Эрдэм шинжилгээний бичиг

Page 49

ХОВД ИХ СУРГУУЛЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Хэл бичгийн ухаан ____________________________________________________________________________ V боть 2012 10-р дэвтэр

ШИНЖААНЫ ЦАХАРУУДЫН ЦАГААН САРЫН ШИНЭЛЭХ ЗАН ҮЙЛ Д. Цэцэг1

Товч агуулга: Энэ өгүүлэлд Шинжааны Бортал хотод оршин суун амьдарч байгаа цахаруудын цагаан сарын шинэлэх зан үйл, өвөрмөц онцлог болон шинэлэх зан үйл дэх бэлгэдлийн тухай өгүүлнэ. Түлхүүр үг: Цахарын цагаан сар, өвөрмөц онцлог, бэлгэдэл

Нэг. Шинжааны Цахаруудын ирэл гарал Шинжааны Цахар ястан бол Өвөр Монголын цахар ястны нэг салбар болно. Тэдний баруун зүг шилжсэн нь монголын хамгийн сүүлчийн хаан Лигдэн болон түүний ач хүү Бурнаан Чин улсыг эсэргүүцээд ялагдсантай холбоотой юм. Чин улс цахарын бослогыг дарсны дараа их хэмжээний цахар ястныг хил сахих цахар найман хошуу гэж байгуулаад аажмаар баруун зүг шилжүүлж 1735 онд Бархөлд хүргэжээ. Хожим нь Зүүнгарын хаант улс мөхсөний дараа тэд хил сахиж Ил, Үрүмч, Кашгар, Бархөл зэрэг газарт 60 гаруй жил суужээ. Гэтэл анхдугаар удаа Шинжаанд хил сахихаар ирсэн цахар цэрэг аажмаар халагдан зарим нь Шинжаанд үлдэн хоцорч, зарим нь уг нутагтаа буцжээ. Чин улс дахин дотор газраас гэр бүлгүй цэргүүдийг авчирч нааш цааш шилжүүлэхэд аж ахуйн талаар бэрхшээлтэй байснаас Тэнгэр тэтгэгч хааны зарлигаар1763 оноос1764 онд цахараас гэр бүлээн дагуулсан 2000 өрх цахар цэргийг үүрд хил сахиулахаар Ил Үрүмчд авч ирэв [1]. 1765 онд Илийн жанжин Мэн Рэ Манжийн хаанд айлтгал өргөж энэ хэсэг цахар цэргийг Борталд шилжүүлэхийг гуйжээ. Манжийн хааны зөвшөөрлийг олсны дараа1765-1767 оны хооронд анхдугаар удаа Илд ирсэн 800 өрх цахар дээр, Тарвагатайн газар бүрээс цугларч ирсэн 300 өрх өөлдийг нэмж 8 сум болгон Зүүнгарын анги хэмээн нэрийдэж одоогийн Аршаан сиянд (сум) суулгав. Үүнийг цахарын хуучин анги гэдэг. Хоѐрдугаар удаа Илд ирсэн 1000 өрх цахарийг бас 8 сум болгон баруун гарын цахар анги хэмээн одоогийн Бортал хотод суулгав. Үүнийг цахарын шинэ анги [2] гэдэг. Үүнээс гадна Тарвагатайн Дөрвөлжин сиян бую Эмээлийн 10 сум, өөлдийн дотор 1 сум цахар байдаг. Түрүүчийн ирсэн бүлэг цахаруудыг хуучин анги цахар гэдэг ба тэд анх ирэхдээ гэр бүлээрээ ирсэн бус харин голдож ганц бие эр цэргүүд байснаас тэд тухайн орон нутгийн ойрад ястай эмэгтэйчүүдтэй хуримлан суусан болохоор хэл аялгууны талаар нэлээд ойраджисон онцлог шинжтэй байдаг. Харин сүүлчээр нь ирсэн бүлэг цахаруудыг шинэ анги гэж нэрлэдэг ба тэд анх Өвөр Монголоос Шинжаанд нүүдэллэж ирэхдээ гэр бүлийн бүрэлдхүүнтэйгээ хамт ирснээс хэл аялгууны талаар өвөрмөц байж, хуучин Өвөр Монголын цахар аялгууны онцлог шинжээ зохих хэмжээгээр хадгалсан байдаг. Гэхдээ хуучин анги ч, шинэ анги ч Шинжаанд нүүдэллэж ирсэн 250 орчим жилийн түүхэн явцад газар нутаг, овог ястны талаар Ил, Тарвагатай, Жин, Хар-Усны өөлд, торгууд ястантай байнга харилцаа холбоотой байж, хэл аялгууны талаар өөлд торгуудын нөлөөлөлд их автаж, үсэг бичгийн талаар тод бичиг хэрэглэж, уламжлалт соѐлын талаар Жангар, Гэсэр тэргүүтэй ойрадын аман соѐлын нөлөөлөлд хүчтэй нөлөөлөгдсөн ба цаашилбал ойр 1

ХИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын тэнхимийн магистрант

51


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.