Эрдэм шинжилгээний бичиг

Page 117

Ер нь зохиол бүтээл цаг үеийг эрхгүй тусгадаг. Хэл бичгийн сурах бичиг ч үүнтэй адил. Заавал цаг үеийн онцлогийг илт илэрхийлсэн байх хэрэгтэй. Цаг үеийн онцлог байдал бол сурах бичгийн хөгжиж боловсорсны илэрхий шинж тэмдэг мөн. Долдугаар оны дээд доод дэвтэрт сонгосон ―Ээж нуур‖, ―Нутаг‖, ―Ус‖, ―Сэтгүүл дагаж бөмбөрсөн сэтгэлийн цагаан мөр‖, наймдугаар оны дээд доод дэвтрийн ―Цагаан нуурын ижил хоѐр хун‖, ―Янгир асга харайсан нь‖ зэрэг нь бүр эрин цагийн хүмүүсийн сэтгэлийн цуурайг үүсгэсэн шилдэг зохиолууд юм. Үүний дагууд цаг үеийн дараалалтай хуучин зохиолыг ч цаг үед үйлчлүүлэхийг онц анхаарчээ. Жишээлбэл: ―Тэмүүжиний бага нас‖ гэх хичээлийн ―сэтгэх ба боловсрох‖-д Өөлүн эхийн сургаалаас сэдэвлэж бүлгэмдлийн тухай төрөгдөл суугдлаа дэлгэрүүлэн ярьж үз‖ гэсэн боловсролын сэдэв юм. Энэ сэдэв хичээлийн агуулгад ямар нэгэн талын цаг үеийн онцлог нэмэрлэсэн нь үзтэл илхэн буй. Цаг үеийн онцлог гэдгийг дэлгэрэнгүй утгаас ойлгох нь хамгаас чухал. Гурав. Сэдэв материал баялаг, дэг маяг хэв намба олон янзтай, хүнд хөнгөн тохиромжтой бөгөөд сурахад тохирсон зохиолыг сонгосон байна. Энэ бол манай ер баримталсаар ирсэн зарчим болно. Долоодугаар оны дээд доод дэвтэр, наймдугаар оны дээд доод дэвтрээр жишээлж үзвэл, хүн хэрэг учрыг тоочиж тэмдэглэсэн, бодисыг тайлбарлаж тоочсон өгүүллэг, найруулал, түүхэн үлгэр, домог үлгэр, ажиглалтын тэмдэглэл, дурсамж, чимэглэл, аяллын тэмдэглэл зэрэг төрөл зүйл зохиолууд бий. Эдгээр зохиолын сэдэв материалаас үзвэл үндэсний зориг санаа, эх орны уул усаа магтаж дуулсан, хүн төрөлхтний харьяа сэтгэлгээг тусгаж бичсэн, хүн байгалийн харьцааг тусгаж бичсэн байдаг. Эдгээр гүн зузаан соѐлын уламжлалтай, агуулга хэлбэр гойд сайхан зохиолуудыг сурагчид аль олон бодтой арга явцаар уншиж ойлгосны үр дүнд сонгодог үг өгүүлбэр, шилдэг хэсэг бадгийг хуримтлуулж, материал хуримтлуулж, бичлэгийн ур мэргэшлийг хуримтлуулж, үүнээс унших чадвар, бичих чадвар, ярьж илтгэх чадвараа бага багаар дээшлүүлж, гоо зүйн ойлголттой, эрүүл саруул овор сэтгэлгээтэй болон хүмүүжих болно. Ийм нэг үр бүтэмжтэй яг ―хичээлийн баримжаа‖-д дурдсан гурван мөсийн харалтад хүрэх явдал болно. Уншлагын хичээлийг нэгжлэхдээ бид өнгөрснийх шиг цул байдлаар ялгаж нэгжилсэнгүй, харин хэв маягаар нэгжлэх буюу зохиолын гол сэдэв, зохион бичлэг, яриа харилцааны боловсролын шаардлагаар нэгжлэхийг уялдуулав. Гол сэдвээр нэгжлэх гэдэг нь адилавтар гол сэдэвтэй адил бус хэв маягийн зохиолыг нэг нэгжид тохируулахыг зааж буй. Зохион бичлэг, яриа харилцааны боловсролын шаардлагаар нэгжлэх гэдэг нь тус нэгжийн зохион бичлэг яриа харилцааны агуулгатай харилцуулахаар адил бус хэв маягийн зохиолыг нэг нэгжид тохируулахыг хэлнэ. Долоодугаар оны дээд доод дэвтрээр жишээлбэл, зарим нэгжийг хэв маягаар нэгжилсэн байхад зарим нэгжийг ямар нэгэн гол сэдэв буюу зохион бичлэгийн шаардлагад нийцүүлэн нэгжилсэн байдаг. Дээд дэвтрийн нэгдүгээр нэгжид байгаль нутаг, амьтан бодисын сэдвээр сонгон найруулал, ажиглалтын тэмдэглэл, шүлэг мэтийн адил бус хэв маягийн зохиолыг багтаажээ. Гуравдугаар нэгжид зохион бичлэгийн мэдлэг үйлдлэгийн ―хүнийг тэмдэглэж бичих‖ гэсэн боловсролын шаардлагад нийцүүлэн түүхэн үлгэр ба тэмдэглэж тоочсон зохиолыг сонгосон. Дөрөвдүгээр нэгжид зохион бичлэгийн мэдлэг үйлдлэгийн ―хэрэг учрыг тэмдэглэж бичих‖ гэсэн шаардлагад үлгэр загвар болохуйц өгүүллэг найруулал мэт хэв маягийн зохиолыг тохируулжээ. Доод дэвтрийн нэгдүгээр нэгжид ―бодисыг хүнчилж бичих‖ зохион бичлэгийн шаардлагатай харгалзуулан шүлэг, үлгэр, өгүүллэг мэт адил бус хэв маягийн зохиолыг төлөвлөжээ. Тавдугаар нэгжид уран зохиол гэсэн том хүрээ хэмжээгээр сонгож, шүлэг, найруулал, өгүүллэг зэргийн зохиолыг хамруулсан. Зургаадугаар нэгжид түүхэн уламжлал гэсэн гол сэдвээр сонгож, танилцуулан тэмдэглэсэн, тайлбарлан тоочсон хоѐр хэв маягийн зохиолыг тохируулжээ. Ингэж тохируулсны зорилго нь нэгэд, унших, бичих, ярихыг уялдуулан нийтгэж, сурагчдыг олон зүйлийн уншлагад суралцахад дөхөм үзүүлэн, зохион бичлэг, яриа харилцааны боловсролд нь жишээ материал хангасан байна. Хоѐрт, адил бус хэв маягийн зохиолыг сонгох цагт 119


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.