Issuu on Google+

C A R B O D Y R E P A IR

F o r D o c t o r A u t o C h a in M o n g oli a


BODY REPAIR - FOR LONG, NARROW AND DEEP SCRATCH

Шаардлагатай хэрэгслүүд:

1

2

3

4

5

6

1. Touch-up будаг 2. М зүлгүүр 3. Compound ком 4. Silicon off 5. Наалт 6. Compound зориулалтын порлон

1. Compound-аар цэвэрлэх Үүссэн сэв орчмын зураасыг Compound ашиглан арилгах.

2. Зүлгэж цэвэрлэх 600 дугаарын зүлгүүр ашиглан үүссэн сэв дэх бохирдол болон зэвийг зүлгэж цэвэрлэх.


3. Silicon off-оор цэвэрлэх Silicon off-ыг цацаж, цэвэрхэн алчуураар арчих. Ингэснээр гадаргуу цэвэрлэгдэж будаг илүү сайн тогтоно.

4. Наалт Зориулалтын цаасан скочоор сэвийг дагуулан наах.

5. Touch-up будгыг ашиглах Сэвийг дүүргэж будах.

Анхаарах - Будахдаа тогших хэлбэрээр дүүргэж будах. - Будаг хатахдаа нягтаршиж доош суудаг тул илүү гаргахаас бүү айгаарай -Давхарлаж будахдаа эхний будаг бага зэрэг хатаасны дараа будах. "Будах -> хатаах -> будах -> хатаах" гэсэн процессоор будах.

6. Хатаах Үүний дараагаар будгыг долоо хоног байлгаж бүрэн хатаах хэрэгтэй.

7. Наалт Будаг бүрэн хатсаны дараа зориулалтын скочоор сэвийг дагуулж наана. Ингэхдээ скочийг ойролцоогоор 2-3 давхарлаж, будагтай тэнцэхүйц өндөртэй байлгах хэрэгтэй.


8. Зүлгэж тэгшлэх 1000 дугаартай зүлгүүрийг ашиглаж будгыг скочны зузаантай тэнцтэл зүлгэнэ.

Энэ мэтчилэн скоч бүрийг авах бүрт тэнцүүлэн зүлгэнэ.

Сүүлийн скочийг хуулан авсаны дараа үндсэн будаг болон түрхсэн будаг хоёрыг нэгэн жигд болтол зүлгэнэ.

зу ра Зү лг үү р

Анхааруулга COMPOUND бүрт зориулалтын порлоныг ашиглах шаардлагатай ба хэрэв та 1 порлоноор зүлгэж байгаа бол COMPOUND-н төрлүүдийг хэрэглэхийнхээ өмнө угааж ашиглахыг зөвлөж байна.

г

9. Compound ашиглан тэгшлэх Эцэст нь Compound-аар зүлгэж авто машины гадаргууг гөлгөр, гялалзсан болгоно. Ингээд таны машин эргэн хэвэндээ орлоо!


BUMPER REPAIR 2 - FOR NARROW SCRATCH

Шаардлагатай хэрэгслүүд:

1

2

3

4

5

1. Touch-up будаг 2. Будагны буу 3. Лак 4. Silicon off 5. М зүлгүүр 1. Зүлгүүр ашиглах *Авто машинаа угааж урьдчилан бэлдэх. - Үүссэн сэвийг зүлгэж тэгшлэх. (Гадаргууг нойтон болгож зүлгүүрдэх)

2. Silicone Off-оор цэвэрлэх Silicone Off-оор цэвэрлэх. Ингэснээр будагны тогтоц илүү болно.


3. Будгыг буунд суурилуулах Touch-up будгыг сайтар сэгсэрний дараагаар зориулалтын буунд нь суурилуулна.

4. Шүрших Хэвтээ чиглэлээр, 6-10см зайаас шүрших.

5. Давхарлаж шүрших Сэвийг харагдахгүй болтол хэд хэдэн удаа давхарлан шүршиж будна. *Хэт ойроос болон богино хугацаанд олон давхарлаж будахаас зайлсанаар будаг урсах аюултай. *Цагаан, шар, улаан болон бусад цайвар өнгөтэй машины хувьд илүү давхарлаж будах шаардлагатай.

6. Лакдах Будсаны дараа шууд лакыг шүрших. Шүршихдээ өргөн хэмжээгээр шүрших. Лак нь будгыг илүү гялалзсан, гөлгөр болгоно.


BUMPER REPAIR 3 - FOR LINE SCRATCH

Шаардлагатай хэрэгслүүд:

1

7 7

2

3

4

5

6

1. Touch-up будаг 2. Будагны буу 3. Лак 4. Silicon off 5. Шингэн замаска 6. Дөрвөлжин зүлгүүр 1. Зүлгүүр ашиглах 7. Будаг арилгагч *Авто машинаа угааж урьдчилан бэлдэх. - Үүссэн сэвийг зүлгэж тэгшлэх. (Гадаргууг нойтон болгож зүлгүүрдэх)

2. Silicone Off-оор цэвэрлэх Silicone Off-оор цэвэрлэх. Ингэснээр будаг болон замасканы тогтоц илүү болно.


3. Замаска ашиглах Сэвийг дагуулан шингэн замаскыг түрхэх. *Замаскыг сүүдэртэй газар түрхэх ба нарны гэрэлд хоромхон зуур хатна.

4. Замаскыг тараах Замаскатай дагалдаж ирэх шпатель ашиглан тэгшлэх.

5. Хатаах Замаска руу нарны гэрэл тусгаж хатаах. (дулаан орчинд 5-10 минутанд хатна)

6. Зүлгүүрдэж тэгшлэх Замаска бүрэн хатсаны дараа зүлгүүрдэж гадаргууг тэгшлэнэ.

7. Silicone Off-оор цэвэрлэх Silicone Off-оор цэвэрлэх. Ингэснээр будаг болон замасканы тогтоц илүү болно.

8. Будгыг буунд суурилуулах Touch-up будгыг сайтар сэгсэрний дараагаар зориулалтын буунд нь суурилуулна.


9. Шүрших Хэвтээ чиглэлээр, 6-10см зайаас шүрших.

10. Давхарлаж шүрших Сэвийг харагдахгүй болтол хэд хэдэн удаа давхарлан шүршиж будна. *Хэт ойроос болон богино хугацаанд олон давхарлаж будахаас зайлсанаар будаг урсах аюултай. *Цагаан, шар, улаан болон бусад цайвар өнгөтэй машины хувьд илүү давхарлаж будах шаардлагатай.

11. Лакдах Будсаны дараа шууд лакыг шүрших. Шүршихдээ өргөн хэмжээгээр цацна. Лак нь будгыг илүү гялалзсан, гөлгөр болгоно.


Dac body repair