Эрдэм шинжилгээний бичиг

Page 45

ХОВД ИХ СУРГУУЛЬ НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ Хэл бичгийн ухаан ____________________________________________________________________________ V боть 2012 9-р дэвтэр

ХҮНИЙ НЭРИЙН АСУУДАЛД Б. Цэрэндаваа1 Товч утга: Хүний нэр судлах нь хэлний хөгжлийн түүх, одоогийн байдал, хууль зүй тогтол, ирээдүйн төлөвийн талаар практик дүгнэлт хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Нутгийн аялгууны хөгжлийн янз бүрийн үзэгдлийн удаан түргэн харилцан адилгүй байдлыгойрад хүний нэр судлалаас тодорхой харж болно. Түлхүүр үг: ойрад аялгуу, хүний нэр, авианы онцлог, түүх, соѐл, нэрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг.

Хүний нэрийн зүйл нь аливаа улс үндэстний хэл соѐлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүний нэрийг судалсан нэр зүйч эрдэмтэд ―Хүний нэр нь хүн төрөлхтний түүхийн нэг хэсэг‖ [1:112], ―Хүний нэр нь хүн төрөлхтний соѐлын салшгүй хэсэг бөгөөд тухайн ард түмний болон хэлний түүхэнд олон зүйлийг нээж өгч чадна‖ [2:19] гэх мэт дүгнэлт хийсэн байна. Монгол хүний нэр нь монголчуудын түүх соѐлтой шууд холбоотой. Монголын ард түмэн туулж ирсэн нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд хүний нэрийн сан тухайн үеийнхээ улс төр эдийн засаг, үзэл суртал, соѐл боловсролын өвөрмөц байдлыг тусгасан хэлний бодит баримт болсоор иржээ. Ховд аймгийн хүний нэрийн байдлыг ажиглавал хүний нэрийн нийтлэгийн асуудал харагдах ба сүүлийн үеийн нэрийн дийлэнх нь гоо зүй сайн сайхан баяр бахдал, энх тунхын утга илгэсэн нэр байхын зэрэгцээ мөн ойрад аялгууны шинж байдал ч одоо хэр хадгалагдсаар байгаа нь илэрхий байна. Хүний нэр маш эртний уламжлалтай, олон үеийг хамарсан олон мянган жилийн түүхтэй нийгмийн үзэгдэл гэдэг нь маргаангүй. Ховд аймагт дөрвөд, захчин, торгууд, өөлд, урианхай, мянгад, халх зэрэг ястан амьдран суух бөгөөд ярих аялгуу, өмсөх хувцас, дуулах дуу аман зохиол, эрхлэх аж ахуй, малын им тамгаараа хүртэл өөр хоорондоо ялгаатай. Энэхүү ястны аялгууны онцлог ч хүний нэрэнд ямар нэгэн хэмжээгээр туссан байна. Тухайлбал, захчин ястны дунд Боргоцоо /Боргоцой/, Цөснөө /Цөсөн/, Содноо /Содной/ Мухраа /Мухар/ гэх мэт нэр онцлог ажиглагдана. Ойрад аялгуунд хос эгшиг байхгүй богино эгшиг урт эгшиг байна. Энэ байдал нэлээд сайн хадгалагдаж байгаагийн илрэл юм. Ойрад аялгуу нь монгол хэлний dz, z, dz, z, ts, ts. k, o u авиа бүхий аялгуу юм [3:16] хэмээн судалсан байдаг. Энэхүү дүгнэлт ч хүний нэрийн судалгаагаар батлагдаж байна.Тухайлбал, Төмөржөөн, Төмөржөө, Хонгоржаа, Муучхай гэх мэт нэрээс харвал хамжих, хамжин шүргэх гийгүүлэгчийг үгийн эцэст дуудаж хэрэглэх явдал хадгалагдсан байгаа нь ажиглагдаж байна. Урианхай аялгууны урт эгшгийн өгүүлэгдэх байдал, бүтэц, захчин, дөрвөд, торгууд аялгууны урт эгшгээс нэлээд ондоо дунд үеийн монгол хэлний хосорхог эгшгийн шинжийг хадгалсан байдаг. Энэ байдал хүний нэрнээс харагдана. Тухайлбал, Урианхай ястаны дунд Ноосой, Баасай, Ноосгой, Зээвэй Зээвий гэх мэт нэр түгээмэл байна. Торгууд ястаны дунд Оодон, Оотлоо, Хонгоржаан, Хоокор, Таакаа, Нуукаа Нука, Дуука хэмээх нэр байна. Торгууд аман аялгууны ―и‖-ийн өмнө орсон зарим гийгүүлэгч тагнайшаагүй үлдсэн ул мөр байна. Мөн торгууд аялгуунд хос эгшиг байхгүй.

1

ХИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын тэнхимийн багш, доктор. Tserendavaa_b@yahoo.com

47


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.