Page 1

Модель : 838 T АВТОМАШИНЫ ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТ Энэхүү дохиололын систем нь автомашиныг гэмт халдлага, хулгайчаас хамгаалахаар бүтээгдсэн хэдий ч та машинаас буухдаа өөрийн үнэт зүйлсээ заавал биедээ авж явах нь илүү найдвартай гэдгийг санаарай .Зааварчилгаатай танилцана уу . Ашиглалтын зааварчилгаа товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдэж дохиолол идэвхжинэ .( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугаран ослын гэрэл анивчина ) товчлуурыг дарахад бүх хаалга онгойж дохиолол унтарна товчлуурыг дарахад бүх хаалга түгжигдсэн байдалтайгаар дуугүй горимд орно. ( Гадны биет хүрэхэд дуут дохио дуугарахгүйгээр ослын гэрэл анивчина ) товчлуурыг 2 секунд удаан дарахад дохиололын дуут дохио дуугарна ( Үзэгдэх орчин муу нөхцөлд машинаа энэ функцээр хайж болно ) Хөдөлгүүр ассанаас хойш тормоз гишгэхэд бүх хаалга автоматаар цоожлогдож , машинаа унтраан түлхүүрээ хариулахад бүх хаалга автоматаар онгойно

Valet mode горим ( зөвхөн төв түлхүүрээр ашиглах функц ) Та дохиололоо ажиллагаанаас гарган зөвхөн онгойх цоожлох функцийг ашиглахыг хүсвэл түлхүүрээ ACC дээр тавиад

товчлуурыг 3 секундын турш дархад Led анхааруулах гэрэл асна ( Салон дээр

байдаг жижиг диодон гэрэл ) дараа нь товчлуурыг 5 секундын дотор нэг удаа дарахад дуут дохио нэг удаа дуугаран Valet mode буюу төв түлхүүрээр ашиглаж болох командад шилжсэнийг илэрхийлнэ .Буцаан дохиололыг идэвхжүүлэхдээ түлхүүрээ Acc дээр тавиад дарахад Led гэрэл унтарч хэвийн ажиллагаанд орно .

товчлуурыг нэг удаа

Онцгой үед дохиололоо салгах функц : Таны удирдлага ажиллахгүй, удирдлагын батарей дууссан, удирдлагаа гээгдүүлсэн зэрэг онцгой үед түлхүүрээрээ хаалгаа онгойлгоход дуут дохио ажиллана. Энэ үед хаалгаа онгорхой орхин кондакторыг ON байрлал дээр тавиад, тормоз дээр гишгэн дохиололын унтраах нууц товчийг 3 удаа дарна. ( нууц товч гэж улаан өнгөтэй хөл пидалын хөндийгөөр байрлах нууц унтраагуур ) Гурав дахь даралтыг 4 секунд орчим удаан дарах шаардлагатай. Ингэснээр дуут дохио зогсч дохиолол ажиллагаанаас түр гарна. Дохиололыг буцаад ажиллагаанд оруулахдаа удирдлагын товчлуурыг нэг удаа дарна. Ажиллагаанд оруулахад хүндрэл гарах болон удирдлагаа бүр гээгдүүлсэн, эвдэрсэн бол манай компанид хандана уу .


Санамж:Дохиололын үйлдвэрийн гэмтэл худалдан авагчийн санамсаргүй үйлдэл, ашиглалтын заавар зөрчигдсөн зэрэгээс шалтгаалан орчин тойрны хөрөнгөд шууд болон шууд бусаар учирсан хохиролыг тус компани хариуцахгүй болно.    

1. 2.

Удирдлага гарыг газар унагаахгүй, норгохгүй байх . Дохиололын системийг зөвхөн мэргэжлийн хүнээр автомашинд суурилуулах Автомашины шилэнд наасан гэрэл бууруулагч хальс удирдах зайг багасгана. Энэхүү систем нь 3000 метрийн зайнаас удирдах чадвартай боловч цаг агаарын байдал ойролцоох радио долгионууд машины ойролцоох саад болон бусад нөхцөлүүдээс шалтгаалан удирдах зай нь багасдаг. Тус систем нь зөвхөн автомашины дохиолол хамгаалалтанд зориулагдсан. Баталгаа Дохиолол хамгаалалтын системийг суурилуулсанаас хойш 2 жилийн баталгаат хугацааг олгож байгаа бөгөөд ашиглалтын дагуу зөв хэрэглэсэн тохиолдолд хичнээн ч жил хэрэглэх боломжтой. Хэрэв баталгаат хугацаанд гэмтэл илэрвэл манай компани засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ .

Дараахи тохиолдолд баталгаат хугацаа хүчингүй болох бөгөөд манай компанийн мэргэжилтэнгүүд зохих ажлын хөлстэйгөөр засах болно.       

Ашиглалтын заавар зөрчсөн Баталгааны хуудасыг үрэгдүүлсэн Лац гэмтсэн Бусад авто сервисүүдэд засвар үйлчилгээ хийлгэсэн Системийн үзүүлэлтийг дур мэдэн өөрчилсөн Тэжээлийн хэлбэлзлээс гарсан гэмтэл Ус чийг орсон Нэмэлт үйлчилгээ

Дохиололд ямарваа нэгэн гэмтэл гарсан үед та туслалцаа авах боломжтой. 

1937 утас болон www.cardoctor.mnсайтад хандан

Хэрэв та дуудлага өгөхийг хүсвэл 9:00-20:00 цагын хооронд 10,000 төгрөгний тарифаар бид танд үйлчилнэ. Таны дуудлага өгсөн газар нилээд хол бол км-ийн нэмэлт төлбөр тооцно .

Steelmate S 838 tailbar  

Steelmate S 838 tailbar dohiolol www.cardoctor.mn

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you