Issuu on Google+

Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2002-2008 онуудад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд эрх зүйн шинэтгэлийн чухал хэсэг болох Эрх зүйн бакалаврын боловсролын агуулга, чанарыг олон улсын түвшинд нийцүүлж , сайжруулах ажлын эхлэл тавигдсан. Тухайлбал: Эрх зүйн дээд боловсролын

Монгол улсын

стандартын анхны хувилбар, түүний дагуу 31 хичээлийн жишиг хөтөлбөр, эдгээрээс 14 хичээлийн оюутанд зориулсан гарын авлага зэргийг боловсруулж, сургалтын арга барилыг шинэчлэхэд чиглэсэн ажлууд хийгдэж эдгээр гарын авлагыг эрх зүйч бэлтгэдэг бүх их дээд сургуулиудын хүртээл болгосон. 2009 оноос Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээн дээрх ажлын үргэлжлэл болох нийт 20 гаруй хичээлийн гарын авлага боловсруулах ажил хийгдэж байна. Төслийн эхний үр дүн болох “Социологи”, “Хууль тогтоомжийн хэрэглээ” гарын авлага хэвлэгдэн та бүхэнд хүрч байна. Тус гарын авлагын шинэлэг тал нь: •

Агуулгад суурилсан хөтөлбөрөөс агуулга, үр дүнд суурилсан хөтөлбөр боловсруулсан

• Зорилго, хүрэх үр дүнг тодорхой болгосон • Онолын мэдлэгийг эзэмшүүлэхийг зорихоос гадна мэргэжлийн чадвар эзэмшүүлэх, үнэт

зүйлсийн төлөвшилд нөлөөлөх зорилго тавьсанд нь оршино. Дээрхи гарын авлагын зохиогчоор Д.Зүмбэрэллхам, Л.Мөнхсайхан, Ж.Наранцацрал, М.Батсуурь нар ажиллажээ. Эрх зүйн бакалаврын сургалтын хүрээнд оюутан танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэглэх хуульчийн мэргэжлийн ажлын ур чадварт суралцан зохих дадал, чадваруудыг эзэмших хэрэгцээ шаардлагыг хангах нэг чиглэл бол хууль зүйн клиник сургалт болно. Энэхүү сургалтын гарын авлага нь Хууль зүйн клиникийн үйлчлүүлэгчтэй ярилцлага хийх, хууль зүйн асуудлаар тайлбар, лавлагаа, клиникийн хэрэг бүрдүүлэх ажиллагаа, үйлчлүүлэгчид хууль зүйн зөвлөгөө, хууль зүйн баримт бичгийн эх бэлтгэх, шүүхийн мэтгэлцээн, хууль зүйн бусад туслалцаа гэсэн агуулгын хүрээнд хууль зүйн оюутны эзэмших практик ажлын ур чадварт суралцах арга зүйн сэдвийг багтаажээ. Нийгмийн хамгаалалын эрх зүй хичээл нь их, дээд сургуулиудын хөтөлбөрт “Нийгэм хангамжийн зүй”, “Хөдөлмөр-нийгэм хангамжийн эрх зүй”, “Нийгмийн хамгаалалын эрх зүй” гэх зэргээр өөр өөрөөр нэрийдэн нэр томъёоны хувьд ч хэлбэршиж тогтоогүй, мөн түүнтэй уялдан


хичээлийн

хөтөлбөр,

түүний

агуулга

сэдэв

өөр

байгаа

нь

тус

хөтөлбөрийг боловсруулах ажлын явцад ажиглагдсан бөгөөд Хууль зүйн яам, Дэлхийн банкны “Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд эрх зүйн бэлтгэх, сургах сургалтын хөтөлбөрийн ерөнхий агуулга, баримжаа чиглэлийг тогтоох төслийн хүрээнд нийгмийн хамгааллын эрх зүйн нэгдсэн ойлголт, чиглэлийг бүрдүүлэхийн тулд тус хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг боловсруулсан нь нийгмийн хамгааллын эрх зүйн үндсэн ойлголт, харилцаа, түүний эрх зүйн зохицуулалтын талаар оюутан мэдлэг олж авах, улмаар нийгмийн хамгааллын эрх зүйн зөвлөгөө өгөх, маргаан, кейс, тохиолдлыг шинжлэх, эрх зүйн зөв үнэлэлт өгөх, туслалцаа үзүүлэх чадвар эзэмшүүлэх, цаашид эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх дадал, чадвар бий болгох зорилго агуулсан байна.

ШУА-ийн ФСЭЗХ-ийн Философийн секторт хэрэгжүүлсэн “Постмодернист философийн үндсэн үзэл санаа” суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд судалгааны багийн гишүүдийн хамтран гүйцэтгэсэн “Постмодернист философийн үзэл санаа” бүтээл уншигч таны гар дээр очиж байна. Энэхүү бүтээлд постмедернист философийн үндсэн үзэл санаа, тулгуур баримтлалууд болон постмодернизмыг судлаачдын үзэл санааг тусгажээ.

Монгол улсын шүүх байгуулагдсаны 101 жилийн ой, Улсын дээд шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг угтаж 1959 оноос 2010 он хүртэл хугацаанд гарсан Монгол улсын шүүхийн тайлбарын эмхтгэлийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү эмхтгэл нь түүхэн цаг үеийн хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн түвшин,эрх зүйн хэм хэмжээгээр нийгмийн харилцааг зохицуулахад учирч байсан хүндрэл, түүнээс хэрхэн гарч, зохицуулж байсныг мэдэж болохоос гадна эрх зүйн сэтгэлгээний хувьсал өөрчлөлтийг онол, арга зүйн төдийгүй практик талаас нь харьцуулан судалж нэгтгэн дүгнэх, тухайн үеийн хуульчдын онолын болон сэтгэлгээний түвшинг аль ч талаас нь дүгнэх боломжийг олгож байгаагаараа ая холбогдолтой бүтээл болжээ.


Номын танилцуулга 2013 4сар