчийг тусгай чадвар эзэмшүүлэх (эрчимт эмчилгээ сувилгаа, гэмтлийн дараах сувилгаа г.м) сургалтад хамруулах 1.5 Сургалтын дараах ур чадварын үнэлгээ хийх (2007.VIII).

4. Үйл ажиллагаа

Төслийн бүтээгдэхүүнийг бий болгохын тулд төслийн орцуудыг ашиглан гүйцэтгэх бүлэг үүргийг үйл ажиллагаа гэнэ. Үйл ажиллагааг тодорхойлохдоо: i) Орцыг бүтээгдэхүүн болгон хувиргах үйл явцын хамгийн гол үйл ажиллагаа, арга хэмжээ жагсаалтад оруулна. Бүтээгдэхүүнийг үйлийн хэлбэрт хөрвүүлэн илэрхийлсэн байж болохгүй. ii) Байгаа орцыг ашиглан гүйцэтгэх боломжтой байх. iii) Үйл ажиллагаа тус бүрийн дуусах хугацаа, мөчлөгийг заана. Энэ үндсэн үйл ажиллагааны жагсаалтыг үндэслэн төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулна. ТБТТ-ны хэрэгжилтийн явцад, эсвэл оройтлоо гэхэд зээлд бэлтгэх шатанд хэрэгжүүлэгч байгууллагатай ярилцаж үйл ажиллагаа тус бүрийн хэрэгжих хугацааны талаар шаардлагатай мэдээллийг авдаг. Уг мэдээлэл нь төслийн хэрэгжилтийг төлөвлөхөд зайлшгүй ашиглагдахаас гадна төсөлд шаардагдах хугацааг тодорхойлох шинжилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг.

5. Орц Үйл ажиллагааг хэрэгжүүлж, бүтээгдэхүүн болгоход шаардагдах гол эх үүсвэр бол орц юм. АХБ, Засгийн газар, хамтран санхүүжүүлэгч, төслийн ашиг шимийг хүртэгсэд болон бусад этгээдүүдийн оруулж буй Зөвлөх үйлчилгээ, мэргэжилтэн, барилгын ажил, тоног төхөөрөмж, материал, үйл ажиллагааны санхүүжилт зэрэг нь орц болно.13 Орцод наад зах нь дараахь зүйлсийг хамруулна. Үүнд: i) Санхүүжүүлэгчийн хийх санхүүжилт, гол зардлын төрөл санхүүгийн болон биет хөрөнгөөр. ii) Бусад оролцогсдын мөнгөн-бус хэлбэрийн хувь оролцоо.

13

АХБ-ны ажилтнуудын ажиллах цаг, захиргааны төсвийг орцын жагсаалтад оруулаагүй болно.


24 Нийтийн тээврийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, зорилтын шинжилгээ, төслийн стратегийн хувилбарыг ДМХ-нд хэрхэн байршуулахыг нийтийн тээврийн жишээн дээр Хүснэгт 2-т үзүүлэв.

6. Жишээ

• • • • •

АХБ – 15 сая ам.дол Зөвлөх үйлчилгээ 50 х/с – 1.25 сая ам.дол Барилгын ажил – 2 сая ам.дол Тоног төхөөрөмж – 8 сая ам.дол Сургалт, туршлага судлах аялал – 2.75 сая ам.дол Магадлашгүй зардал– 1 сая ам.дол

Засгийн газар – 5 сая ам.дол • Мэргэжилтэн 150 х/с – 2 сая ам.дол • Тээвэр, ложистик – 1.5 сая ам.дол • Үйл ажиллагааны зардал – 1.5 сая ам.дол Төслийн ашиг шимийг хүртэгсэд • Ажиллах хүч 200 х/с – дизайн, мониторинг, үнэлгээнд оролцох х/с = хүн сар

Хүснэгт 2: Нийтийн тээврийн төслийн дизайны хураангуй Дизайны хураангуй Үр нөлөө Аруша хотын тээврийн систем сайн ажиллана. Үр дүн САК найдвартай, нийтийн тээврийн аюулгүй үйлчилгээгээр хангадаг болсон байна. Бүтээгдэхүүнүүд 1. Автобусны паркийн засвар арчлалт сайжирсан. 2. Жолооч нар аюулгүй байдал, хөдөлгөөний дүрмийг сахидаг болсон. Орц Үйл ажиллагаа АХБ – 15 сая ам.дол 1.1 Засвар арчлалтын хуваарийг гаргаж мөрдөх. 1.2 Бараа, материалын нөөцийн хяналтын • Зөвлөх үйлчилгээ 50х/с – $1.25 системийг бий болгож ажиллуулах. сая 1.3 Сэлбэг хэрэгслийн импортын хөнгөлөлтийн • Барилгын ажил – $2 сая лиценз авах. • Тоног төхөөрөмж – $8 сая 1.4 Сэлбэг нийлүүлэх. • Сургалт – $2.75 сая 1.5 Механик цехийг сайжруулах. • Магадлашгүй зардал–$1 сая 1.6 Засварчдын ур чадварыг дээшлүүлэх. Засгийн газар – 5 сая ам.дол 2.1 Автобусны жолооч нарыг лицензжүүлэх, • Мэргэжилтэн 150 х/с – $2 сая шалгалт авах үндэсний тогтолцоог нэвтрүүлэх. • Тээвэр, ложистик – $1.5 сая 2.2 Автобусны аюулгүй ажиллагаа, ашиглалтын • Үйл ажиллагааны зардал – журмыг гаргах. $1.5 сая 2.3 Автобусны жолооч нарыг сургаж, шалгалт авах. 2.4 Аюул осолгүй ажилласан жолооч нарт олгох урамшууллыг нэвтрүүлэх. АХБ = Aзийн хөгжлийн банк; х/с = хүн сар; САК = Сафари автобус компани.


25

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

В.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ЗОРИЛТ БА ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

1.

Оршил

Гүйцэтгэлийн зорилт ба шалгуур үзүүлэлт нь төслөөс хүлээж буй үр дүнг тоон ба чанарын үзүүлэлтээр тодорхойлдог. Тэрээр гүйцэтгэлийн хэмжүүр болохын хувьд төсөл тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойлно. Шалгуур үзүүлэлтүүд нь юуг хэмжихийг зааж өгдөг. Гүйцэтгэлийн зорилт нь тоо хэмжээ ба хугацаа, өөрөөр хэлбэл ямар хэмжээгээр, хэдийд гүйцэтгэхийг заадаг. ДМХ-ний 2 дугаар баганад шалгуур үзүүлэлтүүдийг жагсаах бөгөөд ( Зураг 12), тэдгээр нь бүтээгдэхүүн болон үр нөлөөний түвшин бүрт гарах үр дүн бүрийг нарийн томъёолно. Шалгуур үзүүлэлттэй холбоотой үндсэн зарчмууд бол: i) Хэрэв бид хэмжиж чадаж байвал, түүнийг удирдаж чадна гэсэн үг. ii) Бүх шалгуур үзүүлэлт тоо эсвэл чанарын хувьд, мөн цаг хугацааны хувьд хэмжиж болохуйц байх ёстой. Зураг 12: Гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт Дизайн, мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Иш татах Хувилбар

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ

Сайн тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн гол шинжүүдийг хэд хэдэн янзаар илэрхийлж болдог . Үүнд: i) ТХХХХ: тухайлсан – төслийн зорьж буй үр дүнд шууд уялдсан, хэмжигдэхүйц – тоон үзүүлэлтээр тодорхойлогдсон, хэрэгжихүйц – хүрэх зорилтын хувьд бодитоор хэрэгжих боломжтой, хамааралтай – удирдлагын мэдээллийн зорилгоор ашиглах боломжтой, хугацаатай – зорилтот хугацааг заасан байна. ii) ТХХХХ: тодорхой – тодорхой, хоёрдмол санаагүй, хамааралтай – зохистой, цаг хугацаатай, хэмнэлттэй – боломжийн зардлаар хэрэгжихүйц, хангалттай – гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн боломжтой, хянах боломжтой – хараат бусаар хянагдах боломжтой. Үүний зэрэгцээ шалгуур үзүүлэлтүүд бодитой байх ёстой. Зөвхөн чухлыг нь хэмжих; үр дүнг харгалзах түвшинд хэмжих шалгуур үзүүлэлтийн тоог хамгийн боломжит хэмжээгээр цөөн байхаар хязгаарлах; хэмжих арга нь зардал багатай байвал зохино.

2.

Үйл явц

Шалгуур үзүүлэлтийг боловсруулах, зорилтыг тодорхойлоход сонирхлын бүлгүүдийг оролцуулах явдал туйлын чухал. Төслийн хүрэх зорилт дээр дизайн хийх, түүнийг хэрэгжүүлэх, төслийн ашиг шимийг хүртэх гэж буй талуудын хооронд зөвшилцөлд хүрснээр төсөлд ил тод байдал, түүнд эзний ёсоор хандах хандлага төлөвшинө.


26 Баталгаажуулах боломжтой гүйцэтгэлийн зорилт/шалгуурыг тогтоосноор тухайн шалгуур үзүүлэлт юуг илэрхийлж байгаа вэ гэдэг дээр төслийг дэмжигсэд болон эсэргүүцэгсэд зөвшилцөлд хүрэхэд дөхөмтэй. Төслөөс хүлээгдэж буй үр дүнд хүрэхэд түүний талаарх төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ойлголт, хандлага ихээхэн чухал. Хэрэв уг байгууллага төслийн үр дүн, үр нөлөөг зөвхөн АХБ-ны гэсэн ойлголттой байвал төслийг ч мөн л АХБ-ных гэж ойлгож, ингэснээр ХБГО-ны хариуцлага хүлээх сонирхол, эрмэлзэл хязгаарлагдмал болно. Ялангуяа үнэлгээ, шалгалт хийгдэх төслийн хувьд энэ асуудал маш чухал. Уг үйл явцыг боловсрол, хөдөө аж ахуйн төслөөр иш татаж Хүснэгт 3-т үзүүлэв. Хүснэгт 3: Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох алхмууд Үйл явц

Боловсрол

Хөдөө аж ахуй

Үр дүн – Зүүн Өмнөд мужийн боловсролын систем нь өндөр чанартай, тэгш боловсролыг олгоно.

Үр дүн – Х мужийн хөдөөгийн, газар тариалан эрхэлдэг хүн ам орлого олох боломжоо нэмэгдүүлнэ.

Алхам 1: Гол шалгуур үзүүлэлтийг тодорхойлох – Юу хэмжих вэ?

Илүү сайн боловсрол эзэмшсэн, олон оюутан төгсөнө.

Жижиг фермерүүдийн цагаан будааны ургац нэмэгдэнэ.

Алхам 2: Тоо хэмжээг тогтоох – хэдий хэмжээний (өсөлт/бууралт)?

Төгсөгчдийн тоо 10,000-аас 25,000 болж өснө.

Алхам 3: Чанарыг тодорхойлох—ямар өөрчлөлт гарах вэ?

Зүүн Өмнөд мужуудад улсын шалгалтаа амжилттай өгч сургуулиа дүүргэсэн бага орлоготой (жилийн орлого $5,000) өрхөөс гаралтай төгсөгчдийн тоо (эмэгтэй 55%, эрэгтэй 45%) 10,000-аас 25,000 болж өснө.

Наанадаж 1,000 жижиг фермерийн (3 хүртэл га газартай) цагаан будааны ургац 5 тонноос 6.5 тоннд хүрч наанадаж 30%-иар өснө. Наанадаж 1,000 жижиг фермерийн (3 га ба түүнээс бага газартай) цагаан будааны ургац 5 тонноос 6.5 тоннд хүрч наад зах нь 30%иар өсөхийн зэрэгцээ энэ нь 2004 оны чанарын түвшинд (үрийн дундаж жин) байна.

Алхам 4: Хугацаа тогтоох— хэдийд хэрэгжих вэ?

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 дэх жилээс эхлэн жил тутам Зүүн Өмнөд мужуудад улсын шалгалтаа амжилттай өгч сургуулиа дүүргэсэн бага орлоготой (жилийн орлого $5,000) өрхийн төгсөгчдийн тоо (эмэгтэй 55%, эрэгтэй 45%) 10,000-аас 25,000 болж өснө.

2007 оноос эхлэн жил бүр наанадаж 1,000 жижиг фермерийн (3 га ба түүнээс бага газартай) цагаан будааны ургац 5 тонноос 6.5 тоннд хүрч наад зах нь 30%иар өсөхийн зэрэгцээ энэ нь 2004 оны чанарын түвшинд (үрийн дундаж жин) байна.

Шалгуур үзүүлэлтүүдийн эх сурвалж. Шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо дараах эх сурвалжийг харгалзан үз: Шалгуур үзүүлэлтийн i) Тухайн ХБГО-ны өөрийн макро түвшний болон зорилт, хэмжүүрийг салбарын менежементэд ашиглах үндэсний тогтоохдоо олон улсын статистикийн болон АХБ-наас тухайн орны жишгийг аль боломжтой хувьд баримтлах стратеги, хөтөлбөрийн хэсэгт ашиглах хэрэгтэй. баримт бичгийн үзүүлэлтүүд ii) Төсөл хэрэгжүүлэгч байгууллага менежементийн мэдээллийн системдээ ашигладаг үзүүлэлтүүд.


27

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

iii)

Бусад төсөл болон хандивлагчдын ижил төстэй бүтээгдэхүүн, үр дүн, үр нөлөөнд ашигладаг үзүүлэлтүүд. iv) Улс орнуудын зарим гүйцэтгэлд төвлөрч ажилладаг Дэлхийн эдийн засгийн форум, Транспарэнси Интернэйшнл зэрэг Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ашигладаг үзүүлэлтүүд. v) Эрчим хүч, усан хангамж, цахилгаан холбоо зэрэг тодорхой салбарын байгууллагуудын ашигладаг, салбарын хэвлэлд гол төлөв нийтлэгддэг үзүүлэлтүүд болон Бүс нутгийн тогтвортой хөгжлийн газрын (БНТХГ) тухайн асуудал, салбарыг хариуцсан мэргэжилтэнд байгаа үзүүлэлтүүдийг тус тус ашиглаж болно. Гэхдээ аль болох Засгийн газрын, хувийн хэвшлийн байгууллагууд болон ТББуудын цуглуулдаг, болон бусад дотоод эх сурвалжаас авч болдог үзүүлэлтүүдийг ашиглах нь зохимжтой, хэмнэлттэй, найдвартай зэрэг сайн талтай. Үзүүлэлтүүдийг сонгохдоо харьцуулалт хийх явдал бас нэг чухал асуудал байдаг. Учир нь ийнхүү харьцуулах нь бусад орны түвшнээс дээш гарах гэж төслийн хүрэх зорилтыг тодорхойлох, түүндээ хүрэх гэж тэмүүлэх эрмэлзлийг өдөөдөг тул түүнд ихээхэн анхаарал тавьдаг. Олон улсын байгууллагууд үүнийг хүлээн зөвшөөрч улс орнуудын олон хүчин зүйлсийг тодорхойлох нийтлэг үзүүлэлтүүдийг олохоор бие даасан судалгаанууд явуулсны нэг нь Дэлхийн банк улс орны түвшний 14 үзүүлэлтийг тодорхойлж “IDA 14”14 гэж нэрлэсэн явдал юм.. Үр нөлөөний түвшний шалгуур үзүүлэлт. Тухайн төсөл болон АХБ-наас тухайн улсын хувьд баримтлах стратеги, хөтөлбөрт заасан бусад хэд хэдэн төсөл, арга хэмжээний дунд болон урт хугацаанд аливаа хөтөлбөр, дэд салбар, салбарт үзүүлэх нөлөөллийг үр нөлөөний түвшний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр тодорхойлно. Тиймээс үр нөлөөний түвшний шалгуур үзүүлэлтүүд нь төслийн хамрах хүрээнээс давсан зорилтыг агуулдаг. Үр нөлөөний түвшний шалгуур үзүүлэлтийг хянах, хэмжих хариуцлагыг төслийг боловсруулах явцад тодорхой болгох явдал чухал. 15 Үр дүнгийн түвшний шалгуур үзүүлэлт. Үр дүнгийн буюу төслийн эцсийн шалгуур үзүүлэлт нь төслийн үр ашгийг хүртэгсдэд шууд болон тэдний дадал зуршлын өөрчлөлт, аливаа тогтолцоо болон институцид гарах шууд ахиц дэвшлийг илэрхийлдэг. Тэдгээр нь төслөөс хүлээгдэж буй үзүүлэлтүүд байх ба төсөл амжилттай хэрэгжсэн үү бүтэлгүйтсэн үү гэдгийг дүгнэх үндэс болдог. Үр дүнгийн шалгуурыг хянах, хэмжих үүргийг төсөл хэрэгжүүлэгч байгууллага хүлээнэ. Бүтээгдэхүүний түвшний шалгуур үзүүлэлт. Бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход хамгийн хялбар байдаг. Тэдгээр нь төслөөс гарах үндсэн бодит бүтээгдэхүүн, үйлчилгээг илэрхийлэх бөгөөд төсөл хэрэгжиж дуусахад төслийн удирдлага юу юуг хийж гүйцэтгэсэн байх талаарх үүргийг хугацаатай нь заадаг. Бүтээгдэхүүний түвшний шалгуур үзүүлэлтийн мониторингийг Төслийн удирдагч хийж байх ёстой. Чиглүүлэх шалгуур үзүүлэлтүүд. Сайн төлөвлөгдсөн төсөлд гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон байхаас гадна төслийн явцад нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон байдаг. Энэхүү чиглүүлэх буюу явцын шалгуур үзүүлэлт нь Төсөл хэрэгжүүлэгч байгууллага, АХБ тухайн бүтээгдэхүүний хувьд сонгосон стратеги нь үр дүнтэй эсэх, хүлээгдэж буй үр дүнд хүрэхэд ахиц гарсан эсэхэд мониторинг хийх боломжоор хангаж өгдөг. Жишээ нь: боловсролын салбарын хувьд сургууль завсардалтыг бууруулах, сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх явдал гэдэг нь гол буюу явцын гол шалгуур үзүүлэлт байж болно. Ойн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн жишээн дээр авч үзвэл мод бэлтгэлийг тогтвортой хөгжүүлэх асуудал 15-20 жилийн дотор үр дүн нь харагдахгүй,түвшинг нэмэгдүүлэх зорилтыг богино хугацаанд харин суулгасан 14

IDA = Олон улсын хөгжлийн ассоциац. Дэлхийн банк IDA 14 нэрээр улсын түвшин дэх мониторинг , хэмжилтийн тогтолцоог бий болгосон. IDA 14-ийн гол зорилго нь тус банкнаас үзүүлэх зээл, тусламжийн үндсийг бэхжүүлэх явдал бөгөөд уг үзүүлэлтүүдийг 13 дахь удаа шинэчлэн тогтоожээ. 15 Төсөл хэрэгжүүлэх нэгж төсөл дууссанаас хойш үйл ажиллагаа явуулахгүй, болохоор үр нөлөөний үнэлгээг хийж чадахгүй.


28 үрсэлгээний амьдрах чадварын үзүүлэлтийг төслийн хэрэгжилтийн янз бүрийн шатанд буюу явцын шалгуур үзүүлэлтээр авах боломжтой. Орлох шалгуур үзүүлэлт. Үүнийг тэр бүр бодитоор хэрэгжих боломжгүй, нүсэр их өгөгдлийг өндөр зардлаар цуглуулахыг шаардсан үзүүлэлтүүдийн оронд ашигладаг. Хөдөө орон нутгийн орлогын хэмжээг тодорхойлоход өрхүүдийн орлого, зарлагын судалгааг хийх шаардлагатай. Үүний оронд төмөр дээвэртэй, эсвэл дугуйтай айлын тоог орлуулах үзүүлэлтээр ашиглаж болно. Өөр нэг жишээ бол ажил эрхлэлтийн хандлагыг тодорхойлоход сонинд хэвлэгдсэн ажлын байрны зарыг орлуулах үзүүлэлтээр ашиглаж болно. Мөн бордооны хэрэглээний өсөлтөөр газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх төлөвтэйг тодорхойлж болно. Ерөнхийдөө (i) үр дүнг шууд ажиглах боломжгүй, жишээ нь амьжиргааны түвшин, байгууллагын хөгжил; (ii) шууд хэмжихэд зардал хэт өндөр; (iii) урт хугацааны дараа үр дүнд хүрэх (чиглүүлэх шалгуур үзүүлэлтийг мөн үзнэ үү) тохиолдлуудад орлуулах үзүүлэлтийг ашиглана.

Авто замын төсөлд ашигладаг гол үзүүлэлт бол замын тэгш байдлын индекс байдаг. Замын гадаргуугийн тэгш байдал, тээврийн зардал хоёрын хоорондын холбоог судалгаагаар тогтоосон байна. Иймд замын тэгш байдлын үзүүлэлтийг тогтмол хянаж байх нь тээврийн зардлыг бууруулахаар хүлээж буй үр дүнгийн талаархи урьдчилсан мэдээллийг өгч чадна. Энэ нь тээврийн зардлын талаар үнэлгээ өгөх бусад арга хэмжээ авахаас зайлсхийнэ гэсэн үг биш боловч тэдгээр арга хэмжээ нь асуудал болоод өнгөрсөн хойно хийгддэг.

Суурь үзүүлэлт. Суурь үзүүлэлт болон хүрэх зорилтыг төсөл батлагдсанаас хойш тодорхойлох ёсгүй, учир нь хөрөнгө оруулалтын аливаа шийдвэр гаргах үндэслэл болдог. Тийм мэдээлэлгүйгээр хувийн томоохон ямар ч хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийдэггүй бөгөөд улсын салбарын хөгжлийн төсөл ч бүтэмжтэй байхгүй. Иймээс суурь үзүүлэлт, хүрэх зорилтыг ТБТТ-ны явцад цуглуулж, зөвшилцсөн байх шаардлагатай. Суурь үзүүлэлтийг цуглуулах ажлыг ТБТТ-ны дизайн, мониторингийн хүрээнд тусгасан байх ёстойгоос гадна ТБТТ-ны зөвлөхүүдийн ажлын даалгаварт оруулсан байвал зохино. Гүйцэтгэлийн зорилт. Сонгож авсан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хэмжээг тогтоохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд: i) Зорилтыг зөвхөн нэг тоон хэмжээгээр тогтоохын оронд интервал хэлбэрээр тогтоох Төслийн үр дүнд хүрэхэд нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ганцхан у% гэснээс гарч буй ахицыг төсөл x% ба y%-ийн хооронд гэсэн нь дээр байх хэрэгжих явцад хянах жишээтэй. Ингэснээр интервалын дээд, доод шаардлагатай. Үүний тулд хязгаарын хоорондын аль ч үзүүлэлтэд хүрсэн шууд хүрэх зорилтыг “урьдчилж тодорхойлсон зорилтыг тодорхойлох хэрэгтэй хэрэгжүүлсэн”-д тооцогдоно. Эсвэл доод бөгөөд түүнийг төслийн хязгаарыг ашиглан “x%-ээс багагүй” гэж төлөвлөлтийн үе шатанд, болно. эсвэл төсөл хэрэгжиж эхлэх ii) Хүрсэн бусад үр дүнг иш тат. Хэрэв үед тогтооно. харьцуулалт хийх боломжтой үзүүлэлтийн талаарх мэдээлэл байвал энэ нь танай төслийн хувьд юунд хүрч болохыг хэлж өгнө. iii) Боломжтой бол төсөл хэрэгжих явцад болон төсөл хэрэгжиж дуусмагц хүрч болох завсрын зорилтуудыг тогтоо. Энэ нь төслийн эцсийн зорилт хэрэгжих үндэслэлтэй эсэхийг шалгах, төсөл амжилтанд хүрэх хэр магадлалтайг төслийн явцад дүгнэх боломж олгодог. Төслийн үр дүнд зөвхөн төсөл хэрэгжиж дуусмагц, харин үр нөлөөнд төсөл хэрэгжиж дууссанаас хойш тодорхой хугацааны дараа хяналт үнэлгээ хийнэ гэж бодогдож болох юм. Гэвч энэ нь үр дүнгээ явцдаа өгдөг төслийн хувьд бас тохирдоггүй. Жишээ нь, хэдэн жилийн турш хэрэгжих хөдөөгийн авто замын дэд


29

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

бүтцийг сайжруулах төсөл замын тодорхой хэсэг баригдсаны дараагаас эхлэн үр ашгаа өгч болно. Хэрэв уг төслөөс хүлээгдэж буй үр нөлөө нь нь тээвэрлэлтийн зардлыг бууруулах байвал эхний ээлжинд баригдаж дууссан замыг ашиглагчдын зардалд хийсэн хяналтаар уг нөлөөг өгөөд эхэлчихжээ гэсэн урьдчилсан мэдээллийг өгнө. Цаг хугацааны явцад шалгуур үзүүлэлтүүд өөрчлөгдөж болох бөгөөд тэдний аргачлал нь хэвээр ч үзүүлэлтүүд өөр болж болно. Сэтгэл ханамжийн судалгаа үүний нэг жишээ юм. Цаг хугацааны явцад үйлчилгээний түвшин дээшилсэн ч сэтгэл ханамжийн байдал маш бага өөрчлөгдсөн байж болох бөгөөд “дунд зэрэг” гэсэн үнэлгээ үйлчилгээ сайжирсны дараа ч хэвээр хадгалагдаж болно. Хэрэв уг үзүүлэлтийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж болно. Хөдөөгийн авто замыг сайжруулах төслийн бүтээгдэхүүн тээврийн зардал (тээврийн хөдөлгөөн саадгүй зорчиж, элэгдэл хорогдол буурч, тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэнээр нэгж зардал буурч ингэснээр тээврийн зардал буурна), хөдөлгөөний ачаалалд шууд нөлөөлж болно. Ийм үр дүн гарахгүйгээр цаашдаа эдийн засгийн үйл ажиллагаа нэмэгдэх, өсөх зэрэг хүссэн үр дүнд хүрэхгүй тул тэдгээрийг хэмжих нь ач холбогдолтой. Гэхдээ уг төслийн хүрээнд зах зээлийг хөгжүүлэхэд зориулж санхүүжилт хийх гэж байж болно. Тэгвэл уг төслийн бүрэлдэхүүн, хамрах хүрээ нь сэтгэл татам, үр дүнгээ өгөх байсан ч хэмжих боломжгүй байж болно. Хүлээгдэж буй үр дүнг хэмжих боломжтой эсэхийг хэлэх хялбар дүрэм байхгүй, харин “тийм” гэсэн хариулттай нөхцөл нь ихэнхдээ үр дүнг хэмжих боломжгүй тохиолдлын жишээ болдог.

3.

Жич зөвлөмж

Бодолцох ёстой хэд хэдэн асуудал бий. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь төслийн дизайны хураангуйг тодотгож өгөх ба цаг хугацааны явцад дизайны хураангуйг шинэчлэхэд тэдгээрийг ашигла. Хэрэв шаардлагатай, зохистой бол шалгуур үзүүлэлтүүдийг төсөл хэрэгжих явцад өөрчил. Шалгуур үзүүлэлтүүд дизайны хураангуйн холбогдох түвшинд харгалзах тул шалгуур үзүүлэлтийг өөрчлөхдөө үр дүнгийн холбогдох томъёолол хүчинтэй эсэхийг нягтал. Юуг хэмжих шаардлагатайг үр нөлөө, үр дүн, бүтээгдэхүүний түвшинд бататга. Үндсэн үйл ажиллагааны үе шат, мөчлөгийг гарга, учир нь тэдгээр нь төсөл хэрэгжүүлэх график төлөвлөгөөг боловсруулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чухал. Бүтээгдэхүүн, үр дүн, үр нөлөө нь “шалтгаан-үр дагавар”-ийн шүтэлцээтэй тул тэдэнд харгалзах шалгуур үзүүлэлтүүд логикийн хувьд ижил байх боломжгүй. Шалгуур үзүүлэлтүүд нь ДМХ-ний 1 дүгээр баганын үр дүнг илэрхийлэх ба харин үр дүнд хүрэх шалтгаан нөхцөл болохгүй. Тухайлбал Дотоод орлогын газрын гүйцэтгэл сайжирсан нь (үр дүн) (i) ажлын төлөвлөгөө боловсронгуй болсон, (ii) ажиллагсдын сургалтыг явуулж дууссан, (iii) татвар цуглуулалтын бодлогыг шинэчилсэн зэргээр хэмжигдэхгүй. Харин гүйцэтгэл хэрхэн сайжирсныг бүтээгдэхүүний түвшинд хэмжинэ. Өөдрөг үзэл, бодит боломжийг зөв хослуул, бүх зүйл сайн болно эсвэл төслийг батлуулахад тустай гээд хэт өндөр зорилт бүү тавь. Хэрэв тухайн асуудлаар өмнө нь хэрэгжсэн туршлага байвал зорилтыг тодорхойлоход тэдгээрийг ашигла. Төсөлд үнэлгээ өгөгчид төсөл хэр амжилттай хэрэгжиж байгааг үнэлэхдээ зорилтот үзүүлэлтийг харгалзан үзнэ гэдэг бодолд бүү авт. Тиймээс хэрэгжихэд амархан гэж бодоод зорилтот үзүүлэлтийг хэт доогуур бүү тогтоо.


30 Төслийг боловсруулах шатанд шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан эцэслэхдээ Шалгуур үзүүлэлтийн хүснэгтийг (хүснэгт 4) ашигла. Хүснэгт 4: Шалгуур үзүүлэлтийн хүснэгт Боломжит шалгуур үзүүлэлт (Боломжит шалгуур үзүүлэлтийн талаархи санал бодлыг сонс) Тоо хэмжээ

Чанар

Зардал

Хугацаа

Хэрэглэгч эсвэл олон нийтийн сэтгэл ханамж

Сонгож авсан шалгуур үзүүлэлт

(Дээрх жагсаалтаас нэг буюу хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг сонгон авч тус бүрийнх нь тодорхойлолт, эх сурвалж, суурь үзүүлэлт, хүрэх зорилтыг бөглө).

Үзүүлэлтийн нэр

4.

Тодорхойлолт

Эх сурвалж(ууд) ба хэмжих давтамж

Суурь үзүүлэлт

Зорилтот үзүүлэлт

Тээврийн салбарын жишээ

Хүснэгт 2-т үзүүлсэн дизайны хураангуйг хийсний дараа үр дүнгийн гинжин хэлхээний түвшин тус бүрд гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлно. (хүснэгт 5).


31

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Хүснэгт 5: Нийтийн тээврийн төслийн гүйцэтгэлийн зорилт/шалгуур үзүүлэлтүүд Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/шалгуур

Үр нөлөө Аруша хотын тээврийн систем сайн ажиллана.

Хувийн болон нийтийн тээврээр Аруша хотын дундуур өнгөрөхөд зарцуулах хугацаа 2008 он гэхэд 25%-иар буурна.

Үр дүн САК найдвартай, аюулгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг болно.

САК-ийн автобустай холбоотой ослын тоо суурь онд х байсан бол төсөл хэрэгжиж дуусахад у болж 50%-иар буурна. Төсөл хэрэгжих жилүүдэд САК-ийн автобусаар зорчих зорчигчдын тоо 500,000 хүрч тогтмолжин түүнээс хойш жил бүр x%аар өснө. Хоцролт (хуваарьт цагаасаа 5-аас дээш минут хоцрох) 2005 онд жилд 1,000 байсан бол төсөл хэрэгжиж дуусахад 200 болж буурна.

Бүтээгдэхүүн 1. Автобусны паркийн засвар арчлалт сайжирсан. 2. Жолооч нар аюулгүй байдал, хөдөлгөөний дүрмийг сахидаг.

Автобусны эвдрэл эхний жилд х байсан бол 2 дахь жилд у болж түүнээс хойш z-ээс доош болж буурна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл эхний жилд х байсан бол 2 дахь жилд у болж түүнээс хойш z болж тогтмолжино.

Үйл ажиллагаа 1.1 Засвар арчлалтын хуваарийг гаргаж мөрдөх (2006.VI сард бэлэн болгох) 1.2 Бараа, материалын нөөцийн хяналтын системийг бий болгож ажиллуулах (2006.VIII сараас ажиллаж эхлэх) 1.3 Сэлбэг хэрэгслийн импортын хөнгөлөлтийн лиценз авах (2006. IV сар гэхэд авсан байх) 1.4 Сэлбэг нийлүүлэх (2006.IV сараас эхлэн улирал тутам). 1.5 Механик цехийг сайжруулах (2006.Х сард дуусгах) 1.6 Засварчдын ур чадварыг дээшлүүлэх (2007.III сард дуусгаж жил бүр давтах) 2.1 Автобусны жолооч нарыг лицензжүүлэх, шалгалт авах үндэсний тогтолцоог нэвтрүүлэх (2007.VII сард дуусгах). 2.2 Автобусны аюулгүй ажиллагаа, ашиглалтын журмыг гаргах (2006.V сард боловсруулж дуусган 2006.IХ сараас мөрдүүлэх). 2.3 Автобусны жолооч нарыг сургаж, шалгалт авах (2006.II сард эхлүүлж 2007.VIII сард дуусгах). 2.4 Аюул осолгүй ажилласан жолооч нарт олгох урамшууллыг нэвтрүүлэх (2006.VI сар гэхэд).

• • • • •

Орц АХБ – 15 сая ам.дол Зөвлөх үйлчилгээ 50 х/с – 1.25 сая ам.дол Барилгын ажил – 2 сая ам.дол Тоног төхөөрөмж – 8 сая ам.дол Сургалт – 2.75 сая ам.дол Магадлашгүй зардал – 1 сая ам.дол

Засгийн газар – 5 сая ам.дол • Мэргэжилтэн 150 х/с – 2 сая ам.дол • Тээвэр, логистик – 1.5 сая ам.дол • Үйл ажиллагааны зардал – 1.5 сая ам.дол

АХБ = Aзийн хөгжлийн банк; х/с = хүн сар; САК = Сафари автобус компани.


32

Г. 1.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ, ТАЙЛАГНАХ МЕХАНИЗМ Оршил

Урьд нь мониторингийн механизм гэж нэрлэгдэж байсан мэдээллийн эх сурвалж, тайлагнах механизм ДМХ-ний 3 дугаар баганад бичигдэнэ. (Зураг 13). Шалгуур үзүүлэлт тус бүрийн талаарх мэдээллийг хаанаас авч болох, хэн өгөх, хэрхэн цуглуулах зэргийг (Жишээ нь: судалгаа авах г.м-ийг) заадаг. Тухайн мэдээллийг хаана баримтжуулсан талаар тайлагнах механизм өгүүлнэ. Зураг 13: Мэдээллийн эх сурвалж, тайлагнах механизм Дизайн, Мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Иш татах Хувилбар

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ

Парисын тунхаглалын дагуу ХБГО-ны өөрийнх нь эх сурвалжийг төслийн явцад мониторинг хийхэд ашиглана. Энэ нь тухайн улсад мэдээллийн сайн менежментийг бүрдүүлэх практик ач холбогдолтой. Энэ нь тухайн гишүүн орон төслийг өгөөжтэй хэрэгжүүлэх, түүнд мониторинг хийхэд чадавхижих, төслийн санхүүжилт зогссоны дараа ч төслийн үр дүн, үр нөлөөний талаарх мэдээллийн урсгалыг үргэлжлүүлэхэд ач холбогдолтой.

2.

Үйл явц

ТБТТ-ны явцад дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд тэдгээрийг зөвлөхүүдийн ажлын даалгаварт оруулна. Алхам 1: Тухайн ДМХ-ний мэдээллийн системийг уг төсөлтэй холбон судлаж, найдвартай байдал, цаг хугацааг нягтла. Хөгжиж буй ихэнх оронд байдаг үндэсний болон холбогдох салбарын яамны Мониторингийн нэгжүүдтэй харьцаж эхэл. Алхам 2: Хэрэглээний үнийн индекс, экспортын статистик мэдээ, үндэсний дансны мэдээлэл, сургуульд хамрагдалтын талаарх мэдээлэл г.м. тогтмол хэвлэгдэн нийтлэгддэг мэдээлэл буюу мэдээллийн хоёр дахь эх сурвалжийн бүртгэлийг гарга. Энэ мэдээлэл нь хамгийн зардал багатай эх сурвалж байдаг. Алхам 3: Шаардлагатай шалгуур үзүүлэлттэй холбоотой мэдээллийн хоёр дахь эх сурвалж байхгүй бол өгөгдөл цуглуулах анхдагч эх сурвалжаас мэдээллийг авах боломжийг эрэлхийл. Алхам 4: Анхдагч мэдээлэл цуглуулах шаардлагатай бол доорх асуултуудад хариулах шаардлагатай. Үүнд: i) Мэдээллийг хэрхэн цуглуулах вэ? түүвэр судалгаа эсвэл бүрэн судалгаа хийх, төслийн бүртгэл тайлан үзэх, оролцооны аргаар буюу хөдөөд шуурхай


33

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

үнэлгээний аргыг ашиглах, зорилтот бүлгүүдтэй ярилцах, газар дээр нь ажиглалт хийх г.м. ii) Мэдээллийг хэн цуглуулах вэ? Жишээ нь: төслийн ажилтнууд, Засгийн газрын бусад байгууллагууд, төслийн ашиг шимийг хүртэгч олон нийт, гэрээгээр гүйцэтгэгч байгууллагууд, ТББ-ууд, зөвлөхүүд г.м. iii) Хэн зардлыг төлөх вэ? Хэрэв төслөөс мэдээлэл цуглуулалтыгг санхүүжүүлэх бол тэр нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд орж, тодорхой төсөв хуваарилагдсан байх ёстой. iv) Тухайн мэдээлэл хэзээ, хэр олон давтамжтай шаардагдах вэ? Энэ нь мэдээллийг цуглуулах давтамжийг тодорхойлно. v) Хэдий хэмжээний мэдээлэл цуглуулбал зохимжтой вэ? Зардал, чирэгдэл зэргээс хамаарч мэдээлэл цуглуулах нь үр ашиггүй байвал орлуулах үзүүлэлтийг ашиглаж болно. Алхам 5: Дээр дурдсан (ii) ба (iii) дахь асуултууд нэмэлт асуудлыг дагуулна. Хэрэв төсөл хэрэгжүүлэгч байгууллага анхдагч өгөгдлийг цуглуулах шаардлага, эрмэлзэлтэй байвал тэрээр уг өгөгдлийг цуглуулж, тогтвортой шинэчлэх арга, тогтолцоог боловсруулж төсөл хэрэгжиж дууссанаас хойш үргэлжлүүлэн авч явах чадавхитай эсэхэд үнэлгээ өгнө.

3.

Жич зөвлөмж Ерөнхийдөө олон ДМХ-нд тодорхойгүй, хангалтгүй мэдээллийн эх сурвалжийг дурьдсан байдаг ба зөвлөхүүдийн тайлан, хэрэгжүүлэгч агентлагийн улирлын явцын тайлан эсвэл АХБ-ны дотоод тайланг эх сурвалж болгохоор заасан байдаг . Гэвч эдгээр нь ихэнх тохиолдолд хоёрдогч тайлангийн механизм байдаг юм. Төслийн үр дүнг жинхэнэ утгаар сонирхож байгаа, мэдээллийн системээ ажиллуулдаг, эсвэл чадавхиа сайжруулах бололцоотой байгууллагад төслийн мониторинг, тайлагнах хариуцлагын механизмыг нэвтрүүлнэ. Шалгуур үзүүлэлтүүд нь бодитой, мэдээллийг боломжийн зардлаар цуглуулах үүднээс мэдээллийн эх сурвалж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хамтад нь тодорхойлох хэрэгтэй. Боломжтой бол төслийн тайланг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын мэдээллийн системд нь оруулж өг. Хамгийн сүүлчийн хувилбар болгож тусдаа бие даасан мэдээллийн тогтолцоог бүрдүүлж ганц удаа судалгаа хийх хувилбарыг авч үзэж болох юм. Төслийн гүйцэтгэлд мониторинг хийхэд сонирхлын бүлгүүдийг оролцуулахыг бодолц. Төслийн гүйцэтгэлд мониторинг хийхэд энэ нь ихэнхдээ илүү үр дүнтэй, үр ашигтай арга юм. Жишээ нь: орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд ТББ-ууд мониторинг хийхдээ онооны картыг ашиглах боломжтой.

4.

Тээврийн Жишээ

Шалгуур үзүүлэлт тус бүрд мэдээллийн эх сурвалж, тайлагнах механизм тодорхойлогдох бөгөөд үүнийг нийтийн тээврийн жишээн дээр хүснэгт 6-д үзүүлэв.


34

Хүснэгт 6: Нийтийн тээврийн төслийн Мэдээллийн эх сурвалж/ тайлагнах механизм Гүйцэтгэлийн зорилт/шалгуур үзүүлэлт Хувийн болон нийтийн тээврээр Аруша хотын дундуур өнгөрөхөд зарцуулах хугацаа 2008 он гэхэд 25%-иар буурна.

Мэдээллийн эх сурвалж/ Тайлагнах механизм Хотын захиргааны Замын хөдөлгөөний хяналтын төвийн Замын хөдөлгөөний жилийн тайлан.

САК-ийн автобустай холбоотой ослын тоо суурь онд х байсан бол төсөл хэрэгжиж дуусахад у болж 50%-иар буурна. Төсөл хэрэгжих жилүүдэд САК-ийн автобусаар зорчих зорчигчдын тоо 500,000 хүрч тогтмолжин түүнээс хойш жил бүр x%-иар өснө. Хоцролт (хуваарьт цагаасаа 5аас дээш минут хоцрох) 2005 онд жилд 1,000 байсан бол төсөл хэрэгжиж дуусахад 200 болж буурна.

ЗЦГ-ын Зам, тээврийн ослын жилийн тайлан.

Автобусны эвдрэл эхний жилд х байсан бол 2 дахь жилд у болж түүнээс хойш z-ээс доош болж буурна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдол эхний жилд х байсан бол 2 дахь жилд у болж түүнээс хойш z болж тогтмолжино.

САК-ийн жилийн тайланд хавсаргаж хэвлэн нийтэлсэн механик цехийн тайлан бүртгэл. Замын хөдөлгөөний зөрчлийг тээврийн хэрэгслийн төрлөөр ангилж, ЗЦГ-ын сарын тайланд хавсаргасан мэдээ.

Үйл ажиллагаа 1.1 Засвар арчлалтын хуваарийг гаргаж мөрдөх (2006.VI сард бэлэн болгох). 1.2 Бараа, материалын нөөцийн хяналтын системийг бий болгож ажиллуулах (2006.VIII сараас ажиллаж эхлэх). 1.3 Сэлбэг хэрэгслийн импортын хөнгөлөлтийн лиценз авах (2006. IV сар гэхэд авсан байх). 1.4 Сэлбэг нийлүүлэх (2006.IV сараас эхлэн улирал тутам). 1.5 Механик засварын цехийг сайжруулах (2006.Х сард дуусгах). 1.6 Засварчдын ур чадварыг дээшлүүлэх (2007.III сард дуусгаж жил бүр давтах). 2.1 Автобусны жолооч нарыг лицензжүүлэх, шалгалт авах үндэсний тогтолцоог нэвтрүүлэх (2007.VII сард дуусгах). 2.2 Автобусны аюулгүй ажиллагаа, ашиглалтын журмыг гаргах (2006.V сард боловсруулж дуусган 2006.IХ сараас мөрдүүлэх). 2.3 Автобусны жолооч нарыг сургаж, шалгалт авах (2006.II сард эхлүүлж 2007.VIII сард дуусгах). 2.4 Аюул осолгүй ажилласан жолооч нарт олгох урамшууллыг нэвтрүүлэх (2006.VI сар гэхэд).

Орц АХБ – 15 сая ам.дол Зөвлөх үйлчилгээ 50 х/с – 1.25 сая ам.дол Барилгын ажил – 2 сая ам.дол Тоног төхөөрөмж – 8 сая ам.дол Сургалт – 2.75 сая ам.дол Магадлашгүй зардал – 1 сая ам.дол Засгийн газар – 5 сая ам.дол Мэргэжилтэн 150 х/с – 2 сая ам.дол Тээвэр, логистик – 1.5 сая ам.дол Үйл ажиллагааны зардал – 1.5 сая ам.дол

Дизайны хураангуй Үр нөлөө Аруша хотын тээврийн систем сайн ажилладаг. Үр дүн САК найдвартай, аюулгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг.

Бүтээгдэхүүн 1. Автобусны паркийн засвар арчлалт сайжирсан. 2. Жолооч нар аюулгүй байдал, хөдөлгөөний дүрмийг сахидаг ..

АХБ = Aзийн хөгжлийн банк; х/с = хүн сар; САК = Сафари автобус компани.

Аудитаар хянуулж, Хотын захиргаанд хүргүүлсэн САКийн жилийн статистик мэдээ, дансны мэдээ Автобусны ашиглалтын талаарх САК-ийн сарын мэдээнд хавсаргасан жолооч нарын бүртгэлийн дэвтэр.

• • • • • • • •


35

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Д.

ТААМАГЛАЛ БА ЭРСДЭЛ

1.

Оршил

Аливаа төсөл нь гадаад нөлөөллөөс ангид байж чаддаггүй бөгөөд төслийн менежементийн хяналтаас гадуур хүчин зүйлийн нөлөөнд байдаг. Үүнд улс төр, нийгэм, санхүү, байгаль орчин, институцын болон цаг уурын хүчин зүйл орно. Таамаглал ба эрсдэлийг ДМХ-ний 4 дүгээр баганад томъёолно (Зураг14). Таамаглал гэдэг нь ДМХ-ний түвшин тус бүрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай угтвар болдог нөхцөл байдал, үйл явдал, үйл ажиллагааг эергээр томъёолсон илэрхийлэл юм. Эрсдэл гэдэг нь төслөөс хүлээж буй үр дүнд хүрэхэд сөрөг нөлөө үзүүлэх, боломжгүй болоход хүргэх нөхцөл байдал, үйл явдал, үйл ажиллагааг сөргөөр томъёолсон илэрхийлэл юм. Зарим зээл тусламжийн байгууллагууд нөхцөл, эрсдэлийн аль нэгээр нөгөөг нь орлуулан хэрэглэдэг бол АХБ аль алиныг нь хэрэглэдэг. Зураг 14: Таамаглал ба эрсдэл Дизайн, мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Иш татах Хувилбар

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ

Таамаглал ба эрсдэлийн хэлбэрүүд. Таамаглал, эрсдэлийг гурван төрөлд ялгаж авч үзэж болно. Үүнд: • төслийн хяналтанд байлгах боломжтой; • бодлого боловсруулагчдаас хамааралтай бодлого, институцын илүү өргөн хүрээний хүчин зүйл (бодлогын орчин, институцын чадавхи, улс төрийн хүсэл эрмэлзэл г.м.); • хянах боломжгүй нөхцөл байдал, үйл явдал (улс төрийн тогтворжилт, дэлхийн зах зээлийн үнэ, хүүгийн хэмжээ, байгалийн гамшиг г.м.). Төслийн хяналтаас гадуурхи таамаглал, эрсдэлийг ДМХ-нд тодорхой жагсаана. Төслийн хяналтанд байх таамаглал, эрсдэлийг төслийн дизайны явцад харгалзан үзэж төслийн менежемент хариуцан ажиллана. Зээлийн нөхцлүүд нь ихэвчлэн таамаглалын шинжийг агуулдаг бөгөөд төслийг амжилтад хүрэхэд тэдгээр нь зайлшгүй хангагдсан байж, мониторинг хийгдэж байх шаардлагатай. Босоо логик холбоо. Таамаглал, эрсдэлийн концепцийг төслийн дизайны хураангуйн бүх түвшинд ашигладаг. Таамаглал, эрсдэлүүд нь ДМХ-ний шалтгаан-үр дагаврын холбоог гүйцээж өгдөг (Зураг 15). Тодорхой таамагласан нөхцлүүд бүрдэж, эрсдэл гараагүй нөхцөлд л төлөвлөсөн үйл ажиллагаанууд бүтээгдэхүүнийг бий болгодог. Яг үүнтэй адил холбоо төслийн үр дүн ба үр нөлөө хооронд байх бөгөөд тодорхой таамагласан нөхцлүүд бүрдэж, эрсдэлүүд учраагүй тохиолдолд л төслийн үр дүн биелж, хүссэн үр нөлөөг үзүүлж чадна.


36 Зураг 15: ДМХ-ний босоо логик холбоо Дизайн, мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Иш татах Хувилбар

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.

ОРЦ

Үйл явц

Алхам 1: Таамаглал, эрсдэлүүдийг зорилтын модны шинжилгээний үед авч үзэх нь хамгийн тохиромжтой. Зорилтын модны бүх томъёололд түүний дээд түвшний зорилтод хүрэх таамаглал, эрсдэлийг авч үзнэ (шалтгаан-үр дагаврын холбоо). Алхам 2: Хувилбаруудын шинжилгээ нь таамаглал, эрсдэлийг тодорхойлох нэг түлхэц болдог. Төслийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй хувилбаруудын нөхцлийн таамаглал, эрсдэлийг тодорхойлно. Нийтийн тээврийн жишээнд санал болгож буй төсөл нь автобусны парк, жолооч нарын асуудлыг шийдвэрлэнэ. Харин замын чанарын асуудлыг шийдвэрлэхгүй. Иймд хотын захиргаа замын засвар арчлалтыг тогтмол хийж байна гэсэн таамаглалыг оруулж өгнө. Алхам 3: Таамаглаж байгаа нөхцөл бүрийн шаардлага, зайлшгүй байдал төслийн дизайнд логикоор холбогдож байгаа эсэхийг үнэл. Алхам 4: Таамаглал ба эрсдэлийн томъёоллыг нарийвчлан нягтал. Хэрэв хэт бүрхэг томъёолбол мониторинг хийх шаардлагатай үед эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах боломжгүй болно. Жишээ нь: Засгийн газар шинэчлэлийн хөтөлбөрийг цаашид дэмжинэ гэвэл хэт ерөнхий, хэмжих боломжгүй байна. Иймд уг нөхцлийг Парламент хууль эрх зүйн шинэчлэлийг төлөвлөсөн хуваарийн дагуу хийнэ гэж өөрчлөн томъёолбол зохино. Алхам 5: Таамаглал, эрсдэл бүрийн ач холбогдол тохиолдох магадлалыг тогтоо. Төслийн амжилтад онцгой нөлөөтэй (эерэг ба сөрөг) таамаглал, эрсдэлд анхаарлаа төвлөрүүлж тэдний тохиолдох магадлалыг тодорхойл. (Зураг 16). Зураг 16: Таамаглал, эрсдэлийн матриц

Бууруулах

Бууруулах магадлашгүй ажлын төлөвлөгөө гаргах

Хөнөөгч: Төслөө дахин авч үзэх

Дунд

Мониторинг хийх

Бууруулах

Бууруулах магадлашгүй ажлын төлөвлөгөө гаргах

Бага

Үл Тоомсорлох

мониторинг хийх

Бууруулах

Бага

Дунд

Өндөр

A: Чухал / Ач холбогдол R: Магадлал

Өндөр

A: Таамаглал (Assumptions) R: Эрсдэл (Risk)


37

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Алхам 6: Таамаглал болон эрсдэл тодорхойлогдсоноор төслийн дотоод чухал мэдээллийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь төслийн бүтэц, удирдлагын талаар шийдвэр гаргахад чиглүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Таамаглал, эрсдэлийг хэрхэн удирдах талаар дараах хувилбарууд байж болно. Үүнд: i) Юу ч хийхгүй байх. Таамаглал, эрсдэлийн аль нь ч төслийн үр дүнд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол энэ нь хамгийн оновчтой хувилбар бөгөөд бага зэрэглэлд орно. ii) Төслийн дизайныг өөрчлөх. Хэрвээ таамаглал эсвэл эрсдэл нь төслийн амжилтанд нөлөөлөх магадлал өндөр байвал эдгээрийг шийдвэрлэх орц, бүтээгдэхүүн, үйл ажиллагааг нэмж оруулж болох юм. Жишээ нь хөдөө орон нутгийн боловсролын чанар нь багш нар хөдөө орон нутагт очиж ажиллах сонирхол ямар байгаагаас тодорхой хэмжээнд шалтгаална. Үүнийг бодолцохгүй үлдээж болохгүй. Төслийн дизайнд мөнгөн төлбөр, карьер өсөх боломж, үнэгүй байр зэрэг урамшууллын зүйлүүдийг оруулах хэрэгтэй. iii) Шинэ төсөл нэмэх. Хэрвээ төслийн хүрээнд таамаглал, эрсдэлийг шийдвэрлэх боломжгүй бол шинэ төсөл нэмэх аргыг хайх хэрэгтэй. Энэ нь тухайн орны хөтөлбөрт оруулж өгөх, эсвэл өөр нэг санхүүжүүлэгч байгууллагатай хамтран санхүүжүүлэх хэлбэрүүд байж болох юм (зэрэгцээ санхүүжилт). Жишээ нь: цагаан будааны ургац нь бороо сайн орно гэсэн таамаглал дээр үндэслэнэ. Хэрвээ цаг уурын байдал тогтвортой бус бол усны хангамжийг сайжруулах зорилгоор усжуулалтын төсөл нэмж оруулж болох юм. iv) Төслөөс татгалзах. Хэрвээ эрсдэл өндөр бөгөөд таамаглал нь төслийн үр дүнд нөлөөлөх өндөр магадлалтай (хөнөөгч), тэдгээрийг бууруулах гарц, үйл ажиллагаа байхгүй бол, удирдлагаас уг төслийг эрсдэл өндөртэй гэж дүгнэн төслөөс татгалзах хэрэгтэй. v) Хянаж, эрсдэл болон таамаглалыг шийдвэрлэх. Төслийг сайтар хяналт тавьж хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн хувилбар байж болно (зураг 16). Ийм тохиолдолд үзүүлэлтүүдийг нарийн тодорхойлох шаардлагатай. Мөн үйл ажиллагаа, нөөцийг нэмж, эрсдэлийг бууруулах нөхцлийг оруулж өгнө. Зарим таамаглал,эрсдэлийг төслийн дизайн, мониторингийн хүрээнд оруулах ёсгүй байдаг бөгөөд эдгээрийн жишээг хүснэгт 7-д үзүүлсэн болно. Мөн уг хүснэгтэнд яагаад оруулах ёсгүй шалтгааныг дурьдсан байна. Хүснэгт 7: Тохиромжгүй эрсдэл, таамаглалын жишээ Хасагдах шалтгаан Төслөөс хянах боломжтой

Төслөөс хянах боломжгүй боловч төсөл боловсруулах явцад таамаглалаар тооцоогдсон байх ёстой

Таамаглал • Сонгогдсон гүйцэтгэгч нар нь чадвартай байх • Худалдан авах үйл ажиллагаа цагтаа дуусах • Төслийн хэрэгжилт хоцрохгүй байх • Дизайн, барилгын ажил нь техникийн тодорхойлолтын дагуу • Барилгын ажлын дизайнд хөдөлмөр хамгаалал тусгагдсан байх • Хөдөөгийн дэд бүтцийн засвар үйлчилгээний ажил тогтмол хийгдэх ёстой • ТХН нь үр дүнтэй ажиллаж зөвлөхүүд, ТХН, ТББ, орон нутгийн оршин суугчид хамтран ажиллах • Хөтөлбөрийн дизайн, хэрэгжилтийн явцад яам, газруудыг оролцуулах • ХБ нь АХБ-ны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэх туршлагатай байх • Засгийн газар, гүйцэтгэгч нар хамтран ажиллах • Хэрэглэгчид нь үндсэн сүлжээнд холбогдох төлбөрийг төлөх чадавхитай байх • Засгийн газрын шинэ байгууллага, боловсон хүчин, журам • Улс төрийн амлалт

Эрсдэл • Хэрэгжилтийн явц удаан байх • Санхүүжилтийн хүндрэл, зам засах, барих, аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж дутмаг байх • Хэтэрхий өндөр шаардлага • Тохиромжгүй дэд төслүүдийг сонгох • Дотоодын хамтрагчийн санхүүжилт хүрэлцэхгүй байх • Хэтэрхий олон донор, ТББ-д оролцох • Хууль зүй, аюулгүй байдлын тогтвортой байдал • Газар зүйн хүндрэлтэй байдал • Засвар арчилгааны муугаас суваг, хоолой бөглөрөх • Цаг уурын байдлаас болж хэрэгжилт удаашрах

АХБ = Азийн хөгжлийн банк; ХБ = хэрэгжүүлэгч байгууллага; ТББ = төрийн бус байгууллага; ТХН = төсөл хэрэгжүүлэх нэгж.


38

3.

Жич зөвлөмж Эрсдэлийг удирдах боломжтой бол төслийн дизайн сайн хийгдсэн гэж үзнэ. Бодит бус таамаглал хийхээс зайлсхий, жишээ нь “инфляцгүй байх,” эсвэл шалтгаан-үр дагаврын логикт онцын ач холбогдолгүй таамаглал авахгүй бай. Жишээ нь байгалийн гамшиг тохиолдохгүй гэдэг нь чухал таамаглал боловч төслийн дизайнд нөлөө үзүүлэхгүй. Хар салхи далайн давалгаа болно гэвэл төсөл байхгүй байх ёстой. Төслийн хэрэгжилтийн явцад эрсдэл, таамаглалыг хянаж, тайлагнаж байхаар төлөвлө. Үүнийг хялбар утга учиртай байлгахын тулд таамаглал бүрд чанар, тоо, цаг хугацааны үзүүлэлтийг тодорхойлж өг. Мэдээжийн зүйлийг битгий илэрхийл. Жишээ нь чанарлаг хоол идэх нь эрүүл байхын нөхцөл, хөдөөгийн замын дэд бүтэц сайн байх нь хөдөө орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн гол нөхцөл юм, техник мэргэжлийн сургалт нь мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг г.м. Ядуурлын нөлөөллийн үнэлгээний матриц нь бодлогын зээлд хэрэглэгддэг юм. Энэ нь хөтөлбөр ядуу хүмүүст хэрхэн нөлөөлөхийг харуулдаг бөгөөд таамаглал болон эрсдэлийн талаар мэдээлэл өгдөг. Ядуу хүмүүст үзүүлэх нөлөөллийн шинжилгээ нь таамаглал дээр үндэслэдэг. Хэрвээ нөлөөлөл нь сөрөг бол түүний бууруулах үйл ажиллагааг тусгаж өгнө. Зураг 17 нь ядуурлын нөлөөллийн матриц, төслийн дизайн, мониторингийн хүрээ хоёрын хоорондын уялдаа холбоог харуулна. Зураг 17: Ядуурлын нөлөөллийн матриц болон ДМХ Нөлөөлөх суваг

Ядууралд нөлөөлөх нөлөөлөл Шууд

Шууд бус

Бусад оролцогчдод нөлөөлөх нөлөөлөл

Шууд бус

Бууруулалт/ сайжруулах арга хэмжээ

Хөдөлмөрийн зах зээл, цалин Зах зээл болон үнэ Өмч хөрөнгө

Энэ шинжилгээ нь нуугдмал таамаглалыг агуулсан бөгөөд үүнийг ТДМХ-д тусгах хэрэгтэй

ДМХ-д тусгагдах естой үйл ажиллагаа

Нийтийн үйлчилгээ Шилжилт ЦЭВЭР НӨЛӨӨЛӨЛ

Хөтөлбөрийн зорилгод хамаарна

Дизайн, мониторингийн хүрээ Ядуурлын нөлөөллийн үнэлгээ нь төсөл нь ядуу хүмүүст хэрхэн нөлөөллөхийг харуулдаг. Ингэснээс сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг нөлөөллийг идэвхжүүлэх зэрэгцсэн арга хэмжээг тусгах ёстой. Ингэснээр үйлчилгээ хүртээмжтэй, шинэ бодлого, дүн шинжилгээндээ өөрчлөгдсөн гэсэн таамаглалыг тусгана. Эдгээр шаардлагыг ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН, ХҮРЭЭ Нь таамаглал, эрсдэл баганад тусгана.

Дизайны хураангуй

Гүйцэтгэл ийн зорилт/ үзүүлэлт

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Иш татах Хувилбар Таамаглал / Эрсдэл

Үр нөлөө Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ


39

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

4.

Нийтийн Тээврийн Жишээ

Үр дүнгийн хэлхээсийн түвшин шат болгоны таамаглал, эрсдэлийг тодорхойлно. Үүнийг нийтийн тээврийн жишээ дээр хүснэгт 8-д үзүүлэв. Хүснэгт 8: Нийтийн тээврийн төслийн таамаглал болон эрсдэл Дизайны хураангуй Үр нөлөө Арушагийн нийтийн тээврийн салбарын үйл ажиллагаа хэвийн байна Үр дүн САК нийтйин тээврийн ауюлгүй найдвартай үйлчилгээгээр хангана

Гүйцэтгэлийн зорилт/Үзүүлэлтүүд 2008 он гэхэд Аруша хотын дундуур нийтийн болон хувийн тээврийн хэрэгслэлээр өнгөрөх цаг 25%-иар буурна

Мэдээллийн эх үүсвэр/ Тайлагнах механизм Хотын зөвлөлийн тээврийн хөдөлгөөний хяналтын төвийн жилийн тайлан

САК-ийн ажиллуулж байгаа тээврийн хэрэгслэлийн оролцсон зам тээврийн осол суурь жилийн х-ээс төсөл хэрэгжиж дуусахад у болж буурна.

Замын цагдаагийн тээврийн ослын жил болгоны тайлан

САК-ийн тээврийн хэрэгслэлээр жилд 500,000 үйлчлүүлэгч тогтвортой үйлчлүүлдэг болох ба төсөл дууссаны дараа жил болгон x% өснө.

САК нь жилийн аудитын тайлангаа Хотын зөвлөлд хүргүүлнэ

Хуваариас хоцрох (5 мин.) 2005 онд 1,000 байсан бол төсөл хэрэгжиж дуусахад жилдээ 200 болж буурна.

Автобусны жолооч нар сар бүр бүртгэл хөтлөнө

Автобусны эвдрэл хоёр дахь жилд y болтлоо буурч, дараа нь z-ээс бага болно.

Засварын газрын тайлан САК-ийн аудитын тайланд тусгагдсан байна.

Тээврийн осол хоёр дахь жилд y болтлоо буурч, дараа нь z болно.

Замын цагдаагийн сар болгоны тайланг тээврийн хэрэгслэлийн төрлөөр гардаг болон

Бүтээгдэхүүн 1. Автобусны паркны засвар үйлчилгээ сайжирсан

2. Жолоочид аюулгүй байдал, хөдөлгөөний дүрмийг чанд сахиж ажиллана

Үйл ажиллагаа 1.1 Автобусны засвар үйлчилгээний хуваарь гаргах (6/2006 гэхэд дуусна). 1.2 Эд хөрөнгийн тооллогын хяналтын систем боловсруулж, хэрэгжүүлэх (8/2006 эхлэх) 1.3 Сэлбэг хэрэгслэлийг импортлох зөвшөөрөл авах (4/2006 гэхэд дуусна). 1.4 Засварын газрыг шинэчлэх (10/2006 гэхэд дуусна). 1.5 Автобусны механик нарын ур чадварыг дээшлүүлэх (3/2007 гэхэд дуусаж, жил болгон давтана). 2.1 Автобусны жолооч нарын үндэснийн үнэмлэх, шалгалтын систем шинээр нэвтрүүлнэ (7/2007 гэхэд дуусна). 2.2 Автобусны аюулгүй байдал, үйл ажиллагааны журмыг боловсруулах (5/2006 боловсруулж; 9/2006-аас хэрэгжих). 2.3 Автобусны жолооч нарыг сургаж, шалгах (2/2006 эхлэх; 8/2007 дуусах). 2.4 Аюулгүй жолоодлогын урамшуулал бий болгох (6/2006 гэхэд).

Таамаглал болон эрсдэл A: САК компаний нийт тээврийн үйлчилгээний талаарх Хотын ИТХ-н бодлого өөрчлөгдөхгүй. A: Нийтийн үйлчилгээний тасаг нь замын сүлжээний засвар, үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэнэ.

A: Үйл ажиллагааны зардал \жишээ нь шатахуун\ өөрчлөгдөхгүй

R: Сэлбэг хэрэгслэлийн гаалийн бүрдүүлэлт 2 долоо хоногоос илүүтэйгээр саатна. A: Автобусны жолооч нарын үйлдвэрчний эвлэл нь аюулгүй байдал, жолооны лицензийн талаар Жолоочийн дүрэмд тусгана. R: Сургагдсан жолооч нар лицензээ авснаас хойш 1 жилийн дотор хувийн салбарт шилжинэ.

Орц АХБ – $15 сая • Зөвлөх үйлчилгээ 50 ХС – $1.25 сая • Барилгын ажил – $2 сая • Тоног төхөөрөмж – $8 сая • Сургалт – $2.75 сая • Магадлашгүй зардал – $1 сая Засгийн газар - $5 сая • Хүний нөөц-50 ХС – $2 сая • Тээвэр, бусад зардал – $1.5 сая • Үйл ажиллагааны зардал– $1.5 сая A = таамаглал; АХБ = Азийн хөгжлийн банк; ХС = хүн сар; R = эрсдэл; САК = Сафари автобус компани.


40

Е.

ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ХҮРЭЭГ БОЛОВСРУУЛЖ ДУУСАХ ҮЙЛ ЯВЦ

ДМХ-г зээлдэгч, Гүйцэтгэгч байгууллага, засгийн газрын бусад байгууллага, болон төрийн бус байгууллага, ашиг шимийг хүртэгсдийн төлөөлөл, зөвлөхүүд, төслийн баг, бусад талуудын оролцоотойгоор боловсруулах нь хамгийн үр дүнтэй байдаг. Ихэнх тохиолдолд талуудыг оролцуулсан, мэргэжлийн идэвхижүүлэгчээр удирдуулсан, семинарын хэлбэрээр зохион байгуулах нь тохиромжтой байдаг. Энэ үйл явц нь төсөл хэрэгжүүлэх техникийн туслалцааны хэрэгжилтийн нэг салшгүй хэсэг байх бөгөөд, нэг удаагийн үйл явц биш, ТБТТ хэрэгжих явцад ДМХ-г нарийвчлан боловсруулж байдаг. Энэ явцад гарч болзошгүй хүндрэл, бэрхшээлүүдийг тодорхойлж, ДМХ-д тооцох хэрэгтэй. Үүнд санхүү, хүний нөөц, байгаль орчин, техникийн хувьд хэрэгжих магадлал, нийгэм, улс төр, эдийн засгийн гэх мэт бүхий л зүйлүүдийг хамруулна. Гэвч ТБТТ-ийн төгсгөл үед нэг семинар зохион байгуулах ёстой. Энэхүү семинарын явцад ТБТТ-ийн явцад гарсан ололт, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, төслийн эцсийн дизайныг хамтран зөвшилцсөний үндсэн дээр тохирч, ДМХ-г гаргана. Семинарын төлөвлөлтөд наад зах нь 3-5 хоног шаардагдана. ТБТТ-ны эцсийн ажлын хэсэг ажиллах үед үүнийг хийх бөгөөд эс чадвал зээлийн мэдээ, мэдээлэл цуглуулах ажлын ДХХ-г бэлтгэж байгаа нь, , Папуа Шинэ Гвиней хэсгийн үед заавал хийх ёстой. Алхам 1: ДМХ-г боловсруулж эхлэхдээ төсөл хэрэгжсэний эцэст ямар үр дүнд хүрэхийг томъёолно. Үүний зэрэгцээ, гүйцэтгэлийн зорилт/үзүүлэлтүүд болон мэдээллийн эх үүсвэр/хяналтын механизмыг тодорхойлно. Алхам 2: Тухайн төсөл нь юунд хувь нэмрээ оруулахыг тодорхойлно. Энэ нь ихэнхдээ салбар, дэд салбарын зорилгыг тодорхойлсон байх бөгөөд ОСХ-ын үр дүнгийн хүрээнээс үүдэлтэй байдаг. Үр дүн, үр нөлөөний хоорондын уялдаа холбоо бодит байх ёстой. Үүний дараа гүйцэтгэлийн зорилт, мэдээллийн эх сурвалжийг тогтооно. Алхам 3: Төслийн үр дүнд хүрэхийн тулд ямар бүтээгдэхүүнүүд зайлшгүй шаардлагатай байгааг тогтоож, гүйцэтгэлийн зорилт, тэдгээрийг бататгах арга хэрэгслийг тодорхойлно Алхам 4: Бүтээгдэхүүнийг бий болгоход шаардлагатай үндсэн үйл ажиллагааг тодорхойлно. Үүнийг бүтээгдэхүүн тус бүрт дэс дараатай хийнэ. Үйл ажиллагаа бүрийн гол үйл явц бүрийг тодорхойлж, үйл ажиллагаа бүрийн ард хаалтанд бичнэ. Алхам 5: Үйл ажиллагааг явуулахад шаардагдах орцыг эх үүсвэрээр (жишээ нь, АХБ, засгийн газар, ашиг шим хүртэгсэд), мөн өргөн хүрээгээр ангилан (зөвлөхүүд, тоног төхөөрөмж, барилгын ажил, ажиллах хүч, төслийн удирдлага г.м.) жагсаана. Ингэхдээ зардал болон санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан нарийвчилсан зүйлсийг бүү давтаарай. Алхам 6: Үйл ажиллагаанаас эхлээд бүтээгдэхүүн хүртэл бүхий л шатанд таамаглал болон эрсдэлийг тодорхойл. ДМХ-ний бүх нүдийг бөглөх ёстойг анхаар.


41

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Оролцоонд тулгуурласан дизайны семинараас боловсруулсан ДМХ

Ё.

ДИЗАЙН, МОНИТОРИНГИЙН ТУСГАЙ ХҮРЭЭ

1. ТБТТ ТБТТ-ийн бичиг баримтанд ДМХ эцсийн хувилбараар тусгагдсан байх ёстой. ДМХ нь дизайн гаргах хэрэгсэл гэсэн утгаараа ТБТТ-г эцэслэн боловсруулахад шаардлагатай бөгөөд тавигдах шаардлага, үйл явц (бүтээгдэхүүн болон үйл ажиллагаа)-ыг тодорхойлж, зээлдэгч ба АХБ хоёрын харилцан тохиролцсон төслийн дизайныг – ТБТТ-ны үр дүнг -- гаргаж ирдэг. Ингэснээр харилцан тохиролцсон төслийн дизайн нь үр нөлөөнд хүрэхэд хувь нэмрээ оруулдаг – ТБТТ-ны хувьд энэ нь төслийн хүрэх үр нөлөө юм. Энэ харилцааг зураг 18-д харуулсан байна. ТБТТ-ны үр дүн нь тухайн төсөлтэй хамаарал бүхий салбар, дэд салбар, байгууллагын үнэлгээ, нийгэм эдийн засаг, санхүү, жендэр, байгаль орчны г.м. бүх ТБТТ-нд нийтлэг байдаг дүн шинжилгээг агуулдаг. Үйл ажиллагаа нь эдгээр үнэлгээг хийхэд юу хийх хэрэгтэй, төслийн дизайнаар зөвшилцөлд хүрэхийн тулд ямар алхам хийх хэрэгтэйг тус тус харуулна. Зөвшилцөлд хүрэх алхамуудад олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулагдсан зөвлөлгөөн, семинар, санаа бодлоо уралдуулах уулзалт г.м. орно.

2. Хөтөлбөрийн зээл Хөтөлбөрийн зээл нь тухайн салбарыг,16 эсвэл дэд салбарыг хөгжүүлэх эсвэл макро эдийн засгийн салбар хоорондын түвшний асуудалд анхаардаг. Хөтөлбөрийн зээлүүд нь дунд буюу урт хугацаанд салбар (дэд салбар)-ын бодлогын өөрчлөлт хийх болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх замаар гүйцэтгэлийг нь сайжруулахыг зорьдог. Бодлогын түвшинд хэрэгжих хөтөлбөрийн зээл, баталгааны үндсэн шинжүүд нь (i) тодорхой төслийн үйл ажиллагаатай холбоогүй, (ii) салбарын болон эдийн засгийг өргөн хүрээнд хамарсан нөлөө үзүүлдэг г.м. болно. Хөтөлбөрийн болон салбарын хөгжлийн зээлийн ЕТЗ нь бодлогын матрицыг тусгасан байдаг бөгөөд энэ нь шийдвэрлэвэл зохих бодлогын асуудлууд, авах арга хэмжээ, зээл өгөх хуваарь, хариуцах байгууллага зэргийг тодорхой заасан байдаг.

16

“Салбар” гэсэн томъёоллыг хөтөлбөрийн зээлд уг үгийг өргөн утгаар нь ойлгоно.


42 Үүний зэрэгцээ, ТББ нь ДМХ-г тусгасан байна. Зураг 19 нь ДМХ болон бодлогын матрицын хоорондын уялдаа холбоог харуулна.17 Зураг 18: Төслийн ДМХ болон түүний ТБТТ хоорондын уялдаа холбоо Иш татах Хувилбар

Дизайн, мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн

Тохиролцсон төслийн дизайн нь үр нөлөөлөл хүрэхэд хувь нэмрээ оруулна

ТБТТ

Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ

Иш татах Хувилбар

Дизайн, мониторингийн хүрээ Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө Үр дүн

Зээлийн төсөл

Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ

Бодлогын матриц нь ямар нэгэн стандарт маягтыг дагадаггүй боловч ихэнх тохиолдолд бодлогын хэсэг нь бүтээгдэхүүнийг бий болгодог бөгөөд үүнийг ДМХ-д тусгана. Ингэснээр бодлогын зээлийн үр дүнг тодорхойлох шаардлага гарна. Жишээ нь: ямар төрлийн бүтцийн болон зохион байгуулалтын өөрчлөлт хийх, тодорхой бүлэг хүмүүс болон нийт хүн амд ямар үр нөлөө үзүүлэх г.м. Авах арга хэмжээ гэдэг маань ДМХ-ний үйл ажиллагаа гэсэн хэсэгтэй адилхан ба зээлийн санхүүжилтийн нөхцлүүд нь үр дүн, бүтээгдэхүүний түвшний үзүүлэлттэй дүйцэж байна. Зээлийн нөхцлүүд нь таамаглал, эрсдэлийг тодорхойлоход тус болох бөгөөд ДМХ-г эцэслэн боловсруулах шатанд дахин хянагдах ёстой. Хөтөлбөрийн зээлийн ЕТЗ-д тусгагдсан ядуурлын нөлөөний матриц нь (зураг 17) таамаглал, эрсдэлийг тодорхойлох чухал эх сурвалж юм. Эрсдэлийг бууруулах арга хэмжээг нэмэлт үйл ажиллагаа хэлбэрээр ДМХ-нд тусгах ёстой.

17

Хоёр бодлогын матрицыг хоёуланг нь хэрэглэх шаардлагагүй, ДМХ-г томсгон арга хэмжээ авч хэрэгжүүлэх байгууллагуудын талаар мэдээлэл тусгаж болно гэж зарим хүмүүс маргалдаж болох юм. Энэ багана нь ДМХ-нд байхгүй цорын ганц зүйл юм.


43

Заавар – Төслийн гүйцэтгэлийн менежментийн систем – Дизайн, мониторингийн хүрээ

Зураг 19: ДМХ болон бодлогын матрицын хоорондын уялдаа холбоо Бодлогын хүрээ ба үйл ажиллагаа

Эхний ээлжийн төлбөр

Хоёр дахь ээлжийн төлбөр

Гурав дахь ээлжийн төлбөр

Бодлогын хүрээ 1 нь голдуу ДМХ-ийн Гарцтай дүйцдэг Бодлогын үйлдэл 1.1 Бодлогын үйлдэл 1.2 Бодлогын хүрээ 2 Бодлогын үйлдэл 2.1 Бодлогын хүрээ 3 - голдуу ДМХ-ийн Гарцтай дүйцнэ. Гэх мэт. Иш татах Хувилбар

Дизайн, мониторингийн хүрээ Бодлогын матриц нь бодлогын хүрээг тодорхойлдог бөгөөд энэ нь цуврал үйлдлээр хийснээр бий болох гарц гэж ойлгож болно. Бодлогын эдгээр гарцуудыг ДМХ –д тусгана.

Дизайны хураангуй

Гүйцэтгэлийн зорилт/ үзүүлэлт

Мэдээллийн эх сурвалж / тайлагнах механизм

Таамаглал/ Эрсдэл

Үр нөлөө

Үр дүн Бүтээгдэхүүн ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРЦ

3. Салбарын зээл Салбарын зээлийн үндсэн зорилго нь тухайн салбар буюу дэд салбарыг хөгжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэх явдал юм. Салбарын зээл нь тухайн салбарын бодлогын өөрчлөлт, байгууллагын хөгжил, хөрөнгө оруулалт зэргийг нэгтгэдэг. Салбарын зээл нь салбарын бодлогыг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх зорилготой байдаг. Салбарын зээл гэсэн томъёолол нь өөрөө үр дүнг тодорхойлоход туслана. Салбарын зээл нь тухайн салбар болон дэд салбарт олон тооны дэд төслүүдийг санхүүжүүлэх, зээлийн төслийг боловсруулах үе шатны үйл ажиллагаанд зориулагддаг. Дизайн, мониторингийн хүрээний хувьд дэд төсөл нь бүтээгдэхүүнийг бий болгоно. Салбарын зээл нь үр дүнд хүрэхэд зайлшгүй шаардлагатай бодлогын шинэчлэлийг нөхцөл болгон тусгаж болдог. Гэвч энэ нь бодлогын зээлийн санхүүжилт хийх нөхцлөөс өөр утгатай байна (хөтөлбөрийн зээлүүд). Нөхцлүүдийг зээлийн заавал биелүүлэх нөхцөл хэсэгт тусгасан байна. ДМХ-ийн хувьд эдгээр нөхцлүүд нь үр дүн эсвэл бүтээгдэхүүний үзүүлэлт, гүйцэтгэлийн зорилт болж тусгагдана. Салбарын зээлийн ЕТЗ-д ДМХ тусгагдах боловч бодлогын матриц шаардлагагүй байдаг.

4. Салбарын хөгжлийн зээл Салбарын хөгжлийн хөтөлбөр нь (СХХ) хөрөнгө оруулалт (төсөл буюу салбар)–ын, бодлогын гэсэн (хөтөлбөр) бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрддэг. СХХ-ийг тухайн салбарт хөрөнгө оруулалт, бодлогын өөрчлөлт аль алийг нь хийх шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалт нь бодлогын шинэчлэл хийсний үндсэн дээр илүү үр дүнтэй болох нөхцөлд хэрэгжүүлнэ. СХХ-ийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын зээлийн санхүүжилтийг үе шаттайгаар хийнэ. ЕТЗ нь


44 бодлогын матриц болон ДМХ-г агуулдаг. ДМХ-ийн хувьд бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын бүрэлдэхүүн хэсгүүд нь бүтээгдэхүүний хэсэгт бичигдэнэ. Зээлийн санхүүжилтийн нөхцлүүд нь бүтээгдэхүүний үзүүлэлтүүд байх бөгөөд тэдгээрт хүрэх хугацаанаас хамаараад явцын шинжтэй байж болно.

5. Яаралтай тусламжийн зээл Яаралтай тусламжийн зээл (ЯТЗ)-ийг ерөнхийд нь төслийн зээлтэй адилтган үздэг бөгөөд богино хугацааны жижиг зээлийн адил шуурхай баталгаажуулдаг. ЯТЗ нь ДМХ-тэй байхыг шаарддаг. Хүлээгдэж буй үр дүнд нэн тэргүүний ач холбогдолтой байшин барилгыг засаж, засварлахаас эхлэн онцгой байдлын дараах эдийн засаг, нийгэм, засаглалыг хурдан хугацаанд сэргээх зэрэг өргөн хүрээтэй асуудлууд багтан ордог байна. ЯТЗ-ийн бүтээгдэхүүн (хамрах хүрээ) нь тэргүүн ач холбогдол бүхий өмч хөрөнгө, чадавхи, бүтээмжийн алдагдлыг сэргээх зэрэгт чиглэгдсэн байдаг. ЯТЗ-ийн хүрээнд хүмүүнлэгийн тусламж, бүрэн хэмжээний барилгын ажил хамрагдах ёсгүй.


ХАВСРАЛТ

АШИГЛАХ МАТЕРИАЛ Дизайн, мониторингийн хүрээ Australian Government. 2000. AusGUIDElines 1. The Logical Framework Approach. Canberra. Available: http://www.ausaid.gov.au/ausguide/ausguidelines/ausguidelines1.pdf Canadian International Development Agency. 1997. The Logical Framework: Making it Results-Oriented. Gatineau, Quebec. Available: http://www.acdicida.gc.ca/cida_ind.nsf/vall/B66743932204C0AB85256C330060DE1D?OpenDocument Department for International Development. 2002. Tools for Development – A Handbook for those Involved in Development Activities. London. Foundation for Advanced Studies on International Development. 2004. Project Cycle Management (PCM) – Management Tool for Development Assistance. Tokyo. Food and Agriculture Organization of the United Nations. 1990. A Commodity Systems Assessment Methodology for Problem and Project Identification. Annex 13. The Logical Framework. Rome. Available: http://www.fao.org/WAIRdocs/x5405e/x5405e0p.htm Inter-American Development Bank. Online Courses: The Logical Framework for Project Design. Washington, DC. Available: http://www.iadb.org/int/rtc/ecourses/logicalframework.htm World Bank. The LogFrame Handbook: The Logical Framework Approach to Project Cycle Management. Washington, DC. Available: http://www1.worldbank.org/education/adultoutreach/designing.logframe.asp Үр дүнд чиглэсэн менежмент African Development Bank. 2000. Toward an Integrated System for Evaluation of Development Effectiveness – Results Based Management. ADB/BD/WP/2000/89. Canadian International Development Agency. 1999. Results-Based Management in CIDA: An Introductory Guide to the Concepts and Principles. Gatineau, Quebec. Available: http://www.acdicida.gc.ca/cida_ind.nsf/vLUallDocByIDEn/B83025BCF2DA296785256C6 B001A1B36?OpenDocument 2000. Introduction to Results-Based Management. Available: http://www.acdicida.gc.ca/INET/IMAGES.NSF/vLUImages/Performancereview6/$file/Training.pdf Friedman, Mark. 1997. A Guide to Developing and Using Performance Measures in Results-Based Budgeting. The Finance Project. Available: http://www.financeprojectinfo.org/Publications/measures.html OECD (Organisation for Economic Co-operation and Development) – DAC (Development Assistance Committee). 2003. DAC Guidelines and Reference Series. Harmonising Donor Practices for Effective Aid Delivery. Good Practice Papers. A DAC Reference Document. Paris. Available: http://www.oecd.org/dataoecd/0/48/20896122.pdf


46

OECD-DAC. 2002. Evaluation and Aid Effectiveness. Glossary of Key Terms in Evaluation and Results Based Management. Paris. Available: http://www.oecd.org/dataoecd/29/21/2754804.pdf United Nations Children’s Fund. 2003. Understanding Results Based Programme Planning and Management. Tools to Reinforce Good Programming Practice. New York. Available: http://www.unicef.org/evaluation/files/RBM_Guide_20September2003.pdf United Nations Development Programme. 1997. Who Are the Question-makers? A Participatory Evaluation Handbook. New York. Office of Evaluation and Strategic Planning. Available: http://www.undp.org/eo/documents/who.htm United States Agency for International Development. 2004. ADS 200.3.1. PerformanceInformed and Results-Based Programming at USAID. Washington, DC. Available: http://www.usaid.gov/policy/ads/200/200.pdf

asdf  

asdfasdasdfasd

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you