Page 1

Монголын номын сангийн өнөөгийн байдал Монгол улсын хэмжээнд өнөөдөр 1000 гаруй номын сан, уншлагын газар, төрийн болон хувийн, мөн холимог өмчийн хэлбэрээр оршиж, үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 300гаад нь нийтийн, 200 шахам нь их дээд сургуулийн, 500 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн, 50 шахам нь эрдэм шинжилгээний болон албан байгууллагын, тусгай номын сан юм. Эдгээр номын санд 1200 гаруй номын санч, мэдээллийн ажилтан ажиллаж байна. Монгол улсын номын сангуудад хадгалагдаж буй 11.8 сая шахам хэвлэлийн нэгж бүтээгдэхүүнийг нийт хүн амд (2,4 сая) харьцуулан үзвэл 10 хүн тутамд 49,5 мянган боть ном, 2400 хүн тутамд 1 номын сан оногдож байна. Монгол улсын ном хэвлэл, номын санд явуулсан иж бүрэн судалгаанаас (2000 онд) үзэхэд Улаанбаатар хот, дүүрэг, Төв аймаг, Дархан-уул, Орхон, Говьсүмбэр, болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймаг 8 хотын нийт 888 номын сан хамрагджээ. Үүнээс: I.2.1. Улаанбаатар хот, дүүргүүдийн номын сан Нийслэл хотод нэг сая орчим хүн оршин суудаг, 256 номын сангаас 8 нийтийн номын сан, 102 их дээд сургуулийн /2009 оны байдлаар 150 шахам/, 96 ерөнхий боловсролын сургуулийн /2009 оны байдлаар 100 гаруй/, 33 тусгай байгууллагын номын сан судалгаанд хамрагдсан байна. Улаанбаатар хотын бүх төрлийн номын сангуудын 95% нь олон улсын мэдээллийн программын нэгдсэн сонголтгүй, техник хэрэгслийн хангамж муугаас мэдээлэл авах эх үүсвэр хангагдаагүй гэж үзэж болно. Нийт номын санчдийн 80 гаруй % нь мэргэжил дээшлүүлээгүй, хувийн их сугуулийн бараг 90 гаруй хувь нь мэргэжлийн бус номын санчтай, фондын бүтэц хуучирсан, нэр төрлийн судалгаа муутай, тайлан мэдээлэл гаргах нэгдсэн загвар байхгүй зэрэг олон зүйлийн дутагдал давтагдсаар байна. Сүүлийн 10 жил их дээд сургуулийн номын сангийн тоо өсөж, улсын хэмжээнд нийт номын сангийн фондын баяжилт багассан ба ялангуяа төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс ном бүрдүүлэлт бүрэн бус, дайвар үйлчилгээ явуулснаас номын сангийн үндсэн үүрэг алдагдаж, хүн амыг мэдээллээр хангах асуудал хурц тавигдсаар байна. Их дээд сургуулийн номын сангийн фонд баяжилт муу, сандал суудал хүрэлцээгүй учраас нийтийн номын сангийн ачаалал ихэссэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн уншлага үйлчилгээ зохих төвшинд бус, зөвхөн сурах бичгээр фондоо баяжуулж тарааж олгох үйлчилгээтэй, багш сурагчдын гарын авлага дутагдалтай байгаа нь харагдаж байна. Үүнээс үзэхэд Улаанбаатар хотын нийт номын сангуудад техник технологийн дэвшилтэт үйл ажиллагааг нэвтрүүлж олон улсын сүлжээний нэгдсэн программыг сонгож Улсын төв номын сангийн дотоодын сүлжээг юуны өмнө бий болгох шаардлагатай байна. МУҮТНС-гийн фондын бүрдүүлэлтийг иж бүрэн хийж одоогийн тогтолцоог боловсронгуй болгон, хэвлэлийн бүрэлдэхүүн бүрээс авах зайлшгүй хувийг хуульчлан зааж баяжуулалт хийх шаардлагатай. Номын сангийн мэргэжлийн сургалтыг тасралтгүй явуулж, улсын хэмжээний мэдээлэл-арга зүйн ажлыг системтэй, нэгдсэн бодлоготой явуулах нь зүйтэй. I.2.2. Төв аймгийн номын сан Төв аймаг нь нийслэл Улаанбаатар хотыг тойрон оршдог. 111,9 мянган хүн амтай, 27


сум, 125 багтай. 42 номын сан 381,8 мянган номоор уншигчиддаа үйлчилдэг. Нийт номын сангийн 15 нь нийтийн, 24 нь сургуулийн, 3 нь тусгай номын сан юм. Ерөнхий боловсролын 33 сургуульд 19276 хүүхэд суралцаж 800 багш ажилладаг. Сургуулийн номын сангийн фонд нь 182,0 мянган номтой, 425 уншигчийнсуудалтай, 34 номын тавиуртай. Аймгийн 10 хүн тутуамд 34 ном, 2664 хүнд 1 номын сан, 1 сурагчид 94 ном оногддог. Аймгийн төвд 20,0 гаруй мянган хүн суурьшдаг. Манзуширын хийд, Гүнжийн сүм, Цогт тайжийн шүлэгт хад, Тоньюукын хөшөө, Ноён уулын булш гэх мэт гадаадын зочид, гмйчид үзэх сонирхолтой түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт газруудтай. Дэд бүтэц, тээвэр холбоо харьцангуй сайн хөгжсөн. Ихэнх сумын номын сангууд хэвийн ажиллагаатай ч ном бүрдүүлэх төсөв хөрөгнө муу байна. Ерөнхий боловсролын сургуулийн номын санчдын 90% нь мэргэжлийн бус, сургуулийн номын санд сурах бичгээс өөр танин мэдэхгүйн ном бага. Шинэ мэдээ мэдээлэл дутмаг, 1990 оноос хойш номын бүрдүүлэлт нийгдээгүй байна. Харин сумын нийтийн номын сангийн номын санчдын 90% нь мэргэжлийн бөгөөд бусад орон нутагтай харьцуулахад номын сан нь тогтмол үйл ажиллагаатай. I.2.3. Архангай, Завхан, Хөвсгөлийн бүс нутгийн номын сан Тус 3 аймаг нь нийт 332,5 мянган хүн амтай. 110 нийтийн болон сургуулийн тусгай номын сангаар үйлчилдэг. Үүнээс 28 нь нийтийн номын сан, 3 нь их дээд сургуулийн, 71 нь ЕБС-ийн, 7 нь тусгай номын сан юм. а) Архангай аймаг нь 19 сумтай, 104,7 мянган оршин суугч, 43 номын сантай. Үүнээс нийтийн номын сан 11, сургуулийн номын сан-1, тусгай- 1, нийт 521,5 мянган номтой. б) Завхан аймаг 105,0 мянган оршин суугчидтай, 24 сумтай, 44 номын сантай, үүнээс нийтийн номын сан 16, их дээд сургуулийн 2, ерөнхий болоьвсролын сургуулийн 24, тусгай 2 номын сантай, 539,4 мянган номтой. в) Хөвсгөл аймаг 123,6 мянган хүн амтай. 23 сумтай, 22 номын сантай, үүнээс нийтийн номын сан-1, сургуулийн номын сан 20, тусгай номын сан-1, 237,4 мянган боть номтой. Дээрх бүс нутгийн 3 аймаг нь зам харилцаа, гэрэл цахилгаан харьцангуй сайн, Архангайн 29 сургуульд 17120 сурагч, Завханы 37 сургуульд 16078, Хөвсгөлийн 30 сургуульд 20710 хүүхэд, нийт 53908 сурагч 2309 багш (Архангайд 721, Завханд 717, Хөвсгөлд 871 багш) ажиллаж байгаа нь 1 багшид дунджаар 23,3 хүүхэд, 791 багш сурагчдад сургуулийн нэг номын сан оногдож байна. Нийт фондын номын хэмжээ 512,6 мянга, үүнээс Архангайд 217,4, Завханд 211,4, Хөвсгөлд 83,8 байгаагаас үзэхэд нийт хүн амын 10 хүн тутамд 15,4 мянган боть ном, 3022 хүн тутамд нэг номын сан оногдож байна. Техник хангамжийн талаар Архангайн нийтийн номын сан 1 компьютер, 2 хувилагч машин, Завхан 2 компьютер, нэг хувилагч машинтай, Хөвсгөл аймагт техник хэрэгсэл байхгүй байна. Нийт уншигчдын суудлын тоо Архангайд 494, Завханд 403, Хөвсгөлд 239, үзэсгэлэнгийн болон номын тавиур Архангайд 34, Завханд 35, Хөвсгөлд 18 байна. Судалгааны тоо баримтаас үзэхэд Хөвсгөл аймаг фонд баяжуулалт, техник тоног төхөөрөмж бага үзүүлэлттэй, нийтийн номын сан нэг, сүүлийн арван жил ном бүрдүүлэлтэнд төсвөөс мөнгө хуваарилаагүй тул номын баяжилт хийгдээгүй. Аймгийн хэмжээнд сумын нийтийн номын сан байхгүй байгааг орон нутгийн засаг захиргаа эргэж харах шаардлагатай болжээ. Бүс нутгийн сумын номын сангууд орон нутгийн төсвөөс санхүүжиж, нэг орон тоотой


ажилладаг. Номын санч нь давхар ажил хавиуцдаг, мэргэжлийн бус, мэргэжил дээшлүүлэх боломжгүй, цалин хангамж муу, зарим бага сургууль номын сангүй, сурах бичгийн хангамж муу байгаа үзүүлэлт гарчээ. Уншигчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд унших сонирхол хэрэгцээ байвч хэрэгтэй ном хэвлэл байхгүйн улмаас судалгаанд оролцсон 40 хүний гуравны нэг нь шаардлагатай мэдээллийг авч чаддаггүй гэж хариулсан байна. Социологийн судалгаа хийсний эцэст дээрх 3 аймгийн сумын болон сургуулийн номын санг нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэжээ. Гэвч ийм дүгнэлт бусад орон нутагт нэг ч давтагдаагүй байна. I.2.4. Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн бүс нутгийн номын сан Тус 3 аймагт 284,8 мянган хүн ам оршин суудаг. 57 сумтай112 номын сантай, үүнээс нийтийн номын сан 37, их дээд сургуулийн 1, ерөнхий боловсролын сургуулийн 74 номын сан ажиллаж байна. Нийт 1048,5 номтой, 10 хүн тутамд 36 ном, 2542 хүнд 1 номын сан оногдоно. а) Баянхонгор аймаг нь 92,3 мянган хүн амтай, 20 сумтай, 40 номын сантай. Үүнээс нийтийн номын сан 14, их дээд сургуулийн 1, ерөнхий боловсролын сургуулийн 25 номын сан нийт 321,3 мянган номоор үйлчилдэг. 10 хүн тутамд 35 ном оногддог. б) Говь Алтай аймаг нь 18 сумтай, нийт 74,1 мянган оршин суугчидтай, 33 номын сантай, 330 мянган номтой, 10 хүн тутамд 35 ном оногддог.Үүнээс нийтийн номын сан 7, сургуулийн 26, номын сан ажиллаж байна. в) Өвөрхангай аймагт 118,4 хүн оршин суудаг. 19 сумтай, 39 номын сантай, 396,6 мянган номтой. 16 нийтийн номын сан, 23 сургуулийн номын сан байна. Дээрх 3 аймгаас Баянхонгор, Говь Алтай эрчим хүч, зам тээвэр муу, Баянхонгорт дэд бүтэц сул хөгжсөн, Баяэхонгороос бусад 2 аймаг нэг ч техник хэрэгсэлгүй, номын болон үзэсгэлэнгийн тавиур Баянхонгорт 40, Говь Алтайд 17, Өвөрхангайд 31 байна. Уншигчийн суудлын тоо Говь Алтайд 201байгаа нь бага үзүүлэлт юм. Өвөрхангай ааймаг зам харилцаа, дэд бүтэц сайтай, номын сангийн фонд баяжуулалт бусад аймагтай харьцуулахад илүү ахицтай. Баянхонгор аймагт ерөнхий боловсролын 25 сургуульд 16338 хүүхэд суралцаж 25 номын сангаар үйлчлүүлж байна. Нийт сурах бичиг, гарын авлага бусад ном 207 мянга, Говь-Алтайд 27 сургуульд 12265 хүүхэд 26 номын сангаар, (202,2мянган номтой), Өвөрхангайн 32 сургуульд 19212 хүүхэд суралцаж 23 номын сангаар (197,0 мянга) тус тус үйлчлүүлж байна. Нийт 3 аймагт 1897 багш (Баянхонгорт-654, Говьалтай 494, Өвөрхангай 749) ажиллаж байна. Үүнээс үзэхэд Баянхонгорт 1 сурагчид 13 ном, Говьалтайд 16 ном, Өвөрхангайд 10 ном тус тус оногдож байна. Баянхонгорт нэг дээд сургуулийн номын сантай, бусад аймагт их дээд сургуулийн номын сан байхгүй байна. Дээрх судалгаанаас үзэхэд Баянхонгор аймгийн 1 хүнд 3,5 ном, Говьалтайд 4,5, Өвөрхангайд 3,3 ном тус тус оногдож байна. Тус бүсийн аймгуудад сумын ба сургуулийн номын сан нийлж нэг номын сан болсон, зориулалтын байргүй, тоног төхөөрөмж муу, өвлийн улиралд халаалтгүйгээс ажил зогсдог. Сургуулийн номын сангийн үндсэн үүрэг алдагдсан, зөвхөн ном тарааж, хавар хичээл тарахад цуглуулж авах үүрэгтэй. Хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэхэд номын сан нөлөөлдөггүй гэж үзэж болно. Мэргэжлийн номын санчид цөөн, цалин хангамж муу, фондын баяжилт хангалтгүй, төсөв зардал, номын сангийн эргэлтийн хөрөнгө муу гэсэн үзүүлэлт давтагдаж байна.


Уншигчдын дунд явуулсан судалгаанаас үзэхэд ном унших сонирхол хэрэгцээ байвч тэр бүр хэрэгтэй мэдээллээ авах боломжгүй гэсэн дүгнэлт гарч байна. I.2.5. Дорнод, Сүхбаатар, Хэнтийн бүс нутгийн номын сан Тус гурван аймаг нийт 222,5 мянган оршин суугчтай, 46 сумтай, 89 номын сантай, 824,0 мянган боть номтой, 10 хүн тутамд 37 ном , 2500 хүнд 1 номын сан оногддог. Үүнээс нийтийн номын сан 29, их дээд сургуулийн 1, ерөнхий боловсролын сургуулийн 58 тусгай 1 номын сан ажиллаж байна. а Дорнод аймаг 84,5 мянган оршин суугчидтай, 14 сумтай, 36 номын сан, 299,0 мянган боть номтой. Үүнээс нийтийн номын сан 9, сургуулийн 26номын сантай. Ерөнхий боловсролын 25 сургуульд 16182 сурагч, 633 багш сурч ажиллаж 26 номын сангаар үйлчлүүлдэг. Сургуулийн номын сангийн фонд 159,4 мянга. Дээрх тоо баримтаас үзэхэд Дорнод аймгийн нийт хүн амын 10 хүн тутамд 35 ном, 2347 хүнд 1 номын сан, 1 сурагчид 10 ном б Сүхбаатар аймаг 59,7 мянган хүн амтай, 13 сум, 21 номын сан, 212,0 мянган номтой. Үүнээс нийтийн номын сан- 6, сургуулийн 14, их дээд сургуулийн нэг номын сантай, ЕБСд 10580 сурагч, 426 багш 14 номын сангаар үйлчлүүлдэг. Сургуулийн номын сан 140,8 мянган боть номтой. Аймгийн хэмжээгээр 10 хүн тутамд 35 ном, 2842 хүнд 1 номын сан, 1 сурагчид 13,3 ном оногдож байна. в Хэнтий аймаг 78,3 мянган хүн амтай, 19 сум, 32 номын сан, 313,0 мянган боть номтой. Аймгийн хэмжээгээр 30 сургуульд 14321 сурагч, 606 багш 18 номын сангаар үйлчлүүлдэг. Сургуулийн номын сангийн фонд 143,9 мянга. Аймгийн нийт хүн амл харьцуулвал 10 хүн тутамд 40 ном, 2446 хүнд 1 номын сан, 1 сурагчид 10 ном тус тус оногдоно. Дорнод Сүхбаатар, Хэнтий аймгийн бүсэд явуулсан судалгаанаас үзэхэд түрүүчийн бүс нутагт гарч байсан ихэнх бэхршээл, дутагдал давтагдаж байна. Хэнтий Дорнод, Сүхбаатар аймаг дэд бүтэц сайтай. Дорнодод Багшийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол мэдлэгийн их сургуулийн салбар зэрэг дээд сургуультай боловч номын сангүй гэсэн үзүүлэлттэй. Мөн 1990 оноос хойш фондоо шинэ номоор баяжуулаагүй, өвөл халаалтгүй сумын болоод сургуулийн олон номын санг нэгтгэсэн, сургуулийн номын санчид голдуу мэргэжлийн бус, аймаг, сум, сургуулийн номын сангийн ажлын уялдаа холбоо муу, захиалсан сурах бичиг дутуу ирдэг, хангамж хүрэлцээгүй, мэргэжлийн бус номын санчид уншигчидтай огт ажилладаггүй, уншигчдын сонирхолыг төрүүлэх ажил бага зохиодог, хүүхдийн уншлага зогссон, зөвхөн сурах бичиг тарааж авдаг үйл ажиллагаатай зэрэг дутагдлууд давтагдаж байна. Аймаг тус бүр 1 компьютер, 1 хувилах машинтай, үзэсгэлэнгийн болон номын тавиур Дорнодод 19, Сүхбаатарт 14, Хэнтийд 31, уншигчийн суудлийн тоо 300-500 байна. I.2.6. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэрийн бүс нутгийн номын сан Дээрх бүс нутагт 164,9 мянган хүн ам оршин суудаг. 48 сум 87 номын сан, 861,2 мянган боть номтой. Ерөнхий боловсролын 63 сургуульд 31655 хүүхэд, 1310 багш сурч ажиллладаг. Сургуулийн номын фондын хэмжээ 391,0 мянга.


Бүх номын сангийн 27 нь нийтийн, 57 нь сургуулийн, 2 нь тусгай номын сангууд юм. Нийт бүс нутгийн хүн амд харьцуулахад 10 хүн тутамд 52 ном, 1895 хүнд 1 номын сан, 1 сурагчид 12 ном тус тус оногдож байна. а) Дундговь аймаг 54,8 мянган хүн амтай, 16 сум, 24 номын сан, 202,6 мянган номтой. Үүнээс нийтийн номын сан 7, сургуулийн 17. Ерөнхий боловсролын 20 сургуульд 9280 сурагч, 389 багш 17 номын сангаар үйлчлүүлдэг. Фондын хэмжээ 151,2 мянга. Аймгийн нийт хүн амд харьцуулахад 10 хүн тутамд 36 ном, 2283 хүнд 1 номын сан, 1 сурагчид 16 ном оногдоно. б) Өмнөговь аймаг 46,3 мянган оршин суугчидтай. 15 сум, 33 номын сан, 403,6 мянган боть номтой. Үүнээс нийтийн номын сан 14, сургуулийн 18, тусгай нэг номын сан ажилладаг. Ерөнхий боловсролын 20 сургуульд 9362 сурагч, 403 багш 18 номын сангаар үйлчлүүлдэг. Сургуулийн номын сангийн нийт фонд нь 101,2 мянга. Нийт оршин суугчдын 10 хүн тутамд 87 ном, 1403 хүнд 1 номын сан, 1 сурагчид 11 ном тус тус оногдоно. в) Дорноговь аймаг 50,5 мянган хүн амтай. 14 сум, 25 номын сантай, 233,0 мянган номтой. Ерөнхий боловсролын 19 сургуульд 10,0 мянган сурагч, 402 багш хамрагдаж, 18 сургуулийн номын сангаар үйлчлүүлдэг. 117,6 мянган боть номтой. Нийт оршин суугчдын 10 хүнд 46 ном, 2020 хүнд 1 номын сан, 1 сурагчид 12 номын хүрээмжтэй. г) Говьсүмбэр 13,3 мянган оршин суугч, 3 сум, 5 номын сан, 22,0 мянга боть номтой. Ерөнхий боловсролын 5 сургуульд 3000 шахам хүүхэд, 116 багш хамрагдаж 4 номын сангийн 20,9 мянган номоор үйлчилдэг. Компьютер 1, канон 1, уншигчийн суудал 73, номын тавиур 4-тэй. Нийт хүн амд харьцуулж үзэхэд 10 хүн тутамд 16 ном, 2660 хүнд 1 номын сан, 1 сурагчид 7 ном оногддог. Дундговь аймгаас бусад 2 аймаг тус бүр 2 компьютертой, уншигчийг суудлийн тоо 3 аймагт 229-326, номын тавиур 14-30 хүртэл хэлбэлзсэн үзүүлэлттэй байна. Говийн бүсйин аймгуудаас Дорноговь дэд бүтцийн хөгжлөөр илүү, хөдөлмөрийн насны хүн амын 70 гаруй хувь нь ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр, Хажуу-Улаан, Өргөн, Айрагийн жоншны үйлдвэр, Цагаан цавын зэс молибдены ордны томоохон үйлдвэрүүдтэй. Цахилгаан эрчим хүчээр хангагдсан, МоскваУлаанбаатар-Бээжингийн галт тэрэг аймгийн төв, бусад 5 сумын нутгаар дамжин явдаг. Бусад цахилгаан холбооны сүлжээ, радио техникийн үйл ажиллагаа хэрэглэгчиддээ хүрсэн гэж судалгаанаас харагдаж байна. 19 хүүхдийн цэцэрлэг, 19 ерөнхий боловсролын сургуультай, анагаах ухааны коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй. Өмнөговь аймгийн нийт хүн амын 80 гаруй хувь нь аймгийн төвд суудаг, бусад нь малчид. Ямаа тэмээгээр монгол улсад дээгүүр байранд ордог. Жуулчдын сохирхон очдог Ёлын ам, Хонгорын элс, Толь хад, Хэрмийн цав зэрэг газруудтай. Дундговь Улаабаатараас нь 265 км зайд оршдог. Оршин суугчдын 50 хувь нь аймгийн төвд суудаг. 2 сая малын 50 хувь нь хонь. Жижиг дунд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, түүний дотор нүүрс олборлолт, ундаа архи үйлдвэрлэлт сүүлийн жилд харьцангуй өссөн. 22 хүүхдийн цэцэрлэг, 19 ерөнхий боловсролын сургуултай, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв 1 ажилладаг. Хэвлэлийн үйлдвэртэй. Өмнөговь аймагт 15 номын сан нийт 828ш номоор баяжилт хийсэн нь 1 номын санд 55 ном оногдож байна. Сурах бичиг, гарын авлага 50 хувийн хангалттай. Аймгийн төв номын сан нь 1999 онд төсвөөс номын баяжилт хийгээгүй. Харин орос монгол номын хандив төсөвт оролцсон. Шивээговь сумын арван


жилийн номын сан 1999 онд 260 ш номоор баяжилт хийсэн бол Баянтал сумын номын сан нэг ч ном аваагүй байна. Говьсүмбэр аймгийн хүн амын 70 шахам хувь нь төвдөө оршин суудаг. 136 мянган малын 70 хувь нь бог мал. Каракуль хонины аж ахуй, нүүрсний уурхай ажилладаг. Төмөр ба авто замын шилэн кабель АТС-ийн тоон телефоноор хангагдсан, Дорноговь, Дундговь, Хэнтий гэх мэт бусад аймгийг цахилгаан эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүнээр хангах томоохон газруудтай. Говьсүмбэрийн төвийн номын сан, ном хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа төвлөрсөн боловч судалгаанд оролцсон номын сангууд фондын баяжилт, хөрөнгө мөнгөний төсөв, ном авахад зарцуулсан байдлын талаар асуулгыг буруу дутуу хариулсан учраас тоо баримт дурдсангүй. Дундговь аймаг ном хэвлэлийн салбартаа анхаардаггүй. 1990 оноос хойш номын сандаа ном хэвлэл авахад нэг ч төгрөг төсөвлөөгүй тул баяжилт огт хийгдээгүй, гагцхүү номын хандив төсөлд оролцсон үзүүлэлттэй, номын санчдын 70 хувь нь мэргэжлийн бус, багш сурагчдын гарын авлага сургалтын нэмэлт материал байхгүй, сурах бичгийн нийлүүлэлт муу, хичээлийн хагас жилээс хойш авдаг байна. Дорноговь аймагт ном хэвлэл борлуулах цэг салбар 2, борлуулах номын ихэнх хувийг хүүхдийн уран зохиол эзэлдэг. Судалгаанд хамрагдсан 17 номын сан нийтдээ 5423 ш номоор баяжилт хийсэн нь 1 номын санд 300 гаруй ном оногдохоор байна. Энэ нь орос, монгол номын хандив төслийн ном буюу сурах бичиг голлосон үзүүлэлттэй аж. Судалгаанаас үзэхэд 8 номын сан огт баяжилт хийгээгүй байна. Ерөнхий боловсролын 16 сургуулийн номын сангийн 50 гаруй хувьд сурах бичгийн хангалт дутагдалтай. Дээрх бүс нутгийн номын санд оршин буй нийтлэг зүйл: • Ном хэвлэл худалдан авах төсөв хөрөнгө муу • Сурах бичиг, гарын авлага, сургалтын нэмэлт материал хангалтгүй • номын сангийн техник тоног төхөөрөмжийн хангамж муу • Мэргэжлийн номын санчид дутуу, цалин хөлс хангамж муу, давхар ажил хийдэг • Номын өртөг өндөр • Унших хэрэгцээ их байна гэсэн ерөнхйи саналууд давхардан гарч байна. I.2.7. Булган, Сэлэнгэ, Дархан-уул, Орхоны бүс нутгийн номын сан Тус бүс нутагт 346 мянган хүн оршин суудаг. 39 сум, 104 номын сан, 813,5 мянган боть номтой. Ерөнхий боловсролын 91 сургуульд 72251 хүүхэд суралцаж, 28463 багш ажилладаг. Үүнээс нийтийн номын сан 8, их дээд сургуулийн 5, ерөнхий боловсролын сургуулийн 87 номын сан /594,2 мянган номтой/ тус тус ажиллаж байна. Нийт хүн амын 10 хүн тутамд 23 ном 3326 хүнд 1 номын сан, 1 сурагчид 8,2 ном оногдоно. Тус бүс нутгаас Сэлэнгэ аймагт гурилын үйлдвэр, Алтны уурхай, Дархан уулд төмөрлөгийн, нэхий, цемент, тоосгоны, гурилын, ил нүүрсний уурхай, алтны үйлдвэр болон мах сүүний бүтээгдэхүүн боловсруулах олон үйлдвэр цехүүд ажиллаж байна. Орхон аймагт зэс молибдены үйлдвэр ба хивсний үйлдвэр, Булганд гурилын томоохон үйлдвэрүүд тус тус үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр бүс нутгийн зам тээвэр, харилцаа холбоо, дэд бүтцийн хөгжил нь бусад бүс нутгаас харьцангуй илүү хөгжсөн. Ном хэвлэл мэдээлэл Орхон аймагт нилээд төвлөрсөн компьютер техникийн хангамж бусдаас илүү, интернетэд холбогдсон байна. Уншлагын танхим байнга уншигчидтай байдаг. Байнгын ном борлуулдаг цэг салбар Сэлэнгэд 1, Дарханд 6, Булганд 1, Баян-Өндөр суманд 4 байна.


Сэлэнгэ аймгийн сумын нийтийн номын сан сургуулийн номын сантай нийлсэн. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймагт буй 36 номын сангаас зөвхөн 2 номын сан нийтийнх аж /аймгийн төвийн нийтийн номын санг оруулаад/. Мөн Булганы 23 номын сангийн 4 нь нийтийн, Дарханы 23 номын сангийн 1 нь нийтийн, Орхоны 22 номын сангаас 1 нь нийтийн номын сан юм. Үүнээс үзэхэд Дархан Орхон гэх мэт цөөн сумтай аймгаас бусад Булган Сэлэнгэ аймгийн 29 сум нийтийн номын сангүй болжээ. Сэлэнгэ аймагт компьютер техник нэг ч үгүй, их дээд сургуулийн номын сангүй. Дээрх бүс нутагт гарч буй асуудал бусад бүс нутагтай адил боловч номын сан хэвлэл номын худалдаа, мэдээллийн төвүүдийг орон зайн хувьд нэг дор төвлөрүүлж чадсан, ур чадвартай мэргэжлийн боловсон хүчнээр номын сангийн бодлогыг удирдуулсан, орон нутгийн засаг захиргаа нь номын санг хөгжүүлэх асуудлыг ойлгож дэмждэг зэрэг нь номын санг хөгжүүлэхэд бусад орон нутагт үлгэр болохоор байгаа нь Орхон аймгийн судалгаанаас харагдаж байна. Хөрөнгө санхүүгийн хүрэлцээ, техник технологийн шинэчлэл, мэргэжилтэй боловсон хүчин, сурах бичиг ном хэвлэлийн хангамж мөн л дутагдалтай байгаа үзүүлэлт энэ бүс нутагт ч байна. I.2.8. Увс, Ховд, Баян-өлгийн бүс нутгийн номын сан Увс, Ховд, Баянөлгийн нутаг дэвсгэрт 293,0 мянган хүн оршин суудаг. 51 сум, 81 номын сан, 1470,1 мянган боть номтой. Үүнээс нийтийн номын сан 25, сургуулийн 80, тусгай 2 номын сан бий. Нийт 3 аймагт ерөнхий боловсролын 80 сургуульд 53519 хүүхэд, 2044 багш, 80 номын сан, 840,5 мянган номоор үйлчлүүлдэг. Аймгийн хүн амд харьцуулсан үзүүлэлтээр 10 хүн тутамд 50 ном, 3617 хүнд 1 номын сан, нэг сурагчид 16 ном тус тус оногдоно. Дээрх 3 аймагт монголын олон ястан амьдардаг, турк хэлтэн, казах үндэстнүүдээс гадна Баяд, Дөрвөд, Урианхай, Тува хотон, Халх, Захчин, Торгууд, Мянгад, Мончого зэрэг олон ястны орон нутаг юм. а) Баян-Өлгий аймагт 100,0 мянган хүн оршин суудаг. Ихэнх нь казак хэлээр ярьдаг. Өөрийн үндэстний өвөрмөц соёлтой, сургууль нь казак хэлээр явагддаг, казак хэлээр хэвлэгддэг тогтмол хэвлэлтэй. 14 сум, 44 номын сан, 556 мянган номтой. Үүнээс нийтийн номын сан 11, сургуулийн 32, тусгай номын сан ажилладаг. Ерөнхий боловсролын 35 сургуульд 17 196 хүүхэд, 703 багш, 32 номын сангийн 287,2 мянган номоор үйлчлүүлдэг. Уншигчдын суудлын тоо 333, номын тавиур 21 байна. Аймгийн нийт хүн амд харьцуулахад 10 хүн тутамд 55 ном, 2272хүн 1 номын сан, 1 сурагчид 17 ном олдоно. Дэд бүтэц сул хөгжсөн. Казак хэлээрх ном, сурах бичиг хангамж муу. Нэг хэвлэх үйлдвэртэй, сурах бичиг, ном хэвлэл борлуулах нэг цэгтэй, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв 1, нэг коллежтэй. Нэг сумын номын сан /алтан цөгц/ сургуулийн номын сантай нийлсэн, бусад нь нийтийн номын сан хэвээр байгаа нь сайшаан дүгнэхээр байна. Бүх сурагчдын 18% нь монгол сурах бичиг ашиглах чадвартай, 82% нь казак хэлээр уншдаг байна. Баян Өлгийн Цэнгэл суманд 1200 туваачууд амьдардаг ч тэд туваа хэлээр ном сурах бичиг байхгүй байна. б) Увс аймагт 98,4 мянган хүн оршин суудаг. 20 сум, 29 номын сан, 366,6 боть номтой. Үүнээс нийтийн номын сан 5, сургуулийн 23, ерөнхий боловсролын 28 сургуульд 16686 сурагч 670 багш хамрагддаг. Сургуулийн номын сангийн фонд 233,7 мянган номтой. Уншигчдын суудлын тоо бусад 2 айлаас цөөн/192/ номын болон үзэсгэлэнгийн тавиур 16,


нэг компьютертэй. Аймгийн хүн амтай харьцуулахад 10 хүн тутамд 37 ном, 3393 хүнд нэг номын сан, нэг сурагчид 14 ном оногдож байна. Увс аймгийн 20 сумын 16 нь нийтийн номын сангүй, сургуультай нийлсэн. Завхан сумын номын сан бүтэн жил ажиллаагүй / номын санчгүй. Аймгийн хэмжээнд дэд бүтэц сул хөгжсөн, төвөөс алслагдсан сум, бригад олон, их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв, ном борлуулж, түгээх номын дэлгүүртэй. Хэвлэх үйлдвэр нь зөвхөн хүснэгт маягт хэвлэдэг, ном баяжуулалт хангалтгүй. Өвлийн цагт халаалтгүй учир номын сан бараг ажиллахгүй. в) Ховд аймагт 94,5 мянган хүн оршин суудаг. 17 сум, 38 номын сан, 548,1 мянган боть номтой. Нийтийн номын сан9, сургуулийн номын сан 25 бий. 21 сургуульд 19637 сурагч, 671 багш ажиллаж суралцдаг. Сургуулийн номын сангийн фонд 319,6 мянга. Компьютер техник 3, уншигчийн суудлын тоо 525, номын тавиур 32 байна. Булган сум хилийн боомттой, томоохон 10 жилийн сургуультай. Дэд бүтэц сул хөгжсөн, алслагдсан сум, бригад олон, 3 дээд сургуультай, 1 ном борлуулах цэгтэй. 17 сумын 3 нь сургуулийн номын сантай нэгдсэн. Хөдөөгийн сум сургуулийн альч номын сангийн баяжилт муу. 1990 оноос хойш “номын хандив” төсөлд номын сан оролцсон. Нийт номын сангийн фондын эргэлт муу, номын утга агуулга хуучирсан. Ховд аймгийн төвийн нийтийн номын сангийн уншигчын суудлын тоо харьцангуй олон, фондын номын ихэнх хувийг уран зохиолын ном эзэлдэг. Дээрх бүс нутагт гарч буй нэг ноцтой зүйл бол сургуулиас завсардах асуудал ихэссэн, их дээд коллежид суралцаж төгсөгчдийн 95 % нь олон нутагтаа иргэж ирдэггүй, хүн ам, айл өрх бусад төв, нийслэл хот руушилжин суурьшсаар байгаа үзэгдэл үргэжилсээр байна. Увс аймгийн төвийн нийтийн номын сангаас өөр нийтийн номын сан байхгүй, 16 сум, цаашилбал олон бригад,цэг салбар, номын сан байхгүй байгаад олон нутгийн засаг захиргаа анхаарах шаардлагатай юм. Номын баяжилт нийт 3 аймагт сүүлийн 10 жил бараг хийгдээгүй байна. Бусад бэрхшээл дутагдал нь түрүүчийн бүс нутагтай адил. Харин ном унших хэрэгцээ, сонирхол ихээхэн байгаа үзүүлэлттэй байна.

Монголын номын сангийн өнөөгийн байдал  
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you