"Хөөрхөн Зүрх" ТББ нь Азийн сантай хамтран, хаалттай хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийг даван туулж буй эмэгтэйчүүдэд зориулан гарын авлага боловсруулж гаргалаа. Энэхүү гарын авлага нь хүчирхийлэлтэй харилцаанаас Салах эсвэл Үлдэх сонголт хийхэд тулгардаг нийтлэг асуултуудад хариулт өгөх зөвлөмж, хэрэгцээтэй мэдээллийг багтаасан.
Энэхүү гарын авлагаас та дараах мэдээллүүдийг авах боломжтой:
- Хүчирхийлэлтэй харилцаанаас Салах эсвэл Үлдэх үед өөрийн аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн, сэтгэл зүйн, болон нийгмийн дэмжлэг үйлчилгээний тухай мэдээлэл
- Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, түүний суурь шалтгаан
- Тусламж үзүүлэх байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээлэл
Хүчирхийллийн хажуугаар хэзээ ч бүү дуугүй өнгөр!
Дуугүй өнгөрсөн тохиолдол бүр хүчирхийллийг хөхиүлэн дэмжиж буй үйлдэл юм.
Хүчирхийлэл бол зөвхөн тухайн хүнд биш, нийт нийгэмд үзүүлэх хор уршигтай ноцтой асуудал юм. Бид бүгд хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах үүрэгтэй.