uranbileg

Page 12

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ОНОЛ АРГА ЗҮЙН ҮНДЭС 1.1 Зар сурталчилгааны үр ашгийн тухай үндсэн ойлголт Түүхэн хөгжил нь Зар сурталчилгаа нь одоогоос 3000 жилийн өмнө Эртний Грект нэгэн оргосон боолыг барихад шагнал амласан зарлал бичиж наасанаас эхэлсэн түүхтэй гэдэг. Реклам буюу зар сурталчилгаа нь Ази, Европыг холбосон худалдааны торгон замын дагуу анх аман аялгуу хэлбэрээр үүссэн гэж ярих нь бий. Ер нь зар сурталчилгаа гэдэг нь эртний римээс гаралтай латин хэлний “Хашгирах” гэсэн үг ажээ. Энэ утгаар нь авч үзвэл хөрөө барьсан хүн хотын гудамжаар “ Мод хөрөөднө” гэж хашгирч явдаг байсантай адил одоо үед “Сүүгээ аваарай” гэж хашгирдаг нь мөн рекламны анхны төрхийг ахин сэргээсэн нь энэ юм. Орчин үеийн зар сурталчилгааны эрин эхлэхэд нөлөөлсөн зүйл бол 1440 онд Johann Gutenberg-ийн бүтээсэн хөдөлгөөнт бичгийн машин юм. Түүний энэ бүтээл нь сурталчилгаа хэвлэмэл зурагт хуудас, сонингийн сурталчилгаа зэрэг олон нийтийн сурталчилгааны шинэ хэрэгсэлийг бий болгов. Английн Лондон хотод 1472 онд анхны хэвлэмэл зар сурталчилгаа гарсан нь сүмийн хаалган дээр наасан мөргөлийн ном зарах тухай зарлал байсан. Анхны сонингийн сурталчилгаа 1650 онд Лондонгийн сонины ард гарсан алдагдсан 12 мөрийголж өгсөн хүнийг шагнан гэх мэт зар юм. Зар сурталчилгаа нь эхэндээ зар хэлбэрээр гарч ирсэн бөгөөд яваандаа сурталчилгааны үүргийг гүйцэтгэдэг болов. Сонингийн зарыг хамгийн анх 17-р зуунд нийтлэж байсан бол 19-р зуунд анхны сэтгүүлийн зар сурталчилгаа нийтлэгдэж байжээ. 1900 онд АНУ-ын Nouthwestern их сургууль зар сурталчилгааны хичээлийг сургалтын хөтөлбөртөө оруулсан байна. Тэгвэл Gillette компани 1905 онд АНУ-д үндэсний хэмжээнд хамгийн анхны зар сурталчилгааны компанит ажлыг өрнүүлжээ. 1922 онд радионууд зар сурталчилгаагаа нэвтрүүлж эхэлсэнээр санхүүжилтын асуудлаа шийдвэрлэх арга замыг олов. 1950 онд зар сурталчилгааг АНУ-д улс төрийн зорилготойгоор ашиглаж эхэлсэн байна. 1972 оноос Эл Райс ба Жек Траут нар маркетингийн ухаанд хоногшуулалтын ач холбогдлыг ухуулж эхэлсэнээр зар сурталчилгаа бүтээгдэхүүнийг хоногшуулах үүргийг гүйцэтгэж эхэлжээ. 1984 онд Интернэт олонд нээлттэй болсоноор (АНУ-ын засгийн газар 1973 оноос хойш интернэтэд хяналт тавьдаг байв) телевизийн дараа орох хамгийн өргөн цар хүрээтэй 400 сая хэрэглэгчидтэй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болж хувирах дижитал эрин эхлэв Үүний дараагаар кофе, шоколад, цай, үл хөдлөх хөрөнгө, эм мөн хувийн зар гэх мэт олон янзын зар сурталчилгаа гарсан байна. Зар сурталчилгааг гүйцэтгэхийн тулд эхлээд зорилго, зорилтуудаа тодорхойлоод стратегиа боловсруулна Аливаа үйл ажиллагаанд хөрөнгө санхүүжилт нь түлхүүр асуудал болдог. Байгууллагын нөөц бололцоо хязгаарлагдмал эсвэл хангалттай байгаагаас шалтгаалан зар сурталчилгааны төсвийн хэмжээ өөр өөр байна. Төлөвлөж төсөвлөсөн үйл ажиллагааг хэрэгжүүлсэний эцэст нь ажлын үр дүнг дүгнэнэ.

5


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.