Issuu on Google+

Бие даалт Сэдэв:Номын санд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам Шалгасан багш..........Алтанчимэг Гүйцэтгэсэн оюутан.............Н.Чаминчулуун

оршил Монгол улсын нийгмийн томоохон салбар болох номын сангийн түүхэн хөгжил тэртээ 100-гаад жилийн өмнө зориудын зохион байгуулалттай үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл багагүй амжилтанд хүрсэнийг зүйтэй гэж бодож байна. Бид Ази төдийгүй дэлхийд тэргүүлэх зэргийн баялаг фонд бүхий номын санг бүтээн байгуулж чадсан ба орчин үеийн олон улсын номын сангийн арга ажиллагааг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь томоохон амжилт гэж ойлгож байна. Харин мэдээллийн даяарчлал эрчимтэй явагдаж буй өнөөгийн нөхцөлд боловсон хүчинд тавигдах шаардлагад өөрчлөлт оруулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй боловсролын тогтолцоог буй болгох асуудалд дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэх явдал нийгмийн хэрэгцээний тулгамдсан асуудлын нэг гэж үзэж байна. Ийнхүү өнөөгийн номын сангийн нөхцөл байдалд одоогоор тулгамдаж буй асуудлуудыг гаргаж тавин тэдгээрт шийдвэрлэх тодорхой арга замуудыг дэвшүүлэн тавьж байна.

Номын сангийн өмнө тулгамдаж буй асуудлууд Манай улсын нийт номын санчдын дунд судалгаа хийж үзэхэд 50аас доошгүй хувь нь мэргэжлийн бус, бэлтгэгдсэн мэргэжилтэн өнөөгийн мэдээллийн технологиос хоцрох хандлага харагдаж байна. Энэ нь нэг талаас нийгмийн мэдээллийн хэрэгцээ өссөнтэй, нөгөө талаас давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх явдлыг тасралтгүй боловсролын тогтолцоонд авч үзэх, сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулахыг зүй ёсоор тавигдаж байна.

Үүнд: - Номын санчийн боловсролын суурь мэдлэгийг бакалаврын түвшинд шинжлэх ухааны үндэстэй, зохих стандартын дагуу баттай мэдлэг олгох - Бэлтгэгдэж гарсан боловсон хүчинг тасралтгүй сургалтанд хамруулах тогтолцоог буй болгох - Номын санчдыг мэргэшүүлэх\ - Уламжлалт номын сангийн мэргэжлийг орчин үеийн мэдээллийн мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлагыг үндэслэн цогц хэлбэрээр бэлтгэхэд чухалчлан анхаарах - Багшлах боловсон хүчинг нарийн мэргэжлээр дагнан бэлтгэх - Мэдээлэл – харилцааны систем дэх өсөн нэмэгдэж буй оюуны олон талт хэрэгцээг үндэслэн номын сан, номын санчийн эзлэх байр суурь, нийгмийн ач холбогдлыг тодорхойлох, цалин урамшууллын тогтолцоонд шинэчлэл хийх

- Засгийн газрын 1994 оны номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах гэж заасны дагуу номын санчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд арга зүйн зөвлөмжийг боловсронгуй болгож эрчимжүүлэх - Хөдөө орон нутгийн нийтийн номын сангуудын фондын баяжуулалт, техник тоног төхөөрөмж, номын сангийн барилга байгууламж, уншигчдын хэрэгцээг хангахад учир дутагдалтай байгаад анхаарах гэх зэрэг асуудлууд нь тулгамдсан асуудлууд болж байна.

Шийдвэрлэх арга замууд - Номын сан, ном зүйн мэргэжилтэнг мэргэшүүлэх асуудлыг зүй ёсоор хөндөж байгаа бөгөөд давтан сургалтаар нарийн мэргэжил олгох асуудлыг баталгаажуулах - Сургалтын материаллаг бааз, сурах бичгийн гарын авлага хангалтгүй, шинэ маягаар сургалтыг хөтлөн явуулахад анхаарч ажиллах, сургалтын стандарт чанарыг эрчимжүүлэх, - Номын сангийн дээд боловсролын системд олон чиглэл бүхий мэдээллийн мэргэжилтэн сургалтын агуулга стандарт чанарыг эрчимжүүлэх. - Номын сангийн дээд боловсролын системд сургалтын агуулга, стандарт чанарыг эрчимжүүлэх, гадаад орны туршлагыг судалж тодорхой мэдлэгийн салбараар дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг номын санчийн мэргэжлээр нэмэлт болгон сургаж мэргэшүүлдэг.

- Сургалтын үйл явцыг сургалт арга зүйн болон материал техникээр хангах, мэргэжилтэнг аттестатчилах журам хийгээд электрон боловсролын технологийг дэлгэрүүлэх, сургалтанд шинэ технологи, арга зүйг ашиглах. - Хөдөө орон нутагт \ялангуяа сумдуудад\ биечлэн очиж, номын сангийн төрөл чанарыг харгалзан арга зүйн зөвлөгөөг тогтмолжуулах, сургалтыг зохион байгуулах, мөн номын санчдад ганцааарчилсан сургалт явуулах, номын санч, сэтгүүл болон мэргэжлийн ном хэвлэлийн фондыг ашиглан зайны сургалт явуулах - Улсын хэмжээнд нэгдсэн бодлоготойгоор хөдөө орон нутгийн номын сангуудыг хөгжүүлэх \уншигчдын эрэлт хэрэгцээг хангахад номын сангийн баяжилт, техник тоног төхөөрөмж, барилга байгууламж\ гэх мэт шийдвэрлэх арга замуудыг дэвшүүлж байгаа нь номын сангийн хөгжилд чухал ач холбогдолтой болов уу гэж үзэж байна.

Дүгнэлт Номын сангийн өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын тухай дүгнэн үзэхэд номын санч – мэдээллийн мэргэжилтэн бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд бүх шатны номын сангийн мэргэжлийн мөн чанар, тасралтгүй боловсрол олгох тухай асуудлыг иж бүрэн тусгасан, орчин үеийн номын сангийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлсон “Эрхэм зорилго – номын сан ба номын санч” хөтөлбөр боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ашигласан ном зүй Т.Энхтунгалаг Номын сангийн үйл

ажиллагааны үндэс Интернэт Номын сан сэтгүүл


Бие даалт